SlideShare a Scribd company logo
1 of 33
ТӨСВИЙН ТУХАЙ ҮНДСЭН ОЙЛГОЛТ
Сэдвийн агуулга:
1. Төсөв,түүний чиг үүрэг
2. Төсвийн захирагчид
3. Төсвийн зарчим
4. Төсөвт байгууллагын үйл ажиллагаа
1. Төсөв,түүний чиг үүрэг
Төсөв бол budget – цүнх, түрүүвч гэсэн англи угнээс
гаралтай үг бөгөөд төрийн санхүүд хамгийн өргөн
ашиглагддаг ойлголт юм.
Төсөв хэмээх ойлголт нь 16-17 зууны үеэс
үүсэлтэй бөгөөд 17-р зууны сүүлч гэхэд парламентаас
баталдаг төрийн орлого ба зарлагын төлөвлөгөөг
тусгасан баримт бичгийг төсөв гэж нэрлэх болсон
байна.
Төсөв гэдэг нь төр өөрийн чиг үүргийг
хэрэгжүүлэхэд шаардагдах санхүүгийн эх үүсвэрийг
бий болгох, бүрдүүлэхийн тулд тухайн жилд төрийн
мэдэлд хуримтлуулж, хуваарилан зарцуулах мөнгөн
хөрөнгийн орлого болон зарлагын төлөвлөгөөг
хэлнэ.
Төсөв нь төр өөрийн санхүүгийн үйл ажиллагааг
төлөвлөж эхэлсэн өөрөөр хэлбэл тодорхой хугацаанд
орлого зарлагын төлөвлөгөө зохиох болсон үеэс бий
болсон.
Ийнхүү төсвийн төлөвлөгөөт чанар бүрэлдэн
тогтсон байна.
Энэ утгаараа төсөв нь ирээдүйд болох цаг
хугацааны төрийн аж ахуйн үйл ажиллагааны
санхүүгийн нэг чухал төлөвлөгөө болно.
Товчоор хэлбэл төсөв бол тухайн улсын санхүүгийн
нэгдсэн төлөвлөгөөг тусгасан албан ёсны баримт
бичиг юм.
Өөрөөр хэлбэл төрийн санхүүгийн нэгдсэн зохион
байгуулалттай систем болно.
Төр өөрийн чиг үүргийг хэрэгжүүлэхэд шаардагдах
мөнгөн хөрөнгийн сан бүрдүүлж, түүнийгээ эргэж
зарцуулах харилцааг илэрхийлсэн ойлголт болж байна.
Иймд улс орны санхүүгийн үйл ажиллагааг
системтэйгээр зохицуулагч, чухал чиглүүлэгч болохын
дээр санхүүгийн зохион байгуулалтын хамгийн
боловсронгуй хэлбэр юм.
Төсөв нь төрийн санхүүгийн чухал хэрэгсэл, зохион
байгуулалттай систем болохын хувьд хэд хэдэн
үүргийг гүйцэтгэж байдаг. Үүнд:
1.Мөнгөн хөрөнгийн сан бүрдүүлэх
Сан бүрдүүлэх гэдэг нь төрийн мэдэлд мөнгөн
хөрөнгийг төвлөрүүлэх үүрэг юм.
2. Хэрэгцээ хангах чиг үүрэг
Хэрэгцээ хангах үүрэг нь төр өөрийн үүрэг зорилтыг
хэрэлжуулэхэд шаардлагатай санхүүгийн нөөц,
мөнгөн хөрөнгийн эх үүсвэр гаргахад оршино.
Өөрөөр хэлбэл төрийн үйл ажиллагааны зардлын
хэрэгцээг хангахад гол үүрэг гүйцэтгэж байдаг.
3.Эрх зүйн чиг үүрэг
Төсөв нь төрийн санхүү эдийн засгийн үйл
ажиллагааны эрх зүйн үндэс нь болж өгдөг.
Засгийн газар, төрийн захиргааны байгууллагуудаас
дэвшүүлсэн зорилт, санхүүгийн үүргээ хэрэгжүүлэх
бүрэн эрхийг олгодог.
4.Улс төрийн чиг үүрэг
Төсөв нь Засгийн газраас дэвшүүлэн тавьсан зорилт,
тэргүүлэх ач холбогдол бүхий салбарыг хөгжүүлэхэд
санхүүжилтийн гол эх үүсвэр нь болж өгдөг.
Тодруулж хэлбэл эрх баригч улс төрийн хүчин
сонгуулийн мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхэд төсөв
онцгой үүрэг гүйцэтгэдэг.
5.Дахин хуваарилалтын чиг үүрэг
Дахин хуваарилалтын чиг үүрэг нь төсвийн
тусламжтайгаар үндэсний орлогын үйлдвэрлэлт,
орлогын урсгал, хөрөнгийн хуваарилалтыг зохицуулж,
өөрчлөх боломжтой.
5. Хяналтын чиг үүрэг
Хяналтын үүрэг нь төр эдийн засгийн бүхий л үйл
ажиллагаанд үр дүнтэй нөлөөлөх боломжийг
бүрдүүлж өгөх байдлаар илэрнэ.
Өөрөөр хэлбэл төсөвт хэдий хэмжээний мөнгө
орж ирэх, тэр нь хаана, хэрхэн зарцуулагдах, ямар
салбарт хэдий хэмжээгээр хуваарилагдаж байгааг
хянаж, зохицуулалт хийх боломжийг олгодог.
Энэ бол хяналтын чиг үүрэг юм.
Төсвийг тогтоосон ангиллын дагуу төлөвлөж,
гүйцэтгэлийг хэрэгжүүлж, данс бүртгэлд тусган,
тайлагнана.
Төсвийг дараах байдлаар ангилахаар хуульд заасан.
Үүнд:
1.Төсвийн шатлалаар
2.Төсвийн захирагчаар
3.Эдийн засгийн ангиллаар
4.Хөтөлбөрөөр
5.Арга хэмжээгээр
6.Санхүүжүүлэх эх үүсвэрээр ангилна.
Үүнийг төсвийн анхдагч ангилал гэж тодорхойлсон
2.Төсвийн захирагчид
Төсвийн харилцаа
Төсөв бол Засгийн газрын мэдлийн болон орон
нутгийн захиран зарцуулах эрх бүхий мөнгөн
хөрөнгийн санг бүрдүүлэх, тэдгээрийг ашиглахтай
холбогдсон санхүүгийн харилцааны нэг хэлбэр юм.
Төсвийг захиран зарцуулах онцгой эрх мэдэл бүхий
этгээдийг төсвийн захирагч гэх бөгөөд тухайн эрх
мэдэл бүхий этгээд нь төсвийг хуваарилж, захиран
зарцуулна.
Шат шатны төсвийн захирагч нар төсвийн
харилцааг зохицуулахад гол үүргийг гүйцэтгэдэг.
Төсвийн захирагчдыг төсвийн эрх мэдэл, чиг үүрэг,
ажил үүргээс нь хамааруулан З ангилж авч үздэг.
Төсвийн захирагчид
1.Төсвийн ерөнхийлөн захирагч
2.Төсвийн төвлөрүүлэн захирагч
З.Төсвийн шууд захирагч
Монгол Улсын төсвийн тухай хуулинд төсвийн
захирагчдыг доорх байдлаар тодорхойлж өгсөн.
Үүнд:
“Төсвийн захирагч” гэж төсвийн ерөнхийлөн
захирагч, төсвийн төвлөрүүлэн захирагч болон
төсвийн шууд захирагчийг хэлнэ.
“Төсвийн ерөнхийлөн захирагч” гэж өөрийн эрхлэх
асуудлын хүрээний төсвийг төлөвлөх, батлагдсан
төсвийг хууль тогтоомжийн дагуу хуваарилах, хяналт
тавих, захиран зарцуулах, гүйцэтгэлийг тайлагнах эрх
бүхий этгээдийг хэлнэ.
“Төсвийн төвлөрүүлэн захирагч" гэж төсвийн
ерөнхийлэн захирагчаас хуваарилсан чиг үүргийн
төсвийг төлөвлөх, төсвийн шууд захирагчид
хуваарилах, хяналт тавих, хууль толоомжийн дагуу
захиран зарцуулах, гүйцэтгэлийг тайлагнах эрх бүхий
этгээдийг хэлнэ.
“Төсвийн шууд захирагч” гэж төсвийн ерөнхийлөн
захирагч болон төсвийн төвлөрүүлэн захирагчаас
хуваарилсан чиг үүргийн төсвийг төлөвлөх, хууль
тогтоомжийн дагуу захиран зарцуулах, гүйцэтгэлийг
тайлагнах эрх бүхий этгээдийг хэлнэ.
Төсвийн ерөнхийлөн захирагчид
Дараах албан тушаалтан төсвийн ерөнхийлөн захирагч байна :
1.Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Монгол Улсын
Ерөнхийлөгчийн төсвийн
2. Улсын Их Хурлын дарга Улсын Их Хурлын төсвийн
3.Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагын дарга
тухайн байгууллагын төсвийн
4.Ерөнхий сайд түүнд хууль тогтоомжоор харьяалуулсан байгууллагын
төсвийн
5.Тэргүүн Шадар сайд түүнд хууль тогтоомжоор харьяалуулсан байгууллагын
төсвийн
6.Шадар сайд түүнд хууль тогтоомжоор харьяалуулсан байгууллагын төсвийн
7. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ерөнхий сайдын төсөв, Тэргүүн
Шадар сайд, Шадар сайдын ажлын албаны төсөв, Засгийн газрын Хэрэг
эрхлэх газрын төсөв болон түүнд хууль тогтоомжоор харьяалуулсан бусад
байгууллагын төсвийн
8.Засгийн газрын гишүүн холбогдох төрийн захиргааны төв
байгууллагын болон түүнд хууль тогтоомжоор харьяалуулсан
бусад байгууллагын төсвийн
9.Үндсэн хуулийн цэцийн дарга Үндсэн хуулийн цэцийн төсвийн
10.Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч тухайн шүүхийн төсвийн
11. Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга нь Шүүхийн ерөнхий
зөвлөлийн ажлын алба, аймаг, нийслэл, сум, сум дундын дүүргийн
болон дагнасан шүүхийн төсвийн
12.Улсын ерөнхий прокурор прокурорын байгууллагын төсвийн
13.Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга тус
зөвлөлийн
14. Авлигатай тэмцэх газрын дарга тухайн байгууллагын төсвийн
15.Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга
тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төсвийн
16.Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд ажлаа
хариуцан тайлагнадаг байгууллагын дарга тухайн байгууллагын
төсвийн
17.Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нар төсвийн ерөнхийлөн
захирагч байна.
Төсвийн ерөнхийлөн захирагчдын бүрэн эрх
• Төсвийн ерөнхийлөн захирагч нь төсвийн хөрөнгийг төвлөрүүлэх
хуваарилаж зарцуулах үүргийг хэрэгжүүлнэ.
• Жилийн төсвийн хязгаарт багтаан төсвийн төслийг боловсруулах:
• Хөтөлбөрийн үр дүн, төсвийн гүйцэтгэлийн тайланг гарган‚ Засгийн
газрын хуралдаанд танилцуулах:
• Хөрөнгө оруулалтын арга хэмжээний хэрэгжилтийг төсвийн гүйцэтгэлийн
явцад хянаж, санхүү төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв
байгууллагад улирал тутамд тайлагнах:
• Өөрийн эрхлэх асуудлын хүрээнд дотоод аудитын үйл ажиллагааг
хэрэлжуулэх:
• Өөрийн эрхлэх асуудлын хүрээнд хэрэгжүүлэх хөтөлбөрийн
санхүүжилтийг бодитой тодорхойлох;
• Өөрийн эрхлэх асуудлын хүрээнд төсөийг үр ашигтай удирдах,
гүйцэтгэлийг хангах;
• Өөрийн эрхлэх асуудлын хүрээнд тухайн төсөв хэрэгжих жил болон
дунд хугацаанд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын арга хэмжээг жилийн
төсвийн хязгаарт багтаан санхүүжилтийн төрлийн эх үүсвэртэй нь
уялдуулан боловсруулах;
• Өөрийн эрхлэх асуудлын хүрээний агентлаг, төсвийн байгууллагын
хэвийн үйл ажиллагааг хангах;
• Өөрийн эрхлэх асуудлын хүрээний агентлаг, төсвийн бусад
байгууллага, Засгийн газрын тусгай сан, гадаадын зээл,
тусламжаар хэрэгжсэн төслийн тайлан бүхий хагас жилийн болон
жилийн эцсийн санхүүгийн тайланг нэгтгэн, санхүү, төсвийн
асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх;
• Хөрөнгө оруулалтын арга хэмжээ хэрэгжиж дууссаны дараа
хөрөнгө оруулалтын үр дүнгийн талаарх тайланг санхүү, төсвийн
асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх;
Төсвийн ерөнхийлөн захирагч өөрийн эрхлэх
асуудлын төсвийн орлого, зарлагын зүй зохистой, үр
ашигтай байдал, үр дүнгийн гүйцэтгэлийг хангаж,
өөрт хамаарах төсвийн гүйцэтгэлийн биелэлтийг
санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны
төв байгууллага, тухайн шатны иргэдийн
Төлөвлөгчдийн Хурал, Засгийн газар, Улсын Их
Хурлын өмнө бүрэн хариуцна.
Төсвийн ерөнхийлөн захирагч нь төсөв
хуваарилах, зарцуулахтай холбогдсон бүрэн эрхээ
төсвийн төвлөрүүлэн захирагч, эсхүл харьяалах
төсвийн шууд захирагчид шилжүүлж болох бөгөөд
ийнхүү шилжүүлсэн нь түүнийг хариуцлагаас
чөлөөлөх үндэслэл болохгүйг төсвийн тухай хуулинд
заасан.
Төсвийн ерөнхийлөн захирагч нь түүнд хамаарах
төсвийн асуудлыг хариуцан гүйцэтгэх санхүүгийн
нэгж, нягтлан бодогч‚ ажилтантай байна.
Төсвийн төвлөрүүлэн захирагчид
Энэ нь төсвийн ерөнхийлөн захирагчийн зарим
бүрэн эрх болон төсвийн шууд захирагчийн бүх бүрэн
эрхийг хэрэгжүүлнэ.
Салбарын сайдаас гэрээний дагуу тусгай
зориулалтын шилжүүлэг хүлээн авч байгаа
тохиолдолд аймаг, нийслэлийн засаг дарга төсвийн
төвлөрүүлэн захирагч байна.
Төсвийн ерөнхийлөн захирагч нь өөрийн
удирдлага дор төсвийн шууд захирагчийг харьяалах
эрх бүхий төсвийн төвлөрүүлэн захирагчтай байж
болно.
Төсвийн төвлөрүүлэн захирагч, түүнд харьяалагдах
төсвийн шууд захирагчийг Засгийн газар тогтооно.
Төсвийн төвлөрүүлэн захирагчийн бүрэн эрх
Төсвийн төвлөрүүлэн захирагч нь түүнд
харьяалагдах төсвийн талаар дараах бүрэн эрхийг
хэрэгжүүлнэ:
• Өөрийн эрхлэх асуудлын хүрээнд хэрэгжүүлэх
хөтөлбөрийн санхүүжилтийг бодитой тодорхойлох;
• Өөрийн эрхлэх асуудлын хүрээнд төсвийг үр ашиггай
удирдах, гүйцэтгэлийг хангах;
• Өөрийн эрхлэх асуудлын хүрээний агентлаг, төсвийн
байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангах;
• Хөрөнгө оруулалтын арга хэмжээний хэрэгжилтийг
төсвийн гүйцэтгэлийн явцад хянаж, санхүү төсвийн
асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад
улирал тутамд тайлагнах:
• Хөрөнгө оруулалтын арга хэмжээний хэрэлжилтийг
төсвийн гүйцэтгэлийн тайланг нэгтгэн харьяа төсвийн
ерөнхийлөн захирагчид хүргүүлнэ.
• Төсвийн шууд захирагчийн бүх бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.
Төсвийн шууд захирагчид
Төсвийн шууд захирагч нь төсвийн хөрөнгийг хууль
тогтоомжийн дагуу захиран зарцуулах эрх бүхий
этгээд юм.
Төсвийн шууд захирагчид нь дотоод аудитын үйл
ажиллагааг хэрэгжүүлнэ.
Дараах албан тушаалтан төсвийн шууд захирагч
байна:
• Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Монгол Улсын
Ерөнхийлөгчийн болон түүний Тамгын газрын төсвийн;
• Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Улсын
Их Хурлын төсвийн;
• Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга Ерөнхий сайдын
төсвийн, Тэргүүн Шадар сайд болон Шадар сайдын ажлын албаны,
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын төсвийн;
• Төрийн захиргааны төв байгууллагын Төрийн нарийн бичгийн дарга тус
байгууллагын төсвийн;
• Агентлагийн дарга тус агентлагийн төсвийн;
• Үндсэн хуулийн цэцийн ажлын албаны дарга Үндсэн хуулийн цэцийн
төсвийн;
• Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албаны дарга тус
зөвлөлийн төсвийн;
• Улсын дээд шүүхийн Тамгын газрын дарга Улсын дээд шүүхийн төсвийн;
• Шүүхийн ерөнхий зөвлөлийн нарийн бичгийн дарга Шүүхийн ерөнхий
зөвлөлийн ажлын албаны төсвийн;
• Авлигатай тэмцэх газрын Тамгын газрын дарга тус байгууллагын
төсвийн;
• Аймаг, нийслэл, сум, сум дундын, дүүргийн болон дагнасан шүүхийн
тамгын хэлтсийн дарга тухайн шатны шүүхийн төсвийн;
• Улсын ерөнхий прокурорын газрын Тамгын газрын дарга Улсын ерөнхий
прокүрорын газрын төсвийн;
• Аймаг, нийслэлийн прокүрорын газрын Тамгын хэлтсийн дарга тухайн
шатны прокурорын байгууллагын төсвийн;
• Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын
Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга тухайн шатны иргэдийн
Төлөөлөгчдийн Хурлын төсвийн;
• Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга тухайн
шатны Засаг даргын Тамгын газрын төсвийн;
• Засгийн газрын шугамаар авч байгаа хөнгөлөлттэй зээл болон буцалтгүй
тусламжийн хөрөнгөөр хэрэлжиж байгаа төслийн нэгжийн дарга тухайн
төслийн төсвийн;
• Засгийн газрын тусгай сангийн захирагч тухайн сангийн төсвийн;
• Төсвийн бусад байгууллагын дарга (захирал, эрхлэгч) тухайн
байгууллагын төсвийн шууд захирагч байна.
Төсвийн шууд захирагчийн бүрэн эрх
• Төсвийн шууд захирагч нь Төсвийн талаар дараах бүрэн эрхийг
хэрэгжүүлнэ:
• Төсвийн байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааг удирдах;
• Батлагдсан төсөв, хөтөлбөрийг хэрэлжүүлэх талаар төсвийн ерөнхийлөн
захирагчтай байгуулсан гэрээний хүрээнд Төсвийн хөрөнгийг удирдах,
зарцуулалтад нь хяналт тавих;
• Батлагдсан цалингийн сан, орон тооны хязгаарт багтаан төсвийн
байгууллагын орон тоо, ажиллагчдын цалин хөлсийг тогтоох;
• Төсвийн байгууллагын үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэх;
• Батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах;
• Дотоод аудитын үйл ажиллагааг хэрэгжүүлэх;
• Байгууллагын санхүүгийн болон төсвийн гүйцэтгэлийн мэдээ тайлан, үр
дүнгийн гэрээний биелэлтийг үнэн зөв гаргах, тогтоосон хугацаанд
тайлагнах;
• Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны Төв байгууллагаас
шаардсан мэдээллийг хугацаанд нь гаргаж өгөх.
3. Төсвийн зарчим
Монгол Улсын төсвийн тухай хуулинд 5 Үндсэн
зарчмыг шинээр тогтоож, төсвийн үйл явц,
субьектүүдийг эрх, үүрэгтэй нь холбож өгсөн.
1.Төсвийн тогтвортой байдлыг хангасан байх зарчим
2.Төсвийн иж бүран, үнэн зөв байдлыг хангасан байх
3.Санхүү, төсвийн зохистой удирдлагыг хэрэгжүүлэх
4.Ил тод, нээлттэй байдлыг хангасан байх
5.Хариуцлагатай байх гэсэн 5 зарчим болно.
Төсвийн тухай хуулиар эрх үүрэг нь
зохицуулагдаж байгаа этгээд төсвийн хүрээнд
хэрэгжүүлэх арга хэмжээ, хүрэх үр дүн, орлого
зарлага, хөрөнгө, өр төлбөр, санхүүгийн амлалт
болон үүрэг хариуцлага, тэдгээртэй холбогдсон
санхүүгийн үйл ажиллагааг энэ хуульд нийцүүлэх,
түүнтэй холбогдсон үйлдэл, эс үйлдэлдээ хариуцлага
хүлээнэ.
4.Төсөвт байгууллагын үйл ажиллагаа
Хуулийн эттээдийн улсын бүртгэлийн тухай хуульд
заасны дагуу Сангийн яаманд бүртгүүлсэн төрийн
болон орон нутгийн өмчит ашгийн төлөв бус хуулийн
этгээдийг төсөвт байгууллага гэж нэрлэдэг.
Олон Улсын байгууллага, хандивлагч орноос
Засгийн газрын шугамаар Монгол Улсад олгож байгаа
зээл болон тусламжаар хэрэгжүүлэх төслийн нэгж нь
төсвийн байгууллага байна.
Төсвийн захирагчийн нэг удаагийн шинж чанартай
байнгын бус үйл ажиллагаа явуулах чиг үүргийг
хэрэгжүүлэх нэгж түүнийг шууд харьялах төсвийн
захирагчид харьяалагдаж төсвийн харилцаанд
оролцоно.
Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд
заасны дагуу төсвийн байгууллагыг санхүү, төсвийн
асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага
бүртгэнэ.
Бүх шатны төсвийн захирагч төсвийн хэрэгжилтийн
талаар дараах үүрэг хүлээнэ.
• Орлогыг бүрэн хэмжээгээр төвлөрүүлэх
• Батлагдсан төсвийн хүрээнд зарлага гаргах
• Төсвийн гүйцэтгэлийг хууль тогтоомжийн дагуу
хэрэлжуулж, тайлагнах
• Батлагдсан төсвийг хэрэгжүүлэх төсвийн сар, улирлын
хуваарийг баримтлах
• Худалдан авах ажиллагааг бараа ажил үйлчилгээ, худалдан
авах ажиллагааны гэрээ, төлбөрийн хуваарийг үндэслэх
• Хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавих, хүрэх үр дүнг
хангаж ажиллах, Хэрвээ төсвийн жил эхлэхэд төсөв
батлагдаагүй байх нөхцөл байдал үүсэх тохиолдолд төсөв
батлагдах хүртэл Төсвийн санхүүжилтийн түр горим
тогтоож мөрдүүлэх ёстой.
АНХААРАЛ ТАВЬСАНД БАЯРЛАЛАА

More Related Content

What's hot

Turuun sanhuu L16.2019- 2020
Turuun sanhuu L16.2019- 2020Turuun sanhuu L16.2019- 2020
Turuun sanhuu L16.2019- 2020hicheel2020
 
Turuun sanhuu L7. 2019-2020
Turuun sanhuu L7. 2019-2020Turuun sanhuu L7. 2019-2020
Turuun sanhuu L7. 2019-2020hicheel2020
 
Turuun sanhuu L11.2019- 2020
Turuun sanhuu L11.2019- 2020Turuun sanhuu L11.2019- 2020
Turuun sanhuu L11.2019- 2020hicheel2020
 
Turuun sanhuu L8.2019-2020
Turuun sanhuu L8.2019-2020Turuun sanhuu L8.2019-2020
Turuun sanhuu L8.2019-2020hicheel2020
 
Turuun sanhuu L14.2019-2020
Turuun sanhuu L14.2019-2020Turuun sanhuu L14.2019-2020
Turuun sanhuu L14.2019-2020hicheel2020
 
Turuun sanhuu L13.2019- 2020
Turuun sanhuu L13.2019- 2020Turuun sanhuu L13.2019- 2020
Turuun sanhuu L13.2019- 2020hicheel2020
 
Turuun sanhuu L10.2019- 2020
Turuun sanhuu L10.2019- 2020Turuun sanhuu L10.2019- 2020
Turuun sanhuu L10.2019- 2020hicheel2020
 
Turuun sanhuu L12.2019 - 2020
Turuun sanhuu L12.2019 - 2020Turuun sanhuu L12.2019 - 2020
Turuun sanhuu L12.2019 - 2020hicheel2020
 
Lecture 16
Lecture   16Lecture   16
Lecture 16Tj Crew
 
Turuun sanhuu L15.2019-2020
Turuun sanhuu L15.2019-2020Turuun sanhuu L15.2019-2020
Turuun sanhuu L15.2019-2020hicheel2020
 
Ulsiin tusuv
Ulsiin tusuvUlsiin tusuv
Ulsiin tusuvmomish_77
 
2015 оны Төсвийн төсөлд хийсэн тойм судалгаа А.Батпүрэв (MScEc.)
2015 оны Төсвийн төсөлд хийсэн тойм судалгаа А.Батпүрэв (MScEc.)2015 оны Төсвийн төсөлд хийсэн тойм судалгаа А.Батпүрэв (MScEc.)
2015 оны Төсвийн төсөлд хийсэн тойм судалгаа А.Батпүрэв (MScEc.)Misheel Ganzaya
 

What's hot (20)

Turuun sanhuu L16.2019- 2020
Turuun sanhuu L16.2019- 2020Turuun sanhuu L16.2019- 2020
Turuun sanhuu L16.2019- 2020
 
Turiin sanhuu l4
Turiin sanhuu l4Turiin sanhuu l4
Turiin sanhuu l4
 
Turiin sanhuu l5
Turiin sanhuu l5Turiin sanhuu l5
Turiin sanhuu l5
 
Turuun sanhuu L7. 2019-2020
Turuun sanhuu L7. 2019-2020Turuun sanhuu L7. 2019-2020
Turuun sanhuu L7. 2019-2020
 
Turuun sanhuu L11.2019- 2020
Turuun sanhuu L11.2019- 2020Turuun sanhuu L11.2019- 2020
Turuun sanhuu L11.2019- 2020
 
Turuun sanhuu L8.2019-2020
Turuun sanhuu L8.2019-2020Turuun sanhuu L8.2019-2020
Turuun sanhuu L8.2019-2020
 
Turuun sanhuu L14.2019-2020
Turuun sanhuu L14.2019-2020Turuun sanhuu L14.2019-2020
Turuun sanhuu L14.2019-2020
 
Turuun sanhuu L13.2019- 2020
Turuun sanhuu L13.2019- 2020Turuun sanhuu L13.2019- 2020
Turuun sanhuu L13.2019- 2020
 
Turuun sanhuu L10.2019- 2020
Turuun sanhuu L10.2019- 2020Turuun sanhuu L10.2019- 2020
Turuun sanhuu L10.2019- 2020
 
Turuun sanhuu L12.2019 - 2020
Turuun sanhuu L12.2019 - 2020Turuun sanhuu L12.2019 - 2020
Turuun sanhuu L12.2019 - 2020
 
Turiin sanhuu l9
Turiin sanhuu l9Turiin sanhuu l9
Turiin sanhuu l9
 
Turiin sanhuu l12
Turiin sanhuu l12Turiin sanhuu l12
Turiin sanhuu l12
 
Turiin sanhuu l2
Turiin sanhuu l2Turiin sanhuu l2
Turiin sanhuu l2
 
Turiin sanhuu l7
Turiin sanhuu l7Turiin sanhuu l7
Turiin sanhuu l7
 
Lecture 16
Lecture   16Lecture   16
Lecture 16
 
Turuun sanhuu L15.2019-2020
Turuun sanhuu L15.2019-2020Turuun sanhuu L15.2019-2020
Turuun sanhuu L15.2019-2020
 
Turiin sanhuu l1
Turiin sanhuu l1Turiin sanhuu l1
Turiin sanhuu l1
 
Ulsiin tusuv
Ulsiin tusuvUlsiin tusuv
Ulsiin tusuv
 
2015 оны Төсвийн төсөлд хийсэн тойм судалгаа А.Батпүрэв (MScEc.)
2015 оны Төсвийн төсөлд хийсэн тойм судалгаа А.Батпүрэв (MScEc.)2015 оны Төсвийн төсөлд хийсэн тойм судалгаа А.Батпүрэв (MScEc.)
2015 оны Төсвийн төсөлд хийсэн тойм судалгаа А.Батпүрэв (MScEc.)
 
Toriin sanhuu hotolbor (1)
Toriin sanhuu hotolbor (1)Toriin sanhuu hotolbor (1)
Toriin sanhuu hotolbor (1)
 

Similar to Turuun sanhuu l3.2019 - 2020

монголбанкны товч танилцуулга
монголбанкны товч танилцуулгамонголбанкны товч танилцуулга
монголбанкны товч танилцуулгаLuwsanjamts Bolorchimeg
 
дадлагын тайлан 1
дадлагын тайлан 1дадлагын тайлан 1
дадлагын тайлан 1Munkhtur Davaanyam
 
Сангийн сайдын 2010 оны 388 дугаар тушаал
Сангийн сайдын 2010 оны  388 дугаар тушаалСангийн сайдын 2010 оны  388 дугаар тушаал
Сангийн сайдын 2010 оны 388 дугаар тушаалMunkh Orgil
 
2014 onii 04 r ulirliin iltgeh huudas
2014 onii 04 r ulirliin iltgeh huudas2014 onii 04 r ulirliin iltgeh huudas
2014 onii 04 r ulirliin iltgeh huudasUkhnaa Tungalag
 
Санхүү үндэс Лекц 8
Санхүү үндэс Лекц 8Санхүү үндэс Лекц 8
Санхүү үндэс Лекц 8Gunjargal
 
лекц сэз
лекц сэзлекц сэз
лекц сэзanhmabn
 
Төсвийн байгууллагуудад мөрдөгдөх ЗГ-ын тогтоол, заавар журмын эмэхтгэл
Төсвийн байгууллагуудад мөрдөгдөх ЗГ-ын тогтоол, заавар журмын эмэхтгэлТөсвийн байгууллагуудад мөрдөгдөх ЗГ-ын тогтоол, заавар журмын эмэхтгэл
Төсвийн байгууллагуудад мөрдөгдөх ЗГ-ын тогтоол, заавар журмын эмэхтгэлMunkh Orgil
 
Эрүүл мэндийн байгууллагын санхүүгийн менежмент
Эрүүл мэндийн байгууллагын санхүүгийн менежментЭрүүл мэндийн байгууллагын санхүүгийн менежмент
Эрүүл мэндийн байгууллагын санхүүгийн менежментBatzusemSharkhuu
 
Төрийн өмчит компаний засаглал
Төрийн өмчит компаний засаглал Төрийн өмчит компаний засаглал
Төрийн өмчит компаний засаглал Ganchimeg Ganbold
 
Turuun sanhuu L16.2020-2021.pptx
Turuun sanhuu L16.2020-2021.pptxTuruun sanhuu L16.2020-2021.pptx
Turuun sanhuu L16.2020-2021.pptxssuserca5598
 
нитх ын Xviii ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудал
нитх ын Xviii ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудалнитх ын Xviii ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудал
нитх ын Xviii ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудалMars Mars
 

Similar to Turuun sanhuu l3.2019 - 2020 (20)

Msu l8 2018
Msu l8 2018Msu l8 2018
Msu l8 2018
 
дадлагын тайлан
дадлагын тайландадлагын тайлан
дадлагын тайлан
 
Тѳсвийн Удирдлага
Тѳсвийн Удирдлага Тѳсвийн Удирдлага
Тѳсвийн Удирдлага
 
монголбанкны товч танилцуулга
монголбанкны товч танилцуулгамонголбанкны товч танилцуулга
монголбанкны товч танилцуулга
 
Macro L13
Macro L13Macro L13
Macro L13
 
дадлагын тайлан 1
дадлагын тайлан 1дадлагын тайлан 1
дадлагын тайлан 1
 
Сангийн сайдын 2010 оны 388 дугаар тушаал
Сангийн сайдын 2010 оны  388 дугаар тушаалСангийн сайдын 2010 оны  388 дугаар тушаал
Сангийн сайдын 2010 оны 388 дугаар тушаал
 
2014 onii 04 r ulirliin iltgeh huudas
2014 onii 04 r ulirliin iltgeh huudas2014 onii 04 r ulirliin iltgeh huudas
2014 onii 04 r ulirliin iltgeh huudas
 
Санхүү үндэс Лекц 8
Санхүү үндэс Лекц 8Санхүү үндэс Лекц 8
Санхүү үндэс Лекц 8
 
лекц сэз
лекц сэзлекц сэз
лекц сэз
 
Lecture 15
Lecture 15Lecture 15
Lecture 15
 
Төсвийн байгууллагуудад мөрдөгдөх ЗГ-ын тогтоол, заавар журмын эмэхтгэл
Төсвийн байгууллагуудад мөрдөгдөх ЗГ-ын тогтоол, заавар журмын эмэхтгэлТөсвийн байгууллагуудад мөрдөгдөх ЗГ-ын тогтоол, заавар журмын эмэхтгэл
Төсвийн байгууллагуудад мөрдөгдөх ЗГ-ын тогтоол, заавар журмын эмэхтгэл
 
Эрүүл мэндийн байгууллагын санхүүгийн менежмент
Эрүүл мэндийн байгууллагын санхүүгийн менежментЭрүүл мэндийн байгууллагын санхүүгийн менежмент
Эрүүл мэндийн байгууллагын санхүүгийн менежмент
 
Төрийн өмчит компаний засаглал
Төрийн өмчит компаний засаглал Төрийн өмчит компаний засаглал
Төрийн өмчит компаний засаглал
 
Turuun sanhuu L16.2020-2021.pptx
Turuun sanhuu L16.2020-2021.pptxTuruun sanhuu L16.2020-2021.pptx
Turuun sanhuu L16.2020-2021.pptx
 
Mongonii bodlogo
Mongonii bodlogoMongonii bodlogo
Mongonii bodlogo
 
Mongonii bodlogo
Mongonii bodlogoMongonii bodlogo
Mongonii bodlogo
 
Mongonii bodlogo
Mongonii bodlogoMongonii bodlogo
Mongonii bodlogo
 
Mongonii bodlogo
Mongonii bodlogoMongonii bodlogo
Mongonii bodlogo
 
нитх ын Xviii ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудал
нитх ын Xviii ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудалнитх ын Xviii ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудал
нитх ын Xviii ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудал
 

More from hicheel2020

More from hicheel2020 (20)

Maceconl2.2020 2021
Maceconl2.2020 2021Maceconl2.2020 2021
Maceconl2.2020 2021
 
Mac ecs1.2021h
Mac ecs1.2021hMac ecs1.2021h
Mac ecs1.2021h
 
Mac ecs1.2021
Mac ecs1.2021Mac ecs1.2021
Mac ecs1.2021
 
Maceconl1
Maceconl1Maceconl1
Maceconl1
 
Macro l1.2020 2021
Macro l1.2020 2021Macro l1.2020 2021
Macro l1.2020 2021
 
Seminar 10. 2020 2021on
Seminar 10. 2020 2021onSeminar 10. 2020 2021on
Seminar 10. 2020 2021on
 
Seminar 11. 2020 2021on -h
Seminar 11. 2020 2021on -hSeminar 11. 2020 2021on -h
Seminar 11. 2020 2021on -h
 
Sbeul16.2020 2021
Sbeul16.2020 2021Sbeul16.2020 2021
Sbeul16.2020 2021
 
S11a
S11aS11a
S11a
 
S8
S8S8
S8
 
Seminar 7a
Seminar 7aSeminar 7a
Seminar 7a
 
Sbeul6.2020 2021
Sbeul6.2020  2021Sbeul6.2020  2021
Sbeul6.2020 2021
 
Seminar5aa
Seminar5aaSeminar5aa
Seminar5aa
 
Seminar5a
Seminar5aSeminar5a
Seminar5a
 
Seminar3aa
Seminar3aaSeminar3aa
Seminar3aa
 
Sel5.2020
Sel5.2020Sel5.2020
Sel5.2020
 
Sel4.2020
Sel4.2020Sel4.2020
Sel4.2020
 
Sbeu.l1. 2019 2020 on
Sbeu.l1. 2019 2020 onSbeu.l1. 2019 2020 on
Sbeu.l1. 2019 2020 on
 
Sbeul3.2019 2020
Sbeul3.2019   2020Sbeul3.2019   2020
Sbeul3.2019 2020
 
Sbeu.l1. 2019 2020 on
Sbeu.l1. 2019 2020 onSbeu.l1. 2019 2020 on
Sbeu.l1. 2019 2020 on
 

Turuun sanhuu l3.2019 - 2020

  • 1. ТӨСВИЙН ТУХАЙ ҮНДСЭН ОЙЛГОЛТ Сэдвийн агуулга: 1. Төсөв,түүний чиг үүрэг 2. Төсвийн захирагчид 3. Төсвийн зарчим 4. Төсөвт байгууллагын үйл ажиллагаа
  • 2. 1. Төсөв,түүний чиг үүрэг Төсөв бол budget – цүнх, түрүүвч гэсэн англи угнээс гаралтай үг бөгөөд төрийн санхүүд хамгийн өргөн ашиглагддаг ойлголт юм. Төсөв хэмээх ойлголт нь 16-17 зууны үеэс үүсэлтэй бөгөөд 17-р зууны сүүлч гэхэд парламентаас баталдаг төрийн орлого ба зарлагын төлөвлөгөөг тусгасан баримт бичгийг төсөв гэж нэрлэх болсон байна.
  • 3. Төсөв гэдэг нь төр өөрийн чиг үүргийг хэрэгжүүлэхэд шаардагдах санхүүгийн эх үүсвэрийг бий болгох, бүрдүүлэхийн тулд тухайн жилд төрийн мэдэлд хуримтлуулж, хуваарилан зарцуулах мөнгөн хөрөнгийн орлого болон зарлагын төлөвлөгөөг хэлнэ. Төсөв нь төр өөрийн санхүүгийн үйл ажиллагааг төлөвлөж эхэлсэн өөрөөр хэлбэл тодорхой хугацаанд орлого зарлагын төлөвлөгөө зохиох болсон үеэс бий болсон.
  • 4. Ийнхүү төсвийн төлөвлөгөөт чанар бүрэлдэн тогтсон байна. Энэ утгаараа төсөв нь ирээдүйд болох цаг хугацааны төрийн аж ахуйн үйл ажиллагааны санхүүгийн нэг чухал төлөвлөгөө болно. Товчоор хэлбэл төсөв бол тухайн улсын санхүүгийн нэгдсэн төлөвлөгөөг тусгасан албан ёсны баримт бичиг юм. Өөрөөр хэлбэл төрийн санхүүгийн нэгдсэн зохион байгуулалттай систем болно.
  • 5. Төр өөрийн чиг үүргийг хэрэгжүүлэхэд шаардагдах мөнгөн хөрөнгийн сан бүрдүүлж, түүнийгээ эргэж зарцуулах харилцааг илэрхийлсэн ойлголт болж байна. Иймд улс орны санхүүгийн үйл ажиллагааг системтэйгээр зохицуулагч, чухал чиглүүлэгч болохын дээр санхүүгийн зохион байгуулалтын хамгийн боловсронгуй хэлбэр юм. Төсөв нь төрийн санхүүгийн чухал хэрэгсэл, зохион байгуулалттай систем болохын хувьд хэд хэдэн үүргийг гүйцэтгэж байдаг. Үүнд:
  • 6. 1.Мөнгөн хөрөнгийн сан бүрдүүлэх Сан бүрдүүлэх гэдэг нь төрийн мэдэлд мөнгөн хөрөнгийг төвлөрүүлэх үүрэг юм. 2. Хэрэгцээ хангах чиг үүрэг Хэрэгцээ хангах үүрэг нь төр өөрийн үүрэг зорилтыг хэрэлжуулэхэд шаардлагатай санхүүгийн нөөц, мөнгөн хөрөнгийн эх үүсвэр гаргахад оршино. Өөрөөр хэлбэл төрийн үйл ажиллагааны зардлын хэрэгцээг хангахад гол үүрэг гүйцэтгэж байдаг.
  • 7. 3.Эрх зүйн чиг үүрэг Төсөв нь төрийн санхүү эдийн засгийн үйл ажиллагааны эрх зүйн үндэс нь болж өгдөг. Засгийн газар, төрийн захиргааны байгууллагуудаас дэвшүүлсэн зорилт, санхүүгийн үүргээ хэрэгжүүлэх бүрэн эрхийг олгодог.
  • 8. 4.Улс төрийн чиг үүрэг Төсөв нь Засгийн газраас дэвшүүлэн тавьсан зорилт, тэргүүлэх ач холбогдол бүхий салбарыг хөгжүүлэхэд санхүүжилтийн гол эх үүсвэр нь болж өгдөг. Тодруулж хэлбэл эрх баригч улс төрийн хүчин сонгуулийн мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхэд төсөв онцгой үүрэг гүйцэтгэдэг. 5.Дахин хуваарилалтын чиг үүрэг Дахин хуваарилалтын чиг үүрэг нь төсвийн тусламжтайгаар үндэсний орлогын үйлдвэрлэлт, орлогын урсгал, хөрөнгийн хуваарилалтыг зохицуулж, өөрчлөх боломжтой.
  • 9. 5. Хяналтын чиг үүрэг Хяналтын үүрэг нь төр эдийн засгийн бүхий л үйл ажиллагаанд үр дүнтэй нөлөөлөх боломжийг бүрдүүлж өгөх байдлаар илэрнэ. Өөрөөр хэлбэл төсөвт хэдий хэмжээний мөнгө орж ирэх, тэр нь хаана, хэрхэн зарцуулагдах, ямар салбарт хэдий хэмжээгээр хуваарилагдаж байгааг хянаж, зохицуулалт хийх боломжийг олгодог. Энэ бол хяналтын чиг үүрэг юм.
  • 10. Төсвийг тогтоосон ангиллын дагуу төлөвлөж, гүйцэтгэлийг хэрэгжүүлж, данс бүртгэлд тусган, тайлагнана. Төсвийг дараах байдлаар ангилахаар хуульд заасан. Үүнд: 1.Төсвийн шатлалаар 2.Төсвийн захирагчаар 3.Эдийн засгийн ангиллаар 4.Хөтөлбөрөөр 5.Арга хэмжээгээр 6.Санхүүжүүлэх эх үүсвэрээр ангилна. Үүнийг төсвийн анхдагч ангилал гэж тодорхойлсон
  • 11. 2.Төсвийн захирагчид Төсвийн харилцаа Төсөв бол Засгийн газрын мэдлийн болон орон нутгийн захиран зарцуулах эрх бүхий мөнгөн хөрөнгийн санг бүрдүүлэх, тэдгээрийг ашиглахтай холбогдсон санхүүгийн харилцааны нэг хэлбэр юм. Төсвийг захиран зарцуулах онцгой эрх мэдэл бүхий этгээдийг төсвийн захирагч гэх бөгөөд тухайн эрх мэдэл бүхий этгээд нь төсвийг хуваарилж, захиран зарцуулна.
  • 12. Шат шатны төсвийн захирагч нар төсвийн харилцааг зохицуулахад гол үүргийг гүйцэтгэдэг. Төсвийн захирагчдыг төсвийн эрх мэдэл, чиг үүрэг, ажил үүргээс нь хамааруулан З ангилж авч үздэг. Төсвийн захирагчид 1.Төсвийн ерөнхийлөн захирагч 2.Төсвийн төвлөрүүлэн захирагч З.Төсвийн шууд захирагч
  • 13. Монгол Улсын төсвийн тухай хуулинд төсвийн захирагчдыг доорх байдлаар тодорхойлж өгсөн. Үүнд: “Төсвийн захирагч” гэж төсвийн ерөнхийлөн захирагч, төсвийн төвлөрүүлэн захирагч болон төсвийн шууд захирагчийг хэлнэ. “Төсвийн ерөнхийлөн захирагч” гэж өөрийн эрхлэх асуудлын хүрээний төсвийг төлөвлөх, батлагдсан төсвийг хууль тогтоомжийн дагуу хуваарилах, хяналт тавих, захиран зарцуулах, гүйцэтгэлийг тайлагнах эрх бүхий этгээдийг хэлнэ.
  • 14. “Төсвийн төвлөрүүлэн захирагч" гэж төсвийн ерөнхийлэн захирагчаас хуваарилсан чиг үүргийн төсвийг төлөвлөх, төсвийн шууд захирагчид хуваарилах, хяналт тавих, хууль толоомжийн дагуу захиран зарцуулах, гүйцэтгэлийг тайлагнах эрх бүхий этгээдийг хэлнэ. “Төсвийн шууд захирагч” гэж төсвийн ерөнхийлөн захирагч болон төсвийн төвлөрүүлэн захирагчаас хуваарилсан чиг үүргийн төсвийг төлөвлөх, хууль тогтоомжийн дагуу захиран зарцуулах, гүйцэтгэлийг тайлагнах эрх бүхий этгээдийг хэлнэ.
  • 15. Төсвийн ерөнхийлөн захирагчид Дараах албан тушаалтан төсвийн ерөнхийлөн захирагч байна : 1.Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Монгол Улсын Ерөнхийлөгчийн төсвийн 2. Улсын Их Хурлын дарга Улсын Их Хурлын төсвийн 3.Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагын дарга тухайн байгууллагын төсвийн 4.Ерөнхий сайд түүнд хууль тогтоомжоор харьяалуулсан байгууллагын төсвийн 5.Тэргүүн Шадар сайд түүнд хууль тогтоомжоор харьяалуулсан байгууллагын төсвийн 6.Шадар сайд түүнд хууль тогтоомжоор харьяалуулсан байгууллагын төсвийн 7. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ерөнхий сайдын төсөв, Тэргүүн Шадар сайд, Шадар сайдын ажлын албаны төсөв, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын төсөв болон түүнд хууль тогтоомжоор харьяалуулсан бусад байгууллагын төсвийн
  • 16. 8.Засгийн газрын гишүүн холбогдох төрийн захиргааны төв байгууллагын болон түүнд хууль тогтоомжоор харьяалуулсан бусад байгууллагын төсвийн 9.Үндсэн хуулийн цэцийн дарга Үндсэн хуулийн цэцийн төсвийн 10.Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч тухайн шүүхийн төсвийн 11. Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын алба, аймаг, нийслэл, сум, сум дундын дүүргийн болон дагнасан шүүхийн төсвийн 12.Улсын ерөнхий прокурор прокурорын байгууллагын төсвийн 13.Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга тус зөвлөлийн 14. Авлигатай тэмцэх газрын дарга тухайн байгууллагын төсвийн 15.Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төсвийн
  • 17. 16.Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд ажлаа хариуцан тайлагнадаг байгууллагын дарга тухайн байгууллагын төсвийн 17.Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нар төсвийн ерөнхийлөн захирагч байна. Төсвийн ерөнхийлөн захирагчдын бүрэн эрх • Төсвийн ерөнхийлөн захирагч нь төсвийн хөрөнгийг төвлөрүүлэх хуваарилаж зарцуулах үүргийг хэрэгжүүлнэ. • Жилийн төсвийн хязгаарт багтаан төсвийн төслийг боловсруулах: • Хөтөлбөрийн үр дүн, төсвийн гүйцэтгэлийн тайланг гарган‚ Засгийн газрын хуралдаанд танилцуулах: • Хөрөнгө оруулалтын арга хэмжээний хэрэгжилтийг төсвийн гүйцэтгэлийн явцад хянаж, санхүү төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад улирал тутамд тайлагнах: • Өөрийн эрхлэх асуудлын хүрээнд дотоод аудитын үйл ажиллагааг хэрэлжуулэх:
  • 18. • Өөрийн эрхлэх асуудлын хүрээнд хэрэгжүүлэх хөтөлбөрийн санхүүжилтийг бодитой тодорхойлох; • Өөрийн эрхлэх асуудлын хүрээнд төсөийг үр ашигтай удирдах, гүйцэтгэлийг хангах; • Өөрийн эрхлэх асуудлын хүрээнд тухайн төсөв хэрэгжих жил болон дунд хугацаанд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын арга хэмжээг жилийн төсвийн хязгаарт багтаан санхүүжилтийн төрлийн эх үүсвэртэй нь уялдуулан боловсруулах; • Өөрийн эрхлэх асуудлын хүрээний агентлаг, төсвийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангах; • Өөрийн эрхлэх асуудлын хүрээний агентлаг, төсвийн бусад байгууллага, Засгийн газрын тусгай сан, гадаадын зээл, тусламжаар хэрэгжсэн төслийн тайлан бүхий хагас жилийн болон жилийн эцсийн санхүүгийн тайланг нэгтгэн, санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх; • Хөрөнгө оруулалтын арга хэмжээ хэрэгжиж дууссаны дараа хөрөнгө оруулалтын үр дүнгийн талаарх тайланг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх;
  • 19. Төсвийн ерөнхийлөн захирагч өөрийн эрхлэх асуудлын төсвийн орлого, зарлагын зүй зохистой, үр ашигтай байдал, үр дүнгийн гүйцэтгэлийг хангаж, өөрт хамаарах төсвийн гүйцэтгэлийн биелэлтийг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, тухайн шатны иргэдийн Төлөвлөгчдийн Хурал, Засгийн газар, Улсын Их Хурлын өмнө бүрэн хариуцна.
  • 20. Төсвийн ерөнхийлөн захирагч нь төсөв хуваарилах, зарцуулахтай холбогдсон бүрэн эрхээ төсвийн төвлөрүүлэн захирагч, эсхүл харьяалах төсвийн шууд захирагчид шилжүүлж болох бөгөөд ийнхүү шилжүүлсэн нь түүнийг хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүйг төсвийн тухай хуулинд заасан. Төсвийн ерөнхийлөн захирагч нь түүнд хамаарах төсвийн асуудлыг хариуцан гүйцэтгэх санхүүгийн нэгж, нягтлан бодогч‚ ажилтантай байна.
  • 21. Төсвийн төвлөрүүлэн захирагчид Энэ нь төсвийн ерөнхийлөн захирагчийн зарим бүрэн эрх болон төсвийн шууд захирагчийн бүх бүрэн эрхийг хэрэгжүүлнэ. Салбарын сайдаас гэрээний дагуу тусгай зориулалтын шилжүүлэг хүлээн авч байгаа тохиолдолд аймаг, нийслэлийн засаг дарга төсвийн төвлөрүүлэн захирагч байна.
  • 22. Төсвийн ерөнхийлөн захирагч нь өөрийн удирдлага дор төсвийн шууд захирагчийг харьяалах эрх бүхий төсвийн төвлөрүүлэн захирагчтай байж болно. Төсвийн төвлөрүүлэн захирагч, түүнд харьяалагдах төсвийн шууд захирагчийг Засгийн газар тогтооно. Төсвийн төвлөрүүлэн захирагчийн бүрэн эрх Төсвийн төвлөрүүлэн захирагч нь түүнд харьяалагдах төсвийн талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
  • 23. • Өөрийн эрхлэх асуудлын хүрээнд хэрэгжүүлэх хөтөлбөрийн санхүүжилтийг бодитой тодорхойлох; • Өөрийн эрхлэх асуудлын хүрээнд төсвийг үр ашиггай удирдах, гүйцэтгэлийг хангах; • Өөрийн эрхлэх асуудлын хүрээний агентлаг, төсвийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангах; • Хөрөнгө оруулалтын арга хэмжээний хэрэгжилтийг төсвийн гүйцэтгэлийн явцад хянаж, санхүү төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад улирал тутамд тайлагнах: • Хөрөнгө оруулалтын арга хэмжээний хэрэлжилтийг төсвийн гүйцэтгэлийн тайланг нэгтгэн харьяа төсвийн ерөнхийлөн захирагчид хүргүүлнэ. • Төсвийн шууд захирагчийн бүх бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.
  • 24. Төсвийн шууд захирагчид Төсвийн шууд захирагч нь төсвийн хөрөнгийг хууль тогтоомжийн дагуу захиран зарцуулах эрх бүхий этгээд юм. Төсвийн шууд захирагчид нь дотоод аудитын үйл ажиллагааг хэрэгжүүлнэ. Дараах албан тушаалтан төсвийн шууд захирагч байна:
  • 25. • Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Монгол Улсын Ерөнхийлөгчийн болон түүний Тамгын газрын төсвийн; • Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Улсын Их Хурлын төсвийн; • Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга Ерөнхий сайдын төсвийн, Тэргүүн Шадар сайд болон Шадар сайдын ажлын албаны, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын төсвийн; • Төрийн захиргааны төв байгууллагын Төрийн нарийн бичгийн дарга тус байгууллагын төсвийн; • Агентлагийн дарга тус агентлагийн төсвийн; • Үндсэн хуулийн цэцийн ажлын албаны дарга Үндсэн хуулийн цэцийн төсвийн; • Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албаны дарга тус зөвлөлийн төсвийн; • Улсын дээд шүүхийн Тамгын газрын дарга Улсын дээд шүүхийн төсвийн; • Шүүхийн ерөнхий зөвлөлийн нарийн бичгийн дарга Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын албаны төсвийн;
  • 26. • Авлигатай тэмцэх газрын Тамгын газрын дарга тус байгууллагын төсвийн; • Аймаг, нийслэл, сум, сум дундын, дүүргийн болон дагнасан шүүхийн тамгын хэлтсийн дарга тухайн шатны шүүхийн төсвийн; • Улсын ерөнхий прокурорын газрын Тамгын газрын дарга Улсын ерөнхий прокүрорын газрын төсвийн; • Аймаг, нийслэлийн прокүрорын газрын Тамгын хэлтсийн дарга тухайн шатны прокурорын байгууллагын төсвийн; • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төсвийн; • Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга тухайн шатны Засаг даргын Тамгын газрын төсвийн; • Засгийн газрын шугамаар авч байгаа хөнгөлөлттэй зээл болон буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хэрэлжиж байгаа төслийн нэгжийн дарга тухайн төслийн төсвийн; • Засгийн газрын тусгай сангийн захирагч тухайн сангийн төсвийн; • Төсвийн бусад байгууллагын дарга (захирал, эрхлэгч) тухайн байгууллагын төсвийн шууд захирагч байна.
  • 27. Төсвийн шууд захирагчийн бүрэн эрх • Төсвийн шууд захирагч нь Төсвийн талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: • Төсвийн байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааг удирдах; • Батлагдсан төсөв, хөтөлбөрийг хэрэлжүүлэх талаар төсвийн ерөнхийлөн захирагчтай байгуулсан гэрээний хүрээнд Төсвийн хөрөнгийг удирдах, зарцуулалтад нь хяналт тавих; • Батлагдсан цалингийн сан, орон тооны хязгаарт багтаан төсвийн байгууллагын орон тоо, ажиллагчдын цалин хөлсийг тогтоох; • Төсвийн байгууллагын үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэх; • Батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах; • Дотоод аудитын үйл ажиллагааг хэрэгжүүлэх; • Байгууллагын санхүүгийн болон төсвийн гүйцэтгэлийн мэдээ тайлан, үр дүнгийн гэрээний биелэлтийг үнэн зөв гаргах, тогтоосон хугацаанд тайлагнах; • Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны Төв байгууллагаас шаардсан мэдээллийг хугацаанд нь гаргаж өгөх.
  • 28. 3. Төсвийн зарчим Монгол Улсын төсвийн тухай хуулинд 5 Үндсэн зарчмыг шинээр тогтоож, төсвийн үйл явц, субьектүүдийг эрх, үүрэгтэй нь холбож өгсөн. 1.Төсвийн тогтвортой байдлыг хангасан байх зарчим 2.Төсвийн иж бүран, үнэн зөв байдлыг хангасан байх 3.Санхүү, төсвийн зохистой удирдлагыг хэрэгжүүлэх 4.Ил тод, нээлттэй байдлыг хангасан байх 5.Хариуцлагатай байх гэсэн 5 зарчим болно.
  • 29. Төсвийн тухай хуулиар эрх үүрэг нь зохицуулагдаж байгаа этгээд төсвийн хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээ, хүрэх үр дүн, орлого зарлага, хөрөнгө, өр төлбөр, санхүүгийн амлалт болон үүрэг хариуцлага, тэдгээртэй холбогдсон санхүүгийн үйл ажиллагааг энэ хуульд нийцүүлэх, түүнтэй холбогдсон үйлдэл, эс үйлдэлдээ хариуцлага хүлээнэ.
  • 30. 4.Төсөвт байгууллагын үйл ажиллагаа Хуулийн эттээдийн улсын бүртгэлийн тухай хуульд заасны дагуу Сангийн яаманд бүртгүүлсэн төрийн болон орон нутгийн өмчит ашгийн төлөв бус хуулийн этгээдийг төсөвт байгууллага гэж нэрлэдэг. Олон Улсын байгууллага, хандивлагч орноос Засгийн газрын шугамаар Монгол Улсад олгож байгаа зээл болон тусламжаар хэрэгжүүлэх төслийн нэгж нь төсвийн байгууллага байна.
  • 31. Төсвийн захирагчийн нэг удаагийн шинж чанартай байнгын бус үйл ажиллагаа явуулах чиг үүргийг хэрэгжүүлэх нэгж түүнийг шууд харьялах төсвийн захирагчид харьяалагдаж төсвийн харилцаанд оролцоно. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд заасны дагуу төсвийн байгууллагыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага бүртгэнэ. Бүх шатны төсвийн захирагч төсвийн хэрэгжилтийн талаар дараах үүрэг хүлээнэ.
  • 32. • Орлогыг бүрэн хэмжээгээр төвлөрүүлэх • Батлагдсан төсвийн хүрээнд зарлага гаргах • Төсвийн гүйцэтгэлийг хууль тогтоомжийн дагуу хэрэлжуулж, тайлагнах • Батлагдсан төсвийг хэрэгжүүлэх төсвийн сар, улирлын хуваарийг баримтлах • Худалдан авах ажиллагааг бараа ажил үйлчилгээ, худалдан авах ажиллагааны гэрээ, төлбөрийн хуваарийг үндэслэх • Хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавих, хүрэх үр дүнг хангаж ажиллах, Хэрвээ төсвийн жил эхлэхэд төсөв батлагдаагүй байх нөхцөл байдал үүсэх тохиолдолд төсөв батлагдах хүртэл Төсвийн санхүүжилтийн түр горим тогтоож мөрдүүлэх ёстой.