SlideShare a Scribd company logo
1 of 29
ТӨРИЙН САНХҮҮГИЙН БОДЛОГО, ТҮҮНИЙГ
ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭРЭГСЭЛ
Сэдвийн агуулга:
1. Төрийн санхүүгийн бодлогын тухай
2.Төрийн санхүүгийн бодлогыг хэрэгжүүлэх чиглэл
1. Төрийн санхүүгийн бодлогын тухай
Дэлхийн ихэнх улс орон зэх зээлийн эдийн
засгийн харилцааг сонгосон бөгөөд эдийн засгийн
өсөлтийг хангах, түүнийгээ тогтвортой хадгалж, улс
орноо хөгжүүлэхэд анхаарч, тодорхой бодлогыг
хэрэгжүүлсээр ирсэн.
Зах зээлийн эдийн засгийн харилцаа нь сайн дүрын
үндсэн дээр хийгддэг арилжаа, солилцоонд үндэслэдэг.
Гэтэл зах зээлийн энэхүү зарчимд хамааралгүй олон
тохиолдол гарах бөгөөд тэдгээр нь эдийн засаг
нийгэмд үй олон асуудал, зөрчлийг үүсгэдэг.
Ийнхүү олон асуудал, зөрчилдөөнт байдлыг
төрөөс зохицуулах нэг арга зам нь төрийн
санхүүгийн бодлогыг авч хэрэгжүүлэх явдал юм.
Төрийн санхүүгийн бодлого нь макро эдийн
загийн бодлогын нэг бүрэлдэхүүн хэсэг болох
бөгөөд цаг хугацаа, тухайн үеийн эдийн засгийн
нөхцөл байдлаас хамаарч ялгаатай зорилтуудыг
дэвшүүлж,тэдгээрийг хангахад чиглэгддэг.
Төрийн санхүүгийн бодлогыг дэвшүүлж буй зорилтоос
нь хамааруулж 3 ангилж авч үздэг.
Үүнд:
1) Эдийн засаг өндөр өсөлттэй буюу тааламжтай байх
үед авч хэрэгжүүлэх санхүүгийн бодлого
2) Эдийн засаг тогтвортой байх үед авч хэрэгжүүлэх
санхүүгийн бодлого
3) Эдийн засаг хямралтай байх үеийн санхүүгийн
бодлого
Эдийн засаг тааламжтай буюу өндөр өсөлттэй
байх үед авч хэрэгжүүлэх санхүүгийн бодлого нь :
 Өндөр өсөлтийг урт хугацаанд хадгалах
 Инфляциас урьдчилэн сэргийлэх
 Мөнгөний нийлүүлэтийн зохистой түвшинд
байлгах
 Хуримтлалын сан бүрдүүлэх
 Урт хугацаат хөрөнгө оруулалтыг дэмжих
 Томоохон төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх
 Санхүүгийн нөөцийг үр ашигтай зарцуулахад
чиглэгддэг.
Эдийн засаг тогтвортой байх үед авч хэрэгжүүлэх
санхүүгийн бодлогын зорилт нь тогтвортой байдлыг
урт хугацаанд хадгалж, улмаар эдийн засгийн өсөлтийг
хангахаар дэвшүүлэгддэг.
Эдийн засаг хямралтай байх үеийн санхүүгийн
бодлого нь хямралт байдлыг зогсоож, түүнийг богино
хугацаанд даван туулах, үүссэн сөрөг үр дагавруудыг
арилгах замаар эдийн засгийн тогтворжилтыг хангах
зорилтыг дэвшүүлдэг.
Төрийн бодлого бол улс үндэстний иргэдийн
дийлэнх олонхид нөлөөлөх хэд хэдэн зорилтод
хүрэхэд чиглэсэн Засгийн газраас дэвшүүлсэн үйл
ажиллагааны тодорхой нэг төлөвлөгөөг хэлдэг.
Засгийн газраас явуулах төрийн санхүүгийн үйл
ажиллагаа нь олон нийтийн ашиг сонирхолд
тулгуурлаж явагддаг.
Тухайн улсын Засгийн газрын үйл ажиллагаа нь
төрийн бодлогын үндсэн элементүүдэд тулгуурладаг.
Зураг 1. Төрийн бодлогын элементүүд
Төрийн
бодлого
Орц
Үр дүн
Арга
хэрэгсэл
Зорилго
1. Орц
Орцууд нь төрийн бодлогын хөгжилд нөлөөлж
байдаг. Орц гэдэгт хүмүүс, мэдлэг, төрийн бодлогын
хөгжилд нөлөөлөх үнэт цэнэт зүйл зэрэг ордог.
2. Зорилго
Засгийн газрын үйл ажиллагааны чиг үүргүүд ба
зорилгууд нь хоорондоо нягт уялддаг.
Энэ бол зорилгыг хэрхэн мэдээлсэн, дахин
тодорхойлох шаардлагатай зорилго хооронд хэрхэн
нөлөөлөх үр нөлөөг ойлгох нь маш чухал байдаг.
3. Арга хэрэгсэл
Засгийн газраас дэвшүүлсэн зорилго, зорилтдоо
хүрэхэд ашигладаг арга хэрэгслүүд багтана. Эдгээрт
төрөл бүрийн зохицуулалт, татварууд, шийтгэл,
торгууль, дэмжлэг, дүрэм журам, заавар зэрэг багтана.
4. Үр дүнгүүд
Үүнд төлөвлөсөн болон төлөвлөөгүй үр дүнгүүд,
төрийн бодлогын үйл ажиллагааны үр дагаварууд,
бодлогын нөлөөлөх үзүүлэлтүүд багтана.
2.Төрийн санхүүгийн бодлогыг хэрэгжүүлэх чиглэл
Төрийн санхүүгийн бодлого нь хэд хэдэн чиглэлээр
дамжин хэрэгждэг.
Үүнд:
 Татварын бодлого
 Төсвийн бодлого
 Мөнгөний бодлого
 Хөрөнгө оруулалтын бодлого
 Бүтцийн өөрчлөлтийн шинэчлэлт
 Бизнест чиглэсэн нийгмийн бодлого
 Нийгэм, эдийн засгийн шинэчлэлт
Татварын бодлого
Татварын бодлого бол санхүүгийн бодлогын хамгийн
чухал бүрэлдэхүүн хэсэг нь юм.
Учир нь түүний үйлчлэл богино хугацаанд гарахын
дээр эдийн засаг, бизнест оролцож байгаа бүхий л
субъект болох төр, пүүс компани, өрх гэр, хувь
хүмүүст шууд нөлөөлдөг.
Эдийн засгийн субъектуудын санхүүгийн байдлыг
сайжруулахын тулд төрийн зүгээс татварын зохистой
тогтолцоог бүрдүүлэх, татварын хувь хэмжээг
оновчтой түвшинд тогтоож, татварын эрх зүйн орчинг
боловсронгуй болгох ёстой.
Энэ хүрээнд :
• Татварын хөнгөлөлт, чөлөөлтийн бодлогыг нягталж
үзэх
• Татвар төлөгчдийн мэдээллийн сан бүрдүүлэх
• Татварын албадыг чадавхижуулах
• Татвар хураалтыг оновчтой болгох
• Татвар төлөгчдийн мэдээллээр шуурхай хангах
• Сургалт семинар зохион байгуулах
• Татварын байцаагчдыг мэргэжил дээшлүүлэх зэрэг
олон чиглэлийн бодлого арга хэмжээг
хэрэгжүүлдэг.
Төсвийн бодлого
Төсвийн бодлого бол төсвийн орлогыг төлөвлөсөн
хэмжээнд бүрдүүлэх, төсвийг үр ашигтай хуваарилах,
зарцуулах, төсвийн тэнцлийг хангах, төсвийн орлого
санхүүжилтийн хэмжээг нэмэгдүүлэх, төсвийн
зардлыг хянах замаар төсвийг тогтвортой бхйдлыг
хангах бодлого юм.
Дэлхийн улс орнууд хөрөнгө нөөцийг үр ашигтай
зарцуулах асуудалд онцгой анхаарч, өндөр ач
холбогдол өгөх болсон
Энэ нь олон шалтгаантай бөгөөд хамгийн гол нь
эдийн засгийн ямар ч нөхцөлд төсвийн тогтвортой
байдлыг хангаж, шаардлагатай үед зардал гаргах
санхүүжилт олгох боломжтой байх ёстой.
Мөн Засгийн газар томоохон худалдан авагч,
хэрэглэгч болох тул бараа үйлчилгээний эрэлт,
нийлүүлэлтэд нөлөөлөх болно.
Зах зээлийн эдийн засагт барааг ялгаатай байдлаар
авч үзэж, хувийн бараа болон нийгмийн бараа гэж
ангилдаг.
Хувийн бараа нь хэд хэдэн ялгагдах шинжтэй. Зах
зээлийн үнэ өртөгтэй, хэрэглэгч тус бүрдээ худалдан
авч хэрэглэж болно, нэг этгээд ашиглах үед нөгөө
этгээд ашиглах боломжгүй, тухайн хэрэглэгч
хэрэглэхээс татгалзах бүрэн боломжтой гэсэн үндсэн
шинжүүдтэй.
Харин нийгмийн бараа нь зах зээлийн үнэгүй,
үүнийг худалдаж болохгүй, бүх нийтээрээ ашиглана,
ашиглагч тус бүрийн ашиглалтын түвшинг хэмжих
боломжгүй, нийгмийн барааг захиалагч нь ихэнх
тохиолдолд Засгийн газар байна.
Засгийн газар төсвийн бодлогод нийгмийн барааны
зардал, санхүүжилтийг тусгаж түүний хэмжээг
нэмэгдүүлж байдаг.
Мөнгөний бодлого
Мөнгөний бодлого гэдэг нь мөнгөний урсгал
хөдөлгөөнийг түүний нийлүүлэлтээр дамжуулан
зохицуулах бодлогыг хэлнэ.
Мөнгөний бодлогын гол зорилго нь инфляцийн
түвшинг тогтвортой байлгаж, төгрөгийн худалдан авах
чадварыг хадгалах, гадаад валютын нөөцийг
нэмэгдүүлэх замаар валютын ханшийг тогтвортой
байлгахад чиглэдэг.
Мөнгөний бодлого бол төрийн санхүүгийн үйл
ажиллагаатай нягт уялдаатай, харилцан хамааралтай
хэрэгжих ёстой.
Төрийн мөнгөний бодлого нь дотроо 2 төрөлтэй.
1.Мөнгөний зөөлөн бодлого
2. Мөнгөний хатуу бодлого
Мөнгөний зөөлөн бодлого нь мөнгөний
нийлүүлэлтийг нэмэгдүүлж, зээлийн хүүг бууруулах
чиглэлээр хэрэгждэг бодлого юм.
Харин мөнгөний хатуу бодлого нь мөнгөний
нийлүүлэлтийн өсөлтийг хязгаарлаж, зээлийн хүүгийн
хэмжээг нэмэгдүүлдэг бодлого юм.
Мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх үндсэн 3 арга
хэрэгсэл байдаг.
Үүнд:
1. Заавал байлгах нөөц
2. Нээлттэй зах зээлийн үйл ажиллагаа
3. Бодлогын хүү
Мөнгөний бодлогыг хэрэгжүүлэгч нь тухайн улсын
төв банк байна.
Мөнгөний бодлогын хүрээнд мөнгөний
нийлүүлэлтийг удирдан зохицуулах замаар :
 Төгрөгийн ханшийг тогтвортой байлгах
 Банкны системийн найдвартай байдлыг хангах
 Эдийн засгийн өсөлтийг зээлийн бодлогоор
урамшуулан дэмжих,
 Санхүү, мөнгөн урсгалын эрсдэлээс урьдчилан
сэргийлэх
 Валютын ханшны хэлбэлзлийг багасгах, гадаад
валютын нөөцийг нэмэгдүүлэхэд чиглэгдсэн
бодлого юм.
Хөрөнгө оруулалтын бодлого
Санхүүгийн бодлогыг хэрэгжүүлэхэд хөрөнгө
оруулалтын үйл ажиллагаа чухал үүрэгтэй.
Иргэд, өрх гэрийн хуримтлал, хадгаламжийн
өсөлтийг дэмжих, моргөйжийн зах зээлийг хөгжүүлэх,
гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татах, төсвийн
хөрөнгөөр хийх санхүүжилтийн хэмжээг нэмэгдүүлэх
зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.
Бүтцийн өөрчлөлтийн шинэчлэлт
Бүтцийн шинж чанартай өөрчлөлт нь санхүүгийн
бодлогыг хэрэгжүүлэхэд чухал үүрэгтэй байдаг.
Энэ чиглэлээр тодорхой өөрчлөлт шинэчлэлт,
зохион байгуулалтын ажил хийх боломжтой.
Тухайлбал,
o Төрийн мэдлийн хувьцааны удирдлага, эрх
мэдлийг шилжүүлэх, өмч хувьчлалыг эрчимжүүлэх,
o Дуусаагүй үйлдвэрлэлийг эргэлтэд оруулах
o Дэд бүтэц, холбоо харилцааны салбарыг
хөгжүүлэх,
o Үйлчилгээний чанар үр ашгийг дээшлүүлэх,
o Санхүүгийн нөөц бүрдүүлэлт, түүний хяналтыг
сайжруулах,
o Мөнгөн хөрөнгийн урсгалыг зөв удирдах зэргээр
өөрчлөлт, шинэчлэлт хийх боломжтой.
Бизнест чиглэсэн нийгмийн бодлого
Хүмүүс бизнесийн үйл ажиллагааны үр дүн, түүний
нийгэмд үзүүлж буй эерэг болон сөрөг үр дагавруудыг
төрөөс хэрхэн зохицуулж, шийдвэрлэж байгаа арга
замын талаар анхаарч, түүнд үнэлэлт дүгнэлт өгч
байдаг.
Нийгэмд үүссэн аливаа асуудлыг ашигтай
хувилбараар шийдвэрлэхийн тулд төрөөс бизнест
чиглэсэн нийгмийн бодлогыг авч хэрэгжүүлдэг.
Бизнест чиглэсэн нийгмийн бодлого гэдэг нь
нийгмийн өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэхийн
тулд бизнесийн үйл ажиллагаанд төрөөс санхүүжилт
олгох, хөнгөлөлт үзүүлэх үндсэн дээр дэмжих,
урамшуулах замаар нийгмийн зорилтыг хангахад
чиглэсэн бодлогыг хэлдэг.
Бизнест чиглэсэн нийгмийн бодлогын үр дүнд улсын
эдийн засаг бүхэлдээ хөгжиж, ажлын байр бий болох,
бараа бүтээгдэхүүний үнэ тогтворжиж, улмаар
ажилгүйдэл ядуурлын түвшин буурах, хүн амын
амьжиргаа дээшлэх, хүний хөгжил хангагдах зэргээр
нийгмийн асуудалд хувь нэмэр оруулдаг.
Өнөөгийн бизнесийн үйл ажиллагаатай холбогдож
гарч ирж буй тулгамдсан асуудал нь экологи, байгаль
орчинтой шууд холбогдох болсон.
Үүнтэй холбоотой дэлхий нийтийн шинж чанартай
томоохон З асуудал бол бизнес ба нийгэм, төрийн
санхүүд сөрөг үр дагавруудыг үүсгэж байгаа. Үүнд:
1.Озоны бууралт
2.Дэлхийн дулаарал
3.Биологийн төрөл зүйл хомсдох
Эдгээр нь дэлхийн хүн төрөлхтөнд шууд бус ч гэлээ
аажмаар аюул занал учруулж, төрийн санхүүгийн
дарамтыг нэмэгдүүлэх болоод байна.
Нийгэм, эдийн засгийн шинэчлэлт
Санхүүгийн бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэх үүднээс
нийгэмд чиглэсэн үйл ажиллагаа авч явуулдаг. Үүнд:
• Төсөвт байгууллагын ажиллагсадын цалин хөлс,
тэтгэвэр тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэх
• Нийгмийн халамж үйлчилгээний зардлыг өсгөх
• Үнийн өсөлтийг сааруулах
• Бараа ажил үйлчилгээний үнийн хөнгөлөлт үзүүлэх
• Ажил эрхлэлтийг дэмжих
• Өрхийн үйлдвэрлэлийг урамшуулах
• Хүн амын шилжилт хөдөлгөөнийг зохицуулах
• Иргэдийн зээлийн нөхцөлийг хөнгөвчлөх зэргээр
бодлого хэрэгжүүлнэ.
Эдийн засаг салбарт ялангуяа санхүүгийн хямралтай
байх хугацаанд төрийн зохицуулалтын үүргийг хүчтэй
болгох шаардлага тулгардаг.
Тухайлбал,
• Татварын оновчтой систем бүрдүүлэх
• Татвар хураалтыг сайжруулах
• Далд эдийн засгийг бууруулах замаар татварын
суурийг өргөтгөх
• Төсвийн төлөвлөлтийг сайжруулж, төсвийн орлого
ба зарлагыг бодитой тооцох
• Валютын ханшийг тогтвортой байлгах
• Зээлийн хүүг бууруулж хөрөнгө оруулалтыг дэмжих
• Төрийн өмчийн ашиглалтыг сайжруулж үр ашгийг
дээшлүүлэх
• Өмч хувьчлалыг үргэлжлуулж хувийн секторыг
нэмэгдүүлэх
• Санхүүгийн хяналт шалгалтыг үр өгөөжтэй явуулах
үндсэн дээр санхүүгийн хариуцлагыг бий болгох
зэрэгт анхаарал хандуулж, эдийн засгийн өсөлтийг
бий болгохыг зорьдог.
Төрийн санхүүгийн бодлогыг боловсруулж, эдийн
засагт эрх зүйн шинэчлэлт хийх, санхүүгийн сайн
тогтолцоо бүрдүүлэх нь бодлогын хэрэгжилтэд сайнаар
нөлөөлдөг.
АНХААРАЛ ТАВЬСАНД БАЯРЛАЛАА

More Related Content

What's hot

Lecture.7
Lecture.7Lecture.7
Lecture.7Tj Crew
 
лекц 2, 3
лекц 2, 3лекц 2, 3
лекц 2, 3ariunubu
 
татварын тухай ойлголт
татварын тухай ойлголттатварын тухай ойлголт
татварын тухай ойлголтsaka bat
 
Lekts 5 tulburiin chadwar [repaired]
Lekts 5 tulburiin chadwar [repaired]Lekts 5 tulburiin chadwar [repaired]
Lekts 5 tulburiin chadwar [repaired]Byambadrj Myagmar
 
Лекц 9
Лекц 9Лекц 9
Лекц 9Etugen
 
Лекц 11
Лекц 11Лекц 11
Лекц 11Etugen
 
Лекц №4 Санхүүгийн зах зээл
Лекц №4 Санхүүгийн зах зээлЛекц №4 Санхүүгийн зах зээл
Лекц №4 Санхүүгийн зах зээлGunjargal
 
санхүүгийн зах зээл, ббсб
санхүүгийн зах зээл, ббсбсанхүүгийн зах зээл, ббсб
санхүүгийн зах зээл, ббсбNomin-Erdene Gantur
 
Зардлын бүртгэл Лекц 4
Зардлын бүртгэл Лекц 4Зардлын бүртгэл Лекц 4
Зардлын бүртгэл Лекц 4Bbujee
 
Макро эдийн засгийн судлах зүйл, үндсэн зорилго ба асуудал
Макро эдийн засгийн судлах зүйл, үндсэн зорилго ба асуудал Макро эдийн засгийн судлах зүйл, үндсэн зорилго ба асуудал
Макро эдийн засгийн судлах зүйл, үндсэн зорилго ба асуудал Adilbishiin Gelegjamts
 
Д.БА206 СТАТИСТИК ХЭМЖИГДЭХҮҮН
Д.БА206 СТАТИСТИК ХЭМЖИГДЭХҮҮНД.БА206 СТАТИСТИК ХЭМЖИГДЭХҮҮН
Д.БА206 СТАТИСТИК ХЭМЖИГДЭХҮҮНNomuuntk
 
ЭЗШ-ний арга, аргачлал
ЭЗШ-ний арга, аргачлалЭЗШ-ний арга, аргачлал
ЭЗШ-ний арга, аргачлалByambadrj Myagmar
 
Санхүү менежментийн тулгуур ойлголтууд
Санхүү менежментийн тулгуур ойлголтуудСанхүү менежментийн тулгуур ойлголтууд
Санхүү менежментийн тулгуур ойлголтуудИЗ-СЭЗС багш А.Бибиш
 
Олон улсын валютын харилцаа ба валютын системийн тухай ойлголт http://gelegja...
Олон улсын валютын харилцаа ба валютын системийн тухай ойлголт http://gelegja...Олон улсын валютын харилцаа ба валютын системийн тухай ойлголт http://gelegja...
Олон улсын валютын харилцаа ба валютын системийн тухай ойлголт http://gelegja...Adilbishiin Gelegjamts
 

What's hot (20)

Lecture.7
Lecture.7Lecture.7
Lecture.7
 
Lecture 16
Lecture 16Lecture 16
Lecture 16
 
лекц 2, 3
лекц 2, 3лекц 2, 3
лекц 2, 3
 
Lecture 3
Lecture 3 Lecture 3
Lecture 3
 
Turiin sanhuu l10
Turiin sanhuu l10Turiin sanhuu l10
Turiin sanhuu l10
 
татварын тухай ойлголт
татварын тухай ойлголттатварын тухай ойлголт
татварын тухай ойлголт
 
Lekts 5 tulburiin chadwar [repaired]
Lekts 5 tulburiin chadwar [repaired]Lekts 5 tulburiin chadwar [repaired]
Lekts 5 tulburiin chadwar [repaired]
 
Лекц 9
Лекц 9Лекц 9
Лекц 9
 
Лекц 11
Лекц 11Лекц 11
Лекц 11
 
Лекц №4 Санхүүгийн зах зээл
Лекц №4 Санхүүгийн зах зээлЛекц №4 Санхүүгийн зах зээл
Лекц №4 Санхүүгийн зах зээл
 
санхүүгийн зах зээл, ббсб
санхүүгийн зах зээл, ббсбсанхүүгийн зах зээл, ббсб
санхүүгийн зах зээл, ббсб
 
зорилтот зах зээл ба байршуулах стратеги
зорилтот зах зээл ба байршуулах стратегизорилтот зах зээл ба байршуулах стратеги
зорилтот зах зээл ба байршуулах стратеги
 
Зардлын бүртгэл Лекц 4
Зардлын бүртгэл Лекц 4Зардлын бүртгэл Лекц 4
Зардлын бүртгэл Лекц 4
 
Макро эдийн засгийн судлах зүйл, үндсэн зорилго ба асуудал
Макро эдийн засгийн судлах зүйл, үндсэн зорилго ба асуудал Макро эдийн засгийн судлах зүйл, үндсэн зорилго ба асуудал
Макро эдийн засгийн судлах зүйл, үндсэн зорилго ба асуудал
 
Ажилгүйдэл
Ажилгүйдэл Ажилгүйдэл
Ажилгүйдэл
 
Үйлчилгээний маркетинг
Үйлчилгээний маркетингҮйлчилгээний маркетинг
Үйлчилгээний маркетинг
 
Д.БА206 СТАТИСТИК ХЭМЖИГДЭХҮҮН
Д.БА206 СТАТИСТИК ХЭМЖИГДЭХҮҮНД.БА206 СТАТИСТИК ХЭМЖИГДЭХҮҮН
Д.БА206 СТАТИСТИК ХЭМЖИГДЭХҮҮН
 
ЭЗШ-ний арга, аргачлал
ЭЗШ-ний арга, аргачлалЭЗШ-ний арга, аргачлал
ЭЗШ-ний арга, аргачлал
 
Санхүү менежментийн тулгуур ойлголтууд
Санхүү менежментийн тулгуур ойлголтуудСанхүү менежментийн тулгуур ойлголтууд
Санхүү менежментийн тулгуур ойлголтууд
 
Олон улсын валютын харилцаа ба валютын системийн тухай ойлголт http://gelegja...
Олон улсын валютын харилцаа ба валютын системийн тухай ойлголт http://gelegja...Олон улсын валютын харилцаа ба валютын системийн тухай ойлголт http://gelegja...
Олон улсын валютын харилцаа ба валютын системийн тухай ойлголт http://gelegja...
 

Similar to Turiin sanhuu l2

Similar to Turiin sanhuu l2 (20)

Turuun sanhuu L2.2019 - 2020
Turuun sanhuu L2.2019 - 2020Turuun sanhuu L2.2019 - 2020
Turuun sanhuu L2.2019 - 2020
 
Lecture 15
Lecture 15Lecture 15
Lecture 15
 
Микро эдийн засаг-1
Микро эдийн засаг-1Микро эдийн засаг-1
Микро эдийн засаг-1
 
Toriin sanhuu hotolbor (1)
Toriin sanhuu hotolbor (1)Toriin sanhuu hotolbor (1)
Toriin sanhuu hotolbor (1)
 
Lekts 6
Lekts 6Lekts 6
Lekts 6
 
Turuun sanhuu L14.2019-2020
Turuun sanhuu L14.2019-2020Turuun sanhuu L14.2019-2020
Turuun sanhuu L14.2019-2020
 
Turiin sanhuu l8
Turiin sanhuu l8Turiin sanhuu l8
Turiin sanhuu l8
 
Turuun sanhuu L9.2019- 2020
Turuun sanhuu L9.2019- 2020Turuun sanhuu L9.2019- 2020
Turuun sanhuu L9.2019- 2020
 
Ж.Гантулга Г.Энхсайхан - Монгол улсын мөнгөний бодлогын эдийн засагт үзүүлэх ...
Ж.Гантулга Г.Энхсайхан - Монгол улсын мөнгөний бодлогын эдийн засагт үзүүлэх ...Ж.Гантулга Г.Энхсайхан - Монгол улсын мөнгөний бодлогын эдийн засагт үзүүлэх ...
Ж.Гантулга Г.Энхсайхан - Монгол улсын мөнгөний бодлогын эдийн засагт үзүүлэх ...
 
Msu l8 2018
Msu l8 2018Msu l8 2018
Msu l8 2018
 
Amaraa k.ajil
Amaraa k.ajilAmaraa k.ajil
Amaraa k.ajil
 
Turuun sanhuu L8.2019-2020
Turuun sanhuu L8.2019-2020Turuun sanhuu L8.2019-2020
Turuun sanhuu L8.2019-2020
 
Mongonii bodlogo
Mongonii bodlogoMongonii bodlogo
Mongonii bodlogo
 
Mongonii bodlogo
Mongonii bodlogoMongonii bodlogo
Mongonii bodlogo
 
Mongonii bodlogo
Mongonii bodlogoMongonii bodlogo
Mongonii bodlogo
 
Mongonii bodlogo
Mongonii bodlogoMongonii bodlogo
Mongonii bodlogo
 
мөнгөний бодлого
мөнгөний бодлогомөнгөний бодлого
мөнгөний бодлого
 
Тѳсвийн Удирдлага
Тѳсвийн Удирдлага Тѳсвийн Удирдлага
Тѳсвийн Удирдлага
 
Turiin sanhuu l11
Turiin sanhuu l11Turiin sanhuu l11
Turiin sanhuu l11
 
Turuun sanhuu L12.2019 - 2020
Turuun sanhuu L12.2019 - 2020Turuun sanhuu L12.2019 - 2020
Turuun sanhuu L12.2019 - 2020
 

More from Энхтамир Ш

ПХ-н баримтжуулалтын бодлого тогтоох
ПХ-н баримтжуулалтын бодлого тогтоохПХ-н баримтжуулалтын бодлого тогтоох
ПХ-н баримтжуулалтын бодлого тогтоохЭнхтамир Ш
 
Lecture 4 - Програм хангамжийн төслийн үнэлгээ
Lecture 4 - Програм хангамжийн төслийн үнэлгээLecture 4 - Програм хангамжийн төслийн үнэлгээ
Lecture 4 - Програм хангамжийн төслийн үнэлгээЭнхтамир Ш
 
Монголын Их, дээд сургуулиудын техник технологийн өнөөгийн байдал, хөгжлийн ...
Монголын  Их, дээд сургуулиудын техник технологийн өнөөгийн байдал, хөгжлийн ...Монголын  Их, дээд сургуулиудын техник технологийн өнөөгийн байдал, хөгжлийн ...
Монголын Их, дээд сургуулиудын техник технологийн өнөөгийн байдал, хөгжлийн ...Энхтамир Ш
 
Старт-ап, жижиг дунд байгууллага, үйлдвэрллийг дэмжих цахим систем
Старт-ап, жижиг дунд байгууллага, үйлдвэрллийг дэмжих цахим систем Старт-ап, жижиг дунд байгууллага, үйлдвэрллийг дэмжих цахим систем
Старт-ап, жижиг дунд байгууллага, үйлдвэрллийг дэмжих цахим систем Энхтамир Ш
 
Оюутны хөдөлмөр эрхлэлт
Оюутны хөдөлмөр эрхлэлтОюутны хөдөлмөр эрхлэлт
Оюутны хөдөлмөр эрхлэлтЭнхтамир Ш
 
НББ-ийн сургалтын өнөөгийн байдлын судалгаа
НББ-ийн сургалтын өнөөгийн байдлын судалгааНББ-ийн сургалтын өнөөгийн байдлын судалгаа
НББ-ийн сургалтын өнөөгийн байдлын судалгааЭнхтамир Ш
 
Хувьцааны өгөөж түүнд нөлөөлж буй хүчин зүйлсийн шинжилгээ
Хувьцааны өгөөж түүнд нөлөөлж буй хүчин зүйлсийн шинжилгээХувьцааны өгөөж түүнд нөлөөлж буй хүчин зүйлсийн шинжилгээ
Хувьцааны өгөөж түүнд нөлөөлж буй хүчин зүйлсийн шинжилгээЭнхтамир Ш
 
ОЮУТНЫ СУРЛАГЫН АМЖИЛТАНД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛСИЙН СУДАЛГАА
ОЮУТНЫ СУРЛАГЫН АМЖИЛТАНД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛСИЙН СУДАЛГААОЮУТНЫ СУРЛАГЫН АМЖИЛТАНД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛСИЙН СУДАЛГАА
ОЮУТНЫ СУРЛАГЫН АМЖИЛТАНД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛСИЙН СУДАЛГААЭнхтамир Ш
 
НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН САНГИЙН ЗАРЛАГАД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛИЙН ШИНЖИЛГЭЭ
НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН САНГИЙН ЗАРЛАГАД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛИЙН ШИНЖИЛГЭЭ НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН САНГИЙН ЗАРЛАГАД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛИЙН ШИНЖИЛГЭЭ
НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН САНГИЙН ЗАРЛАГАД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛИЙН ШИНЖИЛГЭЭ Энхтамир Ш
 
Өнөөгийн нөхцөлд их дээд сургууль төгсөгчдийн эзлэх байр сууринд нөлөөлөх хүч...
Өнөөгийн нөхцөлд их дээд сургууль төгсөгчдийн эзлэх байр сууринд нөлөөлөх хүч...Өнөөгийн нөхцөлд их дээд сургууль төгсөгчдийн эзлэх байр сууринд нөлөөлөх хүч...
Өнөөгийн нөхцөлд их дээд сургууль төгсөгчдийн эзлэх байр сууринд нөлөөлөх хүч...Энхтамир Ш
 
Англи хэл сурах дэлхий нийтийн чиг хандлага манай оронд нөлөөлж буйг судалс...
Англи хэл сурах дэлхий нийтийн чиг хандлага   манай оронд нөлөөлж буйг судалс...Англи хэл сурах дэлхий нийтийн чиг хандлага   манай оронд нөлөөлж буйг судалс...
Англи хэл сурах дэлхий нийтийн чиг хандлага манай оронд нөлөөлж буйг судалс...Энхтамир Ш
 
Acc2 buyanzaya, nominzul, khaliunaa
Acc2   buyanzaya, nominzul, khaliunaaAcc2   buyanzaya, nominzul, khaliunaa
Acc2 buyanzaya, nominzul, khaliunaaЭнхтамир Ш
 

More from Энхтамир Ш (20)

Lecture 14 test strategy
Lecture 14   test strategyLecture 14   test strategy
Lecture 14 test strategy
 
ПХ-н баримтжуулалтын бодлого тогтоох
ПХ-н баримтжуулалтын бодлого тогтоохПХ-н баримтжуулалтын бодлого тогтоох
ПХ-н баримтжуулалтын бодлого тогтоох
 
Personal Software Process
Personal Software ProcessPersonal Software Process
Personal Software Process
 
Lecture 4 - Програм хангамжийн төслийн үнэлгээ
Lecture 4 - Програм хангамжийн төслийн үнэлгээLecture 4 - Програм хангамжийн төслийн үнэлгээ
Lecture 4 - Програм хангамжийн төслийн үнэлгээ
 
Multimedia
MultimediaMultimedia
Multimedia
 
Css animation
Css animationCss animation
Css animation
 
Lecture html head
Lecture   html headLecture   html head
Lecture html head
 
Монголын Их, дээд сургуулиудын техник технологийн өнөөгийн байдал, хөгжлийн ...
Монголын  Их, дээд сургуулиудын техник технологийн өнөөгийн байдал, хөгжлийн ...Монголын  Их, дээд сургуулиудын техник технологийн өнөөгийн байдал, хөгжлийн ...
Монголын Их, дээд сургуулиудын техник технологийн өнөөгийн байдал, хөгжлийн ...
 
Старт-ап, жижиг дунд байгууллага, үйлдвэрллийг дэмжих цахим систем
Старт-ап, жижиг дунд байгууллага, үйлдвэрллийг дэмжих цахим систем Старт-ап, жижиг дунд байгууллага, үйлдвэрллийг дэмжих цахим систем
Старт-ап, жижиг дунд байгууллага, үйлдвэрллийг дэмжих цахим систем
 
Оюутны хөдөлмөр эрхлэлт
Оюутны хөдөлмөр эрхлэлтОюутны хөдөлмөр эрхлэлт
Оюутны хөдөлмөр эрхлэлт
 
НББ-ийн сургалтын өнөөгийн байдлын судалгаа
НББ-ийн сургалтын өнөөгийн байдлын судалгааНББ-ийн сургалтын өнөөгийн байдлын судалгаа
НББ-ийн сургалтын өнөөгийн байдлын судалгаа
 
Хувьцааны өгөөж түүнд нөлөөлж буй хүчин зүйлсийн шинжилгээ
Хувьцааны өгөөж түүнд нөлөөлж буй хүчин зүйлсийн шинжилгээХувьцааны өгөөж түүнд нөлөөлж буй хүчин зүйлсийн шинжилгээ
Хувьцааны өгөөж түүнд нөлөөлж буй хүчин зүйлсийн шинжилгээ
 
ОЮУТНЫ СУРЛАГЫН АМЖИЛТАНД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛСИЙН СУДАЛГАА
ОЮУТНЫ СУРЛАГЫН АМЖИЛТАНД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛСИЙН СУДАЛГААОЮУТНЫ СУРЛАГЫН АМЖИЛТАНД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛСИЙН СУДАЛГАА
ОЮУТНЫ СУРЛАГЫН АМЖИЛТАНД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛСИЙН СУДАЛГАА
 
НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН САНГИЙН ЗАРЛАГАД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛИЙН ШИНЖИЛГЭЭ
НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН САНГИЙН ЗАРЛАГАД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛИЙН ШИНЖИЛГЭЭ НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН САНГИЙН ЗАРЛАГАД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛИЙН ШИНЖИЛГЭЭ
НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН САНГИЙН ЗАРЛАГАД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛИЙН ШИНЖИЛГЭЭ
 
Өнөөгийн нөхцөлд их дээд сургууль төгсөгчдийн эзлэх байр сууринд нөлөөлөх хүч...
Өнөөгийн нөхцөлд их дээд сургууль төгсөгчдийн эзлэх байр сууринд нөлөөлөх хүч...Өнөөгийн нөхцөлд их дээд сургууль төгсөгчдийн эзлэх байр сууринд нөлөөлөх хүч...
Өнөөгийн нөхцөлд их дээд сургууль төгсөгчдийн эзлэх байр сууринд нөлөөлөх хүч...
 
Англи хэл сурах дэлхий нийтийн чиг хандлага манай оронд нөлөөлж буйг судалс...
Англи хэл сурах дэлхий нийтийн чиг хандлага   манай оронд нөлөөлж буйг судалс...Англи хэл сурах дэлхий нийтийн чиг хандлага   манай оронд нөлөөлж буйг судалс...
Англи хэл сурах дэлхий нийтийн чиг хандлага манай оронд нөлөөлж буйг судалс...
 
Acc2 buyanzaya, nominzul, khaliunaa
Acc2   buyanzaya, nominzul, khaliunaaAcc2   buyanzaya, nominzul, khaliunaa
Acc2 buyanzaya, nominzul, khaliunaa
 
Turiin sanhuu l12
Turiin sanhuu l12Turiin sanhuu l12
Turiin sanhuu l12
 
Turiin sanhuu l9
Turiin sanhuu l9Turiin sanhuu l9
Turiin sanhuu l9
 
Turiin sanhuu l7
Turiin sanhuu l7Turiin sanhuu l7
Turiin sanhuu l7
 

Turiin sanhuu l2

  • 1. ТӨРИЙН САНХҮҮГИЙН БОДЛОГО, ТҮҮНИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭРЭГСЭЛ Сэдвийн агуулга: 1. Төрийн санхүүгийн бодлогын тухай 2.Төрийн санхүүгийн бодлогыг хэрэгжүүлэх чиглэл
  • 2. 1. Төрийн санхүүгийн бодлогын тухай Дэлхийн ихэнх улс орон зэх зээлийн эдийн засгийн харилцааг сонгосон бөгөөд эдийн засгийн өсөлтийг хангах, түүнийгээ тогтвортой хадгалж, улс орноо хөгжүүлэхэд анхаарч, тодорхой бодлогыг хэрэгжүүлсээр ирсэн. Зах зээлийн эдийн засгийн харилцаа нь сайн дүрын үндсэн дээр хийгддэг арилжаа, солилцоонд үндэслэдэг. Гэтэл зах зээлийн энэхүү зарчимд хамааралгүй олон тохиолдол гарах бөгөөд тэдгээр нь эдийн засаг нийгэмд үй олон асуудал, зөрчлийг үүсгэдэг.
  • 3. Ийнхүү олон асуудал, зөрчилдөөнт байдлыг төрөөс зохицуулах нэг арга зам нь төрийн санхүүгийн бодлогыг авч хэрэгжүүлэх явдал юм. Төрийн санхүүгийн бодлого нь макро эдийн загийн бодлогын нэг бүрэлдэхүүн хэсэг болох бөгөөд цаг хугацаа, тухайн үеийн эдийн засгийн нөхцөл байдлаас хамаарч ялгаатай зорилтуудыг дэвшүүлж,тэдгээрийг хангахад чиглэгддэг.
  • 4. Төрийн санхүүгийн бодлогыг дэвшүүлж буй зорилтоос нь хамааруулж 3 ангилж авч үздэг. Үүнд: 1) Эдийн засаг өндөр өсөлттэй буюу тааламжтай байх үед авч хэрэгжүүлэх санхүүгийн бодлого 2) Эдийн засаг тогтвортой байх үед авч хэрэгжүүлэх санхүүгийн бодлого 3) Эдийн засаг хямралтай байх үеийн санхүүгийн бодлого
  • 5. Эдийн засаг тааламжтай буюу өндөр өсөлттэй байх үед авч хэрэгжүүлэх санхүүгийн бодлого нь :  Өндөр өсөлтийг урт хугацаанд хадгалах  Инфляциас урьдчилэн сэргийлэх  Мөнгөний нийлүүлэтийн зохистой түвшинд байлгах  Хуримтлалын сан бүрдүүлэх  Урт хугацаат хөрөнгө оруулалтыг дэмжих  Томоохон төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх  Санхүүгийн нөөцийг үр ашигтай зарцуулахад чиглэгддэг.
  • 6. Эдийн засаг тогтвортой байх үед авч хэрэгжүүлэх санхүүгийн бодлогын зорилт нь тогтвортой байдлыг урт хугацаанд хадгалж, улмаар эдийн засгийн өсөлтийг хангахаар дэвшүүлэгддэг. Эдийн засаг хямралтай байх үеийн санхүүгийн бодлого нь хямралт байдлыг зогсоож, түүнийг богино хугацаанд даван туулах, үүссэн сөрөг үр дагавруудыг арилгах замаар эдийн засгийн тогтворжилтыг хангах зорилтыг дэвшүүлдэг.
  • 7. Төрийн бодлого бол улс үндэстний иргэдийн дийлэнх олонхид нөлөөлөх хэд хэдэн зорилтод хүрэхэд чиглэсэн Засгийн газраас дэвшүүлсэн үйл ажиллагааны тодорхой нэг төлөвлөгөөг хэлдэг. Засгийн газраас явуулах төрийн санхүүгийн үйл ажиллагаа нь олон нийтийн ашиг сонирхолд тулгуурлаж явагддаг. Тухайн улсын Засгийн газрын үйл ажиллагаа нь төрийн бодлогын үндсэн элементүүдэд тулгуурладаг.
  • 8. Зураг 1. Төрийн бодлогын элементүүд Төрийн бодлого Орц Үр дүн Арга хэрэгсэл Зорилго
  • 9. 1. Орц Орцууд нь төрийн бодлогын хөгжилд нөлөөлж байдаг. Орц гэдэгт хүмүүс, мэдлэг, төрийн бодлогын хөгжилд нөлөөлөх үнэт цэнэт зүйл зэрэг ордог. 2. Зорилго Засгийн газрын үйл ажиллагааны чиг үүргүүд ба зорилгууд нь хоорондоо нягт уялддаг. Энэ бол зорилгыг хэрхэн мэдээлсэн, дахин тодорхойлох шаардлагатай зорилго хооронд хэрхэн нөлөөлөх үр нөлөөг ойлгох нь маш чухал байдаг.
  • 10. 3. Арга хэрэгсэл Засгийн газраас дэвшүүлсэн зорилго, зорилтдоо хүрэхэд ашигладаг арга хэрэгслүүд багтана. Эдгээрт төрөл бүрийн зохицуулалт, татварууд, шийтгэл, торгууль, дэмжлэг, дүрэм журам, заавар зэрэг багтана. 4. Үр дүнгүүд Үүнд төлөвлөсөн болон төлөвлөөгүй үр дүнгүүд, төрийн бодлогын үйл ажиллагааны үр дагаварууд, бодлогын нөлөөлөх үзүүлэлтүүд багтана.
  • 11. 2.Төрийн санхүүгийн бодлогыг хэрэгжүүлэх чиглэл Төрийн санхүүгийн бодлого нь хэд хэдэн чиглэлээр дамжин хэрэгждэг. Үүнд:  Татварын бодлого  Төсвийн бодлого  Мөнгөний бодлого  Хөрөнгө оруулалтын бодлого  Бүтцийн өөрчлөлтийн шинэчлэлт  Бизнест чиглэсэн нийгмийн бодлого  Нийгэм, эдийн засгийн шинэчлэлт
  • 12. Татварын бодлого Татварын бодлого бол санхүүгийн бодлогын хамгийн чухал бүрэлдэхүүн хэсэг нь юм. Учир нь түүний үйлчлэл богино хугацаанд гарахын дээр эдийн засаг, бизнест оролцож байгаа бүхий л субъект болох төр, пүүс компани, өрх гэр, хувь хүмүүст шууд нөлөөлдөг. Эдийн засгийн субъектуудын санхүүгийн байдлыг сайжруулахын тулд төрийн зүгээс татварын зохистой тогтолцоог бүрдүүлэх, татварын хувь хэмжээг оновчтой түвшинд тогтоож, татварын эрх зүйн орчинг боловсронгуй болгох ёстой.
  • 13. Энэ хүрээнд : • Татварын хөнгөлөлт, чөлөөлтийн бодлогыг нягталж үзэх • Татвар төлөгчдийн мэдээллийн сан бүрдүүлэх • Татварын албадыг чадавхижуулах • Татвар хураалтыг оновчтой болгох • Татвар төлөгчдийн мэдээллээр шуурхай хангах • Сургалт семинар зохион байгуулах • Татварын байцаагчдыг мэргэжил дээшлүүлэх зэрэг олон чиглэлийн бодлого арга хэмжээг хэрэгжүүлдэг.
  • 14. Төсвийн бодлого Төсвийн бодлого бол төсвийн орлогыг төлөвлөсөн хэмжээнд бүрдүүлэх, төсвийг үр ашигтай хуваарилах, зарцуулах, төсвийн тэнцлийг хангах, төсвийн орлого санхүүжилтийн хэмжээг нэмэгдүүлэх, төсвийн зардлыг хянах замаар төсвийг тогтвортой бхйдлыг хангах бодлого юм. Дэлхийн улс орнууд хөрөнгө нөөцийг үр ашигтай зарцуулах асуудалд онцгой анхаарч, өндөр ач холбогдол өгөх болсон
  • 15. Энэ нь олон шалтгаантай бөгөөд хамгийн гол нь эдийн засгийн ямар ч нөхцөлд төсвийн тогтвортой байдлыг хангаж, шаардлагатай үед зардал гаргах санхүүжилт олгох боломжтой байх ёстой. Мөн Засгийн газар томоохон худалдан авагч, хэрэглэгч болох тул бараа үйлчилгээний эрэлт, нийлүүлэлтэд нөлөөлөх болно. Зах зээлийн эдийн засагт барааг ялгаатай байдлаар авч үзэж, хувийн бараа болон нийгмийн бараа гэж ангилдаг.
  • 16. Хувийн бараа нь хэд хэдэн ялгагдах шинжтэй. Зах зээлийн үнэ өртөгтэй, хэрэглэгч тус бүрдээ худалдан авч хэрэглэж болно, нэг этгээд ашиглах үед нөгөө этгээд ашиглах боломжгүй, тухайн хэрэглэгч хэрэглэхээс татгалзах бүрэн боломжтой гэсэн үндсэн шинжүүдтэй. Харин нийгмийн бараа нь зах зээлийн үнэгүй, үүнийг худалдаж болохгүй, бүх нийтээрээ ашиглана, ашиглагч тус бүрийн ашиглалтын түвшинг хэмжих боломжгүй, нийгмийн барааг захиалагч нь ихэнх тохиолдолд Засгийн газар байна.
  • 17. Засгийн газар төсвийн бодлогод нийгмийн барааны зардал, санхүүжилтийг тусгаж түүний хэмжээг нэмэгдүүлж байдаг. Мөнгөний бодлого Мөнгөний бодлого гэдэг нь мөнгөний урсгал хөдөлгөөнийг түүний нийлүүлэлтээр дамжуулан зохицуулах бодлогыг хэлнэ. Мөнгөний бодлогын гол зорилго нь инфляцийн түвшинг тогтвортой байлгаж, төгрөгийн худалдан авах чадварыг хадгалах, гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх замаар валютын ханшийг тогтвортой байлгахад чиглэдэг.
  • 18. Мөнгөний бодлого бол төрийн санхүүгийн үйл ажиллагаатай нягт уялдаатай, харилцан хамааралтай хэрэгжих ёстой. Төрийн мөнгөний бодлого нь дотроо 2 төрөлтэй. 1.Мөнгөний зөөлөн бодлого 2. Мөнгөний хатуу бодлого Мөнгөний зөөлөн бодлого нь мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлж, зээлийн хүүг бууруулах чиглэлээр хэрэгждэг бодлого юм.
  • 19. Харин мөнгөний хатуу бодлого нь мөнгөний нийлүүлэлтийн өсөлтийг хязгаарлаж, зээлийн хүүгийн хэмжээг нэмэгдүүлдэг бодлого юм. Мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх үндсэн 3 арга хэрэгсэл байдаг. Үүнд: 1. Заавал байлгах нөөц 2. Нээлттэй зах зээлийн үйл ажиллагаа 3. Бодлогын хүү Мөнгөний бодлогыг хэрэгжүүлэгч нь тухайн улсын төв банк байна.
  • 20. Мөнгөний бодлогын хүрээнд мөнгөний нийлүүлэлтийг удирдан зохицуулах замаар :  Төгрөгийн ханшийг тогтвортой байлгах  Банкны системийн найдвартай байдлыг хангах  Эдийн засгийн өсөлтийг зээлийн бодлогоор урамшуулан дэмжих,  Санхүү, мөнгөн урсгалын эрсдэлээс урьдчилан сэргийлэх  Валютын ханшны хэлбэлзлийг багасгах, гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэхэд чиглэгдсэн бодлого юм.
  • 21. Хөрөнгө оруулалтын бодлого Санхүүгийн бодлогыг хэрэгжүүлэхэд хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа чухал үүрэгтэй. Иргэд, өрх гэрийн хуримтлал, хадгаламжийн өсөлтийг дэмжих, моргөйжийн зах зээлийг хөгжүүлэх, гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татах, төсвийн хөрөнгөөр хийх санхүүжилтийн хэмжээг нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлнэ. Бүтцийн өөрчлөлтийн шинэчлэлт Бүтцийн шинж чанартай өөрчлөлт нь санхүүгийн бодлогыг хэрэгжүүлэхэд чухал үүрэгтэй байдаг.
  • 22. Энэ чиглэлээр тодорхой өөрчлөлт шинэчлэлт, зохион байгуулалтын ажил хийх боломжтой. Тухайлбал, o Төрийн мэдлийн хувьцааны удирдлага, эрх мэдлийг шилжүүлэх, өмч хувьчлалыг эрчимжүүлэх, o Дуусаагүй үйлдвэрлэлийг эргэлтэд оруулах o Дэд бүтэц, холбоо харилцааны салбарыг хөгжүүлэх, o Үйлчилгээний чанар үр ашгийг дээшлүүлэх, o Санхүүгийн нөөц бүрдүүлэлт, түүний хяналтыг сайжруулах, o Мөнгөн хөрөнгийн урсгалыг зөв удирдах зэргээр өөрчлөлт, шинэчлэлт хийх боломжтой.
  • 23. Бизнест чиглэсэн нийгмийн бодлого Хүмүүс бизнесийн үйл ажиллагааны үр дүн, түүний нийгэмд үзүүлж буй эерэг болон сөрөг үр дагавруудыг төрөөс хэрхэн зохицуулж, шийдвэрлэж байгаа арга замын талаар анхаарч, түүнд үнэлэлт дүгнэлт өгч байдаг. Нийгэмд үүссэн аливаа асуудлыг ашигтай хувилбараар шийдвэрлэхийн тулд төрөөс бизнест чиглэсэн нийгмийн бодлогыг авч хэрэгжүүлдэг.
  • 24. Бизнест чиглэсэн нийгмийн бодлого гэдэг нь нийгмийн өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэхийн тулд бизнесийн үйл ажиллагаанд төрөөс санхүүжилт олгох, хөнгөлөлт үзүүлэх үндсэн дээр дэмжих, урамшуулах замаар нийгмийн зорилтыг хангахад чиглэсэн бодлогыг хэлдэг. Бизнест чиглэсэн нийгмийн бодлогын үр дүнд улсын эдийн засаг бүхэлдээ хөгжиж, ажлын байр бий болох, бараа бүтээгдэхүүний үнэ тогтворжиж, улмаар ажилгүйдэл ядуурлын түвшин буурах, хүн амын амьжиргаа дээшлэх, хүний хөгжил хангагдах зэргээр нийгмийн асуудалд хувь нэмэр оруулдаг.
  • 25. Өнөөгийн бизнесийн үйл ажиллагаатай холбогдож гарч ирж буй тулгамдсан асуудал нь экологи, байгаль орчинтой шууд холбогдох болсон. Үүнтэй холбоотой дэлхий нийтийн шинж чанартай томоохон З асуудал бол бизнес ба нийгэм, төрийн санхүүд сөрөг үр дагавруудыг үүсгэж байгаа. Үүнд: 1.Озоны бууралт 2.Дэлхийн дулаарал 3.Биологийн төрөл зүйл хомсдох Эдгээр нь дэлхийн хүн төрөлхтөнд шууд бус ч гэлээ аажмаар аюул занал учруулж, төрийн санхүүгийн дарамтыг нэмэгдүүлэх болоод байна.
  • 26. Нийгэм, эдийн засгийн шинэчлэлт Санхүүгийн бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэх үүднээс нийгэмд чиглэсэн үйл ажиллагаа авч явуулдаг. Үүнд: • Төсөвт байгууллагын ажиллагсадын цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэх • Нийгмийн халамж үйлчилгээний зардлыг өсгөх • Үнийн өсөлтийг сааруулах • Бараа ажил үйлчилгээний үнийн хөнгөлөлт үзүүлэх • Ажил эрхлэлтийг дэмжих • Өрхийн үйлдвэрлэлийг урамшуулах • Хүн амын шилжилт хөдөлгөөнийг зохицуулах • Иргэдийн зээлийн нөхцөлийг хөнгөвчлөх зэргээр бодлого хэрэгжүүлнэ.
  • 27. Эдийн засаг салбарт ялангуяа санхүүгийн хямралтай байх хугацаанд төрийн зохицуулалтын үүргийг хүчтэй болгох шаардлага тулгардаг. Тухайлбал, • Татварын оновчтой систем бүрдүүлэх • Татвар хураалтыг сайжруулах • Далд эдийн засгийг бууруулах замаар татварын суурийг өргөтгөх • Төсвийн төлөвлөлтийг сайжруулж, төсвийн орлого ба зарлагыг бодитой тооцох • Валютын ханшийг тогтвортой байлгах • Зээлийн хүүг бууруулж хөрөнгө оруулалтыг дэмжих
  • 28. • Төрийн өмчийн ашиглалтыг сайжруулж үр ашгийг дээшлүүлэх • Өмч хувьчлалыг үргэлжлуулж хувийн секторыг нэмэгдүүлэх • Санхүүгийн хяналт шалгалтыг үр өгөөжтэй явуулах үндсэн дээр санхүүгийн хариуцлагыг бий болгох зэрэгт анхаарал хандуулж, эдийн засгийн өсөлтийг бий болгохыг зорьдог. Төрийн санхүүгийн бодлогыг боловсруулж, эдийн засагт эрх зүйн шинэчлэлт хийх, санхүүгийн сайн тогтолцоо бүрдүүлэх нь бодлогын хэрэгжилтэд сайнаар нөлөөлдөг.