More Related Content
More from Баянтөр Дэлгэр (20)
10.5 ax haaltiin bichilt orlogiin tailan
- 1. Ажлын хүснэгт дэх “Тохируула бичилт”-ийг бэлтгэх
Ажлын хүснэгтийн 2-р баганад тохируулах бичилтийг харуулдаг. Нэг ба түүнээс
дээш хэд хэдэн тайлангийн хугацаанд хамаарах ажил гүйлгээнд тохируулах
бичилт хийдэг.Тохируулах бичилт гэж хөрөнгө, өр төлбөрийн үлдэгдлийг зөв дүн хүртэл
тохируулах дансны бичилтийг хэлнэ.
Тохируулах бичилт нь орлого болон зардлын дансуудад нөлөөлдөг бөгөөд дор
хаяж балансын нэг данс болон орлого эсвэл зардлын нэг данснаас бүрдэнэ.
№ Тохируулгын төрлүүд Тохируулгын шинж чанар
Бүртгэлд тусгагдсан орлого ба зардлуудыг хуваарилан тохируулах
1 Урьдчилж төлсөн зардал Урьдчилж төлсөн зардал нь нэг ба түүнээс дээш
тайлангийн хугацаанд зардлаар хүлээн зөвшөөрөх
бүртгэгдсэн зардлыг хэлнэ. Урьдчилж төлсөн аливаа
зардлыг балансад хөрөнгөөр хүлээн зөвшөөрдөг.
2 Урьдчилж орсон орлого Урьдчилж орсон орлого гэдэг нь барааг худалдан
авагчдад хүргэж өгөхөөс өмнө, үйлчилгээг үзүүлэхээс
өмнө урьдчилан мөнгө хүлээн авсантай холбоотойгоор
үүсдэг. Урьдчилжорсон орлогыг балансад өр
төлбөрийн зүйлээр тайлагнадаг.
Бүртгэлд тусгагдаагүй орлого ба зардлуудыг тооцоолон тохируулах
3 Хуримтлагдсан зардал Хуримтлагдсан зардал гэж тухайн тайлангийн
хугацаанд гарсан боловч төлбөр нь төлөгдөөгүй
бөгөөд бүртгэгдээгүй зардлыг хэлнэ.Жишээ нь: үндсэн
хөрөнгийн элэгдлийн зардал, цалингийн
зардал,найдваргүй авлагын зардал зэрэг зардлууд
хамаарна.
4 Хуримтлагдсан орлого Тайлант хугацаанд гарсан ажил гүйлгээний үр дүнд
олсон боловч, тайлант хугацааны эцэст хараахан орж
ирээгүй,бүртгэлд тусгагдаагүй орлогыг хэлнэ. Жишээ
нь төрөл бүрийн үнэт цаасны хүүний орлого орно.
Жишээ нь:
Тохируулах бичилт:
1.НББ-д тусгагдсан зардлыг хуваарилан тохируулах бичилт:
- 2. 2019.01.02 –нд Тоног төхөөрөмжөө 2 жилээр даатгуулж 270,0 ₮ даатгалын төлбөрт
төлж, дараах дансны бичилт хийсэн.
12/2/2019 Урьдчилж төлсөн даатгалын зардал
270,000
Касс дах мөнгө
270,000
2019.12.31-нд Урьдчилж төлсөн даатгалын зардлаас тайлант сард хуваарилан,
тохируулах бичилт хийнэ. 1 сард ноогдох даатгалын зардал 11,250₮ болно.
(жилийн дүн 270,000₮/2 жил=135,000₮, сарын дүн 135,000₮/12 сар-11,250)
12/31/2019 Даатгалын зардал
11,250
Урьдчилж төлсөн даатгалын зардал
11,250
2.НББ-д тусгагдсан орлогыг хуваарилан тохируулах бичилт:
2019 оны XI/30-нд 3 сарын түрээсийн орлого 300,000₮ урьдчилж орсон. Үүний
бичилтийг өмнөх тайлат хугаццанд хийсэн тул “Урьдчилж орсон түрээсийн орлого”
дансны үлдэгдэл 300,000 төгрөг өайгаа болно.
Үүний тайлант хугацаанд ноогдох дүнг хуваарилан тохируулах бичилтийг дараах
байдлаар хийнэ.
Түрээсийн орлого = 300,000₮÷ 3 сар = 100,000₮
12/31/2019 Урьдчилж орсон түрээсийн орлого
100,000
Түрээсийн орлого
100,000
3.НББ-д тусгагдаагүй зардлыг тооцоолон тохируулах бичилт:
а) Хангамжийн материалын үлдэгдэл тооллогоор 192,000₮ болов. Хангамжийн
материал данс эхний үлдэгдэлгүй, тайлант хугацаанд 320,000₮-ийн худалдан
авалт хийсэн. Эндээс тайлант сард ашигласан хангамжийн материалыг
тооцоолон, тохируулах бичилт хийнэ.
Хангамжийн материалын зардал = 320,000 − 192,000₮ = 128,000₮
Үүнд: цэвэрлэгээ үйлчилгээний зардалд 44,800₮, бичиг хэргийн зардалд 83,200₮
зарцуулсан.
- 3. 12/31/2019
Бичиг хэргийн зардал 83,200
Цэвэрлэгээ үйлчилгээний зардал 44,800
Хангамжийн материал
128,000
3.б) 2,600,000₮-ийн тоног төхөөрөмжийн ашиглах хугацаа 5 жил, үлдэх өртөг
200,000₮, элэгдлийн тооцооллыг шулуун шугмын аргаар хийнэ.
жилийн элэгдэл =
2,600,000₮ − 200,000₮
5 жил
= 480,000₮
сарын элэгдэл =
480,000₮
12сар
= 40,000₮
12/31/2019 Элэгдлийн зардал
40,000
Тоног төхөөрөмжийн хуримтлагдсан элэгдэл
40,000
4. 3.НББ-д тусгагдаагүй орлогыг тооцоолон тохируулах бичилт:
2019 оны XII/10-нд 800,0 төгрөгийн бараа боруулж 10%-ийн хүүтэй 60 хоногийн
хугацаатай авлагын бичиг хүлээн авч, дараах бүртгэлийн бичилт хийсэн.
12/10/2019 Богино хугацаат авлагын бичиг
800,000
Борлуулалтын орлого 800,000
2019.12.31-нд авлагын бичгийн хүүний орлогыг тооцоолж тохируулах бичилт
хийнэ. XII/10-аас XII/31 хүртэл 21 хоног байна.
Жилийн хүү = 800,000₮ ∗ 10% = 80,000₮
Сарын хүү = 80,000₮ ∗
21 хоног
360 хоног
= 4,666.66₮
12/31/2019 Хүүний авлага
4,667
Хүүний орлого
4,667
Тохируулах бичилтийг бусад ажил гүйлйгээний нэгэн адил журналд тусган ерөнхий
дэвтэрт шилжүүлэн бичнэ.
- 4. Сангийн сайдын 2018 оны 5 дугаар
сарын 8-ны өдрийн 100 дугаар
тушаалын хавсралт
ЕРӨНХИЙ ЖУРНАЛ (үргэлжлэл)
Байгууллагын нэр: Даян ХХК Журналын төрөл ЕЖ
Тайлант үе: 2019 он 12 сар
ТОХИРУУЛАХ БИЧИЛТ
№
Баримтын
Гүйлгээний утга Дүн
Дансны нэр, код
сар, өдөр дугаар Дебет Кредит
1 12/31/2019
Урьдчилж орсон түрээсийн орлогоос
тайлант сард ноогдох дүнг хуваарилан
бүртгэв.
100,000
334100 513100
2 12/31/2019
Урьдчилж төлсөн даатгалын зардлаас
тайлант сард ноогдох дүнг
хуваарилан бүртгэв.
11,250
710100 181100
3 12/31/2019
Хангамжийн материалын тайлант сард
ноогдох зардлыг тооцоолон
тохируулав.Бичиг хэрэгийн зардалд
83,200₮
83,200
725100 152100
4 12/31/2019
Хангамжийн материалын тайлант сард
ноогдох зардлыг тооцоолон
тохируулав.Цэвэрлэгээ үйлчилгээний
зардалд 44,800)
44,800
736100 152100
5 12/31/2019
Тоног төхөөрөмжийн 1сард ноогдох
элэгдлийг тооцоолон бүртгэв. 40,000
713100 206100
6 12/31/2019
XII/10-нд хүлээн авсан 10 хувийн хүүтэй
60 хоногийн хугацаатай 800,0₮-ийн
авлагын бичгийн хүүний орлогыг XII/31-
нд тооцоолж бүртгэв.
4,667
129100 514100
Тохируулах бичилтийн дүн 283,917
Жишээ нь: Даян компанийн 2019 оны 12-р сард хийсэн “Тохируулах бичилт”-ийг
“ажлын хүснэгтэнд тусгавал дараах байдалтай байна. Тохируулах бичилтийг
ажлын хүснэгтийн 2-р баганаар харуулна.Үүнд:
Ажлын хүснэгт дэх “Тохируулах бичилт”
(Ажлын хүснэгтийн 2-р багана)
Д/Д
Дансны нэр
Шалгах баланс Тохируулах бичилт
Дт Кт Дт Кт
1 Касс дахь мөнгө 371,925
2 Дансны авлага 150,000
3 Хүүний авлага
- 5. 4,667
4 Богино хугацаат авлагын бичиг 800,000
5 Бараа 418,000
6 Хангамжийн материал 320,000 128,000
7 Урьдчилж төлсөн даатгалын зардал 270,000 11,250
8 Машин тоног төхөөрөмж 2,600,000
9
Машин тоног төхөөрөмжийн
хуримтлагдсан элэгдэл 40,000
10 Дансны өглөг 50,000
11 ХХОАТ-ын өглөг 63,250
12
НДШ-ийн өглөг
28,675
13 Урьдчилж орсон түрээсийн орлого 300,000 100,000
14 Урт хугацаат зээл 3,000,000
15 Хувийн өмч 450,000
16 Хуримтлагдсан ашиг 250,000
17 Борлуулалтйн орлого 2,650,000
18 Түрээсийн орлого 100,000
19 Хүүний орлого 4,667
20 Борлуулалтын өртөг 962000
21 Ажиллагчдын цалингийн зардал/БМЗ/ 550000
22 Бичиг хэргийн зардал 83,200
23 Даатгалын зардал /БМЗ/ 11,250
24 Ашиглалтын зардал /БМЗ/ 200000
25 Элэгдэл хорогдлын зардал /ЕУЗ/ 40,000
26
Цэвэрлэгээ үйлчилгээний зардал /ЕУЗ/
44,800
27 Шатахууны зардал /БМЗ/ 150000
Дүн 6,791,925 6,791,925 283,917 283,917