SlideShare a Scribd company logo
1 of 16
ЧН: Төл эх барих
ЧЭ: Төл малд тохиолддог өвчнүүдийг
эмчлэх, урьдчилан сэргийлэх
ГШҮ: Төл малын витамины солилцоо
хямарсан үед эмчлэх урьдчилан
сэргийлэх
/ ЗЭС ДУТАХ, ХАР АРАА ӨВЧИН /
Зорилго:
Зэс дутах өвчнөөс
урьдчилан сэргийлэх, тэмцэх
арга хэмжээг хэрэгжүүлэхэд
оршино.
Тодорхойлолт:
 Бие махбодод зэс дутах, молибден, хүхэр
илүүдсэнээс шалтгаалан үүсэх өвчнийг оронги
буюу зэсийн дутал гэнэ. Хар шороон хөрсгүй
ба элсэрхэг, хүлэрлэг намгархуу хөрстэй
полесийн районы тэжээлд зэс дутагдалтай
байдаг юм.
 Нэг кг тэжээлд 6 мг-аас доош хэмжээний
зэсийн агууламжтай өвсөөр малыг тэжээснээр
энэ өвчин үүснэ. Тэжээлд зэс дутагдсанаас
болж ялангуяа хонь энзоотийн атакси гэдэг
тусгай өвчинд нэрвэгдэж болно. Энэ өвчин
үүсэх шалтгаан нь тэжээлд зэс дутагдахын
зэрэгцээгээр,тугалга ба молибден ихэдсэн
явдал байж болох юм.
Шинж тэмдэг:
 Тэжээлд зэс дутагдалтай байх нь ихэвчлэн кобальт
дутагдахтай зэрэгцсэн байдаг. Энэ хоёр махбодь
дутагдахад малын тэжээл идэх хүсэл хямарч,
ялангуяа үхэр элдэв юм долоодог болно. Ялангуяа
хонинд их нөлөөлнө. Хурганы өсөлт зогсож ноос нь
бүдүүрч үсний атираа хэвийнхээ байдлыг алдана.
Мөн малын цус багасч, тэжээл идэх хүсэлгүй болоод
биеийн ерөнхий байдал доройтон, мэдрэлийн
хэвийн биш байдал үзэгдсээр диарре болсноос болж
мал хэт эцэж турах зэрэг шинж тэмдэг илэрнэ. Энэ
өвчний үед хурга хөдөлгөөнийхөө тэнцвэрийг алдаж
ганхаж алхах, чичирнэ. Эхлээд биеийн хойд хэсэг,
дараа нь биеийн урд хэсэг гэмтэнэ. Хонинд ялангуяа
хээлтэй байх үед зэс дутагдсанаас атакси үүсч, мөн
хөдөлгөөний тэнцвэр алдагдан, биеийн хойд хэсэг
мэдрэлгүй болох байдлаар илэрнэ.
УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТЭМЦЭХ АРГА
ХЭМЖЭЭ
 Энэ өвчнөөс урьдчилан сэргийлэхийн
тулд хонь, хурганд 10 мг хүхэр
хүчлийн зэсийг өдөр бүр тогтмол өгч
байх нь зүйтэй. Хүхэр хүчлийн зэсийг
хоолны давстай хольж хонинд өгөхөд
тохиромжтой байдаг. Үүнд: 1 кг хүхэр
хүчлийн зэсийг (нунтаг) 1 тонн хоолны
давстай холино. Хүндээр өвчилсөн
хурга, ишиг эмчилгээ авахдаа муу
байдаг.
ХАР АРАА ӨВЧНӨӨС
УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ,
ТЭМЦЭХ ЗААВАР
(Fluorosis)
Зорилго:
Хар араа өвчнөөс урьдчилан
сэргийлэх, тэмцэх арга
хэмжээг хэрэгжүүлэхэд
оршино.
Тодорхойлолт:
 Малын бие махбодод удаан хугацаанд их хэмжээний фтор
орсноос шалтгаалан үүсдэг архаг өвчнийг флюроз буюу
фтороз гэдэг. Манай малчид ийм өвчнийг харараа, ёврого
гэж нэрлэдэг. Мал, амьтны бие махбодид удаан хугацааны
туршид их хэмжээний фтор орсноос шалтгаалан үүсдэг
архаг өвчин юм. Энэ өвчин фтор ихтэй ус бүхий нутгийн
хүн, малд тохиолдох учир нутагшмал өвчинд
хамаарна.Үүнээс гадна эрдэс бордоо, шил, шаазан,
керамикийн үйлдвэрийн утаагаар ялгаран гарсан фтор
хадлан, бэлчээрт унаж хуримтлагдсанаас шалтгаалан
малын хар араатах өвчин үүсэж болно. Флюрозоор бүх
төрлийн мал өвчилнө. Ялангуяа хонь, үхэр, тэмээ илүү
өвчлөмтгий. Шүдний флюрозын илрэл шүдэлж байгаа
(шүдлэн, хязаалан, соёолон малд илүү тодорхой илэрдэг.
Өвчлөлтийн хувь орчин дахь фторын илүүдлийн
хэмжээнээс хамаарна. Ус, тэжээл дэх фторын хэмжээ их
байх тутам малын өвчлөл их бөгөөд хүнд байна.
Тархалт:
 Увс, Баян-Өлгий аймгийн заагаар орших Ачит
нуурын сав газар, Архангай аймгийн Эрдэнэмандал,
Тариат, Хангай, Чулуут сум, Сүхбаатар аймгийн
Түмэнцогтын сангийн аж ахуй, Дорноговь аймгийн
зарим сумдад оношлогдсон. Мөн Говь-Алтай,
Баянхонгор, Төв, Дорнод аймгийн зарим сумдад энэ
өвчин илрээд байна.Архангай, Өвөрхангай аймгийн
малын флюрозын гаралтыг нутгийн онцлогтой
холбон үзвэл эргэн тойрон уул, толгодоор
хүрээлэгдсэн хотгор, хөндийн голд тогтсон нуур
тойром, голын захаар нутагладаг сууриудын малд уг
өвчин элбэг байдаг. Энэ нь агаарын тундасаар
хөрсний гадарга угаагдан нуур, голын зах, тохойн
хөрс, ус фтороор баяждагтай холбоотой юм.Үүнээс
гадна хур тунадас багатай жил флюрозын илрэл
илүү тод байна.
Эмгэг жам:
 Фторын илүүдлийн улмаас амьтны эд,
эсийн ферментүүдийн идэвхи төвд фторын
ион нэгдсэнээс ферментүүдийн идэвх
буурч эсийн мембранынэвчимтгий чанар
өөрчлөгдөх явдал флюрозын патогенезийн
үндэс нь болно. Үүний үр дүнд янз бүрийн
эрхтэн, системийн биоэнергетик хямарч
эмгэг өөрчлөлт үүснэ.Бие махбодын
фторын ихэнх нь ясанд хуримтлагдах учир
юуны өмнө яс, шүд өвчилнө. Тухайлбал яс
хэврэгших, сийрэгжих, холбох эд ургаж
бүдүүрэх, шүдэнд шохой маягийн цагаан,
бор, шаргал, хар толбо бий болж амархан
элэгдэнэ.
Эмнэлзүйн шинж тэмдэг:
 Хар араа өвчний илрэл шүдэлж байгаа шүдлэн, хязаалан,
соёолон малд тодорхой илэрдэг. Өвчлөлтийн хувь орчин
дахь фторын илүүдлийн хэмжээнээс хамаарна. Бие
махбодод орсон фторын ихэнхи нь ясанд хуримтлагдах
учир юуны өмнө яс, шүд өвчилнө. Тухайлбал: яс
хэврэгших, сийрэгжих, холбох эд ургаж бүдүүрэх, шүдэнд
шохой маягийн цагаан, бор, шаргал, хар толбо бий болж
амархан элэгдэнэ.Өвчтэй малд гаднаас үзэгдэхүйц
өвөрмөц шинж тэмдэг мэдэгдэхгүй, зөвхөн өсөлт, хөгжилт
нь саатан, жижиг давжаа болох буюу тарга хүч авч
чадахгүй болсноос турж, ашиг шим, үржлийн чадвар нь
буурна. Хасясны флюрозын хүнд хэлбэрийн үед ясны
хэлбэр дүрс алдагдах, хэврэгших сөнөрлийн шинжтэмдэг
илэрнэ.Өвчний илрэл малын төрөл, нас, өвчин гардаг
байсан нутагт байсан хугацаа, усан дахь фторын
хэмжээнээс хамааран янз бүр байна. Өвчний илрэлийг
хүнд, хөнгөн-эрхтний нэрвэгдлийн байдлаар флюрозыг
шүдний, ясны гэж хуваана.
Үргэлжлэл
 Шүдний флюозорыг 1-р зэргийн хөнгөн буюу
толботхэлбэр2-р зэргийн дунд буюу цоохортох, 3-р
зэргийн хүнд буюу дүрс алдах хэлбэр гэж ангилдаг. Үүдэн
шүд шохой шиг цагаан хагтай буюу гялалзсан цагаан
өнгөө алдаж, шар, ягаан буюу хөхөвтөр туяатай болсон,
ёзоор нь бор хүрэн, урд гадарга дээрээ бор хүрэн, шар,
хар өнгөтэй-толботой, араа хар паалантай, буруу
элэгдэлгүй байвал 1-р зэрэгдээрх өөрчлөлтөөс гадна
үүдэн шүдэн дээр шар, хүрэн, хар өнгөтэй хонхорхой
үүсэж цоохортсон, цагаас өмнө элэгдсэн, араа зузаан хар
паалантай, эрт, буруу элэгдсэн байвал 2-р зэрэг дээрх бүх
өөрчлөлт маш тод илэрч үүдэн шүд, араа хүчтэй элэгдэж
тагжийсан буюу ургалт нь саатсан, буруу элэгдлээс үүдэн
шүд, араа өндөр нам болж өвс тасдаж идэх, зажлах
хивэхэд саад болохуйц өөрчлөлттэй бол 3-р зэргийн
өөрчлөлттэй гэж үзнэ. Шүд буруу элэгдэж зай завсартай
болсноос өвс тэжээл хавчуулагдах, илжрэх, буйл, завжийг
гэмтээх, завжны завсар хуримтлагдах зэрэг эмгэг үүснэ.
Онош:
 Малын шүдэнд үзлэг хийж, шүдний эмгэг илэрсэн
нутгийн хөрс, ургамал, ус, тэжээл, малын эд, эрхтэнд
фтор тодорхойлно. Малд үзлэг хийхдээ шүд, ясны
онцлог өөрчлөлт, түүний нэрвэлтийн хэмжээг
тодорхойлно.Юуны өмнө ус, хужирт фторын хэмжээг
тодорхойлно. Энэ зорилгоор мал усалдаг гол горхи,
худаг, булаг, тогтмол ус, хужир, шүү, давсны дээж
авч лабораторид илгээнэ. Шүдний эмгэгийн улмаас
тарга хүч авч чадаагүй буюу турсан малын тоо,
эзлэх хувийг хүйсээр ялган гаргана. Мөн шүдээр
заазлагдсан малын тоо, түүний дотор хөгшрөлтийн
бус шалтгаанаар шүд муудсан малын эзлэх хувийг
гаргана. Энэ өвчний улмаас мал аж ахуйд учирч
байгаа хохирлыг тодорхойлохдоо өвчтэй, эрүүл
малын жин, биеийн хэмжээ, сүү, ноосны гарцыг мөн
адил насны өвчтэй ба эрүүл тус бүр 20-30 толгой
мал дээр хэмжиж харьцуулан дүгнэнэ.
УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АРГА
ХЭМЖЭЭ
 Манай орны нөхцөлд энэ өвчнөөс
урьдчилан сэргийлэх гол арга нь ус,
бэлчээрийг зохицуулан ашиглахад
оршино.Шүдний эмгэгийн тархалтын
зургийг үндэслэн суурийн бэлчээр
ашиглалтыг зохион байгуулна.Орон
нутгийн усны бүх эх булаг шанд, гол горхи,
булаг, шанд, нуур тогтмол усанд болон
тогтмол байнга хэрэглэдэг хужир, шүү,
давсан/ фторын хэмжээг тодорхойлон
паспортжуулах, фтор ихтэй уснаас мал
услах, фтор ихтэй хужир, шүү, давсыг
хэрэглэх явдлыг хязгаарлана.
ТЭМЦЭХ АРГА ХЭМЖЭЭ
 4.1.Хар араатах өвчин гардаг нутгийн малын эрдэс
тэжээлд фтор агуулаагүй, кальци, фосфорын давс
(фторгүйжүүлсэн кальцийн фосфат, шохой, ясны
гурил, тэжээлийн фосфат) иоджуулсан давс өргөн
хэрэглэнэ.
 4.2.Малын шүдний үзлэгийг жилд хоёр удаа
чанартай хийж, өвчлөлтийн хувийг тогтоож шүдний
эмгэгтэй малыг заазалж ялгаж байх,
 4.3.Уул толгодоор хүрээлэгдсэн, хужир, шүү ихтэй,
дэрс, өлөн голдуу ургамалтай, намаг, шалбааг,
тогтмол ус, нуур, тойромтой, хотгор газар удаан
хугацаагаар байлгасан малд хар араа өвчин гардаг
учир мал сүргийн ийм газраас зайдуу, хээрийн буюу
уулархаг нутагт оторлон таргалуулж 2 долоо хоногт
1-2 удаа хужирлаж байх,
Үргэлжлэл
 4.4.Шүдний эмгэгийн тархалтын
бүдүүвч зургийг үндэслэн мал аж
ахуйн суурь, хэсгүүдийг байршуулбал
зохино.
 4.5.Хар араатах өвчин гардаг нутгийн
малын эрдэс тэжээлд фтор агуулаагүй
кальци, фосфорын давс
(фторгүйжүүлсэн кальцийн фосфат,
шохой, ясны гурил, тэжээлийн
фосфат) иоджуулсан давсыг өргөн
хэрэглэнэ.

More Related Content

Similar to Ppth5

"Малчин" эмхэтгэл Цуврал - 2: "Малын халдваргүй өвчин"
"Малчин" эмхэтгэл Цуврал - 2: "Малын халдваргүй өвчин""Малчин" эмхэтгэл Цуврал - 2: "Малын халдваргүй өвчин"
"Малчин" эмхэтгэл Цуврал - 2: "Малын халдваргүй өвчин"GreengoldMongolia
 
лекц 13. листериоз, ёлом, цусан суулга
лекц 13. листериоз, ёлом, цусан суулга лекц 13. листериоз, ёлом, цусан суулга
лекц 13. листериоз, ёлом, цусан суулга batsuuri nantsag
 
Presentation 12 sheep goat diseases
Presentation 12 sheep goat diseasesPresentation 12 sheep goat diseases
Presentation 12 sheep goat diseasesbatsuuri nantsag
 
лекц 8. боом, зогсоо, дуут хавдар
лекц 8. боом, зогсоо, дуут хавдарлекц 8. боом, зогсоо, дуут хавдар
лекц 8. боом, зогсоо, дуут хавдарbatsuuri nantsag
 
Presentation 9 factoral diseases
Presentation 9 factoral diseasesPresentation 9 factoral diseases
Presentation 9 factoral diseasesbatsuuri nantsag
 
лекц 2. бруцеллез, цусан халдварт 2
лекц 2. бруцеллез, цусан халдварт 2лекц 2. бруцеллез, цусан халдварт 2
лекц 2. бруцеллез, цусан халдварт 2batsuuri nantsag
 
лекц 9. дхх, брадзот, хиамдалт
лекц 9. дхх, брадзот, хиамдалтлекц 9. дхх, брадзот, хиамдалт
лекц 9. дхх, брадзот, хиамдалтbatsuuri nantsag
 
Brucellosis
BrucellosisBrucellosis
BrucellosisTsatsral
 
лекц 16. ку чичрэг, энзоот зулбалт, сохор догол, годрон
лекц 16. ку чичрэг, энзоот зулбалт, сохор догол, годрон лекц 16. ку чичрэг, энзоот зулбалт, сохор догол, годрон
лекц 16. ку чичрэг, энзоот зулбалт, сохор догол, годрон batsuuri nantsag
 
Shudee archilah
Shudee archilahShudee archilah
Shudee archilahBolzooo
 
лекц 6. цэцэг, шөвөг яр, эфимер чичрэг
лекц 6. цэцэг, шөвөг яр, эфимер чичрэглекц 6. цэцэг, шөвөг яр, эфимер чичрэг
лекц 6. цэцэг, шөвөг яр, эфимер чичрэгbatsuuri nantsag
 
Үхрийг ханаж, хатгах
Үхрийг ханаж, хатгах Үхрийг ханаж, хатгах
Үхрийг ханаж, хатгах dagvajamts
 
лекц 1. энтеробактериозын халдварууд
лекц 1. энтеробактериозын халдваруудлекц 1. энтеробактериозын халдварууд
лекц 1. энтеробактериозын халдваруудbatsuuri nantsag
 

Similar to Ppth5 (20)

"Малчин" эмхэтгэл Цуврал - 2: "Малын халдваргүй өвчин"
"Малчин" эмхэтгэл Цуврал - 2: "Малын халдваргүй өвчин""Малчин" эмхэтгэл Цуврал - 2: "Малын халдваргүй өвчин"
"Малчин" эмхэтгэл Цуврал - 2: "Малын халдваргүй өвчин"
 
Ppth6
Ppth6Ppth6
Ppth6
 
лекц 13. листериоз, ёлом, цусан суулга
лекц 13. листериоз, ёлом, цусан суулга лекц 13. листериоз, ёлом, цусан суулга
лекц 13. листериоз, ёлом, цусан суулга
 
Anhaa
AnhaaAnhaa
Anhaa
 
Ppth10
Ppth10Ppth10
Ppth10
 
Presentation 12 sheep goat diseases
Presentation 12 sheep goat diseasesPresentation 12 sheep goat diseases
Presentation 12 sheep goat diseases
 
лекц 8. боом, зогсоо, дуут хавдар
лекц 8. боом, зогсоо, дуут хавдарлекц 8. боом, зогсоо, дуут хавдар
лекц 8. боом, зогсоо, дуут хавдар
 
Presentation 9 factoral diseases
Presentation 9 factoral diseasesPresentation 9 factoral diseases
Presentation 9 factoral diseases
 
лекц 2. бруцеллез, цусан халдварт 2
лекц 2. бруцеллез, цусан халдварт 2лекц 2. бруцеллез, цусан халдварт 2
лекц 2. бруцеллез, цусан халдварт 2
 
лекц 9. дхх, брадзот, хиамдалт
лекц 9. дхх, брадзот, хиамдалтлекц 9. дхх, брадзот, хиамдалт
лекц 9. дхх, брадзот, хиамдалт
 
Ppth7
Ppth7Ppth7
Ppth7
 
Brucellosis
BrucellosisBrucellosis
Brucellosis
 
лекц 16. ку чичрэг, энзоот зулбалт, сохор догол, годрон
лекц 16. ку чичрэг, энзоот зулбалт, сохор догол, годрон лекц 16. ку чичрэг, энзоот зулбалт, сохор догол, годрон
лекц 16. ку чичрэг, энзоот зулбалт, сохор догол, годрон
 
Cow deis
Cow deisCow deis
Cow deis
 
Shudee archilah
Shudee archilahShudee archilah
Shudee archilah
 
лекц 6. цэцэг, шөвөг яр, эфимер чичрэг
лекц 6. цэцэг, шөвөг яр, эфимер чичрэглекц 6. цэцэг, шөвөг яр, эфимер чичрэг
лекц 6. цэцэг, шөвөг яр, эфимер чичрэг
 
Үхрийг ханаж, хатгах
Үхрийг ханаж, хатгах Үхрийг ханаж, хатгах
Үхрийг ханаж, хатгах
 
лекц 1. энтеробактериозын халдварууд
лекц 1. энтеробактериозын халдваруудлекц 1. энтеробактериозын халдварууд
лекц 1. энтеробактериозын халдварууд
 
Ppth3
Ppth3Ppth3
Ppth3
 
Ppth6
Ppth6Ppth6
Ppth6
 

More from buyannemehganbaatar (20)

Tosol201844
Tosol201844Tosol201844
Tosol201844
 
Ppth11
Ppth11Ppth11
Ppth11
 
Ppth9
Ppth9Ppth9
Ppth9
 
Ppth9
Ppth9Ppth9
Ppth9
 
Ppth8
Ppth8Ppth8
Ppth8
 
Ppth8
Ppth8Ppth8
Ppth8
 
Ppth8
Ppth8Ppth8
Ppth8
 
Ppth
PpthPpth
Ppth
 
Ppth4
Ppth4Ppth4
Ppth4
 
Endemik
EndemikEndemik
Endemik
 
Haed
HaedHaed
Haed
 
Dog (1)
Dog (1)Dog (1)
Dog (1)
 
Ppth2
Ppth2Ppth2
Ppth2
 
Ppth1
Ppth1Ppth1
Ppth1
 
Ppth
PpthPpth
Ppth
 
Parmaaa
ParmaaaParmaaa
Parmaaa
 
Animal cares
Animal caresAnimal cares
Animal cares
 
Parmaaa
ParmaaaParmaaa
Parmaaa
 
Haed
HaedHaed
Haed
 
Milk
MilkMilk
Milk
 

Ppth5

  • 1. ЧН: Төл эх барих ЧЭ: Төл малд тохиолддог өвчнүүдийг эмчлэх, урьдчилан сэргийлэх ГШҮ: Төл малын витамины солилцоо хямарсан үед эмчлэх урьдчилан сэргийлэх / ЗЭС ДУТАХ, ХАР АРАА ӨВЧИН /
  • 2. Зорилго: Зэс дутах өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх арга хэмжээг хэрэгжүүлэхэд оршино.
  • 3. Тодорхойлолт:  Бие махбодод зэс дутах, молибден, хүхэр илүүдсэнээс шалтгаалан үүсэх өвчнийг оронги буюу зэсийн дутал гэнэ. Хар шороон хөрсгүй ба элсэрхэг, хүлэрлэг намгархуу хөрстэй полесийн районы тэжээлд зэс дутагдалтай байдаг юм.  Нэг кг тэжээлд 6 мг-аас доош хэмжээний зэсийн агууламжтай өвсөөр малыг тэжээснээр энэ өвчин үүснэ. Тэжээлд зэс дутагдсанаас болж ялангуяа хонь энзоотийн атакси гэдэг тусгай өвчинд нэрвэгдэж болно. Энэ өвчин үүсэх шалтгаан нь тэжээлд зэс дутагдахын зэрэгцээгээр,тугалга ба молибден ихэдсэн явдал байж болох юм.
  • 4. Шинж тэмдэг:  Тэжээлд зэс дутагдалтай байх нь ихэвчлэн кобальт дутагдахтай зэрэгцсэн байдаг. Энэ хоёр махбодь дутагдахад малын тэжээл идэх хүсэл хямарч, ялангуяа үхэр элдэв юм долоодог болно. Ялангуяа хонинд их нөлөөлнө. Хурганы өсөлт зогсож ноос нь бүдүүрч үсний атираа хэвийнхээ байдлыг алдана. Мөн малын цус багасч, тэжээл идэх хүсэлгүй болоод биеийн ерөнхий байдал доройтон, мэдрэлийн хэвийн биш байдал үзэгдсээр диарре болсноос болж мал хэт эцэж турах зэрэг шинж тэмдэг илэрнэ. Энэ өвчний үед хурга хөдөлгөөнийхөө тэнцвэрийг алдаж ганхаж алхах, чичирнэ. Эхлээд биеийн хойд хэсэг, дараа нь биеийн урд хэсэг гэмтэнэ. Хонинд ялангуяа хээлтэй байх үед зэс дутагдсанаас атакси үүсч, мөн хөдөлгөөний тэнцвэр алдагдан, биеийн хойд хэсэг мэдрэлгүй болох байдлаар илэрнэ.
  • 5. УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТЭМЦЭХ АРГА ХЭМЖЭЭ  Энэ өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд хонь, хурганд 10 мг хүхэр хүчлийн зэсийг өдөр бүр тогтмол өгч байх нь зүйтэй. Хүхэр хүчлийн зэсийг хоолны давстай хольж хонинд өгөхөд тохиромжтой байдаг. Үүнд: 1 кг хүхэр хүчлийн зэсийг (нунтаг) 1 тонн хоолны давстай холино. Хүндээр өвчилсөн хурга, ишиг эмчилгээ авахдаа муу байдаг.
  • 6. ХАР АРАА ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТЭМЦЭХ ЗААВАР (Fluorosis)
  • 7. Зорилго: Хар араа өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх арга хэмжээг хэрэгжүүлэхэд оршино.
  • 8. Тодорхойлолт:  Малын бие махбодод удаан хугацаанд их хэмжээний фтор орсноос шалтгаалан үүсдэг архаг өвчнийг флюроз буюу фтороз гэдэг. Манай малчид ийм өвчнийг харараа, ёврого гэж нэрлэдэг. Мал, амьтны бие махбодид удаан хугацааны туршид их хэмжээний фтор орсноос шалтгаалан үүсдэг архаг өвчин юм. Энэ өвчин фтор ихтэй ус бүхий нутгийн хүн, малд тохиолдох учир нутагшмал өвчинд хамаарна.Үүнээс гадна эрдэс бордоо, шил, шаазан, керамикийн үйлдвэрийн утаагаар ялгаран гарсан фтор хадлан, бэлчээрт унаж хуримтлагдсанаас шалтгаалан малын хар араатах өвчин үүсэж болно. Флюрозоор бүх төрлийн мал өвчилнө. Ялангуяа хонь, үхэр, тэмээ илүү өвчлөмтгий. Шүдний флюрозын илрэл шүдэлж байгаа (шүдлэн, хязаалан, соёолон малд илүү тодорхой илэрдэг. Өвчлөлтийн хувь орчин дахь фторын илүүдлийн хэмжээнээс хамаарна. Ус, тэжээл дэх фторын хэмжээ их байх тутам малын өвчлөл их бөгөөд хүнд байна.
  • 9. Тархалт:  Увс, Баян-Өлгий аймгийн заагаар орших Ачит нуурын сав газар, Архангай аймгийн Эрдэнэмандал, Тариат, Хангай, Чулуут сум, Сүхбаатар аймгийн Түмэнцогтын сангийн аж ахуй, Дорноговь аймгийн зарим сумдад оношлогдсон. Мөн Говь-Алтай, Баянхонгор, Төв, Дорнод аймгийн зарим сумдад энэ өвчин илрээд байна.Архангай, Өвөрхангай аймгийн малын флюрозын гаралтыг нутгийн онцлогтой холбон үзвэл эргэн тойрон уул, толгодоор хүрээлэгдсэн хотгор, хөндийн голд тогтсон нуур тойром, голын захаар нутагладаг сууриудын малд уг өвчин элбэг байдаг. Энэ нь агаарын тундасаар хөрсний гадарга угаагдан нуур, голын зах, тохойн хөрс, ус фтороор баяждагтай холбоотой юм.Үүнээс гадна хур тунадас багатай жил флюрозын илрэл илүү тод байна.
  • 10. Эмгэг жам:  Фторын илүүдлийн улмаас амьтны эд, эсийн ферментүүдийн идэвхи төвд фторын ион нэгдсэнээс ферментүүдийн идэвх буурч эсийн мембранынэвчимтгий чанар өөрчлөгдөх явдал флюрозын патогенезийн үндэс нь болно. Үүний үр дүнд янз бүрийн эрхтэн, системийн биоэнергетик хямарч эмгэг өөрчлөлт үүснэ.Бие махбодын фторын ихэнх нь ясанд хуримтлагдах учир юуны өмнө яс, шүд өвчилнө. Тухайлбал яс хэврэгших, сийрэгжих, холбох эд ургаж бүдүүрэх, шүдэнд шохой маягийн цагаан, бор, шаргал, хар толбо бий болж амархан элэгдэнэ.
  • 11. Эмнэлзүйн шинж тэмдэг:  Хар араа өвчний илрэл шүдэлж байгаа шүдлэн, хязаалан, соёолон малд тодорхой илэрдэг. Өвчлөлтийн хувь орчин дахь фторын илүүдлийн хэмжээнээс хамаарна. Бие махбодод орсон фторын ихэнхи нь ясанд хуримтлагдах учир юуны өмнө яс, шүд өвчилнө. Тухайлбал: яс хэврэгших, сийрэгжих, холбох эд ургаж бүдүүрэх, шүдэнд шохой маягийн цагаан, бор, шаргал, хар толбо бий болж амархан элэгдэнэ.Өвчтэй малд гаднаас үзэгдэхүйц өвөрмөц шинж тэмдэг мэдэгдэхгүй, зөвхөн өсөлт, хөгжилт нь саатан, жижиг давжаа болох буюу тарга хүч авч чадахгүй болсноос турж, ашиг шим, үржлийн чадвар нь буурна. Хасясны флюрозын хүнд хэлбэрийн үед ясны хэлбэр дүрс алдагдах, хэврэгших сөнөрлийн шинжтэмдэг илэрнэ.Өвчний илрэл малын төрөл, нас, өвчин гардаг байсан нутагт байсан хугацаа, усан дахь фторын хэмжээнээс хамааран янз бүр байна. Өвчний илрэлийг хүнд, хөнгөн-эрхтний нэрвэгдлийн байдлаар флюрозыг шүдний, ясны гэж хуваана.
  • 12. Үргэлжлэл  Шүдний флюозорыг 1-р зэргийн хөнгөн буюу толботхэлбэр2-р зэргийн дунд буюу цоохортох, 3-р зэргийн хүнд буюу дүрс алдах хэлбэр гэж ангилдаг. Үүдэн шүд шохой шиг цагаан хагтай буюу гялалзсан цагаан өнгөө алдаж, шар, ягаан буюу хөхөвтөр туяатай болсон, ёзоор нь бор хүрэн, урд гадарга дээрээ бор хүрэн, шар, хар өнгөтэй-толботой, араа хар паалантай, буруу элэгдэлгүй байвал 1-р зэрэгдээрх өөрчлөлтөөс гадна үүдэн шүдэн дээр шар, хүрэн, хар өнгөтэй хонхорхой үүсэж цоохортсон, цагаас өмнө элэгдсэн, араа зузаан хар паалантай, эрт, буруу элэгдсэн байвал 2-р зэрэг дээрх бүх өөрчлөлт маш тод илэрч үүдэн шүд, араа хүчтэй элэгдэж тагжийсан буюу ургалт нь саатсан, буруу элэгдлээс үүдэн шүд, араа өндөр нам болж өвс тасдаж идэх, зажлах хивэхэд саад болохуйц өөрчлөлттэй бол 3-р зэргийн өөрчлөлттэй гэж үзнэ. Шүд буруу элэгдэж зай завсартай болсноос өвс тэжээл хавчуулагдах, илжрэх, буйл, завжийг гэмтээх, завжны завсар хуримтлагдах зэрэг эмгэг үүснэ.
  • 13. Онош:  Малын шүдэнд үзлэг хийж, шүдний эмгэг илэрсэн нутгийн хөрс, ургамал, ус, тэжээл, малын эд, эрхтэнд фтор тодорхойлно. Малд үзлэг хийхдээ шүд, ясны онцлог өөрчлөлт, түүний нэрвэлтийн хэмжээг тодорхойлно.Юуны өмнө ус, хужирт фторын хэмжээг тодорхойлно. Энэ зорилгоор мал усалдаг гол горхи, худаг, булаг, тогтмол ус, хужир, шүү, давсны дээж авч лабораторид илгээнэ. Шүдний эмгэгийн улмаас тарга хүч авч чадаагүй буюу турсан малын тоо, эзлэх хувийг хүйсээр ялган гаргана. Мөн шүдээр заазлагдсан малын тоо, түүний дотор хөгшрөлтийн бус шалтгаанаар шүд муудсан малын эзлэх хувийг гаргана. Энэ өвчний улмаас мал аж ахуйд учирч байгаа хохирлыг тодорхойлохдоо өвчтэй, эрүүл малын жин, биеийн хэмжээ, сүү, ноосны гарцыг мөн адил насны өвчтэй ба эрүүл тус бүр 20-30 толгой мал дээр хэмжиж харьцуулан дүгнэнэ.
  • 14. УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АРГА ХЭМЖЭЭ  Манай орны нөхцөлд энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх гол арга нь ус, бэлчээрийг зохицуулан ашиглахад оршино.Шүдний эмгэгийн тархалтын зургийг үндэслэн суурийн бэлчээр ашиглалтыг зохион байгуулна.Орон нутгийн усны бүх эх булаг шанд, гол горхи, булаг, шанд, нуур тогтмол усанд болон тогтмол байнга хэрэглэдэг хужир, шүү, давсан/ фторын хэмжээг тодорхойлон паспортжуулах, фтор ихтэй уснаас мал услах, фтор ихтэй хужир, шүү, давсыг хэрэглэх явдлыг хязгаарлана.
  • 15. ТЭМЦЭХ АРГА ХЭМЖЭЭ  4.1.Хар араатах өвчин гардаг нутгийн малын эрдэс тэжээлд фтор агуулаагүй, кальци, фосфорын давс (фторгүйжүүлсэн кальцийн фосфат, шохой, ясны гурил, тэжээлийн фосфат) иоджуулсан давс өргөн хэрэглэнэ.  4.2.Малын шүдний үзлэгийг жилд хоёр удаа чанартай хийж, өвчлөлтийн хувийг тогтоож шүдний эмгэгтэй малыг заазалж ялгаж байх,  4.3.Уул толгодоор хүрээлэгдсэн, хужир, шүү ихтэй, дэрс, өлөн голдуу ургамалтай, намаг, шалбааг, тогтмол ус, нуур, тойромтой, хотгор газар удаан хугацаагаар байлгасан малд хар араа өвчин гардаг учир мал сүргийн ийм газраас зайдуу, хээрийн буюу уулархаг нутагт оторлон таргалуулж 2 долоо хоногт 1-2 удаа хужирлаж байх,
  • 16. Үргэлжлэл  4.4.Шүдний эмгэгийн тархалтын бүдүүвч зургийг үндэслэн мал аж ахуйн суурь, хэсгүүдийг байршуулбал зохино.  4.5.Хар араатах өвчин гардаг нутгийн малын эрдэс тэжээлд фтор агуулаагүй кальци, фосфорын давс (фторгүйжүүлсэн кальцийн фосфат, шохой, ясны гурил, тэжээлийн фосфат) иоджуулсан давсыг өргөн хэрэглэнэ.