SlideShare a Scribd company logo
1 of 4
ЭЛЭГНИЙ "А", "В","С" ВИРУС




    Манай улсын хүн амын 67 хувь нь элэгний вирусын халдвартай гэсэн судалгаа гарчээ.
Эдгээрийн 23 хувь нь архаг тээгч байдаг буюу элэгний “С” вирусын євчлєлєєр Азид 1-т ордог,
монголд жилд элэгний хорт хавдартай 2540 хvн илэрдэг, 2006 онд элэгний хорт хавдар монгол
хvний нас баралтын шалтгааны 2-т орсон гэх мэт аймшигтай баримтууд бий. Элэгний В,С вирус
нь эмчлэгдэх магадлал тун бага байдаг байна. Энэ нь яваандаа элэгний хатуурал, хорт хавдар
бий болох үндэс суурь болдог ажээ. Хавдар судлалын үндэсний төвийн элэг, цас, нойр
булчирхайн мэс заслийн тасгийн эрхлэгч Ж.Чинбүрэн “Монголд элэгний вирустай олон хүн
байдаг. Ихэнх хүмүүс халдвар авсан байдаг. Элэгний В вирус нь 10-20 жилийн дараа элэгний
хатуурал бий болгодог аюултай вирус. Элэгний вирус нь бэлгийн замаар халдахдаа ДОХ-оос ч
хурдан байдаг. Тиймээс манайхан байнга эмнэлэгт үзүүлж байх хэрэгтэй. Өөрийгөө элэгний
ямар вирустай вэ гэдгийг мэдэж байх нь зүйтэй. Бэлгийн замаар халдсан элэгний вирус нь илүү
ноцтой байдаг. Шинжилгээ өгөөд элэгний В вирустэй гэж гарвал өөрийгөө архаг тээгч гэж ойлгох
хэрэгтэй. Тиймээс л бид байнга шинжилгээ өгч өөрийгөө ямар вирустэй гэдгээ мэдэж байх нь
хамгийн хэрэгтэй зүйл юм хэмээн зөвлөж байна

      Бидний дунд элэгний өвчнөөр өвдөн архагшсан хүмүүс цөөнгүй бөгөөд энэ өвчин Монгол
орны хүн амын дунд сүүлийн жилүүдэд улам ихэсч, нийгмийн анхаарлыг татсан асуудлуудын
хэмжээнд      хүрсэн     тухай     хэвлэлүүд      сүүлийн      үед     мэдээлэх      болов.
Элэгний өвчний шалтгаан олон янз боловч олонтаа тохиолддог нь нь А, В, С вирусийн гаралтай
байдаг. Сүүлийн үеийн анагаах ухааны техник технологи хөгжихийн хэрээр энэ вирусуудын
төрөл              улам             олон             янз             болж              байна.
Дээрх элэгний өвчин үүсгэгч вирусууд нь элгийг үрэвсүүлж, гэмтээж, элэгний хөнгөн үрэвсэлээс
архаг идэвхит хэлбэр - элэгний сорвижилт - цирроз, элэгний хорт хавдар үүсгэн улмаар үхэлд
хүргэдэг онц аюултай хүнд өвчнүүдийг үүсгэдэг. Ихэнх хүмүүс элэгний өвчин гэх ерөнхий
ойлголтоор энэ өвчнүүдийг мэддэг бол энэ А, В, С, Н ... гэгч вирусууд нь ямар учиртайг тэр бүр
анхаардаггүй л болов уу. Гэтэл энэ вирусуудээр үүсгэгдсэн элэгний өвчнүүд нь тусдаа тусдаа
бие даасан хэлбэрүүд бөгөөд халдварлах арга зам, эмчлэх арга барил, урьдчилан сэргийлэх нь
ч өөр өөр болой.




ЭЛЭГНИЙ ҮРЭВСЭЛ ҮҮСГЭГЧ "А " ВИРУС



        А хэлбэрийн элэгний үрэвсэлээр өвдсөн хүний ялгадсаар бохирдсон зүйлээр дамжин
хүрэлцэх замаар халдварлана. Уг хүний хэрэглэж байсан бүх зүйлээр дамжин халдвар тарах
боломжтой. Гол халдварлах зам нь уг өвчтэй хүний ялгадсаар бохирдсон ус хэрэглэх, жимс,
хүнсний ногоо мэт дутуу болгож иддэг хүнсний бүтээгдэхүүнүүдийг дутуу угааж, цэвэрлэж
идсэнээс болж олонхи хүнд эпидеми маягаар халдварлах боломжтой. Ариун цэврийн нөхцөл
харьцангуй дорой бохир, усан хангамж муутай газруудад энэ өвчин хурдан халдварлана. Улс
орны хөгжлийн түвшин, хүн амын эрүүл мэнд, соёлжилтын түвшингээс шууд хамааралтай өвчин.
Энэ         хэлбэрийн        элэгний            үрэвсэлээс          сэргийлэх          арга          замууд:
1.     Жорлон     бие     засах      газар      орсны     дараа     гараа       сайн    угааж        занших.
2.     Ариун    цэврийн     хэрэгслүүд         сольсны    дараа       гараа     тогтмол       сайн     угаах
3.     Жимс,    хүнсний     ногоог     цэвэр      усаар      сайтар     угааж      цэвэрлэн       хэрэглэх.
3. Эрчүүд хоорондоо секс хийхгүй байх.



ЭЛЭГНИЙ ҮРЭВСЭЛ ҮҮСГЭГЧ "С " ВИРУС



      С хэлбэрийн вирусээр үүсгэгдсэн элэгний үрэвсэл нь цус юүлэх, эрхтэн шилжүүлэн суулгах
үед, мөн бохирдсон зүү, тариураар дамжин/хар тамхичид голдуу өвчилдөг/ халдварладаг.
Манай оронд тариа тарих явдал өргөн тул тариураар дамжин энэ өвчин халдварласан нь их
байдгыг         ард       түмэнд       "шиприцийн            шар"       гэж        нэршсэн           байдаг.
Судлаачид "С" хэлбэрийн элэгний үрэвсэлийг бэлгийн замаар халдварладгийг үгүйсгэдэггүй
боловч энэ замын халдварлалт маш бага байдаг байна. Хэрэв та "С" вирусээр өвдсөн элэгний
өвчтэй хэн нэгнийг мэддэг бол түүнээс халдвар авах вий гэж айлтгүй бөгөөд түүний хэрэглэдэг
шүдний сойз, хумсны хэрэгсэл зэрэг цус хүрэлцэж болох зүйлүүдийг хэрэглэхгүй байхад л
хангалттай. Үнсэлцэх, найтаах, ханиах, тэврэх гэх мэт хүрэлцэх замаар халдварлахгүй. Гэвч хор
уршгийн хувьд өвчилсөн хүнд 5-20 жил өвчний явц үргэлжилдэг.



ЭЛЭГНИЙ ҮРЭВСЭЛ ҮҮСГЭГЧ "В" ВИРУС



       Энэ вирус мөн л элгийг хүндээр гэмтээх сорвижуулж, хорт хавдар, үхэлд хүргэдэг мөн
аюултай                                                                                               вирус.
Энэ төрлийн вирусээр үүсгэгдсэн элэгний үрэвсэл нь мөн хүний цусаар дамжин цус юүлэх,
эрхтэн шилжүүлэх үед халдварлахаас гадна хүнээс ялгарч буй шингэнүүд үрийн шингэн,
үтрээний ялгадсаар дамжин халдварладаг. Үүгээрээ халдварлаж буй зам нь дархлалын
олдмолын хам шинж/ДОХ/ өвчинтэй адил, гэвч ДОХ-оос 100 дахин илүү халдварламтгай,
бэлгийн замын халдварт өвчинд тооцогддог. Үүгээрээ ДОХ-той адил аюулт өвчин юм. Халдвар
авсан      хүмүүсийн       нэлээд      хэсэг      нь      халдвар      авсанаа         мэдэхгүй       явдаг.
АНУ-д "В" вирусээр халдварлагдсан хүмүүсийн 30 хувьд нь энэ өвчний шинж тэмдэггүй, вирусын
халдвар авсанаа мэдэхгүй тээж явдаг гэсэн хэвлэлийн мэдээ байдаг.



"В" ВИРУСЭЭР ХАЛДВАРЛАСНЫ ДАРАА БИЕД ЯМАР ӨӨРЧЛӨЛТ ГАРАХ ВЭ?
Ихэнх насанд хүрэгсэдэд /95 хувиас доошгүй/ өвчний шинж тэмдэг тодорхой хугацаагаар 14
хоногоос хэдэн сар хүртэл илэрнэ. өвчний шинж тэмдэг бүрэн илэрсэний дараа уг өвчний эсрэг
дархлал тогтдог. Энэ нь уг өвчний халдварыг дахин авахгүй гэсэн үг. Цусны шинжилгээгээр уг
дархлал   тогтсоныг   мэдэж   болох   бөгөөд   энэ   нь   уг   элэгний   үрэвслийн   идэвхжлийг
илэрхийлдэггүй. Ихэнхдээ элдэгний В вирусийн халдвар авч өвчилсөний дараа жижиг шинж
тэмдгүүд арилдаг. Хэдийгээр үндсэн хурц өвчилсөний шинжүүд арилах боловч уг өвчнийг
тараагч, хадгалагч болдог. Зарим хүмүүс цааш элэгний архаг үрэвсэлтэй болж даамжирна.
Элэгний архаг үрэвсэл нь элэгний эд эсийг гэмтээж, сорвижуулж, цирроз болгох гол түлхүүр
болно. Ингэснээр элэгний эрүүл эд эс холбогч эдээр солигдож, цаашид элэгний үйл ажиллагаа
хэвийн явагдахад хүндрэлтэй болдог.Өвчний явц 10-25 жил үргэлжилнэ. Хэрэв та элэгний В
вирус тээгч бол цусны, плазмын эрхтэний болон спермийн донор болж чадахгүй. Эмчид очихдоо
шүдний эмчид, сексийн хамтрагчдаа В вирусийг тээдгээ хэлэх ёстой. Эс тэгвэл энэ өвчнийг
санаатайгаар тараасантай адил болно.



"В " ВИРУСЫН ХЭЛБЭРИЙН ЭЛЭГНИЙ ҮРЭВСЭЛИЙН ТАРХАЛТ



    Жилд 73,000 америк хүн В элэгний вирусын халдвар авч өвчилдөг ба энэ нь ДОХ-ын
халдвараас 2 дахин өндөр үзүүлэлт. Гэвч 1980 онд 260,000 хүн В элэгний вирусын халдвар авч
байсантай харьцуулахад энэ өвчний өвчлөл, халдвар харьцангуй буурч байгаа. Энэ нь HBV
буюу В вирусын эсрэг вакцин гарсантай холбоотой юм. Одоо АНУ-д 1,25 сая хүн энэ өвчний
вирус тээж явдаг байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээгээр дэлхий дээр 350
саяаас доошгүй хүн энэ өвчний вирусыг хадгалж, тээж явдаг ба үүний 75 хувь нь Азид, Төв
Азид, хөгжил буурай орнуудад байдаг гэсэн мэдээлэл байна.

More Related Content

What's hot

Yaraltai tuslamj husut
Yaraltai tuslamj   husutYaraltai tuslamj   husut
Yaraltai tuslamj husut
Sosoo Byambaa
 
Blok 17.-hepatobiliary-and-pancreatic-disorders-0309
Blok 17.-hepatobiliary-and-pancreatic-disorders-0309Blok 17.-hepatobiliary-and-pancreatic-disorders-0309
Blok 17.-hepatobiliary-and-pancreatic-disorders-0309
Ganhuyag Hishigmaa
 
Suulgalt haldbar yaraltai tuslamj
Suulgalt haldbar  yaraltai tuslamjSuulgalt haldbar  yaraltai tuslamj
Suulgalt haldbar yaraltai tuslamj
Sosoo Byambaa
 
жирэмсэн ба вирүст гепатит 6
жирэмсэн ба вирүст гепатит 6жирэмсэн ба вирүст гепатит 6
жирэмсэн ба вирүст гепатит 6
Sosoo Byambaa
 
Communicable diseases lection 4-6
Communicable diseases  lection 4-6Communicable diseases  lection 4-6
Communicable diseases lection 4-6
bayarmagnaiubuns
 
Haldvart ovchnii surgalt
Haldvart ovchnii surgaltHaldvart ovchnii surgalt
Haldvart ovchnii surgalt
nergui5555
 
эцэг эхийн зөвөлгөө
эцэг эхийн зөвөлгөөэцэг эхийн зөвөлгөө
эцэг эхийн зөвөлгөө
uuganaa_ch3
 
ходоод,дээрх гэдэсний шархлаа өвчин
ходоод,дээрх гэдэсний шархлаа өвчинходоод,дээрх гэдэсний шархлаа өвчин
ходоод,дээрх гэдэсний шархлаа өвчин
ganhuyag khishigmaa
 

What's hot (19)

Yaraltai tuslamj husut
Yaraltai tuslamj   husutYaraltai tuslamj   husut
Yaraltai tuslamj husut
 
Элэгний голомтот эмгэг
Элэгний голомтот эмгэгЭлэгний голомтот эмгэг
Элэгний голомтот эмгэг
 
Blok 17.-hepatobiliary-and-pancreatic-disorders-0309
Blok 17.-hepatobiliary-and-pancreatic-disorders-0309Blok 17.-hepatobiliary-and-pancreatic-disorders-0309
Blok 17.-hepatobiliary-and-pancreatic-disorders-0309
 
Suulgalt haldbar yaraltai tuslamj
Suulgalt haldbar  yaraltai tuslamjSuulgalt haldbar  yaraltai tuslamj
Suulgalt haldbar yaraltai tuslamj
 
элэг
элэгэлэг
элэг
 
Haldvart uvchin
Haldvart uvchinHaldvart uvchin
Haldvart uvchin
 
8.hepatorenal tuwshinbayar
8.hepatorenal tuwshinbayar8.hepatorenal tuwshinbayar
8.hepatorenal tuwshinbayar
 
Brochure prometheebc mongol
Brochure prometheebc mongolBrochure prometheebc mongol
Brochure prometheebc mongol
 
H bs ag, anti hbs
H bs ag, anti hbsH bs ag, anti hbs
H bs ag, anti hbs
 
Ходоодны хорт хавдар
Ходоодны хорт хавдарХодоодны хорт хавдар
Ходоодны хорт хавдар
 
Hbz emgeg 14
Hbz emgeg 14Hbz emgeg 14
Hbz emgeg 14
 
жирэмсэн ба вирүст гепатит 6
жирэмсэн ба вирүст гепатит 6жирэмсэн ба вирүст гепатит 6
жирэмсэн ба вирүст гепатит 6
 
Communicable diseases lection 4-6
Communicable diseases  lection 4-6Communicable diseases  lection 4-6
Communicable diseases lection 4-6
 
Уретрит
УретритУретрит
Уретрит
 
Нойр булчирхайн архаг үрэвсэл
Нойр булчирхайн архаг үрэвсэлНойр булчирхайн архаг үрэвсэл
Нойр булчирхайн архаг үрэвсэл
 
Haldvart ovchnii surgalt
Haldvart ovchnii surgaltHaldvart ovchnii surgalt
Haldvart ovchnii surgalt
 
эцэг эхийн зөвөлгөө
эцэг эхийн зөвөлгөөэцэг эхийн зөвөлгөө
эцэг эхийн зөвөлгөө
 
ходоод,дээрх гэдэсний шархлаа өвчин
ходоод,дээрх гэдэсний шархлаа өвчинходоод,дээрх гэдэсний шархлаа өвчин
ходоод,дээрх гэдэсний шархлаа өвчин
 
Цистит (Cystitis)
Цистит (Cystitis)Цистит (Cystitis)
Цистит (Cystitis)
 

Viewers also liked

зайн сургалт.нөөц
зайн сургалт.нөөц зайн сургалт.нөөц
зайн сургалт.нөөц
Changmi Rose
 
зайн сургалт эрүүл м
зайн сургалт эрүүл м зайн сургалт эрүүл м
зайн сургалт эрүүл м
Changmi Rose
 
органик хими
органик химиорганик хими
органик хими
otgoo80
 
Улаан хоолойн хавдар
Улаан хоолойн хавдарУлаан хоолойн хавдар
Улаан хоолойн хавдар
Bilguun To Gold Or
 
ходоод улаан хоолойн сөөргөө өвчин
ходоод улаан хоолойн сөөргөө өвчинходоод улаан хоолойн сөөргөө өвчин
ходоод улаан хоолойн сөөргөө өвчин
Gantuya Bold
 

Viewers also liked (15)

Hbv
Hbv Hbv
Hbv
 
уушигны завсрын эдийн өвчнүүд
уушигны завсрын эдийн өвчнүүдуушигны завсрын эдийн өвчнүүд
уушигны завсрын эдийн өвчнүүд
 
Уушгины архаг бөглөрөлтөт өвчин
Уушгины архаг бөглөрөлтөт өвчинУушгины архаг бөглөрөлтөт өвчин
Уушгины архаг бөглөрөлтөт өвчин
 
зайн сургалт.нөөц
зайн сургалт.нөөц зайн сургалт.нөөц
зайн сургалт.нөөц
 
сх рр-4
сх рр-4сх рр-4
сх рр-4
 
сх рр-3
сх рр-3сх рр-3
сх рр-3
 
зайн сургалт эрүүл м
зайн сургалт эрүүл м зайн сургалт эрүүл м
зайн сургалт эрүүл м
 
зайны
зайны зайны
зайны
 
органик хими
органик химиорганик хими
органик хими
 
Улаан хоолойн хавдар
Улаан хоолойн хавдарУлаан хоолойн хавдар
Улаан хоолойн хавдар
 
Умайн их биеийн хавдар
Умайн их биеийн хавдарУмайн их биеийн хавдар
Умайн их биеийн хавдар
 
ходоод улаан хоолойн сөөргөө өвчин
ходоод улаан хоолойн сөөргөө өвчинходоод улаан хоолойн сөөргөө өвчин
ходоод улаан хоолойн сөөргөө өвчин
 
умайн хүзүүний хорт хавдар
умайн хүзүүний хорт хавдар умайн хүзүүний хорт хавдар
умайн хүзүүний хорт хавдар
 
Архины хор хөнөөл
Архины хор хөнөөлАрхины хор хөнөөл
Архины хор хөнөөл
 
эсийн молекул биологийн днх
эсийн молекул биологийн днхэсийн молекул биологийн днх
эсийн молекул биологийн днх
 

Similar to зайн сургалт.вирус

Eruul mendiin zovlomj
Eruul mendiin zovlomjEruul mendiin zovlomj
Eruul mendiin zovlomj
shuree53
 
эцэг эхийн зөвөлгөө
эцэг эхийн зөвөлгөөэцэг эхийн зөвөлгөө
эцэг эхийн зөвөлгөө
zulaagurmandal
 
эцэг эхийн зөвөлгөө
эцэг эхийн зөвөлгөөэцэг эхийн зөвөлгөө
эцэг эхийн зөвөлгөө
ikhmandal
 
халдварт саа
халдварт саахалдварт саа
халдварт саа
Hongoroo Zayts
 
хавьтлын судалгаа хийх тухай
хавьтлын судалгаа хийх тухайхавьтлын судалгаа хийх тухай
хавьтлын судалгаа хийх тухай
shaagaa
 

Similar to зайн сургалт.вирус (20)

Eruul mendiin zovlomj
Eruul mendiin zovlomjEruul mendiin zovlomj
Eruul mendiin zovlomj
 
Covid-19 /Хүүхдийн их эмч, хоол судлагч, АУ-ны доктор Ч.Өлзийбүрэн/
Covid-19 /Хүүхдийн их эмч, хоол судлагч, АУ-ны доктор Ч.Өлзийбүрэн/  Covid-19 /Хүүхдийн их эмч, хоол судлагч, АУ-ны доктор Ч.Өлзийбүрэн/
Covid-19 /Хүүхдийн их эмч, хоол судлагч, АУ-ны доктор Ч.Өлзийбүрэн/
 
эцэг эхийн зөвөлгөө
эцэг эхийн зөвөлгөөэцэг эхийн зөвөлгөө
эцэг эхийн зөвөлгөө
 
эцэг эхийн зөвөлгөө
эцэг эхийн зөвөлгөөэцэг эхийн зөвөлгөө
эцэг эхийн зөвөлгөө
 
Томуу
ТомууТомуу
Томуу
 
Эбола вирус
Эбола вирусЭбола вирус
Эбола вирус
 
Hool 2015
Hool 2015Hool 2015
Hool 2015
 
Hool 2015
Hool 2015Hool 2015
Hool 2015
 
Эбола вирусын өвчин- Ebola virus disease
Эбола вирусын өвчин- Ebola virus disease Эбола вирусын өвчин- Ebola virus disease
Эбола вирусын өвчин- Ebola virus disease
 
халдварт саа
халдварт саахалдварт саа
халдварт саа
 
хавьтлын судалгаа хийх тухай
хавьтлын судалгаа хийх тухайхавьтлын судалгаа хийх тухай
хавьтлын судалгаа хийх тухай
 
Зонхилон тохиолдох хавдруудын үед илрэх шинж тэмдгүүд
Зонхилон тохиолдох хавдруудын үед илрэх шинж тэмдгүүдЗонхилон тохиолдох хавдруудын үед илрэх шинж тэмдгүүд
Зонхилон тохиолдох хавдруудын үед илрэх шинж тэмдгүүд
 
лекц 9. дхх, брадзот, хиамдалт
лекц 9. дхх, брадзот, хиамдалтлекц 9. дхх, брадзот, хиамдалт
лекц 9. дхх, брадзот, хиамдалт
 
лекц 2. бруцеллез, цусан халдварт 2
лекц 2. бруцеллез, цусан халдварт 2лекц 2. бруцеллез, цусан халдварт 2
лекц 2. бруцеллез, цусан халдварт 2
 
бздх, хдхв, дох
бздх, хдхв, дохбздх, хдхв, дох
бздх, хдхв, дох
 
Presentation 14 fowel diseases
Presentation 14 fowel diseasesPresentation 14 fowel diseases
Presentation 14 fowel diseases
 
Presentation 3 bcpp and ahs
Presentation 3 bcpp and ahsPresentation 3 bcpp and ahs
Presentation 3 bcpp and ahs
 
лекц 12. үхэр, гахай, бог малын мялзан, нохойн гударга
лекц 12. үхэр, гахай, бог малын мялзан, нохойн гударгалекц 12. үхэр, гахай, бог малын мялзан, нохойн гударга
лекц 12. үхэр, гахай, бог малын мялзан, нохойн гударга
 
уретрит Bulgaa 409
уретрит Bulgaa 409уретрит Bulgaa 409
уретрит Bulgaa 409
 
халдварT Эбола
халдварT ЭболахалдварT Эбола
халдварT Эбола
 

More from Changmi Rose

сурган хүмүүжүүлэх зөвлөгөө 3
сурган хүмүүжүүлэх зөвлөгөө 3 сурган хүмүүжүүлэх зөвлөгөө 3
сурган хүмүүжүүлэх зөвлөгөө 3
Changmi Rose
 
сурган хүмүүжүүлэх зөвлөгөө 1
сурган хүмүүжүүлэх зөвлөгөө 1 сурган хүмүүжүүлэх зөвлөгөө 1
сурган хүмүүжүүлэх зөвлөгөө 1
Changmi Rose
 
сурган хүмүүжүүлэх зөвлөгөө 1
сурган хүмүүжүүлэх зөвлөгөө 1 сурган хүмүүжүүлэх зөвлөгөө 1
сурган хүмүүжүүлэх зөвлөгөө 1
Changmi Rose
 
бие даалтын даалгавар3
бие даалтын даалгавар3бие даалтын даалгавар3
бие даалтын даалгавар3
Changmi Rose
 
бие даалтын даалгавар2.
бие даалтын даалгавар2.бие даалтын даалгавар2.
бие даалтын даалгавар2.
Changmi Rose
 
бие даалтын даалгавар1
бие даалтын даалгавар1бие даалтын даалгавар1
бие даалтын даалгавар1
Changmi Rose
 
гэрийн даалгавар 3.унш
гэрийн даалгавар 3.уншгэрийн даалгавар 3.унш
гэрийн даалгавар 3.унш
Changmi Rose
 
гэрийн даалгавар2
гэрийн даалгавар2гэрийн даалгавар2
гэрийн даалгавар2
Changmi Rose
 
гэрийн даалгавар1
гэрийн даалгавар1гэрийн даалгавар1
гэрийн даалгавар1
Changmi Rose
 
зайн сургалт эрүүл м
зайн сургалт эрүүл м зайн сургалт эрүүл м
зайн сургалт эрүүл м
Changmi Rose
 
үзүүлэн4 зураг
үзүүлэн4 зурагүзүүлэн4 зураг
үзүүлэн4 зураг
Changmi Rose
 
үзүүлэн3 цэцэг
үзүүлэн3 цэцэгүзүүлэн3 цэцэг
үзүүлэн3 цэцэг
Changmi Rose
 
үзүүлэн2 шувуу
үзүүлэн2 шувууүзүүлэн2 шувуу
үзүүлэн2 шувуу
Changmi Rose
 
үзүүлэн5 мод
үзүүлэн5 модүзүүлэн5 мод
үзүүлэн5 мод
Changmi Rose
 

More from Changmi Rose (20)

Sudalgaa
SudalgaaSudalgaa
Sudalgaa
 
Sudalgaa
SudalgaaSudalgaa
Sudalgaa
 
сурган хүмүүжүүлэх зөвлөгөө 3
сурган хүмүүжүүлэх зөвлөгөө 3 сурган хүмүүжүүлэх зөвлөгөө 3
сурган хүмүүжүүлэх зөвлөгөө 3
 
сурган хүмүүжүүлэх зөвлөгөө 1
сурган хүмүүжүүлэх зөвлөгөө 1 сурган хүмүүжүүлэх зөвлөгөө 1
сурган хүмүүжүүлэх зөвлөгөө 1
 
сурган хүмүүжүүлэх зөвлөгөө 1
сурган хүмүүжүүлэх зөвлөгөө 1 сурган хүмүүжүүлэх зөвлөгөө 1
сурган хүмүүжүүлэх зөвлөгөө 1
 
бие даалтын даалгавар3
бие даалтын даалгавар3бие даалтын даалгавар3
бие даалтын даалгавар3
 
бие даалтын даалгавар2.
бие даалтын даалгавар2.бие даалтын даалгавар2.
бие даалтын даалгавар2.
 
бие даалтын даалгавар1
бие даалтын даалгавар1бие даалтын даалгавар1
бие даалтын даалгавар1
 
гэрийн даалгавар 3.унш
гэрийн даалгавар 3.уншгэрийн даалгавар 3.унш
гэрийн даалгавар 3.унш
 
гэрийн даалгавар2
гэрийн даалгавар2гэрийн даалгавар2
гэрийн даалгавар2
 
гэрийн даалгавар1
гэрийн даалгавар1гэрийн даалгавар1
гэрийн даалгавар1
 
зайн сургалт эрүүл м
зайн сургалт эрүүл м зайн сургалт эрүүл м
зайн сургалт эрүүл м
 
үзүүлэн4 зураг
үзүүлэн4 зурагүзүүлэн4 зураг
үзүүлэн4 зураг
 
үзүүлэн3 цэцэг
үзүүлэн3 цэцэгүзүүлэн3 цэцэг
үзүүлэн3 цэцэг
 
үзүүлэн2 шувуу
үзүүлэн2 шувууүзүүлэн2 шувуу
үзүүлэн2 шувуу
 
Yzyylen2
Yzyylen2Yzyylen2
Yzyylen2
 
үзүүлэн5 мод
үзүүлэн5 модүзүүлэн5 мод
үзүүлэн5 мод
 
Dasgal
DasgalDasgal
Dasgal
 
Us
UsUs
Us
 
ургамал
ургамалургамал
ургамал
 

зайн сургалт.вирус

  • 1. ЭЛЭГНИЙ "А", "В","С" ВИРУС Манай улсын хүн амын 67 хувь нь элэгний вирусын халдвартай гэсэн судалгаа гарчээ. Эдгээрийн 23 хувь нь архаг тээгч байдаг буюу элэгний “С” вирусын євчлєлєєр Азид 1-т ордог, монголд жилд элэгний хорт хавдартай 2540 хvн илэрдэг, 2006 онд элэгний хорт хавдар монгол хvний нас баралтын шалтгааны 2-т орсон гэх мэт аймшигтай баримтууд бий. Элэгний В,С вирус нь эмчлэгдэх магадлал тун бага байдаг байна. Энэ нь яваандаа элэгний хатуурал, хорт хавдар бий болох үндэс суурь болдог ажээ. Хавдар судлалын үндэсний төвийн элэг, цас, нойр булчирхайн мэс заслийн тасгийн эрхлэгч Ж.Чинбүрэн “Монголд элэгний вирустай олон хүн байдаг. Ихэнх хүмүүс халдвар авсан байдаг. Элэгний В вирус нь 10-20 жилийн дараа элэгний хатуурал бий болгодог аюултай вирус. Элэгний вирус нь бэлгийн замаар халдахдаа ДОХ-оос ч хурдан байдаг. Тиймээс манайхан байнга эмнэлэгт үзүүлж байх хэрэгтэй. Өөрийгөө элэгний ямар вирустай вэ гэдгийг мэдэж байх нь зүйтэй. Бэлгийн замаар халдсан элэгний вирус нь илүү ноцтой байдаг. Шинжилгээ өгөөд элэгний В вирустэй гэж гарвал өөрийгөө архаг тээгч гэж ойлгох хэрэгтэй. Тиймээс л бид байнга шинжилгээ өгч өөрийгөө ямар вирустэй гэдгээ мэдэж байх нь хамгийн хэрэгтэй зүйл юм хэмээн зөвлөж байна Бидний дунд элэгний өвчнөөр өвдөн архагшсан хүмүүс цөөнгүй бөгөөд энэ өвчин Монгол орны хүн амын дунд сүүлийн жилүүдэд улам ихэсч, нийгмийн анхаарлыг татсан асуудлуудын хэмжээнд хүрсэн тухай хэвлэлүүд сүүлийн үед мэдээлэх болов. Элэгний өвчний шалтгаан олон янз боловч олонтаа тохиолддог нь нь А, В, С вирусийн гаралтай байдаг. Сүүлийн үеийн анагаах ухааны техник технологи хөгжихийн хэрээр энэ вирусуудын
  • 2. төрөл улам олон янз болж байна. Дээрх элэгний өвчин үүсгэгч вирусууд нь элгийг үрэвсүүлж, гэмтээж, элэгний хөнгөн үрэвсэлээс архаг идэвхит хэлбэр - элэгний сорвижилт - цирроз, элэгний хорт хавдар үүсгэн улмаар үхэлд хүргэдэг онц аюултай хүнд өвчнүүдийг үүсгэдэг. Ихэнх хүмүүс элэгний өвчин гэх ерөнхий ойлголтоор энэ өвчнүүдийг мэддэг бол энэ А, В, С, Н ... гэгч вирусууд нь ямар учиртайг тэр бүр анхаардаггүй л болов уу. Гэтэл энэ вирусуудээр үүсгэгдсэн элэгний өвчнүүд нь тусдаа тусдаа бие даасан хэлбэрүүд бөгөөд халдварлах арга зам, эмчлэх арга барил, урьдчилан сэргийлэх нь ч өөр өөр болой. ЭЛЭГНИЙ ҮРЭВСЭЛ ҮҮСГЭГЧ "А " ВИРУС А хэлбэрийн элэгний үрэвсэлээр өвдсөн хүний ялгадсаар бохирдсон зүйлээр дамжин хүрэлцэх замаар халдварлана. Уг хүний хэрэглэж байсан бүх зүйлээр дамжин халдвар тарах боломжтой. Гол халдварлах зам нь уг өвчтэй хүний ялгадсаар бохирдсон ус хэрэглэх, жимс, хүнсний ногоо мэт дутуу болгож иддэг хүнсний бүтээгдэхүүнүүдийг дутуу угааж, цэвэрлэж идсэнээс болж олонхи хүнд эпидеми маягаар халдварлах боломжтой. Ариун цэврийн нөхцөл харьцангуй дорой бохир, усан хангамж муутай газруудад энэ өвчин хурдан халдварлана. Улс орны хөгжлийн түвшин, хүн амын эрүүл мэнд, соёлжилтын түвшингээс шууд хамааралтай өвчин.
  • 3. Энэ хэлбэрийн элэгний үрэвсэлээс сэргийлэх арга замууд: 1. Жорлон бие засах газар орсны дараа гараа сайн угааж занших. 2. Ариун цэврийн хэрэгслүүд сольсны дараа гараа тогтмол сайн угаах 3. Жимс, хүнсний ногоог цэвэр усаар сайтар угааж цэвэрлэн хэрэглэх. 3. Эрчүүд хоорондоо секс хийхгүй байх. ЭЛЭГНИЙ ҮРЭВСЭЛ ҮҮСГЭГЧ "С " ВИРУС С хэлбэрийн вирусээр үүсгэгдсэн элэгний үрэвсэл нь цус юүлэх, эрхтэн шилжүүлэн суулгах үед, мөн бохирдсон зүү, тариураар дамжин/хар тамхичид голдуу өвчилдөг/ халдварладаг. Манай оронд тариа тарих явдал өргөн тул тариураар дамжин энэ өвчин халдварласан нь их байдгыг ард түмэнд "шиприцийн шар" гэж нэршсэн байдаг. Судлаачид "С" хэлбэрийн элэгний үрэвсэлийг бэлгийн замаар халдварладгийг үгүйсгэдэггүй боловч энэ замын халдварлалт маш бага байдаг байна. Хэрэв та "С" вирусээр өвдсөн элэгний өвчтэй хэн нэгнийг мэддэг бол түүнээс халдвар авах вий гэж айлтгүй бөгөөд түүний хэрэглэдэг шүдний сойз, хумсны хэрэгсэл зэрэг цус хүрэлцэж болох зүйлүүдийг хэрэглэхгүй байхад л хангалттай. Үнсэлцэх, найтаах, ханиах, тэврэх гэх мэт хүрэлцэх замаар халдварлахгүй. Гэвч хор уршгийн хувьд өвчилсөн хүнд 5-20 жил өвчний явц үргэлжилдэг. ЭЛЭГНИЙ ҮРЭВСЭЛ ҮҮСГЭГЧ "В" ВИРУС Энэ вирус мөн л элгийг хүндээр гэмтээх сорвижуулж, хорт хавдар, үхэлд хүргэдэг мөн аюултай вирус. Энэ төрлийн вирусээр үүсгэгдсэн элэгний үрэвсэл нь мөн хүний цусаар дамжин цус юүлэх, эрхтэн шилжүүлэх үед халдварлахаас гадна хүнээс ялгарч буй шингэнүүд үрийн шингэн, үтрээний ялгадсаар дамжин халдварладаг. Үүгээрээ халдварлаж буй зам нь дархлалын олдмолын хам шинж/ДОХ/ өвчинтэй адил, гэвч ДОХ-оос 100 дахин илүү халдварламтгай, бэлгийн замын халдварт өвчинд тооцогддог. Үүгээрээ ДОХ-той адил аюулт өвчин юм. Халдвар авсан хүмүүсийн нэлээд хэсэг нь халдвар авсанаа мэдэхгүй явдаг. АНУ-д "В" вирусээр халдварлагдсан хүмүүсийн 30 хувьд нь энэ өвчний шинж тэмдэггүй, вирусын халдвар авсанаа мэдэхгүй тээж явдаг гэсэн хэвлэлийн мэдээ байдаг. "В" ВИРУСЭЭР ХАЛДВАРЛАСНЫ ДАРАА БИЕД ЯМАР ӨӨРЧЛӨЛТ ГАРАХ ВЭ?
  • 4. Ихэнх насанд хүрэгсэдэд /95 хувиас доошгүй/ өвчний шинж тэмдэг тодорхой хугацаагаар 14 хоногоос хэдэн сар хүртэл илэрнэ. өвчний шинж тэмдэг бүрэн илэрсэний дараа уг өвчний эсрэг дархлал тогтдог. Энэ нь уг өвчний халдварыг дахин авахгүй гэсэн үг. Цусны шинжилгээгээр уг дархлал тогтсоныг мэдэж болох бөгөөд энэ нь уг элэгний үрэвслийн идэвхжлийг илэрхийлдэггүй. Ихэнхдээ элдэгний В вирусийн халдвар авч өвчилсөний дараа жижиг шинж тэмдгүүд арилдаг. Хэдийгээр үндсэн хурц өвчилсөний шинжүүд арилах боловч уг өвчнийг тараагч, хадгалагч болдог. Зарим хүмүүс цааш элэгний архаг үрэвсэлтэй болж даамжирна. Элэгний архаг үрэвсэл нь элэгний эд эсийг гэмтээж, сорвижуулж, цирроз болгох гол түлхүүр болно. Ингэснээр элэгний эрүүл эд эс холбогч эдээр солигдож, цаашид элэгний үйл ажиллагаа хэвийн явагдахад хүндрэлтэй болдог.Өвчний явц 10-25 жил үргэлжилнэ. Хэрэв та элэгний В вирус тээгч бол цусны, плазмын эрхтэний болон спермийн донор болж чадахгүй. Эмчид очихдоо шүдний эмчид, сексийн хамтрагчдаа В вирусийг тээдгээ хэлэх ёстой. Эс тэгвэл энэ өвчнийг санаатайгаар тараасантай адил болно. "В " ВИРУСЫН ХЭЛБЭРИЙН ЭЛЭГНИЙ ҮРЭВСЭЛИЙН ТАРХАЛТ Жилд 73,000 америк хүн В элэгний вирусын халдвар авч өвчилдөг ба энэ нь ДОХ-ын халдвараас 2 дахин өндөр үзүүлэлт. Гэвч 1980 онд 260,000 хүн В элэгний вирусын халдвар авч байсантай харьцуулахад энэ өвчний өвчлөл, халдвар харьцангуй буурч байгаа. Энэ нь HBV буюу В вирусын эсрэг вакцин гарсантай холбоотой юм. Одоо АНУ-д 1,25 сая хүн энэ өвчний вирус тээж явдаг байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээгээр дэлхий дээр 350 саяаас доошгүй хүн энэ өвчний вирусыг хадгалж, тээж явдаг ба үүний 75 хувь нь Азид, Төв Азид, хөгжил буурай орнуудад байдаг гэсэн мэдээлэл байна.