SlideShare a Scribd company logo
1 of 7
ЧЭ: Малын халдварт өвчнөөс урьдчилан
сэргийлэх
ГШҮ: Малын хашаа хороог ариутгаж
халдваргүйжүүлэх
ЧН: Малын өвчнөөс урьдчилан
сэргийлэх
Мал, амьтны байрыг халдваргүйжүүлэх
 Үйлдвэрлэлийн явцын онцлогтой холбоотойгоор урьдчилсан
цэвэрлэгээ, урьдчилан сэргийлэх халдваргүйжүүлэлтийг
байнга зохион байгуулж хийнэ. Халдваргүйжүүлэлтийг утах,
мананцаржуулах, шүрших аргаар гүйцэтгэнэ.
 11.2 Аж ахуй руу нэвтрэх хэсэгт байнгын халдваргүйжүүлэх
цэг ажиллана.
 11.3 Малын байрны ус, тэжээлийн онгоц, хэвтэр, шал, таславч,
тоног хэрэгсэл, баас, шээсний суваг зэргийг онцгой анхаарч
урьдчилан сайтар цэвэрлэнэ.
 11.4 Урьдчилсан цэвэрлэгээ хийж ус нь урсаж гадарга нь
хатсаны дараа 20–30 минут болоод халдваргүйжүүлнэ.
 11.5 Халдваргүйжүүлэлтийг шал, хэвтэр, баас, шээсний суваг,
таславч, хананы доод хэсгээс эхлэж дээшлэх ба дуусгахдаа
дахин шал, мал, амьтны бие хүрдэг хэсгүүдийг
халдваргүйжүүлнэ.
Мал, амьтны байрыг
халдваргүйжүүлэх
 11.6 Халдваргүйжүүлэлт хийсний дараа байрыг 2–3 цаг хаалттай
байлгах ба халдваргүйжүүлэх бодисын хэрэглэх зааварт заасан
хугацааг баримтлана.
 11.7 Халдваргүйжүүлэлт дууссаны дараа малын байрны хаалга
салхивчийг нээж агааржуулах ба шаардлагатай бол саармагжуулах
арга хэмжээ авна.
 11.8 Халдваргүйжүүлэлт хийхийн өмнө мал, амьтныг байрнаас гаргаж
сулласан байна.
 11.9 Халдваргүйжүүлэлтэнд байрны орц, хонгил, гудмыг мөн
хамруулна.
 11.10 Шувууны аж ахуйн байрыг сар бүр цэвэрлэж суларсан үед
халдваргүйжүүлнэ.
 11.11 Ямар нэгэн халдварт өвчин гарсан юм уу сэжиг илэрсэн үед
явцын халдваргүйжүүлэлт хийнэ.
 11.12 Хорио цээр, хязгаарлалтын дэглэм буулгах үед эцсийн
халдваргүйжүүлэлтийг гүйцэтгэнэ. Байр модон шал, хэвтэртэй бол
хуулж аваад доорхи хөрсийг сайтар халдваргүйжүүлэхийн дээр
шаардлага хангахгүй болсон шал, хэвтэрийг шатаана.
Бууц халдваргүйжүүлэх
 14.1 Малын өтөг бууцыг энэ зааврын
"Халдваргүйжүүлэлт хийх арга" хэсгийн 7.1.5–д
бичсний дагуу биотермийн аргаар
халдваргүйжүүлнэ.
 14.2 Үйлдвэржсэн мал аж ахуйн томоохон байр нь
мал, амьтны тэжээлийн үлдэгдэл, баас, шээс
шавхайг халдваргүйжүүлэх тусгайлан тоноглогдсон
байгууламжтай байх ба тухайн төхөөрөмжийн
зааврын дагуу ажиллуулна.
 14.3 Өтөг бууцыг шатааж устгах бол тусгай талбайд
хамарлаж нуруулдаад галын аюулгүй ажиллагааны
нөхцлийг хангасны үндсэн дээр гүйцэтгэнэ.
Газрын хөрс халдваргүйжүүлэх
 15.1 Газрын хөрсийг халдваргүйжүүлэхэд 5% ийн идэвхт
хлор бүхий хлорт бэлдмэлүүд, 4%-ийн формальдегид,
10%-ийн идэмхий натрийн уусмалыг нэг м2 талбайд 10
л орохоор тооцож хэрэглэнэ.
 15.2 Үрэнцэр үүсгэдэг үүсгэгчээр үүсгэгддэг өвчнөөр
өвчилсөн юм уу үхсэн мал, амьтан байсан газрын
хөрсийг дээрх уусмалуудаар шүршээд хөрсийг 20 – 25 см
зузаантай хуулж аваад хуурай хлорт бэлдмэлтэй хольж 2
м гүн нүхэнд хийж булна. Зөөх боломжгүй бол хуулсан
хөрсөө 3:1 харьцаагаар 25 % – иас дээш идэвхт хлор
бүхий хлорт бэлдмэлүүдтэй хольж усаар чийглэж өгнө.
 15.3 Үрэнцэр үүсгэдэггүй бичил биетнээр үүсгэгддэг
өвчний үед газрын хөрсийг дээрх уусмалуудаар
шүршинэ.

Малын тоног, хэрэгсэл, ажлын
багаж халдваргүйжүүлэх
 19.1 Төмөр тоног хэрэгсэл, ажлын багажийг гал юм уу галын
дөлөнд халааж эсвэл буцалсан усанд 30–аас доошгүй
минутын хугацаагаар дотор нь дүрж халдваргүйжүүлнэ.
 19.2 Модон эдлэлийн бохирдсон хэсгийг цэвэрлээд дараа нь
5%-ийн идэвхт хлор бүхий хлорт бэлдмэлүүд юм уу
формалины 2–4%-ийн уусмалаар шүршиж
халдваргүйжүүлнэ.
 19.3 Эмээлийн гөлөм дэвс, хом бамбай, хазаар, ногт, чөдөр,
сур бугуйл зэргийг халдваргүйжүүлэх уусмалаар арчина.
 19.4 Нэмнээ, элгэвч зэрэг хөвөн, даавуу
эдлэлийн формальдегидын уусмалаар шүрших юм уу
уураар утаж халдваргүйжүүлнэ.

Ppth1

Ppth1

  • 1. ЧЭ: Малын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ГШҮ: Малын хашаа хороог ариутгаж халдваргүйжүүлэх ЧН: Малын өвчнөөс урьдчилан сэргийлэх
  • 2. Мал, амьтны байрыг халдваргүйжүүлэх  Үйлдвэрлэлийн явцын онцлогтой холбоотойгоор урьдчилсан цэвэрлэгээ, урьдчилан сэргийлэх халдваргүйжүүлэлтийг байнга зохион байгуулж хийнэ. Халдваргүйжүүлэлтийг утах, мананцаржуулах, шүрших аргаар гүйцэтгэнэ.  11.2 Аж ахуй руу нэвтрэх хэсэгт байнгын халдваргүйжүүлэх цэг ажиллана.  11.3 Малын байрны ус, тэжээлийн онгоц, хэвтэр, шал, таславч, тоног хэрэгсэл, баас, шээсний суваг зэргийг онцгой анхаарч урьдчилан сайтар цэвэрлэнэ.  11.4 Урьдчилсан цэвэрлэгээ хийж ус нь урсаж гадарга нь хатсаны дараа 20–30 минут болоод халдваргүйжүүлнэ.  11.5 Халдваргүйжүүлэлтийг шал, хэвтэр, баас, шээсний суваг, таславч, хананы доод хэсгээс эхлэж дээшлэх ба дуусгахдаа дахин шал, мал, амьтны бие хүрдэг хэсгүүдийг халдваргүйжүүлнэ.
  • 3. Мал, амьтны байрыг халдваргүйжүүлэх  11.6 Халдваргүйжүүлэлт хийсний дараа байрыг 2–3 цаг хаалттай байлгах ба халдваргүйжүүлэх бодисын хэрэглэх зааварт заасан хугацааг баримтлана.  11.7 Халдваргүйжүүлэлт дууссаны дараа малын байрны хаалга салхивчийг нээж агааржуулах ба шаардлагатай бол саармагжуулах арга хэмжээ авна.  11.8 Халдваргүйжүүлэлт хийхийн өмнө мал, амьтныг байрнаас гаргаж сулласан байна.  11.9 Халдваргүйжүүлэлтэнд байрны орц, хонгил, гудмыг мөн хамруулна.  11.10 Шувууны аж ахуйн байрыг сар бүр цэвэрлэж суларсан үед халдваргүйжүүлнэ.  11.11 Ямар нэгэн халдварт өвчин гарсан юм уу сэжиг илэрсэн үед явцын халдваргүйжүүлэлт хийнэ.  11.12 Хорио цээр, хязгаарлалтын дэглэм буулгах үед эцсийн халдваргүйжүүлэлтийг гүйцэтгэнэ. Байр модон шал, хэвтэртэй бол хуулж аваад доорхи хөрсийг сайтар халдваргүйжүүлэхийн дээр шаардлага хангахгүй болсон шал, хэвтэрийг шатаана.
  • 4. Бууц халдваргүйжүүлэх  14.1 Малын өтөг бууцыг энэ зааврын "Халдваргүйжүүлэлт хийх арга" хэсгийн 7.1.5–д бичсний дагуу биотермийн аргаар халдваргүйжүүлнэ.  14.2 Үйлдвэржсэн мал аж ахуйн томоохон байр нь мал, амьтны тэжээлийн үлдэгдэл, баас, шээс шавхайг халдваргүйжүүлэх тусгайлан тоноглогдсон байгууламжтай байх ба тухайн төхөөрөмжийн зааврын дагуу ажиллуулна.  14.3 Өтөг бууцыг шатааж устгах бол тусгай талбайд хамарлаж нуруулдаад галын аюулгүй ажиллагааны нөхцлийг хангасны үндсэн дээр гүйцэтгэнэ.
  • 5. Газрын хөрс халдваргүйжүүлэх  15.1 Газрын хөрсийг халдваргүйжүүлэхэд 5% ийн идэвхт хлор бүхий хлорт бэлдмэлүүд, 4%-ийн формальдегид, 10%-ийн идэмхий натрийн уусмалыг нэг м2 талбайд 10 л орохоор тооцож хэрэглэнэ.  15.2 Үрэнцэр үүсгэдэг үүсгэгчээр үүсгэгддэг өвчнөөр өвчилсөн юм уу үхсэн мал, амьтан байсан газрын хөрсийг дээрх уусмалуудаар шүршээд хөрсийг 20 – 25 см зузаантай хуулж аваад хуурай хлорт бэлдмэлтэй хольж 2 м гүн нүхэнд хийж булна. Зөөх боломжгүй бол хуулсан хөрсөө 3:1 харьцаагаар 25 % – иас дээш идэвхт хлор бүхий хлорт бэлдмэлүүдтэй хольж усаар чийглэж өгнө.  15.3 Үрэнцэр үүсгэдэггүй бичил биетнээр үүсгэгддэг өвчний үед газрын хөрсийг дээрх уусмалуудаар шүршинэ. 
  • 6. Малын тоног, хэрэгсэл, ажлын багаж халдваргүйжүүлэх  19.1 Төмөр тоног хэрэгсэл, ажлын багажийг гал юм уу галын дөлөнд халааж эсвэл буцалсан усанд 30–аас доошгүй минутын хугацаагаар дотор нь дүрж халдваргүйжүүлнэ.  19.2 Модон эдлэлийн бохирдсон хэсгийг цэвэрлээд дараа нь 5%-ийн идэвхт хлор бүхий хлорт бэлдмэлүүд юм уу формалины 2–4%-ийн уусмалаар шүршиж халдваргүйжүүлнэ.  19.3 Эмээлийн гөлөм дэвс, хом бамбай, хазаар, ногт, чөдөр, сур бугуйл зэргийг халдваргүйжүүлэх уусмалаар арчина.  19.4 Нэмнээ, элгэвч зэрэг хөвөн, даавуу эдлэлийн формальдегидын уусмалаар шүрших юм уу уураар утаж халдваргүйжүүлнэ. 