More Related Content
Similar to С.Мягмарсүрэн П.Давгадорж Г.Гүнбилиг Ч.Отгонжаргал - Төгрөгийн хадгаламжинд нөлөөлөх хүчин зүйлс
Similar to С.Мягмарсүрэн П.Давгадорж Г.Гүнбилиг Ч.Отгонжаргал - Төгрөгийн хадгаламжинд нөлөөлөх хүчин зүйлс (20)
С.Мягмарсүрэн П.Давгадорж Г.Гүнбилиг Ч.Отгонжаргал - Төгрөгийн хадгаламжинд нөлөөлөх хүчин зүйлс
- 1. МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ
ЭДИЙН ЗАСГИЙН СУРГУУЛЬ
Төгрөгийн хадгаламжинд нөлөөлөх
хүчин зүйлс
Эрдмийн шувуу оюутны эрдэм шинжилгээний бага хуралд зориулав
Гүйцэтгэсэн: С.Мягмарсүрэн /МУИС-ЭЗС-ЭЗО-2/
П.Давгадорж /МУИС-ЭЗС-ОУЭЗО-2/
Г.Гүнбилиг/МУИС-ЭЗС-Банк-2/
Ч.Отгонжаргал /МУИС-ЭЗС-Менежмент-4/
Улаанбаатар 2011 он
- 2. Хураангуй
Хадгаламжийн хэмжээ хурдацтай өсч буй сүүлийн жилүүдэд иргэдийн бэлэн мөнгөө
банкинд хадгалуулах сонголтод ямар хүчин зүйлс нөлөөлж байгааг илрүүлэх,
ялангуяа банкуудаас зарласан тусгай урамшуулал болон иргэдэд олгож буй эх орны
хишиг хадгаламжийн хэмжээнд нөлөөлж буй эсэхийг тодорхойлоход энэхүү
судалгааны ажлын зорилго оршино.
Энэхүү судлагааны ажлаар төгрөгийн хадгаламжид нөлөөлөх хүчин зүйлсийг 2009
оны 1-р сараас 2011 оны 1-р сарын хоорондох тоон өгөгдөд ашиглан судаллаа. 2008
оны санхүүгийн хямралын нөлөөллөөс зайлсхийхийн тулд уг хугацааг сонгосон ба
төгрөгийн нийт хадгаламж, түүнд зарласан хүү, урамшуулал болон мөн үеийн
хэрэглээний үнийн индекс, долларын төгрөгтэй харьцах ханш, зээлийн хүү, төсвөөс
зарцуулж буй шилжих төлбөр, аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэсэн нийт
бүтээгдэхүүн зэрэг 25 сарын time-series өгөгдлийг ашигласан болно. Үнэлгээг
хийхэдээ E-views7 программыг ашигласан.
Манай судалгааны ажил нь үндсэн 4 хэсэгтэй бөгөөд эхний хэсэгт Монгол улс дахь
хадгаламжийн зах зээлийн хандлагыг ерөнхийд нь товч тодорхойлж, дараагийн хэсэгт
онолын ажлын маань гол цөм буюу нөлөөлөх хүчин зүйлсийн эмпирик судлагааг хийж,
эцэст нь судлагааны ажлын үр дүнг товч дүгнэсэн дүгнэлтийн хэсгийг орууллаа.
Түлхүүр үг: шилжих төлбөр, хамгийн бага квадратын арга, ADF unit root
test,корреляцын хамаарaл
I.
Оршил
Аливаа улсын эдийн засгийн хөгжил дэвшил нь банк санхүүгийн
тогтолцооноос ихээхэн хамааралтай байдаг. Тэр дундаа шилжилтийн үеийн эдийн
засагтай, хөрөнгийн зах зээлийн хөгжил султай улс орнуудад банк санхүүгийн
тогтолцоо чухал үүрэгтэй. Арилжааны банкууд нь санхүүгийн гол зуучлагч болохын
хувьд хадгаламж хэлбэрээр мөнгөн хөрөнгийг татах замаар зээлийн боломжийг
нэмэгдүүлж, улмаар татан төвлөрүүлсэн хөрөнгийг бодит эдийн засагт зээл
хэлбэрээр байршуулах үндсэн үйлчилгээг эрхлэдэг.
Банкуудын зээлээр санхүүжиж буй хөрөнгө оруулалт нэмэгдэхийн хэрээр
эдийн засаг дахь үйлдвэрлэлийг нэмэгдүүлж улмаар нийт эдийн засгийн өсөлт болон
хөгжилд сайнаар нөлөөлөх юм. Иймээс банкны салбарын идэвхжилт, үйл
ажиллагааны тогтвортой байдал зэрэг нь эдийн засагт чухал үүрэг гүйцэтгэдэг.
Үүний нэг илрэл нь сүүлийн жилүүдэд манай улсын банкны хадгаламж хэлбэрээр
байршуулах хандлага нэмэгдэж байгаатай зэрэгцэн эдийн засагт өсөлт, хөгжлийн
процесс ажиглагдаж байгаагаар тодорхойлогдож болох юм.
Нийт эдийн засаг дахь хадгаламж нэмэгдэх нь олон талын ач холбогдолтой,
Жишээлбэл төгрөгийн хадгаламж нэмэгдсэнээр банкнаас гадуурх гүйлгээнд байгаа
бэлэн мөнгөний хэмжээ буурч цаашлаад инфляцийг бууруулах, валютын ханшийн
тогтвортой байдлыг хангах, эдийн засаг дах хөрөнгө оруулалтыг урамшуулах гол
хөшүүрэг болно. Хадгаламжийн хэмжээнд нөлөөлөгч гол хүчин зүйлсийн судалж,
олж илрүүлэх нь зайлшгүй шаардлагатай юм.
- 3. Монгол дахь хадгаламжийн зах зээлийн өнөөгийн байдал
3,000
2,500
2,000
1,500
1,000
500
Тэрбум төгрөг
40
35
30
25
20
15
10
5
0
Хадгаламжийн хэмжээ (баруун тэнхлэг)
2010
2009
2008
2007
2006
2005
2004
2003
2002
2001
2000
1999
1998
1997
1996
1995
1994
1993
1992
0
1991
Хувь
Сүүлийн жилүүдэд иргэд, аж ахуй нэгж, байгууллагаас банкинд байршуулсан
эх үүсвэрийн дүн тогтмол нэмэгдэж байгаа нь банкуудын үйл ажиллагаа идэвхижиж,
уул уурхай, олборлох үйлдвэрлэлийн салбарын өсөлтөөс бий болж буй хөрөнгө
оруулалт нөгөө талаас эдийн засаг дахь нийт орлого өсч байгаа зэрэг олон хүчин
зүйлтэй холбоотой. Тухайлбал, 1992-1999 онуудад ДНБ-д эзлэх арилжааны
банкуудын хадгаламжийн хувь дунджаар 7.9% байсан бол 2001 оноос өсч 10.5%,
улмаар 2003, 2004, 2005, 2006 онуудад 27%-д хэлбэлзэж, 2007 онд 32.4% хувьд хүрч
дэлхий эдийн засгийн хямралын үе буюу 2008 онд буурч эргээд хурдацтайгаар өсч
байна.
Зураг 1. Банкуудын хадгаламж, түүний ДНБ-д эзлэх хувь
Хадгаламж, ДНБ-ий харьцаа (зүүн тэнхлэг)
Эх үүсвэр: Монгол банкны жилийн тайлан 2000-2010 он
Хадгаламж абсолют хэмжээгээрээ 2002, 2003 онд 62.2, 66.4 хувиар өсч байсан бол
2004, 2005, 2006, 2007 онуудад 42.32, 29.82, 48.19, 49.65 хувиар өссөн 2008 онд 10.13
хувиар буурч 2009 онд 38.66 хувиар өсчээ. 2010 онд эцсийн байдлаар хадгаламжийн
дүн өмнөх оны үзүүлэлтээс 48.47 хувиар өсч 2.7 их наяд төгрөгт хүрсэн байна.
/зураг 1/
Зураг 2. Хадгаламж: Ангилал тус бүрээр
1400.00
1200.00
1000.00
800.00
600.00
400.00
200.00
0.00
1999
2000
2001
2002
2003
2004
2005
2006
2007
2008
2009
Төгрөгийн нийт хадгаламж
Гадаад валютын нийт хадгаламж
Төгрөгийн иргэдийн нийт хадгаламж
Төгрөгийн байгууллагын нийт хадгаламж
Эх үүсвэр: Арилжааны банкуудын нэгдсэн тайлан
- 4. 1999 оноос 2007 оныг хүртэл нийт хадгаламжийн хэмжээ 2008 оны хямралын үеийг
эс тооцвол жигд өсөлттэй байсан ба иргэдийн төгрөгийн нийт хадгаламжийн хэмжээ
болон өсөлт өндөр байхад байгууллагын нийт хадгаламж маш бага байна. 2007 оны
байдлаар иргэдийн нийт хадгаламж, байгууллагын нийт хадгаламж абсолют
хэмжээгээрээ тус тус 1014.88 тэрбум төгрөг, 98.85 тэрбум төгрөг байсан бол 2009
онд иргэдийнх 1125.61 тэрбум, байгууллагынх 108.68 тэрбум төгрөг болж өссөн
байна. / Зураг 2/
20
15
10
Хадгаламжийн өсөлт хувиар (зүүн тэнхлэг)
2010
2009
2008
2007
2006
2005
2004
2003
2002
5
Инфляцийн хувь
25
2001
80.0
70.0
60.0
50.0
40.0
30.0
20.0
10.0
0.0
-10.0
-20.0
2000
Хадгаламжийн өсөлт
хувиар
Зураг 3. Хадгаламжийн өсөлт, жилийн инфляци
0
Жилийн инфляци (баруун тэнхлэг)
Эх үүсвэр: Монгол банкны жилийн тайлан
Хадгаламжийн өсөлт болон инфляци нь хоорондоо сөрөг хамааралтай байна.
Төгрөгийн хадгаламж буурсан явдал нь 2008 оны инфляцийн өсөлт болон тухайн он
дахь төгрөгийн ханшны тогтворгүй байдлаас үүдэлтэй. Иргэд мөнгөө банкинд
хадгалуулахаасаа илүүтэйгээр үл хөдлөх хөрөнгө худалдан авах зэрэг өөр байдлаар
мөнгөө байршуулах сонирхол нь нэмэгдсэнтэй холбоотой. Сүүлийн 2 жилд уул
уурхайн салбарын өсөлтөөс шалтгаалан хадгаламжийн өсөлт өндөр байна. /Зураг 3/
Зураг 4.Банкуудын төгрөгийн хугацаатай хадгаламжийн жилийн дундаж хүү
Жилийн дундаж хүү
40
35
30
25
20
15
10
5
0
1999
2000
2001
2002
2003
2004
2005
2006
2007
2008
2009
Банкуудын төгрөгийн хадгаламжийн хүү
Банкуудын төгрөгийн зээлийн хүү
Хүүгийн зөрүү
Эх үүсвэр: Монгол банкны жилийн тайлан
- 5. Сүүлийн жилүүдэд зээлийн заралсан хүү буурч байгаа боловч хадгаламжид зарлаж
буй хүү буурахгүй байгаа нь банкууд эх үүсвэрээ бууруулах сонирхолгүй байгааг
харуулж байна. Эх үүсвэр татах өрсөлдөөн их байгаа үед арилжааны банкууд хүүгээ
бууруулалгүй хүүгээрээ өрсөлдөх бодлого явуулж, хадгаламжид заралсан хүүгийн
зөрүүг маш бага түвшинд байлгаж байгааг зургаас харж болно. Харин 2011 оны
эхнээс хадгаламж болон зээлийн хүү буурсан нь арилжааны банкуудын
хадгаламжийн хэмжээ хангалттай болсонтой холбоотой байж болох юм. /Зураг 4/
II.
Онолын хэсэг
Хэрэглээ болон хадгаламж нь нийт үйлдвэрлэлийг тодорхойлогч гол хүчин зүйлс
болдог. Өнөөгийн хэрэглээ нь тодорхой хугацааны өмнөх хадгаламжийн хөрөнгө
оруулалт болж хувирсан нэг хэсэг. Харин өнөөгийн хадгаламж нь дараа үед хөрөнгө
оруулалт болж хувирснаар бүтээгдэхүүн, үйлдвэрлэлд ашиглагдаж улмаар
хэрэглээнд зарцуулагддаг. Гэх мэтчилэн хэрэглээ хадгаламжийн хооронд тасралтгүй
гинжин холбоо үүссэнээр нийт эдийн засгийг хөдөлгөх гол хүч болдог. Ялангуяа
хадгаламж нь улс орны хөгжил цэцэглэлт, иргэдийн ирээдүйн сайн сайхан байдал,
амьдралын баталгаа юм.
Эдийн засаг дахь нийт хадгаламжийн түвшин нь өрх гэр, пүүсүүдийн хадгаламж,
засгийн газрын хадгаламж, гадаад эдийн засгаас хийж буй хадгаламжийн түвшнгээр
тодорхойлогддог. Дээрхи хадгаламжууд нь голдуу санхүүгийн секторт байрлаж,
хэрвээ тухайн санхүүгийн сектор гадаад секторт зээл олгодог бол зээлийг
санхүүжүүлэх гол эх үүсвэр болж өгдөг онцлогтой. Тэр дундаа банкны сектор дахь
хадгаламж нь зээлийн гол эх үүсвэр болж өгснөөр эдийн засаг дахь нийт хөрөнгө
оруулалтыг дэмжиж эдийн засгийн өсөлтөд эерэгээр нөлөөлдөг.
Хадгаламжийн ихэнх хувийг тухайн улсын иргэд буюу өрхүүдийн нийт
хадгаламж бүрдүүлдэг. Нэг үгээр хэлбэл, өрхүүдийн үйл хөдлөлөөр нийт эдийн засаг
дахь хадгаламж тодорхойлогддог гэж үзэж болно. Өрхүүдийн хадгаламж хийх хүсэл,
сонирхол нь одоо ба ирээдүйн хэрэглээнд хандах хандлагаас хамаарч байдаг. Хэрвээ
тухайн өрх ирээдүй үедээ хэрэглэхийг таашааж илүүд үзэж байвал одоогийн
хэрэглээгээ бууруулж хадгаламж хийнэ.
Хадгаламж хийх шийдвэрт зээлийн хүүгийн түвшин шууд нөлөө үзүүлдэг.
Хэрэглэгчийн хэрэглээ, хадгаламжиндаа хандах хандлагыг “Хэрэглэгчийн насан
туршийн орлогын онол”-оор авч үздэг. Уг онолд хэрэглэгч насан туршийн орлогын
өнөөгийн өртөгт суурилан хэрэглээ, хадгаламжийн талаарх шийдвэрийг гаргадаг.
Насан туршийн орлогын онолд дараах хүчин зүйлс нөлөөлдөг.
† Одоо болон ирээдүйн орлогын өөрчлөлт
† Хэрэглэгчийн баялаг буюу хөрөнгө
† Бодит зээлийн хүүгийн түвшний өөрчлөлт
Үнэлгээг хийхээс өмнө төгрөгийн хадгаламжинд нөлөөлж болох хүчин зүйлсүүдийн
талаар дараах таамаглалыг дэвшүүлье. Үүнд:
† Хадгаламжийн хүүгийн өсөлт нь хадгаламжийн хэмжээг өсгөх хүчин зүйл
болно.
† Хүмүүст засгийн газраас олгогдох нийгмийн халамж, шилжих төлбөр
нэмэгдвэл хадгаламж хийх сонирхлыг өдөөж хадгаламжийн өсөлтөд эерэг
нөлөөлнө.
† Цалингийн өсөлт нь хүмүүсийн бодит орлогыг өсгөж улмаар хадгаламж хийх
сонирхлыг нэмэгдүүлнэ.
- 6. †
†
†
†
†
†
Зээлийн хүү – Өрхүүд хадгаламж хийх, хөрөнгө оруулалт хийх эсэхэд сонголт
хийнэ.
Инфляцийн түвшин – Хадгаламжийн бодит өртгийг өөрчилж хадгаламжийг
бууруулах нөлөө үзүүлнэ.
Валютын ханш – Өрхүүд өөрийн орны валют, гадаад улсын валютаар
хадгаламж хийх үр ашгийг тооцож сонголт хийнэ.
Банкны урамшуулал – банкнаас зарласан урамшуулал нь өрхүүдийн
хадгаламж хийх сонирхлыг идэвхжүүлнэ.
Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн – орлого нэмэгдэж
байгаа тул хадгаламж нэмэгдэнэ.
Банкны нэр хүнд – иргэд урт хугацаанд үр ашигтай үйл ажиллагаа явуулж,
харилцагчдынхаа итгэлийг удаан хугацаанд алдаагүй, санхүүжилт сайтай
банкинд мөнгө хадгалуулах сонирхол ихтэй байдаг.
III.
Судалгааны хэсэг
Тоон өгөгдлөө Монгол улсын Статистикийн Төв Газраас сар бүр гаргадаг
бюллетень, Монгол банкны сарын бюллетень, банкуудын вэб хуудас зэргээс
цуглуулсан болно.
2008 оны санхүүгийн хямралын нөлөөллөөс зайлсхийхийн тулд үнэлгээг хийхдээ
2009 оны 1 сараас 2011 оны 1 сарыг дуусталх төгрөгийн нийт хадгаламж, түүнд
зарласан хүү, урамшуулал болон мөн үеийн хэрэглээний үнийн индекс, долларын
төгрөгтэй харьцах ханш, зээлийн хүү, төсвөөс зарцуулж буй шилжих төлбөр, аж
үйлдвэрийн салбарын үйлдвэрлэсэн нийт бүтээгдэхүүн зэрэг 25 сарын time-series
өгөгдлийг ашигласан.
Урамшуулалын өгөгдлийг банкуудын вэб хуудаснаас авч ашигласан. Ингэхдээ
банкууд тухайн сард хадгаламжиндаа хүүгийн бус урамшуулал зарласан бол 1 эсрэг
тохиолдолд 0 гэсэн утга оноож өгсөн. Дараа нь уг тоогоо банкуудын нийт
хадгаламжинд эзлэх хувийн жингээр нь тус тус үржүүлж нийлбэрээр нь тооцсон.
Учир нь банкуудын зарласан урамшуулал нь нийт хадгаламжинд харилцан адилгүй
нөлөөлнө.
Тэгшитгэлийг үнэлэхээсээ өмнө эхлээд өгөгдлүүдийн эконометрик шинж
чанарыг сонирхъѐ.Time series өгөгдлийгХамгийн бага квадратын арга (ХБКА)-аар
үнэлэхэд зайлшгүй тавигдах шаардлагуудын нэг бол өгөгдөл стационари байх явдал
юм. Өгөгдлүүдийн стационари байдлыг ADF unit root тестээр шалгахад шилжих
төлбөр, аж үйлдвэрийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн, урамшуулалаас бусад өгөгдлүүд
стационари биш гарсан тул ХБКА-аар үнэлсэн үнэлгээнд эдгээр өгөгдлүүдийн
абсолют утга биш өөрчлөлтийг авах нь илүү тохиромжтой юм.
Энэхүү үнэлгээг хийхийн өмнө тайлбарлагч хувьсагчдын хооронд хамаарал байж
болох юм гэж үзээд хамаарлыг нь шалгахад: Хадгаламжийн хүү долларын төгрөгтэй
харьцах ханштай маш хүчтэй эерэг хамааралтай байгаа учир малтиколленарити
алдаа үүсгэхгүйн тулд аль нэгийг нь хасах хэрэгтэй. Мөн хадгаламжийн хүү нь
инфляцитай хүчтэй сөрөг хамааралтай, нийт хадгаламжаас сөрөг хамааралтай гарсан
зэргээс шалтгаалж хадгаламжийн хүүг үнэлгээнээс хасав./Хавсралт 1/
Монгол банкны эдийн засагч Д.Болдбаатар, Н.Ургамалсувд, Н.Батсайхан нарын
2003 онд бичсэн “Мөнгөний үзүүлэлтүүдийн загвар” судалгааны ажилд төгрөгийн
болон валютын хадгаламжинд тухайн сарын төгрөгийн ам.доллартай харьцах ханш
хамгийн их сөрөг болон эерэг нөлөөг үзүүлж байна гэсэн үр дүнд хүрсэн байдаг.
- 7. Бидний энэхүү судалгааны ажил нь урьд өмнө нь хийгдэж байсан судалгааны
ажлуудтай харьцуулахад өөрийн орны онцлогт тохирох, онолын хувьд нөлөөлж
болохуйц нэмэлт хувьсагчидыг оруулсан. Анхан шатны үнэлгээ хийж шалгахад
үнэлгээ статистикийн хувьд найдваргүй гарсан. Ийм учраас загвараа сайжруулан
хугацааны хоцрогдол оруулж, зарим хувьсагчаас логарифм авч засварласан.
Ингээд дараах тэгшитгэлийг ХБКА-аар үнэлэе.
– нийт хадгаламжийн сарын өөрчлөлт
– хэрэглээний үнийн индексийн сарын өөрчлөлт
– долларын төгрөгтэй харьцах ханш
– зээлийн хүү
– шилжих төлбөрийн нэг сарын хоцрогдол бүхий утга
(
) – аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэсэн нийт бүтээгдэхүүний нэг
сарын хоцрогдолтой утгаас логарифм авсан утга
– банкуудын зарласан урамшуулал
(
)
(1)
= 0.93 DW= 1.81 гарсан боловч урамшуулал нь статистик ач холбогдолгүй гарсан
ба бусад хувьсагчид найдвартай гарсан. Үнэлгээний дэлгэрэнгүй үр дүнг /хавсралт
2/-т үзүүллээ.
Хүснэгт 1. Регрессийн (1) тэгшитгэлийн шинжилгээний үр дүн
Хувьсагчид
Коэфицент
t-статистик
Магадлал
C
D(CPI_MONTH)
USD
LOAN_RATE
TRANS(-1)
LOG(IND(-1))
PROM
3326918.
-17244.16
-2328.325
76283.55
2.494790
222144.6
382.2342
2.355753
-2.016901
-5.510587
-4.384178
3.319135
2.167142
0.096307
0.0308
0.0598
0.0000
0.0004
0.0041
0.0447
0.9244
Ийм учраас урамшуулалыг хасч үнэлгээг дахин хийвэл:
(
)
(2)
Хүснэгт 2. Регрессийн (2) тэгшитгэлийн шинжилгээний үр дүн
Хувьсагчид
Коэфицент
t-статистик
Магадлал
C
D(CPI_MONTH)
USD
LOAN_RATE
TRANS(-1)
LOG(IND(-1))
3334946.
-17379.42
-2324.422
75983.43
2.502143
220532.4
2.433479
-2.119882
-5.685511
-4.566135
3.442302
2.243300
0.0256
0.0482
0.0000
0.0002
0.0029
0.0377
=0.93 DW= 1.85 гарч, хувьсагчдын ач холбогдлын түвшин өсч, найдвартай
байна.Өөрөөр хэлбэл үнэлгээ сайжирч тайлбарлах чадвар өссөн байна.
(
)
Үнэлгээний дэлгэрэнгүй үр дүнг/Хавсралт3/-т үзүүллээ.
- 8. Дээрх үнэлгээнээс харахад, тайлбарлагч хувьсагчдын өмнөх коэффицентийн
тэмдгүүд нь онолын утгатай нийцтэй бөгөөд статистикийн хувыд найдвартай гарсан
байна. Тухайн сард инфляци нэг хувиар нэмэгдэхэд төгрөгийн хадгаламжийн өсөлт
ойролцоогоор 17.4 тэрбум төгрөгөөр буурахаар байна. Төгрөгийн ам доллартай
харьцах ханш 1 төгрөгөөр сулрахад хадгаламжийн өсөлтийг 2.3 тэрбум төгрөгөөр
бууруулж байна. Зээлийн хүү 1%-р өсөхөд хадгаламжийн өсөлт ойролцоогоор 7.5
тэрбум төгрөгөөр өсөхөөр байна. Харин засгийн газраас өгч буй шилжих төлбөр 1
саяар өсөхөд нэг сарын дараах хадгаламжийн өсөлт 2.5 саяар нэмэгддэг байна.
Тухайн сарын аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний логарифм
утгын нэгж өсөлт нь дараа сарын хадгаламжийн өсөлтийг 220 тэрбум төгрөгөөр
нэмэгдүүлдэг.
IV.
Дүгнэлт
Энэхүү судалгааны ажил нь төгрөгийн нийт хадгаламжинд нөлөөлөх хүчин
зүйлсийг эмпирик загвараар үнэлж, засгийн газраас иргэдэд олгож буй эх орны
хишиг хадгаламжинд хэрхэн нөлөөлж буйг тогтоосоноороо онцлог юм.
Бид “Төгрөгийн хадгаламжинд нөлөөлөх хүчин зүйлс” судалгааны ажлын зорилгын
хүрээнд дараах дарааллын дагуу судалгааг хийлээ.
† Монгол дахь хадгаламжийн зах зээлийн өнөөгийн байдал
† Хадгаламж ба түүнд нөлөөлөгч хүчин зүйлсийн харилцан хамаарлыг онолын
түвшинд судлах
† Өөрийн орны банкны салбар дахь төгрөгийн хадгаламжийн өсөлт болон
бууралтад ямар хүчин зүйлс нөлөөлж буйг эконометрикийн арга ашиглан
тодорхойлох
Судалгааны үр дүн:
† Төгрөгийн ам доллартай харьцах ханш 1 төгрөгөөр сулрахад хадгаламжийн
өсөлтийг 2.3 тэрбум төгрөгөөр бууруулж байна. Энэ нь төгрөгийн
хадгаламжинд сөрөг нөлөөтэй гарч байгаа ч нөгөө талаас гадаад валютын
хадгаламжийг нэмэгдүүлэх нөлөөтэй. Иймээс төв банкны зүгээс валютын
ханшийг тогтвортой түвшинд барих нь төгрөгийн хадгаламжийг нэмэгдүүлж
улмаар эдийн засаг дахь хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зэрэг олон талын ач
холбогдолтой юм.
† Сүүлийн жилүүдэд банкуудын эх үүсвэр нэмэгдэж байгаатай холбогдон түүнд
зарлах урамшуулал буурсан байна. Харин зээлийн урамшуулал их зарлаж
байгаагаас үзэхэд банкуудын эх үүсвэр хангалттай түвшинд хүрсэн,
хадгаламжаа зээл болгон гаргах сонирхолтой байгааг харуулж байна. Ийм
учраас хадгаламжинд зарласан тусгай урамшуулал бидний судалгааны
сонгож авсан хугацаанд ач холбогдолгүй гарсан. Урамшуулал зарлах нь
хадгаламжийн хүүг өсгөхөөс илүү бага зардлаар эх үүсвэр татах арга юм.
† Засгийн газраас олгож буй шилжих төлбөрийг авч буй хүмүүс уг нэмэгдэл
орлогынхоо тодорхой хэсгийг нь хадгалаж байна. Өөрөөр хэлбэл нийт
хадгаламжийг нэмэгдүүлдэг. Нийгмийн халамж авч буй иргэдийн мөнгөө
банкинд хадгалуулах хандлага харьцангуй өндөр байгаа нь сонирхол татаж
байна. Энэ нь манай улсын нийгмийн халамжийн бодлого хэрэгтэй хүндээ
хүрч чадахгүй байгаа, нөгөө талаас нийгмийн халамж авах шаардлага багатай
хүмүүст хуваарилагдаж байгаа нь ажиглагдаж байна.
† Тухайн банк хадгаламжийн хүүгээ өсгөх, урамшуулал зарлах зэрэг үйл
хөдлөл нь банк хоорондын хадгаламжийн шилжилтийг бий болгох
- 9. магадлалтай, нөгөөтэйгүүр хувьцаа, үл хөдлөх хөрөнгө зэрэг бусад хөрөнгийн
хэлбэрээс хадгаламж хэлбэрт шилжих боломжтой юм.
Харин төгрөгийн ам доллартай харьцах ханш өөрчлөгдөх, засгийн газрын
шилжих төлбөрийн зардал өсөх, аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэлийн
өсөлт зэрэг нь эдийн засаг дахь нийт хадгаламжийн хэмжээнд шууд нөлөөлөх
юм.
Ашигласан материал
[1]
[2]
[3]
[4]
[5]
[6]
[7]
[8]
[9]
[10]
[11]
[12]
R.Dornbusch and S.Fisher, Macroeconomics, 6th edition
David Romer, 2006, Advanced Macroeconomics,3th edition
Carroll, Christopher, 1992, The Buger-Stock Theory of Saving:Some
macroeconomic Evidence, Brookings Papers on Economic Activity
1992(2), 61-156
Б.Алтанцэцэг, Б.Отгонтөгс, 2005, Макро эдийн засаг, Жиком Пресс
ХХК
E.Griffiths, R.Carter Hill, G.Judge, 1993, Learning and Practicing
Econometrics
Д.Болдбаатар, Н.Ургамалсувд, Н.Батсайхан, 2004, Мөнгөний
үзүүлэлтүүдийн загвар судалгааны ажил
Г.Бумчимэг, 2005, Банкуудаас зарласан тусгай урамшуулал нь
хадгаламжийн хэмжээнд нөлөөлж буй эсэх судалгааны ажил
Монгол банкны жилийн тайлан 2008, 2009 он
Статистикийн эмхтгэл 2008,2009 он
E-views 7.0 Users Guide
www.mongolbank.mn
www.nso.mn
- 10. Хавсралт 1. Хувьсагчдын хоорондох корреляцын хамаарлыг харуулсан хүснэгт
DEP_RATE CPI_MONTH
DEP_RATE
1.00
CPI_MONTH
-0.72
1.00
USD
0.82
-0.51
LOAN_RATE
0.67
-0.56
TRANS
-0.44
0.19
IND
-0.33
0.32
PROM
0.21
-0.10
USD
LOAN_RATE
TRANS
IND
PROM
1.00
0.59
-0.33
-0.33
0.30
1.00
-0.28
-0.27
0.29
1.00
0.10
-0.15
1.00
-0.14
1.00
Хавсралт 2.
Dependent Variable: D(DEP)
Method: Least Squares
Date: 03/06/11 Time: 13:30
Sample (adjusted): 2009M02 2011M01
Included observations: 24 after adjustments
Variable
Coefficient
Std. Error
t-Statistic
Prob.
C
D(CPI_MONTH)
USD
LOAN_RATE
TRANS(-1)
LOG(IND(-1))
PROM
3326918.
-17244.16
-2328.325
76283.55
2.494790
222144.6
382.2342
1412253.
8549.828
422.5184
17399.74
0.751639
102505.8
3968.926
2.355753
-2.016901
-5.510587
-4.384178
3.319135
2.167142
0.096307
0.0308
0.0598
0.0000
0.0004
0.0041
0.0447
0.9244
R-squared
Adjusted R-squared
S.E. of regression
Sum squared resid
Log likelihood
Durbin-Watson stat
0.938635
0.916976
100600.5
1.72E+11
-306.3703
1.818855
Mean dependent var
S.D. dependent var
Akaike info criterion
Schwarz criterion
F-statistic
Prob(F-statistic)
1332768.
349139.5
26.11419
26.45779
43.33819
0.000000
- 11. Хавсралт 3.
Dependent Variable: D(DEP)
Method: Least Squares
Date: 03/06/11 Time: 13:32
Sample (adjusted): 2009M02 2011M01
Included observations: 24 after adjustments
Variable
Coefficient
Std. Error
t-Statistic
Prob.
C
D(CPI_MONTH)
USD
LOAN_RATE
TRANS(-1)
LOG(IND(-1))
3334946.
-17379.42
-2324.422
75983.43
2.502143
220532.4
1370444.
8198.296
408.8325
16640.64
0.726881
98307.11
2.433479
-2.119882
-5.685511
-4.566135
3.442302
2.243300
0.0256
0.0482
0.0000
0.0002
0.0029
0.0377
R-squared
Adjusted R-squared
S.E. of regression
Sum squared resid
Log likelihood
Durbin-Watson stat
0.938601
0.921546
97792.78
1.72E+11
-306.3769
1.855763
Mean dependent var
S.D. dependent var
Akaike info criterion
Schwarz criterion
F-statistic
Prob(F-statistic)
1332768.
349139.5
26.03141
26.32592
55.03300
0.000000
Хавсралт 4. Загварын чанарыг шалгах тест диаграмм
2400000
2000000
1600000
1200000
200000
800000
100000
0
-100000
-200000
-300000
2009M07
Residual
2010M01
Actual
2010M07
Fitted
2011M01
- 12. Хавсралт 5. Тайлбарлагч болон тайлбарлагдагч хувьсагчдын динамик
CPI_MONTH
DEP
14
12
IND
2400000
280000
2200000
240000
2000000
10
200000
1800000
8
1600000
160000
6
1400000
4
2
0
2009M01
120000
1200000
80000
1000000
2009M07
2010M01
2010M07
2011M01
800000
2009M01
2009M07
LOAN_RATE
2010M01
2010M07
2011M01
40000
2009M01
2009M07
PROM
24
2010M01
2010M07
2011M01
2010M07
2011M01
TRANS
20
160000
23
140000
16
22
120000
12
21
100000
20
8
80000
19
4
60000
18
17
2009M01
2009M07
2010M01
2010M07
2011M01
2010M07
2011M01
USD
1600
1550
1500
1450
1400
1350
1300
1250
1200
2009M01
2009M07
2010M01
0
2009M01
2009M07
2010M01
2010M07
2011M01
40000
2009M01
2009M07
2010M01