SlideShare a Scribd company logo
1 of 2
Download to read offline
ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН БАНКНЫ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛТЭЙ ХОЛБООТОЙ
МОНГОЛЫН БИЗНЕСИЙН ЗӨВЛӨЛИЙН САНАЛ
Монгол улсын тогтвортой хөгжлийн үндсэн зорилт нь эдийн засгийн тогтвортой хөгжил болоод
бизнес эрхлэх суурийг өргөтгөн ажлын байрыг нэмэгдүүлэх юм. Ингэснээр амжиргааны түвшин
дээшилж, татварын суурь бааз нэмэгдэх замаар төрийн үйлчилгээ нийтэд илүү хүртээмжтэй болох
билээ.
ОУВС-гийн дэмжлэгтэйгээр санхүүгийн болон донор байгууллагуудын тусламж гадаад валютын
урсгалыг нэмэгдүүлэх хүлээлт үүсгэсэн. Эдийн засгийн олон удаагийн удаашрал, уналтын
эрсдэлийг бууруулахын тулд санхүүгийн салбарын тогтвортой өсөлтийг хангах, эдийн засгийн урт
хугацааны тогтвортой хөгжлийг дэмжих зайлшгүй нөхцөл мөн боломж Монгол улсад бий болоод
байна.
Ялангуяа банкны салбарт тулгамдаж буй сорилтыг дурдваас:
Сорилт №1: Макро эдийн засгийн суурь үзүүлэлтийг сайжруулахад анхаарч, дотоодын
банкуудын зээлэх/зээлдүүлэх зардлыг бууруулах.
Сорилт №2: Хууль, эрх зүйн зохицуулалтын шинэчлэл болоод Сорилт №1-ийг зөв
хэрэгжүүлснээр дотоодын банкуудын чадавх, хэмжээг нэмэгдүүлэх.
Мөн урт хугацааны санхүүжилттэй төслүүд нь дотоодын санхүүгийн салбарын тогтвортой орчин,
банкны системийн өндөр чадавхыг шаарддаг. Санхүүгийн эрсдэлийг тодорхойлох, бууруулах
хэрэгсэл тогтолцоог (hedging instruments) бүрдүүлэхэд дотоодын валютын зах зээл, өгөөжийн
муруйн (yield curve) хөгжил маш чухал юм. Эдийн засгийн өгөөжийн муруйн (yield curve)
шаардлагатай цэгт хүргэх нөхцлийг бүрдүүлэхийн тулд дотоодын санхүүгийн зах зээлд гадаадын
банкуудын оролцоо идэвхитэй байх шаардлагатай.
Иймд гадаадын хөрөнгө оруулалтын банкуудад дотоодын зах зээлд нэвтрэх боломж бий болгох,
дэмжих нь Монгол улсын эрх ашигт нийцэж байгаа билээ.
Гэсэн хэдий ч хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөлд дээрх боломжийг бүрдүүлээгүй
ба хуулийн төслийн үзэл баримтлалтай зөрчилдсөн нөхцлийг бий болгосон байна. Монголын
бизнесийн зөвлөл (Бизнесийн зөвлөл) нь хуулийн төсөлтэй холбоотой дараах санал, зөвлөмжийг
хүргүүлж байна. Үүнд:
 Хуулийн төсөл нь зөвхөн том хэмжээний банкуудыг томоохон төсөлтэй бизнесүүдэд
санхүүжилт олгоход чиглэсэн байна.
 Өргөн хүрээний суурь өсөлтийг дэмжихийн тулд жижиг, дунд аж ахуйн нэгжүүдэд
бага зардалтай санхүүгийн эх үүсвэр бий болгох шаардлагатай байна.
 Хуулийн төсөлд тусгасан банкны үйл ажиллагааны чиглэл нь хөрөнгө оруулалтын банкны
олон улсын жишиг үйл ажиллагаатай уялдахгүй байгаа ба хуулийн төслийн нэр томъёоны
хувьд тодруулах, илүү оновчтой болгох нь зүйтэй.
 Дүрмийн сан, зээлийн хэмжээний нөхцөл нь хэтэрхий өндөр тавигдсан ба зөвхөн улс
төрийн сонирхолтой этгээд заасан хэмжээнд хөрөнгө оруулалт хийх эрмэлзэлтэй байх
болно.
 Энэ нь олон улсын санхүүгийн байгууллагуудад Монгол услыг сонирхох таатай
болон тэгш, шударга орчинг бүрдүүлэхгүй юм.
 Банк ашигтай ажиллахын тулд санхүүгийн хөшүүрэг (leverage) хэрэглэх зайлшгүй
шаардлагатай. Хэрэв бид санхүүгийн хөшүүрэг (leverage) дүрмийн сангийн
харьцааг 8 дахин гэж үзвэл, нийт тайлан тэнцэл нь 1.6 тэрбум ам. долларт
харьцангуй хурдан хүрнэ. 10 орчим тэрбум ам.долларын ДНБ-тэй манай
оронд мөн одоогийн банкуудын тайлан тэнцэлтэй харьцуулахад энэ нь бодитой
тоо биш юм.
 Бага санхүүгийн хөшүүргээр (leverage) ашиг хийх магадлал бага ч санхүүгийн
хөшүүрэг (leverage) дүрмийн сангийн харьцааг 5 дахин гэж үзье. Ингэхэд 1 тэрбум
ам. долларын тайлан тэнцэл шаардагдаж, хуулийн төсөлд тусгасан зээлийн
хамгийн доод хэмжээ болох 40 сая ам. доллараар 25 зээл олгох хэрэгцээ үүснэ.
Монголд одоогийн эдийн засгийн нөхцөл байдалд энэ нь боломжгүй юм. Ийм их
хэмжээний зээлийг зөвтгөх, мөн хөрөнгө оруулалтын төлөвлөгөө, эргэн төлөх
чадвараа нотлон харуулж чадах, хангалттай төлбөр өгөх хүрэлцээтэй компани,
төслүүд байхгүй.
 Одоогийн хүчин төгөлдөр зээлийн хязгаарлалтын норм, хэмжээгээр банк
хөрөнгийн 20 хүртэлх хувийг нэг буюу бүлэг зээлдэгчдэд зээлж болно. 200 сая
ам.долларын 20 хувь нь 40 сая ам.доллар бөгөөд шинээр байгуулагдсан хөрөнгө
оруулалтын банкны зээл хамгийн багадаа 40 сая ам.доллар байх ёстой (хуулийн
төслийн дагуу), мөн дээд тал нь 40 сая ам.доллар (зээлийн хязгаарлалтын норм,
хэмжээгээр) байх шаардлагатай юм. Энэ нь бодит байдалд хэрэгжүүлэх боломжгүй
нөхцлийг үүсгэж байна.
 Банкны салбарт нэмэлт өрсөлдөөн бий болгохын чухлыг Бизнесийн зөвлөл ойлгож байгаа
ч өрсөлдөөнийг төгрөгийн өгөөжийн муруй (currency yield curve), санхүүгийн эрсдэлийг
тодорхойлох хэрэгслүүрийн (hedging instruments) зохистой хөгжлийг тооцолгүй дэмжиж
болохгүй гэж үзэж байна. Төгрөгийн арилжааг нэмэгдүүлэхэд гадаадын банкуудын
оролцоо шаардлагатай боловч төгрөгийн суурь чадавхгүйгээр гадаад валютын урсгал нь
гадаад валютын ханшийн өсөлт рүү зайлшгүй хөтөлж, зах зээлийн тодорхой болон
тодорхойгүй бууралтад хүргэх эрсдэлтэйг анхаарах нь зөв билээ.
Бизнесийн зөвлөл нь дээрх үндэслэлээр Монгол улсын эдийн засгийн хөгжилд дэмжлэг
үзүүлэхүйц чадавхтай банк санхүүгийн салбарыг хөгжүүлэх нөхцлийг бий болгох зорилгоор уг
хуулийн төслийг УИХ, Засгийн газар болон хувийн хэвшлийн хүрээнд дэлгэрэнгүй хэлэлцүүлэх
нэн шаардлагатай гэж үзэж байна.
МОНГОЛЫН БИЗНЕСИЙН ЗӨВЛӨЛ
БИЗНЕСИЙН ОРОЛЦОГЧ ТАЛУУДЫН ТЭРГҮҮНИЙ ТҮНШ
2017 оны 4-р сарын 27

More Related Content

What's hot

Ulsiin tusuv
Ulsiin tusuvUlsiin tusuv
Ulsiin tusuvmomish_77
 
мөнгөний бодлогын шууд арга хэрэгслүүд
мөнгөний бодлогын шууд арга хэрэгслүүдмөнгөний бодлогын шууд арга хэрэгслүүд
мөнгөний бодлогын шууд арга хэрэгслүүдBe Spark
 
2012.05.23 Монгол улсын гадаадын хөрөнгө оруулалтын орчин, Ё. Мөнхтуяа
2012.05.23 Монгол улсын гадаадын хөрөнгө оруулалтын орчин, Ё. Мөнхтуяа2012.05.23 Монгол улсын гадаадын хөрөнгө оруулалтын орчин, Ё. Мөнхтуяа
2012.05.23 Монгол улсын гадаадын хөрөнгө оруулалтын орчин, Ё. МөнхтуяаThe Business Council of Mongolia
 
2013.04.19 Шууд хөрөнгө оруулалтын өнөөгийн байдал, тулгамдсан асуудал, шийдв...
2013.04.19 Шууд хөрөнгө оруулалтын өнөөгийн байдал, тулгамдсан асуудал, шийдв...2013.04.19 Шууд хөрөнгө оруулалтын өнөөгийн байдал, тулгамдсан асуудал, шийдв...
2013.04.19 Шууд хөрөнгө оруулалтын өнөөгийн байдал, тулгамдсан асуудал, шийдв...The Business Council of Mongolia
 
Tusviin il tod bdal 2013
Tusviin il tod bdal 2013Tusviin il tod bdal 2013
Tusviin il tod bdal 2013Batka Ayush
 
Lecture 8
Lecture 8Lecture 8
Lecture 8Tj Crew
 
2013.04.19 Гадаадын хөрөнгө оруулалтын өнөөгийн байдал, хэтийн төлөв, С.Болд
2013.04.19 Гадаадын хөрөнгө оруулалтын өнөөгийн байдал, хэтийн төлөв, С.Болд2013.04.19 Гадаадын хөрөнгө оруулалтын өнөөгийн байдал, хэтийн төлөв, С.Болд
2013.04.19 Гадаадын хөрөнгө оруулалтын өнөөгийн байдал, хэтийн төлөв, С.БолдThe Business Council of Mongolia
 
Монгол Улсын төсвийн ил тод байдлын 2015 оны судалгаа
Монгол Улсын төсвийн ил  тод байдлын 2015 оны судалгааМонгол Улсын төсвийн ил  тод байдлын 2015 оны судалгаа
Монгол Улсын төсвийн ил тод байдлын 2015 оны судалгааГанцоож Цэрэннадмид
 
Б.Очбадрах
Б.ОчбадрахБ.Очбадрах
Б.ОчбадрахUnuruu Dear
 
Lecture 16
Lecture   16Lecture   16
Lecture 16Tj Crew
 
Turuun sanhuu L16.2019- 2020
Turuun sanhuu L16.2019- 2020Turuun sanhuu L16.2019- 2020
Turuun sanhuu L16.2019- 2020hicheel2020
 
шинэ иргэншил дээд сургу уль
шинэ иргэншил дээд сургу ульшинэ иргэншил дээд сургу уль
шинэ иргэншил дээд сургу ульOsKe Itely
 
Turuun sanhuu L2.2019 - 2020
Turuun sanhuu L2.2019 - 2020Turuun sanhuu L2.2019 - 2020
Turuun sanhuu L2.2019 - 2020hicheel2020
 
Turuun sanhuu l3.2019 - 2020
Turuun sanhuu l3.2019 - 2020Turuun sanhuu l3.2019 - 2020
Turuun sanhuu l3.2019 - 2020hicheel2020
 
мөнгөний захын байгууллагууд, ба хэрэгслүүд
мөнгөний захын байгууллагууд, ба хэрэгслүүдмөнгөний захын байгууллагууд, ба хэрэгслүүд
мөнгөний захын байгууллагууд, ба хэрэгслүүдMunkhtur Davaanyam
 

What's hot (18)

Ulsiin tusuv
Ulsiin tusuvUlsiin tusuv
Ulsiin tusuv
 
мөнгөний бодлогын шууд арга хэрэгслүүд
мөнгөний бодлогын шууд арга хэрэгслүүдмөнгөний бодлогын шууд арга хэрэгслүүд
мөнгөний бодлогын шууд арга хэрэгслүүд
 
2012.05.23 Монгол улсын гадаадын хөрөнгө оруулалтын орчин, Ё. Мөнхтуяа
2012.05.23 Монгол улсын гадаадын хөрөнгө оруулалтын орчин, Ё. Мөнхтуяа2012.05.23 Монгол улсын гадаадын хөрөнгө оруулалтын орчин, Ё. Мөнхтуяа
2012.05.23 Монгол улсын гадаадын хөрөнгө оруулалтын орчин, Ё. Мөнхтуяа
 
Macro L13
Macro L13Macro L13
Macro L13
 
2013.04.19 Шууд хөрөнгө оруулалтын өнөөгийн байдал, тулгамдсан асуудал, шийдв...
2013.04.19 Шууд хөрөнгө оруулалтын өнөөгийн байдал, тулгамдсан асуудал, шийдв...2013.04.19 Шууд хөрөнгө оруулалтын өнөөгийн байдал, тулгамдсан асуудал, шийдв...
2013.04.19 Шууд хөрөнгө оруулалтын өнөөгийн байдал, тулгамдсан асуудал, шийдв...
 
Tusviin il tod bdal 2013
Tusviin il tod bdal 2013Tusviin il tod bdal 2013
Tusviin il tod bdal 2013
 
Lecture 8
Lecture 8Lecture 8
Lecture 8
 
2013.04.19 Гадаадын хөрөнгө оруулалтын өнөөгийн байдал, хэтийн төлөв, С.Болд
2013.04.19 Гадаадын хөрөнгө оруулалтын өнөөгийн байдал, хэтийн төлөв, С.Болд2013.04.19 Гадаадын хөрөнгө оруулалтын өнөөгийн байдал, хэтийн төлөв, С.Болд
2013.04.19 Гадаадын хөрөнгө оруулалтын өнөөгийн байдал, хэтийн төлөв, С.Болд
 
Монгол Улсын төсвийн ил тод байдлын 2015 оны судалгаа
Монгол Улсын төсвийн ил  тод байдлын 2015 оны судалгааМонгол Улсын төсвийн ил  тод байдлын 2015 оны судалгаа
Монгол Улсын төсвийн ил тод байдлын 2015 оны судалгаа
 
The GOM-BOM and IMF joint press conference notes
The GOM-BOM and IMF joint press conference notesThe GOM-BOM and IMF joint press conference notes
The GOM-BOM and IMF joint press conference notes
 
Б.Очбадрах
Б.ОчбадрахБ.Очбадрах
Б.Очбадрах
 
Lecture 16
Lecture   16Lecture   16
Lecture 16
 
Turuun sanhuu L16.2019- 2020
Turuun sanhuu L16.2019- 2020Turuun sanhuu L16.2019- 2020
Turuun sanhuu L16.2019- 2020
 
шинэ иргэншил дээд сургу уль
шинэ иргэншил дээд сургу ульшинэ иргэншил дээд сургу уль
шинэ иргэншил дээд сургу уль
 
Turuun sanhuu L2.2019 - 2020
Turuun sanhuu L2.2019 - 2020Turuun sanhuu L2.2019 - 2020
Turuun sanhuu L2.2019 - 2020
 
Turuun sanhuu l3.2019 - 2020
Turuun sanhuu l3.2019 - 2020Turuun sanhuu l3.2019 - 2020
Turuun sanhuu l3.2019 - 2020
 
Mongonii bodlogo
Mongonii bodlogoMongonii bodlogo
Mongonii bodlogo
 
мөнгөний захын байгууллагууд, ба хэрэгслүүд
мөнгөний захын байгууллагууд, ба хэрэгслүүдмөнгөний захын байгууллагууд, ба хэрэгслүүд
мөнгөний захын байгууллагууд, ба хэрэгслүүд
 

Similar to Хөрөнгө оруулалтын байнкны тухай хуулийн төсөлтэй холбоотой Монголын Бизнеёийн Зөвлөлөөс гаргаж буй санал

Mongolbank todruulga
Mongolbank todruulgaMongolbank todruulga
Mongolbank todruulgaJigmee
 
Б.Тамираа, О.Сэдэд, Ч.Шинэболд - БАНКНЫ ДААТГАЛ
Б.Тамираа, О.Сэдэд, Ч.Шинэболд - БАНКНЫ ДААТГАЛБ.Тамираа, О.Сэдэд, Ч.Шинэболд - БАНКНЫ ДААТГАЛ
Б.Тамираа, О.Сэдэд, Ч.Шинэболд - БАНКНЫ ДААТГАЛbatnasanb
 
Банкны хяналт шинжилгээ power point-2
Банкны хяналт шинжилгээ power point-2Банкны хяналт шинжилгээ power point-2
Банкны хяналт шинжилгээ power point-2Ikhzasag SEZS
 
Зээлийн шинжилгээ power point-8
Зээлийн шинжилгээ power point-8Зээлийн шинжилгээ power point-8
Зээлийн шинжилгээ power point-8Ikhzasag SEZS
 
С. Баасанбат Д. Баяр-Уянга - ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ХӨГЖЛИЙН ЧИГ ХАНДЛАГЫН...
С. Баасанбат Д. Баяр-Уянга  - ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ХӨГЖЛИЙН ЧИГ ХАНДЛАГЫН...С. Баасанбат Д. Баяр-Уянга  - ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ХӨГЖЛИЙН ЧИГ ХАНДЛАГЫН...
С. Баасанбат Д. Баяр-Уянга - ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ХӨГЖЛИЙН ЧИГ ХАНДЛАГЫН...batnasanb
 
МБЗ-ийн Анхдугаар Чуулганаас Гарсан Санал-2016
МБЗ-ийн Анхдугаар Чуулганаас Гарсан Санал-2016МБЗ-ийн Анхдугаар Чуулганаас Гарсан Санал-2016
МБЗ-ийн Анхдугаар Чуулганаас Гарсан Санал-2016The Business Council of Mongolia
 
Зээлийн шинжилгээ power point-7
Зээлийн шинжилгээ power point-7Зээлийн шинжилгээ power point-7
Зээлийн шинжилгээ power point-7Ikhzasag SEZS
 
Turuun sanhuu L16.2020-2021.pptx
Turuun sanhuu L16.2020-2021.pptxTuruun sanhuu L16.2020-2021.pptx
Turuun sanhuu L16.2020-2021.pptxssuserca5598
 
Э.Хонгорзул - МУ-д жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх боломжийн судалгаа
Э.Хонгорзул - МУ-д жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх боломжийн судалгааЭ.Хонгорзул - МУ-д жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх боломжийн судалгаа
Э.Хонгорзул - МУ-д жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх боломжийн судалгааbatnasanb
 
Төрөөс мөнгөний бодлогын талаарх 2018 онд баримтлах үндсэн чиглэлийн төсөл
Төрөөс мөнгөний бодлогын талаарх 2018 онд баримтлах үндсэн чиглэлийн төсөлТөрөөс мөнгөний бодлогын талаарх 2018 онд баримтлах үндсэн чиглэлийн төсөл
Төрөөс мөнгөний бодлогын талаарх 2018 онд баримтлах үндсэн чиглэлийн төсөлJargalmaa Gantomor
 
зээлийн хүүгийн түвшин
зээлийн хүүгийн түвшин зээлийн хүүгийн түвшин
зээлийн хүүгийн түвшин Mr Nyak
 
Зээлийн шинжилгээ power point-2
Зээлийн шинжилгээ power point-2Зээлийн шинжилгээ power point-2
Зээлийн шинжилгээ power point-2Ikhzasag SEZS
 
С.Мягмарсүрэн П.Давгадорж Г.Гүнбилиг Ч.Отгонжаргал - Төгрөгийн хадгаламжинд н...
С.Мягмарсүрэн П.Давгадорж Г.Гүнбилиг Ч.Отгонжаргал - Төгрөгийн хадгаламжинд н...С.Мягмарсүрэн П.Давгадорж Г.Гүнбилиг Ч.Отгонжаргал - Төгрөгийн хадгаламжинд н...
С.Мягмарсүрэн П.Давгадорж Г.Гүнбилиг Ч.Отгонжаргал - Төгрөгийн хадгаламжинд н...batnasanb
 

Similar to Хөрөнгө оруулалтын байнкны тухай хуулийн төсөлтэй холбоотой Монголын Бизнеёийн Зөвлөлөөс гаргаж буй санал (20)

Mongolbank todruulga
Mongolbank todruulgaMongolbank todruulga
Mongolbank todruulga
 
Amaraa k.ajil
Amaraa k.ajilAmaraa k.ajil
Amaraa k.ajil
 
Б.Тамираа, О.Сэдэд, Ч.Шинэболд - БАНКНЫ ДААТГАЛ
Б.Тамираа, О.Сэдэд, Ч.Шинэболд - БАНКНЫ ДААТГАЛБ.Тамираа, О.Сэдэд, Ч.Шинэболд - БАНКНЫ ДААТГАЛ
Б.Тамираа, О.Сэдэд, Ч.Шинэболд - БАНКНЫ ДААТГАЛ
 
Банкны хяналт шинжилгээ power point-2
Банкны хяналт шинжилгээ power point-2Банкны хяналт шинжилгээ power point-2
Банкны хяналт шинжилгээ power point-2
 
Зээлийн шинжилгээ power point-8
Зээлийн шинжилгээ power point-8Зээлийн шинжилгээ power point-8
Зээлийн шинжилгээ power point-8
 
С. Баасанбат Д. Баяр-Уянга - ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ХӨГЖЛИЙН ЧИГ ХАНДЛАГЫН...
С. Баасанбат Д. Баяр-Уянга  - ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ХӨГЖЛИЙН ЧИГ ХАНДЛАГЫН...С. Баасанбат Д. Баяр-Уянга  - ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ХӨГЖЛИЙН ЧИГ ХАНДЛАГЫН...
С. Баасанбат Д. Баяр-Уянга - ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ХӨГЖЛИЙН ЧИГ ХАНДЛАГЫН...
 
МБЗ-ийн Анхдугаар Чуулганаас Гарсан Санал-2016
МБЗ-ийн Анхдугаар Чуулганаас Гарсан Санал-2016МБЗ-ийн Анхдугаар Чуулганаас Гарсан Санал-2016
МБЗ-ийн Анхдугаар Чуулганаас Гарсан Санал-2016
 
Зээлийн шинжилгээ power point-7
Зээлийн шинжилгээ power point-7Зээлийн шинжилгээ power point-7
Зээлийн шинжилгээ power point-7
 
Turuun sanhuu L16.2020-2021.pptx
Turuun sanhuu L16.2020-2021.pptxTuruun sanhuu L16.2020-2021.pptx
Turuun sanhuu L16.2020-2021.pptx
 
Э.Хонгорзул - МУ-д жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх боломжийн судалгаа
Э.Хонгорзул - МУ-д жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх боломжийн судалгааЭ.Хонгорзул - МУ-д жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх боломжийн судалгаа
Э.Хонгорзул - МУ-д жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх боломжийн судалгаа
 
Төрөөс мөнгөний бодлогын талаарх 2018 онд баримтлах үндсэн чиглэлийн төсөл
Төрөөс мөнгөний бодлогын талаарх 2018 онд баримтлах үндсэн чиглэлийн төсөлТөрөөс мөнгөний бодлогын талаарх 2018 онд баримтлах үндсэн чиглэлийн төсөл
Төрөөс мөнгөний бодлогын талаарх 2018 онд баримтлах үндсэн чиглэлийн төсөл
 
зээлийн хүүгийн түвшин
зээлийн хүүгийн түвшин зээлийн хүүгийн түвшин
зээлийн хүүгийн түвшин
 
Зээлийн шинжилгээ power point-2
Зээлийн шинжилгээ power point-2Зээлийн шинжилгээ power point-2
Зээлийн шинжилгээ power point-2
 
Mongonii bodlogo
Mongonii bodlogoMongonii bodlogo
Mongonii bodlogo
 
RMON304
RMON304RMON304
RMON304
 
Mongonii bodlogo
Mongonii bodlogoMongonii bodlogo
Mongonii bodlogo
 
Mongonii bodlogo
Mongonii bodlogoMongonii bodlogo
Mongonii bodlogo
 
MacroL12
MacroL12MacroL12
MacroL12
 
Mac ecs13.2021
Mac ecs13.2021Mac ecs13.2021
Mac ecs13.2021
 
С.Мягмарсүрэн П.Давгадорж Г.Гүнбилиг Ч.Отгонжаргал - Төгрөгийн хадгаламжинд н...
С.Мягмарсүрэн П.Давгадорж Г.Гүнбилиг Ч.Отгонжаргал - Төгрөгийн хадгаламжинд н...С.Мягмарсүрэн П.Давгадорж Г.Гүнбилиг Ч.Отгонжаргал - Төгрөгийн хадгаламжинд н...
С.Мягмарсүрэн П.Давгадорж Г.Гүнбилиг Ч.Отгонжаргал - Төгрөгийн хадгаламжинд н...
 

More from The Business Council of Mongolia

N. Chimguundari economic corridor and investment research center Nov 12
N. Chimguundari economic corridor and investment research center Nov 12N. Chimguundari economic corridor and investment research center Nov 12
N. Chimguundari economic corridor and investment research center Nov 12The Business Council of Mongolia
 

More from The Business Council of Mongolia (20)

Three Camel Lodge 3 days itinerary
Three Camel Lodge 3 days itineraryThree Camel Lodge 3 days itinerary
Three Camel Lodge 3 days itinerary
 
Three Camel Lodge 4 days itinerary
Three Camel Lodge 4 days itineraryThree Camel Lodge 4 days itinerary
Three Camel Lodge 4 days itinerary
 
BCM Macroeconomic Updates January 2020
BCM Macroeconomic Updates January 2020BCM Macroeconomic Updates January 2020
BCM Macroeconomic Updates January 2020
 
Digital Enterprise 2019
Digital Enterprise 2019Digital Enterprise 2019
Digital Enterprise 2019
 
Faro Foundation presentation
Faro Foundation presentationFaro Foundation presentation
Faro Foundation presentation
 
Business Council of Mongolia presentation
Business Council of Mongolia presentationBusiness Council of Mongolia presentation
Business Council of Mongolia presentation
 
National Development Association of Mongolia presentation
National Development Association of Mongolia presentationNational Development Association of Mongolia presentation
National Development Association of Mongolia presentation
 
Gobi Green Energy Gankhuyag
Gobi Green Energy GankhuyagGobi Green Energy Gankhuyag
Gobi Green Energy Gankhuyag
 
Ch.Anar Competitiveness of the fintech sector
Ch.Anar Competitiveness of the fintech sectorCh.Anar Competitiveness of the fintech sector
Ch.Anar Competitiveness of the fintech sector
 
A.Bilguun Competitiveness of Mongolia's resource sector
A.Bilguun Competitiveness of Mongolia's resource sectorA.Bilguun Competitiveness of Mongolia's resource sector
A.Bilguun Competitiveness of Mongolia's resource sector
 
B.Lakshmi EPCRC Competitiveness of Mongolia
B.Lakshmi EPCRC Competitiveness of MongoliaB.Lakshmi EPCRC Competitiveness of Mongolia
B.Lakshmi EPCRC Competitiveness of Mongolia
 
Munkhzorig - Digital Transformation
Munkhzorig - Digital TransformationMunkhzorig - Digital Transformation
Munkhzorig - Digital Transformation
 
Tseesuren - Data is the Key for Innovation
Tseesuren - Data is the Key for InnovationTseesuren - Data is the Key for Innovation
Tseesuren - Data is the Key for Innovation
 
System analysis study on the Constitution of Mongolia
System analysis study on the Constitution of MongoliaSystem analysis study on the Constitution of Mongolia
System analysis study on the Constitution of Mongolia
 
Kincora Copper March 2019
Kincora Copper March 2019Kincora Copper March 2019
Kincora Copper March 2019
 
Erdenes Mongol presentation
Erdenes Mongol presentationErdenes Mongol presentation
Erdenes Mongol presentation
 
Tatsuya Hamada presentation
Tatsuya Hamada presentationTatsuya Hamada presentation
Tatsuya Hamada presentation
 
BCM Monthly Meeting BCM updates January 30, 2019
BCM Monthly Meeting BCM updates January 30, 2019BCM Monthly Meeting BCM updates January 30, 2019
BCM Monthly Meeting BCM updates January 30, 2019
 
N. Chimguundari economic corridor and investment research center Nov 12
N. Chimguundari economic corridor and investment research center Nov 12N. Chimguundari economic corridor and investment research center Nov 12
N. Chimguundari economic corridor and investment research center Nov 12
 
Procurement mca-compact-ii-presentation-bcm
Procurement mca-compact-ii-presentation-bcmProcurement mca-compact-ii-presentation-bcm
Procurement mca-compact-ii-presentation-bcm
 

Хөрөнгө оруулалтын байнкны тухай хуулийн төсөлтэй холбоотой Монголын Бизнеёийн Зөвлөлөөс гаргаж буй санал

  • 1. ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН БАНКНЫ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛТЭЙ ХОЛБООТОЙ МОНГОЛЫН БИЗНЕСИЙН ЗӨВЛӨЛИЙН САНАЛ Монгол улсын тогтвортой хөгжлийн үндсэн зорилт нь эдийн засгийн тогтвортой хөгжил болоод бизнес эрхлэх суурийг өргөтгөн ажлын байрыг нэмэгдүүлэх юм. Ингэснээр амжиргааны түвшин дээшилж, татварын суурь бааз нэмэгдэх замаар төрийн үйлчилгээ нийтэд илүү хүртээмжтэй болох билээ. ОУВС-гийн дэмжлэгтэйгээр санхүүгийн болон донор байгууллагуудын тусламж гадаад валютын урсгалыг нэмэгдүүлэх хүлээлт үүсгэсэн. Эдийн засгийн олон удаагийн удаашрал, уналтын эрсдэлийг бууруулахын тулд санхүүгийн салбарын тогтвортой өсөлтийг хангах, эдийн засгийн урт хугацааны тогтвортой хөгжлийг дэмжих зайлшгүй нөхцөл мөн боломж Монгол улсад бий болоод байна. Ялангуяа банкны салбарт тулгамдаж буй сорилтыг дурдваас: Сорилт №1: Макро эдийн засгийн суурь үзүүлэлтийг сайжруулахад анхаарч, дотоодын банкуудын зээлэх/зээлдүүлэх зардлыг бууруулах. Сорилт №2: Хууль, эрх зүйн зохицуулалтын шинэчлэл болоод Сорилт №1-ийг зөв хэрэгжүүлснээр дотоодын банкуудын чадавх, хэмжээг нэмэгдүүлэх. Мөн урт хугацааны санхүүжилттэй төслүүд нь дотоодын санхүүгийн салбарын тогтвортой орчин, банкны системийн өндөр чадавхыг шаарддаг. Санхүүгийн эрсдэлийг тодорхойлох, бууруулах хэрэгсэл тогтолцоог (hedging instruments) бүрдүүлэхэд дотоодын валютын зах зээл, өгөөжийн муруйн (yield curve) хөгжил маш чухал юм. Эдийн засгийн өгөөжийн муруйн (yield curve) шаардлагатай цэгт хүргэх нөхцлийг бүрдүүлэхийн тулд дотоодын санхүүгийн зах зээлд гадаадын банкуудын оролцоо идэвхитэй байх шаардлагатай. Иймд гадаадын хөрөнгө оруулалтын банкуудад дотоодын зах зээлд нэвтрэх боломж бий болгох, дэмжих нь Монгол улсын эрх ашигт нийцэж байгаа билээ. Гэсэн хэдий ч хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөлд дээрх боломжийг бүрдүүлээгүй ба хуулийн төслийн үзэл баримтлалтай зөрчилдсөн нөхцлийг бий болгосон байна. Монголын бизнесийн зөвлөл (Бизнесийн зөвлөл) нь хуулийн төсөлтэй холбоотой дараах санал, зөвлөмжийг хүргүүлж байна. Үүнд:  Хуулийн төсөл нь зөвхөн том хэмжээний банкуудыг томоохон төсөлтэй бизнесүүдэд санхүүжилт олгоход чиглэсэн байна.  Өргөн хүрээний суурь өсөлтийг дэмжихийн тулд жижиг, дунд аж ахуйн нэгжүүдэд бага зардалтай санхүүгийн эх үүсвэр бий болгох шаардлагатай байна.
  • 2.  Хуулийн төсөлд тусгасан банкны үйл ажиллагааны чиглэл нь хөрөнгө оруулалтын банкны олон улсын жишиг үйл ажиллагаатай уялдахгүй байгаа ба хуулийн төслийн нэр томъёоны хувьд тодруулах, илүү оновчтой болгох нь зүйтэй.  Дүрмийн сан, зээлийн хэмжээний нөхцөл нь хэтэрхий өндөр тавигдсан ба зөвхөн улс төрийн сонирхолтой этгээд заасан хэмжээнд хөрөнгө оруулалт хийх эрмэлзэлтэй байх болно.  Энэ нь олон улсын санхүүгийн байгууллагуудад Монгол услыг сонирхох таатай болон тэгш, шударга орчинг бүрдүүлэхгүй юм.  Банк ашигтай ажиллахын тулд санхүүгийн хөшүүрэг (leverage) хэрэглэх зайлшгүй шаардлагатай. Хэрэв бид санхүүгийн хөшүүрэг (leverage) дүрмийн сангийн харьцааг 8 дахин гэж үзвэл, нийт тайлан тэнцэл нь 1.6 тэрбум ам. долларт харьцангуй хурдан хүрнэ. 10 орчим тэрбум ам.долларын ДНБ-тэй манай оронд мөн одоогийн банкуудын тайлан тэнцэлтэй харьцуулахад энэ нь бодитой тоо биш юм.  Бага санхүүгийн хөшүүргээр (leverage) ашиг хийх магадлал бага ч санхүүгийн хөшүүрэг (leverage) дүрмийн сангийн харьцааг 5 дахин гэж үзье. Ингэхэд 1 тэрбум ам. долларын тайлан тэнцэл шаардагдаж, хуулийн төсөлд тусгасан зээлийн хамгийн доод хэмжээ болох 40 сая ам. доллараар 25 зээл олгох хэрэгцээ үүснэ. Монголд одоогийн эдийн засгийн нөхцөл байдалд энэ нь боломжгүй юм. Ийм их хэмжээний зээлийг зөвтгөх, мөн хөрөнгө оруулалтын төлөвлөгөө, эргэн төлөх чадвараа нотлон харуулж чадах, хангалттай төлбөр өгөх хүрэлцээтэй компани, төслүүд байхгүй.  Одоогийн хүчин төгөлдөр зээлийн хязгаарлалтын норм, хэмжээгээр банк хөрөнгийн 20 хүртэлх хувийг нэг буюу бүлэг зээлдэгчдэд зээлж болно. 200 сая ам.долларын 20 хувь нь 40 сая ам.доллар бөгөөд шинээр байгуулагдсан хөрөнгө оруулалтын банкны зээл хамгийн багадаа 40 сая ам.доллар байх ёстой (хуулийн төслийн дагуу), мөн дээд тал нь 40 сая ам.доллар (зээлийн хязгаарлалтын норм, хэмжээгээр) байх шаардлагатай юм. Энэ нь бодит байдалд хэрэгжүүлэх боломжгүй нөхцлийг үүсгэж байна.  Банкны салбарт нэмэлт өрсөлдөөн бий болгохын чухлыг Бизнесийн зөвлөл ойлгож байгаа ч өрсөлдөөнийг төгрөгийн өгөөжийн муруй (currency yield curve), санхүүгийн эрсдэлийг тодорхойлох хэрэгслүүрийн (hedging instruments) зохистой хөгжлийг тооцолгүй дэмжиж болохгүй гэж үзэж байна. Төгрөгийн арилжааг нэмэгдүүлэхэд гадаадын банкуудын оролцоо шаардлагатай боловч төгрөгийн суурь чадавхгүйгээр гадаад валютын урсгал нь гадаад валютын ханшийн өсөлт рүү зайлшгүй хөтөлж, зах зээлийн тодорхой болон тодорхойгүй бууралтад хүргэх эрсдэлтэйг анхаарах нь зөв билээ. Бизнесийн зөвлөл нь дээрх үндэслэлээр Монгол улсын эдийн засгийн хөгжилд дэмжлэг үзүүлэхүйц чадавхтай банк санхүүгийн салбарыг хөгжүүлэх нөхцлийг бий болгох зорилгоор уг хуулийн төслийг УИХ, Засгийн газар болон хувийн хэвшлийн хүрээнд дэлгэрэнгүй хэлэлцүүлэх нэн шаардлагатай гэж үзэж байна. МОНГОЛЫН БИЗНЕСИЙН ЗӨВЛӨЛ БИЗНЕСИЙН ОРОЛЦОГЧ ТАЛУУДЫН ТЭРГҮҮНИЙ ТҮНШ 2017 оны 4-р сарын 27