SlideShare a Scribd company logo
1 of 7
Download to read offline
САНХҮҮГИЙН ТАЙЛАНГ ЗӨВ ЦЭГЦТЭЙ ОЙЛГОХ НЬ 05/25/2015
АЗЗАЯА ЛХАГВАСҮРЭН 1
САНХҮҮГИЙН ТАЙЛАН
Аливаа нэг этгээд өөрийн эрхэлж буй үйл ажиллагаагаа тоогоор дамжуулан илэрхийлэхийг
санхүүгийн тайлагналын үйл ажиллагаа гэж ойлгож болно. Этгээд гэдэгт ашгийн төлөө
болон ашгийн төлөө бус үйл ажиллагаа явуулж байгаа компани, төрийн бус байгууллага,
иргэн, төрийн өмчит компаниуд зэргийг хамруулан ойлгоно. Яагаад иргэнг этгээдэд
хамруулж байна гэхээр иргэн хүн бизнесийн үйл ажиллагаа эрхэлж болно, үүнийгээ өөртөө
болон гуравдагч этгээд (банк)-д зориулан санхүүгийн үйл ажиллагаагаа тайлагнаж болно.
Үйл ажиллагаагаа тоогоор тайлагнахдаа 4 төрлийн тайлангаар дамжуулан илэрхийлдэг.
Үүнд: 1/ Тайлан тэнцэл буюу баланс, 2/ Орлогын тайлан буюу ашиг/алдагдлын тайлан, 3/
Өмчийн өөрчлөлтийн буюу хуримтлагдсан ашгийн тайлан, 4/ Мөнгөн урсгалын тайлан.
Эдгээр 4 тайлан тус бүрдээ тухай этгээдийн санхүүгийн үйл ажиллагааг 4 өнцгөөс
тайлбарладаг гэж ойлгож болно.
Тайлан тэнцэл буюу баланс нь тухайн бизнесийн үйл ажиллагаа орлого олохдоо ямар
хөрөнгийг ашигладаг, тэдгээр хөрөнгүүдийг бий болгохын тулд ямар эх үүсвэр,
санхүүжилтээр бий болгосон, тэдгээрийн хэмжээ ямар байгаа зэргийг харуулдаг. Өөрөөр
хэлбэл тайлагналын хугацааны эцэст компанийн санхүүгийн байдал нь хичнээн
хэмжээний хөрөнгө, эх үүсвэрээс бүрдэж байгааг харуулна. Мөн тайлагналын хугацаа
бүрийн эцэс дэх санхүүгийн байдлыг хооронд нь харьцуулснаар тэдгээрийн өөрчлөлтийг
харж болно.
Баланс нь Хөрөнгө = Эх үүсвэр (өр төлбөр + эзэмшигчдийн өмч) гэсэн бүтэцтэй байдаг.
Балансын хөрөнгө тал нь тухайн компанид орлогыг бий болгож өгдөг. Өөрөөр хэлбэл
компани нь бизнесийн үйл ажиллагаагаараа дамжуулан орлого олохдоо өөрийн хөрөнгийг
ашигладаг. Хөрөнгө нь хөрвөх чадвартай, хэмжигдэхүйц, тодорхой үнэ цэнэтэй байх гэсэн
шинж чанаруудыг өөртөө агуулсан байх шаардлагатай байдаг. Эдгээр шинж чанаруудыг
агуулснаар аливаа эд зүйл хөрөнгө гэж бүртгэгдэх юм.
Хөрөнгийн хөрвөх чадварыг тодорхойлохдоо тухайн хөрөнгө ямар хугацаанд бэлэн мөнгө
рүү хөрвөх боломжтойг харгалзаж үздэг. Энэ шинж чанараас нь хамааруулан хөрөнгийг
эргэлтийн болон эргэлтийн бус хөрөнгө гэж ангилдаг. Эргэлтийн хөрөнгө гэдэгт 1 жилийн
дотор буюу тухайн цаг хугацаанаас хойш 12 сарын дотор бэлэн мөнгө болж хөрвөх
чадвартай хөрөнгийг хамааруулна. Эргэлтийн бус хөрөнгө гэдэгт 1-ээс дээш жилийн
хугацаанд бэлэн мөнгө болж хувирах боломжтой хөрөнгийг багтаана. Түүнчлэн хөрөнгийг
биет байдлаас нь хамааруулан биет болон биет бус хөрөнгө гэж ангилдаг.
Балансад тусгагдаж байгаа хөрөнгө нь тухайн компанийн эрхэлж буй үйл ажиллагааг
илэрхийлэхүйц байдаг. Мөн компанийн хөрөнгө буюу эдийн засгийн нөөц нь ирээдүйд
тухайн компанидаа ашиг орлого, хүлээгдэж буй өгөөжийг бий болгос үүрэгтэй. Баланс дээр
тусгагдаж байгаа хөрөнгө нь тухайн компанийн нэр дээрх хөрөнгө бөгөөд харин тухайн
компанийг эзэмшдэг эздийн хөрөнгө бол биш. Тухайлсан хөрөнгө нь балансад түүнийг анх
олж авсан өртгөөр бүртгэгддэг.
САНХҮҮГИЙН ТАЙЛАНГ ЗӨВ ЦЭГЦТЭЙ ОЙЛГОХ НЬ 05/25/2015
АЗЗАЯА ЛХАГВАСҮРЭН 2
Балансын хөрөнгө талын бүтцийг харуулбал:
Дээрхээс харахад А компанийн нийт хөрөнгө 2010 оны эцсийн байдлаар 6.3 тэрбум төгрөг
байсан бол 2011 оны эцэс гэхэд 68.1%-иар өсч 10.7 тэрбум төгрөгт хүрсэн байна. Балансын
хөрөнгө тал 4.3 тэрбум төгрөгөөр өссөн бол мөн эх үүсвэр тал ийм хэмжээгээр өссөн байна.
Компани бизнесийн үйл ажиллагаагаа эрхлэх, орлого олох, шаардлагатай хөрөнгийг олж
авахын тулд хангалттай хэмжээний эх үүсвэр буюу санхүүжилт компанид хэрэгтэй бөгөөд
тухайн эх үүсвэр, санхүүжилтийг гуравдагч этгээдийн зээл, хувьцаа эзэмшигчдийн хөрөнгө
зэргээс бүрдүүлдэг. Өөрөөр хэлбэл балансын эх үүсвэр тал нь компанийн гуравдагч
этгээдэд өгөх өр төлбөр юм. Балансын эх үүсвэр тал нь өр төлбөр болон хувьцаа эзэмшигчид
(компанийн эздийн хөрөнгө)-ийн хөрөнгөөс бүрддэг.
Өр төлбөр гэдэг нь бэлтгэн нийлүүлэгчээс бараа, ажил үйлчилгээ худалдан авахад,
банкнаас богино болон урт хугацааны зээл авах зэргээс үүсдэг бол хувьцаа эзэмшигчдийн
Балансын үзүүлэлт 2010-12-31 2011-12-31 2012-12-31
НИЙТ ХӨРӨНГӨ 6,346,901,565.01 10,670,971,729.29 16,599,581,415.34
Эргэлтийн хөрөнгө 1,344,881,479.54 2,725,938,717.73 6,596,152,611.13
Мөнгөн хөрөнгө 425,363,450.06 58,219,737.59 161,131,848.30
Кассад байгаа бэлэн мөнгө 29,252,251.45 20,349,817.44 55,288,290.67
Банкинд байгаа мөнгө 396,111,198.61 37,869,920.15 105,843,557.63
Дансны авлага 813,244,874.67 1,826,652,336.20 5,769,503,254.67
Найдваргүй авлагын нөөц - - (184,200,693.40)
Бусад авлага 16,727,931.03 30,052,326.98 154,888,574.64
НӨАТ авлага 158,230,036.12
Бараа материал 90,415,225.13 604,888,880.51 487,222,894.82
Түүхий эд материал 22,250,462.67 444,864,731.65 191,665,536.41
Бараа, бэлэн бүтээгдэхүүн 234,859.59 - 0
Хангамжийн материал 45,412,000.16 90,415,392.47 43,473,464.81
Ашиглалтанд буй хан.мат 7,194,789.99 7,536,189.99 10,534,371.68
Сэлбэг хэрэгсэл 11,826,839.66 37,549,780.70 172,877,574.38
Шатах, тослох материал 3,496,273.06 24,522,785.70 68,671,947.54
Урьдчилж төлсөн тооцоо - 29,829,551.45 49,376,695.98
Урьдчилж гарсан зардал (870,001.35) 176,295,885.00 -
Эргэлтийн бус хөрөнгө 5,002,020,085.47 7,945,033,011.56 10,003,428,804.21
Үндсэн хөрөнгө 3,964,271,407.97 5,407,084,334.06 7,332,016,867.96
Барилга байгууламж 1,389,345,885.35 1,618,365,885.35 1,658,985,991.35
Барилга байгууламж ХЭ (38,955,202.76) (104,923,813.36) (187,647,026.01)
Тавилга, эд хогшил, багаж хэрэгсэл 40,422,601.00 55,400,144.58 95,926,744.22
Тавилга, эд хогшил, багаж хэрэгсэл ХЭ (7,985,933.78) (13,484,786.95) (26,745,789.63)
Машин, тоног төхөөрөмж 108,612,370.35 230,998,366.35 274,424,910.35
Машин, тоног төхөөрөмж ХЭ (17,949,836.09) (35,931,325.86) (61,847,277.44)
Тээврийн хэрэгсэл 3,312,013,072.00 4,835,261,901.92 6,359,040,017.32
Тээврийн хэрэгсэл, ХЭ (821,816,448.10) (1,179,186,937.97) (1,680,780,294.20)
Дуусаагүй барилга 584,900.00 584,900.00 900,659,592.00
Биет бус хөрөнгө 1,037,748,677.50 2,537,948,677.50 1,979,730,000.00
Урт хугацаат ХО - - 250,000,000.00
Урт хугацаат ХО - - 441,681,936.25
САНХҮҮГИЙН ТАЙЛАНГ ЗӨВ ЦЭГЦТЭЙ ОЙЛГОХ НЬ 05/25/2015
АЗЗАЯА ЛХАГВАСҮРЭН 3
хөрөнгийг компанийн эзэд компанид өгөхөөс гадна компани өөрийн олсон ашгаараа мөн
нэмэгдүүлдэг. Өр төлбөр нь мөн төлөгдөх хугацаанаасаа хамаараад богино болон урт
хугацаат өр төлбөр гэж ангилагддаг. Богино хугацаат өр төлбөр нь өр үүссэнээс хойш 1
жилийн хугацаанд эргэн төлөгдөх нөхцөлтэй бол урт хугацаат өр төлбөр нь 1-ээс дээш
жилийн хугацаанд эргэн төлөгдөхөөр байдаг. Балансын эх үүсвэр талын бүтцийг харуулбал:
Балансын аливаа данс буюу үзүүлэлт баганад байгаа хөрөнгө, эх үүсвэрүүд нь эхний болон
эцсийн үлдэгдэлтэй байнгын данс байдаг.
Балансаас юуг харж болох вэ? – хөрөнгийн бүтцийг нь ажиглах замаар ямар чиглэлээр
үйл ажиллагаа явуулдаг компани болохыг, ижил төрлийн компанитай харьцуулснаар ямар
хэмжээний компани болохыг, хөрөнгийн болон эх үүсвэрийн бүтэц, ашиг орлогын хэмжээ,
тайлант хугацааны өсөлт/бууралт буюу өөрчлөлт, хөрөнгө оруулагчид тухайн компанийн
хичнээн хэмжээний ямар хөрөнгө өмчилдөг, ямар хэмжээний өртэй, компанийн эзэд нь
компанид хичнээн хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн гэдгийг харж болдог ба ийм
мэдээллийг авснаар хөрөнгө оруулагчид энэ компанид нэмж хөрөнгө оруулах эсэхээ
шийдвэрлэхэд нь чухал мэдээллийн эх үүсвэр болдог. Мөн салбарын хэмжээнд харьцуулалт
хийх нь зүйтэй.
Дараагийн тайлан бол орлогын тайлан буюу ашиг/алдагдлын тайлан. Уг тайлангаар тухайн
тайлант хугацааны туршид компани хөрөнгөөрөө ямар бүтээгдэхүүн, үйлчилгээ
үйлдвэрлэж, түүнийгээ худалдан авагч/хэрэглэгчдэд зарж борлуулснаар хичнээн
хэмжээний орлогыг бий болгосон, мөн уг орлогыг олохдоо хичнээн хэмжээний зардал
гаргасан, улмаар ямар хэмжээний ашиг, алдагдалтай ажилласныг харуулдаг.
Орлогоо хүлээн авахдаа тодорхой хэсгийг бэлэн мөнгөөр, зарим хэсгийг нь дараа авах
нөхцөлтэйгээр авах бол эндээс авлага үүсч балансын хөрөнгө талд бүртгэгддэг. Харин
Балансын үзүүлэлт 2010-12-31 2011-12-31 2012-12-31
НИЙТ ЭХ ҮҮСВЭР 6,346,901,565.01 10,670,971,729.29 16,599,581,415.34
Нийт өр төлбөр 69,120,020.09 1,415,134,767.43 5,731,393,857.77
Өр төлбөр 69,120,020.09 1,415,134,767.43 5,731,393,857.77
Богино хугацаат өглөг 69,120,020.09 429,851,254.93 1,491,990,974.68
Дансны өглөг 13,980,450.55 279,575,443.64 1,185,335,844.10
Орлогын татварын өглөг 55,442,396.66 65,690,913.26 303,984,916.44
Цалингийн өглөг - - -
ЭМНД-ын шимтгэлийн өглөг (646,391.12) 781,180.00 92,090.00
Бусад богино хугацаат өглөг 93,564.00 - 2,578,124.14
Урьдчилж олсон орлого 250,000.00 - -
НӨАТ өглөг - 83,803,718.03 -
Урт хугацаат хүүгийн өглөг - 985,283,512.50 3,352,239.25
Урт хугацаат зээл 4,236,050,643.84
Эзэмшигчдийн өмч 6,277,781,544.92 9,255,836,961.86 10,868,187,557.57
Эздийн өмч 1,579,075,886.00 - -
Хувьцаат капитал 5,048,820,200.00 7,867,946,406.00 7,867,946,406.00
Хуримтлагдсан ашиг (350,114,541.08) 1,387,890,555.86 3,000,241,151.57
Тайлант үеийн ХА 421,683,126.18 1,849,469,516.84 2,892,028,129.10
Өмнөх үеийн ХА (771,797,667.26) (461,578,960.98) 108,213,022.47
САНХҮҮГИЙН ТАЙЛАНГ ЗӨВ ЦЭГЦТЭЙ ОЙЛГОХ НЬ 05/25/2015
АЗЗАЯА ЛХАГВАСҮРЭН 4
орлого олохдоо гарч буй зардлын зарим хэсгийг бэлэн мөнгөөр төлж, зарим хэсгийг дараа
төлөх нөхцөлтэйгээр төлөх бол үүнээс өглөг үүсч балансын эх үүсвэр талд бүртгэгддэг.
Орлого, зарлагын зөрүү нь ашиг/алдагдал болж гардаг.
Орлого нь зарлагаасаа давсан тохиолддолд ашиг болж түүнийгээ компанид дахин хөрөнгө
оруулж, эх үүсвэр талыг нэмэгдүүлснээр хөрөнгөө нэмэгдүүлнэ, их хөрөнгөтэй байснаар
илүү орлого олох нөхцөл бүрдэнэ. Ингэснээр ашиг дахин нэмэгдэх боломжтой. Хувьцаат
компаниудын хувьд ашгийнхаа тодорхой хэсгийг компанидаа, зарим хэсгийг нь хувьцаа
эзэмшигч нартаа ногдол ашиг хэлбэрээр хуваарилж тараадаг. Ногдол ашиг гэдэг нь хувьцаа
эзэмшигч тухайн компанид хөрөнгө оруулснаар авч байгаа ашиг буюу өгөөж юм. Харин
компани орлого зарлагаасаа бага тохиолдолд алдагдал болж компанийн эх үүсвэр талыг
бууруулна, улмаар хөрөнгө буурна, хөрөнгө буурснаар хангалттай хэмжээний орлогыг
үйлдвэрлэх боломжгүйд хүрнэ.
Орлогын тайлангийн бүтцийг харуулбал дараах бүтэцтэй байдаг.
Үзүүлэлт 2011 2012
Нийт борлуулалт 12,283,109,745.19 19,258,078,374.58
Борлуулалтын хорогдол, буцаалт (3,883,181.82) -
Цэвэр борлуулалт 12,279,226,563.37 19,258,078,374.58
ББӨ (7,029,444,173.78) (14,600,411,876.21)
НИЙТ АШИГ 5,249,782,389.59 4,657,666,498.37
Удирдлагын зардал (2,439,257.00) (62,336,580.00)
Борлуулалт удирдлагын зардал (4,499,000.00) (39,752,644.00)
Зар сурталчилгааны зардал (15,568,800.00) (14,883,100.00)
Томилолтын зардал (27,244,118.11) (58,797,100.26)
Бусад зардал (231,812,119.39) (56,550,533.76)
Шатахууны зардал (888,944,727.32) (28,524,114.28)
Тээврийн зардал (242,899,461.96) (61,048,544.19)
НДШ-ийн зардал (55,436,714.10) (4,207,927.00)
Ашиглалтын зардал (34,897,963.04) (44,941,771.88)
Түрээсийн зардал (96,616,703.00) (28,046,527.27)
Цалингийн зардал (463,577,882.00) 127,547,817.00
Шуудан холбооны зардал (9,195,290.64) (14,343,130.66)
Бичиг хэрэг, аж ахуйн зардал (99,718,019.47) (81,208,252.93)
Урсгал засварын зардал (221,170,158.42) (510,463,500.23)
Татварын зардал (2,045,101.58) (22,633,145.79)
Элэгдлийн зардал (520,645,509.07) (35,534,095.17)
Хүүний зардал (129,404,240.91) (342,530,926.74)
Хөдөлмөр хамгааллын зардал - (4,884,050.00)
Нийт үйл ажиллагааны зардал (3,046,115,066.01) (1,283,138,127.16)
ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ АШИГ 2,203,667,323.58 3,374,528,371.21
ҮА-ны бус орлого 45,067,658.40 637,990,216.87
ҮА-ны бус зардал (179,004,393.99) (647,060,738.60)
Орлогын татварын зардал (220,261,071.15) (473,429,720.38)
ЦЭВЭР АШИГ/АЛДАГДАЛ 1,849,469,516.84 2,892,028,129.10
САНХҮҮГИЙН ТАЙЛАНГ ЗӨВ ЦЭГЦТЭЙ ОЙЛГОХ НЬ 05/25/2015
АЗЗАЯА ЛХАГВАСҮРЭН 5
Борлуулсан бүтээгдэхүүний өртөг нь орлогыг бий болгоход зарцуулсан шууд зардлууд бол
үйл ажиллагааны зардал нь борлуулалтын орлогыг бий болгоход зарцуулсан шууд бус
зардал юм. Орлогын тайлангийн дансууд эхний болон эцсийн үлдэгдэлгүй тул түр дансанд
бүртгэгддэг.
Үйл ажиллагааны зардлууд дундаас элэгдлийн зардал мөнгөөр гардаггүй биет бус зардал
юм. Орлогын тайлангийн цэвэр ашиг/алдагдал нь хуримтлагдсан ашгийн тайлангийн буюу
өмчийн өөрчлөлтийн тайлантай холбогддог.
Орлогын тайлангаас юу харж болох вэ? Хичнээн хэмжээний ашгийг компани олж байгаа,
жил бүрийн орлого зарлагын өсөлт/бууралт буюу өөрчлөлт, борлуулалтын орлоготой шууд
болон шууд бус хамааралтай ямар зардлууд байна, ямар үйл ажиллагааны зардлууд ямар
хэмжээгээр гардаг, тогтмол болон хувьсах ямар зардлууд байна, ашгийн маржин, тухайн
салбарын компаниудтай харьцуулалт хийх.
Хуримтлагдсан ашгийн тайлан буюу эздийн өмчийн тайлангаар цэвэр ашиг болон ногдол
ашгийн хуваарилалт нь компанийн тухайн хугацааны эцэс дэх санхүүгийн байдалд ямар
нөлөө үзүүлэхийг харуулдаг. Тайлант хугацааны туршид олсон ашиг/алдагдал нь
хуримтлагдсан ашгийг нэмэгдүүлж/бууруулдаг. Хувьцаа эзэмшигчдэд өгөх зарласан
ногдол ашиг хуримтлагдсан ашгийг мөн бууруулдаг. Цэвэр ашгийг хуримтлуулах нь
компани өөрөө өөрийгөө санхүүжүүлэх эх үүсвэр болдог.
Ногдол ашгийг зарлах, ногдол ашгийг олгох 2 ялгаатай. Ногдол ашиг зарлах нь компанийн
ногдол ашгийн бодлогоос хамаардаг. Ногдол ашгийн бодлого нь тухайн компанийн өр
төлбөрөө төлөх чадварт ихээхэн нөлөөлдөг. Хөрөнгө оруулагчид хуримтлагдсан ашгийн
тайлангаас тухайн компани бизнесийн ирээдүйн үйл ажиллагаандаа олсон ашгаасаа
хангалттай хэмжээгээр дахин хөрөнгө оруулж байгаа эсэхийг хардаг. Хуримтлагдсан
ашгийн тайлан нь баланстай холбогддог. Хуримтлагдсан ашгийн тайлангийн бүтцийг
харуулбал:
Мөнгөн урсгалын/гүйлгээний тайлан нь тайлант хугацаанд хичнээн хэмжээний бэлэн
мөнгөний орж, гарсан урсгалыг, хугацааны эхнээс хугацааны эцэс хүртэл хэрхэн юунаас
болж өөрчлөгдөж байгааг харуулдаг. Мөнгөн урсгалын тайлан нь эхний бөгөөд эцсийн
үлдэгдэлтэй бөгөөд шинж чанараасаа хамаараад 3 хэсгээс бүрддэг.
Үйл ажиллагааны мөнгөн урсгал нь орлого олох, зарлага гарах үйл ажиллагаатай шууд
хамааралтай. Хөрөнгө оруулалтын үйл ажиллагааны мөнгөн урсгал нь компани аливаа
Үзүүлэлт 2011-12-31 2012-12-31
Хувьцаат капиталын эхний үлдэгдэл 6,627,896,086.00 7,867,946,406.00
Өмнөх үеийн хуримтлагдсан ашиг (461,578,960.98) 1,387,890,555.86
Тайлант үеийн цэвэр ашиг 1,849,469,516.84 2,892,028,129.10
Тайлант үеийн зарласан ногдол ашиг - (393,397,320.00)
Тайлант үед нэмж гаргасан хувьцаа 1,240,050,320.00 -
Орлогын тайланд хүлээн зөвшөөрөгдөөгүй олз/гарз (886,280,213.99)
Эздийн өмчийн эцсийн үлдэгдэл 9,255,836,961.86 10,868,187,556.97
САНХҮҮГИЙН ТАЙЛАНГ ЗӨВ ЦЭГЦТЭЙ ОЙЛГОХ НЬ 05/25/2015
АЗЗАЯА ЛХАГВАСҮРЭН 6
хөрөнгийг олж авах, худалдахтай холбоотой. Санхүүжилтийн үйл ажиллагааны мөнгөн
урсгал нь компани өөрөө аливаад хөрөнгө оруулалт хийх, санхүүжүүлэх, эсхүл санхүүжилт
авах, ногдол ашиг хуваарилах, нэмж хувьцааа гаргах, эргүүлж татах зэрэг үйл ажиллагаатай
холбоотой.
Бэлэн мөнгө нь хамгийн хөрвөх чадвар сайтай хөрөнгө юм. Бэлэн мөнгөний хүрэлцээт
байдал нь компанийн санхүүжүүлэгч, хөрөнгө оруулагч нарт чухал байдаг. Өөрөөр хэлбэл
бэлэн мөнгөний хүрэлцээт байдлаар тухайн компанийн өр төлбөрөө төлөх чадварыг
тодорхойлдог. Компани хичнээн ашигтай ажилласан ч мөнгөн урсгалаа сайн удирдаж
чадаагүйн улмаас өр төлбөрөө гүйцэтгэж чадахгүй байх нөхцөлд хүрдэг. Компаниуд
аккруаль сууриар орлого зардлагаа бүртгэдэг учир нь тэдгээрийн орлогын тайлан мөнгөн
урсгалыг төдийлөн илэрхийлж чаддаггүй. Учир нь орлого нь бэлэн мөнгө болон авлагаар,
зардал нь бэлэн мөнгө болон өглөгөөр бүртгэгдэж байдаг. Мөнгөн урсгалын тайлангийн
бүтцийг жишээгээр харуулбал:
Үзүүлэлт 2011-12-31 2012-12-31
Үйл ажиллагааны цэвэр мөнгөн гүйлгээ
Цэвэр ашиг 1,849,469,516.84 2,892,028,129.10
Тохируулах бичилт - -
Элэгдлийн зардал 520,645,509.07 819,644,858.90
Худалдсан үндсэн хөрөнгө, ХО-ын зардал 2,112,262.44 1,669,421.67
Худалдсан үндсэн хөрөнгө, ХО-ын ашиг (393,372,926.32) (1,166,756.00)
Авлага, бараа материал, урьдчилж гарсан зардлын нэмэгдэх өөрчлөлт (18,738,715,892.41) (28,213,415,392.03)
Авлага, бараа материал, урьдчилж гарсан зардлын хасагдах өөрчлөлт 22,181,426,192.85 34,998,008,179.79
Богино хугацаат өглөг, урьдчилж олсон орлогын нэмэгдэх өөрчлөлт 4,775,587,780.92 1,755,629,864.15
Богино хугацаат өглөг, урьдчилж олсон орлогын хасагдах өөрчлөлт (10,020,096,155.86) (14,279,341,696.45)
Үйл ажиллагааны цэвэр мөнгөн гүйлгээний дүн 177,056,287.53 (2,026,943,390.87)
Хөрөнгө оруулалтын цэвэр мөнгөн гүйлгээ
Худалдсан хөрөнгийн үнэ - -
Худалдаж авсан үндсэн хөрөнгө (200,000.00) -
Худалдсан хөрөнгө оруулалт - -
Худалдаж авсан хөрөнгө оруулалт - -
Хөрөнгө оруулалтын цэвэр мөнгөн гүйлгээний дүн (200,000.00) -
Санхүүгийн цэвэр мөнгөн гүйлгээ
Банкнаас авсан зээл - 4,196,050,000.00
Санхүүжилт - -
Төрөл бүрийн хандив - -
Зээлийн төлөлт - -
Урт хугацаат өрийн тайлангийн үеийн төлөлт (544,000,000.00) (1,884,765,125.18)
Гаргасан хувьцаа - -
Мөнгөөр эргүүлж авсан хувьцаа - -
Ногдол ашгийн мөнгөөр төлсөн - -
Эзэмшигчийн өмчийн бусад хэсэг - (181,429,373.24)
Санхүүгийн цэвэр мөнгөн гүйлгээний цэвэр дүн (544,000,000.00) 2,129,855,501.58
Бүх цэвэр мөнгөн гүйлгээ (367,143,712.47) 102,912,110.71
Мөнгө, түүнтэй адилтгах хөрөнгийн эхний үлдэгдэл 425,363,450.06 58,219,737.59
Мөнгө, түүнтэй адилтгах хөрөнгийн эцсийн үлдэгдэл 58,219,737.59 161,131,848.30
САНХҮҮГИЙН ТАЙЛАНГ ЗӨВ ЦЭГЦТЭЙ ОЙЛГОХ НЬ 05/25/2015
АЗЗАЯА ЛХАГВАСҮРЭН 7
Мөнгөн урсгалын тайлангаас юу харж болох вэ? – компанийн хөрөнгө оруулалтын хэмжээ,
юунд хөрөнгө оруулж байгаа, ногдол ашгийн бодлого, өр төлбөрөө төлөх чадвар, бизнесийн
үйл ажиллагаагаа өргөжүүлэхдээ санхүүжилтийн ямар эх үүсвэр ашигласан, мөнгөн
урсгалын өөрчлөлт нь эерэг эсвэл сөрөг байгаа эсэх гэх мэт.
Санхүүгийн 4 тайлан нь хоорондоо уялдаж байдаг бөгөөд нэг тайлангийн үр дүн нөгөө
тайлангийн орц болж байдаг. Тайлангууд нь хоорондоо хэрхэн уялдаж байгаа дараах
схемүүдээр үзүүлбэл:

More Related Content

What's hot

Financial management lecture 1
Financial management lecture 1Financial management lecture 1
Financial management lecture 1Bbujee
 
Арилжааны банк гэж юу вэ?
Арилжааны банк гэж юу вэ?Арилжааны банк гэж юу вэ?
Арилжааны банк гэж юу вэ?2011_2013
 
Нягтлан бодох бүртгэлийн үндэс хичээл 5 ШИДС
Нягтлан бодох бүртгэлийн үндэс хичээл 5 ШИДСНягтлан бодох бүртгэлийн үндэс хичээл 5 ШИДС
Нягтлан бодох бүртгэлийн үндэс хичээл 5 ШИДСChuluun Zulaa
 
Batjargal orlogo huleen zuwshuurult орлого хүлээн зөвшөөрөлт
Batjargal orlogo huleen zuwshuurult орлого хүлээн зөвшөөрөлтBatjargal orlogo huleen zuwshuurult орлого хүлээн зөвшөөрөлт
Batjargal orlogo huleen zuwshuurult орлого хүлээн зөвшөөрөлтBachkana Enhbat
 
Нягтлан бодох бүртгэлийн үндэс хичээл 11 ШИДС
Нягтлан бодох бүртгэлийн үндэс  хичээл 11 ШИДС Нягтлан бодох бүртгэлийн үндэс  хичээл 11 ШИДС
Нягтлан бодох бүртгэлийн үндэс хичээл 11 ШИДС Chuluun Zulaa
 
"Нягтлан бодох бүртгэлийн үндэс" Хичээл - 7
"Нягтлан бодох бүртгэлийн үндэс" Хичээл - 7"Нягтлан бодох бүртгэлийн үндэс" Хичээл - 7
"Нягтлан бодох бүртгэлийн үндэс" Хичээл - 7E-Gazarchin Online University
 
Санхүүгийн тайлангийн шинжилгээ - Part 1
Санхүүгийн тайлангийн шинжилгээ - Part 1Санхүүгийн тайлангийн шинжилгээ - Part 1
Санхүүгийн тайлангийн шинжилгээ - Part 1Azzaya L
 
урт хугацаат өр төлбөрийн бүртгэл
урт хугацаат өр төлбөрийн  бүртгэл урт хугацаат өр төлбөрийн  бүртгэл
урт хугацаат өр төлбөрийн бүртгэл Bachkana Enhbat
 
Санхүүгийн тайланг унших аргууд
Санхүүгийн тайланг унших аргуудСанхүүгийн тайланг унших аргууд
Санхүүгийн тайланг унших аргуудByambadrj Myagmar
 
Санхүү менежментийн тулгуур ойлголтууд
Санхүү менежментийн тулгуур ойлголтуудСанхүү менежментийн тулгуур ойлголтууд
Санхүү менежментийн тулгуур ойлголтуудИЗ-СЭЗС багш А.Бибиш
 
Зардлын бүртгэл Лекц 3
Зардлын бүртгэл Лекц 3Зардлын бүртгэл Лекц 3
Зардлын бүртгэл Лекц 3Bbujee
 
Нягтлан бодох бүртгэлийн үндэс хичээл 6 ШИДС
Нягтлан бодох бүртгэлийн үндэс  хичээл 6 ШИДСНягтлан бодох бүртгэлийн үндэс  хичээл 6 ШИДС
Нягтлан бодох бүртгэлийн үндэс хичээл 6 ШИДСChuluun Zulaa
 
Дотоодын нийт бүтээгдэхүүн
Дотоодын нийт бүтээгдэхүүнДотоодын нийт бүтээгдэхүүн
Дотоодын нийт бүтээгдэхүүнNYAM-OCHIR BOLD
 
НББОУС7 Мөнгөн гүйлгээний тайлан
НББОУС7 Мөнгөн гүйлгээний тайланНББОУС7 Мөнгөн гүйлгээний тайлан
НББОУС7 Мөнгөн гүйлгээний тайланerdenesoyol duudgai
 
Lecture 10
Lecture 10Lecture 10
Lecture 10Bbujee
 

What's hot (20)

Financial management lecture 1
Financial management lecture 1Financial management lecture 1
Financial management lecture 1
 
Арилжааны банк гэж юу вэ?
Арилжааны банк гэж юу вэ?Арилжааны банк гэж юу вэ?
Арилжааны банк гэж юу вэ?
 
Нягтлан бодох бүртгэлийн үндэс хичээл 5 ШИДС
Нягтлан бодох бүртгэлийн үндэс хичээл 5 ШИДСНягтлан бодох бүртгэлийн үндэс хичээл 5 ШИДС
Нягтлан бодох бүртгэлийн үндэс хичээл 5 ШИДС
 
НББОУС-21
НББОУС-21НББОУС-21
НББОУС-21
 
Бүлэг7
Бүлэг7Бүлэг7
Бүлэг7
 
Batjargal orlogo huleen zuwshuurult орлого хүлээн зөвшөөрөлт
Batjargal orlogo huleen zuwshuurult орлого хүлээн зөвшөөрөлтBatjargal orlogo huleen zuwshuurult орлого хүлээн зөвшөөрөлт
Batjargal orlogo huleen zuwshuurult орлого хүлээн зөвшөөрөлт
 
A.pa631
A.pa631A.pa631
A.pa631
 
Нягтлан бодох бүртгэлийн үндэс хичээл 11 ШИДС
Нягтлан бодох бүртгэлийн үндэс  хичээл 11 ШИДС Нягтлан бодох бүртгэлийн үндэс  хичээл 11 ШИДС
Нягтлан бодох бүртгэлийн үндэс хичээл 11 ШИДС
 
Бүлэг6
Бүлэг6Бүлэг6
Бүлэг6
 
"Нягтлан бодох бүртгэлийн үндэс" Хичээл - 7
"Нягтлан бодох бүртгэлийн үндэс" Хичээл - 7"Нягтлан бодох бүртгэлийн үндэс" Хичээл - 7
"Нягтлан бодох бүртгэлийн үндэс" Хичээл - 7
 
Санхүүгийн тайлангийн шинжилгээ - Part 1
Санхүүгийн тайлангийн шинжилгээ - Part 1Санхүүгийн тайлангийн шинжилгээ - Part 1
Санхүүгийн тайлангийн шинжилгээ - Part 1
 
урт хугацаат өр төлбөрийн бүртгэл
урт хугацаат өр төлбөрийн  бүртгэл урт хугацаат өр төлбөрийн  бүртгэл
урт хугацаат өр төлбөрийн бүртгэл
 
Санхүүгийн тайланг унших аргууд
Санхүүгийн тайланг унших аргуудСанхүүгийн тайланг унших аргууд
Санхүүгийн тайланг унших аргууд
 
Санхүү менежментийн тулгуур ойлголтууд
Санхүү менежментийн тулгуур ойлголтуудСанхүү менежментийн тулгуур ойлголтууд
Санхүү менежментийн тулгуур ойлголтууд
 
Sb 4 avl
Sb 4 avlSb 4 avl
Sb 4 avl
 
Зардлын бүртгэл Лекц 3
Зардлын бүртгэл Лекц 3Зардлын бүртгэл Лекц 3
Зардлын бүртгэл Лекц 3
 
Нягтлан бодох бүртгэлийн үндэс хичээл 6 ШИДС
Нягтлан бодох бүртгэлийн үндэс  хичээл 6 ШИДСНягтлан бодох бүртгэлийн үндэс  хичээл 6 ШИДС
Нягтлан бодох бүртгэлийн үндэс хичээл 6 ШИДС
 
Дотоодын нийт бүтээгдэхүүн
Дотоодын нийт бүтээгдэхүүнДотоодын нийт бүтээгдэхүүн
Дотоодын нийт бүтээгдэхүүн
 
НББОУС7 Мөнгөн гүйлгээний тайлан
НББОУС7 Мөнгөн гүйлгээний тайланНББОУС7 Мөнгөн гүйлгээний тайлан
НББОУС7 Мөнгөн гүйлгээний тайлан
 
Lecture 10
Lecture 10Lecture 10
Lecture 10
 

Similar to Санхүүгийн тайланг зөв цэгцтэй ойлгох нь

Sanhuugiin tailangiin butets zohion baiguulalt,sanhuugiin tailangiin dinamiki...
Sanhuugiin tailangiin butets zohion baiguulalt,sanhuugiin tailangiin dinamiki...Sanhuugiin tailangiin butets zohion baiguulalt,sanhuugiin tailangiin dinamiki...
Sanhuugiin tailangiin butets zohion baiguulalt,sanhuugiin tailangiin dinamiki...E-Gazarchin Online University
 
Lecture 3
Lecture 3Lecture 3
Lecture 3Bbujee
 
Lecture3
Lecture3Lecture3
Lecture3Bbujee
 
Lecture 11,12
Lecture 11,12Lecture 11,12
Lecture 11,12Bbujee
 
КОМПАНИЙН ХУВЬЦАА НЭМЖ ГАРГАХ, ХУВЬЦААНЫ НЭРЛЭСЭН ҮНИЙГ ӨСГӨХ
КОМПАНИЙН ХУВЬЦАА НЭМЖ ГАРГАХ, ХУВЬЦААНЫ НЭРЛЭСЭН ҮНИЙГ ӨСГӨХКОМПАНИЙН ХУВЬЦАА НЭМЖ ГАРГАХ, ХУВЬЦААНЫ НЭРЛЭСЭН ҮНИЙГ ӨСГӨХ
КОМПАНИЙН ХУВЬЦАА НЭМЖ ГАРГАХ, ХУВЬЦААНЫ НЭРЛЭСЭН ҮНИЙГ ӨСГӨХUmguullin Mongol Umguulugch
 
Lecture 4, 5
Lecture 4, 5Lecture 4, 5
Lecture 4, 5Bbujee
 
Бизнесийн хөрөнгө оруулалт
Бизнесийн хөрөнгө оруулалтБизнесийн хөрөнгө оруулалт
Бизнесийн хөрөнгө оруулалтAdilbishiin Gelegjamts
 
нбб д тусгагдах зүйлс.2
нбб д тусгагдах зүйлс.2нбб д тусгагдах зүйлс.2
нбб д тусгагдах зүйлс.2uugii4411
 
НББ-боддогын-баримт-бичиг загвар.docx
НББ-боддогын-баримт-бичиг загвар.docxНББ-боддогын-баримт-бичиг загвар.docx
НББ-боддогын-баримт-бичиг загвар.docxTumendelgerDagvaOsor
 
ҮАГ Санхүүгийн тайлангийн аудитын гарын авлага
ҮАГ Санхүүгийн тайлангийн аудитын гарын авлагаҮАГ Санхүүгийн тайлангийн аудитын гарын авлага
ҮАГ Санхүүгийн тайлангийн аудитын гарын авлагаByambadrj Myagmar
 
0726 20
0726 200726 20
0726 20Jigmee
 
СТОУС 10 НЭГТГЭСЭН САНХҮҮГИЙН ТАЙЛАН
СТОУС 10 НЭГТГЭСЭН САНХҮҮГИЙН ТАЙЛАНСТОУС 10 НЭГТГЭСЭН САНХҮҮГИЙН ТАЙЛАН
СТОУС 10 НЭГТГЭСЭН САНХҮҮГИЙН ТАЙЛАНEnebish Vandandulam
 

Similar to Санхүүгийн тайланг зөв цэгцтэй ойлгох нь (20)

Sanhuugiin tailangiin butets zohion baiguulalt,sanhuugiin tailangiin dinamiki...
Sanhuugiin tailangiin butets zohion baiguulalt,sanhuugiin tailangiin dinamiki...Sanhuugiin tailangiin butets zohion baiguulalt,sanhuugiin tailangiin dinamiki...
Sanhuugiin tailangiin butets zohion baiguulalt,sanhuugiin tailangiin dinamiki...
 
Nemelt unshih-material
Nemelt unshih-materialNemelt unshih-material
Nemelt unshih-material
 
Sanhuugiin tailangiin shinjilgee 2
Sanhuugiin tailangiin shinjilgee 2Sanhuugiin tailangiin shinjilgee 2
Sanhuugiin tailangiin shinjilgee 2
 
Sm3 1
Sm3 1Sm3 1
Sm3 1
 
Lecture 3
Lecture 3Lecture 3
Lecture 3
 
лекц 10,11
лекц 10,11лекц 10,11
лекц 10,11
 
лекц №11
лекц №11лекц №11
лекц №11
 
Бүлэг1
Бүлэг1Бүлэг1
Бүлэг1
 
лекц 10,11
лекц 10,11лекц 10,11
лекц 10,11
 
Lecture3
Lecture3Lecture3
Lecture3
 
Lecture 11,12
Lecture 11,12Lecture 11,12
Lecture 11,12
 
КОМПАНИЙН ХУВЬЦАА НЭМЖ ГАРГАХ, ХУВЬЦААНЫ НЭРЛЭСЭН ҮНИЙГ ӨСГӨХ
КОМПАНИЙН ХУВЬЦАА НЭМЖ ГАРГАХ, ХУВЬЦААНЫ НЭРЛЭСЭН ҮНИЙГ ӨСГӨХКОМПАНИЙН ХУВЬЦАА НЭМЖ ГАРГАХ, ХУВЬЦААНЫ НЭРЛЭСЭН ҮНИЙГ ӨСГӨХ
КОМПАНИЙН ХУВЬЦАА НЭМЖ ГАРГАХ, ХУВЬЦААНЫ НЭРЛЭСЭН ҮНИЙГ ӨСГӨХ
 
Lecture 4, 5
Lecture 4, 5Lecture 4, 5
Lecture 4, 5
 
Бизнесийн хөрөнгө оруулалт
Бизнесийн хөрөнгө оруулалтБизнесийн хөрөнгө оруулалт
Бизнесийн хөрөнгө оруулалт
 
нбб д тусгагдах зүйлс.2
нбб д тусгагдах зүйлс.2нбб д тусгагдах зүйлс.2
нбб д тусгагдах зүйлс.2
 
НББ-боддогын-баримт-бичиг загвар.docx
НББ-боддогын-баримт-бичиг загвар.docxНББ-боддогын-баримт-бичиг загвар.docx
НББ-боддогын-баримт-бичиг загвар.docx
 
Inv fin mkt_3
Inv fin mkt_3Inv fin mkt_3
Inv fin mkt_3
 
ҮАГ Санхүүгийн тайлангийн аудитын гарын авлага
ҮАГ Санхүүгийн тайлангийн аудитын гарын авлагаҮАГ Санхүүгийн тайлангийн аудитын гарын авлага
ҮАГ Санхүүгийн тайлангийн аудитын гарын авлага
 
0726 20
0726 200726 20
0726 20
 
СТОУС 10 НЭГТГЭСЭН САНХҮҮГИЙН ТАЙЛАН
СТОУС 10 НЭГТГЭСЭН САНХҮҮГИЙН ТАЙЛАНСТОУС 10 НЭГТГЭСЭН САНХҮҮГИЙН ТАЙЛАН
СТОУС 10 НЭГТГЭСЭН САНХҮҮГИЙН ТАЙЛАН
 

Санхүүгийн тайланг зөв цэгцтэй ойлгох нь

  • 1. САНХҮҮГИЙН ТАЙЛАНГ ЗӨВ ЦЭГЦТЭЙ ОЙЛГОХ НЬ 05/25/2015 АЗЗАЯА ЛХАГВАСҮРЭН 1 САНХҮҮГИЙН ТАЙЛАН Аливаа нэг этгээд өөрийн эрхэлж буй үйл ажиллагаагаа тоогоор дамжуулан илэрхийлэхийг санхүүгийн тайлагналын үйл ажиллагаа гэж ойлгож болно. Этгээд гэдэгт ашгийн төлөө болон ашгийн төлөө бус үйл ажиллагаа явуулж байгаа компани, төрийн бус байгууллага, иргэн, төрийн өмчит компаниуд зэргийг хамруулан ойлгоно. Яагаад иргэнг этгээдэд хамруулж байна гэхээр иргэн хүн бизнесийн үйл ажиллагаа эрхэлж болно, үүнийгээ өөртөө болон гуравдагч этгээд (банк)-д зориулан санхүүгийн үйл ажиллагаагаа тайлагнаж болно. Үйл ажиллагаагаа тоогоор тайлагнахдаа 4 төрлийн тайлангаар дамжуулан илэрхийлдэг. Үүнд: 1/ Тайлан тэнцэл буюу баланс, 2/ Орлогын тайлан буюу ашиг/алдагдлын тайлан, 3/ Өмчийн өөрчлөлтийн буюу хуримтлагдсан ашгийн тайлан, 4/ Мөнгөн урсгалын тайлан. Эдгээр 4 тайлан тус бүрдээ тухай этгээдийн санхүүгийн үйл ажиллагааг 4 өнцгөөс тайлбарладаг гэж ойлгож болно. Тайлан тэнцэл буюу баланс нь тухайн бизнесийн үйл ажиллагаа орлого олохдоо ямар хөрөнгийг ашигладаг, тэдгээр хөрөнгүүдийг бий болгохын тулд ямар эх үүсвэр, санхүүжилтээр бий болгосон, тэдгээрийн хэмжээ ямар байгаа зэргийг харуулдаг. Өөрөөр хэлбэл тайлагналын хугацааны эцэст компанийн санхүүгийн байдал нь хичнээн хэмжээний хөрөнгө, эх үүсвэрээс бүрдэж байгааг харуулна. Мөн тайлагналын хугацаа бүрийн эцэс дэх санхүүгийн байдлыг хооронд нь харьцуулснаар тэдгээрийн өөрчлөлтийг харж болно. Баланс нь Хөрөнгө = Эх үүсвэр (өр төлбөр + эзэмшигчдийн өмч) гэсэн бүтэцтэй байдаг. Балансын хөрөнгө тал нь тухайн компанид орлогыг бий болгож өгдөг. Өөрөөр хэлбэл компани нь бизнесийн үйл ажиллагаагаараа дамжуулан орлого олохдоо өөрийн хөрөнгийг ашигладаг. Хөрөнгө нь хөрвөх чадвартай, хэмжигдэхүйц, тодорхой үнэ цэнэтэй байх гэсэн шинж чанаруудыг өөртөө агуулсан байх шаардлагатай байдаг. Эдгээр шинж чанаруудыг агуулснаар аливаа эд зүйл хөрөнгө гэж бүртгэгдэх юм. Хөрөнгийн хөрвөх чадварыг тодорхойлохдоо тухайн хөрөнгө ямар хугацаанд бэлэн мөнгө рүү хөрвөх боломжтойг харгалзаж үздэг. Энэ шинж чанараас нь хамааруулан хөрөнгийг эргэлтийн болон эргэлтийн бус хөрөнгө гэж ангилдаг. Эргэлтийн хөрөнгө гэдэгт 1 жилийн дотор буюу тухайн цаг хугацаанаас хойш 12 сарын дотор бэлэн мөнгө болж хөрвөх чадвартай хөрөнгийг хамааруулна. Эргэлтийн бус хөрөнгө гэдэгт 1-ээс дээш жилийн хугацаанд бэлэн мөнгө болж хувирах боломжтой хөрөнгийг багтаана. Түүнчлэн хөрөнгийг биет байдлаас нь хамааруулан биет болон биет бус хөрөнгө гэж ангилдаг. Балансад тусгагдаж байгаа хөрөнгө нь тухайн компанийн эрхэлж буй үйл ажиллагааг илэрхийлэхүйц байдаг. Мөн компанийн хөрөнгө буюу эдийн засгийн нөөц нь ирээдүйд тухайн компанидаа ашиг орлого, хүлээгдэж буй өгөөжийг бий болгос үүрэгтэй. Баланс дээр тусгагдаж байгаа хөрөнгө нь тухайн компанийн нэр дээрх хөрөнгө бөгөөд харин тухайн компанийг эзэмшдэг эздийн хөрөнгө бол биш. Тухайлсан хөрөнгө нь балансад түүнийг анх олж авсан өртгөөр бүртгэгддэг.
  • 2. САНХҮҮГИЙН ТАЙЛАНГ ЗӨВ ЦЭГЦТЭЙ ОЙЛГОХ НЬ 05/25/2015 АЗЗАЯА ЛХАГВАСҮРЭН 2 Балансын хөрөнгө талын бүтцийг харуулбал: Дээрхээс харахад А компанийн нийт хөрөнгө 2010 оны эцсийн байдлаар 6.3 тэрбум төгрөг байсан бол 2011 оны эцэс гэхэд 68.1%-иар өсч 10.7 тэрбум төгрөгт хүрсэн байна. Балансын хөрөнгө тал 4.3 тэрбум төгрөгөөр өссөн бол мөн эх үүсвэр тал ийм хэмжээгээр өссөн байна. Компани бизнесийн үйл ажиллагаагаа эрхлэх, орлого олох, шаардлагатай хөрөнгийг олж авахын тулд хангалттай хэмжээний эх үүсвэр буюу санхүүжилт компанид хэрэгтэй бөгөөд тухайн эх үүсвэр, санхүүжилтийг гуравдагч этгээдийн зээл, хувьцаа эзэмшигчдийн хөрөнгө зэргээс бүрдүүлдэг. Өөрөөр хэлбэл балансын эх үүсвэр тал нь компанийн гуравдагч этгээдэд өгөх өр төлбөр юм. Балансын эх үүсвэр тал нь өр төлбөр болон хувьцаа эзэмшигчид (компанийн эздийн хөрөнгө)-ийн хөрөнгөөс бүрддэг. Өр төлбөр гэдэг нь бэлтгэн нийлүүлэгчээс бараа, ажил үйлчилгээ худалдан авахад, банкнаас богино болон урт хугацааны зээл авах зэргээс үүсдэг бол хувьцаа эзэмшигчдийн Балансын үзүүлэлт 2010-12-31 2011-12-31 2012-12-31 НИЙТ ХӨРӨНГӨ 6,346,901,565.01 10,670,971,729.29 16,599,581,415.34 Эргэлтийн хөрөнгө 1,344,881,479.54 2,725,938,717.73 6,596,152,611.13 Мөнгөн хөрөнгө 425,363,450.06 58,219,737.59 161,131,848.30 Кассад байгаа бэлэн мөнгө 29,252,251.45 20,349,817.44 55,288,290.67 Банкинд байгаа мөнгө 396,111,198.61 37,869,920.15 105,843,557.63 Дансны авлага 813,244,874.67 1,826,652,336.20 5,769,503,254.67 Найдваргүй авлагын нөөц - - (184,200,693.40) Бусад авлага 16,727,931.03 30,052,326.98 154,888,574.64 НӨАТ авлага 158,230,036.12 Бараа материал 90,415,225.13 604,888,880.51 487,222,894.82 Түүхий эд материал 22,250,462.67 444,864,731.65 191,665,536.41 Бараа, бэлэн бүтээгдэхүүн 234,859.59 - 0 Хангамжийн материал 45,412,000.16 90,415,392.47 43,473,464.81 Ашиглалтанд буй хан.мат 7,194,789.99 7,536,189.99 10,534,371.68 Сэлбэг хэрэгсэл 11,826,839.66 37,549,780.70 172,877,574.38 Шатах, тослох материал 3,496,273.06 24,522,785.70 68,671,947.54 Урьдчилж төлсөн тооцоо - 29,829,551.45 49,376,695.98 Урьдчилж гарсан зардал (870,001.35) 176,295,885.00 - Эргэлтийн бус хөрөнгө 5,002,020,085.47 7,945,033,011.56 10,003,428,804.21 Үндсэн хөрөнгө 3,964,271,407.97 5,407,084,334.06 7,332,016,867.96 Барилга байгууламж 1,389,345,885.35 1,618,365,885.35 1,658,985,991.35 Барилга байгууламж ХЭ (38,955,202.76) (104,923,813.36) (187,647,026.01) Тавилга, эд хогшил, багаж хэрэгсэл 40,422,601.00 55,400,144.58 95,926,744.22 Тавилга, эд хогшил, багаж хэрэгсэл ХЭ (7,985,933.78) (13,484,786.95) (26,745,789.63) Машин, тоног төхөөрөмж 108,612,370.35 230,998,366.35 274,424,910.35 Машин, тоног төхөөрөмж ХЭ (17,949,836.09) (35,931,325.86) (61,847,277.44) Тээврийн хэрэгсэл 3,312,013,072.00 4,835,261,901.92 6,359,040,017.32 Тээврийн хэрэгсэл, ХЭ (821,816,448.10) (1,179,186,937.97) (1,680,780,294.20) Дуусаагүй барилга 584,900.00 584,900.00 900,659,592.00 Биет бус хөрөнгө 1,037,748,677.50 2,537,948,677.50 1,979,730,000.00 Урт хугацаат ХО - - 250,000,000.00 Урт хугацаат ХО - - 441,681,936.25
  • 3. САНХҮҮГИЙН ТАЙЛАНГ ЗӨВ ЦЭГЦТЭЙ ОЙЛГОХ НЬ 05/25/2015 АЗЗАЯА ЛХАГВАСҮРЭН 3 хөрөнгийг компанийн эзэд компанид өгөхөөс гадна компани өөрийн олсон ашгаараа мөн нэмэгдүүлдэг. Өр төлбөр нь мөн төлөгдөх хугацаанаасаа хамаараад богино болон урт хугацаат өр төлбөр гэж ангилагддаг. Богино хугацаат өр төлбөр нь өр үүссэнээс хойш 1 жилийн хугацаанд эргэн төлөгдөх нөхцөлтэй бол урт хугацаат өр төлбөр нь 1-ээс дээш жилийн хугацаанд эргэн төлөгдөхөөр байдаг. Балансын эх үүсвэр талын бүтцийг харуулбал: Балансын аливаа данс буюу үзүүлэлт баганад байгаа хөрөнгө, эх үүсвэрүүд нь эхний болон эцсийн үлдэгдэлтэй байнгын данс байдаг. Балансаас юуг харж болох вэ? – хөрөнгийн бүтцийг нь ажиглах замаар ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани болохыг, ижил төрлийн компанитай харьцуулснаар ямар хэмжээний компани болохыг, хөрөнгийн болон эх үүсвэрийн бүтэц, ашиг орлогын хэмжээ, тайлант хугацааны өсөлт/бууралт буюу өөрчлөлт, хөрөнгө оруулагчид тухайн компанийн хичнээн хэмжээний ямар хөрөнгө өмчилдөг, ямар хэмжээний өртэй, компанийн эзэд нь компанид хичнээн хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн гэдгийг харж болдог ба ийм мэдээллийг авснаар хөрөнгө оруулагчид энэ компанид нэмж хөрөнгө оруулах эсэхээ шийдвэрлэхэд нь чухал мэдээллийн эх үүсвэр болдог. Мөн салбарын хэмжээнд харьцуулалт хийх нь зүйтэй. Дараагийн тайлан бол орлогын тайлан буюу ашиг/алдагдлын тайлан. Уг тайлангаар тухайн тайлант хугацааны туршид компани хөрөнгөөрөө ямар бүтээгдэхүүн, үйлчилгээ үйлдвэрлэж, түүнийгээ худалдан авагч/хэрэглэгчдэд зарж борлуулснаар хичнээн хэмжээний орлогыг бий болгосон, мөн уг орлогыг олохдоо хичнээн хэмжээний зардал гаргасан, улмаар ямар хэмжээний ашиг, алдагдалтай ажилласныг харуулдаг. Орлогоо хүлээн авахдаа тодорхой хэсгийг бэлэн мөнгөөр, зарим хэсгийг нь дараа авах нөхцөлтэйгээр авах бол эндээс авлага үүсч балансын хөрөнгө талд бүртгэгддэг. Харин Балансын үзүүлэлт 2010-12-31 2011-12-31 2012-12-31 НИЙТ ЭХ ҮҮСВЭР 6,346,901,565.01 10,670,971,729.29 16,599,581,415.34 Нийт өр төлбөр 69,120,020.09 1,415,134,767.43 5,731,393,857.77 Өр төлбөр 69,120,020.09 1,415,134,767.43 5,731,393,857.77 Богино хугацаат өглөг 69,120,020.09 429,851,254.93 1,491,990,974.68 Дансны өглөг 13,980,450.55 279,575,443.64 1,185,335,844.10 Орлогын татварын өглөг 55,442,396.66 65,690,913.26 303,984,916.44 Цалингийн өглөг - - - ЭМНД-ын шимтгэлийн өглөг (646,391.12) 781,180.00 92,090.00 Бусад богино хугацаат өглөг 93,564.00 - 2,578,124.14 Урьдчилж олсон орлого 250,000.00 - - НӨАТ өглөг - 83,803,718.03 - Урт хугацаат хүүгийн өглөг - 985,283,512.50 3,352,239.25 Урт хугацаат зээл 4,236,050,643.84 Эзэмшигчдийн өмч 6,277,781,544.92 9,255,836,961.86 10,868,187,557.57 Эздийн өмч 1,579,075,886.00 - - Хувьцаат капитал 5,048,820,200.00 7,867,946,406.00 7,867,946,406.00 Хуримтлагдсан ашиг (350,114,541.08) 1,387,890,555.86 3,000,241,151.57 Тайлант үеийн ХА 421,683,126.18 1,849,469,516.84 2,892,028,129.10 Өмнөх үеийн ХА (771,797,667.26) (461,578,960.98) 108,213,022.47
  • 4. САНХҮҮГИЙН ТАЙЛАНГ ЗӨВ ЦЭГЦТЭЙ ОЙЛГОХ НЬ 05/25/2015 АЗЗАЯА ЛХАГВАСҮРЭН 4 орлого олохдоо гарч буй зардлын зарим хэсгийг бэлэн мөнгөөр төлж, зарим хэсгийг дараа төлөх нөхцөлтэйгээр төлөх бол үүнээс өглөг үүсч балансын эх үүсвэр талд бүртгэгддэг. Орлого, зарлагын зөрүү нь ашиг/алдагдал болж гардаг. Орлого нь зарлагаасаа давсан тохиолддолд ашиг болж түүнийгээ компанид дахин хөрөнгө оруулж, эх үүсвэр талыг нэмэгдүүлснээр хөрөнгөө нэмэгдүүлнэ, их хөрөнгөтэй байснаар илүү орлого олох нөхцөл бүрдэнэ. Ингэснээр ашиг дахин нэмэгдэх боломжтой. Хувьцаат компаниудын хувьд ашгийнхаа тодорхой хэсгийг компанидаа, зарим хэсгийг нь хувьцаа эзэмшигч нартаа ногдол ашиг хэлбэрээр хуваарилж тараадаг. Ногдол ашиг гэдэг нь хувьцаа эзэмшигч тухайн компанид хөрөнгө оруулснаар авч байгаа ашиг буюу өгөөж юм. Харин компани орлого зарлагаасаа бага тохиолдолд алдагдал болж компанийн эх үүсвэр талыг бууруулна, улмаар хөрөнгө буурна, хөрөнгө буурснаар хангалттай хэмжээний орлогыг үйлдвэрлэх боломжгүйд хүрнэ. Орлогын тайлангийн бүтцийг харуулбал дараах бүтэцтэй байдаг. Үзүүлэлт 2011 2012 Нийт борлуулалт 12,283,109,745.19 19,258,078,374.58 Борлуулалтын хорогдол, буцаалт (3,883,181.82) - Цэвэр борлуулалт 12,279,226,563.37 19,258,078,374.58 ББӨ (7,029,444,173.78) (14,600,411,876.21) НИЙТ АШИГ 5,249,782,389.59 4,657,666,498.37 Удирдлагын зардал (2,439,257.00) (62,336,580.00) Борлуулалт удирдлагын зардал (4,499,000.00) (39,752,644.00) Зар сурталчилгааны зардал (15,568,800.00) (14,883,100.00) Томилолтын зардал (27,244,118.11) (58,797,100.26) Бусад зардал (231,812,119.39) (56,550,533.76) Шатахууны зардал (888,944,727.32) (28,524,114.28) Тээврийн зардал (242,899,461.96) (61,048,544.19) НДШ-ийн зардал (55,436,714.10) (4,207,927.00) Ашиглалтын зардал (34,897,963.04) (44,941,771.88) Түрээсийн зардал (96,616,703.00) (28,046,527.27) Цалингийн зардал (463,577,882.00) 127,547,817.00 Шуудан холбооны зардал (9,195,290.64) (14,343,130.66) Бичиг хэрэг, аж ахуйн зардал (99,718,019.47) (81,208,252.93) Урсгал засварын зардал (221,170,158.42) (510,463,500.23) Татварын зардал (2,045,101.58) (22,633,145.79) Элэгдлийн зардал (520,645,509.07) (35,534,095.17) Хүүний зардал (129,404,240.91) (342,530,926.74) Хөдөлмөр хамгааллын зардал - (4,884,050.00) Нийт үйл ажиллагааны зардал (3,046,115,066.01) (1,283,138,127.16) ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ АШИГ 2,203,667,323.58 3,374,528,371.21 ҮА-ны бус орлого 45,067,658.40 637,990,216.87 ҮА-ны бус зардал (179,004,393.99) (647,060,738.60) Орлогын татварын зардал (220,261,071.15) (473,429,720.38) ЦЭВЭР АШИГ/АЛДАГДАЛ 1,849,469,516.84 2,892,028,129.10
  • 5. САНХҮҮГИЙН ТАЙЛАНГ ЗӨВ ЦЭГЦТЭЙ ОЙЛГОХ НЬ 05/25/2015 АЗЗАЯА ЛХАГВАСҮРЭН 5 Борлуулсан бүтээгдэхүүний өртөг нь орлогыг бий болгоход зарцуулсан шууд зардлууд бол үйл ажиллагааны зардал нь борлуулалтын орлогыг бий болгоход зарцуулсан шууд бус зардал юм. Орлогын тайлангийн дансууд эхний болон эцсийн үлдэгдэлгүй тул түр дансанд бүртгэгддэг. Үйл ажиллагааны зардлууд дундаас элэгдлийн зардал мөнгөөр гардаггүй биет бус зардал юм. Орлогын тайлангийн цэвэр ашиг/алдагдал нь хуримтлагдсан ашгийн тайлангийн буюу өмчийн өөрчлөлтийн тайлантай холбогддог. Орлогын тайлангаас юу харж болох вэ? Хичнээн хэмжээний ашгийг компани олж байгаа, жил бүрийн орлого зарлагын өсөлт/бууралт буюу өөрчлөлт, борлуулалтын орлоготой шууд болон шууд бус хамааралтай ямар зардлууд байна, ямар үйл ажиллагааны зардлууд ямар хэмжээгээр гардаг, тогтмол болон хувьсах ямар зардлууд байна, ашгийн маржин, тухайн салбарын компаниудтай харьцуулалт хийх. Хуримтлагдсан ашгийн тайлан буюу эздийн өмчийн тайлангаар цэвэр ашиг болон ногдол ашгийн хуваарилалт нь компанийн тухайн хугацааны эцэс дэх санхүүгийн байдалд ямар нөлөө үзүүлэхийг харуулдаг. Тайлант хугацааны туршид олсон ашиг/алдагдал нь хуримтлагдсан ашгийг нэмэгдүүлж/бууруулдаг. Хувьцаа эзэмшигчдэд өгөх зарласан ногдол ашиг хуримтлагдсан ашгийг мөн бууруулдаг. Цэвэр ашгийг хуримтлуулах нь компани өөрөө өөрийгөө санхүүжүүлэх эх үүсвэр болдог. Ногдол ашгийг зарлах, ногдол ашгийг олгох 2 ялгаатай. Ногдол ашиг зарлах нь компанийн ногдол ашгийн бодлогоос хамаардаг. Ногдол ашгийн бодлого нь тухайн компанийн өр төлбөрөө төлөх чадварт ихээхэн нөлөөлдөг. Хөрөнгө оруулагчид хуримтлагдсан ашгийн тайлангаас тухайн компани бизнесийн ирээдүйн үйл ажиллагаандаа олсон ашгаасаа хангалттай хэмжээгээр дахин хөрөнгө оруулж байгаа эсэхийг хардаг. Хуримтлагдсан ашгийн тайлан нь баланстай холбогддог. Хуримтлагдсан ашгийн тайлангийн бүтцийг харуулбал: Мөнгөн урсгалын/гүйлгээний тайлан нь тайлант хугацаанд хичнээн хэмжээний бэлэн мөнгөний орж, гарсан урсгалыг, хугацааны эхнээс хугацааны эцэс хүртэл хэрхэн юунаас болж өөрчлөгдөж байгааг харуулдаг. Мөнгөн урсгалын тайлан нь эхний бөгөөд эцсийн үлдэгдэлтэй бөгөөд шинж чанараасаа хамаараад 3 хэсгээс бүрддэг. Үйл ажиллагааны мөнгөн урсгал нь орлого олох, зарлага гарах үйл ажиллагаатай шууд хамааралтай. Хөрөнгө оруулалтын үйл ажиллагааны мөнгөн урсгал нь компани аливаа Үзүүлэлт 2011-12-31 2012-12-31 Хувьцаат капиталын эхний үлдэгдэл 6,627,896,086.00 7,867,946,406.00 Өмнөх үеийн хуримтлагдсан ашиг (461,578,960.98) 1,387,890,555.86 Тайлант үеийн цэвэр ашиг 1,849,469,516.84 2,892,028,129.10 Тайлант үеийн зарласан ногдол ашиг - (393,397,320.00) Тайлант үед нэмж гаргасан хувьцаа 1,240,050,320.00 - Орлогын тайланд хүлээн зөвшөөрөгдөөгүй олз/гарз (886,280,213.99) Эздийн өмчийн эцсийн үлдэгдэл 9,255,836,961.86 10,868,187,556.97
  • 6. САНХҮҮГИЙН ТАЙЛАНГ ЗӨВ ЦЭГЦТЭЙ ОЙЛГОХ НЬ 05/25/2015 АЗЗАЯА ЛХАГВАСҮРЭН 6 хөрөнгийг олж авах, худалдахтай холбоотой. Санхүүжилтийн үйл ажиллагааны мөнгөн урсгал нь компани өөрөө аливаад хөрөнгө оруулалт хийх, санхүүжүүлэх, эсхүл санхүүжилт авах, ногдол ашиг хуваарилах, нэмж хувьцааа гаргах, эргүүлж татах зэрэг үйл ажиллагаатай холбоотой. Бэлэн мөнгө нь хамгийн хөрвөх чадвар сайтай хөрөнгө юм. Бэлэн мөнгөний хүрэлцээт байдал нь компанийн санхүүжүүлэгч, хөрөнгө оруулагч нарт чухал байдаг. Өөрөөр хэлбэл бэлэн мөнгөний хүрэлцээт байдлаар тухайн компанийн өр төлбөрөө төлөх чадварыг тодорхойлдог. Компани хичнээн ашигтай ажилласан ч мөнгөн урсгалаа сайн удирдаж чадаагүйн улмаас өр төлбөрөө гүйцэтгэж чадахгүй байх нөхцөлд хүрдэг. Компаниуд аккруаль сууриар орлого зардлагаа бүртгэдэг учир нь тэдгээрийн орлогын тайлан мөнгөн урсгалыг төдийлөн илэрхийлж чаддаггүй. Учир нь орлого нь бэлэн мөнгө болон авлагаар, зардал нь бэлэн мөнгө болон өглөгөөр бүртгэгдэж байдаг. Мөнгөн урсгалын тайлангийн бүтцийг жишээгээр харуулбал: Үзүүлэлт 2011-12-31 2012-12-31 Үйл ажиллагааны цэвэр мөнгөн гүйлгээ Цэвэр ашиг 1,849,469,516.84 2,892,028,129.10 Тохируулах бичилт - - Элэгдлийн зардал 520,645,509.07 819,644,858.90 Худалдсан үндсэн хөрөнгө, ХО-ын зардал 2,112,262.44 1,669,421.67 Худалдсан үндсэн хөрөнгө, ХО-ын ашиг (393,372,926.32) (1,166,756.00) Авлага, бараа материал, урьдчилж гарсан зардлын нэмэгдэх өөрчлөлт (18,738,715,892.41) (28,213,415,392.03) Авлага, бараа материал, урьдчилж гарсан зардлын хасагдах өөрчлөлт 22,181,426,192.85 34,998,008,179.79 Богино хугацаат өглөг, урьдчилж олсон орлогын нэмэгдэх өөрчлөлт 4,775,587,780.92 1,755,629,864.15 Богино хугацаат өглөг, урьдчилж олсон орлогын хасагдах өөрчлөлт (10,020,096,155.86) (14,279,341,696.45) Үйл ажиллагааны цэвэр мөнгөн гүйлгээний дүн 177,056,287.53 (2,026,943,390.87) Хөрөнгө оруулалтын цэвэр мөнгөн гүйлгээ Худалдсан хөрөнгийн үнэ - - Худалдаж авсан үндсэн хөрөнгө (200,000.00) - Худалдсан хөрөнгө оруулалт - - Худалдаж авсан хөрөнгө оруулалт - - Хөрөнгө оруулалтын цэвэр мөнгөн гүйлгээний дүн (200,000.00) - Санхүүгийн цэвэр мөнгөн гүйлгээ Банкнаас авсан зээл - 4,196,050,000.00 Санхүүжилт - - Төрөл бүрийн хандив - - Зээлийн төлөлт - - Урт хугацаат өрийн тайлангийн үеийн төлөлт (544,000,000.00) (1,884,765,125.18) Гаргасан хувьцаа - - Мөнгөөр эргүүлж авсан хувьцаа - - Ногдол ашгийн мөнгөөр төлсөн - - Эзэмшигчийн өмчийн бусад хэсэг - (181,429,373.24) Санхүүгийн цэвэр мөнгөн гүйлгээний цэвэр дүн (544,000,000.00) 2,129,855,501.58 Бүх цэвэр мөнгөн гүйлгээ (367,143,712.47) 102,912,110.71 Мөнгө, түүнтэй адилтгах хөрөнгийн эхний үлдэгдэл 425,363,450.06 58,219,737.59 Мөнгө, түүнтэй адилтгах хөрөнгийн эцсийн үлдэгдэл 58,219,737.59 161,131,848.30
  • 7. САНХҮҮГИЙН ТАЙЛАНГ ЗӨВ ЦЭГЦТЭЙ ОЙЛГОХ НЬ 05/25/2015 АЗЗАЯА ЛХАГВАСҮРЭН 7 Мөнгөн урсгалын тайлангаас юу харж болох вэ? – компанийн хөрөнгө оруулалтын хэмжээ, юунд хөрөнгө оруулж байгаа, ногдол ашгийн бодлого, өр төлбөрөө төлөх чадвар, бизнесийн үйл ажиллагаагаа өргөжүүлэхдээ санхүүжилтийн ямар эх үүсвэр ашигласан, мөнгөн урсгалын өөрчлөлт нь эерэг эсвэл сөрөг байгаа эсэх гэх мэт. Санхүүгийн 4 тайлан нь хоорондоо уялдаж байдаг бөгөөд нэг тайлангийн үр дүн нөгөө тайлангийн орц болж байдаг. Тайлангууд нь хоорондоо хэрхэн уялдаж байгаа дараах схемүүдээр үзүүлбэл: