SlideShare a Scribd company logo
1 of 14
Download to read offline
Монгол Улсын Засгийн газар ОУВС-ийн хөтөлбөр авах болсонтой холбоотой зохион
байгуулсан хэвлэлийн хурлын тэмдэглэл
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР, МОНГОЛБАНК,
ОУВС-ийн Хамтарсан хэвлэлийн хурал
Хаана: Төрийн ордон
Хэзээ: 2017.02.19 өдөр 11:00 цагт
Мэдээлэл хийсэн хүмүүс:
1 Сангийн сайд Б.Чойжилсүрэн
2 Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан
3 ОУВС-ын Монгол дахь суурин төлөөлөгч Нэйл Сакер /Neil Saker/
4 ОУВС-ын Ажлын хэсгийн ахлагч Коши Матай /Koshy Mathai/
5 Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч О.Эрдэмбилэг
6 Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Нямаа
Хурлын тэмдэглэл
I хэсэг: Хэвлэлийн мэдээлэл
Сангийн сайд Б.Чойжилсүрэн: Олон Улсын Валютын сангийн хөтөлбөр авсантай
холбогдуулан та бүхэнд Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан, ОУВС-гийн Ажлын
хэсгийн ахлагч Коши Матай, Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгч О.Эрдэмбилэг,
Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Нямаа нар Та бүхэнд хэвлэлийн мэдээлэл
хийхээр хуран цугласан юм. Хуралд идэвхитэй хүрэлцэн ирсэн та бүхэнд талархал
илэрхийлж байна. Бид ОУВС-тай 6 сар хэлэлцээр явуулаад “Өргөтгөсөн санхүүжилтийн
хөтөлбөр” буюу “Extended Fund Facility” хөтөлбөр хэрэгжүүлэхээр явсан. Уг хөтөлбөр 3
жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр тохирсон.
Хөтөлбөрийг сонгохдоо гол хоёр зарчмын хүрээнд сонгодог. Үүнд төсвийн хүндрэл,
төлбөрийн тэнцлийн хүндрэл гэсэн хосолсон хүндрэл байгаа тул уг хөтөлбөрийг сонгож
авсан юм.
Монгол Улсын авч байгаа хөтөлбөрийн хүрээнд нийтдээ 5.5 тэрбум ам.долларын
санхүүжилтийг олон улсын байгууллага, донор орнуудаас босгохоор шийдсэн. Үүнд
БНХАУ-ын Ардын банктай байгуулсан хоёр орчим тэрбум ам.долларын өртөгтэй своп
хэлцэл багтсан гэдгийг мэдэгдье. Үлдэж байгаа 3.5 орчим тэрбум ам.долларыг ОУВС,
Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, хандивлагч орнууд зэрэг улс орнуудаас босгохоор
төлөвлөсөн байгаа.
Хөтөлбөрийн хүрээнд гурван үндсэн бодлогыг хэрэгжүүлэхээр боллоо.
1. Төсвийн бодлого авч хэрэгжүүлнэ.
2. Мөнгөний бодлогод бид цогц арга хэмжээ авч хэрэгжүүлнэ.
3. Банкны салбарын бодлогыг авч хэрэгжүүлэхээр тохиролцсон.
2017 оны төсвийн тодотголыг ОУВС-гийн хэлэлцээрийг ОУВС-гийн захирлуудын
зөвлөлөөр батлуулахаас өмнө урьдчилсан байдлаар гурван нөхцлийг тохироод байна. 1.
Төсвийн тодотголыг захирлуудын зөвлөлөөр батлуулахаас өмнө хийхээр болж байгаа. 2.
Монголбанкнаас ипотекийн зээлд шинэ санхүүжилт хийхгүй байх, шинээр гарах зээлийн
хүүгийн зардлыг улсын төсөвт тусгахаар тохирсон. 3. Монголбанк төсвөөс гадуур ямар
нэг төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэхгүй байх гэсэн үндсэн гурван нөхцөл тохироод
байна.
Монгол Улсын Сангийн яам, Монголбанк нь Олон Улсын Валютын Сан хамтраад эдийн
засгийн өсөлтийг 2017 онд -0.2 хувь, 2018 онд 1.8 хувь, 2019 онд 8.1 хувьд хүргэх,
хэрэглээний үнийн индексийг 2017 онд 6.1 хувь, 2018 онд 6.1 хувь, 2019 онд 6.9 хувьтай
байхаар тооцсон. Гадаад худалдааны тэнцэл 2017 онд 1,267 сая ам.доллар, 2018 онд 968
сая ам.доллар, 2019 онд 709 сая ам.долларын ашигтай байхаар тооцсон. Экспорт 2017 онд
4,898 сая ам.доллар, 2018 онд 4,943 сая ам.доллар, 2019 онд 5,440 сая ам.доллар, 2,020 онд
5,827 сая ам.доллар, 2,021 онд 6.3 тэрбум орчим ам.доллар байхаар тооцоо гарлаа. Импорт
2017 онд 3,632.0 сая ам.доллар, 2018 онд 3,975 сая ам.доллар, 2019 онд 4,731 сая
ам.доллар, 2020 онд 4,825 сая ам.доллар, 2021 онд 5 тэрбум орчим ам.доллар байхаар
тооцоо хийлээ.
Гадаад валютын нөөц хөтөлбөр хэрэгжүүлснээр үндсэн шаардлагаар 2017 онд 1,650 сая
ам.доллар, 2018 онд 2,770 сая ам.доллар, 2019 онд 3,545 сая ам.доллар, 2020 онд 3,838 сая
ам.доллар байхаар тооцоо хийснийг албан ёсоор мэдэгдэж байна.
ОУВС-тай хэлэлцээр хийх явц тийм амархан байгаагүй. Төсвийн алдагдлын ДНБ-д эзлэх
хувь ямар нэг хөтөлбөр хэрэгжихгүй байх суурь тооцоо буюу хөтөлбөргүй явсан бол 2017
онд 14.2 хувь, 2018 онд 14.3 хувь, 2019 онд 11.1 хувьтай байхаар байсан. Ингээд бид
хэлэлцээр хийснээр ОУВС-гийн хөтөлбөр хэрэгжүүлснээр өрийн тогтвортой байдлыг бий
болгох зорилтын хүрээнд төсвийн тэнцлийг 2017 онд 3.4 хувь, 2018 онд 6.4 хувь, 2019 онд
6.0 хувиар сайжруулах эдийн засгийн тооцоолол гарсан. Энэ тооцоолол нь Монгол Улс
ОУВС-тай хамтарч хөтөлбөр хэрэгжүүлэх гол нөхцөл болох өрийн тогтвортой байдал бий
болгохын тул төсөвт ийм арга хэмжээг авч хэрэгжүүлэхээс шаардлагатай болсон.
Төсвийн бодлогын хүрээнд эхний ээлжинд төсвийн орлогыг
нэмэгдүүлэхийн тулд 7-8 арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр байна.
1. Шатахууны онцгой албан татварыг 2016 оны төгсгөлд нэг, 2017 он гараад хоёр удаа
бууруулсан уг тогтоолыг 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн 2016 оны 109
дүгээр тогтоолоор буурсан хэмжээгээр, 2017 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн
2016 оны 166 дугаар тогтоолоор буурсан хэмжээгээр буцааж нэмэгдүүлэх шаардлага
үүссэн.
2. Хувь хүний орлогын албан татварыг шатлалтай болгох тооцоолол хийсэн. Татварын
шатлалын хэмжээнээс хамааран 10, 15, 20, 25 хувь болгохыг шаардсан байгаа. Бид
зөрүүлээд хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлтийн хэмжээг 84,000 төгрөг
байсныг үе шаттайгаар нэмэгдүүлж, 120,000, 160,000, 200,000, 240,000 төгрөгөөр
хөнгөлөлтийн түвшинг нэмэгдүүлэхээр тооцоо хийсэн.
3. Нийгмийн даатгалын сангийн шимтгэлийн тухайд 2018, 2019, 2020 онд 2, 1, 2 хувиар
нэмэгдүүлэх зайлшгүй байдал үүсч байна. Одоогоор нийгмийн даатгалыг ажилтан өөрөө
10 хувь, ажил олгогч 10 хувь төлдөг байсныг 2018 онд бид нэг нэг хувиар нэмэгдүүлээд 11
хувь, 11 хувь болгох жишээтэй тооцоолол хийсэн.
4. Суудлын автомашины онцгой албан татварыг нэмэгдүүлэх шаардлага үүссэн.
Насжилтаас нь хамаарч жижиг оврын автомашинд.3-15 хувиар татвар нэмэгдүүлнэ.
Хөдөлгүүрийн багтаамж нь 4501 см.кубээс илүү автомашины татварыг насжилтаас нь
хамаарч 40-250 хувиар нэмэгдүүлэх шаардлага үүсч байна.
5. Тамхи, согтууруулах ундааны онцгой албан татварыг 2018 онд 10 хувь, 2019 онд 5 хувь,
2020 онд 5 хувиар тус тус нэмэгдүүлэх шаардлага үүссэн.
6. Хадгаламжийн хүүгийн орлогод татвар оногдуулна. Одоо мөрдөгдөж байгаа хүчин
төгөлдөр хуулиар 2018 оны 1 дүгээр сарын 1-ээс татвар авах байсныг наашлуулж, 2017
оны 4 дүгээр сарын 1-нээс мөрдөж эхлэх шийдвэр гарсан.
7. Импортын тамхинд ногдох гаалийн албан татвар одоо 5 хувь байгааг Дэлхийн
худалдааны байгууллагатай тохирсон дээд хэмжээ болох 30 хувь нэмэгдүүлэх
тохиролцоонд хүрч байна.
8. Татварын орлогын удирдлагыг сайжруулах, татварын алба менежментээ сайжруулах,
татвар хураах, орлого нэмэгдүүлэх ийм 8 цогц арга хэмжээгээр орлого нэмэгдүүлнэ.
Зардлын хувьд бас 8 арга хэмжээг харилцан тохиролцоод байна.
Эм, эмнэлгийн хэрэгслийн худалдан авалтын үр ашгийг нэмэгдүүлнэ. Үүнд нэгдсэн нэг
тогтолцоогоор тендер зарлаад үүний үр дүнд ойролцоогоор өртгийг нь 10 хувиар
бууруулах тооцоо гараад байна.
Тэтгэвэрт гарах насыг нэмэгдүүлэх шаардлагатай болж байгаа. Урьд нь 2016 оны төсвийн
тодотголыг Засгийн газар өргөн барьж, УИХ-аар хэлэлцүүлэх үед бодит байдал болон
тулгараад байгаа хүндрэлийг ард түмэнд мэдээлж байсан. Одоо байгаа тэтгэвэрт гарах
насыг 2 жилд 1 насаар буюу жилд 6 сараар нэмэгдүүлж, эрэгтэй хүний тэтгэвэрт гарах
насыг 2026 он гэхэд 65 насанд хүргэх, эмэгтэй хүний тэтгэвэрт гарах насыг 2036 оноос
буюу 20 жилийн дараа 65 настайд тэтгэвэрт гарах тохироонд хүрсэн. Энэ тооцоолол
хийхэд манай улстай ижил төстэй улс орнууд, бусад хөгжиж байгаа улс орнуудын
тэтгэврийн насны судалгааг ОУВС, Дэлхийн банк зэрэг бусад донор орнуудын
тусламжтайгаар судалгааг хийж ийм шийдвэрт хүрч байна.
Цалингийн зардлыг нэмэх бололцоо байхгүй, татварын орлогын дутгадал байгаа учраас
2017-2018 онд цалинг нэмэгдүүлэхгүй байх ийм шаардлага үүсч байна. Хүүхдийн
мөнгөний тухайд хүүхдийн мөнгийг зөвхөн зорилтот бүлэгт олгоё гэсэн шийдвэр
гаргасан. Одоо нийт хүүхдүүдийн 60 хувьд нь хүүхдийн мөнгө олгож байна. 2019 оноос
хүүхдийн мөнгийг нийт хүүхдүүдэд нөхөж олгоно гэсэн шийдвэртэй явж байсныг
Валютын сантай зөвшилцөн хөтөлбөрт орох урьдчилсан нөхцлийн нэг шалгуур нь болгож
хүүхдийн мөнгийг 60 хувьд олгож байгаа бол 40 хувьд нь олгох ба хэмнэсэн мөнгийг
төсөвт авахгүйгээр ядуу, зорилтот бүлэгт “хоолны талон” байдлаар олгоно. Энэ нь
хөтөлбөрт хэмнэхгүйгээр зорилтот бүлгийг зөв чиглэх шаардлага үүссэн учраас ийм
шийдвэр гарч байна.
Нийгмийн халамжийн хөтөлбөрүүдийн хувьд судалгаа хийгээд, Дэлхийн банк, Азийн
хөгжлийн банк болон гадаад донор улс, орнууд бодлогын зөвлөгөө өгөөд хөтөлбөрийг
давхцуулахгүй байх арга хэмжээ авсан. Төгсгөлд нь 2017 оны төсөв батлагдсанаас хойш
төсвийн зарлагыг нэмэгдүүлэх хууль батлагдсан нь цэргийн албан хаагчийн эрх зүйн
байдлын тухай хуулиар, жишээлбэл нэг зүйл заалт орсон. Энэ нь төрөөс цэргийн албан
хаагчдад орон сууцаар хангана, эсвэл орон сууцны түрээсийг даана гэсэн шийдвэр гарсан.
Энэ заалтыг хэрэгжүүлэхэд төсөвт ойролцоогоор нэг жил тутам 50-с доош тэрбум
төгрөгийн ачаалал үүсч байгаа учраас энэ хуулийн хэрэгжилтийг хүчингүй болгох
шаардлага үүссэн.
Концессийн тухайд түрүүчийн Засгийн газрын үед Сангийн яамны ямарваа нэг
тооцоололгүйгээр, төсөвт ирэх ачааллыг тооцохгүй их хэмжээний концессийн гэрээнүүд
байгуулагдсан. Концессийн гэрээний хувьд одоо байгуулагдсан гэрээний хэрэгжилтэд
хөндлөнгийн аудитын шалгалт оруулж, аудитын дүгнэлтэд суурилан дараа жилүүдийн
төсөвт концессийн нөхөн төлбөр олгох асуудлыг тусгахаар шийдвэр гаргасан.
Дараагийн асуудал бол төсвийн зардлыг УИХ дээр нэмэгдүүлдэг үзэгдэл сүүлийн хэдэн
жил явж байсан. Энэ талаар УИХ дээр зөвшилцөж, төсвийн зардлыг УИХ дээр Засгийн
газраас өргөн барьснаас нэмэгдүүлдэггүй байх, хэрвээ нэмэгдүүлэх тохиолдолд өөр
зардлыг хасах шаардлага үүсч байна. Төсвийн зөвлөл байгуулах гэсэн бодлогын арга
хэмжээг тохироод оувс-гийн хөтөлбөрийг бид урд шөнө 01:30 цагт эцэслэж тохироод та
бүхэн, олон нийтэд мэдээлж байна.
Ингээд дараагийн санхүү, мөнгөний бодлоготой холбоотой асуудлаар Монголбанкны
удирдлагуудад микрофоноо шилжүүлж байна.
Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгч О.Эрдэмбилэг: Бүгдэд нь өглөөний мэнд
хүргэе. Хөтөлбөрийн хүрээнд Монголбанкны хувьд дөрвөн багц асуудал байгаа.
Нэгдүгээрт, Мөнгөний бодлогын асуудал байгаа. ОУВС-гаас өнөөдрийг хүртэл
Монголбанкнаас барьж ирсэн мөнгөний бодлогыг сайшаасан. Цаашид энэ хөтөлбөрийн
хүрээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийн хувьд эдийн засгийн нөхцөл байдал
сайжраад ирэхээр мөнгөний бодлого сулрах нөхцөл, бололцоо бүрдэх юм.
Хоёр дахь зүйл нь ипотекийн хөтөлбөрөөс бусад төсөвтэй адилавтар зардлын арга хэмжээг
үргэлжлүүлэхгүй байх чиглэлээр ОУВС-тай тохирсон.
Гуравдугаар асуудал нь хөтөлбөрийн хүрээнд санхүүгийн салбарт үнэлгээ хийгддэг ба
банкны салбарт мөн үнэлгээ хийнэ.
Дөрөвдүгээрт, Монголбанк дээр одоо хийгдэж буй банк санхүүгийн салбарын нэгдсэн
орчинг боловсронгуй болгох засаглалын асуудал байна. Энэ асуудлыг Монголбанк
хэрэгжүүлж байгааг ОУВС сайшаасан ба энэ ажлуудыг үргэлжлүүлээд явна.
Сангийн сайд Б.Чойжилсүрэн: Одоо ОУВС-гийн ажлын хэсгийн ахлагч Ноён Коши та
бүхэнд хандаж мэдээлэл хийнэ.
ОУВС-гийн ажлын хэсгийн ахлагч Коши Матай: Сангийн сайдад баярлалаа.
Өнөөдөр Сангийн сайд, Монголбанкны ерөнхийлөгч, Тэргүүн дэд Ерөнхийлөгч, Төрийн
нарийн бичгийн дарга та бүхэнтэй хамт байгаадаа таатай байна. Урьсанд баярлалаа.
Хөтөлбөрийн гол арга хэмжээний талаар Сангийн сайд болон тэргүүн дэд ерөнхийлөгч
нар тодорхой танилцуулга хийсэн тул би өөрсдийн зүгээс хэдэн гол асуудлыг онцлон
мэдээлэл хийе.
Бид хөтөлбөрийн талаар хэлэлцэж, тохиролцоонд хүрлээ. Хөтөлбөр Өргөтгөсөн
санхүүжилтийн хөтөлбөр хэлбэрээр явах ба энэ нь ОУВС-гаас хэрэгжүүлдэг гол арга
хэмжээнүүдийн нэг юм.
Гурван жилийн хугацаанд ОУВС-гаас 440 сая ам.доллар, Япон, Солонгос, Азийн
хөгжлийн банк болон Дэлхийн банк гэх мэт хоёр талт болон олон талт түншүүдээс 3
тэрбум ам.долларын санхүүжилт хийгдэх ба, үүн дээр нэмэгдээд БНХАУ-ын Ардын банк
Монголбанктай байгуулсан свопын хугацааг хамгийн багадаа гурван жилээр сунгахаар
хүлээгдэж байна.
Хөтөлбөрийн хүрээнд нийтдээ 5.5 тэрбум ам. долларын санхүүжилт бий болж байна.
Монгол Улсад туслалцаа, дэмжлэг хэлбэрээр орж ирнэ. Үүнийг харьцуулж хэлбэл өмнөх
2009 онд хэрэгжсэн ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд 300 сая хүрэхгүй хэмжээний ам.
долларын санхүүжилт байсан бол энэ удаад бараг 20 дахин их хэмжээний санхүүжилт орж
ирж байна.
Өнөөдрийн зарлаж буй тохиролцоо бол ОУВС-гийн ажлын хэсгийн түвшинд хүрсэн
тохиролцоо юм. Энэхүү тохиролцоог цаашид нэмж баталгаажуулахын тулд хэд хэдэн
алхам хийгдэх хэрэгтэй. Юуны түрүүнд дэмжлэг өгөхөө мэдэгдсэн олон талт болон хоёр
талт байгууллагуудаас санхүүжилтийн албан ёсны баталгааг гаргуулж авах хэрэгтэй.
Дараагийн алхмууд санхүүжилтийн амлалтууд, урьдчилсан нөхцлүүд болон ОУВС-гийн
Захирлуудын зөвлөлөөр хөтөлбөрийг батлуулах юм. Хөтөлбөрийг Захирлуудын зөвлөлөөр
энэ оны 3 дугаар сард багтан батлагдана гэж хүлээж байна. Ингээд хөтөлбөрийн бүтэц,
цаашид авч хэрэгжүүлэх арга хэмээний талаар дурдлаа.
Хөтөлбөрийн бодлогын арга хэмжээнүүдийн талаар Сангийн сайд бодлогын арга
хэмжээнүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн ч хэдэн асуудлыг дурьдмаар байна.
Монгол Улс болон бусад орнуудад төсвийн бодлого сул, тэлэх байдлаар хэрэгжсэнээр
эдийн засагт хүндрэл бэрхшээл гардаг. Засгийн газар болон ОУВС-гийн зугээс төсвийн
бодлогын сахилга батыг сайжруулах, шийдвэрлэхийн төлөө ажиллалаа.
Төсвийн бодлогыг цэгцлэхийн тулд маш олон төрлийн арга хэмжээ авч хэрэгжүүлсэн.
Төсвийн алдагдлыг бууруулах арга хэмжээ авлаа. Төсвийн алдагдлыг бууруулах хүрээнд
Засгийн газраас, мөн ОУВС-гаас чухал зорилт тавин ажиллаж байна. Нийгмийн
хамгаалалд чиглэсэн санхүүжилтийг бууруулахгүй байхаар ажиллана. Тухайлбал,
хүүхдийн мөнгө хөтөлбөрийг зорилтот бүлэгт чиглүүлэх, үүнээс үүссэн хуримтлалыг
хүнсний талон хөтөлбөрт ашиглахаар төлөвлөж байна.
Дараагийн хэлэх ёстой зүйл бол урьдчилсан арга хэмжээ байгаа. Өөрөөр хэлбэл Монгол
Улсын хөтөлбөр хэрэгжүүлэх тухай хүсэлт ОУВС-гийн Захирлуудын зөвлөлийн хурлаар
орж баталгаажуулах хүртэл Монгол Улсын Засгийн газраас урьдчилсан арга хэмжээ буюу
дараах 3 арга хэмжээг авч хэрэгжүүлсэн байх ёстой. Юуны түрүүнд 2017 оны төсөвт
тодотгол оруулах хэрэгтэй. Энэ тодотголын хүрээнд Сангийн сайдын дурьдсан бүх арга
хэмжээг тусгах хэрэгтэй болно.
Дараагийн урьдчилсан арга хэмжээ бол Монгол банкны Тэргүүн дэд ерөнхийлөгчийн
дурьдсан банкны салбарт хийгдэх ёстой үнэлгээний процессыг эхлүүлэх ёстой.
Гуравдугаарт Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгч хэлсний дагуу Төв банкны төсвөөс
гадуурх үйл ажиллагааг зогсоох арга хэмжээ юм.
Төсвийн алдагдлыг бууруулах гэдэг нь энэ цогц арга хэмжээний нэг хэсэг. Нөгөө талд нь
Хөгжлийн банкны үйл ажиллагааг эмх цэгц оруулахаар саяхан Хөгжлийн банкны хуулийг
шинээр батлуулсан. Энэ хүрээнд өмнө нь Хөгжлийн банкны үйл ажиллагаатай
холбоотойгоор нэлээд олон асуудал үүссэн байсныг цэгцлэж, цаашид цэвэр зах зээлийн
нөхцлөөр ажилладаг байгууллага бүрдүүлэхийн төлөө ажиллаж байна.
Дараагийн гарч байгаа томоохон өөрчлөлт нь Монголбанкны хувьд дан ганц мөнгөний
бодлого, үнийн болон санхүүгийн тогтвортой байдалд анхаарлаа хандуулж, өмнөх шиг
төсөвтэй адилтгах ямар нэгэн үйл ажиллагаанд оролцохгүйгээр үүргээ гүйцэтгэх болно.
Түүнээс гадна төсвийн сахилга батыг бэхжүүлэх талаар арга хэмжээнүүд төлөвлөж байгаа.
Энэ нь төсвийн төслийг боловсруулах болон гүйцэтгэх явцад аль болох сайн сахилга бат,
сайн хяналттай байхаар төлөвлөж байна. Сангийн сайдын хэлсэнчлэн нэгэнт
боловсруулсан төсвийн төслийг бодит хэрэг болгох тогтолцоо бүрдэх болно.
Талууд бодлогын асуудлууд дээр нэг байр суурьтай байж чадсан. Монголбанктай ч
мөнгөний бодлого хатуу байх байр суурьтай гэдгийг харилцан ойлголцсон байгаа.
Төгрөгийн ханш уян хатан байх боломжоор хангагдсан байх ёстой. Төв банкны хууль эрх
зүйн орчинг илүү боловсронгуй болгох шаардлагатай.
Монголбанкнаас банкны салбарыг бэхжүүлэх маш том арга хэмжээ төлөвлөсөн байгаа
бөгөөд энэ нь манай хөтөлбөрийн гол хэсэг гэж бид үзэж байна.
Юун түрүүнд банкнуудын бодит нөхцөл байдал ямар байна вэ гэдгийг хөндлөнгийн
хараат бус байгууллагаар үнэлгээ хийлгэж тогтоолгоно.
Хоёрдугаар асуудал, хүндрэл бэрхшээл илрүүлсэн банкуудын үйл ажиллагааг нь
бэхжүүлэх арга хэмжээ авах хэрэгтэй.
Гуравдугаарт банкудын хяналт шалтгалтад мөрдөгддөг дүрэм журам заавруудыг мөн
боловсронгуй болгох ёстой.
Энэ бүх үйл ажиллагааны үр дүнд Монгол Улсын банкны салбар маш хүчирхэг,
тогтвортой, бат бөх, эдийн засгийн өсөлтийг дэмжихэд шаардлагатай, бизнесийн болон
хувь хүнд хандсан зээлийн эх үүсвэрийг гаргах чадвартай болж үлдэх юм.
Үүнтэй зэрэгцээд Засгийн газраас Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк зэрэг
байгууллагуудаас туслалцаа дэмжлэг аваад Монгол Улсын эдийн засгийн өрсөлдөх
чадварыг нийтэд нь буюу хөдөө аж ахуй, аялал жуулчлалын салбарын нөөц бололцоог
илүү түлхүү ашиглах чиглэлээр арга хэмжээ төлөвлөсөн, түүнээс гадна уул уурхайн
салбарт илүү их хөрөнгө оруулалт татаж оруулахыг эрмэлзэх болно.
Бодлогын арга хэмжээнүүдээ бид тодорхойлсон, шаардлагатай санхүүжилтийн эх үүсвэрээ
олоод гаргачихсан байгаа ба улс төрийн зүгээс энэ бүх арга хэмжээг хэрэгжүүлэхийн
төлөө тууштай байр суурь, хүсэл эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлсэн болохоор энэ бүхний
үр дүнд Монгол Улсад эерэг өөрчлөлтүүд гарна гэдэгт итгэлтэй байна.
Мэдээж богино хугацаанд хүндрэл бэрхшээлүүд гарах нь гарцаагүй, гэхдээ дунд болон урт
хугацаандаа Монгол Улсын эдийн засгийн өсөлт сэргэж, гадаад валютын нөөц нэмэгдэх ба
гадаад өрийн хэмжээ буурах боломжтой болно.
Өнөө өглөө Монгол Улсын Засгийн газар гадаадын хувийн зээлдэгчидтай яриа хэлэлцээ
өрнүүлж байгаа талаар мэдэгдэл гаргалаа. Энэ хүрээнд хөтөлбөрийн нэг шаардлага болох
санхүүжилтийн нөхцөл нь хангагдахаас гадна өрийн тогтвортой байдал хангагдана гэж
үзэж байна. Хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын бондыг эзэмшиж байгаа гадаадын
хөрөнгө оруулагчид хөтөлбөрийн хугацаанд Монгол Улсыг орхихгүй, хөрөнгө оруулсан
хэвээр байна гэсэн хүлээлттэй явж байна. Энэ арга хэмжээний гол зорилго нь өрийн
тогтвортой байдлыг хангах, Засгийн газрын алдагдлыг санхүүжүүлэх хэрэгцээг хянах
зорилготой. Сангийн сайд болон Монголбанкны ерөнхийлөгчид дахин талархал
дэвшүүлээд хэлэх үгээ үүгээр өндөрлөе.
II хэсэг: Асуулт хариултын хэсэг
Сангийн сайд Б.Чойжилсүрэн: Та бүхэнд хэвлэлийн бага хурлын зар хүлээн авч ирсэн
явдалд талархал илэрхийлье. Та бүхний асуултад хариулъя.
SBN телевизийн сэтгүүлч Мягмартогтох: Монголбанкны ерөнхийлөгчөөс асууя.
Мөнгөний хатуу бодлого баримтална гэдэг чиглэлийг Монголбанк авч байна гэж
ойлголоо. Үүний үр дүнд ам.долларын ханш яаж өөрчлөгдөх вэ? Монгол төгрөгийн ханш
чангарах уу?
Сангийн сайдаас асууя. Нэдүгээрт, ОУВС-гаас хөтөлбөрийн хүрээнд 36 сарын хугацаатай
авч байгаа 440 сая ам.долларын жилийн хүү хэд байх вэ? Өмнө нь авсан Чингис бонд,
Самурай бондын хүүтэй харьцуулахад ямар байгаа вэ?
Хоёрдугаарт, нийгмийн халамжийн зардлыг танана гэж ойлголоо. Мөн, шатахууны онцгой
албан татварыг нэмнэ гэж хэллээ. Өмнө Засгийн газар шатахууны онцгой албан татварыг
бууруулснаас 7 хоногийн дараа шатахууны үнэ 130 орчим төгрөгөөр нэмэгдэж байсан.
Өмнө нь бууруулсан хэмжээгээр онцгой албан татварыг нэмэгдүүлэхээр шатахууны үнэ
хэд болж өөрчлөгдөх вэ? Өөрөөр хэлбэл, жижиглэнгийн үнэ нэмэгдэхээр энэ нь иргэдийн
амьдралд хэрхэн нөлөө үзүүлэх вэ? Цалин нэмэхгүйгээр нийгмийн даатгалын шимтгэлийг
1-2 хувиар нэмэх нь эдийн засгийг агшаах бодлого биш үү?
Ардчилал сонин: Сангийн сайдаас асууя. Татварын асуудал өнгөрсөн 7-9 дүгээр сард
яригдаж байгаад Монгол ардын намын бүлэг улс төрийн шийдвэр гаргаад буцаасан.
Өнгөрсөн сард халамжийн хуулиуд батлагдаж, ирэх наадмаас өмнө ахмад настны
халамжийн мөнгийг тараахаар болсон. Энэ асуудлыг бүлэг дээр ярилцсан уу? Ямар
тохиролцоонд хүрсэн бэ?
Eagle телевиз: Сангийн сайдаас асууя. 2017 оны 3 дугаар сард төлөгдөх 580 сая
ам.долларын бондын өрийг их хэмжээний гадаад валютын урсгалыг гадагшаа
гаргахгүйгээр төлнө гэсэн үүрэг чиглэл авч байгаа болохоор хугацааг нь сунгана гэж
ойлгож болох уу? Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хэдэн хувь нь энэ хөтөлбөрийн
хүрээнд үгүйсгэгдэж байгаа вэ?
Монголбанкны ерөнхийлөгчөөс асууя. Ипотекийн хөтөлбөрийг цаашид яаж санхүүжүүлэх
вэ? Санхүүжилтийг зогсооно гэдэг нь төсвөөс дамжаад ирдэг санхүүжилтийг зогсоож
байгаа гэж ойлгож болох уу?
ОУВС-гийн төлөөлөгчөөс асууя. Нийтдээ 5.5 тэрбум ам.доллар хүртэлх энэ санхүүжилт нь
ямар шат дараатай хуваарилагдах вэ? Монгол улсын Засгийн газарт энэхүү санхүүжилтийг
100 хувь авахгүй байх Засгийн газраас хамаарсан ямар нэгэн эрсдэл бий юу?
Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан: Та бүхний энэ өглөөний амар амгаланг
айлтгая.
ОУВС-тай бид өнгөрсөн 2016 оны 7, 8 дугаар сараас эхлүүлсэн энэхүү хэлэлцээр нилээд
удаан хугацаанд, амаргүй, тал талаасаа өөрсдийн байр суурь санал бодлоо уралдуулсан,
Улаанбаатар хотод ч, Вашингтон хотод ч хэд хэдэн үе шаттайгаар явагдаж, өнөөгийн
түвшинд ирлээ.
Монголын эдийн засагт үүссэн нөхцөл байдал амаргүй, хүнд хэцүү байгаа учраас бид
гадны дэмжлэг, тэр дундаа олон улсын банк санхүүгийн байгууллагуудын дэмжлэгийг авч
хүндрэлээс гарах замыг сонгож байна. Энэхүү хэлэлцээрийг удаан хугацаанд, тууштай,
тэвчээртэй явуулсан Монгол Улсын Засгийн газар, ОУВС-гийн баг, Монголбанкны энэ
хэлэлцээрт оролцсон бүх хүмүүст чин сэтгэлээсээ талархал илэрхийлж, амаргүй ажлын
дараа тодорхой үр дүнд хүрлээ гэдгийг тэмдэглэж хэлмээр байна.
Баярлалаа ноён Коши, Сангийн сайд аа.
Сэтгүүлчийн асуултад хариулья. Мөнгөний бодлогын тухайд цаашид Монголбанкнаас
явуулах бодлого бол сая ОУВС-гийн төлөөлөгчийн хэлсэнчлэн мөнгөний бодлогоо
хэрэгжүүлэх энэ чиглэлийн үйл ажиллагаандаа голлох анхаарлаа хандуулна.
Өмнө явж байсан бодлогын алдааг засах болно. Төсвийн шинжтэй маш олон төсөл
хөтөлбөрүүдийг Монголбанкнаас санхүүжүүлж, нийтдээ 8 их наяд төгрөгийн төсөвт
тусгагдаагүй нэмэлт санхүүжилтийг Монголбанк өөрсдөө шийдээд гаргачихсан. Ийм
төсвийн шинжтэй төсөл, хөтөлбөрүүдийг цаашид хязгаарлах, зогсоох, чиглэлээр үйл
ажиллагаа явуулах ба мөнгөний бодлогын чангаралтын гол нөлөөлөл нь ингэж гарч ирнэ.
Түүнээс гадна, Монголын эдийн засаг, санхүүгийн нөхцөл байдал, инфляцийн түвшин,
төлбөрийн тэнцлийн байдал зэргийг харгалзан үзэж мөнгөний бодлогод уян хатан
хандана. Эдийн засагт нааштай ахиц өөрчлөлтүүд гарч ирвэл заавал мөнгөний чанга
бодлого баримтална гэсэн зүйл байхгүй бөгөөд мөнгөний бодлогоо зөөлрүүлж явах болно.
Тэгэхээр, Мөнгөний бодлогын баримтлах зарчим хөтөлбөрийн үр дүнд гарч ирэх эдийн
засаг, санхүүгийн нөхцөл байдлаас хамаарна.
Гадаад валютын ханшийн тухайд ерөнхий баримталдаг зарчмын дагуу уян хатан
тогтоогдож байх болно. Иймээс, миний хувьд ханшийг хэдэд барина гэсэн амлалт авах нь
зохисгүй. Гэхдээ та бүхний сонссоны дагуу ойрын жилүүдэд 3-5 тэрбум ам.долларын орох
урсгал үүсэх гэж байгаа нь төгрөгийн ханшийг тогтворжуулах маш чухал дэмжлэг юм.
Тиймээс ханш цаашид уян хатан тогтоогдож, тогтвортой байх нөхцөл бололцоо бүрдэнэ
гэж үзэж байна.
Ипотекийн санхүүжилтийн тухайд, ипотекийн санхүүжилт нь Монголчуудын амьдралд
чухал ач холбогдолтой, эдийн засаг – нийгмийн ач холбогдолтой хөтөлбөр учраас цаашид
үргэлжилж явагдана. ОУВС-гийн зүгээс үүнийг төсвийн шинжтэй хөтөлбөр учраас
цаашид Засгийн газар энэхүү хөтөлбөрийг шилжүүлэн авах нь зүйтэй гэсэн зөвлөмжийг
өгч байгаа. Энэ зөвлөмжийн дагуу 2018 оноос энэ хөтөлбөрийг Засгийн газарт шилжүүлэн
өгөх нь зүйтэй гэсэн байр суурийг Монголбанк баримталж байна. Цаашид хэрхэн зөв,
хүртээмжтэй үргэлжлүүлэх тал дээр зөвхөн энэ ипотекийн зээлийн хөтөлбөрийн
асуудлаар Дэлхийн банкнаас техник туслалцаа авч байгаа. Цаашдаа Дэлхийн банкны
дэмжлэг туслалцаатайгаар зөв, зохистойгоор үргэлжлүүлэх нөхцөл бололцоо бүрдэнэ
гэдэгт итгэлтэй байна.
Одоо мөрдөгдөж байгаа журмын дагуу 2017 онд үргэлжилнэ, өмнө ипотекийн хөтөлбөрт
нийтдээ 4 их наяд төгрөгийн эх үүсвэрийг Монголбанкнаас олгосон. Миний өмнө
дурьдсаны дагуу Монголбанкнаас 8 их наяд төгрөгийг хөтөлбөрүүдэд санхүүжүүлсний 50
орчим хувь нь ипотекийн зээлийн хөтөлбөрийг санхүүжүүлэхэд зориулан гаргасан.
Энэхүү ипотекийг санхүүжүүлэхэд гаргасан 4 их наяд төгрөгийн эргэн төлөлт, хүүгийн
төлбөр тодорхой хэмжээний эх үүсвэр буцаж орж ирдэг. Бид энэхүү эргэн төлөлт болон
хүүгийн төлбөрөөр хөтөлбөрийг дахин санхүүжүүлж байгаа. ОУВС хүүгийн төлбөрийг
улсын төсөвт тусгах гэсэн зөвлөмж өгч байгаа учраас Чойжилсүрэн сайдын хэлсний дагуу
2017 оны төсвийн тодотголоор 111. тэрбум төгрөгийн эх үүсвэрийг тусгах тооцоололтой
байгаа.
Цаашдаа Ипотекийн хөтөлбөрийн тодорхой хэсгийг Монгол Улсын Засгийн газар, үлдэх
хэсгийг Монголбанкнаас эх үүсвэр гаргах замаар үргэжлүүлэх болно.
Сангийн сайд Б.Чойжилсүрэн: Та бүхэн хөтөлбөрийн санхүүжилтийн талаар нөхцөл,
хүү нарийн мэдээллийг асууж байна. ОУВС-гаас олгогдох дэмжлэгийн нөхцлийн талаар
суурин төлөөлөгчийг хариулахыг хүсч байна. Надад тавигдсан асуултанд хариулья.
Нийгмийн халамжийг танана гэж ярьж байна. Гэвч бид нар нийгмийн халамжийг танах
бодлого баримтлаагүй. Засгийн газар ч тэр, ОУВС ч тэр. Гэхдээ өрийн тогтвортой байдлыг
үүсгэхийн тулд тодорхой хэмжээний төсвийн тэнцлийг сайжруулахаар хэд хэдэн арга
хэмжээг авч үзсэн. Жишээлбэл, нийгмийн халамжийн хувьд насны хишиг тэтгэмжийг
цаашид үргэлжлүүлнэ, цалинтай ээж хөтөлбөрийг үргэлжлүүлээд олгож байна, төрийн
албан хаагчдыг тэтгэвэрт гаргахад олгодог нэг удаагийн тэтгэмжийг олгож байна, нэг
удаагийн тэтгэмжийг 36 сар байсныг 12 сар болгох гэж байсан шийдвэрийг буцаагаад,
хуучнаар буюу одоо мөрдөгдөж байгаагаар нь явж байна. Хөдөө аж ахуйн салбарын
татаасуудыг, дэмжлэгүүдийг бид нар аваад явж байна. Анх бидэнд 3.4 хувийн төсвийн
тэнцлийг сайжруулах нөхцөлд нэмэгдсэн өртгийн албан татварыг 10 хувиас 13 хувь
болгон нэмэгдүүлэх шаардлага үүсч байсныг хэлэлцээрийн үр дүнд бид НӨАТ-ыг
нэмэхгүйгээр 10 хувьтай аваад үлдэж байгаа зэрэг зүйлс байгааг дурдъя.
580 сая ам. долларын эргэн төлөлтийн тухайд: юуны өмнө энэ бонд бол Засгийн газрын
бонд биш, Хөгжлийн банкны бонд. Энэ бондыг бид нар Засгийн газрын одоогийн
арилжааны хүүтэй бондоор сольж өгөх хэлбэрээр шийдвэрлэх талаар ОУВС-тай ярин ийм
сонголт хийж байна.
Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хэдэн хувь нь зогсох бэ гэж асууж байна. Үүн дээр яг
хэдэн хувь нь зогсоно гэдэг тооцоолол гараагүй байна. Гэхдээ та бүхэн нэг зүйлийг ойлгох
хэрэгтэй нь бид нар ОУВС-тай хөтөлбөр тохироод авна гэдэг нь Монгол Улсын эдийн
засаг доошоо унахдаа аль хүртэл унах бэ гэдэг доод шал, доод хил хязгаараа тогтоогоод
авч байна. Жишээлбэл 2017, 2018 онд хэрэгжих магадлалтай төслүүдийг хэрэгжих
магадлалтай, эрсдэлтэй гэж үзээд болгоомжтой төсөөлөх шаардлагатай. 2019 оноос Таван
Толгойн төсөл явна, бусад төмөр зам гэх мэт төслийн төсөвт үзүүлэх нөлөөллийг 2019
оноос болгоомжтой тооцсон. Засгийн газар бид нар ОУВС-тай хамтарч эдийн засгийн
уналтыг зогсоон тогтворжуулаад, цаашид дан ганц ОУВС болон донор орнуудын гарыг
харахгүйгээр том том төслүүдийг бие даан шийдээд явах боломж бүгд нээлттэй. Энийг
хийж байж бид нар Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг биелүүлж, Монгол Улсын дотоод
нэр хүндийг өсгөх боломжтой. Монгол улс түрүүчийн Засгийн газрын үед өр тавьж
хөгжинө гэсэн бодлого явуулсан. Манай Засгийн газрын хувьд бид ОУВС-тай хөтөлбөр
хэрэгжүүлсэн нөхцөлд суурь макро үзүүлэлтүүд засагдаж, макро тэнцвэр хадгалагдан,
Монгол Улсын гадаад, дотоод нэр хүнд хөрөнгө оруулагчдын дунд тогтвортой байснаар
гадаадын шууд хөрөнгө оруулалтыг эргэн төлөх үүрэг хүлээхгүйгээр хөхүүлэн дэмжиж,
ийм байдлаар хөгжлийн гарцыг бий болгоно гэсэн тооцоолол байгаа. Тийм учраас одоо
энэ асуултанд яг хэдэн хувийг зогсоохыг хэлэх боломжгүй. Бидний хэр зэрэг хурдтай,
овсгоотой, зөв ажиллахаас Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн биелэлт шалтгаална.
Монголиан металз майнингийн цахим тоймын эрхлэгч Эрдэнэдалай: Амжилттай
хэлэлцээр болсонд баяр хүргэе. Зах зээл үүнийг талархаж хүлээж авна гэдэгт эргэлзэхгүй
байна. Хөгжлийн банкны бонд 580 сая ам.доллараас гадна оны төгсгөлд шахуу Засгийн
газрын 500 сая ам. долларын бонд, юанийн бас нэг бонд байгаа. Зах зээл үүнийг талархан
хүлээж авах учраас Засгийн газар нэг мөсөн энэ 2 бонд хоёулаа ойр тулцан байгаа учраас
шинээр 10 жилийн 1 тэрбум ам.долларын бонд гаргаж энэ хоёр бондыг хаахаар бонд
гаргавал зах зээл энийг нэлээд нааштай хүлээж авах байх гэж бодож байна. Тийм
тохиолдолд үндсэндээ 2020 оны ХХБ-ны 500 сая ам.долларын бонд хүртэл том бондын
төлбөр орж ирэхгүй учраас энэ асуудлыг Засгийн газар харгалзаж үзэх үү гэсэн асуулт
байна. Энэ бүх зүйл болсны дараа нийт өр ямар хэмжээнд хүрэх вэ гэсэн асуулт байна.
Монцамэ агентлаг: Ямар шатлалаар орж ирэх бол гэсэн асуудлыг тодруулж байна.
Шатлалаараа гэвэл хэдэн оны хэдэн сараас ч гэдэг юм уу, хэдэн төгрөг хэдэн ам. доллар
орж ирнэ гэсэн шатлал байгаа вэ гэсэн асуудлыг тодруулж байна. Мөн Хятад ард улсааас
орж ирэх зээлийн асуудлыг ярьж байсан. Энэ яаж хэдий хавьцаанд орж ирэх вэ? Энийг
хэдийгээр эцэслэнэ гэсэн асуудлыг тусгасан бэ.
News.mn: Бусад нэгжүүдээс 3 тэрбум орчим ам. долларыг ОУВС сан зуучилна гэж байна.
Тэр орж ирэх зээлүүдийн нөхцөл ямар байх вэ? ОУВС шиг тодорхой шаардлага
нөхцлүүдийг тавих уу? Эсвэл арай өөр байдлаар орж ирэх үү?
Коши Матай: ОУВС-тай холбоотой асуултуудад хариулья. Нэгдүгээрт, зээлийн хүүгийн
хэмжээ ерөнхийдөө хөвөгч хүү байдаг. Ихэвчлэн 2 хувиас илүүгүй байдаг.
Хөтөлбөрийн сонголтын тухайд яагаад Stand-by хөтөлбөрөөс Өргөтгөсөн санхүүжилтийн
хөтөлбөрийг илүүд үзсэн бэ гэхээр эргэн төлөлтийн хугацаа нь Stand-by-тай харьцуулахад
хамаагүй урт буюу 10 жилийн хугацаанд зээлийн эргэн төлөлтийг хийх боломжтой.
Санхүүжилт ямар интервалтайгаар орж ирэх вэ эсвэл нэг дор бүгд орж ирэх үү гэсэн
асуулт байсан. Тэгэхээр ОУВС-гийн хэрэгжүүлдэг хөтөлбөрүүд нэг дор бүх мөнгийг
өгдөггүй, тодорхой интервалтайгаар явдаг. Энэ нь хөтөлбөрийн хүрээнд тусгасан арга
хэмжээнүүд хэр амжилттай хэрэгжиж байна вэ гэдгээс хамаараад тохирсон хуваарийн
дагуу санхүүжилт нь олгогдоод явдаг. Өөрөөр хэлбэл, хөтөлбөр хэрэгжих 3 жилийн
хугацааны туршид тодорхой давтамжтайгаар санхүүжилт олгогдоод явна. ОУВС-гийн
хувьд үнэлгээгээ 3 сар тутам хийхээр төлөвлөсөн байгаа. Бусад хандивлагчид арай өөр
хуваариар хийж магадгүй. Гэхдээ хөтөлбөрийн туршид санхүүжилт байнга олгогдоод
тасралтгүй явна гэж ойлгож болно.
Сангийн сайд Б.Чойжилсүрэн: Эрдэнэдалайгийн асуултанд гүйцээгээд хариулья. Ойрын
хугацаанд 3 том бондын эргэн төлөлт байгаа. Нэг нь евро бонд 580, түүний дараа Чингис
бондын эхний $500 сая 2018 оны 1-р сарын 5-нд, түүний дараа 1 тэрбум юаны дим сам
бонд байгаа. Бид Хөгжлийн банкны 580 саяын бондыг шийдэхээр ажиллаж байна. Ойрын
хугацаанд ОУВС-тай хөтөлбөр хэрэгжүүлээд явахаар манай макро тэнцвэр сайжирч,
зээлжих зэрэглэл одоо байгаагаас сайжрах хүлээлттэй байгаа учраас дараагийн бондын
асуудлыг хэсэг хугацааны дараа шийдвэрлэнэ.
Нийт өрийн хэмжээний хувьд ОУВС, Сангийн яам, Монголбанк хамтран ОУВС-гийн
аргачлалаар тооцоход 2017 оны төгсгөлд Монгол Улсын Засгийн газрын өр 86.3 хувь,
2018 онд 88.3 хувь, 2019 онд 85.7 хувь, 2020 онд 83.2 хувь, 2021 онд 79.4 хувь болж, өрийн
тогтвортой байдал үүсгэхээр Өрийн тогтвортой байдлын шинжилгээний үр дүн гарсан
болно.
Энэ хөтөлбөрийн хүрээнд нийт авах 3.5 орчим тэрбум ам. долларын хөнгөлөлттэй зээлийн
дотор БНХАУ-аас авах зээл тооцогдоогүй байгаа. Харин Хятадын төв банк,
Монголбанкны своп гэрээний талаар Монголбанкны ерөнхийлөгч тодорхой хариулт өгнө.
Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан: Монголбанк Хятадын төв банктай своп
хэлэлцээртэй. Хэлэлцээрийн хугацаа энэ 8 дугаар сард дуусч байгаа. Энэ хугацааг сунгах
чиглэлээр бид нар ажиллаж байна. Тодорхой үйл явдлаас шалтгаалан энэ хэлэлцээр
зогсонги байдалд орсон байсан. Гэтэл өнөөдөр манай газрын захирал надад
танилцуулснаар Хятадын ардын банкнаас своп хэлэлцээрээ цааш нь үргэлжлүүлэх талаар
хэлэлцье гэсэн имэйл ирсэн байна.
Тийм учраас энэ хугацааг сунгах асуудал яригдаж амжилттай шийдвэрлэгдэнэ гэдэгт бид
итгэлтэй байгаа. Гэхдээ ОУВС-д бид талархал илэрхийлэх ёстой гэж бодож байна. Своп
хэлэлцээрийн хугацааг сунгах, нэмэгдүүлэх чиглэлээр манай ОУВС-гийнхан идэвхитэй
ажиллаж бидэнд зуучилж өгсөнд талархлаа илэрхийлж байна. Энэ үйл ажиллагааны үр
дүн ингэж гарч байна гэж би харж байна. 2016 оны 8 дугаар сард болсон АСЕМ-ийн
зөвлөгөөний үеэр ирсэн Хятадын ерөнхий сайд Ли Кэцян свопын хугацааг цаашид
сунгана, гэхдээ хэмжээг нь дахин 10 тэрбум юанаар нэмнэ гэдэг хэлэлцээрийг Монгол
улсын Ерөнхий сайдтай хийсэн. Ийм учраас бид цаашдаа хэмжээг нь 10 тэрбум юанаар
нэмэгдүүлэх, хугацааг нь дор хаяж 3 жилээр сунгах талаар хэлэлцээрийг бид ирэх 7
хоногоос эхлүүлэхээр төлөвлөж байна. Ирэх долоо хоногт Монгол Улсын Гадаад хэргийн
сайд Мөнх-Оргил бас Хятадад айлчлах гэж байгаа. Энэ айлчлал амжилттай болох байх,
айлчлалыг дагаад олон төсөл хөтөлбөрүүд цаашид хэрэгжиж амжилттай болох байх гэж
бид харж байгаа.
UB Post: Ажлын хэсгийн ахлагч сая энд хүрсэн тохиролцоо нь зөвхөн ажлын хэсгийн
хүрээнд хүрсэн тохиролцоо гэдгийг онцлон тэмдэглэж. Энэ тохиролцоо нь цаашид
Захирлуудын зөвлөлөөр ороод баталгаажихгүй байх магадлал байгаа юу?
Ардын эрх сонин: Сангийн сайдаас хоёр асуулт байна. Сангийн яам төсвийн тодотголоо
ямар хугацаанд боловсруулж УИХ-д өргөн барина гэж төлөвлөж байгаа вэ? Хоёрдугаарт,
тэтгэвэрт гарах насыг тодорхой хугацаанд нэмэгдүүлэх гээд нийгмийн шинэчлэлийн
бодлогын хүрээнд нилээн өөрчлөлт орох нь. Өнгөрсөн намрын чуулганд нилээн хэдэн
халамж, нийгмийн бодлоготой холбоотой хуулийн төслүүд батлагдсан, 2018 оноос
хэрэгжих. Тэгэхээр энэ ажлууд ямар ч үр дүнгүй болсон гэж ойлгож болох уу? Хугацааг
нь сунгах уу, эсвэл хүчингүй болгох ёстой юу?
Өнөөдөр сонин: Сангийн сайдаас асуулт байна. Татвар нэмснээр төсвийн орлого хэдэн
тэрбум төгрөгөөр нэмэгдэх тооцоо гарсан бэ? Төсвийн тодотгол хийхдээ зардал тал дээрээ
зардлаа бууруулахад хэрхэн анхаарах вэ? Сая концессын төслүүдийг эргэж харна,
хүүхдийн мөнгөний зардал буурахгүй гэж ярьж байсан, өөр зардлын талаар
хөндөгдсөнгүй. 2019 онд хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд нөхөж олгоно гэсэн заалт
Засгийн газрын мөрийн хөтөлбөрт байгаа. Ингэж нөхөж олгохоор өрийн дарамт дахиад
нэмэгдэх юм биш үү. Үүнийг хаанаас санхүүжүүлэх вэ?
Коши Матай: Захирлуудын зөвлөл бол энэ шийдвэрийг гаргах сүүлчийн эрх бүхий
байгууллага. Захирлуудын зөвлөлийн хурал болохоос өмнө хоёр зүйл хийгдсэн байх
ёстойг дээр дурдсан. Нэгдүгээрт, санхүүгийн дэмжлэг олгохоор саналаа илэрхийлсэн
байгууллагууд баталгаагаа өгөх ёстой, түүнээс гадна Засгийн газраас урьдчилсан нөхцлөө
хангасан байх ёстой. Захирлуудын зөвлөлийн хурал болоход ажлын хэсгийн түвшинд
хүрсэн тохиролцоо, нөгөө хоёр нөхцөл хангагдсан бол батлагдах магадлал өндөр буюу
ямар нэгэн асуудалгүй батлагдах болно. Гэхдээ урьдчилсан нөхцөл хангагдсан байх ёстой,
санхүүжилтийн баталгаа гарсан байх ёстой.
Сангийн сайд Б.Чойжилсүрэн: Ардын эрх сонины асуултад хариулъя. Тодотголын
тухайд УИХ-ын ээлжит бус чуулган зарлах эсэх талаар УИХ-ын удирдлага шийднэ.
Сангийн яамнаас ирэх 7 долоо хоногийн 3 дахь өдрийн Засгийн газрын хурлаар 2017 оны
төсөвт тодотгол хийх санал, хувилбараа оруулж, танилцуулахаар бэлтгэж байна.
Тэтгэврийн насыг нэмэх тухайд мэдээж олон хүнд таалагдахгүй байж мэднэ, гэхдээ бодит
үнэн нь манай Нийгмийн даатгалын сангууд, тэр дотроо Тэтгэврийн сан маань асар өндөр
алдагдалтай болсон. Хэрвээ бид ямар нэг байдлаар бодлогын өөрчлөлт хийхгүй бол 2019-
2020 оноос Тэтгэврийн сангийн татаас 1 их наяд төгрөг давахаар байна. Хоёр үндсэн
шалтгаан байгаа нь дундаж наслалт нэмэгдсэн, мөн тэтгэвэрт гарах хүн ам зүйн онцлогоос
шалтгаалаад тэтгэвэрт гарах хүмүүсийн хувь нэмэгдсэн. Энэ талаар Хөдөлмөр, нийгмийн
хамгааллын сайд илүү тодорхой мэдээлэл өгөх байх. Татвар нэмснээр 2017 оны төсвийн
орлого 203.4 тэрбум төгрөгөөр, 2018 онд 476.1 тэрбум, 2019 онд 497.9 тэрбум төгрөгөөр
тус тус нэмэгдэхээр тооцсон. Хүүхдийн мөнгөний хувьд 2019 оноос ОУВС-гаас тавьж
байгаа шаардлагын хувьд одоо 60 хувьд нь бэлнээр олгоод 40 хувьд нь 2019 оноос нөхөж
олгохоор байсныг зорилтот 40 хувь болгоод, хэмнэсэн мөнгийг үнэхээр ядуу хэсэгт
хоолны талон болгож өгөхөөр болсон.
Гэхдээ та бүгд нэг зүйлийг зөв ойлгоорой. Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлж чадсан
тохиолдолд 2017 оны төгсгөл, 2018 оны 1-2 дугаар улиралд хувийн секторын нөхцөл
байдал сайжирна. Төр зардлаа багасгаад хувийн секторыг дэмжих бодлогыг Засгийн
газар, Монголбанк, ОУВС дэмжиж байгаа. Эм хэдий анагаах увдистай ч ууж байх үед
гашуун байдаг, тийм учраас энэ 2017 оныг Монголын нийт ард түмэн, бизнес
эрхлэгчид тэвчээч ээ, энэ богинохон хугацаанд эдийн засгийнхаа бүтцийг өөрчилж,
санхүү төсвийнхөө сахилга батыг сайжруулж авах шаардлагатай байна гэдгийг учирлаж
хэлэхээс өөр аргагүй байна. Баярлалаа та бүхэнд.
Gogo.mn: УИХ-ыг яаралтай худалдуулах уу? Төсвийн тодотголыг хэзээ хийх
вэ? Хаврын чуулганаар хийхүү эсвэл наана нь хийх үү?
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өрийн тааз 55 хувиас хэтрэх ёсгүй гэж заасан
байгаа, энэ хэлэлцээрийг хийснээр энэ заалтыг зөрчих үү?
Сурв.: Сангийн сайдаас асууя. ОУВС-гийн хөтөлбөр амжилттай хэрэгжинэ гэсэн
баталгааг Засгийн газар өгч чадах уу, ямар эрсдэл байгаа вэ?
News.mn: Хөтөлбөр хатуу шаардлагатай байна. Засгийн газарт улс төрийн тогтворгүй
байдал үүсэх нөхцөл бүрдчих вий гэсэн хардлага байна. Зарим улс орнуудад энэ
хөтөлбөрийг хэрэгжүүлснээр ялангуяа нийгмийн дунд тэвчээр алдагдах тохиолдол байдаг
юм байна лээ. Тэгэхээр улс төрийн тогтворгүй байдал үүсэх үү, Засгийн газар огцроод энэ
хөтөлбөр хэрэгжихгүй байх ч гэдэг юм уу тийм нөхцөл үүсэх үү?
Сангийн сайд Б.Чойжилсүрэн: Төсвийн тодотголыг УИХ–ын ээлжит бус чуулган зарлан
хуралдуулах эрх УИХ-ын удирдлагад байгаа ба УИХ–ын удирдлага энэ талаар шийдвэр
гаргах байх.
Төсвийн тогтвортой байдлын тухай хууль зөрчигдөхгүй, учир нь 2016 оны төсвийн
тодотголыг баталж байх үед Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн эдгээр
заалтуудыг өөрчилсөн, энэ хүрээндээ байгаа.
ОУВС-гийн хөтөлбөр амжилттай хэрэгжих эсэх нь биднээс, нийт Монголчууд – УИХ-
ын гишүүд, Засгийн газрын гишүүд, бизнес эрхлэгчид, хувь иргэд бүгдээс хамаарна.
Улс төрийн тогтворгүй байдал үүсэх үү гэсэн асуултад урьдчилж хариулах, тодорхой байр
суурь илэрхийлэх нь хаашаа юм, гайгүй биз дээ, нэг л юмыг ард түмэнд
шулуухан хэлэхэд манай эдийн засгийн бүх нөхцөл байдал, макро үзүүлэлтүүд бүгд
алдагдсан, энэ байдлыг одоо цаг алдахгүй засахгүй бол цаашид үүсэх нөхцөл байдлыг
урьдчилан таамаглахад хэцүү байдалд орно. Засгийн газар нь дампуурал зарлаад, олон
улсын валютын зах зээлээс Монголчууд, хувийн хэвшлийнхэн 10-20 жил таслагдах
хүндрэлтэй нөхцөл байдал үүсэх учраас Монголын ард түмэн, улс төрчид ойлгох байх гэж
найдаж байна.

More Related Content

What's hot

4. төсвийн-орлого
4. төсвийн-орлого4. төсвийн-орлого
4. төсвийн-орлогоMunkh Orgil
 
Turuun sanhuu L9.2019- 2020
Turuun sanhuu L9.2019- 2020Turuun sanhuu L9.2019- 2020
Turuun sanhuu L9.2019- 2020hicheel2020
 
Lecture 16
Lecture   16Lecture   16
Lecture 16Tj Crew
 
Turuun sanhuu l3.2019 - 2020
Turuun sanhuu l3.2019 - 2020Turuun sanhuu l3.2019 - 2020
Turuun sanhuu l3.2019 - 2020hicheel2020
 
Turuun sanhuu L11.2019- 2020
Turuun sanhuu L11.2019- 2020Turuun sanhuu L11.2019- 2020
Turuun sanhuu L11.2019- 2020hicheel2020
 
Lecture.6
Lecture.6Lecture.6
Lecture.6Tj Crew
 
Turuun sanhuu L13.2019- 2020
Turuun sanhuu L13.2019- 2020Turuun sanhuu L13.2019- 2020
Turuun sanhuu L13.2019- 2020hicheel2020
 
Turuun sanhuu L2.2019 - 2020
Turuun sanhuu L2.2019 - 2020Turuun sanhuu L2.2019 - 2020
Turuun sanhuu L2.2019 - 2020hicheel2020
 
Turuun sanhuu L16.2019- 2020
Turuun sanhuu L16.2019- 2020Turuun sanhuu L16.2019- 2020
Turuun sanhuu L16.2019- 2020hicheel2020
 
орон нутгийн хөгжлийн санд шилжүүлэг тооцох аргачлал
орон нутгийн хөгжлийн санд шилжүүлэг тооцох аргачлалорон нутгийн хөгжлийн санд шилжүүлэг тооцох аргачлал
орон нутгийн хөгжлийн санд шилжүүлэг тооцох аргачлалBuka King
 
Turuun sanhuu L7. 2019-2020
Turuun sanhuu L7. 2019-2020Turuun sanhuu L7. 2019-2020
Turuun sanhuu L7. 2019-2020hicheel2020
 

What's hot (20)

4. төсвийн-орлого
4. төсвийн-орлого4. төсвийн-орлого
4. төсвийн-орлого
 
Turuun sanhuu L9.2019- 2020
Turuun sanhuu L9.2019- 2020Turuun sanhuu L9.2019- 2020
Turuun sanhuu L9.2019- 2020
 
Turiin sanhuu l5
Turiin sanhuu l5Turiin sanhuu l5
Turiin sanhuu l5
 
Lecture 16
Lecture   16Lecture   16
Lecture 16
 
Turuun sanhuu l3.2019 - 2020
Turuun sanhuu l3.2019 - 2020Turuun sanhuu l3.2019 - 2020
Turuun sanhuu l3.2019 - 2020
 
Turiin sanhuu l4
Turiin sanhuu l4Turiin sanhuu l4
Turiin sanhuu l4
 
Turuun sanhuu L11.2019- 2020
Turuun sanhuu L11.2019- 2020Turuun sanhuu L11.2019- 2020
Turuun sanhuu L11.2019- 2020
 
Lecture.6
Lecture.6Lecture.6
Lecture.6
 
Turiin sanhuu l12
Turiin sanhuu l12Turiin sanhuu l12
Turiin sanhuu l12
 
Turiin sanhuu l7
Turiin sanhuu l7Turiin sanhuu l7
Turiin sanhuu l7
 
Turuun sanhuu L13.2019- 2020
Turuun sanhuu L13.2019- 2020Turuun sanhuu L13.2019- 2020
Turuun sanhuu L13.2019- 2020
 
Turuun sanhuu L2.2019 - 2020
Turuun sanhuu L2.2019 - 2020Turuun sanhuu L2.2019 - 2020
Turuun sanhuu L2.2019 - 2020
 
Macro L13
Macro L13Macro L13
Macro L13
 
Turuun sanhuu L16.2019- 2020
Turuun sanhuu L16.2019- 2020Turuun sanhuu L16.2019- 2020
Turuun sanhuu L16.2019- 2020
 
Мөнгөний бодлого
Мөнгөний бодлого Мөнгөний бодлого
Мөнгөний бодлого
 
орон нутгийн хөгжлийн санд шилжүүлэг тооцох аргачлал
орон нутгийн хөгжлийн санд шилжүүлэг тооцох аргачлалорон нутгийн хөгжлийн санд шилжүүлэг тооцох аргачлал
орон нутгийн хөгжлийн санд шилжүүлэг тооцох аргачлал
 
Turuun sanhuu L7. 2019-2020
Turuun sanhuu L7. 2019-2020Turuun sanhuu L7. 2019-2020
Turuun sanhuu L7. 2019-2020
 
Turiin sanhuu l10
Turiin sanhuu l10Turiin sanhuu l10
Turiin sanhuu l10
 
Txm 2010
Txm 2010Txm 2010
Txm 2010
 
Turiin sanhuu l2
Turiin sanhuu l2Turiin sanhuu l2
Turiin sanhuu l2
 

Similar to The GOM-BOM and IMF joint press conference notes

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа
УИХ-ын гишүүн Д.ХаянхярвааУИХ-ын гишүүн Д.Хаянхярваа
УИХ-ын гишүүн Д.ХаянхярвааUnuruu Dear
 
2017-01-01 ЭХЛЭН ДАГАЖ МӨРДӨГДСӨН ХУУЛЬ ТОГТООМЖ
2017-01-01 ЭХЛЭН ДАГАЖ МӨРДӨГДСӨН ХУУЛЬ ТОГТООМЖ2017-01-01 ЭХЛЭН ДАГАЖ МӨРДӨГДСӨН ХУУЛЬ ТОГТООМЖ
2017-01-01 ЭХЛЭН ДАГАЖ МӨРДӨГДСӨН ХУУЛЬ ТОГТООМЖUmguullin Mongol Umguulugch
 
2013.02.21 Эдийн засгийн шинэчлэлийн зорилтууд, О.Чулуунбат
2013.02.21 Эдийн засгийн шинэчлэлийн зорилтууд, О.Чулуунбат2013.02.21 Эдийн засгийн шинэчлэлийн зорилтууд, О.Чулуунбат
2013.02.21 Эдийн засгийн шинэчлэлийн зорилтууд, О.ЧулуунбатThe Business Council of Mongolia
 
0.Алтансаруул - Үндэсний үйлдвэрлэлийг дэмжсэн мөнгөний бодлого
0.Алтансаруул - Үндэсний үйлдвэрлэлийг дэмжсэн мөнгөний  бодлого0.Алтансаруул - Үндэсний үйлдвэрлэлийг дэмжсэн мөнгөний  бодлого
0.Алтансаруул - Үндэсний үйлдвэрлэлийг дэмжсэн мөнгөний бодлогоbatnasanb
 
Ногоон төслүүд урагшаа, 2016.09.30 (Засгийн газрын мэдээ)
Ногоон төслүүд урагшаа, 2016.09.30 (Засгийн газрын мэдээ)Ногоон төслүүд урагшаа, 2016.09.30 (Засгийн газрын мэдээ)
Ногоон төслүүд урагшаа, 2016.09.30 (Засгийн газрын мэдээ)The Business Council of Mongolia
 
Хөрөнгө оруулалтын орчин
Хөрөнгө оруулалтын орчинХөрөнгө оруулалтын орчин
Хөрөнгө оруулалтын орчинAdilbishiin Gelegjamts
 
зээлийн хүүгийн түвшин
зээлийн хүүгийн түвшин зээлийн хүүгийн түвшин
зээлийн хүүгийн түвшин Mr Nyak
 
Төрөөс мөнгөний бодлогын талаарх 2018 онд баримтлах үндсэн чиглэлийн төсөл
Төрөөс мөнгөний бодлогын талаарх 2018 онд баримтлах үндсэн чиглэлийн төсөлТөрөөс мөнгөний бодлогын талаарх 2018 онд баримтлах үндсэн чиглэлийн төсөл
Төрөөс мөнгөний бодлогын талаарх 2018 онд баримтлах үндсэн чиглэлийн төсөлJargalmaa Gantomor
 
Turuun sanhuu L14.2019-2020
Turuun sanhuu L14.2019-2020Turuun sanhuu L14.2019-2020
Turuun sanhuu L14.2019-2020hicheel2020
 
С. Баасанбат Д. Баяр-Уянга - ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ХӨГЖЛИЙН ЧИГ ХАНДЛАГЫН...
С. Баасанбат Д. Баяр-Уянга  - ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ХӨГЖЛИЙН ЧИГ ХАНДЛАГЫН...С. Баасанбат Д. Баяр-Уянга  - ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ХӨГЖЛИЙН ЧИГ ХАНДЛАГЫН...
С. Баасанбат Д. Баяр-Уянга - ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ХӨГЖЛИЙН ЧИГ ХАНДЛАГЫН...batnasanb
 
Turuun sanhuu L8.2019-2020
Turuun sanhuu L8.2019-2020Turuun sanhuu L8.2019-2020
Turuun sanhuu L8.2019-2020hicheel2020
 
С.Мягмарсүрэн П.Давгадорж Г.Гүнбилиг Ч.Отгонжаргал - Төгрөгийн хадгаламжинд н...
С.Мягмарсүрэн П.Давгадорж Г.Гүнбилиг Ч.Отгонжаргал - Төгрөгийн хадгаламжинд н...С.Мягмарсүрэн П.Давгадорж Г.Гүнбилиг Ч.Отгонжаргал - Төгрөгийн хадгаламжинд н...
С.Мягмарсүрэн П.Давгадорж Г.Гүнбилиг Ч.Отгонжаргал - Төгрөгийн хадгаламжинд н...batnasanb
 
Turuun sanhuu L16.2020-2021.pptx
Turuun sanhuu L16.2020-2021.pptxTuruun sanhuu L16.2020-2021.pptx
Turuun sanhuu L16.2020-2021.pptxssuserca5598
 
Txm 2012 2014 tanilcuulga
Txm 2012 2014 tanilcuulgaTxm 2012 2014 tanilcuulga
Txm 2012 2014 tanilcuulgaMunkh Orgil
 

Similar to The GOM-BOM and IMF joint press conference notes (20)

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа
УИХ-ын гишүүн Д.ХаянхярвааУИХ-ын гишүүн Д.Хаянхярваа
УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа
 
МБЗ Мэдэгдэл
МБЗ МэдэгдэлМБЗ Мэдэгдэл
МБЗ Мэдэгдэл
 
International monetary fund
International monetary fundInternational monetary fund
International monetary fund
 
2017-01-01 ЭХЛЭН ДАГАЖ МӨРДӨГДСӨН ХУУЛЬ ТОГТООМЖ
2017-01-01 ЭХЛЭН ДАГАЖ МӨРДӨГДСӨН ХУУЛЬ ТОГТООМЖ2017-01-01 ЭХЛЭН ДАГАЖ МӨРДӨГДСӨН ХУУЛЬ ТОГТООМЖ
2017-01-01 ЭХЛЭН ДАГАЖ МӨРДӨГДСӨН ХУУЛЬ ТОГТООМЖ
 
2013.02.21 Эдийн засгийн шинэчлэлийн зорилтууд, О.Чулуунбат
2013.02.21 Эдийн засгийн шинэчлэлийн зорилтууд, О.Чулуунбат2013.02.21 Эдийн засгийн шинэчлэлийн зорилтууд, О.Чулуунбат
2013.02.21 Эдийн засгийн шинэчлэлийн зорилтууд, О.Чулуунбат
 
0.Алтансаруул - Үндэсний үйлдвэрлэлийг дэмжсэн мөнгөний бодлого
0.Алтансаруул - Үндэсний үйлдвэрлэлийг дэмжсэн мөнгөний  бодлого0.Алтансаруул - Үндэсний үйлдвэрлэлийг дэмжсэн мөнгөний  бодлого
0.Алтансаруул - Үндэсний үйлдвэрлэлийг дэмжсэн мөнгөний бодлого
 
Toriin sanhuu hotolbor (1)
Toriin sanhuu hotolbor (1)Toriin sanhuu hotolbor (1)
Toriin sanhuu hotolbor (1)
 
Ногоон төслүүд урагшаа, 2016.09.30 (Засгийн газрын мэдээ)
Ногоон төслүүд урагшаа, 2016.09.30 (Засгийн газрын мэдээ)Ногоон төслүүд урагшаа, 2016.09.30 (Засгийн газрын мэдээ)
Ногоон төслүүд урагшаа, 2016.09.30 (Засгийн газрын мэдээ)
 
Хөрөнгө оруулалтын орчин
Хөрөнгө оруулалтын орчинХөрөнгө оруулалтын орчин
Хөрөнгө оруулалтын орчин
 
Inv fin mkt_2
Inv fin mkt_2Inv fin mkt_2
Inv fin mkt_2
 
зээлийн хүүгийн түвшин
зээлийн хүүгийн түвшин зээлийн хүүгийн түвшин
зээлийн хүүгийн түвшин
 
Lekts 6
Lekts 6Lekts 6
Lekts 6
 
Төрөөс мөнгөний бодлогын талаарх 2018 онд баримтлах үндсэн чиглэлийн төсөл
Төрөөс мөнгөний бодлогын талаарх 2018 онд баримтлах үндсэн чиглэлийн төсөлТөрөөс мөнгөний бодлогын талаарх 2018 онд баримтлах үндсэн чиглэлийн төсөл
Төрөөс мөнгөний бодлогын талаарх 2018 онд баримтлах үндсэн чиглэлийн төсөл
 
Turuun sanhuu L14.2019-2020
Turuun sanhuu L14.2019-2020Turuun sanhuu L14.2019-2020
Turuun sanhuu L14.2019-2020
 
С. Баасанбат Д. Баяр-Уянга - ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ХӨГЖЛИЙН ЧИГ ХАНДЛАГЫН...
С. Баасанбат Д. Баяр-Уянга  - ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ХӨГЖЛИЙН ЧИГ ХАНДЛАГЫН...С. Баасанбат Д. Баяр-Уянга  - ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ХӨГЖЛИЙН ЧИГ ХАНДЛАГЫН...
С. Баасанбат Д. Баяр-Уянга - ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ХӨГЖЛИЙН ЧИГ ХАНДЛАГЫН...
 
Turuun sanhuu L8.2019-2020
Turuun sanhuu L8.2019-2020Turuun sanhuu L8.2019-2020
Turuun sanhuu L8.2019-2020
 
С.Мягмарсүрэн П.Давгадорж Г.Гүнбилиг Ч.Отгонжаргал - Төгрөгийн хадгаламжинд н...
С.Мягмарсүрэн П.Давгадорж Г.Гүнбилиг Ч.Отгонжаргал - Төгрөгийн хадгаламжинд н...С.Мягмарсүрэн П.Давгадорж Г.Гүнбилиг Ч.Отгонжаргал - Төгрөгийн хадгаламжинд н...
С.Мягмарсүрэн П.Давгадорж Г.Гүнбилиг Ч.Отгонжаргал - Төгрөгийн хадгаламжинд н...
 
Turuun sanhuu L16.2020-2021.pptx
Turuun sanhuu L16.2020-2021.pptxTuruun sanhuu L16.2020-2021.pptx
Turuun sanhuu L16.2020-2021.pptx
 
Txm 2012 2014 tanilcuulga
Txm 2012 2014 tanilcuulgaTxm 2012 2014 tanilcuulga
Txm 2012 2014 tanilcuulga
 
Msu l8 2018
Msu l8 2018Msu l8 2018
Msu l8 2018
 

More from The Business Council of Mongolia

Монгол ардын намын мөрийн хөтөлбөр
Монгол ардын намын мөрийн хөтөлбөрМонгол ардын намын мөрийн хөтөлбөр
Монгол ардын намын мөрийн хөтөлбөрThe Business Council of Mongolia
 
Агаарын бохирдлыг бууруулахаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээ
Агаарын бохирдлыг бууруулахаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээАгаарын бохирдлыг бууруулахаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээ
Агаарын бохирдлыг бууруулахаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээThe Business Council of Mongolia
 
State and property registration public service law draft laws
State and property registration public service law  draft lawsState and property registration public service law  draft laws
State and property registration public service law draft lawsThe Business Council of Mongolia
 
Proposed Amendments to the Banking Law and the Law on the Central Bank
Proposed Amendments to the Banking Law and the Law on the Central BankProposed Amendments to the Banking Law and the Law on the Central Bank
Proposed Amendments to the Banking Law and the Law on the Central BankThe Business Council of Mongolia
 
Presentation by Declan Magee, ADB Senior Country Economist for Mongolia: “Ove...
Presentation by Declan Magee, ADB Senior Country Economist for Mongolia: “Ove...Presentation by Declan Magee, ADB Senior Country Economist for Mongolia: “Ove...
Presentation by Declan Magee, ADB Senior Country Economist for Mongolia: “Ove...The Business Council of Mongolia
 
Presentation by Shigeki (Sean) Miwa, Director, Executive Vice President, Soft...
Presentation by Shigeki (Sean) Miwa, Director, Executive Vice President, Soft...Presentation by Shigeki (Sean) Miwa, Director, Executive Vice President, Soft...
Presentation by Shigeki (Sean) Miwa, Director, Executive Vice President, Soft...The Business Council of Mongolia
 
Presentation by Benoit Ribesse, CEO of Engie Mongolia, on “Future Summit Tren...
Presentation by Benoit Ribesse, CEO of Engie Mongolia, on “Future Summit Tren...Presentation by Benoit Ribesse, CEO of Engie Mongolia, on “Future Summit Tren...
Presentation by Benoit Ribesse, CEO of Engie Mongolia, on “Future Summit Tren...The Business Council of Mongolia
 

More from The Business Council of Mongolia (20)

Монгол ардын намын мөрийн хөтөлбөр
Монгол ардын намын мөрийн хөтөлбөрМонгол ардын намын мөрийн хөтөлбөр
Монгол ардын намын мөрийн хөтөлбөр
 
Engaging on air pollution and children in Mongolia
Engaging on air pollution and children in MongoliaEngaging on air pollution and children in Mongolia
Engaging on air pollution and children in Mongolia
 
Агаарын бохирдлыг бууруулахаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээ
Агаарын бохирдлыг бууруулахаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээАгаарын бохирдлыг бууруулахаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээ
Агаарын бохирдлыг бууруулахаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээ
 
Eewg meeting summary 2017.09.15
Eewg meeting summary 2017.09.15Eewg meeting summary 2017.09.15
Eewg meeting summary 2017.09.15
 
Agenda, Sep 11, 2017
Agenda, Sep 11, 2017Agenda, Sep 11, 2017
Agenda, Sep 11, 2017
 
State and property registration public service law draft laws
State and property registration public service law  draft lawsState and property registration public service law  draft laws
State and property registration public service law draft laws
 
Proposed Amendments to the Banking Law and the Law on the Central Bank
Proposed Amendments to the Banking Law and the Law on the Central BankProposed Amendments to the Banking Law and the Law on the Central Bank
Proposed Amendments to the Banking Law and the Law on the Central Bank
 
Ulaanbaatar City Action Plan 2016-2020
Ulaanbaatar City Action Plan 2016-2020Ulaanbaatar City Action Plan 2016-2020
Ulaanbaatar City Action Plan 2016-2020
 
2ND ANNUAL BCM SUMMIT NOTES
2ND ANNUAL BCM SUMMIT NOTES2ND ANNUAL BCM SUMMIT NOTES
2ND ANNUAL BCM SUMMIT NOTES
 
BCM 2nd Annual BCM Summit
BCM 2nd Annual BCM SummitBCM 2nd Annual BCM Summit
BCM 2nd Annual BCM Summit
 
Presentation by Declan Magee, ADB Senior Country Economist for Mongolia: “Ove...
Presentation by Declan Magee, ADB Senior Country Economist for Mongolia: “Ove...Presentation by Declan Magee, ADB Senior Country Economist for Mongolia: “Ove...
Presentation by Declan Magee, ADB Senior Country Economist for Mongolia: “Ove...
 
Presentation by Shigeki (Sean) Miwa, Director, Executive Vice President, Soft...
Presentation by Shigeki (Sean) Miwa, Director, Executive Vice President, Soft...Presentation by Shigeki (Sean) Miwa, Director, Executive Vice President, Soft...
Presentation by Shigeki (Sean) Miwa, Director, Executive Vice President, Soft...
 
Presentation by Benoit Ribesse, CEO of Engie Mongolia, on “Future Summit Tren...
Presentation by Benoit Ribesse, CEO of Engie Mongolia, on “Future Summit Tren...Presentation by Benoit Ribesse, CEO of Engie Mongolia, on “Future Summit Tren...
Presentation by Benoit Ribesse, CEO of Engie Mongolia, on “Future Summit Tren...
 
New members, 15 May2017
New members, 15 May2017New members, 15 May2017
New members, 15 May2017
 
Regional Economic Development
Regional Economic DevelopmentRegional Economic Development
Regional Economic Development
 
BCM update on May Monthly Meeting
BCM update on May Monthly MeetingBCM update on May Monthly Meeting
BCM update on May Monthly Meeting
 
Innovation: Case studies and how can we collaborate
Innovation: Case studies and how can we collaborateInnovation: Case studies and how can we collaborate
Innovation: Case studies and how can we collaborate
 
What 3 Words
What 3 WordsWhat 3 Words
What 3 Words
 
Draft Law on Investment Banking, Presentation
Draft Law on Investment Banking, PresentationDraft Law on Investment Banking, Presentation
Draft Law on Investment Banking, Presentation
 
Introduction to the Draft Mining Law
Introduction to the Draft Mining  LawIntroduction to the Draft Mining  Law
Introduction to the Draft Mining Law
 

The GOM-BOM and IMF joint press conference notes

  • 1. Монгол Улсын Засгийн газар ОУВС-ийн хөтөлбөр авах болсонтой холбоотой зохион байгуулсан хэвлэлийн хурлын тэмдэглэл МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР, МОНГОЛБАНК, ОУВС-ийн Хамтарсан хэвлэлийн хурал Хаана: Төрийн ордон Хэзээ: 2017.02.19 өдөр 11:00 цагт Мэдээлэл хийсэн хүмүүс: 1 Сангийн сайд Б.Чойжилсүрэн 2 Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан 3 ОУВС-ын Монгол дахь суурин төлөөлөгч Нэйл Сакер /Neil Saker/ 4 ОУВС-ын Ажлын хэсгийн ахлагч Коши Матай /Koshy Mathai/ 5 Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч О.Эрдэмбилэг 6 Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Нямаа Хурлын тэмдэглэл I хэсэг: Хэвлэлийн мэдээлэл Сангийн сайд Б.Чойжилсүрэн: Олон Улсын Валютын сангийн хөтөлбөр авсантай холбогдуулан та бүхэнд Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан, ОУВС-гийн Ажлын хэсгийн ахлагч Коши Матай, Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгч О.Эрдэмбилэг, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Нямаа нар Та бүхэнд хэвлэлийн мэдээлэл хийхээр хуран цугласан юм. Хуралд идэвхитэй хүрэлцэн ирсэн та бүхэнд талархал илэрхийлж байна. Бид ОУВС-тай 6 сар хэлэлцээр явуулаад “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” буюу “Extended Fund Facility” хөтөлбөр хэрэгжүүлэхээр явсан. Уг хөтөлбөр 3 жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр тохирсон. Хөтөлбөрийг сонгохдоо гол хоёр зарчмын хүрээнд сонгодог. Үүнд төсвийн хүндрэл, төлбөрийн тэнцлийн хүндрэл гэсэн хосолсон хүндрэл байгаа тул уг хөтөлбөрийг сонгож авсан юм. Монгол Улсын авч байгаа хөтөлбөрийн хүрээнд нийтдээ 5.5 тэрбум ам.долларын санхүүжилтийг олон улсын байгууллага, донор орнуудаас босгохоор шийдсэн. Үүнд БНХАУ-ын Ардын банктай байгуулсан хоёр орчим тэрбум ам.долларын өртөгтэй своп хэлцэл багтсан гэдгийг мэдэгдье. Үлдэж байгаа 3.5 орчим тэрбум ам.долларыг ОУВС, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, хандивлагч орнууд зэрэг улс орнуудаас босгохоор төлөвлөсөн байгаа.
  • 2. Хөтөлбөрийн хүрээнд гурван үндсэн бодлогыг хэрэгжүүлэхээр боллоо. 1. Төсвийн бодлого авч хэрэгжүүлнэ. 2. Мөнгөний бодлогод бид цогц арга хэмжээ авч хэрэгжүүлнэ. 3. Банкны салбарын бодлогыг авч хэрэгжүүлэхээр тохиролцсон. 2017 оны төсвийн тодотголыг ОУВС-гийн хэлэлцээрийг ОУВС-гийн захирлуудын зөвлөлөөр батлуулахаас өмнө урьдчилсан байдлаар гурван нөхцлийг тохироод байна. 1. Төсвийн тодотголыг захирлуудын зөвлөлөөр батлуулахаас өмнө хийхээр болж байгаа. 2. Монголбанкнаас ипотекийн зээлд шинэ санхүүжилт хийхгүй байх, шинээр гарах зээлийн хүүгийн зардлыг улсын төсөвт тусгахаар тохирсон. 3. Монголбанк төсвөөс гадуур ямар нэг төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэхгүй байх гэсэн үндсэн гурван нөхцөл тохироод байна. Монгол Улсын Сангийн яам, Монголбанк нь Олон Улсын Валютын Сан хамтраад эдийн засгийн өсөлтийг 2017 онд -0.2 хувь, 2018 онд 1.8 хувь, 2019 онд 8.1 хувьд хүргэх, хэрэглээний үнийн индексийг 2017 онд 6.1 хувь, 2018 онд 6.1 хувь, 2019 онд 6.9 хувьтай байхаар тооцсон. Гадаад худалдааны тэнцэл 2017 онд 1,267 сая ам.доллар, 2018 онд 968 сая ам.доллар, 2019 онд 709 сая ам.долларын ашигтай байхаар тооцсон. Экспорт 2017 онд 4,898 сая ам.доллар, 2018 онд 4,943 сая ам.доллар, 2019 онд 5,440 сая ам.доллар, 2,020 онд 5,827 сая ам.доллар, 2,021 онд 6.3 тэрбум орчим ам.доллар байхаар тооцоо гарлаа. Импорт 2017 онд 3,632.0 сая ам.доллар, 2018 онд 3,975 сая ам.доллар, 2019 онд 4,731 сая ам.доллар, 2020 онд 4,825 сая ам.доллар, 2021 онд 5 тэрбум орчим ам.доллар байхаар тооцоо хийлээ. Гадаад валютын нөөц хөтөлбөр хэрэгжүүлснээр үндсэн шаардлагаар 2017 онд 1,650 сая ам.доллар, 2018 онд 2,770 сая ам.доллар, 2019 онд 3,545 сая ам.доллар, 2020 онд 3,838 сая ам.доллар байхаар тооцоо хийснийг албан ёсоор мэдэгдэж байна. ОУВС-тай хэлэлцээр хийх явц тийм амархан байгаагүй. Төсвийн алдагдлын ДНБ-д эзлэх хувь ямар нэг хөтөлбөр хэрэгжихгүй байх суурь тооцоо буюу хөтөлбөргүй явсан бол 2017 онд 14.2 хувь, 2018 онд 14.3 хувь, 2019 онд 11.1 хувьтай байхаар байсан. Ингээд бид хэлэлцээр хийснээр ОУВС-гийн хөтөлбөр хэрэгжүүлснээр өрийн тогтвортой байдлыг бий болгох зорилтын хүрээнд төсвийн тэнцлийг 2017 онд 3.4 хувь, 2018 онд 6.4 хувь, 2019 онд 6.0 хувиар сайжруулах эдийн засгийн тооцоолол гарсан. Энэ тооцоолол нь Монгол Улс ОУВС-тай хамтарч хөтөлбөр хэрэгжүүлэх гол нөхцөл болох өрийн тогтвортой байдал бий болгохын тул төсөвт ийм арга хэмжээг авч хэрэгжүүлэхээс шаардлагатай болсон. Төсвийн бодлогын хүрээнд эхний ээлжинд төсвийн орлогыг нэмэгдүүлэхийн тулд 7-8 арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр байна. 1. Шатахууны онцгой албан татварыг 2016 оны төгсгөлд нэг, 2017 он гараад хоёр удаа бууруулсан уг тогтоолыг 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн 2016 оны 109 дүгээр тогтоолоор буурсан хэмжээгээр, 2017 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн 2016 оны 166 дугаар тогтоолоор буурсан хэмжээгээр буцааж нэмэгдүүлэх шаардлага үүссэн.
  • 3. 2. Хувь хүний орлогын албан татварыг шатлалтай болгох тооцоолол хийсэн. Татварын шатлалын хэмжээнээс хамааран 10, 15, 20, 25 хувь болгохыг шаардсан байгаа. Бид зөрүүлээд хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлтийн хэмжээг 84,000 төгрөг байсныг үе шаттайгаар нэмэгдүүлж, 120,000, 160,000, 200,000, 240,000 төгрөгөөр хөнгөлөлтийн түвшинг нэмэгдүүлэхээр тооцоо хийсэн. 3. Нийгмийн даатгалын сангийн шимтгэлийн тухайд 2018, 2019, 2020 онд 2, 1, 2 хувиар нэмэгдүүлэх зайлшгүй байдал үүсч байна. Одоогоор нийгмийн даатгалыг ажилтан өөрөө 10 хувь, ажил олгогч 10 хувь төлдөг байсныг 2018 онд бид нэг нэг хувиар нэмэгдүүлээд 11 хувь, 11 хувь болгох жишээтэй тооцоолол хийсэн. 4. Суудлын автомашины онцгой албан татварыг нэмэгдүүлэх шаардлага үүссэн. Насжилтаас нь хамаарч жижиг оврын автомашинд.3-15 хувиар татвар нэмэгдүүлнэ. Хөдөлгүүрийн багтаамж нь 4501 см.кубээс илүү автомашины татварыг насжилтаас нь хамаарч 40-250 хувиар нэмэгдүүлэх шаардлага үүсч байна. 5. Тамхи, согтууруулах ундааны онцгой албан татварыг 2018 онд 10 хувь, 2019 онд 5 хувь, 2020 онд 5 хувиар тус тус нэмэгдүүлэх шаардлага үүссэн. 6. Хадгаламжийн хүүгийн орлогод татвар оногдуулна. Одоо мөрдөгдөж байгаа хүчин төгөлдөр хуулиар 2018 оны 1 дүгээр сарын 1-ээс татвар авах байсныг наашлуулж, 2017 оны 4 дүгээр сарын 1-нээс мөрдөж эхлэх шийдвэр гарсан. 7. Импортын тамхинд ногдох гаалийн албан татвар одоо 5 хувь байгааг Дэлхийн худалдааны байгууллагатай тохирсон дээд хэмжээ болох 30 хувь нэмэгдүүлэх тохиролцоонд хүрч байна. 8. Татварын орлогын удирдлагыг сайжруулах, татварын алба менежментээ сайжруулах, татвар хураах, орлого нэмэгдүүлэх ийм 8 цогц арга хэмжээгээр орлого нэмэгдүүлнэ. Зардлын хувьд бас 8 арга хэмжээг харилцан тохиролцоод байна. Эм, эмнэлгийн хэрэгслийн худалдан авалтын үр ашгийг нэмэгдүүлнэ. Үүнд нэгдсэн нэг тогтолцоогоор тендер зарлаад үүний үр дүнд ойролцоогоор өртгийг нь 10 хувиар бууруулах тооцоо гараад байна. Тэтгэвэрт гарах насыг нэмэгдүүлэх шаардлагатай болж байгаа. Урьд нь 2016 оны төсвийн тодотголыг Засгийн газар өргөн барьж, УИХ-аар хэлэлцүүлэх үед бодит байдал болон тулгараад байгаа хүндрэлийг ард түмэнд мэдээлж байсан. Одоо байгаа тэтгэвэрт гарах насыг 2 жилд 1 насаар буюу жилд 6 сараар нэмэгдүүлж, эрэгтэй хүний тэтгэвэрт гарах насыг 2026 он гэхэд 65 насанд хүргэх, эмэгтэй хүний тэтгэвэрт гарах насыг 2036 оноос буюу 20 жилийн дараа 65 настайд тэтгэвэрт гарах тохироонд хүрсэн. Энэ тооцоолол хийхэд манай улстай ижил төстэй улс орнууд, бусад хөгжиж байгаа улс орнуудын тэтгэврийн насны судалгааг ОУВС, Дэлхийн банк зэрэг бусад донор орнуудын тусламжтайгаар судалгааг хийж ийм шийдвэрт хүрч байна.
  • 4. Цалингийн зардлыг нэмэх бололцоо байхгүй, татварын орлогын дутгадал байгаа учраас 2017-2018 онд цалинг нэмэгдүүлэхгүй байх ийм шаардлага үүсч байна. Хүүхдийн мөнгөний тухайд хүүхдийн мөнгийг зөвхөн зорилтот бүлэгт олгоё гэсэн шийдвэр гаргасан. Одоо нийт хүүхдүүдийн 60 хувьд нь хүүхдийн мөнгө олгож байна. 2019 оноос хүүхдийн мөнгийг нийт хүүхдүүдэд нөхөж олгоно гэсэн шийдвэртэй явж байсныг Валютын сантай зөвшилцөн хөтөлбөрт орох урьдчилсан нөхцлийн нэг шалгуур нь болгож хүүхдийн мөнгийг 60 хувьд олгож байгаа бол 40 хувьд нь олгох ба хэмнэсэн мөнгийг төсөвт авахгүйгээр ядуу, зорилтот бүлэгт “хоолны талон” байдлаар олгоно. Энэ нь хөтөлбөрт хэмнэхгүйгээр зорилтот бүлгийг зөв чиглэх шаардлага үүссэн учраас ийм шийдвэр гарч байна. Нийгмийн халамжийн хөтөлбөрүүдийн хувьд судалгаа хийгээд, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк болон гадаад донор улс, орнууд бодлогын зөвлөгөө өгөөд хөтөлбөрийг давхцуулахгүй байх арга хэмжээ авсан. Төгсгөлд нь 2017 оны төсөв батлагдсанаас хойш төсвийн зарлагыг нэмэгдүүлэх хууль батлагдсан нь цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулиар, жишээлбэл нэг зүйл заалт орсон. Энэ нь төрөөс цэргийн албан хаагчдад орон сууцаар хангана, эсвэл орон сууцны түрээсийг даана гэсэн шийдвэр гарсан. Энэ заалтыг хэрэгжүүлэхэд төсөвт ойролцоогоор нэг жил тутам 50-с доош тэрбум төгрөгийн ачаалал үүсч байгаа учраас энэ хуулийн хэрэгжилтийг хүчингүй болгох шаардлага үүссэн. Концессийн тухайд түрүүчийн Засгийн газрын үед Сангийн яамны ямарваа нэг тооцоололгүйгээр, төсөвт ирэх ачааллыг тооцохгүй их хэмжээний концессийн гэрээнүүд байгуулагдсан. Концессийн гэрээний хувьд одоо байгуулагдсан гэрээний хэрэгжилтэд хөндлөнгийн аудитын шалгалт оруулж, аудитын дүгнэлтэд суурилан дараа жилүүдийн төсөвт концессийн нөхөн төлбөр олгох асуудлыг тусгахаар шийдвэр гаргасан. Дараагийн асуудал бол төсвийн зардлыг УИХ дээр нэмэгдүүлдэг үзэгдэл сүүлийн хэдэн жил явж байсан. Энэ талаар УИХ дээр зөвшилцөж, төсвийн зардлыг УИХ дээр Засгийн газраас өргөн барьснаас нэмэгдүүлдэггүй байх, хэрвээ нэмэгдүүлэх тохиолдолд өөр зардлыг хасах шаардлага үүсч байна. Төсвийн зөвлөл байгуулах гэсэн бодлогын арга хэмжээг тохироод оувс-гийн хөтөлбөрийг бид урд шөнө 01:30 цагт эцэслэж тохироод та бүхэн, олон нийтэд мэдээлж байна. Ингээд дараагийн санхүү, мөнгөний бодлоготой холбоотой асуудлаар Монголбанкны удирдлагуудад микрофоноо шилжүүлж байна. Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгч О.Эрдэмбилэг: Бүгдэд нь өглөөний мэнд хүргэе. Хөтөлбөрийн хүрээнд Монголбанкны хувьд дөрвөн багц асуудал байгаа. Нэгдүгээрт, Мөнгөний бодлогын асуудал байгаа. ОУВС-гаас өнөөдрийг хүртэл Монголбанкнаас барьж ирсэн мөнгөний бодлогыг сайшаасан. Цаашид энэ хөтөлбөрийн хүрээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийн хувьд эдийн засгийн нөхцөл байдал сайжраад ирэхээр мөнгөний бодлого сулрах нөхцөл, бололцоо бүрдэх юм.
  • 5. Хоёр дахь зүйл нь ипотекийн хөтөлбөрөөс бусад төсөвтэй адилавтар зардлын арга хэмжээг үргэлжлүүлэхгүй байх чиглэлээр ОУВС-тай тохирсон. Гуравдугаар асуудал нь хөтөлбөрийн хүрээнд санхүүгийн салбарт үнэлгээ хийгддэг ба банкны салбарт мөн үнэлгээ хийнэ. Дөрөвдүгээрт, Монголбанк дээр одоо хийгдэж буй банк санхүүгийн салбарын нэгдсэн орчинг боловсронгуй болгох засаглалын асуудал байна. Энэ асуудлыг Монголбанк хэрэгжүүлж байгааг ОУВС сайшаасан ба энэ ажлуудыг үргэлжлүүлээд явна. Сангийн сайд Б.Чойжилсүрэн: Одоо ОУВС-гийн ажлын хэсгийн ахлагч Ноён Коши та бүхэнд хандаж мэдээлэл хийнэ. ОУВС-гийн ажлын хэсгийн ахлагч Коши Матай: Сангийн сайдад баярлалаа. Өнөөдөр Сангийн сайд, Монголбанкны ерөнхийлөгч, Тэргүүн дэд Ерөнхийлөгч, Төрийн нарийн бичгийн дарга та бүхэнтэй хамт байгаадаа таатай байна. Урьсанд баярлалаа. Хөтөлбөрийн гол арга хэмжээний талаар Сангийн сайд болон тэргүүн дэд ерөнхийлөгч нар тодорхой танилцуулга хийсэн тул би өөрсдийн зүгээс хэдэн гол асуудлыг онцлон мэдээлэл хийе. Бид хөтөлбөрийн талаар хэлэлцэж, тохиролцоонд хүрлээ. Хөтөлбөр Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр хэлбэрээр явах ба энэ нь ОУВС-гаас хэрэгжүүлдэг гол арга хэмжээнүүдийн нэг юм. Гурван жилийн хугацаанд ОУВС-гаас 440 сая ам.доллар, Япон, Солонгос, Азийн хөгжлийн банк болон Дэлхийн банк гэх мэт хоёр талт болон олон талт түншүүдээс 3 тэрбум ам.долларын санхүүжилт хийгдэх ба, үүн дээр нэмэгдээд БНХАУ-ын Ардын банк Монголбанктай байгуулсан свопын хугацааг хамгийн багадаа гурван жилээр сунгахаар хүлээгдэж байна. Хөтөлбөрийн хүрээнд нийтдээ 5.5 тэрбум ам. долларын санхүүжилт бий болж байна. Монгол Улсад туслалцаа, дэмжлэг хэлбэрээр орж ирнэ. Үүнийг харьцуулж хэлбэл өмнөх 2009 онд хэрэгжсэн ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд 300 сая хүрэхгүй хэмжээний ам. долларын санхүүжилт байсан бол энэ удаад бараг 20 дахин их хэмжээний санхүүжилт орж ирж байна. Өнөөдрийн зарлаж буй тохиролцоо бол ОУВС-гийн ажлын хэсгийн түвшинд хүрсэн тохиролцоо юм. Энэхүү тохиролцоог цаашид нэмж баталгаажуулахын тулд хэд хэдэн алхам хийгдэх хэрэгтэй. Юуны түрүүнд дэмжлэг өгөхөө мэдэгдсэн олон талт болон хоёр талт байгууллагуудаас санхүүжилтийн албан ёсны баталгааг гаргуулж авах хэрэгтэй. Дараагийн алхмууд санхүүжилтийн амлалтууд, урьдчилсан нөхцлүүд болон ОУВС-гийн Захирлуудын зөвлөлөөр хөтөлбөрийг батлуулах юм. Хөтөлбөрийг Захирлуудын зөвлөлөөр
  • 6. энэ оны 3 дугаар сард багтан батлагдана гэж хүлээж байна. Ингээд хөтөлбөрийн бүтэц, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмээний талаар дурдлаа. Хөтөлбөрийн бодлогын арга хэмжээнүүдийн талаар Сангийн сайд бодлогын арга хэмжээнүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн ч хэдэн асуудлыг дурьдмаар байна. Монгол Улс болон бусад орнуудад төсвийн бодлого сул, тэлэх байдлаар хэрэгжсэнээр эдийн засагт хүндрэл бэрхшээл гардаг. Засгийн газар болон ОУВС-гийн зугээс төсвийн бодлогын сахилга батыг сайжруулах, шийдвэрлэхийн төлөө ажиллалаа. Төсвийн бодлогыг цэгцлэхийн тулд маш олон төрлийн арга хэмжээ авч хэрэгжүүлсэн. Төсвийн алдагдлыг бууруулах арга хэмжээ авлаа. Төсвийн алдагдлыг бууруулах хүрээнд Засгийн газраас, мөн ОУВС-гаас чухал зорилт тавин ажиллаж байна. Нийгмийн хамгаалалд чиглэсэн санхүүжилтийг бууруулахгүй байхаар ажиллана. Тухайлбал, хүүхдийн мөнгө хөтөлбөрийг зорилтот бүлэгт чиглүүлэх, үүнээс үүссэн хуримтлалыг хүнсний талон хөтөлбөрт ашиглахаар төлөвлөж байна. Дараагийн хэлэх ёстой зүйл бол урьдчилсан арга хэмжээ байгаа. Өөрөөр хэлбэл Монгол Улсын хөтөлбөр хэрэгжүүлэх тухай хүсэлт ОУВС-гийн Захирлуудын зөвлөлийн хурлаар орж баталгаажуулах хүртэл Монгол Улсын Засгийн газраас урьдчилсан арга хэмжээ буюу дараах 3 арга хэмжээг авч хэрэгжүүлсэн байх ёстой. Юуны түрүүнд 2017 оны төсөвт тодотгол оруулах хэрэгтэй. Энэ тодотголын хүрээнд Сангийн сайдын дурьдсан бүх арга хэмжээг тусгах хэрэгтэй болно. Дараагийн урьдчилсан арга хэмжээ бол Монгол банкны Тэргүүн дэд ерөнхийлөгчийн дурьдсан банкны салбарт хийгдэх ёстой үнэлгээний процессыг эхлүүлэх ёстой. Гуравдугаарт Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгч хэлсний дагуу Төв банкны төсвөөс гадуурх үйл ажиллагааг зогсоох арга хэмжээ юм. Төсвийн алдагдлыг бууруулах гэдэг нь энэ цогц арга хэмжээний нэг хэсэг. Нөгөө талд нь Хөгжлийн банкны үйл ажиллагааг эмх цэгц оруулахаар саяхан Хөгжлийн банкны хуулийг шинээр батлуулсан. Энэ хүрээнд өмнө нь Хөгжлийн банкны үйл ажиллагаатай холбоотойгоор нэлээд олон асуудал үүссэн байсныг цэгцлэж, цаашид цэвэр зах зээлийн нөхцлөөр ажилладаг байгууллага бүрдүүлэхийн төлөө ажиллаж байна. Дараагийн гарч байгаа томоохон өөрчлөлт нь Монголбанкны хувьд дан ганц мөнгөний бодлого, үнийн болон санхүүгийн тогтвортой байдалд анхаарлаа хандуулж, өмнөх шиг төсөвтэй адилтгах ямар нэгэн үйл ажиллагаанд оролцохгүйгээр үүргээ гүйцэтгэх болно. Түүнээс гадна төсвийн сахилга батыг бэхжүүлэх талаар арга хэмжээнүүд төлөвлөж байгаа. Энэ нь төсвийн төслийг боловсруулах болон гүйцэтгэх явцад аль болох сайн сахилга бат, сайн хяналттай байхаар төлөвлөж байна. Сангийн сайдын хэлсэнчлэн нэгэнт боловсруулсан төсвийн төслийг бодит хэрэг болгох тогтолцоо бүрдэх болно.
  • 7. Талууд бодлогын асуудлууд дээр нэг байр суурьтай байж чадсан. Монголбанктай ч мөнгөний бодлого хатуу байх байр суурьтай гэдгийг харилцан ойлголцсон байгаа. Төгрөгийн ханш уян хатан байх боломжоор хангагдсан байх ёстой. Төв банкны хууль эрх зүйн орчинг илүү боловсронгуй болгох шаардлагатай. Монголбанкнаас банкны салбарыг бэхжүүлэх маш том арга хэмжээ төлөвлөсөн байгаа бөгөөд энэ нь манай хөтөлбөрийн гол хэсэг гэж бид үзэж байна. Юун түрүүнд банкнуудын бодит нөхцөл байдал ямар байна вэ гэдгийг хөндлөнгийн хараат бус байгууллагаар үнэлгээ хийлгэж тогтоолгоно. Хоёрдугаар асуудал, хүндрэл бэрхшээл илрүүлсэн банкуудын үйл ажиллагааг нь бэхжүүлэх арга хэмжээ авах хэрэгтэй. Гуравдугаарт банкудын хяналт шалтгалтад мөрдөгддөг дүрэм журам заавруудыг мөн боловсронгуй болгох ёстой. Энэ бүх үйл ажиллагааны үр дүнд Монгол Улсын банкны салбар маш хүчирхэг, тогтвортой, бат бөх, эдийн засгийн өсөлтийг дэмжихэд шаардлагатай, бизнесийн болон хувь хүнд хандсан зээлийн эх үүсвэрийг гаргах чадвартай болж үлдэх юм. Үүнтэй зэрэгцээд Засгийн газраас Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк зэрэг байгууллагуудаас туслалцаа дэмжлэг аваад Монгол Улсын эдийн засгийн өрсөлдөх чадварыг нийтэд нь буюу хөдөө аж ахуй, аялал жуулчлалын салбарын нөөц бололцоог илүү түлхүү ашиглах чиглэлээр арга хэмжээ төлөвлөсөн, түүнээс гадна уул уурхайн салбарт илүү их хөрөнгө оруулалт татаж оруулахыг эрмэлзэх болно. Бодлогын арга хэмжээнүүдээ бид тодорхойлсон, шаардлагатай санхүүжилтийн эх үүсвэрээ олоод гаргачихсан байгаа ба улс төрийн зүгээс энэ бүх арга хэмжээг хэрэгжүүлэхийн төлөө тууштай байр суурь, хүсэл эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлсэн болохоор энэ бүхний үр дүнд Монгол Улсад эерэг өөрчлөлтүүд гарна гэдэгт итгэлтэй байна. Мэдээж богино хугацаанд хүндрэл бэрхшээлүүд гарах нь гарцаагүй, гэхдээ дунд болон урт хугацаандаа Монгол Улсын эдийн засгийн өсөлт сэргэж, гадаад валютын нөөц нэмэгдэх ба гадаад өрийн хэмжээ буурах боломжтой болно. Өнөө өглөө Монгол Улсын Засгийн газар гадаадын хувийн зээлдэгчидтай яриа хэлэлцээ өрнүүлж байгаа талаар мэдэгдэл гаргалаа. Энэ хүрээнд хөтөлбөрийн нэг шаардлага болох санхүүжилтийн нөхцөл нь хангагдахаас гадна өрийн тогтвортой байдал хангагдана гэж үзэж байна. Хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын бондыг эзэмшиж байгаа гадаадын хөрөнгө оруулагчид хөтөлбөрийн хугацаанд Монгол Улсыг орхихгүй, хөрөнгө оруулсан хэвээр байна гэсэн хүлээлттэй явж байна. Энэ арга хэмжээний гол зорилго нь өрийн тогтвортой байдлыг хангах, Засгийн газрын алдагдлыг санхүүжүүлэх хэрэгцээг хянах зорилготой. Сангийн сайд болон Монголбанкны ерөнхийлөгчид дахин талархал дэвшүүлээд хэлэх үгээ үүгээр өндөрлөе.
  • 8. II хэсэг: Асуулт хариултын хэсэг Сангийн сайд Б.Чойжилсүрэн: Та бүхэнд хэвлэлийн бага хурлын зар хүлээн авч ирсэн явдалд талархал илэрхийлье. Та бүхний асуултад хариулъя. SBN телевизийн сэтгүүлч Мягмартогтох: Монголбанкны ерөнхийлөгчөөс асууя. Мөнгөний хатуу бодлого баримтална гэдэг чиглэлийг Монголбанк авч байна гэж ойлголоо. Үүний үр дүнд ам.долларын ханш яаж өөрчлөгдөх вэ? Монгол төгрөгийн ханш чангарах уу? Сангийн сайдаас асууя. Нэдүгээрт, ОУВС-гаас хөтөлбөрийн хүрээнд 36 сарын хугацаатай авч байгаа 440 сая ам.долларын жилийн хүү хэд байх вэ? Өмнө нь авсан Чингис бонд, Самурай бондын хүүтэй харьцуулахад ямар байгаа вэ? Хоёрдугаарт, нийгмийн халамжийн зардлыг танана гэж ойлголоо. Мөн, шатахууны онцгой албан татварыг нэмнэ гэж хэллээ. Өмнө Засгийн газар шатахууны онцгой албан татварыг бууруулснаас 7 хоногийн дараа шатахууны үнэ 130 орчим төгрөгөөр нэмэгдэж байсан. Өмнө нь бууруулсан хэмжээгээр онцгой албан татварыг нэмэгдүүлэхээр шатахууны үнэ хэд болж өөрчлөгдөх вэ? Өөрөөр хэлбэл, жижиглэнгийн үнэ нэмэгдэхээр энэ нь иргэдийн амьдралд хэрхэн нөлөө үзүүлэх вэ? Цалин нэмэхгүйгээр нийгмийн даатгалын шимтгэлийг 1-2 хувиар нэмэх нь эдийн засгийг агшаах бодлого биш үү? Ардчилал сонин: Сангийн сайдаас асууя. Татварын асуудал өнгөрсөн 7-9 дүгээр сард яригдаж байгаад Монгол ардын намын бүлэг улс төрийн шийдвэр гаргаад буцаасан. Өнгөрсөн сард халамжийн хуулиуд батлагдаж, ирэх наадмаас өмнө ахмад настны халамжийн мөнгийг тараахаар болсон. Энэ асуудлыг бүлэг дээр ярилцсан уу? Ямар тохиролцоонд хүрсэн бэ? Eagle телевиз: Сангийн сайдаас асууя. 2017 оны 3 дугаар сард төлөгдөх 580 сая ам.долларын бондын өрийг их хэмжээний гадаад валютын урсгалыг гадагшаа гаргахгүйгээр төлнө гэсэн үүрэг чиглэл авч байгаа болохоор хугацааг нь сунгана гэж ойлгож болох уу? Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хэдэн хувь нь энэ хөтөлбөрийн хүрээнд үгүйсгэгдэж байгаа вэ? Монголбанкны ерөнхийлөгчөөс асууя. Ипотекийн хөтөлбөрийг цаашид яаж санхүүжүүлэх вэ? Санхүүжилтийг зогсооно гэдэг нь төсвөөс дамжаад ирдэг санхүүжилтийг зогсоож байгаа гэж ойлгож болох уу? ОУВС-гийн төлөөлөгчөөс асууя. Нийтдээ 5.5 тэрбум ам.доллар хүртэлх энэ санхүүжилт нь ямар шат дараатай хуваарилагдах вэ? Монгол улсын Засгийн газарт энэхүү санхүүжилтийг 100 хувь авахгүй байх Засгийн газраас хамаарсан ямар нэгэн эрсдэл бий юу? Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан: Та бүхний энэ өглөөний амар амгаланг айлтгая.
  • 9. ОУВС-тай бид өнгөрсөн 2016 оны 7, 8 дугаар сараас эхлүүлсэн энэхүү хэлэлцээр нилээд удаан хугацаанд, амаргүй, тал талаасаа өөрсдийн байр суурь санал бодлоо уралдуулсан, Улаанбаатар хотод ч, Вашингтон хотод ч хэд хэдэн үе шаттайгаар явагдаж, өнөөгийн түвшинд ирлээ. Монголын эдийн засагт үүссэн нөхцөл байдал амаргүй, хүнд хэцүү байгаа учраас бид гадны дэмжлэг, тэр дундаа олон улсын банк санхүүгийн байгууллагуудын дэмжлэгийг авч хүндрэлээс гарах замыг сонгож байна. Энэхүү хэлэлцээрийг удаан хугацаанд, тууштай, тэвчээртэй явуулсан Монгол Улсын Засгийн газар, ОУВС-гийн баг, Монголбанкны энэ хэлэлцээрт оролцсон бүх хүмүүст чин сэтгэлээсээ талархал илэрхийлж, амаргүй ажлын дараа тодорхой үр дүнд хүрлээ гэдгийг тэмдэглэж хэлмээр байна. Баярлалаа ноён Коши, Сангийн сайд аа. Сэтгүүлчийн асуултад хариулья. Мөнгөний бодлогын тухайд цаашид Монголбанкнаас явуулах бодлого бол сая ОУВС-гийн төлөөлөгчийн хэлсэнчлэн мөнгөний бодлогоо хэрэгжүүлэх энэ чиглэлийн үйл ажиллагаандаа голлох анхаарлаа хандуулна. Өмнө явж байсан бодлогын алдааг засах болно. Төсвийн шинжтэй маш олон төсөл хөтөлбөрүүдийг Монголбанкнаас санхүүжүүлж, нийтдээ 8 их наяд төгрөгийн төсөвт тусгагдаагүй нэмэлт санхүүжилтийг Монголбанк өөрсдөө шийдээд гаргачихсан. Ийм төсвийн шинжтэй төсөл, хөтөлбөрүүдийг цаашид хязгаарлах, зогсоох, чиглэлээр үйл ажиллагаа явуулах ба мөнгөний бодлогын чангаралтын гол нөлөөлөл нь ингэж гарч ирнэ. Түүнээс гадна, Монголын эдийн засаг, санхүүгийн нөхцөл байдал, инфляцийн түвшин, төлбөрийн тэнцлийн байдал зэргийг харгалзан үзэж мөнгөний бодлогод уян хатан хандана. Эдийн засагт нааштай ахиц өөрчлөлтүүд гарч ирвэл заавал мөнгөний чанга бодлого баримтална гэсэн зүйл байхгүй бөгөөд мөнгөний бодлогоо зөөлрүүлж явах болно. Тэгэхээр, Мөнгөний бодлогын баримтлах зарчим хөтөлбөрийн үр дүнд гарч ирэх эдийн засаг, санхүүгийн нөхцөл байдлаас хамаарна. Гадаад валютын ханшийн тухайд ерөнхий баримталдаг зарчмын дагуу уян хатан тогтоогдож байх болно. Иймээс, миний хувьд ханшийг хэдэд барина гэсэн амлалт авах нь зохисгүй. Гэхдээ та бүхний сонссоны дагуу ойрын жилүүдэд 3-5 тэрбум ам.долларын орох урсгал үүсэх гэж байгаа нь төгрөгийн ханшийг тогтворжуулах маш чухал дэмжлэг юм. Тиймээс ханш цаашид уян хатан тогтоогдож, тогтвортой байх нөхцөл бололцоо бүрдэнэ гэж үзэж байна. Ипотекийн санхүүжилтийн тухайд, ипотекийн санхүүжилт нь Монголчуудын амьдралд чухал ач холбогдолтой, эдийн засаг – нийгмийн ач холбогдолтой хөтөлбөр учраас цаашид үргэлжилж явагдана. ОУВС-гийн зүгээс үүнийг төсвийн шинжтэй хөтөлбөр учраас цаашид Засгийн газар энэхүү хөтөлбөрийг шилжүүлэн авах нь зүйтэй гэсэн зөвлөмжийг өгч байгаа. Энэ зөвлөмжийн дагуу 2018 оноос энэ хөтөлбөрийг Засгийн газарт шилжүүлэн өгөх нь зүйтэй гэсэн байр суурийг Монголбанк баримталж байна. Цаашид хэрхэн зөв, хүртээмжтэй үргэлжлүүлэх тал дээр зөвхөн энэ ипотекийн зээлийн хөтөлбөрийн асуудлаар Дэлхийн банкнаас техник туслалцаа авч байгаа. Цаашдаа Дэлхийн банкны
  • 10. дэмжлэг туслалцаатайгаар зөв, зохистойгоор үргэлжлүүлэх нөхцөл бололцоо бүрдэнэ гэдэгт итгэлтэй байна. Одоо мөрдөгдөж байгаа журмын дагуу 2017 онд үргэлжилнэ, өмнө ипотекийн хөтөлбөрт нийтдээ 4 их наяд төгрөгийн эх үүсвэрийг Монголбанкнаас олгосон. Миний өмнө дурьдсаны дагуу Монголбанкнаас 8 их наяд төгрөгийг хөтөлбөрүүдэд санхүүжүүлсний 50 орчим хувь нь ипотекийн зээлийн хөтөлбөрийг санхүүжүүлэхэд зориулан гаргасан. Энэхүү ипотекийг санхүүжүүлэхэд гаргасан 4 их наяд төгрөгийн эргэн төлөлт, хүүгийн төлбөр тодорхой хэмжээний эх үүсвэр буцаж орж ирдэг. Бид энэхүү эргэн төлөлт болон хүүгийн төлбөрөөр хөтөлбөрийг дахин санхүүжүүлж байгаа. ОУВС хүүгийн төлбөрийг улсын төсөвт тусгах гэсэн зөвлөмж өгч байгаа учраас Чойжилсүрэн сайдын хэлсний дагуу 2017 оны төсвийн тодотголоор 111. тэрбум төгрөгийн эх үүсвэрийг тусгах тооцоололтой байгаа. Цаашдаа Ипотекийн хөтөлбөрийн тодорхой хэсгийг Монгол Улсын Засгийн газар, үлдэх хэсгийг Монголбанкнаас эх үүсвэр гаргах замаар үргэжлүүлэх болно. Сангийн сайд Б.Чойжилсүрэн: Та бүхэн хөтөлбөрийн санхүүжилтийн талаар нөхцөл, хүү нарийн мэдээллийг асууж байна. ОУВС-гаас олгогдох дэмжлэгийн нөхцлийн талаар суурин төлөөлөгчийг хариулахыг хүсч байна. Надад тавигдсан асуултанд хариулья. Нийгмийн халамжийг танана гэж ярьж байна. Гэвч бид нар нийгмийн халамжийг танах бодлого баримтлаагүй. Засгийн газар ч тэр, ОУВС ч тэр. Гэхдээ өрийн тогтвортой байдлыг үүсгэхийн тулд тодорхой хэмжээний төсвийн тэнцлийг сайжруулахаар хэд хэдэн арга хэмжээг авч үзсэн. Жишээлбэл, нийгмийн халамжийн хувьд насны хишиг тэтгэмжийг цаашид үргэлжлүүлнэ, цалинтай ээж хөтөлбөрийг үргэлжлүүлээд олгож байна, төрийн албан хаагчдыг тэтгэвэрт гаргахад олгодог нэг удаагийн тэтгэмжийг олгож байна, нэг удаагийн тэтгэмжийг 36 сар байсныг 12 сар болгох гэж байсан шийдвэрийг буцаагаад, хуучнаар буюу одоо мөрдөгдөж байгаагаар нь явж байна. Хөдөө аж ахуйн салбарын татаасуудыг, дэмжлэгүүдийг бид нар аваад явж байна. Анх бидэнд 3.4 хувийн төсвийн тэнцлийг сайжруулах нөхцөлд нэмэгдсэн өртгийн албан татварыг 10 хувиас 13 хувь болгон нэмэгдүүлэх шаардлага үүсч байсныг хэлэлцээрийн үр дүнд бид НӨАТ-ыг нэмэхгүйгээр 10 хувьтай аваад үлдэж байгаа зэрэг зүйлс байгааг дурдъя. 580 сая ам. долларын эргэн төлөлтийн тухайд: юуны өмнө энэ бонд бол Засгийн газрын бонд биш, Хөгжлийн банкны бонд. Энэ бондыг бид нар Засгийн газрын одоогийн арилжааны хүүтэй бондоор сольж өгөх хэлбэрээр шийдвэрлэх талаар ОУВС-тай ярин ийм сонголт хийж байна. Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хэдэн хувь нь зогсох бэ гэж асууж байна. Үүн дээр яг хэдэн хувь нь зогсоно гэдэг тооцоолол гараагүй байна. Гэхдээ та бүхэн нэг зүйлийг ойлгох хэрэгтэй нь бид нар ОУВС-тай хөтөлбөр тохироод авна гэдэг нь Монгол Улсын эдийн засаг доошоо унахдаа аль хүртэл унах бэ гэдэг доод шал, доод хил хязгаараа тогтоогоод авч байна. Жишээлбэл 2017, 2018 онд хэрэгжих магадлалтай төслүүдийг хэрэгжих магадлалтай, эрсдэлтэй гэж үзээд болгоомжтой төсөөлөх шаардлагатай. 2019 оноос Таван Толгойн төсөл явна, бусад төмөр зам гэх мэт төслийн төсөвт үзүүлэх нөлөөллийг 2019 оноос болгоомжтой тооцсон. Засгийн газар бид нар ОУВС-тай хамтарч эдийн засгийн
  • 11. уналтыг зогсоон тогтворжуулаад, цаашид дан ганц ОУВС болон донор орнуудын гарыг харахгүйгээр том том төслүүдийг бие даан шийдээд явах боломж бүгд нээлттэй. Энийг хийж байж бид нар Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг биелүүлж, Монгол Улсын дотоод нэр хүндийг өсгөх боломжтой. Монгол улс түрүүчийн Засгийн газрын үед өр тавьж хөгжинө гэсэн бодлого явуулсан. Манай Засгийн газрын хувьд бид ОУВС-тай хөтөлбөр хэрэгжүүлсэн нөхцөлд суурь макро үзүүлэлтүүд засагдаж, макро тэнцвэр хадгалагдан, Монгол Улсын гадаад, дотоод нэр хүнд хөрөнгө оруулагчдын дунд тогтвортой байснаар гадаадын шууд хөрөнгө оруулалтыг эргэн төлөх үүрэг хүлээхгүйгээр хөхүүлэн дэмжиж, ийм байдлаар хөгжлийн гарцыг бий болгоно гэсэн тооцоолол байгаа. Тийм учраас одоо энэ асуултанд яг хэдэн хувийг зогсоохыг хэлэх боломжгүй. Бидний хэр зэрэг хурдтай, овсгоотой, зөв ажиллахаас Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн биелэлт шалтгаална. Монголиан металз майнингийн цахим тоймын эрхлэгч Эрдэнэдалай: Амжилттай хэлэлцээр болсонд баяр хүргэе. Зах зээл үүнийг талархаж хүлээж авна гэдэгт эргэлзэхгүй байна. Хөгжлийн банкны бонд 580 сая ам.доллараас гадна оны төгсгөлд шахуу Засгийн газрын 500 сая ам. долларын бонд, юанийн бас нэг бонд байгаа. Зах зээл үүнийг талархан хүлээж авах учраас Засгийн газар нэг мөсөн энэ 2 бонд хоёулаа ойр тулцан байгаа учраас шинээр 10 жилийн 1 тэрбум ам.долларын бонд гаргаж энэ хоёр бондыг хаахаар бонд гаргавал зах зээл энийг нэлээд нааштай хүлээж авах байх гэж бодож байна. Тийм тохиолдолд үндсэндээ 2020 оны ХХБ-ны 500 сая ам.долларын бонд хүртэл том бондын төлбөр орж ирэхгүй учраас энэ асуудлыг Засгийн газар харгалзаж үзэх үү гэсэн асуулт байна. Энэ бүх зүйл болсны дараа нийт өр ямар хэмжээнд хүрэх вэ гэсэн асуулт байна. Монцамэ агентлаг: Ямар шатлалаар орж ирэх бол гэсэн асуудлыг тодруулж байна. Шатлалаараа гэвэл хэдэн оны хэдэн сараас ч гэдэг юм уу, хэдэн төгрөг хэдэн ам. доллар орж ирнэ гэсэн шатлал байгаа вэ гэсэн асуудлыг тодруулж байна. Мөн Хятад ард улсааас орж ирэх зээлийн асуудлыг ярьж байсан. Энэ яаж хэдий хавьцаанд орж ирэх вэ? Энийг хэдийгээр эцэслэнэ гэсэн асуудлыг тусгасан бэ. News.mn: Бусад нэгжүүдээс 3 тэрбум орчим ам. долларыг ОУВС сан зуучилна гэж байна. Тэр орж ирэх зээлүүдийн нөхцөл ямар байх вэ? ОУВС шиг тодорхой шаардлага нөхцлүүдийг тавих уу? Эсвэл арай өөр байдлаар орж ирэх үү? Коши Матай: ОУВС-тай холбоотой асуултуудад хариулья. Нэгдүгээрт, зээлийн хүүгийн хэмжээ ерөнхийдөө хөвөгч хүү байдаг. Ихэвчлэн 2 хувиас илүүгүй байдаг. Хөтөлбөрийн сонголтын тухайд яагаад Stand-by хөтөлбөрөөс Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийг илүүд үзсэн бэ гэхээр эргэн төлөлтийн хугацаа нь Stand-by-тай харьцуулахад хамаагүй урт буюу 10 жилийн хугацаанд зээлийн эргэн төлөлтийг хийх боломжтой. Санхүүжилт ямар интервалтайгаар орж ирэх вэ эсвэл нэг дор бүгд орж ирэх үү гэсэн асуулт байсан. Тэгэхээр ОУВС-гийн хэрэгжүүлдэг хөтөлбөрүүд нэг дор бүх мөнгийг өгдөггүй, тодорхой интервалтайгаар явдаг. Энэ нь хөтөлбөрийн хүрээнд тусгасан арга хэмжээнүүд хэр амжилттай хэрэгжиж байна вэ гэдгээс хамаараад тохирсон хуваарийн дагуу санхүүжилт нь олгогдоод явдаг. Өөрөөр хэлбэл, хөтөлбөр хэрэгжих 3 жилийн хугацааны туршид тодорхой давтамжтайгаар санхүүжилт олгогдоод явна. ОУВС-гийн
  • 12. хувьд үнэлгээгээ 3 сар тутам хийхээр төлөвлөсөн байгаа. Бусад хандивлагчид арай өөр хуваариар хийж магадгүй. Гэхдээ хөтөлбөрийн туршид санхүүжилт байнга олгогдоод тасралтгүй явна гэж ойлгож болно. Сангийн сайд Б.Чойжилсүрэн: Эрдэнэдалайгийн асуултанд гүйцээгээд хариулья. Ойрын хугацаанд 3 том бондын эргэн төлөлт байгаа. Нэг нь евро бонд 580, түүний дараа Чингис бондын эхний $500 сая 2018 оны 1-р сарын 5-нд, түүний дараа 1 тэрбум юаны дим сам бонд байгаа. Бид Хөгжлийн банкны 580 саяын бондыг шийдэхээр ажиллаж байна. Ойрын хугацаанд ОУВС-тай хөтөлбөр хэрэгжүүлээд явахаар манай макро тэнцвэр сайжирч, зээлжих зэрэглэл одоо байгаагаас сайжрах хүлээлттэй байгаа учраас дараагийн бондын асуудлыг хэсэг хугацааны дараа шийдвэрлэнэ. Нийт өрийн хэмжээний хувьд ОУВС, Сангийн яам, Монголбанк хамтран ОУВС-гийн аргачлалаар тооцоход 2017 оны төгсгөлд Монгол Улсын Засгийн газрын өр 86.3 хувь, 2018 онд 88.3 хувь, 2019 онд 85.7 хувь, 2020 онд 83.2 хувь, 2021 онд 79.4 хувь болж, өрийн тогтвортой байдал үүсгэхээр Өрийн тогтвортой байдлын шинжилгээний үр дүн гарсан болно. Энэ хөтөлбөрийн хүрээнд нийт авах 3.5 орчим тэрбум ам. долларын хөнгөлөлттэй зээлийн дотор БНХАУ-аас авах зээл тооцогдоогүй байгаа. Харин Хятадын төв банк, Монголбанкны своп гэрээний талаар Монголбанкны ерөнхийлөгч тодорхой хариулт өгнө. Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан: Монголбанк Хятадын төв банктай своп хэлэлцээртэй. Хэлэлцээрийн хугацаа энэ 8 дугаар сард дуусч байгаа. Энэ хугацааг сунгах чиглэлээр бид нар ажиллаж байна. Тодорхой үйл явдлаас шалтгаалан энэ хэлэлцээр зогсонги байдалд орсон байсан. Гэтэл өнөөдөр манай газрын захирал надад танилцуулснаар Хятадын ардын банкнаас своп хэлэлцээрээ цааш нь үргэлжлүүлэх талаар хэлэлцье гэсэн имэйл ирсэн байна. Тийм учраас энэ хугацааг сунгах асуудал яригдаж амжилттай шийдвэрлэгдэнэ гэдэгт бид итгэлтэй байгаа. Гэхдээ ОУВС-д бид талархал илэрхийлэх ёстой гэж бодож байна. Своп хэлэлцээрийн хугацааг сунгах, нэмэгдүүлэх чиглэлээр манай ОУВС-гийнхан идэвхитэй ажиллаж бидэнд зуучилж өгсөнд талархлаа илэрхийлж байна. Энэ үйл ажиллагааны үр дүн ингэж гарч байна гэж би харж байна. 2016 оны 8 дугаар сард болсон АСЕМ-ийн зөвлөгөөний үеэр ирсэн Хятадын ерөнхий сайд Ли Кэцян свопын хугацааг цаашид сунгана, гэхдээ хэмжээг нь дахин 10 тэрбум юанаар нэмнэ гэдэг хэлэлцээрийг Монгол улсын Ерөнхий сайдтай хийсэн. Ийм учраас бид цаашдаа хэмжээг нь 10 тэрбум юанаар нэмэгдүүлэх, хугацааг нь дор хаяж 3 жилээр сунгах талаар хэлэлцээрийг бид ирэх 7 хоногоос эхлүүлэхээр төлөвлөж байна. Ирэх долоо хоногт Монгол Улсын Гадаад хэргийн сайд Мөнх-Оргил бас Хятадад айлчлах гэж байгаа. Энэ айлчлал амжилттай болох байх, айлчлалыг дагаад олон төсөл хөтөлбөрүүд цаашид хэрэгжиж амжилттай болох байх гэж бид харж байгаа. UB Post: Ажлын хэсгийн ахлагч сая энд хүрсэн тохиролцоо нь зөвхөн ажлын хэсгийн хүрээнд хүрсэн тохиролцоо гэдгийг онцлон тэмдэглэж. Энэ тохиролцоо нь цаашид Захирлуудын зөвлөлөөр ороод баталгаажихгүй байх магадлал байгаа юу?
  • 13. Ардын эрх сонин: Сангийн сайдаас хоёр асуулт байна. Сангийн яам төсвийн тодотголоо ямар хугацаанд боловсруулж УИХ-д өргөн барина гэж төлөвлөж байгаа вэ? Хоёрдугаарт, тэтгэвэрт гарах насыг тодорхой хугацаанд нэмэгдүүлэх гээд нийгмийн шинэчлэлийн бодлогын хүрээнд нилээн өөрчлөлт орох нь. Өнгөрсөн намрын чуулганд нилээн хэдэн халамж, нийгмийн бодлоготой холбоотой хуулийн төслүүд батлагдсан, 2018 оноос хэрэгжих. Тэгэхээр энэ ажлууд ямар ч үр дүнгүй болсон гэж ойлгож болох уу? Хугацааг нь сунгах уу, эсвэл хүчингүй болгох ёстой юу? Өнөөдөр сонин: Сангийн сайдаас асуулт байна. Татвар нэмснээр төсвийн орлого хэдэн тэрбум төгрөгөөр нэмэгдэх тооцоо гарсан бэ? Төсвийн тодотгол хийхдээ зардал тал дээрээ зардлаа бууруулахад хэрхэн анхаарах вэ? Сая концессын төслүүдийг эргэж харна, хүүхдийн мөнгөний зардал буурахгүй гэж ярьж байсан, өөр зардлын талаар хөндөгдсөнгүй. 2019 онд хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд нөхөж олгоно гэсэн заалт Засгийн газрын мөрийн хөтөлбөрт байгаа. Ингэж нөхөж олгохоор өрийн дарамт дахиад нэмэгдэх юм биш үү. Үүнийг хаанаас санхүүжүүлэх вэ? Коши Матай: Захирлуудын зөвлөл бол энэ шийдвэрийг гаргах сүүлчийн эрх бүхий байгууллага. Захирлуудын зөвлөлийн хурал болохоос өмнө хоёр зүйл хийгдсэн байх ёстойг дээр дурдсан. Нэгдүгээрт, санхүүгийн дэмжлэг олгохоор саналаа илэрхийлсэн байгууллагууд баталгаагаа өгөх ёстой, түүнээс гадна Засгийн газраас урьдчилсан нөхцлөө хангасан байх ёстой. Захирлуудын зөвлөлийн хурал болоход ажлын хэсгийн түвшинд хүрсэн тохиролцоо, нөгөө хоёр нөхцөл хангагдсан бол батлагдах магадлал өндөр буюу ямар нэгэн асуудалгүй батлагдах болно. Гэхдээ урьдчилсан нөхцөл хангагдсан байх ёстой, санхүүжилтийн баталгаа гарсан байх ёстой. Сангийн сайд Б.Чойжилсүрэн: Ардын эрх сонины асуултад хариулъя. Тодотголын тухайд УИХ-ын ээлжит бус чуулган зарлах эсэх талаар УИХ-ын удирдлага шийднэ. Сангийн яамнаас ирэх 7 долоо хоногийн 3 дахь өдрийн Засгийн газрын хурлаар 2017 оны төсөвт тодотгол хийх санал, хувилбараа оруулж, танилцуулахаар бэлтгэж байна. Тэтгэврийн насыг нэмэх тухайд мэдээж олон хүнд таалагдахгүй байж мэднэ, гэхдээ бодит үнэн нь манай Нийгмийн даатгалын сангууд, тэр дотроо Тэтгэврийн сан маань асар өндөр алдагдалтай болсон. Хэрвээ бид ямар нэг байдлаар бодлогын өөрчлөлт хийхгүй бол 2019- 2020 оноос Тэтгэврийн сангийн татаас 1 их наяд төгрөг давахаар байна. Хоёр үндсэн шалтгаан байгаа нь дундаж наслалт нэмэгдсэн, мөн тэтгэвэрт гарах хүн ам зүйн онцлогоос шалтгаалаад тэтгэвэрт гарах хүмүүсийн хувь нэмэгдсэн. Энэ талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд илүү тодорхой мэдээлэл өгөх байх. Татвар нэмснээр 2017 оны төсвийн орлого 203.4 тэрбум төгрөгөөр, 2018 онд 476.1 тэрбум, 2019 онд 497.9 тэрбум төгрөгөөр тус тус нэмэгдэхээр тооцсон. Хүүхдийн мөнгөний хувьд 2019 оноос ОУВС-гаас тавьж байгаа шаардлагын хувьд одоо 60 хувьд нь бэлнээр олгоод 40 хувьд нь 2019 оноос нөхөж олгохоор байсныг зорилтот 40 хувь болгоод, хэмнэсэн мөнгийг үнэхээр ядуу хэсэгт хоолны талон болгож өгөхөөр болсон. Гэхдээ та бүгд нэг зүйлийг зөв ойлгоорой. Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлж чадсан тохиолдолд 2017 оны төгсгөл, 2018 оны 1-2 дугаар улиралд хувийн секторын нөхцөл байдал сайжирна. Төр зардлаа багасгаад хувийн секторыг дэмжих бодлогыг Засгийн газар, Монголбанк, ОУВС дэмжиж байгаа. Эм хэдий анагаах увдистай ч ууж байх үед
  • 14. гашуун байдаг, тийм учраас энэ 2017 оныг Монголын нийт ард түмэн, бизнес эрхлэгчид тэвчээч ээ, энэ богинохон хугацаанд эдийн засгийнхаа бүтцийг өөрчилж, санхүү төсвийнхөө сахилга батыг сайжруулж авах шаардлагатай байна гэдгийг учирлаж хэлэхээс өөр аргагүй байна. Баярлалаа та бүхэнд. Gogo.mn: УИХ-ыг яаралтай худалдуулах уу? Төсвийн тодотголыг хэзээ хийх вэ? Хаврын чуулганаар хийхүү эсвэл наана нь хийх үү? Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өрийн тааз 55 хувиас хэтрэх ёсгүй гэж заасан байгаа, энэ хэлэлцээрийг хийснээр энэ заалтыг зөрчих үү? Сурв.: Сангийн сайдаас асууя. ОУВС-гийн хөтөлбөр амжилттай хэрэгжинэ гэсэн баталгааг Засгийн газар өгч чадах уу, ямар эрсдэл байгаа вэ? News.mn: Хөтөлбөр хатуу шаардлагатай байна. Засгийн газарт улс төрийн тогтворгүй байдал үүсэх нөхцөл бүрдчих вий гэсэн хардлага байна. Зарим улс орнуудад энэ хөтөлбөрийг хэрэгжүүлснээр ялангуяа нийгмийн дунд тэвчээр алдагдах тохиолдол байдаг юм байна лээ. Тэгэхээр улс төрийн тогтворгүй байдал үүсэх үү, Засгийн газар огцроод энэ хөтөлбөр хэрэгжихгүй байх ч гэдэг юм уу тийм нөхцөл үүсэх үү? Сангийн сайд Б.Чойжилсүрэн: Төсвийн тодотголыг УИХ–ын ээлжит бус чуулган зарлан хуралдуулах эрх УИХ-ын удирдлагад байгаа ба УИХ–ын удирдлага энэ талаар шийдвэр гаргах байх. Төсвийн тогтвортой байдлын тухай хууль зөрчигдөхгүй, учир нь 2016 оны төсвийн тодотголыг баталж байх үед Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн эдгээр заалтуудыг өөрчилсөн, энэ хүрээндээ байгаа. ОУВС-гийн хөтөлбөр амжилттай хэрэгжих эсэх нь биднээс, нийт Монголчууд – УИХ- ын гишүүд, Засгийн газрын гишүүд, бизнес эрхлэгчид, хувь иргэд бүгдээс хамаарна. Улс төрийн тогтворгүй байдал үүсэх үү гэсэн асуултад урьдчилж хариулах, тодорхой байр суурь илэрхийлэх нь хаашаа юм, гайгүй биз дээ, нэг л юмыг ард түмэнд шулуухан хэлэхэд манай эдийн засгийн бүх нөхцөл байдал, макро үзүүлэлтүүд бүгд алдагдсан, энэ байдлыг одоо цаг алдахгүй засахгүй бол цаашид үүсэх нөхцөл байдлыг урьдчилан таамаглахад хэцүү байдалд орно. Засгийн газар нь дампуурал зарлаад, олон улсын валютын зах зээлээс Монголчууд, хувийн хэвшлийнхэн 10-20 жил таслагдах хүндрэлтэй нөхцөл байдал үүсэх учраас Монголын ард түмэн, улс төрчид ойлгох байх гэж найдаж байна.