More Related Content
PDF
PPTX
PPT
PPT
Бие хүний зан төлөв /Стресс, жендер гэх мэт/ http://gelegjamts.blogspot.com/ ... PPTX
эрх мэдэл гэж юуг хэлэх вэ PPTX
PPTX
PPT
What's hot
DOC
PPTX
PPTX
PPT
PPT
DOCX
PPTX
Монголд бурхны шашин дэлгэрсэн нь PPTX
Соёлын өвийг хэрхэн судалдаг вэ? PDF
Хүний эрх, эрх чөлөө ба хөгжил PPTX
сэтгэл судлалын шинжлэх ухаан PPTX
11a 1хүний үүсэл гарал ба хөгжил PPT
PPTX
PPT
PPTX
DOCX
PPTX
PPTX
DOCX
шинэ үеийн европын философи PPT
Similar to XX зууны соёлын философи
PPTX
PPTX
соён гэгээрүүлэгчдийн үеийн соёл Xviii зуун bazuk DOCX
PPTX
PPTX
DOCX
ODP
PPTX
PPTX
PPTX
ODP
PPTX
PPT
PPTX
аккультураци ба инкульт ураци нь соёлын дасан зо хицлын онол PPTX
Buynhishig soyn gegeeruulegchdin uzel PDF
PPTX
PPTX
PPTX
PPTX
More from П. Эрдэнэсайхан
PPTX
халимаг, буриад монголыг орос улс эзэрхсэн нь PPTX
халимаг, буриад монголыг орос улс эзэрхсэн нь PPTX
PPTX
PPTX
Olnoo orgogdson Mongol uls PPTX
Undesnii erh choloonii huvisgal PPTX
Mongoliin uls toriin hymral gadaad dotood shaltgaan PPTX
Mongoliin ezent guren huvaagdal PPTX
Mongolchuud manjiin erhsheeld orson ni PPT
Setgeliin zuiliin tuhai philosophy barimtlaluud ba setgel sudlaliin philosophy PPTX
PPTX
PPTX
PPTX
PPTX
PPTX
PPTX
PPTX
PPTX
PPTX
XX зууны соёлын философи
- 1.
- 2.
Соёл бол нийгмийнамьдралын үндсэн бүх хүрээг хамаардаг
нэн олон талт нийгмийн үзэгдэл тул судалгааны өөр өөр
чиглэлийн төлөөлөгчид бие биенээсээ ялгаатай тайлбар
өгдөг. Соёлын тухай өөр өөр тодорхойлолтод гносеологи,
логик, үнэлэмжийн онол, үйлдлийн тухай онол праксиологи
аль нэгний юмуу заримынх нь үүднээс авч үзвэл зохих нийтлэг
санаа, үндэслэл байдаг. Үүнд:
1.Соёлыг юм, баялаг гэж биш, баялгийг бүтээдэг үйл
ажиллагаа гэж үзэх ёстой. Жнь: зохион байгуулалт, авир
үйлдэл, мэдрэмж, үнэлэмж зэргийг үйл ажиллагааны тодорхой
төрлүүд гэж үзэж болох юм.
2. XIX зууны дунд үеэс хойш соёлыг үнэлэмж хэмээдэг үзэл
дэлгэрч ирсэн.
З. Соёл бол хүний үйлдлийн аливаа төрлийг хамаардаг бөгөөд
гэхдээ соёл нь шууд байдлаараа уг үйлдэл өөрөө биш, харин
тухайн үйл хэрэгжих зохион байгуулалт, аргын тал юм.
4. Соёл бол нийгэм төдийгүй байгаль руу бас ханддаг.
- 3.
Интеграль байдлаар тодорхойлбол:Соёл бол тухайн
субъект үйл ажиллагаандаа зохих утга холбогдолтой
танин мэдэхүйн болон үнэлэмжийн харилцан уялдаат
тодорхой байр сууринаас байгалийн зүйлийг нийгмийн
зүйл болгодог, нийгмийн зүйлийг тухайн нөхцөлд
зохицуулан өөрчилж байдаг арга мөн. Тийнхүү соёл бол
үнэлэмж, арга хоёрын уялдаа мөн. Соёл судлал, соёлын
философи хоёрыг ялган ойлгох ёстой.
Соёлын философи бол: Метафизик, соёлын амьдралын
универсаль асуудлуудыг авч үздэг. Үүнд: Соёлын мөн
чанар, үүсдэг үндсэн шалтгааныг шашны холбогдох
тайлбар, шинжлэх ухааны зохих ололт зэрэгт үндэслэн
тайлбарлаж, холбогдох хамгийн ерөнхий зарчмуудыг
боловсруулах зорилгыг соёлын философи дэвшүүлж, уг
зорилгоо биелүүлж байдаг.
Соёл судлал бол: Соёлын тодорхой тодорхой
үзэгдлийг бие даасан үзэгдэл мөний нь хувьд авч үзэж янз
бүрийн шинж ба үйлийг нь тоочин илэрхийлж байдаг.
- 4.
Соёлын тухай философийнүүсэл хөгжил
/Эртний үеэс XIX зууны дунд үе хүртэл/
Германы сэтгэгч А.Мюллер “Соёлын тухай
философи” гэдэг нэр томьёог XIX зуунд анх
хэрэглээний эргэлтэнд оруулсан. Соёлын
үзэгдлүүдийг философийн үүднээс тайлбарлахыг
оролдсон нь эртний Софистуудын үе юм. /Эртний
Грекийн Платон, Ромын Цицерон, Сенека, Корнелий
Тацит/
Тэд бие хүний боловсрол, ёс суртахууны
өндөрлөгийг соёлын түвшний үзүүлэлт болгодог
байжээ. Европын Сэргэн мандлын үеийн сэтгэгчид
хүн төвт үзэл /антропоцентризм/, пантеизм,
гилозоизмыг ялангуяа урлагийн асуудалтай нягт
холбож байсан. Тэд соёл бол хүмүүжлийн зорилгот
үйлдлийн үр дүн гэж үзсэн Грек Ромын сэтгэгчдийн
үзлийг сэргээн үзсэн.
- 5.
Европын шинэ үеийнсэтгэгчдийн дотроос Ф.Бекон
урлагийг соёлын мөн чанар нь гэж үнэлсэн.
Т.Гоббс: Шинжлэх ухаан бас соёлын нэг хэсэг бөгөөд
гэхдээ тэр нь соёлын мөн чанар биш, харин шашин,
эдийн засаг, урлаг зэрэгтэй нэг зиндааны байдаг гэсэн.
Италийн Джанбатиста Вико: Нийгмийн хөгжил нь
шашны зан үйл, гэрлэлт зэрэг соёлын элементүүдээр
илэрдэг хамтын оюун ухааны хөгжилд үндэслэдэг гэж
үзжээ. Германы Иоганн Готфрид Гердер /1774-1803/
соёлын тухай философийг хөгжүүлэхэд чухал хувь нэмэр
оруулсан. Гердер: Соёл бол бурхан тэнгэрийн дээд
нээгдэл биш, харин байгалийн ба нийгмийн зүйлийг
хувирган өөрчилж байгаагийн, хүн төрөлхтний практик
үйл ажиллагааны үр бүтээл мөн. Хүн соёлыг
бүтээдгээрээ өөрийгөө бас бүтээдэг гэж үзсэн. Тэр бас
соёлыг “эрдэмтдийн”, “ард түмний” гэсэн хоёр янз
байдаг гэсэн.
- 6.
И.Кант: “Хүн олонзорилготой тулгарч байдгаас
эцсийн зорилго нь соёл байдаг. Хүн хүмүүжлийн
соёлыг эзэмшинэ гэдэг бол тэрээр амьтан шинжээ
аль болохоор дарж, инстинктдээ захирагдах биш,
ёс суртахууны хэм хэмжээнүүдээр үйлдлээ
удирдуулдаг гэжээ. Мөн И.Кант: “Урлаг, шинжлэх
ухаан хоёр хүнийг иргэншүүлдэг болохоос
соёлжуулж чаддаггүй. ” Мөн нийгэм соёлтой байна
гэдэг бол иргэд нь санал бодлоо чөлөөтэй
илэрхийлдэг байх нөхцлөөр хангагдсан байна гэсэн
үг. Харин нийгэм иргэншсэн байна гэдэг бол эрх
чөлөөгөөр хангагдсан байна гэсэн үг биш.
Иргэншсэн нийгэм бол гишүүдийнхээ амьдралыг
дэглэсэн албан ёсны сахилгад үндэслэдэг. Хүн
төрөлхтний ирээдүй бол иргэншлээс соёлд
шилжихүй мөн” гэсэн.
- 7.
XIX зууны сүүлийнүеийн Европын сэтгэгчдийн
боловсруулсан соёлын философи:
XIX зууны сүүлийн хагас үеэс Европын философийн
шинэ үеийнхний зарим төлөөлөгч “Кант руу буцаад”
гэсэн үзлийг дэвшүүлсэн. Ингэснээр шинэ Кантч
философи үүссэн. Нэг төлөөлөгч нь Г.Риккерт
/1863-1936/ юм. Тэр үнэлэмжийн тухай онол
боловсруулсан нь дашрамдаа соёлын тухай онол
болдог. “Соёл бол ерөнхий ач холбогдолтой
үнэлэмжүүдээр холбогдож, тэдгээр үнэлэмждээ эрхэм
нандин байдаг объектуудын цогц мөн” гэсэн.
Эрнст Кассирер /1874-1945/ “Символын хэлбэрийн
тухай философи” бүтээлдээ “Хүн бол бэлгэдлүүд
бүтээгч амьтан мөн” гэсэн. Кассирерийн үзлээр Соёл
бол сэтгэлийн бодит байдал, гагцхүү хүн
төрөлхтний ухамсрын хөгжил бий болдог хүрээ мөн
бөгөөд соёл нь хүмүүсийн материаллаг амьдралын
нөхцөлтэй огт холбоогүй байдаг гэжээ.
- 8.
Герман дахь амьдралынтухай философи ба
соёлын талаарх шинэ үнэлэмж:
Фридрих Ницше: “Трагедийн төрөлт буюу
эллиний соёл ба пессимизм”, “Амьдралд түүхийн
шинжлэх ухааны ашиг ба хорын тухай” бүтээлүүддээ
оюуны соёлын зарим төрөлд волюнтаризмын
үүднээс үнэлгээ өгсөн. Ф.Ницше урлагийг шинжлэх
ухаанаас ямагт дээгүүр тавьж, шинжлэх ухааныг
урлагт зөвхөн дөхөж буй оюун ухааны мэдлэг
байдлаар тайлбарлажээ.
В.Дильтей /1833-1911/, Г.Зиммель /1858-1918/ нар
амьдралын тухай философийг хэрэг дээрээ соёлын
философи болгож хувиргасан.
- 9.
Амьдралын философид соёлынүндсийг оюун
ухаанд биш харин соёлыг оюун санааны эрч хүч,
бүтээлч идэвхээр дүүргэгч “Амьдрал”-д эрэлхийлэх
болжээ. Амьдрал нь санаалаг мөн чанартай, харин
санаа нь амьдралын хүчээр бүтээгдэнэ.
Соёл бол “Санааны амьдрал” цутгаж байдаг
хэлбэр бөгөөд хэлбэр бүр нь дахин давтагдашгүй,
өвөрмөц өнгө төрхтэй. Амьдралын философичид
соёлын тухай гэхээсээ түүхэн, тодорхой
амьдралын амьдралын хэлбэрүүд болох соёлуудын
тухай ярихыг илүүд үзэж байлаа. Амьдрал үргэлж
хөдөлгөөн байдаг, амьдрал цутган ордог соёл нь
өөрийн төгсгөл, хөшингө байдалд хүртэл
амьдардаг хэмээн үзжээ.
- 10.
ХХ зуун дахьсоёлын философи сургаалууд
Освальд Шпенгллер /1880-1936/. Түүний бичсэнээр
аливаа соёлын хөгшин насыг иргэншил гэдэг. Манай
өнөөгийн эрин бол Ромын эзэнт улс задарч, эртний
Грек, Ромын иргэншлийг бүдүүлгүүд халдан мөхөөсөн
үетэй жишигдэхээр байна. Ийнхүү өрнөдийн ертөнц
хөгжлийнхөө эцсийн шатанд байна гэж дүгнэжээ.
Орчин үеийн Европын соёл хямрал, уналтанд байгаа
тухай Ницше, Шпенгллер нарын үзлийг Испанийн
философич Х.Ортега-и-Гассет дагахдаа зарим
нэмэлт үндэслэгээ гаргажээ. Тэр “Олон түмэн”,
“Бослого” гэдэг хоёр үгэнд өвөрмөц утга оруулсан.
“Олон түмний бослого” гэдэг бүтээлдээ үлгэр
дууриалгүй хүмүүс /дундаж хүмүүс/ мөн гэжээ. Олон
түмэн доороос ч дээрээс ч бүрддэг. Харин сонгодог
хүмүүс бол өөртөө өндөр шаардлага тавигчид гэсэн.
- 11.
Фрейдист ба неофрейдистсоёлын онол:
Зигмунд Фрейдийн соёлын философи баримтлал нь
түүний психоаналитик сургаалийн бүрэлдэхүүн
хэсэг болно. З.Фрейд соёлыг зөвхөн оюуны биш, бас
материаллаг ололт гэж өргөн утгаар ойлгосон.
Түүний бүтээлүүдэд соёл, иргэншил гэдэг 2 нэр
томьёог ижил утгаар хэрэглэсэн. Түүний үзлээр
шударга ёс бол хүмүүс нийтээрээ ба тус бүртээ
соёлын шаардлагуудад захирагдахын зайлшгүй
хэрэгцээ, сэтгэлзүйн үүднээс хэлбэл анхдагч
инстинктүүдээ хазаарлан барих шаардлага мөн.
Соёл бол анхдагч дур хүсэл, анхдагч догдлолоос янз
бүрийн хар муу хүч гарч ирэхийг саатуулагч
хамгаалах механизм мөн. Тиймээс бодгаль эрх
чөлөө бол соёлын ололт биш ажээ.
- 12.
Түүний шавь философичОтто Ранк
/1884-1939/: Эхийн хэвлийд тавтай байсан хүүхэд
төрмөгцөө дайсагнагч орчинд бүчүүлж, улмаар
төрөхийн бэртэл авдаг. Тохь тухаа алдсан
байдлаа гэтлэн давах арга зам нь соёлын зам мөн
гэжээ. Соёл бол гадаад ертөнцийг эхийн өвөртэй
төсөөтэй болгон хувиргахад чиглэсэн
чармайлтуудын цогц мөн. Жнь: хүн өөртөө сууц
бүтээдэг нь эхийн өвөртэй төсөө бүхий зүйл
бүтээж буй нь юм гэсэн. Фрейдийн шавь Карл
Юнг: Соёлын суурь элемент бол янз бүрийн
шидэт домог /миф/ байдаг бөгөөд, тэдгээрт
хамтын ухамсаргүй сэтгэлийг тээгч анхны дүр
/архетип/-үүд үзэгдэн илэрдэг.
- 13.
Германы эрдэмтэн КарлМанхейм /1893-1947/: Соёл
дахь мөргөлдөөн нийгийн амьдрал дахь рациональ зүйл,
иррациональ зүйл хоёрын харилцаанд хамгийн тод
илэрдэг гэж дүгнэсэн. Голландын түүхч соёл судлаач
Йохан Хейзинга /1872-1945/ нь“Тоглоомч хүн” /1938/
гэдэг бүтээлдээ “Хүн гагцхүү тоглож байж л өөрийгөө
соёл бүтээгч амьтан мөнийг хэрэгжүүлдэг тул соёлын
нөхцлөөс гадуур тоглоомын мөн чанарыг ойлгох
бололцоогүй гэдгийг хялбарчлан ойлгож болохгүй”
гэжээ. Германы гуманист, байгаль шинжээч эрдэмтэн
А.Швейцер /1875-1965/ нь соёлын материаллаг
дэвшлээс оюуны дэвшил нь нийгэмд илүү чухал гэжээ.
Оюуны дэвшлийг ёс суртахууны дэвшилтэй
адилтгадаг. Орчин үеийн завгүй хүн танин мэдэж,
хөгжихийг биш, харин зугаацан цэнгэхийг, тэгэхдээ
оюуны чармайлт аль болох бага шаардах зугааг
дээдэлж байна гэж үзсэн. Соёлд ёс суртахууны үндэс
заавал байх ёстой гэсэн.
- 14.
Постструктуралист- постмодернист соёлын
онолынонцлог:
ХХ зууны дунд үеэс хойш дэлхий дахинд цэрэгжилт,
нийгмийн янз бүрийн эмзэг асуудлын хурцдал,
мэдээллийн технологи ба биотехнологийн хөгжил,
даяаршлын үйл явц зэрэг нь урд нь модерн
загвараар холбогдож ирсэн янз бүрийн соёлын
харилцан хамаарлыг өөр шинэ загвараар солих
бололцоог бүрдүүлж ирсэн байна. Тийм шинэ соёлыг
зарим судлаач “постмодерний соёл” гэж нэрлэдэг
болжээ. Тэмдгийн тогтолцоонд тэмдэглэгдэгч нь
тэмдэглэгчээ тодорхойлдог гэж структурализмд
үздэг бол постструктурализмд тэмдэглэгч нь
тэмдэглэгдэгчээ тодорхойлдог гэж үздэг.
Постмодернизмд хүнийг шинээр авч үздэг болсон.
Постструктуралист- постмодернистуудын
төлөөлөгчид тэмдэг бол ямар нэгэн юмны утгыг
заадаг биш, харин түүний байхгүйг нь заадаг гэж
үздэг.
- 15.
Тэмдгийн тогтолцоонд тэмдэглэгдэгчнь
тэмдэглэгчээ тодорхойлдог гэж
структурализмд үздэг бол
постструктурализмд тэмдэглэгч нь
тэмдэглэгдэгчээ тодорхойлдог гэж үздэг.
Постмодернизмд хүнийг шинээр авч үздэг
болсон. Постструктуралист-
постмодернистуудын төлөөлөгчид тэмдэг
бол ямар нэгэн юмны утгыг заадаг биш,
харин түүний байхгүйг нь заадаг гэж үздэг.