ДААТГУУЛАГЧИД
ЭМНЭЛГИЙН ХУУДАС ОЛГОХ
ЖУРМЫН ТАНИЛЦУУЛГА No
Бэлтгэсэн: Ц.Цэрэнжаргал
Г.Халиун
2024-02-02
АГУУЛГА
1. Зохицуулах харилцаа;
2. Эмнэлгийн хуудас бичих
эрүүл мэндийн байгууллага;
3. Эмнэлгийн хуудас олгох;
4. Эмнэлгийн хуудас олгох
хугацаа;
5. Хяналт.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд,
Эрүүл мэндийн сайдын 2023 оны 12 дугаар
сарын 07-ны өдрийн А/177, А/433 дугаар
тушаалаар баталсан.
Нийгмийн даатгалын сангаас олгох
тэтгэмжийн тухай хууль (шинэчилсэн
найруулга), Нийгмийн даатгалын
сангаас олгох үйлдвэрлэлийн осол,
мэргэжлээс шалтгаалсан өвчний
тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай
хууль (шинэчилсэн найруулга)-д заасны
дагуу даатгуулагч, хүнд эмнэлгийн
хуудас олгох, хяналт тавих харилцааг
энэхүү журмаар зохицуулна.
Нийтлэг үндэслэл
Эмнэлгийн хуудас бичих, олгох, бүртгэх, хяналт тавих үйл ажиллагааг:
Цахимаар Цаасаар
Эрүүл мэндийн байгууллагын болон улсын бүртгэл, эрүүл мэндийн
даатгалын байгууллагын цахим мэдээллийн сангийн бүртгэл,
Өвчний түүх,
Амбулаторийн карт,
Үзлэг, шинжилгээ, оношийн үндэслэл, явцын болон төгсгөлийн
дүгнэлт,
Эрүүл мэндийн байгууллагын эмнэлэг хяналтын комиссын хурлын
шийдвэр,
Үйлдвэрлэлийн ослын акт (зөвхөн үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод
өртсөн тохиолдолд).
Эмнэлгийн
хуудсыг
Эмнэлгийн
хуудас бичих
байгууллага
Өрх, сум,
тосгоны эрүүл
мэндийн төв;
Амаржих
Газар;
Нэгдсэн эмнэлэг;
Тусгай
мэргэжлийн төв;
Төрөлжсөн
мэргэшлийн
эмнэлэг;
Тусгай эмнэлэг
Бүсийн
оношилгоо
эмчилгээний төв;
Уламжлалт
анагаах ухааны
эмнэлэг;
Сувиллын клиник
тасаг
Эмнэлгийн хуудас бичих эрүүл мэндийн байгууллага
- Хөдөлмөрийн чадвар түр алдсаны эмнэлгийн хуудсыг тусламж, үйлчилгээ авч дууссан өдрөөс хойш
хуанлийн 10 хоногт;
- Жирэмсний болон амаржсаны эмнэлгийн хуудсыг жирэмсний амралт эхэлсэн болон амаржсан өдрөөс
хойш хуанлийн 30 хоногт;
- Гадаад оронд эмнэлгийн тусламж, үйлчилгээ авч дууссан өдрөөс хойш, жирэмсний амралт эхэлсэн болон
амаржсан өдрөөс хойш хуанлийн 60 хоногт.
Даатгуулагч эмнэлгийн тусламж, үйлчилгээ
авч байх хугацаандаа эмнэлгийн хуудас авах
талаар эмчлэгч эмчид мэдэгдэнэ.
Эмнэлгийн хуудсыг эмнэлгийн тусламж,
үйлчилгээ авч дууссан болон жирэмсний амралт
эхэлсэн эсхүл амаржсан өдрөөс хойш бичнэ.
Эмнэлгийн хуудас олгох
Хүндэтгэн үзэх шалтгааны
улмаас эмнэлгийн хуудас
авах хугацаа хэтэрсэн
тохиолдолд эмнэлгийн
хуудас бичих хугацаа
дууссан өдрөөс хойш
хуанлийн 30 хоногт
багтаан хүндэтгэн үзэх
шалтгааныг нотлох баримт
бичиг, эмнэлгийн хяналтын
комиссын хурлын
шийдвэрийг тус тус
үндэслэн эмнэлгийн хуудас
олгоно.
- Эмнэлгийн өвчтөний гар картад бичигдсэн бөгөөд лаборатори болон
багажийн шинжилгээгээр эмчлүүлэх шаардлагатай нь нотлогдож, эмч,
эмнэлгийн байгууллагын гаргасан магадалгаагаар эмнэлэгт хэвтэн
эмчлүүлж байгаа;
- Эмнэлгийн өвчтөний гар картад бичигдсэн бөгөөд лаборатори болон
багажийн шинжилгээгээр эмчлүүлэх шаардлагатай нь нотлогдож, эмч,
эмнэлгийн байгууллагын гаргасан магадалгаагаар эмнэлэгт хэвтэн
эмчлүүлж байгаа өвчтөнийг асарсан;
- хуульд заасан эрх бүхий этгээдийн зарласан нийтийг хамарсан
дайчилгаанд хамрагдсан;
- хуульд заасан эрх бүхий этгээдийн зарласан нийтийг хамарсан аюулт
халдварт өвчний улмаас хорио цээр тогтоосон бүсэд хоригдсон;
- хуульд заасан эрх бүхий этгээдээс албан ёсоор зарласныг нотолсон галын
болон байгалийн гэнэтийн аюул, эсхүл давагдашгүй хүчин зүйл /усны үер,
ган, зуд, аюултай цасан болон шороон шуурга, газар хөдлөлт/ зэрэг
шалтгааныг
Ердийн өвчин, ахуйн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчин, үйлдвэрлэлийн осол, хурц
хордлогод өртсөний улмаас эрүүл мэндийн байгууллагаас эмнэлгийн тусламж, үйлчилгээ
авсан даатгуулагчид хөдөлмөрийн чадвар түр алдсаны эмнэлгийн хуудсыг дараах
байдлаар бичиж олгоно.
Ердийн өвчнөөр өвчилсөн, ахуйн
осолд өртсөн, жирэмсний 28
долоо хоногоос дотогш
хугацаанд амьдрах чадваргүй
хүүхэд төрүүлсэн болон эхийн
хэвлий дэх ураг удамшлын
болон бие эрхтний гаж
хөгжилтэй болох нь тогтоогдсон,
эсхүл тухайн жирэмслэлт эх,
ургийн амь насанд ноцтой аюул
учруулж болох онцгой нөхцөлд
бичгээр зөвшөөрөл авч, их эмч
нарын хамтын шийдвэрээр үр
хөндүүлсэн даатгуулагчид
хөдөлмөрийн чадвар түр
алдсаны эмнэлгийн хуудсыг
тусламж, үйлчилгээ үзүүлсэн
эрүүл мэндийн байгууллагаас
ажлын 66 өдөр хүртэл
хугацаагаар;
Мэргэжлээс шалтгаалсан өвчин,
хорт хавдар, сүрьеэгээр анх
өвчилсөн, бөөрний хүнд
хэлбэрийн дутагдал, эрхтэн
шилжүүлэн суулгах мэс засалд
орсон, эрхтний донор болсон,
үйлдвэрлэлийн осол болон хурц
хордлогод өртсөн даатгуулагчид
хөдөлмөрийн чадвар түр
алдсаны эмнэлгийн хуудсыг
мэргэжлээс шалтгаалсан өвчний
төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг
эсхүл тусламж, үйлчилгээ
үзүүлсэн эрүүл мэндийн
байгууллагаас ажлын 132
өдөр хүртэл хугацаагаар;
Гадаад оронд эмнэлгийн
тусламж, үйлчилгээ авсан
даатгуулагчид тусламж,
үйлчилгээ үзүүлсэн эрүүл
мэндийн байгууллагын
тодорхойлолт, эмнэлэг хяналтын
комиссын шийдвэрийг үндэслэн
түүний байнга оршин суугаа
нутаг дэвсгэрийн эрүүл мэндийн
байгууллагаас ажлын 66, 132
өдөр заасан хугацаагаар;
Албан томилолтоор ажиллах
эсхүл ээлжийн амралт эдэлж
байх хугацаандаа
өвчилсөн даатгуулагчид
эмнэлгийн тусламж, үйлчилгээ
үзүүлсэн эрүүл мэндийн
байгууллагаас амбулаториор
ажлын 5 өдрөөс илүүгүй, хэвтэн
эмчлүүлсэн болон өдрийн
эмчилгээ хийлгэсэн бол тусламж
үйлчилгээ үзүүлсэн хугацаагаар;
Ямар
иргэний
Жирэмсэн, хүүхдээ 196-аас доошгүй хоног тээж төрүүлсэн эх, хүүхдээ
196 хоног хүртэл тээгээгүй боловч амьдрах чадвартай хүүхэд төрүүлсэн
эх, хүүхдээ 196-аас доошгүй хоног тээсэн боловч эхийн хэвлий дэх ураг
удамшлын болон бие эрхтний гаж хөгжилтэй болох нь тогтоогдсон,
эсхүл тухайн жирэмсэн эх, ургийн амь насанд ноцтой аюул учруулж
болох онцгой нөхцөлд бичгээр зөвшөөрөл авч, их эмч нарын хамтын
шийдвэрээр үр хөндүүлсэн даатгуулагч эхэд эх барихын тусламж,
үйлчилгээ үзүүлсэн эрүүл мэндийн байгууллагаас жирэмсний эмнэлгийн
хуудсыг жирэмсний амралт эхэлсэн өдрөөс, амаржсаны эмнэлгийн
хуудсыг тухайн эхийн амаржсан өдрөөс эхлэн тус бүр 60 хоног (ихэр бол
нийт 140 хоног)-ийн хугацаагаар;
Гадаад оронд байгаа жирэмсэн, амаржсан даатгуулагч эхэд
жирэмсний болон төрөлтийн үеийн эх барихын тусламж,
үйлчилгээ үзүүлсэн эрүүл мэндийн байгууллагын
тодорхойлолт, эмнэлэг хяналтын комиссын хурлын шийдвэрийг
үндэслэн түүний байнга оршин суугаа нутаг дэвсгэрийн эрүүл
мэндийн байгууллагаас жирэмсний эмнэлгийн хуудсыг
жирэмсний амралт эхэлсэн өдрөөс, амаржсаны эмнэлгийн
хуудсыг тухайн эхийн амаржсан өдрөөс эхлэн тус бүр 60
хоног (ихэр бол нийт 140 хоног)-ийн хугацаагаар;
Төрөх хугацаанаас өмнө амаржсан даатгуулагчид жирэмсний
эмнэлгийн хуудсыг хяналтад авсан эрүүл мэндийн байгууллага,
амаржсаны эмнэлгийн хуудсыг тухайн даатгуулагчийн амаржсан эрүүл
мэндийн байгууллагаас жирэмсний эмнэлгийн хуудсыг жирэмсний
амралт эхэлсэн өдрөөс, амаржсаны эмнэлгийн хуудсыг тухайн эхийн
амаржсан өдрөөс эхлэн тус бүр 60 хоног (ихэр бол нийт 140 хоног)-ийн
хугацаагаар;
Жирэмсэн, амаржсан
даатгуулагч эхэд жирэмсэн
болон төрөлтийн үеийн эх
барихын тусламж,
үйлчилгээ үзүүлсэн эрүүл
мэндийн байгууллагаас
дараах байдлаар эмнэлгийн
хуудас олгоно.
Амбулаториор эмчлүүлсэн даатгуулагчид хөдөлмөрийн чадвар түр алдсаны
эмнэлгийн хуудсыг эмчлэгч эмчийн шийдвэрээр 14 хүртэл хоногоор, хэвтэн
эмчлүүлсэн, өдрийн эмчилгээ хийлгэсэн тохиолдолд тусламж, үйлчилгээ үзүүлсэн
хоногоор тус тус олгоно.
Ердийн өвчнөөр өвчилсөн, ахуйн осолд өртсөн, жирэмсний 28 долоо хоногоос дотогш
хугацаанд амьдрах чадваргүй хүүхэд төрүүлсэн болон эхийн хэвлий дэх ураг удамшлын болон
бие эрхтний гаж хөгжилтэй болох нь тогтоогдсон, эсхүл тухайн жирэмслэлт эх, ургийн амь
насанд ноцтой аюул учруулж болох онцгой нөхцөлд бичгээр зөвшөөрөл авч, их эмч нарын
хамтын шийдвэрээр үр хөндүүлэн амбулаториор эмчлүүлсэн даатгуулагчид олгосон эмнэлгийн
хуудасны хугацааг 14 хүртэл хоногоор сунгана.
Мэргэжлээс шалтгаалсан өвчин, хорт хавдар, сүрьеэгээр анх өвчилсөн, бөөрний хүнд
хэлбэрийн дутагдал, эрхтэн шилжүүлэн суулгах мэс засалд орсон, эрхтний донор болсон,
үйлдвэрлэлийн осол болон хурц хордлогод өртөн амбулаториор эмчлүүлсэн даатгуулагчид
олгосон эмнэлгийн хуудасны хугацааг 30 хүртэл хоногоор сунгана.
даатгуулагч тухайн
эрүүл мэндийн
байгууллагаас
эмнэлгийн тусламж,
үйлчилгээ аваагүй;
даатгуулагч хорио
цээрийн болон
хязгаарлалтын
дэглэм тогтоосны
улмаас
тусгаарлагдсан, гоо
сайхны мэс засал
хийлгэсэн, рашаан
сувилалд
сувилуулсан;
хүүхэд үрчилж авсан
болон тээгч эхээр
дамжуулан хүүхэдтэй
болсон
Нийгмийн даатгалын
сангаас олгох
үйлдвэрлэлийн осол,
мэргэжлээс шалтгаалсан
өвчний тэтгэвэр, тэтгэмж
болон хөдөлмөрийн чадвар
алдсаны тэтгэвэр авч буй
даатгуулагчид тухайн
тэтгэвэр тогтоолгосон
өвчний оношоор.
Дараах тохиолдолд эмнэлгийн хуудас олгохгүй:
Эрүүл мэндийн байгууллага “Эмнэлгийн хуудас олгосон
тухай бүртгэл” хөтлөн харьяа нийгмийн даатгалын
байгууллагад сар бүр цахим хэлбэрээр илгээнэ.
Эмнэлгийн хуудасны мэдээллийг алдаатай, дутуу бичсэн,
засварласан, үрэгдүүлсэн бол хүчингүйд тооцно.
Эмнэлгийн хуудасны бичилт, олголттой холбоотой
маргааныг эрүүл мэндийн байгууллага, тэтгэмж олголттой
холбоотой маргааныг нийгмийн даатгалын байгууллага тус
тус хянан шийдвэрлэнэ.
Загвар
Загвар
ДААТГУУЛАГЧИД ЭМНЭЛГИЙН ХУУДАС ОЛГОХ ЖУРМЫН ТАНИЛЦУУЛГА

ДААТГУУЛАГЧИД ЭМНЭЛГИЙН ХУУДАС ОЛГОХ ЖУРМЫН ТАНИЛЦУУЛГА

  • 1.
    ДААТГУУЛАГЧИД ЭМНЭЛГИЙН ХУУДАС ОЛГОХ ЖУРМЫНТАНИЛЦУУЛГА No Бэлтгэсэн: Ц.Цэрэнжаргал Г.Халиун 2024-02-02
  • 2.
    АГУУЛГА 1. Зохицуулах харилцаа; 2.Эмнэлгийн хуудас бичих эрүүл мэндийн байгууллага; 3. Эмнэлгийн хуудас олгох; 4. Эмнэлгийн хуудас олгох хугацаа; 5. Хяналт.
  • 3.
    Хөдөлмөр, нийгмийн хамгааллынсайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А/177, А/433 дугаар тушаалаар баталсан. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хууль (шинэчилсэн найруулга), Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хууль (шинэчилсэн найруулга)-д заасны дагуу даатгуулагч, хүнд эмнэлгийн хуудас олгох, хяналт тавих харилцааг энэхүү журмаар зохицуулна. Нийтлэг үндэслэл
  • 4.
    Эмнэлгийн хуудас бичих,олгох, бүртгэх, хяналт тавих үйл ажиллагааг: Цахимаар Цаасаар
  • 5.
    Эрүүл мэндийн байгууллагынболон улсын бүртгэл, эрүүл мэндийн даатгалын байгууллагын цахим мэдээллийн сангийн бүртгэл, Өвчний түүх, Амбулаторийн карт, Үзлэг, шинжилгээ, оношийн үндэслэл, явцын болон төгсгөлийн дүгнэлт, Эрүүл мэндийн байгууллагын эмнэлэг хяналтын комиссын хурлын шийдвэр, Үйлдвэрлэлийн ослын акт (зөвхөн үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод өртсөн тохиолдолд). Эмнэлгийн хуудсыг
  • 6.
    Эмнэлгийн хуудас бичих байгууллага Өрх, сум, тосгоныэрүүл мэндийн төв; Амаржих Газар; Нэгдсэн эмнэлэг; Тусгай мэргэжлийн төв; Төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг; Тусгай эмнэлэг Бүсийн оношилгоо эмчилгээний төв; Уламжлалт анагаах ухааны эмнэлэг; Сувиллын клиник тасаг Эмнэлгийн хуудас бичих эрүүл мэндийн байгууллага
  • 7.
    - Хөдөлмөрийн чадвартүр алдсаны эмнэлгийн хуудсыг тусламж, үйлчилгээ авч дууссан өдрөөс хойш хуанлийн 10 хоногт; - Жирэмсний болон амаржсаны эмнэлгийн хуудсыг жирэмсний амралт эхэлсэн болон амаржсан өдрөөс хойш хуанлийн 30 хоногт; - Гадаад оронд эмнэлгийн тусламж, үйлчилгээ авч дууссан өдрөөс хойш, жирэмсний амралт эхэлсэн болон амаржсан өдрөөс хойш хуанлийн 60 хоногт. Даатгуулагч эмнэлгийн тусламж, үйлчилгээ авч байх хугацаандаа эмнэлгийн хуудас авах талаар эмчлэгч эмчид мэдэгдэнэ. Эмнэлгийн хуудсыг эмнэлгийн тусламж, үйлчилгээ авч дууссан болон жирэмсний амралт эхэлсэн эсхүл амаржсан өдрөөс хойш бичнэ. Эмнэлгийн хуудас олгох
  • 8.
    Хүндэтгэн үзэх шалтгааны улмаасэмнэлгийн хуудас авах хугацаа хэтэрсэн тохиолдолд эмнэлгийн хуудас бичих хугацаа дууссан өдрөөс хойш хуанлийн 30 хоногт багтаан хүндэтгэн үзэх шалтгааныг нотлох баримт бичиг, эмнэлгийн хяналтын комиссын хурлын шийдвэрийг тус тус үндэслэн эмнэлгийн хуудас олгоно. - Эмнэлгийн өвчтөний гар картад бичигдсэн бөгөөд лаборатори болон багажийн шинжилгээгээр эмчлүүлэх шаардлагатай нь нотлогдож, эмч, эмнэлгийн байгууллагын гаргасан магадалгаагаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа; - Эмнэлгийн өвчтөний гар картад бичигдсэн бөгөөд лаборатори болон багажийн шинжилгээгээр эмчлүүлэх шаардлагатай нь нотлогдож, эмч, эмнэлгийн байгууллагын гаргасан магадалгаагаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа өвчтөнийг асарсан; - хуульд заасан эрх бүхий этгээдийн зарласан нийтийг хамарсан дайчилгаанд хамрагдсан; - хуульд заасан эрх бүхий этгээдийн зарласан нийтийг хамарсан аюулт халдварт өвчний улмаас хорио цээр тогтоосон бүсэд хоригдсон; - хуульд заасан эрх бүхий этгээдээс албан ёсоор зарласныг нотолсон галын болон байгалийн гэнэтийн аюул, эсхүл давагдашгүй хүчин зүйл /усны үер, ган, зуд, аюултай цасан болон шороон шуурга, газар хөдлөлт/ зэрэг шалтгааныг
  • 9.
    Ердийн өвчин, ахуйносол, мэргэжлээс шалтгаалсан өвчин, үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод өртсөний улмаас эрүүл мэндийн байгууллагаас эмнэлгийн тусламж, үйлчилгээ авсан даатгуулагчид хөдөлмөрийн чадвар түр алдсаны эмнэлгийн хуудсыг дараах байдлаар бичиж олгоно. Ердийн өвчнөөр өвчилсөн, ахуйн осолд өртсөн, жирэмсний 28 долоо хоногоос дотогш хугацаанд амьдрах чадваргүй хүүхэд төрүүлсэн болон эхийн хэвлий дэх ураг удамшлын болон бие эрхтний гаж хөгжилтэй болох нь тогтоогдсон, эсхүл тухайн жирэмслэлт эх, ургийн амь насанд ноцтой аюул учруулж болох онцгой нөхцөлд бичгээр зөвшөөрөл авч, их эмч нарын хамтын шийдвэрээр үр хөндүүлсэн даатгуулагчид хөдөлмөрийн чадвар түр алдсаны эмнэлгийн хуудсыг тусламж, үйлчилгээ үзүүлсэн эрүүл мэндийн байгууллагаас ажлын 66 өдөр хүртэл хугацаагаар; Мэргэжлээс шалтгаалсан өвчин, хорт хавдар, сүрьеэгээр анх өвчилсөн, бөөрний хүнд хэлбэрийн дутагдал, эрхтэн шилжүүлэн суулгах мэс засалд орсон, эрхтний донор болсон, үйлдвэрлэлийн осол болон хурц хордлогод өртсөн даатгуулагчид хөдөлмөрийн чадвар түр алдсаны эмнэлгийн хуудсыг мэргэжлээс шалтгаалсан өвчний төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг эсхүл тусламж, үйлчилгээ үзүүлсэн эрүүл мэндийн байгууллагаас ажлын 132 өдөр хүртэл хугацаагаар; Гадаад оронд эмнэлгийн тусламж, үйлчилгээ авсан даатгуулагчид тусламж, үйлчилгээ үзүүлсэн эрүүл мэндийн байгууллагын тодорхойлолт, эмнэлэг хяналтын комиссын шийдвэрийг үндэслэн түүний байнга оршин суугаа нутаг дэвсгэрийн эрүүл мэндийн байгууллагаас ажлын 66, 132 өдөр заасан хугацаагаар; Албан томилолтоор ажиллах эсхүл ээлжийн амралт эдэлж байх хугацаандаа өвчилсөн даатгуулагчид эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлсэн эрүүл мэндийн байгууллагаас амбулаториор ажлын 5 өдрөөс илүүгүй, хэвтэн эмчлүүлсэн болон өдрийн эмчилгээ хийлгэсэн бол тусламж үйлчилгээ үзүүлсэн хугацаагаар;
  • 10.
    Ямар иргэний Жирэмсэн, хүүхдээ 196-аасдоошгүй хоног тээж төрүүлсэн эх, хүүхдээ 196 хоног хүртэл тээгээгүй боловч амьдрах чадвартай хүүхэд төрүүлсэн эх, хүүхдээ 196-аас доошгүй хоног тээсэн боловч эхийн хэвлий дэх ураг удамшлын болон бие эрхтний гаж хөгжилтэй болох нь тогтоогдсон, эсхүл тухайн жирэмсэн эх, ургийн амь насанд ноцтой аюул учруулж болох онцгой нөхцөлд бичгээр зөвшөөрөл авч, их эмч нарын хамтын шийдвэрээр үр хөндүүлсэн даатгуулагч эхэд эх барихын тусламж, үйлчилгээ үзүүлсэн эрүүл мэндийн байгууллагаас жирэмсний эмнэлгийн хуудсыг жирэмсний амралт эхэлсэн өдрөөс, амаржсаны эмнэлгийн хуудсыг тухайн эхийн амаржсан өдрөөс эхлэн тус бүр 60 хоног (ихэр бол нийт 140 хоног)-ийн хугацаагаар; Гадаад оронд байгаа жирэмсэн, амаржсан даатгуулагч эхэд жирэмсний болон төрөлтийн үеийн эх барихын тусламж, үйлчилгээ үзүүлсэн эрүүл мэндийн байгууллагын тодорхойлолт, эмнэлэг хяналтын комиссын хурлын шийдвэрийг үндэслэн түүний байнга оршин суугаа нутаг дэвсгэрийн эрүүл мэндийн байгууллагаас жирэмсний эмнэлгийн хуудсыг жирэмсний амралт эхэлсэн өдрөөс, амаржсаны эмнэлгийн хуудсыг тухайн эхийн амаржсан өдрөөс эхлэн тус бүр 60 хоног (ихэр бол нийт 140 хоног)-ийн хугацаагаар; Төрөх хугацаанаас өмнө амаржсан даатгуулагчид жирэмсний эмнэлгийн хуудсыг хяналтад авсан эрүүл мэндийн байгууллага, амаржсаны эмнэлгийн хуудсыг тухайн даатгуулагчийн амаржсан эрүүл мэндийн байгууллагаас жирэмсний эмнэлгийн хуудсыг жирэмсний амралт эхэлсэн өдрөөс, амаржсаны эмнэлгийн хуудсыг тухайн эхийн амаржсан өдрөөс эхлэн тус бүр 60 хоног (ихэр бол нийт 140 хоног)-ийн хугацаагаар; Жирэмсэн, амаржсан даатгуулагч эхэд жирэмсэн болон төрөлтийн үеийн эх барихын тусламж, үйлчилгээ үзүүлсэн эрүүл мэндийн байгууллагаас дараах байдлаар эмнэлгийн хуудас олгоно.
  • 11.
    Амбулаториор эмчлүүлсэн даатгуулагчидхөдөлмөрийн чадвар түр алдсаны эмнэлгийн хуудсыг эмчлэгч эмчийн шийдвэрээр 14 хүртэл хоногоор, хэвтэн эмчлүүлсэн, өдрийн эмчилгээ хийлгэсэн тохиолдолд тусламж, үйлчилгээ үзүүлсэн хоногоор тус тус олгоно. Ердийн өвчнөөр өвчилсөн, ахуйн осолд өртсөн, жирэмсний 28 долоо хоногоос дотогш хугацаанд амьдрах чадваргүй хүүхэд төрүүлсэн болон эхийн хэвлий дэх ураг удамшлын болон бие эрхтний гаж хөгжилтэй болох нь тогтоогдсон, эсхүл тухайн жирэмслэлт эх, ургийн амь насанд ноцтой аюул учруулж болох онцгой нөхцөлд бичгээр зөвшөөрөл авч, их эмч нарын хамтын шийдвэрээр үр хөндүүлэн амбулаториор эмчлүүлсэн даатгуулагчид олгосон эмнэлгийн хуудасны хугацааг 14 хүртэл хоногоор сунгана. Мэргэжлээс шалтгаалсан өвчин, хорт хавдар, сүрьеэгээр анх өвчилсөн, бөөрний хүнд хэлбэрийн дутагдал, эрхтэн шилжүүлэн суулгах мэс засалд орсон, эрхтний донор болсон, үйлдвэрлэлийн осол болон хурц хордлогод өртөн амбулаториор эмчлүүлсэн даатгуулагчид олгосон эмнэлгийн хуудасны хугацааг 30 хүртэл хоногоор сунгана.
  • 12.
    даатгуулагч тухайн эрүүл мэндийн байгууллагаас эмнэлгийнтусламж, үйлчилгээ аваагүй; даатгуулагч хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэм тогтоосны улмаас тусгаарлагдсан, гоо сайхны мэс засал хийлгэсэн, рашаан сувилалд сувилуулсан; хүүхэд үрчилж авсан болон тээгч эхээр дамжуулан хүүхэдтэй болсон Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж болон хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр авч буй даатгуулагчид тухайн тэтгэвэр тогтоолгосон өвчний оношоор. Дараах тохиолдолд эмнэлгийн хуудас олгохгүй:
  • 13.
    Эрүүл мэндийн байгууллага“Эмнэлгийн хуудас олгосон тухай бүртгэл” хөтлөн харьяа нийгмийн даатгалын байгууллагад сар бүр цахим хэлбэрээр илгээнэ. Эмнэлгийн хуудасны мэдээллийг алдаатай, дутуу бичсэн, засварласан, үрэгдүүлсэн бол хүчингүйд тооцно. Эмнэлгийн хуудасны бичилт, олголттой холбоотой маргааныг эрүүл мэндийн байгууллага, тэтгэмж олголттой холбоотой маргааныг нийгмийн даатгалын байгууллага тус тус хянан шийдвэрлэнэ.
  • 14.
  • 15.