МОНГОЛ УЛСЫН ДЭЭД БОЛОВСРОЛЫН ЧАНАРЫН
БАТАЛГААЖУУЛАЛТЫН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ
Хурман Разуханы НУРБЕК,
nurbek@mier.mn
Түлхүүр үгс: дээд боловсрол, чанарын баталгаа, систем
Оршил
ХХI зууны эхэн үед дэлхийд тулгамдсан шийдвэрлэх ёстой
маш олон асуудал байсаар байна. Үүнийг нэг нь Тогтвортой
хөгжлийн зорилтуудыг НҮБ, дэлхийн бүх улс орны төр, засаг
хүлээн зөвшөөрч, 2030 он хүртэл эдгээр тулгамдаж буй асуулдыг
шийдвэрлэх үүрэг хүлээн ажиллаж байна.
Өнөөдөр аж үйлдвэрийн 4 дэх хувьсгал эрч хүчээ авч
хөгжиж байгаа, мөн боловсролын салбарын анхаарлаа хандуулах
асуудлын нэг нь хүний оюун ухаан, ухамсрын хөгжлийг өндөр
технологи, мэдээлэл харилцаа холбооны техник, хэрэгсэлийн
тусламжтайгаар орлуулан хиймэл оюун ухааныг бүтээн, хөгжүүлэх
оролдлого хийж байгаа явдал юм. Үүнд бид ач холбогдол өгч
ажиллах шаардлага тулгарч байна. Учир нь дэлхийн хөдөлмөрийн
зах зээлд ажиллаж эхэлсэн роботууд, технологийн шийдэл бүхий
ажиллах хүч болж байгаатай холбоотой юм.
Дээд сургуулиудын чанарын тогтолцоо хэд, хэдэн хүнд
сорилттой тулгарч байна. Энэ нь үндэсний хэмжээнд нийтийг
хамарсан сорилт юм. Юу гэхээр дээд боловсролын үйлчилгээ
өдрөөс өдөрт тэлж байгаа зах зээлийн эрэлтэд хэр нийцэж байна
вэ. Үүнд нийцэхэд нь дэм болохуйц чанар хяналтын
баталгаажуулалтын механизмыг сайжруулах шаардлагатай. Дээд
боловсрол бол зөвхөн өөртөө биш нийгэмд үйлчилдэг. Ялангуяа
огцом өсөлттэй яваа Монголын эдийн засагтай салшгүй уялдаа
холбоотой. Үүнийгээ дагаад хөдөлмөрийн зах зээл өөрчлөгдөж
байгаа. Энэ бүхэнд нийцтэй үйл ажиллагаа үзүүлэхийн тулд
системийг шинэчлэх, сургуулиудыг шаардлагад хүрч ажиллахад
хөшүүрэг болж өгөх хэрэгтэй. Монголд эзэмшсэн боловсрол
зөвхөн дотооддоо бус, олон улсад хүлээн зөвшөөрөгдөх ёстой.
Ингэж итгэл төрүүлэх үндэслэл нь чанарын баталгаажуулалт юм.
Чанарын баталгаа хийж байгаа энэ үйл явц, тогтоц нь олон улсын
хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн байх ёстой гэдгийг олон улсын
экспертүүд онцолсон нь анхаарал татаж байна.
Монгол улс олон улсын хөгжлийн чиг хандлага, ололттой
туршлагаас хуваалцан, өөрийн улсын онцлог, уламжлал, нөхцөл
байдалд нийцүүлэн үндэсний чанарын баталгаажуулалтын
тогтолцоог хөгжүүлэхийг зорин ажиллаж байна.
Монгол Улсын Магадлан итгэмжлэлийн хөгжлийн түүхээс
Монгол Улсын Их Хурлаас 1995 оны 6 дугаар сарын 13-нд
баталсан “Боловсролын тухай багц хуул”-д анх удаа боловсролын
магадлан итгэмжлэлийн эрх зүйн үндсийг тусгасан нь магадлан
итгэмжлэх байгууллага үүсэн бүрэлдэх эрх зүйн суурь болсон.
Монгол улсын Засгийн газрын 1997 оны 240 дугаар тогтоолоор
“Боловсролын магадлан итгэмжлэх байгууллагын дүрэм”-ийг
батлан, 1998 онд Гэгээрлийн сайдын 24 дүгээр тушаалаар Дээд
боловсролын Магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл, Дээд
боловсролын магадлан итгэмжлэлийн үндэсний зөвлөлийн ажлын
алба байгуулагдаж байв. 1999 онд Дээд боловсролын сургалтын
байгууллагыг магадлан итгэмжлэх баримт бичгүүд батлагдаж, их,
дээд сургуулиудыг магадлан итгэмжлэлд хамруулах ажил
эрчимтэй явагдаж анхны сургуулиуд магадлан итгэмжлэгдсэн
түүхтэй.
Өнөөдөр БМИҮЗ нь Дээд боловсролын чанарын
баталгаажуулалтын агентлагуудын олон улсын сүлжээ (INQAAHE),
Япон Улсын их сургуулиудын магадлан итгэмжлэлийн
холбоо/JUAA/, Ази,номхон далайн орнуулын чанарын сүлжээ
/APQN/, Ази, Номхон далайн бүсийн хүний нөөцийн хөгжлийн
Техникийн боловсролын ажилтны коллеги/CPSC/, Герман улсын
Олон улсын дээд боловсролын магадлан итгэмжлэлийн
байгууллага ASIIN, Бизнесийн сургуулиуд болон сургалтын
хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн зөвлөл /ACBSP/, Олон
улсын чанарын групп /CIQG/, Дээд боловсролын магадлан
итгэмжлэлийн зөвлөл/CHEA/, Викториагийн Багшийн Институт
/VIT/, Викториагийн бүртгэл болон боловсролын удирдлагын
агентлаг/VRQA/, Ази, номхон далайн бүсийн магадлан итгэмжлэл
ба батламжлалын комисс/APACC/, Австралийн их сургуулийн
чанарын агентлаг/AUQA/ зэрэг боловсролын чанарын асуудлаар
олон улсын 12 байгууллага, агентлагтай хамтын ажиллагаатай
байгаа нь үндэсний чанарын баталгаажуулах тогтолцоо эрчимтэй
хөгжиж байгааг илтгэн харуулж байна.
Аль ч улс орон өөрийнхөө боловсролын систем ялангуяа
дээд боловсролын чанарыг баталгаажуулахын тулд өөр, өөрийн
гэсэн өвөрмөц тогтолцоотой байдаг. Монгол Улсын хувьд 15
жилийн өмнөөс ийм тогтолцоог шинээр бий болгосон. Улс орон
бүр дээд боловсролын чанарын шинэ механизм бий болгох гэж
олон ажил, оролдлого, санаачилга өрнүүлэн ажиллаж байна.
Төр, засгийн хэмжээнд, их дээд сургуулиуд өөрсдөө
чанарын ахиц, амжилтанд хүрэхээр хүчин чармайлт гаргасан
тохиолдолд өөрчлөлт гарна. Сургуулиуд өөрсдөө дотооддоо
чанараа хянаж ахиулахаар бүтэц, албад бий болгож ажиллаж
байгаа нь үр дүнд хүрч байна. Зөвхөн дээд удирдлагаас гарсан
шийдвэр хэзээ ч амжилтанд хүрэхгүй хоосон хөндий зүйл болно.
Улс орнууд чанарын тухай шинэ төсөөлөл, байр суурь, соёл
байхгүй байна. Монгол Улсад дээд боловсролын чанарын тухай
соёл бий болох үйл явц бүрэн дуусаагүй. Гэхдээ дээд
боловсролын систем дараагийн үе шат руу шилжиж байна. Үүнтэй
холбоотой өнөөдрийг хүртэл магадлан итгэмжлэл хийж байсан
байгууллагын талаар иргэд шүүмжлэлтэй хандаж байна. Энэхүү
шилжилтийн өмнө системийг бүхэлд нь иж бүрнээр нь шинжилж,
дүн шинжилгээ хийснээр цаашдын хөгжлийн дүр төрхийг
тодорхойлох шаардлагатай. Ингэж шинэчлэх хэрэгцээгээ төр
засгийн зүгээс ч, олон нийт, их, дээд сургуулиуд, суралцагчид
мэдэрч өөрчлөлт хийхээр үүрэг даалгавар авч байна. Үүнийг
хэлбэр системд оруулах, ялангуяа сургуулийн төвшинд хүчин
чармайлт гаргавал үр дүнтэй байх боломж бий гэж Азийн
хөгжлийн банкны Дээд боловсролын шинэчлэлийн төслийн олон
улсын зөвлөх, Магадлан итгэмжлэлийн олон улсын зөвлөх,
ОУДБЧБХ-ны дэд ерөнхийлөгч, Армен улсын Чанарын
байгууллагын магадлан итгэмжлэх комиссын ерөнхийлөгч ДБ,
НҮБ-ийн шинжээч Сузанна Караханян онцолж байна.
Монгол Улсын дээд боловсролын чанарын
баталгаажуулалтын системийн хэмжээнд хоёр том асуудал байна.
Эхнийх нь чанарыг баталгаажуулах маш олон механизмыг бий
болгох. (Тусгай зөвшөөрөл, салбарын яамны аттестатчлал,
магадлан итгэмжлэх байгууллагын үйл ажиллагаа, мэргэжлийн
хяналтын байгууллага, аудитын газрын шалгалт гэх мэт) гэхдээ
энэ болгоныг өөр, өөр байгууллага хийдэг учраас үр нөлөө нь маш
ойлгомжгүй. Хоорондоо уялдаа холбоо багатай, нийлж систем
болж, нэг нь нөгөөг гүйцээхгүйгээр, биеэ давтсан байдалтай
байна. Энэ нь сургуулийн чанарыг сайжруулах, ахиулах гэсэн
үндсэн чиг үүргээсээ эсрэг дарамтлах хэв маягтай харагдаж байна
гэж олон улсын шинжээчид дүгнэж байна.
Монгол Улс чанарын байталгаажуулалтын системийн
алдаа дутагдлыг зөв оношлон, цаашдын хөгжлийн чиг хандлагыг
олон улсын туршлага, хөгжлийн хандлагад нийцүүлэн оновчтой
арга замыг нэвтрүүлж, дээд боловсролын салбарын хөгжлийг
дэмжих, нийгэм эдийн засагт үр ашигтай тэргүүлэх салбар болгон
хөгжүүлэхийг чармайн ажиллаж байгаа ололтууд нь сүүлийн
жилүүдэд олон улс орны анхаарлыг татаж байгаа сайн жишээ
болж байна.
Монголын боловсролын систем цаашдаа яаж явах ёстой
гэдэг шинэ зам гаргаж байгаа сайн туршлагууд бий болж эхэлсэн.
Сургуулиудын өөрсдийн санаачлагаар олон улсын магадлан
итгэмжлэлийг эхнээсээ авсан. Магадлан итгэмжлэлийн ач
холбогдлыг эдгээр байгууллагууд юунаас илүү ойлгож мэдэрч
өөрсдөө санаачлагаараа хандаж байгаа нь маш сайн туршлага
болж байгааг олон улсын шинжээчид нотолж байна.
Чанарын баталгааг хэрэгжүүлэх 3 арга зам
 Дотоод чанарын баталгаа - Internal quality assurance (IQA)
:Inside the HEI
Дээд боловсролын сургалтын байгууллагын төвшинд чанарын
тухай шинэ төсөөлөл, байр суурь, чанарын соёл, түүнийг
хэрэгжүүлэх арга, аргачлалыг оролцогч талуудын оролцоог
хангасан, ил тод оновчтой, үр дүнтэй байлгах хүчин чармайлт
хамгийн чухал байна.
 Гадаад чанарын баталгаа - External quality assurance (EQA)
Одоогийн хүчин төгөлдөр үйлчилж буй чанарын баталгааны
тогтолцоог оновчтой систем болгож засах, давхардлыг арилгах
шаардлага байгааг олон улсын зөвлөхүүд зөвлөж байна. Чанарын
баталгаажуулалтын систем нь сургуулийн чанарыг дээшлүүлэхэд
туслах хэрэгтэй байна. Нөгөөтэйгүүр магадлан итгэмжлийн үйл
явц өөрөө сургуулиудыг үйл ажиллагаагаа хэрхэн өөрчилж өөр
төвшинд гаргах вэ гэдэгт зөвлөмж заавал гаргаж байдаг.
Сургуулиуд жил бүр ахиц дэвшлийн тайлан өгч байгаа ч үр дүнтэй
биш. Магадлан итгэмжлэлийн зөвлөмжийг үйл ажиллагаандаа
тусгаж ахиц гаргая гэж эрмэлзээд болж болохгүйдээ дүгнэлт хийж
илэрхийлж байгаа байдал харагдахгүй байгааг өөрчлөн, чанарын
Гадаад
чанарын
баталгаа
Үнэлгээ
Магадл
ан
итгэмжл
эл
Аттеста
тчилал
Чанары
н тэмдэг
Аудит
төлөөх үр дүнтэй үйл ажиллагаа явуулах, хариуцлагатай байх нь
бүх оролцогч талуудад чухал асуудал болж байна.
 Дээд боловсролын салбараас гадна (Чанарын баталгааны ОУ-
ын агентлаг эсвэл бусад байгууллагуудын үүрэг) - Outside the
HEI (role of the Quality assurance agency or external bodies)
Чанарын баталгаа? Энэ зүйл Монгол улсын хувьд шинэ бөгөөд
олон улсад дээд боловсролын сургалтын байгууллагууд үйл
ажиллагааны чанарын баталгааг хүлээн зөвшөөрүүлэх нь нэг том
даваа болж байна. Үүнийг амжилттай хэрэгжүүлэх эхний алхмыг
их сургуулиуд судлан, хэрэгжүүлж эхэлсэн байна. Цаашид олон
улсын чанарын байгууллагуудаар хүлээн зөвшөөрүүлэх нь
салбарын хөгжилд маш их ач холбогдолтой байна.
Монгол Улсад 2017 оны 9 дүгээр сарын 19–ний байдлаар
магадлан итгэмжлэгдсэн нийт 74 сургалтын байгууллагууд (төрийн
өмчийн 20,төрийн бус өмчийн 54) байна. Үүнээс
Боловсролын магадлан
итгэмжлэх үндэсний
зөвлөлд магадлан
итгэмжлүүлэх хүсэлт
тавьж, магадлан
итгэмжлүүлэх үйл
ажиллагааг эхлүүлсэн дэд
гишүүн сургуулиуд 15
байна. 2017 оны 5 дугаар
сарын 24-ний байдлаар дээд боловсролын байгууллагуудын
магадлан итгэмжлэгдсэн сургалтын хөтөлбөрүүд 203 байна.
Үүнээс 7хөтөлбөр нь 2 дахь удаагаа магадлан итгэмжлэгдсэн
байна. 2017 оны 5 дугаар сарын 24-ний байдлаар мэргэжлийн
боловсролын байгууллагуудын магадлан итгэмжлэгдсэн сургалтын
хөтөлбөрүүд 8 байна.
Дүгнэлт
43%
46%
6%
5% Их сургууль
Дээдсургууль
Коллеж
МСҮТ
1. Чанарын баталгаа = Оролцогч талуудын оролцоо +
Хариуцлагатай байдал + Ил тод байдал
2. Төр, засгийн хэмжээнд, их дээд сургуулиуд өөрсдөө чанарын
ахиц, амжилтанд хүрэхээр хүчин чармайлт гаргасан
тохиолдолд чанарыг сайжруулах боломжтой болно.
3. Дээд боловсролын сургалтын байгуулагууд чанарын тухай
шинэ төсөөлөл, байр суурь, чанарын соёлтой, үйл
ажиллагааны үнэт зүйл болгох шаардлага урган гарч байна.
4. Чанарын баталгааны ОУ-ын агентлагуудын чанарын
шаардлагад хүрч ажиллах сорилт манай орны дээд
боловсролын сургалтын байгууллагуудын өмнө тулгамдаж буй
том сорилт болж байна. үүнд анхааран ажиллах хэрэгтэй болж
байна.
Санал
Цаашид дээд боловсролын байгууллага, сургалтын
хөтөлбөр олон улсад хүлээн зөвшөөрөгдөх шаардлагатай. Үүнд
үндэсний магадлан итгэмжлэх байгууллагын үүрэг оролцоо маш
их.
Магадлан итгэмжлэх байгууллагын үйл ажиллагаа,
стандарт шаардлага олон улсын ижил төстэй байгууллага адилхан
байж эн тэнцүү гэдгээ харуулах ёстой. Үндэсний магадлан
итгэмжлэх байгууллагын анхаарах зүйл бол хэдийгээр олон улсад
хүлээн зөвшөөрөгдөх ёстой ч Монголын онцлог, хэв шинжээ
хадгалах хэрэгтэй. Ингэхийн тулд өмнөхөөсөө илүү гарч чанарын
өөр төвшинд хүрэх шаардлагатай. Байнга өөрчлөгдөж байгаа
хөдөлмөрийн зах зээлтэй нийцүүлэх гэдэг том сорилт байгаа. Дээд
боловсролын хэрэглээ хэрхэн өөрчлөгдөж байгааг хамгийн сайн
мэдэх хүмүүс нь мэргэжлийн холбоод юм. Мэргэжлийн холбоодын
оролцоог хөтөлбөрийн магадлан итгэмжлэл хийхдээ заавал татан
оролцуулах ёстой. Энэ том хүч бүрэн оролцохгүйгээс холбоос
тасраад байна. Тийм ч учраас сургалтын хөтөлбөр, ажил
олгогчийн хүсч буй хэрэгцээтэй нийцэхгүй байна гэдгийг Азийн
хөгжлийн банкны Дээд боловсролын шинэчлэлийн төслийн олон
улсын зөвлөх, Магадлан итгэмжлэлийн олон улсын зөвлөх,
ОУДБЧБХ-ны дэд ерөнхийлөгч, Армен улсын Чанарын
байгууллагын магадлан итгэмжлэх комиссын ерөнхийлөгч ДБ,
НҮБ-ийн шинжээч Сузанна Караханян онцгойлон тэмдэглэснийг
бид анхаарах ёстой.
Ном зүй
(2016) БМИҮЗ., “Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний
зөвлөлийн оны үйл ажиллагааны тайлан” УБ.
(2016) БМИҮЗ., “Боловсролын магадлан итгэмжлэл” сэтгүүл
2016/05/№06. УБ.
(2016) БМИҮЗ., “Боловсролын магадлан итгэмжлэл” сэтгүүл
2016/12/№07. УБ.
(2007) БСШУЯ-ны МХШҮГ, БМИҮЗ., “Дээд боловсролын
байгууллагын чанарын баталгааны үзүүлэлтүүд”
/үлгэрчилсэн зөгвөр/ УБ.
(2004) Түмэндэлгэр Д., МУБИС, Сургуулийн шинжилгээ,
үнэлгээний зарим асуудалд” УБ.
(2004) МУИС., МУИС-ийн Өөрийн үнэлгээний тайлан. УБ.
(2017) БМИҮЗ-ийн ажлын албаны вэб хуудас., http://accmon.mn
(2017) HCERES., “French High Council for the evaluation of
Research and Higher Education” Kyiv.

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД БОЛОВСРОЛЫН ЧАНАРЫН БАТАЛГААЖУУЛАЛТЫН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ

  • 1.
    МОНГОЛ УЛСЫН ДЭЭДБОЛОВСРОЛЫН ЧАНАРЫН БАТАЛГААЖУУЛАЛТЫН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ Хурман Разуханы НУРБЕК, nurbek@mier.mn Түлхүүр үгс: дээд боловсрол, чанарын баталгаа, систем Оршил ХХI зууны эхэн үед дэлхийд тулгамдсан шийдвэрлэх ёстой маш олон асуудал байсаар байна. Үүнийг нэг нь Тогтвортой хөгжлийн зорилтуудыг НҮБ, дэлхийн бүх улс орны төр, засаг хүлээн зөвшөөрч, 2030 он хүртэл эдгээр тулгамдаж буй асуулдыг шийдвэрлэх үүрэг хүлээн ажиллаж байна. Өнөөдөр аж үйлдвэрийн 4 дэх хувьсгал эрч хүчээ авч хөгжиж байгаа, мөн боловсролын салбарын анхаарлаа хандуулах асуудлын нэг нь хүний оюун ухаан, ухамсрын хөгжлийг өндөр технологи, мэдээлэл харилцаа холбооны техник, хэрэгсэлийн тусламжтайгаар орлуулан хиймэл оюун ухааныг бүтээн, хөгжүүлэх оролдлого хийж байгаа явдал юм. Үүнд бид ач холбогдол өгч ажиллах шаардлага тулгарч байна. Учир нь дэлхийн хөдөлмөрийн зах зээлд ажиллаж эхэлсэн роботууд, технологийн шийдэл бүхий ажиллах хүч болж байгаатай холбоотой юм. Дээд сургуулиудын чанарын тогтолцоо хэд, хэдэн хүнд сорилттой тулгарч байна. Энэ нь үндэсний хэмжээнд нийтийг хамарсан сорилт юм. Юу гэхээр дээд боловсролын үйлчилгээ өдрөөс өдөрт тэлж байгаа зах зээлийн эрэлтэд хэр нийцэж байна вэ. Үүнд нийцэхэд нь дэм болохуйц чанар хяналтын баталгаажуулалтын механизмыг сайжруулах шаардлагатай. Дээд боловсрол бол зөвхөн өөртөө биш нийгэмд үйлчилдэг. Ялангуяа огцом өсөлттэй яваа Монголын эдийн засагтай салшгүй уялдаа холбоотой. Үүнийгээ дагаад хөдөлмөрийн зах зээл өөрчлөгдөж байгаа. Энэ бүхэнд нийцтэй үйл ажиллагаа үзүүлэхийн тулд системийг шинэчлэх, сургуулиудыг шаардлагад хүрч ажиллахад хөшүүрэг болж өгөх хэрэгтэй. Монголд эзэмшсэн боловсрол зөвхөн дотооддоо бус, олон улсад хүлээн зөвшөөрөгдөх ёстой. Ингэж итгэл төрүүлэх үндэслэл нь чанарын баталгаажуулалт юм. Чанарын баталгаа хийж байгаа энэ үйл явц, тогтоц нь олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн байх ёстой гэдгийг олон улсын экспертүүд онцолсон нь анхаарал татаж байна. Монгол улс олон улсын хөгжлийн чиг хандлага, ололттой туршлагаас хуваалцан, өөрийн улсын онцлог, уламжлал, нөхцөл
  • 2.
    байдалд нийцүүлэн үндэснийчанарын баталгаажуулалтын тогтолцоог хөгжүүлэхийг зорин ажиллаж байна. Монгол Улсын Магадлан итгэмжлэлийн хөгжлийн түүхээс Монгол Улсын Их Хурлаас 1995 оны 6 дугаар сарын 13-нд баталсан “Боловсролын тухай багц хуул”-д анх удаа боловсролын магадлан итгэмжлэлийн эрх зүйн үндсийг тусгасан нь магадлан итгэмжлэх байгууллага үүсэн бүрэлдэх эрх зүйн суурь болсон. Монгол улсын Засгийн газрын 1997 оны 240 дугаар тогтоолоор “Боловсролын магадлан итгэмжлэх байгууллагын дүрэм”-ийг батлан, 1998 онд Гэгээрлийн сайдын 24 дүгээр тушаалаар Дээд боловсролын Магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл, Дээд боловсролын магадлан итгэмжлэлийн үндэсний зөвлөлийн ажлын алба байгуулагдаж байв. 1999 онд Дээд боловсролын сургалтын байгууллагыг магадлан итгэмжлэх баримт бичгүүд батлагдаж, их, дээд сургуулиудыг магадлан итгэмжлэлд хамруулах ажил эрчимтэй явагдаж анхны сургуулиуд магадлан итгэмжлэгдсэн түүхтэй. Өнөөдөр БМИҮЗ нь Дээд боловсролын чанарын баталгаажуулалтын агентлагуудын олон улсын сүлжээ (INQAAHE), Япон Улсын их сургуулиудын магадлан итгэмжлэлийн холбоо/JUAA/, Ази,номхон далайн орнуулын чанарын сүлжээ /APQN/, Ази, Номхон далайн бүсийн хүний нөөцийн хөгжлийн Техникийн боловсролын ажилтны коллеги/CPSC/, Герман улсын Олон улсын дээд боловсролын магадлан итгэмжлэлийн байгууллага ASIIN, Бизнесийн сургуулиуд болон сургалтын хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн зөвлөл /ACBSP/, Олон улсын чанарын групп /CIQG/, Дээд боловсролын магадлан итгэмжлэлийн зөвлөл/CHEA/, Викториагийн Багшийн Институт /VIT/, Викториагийн бүртгэл болон боловсролын удирдлагын агентлаг/VRQA/, Ази, номхон далайн бүсийн магадлан итгэмжлэл ба батламжлалын комисс/APACC/, Австралийн их сургуулийн чанарын агентлаг/AUQA/ зэрэг боловсролын чанарын асуудлаар олон улсын 12 байгууллага, агентлагтай хамтын ажиллагаатай байгаа нь үндэсний чанарын баталгаажуулах тогтолцоо эрчимтэй хөгжиж байгааг илтгэн харуулж байна. Аль ч улс орон өөрийнхөө боловсролын систем ялангуяа дээд боловсролын чанарыг баталгаажуулахын тулд өөр, өөрийн гэсэн өвөрмөц тогтолцоотой байдаг. Монгол Улсын хувьд 15 жилийн өмнөөс ийм тогтолцоог шинээр бий болгосон. Улс орон бүр дээд боловсролын чанарын шинэ механизм бий болгох гэж олон ажил, оролдлого, санаачилга өрнүүлэн ажиллаж байна.
  • 3.
    Төр, засгийн хэмжээнд,их дээд сургуулиуд өөрсдөө чанарын ахиц, амжилтанд хүрэхээр хүчин чармайлт гаргасан тохиолдолд өөрчлөлт гарна. Сургуулиуд өөрсдөө дотооддоо чанараа хянаж ахиулахаар бүтэц, албад бий болгож ажиллаж байгаа нь үр дүнд хүрч байна. Зөвхөн дээд удирдлагаас гарсан шийдвэр хэзээ ч амжилтанд хүрэхгүй хоосон хөндий зүйл болно. Улс орнууд чанарын тухай шинэ төсөөлөл, байр суурь, соёл байхгүй байна. Монгол Улсад дээд боловсролын чанарын тухай соёл бий болох үйл явц бүрэн дуусаагүй. Гэхдээ дээд боловсролын систем дараагийн үе шат руу шилжиж байна. Үүнтэй холбоотой өнөөдрийг хүртэл магадлан итгэмжлэл хийж байсан байгууллагын талаар иргэд шүүмжлэлтэй хандаж байна. Энэхүү шилжилтийн өмнө системийг бүхэлд нь иж бүрнээр нь шинжилж, дүн шинжилгээ хийснээр цаашдын хөгжлийн дүр төрхийг тодорхойлох шаардлагатай. Ингэж шинэчлэх хэрэгцээгээ төр засгийн зүгээс ч, олон нийт, их, дээд сургуулиуд, суралцагчид мэдэрч өөрчлөлт хийхээр үүрэг даалгавар авч байна. Үүнийг хэлбэр системд оруулах, ялангуяа сургуулийн төвшинд хүчин чармайлт гаргавал үр дүнтэй байх боломж бий гэж Азийн хөгжлийн банкны Дээд боловсролын шинэчлэлийн төслийн олон улсын зөвлөх, Магадлан итгэмжлэлийн олон улсын зөвлөх, ОУДБЧБХ-ны дэд ерөнхийлөгч, Армен улсын Чанарын байгууллагын магадлан итгэмжлэх комиссын ерөнхийлөгч ДБ, НҮБ-ийн шинжээч Сузанна Караханян онцолж байна. Монгол Улсын дээд боловсролын чанарын баталгаажуулалтын системийн хэмжээнд хоёр том асуудал байна. Эхнийх нь чанарыг баталгаажуулах маш олон механизмыг бий болгох. (Тусгай зөвшөөрөл, салбарын яамны аттестатчлал, магадлан итгэмжлэх байгууллагын үйл ажиллагаа, мэргэжлийн хяналтын байгууллага, аудитын газрын шалгалт гэх мэт) гэхдээ энэ болгоныг өөр, өөр байгууллага хийдэг учраас үр нөлөө нь маш ойлгомжгүй. Хоорондоо уялдаа холбоо багатай, нийлж систем болж, нэг нь нөгөөг гүйцээхгүйгээр, биеэ давтсан байдалтай байна. Энэ нь сургуулийн чанарыг сайжруулах, ахиулах гэсэн үндсэн чиг үүргээсээ эсрэг дарамтлах хэв маягтай харагдаж байна гэж олон улсын шинжээчид дүгнэж байна. Монгол Улс чанарын байталгаажуулалтын системийн алдаа дутагдлыг зөв оношлон, цаашдын хөгжлийн чиг хандлагыг олон улсын туршлага, хөгжлийн хандлагад нийцүүлэн оновчтой арга замыг нэвтрүүлж, дээд боловсролын салбарын хөгжлийг дэмжих, нийгэм эдийн засагт үр ашигтай тэргүүлэх салбар болгон хөгжүүлэхийг чармайн ажиллаж байгаа ололтууд нь сүүлийн жилүүдэд олон улс орны анхаарлыг татаж байгаа сайн жишээ болж байна.
  • 4.
    Монголын боловсролын системцаашдаа яаж явах ёстой гэдэг шинэ зам гаргаж байгаа сайн туршлагууд бий болж эхэлсэн. Сургуулиудын өөрсдийн санаачлагаар олон улсын магадлан итгэмжлэлийг эхнээсээ авсан. Магадлан итгэмжлэлийн ач холбогдлыг эдгээр байгууллагууд юунаас илүү ойлгож мэдэрч өөрсдөө санаачлагаараа хандаж байгаа нь маш сайн туршлага болж байгааг олон улсын шинжээчид нотолж байна. Чанарын баталгааг хэрэгжүүлэх 3 арга зам  Дотоод чанарын баталгаа - Internal quality assurance (IQA) :Inside the HEI Дээд боловсролын сургалтын байгууллагын төвшинд чанарын тухай шинэ төсөөлөл, байр суурь, чанарын соёл, түүнийг хэрэгжүүлэх арга, аргачлалыг оролцогч талуудын оролцоог хангасан, ил тод оновчтой, үр дүнтэй байлгах хүчин чармайлт хамгийн чухал байна.  Гадаад чанарын баталгаа - External quality assurance (EQA) Одоогийн хүчин төгөлдөр үйлчилж буй чанарын баталгааны тогтолцоог оновчтой систем болгож засах, давхардлыг арилгах шаардлага байгааг олон улсын зөвлөхүүд зөвлөж байна. Чанарын баталгаажуулалтын систем нь сургуулийн чанарыг дээшлүүлэхэд туслах хэрэгтэй байна. Нөгөөтэйгүүр магадлан итгэмжлийн үйл явц өөрөө сургуулиудыг үйл ажиллагаагаа хэрхэн өөрчилж өөр төвшинд гаргах вэ гэдэгт зөвлөмж заавал гаргаж байдаг. Сургуулиуд жил бүр ахиц дэвшлийн тайлан өгч байгаа ч үр дүнтэй биш. Магадлан итгэмжлэлийн зөвлөмжийг үйл ажиллагаандаа тусгаж ахиц гаргая гэж эрмэлзээд болж болохгүйдээ дүгнэлт хийж илэрхийлж байгаа байдал харагдахгүй байгааг өөрчлөн, чанарын Гадаад чанарын баталгаа Үнэлгээ Магадл ан итгэмжл эл Аттеста тчилал Чанары н тэмдэг Аудит
  • 5.
    төлөөх үр дүнтэйүйл ажиллагаа явуулах, хариуцлагатай байх нь бүх оролцогч талуудад чухал асуудал болж байна.  Дээд боловсролын салбараас гадна (Чанарын баталгааны ОУ- ын агентлаг эсвэл бусад байгууллагуудын үүрэг) - Outside the HEI (role of the Quality assurance agency or external bodies) Чанарын баталгаа? Энэ зүйл Монгол улсын хувьд шинэ бөгөөд олон улсад дээд боловсролын сургалтын байгууллагууд үйл ажиллагааны чанарын баталгааг хүлээн зөвшөөрүүлэх нь нэг том даваа болж байна. Үүнийг амжилттай хэрэгжүүлэх эхний алхмыг их сургуулиуд судлан, хэрэгжүүлж эхэлсэн байна. Цаашид олон улсын чанарын байгууллагуудаар хүлээн зөвшөөрүүлэх нь салбарын хөгжилд маш их ач холбогдолтой байна. Монгол Улсад 2017 оны 9 дүгээр сарын 19–ний байдлаар магадлан итгэмжлэгдсэн нийт 74 сургалтын байгууллагууд (төрийн өмчийн 20,төрийн бус өмчийн 54) байна. Үүнээс Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлд магадлан итгэмжлүүлэх хүсэлт тавьж, магадлан итгэмжлүүлэх үйл ажиллагааг эхлүүлсэн дэд гишүүн сургуулиуд 15 байна. 2017 оны 5 дугаар сарын 24-ний байдлаар дээд боловсролын байгууллагуудын магадлан итгэмжлэгдсэн сургалтын хөтөлбөрүүд 203 байна. Үүнээс 7хөтөлбөр нь 2 дахь удаагаа магадлан итгэмжлэгдсэн байна. 2017 оны 5 дугаар сарын 24-ний байдлаар мэргэжлийн боловсролын байгууллагуудын магадлан итгэмжлэгдсэн сургалтын хөтөлбөрүүд 8 байна. Дүгнэлт 43% 46% 6% 5% Их сургууль Дээдсургууль Коллеж МСҮТ
  • 6.
    1. Чанарын баталгаа= Оролцогч талуудын оролцоо + Хариуцлагатай байдал + Ил тод байдал 2. Төр, засгийн хэмжээнд, их дээд сургуулиуд өөрсдөө чанарын ахиц, амжилтанд хүрэхээр хүчин чармайлт гаргасан тохиолдолд чанарыг сайжруулах боломжтой болно. 3. Дээд боловсролын сургалтын байгуулагууд чанарын тухай шинэ төсөөлөл, байр суурь, чанарын соёлтой, үйл ажиллагааны үнэт зүйл болгох шаардлага урган гарч байна. 4. Чанарын баталгааны ОУ-ын агентлагуудын чанарын шаардлагад хүрч ажиллах сорилт манай орны дээд боловсролын сургалтын байгууллагуудын өмнө тулгамдаж буй том сорилт болж байна. үүнд анхааран ажиллах хэрэгтэй болж байна. Санал Цаашид дээд боловсролын байгууллага, сургалтын хөтөлбөр олон улсад хүлээн зөвшөөрөгдөх шаардлагатай. Үүнд үндэсний магадлан итгэмжлэх байгууллагын үүрэг оролцоо маш их. Магадлан итгэмжлэх байгууллагын үйл ажиллагаа, стандарт шаардлага олон улсын ижил төстэй байгууллага адилхан байж эн тэнцүү гэдгээ харуулах ёстой. Үндэсний магадлан итгэмжлэх байгууллагын анхаарах зүйл бол хэдийгээр олон улсад хүлээн зөвшөөрөгдөх ёстой ч Монголын онцлог, хэв шинжээ хадгалах хэрэгтэй. Ингэхийн тулд өмнөхөөсөө илүү гарч чанарын өөр төвшинд хүрэх шаардлагатай. Байнга өөрчлөгдөж байгаа хөдөлмөрийн зах зээлтэй нийцүүлэх гэдэг том сорилт байгаа. Дээд боловсролын хэрэглээ хэрхэн өөрчлөгдөж байгааг хамгийн сайн мэдэх хүмүүс нь мэргэжлийн холбоод юм. Мэргэжлийн холбоодын оролцоог хөтөлбөрийн магадлан итгэмжлэл хийхдээ заавал татан оролцуулах ёстой. Энэ том хүч бүрэн оролцохгүйгээс холбоос тасраад байна. Тийм ч учраас сургалтын хөтөлбөр, ажил олгогчийн хүсч буй хэрэгцээтэй нийцэхгүй байна гэдгийг Азийн хөгжлийн банкны Дээд боловсролын шинэчлэлийн төслийн олон улсын зөвлөх, Магадлан итгэмжлэлийн олон улсын зөвлөх, ОУДБЧБХ-ны дэд ерөнхийлөгч, Армен улсын Чанарын байгууллагын магадлан итгэмжлэх комиссын ерөнхийлөгч ДБ, НҮБ-ийн шинжээч Сузанна Караханян онцгойлон тэмдэглэснийг бид анхаарах ёстой. Ном зүй (2016) БМИҮЗ., “Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн оны үйл ажиллагааны тайлан” УБ.
  • 7.
    (2016) БМИҮЗ., “Боловсролынмагадлан итгэмжлэл” сэтгүүл 2016/05/№06. УБ. (2016) БМИҮЗ., “Боловсролын магадлан итгэмжлэл” сэтгүүл 2016/12/№07. УБ. (2007) БСШУЯ-ны МХШҮГ, БМИҮЗ., “Дээд боловсролын байгууллагын чанарын баталгааны үзүүлэлтүүд” /үлгэрчилсэн зөгвөр/ УБ. (2004) Түмэндэлгэр Д., МУБИС, Сургуулийн шинжилгээ, үнэлгээний зарим асуудалд” УБ. (2004) МУИС., МУИС-ийн Өөрийн үнэлгээний тайлан. УБ. (2017) БМИҮЗ-ийн ажлын албаны вэб хуудас., http://accmon.mn (2017) HCERES., “French High Council for the evaluation of Research and Higher Education” Kyiv.