More Related Content
PPTX
байгууллагын зан төлвийн үндэс, түүний судлах зүйлс PPT
PPTX
ёс зүй нийгмийн хариуцлага DOCX
М.Цэрэндулам - АЖИЛЛАГЧДЫН ХУВЬ ОРОЛЦООГ БАЙГУУЛЛАГАД ДЭМЖИХ НЬ PDF
Орчин үеийн менежментийн чиг хандлага ба удирдахуйн сэтгэлгээний шинэчлэл, ши... PDF
Менежментийн онол, онолын үүсэл, хөгжил, Монгол онол ... PPTX
удирдлагын зохион байгуулалтын бүтэц PPTX
Heltsel, gereenii erh zui What's hot
PDF
Байгууллагын орчин , байгууллагын дотоод болон гадаад орчин, эрхэм зорилго гэ... DOCX
PDF
Менежментийн үйл явц ба менежерийн ажил, байгууллага, менежер, менежментийн ү... PPTX
PPTX
PPT
манлайлалын тухай ойлголт/ Manlailal / PPT
PDF
хэрэглэгчийн зан төлөвт нөлөөлөх хүчин зүйлс PDF
шинжих судалгаа: хоёрдогч мэдээ PDF
Strategic management level PPTX
PDF
Байгууллага дахь идэвхжүүлэлт буюу Мотиваци, идэвхжүүлэлтийн онолууд ... PPTX
PPTX
PDF
PPTX
PPT
PPTX
зорилтот зах зээл ба байршуулах стратеги ODP
DOC
Ч. Ундрам - Байгууллагын өөрчлөлтийн менежмент Viewers also liked
DOC
С.Уянга, С.Сарнай, Э.Дайриймаа - БАЙГУУЛЛАГАД МЭДЛЭГИЙН МЕНЕЖМЕНТИЙГ ТӨЛӨВШҮҮ... DOCX
Д.Бидэрян, Э.Болор, Б.Уянга, Х.Чанцалдулам-Байгууллагын хөгжил ба ажлын гүйцэ... PPTX
PPTX
бүтээмжийн менежментийн түүхэн хөгжил DOCX
Ч.Отгонжаргал Л.Хандсүрэн - БИЗНЕСИЙН ДАВУУ БАЙДЛЫН ЗАГВАРЫГ АШИГЛАН КОМПАНИЙ... PPTX
PSS Capabilities Overview 2015 DOC
Цогтсайхан - БАРУУН БҮСИЙН ЭДИЙН ЗАСГИЙН МАКРО ТҮВШНИЙ ШИНЖИЛГЭЭ PPTX
DOC
Л.ГАНЦООЖ - МАЛ АЖ АХУЙН ГАРАЛТАЙ БҮТЭЭГДЭХҮҮНД САНХҮҮГИЙН ДЕРИВАТИВ НЭВТРҮҮЛ... DOC
Баяртулгын Ундрал - ОНЛАЙН ЗАХИАЛГА ХҮЛЭЭН АВАХ СИСТЕМ PDF
Ashton Allison's Copywriting Portfolio PDF
Final copy front cover - page 1 PDF
Final copy front cover - page 1 PDF
Open Signals Idea Book from Optimal PPTX
PPTX
Similar to Knowledge managemant - БАЙГУУЛЛАГЫН БҮТЭЭМЖИЙГ МЭДЛЭГЭЭР УДИРДАХ НЬ
PPTX
PPTX
багшлахуйн менежмент "Онолын удиртгал" DOCX
Г. Билгүүн Д.Яруу - БАЙГУУЛЛАГЫН ӨРСӨЛДӨХ ЧАДВАРТ НӨЛӨӨЛӨХ МЕНЕЖМЕНТИЙН ШИНЭЛ... PPTX
PPTX
PPTX
PDF
Питер Дракер: Менежментийг системчлэн харвал PPTX
нийгмийн ажлын менежмент Lekts 1 PPTX
DOCX
PPTX
DOCX
Д.Бидэрян, Э.Болор, Б.Уянга, Х.Чанцалдулам-Байгууллагын хөгжил ба ажлын гүйцэ... PDF
Лекц №2.pdf............................. PDF
лкц №1 Менежментийн үүсэл хөгжил онол .pdf DOCX
PPTX
PPTX
PPTX
PPT
Suralcagch bgullagin medleg chadvar PPT
More from batnasanb
PDF
Г.Мөнгөнцэцэг - CAPM ЗАГВАР ба ӨРГӨТГӨЛ PDF
Ч.Сосорбарам С.Дашзэвэг - Валютын ханшинд нөлөөлөгч хүчин зүйлсийг тодорхойло... PDF
М.Маргадмөн Х.Нямжаргал - ВАЛЮТЫН ОНОВЧТОЙ БАГЦ БҮРДҮҮЛЖ, ИРЭЭДҮЙН ТААМАГЛАЛЫ... DOC
С.Сарангэрэл - Технологийн түвшний үнэлгээний арга зүйг уул уурхайн салбарт ... DOCX
Б.ЗАМАНДИЙЖАВ - КОМПАНИЙ ҮНЭ ЦЭНЭД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛСИЙН ШИНЖИЛГЭЭ PDF
Red arrow international company presentation PPTX
Dai Huang - Sony Pictures Television PPTX
David Kao - Television Industry Technologies DOC
Э.Энхжаргал Г. Энхзаяа - БАГАНУУР ХУВЬЦААТ КОМПАНИЙ ХӨДӨЛМӨРИЙН БҮТЭЭМЖИЙН ШИ... PPTX
Saskia van Lier - Endemol Asia PPTX
Delgertsoo.D - Legal regulation of Intellectual Property Rights PPTX
Ц.ЖАДАМБАА - Телевизийн шинэчлэл улсын хөгжилд DOC
А.Анхбаяр - Алтны үнийн хэтийн төлөв хандлага PPTX
Peter Markey - Building success in the digital era PPTX
Bei Bei Fan - Warner Bros PPTX
Khishigsuren Yadamsuren - Current Overview of Mongolian Television Industry PPTX
Mtvf panel on piracy and copyright mr final PDF
Jargalan.B - Hollywood movie supply in Mongolian Market PPT
Б.БАЛГАНСҮРЭН - Өргөн нэвтрүүлгийн зохицуулалт PPTX
Final overview img mongolia v2 Knowledge managemant - БАЙГУУЛЛАГЫН БҮТЭЭМЖИЙГ МЭДЛЭГЭЭР УДИРДАХ НЬ
- 1.
БАЙГУУЛЛАГЫН БҮТЭЭМЖИЙГ МЭДЛЭГЭЭРУДИРДАХ НЬ
“МGMT” баг
МУИС, ЭЗС, Менежмент, Монгол улс, Менежмент
Email: zolko_1989@yahoo.com
Хураангуй
XXI зуун болох мэдээллийн эрин зуунд аливаа байгууллага, хувь хүний өрсөлдөх
чадварын гол цөм нь мэдлэг байдаг ба мэдлэг нь дадлага туршлага,
боловсролыг өөрийн чадвар болгохыг хэлдэг. Мэдлэг гэсэн ойлголтонд
мэдлэгээр удирдана гэсэн асуудал гарч ирдэг бөгөөд мэдлэгээр удирдана гэдэг нь
хэрэгтэй хүндээ, хэрэгтэй цагт нь хүрч, цаг алдалгүй тухайн асуудалд
арга хэмжээ авч шийдвэр гаргахын баталгаа болдог. Энэ нь тухайн
байгууллагад өрсөлдөх гол давуу талуудыг бүрдүүлдэг. Үүнд:
Тухайн байгууллагад чадварлаг боловсон хүчинг бүрдүүлж, ажилчдын
мэдлэг боловсролыг дээшлүүлж, ажлын бүтээмж болон гүйцэтгэлийг эрс
нэмэгдүүлдэг.
Шинэ мэдлэгийг бүтээн, мэдлэгийн оновчтой зөв байршлыг тогтоон
тухайн байгууллагын мэдлэгийн твшинг дээшлүүлснээр мэдлэгийг
хадгалах, хамгийн шилдэг мэдлэгийн хэрэглээг хангах зэрэг мэдлэгийг
сайжруулан орчны өөрчлөлттэй уялдуулдаг.
- 2.
Байгууллагын мэдээллийн урсгалнь зөв явагдсанаар ажиллагсдын
хэрэгцээт мэдлэг нэмэгдэх төдийгүй урамшууллын системийг бодитой
болгодог.
Түлхүүр үг: Мэдлэгийн
менежер, мэдээлэл
менежмент,
мэдлэгийн
бүрэлдэхүүн,
мэдлэгийн
Оршил
XXI
зуун Мэдлэгийн эрин. Өнөөдөр дэлхий ертөнц глобалчлагдаж өндөр
мэдлэг боловсрол бүхий оюуны чадамжтай чадварлаг боловсон хүчнүүдийн
эрэлт хэрэгцээ хором хормоор нэмэгдэж, аливаа байгууллага хувь хүний
өрсөлдөх чадварын гол цөм нь мэдлэг болж, шинэ эууны хєгжлийн
хєдєлгєгч хvч нь энергид суурилсан эдийн засаг бус мэдлэгт суурилсан
эдийн засаг буюу мэдлэгийн менежментийн асуудал хөндөгдөж байгаа юм.
Энэ нь ХЭРЭГТЭЙ ХҮНДЭЭ, ХЭРЭГТЭЙ ЦАГТ нь хүрч, цаг алдалгүй
тухайн асуудалд арга хэмжээ авч оновчтой,
зөв шийдвэр гаргахын
баталгаа болдог.
Ийнхүү оюуны чадамж, мэдлэгийг эрэлхийлэн хувь хүн болон байгууллагаа
хөгжүүлснээр байгууллагын бүтээмжийн асуудал эрс нэмэгддэг бөгөөд
нийгэмд асар их мэдлэгийн өрсөлдөөн бий болж энэ нь цаашлаад
мэдлэгийн менежмент хэмээх шинжлэх ухаан болж хөгжиж байна. Түүнчлэн
хүн төрөлхтний хөгжлийн шинэ эринд гарч байгаа томоохон өөрчлөлтийг
мэдлэг, мэдээллийн хувьсалтай холбон үзэж, мэдлэгийг баялаг болгон
хувиргах, мэдээллийн давуу талийг олж авахын төлөөх өрсөлдөөн хүчтэй
эрчимжиж байна.
Мэдлэг мэдээлэл нь эдийн засгийн үндсэн нөөц гэдгийг саяхан болтол
хүлээн зөвшөөрдөггүй байлаа. Харин мэдлэгийн эрин үед өрсөлдөөнд давуу
тал олж, амжилтанд хүрэх нэг гарц бол мэдлэг, мэдээлийн менежментийг
ашиглах явдал юм.
Түүнчлэн ямар ч нөхцөлд байгууллагын үйл ажиллагаа эцсийн үр дүнд
гадаад орчноос илүү чухал үүргийг дотоод орчин гүйцэтгэдэг. Өөрөөр
хэлбэл байгууллага эхлээд өөрөө өөрийгөө цэгцэлж чадвал гадаад орчны
өөрчлөлтөнд зохицон амьдрах чадварыг олж авдаг. Гадаад орчны нөхцөл
хичнээн тааламжтай байсан ч байгууллага өөрөө амьдрах чадваргүй бол
хөгжих тухай ярих боломжгүй юм.
Мэдлэг, мэдлэгийн менежментийн тэгш бус байдал нь зах зээлд тэнцвэргүй
байдлыг бий болгодог бөгөөд мэдлэг, мэдлэгийн менежмент түүнийг удирдах
нь олон талтай, асар өргөн хүрээтэй асуудал юм. Ялангуяа монгол орны
- 3.
нөхцөлд юуны өмнөудирдлагын ур чадварыг сайжруулах, мэдлэгийн
менежмент, инновацид чиглэсэн сургалтын хэрэгцээ их байгаагаас гадна
үндэсний хэмжээний нэгдсэн бодлого, тууштай дэмжлэг зайлшгүй хэрэгтэй
байна. Хувийн хэвшлийн төдийгүй төрийн байгууллагуудын үйл ажиллагааны
өртгийг багасгах, арга аргачлал, сэтгэлгээг шинэчлэх, боловсон хүчний
чадвар чадавхийг нэмэгдүүлэх
асуудал өнөөгийн байдлаар тулгамдсан
асуудал болоод байгаа зэрэг олон олон шийдвэрлэвэл зохих асуудлын
үндсэн дээр мэдлэгийн менежмент нь манай улсад зайлшгүй нэвтрүүлэх
шаардлагатай чухал асуудлын нэг болж байгаа юм.
Мэдлэг гэж юу вэ?
Мэдлэгийн эрин зуунд мэдлэгийг өргөн утгаар ойлгож хэрэглэж байгаа бөгөөд
математик бодож чаддаг, физикийн онолыг мэддэг бол мэдлэгтэй хүн
болчихдог гэсэн явцуу ойлголт өнөөдөр арилж, харин мэдлэг гэдэг чухам
юу юм бэ, мэдлэгийг хэрхэн яаж үр дүнтэй ашиглах вэ гэж өөр өнцгөөс
харах болж, бүхэл бүтэн шинжлэх ухаан болон хөгжиж байгаа билээ.
Мэдлэг нь дадлага туршлага, боловсролыг өөрийн чадвар болгохыг хэлэх
ба
товчхондоо мэдээлэл бөгөөд мэдлэгийн энэ утга нь юмс үзэгдлийн
шинж чанар харилцаа, холбоо, зүй тогтолын талаарх мэдлэгийг мэдээллийн
замаар олж авахыг илэрхийлдэг.
Зураг – 1. Мэдлэгийн бүтэц
- 4.
Мэдлэг нь өгөгдөл,мэдээлэл зэргээс бүрддэг. [Зураг-1] Өгөгдөл нь үсэг,
тоо, тэмдэгтүүдийн цуглуулга бөгөөд тэдгээрийг тодорхой зорилгоор
бүлэглэснийг мэдээлэл, мэдээллээс цааш хэрэгтэйгээ шүүж ерөнхийлсөн
хэсгийг мэдлэг гэж тодорхойлдог байна.
Мэдээлэл бол санамсаргүй бөгөөд замбараагүй харин мэдлэг бол эмх
цэгцтэй, зохион байгуулалтанд орсон мэдээлэл юм. Хүний ой ухаанд бүх
төрлийн өгөгдөл болон мэдээллийг хадгалахад хэмжээ нь багадах учир,
зөвхөн тэдгээрээс ерөнхийлсөн мэдлэгийг хадгалдаг.
Шинэ мэдлэг нь цэцэрхэх эсвэл зугаацахын төлөө бїтээгддэггїй харин
баялгийг бїтээх, їр дїнд хїрэхийн төлөө бїтээгддэг байна. Харин энэхүү олж
авч буй
мэдлэгийг амьдралд хэрхэн үр дүнтэйгээр хэрэгжүүлэхийг
мэдлэгийн менежментеер зохицуулдаг.
Мэдлэг нь ил далд гэсэн 2 хэлбэртэй бөгөөд хүнд ил мэдлэг нь 5%, далд
мэдлэг нь 95% байдаг. Ил мэдлэгт нь та бидний тєгссєн сургууль, курс,
эзэмшсэн мэргэжил, зэрэг цол бvгд мэдлэгийн ил талыг баталгаажуулж
байдаг. Харин мэдлэгийн далд тал нь хvн бvрийн єєрийн гэсэн тэр бvр ил
гарч харагдаж мэдрэгддэггvй тэр мэдлэг, чадварыг хэлдэг.
Хvний мэдлэгийг єнєєдєр ил мэдлэгээр бус, далд мэдлэгээр нь vнэлж,
тvvнийг хэрхэн ил гаргаж, бусдын хvртээл болгох вэ гэдэг асуудал
мэдлэгийн менежментийн гол судлагдахуун болж байна.
Мэдлэгийн менежмент гэж юу вэ?
Мэдлэгийн менежмент гэдэг нь мэдлэгийг баялаг болгохынх хувьд түүний
одоогийн болон ирээдүйн үнэ цэнийг үнэлж байгууллага, хувь хүмүүсийн
гүйцэтгэлийг сайжруулахад мэдлэгийг оновчтой ашиглах арга замыг эрэлхийж
байгаа арга ухааныг хэлнэ. Мэдлэгийн менежмент бол үйл явц, бас
мэдлэгийн хэмжээс юм.
Мэдлэгийн менежмент үйл явц болохынхоо хувьд дараах асуудлуудыг
авч үздэг.
Байгууллагын үнэ цэнэтэй мэдлэг, мэдээлэл юу болохыг
тодорхойлж тооцоолох
Байгууллагын
ажилтануудын
дунд
мэдээлэл,
мэдлэгийг
түгээх,шинэ ажилтнуудад хүргэх,харилцан суралцах боломжийг
бүрдүүлэх
Шинэ зорилго зорилтыг шийдвэрлүүлэхэд ажилтнуудын мэдлэг
чадварыг дайчлах
Байгууллагын мэдлэг, мэдээллийн санг үр дүнтэй ашиглахаар
бүрдүүлэх
- 5.
Байгууллагын мэдлэгийн түвшингдээшлүүлэх, шинэ мэдлэг
бүтээхийг дэмжих зэрэг болно.
Мэдлэгийн хэмжээс болохынх нь хувьд дараахь асуудлууд мэдлэгийн
менежментийн судлах зүйлийг бүрдүүлнэ.
Мэдлэгийн оновчтой, зөв байршлыг тогтоох
мэдлэгийн хэлбэрийг сайжруулах
мэдлэгийг хадгалах, хамгийн шилдэг мэдлэгийн хэрэглээг
хангах, мэдлэгийг байнга сайжруулан орчны өөрчлөлттэй
уялдуулах
мэдлэгийн ашиглахдах чадамжийг нэмэгдүүлэх зэрэг болно.
Мэдлэгийн менежментийн эцсийн зорилго нь хэрэгтэй мэдлэг, мэдээллийг
зөв хүнд нь оновчтой цаг хугацаанд хүргэх системийг бүрдүүлэх,
байгууллагын хувьд хуучирсан мэдлэгийг хурдан танин мэдэж оношлодог
байх,түүнчлэн ажилтнуудыг шинэ мэдлэг бий болгож түүнийг байгууллагын
зорилгод идэвхитэй ашиглаж, өөрчлөгдөж байгаа орчинд дасан зохицох,
орчноо залж жолоодохыг дэмжихэд чиглэнэ.
Мөн мэдлэгийн менежмент нь олон шинжлэх ухааны арга зүйг хослуулан
хэрэглэхийг шаарддаг. Зөвхөн амжилтанд хүрэх арга хэрэгслээр хангах бус,
саад бэрхшээлийн учир шалтгааныг тодруулахад мэдлэгийг ашиглах,
мэдлэгийн багтаамж ихтэй ажил, үйлчилгээ эрхлэхэд зориулсан техник, арга
барилаар удирдлага ба ажилтнуудыг хангадгийн хувьд удирдлагын эдийн
засаг, хүний нөөцийн удирдлага, байгууллагын сэтгэл судлал, мэдээллийн
технологийн шинжлэх ухаан, харилцааны ухаан зэрэг олон шинжлэх ухааны
арга зүйг хослуулан хэрэглэх шаардлагатай байдаг.
Мэдлэгийн менежментийн цар хүрээг авч үзэхийн тулд мэдлэгийн урсгалын
энгийн загварыг авч үзэх шаардлага гардаг. (Зураг -2)
- 6.
Өгөгдөл
Нэгээс
нөгөөд
шилжих
үйл явц
Багц
мэдлэг
Мэдээлэл
Мэдлэг
Зураг –2. Мэдлэгийн урсгал
Мэдлэгийн урсгал гэдэг нь өгөгдөл - мэдээлэл - мэдлэг - багц мэдлэг нэгээс нөгөөд шилжих үйл явц юм.
Эндээс үндэслээд мэдлэгээр удирдана гэдэг нь юу болохыг авч үзвэл:
Мэдлэгээр удирдана гэдэг нь юу болох
Мэдлэгээр удирдана гэдэг нь мэдээллийн урсгалын удирдлага юм. Энэ нь
хэрэгтэй хүндээ, хэрэгтэй цагт нь хүрч, цаг алдалгүй тухайн асуудалд арга
хэмжээ авч шийдвэр гаргахын баталгаа болох ѐстой. Мэдлэгийн удирдлага
нь эцсийн зорилго биш харин хэрэгсэл.
Эцсийн зорилго нь байгууллагын оюун ухаан потенциал чадамж буюу
байгууллагын оюун ухааны коэффициентийг дээшлүүлэхэд оршино. Өнөөгийн
зах зээлийн эрчимтэй өрнөл дунд амжилт олох нөхцлийг хангахын тулд энэ
нь маш өндөр байх ѐстой.
Байгууллага нь нуугдмал мэдлэгт бус харин ажилтнууд нь өөр хоорондоо харилцан
мэдлэгээ солилцож байгаа нөхцөлд л хүчтэй байдаг. Энэ үзэл санаа байгууллагын
үнэт зүйлс, урамшууллын системд тусгалаа олсон байх ѐстой.
- 7.
Мэдлэгийн менежмент ньдараах 4 салбарт хамгийн их ашгаа өгдөг. Үүнд:
Төлөвлөлт
Үйлчилгээ
Боловсон хүчний сургалт
Тодорхой төслийн хүрээн дэх хамтын ажиллагаа
Мэдлэгийн менежментийн үе шат
Гүйцэд
цэгцтэй биш
мэдлэг
Мэдлэгийг
үнэлж, ан
хаарах
Илүү
тусгай, нари
йн мэдлэг
Менежмент
тэй мэдлэг
Мэдлэгт
түшиглэсэн
эдийн засаг
Зураг – 3. Мэдлэгийн менежментийн нийтлэг үе шат
Мэдлэгийн менежментийн үе шат нь хүн анх юунаас хаанаас мэдээлэл хүлээн авч
байгаагаас шалтаалан тэр нь хэрэгтэй мэдээлэл үү, хэрэггүй мэдээлэл үү гэсэн
ойлголт байхгүйгээр цэгцлэгдэж боловсруулагдаагүй мэдээллийг хүлээн авдаг.
Харин дараагийн үе шатанд боловсруулалт явагдсанаар тухайн мэдээллийг
хэрэгтэй хэрэггүйгээр үнэлж, ангилан хүлээн авдаг. Дараагийнх нь үе шатанд илүү
нарийвчлан огт хэрэггүй мэдээллийг устган хэрэгтэй мэдээллээ боловсруулан
мэдлэг болгоход чиглэгдэж, харин дараагийн үе шатанд боловсруулагдсан мэдлэг
нь мэдлэгээр тухайн объект бүхий зүйлийг удирдах хэмжээнд хүрч, харин сүүлийн
үе шатанд тухайн олж авсан мэдлэгээрээ улс орныг удирдах хэмжээнд хүрч,
аливаа шинжлэх ухаан нь мэдлэгт суурилсан шинжлэх ухаан болж хөгждөг.
Мэдлэгийн бүрэлдэхүүн
- 8.
Зураг – 4.Мэдлэгийн бүрэлдэхүүн
Мэдлэгийг хүн, технологи, үйл явц 3 бүрдүүлдэг ба энэ 3-н нэгдэл дээр тухайн
мэдлэгт суралцдаг. Мэдлэгийн гол бүрэлдэхүүн хэсэг нь хүн бөгөөд хүн анх
мэдээллийг хүлээн авч боловсруулж дамжүүлснаараа бусдад дамжуулан эргэх
процессоор мэдлэг болж байдаг. Учир нь хүн тухайн олж авсан мэдлэгийг
дамжуулах тухайн байгуулагадаа ашиглан ингэснээр байгууллагын хамт олныг
идэвхижүүлэх зэрэг арга замуудыг хэрэглэдэг. Харин дараагийн нэг чухал
бүрэлдэхүүн хэсэг нь үйл явц буюу процесс байдаг. Энэ нь аливаа мэдлэг нэгээс
нөгөөд дамжуулах процессийн үйл ажиллагаагаар явагдаж байдаг. Харин 3 дахь
бүрдэл хэсэг технологи нь аливаа мэдлэгийг хэрэгтэй үед нь цаг алдалгүй бусдад
хүргэж, тухайн асуудалд оновчтой зөв шийдвэр гаргахад нөлөөлдөг.
Мэдлэгийн менежментийн давуу тал
- 9.
- 10.
Зах зээлд идэвхитэйүйл ажиллагаа явуулж буй 23 байгууллагын удирдах
ажилтнуудаас ярилцлагын аргаар судалгаа авсан ба судалгаанд орсон обеъкт
байгууллагууд нь нийгэмд тодорхой хэмжээний байр суурь эзэлсэн, хэрэглэгчдийн
дунд нэр хүнд сайтай үйлчилгээний болон үйлдвэрлэл эрхэлдэг байгууллагууд
хамрагдсан болно. Үүнд дараах нэр бүхий байгууллагууд хамрагдсан.
1. Төрийн банк
2. Худалдаа аж үйлдвэрийн танхим
3. ХААН банк
4. Түшиг даатгал
5. Хараа зочид буудал
6. MCS корпораци
7. “Нийслэл хүнс” трейд
8. Мобиком корпораци
9. Улаанбаатар төмөр зам
10. Татварын ерөнхий газар
11. UNITEL
12. SKYTEL
13. АПУ ХК
14. Говь ХК
15. Анод банк
16. Батбайгаль ХХК
17. Спирт бал бурам ХХК
18. Өгөөж чихэр боов ХХК
19. Талх чихэр боов ХХК
20. Хилийн цэргийн 0283-р анги
21. Анунгоо ХХК
22. Шоко трейд
23. Хүрд трейд
Судалгааны үр дүн
- 11.
1. Та урьднь мэдлэгийн менежментийн талаар сонсож байсан уу?
Удирдах ажилтнуудын мэдлэг
9
8
8
7
6
5
5
5
4
3
3
2
2
1
0
Хангалттай сайн мэднэ Ер нь мэднэ
Сонсож байсан
Сонсоогүй
Судалж байгаа
График -1. Удирдах ажилтнуудын мэдлэг
Дээрх судалгааны үр дүнгээс харахад манай зах зээл дээр үйл ажиллагаа явуулж
буй байгууллагуудын менежерүүд мэдлэгийн менежментийн талаар хангалттай
сайн мэдлэггүй нь харагдаж байна. Энэ нь мэддэг хэрнээ тэр бүр бодитойгоор
хэрэгжүүлж чадахгүй, хөрөнгө мөнгө хангалтгүй зэрэг асуудлаас ихээхэн
шалтгаалж байна.
2. Та байгууллагын мэдлэгийн менежментэд оруулж буй хөрөнгө оруулалт
таны бодлоор ямар хэмжээнд байна вэ?
8
8
6
7
Байгууллагуудын ММ- дахь хөрөнгө
оруулалт
4
3
4
2
1
0
Хангалттай
сайн
Боломжийн
Дунд зэрэг
Бага
Маш бага
График -2. Байгууллагуудын ММ дэхь хөрөнгө оруулалт
Судалгааны үр дүнгээс харахад манай байгууллагуудын мэдлэгийн менежментэд
оруулах хөрөнгө оруулалт бага байгаа нь харагдаж байна. Учир нь удирдах
- 12.
ажилтнууд мэдлэгийн менежментийгтэр бүр хэрэгтэй зүйл гэдгийг сайн
ухамсарлаагүй байдаг ба чухам хэрхэн яаж хэрэгжүүлэх вэ гэдгийг сайн мэддэггүй,
эсвэл хөрөнгө оруулалт дутмаг зэрэг шалтгаанууд үүнд нөлөөлж байна.
Гадаадын улс орон хүнээ хөгжүүлж байгууллагынхаа бүтээмжийг дээшлүүлэхийн
тулд 60-70% н хөрөнгө зарцуулж хөрөнгө оруулалт хйидэг бол Монгол улсын хувьд
энэ тоо баримтны 50%-д ч хүрэхгүй хөрөнгийг хүнээ хөгжүүлэхэд зарцуулдаг
байна. Энэ нь монгол улс өнөөдөр хамгийн эхэнд хүнээ хөгжүүлье гэхээсээ илүү
харин шууд байгууллагынхаа ашгаа нэмэгдүүлэхийг урьтал болгодогт оршиж
байгаа юм.
Мэдлэгийн менежментэд оруулах хөрөнгө оруулалт /Европ болон АНУ-д/: [2]
Зураг -6. Гадаадын улсуудын мэдлэгийн менежментэд оруулах хөрөнгө оруулалт
Энэхүү судалгаагааг нэгтгэн дүгнэвэл хувь хүн болон албан байгууллагуудын
мэдлэгийн менежмент гэж юу болох талаар мэдлэг хомс байсан бөгөөд зарим
үйлчилгээний байгууллагуудад дөнгөж нэвтэрч байгаа нь харагдаж байсан. Мөн
судалгаанаас харахад тухайн байгууллага болон Монгол улс нь энэ салбарт
хөрөнгө мөнгө бага зарцуулдаг ба үйлчилгээний байгууллагуудад энэхүү
мэдлэгийн менежментийг бага ч гэсэн хэрэглэж байгаа ба үйлдвэрлэлийн
салбаруудад бараг хэрэглэдэггүй нь харагдаж байсан.
- 13.
Үйлчилгээний байгууллагууд мэдлэгийнменежментийг жилдээ ганц хоѐр удаагийн
сургалт явуулах үүднээс хэрэглэдэг гэсэн дүгнэлтэнд хүрсэн.
Түүнчлэн өнөөдөр Монгол улсын үйлдвэрлэл яагаад хөгжихгүй, яагаад нэгэн
хэвийн байгаад байгааг энэ бүгдээс дүгнэн харж болно. Учир нь аливаа
байгууллагад мэдлэг чадвартай боловсон хүчин бүрдэж бий болсоноор
байгууллын хөдөлмөрийн бүтээмж дээшлэн, тухайн байгууллага тухайн салбартаа
амжилт үзүүлж болох нь гадны улсын жишгээс харж болно. Ер нь Монгол улсад
мэдлэгийн менежмент нь ямар их хэрэгтэй байгааг энэ бүгдээс дүгнэн хэлж болно.
Гадны олон компани байгууллагын жишгээс үзэхэд ихэвчлэн хүндээ төвлөрч
хүнийхээ мэдлэгт суурилан үйл ажиллагаагаа явуулдаг ба ингэснээрээ боловсон
хүчин нь сайжирч, ажлын бүтээмж нь ихэсдэг байна. Ер нь байгууллага гэдэг маань
өөрөө хүмүүсийн нэгдэл байдаг ба хүндээ төвлөрч хүнээ хөгжүүлснээр тухайн
байгууллага амжилтанд хүрч хөгжиж дэвшинэ.
Харин өнөөдөр Монгол улсад мэдлэгт суурилан мэдлэгийн менежментийн үзэл
баримтлалыг баримтлъя гэхээсээ илүү танил талаа ашиглан дутуу дулимаг
мэдлэгтэй хүмүүсийг албан байгууллагадаа авч ажиллуулдаг болсон ба энэ нь
тухайн байгууллагын чанарыг бууруулж, бүтээмжийг нь багасгаж мөн цаашлаад
зах зээлээс түрэгдэн гарахад нөлөөлж байгаа билээ. Учир нь байгууллага
нуугдмал мэдлэгт бус харин ажилтнууд нь өөр хоорондоо харилцан мэдлэгээ
солилцож байгаа нөхцөлд л хүчтэй байдаг байна.
Мэдлэгийн менежментийг хэрэгжүүлэх арга замууд
Мэдлэгийн менежментийг хэрэгжүүлэх олон арга замууд байдаг. Үүнд:
Аливаа байгууллагыг чадварлаг боловсон хүчинтэй болгох хамгийн анхны
алхам нь хөрөнгө оруулалт байдаг. Монгол улсын байгууллагууд нь
одоогийн байдлаар боловсон хүчиндээ 20 хүрэхгүй хувийг зарцуулдаг ба энэ
нь чадварлаг боловсон хүчин бүрдүүлэхэд хангалтгүй гэдэг нь харагдаж
байгаа юм. Иймээс зарцуулдаг хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх хэрэгтэй.
Удирдлага болон байгууллагын ур чадварыг сайжруулах үндэсний
хэмжээний нэгдсэн бодлого, тууштай дэмжлэг явуулах
Мөн тухайн байгууллагын удирдах ажилтнууд нь мэдлэгийн менежментийн
үр ашгийг ойлгож зөв мэдээлэлтэй байх
Удирдах ажилтнаа гадны менежмент сайтай улс орнуудтай туршлага
солилцуулж сургалтанд суулгах
Ажилчдаа төрөл бүрийн сургалтанд(ажил мэргэжлийн болон хувь хүнийг
төлөвшүүлэх сургалт) хамруулж, тэдний мэдлэгийг тогтмол хугацаанд үнэлж
байх,
- 14.
Ажилчдынхаа мэдлэгийг нуугдмалбайдлаар дарах биш харин ажилчид
мэдээлэл болон мэдлэгээ хоорондоо солилцох нөхцлөөр нь хангаж өгөх
Мэдлэгээ хоорондоо хэр үр дүнтэй солилцсон байдлаар нь урамшуулан
ажилчидыг идэвхижүүлэх, урамшууллын системийг бодитой болгох
Удирдах ажилтан нь доод ажилчиддаа хэрэгцээтэй мэдээллээр нь хангах
Мэдлэгийн менежментийн ирээдүйн чиг хандлага
Ийнхүү мэдлэгийн менежментийг идэвхитэй нэвтрүүлсэнээр байгууллагын
чадварлаг боловсон хүчин нэмэгдэх ба өнөөгийн нөхцөлд мэдлэгтэй ажиллах
хүчийг татаж чадсан тохиолдолд 40 жилийн дараа гэхэд эцсийн бүтээгдэхүүний
үйлдвэрлэлийн өсөлт нь өнөөгийн үр дүнгээс 2,15 дахин өндөр байна гэсэн
судалгаа гарсан байдаг.[1] Энэ тоо баримт жилээс жилд өсөх нь лавтай.
Эндээс үзэхэд улс орон чадварлаг боловсон хүчинтэй болохын хэрээр тухайн
улсын хөгжил тодорхойлогдож байдаг. Мөн чадварлаг боловсон хүчинг бүрдүүлж
мэдлэгийн менежментийг нэвтрүүлснээр үйлдвэрлэл үйл ажиллагаа дээшилж,
хөдөлмөрийн бүтээмж нэмэгдэж, Монгол улсын хөгжил нэг алхмаар урагшилна.
Дүгнэлт
Өнөөдөр Монголд яагаад үйлдвэрлэл хөгжихгүй, яагаад Зоос, Анод гэсэн томоохон
банкууд дампуураад байгаагийн нэг шалтгаан нь яахын аргагүй мэдлэгтэй
боловсон хүчин, хувь хүний мэдлэг боловсролтой холбоотой юм.
Аливаа байгууллага нь нуугдмал мэдлэгт бус харин ажилтнууд нь өөр хоорондоо
харилцан мэдлэгээ солилцож дээд, доод ажилтан гэлтгүйгээр санаа бодлыг нь
хүлээн авч сонсож байгаа нөхцөлд л хүчтэй байдаг. Жишээ нь: Google нь яагаад
өнөөдөр хамгийн шилдэг компаниудын нэгд зүй ѐсоор орж байгаагийн нэг нууц нь
дээд доод ажилтан гэж ялгаж харьцалгүй тэр байгууллагад ажилдаг л бол
цэвэрлэгч ч байсан санаа бодлыг нь сонсож, хувь хүний мэдлэгийг үнэлж,
мэдлэгийг нь байнга сайжруулах тал дээр анхааран үздэгт өнөөдрийн энэ
амжилтын их далайн оргилд нь хүрсэн. [3 ]Учир нь мэдлэгийн менежментийн энэ
үзэл санаа нь байгууллагын үнэт зүйлс, урамшуулалын систем болон хамт олныг
идэвхижүүлж амжилтанд хүрэхэд нь нөлөөлдөг байна. Эндээс үзэхэд урьд өмнө нь
ашиглаж байсан ойлголтоор мэдлэг гэдэг нь явцуу утгаараа бүхнийг мэддэг гэж
ойлгогддог байсан үе нь ард хоцорч, харин орчин үеийн өнөөгийн нийгэмд мэдлэг
нь мэдээлэл бөгөөд мэдлэгийн энэ утга нь юмс үзэгдлийн шинж чанар харилцаа,
холбоо, зүй тогтолын талаарх мэдлэгийг мэдээллийн замаар олж авахыг
илэрхийлдэг болсон. Ийм учраас мэдлэг болон мэдлэгийн менежментийг зөв
ашигласнаар тухайн байгууллага хувь хүний ур чадвар болон ажлын бүтээмж
дээшилснээр тухайн байгууллага хамт олноороо амжилтанд хүрэх эхний суурь
алхам тавигдаж байгаа юм.
- 15.
Гадаадын эрдэмтдийн бүтээлээсүзэхэд мэдлэгийн менежмент нь аливаа үйл
ажиллагааны суурь нь болж байдаг байна.[4] Мөн мэдлэгийн менежментийг
байгууллагадаа нэвтрүүлснээр урамшууллын системийг бодитой болгож,
ажилчдынхаа сэтгэл хангалуун байдлыг нэмэгдүүлж болдог ба тухайн
байгууллагад чадварлаг боловсон хүчинг бүрдүүлж, ажилчдын мэдлэг
боловсролыг дээшлүүлж, ажлын бүтээмж болон гүйцэтгэлийг эрс нэмэгдүүлдэг.
Түүнчлэн шинэ мэдлэгийг бүтээн, мэдлэгийн оновчтой зөв байршлыг тогтоон
тухайн байгууллагын мэдлэгийн түвшинг дээшлүүлснээр мэдлэгийг хадгалах,
хамгийн шилдэг мэдлэгийн хэрэглээг хангах зэрэг мэдлэгийг сайжруулан орчны
өөрчлөлттэй уялдуулдахад чухал хэрэгтэй. Энэ бүгдээс дүгнэн үзэхэд аливаа
байгууллагад чадварлаг боловсон хүчин, хувь хүн цаашлаад энэ чадварлаг
боловсон хүчинг бий болгохын тулд мэдлэгийн менежментийг оновчтой зөв
ашиглах хэрэгтэй нь харагдаж байгаа юм. Мөн хөрөнгө оруулалтыг хэрхэн
оновчтой зөв зарцуулж ажилчдаа сургаснаар тухайн байгууллагын ажлын бүтээмж
дээшилж, амжилтын оргилд хүрж дэлхийн шилдэг компани байгууллагуудтай хөл
нийлүүлэн алхах болно.
Ашигласан материалын жагсаалт
Ном зүй:
[1]- Доктор Энхбайгаль “Мэдлэгийн менежментийн Монгол дахь ирээдүй” илтгэл
[2]- Laudon & Laudon-management information systems-The Digital firm
[3]- Dragoon, A. “Knowledge Managemant ”
[4]- Ford,N. “From information –to Knowledge management”
Вэб сайт:
www.google.com
www.emarketer.blogspot.com
www.wikipedia.org
www.bugdeeree.mn