SlideShare a Scribd company logo
1 of 2
ЕРӨНХИЙ САЙДЫН МЕНЕЖМЕНТ
19-р зууны сүүлч 20-р зууны эхэн үеэр АНУ-ын иргэн Фридрих Тейлор гэгч нөхөр
“Хийснээрээ авах тогтолцоо”, “Үйлдвэрийн газрын менежмент” гэдэг хоёр номыг гаргасан
нь урьд хожид байгаагүй их дуулиан шуугианыг тарьжээ. Түүний 60 гаруйхан хуудастай
менежментийн ном асар богинохон хугацаанд хэдэн сая хувь борлогдож, өрнө дахины
дунд бөөн дуулианыг тарьсан юм. Түүний номонд шинжлэх ухааны алдартай онолчдын
ганц ишлэл байгаагүй ч үр ашгийг дээшлүүлэх аргачлал нэртэй өч төчнөөн номнуудыг энэ
л бүтээл асар богинохон хугацаанд няц дарсан байна. Уг номонд ажилчдаасаа
яажшуухан өндөр бүтээмж гаргадаг болох вэ хэмээн толгойгоо гашилгаж суудаг
үйлдвэрийн эздийн хувьд атгаад авах, бариад хэрэгжүүлэх алтан санаануудыг маш
энгийнээр гаргаж тавьсан учраас л тэр байх. Тэйлор дугуйны холхивчны үйлдвэр,
ширэмний үйлдвэр хоёрт хийсэн туршилтуудаараа ажлын цагийг уртасгахгүй, ажилчдын
ачааллыг нэмэгдүүлэхгүйгээр хөдөлмөрийн бүтээмжийг даруй 3-5 дахин ихэсгэж, үр
ашгийг мөн төдий чинээ нэмэгдүүлж болдог гэдгийг нотолсноороо онцлог байв. Үүний тулд
юун түрүүнд хүний ажиллах хүчний чадварыг шинжлэх ухааны үндэстэйгээр нарийн нягт
тохируулан, ажил амралтын хуваарыг уян хатан хувиарлах, ажил үүргийнх нь чиг үүргийн
нарийн нямбай зааглаж өгснөөр хүний ажил хөдөлмөрийн давхардал гарч үргүй зардал,
ажлаа цалгардуулах бүхий л нүх сүвийг хааж бөглөх арга ухаан байснаараа ялгарч байв.
Түүний энэ л ном орчин цагийн менежментийн шинжлэх ухааны эх булаг, ажил үйлсийг
хэрхэн үр өгөөжтэй байлгах алтан санаануудыг бүх нийтээрээ эрэлхийлэх гол хүч нь болж
өгсөн юм.
2012 оны УИХ-ын сонгуулийн дараа Н.Алтанхуяг Монгол улсын 27 дахь ерөнхий
сайдаар томилогдсон юм. Тэрээр ажлаа авсныхаа дараахан би Монгол улсаа
хөгжүүлэхийн төлөө бие сэтгэлээ бүрэн дайчлан ажиллах болно. Үүний тулд би амралтын
өдөр Засгийн газрыг хуралддаг болгож, ажлын цагийг уртасгана. Өөрчлөлтийг өөрөөсөө
гэж бид хэлэлцсээр ирсэн. Үүнийг би өөрийн биеэр харуулна хэмээн мэдэгдэж байв.
Үүндээ ч тэрбээр хүрсээн. Өнөөдөр Н.Алтанхуяг шиг их ажиллаж байгаа хүн алга. Саяхны
нэг амралтын өдөр тэрбээр танхимынхаа бүх сайд нарыг нисэхийн шинэ ордонд дагуулж
ирэн төрийн албан хаагчдыг хүлээн авч баахан лекц уншиваа. Тэр үеэрээ “Амралтын өдөр
бид ажилладаг болох шаардлагатай байна. Төрийн ажлыг шуурхай, үр өгөөжтэй болгох
шаардлагатай байна. Та бүхэн намайг дэмжээд ажилд анх орохдоо өргөсөн тангарагаа
амин зүрхэндээ санаж ажиллаарай гэхчилэн баахан ярьсан. Гэвч хэн ч түүнийг үгэнд
баярлаагүй. Түүний эгц өөдөөс хараад суусан 10 гаруй мянган төрийн албан хаагчдын
ядаж нэг нь таны зөв бид ажиллая гэж хэлээгүй бас дэмжээгүй юм. Яагаад?
Учир нь Н.Алтанхуяг сайдад менежмент гэдэг зүйлийн өчүүхэн ойлголт ч байхгүй
болохоор л тэр. Аль 19-р зууны сүүлч 20-р зууны эхэн үеэр, бүр тодруулбал Ф.Тейлорын
ачаар хүнийг дарамталж, ясыг нь цайтал, махыг нь тасартал ажиллуулж үр бүтээл
гаргадаггүй юм, харин ажил үүргийн хувиарыг нь нарийн зааглаж, ядраах бус амраах
замаар хүнээс 5 дахин илүү үр бүтээл гаргаж болдогийг дэлхий нийтээрээ мэдээд дагаад
хэвшчихсэн, дадаад сурчихсан үед ийм зүйл ярьснаараа эрхэм сайд маань буруудсан юм.
Өдөр шөнөгүй сайд нь ажилласнаараа үр дүн гардаг бол өнөөдөр Улаанбаатар
хотод барилгын ажил энэ тэндгүй оволзож, замын барилгын ажил завсар зайгүй өрнөж
байх байлаа. Шинэхэн үйлдвэрийг шавийг тавилаа, төмөр замын ажил эхэллээ. Дулааны
станцын хана бослоо, дуурийн шинэ театрын ажил эхэллээ гэж мэдээлж байх байлаа.
Яагаад гэхээр өмнө нь бид барья гэхнээ мөнгөгүй, ажиллая гэхнээ хүнгүй байсан. Одоо
бол өөрчлөгдсөн. Улсаа барьцаалж зээлсэн 5 тэрбум доллар байна. Баялгаа барьцаалж
босгосон 3 тэрбум доллар байна. Мөнгөө л бушуухан өгчихвөл мөдхөн бариад хийе гэсэн
барилга угсралт, зам гүүрийн компаниуд захаас аваад жагсаж байна. Улсаас дэмжээд
өгвөл ухаан зулгагүй зүтгэхэд бэлэн байна гэсэн мянга мянга ажилгүй боловсон хүчин
байна. Идэж уухын хүслэнд автаагүй эх орноо сайхан болгоё, энэ нийслэлээ хөгжингүй
болгоё идэр залуучууд нь олон байна. Гэвч тэгсэнгүй. Н.Алтанхуяг сайд уялдаа холбоо
муутай, улсад чирэгдэл ихтэй яамдынхаа тоог данхайлгаж, ажил хийе гэсэн хүнээс авлига
татаас нэхээд суучихдаг албан тушаалтнуудынхаа тоог нэмчихсэн болохоор ажлын
бүтээмж, хөгжлийн дэвшил түүнээс гарсангүй.
Давхардсан чиг үүргийг хэт олноор нь бий болгож, данхгар, өөрийнхөөрөө зүтгээд
суучихдаг дарга нарыг энд тэндгүй томилчихсны харгайгаар төрийн ажил гацаж, түмний
унтууцал гаарсаар байна. Жишээ өгүүлье.
Энэ гэхдээ өнгөрсөнд болсон зүйл биш өнөөдөр өрнөж байгаа зүйл. Нийслэлд
өрнөх бүх зам барилгын ажлыг хийж хэрэгжүүлэх үүрэгтэй Нийслэлийн автозамын газар
гэж бий. Мөн энэ газар өнөөдрийн байдлаар засгийн газрын тогтоолоор татан буугдаагүй
байгаа. Тиймээс чиг үүргээ гүйцэтгэсээр л байгаа. Энэ л газарт нийслэлийн урдаа
барьдаг толгой хэдэн инженерүүд нь суугаад Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөө,
мастер төлөвлөгөө, засаг даргын боловсруулсан мөрийн хөтөлбөр зэрэгтэй уялдуулан
ойрын 20 жилийн хугацаанд бүтээн байгуулахаар гаргасан зураг төслийнхөө дагуу
төлөвлөгөө гарган зам барилгын ажлаа эрхэлдэг аж. Өмнө нь ч ингэсээр ирсэн. Цаашдаа ч
тэгэх байх. Хуулиар заасан эрх, үүрэг нь ч энэ юм. Гэтэл энэ жил нийслэлийн зам
барилгын ажилд гэнэтхэн эдийн засгийн хөгжлийн яам хөндлөнгөөс орж ирэн, Засгийн
газрын тогтоол гээчийг харуулан даналзаж, нийслэлийн ирэх 20 жилийн төлөвлөгөөг
боловсруулж зураг төслөө гаргасан инженерүүдтэй ч зөвлөлгүйгээр ажлын хэсэг
байгуулан, уулзвар барина, зам засна хэмээн хөөрцөглөх ажиллах болсон байна. Хууль
тогтоомжоор ажлынх нь чиг үүргийг тогтоогоод за чи ганцхан энийг л хийгээрэй гээд
заачихсан ажлыг нь юугаа ч мэдэхгүй сэтгэлийн хөөрөлдөө авсан хүмүүс бусниулаад
эхэлж буй нэг л жишээ нь энэ. Ингээд байхаар төрийн ажил яаж явах билээ. Эрхэм
Н.Алтанхуяг амралтын хоёр өдрийг ажлын өдөр болгосон ч бай хамаагүй, өөрөө
давхардал үүсгээд, завхрал гаргаад байвал адаг сүүлд нь хэн ч хариуцлага үүрэхгүйгээр
гагцхүү төрийн мөнгө, төсвийн мөнгө ууршаад л үлдэнэ. Цаг хугацаа хөрөнгө мөнгө үр
ашиггүй зарцуулагдахаар хэн хохирох вэ? Улс хохирно. Ард түмэн хохирно.
Улаанбаатарынхан хохирно. Хэн хожих вэ? Хууль зөрчин байгуулагдсан, өөрсөддөө
тааруулан төрийн машиныг удирддаг хэдэн хүн л хожно, бас баяжна. Энэ бол ердөө нэг л
жишээ, Норовын хүүгийн хуулиа зөрчиж байгаа ээлжит нэг л үйлдэл энэ.
Өмнө хэлсэн зүйлээ давтаж хэлэх хэрэгтэй боллоо. Иргэн хүнээс их бүтээмжийг
гаргахын тулд ажлын цагийг уртасгах, ачаалал дарамтыг ихэсгэх бол биш. Ингэснээр
ажлын бүтээмж ихсэх биш буурдаг, хөдөлмөрийн чанар сайжрах бус доголддог гэдгийг аль
100 жилийн Ф.Тэйлор дэлхий дахин нотолсон юм шүү.
ТӨРИЙН – 3
Магистрант С.Будрагчаа

More Related Content

What's hot

С.Баяржаргал - УДИРДАХ АЖИЛТНЫ СЭТГЭЛ ЗҮЙН ОНЦЛОГ
С.Баяржаргал - УДИРДАХ АЖИЛТНЫ СЭТГЭЛ ЗҮЙН ОНЦЛОГС.Баяржаргал - УДИРДАХ АЖИЛТНЫ СЭТГЭЛ ЗҮЙН ОНЦЛОГ
С.Баяржаргал - УДИРДАХ АЖИЛТНЫ СЭТГЭЛ ЗҮЙН ОНЦЛОГbatnasanb
 
Yндсэн хуульт төр ба төрийн эрх мэдлийн хуваарилалт
Yндсэн хуульт төр ба төрийн эрх мэдлийн хуваарилалтYндсэн хуульт төр ба төрийн эрх мэдлийн хуваарилалт
Yндсэн хуульт төр ба төрийн эрх мэдлийн хуваарилалтAriunbayar Bazarvaani
 
ХҮҮХДИЙН ОРОЛЦООГ ДЭМЖИХ АРГА ЗҮЙ
ХҮҮХДИЙН ОРОЛЦООГ ДЭМЖИХ АРГА ЗҮЙ ХҮҮХДИЙН ОРОЛЦООГ ДЭМЖИХ АРГА ЗҮЙ
ХҮҮХДИЙН ОРОЛЦООГ ДЭМЖИХ АРГА ЗҮЙ Mr Nyak
 
Toonii butets oron
Toonii butets oronToonii butets oron
Toonii butets orondsoyol
 
улс төрийн шинжлэх ухааны судалгааны арга зүй
улс төрийн шинжлэх ухааны судалгааны арга зүйулс төрийн шинжлэх ухааны судалгааны арга зүй
улс төрийн шинжлэх ухааны судалгааны арга зүйAriunbayar Bazarvaani
 
иргэн татвар төлөгч
иргэн татвар төлөгчиргэн татвар төлөгч
иргэн татвар төлөгчKhongor Bukhtsooj
 
хүүхдийн үүрэг
хүүхдийн үүрэгхүүхдийн үүрэг
хүүхдийн үүрэгsmilemunkhuu
 
илтгэл
илтгэлилтгэл
илтгэлdelgerya
 
ТӨРӨӨС АВАХ ХАЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ /нийгмийн халамж/
ТӨРӨӨС АВАХ ХАЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ /нийгмийн халамж/ТӨРӨӨС АВАХ ХАЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ /нийгмийн халамж/
ТӨРӨӨС АВАХ ХАЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ /нийгмийн халамж/Umguullin Mongol Umguulugch
 
илтгэл "БАГШ АЖЛЫН БАЙРАНДАА ТАСРАЛТГҮЙ ХӨГЖИХ НЬ" 2015
илтгэл "БАГШ АЖЛЫН БАЙРАНДАА ТАСРАЛТГҮЙ ХӨГЖИХ НЬ" 2015илтгэл "БАГШ АЖЛЫН БАЙРАНДАА ТАСРАЛТГҮЙ ХӨГЖИХ НЬ" 2015
илтгэл "БАГШ АЖЛЫН БАЙРАНДАА ТАСРАЛТГҮЙ ХӨГЖИХ НЬ" 2015mngntsetseg_bsndorj2014
 
соёл түүний өөрчлөлт (Нийгэм 10 )
соёл түүний өөрчлөлт (Нийгэм 10 )соёл түүний өөрчлөлт (Нийгэм 10 )
соёл түүний өөрчлөлт (Нийгэм 10 )Maa Enkh
 
социологийн судалгааны үндсэн аргууд
социологийн судалгааны үндсэн аргуудсоциологийн судалгааны үндсэн аргууд
социологийн судалгааны үндсэн аргуудNandia Nandia Ganbold
 
илтгэл
илтгэлилтгэл
илтгэлdelgerya
 
6 тепераментийн судалгаа )
6 тепераментийн судалгаа )6 тепераментийн судалгаа )
6 тепераментийн судалгаа )Tsuntsaga Ch
 
анги удирдах урлаг
анги удирдах урлаганги удирдах урлаг
анги удирдах урлагydmaa
 
Дотоод нэгж хэсэг, тоног төхөөрөмжийн байршил-Үйл ажиллагааны менежмент /Хура...
Дотоод нэгж хэсэг, тоног төхөөрөмжийн байршил-Үйл ажиллагааны менежмент /Хура...Дотоод нэгж хэсэг, тоног төхөөрөмжийн байршил-Үйл ажиллагааны менежмент /Хура...
Дотоод нэгж хэсэг, тоног төхөөрөмжийн байршил-Үйл ажиллагааны менежмент /Хура...Adilbishiin Gelegjamts
 
What's hot (20)

С.Баяржаргал - УДИРДАХ АЖИЛТНЫ СЭТГЭЛ ЗҮЙН ОНЦЛОГ
С.Баяржаргал - УДИРДАХ АЖИЛТНЫ СЭТГЭЛ ЗҮЙН ОНЦЛОГС.Баяржаргал - УДИРДАХ АЖИЛТНЫ СЭТГЭЛ ЗҮЙН ОНЦЛОГ
С.Баяржаргал - УДИРДАХ АЖИЛТНЫ СЭТГЭЛ ЗҮЙН ОНЦЛОГ
 
Yндсэн хуульт төр ба төрийн эрх мэдлийн хуваарилалт
Yндсэн хуульт төр ба төрийн эрх мэдлийн хуваарилалтYндсэн хуульт төр ба төрийн эрх мэдлийн хуваарилалт
Yндсэн хуульт төр ба төрийн эрх мэдлийн хуваарилалт
 
ХҮҮХДИЙН ОРОЛЦООГ ДЭМЖИХ АРГА ЗҮЙ
ХҮҮХДИЙН ОРОЛЦООГ ДЭМЖИХ АРГА ЗҮЙ ХҮҮХДИЙН ОРОЛЦООГ ДЭМЖИХ АРГА ЗҮЙ
ХҮҮХДИЙН ОРОЛЦООГ ДЭМЖИХ АРГА ЗҮЙ
 
Toonii butets oron
Toonii butets oronToonii butets oron
Toonii butets oron
 
Ажилгүйдэл
Ажилгүйдэл Ажилгүйдэл
Ажилгүйдэл
 
улс төрийн шинжлэх ухааны судалгааны арга зүй
улс төрийн шинжлэх ухааны судалгааны арга зүйулс төрийн шинжлэх ухааны судалгааны арга зүй
улс төрийн шинжлэх ухааны судалгааны арга зүй
 
иргэн татвар төлөгч
иргэн татвар төлөгчиргэн татвар төлөгч
иргэн татвар төлөгч
 
Legts 13
Legts 13Legts 13
Legts 13
 
хүүхдийн үүрэг
хүүхдийн үүрэгхүүхдийн үүрэг
хүүхдийн үүрэг
 
илтгэл
илтгэлилтгэл
илтгэл
 
ТӨРӨӨС АВАХ ХАЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ /нийгмийн халамж/
ТӨРӨӨС АВАХ ХАЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ /нийгмийн халамж/ТӨРӨӨС АВАХ ХАЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ /нийгмийн халамж/
ТӨРӨӨС АВАХ ХАЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ /нийгмийн халамж/
 
илтгэл "БАГШ АЖЛЫН БАЙРАНДАА ТАСРАЛТГҮЙ ХӨГЖИХ НЬ" 2015
илтгэл "БАГШ АЖЛЫН БАЙРАНДАА ТАСРАЛТГҮЙ ХӨГЖИХ НЬ" 2015илтгэл "БАГШ АЖЛЫН БАЙРАНДАА ТАСРАЛТГҮЙ ХӨГЖИХ НЬ" 2015
илтгэл "БАГШ АЖЛЫН БАЙРАНДАА ТАСРАЛТГҮЙ ХӨГЖИХ НЬ" 2015
 
Cv
CvCv
Cv
 
соёл түүний өөрчлөлт (Нийгэм 10 )
соёл түүний өөрчлөлт (Нийгэм 10 )соёл түүний өөрчлөлт (Нийгэм 10 )
соёл түүний өөрчлөлт (Нийгэм 10 )
 
Багш сурагчдын харилцаа
Багш сурагчдын харилцааБагш сурагчдын харилцаа
Багш сурагчдын харилцаа
 
социологийн судалгааны үндсэн аргууд
социологийн судалгааны үндсэн аргуудсоциологийн судалгааны үндсэн аргууд
социологийн судалгааны үндсэн аргууд
 
илтгэл
илтгэлилтгэл
илтгэл
 
6 тепераментийн судалгаа )
6 тепераментийн судалгаа )6 тепераментийн судалгаа )
6 тепераментийн судалгаа )
 
анги удирдах урлаг
анги удирдах урлаганги удирдах урлаг
анги удирдах урлаг
 
Дотоод нэгж хэсэг, тоног төхөөрөмжийн байршил-Үйл ажиллагааны менежмент /Хура...
Дотоод нэгж хэсэг, тоног төхөөрөмжийн байршил-Үйл ажиллагааны менежмент /Хура...Дотоод нэгж хэсэг, тоног төхөөрөмжийн байршил-Үйл ажиллагааны менежмент /Хура...
Дотоод нэгж хэсэг, тоног төхөөрөмжийн байршил-Үйл ажиллагааны менежмент /Хура...
 
Similar to менежмент эсээ

Б.Золзаяа Б.Нандин - Монгол Улсын макро эдийн засгийн өнөөгийн байдал
Б.Золзаяа Б.Нандин - Монгол Улсын макро эдийн засгийн өнөөгийн байдалБ.Золзаяа Б.Нандин - Монгол Улсын макро эдийн засгийн өнөөгийн байдал
Б.Золзаяа Б.Нандин - Монгол Улсын макро эдийн засгийн өнөөгийн байдалbatnasanb
 
нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал дахь махн
нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал дахь махннийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал дахь махн
нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал дахь махнBuka King
 
What the new government can do to save the economic crisis
What the new government can do to save the economic crisisWhat the new government can do to save the economic crisis
What the new government can do to save the economic crisisThe Business Council of Mongolia
 
Terguulegchdiin hurliin buren temdeglel
Terguulegchdiin hurliin buren temdeglelTerguulegchdiin hurliin buren temdeglel
Terguulegchdiin hurliin buren temdeglelBuka King
 
МОНГОЛЫН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБООНЫ V ИХ ХУРЛЫН ҮНДСЭН ИЛТГЭЛ ЕРӨНХИЙЛӨГЧ АЮУШИЙН М...
МОНГОЛЫН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБООНЫ V ИХ ХУРЛЫН ҮНДСЭН ИЛТГЭЛ ЕРӨНХИЙЛӨГЧ АЮУШИЙН М...МОНГОЛЫН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБООНЫ V ИХ ХУРЛЫН ҮНДСЭН ИЛТГЭЛ ЕРӨНХИЙЛӨГЧ АЮУШИЙН М...
МОНГОЛЫН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБООНЫ V ИХ ХУРЛЫН ҮНДСЭН ИЛТГЭЛ ЕРӨНХИЙЛӨГЧ АЮУШИЙН М...Монголын Залуучуудын Холбоо
 
Х.Амгаланбаатар: Ажилтны нийгмийн баталгааны тулгамдсан асуудал, шийдэл
Х.Амгаланбаатар: Ажилтны нийгмийн баталгааны тулгамдсан асуудал, шийдэлХ.Амгаланбаатар: Ажилтны нийгмийн баталгааны тулгамдсан асуудал, шийдэл
Х.Амгаланбаатар: Ажилтны нийгмийн баталгааны тулгамдсан асуудал, шийдэлUnuruu Dear
 
Tusviin il tod bdal 2013
Tusviin il tod bdal 2013Tusviin il tod bdal 2013
Tusviin il tod bdal 2013Batka Ayush
 
шав тавих ёслол 2015
шав тавих ёслол 2015шав тавих ёслол 2015
шав тавих ёслол 2015Asaa Tumee
 
05.2011, PRESENTATION, Interview with sodontogos, Mr. Jim Dwyer
05.2011, PRESENTATION, Interview with sodontogos, Mr. Jim Dwyer05.2011, PRESENTATION, Interview with sodontogos, Mr. Jim Dwyer
05.2011, PRESENTATION, Interview with sodontogos, Mr. Jim DwyerThe Business Council of Mongolia
 
Similar to менежмент эсээ (9)

Б.Золзаяа Б.Нандин - Монгол Улсын макро эдийн засгийн өнөөгийн байдал
Б.Золзаяа Б.Нандин - Монгол Улсын макро эдийн засгийн өнөөгийн байдалБ.Золзаяа Б.Нандин - Монгол Улсын макро эдийн засгийн өнөөгийн байдал
Б.Золзаяа Б.Нандин - Монгол Улсын макро эдийн засгийн өнөөгийн байдал
 
нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал дахь махн
нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал дахь махннийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал дахь махн
нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал дахь махн
 
What the new government can do to save the economic crisis
What the new government can do to save the economic crisisWhat the new government can do to save the economic crisis
What the new government can do to save the economic crisis
 
Terguulegchdiin hurliin buren temdeglel
Terguulegchdiin hurliin buren temdeglelTerguulegchdiin hurliin buren temdeglel
Terguulegchdiin hurliin buren temdeglel
 
МОНГОЛЫН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБООНЫ V ИХ ХУРЛЫН ҮНДСЭН ИЛТГЭЛ ЕРӨНХИЙЛӨГЧ АЮУШИЙН М...
МОНГОЛЫН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБООНЫ V ИХ ХУРЛЫН ҮНДСЭН ИЛТГЭЛ ЕРӨНХИЙЛӨГЧ АЮУШИЙН М...МОНГОЛЫН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБООНЫ V ИХ ХУРЛЫН ҮНДСЭН ИЛТГЭЛ ЕРӨНХИЙЛӨГЧ АЮУШИЙН М...
МОНГОЛЫН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБООНЫ V ИХ ХУРЛЫН ҮНДСЭН ИЛТГЭЛ ЕРӨНХИЙЛӨГЧ АЮУШИЙН М...
 
Х.Амгаланбаатар: Ажилтны нийгмийн баталгааны тулгамдсан асуудал, шийдэл
Х.Амгаланбаатар: Ажилтны нийгмийн баталгааны тулгамдсан асуудал, шийдэлХ.Амгаланбаатар: Ажилтны нийгмийн баталгааны тулгамдсан асуудал, шийдэл
Х.Амгаланбаатар: Ажилтны нийгмийн баталгааны тулгамдсан асуудал, шийдэл
 
Tusviin il tod bdal 2013
Tusviin il tod bdal 2013Tusviin il tod bdal 2013
Tusviin il tod bdal 2013
 
шав тавих ёслол 2015
шав тавих ёслол 2015шав тавих ёслол 2015
шав тавих ёслол 2015
 
05.2011, PRESENTATION, Interview with sodontogos, Mr. Jim Dwyer
05.2011, PRESENTATION, Interview with sodontogos, Mr. Jim Dwyer05.2011, PRESENTATION, Interview with sodontogos, Mr. Jim Dwyer
05.2011, PRESENTATION, Interview with sodontogos, Mr. Jim Dwyer
 
More from Buka King

Ajliin albanii juram
Ajliin albanii juramAjliin albanii juram
Ajliin albanii juramBuka King
 
Tmp2 b32 regeg
Tmp2 b32 regeg Tmp2 b32 regeg
Tmp2 b32 regeg Buka King
 
улаанбаатар хотын эдийн засгийн хөгжлийн стратеги
улаанбаатар хотын эдийн  засгийн хөгжлийн стратегиулаанбаатар хотын эдийн  засгийн хөгжлийн стратеги
улаанбаатар хотын эдийн засгийн хөгжлийн стратегиBuka King
 
улаанбаатар хотын хөгжлийн корпораци байгуулах, дүрэм
улаанбаатар хотын хөгжлийн  корпораци байгуулах, дүрэмулаанбаатар хотын хөгжлийн  корпораци байгуулах, дүрэм
улаанбаатар хотын хөгжлийн корпораци байгуулах, дүрэмBuka King
 
хэлэлцэх асуудал
хэлэлцэх асуудалхэлэлцэх асуудал
хэлэлцэх асуудалBuka King
 
Hadgalamj zeeliin horshoo durem u0437u0430u0441u0432u0430u0440u043 bu0430u...
Hadgalamj zeeliin horshoo durem    u0437u0430u0441u0432u0430u0440u043 bu0430u...Hadgalamj zeeliin horshoo durem    u0437u0430u0441u0432u0430u0440u043 bu0430u...
Hadgalamj zeeliin horshoo durem u0437u0430u0441u0432u0430u0440u043 bu0430u...Buka King
 
бодлогын баримт бичиг
бодлогын баримт бичигбодлогын баримт бичиг
бодлогын баримт бичигBuka King
 
terguulegchdeer heleltseh asuudal
terguulegchdeer heleltseh asuudalterguulegchdeer heleltseh asuudal
terguulegchdeer heleltseh asuudalBuka King
 
Bulgiin 2013 onii ehnii hagas jiliin tailan
Bulgiin 2013 onii ehnii hagas jiliin tailanBulgiin 2013 onii ehnii hagas jiliin tailan
Bulgiin 2013 onii ehnii hagas jiliin tailanBuka King
 
Ger horoolliin hogliin gazar
Ger horoolliin hogliin gazarGer horoolliin hogliin gazar
Ger horoolliin hogliin gazarBuka King
 
More from Buka King (20)

Ajliin albanii juram
Ajliin albanii juramAjliin albanii juram
Ajliin albanii juram
 
махн
махнмахн
махн
 
Tmp2 b32 regeg
Tmp2 b32 regeg Tmp2 b32 regeg
Tmp2 b32 regeg
 
улаанбаатар хотын эдийн засгийн хөгжлийн стратеги
улаанбаатар хотын эдийн  засгийн хөгжлийн стратегиулаанбаатар хотын эдийн  засгийн хөгжлийн стратеги
улаанбаатар хотын эдийн засгийн хөгжлийн стратеги
 
улаанбаатар хотын эдийн засгийн хөгжлийн стратеги
улаанбаатар хотын эдийн  засгийн хөгжлийн стратегиулаанбаатар хотын эдийн  засгийн хөгжлийн стратеги
улаанбаатар хотын эдийн засгийн хөгжлийн стратеги
 
улаанбаатар хотын хөгжлийн корпораци байгуулах, дүрэм
улаанбаатар хотын хөгжлийн  корпораци байгуулах, дүрэмулаанбаатар хотын хөгжлийн  корпораци байгуулах, дүрэм
улаанбаатар хотын хөгжлийн корпораци байгуулах, дүрэм
 
хэлэлцэх асуудал
хэлэлцэх асуудалхэлэлцэх асуудал
хэлэлцэх асуудал
 
Tmp26 ed
Tmp26 edTmp26 ed
Tmp26 ed
 
Hadgalamj zeeliin horshoo durem u0437u0430u0441u0432u0430u0440u043 bu0430u...
Hadgalamj zeeliin horshoo durem    u0437u0430u0441u0432u0430u0440u043 bu0430u...Hadgalamj zeeliin horshoo durem    u0437u0430u0441u0432u0430u0440u043 bu0430u...
Hadgalamj zeeliin horshoo durem u0437u0430u0441u0432u0430u0440u043 bu0430u...
 
Tmp a32e
Tmp a32eTmp a32e
Tmp a32e
 
Tmp ea7b
Tmp ea7bTmp ea7b
Tmp ea7b
 
бодлогын баримт бичиг
бодлогын баримт бичигбодлогын баримт бичиг
бодлогын баримт бичиг
 
terguulegchdeer heleltseh asuudal
terguulegchdeer heleltseh asuudalterguulegchdeer heleltseh asuudal
terguulegchdeer heleltseh asuudal
 
Bulgiin 2013 onii ehnii hagas jiliin tailan
Bulgiin 2013 onii ehnii hagas jiliin tailanBulgiin 2013 onii ehnii hagas jiliin tailan
Bulgiin 2013 onii ehnii hagas jiliin tailan
 
Togtool
TogtoolTogtool
Togtool
 
za
zaza
za
 
Tmp e785
Tmp e785Tmp e785
Tmp e785
 
Tmp d923
Tmp d923Tmp d923
Tmp d923
 
Tmp e1f9
Tmp e1f9Tmp e1f9
Tmp e1f9
 
Ger horoolliin hogliin gazar
Ger horoolliin hogliin gazarGer horoolliin hogliin gazar
Ger horoolliin hogliin gazar
 
менежмент эсээ

  • 1. ЕРӨНХИЙ САЙДЫН МЕНЕЖМЕНТ 19-р зууны сүүлч 20-р зууны эхэн үеэр АНУ-ын иргэн Фридрих Тейлор гэгч нөхөр “Хийснээрээ авах тогтолцоо”, “Үйлдвэрийн газрын менежмент” гэдэг хоёр номыг гаргасан нь урьд хожид байгаагүй их дуулиан шуугианыг тарьжээ. Түүний 60 гаруйхан хуудастай менежментийн ном асар богинохон хугацаанд хэдэн сая хувь борлогдож, өрнө дахины дунд бөөн дуулианыг тарьсан юм. Түүний номонд шинжлэх ухааны алдартай онолчдын ганц ишлэл байгаагүй ч үр ашгийг дээшлүүлэх аргачлал нэртэй өч төчнөөн номнуудыг энэ л бүтээл асар богинохон хугацаанд няц дарсан байна. Уг номонд ажилчдаасаа яажшуухан өндөр бүтээмж гаргадаг болох вэ хэмээн толгойгоо гашилгаж суудаг үйлдвэрийн эздийн хувьд атгаад авах, бариад хэрэгжүүлэх алтан санаануудыг маш энгийнээр гаргаж тавьсан учраас л тэр байх. Тэйлор дугуйны холхивчны үйлдвэр, ширэмний үйлдвэр хоёрт хийсэн туршилтуудаараа ажлын цагийг уртасгахгүй, ажилчдын ачааллыг нэмэгдүүлэхгүйгээр хөдөлмөрийн бүтээмжийг даруй 3-5 дахин ихэсгэж, үр ашгийг мөн төдий чинээ нэмэгдүүлж болдог гэдгийг нотолсноороо онцлог байв. Үүний тулд юун түрүүнд хүний ажиллах хүчний чадварыг шинжлэх ухааны үндэстэйгээр нарийн нягт тохируулан, ажил амралтын хуваарыг уян хатан хувиарлах, ажил үүргийнх нь чиг үүргийн нарийн нямбай зааглаж өгснөөр хүний ажил хөдөлмөрийн давхардал гарч үргүй зардал, ажлаа цалгардуулах бүхий л нүх сүвийг хааж бөглөх арга ухаан байснаараа ялгарч байв. Түүний энэ л ном орчин цагийн менежментийн шинжлэх ухааны эх булаг, ажил үйлсийг хэрхэн үр өгөөжтэй байлгах алтан санаануудыг бүх нийтээрээ эрэлхийлэх гол хүч нь болж өгсөн юм. 2012 оны УИХ-ын сонгуулийн дараа Н.Алтанхуяг Монгол улсын 27 дахь ерөнхий сайдаар томилогдсон юм. Тэрээр ажлаа авсныхаа дараахан би Монгол улсаа хөгжүүлэхийн төлөө бие сэтгэлээ бүрэн дайчлан ажиллах болно. Үүний тулд би амралтын өдөр Засгийн газрыг хуралддаг болгож, ажлын цагийг уртасгана. Өөрчлөлтийг өөрөөсөө гэж бид хэлэлцсээр ирсэн. Үүнийг би өөрийн биеэр харуулна хэмээн мэдэгдэж байв. Үүндээ ч тэрбээр хүрсээн. Өнөөдөр Н.Алтанхуяг шиг их ажиллаж байгаа хүн алга. Саяхны нэг амралтын өдөр тэрбээр танхимынхаа бүх сайд нарыг нисэхийн шинэ ордонд дагуулж ирэн төрийн албан хаагчдыг хүлээн авч баахан лекц уншиваа. Тэр үеэрээ “Амралтын өдөр бид ажилладаг болох шаардлагатай байна. Төрийн ажлыг шуурхай, үр өгөөжтэй болгох шаардлагатай байна. Та бүхэн намайг дэмжээд ажилд анх орохдоо өргөсөн тангарагаа амин зүрхэндээ санаж ажиллаарай гэхчилэн баахан ярьсан. Гэвч хэн ч түүнийг үгэнд баярлаагүй. Түүний эгц өөдөөс хараад суусан 10 гаруй мянган төрийн албан хаагчдын ядаж нэг нь таны зөв бид ажиллая гэж хэлээгүй бас дэмжээгүй юм. Яагаад? Учир нь Н.Алтанхуяг сайдад менежмент гэдэг зүйлийн өчүүхэн ойлголт ч байхгүй болохоор л тэр. Аль 19-р зууны сүүлч 20-р зууны эхэн үеэр, бүр тодруулбал Ф.Тейлорын ачаар хүнийг дарамталж, ясыг нь цайтал, махыг нь тасартал ажиллуулж үр бүтээл гаргадаггүй юм, харин ажил үүргийн хувиарыг нь нарийн зааглаж, ядраах бус амраах замаар хүнээс 5 дахин илүү үр бүтээл гаргаж болдогийг дэлхий нийтээрээ мэдээд дагаад хэвшчихсэн, дадаад сурчихсан үед ийм зүйл ярьснаараа эрхэм сайд маань буруудсан юм. Өдөр шөнөгүй сайд нь ажилласнаараа үр дүн гардаг бол өнөөдөр Улаанбаатар хотод барилгын ажил энэ тэндгүй оволзож, замын барилгын ажил завсар зайгүй өрнөж байх байлаа. Шинэхэн үйлдвэрийг шавийг тавилаа, төмөр замын ажил эхэллээ. Дулааны станцын хана бослоо, дуурийн шинэ театрын ажил эхэллээ гэж мэдээлж байх байлаа.
  • 2. Яагаад гэхээр өмнө нь бид барья гэхнээ мөнгөгүй, ажиллая гэхнээ хүнгүй байсан. Одоо бол өөрчлөгдсөн. Улсаа барьцаалж зээлсэн 5 тэрбум доллар байна. Баялгаа барьцаалж босгосон 3 тэрбум доллар байна. Мөнгөө л бушуухан өгчихвөл мөдхөн бариад хийе гэсэн барилга угсралт, зам гүүрийн компаниуд захаас аваад жагсаж байна. Улсаас дэмжээд өгвөл ухаан зулгагүй зүтгэхэд бэлэн байна гэсэн мянга мянга ажилгүй боловсон хүчин байна. Идэж уухын хүслэнд автаагүй эх орноо сайхан болгоё, энэ нийслэлээ хөгжингүй болгоё идэр залуучууд нь олон байна. Гэвч тэгсэнгүй. Н.Алтанхуяг сайд уялдаа холбоо муутай, улсад чирэгдэл ихтэй яамдынхаа тоог данхайлгаж, ажил хийе гэсэн хүнээс авлига татаас нэхээд суучихдаг албан тушаалтнуудынхаа тоог нэмчихсэн болохоор ажлын бүтээмж, хөгжлийн дэвшил түүнээс гарсангүй. Давхардсан чиг үүргийг хэт олноор нь бий болгож, данхгар, өөрийнхөөрөө зүтгээд суучихдаг дарга нарыг энд тэндгүй томилчихсны харгайгаар төрийн ажил гацаж, түмний унтууцал гаарсаар байна. Жишээ өгүүлье. Энэ гэхдээ өнгөрсөнд болсон зүйл биш өнөөдөр өрнөж байгаа зүйл. Нийслэлд өрнөх бүх зам барилгын ажлыг хийж хэрэгжүүлэх үүрэгтэй Нийслэлийн автозамын газар гэж бий. Мөн энэ газар өнөөдрийн байдлаар засгийн газрын тогтоолоор татан буугдаагүй байгаа. Тиймээс чиг үүргээ гүйцэтгэсээр л байгаа. Энэ л газарт нийслэлийн урдаа барьдаг толгой хэдэн инженерүүд нь суугаад Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөө, мастер төлөвлөгөө, засаг даргын боловсруулсан мөрийн хөтөлбөр зэрэгтэй уялдуулан ойрын 20 жилийн хугацаанд бүтээн байгуулахаар гаргасан зураг төслийнхөө дагуу төлөвлөгөө гарган зам барилгын ажлаа эрхэлдэг аж. Өмнө нь ч ингэсээр ирсэн. Цаашдаа ч тэгэх байх. Хуулиар заасан эрх, үүрэг нь ч энэ юм. Гэтэл энэ жил нийслэлийн зам барилгын ажилд гэнэтхэн эдийн засгийн хөгжлийн яам хөндлөнгөөс орж ирэн, Засгийн газрын тогтоол гээчийг харуулан даналзаж, нийслэлийн ирэх 20 жилийн төлөвлөгөөг боловсруулж зураг төслөө гаргасан инженерүүдтэй ч зөвлөлгүйгээр ажлын хэсэг байгуулан, уулзвар барина, зам засна хэмээн хөөрцөглөх ажиллах болсон байна. Хууль тогтоомжоор ажлынх нь чиг үүргийг тогтоогоод за чи ганцхан энийг л хийгээрэй гээд заачихсан ажлыг нь юугаа ч мэдэхгүй сэтгэлийн хөөрөлдөө авсан хүмүүс бусниулаад эхэлж буй нэг л жишээ нь энэ. Ингээд байхаар төрийн ажил яаж явах билээ. Эрхэм Н.Алтанхуяг амралтын хоёр өдрийг ажлын өдөр болгосон ч бай хамаагүй, өөрөө давхардал үүсгээд, завхрал гаргаад байвал адаг сүүлд нь хэн ч хариуцлага үүрэхгүйгээр гагцхүү төрийн мөнгө, төсвийн мөнгө ууршаад л үлдэнэ. Цаг хугацаа хөрөнгө мөнгө үр ашиггүй зарцуулагдахаар хэн хохирох вэ? Улс хохирно. Ард түмэн хохирно. Улаанбаатарынхан хохирно. Хэн хожих вэ? Хууль зөрчин байгуулагдсан, өөрсөддөө тааруулан төрийн машиныг удирддаг хэдэн хүн л хожно, бас баяжна. Энэ бол ердөө нэг л жишээ, Норовын хүүгийн хуулиа зөрчиж байгаа ээлжит нэг л үйлдэл энэ. Өмнө хэлсэн зүйлээ давтаж хэлэх хэрэгтэй боллоо. Иргэн хүнээс их бүтээмжийг гаргахын тулд ажлын цагийг уртасгах, ачаалал дарамтыг ихэсгэх бол биш. Ингэснээр ажлын бүтээмж ихсэх биш буурдаг, хөдөлмөрийн чанар сайжрах бус доголддог гэдгийг аль 100 жилийн Ф.Тэйлор дэлхий дахин нотолсон юм шүү. ТӨРИЙН – 3 Магистрант С.Будрагчаа