ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР –ДЭЭД БОЛОВСРОЛД
Батжавын БАЯРЦЭЦЭГ, Разуханы НУРБЕК, Усны-Эхийн МЯГМАРЖАВ
bayartsetseg@mier.mn, nurbyek@gmail.com, myagmarjav@mier.mn
Хураангуй
Монгол улсын их, дээд сургуулийн бакалаврын түвшний суралцагчдад
тэтгэлэг олгохтой холбоотой зарим эрхзүйн баримт бичгийн өнөөгийн байдал,
зохицуулалтын талаар шинжилгээ хийж судалгааны зарим үр дүнгээс танилцуулж
байна. Энэхүү судалгааны үр дүнгээр Монгол улсад хэрэгжиж буй тэтгэлэгт
хөтөлбөрүүд тэдгээрийн онцлог, ялгаа, засгийн газрын гэрээ хэлэлцээрийн дагуу
мэргэжлийн ямар чиглэлүүдээр тэтгэлэг олгох хөтөлбөр хэдэн оронд хэрэгжиж
байгаа талаар олон нийтийн хүртээл болгож байна.
Түлхүүр үг: тэтгэлэгт хөтөлбөр, тэтгэлэгийн хэлбэр, тэтгэлэг олгох журам, шаардлага,
Оршил
Аливаа улс ороны шинжлэх ухаан, боловсролын салбарын хөгжлийг хурдасган
суралцагч судлаач оюутан залуусын суралцах боломжийг улам нэмэгдүүлэгч гол хүч нь
сургалтын тэтгэлэгт хөтөлбөр гэдгийг дэлхийн олон судлаач, эрдэмтэд онцлон тэмдэглэдэг.
Гадаадын олон улс оронуудад боловсролын салбарт сургалтын тэтгэлэгт хөтөлбөрүүд
томоохон байр суурь эзэлдэг. Монгол Улсад ч мөн адил сүүлийн жилүүдэд салбарын
хэмжээнд сургалтын тэтгэлэгт хөтөлбөрт ихээхэн анхаарал хандуулж олон улсын жишигт
нийцүүлсэн хууль эрх зүй, санхүүжилт, дотоод болон гадаад харилцаа хамтын ажиллагааг
хөгжүүлж эхэлсэн нь томоохон үр дүнтэй алхам болж байна. Монгол Улсад сургалтын
тэтгэлэгт хөтөлбөртэй холбоотой харилцааг зохицуулж буй хүчин төгөлдөр мөрдөгдөж буй
дараах эрх зүйн баримт бичгүүд байна.
Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 19 дүгээр
тогтоолоор “Дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчдад суралцагчийн
тэтгэлэг олгох журам”, “Дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчид сургалтын
төлбөрийн болон амьжиргааны зардлын зээл олгох журам”-ыг баталснаар “Дээд
боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хууль”-ийг
хэрэгжүүлэн дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчдад тэтгэлэг, зээл олгох
эрх зүйн орчин бүрджээ.
Түүнчлэн сургалтын төрийн сангийн зээлийн санхүүжилтээр гадаадын өндөр
хөгжилтэй орны их, дээд сургууль, коллежид бакалавр суралцуулах үйл ажиллагаа нь
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны “Дэлхийн шилдэг их сургуульд оюутан
суралцуулах тухай” 78 дугаар зарлиг, Монгол Улсын Засгийн газрын 2013 оны “Журам
шинэчлэн батлах, журамд өөрчлөлт оруулах тухай” 271 дүгээр тогтоолоор батлагдсан
“Дэлхийн шилдэг их сургуульд оюутан суралцуулах журам”, Монгол Улсын Засгийн Газрын
2014 оны “Журам, чиглэл шинэчлэн батлах тухай” 71 дүгээр тогтоол, Боловсрол, шинжлэх
ухааны сайдын 2013 оны “Журам батлах тухай” А/316 тушаалаар батлагдсан “Дэлхийн
шилдэг их сургуульд оюутан суралцуулах журам” зэрэг эрх зүйн баримт бичигт үндэслэн
явагдаж байна.
Тэтгэлэгт хөтөлбөрүүд
Монгол улсад хэрэгжиж буй тэтгэлэгт хөтөлбөрүүд дараах төрөл, хэлбэрүүдтэй
байна.
Зураг 1. Гадаад болон дотоодын тэтгэлэгт хөтөлбөрийн төрөл, хэлбэр
Эдгээр дотоод, гадаадын тэтгэлэгт хөтөлбөрийн бакалаврын түвшний сонгон шалгаруулалт
нь дараах байдлаар явагдана.
Бакалаврт суралцах хүсэлт гаргагчдын сонгон шалгаруулалт
Зураг 2. Ерөнхийлөгч болон Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэгт оюутан сонгон шалгаруулах
үйл явц
Тэтгэлэгт хөтөлбөр
Дотоодын тэтгэлэг Гадаадад суралцах тэтгэлэг
Үндэсний
Нэрэмжит
Засгийнгазар
хоорондынгэрээ
Төрийнсангийн
зээл
Хамтарсан
Урамшууллын
Ерөнхийлөгчийн БусадЕрөнхий сайдын
Зураг 3. Засгийн газар хоорондын гэрээ хэлэлцээрийн дагуу Монгол Улсын иргэнийг гадаадад
суралцуулах тэтгэлэгт сонгон шалгаруулах үйл явц
I. МОНГОЛ УЛСАД ХЭРЭГЖИЖ БУЙ ДОТООДЫН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР
Энэхүү судалгаагаар Монгол улсын дээд боловсролын байгууллагад суралцагчид
олгох тэтгэлэг зээлийн тухай эрх зүйн баримт бичгийг судлан үзэхэд :
Сургуулийнзахиргаа нь
сургалтын алба, багш,
оюутнытөлөөллөөс бүрдсэн
ажлын хэсэг нь бичиг
баримтадүндэслэн дүгнэлт
гаргана
Ажлын хэсгийн дүгнэлтийг
үндэслэн их сургууль албан
бичиг илгээнэ
Боловсролын асуудал
эрхэлсэн төрийнзахиргааны
төв байгууллага
МонголУлсын
Ерөнхийлөгчийн Тамгын
газар болон Засгийн газрын
хэрэг эрхлэхгазарт хүргүүлнэ
МонголУлсын Ерөнхийлөгч,
Ерөнхий сайдадтанилцуулан
тэтгэлэг олгохасуудлыг
эцэслэн шийдвэрлэж,
сургуулиудадмэдэгдэнэ
Суралцуулах болон
мэргэжлийн чиглэлболон
оюутнытоог хүлээн авч
суралцуулахулстайхарилцан
тохирох
Тэтгэлэгийн мэдээллийг
олон нийтэднээлттэй
зарлах
Тавигдах шаардлагыг
бүрэн хангажбуй
иргэнийгбүртгэх
Баримт бичигт
шинжилгээ хийх
Ярилцлага хийх
Шийдвэр гаргах
Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 19 дүгээр тогтоолын 3 дугаар хавсралтын
дагуу “Дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчид суралцагчийн
тэтгэлэг олгох журам ”-ын 1.2-т болон “Дээд боловсролын санхүүжилт,
суралцагчдын нийгмийн баталгааны тухай Монгол Улсын хууль”-ийн 3.1.4-т
суралцагчийн тэтгэлэг гэдгийг дараах байдлаар томьёолжээ.
ДОТООДЫН ТЭТГЭЛГИЙН ХЭЛБЭРҮҮД, ТЭДГЭЭРИЙН ОНЦЛОГ
Үндэсний тэтгэлэг
 Монгол Улсын аттестатчилагдсан дээд боловсролын сургалтын байгууллагад
зохих журмын дагуу элсэж, суралцах чадвар, идэвх санаачилга, төлөвшлөө
илтгэн харуулсан өдрийн ангийн суралцагчид үндэсний тэтгэлэг олгоно.
Урамшууллын тэтгэлэг
 Монгол Улсын дээд боловсролын сургалтын байгууллагад сурлагын өндөр
амжилт гарган суралцаж байгаа болон эрэлт ихтэй мэргэжлээр өдрийн ангид
амжилттай суралцаж байгаа суралцагчид урамшууллын тэтгэлэг олгоно.
Нэрэмжит тэтгэлэг
 Аж ахуйн нэгж, байгууллага, төрийн бус байгууллага, иргэн болон сургалтын
байгууллага тодорхой нөхцөл, болзол хангасан суралцагчид өөрийн нэрэмжит
тэтгэлэг олгож болох бөгөөд уг тэтгэлгийн болзол, нөхцөлийг тэтгэлэг олгогч
этгээд тогтооно.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн болон Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг
 “Шилдэг оюутанд монгол улсын ерөнхийлөгчийн болон ерөнхий сайдын
нэрэмжит тэтгэлэг олгох” тухай журам-ыг үндэслэн Монгол Улсын Засгийн
газрын 2014 оны 111 дүгээр тогтоолын дагуу олгоно.
 Онцгой авьяас, чадварыг хөгжүүлэх, урамшуулан дэмжих зорилгоор сурлага,
спорт, урлагийн онцгой амжилт гаргасан дотоодын их, дээд сургууль, коллеж,
мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвд суралцагчид Монгол Улсын
Ерөнхийлөгчийн болон Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэгт
хамрагдах боломжтой.
ДОТООДЫН ТЭТГЭЛЭГТ НЭР ДЭВШИГЧДЭД ТАВИГДАХ ЕРӨНХИЙ ШАЛГУУР
 Үндэсний тэтгэлэгт нэр дэвшигч нь аттестатчилагдсан сургуульд зохих
журмын дагуу өдрийн ангийн бакалаврын ангийн оюутнууд
 Урамшууллын тэтгэлэгт нэр дэвшигч нь амжилттай суралцаж байгаа болон
эрэлттэй мэргэжлээр суралцагсад
 Монгол улсын ерөнхийлөгчийн болон Ерөнхий сайдын тэтгэлэгт нэр дэвшигч
нь онцгой авьяас, чадварыг хөгжүүлэх, урамшуулан дэмжих зорилгоор
сурлага, спорт, урлагийн онцгой амжилт гаргасан дотоодын их, дээд
сургууль, коллеж, мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвд суралцагчид
хамрагдах боломжтой.
ДОТООДЫН ТЭТГЭЛЭГ ОЛГОХ ХЭМЖЭЭ, ҮРГЭЛЖЛЭХ ХУГАЦАА
Үндэсний тэтгэлэг
1.2. Дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчийн сургалтын төлбөр
болон амьжиргааны зардлыг бүхэлд нь буюу тодорхой хэсгийг санхүүжүүлэхэд
зориулан олгох буцалтгүй мөнгөн тусламжийг суралцагчийн тэтгэлэг гэнэ.
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 50 хувиар олгодог бөгөөд 2012 оны
нэгдүгээр сарын 18-ны 19 дүгээр тогтоолоор үндэсний тэтгэлгийг 145 мянга гаруй
оюутанд олгосон байна. Нэг хичээлийн жилд 10 хүртлэх сарын турш олгоно.
 Засгийн газрын 2014 оны 71 дүгээр тогтоолын дагуу “Дээд боловсролын
сургалтын байгууллагад суралцагчид суралцагчийн тэтгэлэг олгох журам”-д
бакалаврын хөтөлбөрт суралцагчийн голч дүн 2.0-оос доошгүй байсныг 3.0-
оос доошгүй байх хэмээн өөрчлөлт оруулсан байна.
Урамшууллын тэтгэлэг
2012 оны нэгдүгээр сарын 18-ны 19 дүгээр тогтоолоор идэвхи санаачлагатай онц
сурлагатан, 21014 оюутан урамшууллын тэтгэлэг хүртсэн байна.
Засгийн газрын 2014 оны 71 дүгээр тогтоолын дагуу “Дээд боловсролын сургалтын
байгууллагад суралцагчид суралцагчийн тэтгэлэг олгох журам”-д өөрчлөлт
оруулснаар урамшууллын тэтгэлэгийг дараах болзлыг хангасан оюутнууд авах
боломжтой болсон байна.
 3.6 болон түүнээс дээш голч дүнтэй суралцаж байгаа диплом, бакалаврын
зэргийн суралцагчид 50 хувийн;
 3.8 болон түүнээс дээш голч дүнтэй суралцаж байгаа диплом, бакалавр,
магистр, докторын зэргийн суралцагчид 75 хувийн;
 боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын
шийдвэрээр зохион байгуулсан улсын олимпиадад эхний гурван байранд
шалгарсан шинээр элсэгчид 100 хувийн;
 боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын
шийдвэрээр олон улсын олимпиадад оролцож, шагналт байранд шалгарсан
шинээр элсэгчид 100 хувийн;
Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэг
Жил бүр 30 хүртэл суралцагчид сар бүрийн 100.000 төгрөгийг 10 сарын
хугацаагаар олгоно
Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг
Жил бүр 50 хүртэлх суралцагчид сар бүрийн 80.000 төгрөгийг 10 сарын
хугацаагаар олгоно.
2. МОНГОЛ УЛСАД ХЭРЭГЖИЖ БУЙ ГАДААДАД ТЭТГЭЛЭГТЭЙ
СУРАЛЦУУЛАХ ХӨТӨЛБӨР
Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам дараах хэлбэрээр Монгол Улсын иргэнийг
гадаадад тэтгэлэгтэй суралцуулах ажлыг зохион байгуулж байна.
ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН ГЭРЭЭ, ХЭЛЭЛЦЭЭРИЙН ХҮРЭЭНД
Монгол Улс, ОХУ, БНХАУ, Польш, Унгар, Болгар, Казакстан, Куба, Вьетнам зэрэг
улстай байгуулсан Засгийн газар хоорондын гэрээ хэлэлцээрийн хүрээнд 2000-2014 онуудад
нийт 8500 орчим оюутныг гадаадад суралцуулахаар илгээсэн байна. 2015-2016 оны
хичээлийн жилд Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээрийн дагуу ОХУ, БНХАУ,
ӨМӨЗО, Турк, Чех, Польш, Унгар , Болгар, Украйн, Казакстан, Вьетнам, Лаос, Куба,
Энэтхэг зэрэг 14 оронд оюутан суралцуулна. Эдгээр улс орнуудад суралцах оюутныг сонгон
шалгаруулалтыг хариуцах байгууллага, шалгаруулах явц дараах байдалтай байна.
Зураг 4. Гадаад улс орнуудад суралцах оюутныг сонгон шалгаруулалтыг хариуцах байгууллага,
шалгаруулах явц
Бусад орнуудад суралцах оюутны сонгон шалгаруулалтыг Боловсрол, соёл, шинжлэх
ухааны яам тухайн орноос Монгол Улсад суугаа Элчин сайдын яамтай хамтран буюу
бие даан зохион байгуулдаг.
Гадаад улс орнуудад суралцуулах мэргэжлийн чиглэлүүд
Монгол Улстай Засгийн газар хоорондын гэрээний дагуу тэтгэлэгээр
суралцах бакалаврын оюутнууд нь олон мэргэжлийн чиглэлээр сурах боломжтой
боловч улс орнуудын тэтгэлэгт хөтөлбөрт ихэвчлэн
 уул уурхайн инженер,
 нисэхийн инженер,
 авто замын инженер,
 хөдөө аж ахуйн инженер,
 төмөр замын инженер,
 авто тээвэр зохион байгуулалт
 усны менежмент,
 хүрээлэн буй орчны инженерчлэл,
 технологи,
 байгалийн ухаан,
 эрчим хүчний эдийн засаг,
 хот төлөвлөлт,
 санхүү ба эдийн засаг
 тусгай хэрэгцээт боловсрол, гэх мэтчилэн мэргэжлийн чиглэлийг заасан
байдаг.
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс, Бүгд Найрамдах Ардчилсан
Лаос Ард Улс зэрэг улс орнууд мэргэжлийн чиглэл харгалзахгүй суралцуулдаг
онцлогтой.
Гадаад улс орнуудад тэтгэлэгтэй суралцуулах суралцагчдын тоо
Монгол Улстай Засгийн газар хоорондын гэрээний дагуу жил бүр олгодог
гадаад улс орнуудын тэтгэлэгийн тоог 2015, 2016 оны байдлаар харьцуулж үзэхэд :
ОХУ, Хятад,
ӨМӨЗО, Турк, Чех
Сонгон
шалгаруулалтын зар
Сонгон шалгаруулалт
Боловсрол соёл, шинжлэх
ухааны яам болон холбогдох
Элчин сайдын яам
Монгол Улсад суугаа
элчин сайдын яам
Төлөөлөгч
байгууллагууд
 2015 онд бакалаврын түвшинд хоёр улсын засгийн газрын гэрээний дагуу
олгогдсон нийт тэтгэлгийн 54 хувийг ОХУ, ӨМӨЗО,Унгар улсууд тус бүр 15
хувийг, харин бусад улс орнууд 3-0,1 хүртлэх хувийн тэтгэлэгийг олгосон
байна.
 2016 онд бакалаврын түвшинд хоёр улсын засгийн газрын гэрээний дагуу
олгогдсон нийт тэтгэлгийн 50 хувийг ОХУ, ӨМӨЗО,Унгар улсууд тус бүр 13
хувийг, БНХАУ 10 хувийг, харин бусад улс орнууд 3-0,1 хүртлэх хувийн
тэтгэлэгийг олгосон байна. (Хүснэгт 1)
Хүснэгт 1 Хоёр улсын засгийн газрын гэрээний дагуу олгогдсон тэтгэлэг (Бакалавр)
Улсын нэр
ОХУ
ӨМӨЗО
БНХАУ
Япон
Унгар
Польш
Украйн
Вьетнам
Франц
Лаос
БНСУ
Беларусь
Куба
Казакстан
Болгар
Олгох
тэтгэлэгийн
тоо
2015
он
350 100 20 97 100 23 15 15 10 8 4 3 3 2 1
2016
он
371 100 78 150 100 20 20 12 10 8 4 3 1 2 4
Зураг 5. Хоёр улсын засгийн газрын гэрээний дагуу олгогдсон тэтгэлэг (Бакалавр)
СУРГАЛТЫН ТӨРИЙН САНГИЙН ЗЭЭЛИЙН САНХҮҮЖИЛТИЙН ХҮРЭЭНД
Сургалтын төрийн сангийн зээлийн санхүүжилтээр гадаадын өндөр хөгжилтэй
орны их, дээд сургуульд бакалаврт суралцуулах Монгол Улсын Засгийн газрын
хөтөлбөрийн хүрээнд гадаадад суралцуулах мэргэжлийн чиглэл, оюутны тоог
Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, үндсэн чиглэл, нийгэм, эдийн засаг,
шинжлэх ухаан, технологийн хөгжлийн төлөв байдлыг харгалзан боловсролын
асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас тогтоодог. Энэхүү
хөтөлбөрийн хүрээнд бакалаврын сургалтад суралцагчид зөвхөн сургалтын
төлбөрийг зээл хэлбэрээр олгодог бөгөөд суралцахтай холбогдон гарах (амьжиргааны
зардал, байрны төлбөр зэрэг) бусад зардлыг суралцагч хариуцахаар шийдвэрлэсэн
байдаг.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу Дэлхийн шилдэг 100 их,
дээд сургуулийн бакалаврын сургалтад Сургалтын төрийн сангийн санхүүжилтээр
0
50
100
150
200
250
300
350
400
2015 он
2016 он
оюутан суралцуулах хөтөлбөрийг 2014 оноос хэрэгжүүлж эхэлсэн. Дэлхийн шилдэг
их сургуулиудын зэрэглэл тогтоодог олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн "Times Higher
Education World University Rankings" (THE) болон "Academic Ranking of World
Universities" (ARWU) жагсаалтын эхний 100-д багтсан их сургуулийг дэлхийн
шилдэг их сургуульд тооцохоор тогтоосон байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн
зарлиг,Засгийн газрын тогтоолын дагуу “Дэлхийн шилдэгих сургуульд оюутан
мургах тухай” БШУ-сайдын 271 тоот тушаалаар сонгон шалгаруулалтанд тэнцсэн
Монгол улсын 136 иргэн дэлхийн шилдэг их сургуулиудад суралцаж байна.
Бакалаврт суралцахаар хүсэлт гаргагчдад тавигдах ерөнхий шаардлага
 Монгол улсын иргэн байх;
 Дэлхийн шилдэг их сургуулиудын зэрэглэл тогтоодог олон улсад хүлээн
зөвшөөрөгдсөн жагсаалтын 1-20-д жагссан сургуульд мэргэжлийн чиглэл
харгалзахгүйгээр суралцаж байгаа эсвэл суралцах урилга авсан иргэн байх;
 Дэлхийн шилдэг их сургуулиудын зэрэглэл тогтоодог олон улсад хүлээн
зөвшөөрөгдсөн жагсаалтын 21-100-д жагссан сургуульд Засгийн газраас
тогтоосон тэргүүлэх ач холбогдолтой мэргэжлийн чиглэлээр суралцах урилга
авсан иргэн эсвэл суралцаж байгаа оюутан байх;
ХАМТАРСАН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД
Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас дэлхийн шилдэг их сургуульд
манай улсад шаардлагатай байгаа нарийн мэргэжлээр оюутан сургах талаар АНУ,
ХБНГУ-ын сургалтын тэтгэлэг олгодог байгууллага болох Фулбрайтын сан, Германы
эрдмийн солилцооны албатай хамтарсан тэтгэлгийн хөтөлбөрүүд хэрэгжүүлж байна.
Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Засгийн газрын тэтгэлэг болох
Чевнингийн хөтөлбөртэй хамтран 2014 оноос тэтгэлэгт хөтөлбөрийг мөн хэрэгжүүлж
байна. Эдгээр тэтгэлэгт нийт 110 оюутан хамрагдаад байна. Эдгээр тэтгэлгийн
сонгон шалгаруулалтыг тус улсуудаас Монгол Улсад суугаа Элчин Сайдын яамд
зохион байгуулдаг.
ДҮГНЭЛТ
Бид энэхүү судалгааг Монгол улсын их, дээд сургуулийн бакалаврын түвшний
суралцагчдад тэтгэлэг олгохтой холбоотой зарим эрхзүйн баримт бичгийн
өнөөгийн байдал, зохицуулалтын хүрээнд хийв.
Их, дээд сургуулийн бакалаврын түвшинд суралцагчдад олгож буй тэтгэлэгт
хөтөлбөрүүд нь дээд боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх, дээд боловсролын
чанарыг сайжруулахад чиглэсэн үйл ажиллагаа болж байна.
Тэтгэлэгт хөтөлбөр нь оюутан залууст дээд боловсролыг гадаадын нэр хүндтэй
их, дээд сургуулиудад төрийн дэмжлэгтэйгээр эзэмших боломж олгож байна. Гэсэн
хэдий ч бакалаврын түвшний тэтгэлэгт хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүнгийн судалгаа
төдийлөн хийгдээгүй байна. Иймд тэтгэлэгт хөтөлбөрийн хэрэгжилтийн болон үр
дүнгийн судалгаа, хяналт-үнэлгээг хийж байх шаардлагатай байна.
Цаашид сургалтын тэтгэлэгт хөтөлбөрийг олон улсын жишигт нийцүүлэн
хөгжүүлэх, дээд боловсролын сургалтын байгууллагуудын гадаад харилцаа хамтын
ажиллагааны цар хүрээг улам нэмэгдүүлэх хэрэгцээ шаардлагатай.
Зохиогчдын тухай
Батжавын Баярцэцэг (Ph.D) - БСШУЯ, Боловсролын хүрээлэнгийн Дээд болон
мэргэжлийн боловсролын судалгааны секторын эрхлэгч. Дээд болон мэргэжлийн
боловсролын бодлогын чиглэлээр судалгаа хийдэг.
Усны-Эхийн Мягмаржав - БСШУЯ, Боловсролын хүрээлэнгийн Дээд болон
мэргэжлийн боловсролын судалгааны секторын эрдэм шинжилгээний ажилтан. Дээд
боловсролын агуулга, стандарт, хөтөлбөрийн чиглэлээр судалгаа хийдэг. МУИС-ийн
докторант.
Разуханы Нурбек - БСШУЯ, Боловсролын хүрээлэнгийн Дээд болон мэргэжлийн
боловсролын судалгааны секторын эрдэм шинжилгээний ажилтан. Дээд боловсролын
засаглал, менежментийн чиглэлээр судалгааны ажил хийдэг.
Ном зүй
(2002) - Дээд боловсролын тухай хууль
(2011) - Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай
хууль
(2006) - Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2006 оны "Журам батлах тухай"
433 дугаар тушаал
(2007) - Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2007 оны "Журам батлах тухай"
11 дүгээр тушаалаар батлагдсан "Сургалтын төрийн сангийн санхүүжилтээр гадаадад
магистрантур, докторантурт суралцах хүмүүсийг шалгаруулах журам
(2012) - Монгол Улсын Засгийн Газрын 2012 оны "Журам батлах тухай" 19 дүгээр
тогтоолоор батлагдсан "Дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчид
сургалтын төлбөрийн болон амьжиргааны зардлын зээл олгох журам"
(2013) - Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны "Дэлхийн шилдэг их сургуульд
оюутан суралцуулах тухай" 78 дугаар зарлиг
(2013) - Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2013 оны "Журам шинэчлэн
батлах, журамд өөрчлөлт оруулах тухай" 271 дүгээр тогтоолоор батлагдсан "Дэлхийн
шилдэг их сургуульд оюутан суралцуулах журам"
(2013) - Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2013 оны "Журам батлах тухай"
а/316 тушаалаар батлагдсан "Дэлхийн шилдэг их сургуульд оюутан суралцуулах
тухай журам"
(2014) - Монгол Улсын Засгийн Газрын 2014 оны "Журам, чиглэл шинэчлэн батлах
тухай" 71 дүгээр тогтоол
БСШУЯ., (2015). Салбарын мэдээ, мэдээлэл http: www.meds.gov.mn
ХЗЯ., ХЗҮХ., (2015).Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем www.legalinfo.mn
БСШУЯ., Боловсролын хүрээлэнгийн мэдээлэл www.mier.mn

ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР –ДЭЭД БОЛОВСРОЛД

  • 1.
    ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР –ДЭЭДБОЛОВСРОЛД Батжавын БАЯРЦЭЦЭГ, Разуханы НУРБЕК, Усны-Эхийн МЯГМАРЖАВ bayartsetseg@mier.mn, nurbyek@gmail.com, myagmarjav@mier.mn Хураангуй Монгол улсын их, дээд сургуулийн бакалаврын түвшний суралцагчдад тэтгэлэг олгохтой холбоотой зарим эрхзүйн баримт бичгийн өнөөгийн байдал, зохицуулалтын талаар шинжилгээ хийж судалгааны зарим үр дүнгээс танилцуулж байна. Энэхүү судалгааны үр дүнгээр Монгол улсад хэрэгжиж буй тэтгэлэгт хөтөлбөрүүд тэдгээрийн онцлог, ялгаа, засгийн газрын гэрээ хэлэлцээрийн дагуу мэргэжлийн ямар чиглэлүүдээр тэтгэлэг олгох хөтөлбөр хэдэн оронд хэрэгжиж байгаа талаар олон нийтийн хүртээл болгож байна. Түлхүүр үг: тэтгэлэгт хөтөлбөр, тэтгэлэгийн хэлбэр, тэтгэлэг олгох журам, шаардлага, Оршил Аливаа улс ороны шинжлэх ухаан, боловсролын салбарын хөгжлийг хурдасган суралцагч судлаач оюутан залуусын суралцах боломжийг улам нэмэгдүүлэгч гол хүч нь сургалтын тэтгэлэгт хөтөлбөр гэдгийг дэлхийн олон судлаач, эрдэмтэд онцлон тэмдэглэдэг. Гадаадын олон улс оронуудад боловсролын салбарт сургалтын тэтгэлэгт хөтөлбөрүүд томоохон байр суурь эзэлдэг. Монгол Улсад ч мөн адил сүүлийн жилүүдэд салбарын хэмжээнд сургалтын тэтгэлэгт хөтөлбөрт ихээхэн анхаарал хандуулж олон улсын жишигт нийцүүлсэн хууль эрх зүй, санхүүжилт, дотоод болон гадаад харилцаа хамтын ажиллагааг хөгжүүлж эхэлсэн нь томоохон үр дүнтэй алхам болж байна. Монгол Улсад сургалтын тэтгэлэгт хөтөлбөртэй холбоотой харилцааг зохицуулж буй хүчин төгөлдөр мөрдөгдөж буй дараах эрх зүйн баримт бичгүүд байна. Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 19 дүгээр тогтоолоор “Дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчдад суралцагчийн тэтгэлэг олгох журам”, “Дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчид сургалтын төлбөрийн болон амьжиргааны зардлын зээл олгох журам”-ыг баталснаар “Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хууль”-ийг хэрэгжүүлэн дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчдад тэтгэлэг, зээл олгох эрх зүйн орчин бүрджээ. Түүнчлэн сургалтын төрийн сангийн зээлийн санхүүжилтээр гадаадын өндөр хөгжилтэй орны их, дээд сургууль, коллежид бакалавр суралцуулах үйл ажиллагаа нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны “Дэлхийн шилдэг их сургуульд оюутан суралцуулах тухай” 78 дугаар зарлиг, Монгол Улсын Засгийн газрын 2013 оны “Журам шинэчлэн батлах, журамд өөрчлөлт оруулах тухай” 271 дүгээр тогтоолоор батлагдсан “Дэлхийн шилдэг их сургуульд оюутан суралцуулах журам”, Монгол Улсын Засгийн Газрын 2014 оны “Журам, чиглэл шинэчлэн батлах тухай” 71 дүгээр тогтоол, Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2013 оны “Журам батлах тухай” А/316 тушаалаар батлагдсан “Дэлхийн шилдэг их сургуульд оюутан суралцуулах журам” зэрэг эрх зүйн баримт бичигт үндэслэн явагдаж байна.
  • 2.
    Тэтгэлэгт хөтөлбөрүүд Монгол улсадхэрэгжиж буй тэтгэлэгт хөтөлбөрүүд дараах төрөл, хэлбэрүүдтэй байна. Зураг 1. Гадаад болон дотоодын тэтгэлэгт хөтөлбөрийн төрөл, хэлбэр Эдгээр дотоод, гадаадын тэтгэлэгт хөтөлбөрийн бакалаврын түвшний сонгон шалгаруулалт нь дараах байдлаар явагдана. Бакалаврт суралцах хүсэлт гаргагчдын сонгон шалгаруулалт Зураг 2. Ерөнхийлөгч болон Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэгт оюутан сонгон шалгаруулах үйл явц Тэтгэлэгт хөтөлбөр Дотоодын тэтгэлэг Гадаадад суралцах тэтгэлэг Үндэсний Нэрэмжит Засгийнгазар хоорондынгэрээ Төрийнсангийн зээл Хамтарсан Урамшууллын Ерөнхийлөгчийн БусадЕрөнхий сайдын
  • 3.
    Зураг 3. Засгийнгазар хоорондын гэрээ хэлэлцээрийн дагуу Монгол Улсын иргэнийг гадаадад суралцуулах тэтгэлэгт сонгон шалгаруулах үйл явц I. МОНГОЛ УЛСАД ХЭРЭГЖИЖ БУЙ ДОТООДЫН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР Энэхүү судалгаагаар Монгол улсын дээд боловсролын байгууллагад суралцагчид олгох тэтгэлэг зээлийн тухай эрх зүйн баримт бичгийг судлан үзэхэд : Сургуулийнзахиргаа нь сургалтын алба, багш, оюутнытөлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг нь бичиг баримтадүндэслэн дүгнэлт гаргана Ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн их сургууль албан бичиг илгээнэ Боловсролын асуудал эрхэлсэн төрийнзахиргааны төв байгууллага МонголУлсын Ерөнхийлөгчийн Тамгын газар болон Засгийн газрын хэрэг эрхлэхгазарт хүргүүлнэ МонголУлсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайдадтанилцуулан тэтгэлэг олгохасуудлыг эцэслэн шийдвэрлэж, сургуулиудадмэдэгдэнэ Суралцуулах болон мэргэжлийн чиглэлболон оюутнытоог хүлээн авч суралцуулахулстайхарилцан тохирох Тэтгэлэгийн мэдээллийг олон нийтэднээлттэй зарлах Тавигдах шаардлагыг бүрэн хангажбуй иргэнийгбүртгэх Баримт бичигт шинжилгээ хийх Ярилцлага хийх Шийдвэр гаргах
  • 4.
    Монгол Улсын Засгийнгазрын 2012 оны 19 дүгээр тогтоолын 3 дугаар хавсралтын дагуу “Дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчид суралцагчийн тэтгэлэг олгох журам ”-ын 1.2-т болон “Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай Монгол Улсын хууль”-ийн 3.1.4-т суралцагчийн тэтгэлэг гэдгийг дараах байдлаар томьёолжээ. ДОТООДЫН ТЭТГЭЛГИЙН ХЭЛБЭРҮҮД, ТЭДГЭЭРИЙН ОНЦЛОГ Үндэсний тэтгэлэг  Монгол Улсын аттестатчилагдсан дээд боловсролын сургалтын байгууллагад зохих журмын дагуу элсэж, суралцах чадвар, идэвх санаачилга, төлөвшлөө илтгэн харуулсан өдрийн ангийн суралцагчид үндэсний тэтгэлэг олгоно. Урамшууллын тэтгэлэг  Монгол Улсын дээд боловсролын сургалтын байгууллагад сурлагын өндөр амжилт гарган суралцаж байгаа болон эрэлт ихтэй мэргэжлээр өдрийн ангид амжилттай суралцаж байгаа суралцагчид урамшууллын тэтгэлэг олгоно. Нэрэмжит тэтгэлэг  Аж ахуйн нэгж, байгууллага, төрийн бус байгууллага, иргэн болон сургалтын байгууллага тодорхой нөхцөл, болзол хангасан суралцагчид өөрийн нэрэмжит тэтгэлэг олгож болох бөгөөд уг тэтгэлгийн болзол, нөхцөлийг тэтгэлэг олгогч этгээд тогтооно. Монгол Улсын Ерөнхийлөгчийн болон Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг  “Шилдэг оюутанд монгол улсын ерөнхийлөгчийн болон ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг олгох” тухай журам-ыг үндэслэн Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 111 дүгээр тогтоолын дагуу олгоно.  Онцгой авьяас, чадварыг хөгжүүлэх, урамшуулан дэмжих зорилгоор сурлага, спорт, урлагийн онцгой амжилт гаргасан дотоодын их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвд суралцагчид Монгол Улсын Ерөнхийлөгчийн болон Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэгт хамрагдах боломжтой. ДОТООДЫН ТЭТГЭЛЭГТ НЭР ДЭВШИГЧДЭД ТАВИГДАХ ЕРӨНХИЙ ШАЛГУУР  Үндэсний тэтгэлэгт нэр дэвшигч нь аттестатчилагдсан сургуульд зохих журмын дагуу өдрийн ангийн бакалаврын ангийн оюутнууд  Урамшууллын тэтгэлэгт нэр дэвшигч нь амжилттай суралцаж байгаа болон эрэлттэй мэргэжлээр суралцагсад  Монгол улсын ерөнхийлөгчийн болон Ерөнхий сайдын тэтгэлэгт нэр дэвшигч нь онцгой авьяас, чадварыг хөгжүүлэх, урамшуулан дэмжих зорилгоор сурлага, спорт, урлагийн онцгой амжилт гаргасан дотоодын их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвд суралцагчид хамрагдах боломжтой. ДОТООДЫН ТЭТГЭЛЭГ ОЛГОХ ХЭМЖЭЭ, ҮРГЭЛЖЛЭХ ХУГАЦАА Үндэсний тэтгэлэг 1.2. Дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчийн сургалтын төлбөр болон амьжиргааны зардлыг бүхэлд нь буюу тодорхой хэсгийг санхүүжүүлэхэд зориулан олгох буцалтгүй мөнгөн тусламжийг суралцагчийн тэтгэлэг гэнэ.
  • 5.
    Хөдөлмөрийн хөлсний доодхэмжээний 50 хувиар олгодог бөгөөд 2012 оны нэгдүгээр сарын 18-ны 19 дүгээр тогтоолоор үндэсний тэтгэлгийг 145 мянга гаруй оюутанд олгосон байна. Нэг хичээлийн жилд 10 хүртлэх сарын турш олгоно.  Засгийн газрын 2014 оны 71 дүгээр тогтоолын дагуу “Дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчид суралцагчийн тэтгэлэг олгох журам”-д бакалаврын хөтөлбөрт суралцагчийн голч дүн 2.0-оос доошгүй байсныг 3.0- оос доошгүй байх хэмээн өөрчлөлт оруулсан байна. Урамшууллын тэтгэлэг 2012 оны нэгдүгээр сарын 18-ны 19 дүгээр тогтоолоор идэвхи санаачлагатай онц сурлагатан, 21014 оюутан урамшууллын тэтгэлэг хүртсэн байна. Засгийн газрын 2014 оны 71 дүгээр тогтоолын дагуу “Дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчид суралцагчийн тэтгэлэг олгох журам”-д өөрчлөлт оруулснаар урамшууллын тэтгэлэгийг дараах болзлыг хангасан оюутнууд авах боломжтой болсон байна.  3.6 болон түүнээс дээш голч дүнтэй суралцаж байгаа диплом, бакалаврын зэргийн суралцагчид 50 хувийн;  3.8 болон түүнээс дээш голч дүнтэй суралцаж байгаа диплом, бакалавр, магистр, докторын зэргийн суралцагчид 75 хувийн;  боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын шийдвэрээр зохион байгуулсан улсын олимпиадад эхний гурван байранд шалгарсан шинээр элсэгчид 100 хувийн;  боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын шийдвэрээр олон улсын олимпиадад оролцож, шагналт байранд шалгарсан шинээр элсэгчид 100 хувийн; Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэг Жил бүр 30 хүртэл суралцагчид сар бүрийн 100.000 төгрөгийг 10 сарын хугацаагаар олгоно Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг Жил бүр 50 хүртэлх суралцагчид сар бүрийн 80.000 төгрөгийг 10 сарын хугацаагаар олгоно. 2. МОНГОЛ УЛСАД ХЭРЭГЖИЖ БУЙ ГАДААДАД ТЭТГЭЛЭГТЭЙ СУРАЛЦУУЛАХ ХӨТӨЛБӨР Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам дараах хэлбэрээр Монгол Улсын иргэнийг гадаадад тэтгэлэгтэй суралцуулах ажлыг зохион байгуулж байна. ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН ГЭРЭЭ, ХЭЛЭЛЦЭЭРИЙН ХҮРЭЭНД Монгол Улс, ОХУ, БНХАУ, Польш, Унгар, Болгар, Казакстан, Куба, Вьетнам зэрэг улстай байгуулсан Засгийн газар хоорондын гэрээ хэлэлцээрийн хүрээнд 2000-2014 онуудад нийт 8500 орчим оюутныг гадаадад суралцуулахаар илгээсэн байна. 2015-2016 оны хичээлийн жилд Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээрийн дагуу ОХУ, БНХАУ, ӨМӨЗО, Турк, Чех, Польш, Унгар , Болгар, Украйн, Казакстан, Вьетнам, Лаос, Куба,
  • 6.
    Энэтхэг зэрэг 14оронд оюутан суралцуулна. Эдгээр улс орнуудад суралцах оюутныг сонгон шалгаруулалтыг хариуцах байгууллага, шалгаруулах явц дараах байдалтай байна. Зураг 4. Гадаад улс орнуудад суралцах оюутныг сонгон шалгаруулалтыг хариуцах байгууллага, шалгаруулах явц Бусад орнуудад суралцах оюутны сонгон шалгаруулалтыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам тухайн орноос Монгол Улсад суугаа Элчин сайдын яамтай хамтран буюу бие даан зохион байгуулдаг. Гадаад улс орнуудад суралцуулах мэргэжлийн чиглэлүүд Монгол Улстай Засгийн газар хоорондын гэрээний дагуу тэтгэлэгээр суралцах бакалаврын оюутнууд нь олон мэргэжлийн чиглэлээр сурах боломжтой боловч улс орнуудын тэтгэлэгт хөтөлбөрт ихэвчлэн  уул уурхайн инженер,  нисэхийн инженер,  авто замын инженер,  хөдөө аж ахуйн инженер,  төмөр замын инженер,  авто тээвэр зохион байгуулалт  усны менежмент,  хүрээлэн буй орчны инженерчлэл,  технологи,  байгалийн ухаан,  эрчим хүчний эдийн засаг,  хот төлөвлөлт,  санхүү ба эдийн засаг  тусгай хэрэгцээт боловсрол, гэх мэтчилэн мэргэжлийн чиглэлийг заасан байдаг. Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс, Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улс зэрэг улс орнууд мэргэжлийн чиглэл харгалзахгүй суралцуулдаг онцлогтой. Гадаад улс орнуудад тэтгэлэгтэй суралцуулах суралцагчдын тоо Монгол Улстай Засгийн газар хоорондын гэрээний дагуу жил бүр олгодог гадаад улс орнуудын тэтгэлэгийн тоог 2015, 2016 оны байдлаар харьцуулж үзэхэд : ОХУ, Хятад, ӨМӨЗО, Турк, Чех Сонгон шалгаруулалтын зар Сонгон шалгаруулалт Боловсрол соёл, шинжлэх ухааны яам болон холбогдох Элчин сайдын яам Монгол Улсад суугаа элчин сайдын яам Төлөөлөгч байгууллагууд
  • 7.
     2015 ондбакалаврын түвшинд хоёр улсын засгийн газрын гэрээний дагуу олгогдсон нийт тэтгэлгийн 54 хувийг ОХУ, ӨМӨЗО,Унгар улсууд тус бүр 15 хувийг, харин бусад улс орнууд 3-0,1 хүртлэх хувийн тэтгэлэгийг олгосон байна.  2016 онд бакалаврын түвшинд хоёр улсын засгийн газрын гэрээний дагуу олгогдсон нийт тэтгэлгийн 50 хувийг ОХУ, ӨМӨЗО,Унгар улсууд тус бүр 13 хувийг, БНХАУ 10 хувийг, харин бусад улс орнууд 3-0,1 хүртлэх хувийн тэтгэлэгийг олгосон байна. (Хүснэгт 1) Хүснэгт 1 Хоёр улсын засгийн газрын гэрээний дагуу олгогдсон тэтгэлэг (Бакалавр) Улсын нэр ОХУ ӨМӨЗО БНХАУ Япон Унгар Польш Украйн Вьетнам Франц Лаос БНСУ Беларусь Куба Казакстан Болгар Олгох тэтгэлэгийн тоо 2015 он 350 100 20 97 100 23 15 15 10 8 4 3 3 2 1 2016 он 371 100 78 150 100 20 20 12 10 8 4 3 1 2 4 Зураг 5. Хоёр улсын засгийн газрын гэрээний дагуу олгогдсон тэтгэлэг (Бакалавр) СУРГАЛТЫН ТӨРИЙН САНГИЙН ЗЭЭЛИЙН САНХҮҮЖИЛТИЙН ХҮРЭЭНД Сургалтын төрийн сангийн зээлийн санхүүжилтээр гадаадын өндөр хөгжилтэй орны их, дээд сургуульд бакалаврт суралцуулах Монгол Улсын Засгийн газрын хөтөлбөрийн хүрээнд гадаадад суралцуулах мэргэжлийн чиглэл, оюутны тоог Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, үндсэн чиглэл, нийгэм, эдийн засаг, шинжлэх ухаан, технологийн хөгжлийн төлөв байдлыг харгалзан боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас тогтоодог. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд бакалаврын сургалтад суралцагчид зөвхөн сургалтын төлбөрийг зээл хэлбэрээр олгодог бөгөөд суралцахтай холбогдон гарах (амьжиргааны зардал, байрны төлбөр зэрэг) бусад зардлыг суралцагч хариуцахаар шийдвэрлэсэн байдаг. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу Дэлхийн шилдэг 100 их, дээд сургуулийн бакалаврын сургалтад Сургалтын төрийн сангийн санхүүжилтээр 0 50 100 150 200 250 300 350 400 2015 он 2016 он
  • 8.
    оюутан суралцуулах хөтөлбөрийг2014 оноос хэрэгжүүлж эхэлсэн. Дэлхийн шилдэг их сургуулиудын зэрэглэл тогтоодог олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн "Times Higher Education World University Rankings" (THE) болон "Academic Ranking of World Universities" (ARWU) жагсаалтын эхний 100-д багтсан их сургуулийг дэлхийн шилдэг их сургуульд тооцохоор тогтоосон байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг,Засгийн газрын тогтоолын дагуу “Дэлхийн шилдэгих сургуульд оюутан мургах тухай” БШУ-сайдын 271 тоот тушаалаар сонгон шалгаруулалтанд тэнцсэн Монгол улсын 136 иргэн дэлхийн шилдэг их сургуулиудад суралцаж байна. Бакалаврт суралцахаар хүсэлт гаргагчдад тавигдах ерөнхий шаардлага  Монгол улсын иргэн байх;  Дэлхийн шилдэг их сургуулиудын зэрэглэл тогтоодог олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн жагсаалтын 1-20-д жагссан сургуульд мэргэжлийн чиглэл харгалзахгүйгээр суралцаж байгаа эсвэл суралцах урилга авсан иргэн байх;  Дэлхийн шилдэг их сургуулиудын зэрэглэл тогтоодог олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн жагсаалтын 21-100-д жагссан сургуульд Засгийн газраас тогтоосон тэргүүлэх ач холбогдолтой мэргэжлийн чиглэлээр суралцах урилга авсан иргэн эсвэл суралцаж байгаа оюутан байх; ХАМТАРСАН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас дэлхийн шилдэг их сургуульд манай улсад шаардлагатай байгаа нарийн мэргэжлээр оюутан сургах талаар АНУ, ХБНГУ-ын сургалтын тэтгэлэг олгодог байгууллага болох Фулбрайтын сан, Германы эрдмийн солилцооны албатай хамтарсан тэтгэлгийн хөтөлбөрүүд хэрэгжүүлж байна. Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Засгийн газрын тэтгэлэг болох Чевнингийн хөтөлбөртэй хамтран 2014 оноос тэтгэлэгт хөтөлбөрийг мөн хэрэгжүүлж байна. Эдгээр тэтгэлэгт нийт 110 оюутан хамрагдаад байна. Эдгээр тэтгэлгийн сонгон шалгаруулалтыг тус улсуудаас Монгол Улсад суугаа Элчин Сайдын яамд зохион байгуулдаг. ДҮГНЭЛТ Бид энэхүү судалгааг Монгол улсын их, дээд сургуулийн бакалаврын түвшний суралцагчдад тэтгэлэг олгохтой холбоотой зарим эрхзүйн баримт бичгийн өнөөгийн байдал, зохицуулалтын хүрээнд хийв. Их, дээд сургуулийн бакалаврын түвшинд суралцагчдад олгож буй тэтгэлэгт хөтөлбөрүүд нь дээд боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх, дээд боловсролын чанарыг сайжруулахад чиглэсэн үйл ажиллагаа болж байна. Тэтгэлэгт хөтөлбөр нь оюутан залууст дээд боловсролыг гадаадын нэр хүндтэй их, дээд сургуулиудад төрийн дэмжлэгтэйгээр эзэмших боломж олгож байна. Гэсэн хэдий ч бакалаврын түвшний тэтгэлэгт хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүнгийн судалгаа төдийлөн хийгдээгүй байна. Иймд тэтгэлэгт хөтөлбөрийн хэрэгжилтийн болон үр дүнгийн судалгаа, хяналт-үнэлгээг хийж байх шаардлагатай байна.
  • 9.
    Цаашид сургалтын тэтгэлэгтхөтөлбөрийг олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлэх, дээд боловсролын сургалтын байгууллагуудын гадаад харилцаа хамтын ажиллагааны цар хүрээг улам нэмэгдүүлэх хэрэгцээ шаардлагатай. Зохиогчдын тухай Батжавын Баярцэцэг (Ph.D) - БСШУЯ, Боловсролын хүрээлэнгийн Дээд болон мэргэжлийн боловсролын судалгааны секторын эрхлэгч. Дээд болон мэргэжлийн боловсролын бодлогын чиглэлээр судалгаа хийдэг. Усны-Эхийн Мягмаржав - БСШУЯ, Боловсролын хүрээлэнгийн Дээд болон мэргэжлийн боловсролын судалгааны секторын эрдэм шинжилгээний ажилтан. Дээд боловсролын агуулга, стандарт, хөтөлбөрийн чиглэлээр судалгаа хийдэг. МУИС-ийн докторант. Разуханы Нурбек - БСШУЯ, Боловсролын хүрээлэнгийн Дээд болон мэргэжлийн боловсролын судалгааны секторын эрдэм шинжилгээний ажилтан. Дээд боловсролын засаглал, менежментийн чиглэлээр судалгааны ажил хийдэг. Ном зүй (2002) - Дээд боловсролын тухай хууль (2011) - Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хууль (2006) - Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2006 оны "Журам батлах тухай" 433 дугаар тушаал (2007) - Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2007 оны "Журам батлах тухай" 11 дүгээр тушаалаар батлагдсан "Сургалтын төрийн сангийн санхүүжилтээр гадаадад магистрантур, докторантурт суралцах хүмүүсийг шалгаруулах журам (2012) - Монгол Улсын Засгийн Газрын 2012 оны "Журам батлах тухай" 19 дүгээр тогтоолоор батлагдсан "Дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчид сургалтын төлбөрийн болон амьжиргааны зардлын зээл олгох журам" (2013) - Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны "Дэлхийн шилдэг их сургуульд оюутан суралцуулах тухай" 78 дугаар зарлиг (2013) - Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2013 оны "Журам шинэчлэн батлах, журамд өөрчлөлт оруулах тухай" 271 дүгээр тогтоолоор батлагдсан "Дэлхийн шилдэг их сургуульд оюутан суралцуулах журам" (2013) - Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2013 оны "Журам батлах тухай" а/316 тушаалаар батлагдсан "Дэлхийн шилдэг их сургуульд оюутан суралцуулах тухай журам" (2014) - Монгол Улсын Засгийн Газрын 2014 оны "Журам, чиглэл шинэчлэн батлах тухай" 71 дүгээр тогтоол БСШУЯ., (2015). Салбарын мэдээ, мэдээлэл http: www.meds.gov.mn ХЗЯ., ХЗҮХ., (2015).Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем www.legalinfo.mn БСШУЯ., Боловсролын хүрээлэнгийн мэдээлэл www.mier.mn