SlideShare a Scribd company logo
1 of 5
Боловсролынхүрээлэнгийндэд захирал, дэд профессор Р.Нямцэрэн nyamtseren@mier.mn
Боловсролынхүрээлэнгийнэрдэм шинжилгээний ажилтанР.Нурбек nurbek@mier.mn
ОРОН НУТАГ ДАХЬ ИХ, ДЭЭД СУРГУУЛИУДЫН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ,
ЦААШИД ХӨГЖИХ ХЭРЭГЦЭЭ
Хураангуй
Дээд боловсрол эзэмших нь зөвхөн тухайн төгсөгчид төдийгүй нийгэмд ихээхэн ашиг тустай нийгмийн үйлчилгээ юм.
Манай улсын дээд боловсролтой хүний боловсролын өгөөж дэлхийн өндөр хөгжилтэй улс орнуудын нэгэн адил өндөр
байдаг. Иймд хүн бүр дээд боловсрол эзэмшихийг эрмэлзэх болсон. Орон нутагт үйл ажиллагаа явуулж буй их, дээд
сургуулиуд нь тухайн орон нутгийн хөгжилд (соёл, эдийн засаг, боловсон хүчний нөөц, чанар, хүн ам зүйн бодлогод) үнэтэй
хувь нэмэр оруулж байдаг. Эцэг, эхтэй эргэх холбоотой байж, оюутны сурлага, хөгжил, хүмүүжил, төлөвшилд анхаардаг
байдал нь хотын сургуулиудаас давуу байдаг. Орон нутагт суралцаж буй оюутны хувьд амьжиргааны бага зардлаар
суралцах боломжтойгоос гадна цаг ашиглалт сайн байх, монгол ёс заншил, ахуй, сургууль багшийн анхаарал, халамжид ойр
байх зэрэг олон давуу талтай. Ийм ч учраас орон нутаг дахь их, дээд сургуулиуд нь Монгол улсын тогтвортой хөгжилд
онцгой үүрэгтэй байна.
Гэтэл сүүлийн жилүүдэд орон нутаг дахь их, дээд сургуулиудын оюутны тоо эрс цөөрч, оршин тогтноход хүндрэл учраад
байгаа тул дээрх асуудлыг тодруулах үүднээс Монгол улсын зарим бодлогын баримт бичгүүд, БСШУСЯ-ны БСМС дэх
холбогдох мэдээлэл, их дээд сургуулийн элсэлтийн бодлого, хөдөлмөрийн зах зээлийн уялдаа, орон нутаг дахь их, дээд
сургуулиудын өнөөгийн нөхцөл байдал, зарим мэргэжлийн багшлах боловсон хүчний асуудалд шинжилгээ хийж үзлээ.
Ингэхэд бодлогын баримт бичгүүдэд тогтвортой хөгжлийн зорилгыг хангахад чиглэсэн, хөдөлмөрийн зах зээлийн хөгжлийн
бодлого нь олон улсын хөдөлмөрийн зах зээлийн хөгжлийн бодлого, чиг хандлагатай оновчтой уялдсан, бүс нутгийн
хөгжлийг дэмжсэн, хөдөлмөрийн зах зээлд хүлээн зөвшөөрөгдөхүйц мэдлэг, ур чадвартай төгсөгчдийг бэлтгэн гаргадаг дээд
боловсролын тогтолцоотой болох, нийгэм, эдийн засгийн хувьд үр ашигтай хэрэгжих, хөдөлмөрийн таатай нөхцөлийг
бүрдүүлэх гол зорилго, алсын хараатай заалтууд байдаг ч дээд боловсролын сургалтын байгууллагын элсэлт, төгсөлтийн
бодлого, сургалтын чанар дээрх бодлогуудтай оновчтой уялдахгүй байгаа байдал ажиглагдаж байна.
Сүүлийн жилүүдэд их, дээд сургуульд элсэгчийн тоог дээд боловсролын сургалтын байгууллагын удирдах зөвлөл тогтоох
болсноор ЕБС төгсөгчийн тооноос хэтэрсэн, хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд тулгуурлаагүй тоо баталж, оюутныг “хаман”
сургах болжээ. Энэ нь ЭЕШ-д бэлдсэн, өндөр оноо авсан хүүхдийн сэтгэл зүйгээс гадна элсүүлэн сургаж байгаа сургууль,
дээд боловсролын үнэлэмж, мэргэжлийн нэр хүнд, ажиллах хүчний нийлүүлэлт, орон нутаг дахь их, дээд сургуулиудын
оршин тогтнох үндэс, хүн амын суурьшлын бодлого төлөвлөлт, нийслэл хотын ачаалал, сум, орон нутгийн боловсон хүчний
чанарт сөргөөр нөлөөлж байна. Улаанбаатар хотод хэт их төвлөрсөн байдлыг арилгах томоохон боломж хөдөө орон нутагт
байгааг анхаарах хэрэгтэй байна. Орон нутаг дахь их, дээд сургуулиудыг төрийн бодлогоор дэмжиж, хөрөнгө оруулалт
хийснээр бүс нутгийн нийгэм, эдийн засгийн хөгжлийг хангах, хөдөө орон нутгийн боловсон хүчний чанарыг дээшлүүлэх,
ажлын байрыг нэмэгдүүлэх, хот хөдөөгийн суурьшлын ялгааг багасгах, ажилгүйдэл, ядуурлыг бууруулахад ихээхэн үр дүн
гарах нэг том боломж байгааг харуулж байна.
Түлхүүр үг: Тогтвортой хөгжил, боловсролын өгөөж, орон нутаг, их, дээд сургууль, элсэлт, төгсөлт, сургалтын чанар, ажил
эрхлэлт
Үндсэн хэсэг
Дэлхий дахинд нийгмийн хөгжлийн чиг хандлага нь “мэдлэгт суурилсан эдийн засаг”-ийн хөгжлөөр
тодорхойлогдох болж, улс орны нийгмийн хөгжилд их, дээд сургуулийн оруулах хувь нэмэр, үүрэг оролцоо
маш ихээр өсөн нэмэгдэж, дэлхийд өрсөлдөх чадварлаг мэргэжилтэн, инновацийн бүтээл, шилдэг хүний нөөц
бэлтгэх шаардлага бий болсон байна. Дэлхийн олон оронд дээд боловсрол эзэмших нь зөвхөн тухайн төгсөгчид
төдийгүй нийгэмд ихээхэн ашиг тустай нийгмийн үйлчилгээ гэдгийг хүлээн зөвшөөрөөд байна. Дээд
боловсролтой хүн хэдий чинээ олон байна төдий чинээ ажилгүйдэл, ядуурал, гэмт хэргийн гаралтыг
бууруулдаг, сайн засаглалыг бүрдүүлдэг болохыг нэлээд олон судалгаа батлан харуулдаг. Ялангуяа хөгжингүй
орнуудад боловсролын түвшин өндөр байх нь ажилгүйдлийн түвшин бага байхад нөлөөлж байдаг. Эдийн
засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (ЭЗХАХБ)–ын судалгаагаар 2013 оны байдлаар 25-64 насны
ажиллагчдын дунд бүрэн дундаас бага боловсролтой хүмүүсийн дөнгөж 55% нь, бүрэн дунд, мэргэжлийн
боловсролтой хүмүүсийн 73% нь, харин дээд боловсролтой хүмүүсийн 83% нь ажил эрхэлж байна.
БСШУСЯ, Азийн хөгжлийн банкны хэрэгжүүлж буй Дээд боловсролын шинэчлэлийн төслийн хүрээнд IRIM
судалгааны хүрээлэнгийн гүйцэтгэсэн “Дээд боловсролыг хөдөлмөрийн зах зээлтэй уялдуулах нь” зөвлөх
үйлчилгээгээр гүйцэтгэсэн шинжилгээнд үндэслэн судлаач Д.Лхагвасүрэн, З.Манлайбаатар нар Минсер
(Mincer, 1958) -ийн тэгшитгэлийн аргаар тухайн хүн бүрэн дунд боловсролтой, нас чацуу хүнтэй харьцуулахад
цалин нь дунджаар хэдэн хувь зөрүүтэй байгааг тооцоолон бүрэн дундаас доош боловсролын түвшинтэй хүний
боловсролын өгөөж -39%, бүрэн дунд боловсролын түвшинтэй хүний боловсролын өгөөж 0%, техник
мэргэжлийн боловсролын түвшинтэй хүний боловсролын өгөөж 11%, тусгай мэргэжлийн дунд боловсролын
түвшинтэй хүний боловсролын өгөөж 17%, дипломын дээд болон бакалаврын боловсролын түвшинтэй хүний
боловсролын өгөөж 41%, дипломын дараах боловсролын түвшинтэй хүний боловсролын өгөөж 54% байна
гэсэн шинжилгээ хийсэн байдаг.
Мөн БСШУСЯ-ны 2016-2017 оны дээд боловсролын салбарын статистик мэдээнд шижилгээ хийж үзэхэд
бакалаврын зэрэгтэй төгсөгчдийн 22% нь, магистрын зэрэгтэй төгсөгчийн 87% нь, докторын зэрэгтэй
төгсөгчдийн 98% нь төгсөх үедээ ажлын байраар хангагджээ. Ингэхээр дээд боловсрол эзэмших нь нийгэмд ч,
хувь хүнд ч өгөөжтэй бөгөөд эдгээр хүчин зүйлээс шалтгаалж ЕБС төгсөгч бүр дээд боловсрол эзэмших
эрмэлзэлтэй болсон. Гэтэл Монгол улсад элсэгчийн тоог дээд боловсролын сургалтын байгууллагын удирдах
зөвлөл тогтоох болсноор хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийг тооцолгүй баталдаг, элсэгчдэд тавих
босго оноо бага, сургалтын чанар сул, ажил олгогчийн хэрэгцээ шаардлагыг бүрэн дүүрэн хангаж чадахгүй
байгаа зэргээс нийгэмд ажилгүйдэл нэмэгдэх шалтгаан болж байна. Залуучуудыг хувийн хэвшилд туршилтын
нэрээр цалингүй ажиллуулах, мэргэжлийн ур чадвар шаардлагагүй ажлын байруудад дээд боловсролтой
хүмүүсийг сонгон шалгаруулж авах зэргээр дээд боловсрол үнэгүйдэх хандлага бий болоод байна. 2017 оны 02
дугаар сарын байдлаар ХХҮХ-т бүртгэлтэй 47260 ажил хайж байгаа иргэдийн дунд дээд боловсролтой иргэн
13541, магистр, докторын зэрэгтэй иргэн 736 байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийг насны ангиллаар авч үзэхэд
15-24 насны иргэд 18%, 25-34 насны иргэд 40%, 35-44 насны иргэд 23%, 45-54 насны иргэд 15%, 55-59 насны
иргэд 3%, 60-аас дээш насны иргэд 1%-ийг тус тус эзэлж байгаа нь хөдөлмөрийн насныхны дунд ажил эрхлэх
сонирхолтой ч ажлын байр хомс, бие даан аж ахуй, бизнес эрхлэх таатай орчин байхгүй байгааг илтгэж байна.
Үүнтэй холбоотойгоор ажиллах хүчний өртөг, чанар буурч дээд боловсролын өгөөж нь ахмад болон залуу
үеийнхний хооронд харьцангуй ялгаатай болоод байгаа юм. IRIM судалгааны хүрээлэнгийн дээрх шинжилгээнд
дээд боловсролын өгөөж нь 41-54 насны ахмад хүмүүсийн дунд 54% байхад 23-30 насны залуусын дунд 30%
болж, ахмад болон залуу үеийнхний хооронд харьцангуй ялгаатай үзүүлэлт гарсан байна.
Улсын нийслэлдээ сургууль, соёл, олон нийтийн байгууллагууд, үйлдвэр, үйлчилгээний газар төвлөрсөн манай
орны хувьд хотод сурч, ажиллаж, амьдрах нь амьдралын нөхцөл байдлаа дээшлүүлэх боломж мөн боловч
ажиллах хүчний өртөг, чанарт ийнхүү нөлөөлж байгаа юм.
Зарим улс орнуудад бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг бүхэлд нь буюу түүний тодорхой хэсгийн үйлдвэрлэлийн
төвлөрлийг сааруулж, бага орлоготой бүсүүдэд байршуулан улс орнуудын хямд, уян хатан, тусгайлан
сургагдсан ажиллах хүчнийг ашиглаж байна [Боловсролын хүрээлэн. Тогтвортой хөгжлийн боловсролын гарын
авлага. Уб., 2018. 19-р тал]. Бид энэхүү туршлагыг боловсролын төлөвлөлтөд ашиглаж, орон нутаг дахь их, дээд
сургуулиудыг төрийн бодлогоор дэмжих зайлшгүй шаардлагатай байна. Хот төлөвлөлтийн бодлогод
боловсролын төлөвлөлтийг оролцуулах, үүний хамт хөдөө орон нутгийг орхигдуулж болохгүйг анхаарах ёстой.
Монгол улсын үндэсний статистикийн хорооны ажиллах хүчний судалгаа /АХС/-аар 2013 онд АХС-д
хамрагдсан 16-54 насны иргэдийн суурьшлыг тэдний боловсролоор харьцуулбал боловсролын түвшний эрс
ялгаа харагдаж байна гээд нийслэлд амьдарч буй иргэдийн 34% нь бакалавраас дээш боловсролтой бол хөдөөд
энэ хувь ердөө 5% байна. Харин хөдөөгийн иргэдийн 62% нь бүрэн дундаас доош боловсролтой байхад
нийслэлд энэ тоо 10% байгаа нь [Сургалтын үйл ажиллагаа ба хөдөлмөрийн зах зээлийн судалгаа. Уб., 2018. 67-
р тал] хот хөдөөгийн ялгаа хэт их, улс орны нийгэм, эдийн засаг, хүн ам, бүс нутгийн хөгжлийн бодлого уялдаа
холбоогүй байгааг илтгэж байна.
График 1. Иргэдийн суурьшил ба боловсролын түвшин
Монгол улсын хөгжлийг хангах холбогдох бодлогын баримт бичгүүдэд тогтвортой хөгжлийн зорилгыг
хангахад чиглэсэн, хөдөлмөрийн зах зээлийн хөгжлийн бодлого нь олон улсын хөдөлмөрийн зах зээлийн
хөгжлийн бодлого, чиг хандлагатай оновчтой уялдсан, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, хөдөлмөрийн зах зээлд
хүлээн зөвшөөрөгдөхүйц мэдлэг, ур чадвартай төгсөгчдийг бэлтгэн гаргадаг дээд боловсролын тогтолцоотой
болох, нийгэм, эдийн засгийн хувьд үр ашигтай, хэрэгжихүйц, хөдөлмөрийн таатай нөхцөлийг бүрдүүлэх гол
зорилго, алсын хараатай заалтууд бий. Тухайлбал,
- “Монгол улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал - 4.7.4.а. бүсүүдэд их сургууль, коллежийн салбар,
судалгаа, мэдээллийн болон сургалтын төвүүд байгуулахыг дэмжиж тухайн бүс нутгийн хөгжлийн чиглэлтэй
уялдсан боловсрол, шинжлэх ухааны шинэ хэв шинж бүхий тогтолцоо бүрдүүлэх”,
- “Монгол улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал - 3.2.1.9. Дотоодын хөдөлмөрийн зах зээлээ
хамгаалж, иргэдээ ажлын байраар найдвартай хангах замаар ядуурлыг арилгах тууштай бодлого
хэрэгжүүлнэ”,
- Монгол улсын ногоон хөгжлийн бодлого - 3.4.1.төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд байнгын ажлын
байрыг нэмэгдүүлж, хөдөлмөрийн насны хүн амын 80-аас дээш хувь нь зохистой хөдөлмөр эрхэлж,
баталгаатай орлоготой болох нөхцөлийг бүрдүүлэх;
3.4.2.олон улсын жишигтнийцсэн чанартай боловсролыг эх орондоо эзэмшиж, өрсөлдөх чадвартай, мэргэшсэн
чадварлаг ажиллах хүчинтэй болж, хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэх гэх мэт заалт бий. 2015 онд УИХ-
аар баталсан МУ-ын Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуульд Монгол улсын хөгжлийн үзэл баримтлалыг
15-20 жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр хуульчилсантай нийцүүлэн Монгол улсын тогтвортой хөгжлийн үзэл
баримтлалыг 2016-2030 онд хэрэгжүүлэхээр боловсруулсан байна. Нийгмийн тогтвортой хөгжлийн зорилтод
“... иргэн бүрт хүртээмжтэй, чанартай боловсрол олгох, насан туршийн боловсролын үндэсний тогтолцоог
10%
21%
30%
62%34%
27%
26%
21%
16%
20%
17%
9%
6%
8%
7%
3%
32%
23% 19%
5%
2% 1%
Нийслэл Аймгийн төв Сумын төв Хөдөө
Дипломын дараах
Дээд
Тусгаймэргэжлийн
Техник мэргэжлийн
Бүрэндунд
Бүрэндундаас доош
бүрдүүлэх, зохистой хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх замаар ядуурлын бүх төрлийг эцэс болгож, нийгмийн
дундаж давхаргын эзлэх хувийн жинг тууштай нэмэгдүүлэх” хэмээн заасан байна [Тогтвортой хөгжил, ногоон
хөгжил, тогтвортой хөгжлийн боловсрол БОАЖЯ, ТХБ төсөл, Уб 2017. 38-р тал]. Гэтэл дээд боловсролын
сургалтын байгууллагын элсэлт, төгсөлтийн бодлого, сургалтын чанар дээрх бодлогуудтай төдийлөн уялдахгүй
байна. Монгол улс цөөн хүн амтай ч хүн амын тоонд харьцуулаад үзэхэд их, дээд сургууль, тэдгээрт
суралцагчдын тоогоор дэлхийд дээгүүрт орно.
2017-2018 оны хичээлийн жилийн статистикийн мэдээгээр Монгол улсад 96 дээд боловсролын байгууллага
сургалтын ажил эрхэлж, тэдгээрт 160-аад мянган оюутан суралцаж, жилд дунджаар 35 мянга орчим оюутан их,
дээд сургууль төгсөж байна [Тогтвортой хөгжил- дээд боловсрол. Уб. 2018. 8-р тал].
График 2. ЕБС болон их, дээд сургууль төгсөгчдийн тоо, 4 жилээр
Жилд дунджаар 30-40 мянган хүүхэд ЕБС төгсөж, их, дээд сургуулийг мөн тийм тооны оюутан төгсөж байна.
ЕБС-ийн 12–р анги төгсөгчийн 40 % нь Улаанбаатар хотын, 60% нь хөдөө орон нутгийн төгсөгч байна. Хөдөө
орон нутагт ЕБС төгсөгчийн дийлэнх олонх нь ирээдүйн ажлын байрны баталгаа, сургалтын чанарыг
харгалзалгүй Улаанбаатарт сургуульд суралцах сонголт хийж, сургуулиа төгсөөд ихэнх нь үргэлжлүүлэн сурах,
ажиллаж амьдрахаар үлддэг нь бүс нутагт соёл, эдийн засгийн хөгжил, хөдөлмөрийн зах зээл, хүн амын
амьжиргааны түвшин нийслэлээс доогуур байгаатай холбоотой байна. Иймд ЕБС-ийн 12-р анги төгсөгчдийн
91% нь Улаанбаатар хот дахь, 9% нь хөдөө орон нутаг дахь их, дээд сургуульд суралцаж байна.
График 3. ЕБС-ийн 12-р анги төгсөгчид
Орон нутагт төрийн өмчийн бие даасан 2 их сургууль, их, дээд сургуулийн салбар 11 сургууль, төрийн бус
өмчийн бие даасан 4 дээд сургууль, их, дээд сургуулийн салбар 5 сургууль, нийт 22 сургууль сургалтын ажил
эрхэлж, тэдгээрт 13454 оюутан суралцаж, 1584 албан хаагч ажиллаж байна.
График 4. 2017 онд орон нутаг дахь их, дээд сургуульд элсэгчид болон элсэлт авсан хөтөлбөр
Залуучуудын хот руу тэмүүлсэн хүсэл тэмүүлэл, төрийн бодлогын уялдаагүйгээс дээд боловсрол бизнес болоод
байгааг дурдах хэрэгтэй. Манай улсын их, дээд сургуулиуд орлогынхоо 80-95 орчим хувийг сургалт, оюутны
34238
19472
36207 3758133850 35181 35889
48962
0
10000
20000
30000
40000
50000
60000
2013-2014 2014-2015 2015-2016 2016-2017
12-р ангийн нийт төгсөгч
Их, дээд сургууль төгсөгч /Бак,
маг, док/
34238
19472
36207 37581
41410
0
10000
20000
30000
40000
50000
2013-2014 2014-2015 2015-2016 2016-2017 2017-2018
6 12 3 3 3 15 11 3 4 10 7 7 12 7 11 6
67 76
108
191
100
63
102
12 17
101
125
144
70 63
209
129
0
50
100
150
200
250
байрны төлбөр гэх мэт оюутанд үзүүлэх үйлчилгээний төлбөрөөс бүрдүүлж байгаа учир оюутны тооны хойноос
хэт хөөцөлдөх үзэгдэл газар авч, дээд боловсрол бараг бүх нийтийн шинжтэй болоод байна.
Дээд боловсролын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-д “Элсэгчдийн тоог боловсролын асуудал эрхэлсэн
төрийн захиргааны төв байгууллагаас тогтоосон шаардлага, дээд боловсролын сургалтын орчны болон
холбогдох бусад стандартад нийцүүлэн дээд боловсролын сургалтын байгууллагын удирдах зөвлөл тогтооно”
гэж зааснаас их, дээд сургуулиуд ЕБС төгсөгчийн тооноос хэтэрсэн, хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд
тулгуурлаагүй тоо баталж байна. Баталсан тоогоо гүйцээхийн тулд МИДСК-ын зохион байгуулж буй элсэлтээс
гадна орон нутагт багш нараа томилон явуулж босго оноо тэнцсэн хүүхдүүдийг элсүүлэн сургаж байгаа нь
боловсролын системийн мэдээллийн санд буй мэдээллээр батлагдаж байна.
График 5. Элсэлт зохион байгуулж буй хэлбэр
Энэ нь ЭЕШ-д бэлдсэн, өндөр оноо авсан хүүхдийн сэтгэл зүйгээс гадна элсүүлэн сургаж байгаа сургууль, дээд
боловсролын үнэлэмж, мэргэжлийн нэр хүнд, ажиллах хүчний нийлүүлэлт, хүн амын суурьшлын бодлого
төлөвлөлт, нийслэл хотын ачаалал, орон нутаг дахь их, дээд сургуулиудын оршин тогтнох үндэс, сум, орон
нутгийн боловсон хүчний чанарт сөргөөр нөлөөлж байна.
Орон нутагт үйл ажиллагаа явуулж буй их, дээд сургуулиуд нь тухайн орон нутгийн хөгжилд (соёл, эдийн
засаг, боловсон хүчний нөөц, чанар, хүн ам зүйн бодлогод) үнэтэй хувь нэмэр оруулж байдаг.
Орон нутагт суралцагч олонтой байх нь тухайн орон нутгийн эдийн засгийн үзүүлэлтийг өсгөж /Аймагт бүхэлд
нь нөлөөлдөг/, ажлын байрыг нэмэгдүүлдэг. Элсэгчийн тоог тухайн сургалтын байгууллага нь баталдаг
болсноор сүүлийн 4 жилд Улаанбаатар хот дахь сургуулиуд илүү олон оюутан элсүүлж, босго оноо тэнцсэн
оюутныг “хаман” сургах болсноор орон нутаг дахь их, дээд сургуулиудын оршин тогтнох үндэс алдагдаж
байна. Тухайлбал, 2013-2014 оны хичээлийн жилд 1239 оюутантай байсан нэгэн сургууль энэ хичээлийн жилд
492 оюутантай, 539 оюутантай байсан нэгэн сургууль 297 оюутантай, 1585 оюутантай байсан нэгэн сургууль
578 оюутантай болсон баримт байна /Сургуулийн нэрийг нууцалсан бөгөөд зөвхөн өдр ийн ангийн
суралцагчийн тоог дурдав/. Энэ нь тухайн сургуульд ажиллаж байгаа ажилтан, албан хаагчдын орон тоонд
нөлөөлж нэг хичээлийн жилд л гэхэд 10-30 хүн орон тооны цомхотголд орж, ажилгүйчүүдийн эгнээнд
шилжжээ. Тухайлбал, 2013-2014 оны хичээлийн жилд 129 багш, ажилтан, албан хаагчтай байсан нэгэн сургууль
энэ хичээлийн жилд 73 багш, ажилтан, албан хаагчтай болсон байна.
Орон нутагт суралцаж буй оюутны хувьд стресс бухимдалгүй, эрүүл агаар бүхий орчинд амьжиргааны бага
зардлаар суралцах боломжтойгоос гадна цаг ашиглалт сайн байх, монгол ёс заншил, ахуй, сургууль багшийн
анхаарал, халамжид ойр байх зэрэг олон давуу талтай. Орон нутаг дахь төрийн өмчийн сургуулиудын хувьд
материаллаг орчин нэлээд сайн бүрдсэн. Эцэг эхтэй эргэх холбоотой байж, оюутны сурлага, хөгжил, хүмүүжил,
төлөвшилд анхаардаг байдал нь хотын сургуулиудаас давуу байдаг.
Гэтэл орон нутаг дахь их, дээд сургуульд цөөн, тэр дундаа ЭЕШ-ын бага оноотой хүүхэд элсэн суралцаж байна.
Тухайлбал, багш бэлтгэдэг сургуулиудын жишээн дээр авч үзэхэд: 2017-2018 оны хичээлийн жилд нэгэн
сургуулийн 101 элсэгчийн 9 /9%/ нь 601-700, 24 /24%/ нь 501-600, 68 /67.3%/ нь 400-500 оноотой, нөгөө нэг
сургуулийн 77 элсэгчийн 3 /3.8%/ нь 601-700, 32 /41.5%/ нь 501-600, 42 /54.5%/ нь 400-500 оноотой байгаа
бөгөөд 701-800 оноотой элсэгч байхгүй байна.
Энэ нь орон нутгийн ЕБС-иудын багшлах боловсон хүчний чадавх, сургалтын чанарт сөргөөр нөлөөлөх
үзүүлэлт юм. Бид үндэсний хэмжээний монгол хэл уран зохиолын багшийн судалгаа авч, нэгтгэн үзэхэд улсын
хэмжээний төрийн өмчийн ЕБС-д монгол хэл уран зохиолын 2521 багш ажиллаж байгаа бөгөөд тэдний 1665 нь
хөдөө орон нутагт, 856 нь Улаанбаатар хотод ажиллаж байна.
Хөдөө орон нутагт МУБИС-ийн 569 /34.17%/ төгсөгч, МУИС-ийн 205 /12.31%/ төгсөгч, орон нутаг дахь багш
бэлтгэх сургуулиудын 454 /27.26/ төгсөгч, Улаанбаатар хот дахь хувийн хэвшлийн багш бэлтгэх сургуулиудын
437 /26.24%/ төгсөгч монгол хэл уран зохиолын багшаар ажиллаж байгаа нь орон нутаг дахь багш бэлтгэх
сургуулиуд болон хувийн хэвшлийн сургуулийн төгсөгч хөдөөгийн багшийн 53.5%-ийг бүрдүүлж байгаа
бөгөөд тэдгээр сургуулийн чанар хөдөөгийн ЕБС-ийн сургалтын чанарт ихээхэн нөлөөтэй болохыг харуулж
байна. Гэтэл эдгээр сургуульд ЭЕШ-ын хамгийн бага оноотой суралцагч суралцаж төгсдөг, МУИС, МУБИС-
ийн голч оноо багатай төгсөгч ихэвчлэн хөдөөд очиж ажиллаж буй нөхцөлд ЕБС-ийн сургалтын чанарыг
ахиулахын тулд сургалтын хөтөлбөр, сурах бичигт анхаарахын зэрэгцээ багш бэлтгэх тогтолцооны асуудлыг
хамтад нь авч үзэх шаардлагатайг харуулж байгаа юм.
0%
10%
20%
30%
40%
50%
60%
70%
80%
90%
100%
2013-2014 2014-2015 2015-2016 2016-2017 2017-2018
ДБСБ-ын бие дааж элсүүлсэн
элсэгчдийн эзлэх хувь
МИДСК-ынОроннутгаас
элсүүлсэн элсэгчдийн эзлэх
хувь
Сүүлийн 5 жилийн төгсөгчдөөс хөдөө орон нутагт мэргэжлээрээ ажилд орсон байдлыг авч үзвэл, МУБИС-ийн
төгсөгч 117 /41.3%/, МУИС-ийн төгсөгч 37 /13.0%/, орон нутаг дахь багш бэлтгэх сургуулиудын төгсөгч 70
/24.7%/, Улаанбаатар хот дахь хувийн хэвшлийн багш бэлтгэх сургуулиудын төгсөгч 59 /20.8%/ /Судалгааны
мэдээлэл дутуугаас Хөвсгөл аймгийн ЕБС-д сүүлийн 5 жилд монгол хэл уран зохиолын багшаар ажилд орсон
багшийн тоо ороогүй болно/ байгаа нь элсэн суралцаж буй оюутны тоотой нь харьцуулан үзэхэд дээрх хүчин
зүйлсийг давхар баталж байна.
Дүгнэлт
Орон нутаг дахь их, дээд сургуулиуд нь Монгол улсын тогтвортой хөгжилд онцгой үүрэгтэй байна.
Улаанбаатар хотод хэт их төвлөрсөн байдлыг арилгах томоохон боломж хөдөө орон нутагт байгааг анхаарах
хэрэгтэй байна. Бүс нутгийн нийгэм, эдийн засгийн хөгжлийг хангах, хөдөө орон нутгийн боловсон хүчний
чанарыг дээшлүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх, хот хөдөөгийн суурьшлын ялгааг багасгах, ажилгүйдэл,
ядуурлыг бууруулах үүднээс орон нутаг дахь их, дээд сургуулиудыг төрийн бодлогоор дэмжих, хөрөнгө
оруулалт хийх эдийн засгийн бодлого зайлшгүй хэрэгтэй байна. Үүнд:
- Монгол улсын хөгжлийг хангах дээрх бодлогуудыг хэрэгжүүлэхдээ бүс нутгийг хөгжүүлэх төлөвлөгөө,
боловсролын төлөвлөлтөд онцгой анхаарч, боловсролын салбарын хөгжил, хүний нөөцийн бодлого,
төлөвлөгөөтэй нягт уялдуулан маш сайн тооцож, бодитой ажил болгох шаардлагатай байна. Ингэснээр
бүсчилсэн хөгжил сэргэж, аймаг, сумдын хөгжил бий болж, хот хөдөөгийн хөгжлийн ялгаа буурах, дээд
боловсролын салбарт шинэчлэл хийх, тулгамдаж буй олон асуудлуудыг цогцоор шийдэх боломж бүрдэх
юм.
- Дээд боловсролын тухай хуулийн холбогдох заалтад дээд боловсролын сургалтын байгууллагад элсэгчдийн
тоог боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтоохоор өөрчлөлт оруулах
- Орон нутаг дахь их, дээд сургуулиудын багшлах боловсон хүчин, сургалтын чанарыг дээшлүүлэх хөтөлбөр
боловсруулж ажиллах
- ЭЕШ-д өндөр оноо авсан элсэгчийг орон нутаг дахь багш бэлтгэх их, дээд сургуульд суралцвал сургалтын
төлбөрийг төрөөс санхүүжүүлдэг болох
- Орон нутаг дахь их, дээд сургуульд нийслэл хот, өөр аймгаас суралцаж буй суралцагчийн оюутны байрны
төлбөрт хөнгөлөлт үзүүлэх
- Орон нутаг дахь их, дээд сургууль төгсөгчийг ажлын байраар хангах
- Хөдөө орон нутагт ажиллаж байгаа багш нарт сар тутам бүс нутгийн урамшуулал олгодог байх
- Зарим салбарын төрийн албан хаагчдын сонгон шалгаруулалтад оролцогчдод орон нутагт 3-аас доошгүй
жил ажилласан байх шалгуур тавих, сэлгэн ажиллуулах гэх мэт.
Ном зүй
1. Боловсролын хүрээлэн.,Тогтвортой хөгжлийн боловсролын гарын авлага, Уб., 2018
2. АХБ, БСШУСЯ, IRIM., Сургалтын үйл ажиллагаа ба хөдөлмөрийн зах зээлийн судалгаа, гарын авлага, Дээд
боловсролыг хөдөлмөрийн зах зээлтэй уялдуулах зөвлөх үйлчилгээ, Уб., 2018
3. Тогтвортой хөгжил-дээд боловсрол, Улсын хоёрдугаар зөвлөгөөний эмхэтгэл, Уб, 2018
4. Жадамбаа Б, Тунгалаг Б нар., Тогтвортой хөгжихүйц боловсрол, Уб., 2011
5. МУ-ын Дээд боловсролын тухай хууль
6. МУ-ын Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль
7. БОАЖЯ, ТХБ төсөл, Тогтвортой хөгжил, ногоон хөгжил, тогтвортой хөгжлийн боловсрол, Уб., 2017
8. Монгол улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030
9. Монгол улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал
10. Монгол улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал
11. Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого
12. Төрөөс хөдөлмөр эрхлэлтийн талаар баримтлах бодлого
13. Монгол улсын ногоон хөгжлийн бодлого.
14. БСШУСЯ, БСМС http://www.esis.edu.mn/
Зохиогчийн тухай.
 Тангууд овогт Рэнцэнхандын Нямцэрэн, Доктор /Ph.D/, дэд профессор, БСШУСЯ-ны харьяа Боловсролын
хүрээлэнгийн дэд захирал, Цахим шуудангийн хаяг: nyamtseren@mier.mn, холбоо барих утасны дугаар
70125568, 99339944.
 Хурман овогт Разуханы Нурбек, БСШУСЯ-ны харьяа Боловсролын хүрээлэнгийн дээд боловсролын үнэлгээний
судалгаа хариуцсан эрдэм шинжилгээний ажилтан. Цахим шуудангийн хаяг: nurbek@mier.mn, холбоо барих
утас 70129807, 99999740.

More Related Content

What's hot

гэр бүл түүний нийгмийн үүрэг
гэр бүл түүний нийгмийн үүрэггэр бүл түүний нийгмийн үүрэг
гэр бүл түүний нийгмийн үүрэгBayarmaa Anu
 
зохион бодохуй
зохион бодохуйзохион бодохуй
зохион бодохуйMaRaLaa
 
7 10, 13-14,16-18 nastni ontslog
7 10, 13-14,16-18 nastni ontslog7 10, 13-14,16-18 nastni ontslog
7 10, 13-14,16-18 nastni ontslogDelger Nasan
 
Мххт ба тогтвортой хөгжил
Мххт ба тогтвортой хөгжилМххт ба тогтвортой хөгжил
Мххт ба тогтвортой хөгжилUyanga Tserengombo
 
Орчин үеийн менежментийн чиг хандлага ба удирдахуйн сэтгэлгээний шинэчлэл, ши...
Орчин үеийн менежментийн чиг хандлага ба удирдахуйн сэтгэлгээний шинэчлэл, ши...Орчин үеийн менежментийн чиг хандлага ба удирдахуйн сэтгэлгээний шинэчлэл, ши...
Орчин үеийн менежментийн чиг хандлага ба удирдахуйн сэтгэлгээний шинэчлэл, ши...Adilbishiin Gelegjamts
 
Монгол орны эдийн засгийн хөгжил
Монгол орны эдийн засгийн хөгжилМонгол орны эдийн засгийн хөгжил
Монгол орны эдийн засгийн хөгжилnansak08
 
боловсрол
боловсролболовсрол
боловсролTuru Turuu
 
илтгэл "БАГШ АЖЛЫН БАЙРАНДАА ТАСРАЛТГҮЙ ХӨГЖИХ НЬ" 2015
илтгэл "БАГШ АЖЛЫН БАЙРАНДАА ТАСРАЛТГҮЙ ХӨГЖИХ НЬ" 2015илтгэл "БАГШ АЖЛЫН БАЙРАНДАА ТАСРАЛТГҮЙ ХӨГЖИХ НЬ" 2015
илтгэл "БАГШ АЖЛЫН БАЙРАНДАА ТАСРАЛТГҮЙ ХӨГЖИХ НЬ" 2015mngntsetseg_bsndorj2014
 
Багшийн эрх үүрэг
Багшийн эрх үүрэгБагшийн эрх үүрэг
Багшийн эрх үүрэгGuntulga
 
сургуулийн бага насны хүүхдийн ой тогтоолт, түүнийг судлах боломж
сургуулийн бага насны хүүхдийн ой тогтоолт, түүнийг судлах боломжсургуулийн бага насны хүүхдийн ой тогтоолт, түүнийг судлах боломж
сургуулийн бага насны хүүхдийн ой тогтоолт, түүнийг судлах боломжBinderya Becky
 
Хүнийн хөгжлийн индексийг тооцох аргууд
Хүнийн хөгжлийн индексийг тооцох аргуудХүнийн хөгжлийн индексийг тооцох аргууд
Хүнийн хөгжлийн индексийг тооцох аргуудJust Burnee
 
төрийн ёс ёслол. Òåõíîëîãè 3à
төрийн ёс ёслол. Òåõíîëîãè 3àтөрийн ёс ёслол. Òåõíîëîãè 3à
төрийн ёс ёслол. Òåõíîëîãè 3àBayarmaa Nymtsooj
 
бие хүн ба би
бие хүн ба бибие хүн ба би
бие хүн ба биА. Итгэл
 
илтгэл
илтгэлилтгэл
илтгэлdelgerya
 
Төрийн албан бичиг хэрэг хөтлөлтийн заавар
Төрийн албан бичиг хэрэг хөтлөлтийн зааварТөрийн албан бичиг хэрэг хөтлөлтийн заавар
Төрийн албан бичиг хэрэг хөтлөлтийн зааварСумъяа Алтангэрэл
 

What's hot (20)

гэр бүл түүний нийгмийн үүрэг
гэр бүл түүний нийгмийн үүрэггэр бүл түүний нийгмийн үүрэг
гэр бүл түүний нийгмийн үүрэг
 
зохион бодохуй
зохион бодохуйзохион бодохуй
зохион бодохуй
 
7 10, 13-14,16-18 nastni ontslog
7 10, 13-14,16-18 nastni ontslog7 10, 13-14,16-18 nastni ontslog
7 10, 13-14,16-18 nastni ontslog
 
Мххт ба тогтвортой хөгжил
Мххт ба тогтвортой хөгжилМххт ба тогтвортой хөгжил
Мххт ба тогтвортой хөгжил
 
Орчин үеийн менежментийн чиг хандлага ба удирдахуйн сэтгэлгээний шинэчлэл, ши...
Орчин үеийн менежментийн чиг хандлага ба удирдахуйн сэтгэлгээний шинэчлэл, ши...Орчин үеийн менежментийн чиг хандлага ба удирдахуйн сэтгэлгээний шинэчлэл, ши...
Орчин үеийн менежментийн чиг хандлага ба удирдахуйн сэтгэлгээний шинэчлэл, ши...
 
системийн онол
системийн онолсистемийн онол
системийн онол
 
Монгол орны эдийн засгийн хөгжил
Монгол орны эдийн засгийн хөгжилМонгол орны эдийн засгийн хөгжил
Монгол орны эдийн засгийн хөгжил
 
боловсрол
боловсролболовсрол
боловсрол
 
илтгэл "БАГШ АЖЛЫН БАЙРАНДАА ТАСРАЛТГҮЙ ХӨГЖИХ НЬ" 2015
илтгэл "БАГШ АЖЛЫН БАЙРАНДАА ТАСРАЛТГҮЙ ХӨГЖИХ НЬ" 2015илтгэл "БАГШ АЖЛЫН БАЙРАНДАА ТАСРАЛТГҮЙ ХӨГЖИХ НЬ" 2015
илтгэл "БАГШ АЖЛЫН БАЙРАНДАА ТАСРАЛТГҮЙ ХӨГЖИХ НЬ" 2015
 
свот
свотсвот
свот
 
Багшийн эрх үүрэг
Багшийн эрх үүрэгБагшийн эрх үүрэг
Багшийн эрх үүрэг
 
PTON111-Хичээл-9
PTON111-Хичээл-9PTON111-Хичээл-9
PTON111-Хичээл-9
 
сургуулийн бага насны хүүхдийн ой тогтоолт, түүнийг судлах боломж
сургуулийн бага насны хүүхдийн ой тогтоолт, түүнийг судлах боломжсургуулийн бага насны хүүхдийн ой тогтоолт, түүнийг судлах боломж
сургуулийн бага насны хүүхдийн ой тогтоолт, түүнийг судлах боломж
 
Lecture №2
Lecture №2Lecture №2
Lecture №2
 
Хүнийн хөгжлийн индексийг тооцох аргууд
Хүнийн хөгжлийн индексийг тооцох аргуудХүнийн хөгжлийн индексийг тооцох аргууд
Хүнийн хөгжлийн индексийг тооцох аргууд
 
төрийн ёс ёслол. Òåõíîëîãè 3à
төрийн ёс ёслол. Òåõíîëîãè 3àтөрийн ёс ёслол. Òåõíîëîãè 3à
төрийн ёс ёслол. Òåõíîëîãè 3à
 
хүний хөгжил
хүний хөгжилхүний хөгжил
хүний хөгжил
 
бие хүн ба би
бие хүн ба бибие хүн ба би
бие хүн ба би
 
илтгэл
илтгэлилтгэл
илтгэл
 
Төрийн албан бичиг хэрэг хөтлөлтийн заавар
Төрийн албан бичиг хэрэг хөтлөлтийн зааварТөрийн албан бичиг хэрэг хөтлөлтийн заавар
Төрийн албан бичиг хэрэг хөтлөлтийн заавар
 

Similar to ОРОН НУТАГ ДАХЬ ИХ, ДЭЭД СУРГУУЛИУДЫН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ЦААШИД ХӨГЖИХ ХЭРЭГЦЭЭ

“Ухаалаг Дархан” хөтөлбөрийн суурь судалгааны зарим үр дүнгээс
“Ухаалаг Дархан” хөтөлбөрийн суурь судалгааны зарим үр дүнгээс“Ухаалаг Дархан” хөтөлбөрийн суурь судалгааны зарим үр дүнгээс
“Ухаалаг Дархан” хөтөлбөрийн суурь судалгааны зарим үр дүнгээсAnkhbileg Luvsan
 
илтгэл 2010
илтгэл 2010илтгэл 2010
илтгэл 2010Horolsuren
 
саранцацрал
саранцацралсаранцацрал
саранцацралtsatsraletka
 
А.Нинжин Х.Сарангэрэл - Дээд боловсролын систем, хөгжлийн хандлага
А.Нинжин Х.Сарангэрэл - Дээд боловсролын систем, хөгжлийн   хандлагаА.Нинжин Х.Сарангэрэл - Дээд боловсролын систем, хөгжлийн   хандлага
А.Нинжин Х.Сарангэрэл - Дээд боловсролын систем, хөгжлийн хандлагаbatnasanb
 
ДЭЭД БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН ЭЛСЭЛТИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛД ХИЙСЭН ШИН...
ДЭЭД БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН ЭЛСЭЛТИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛД ХИЙСЭН ШИН...ДЭЭД БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН ЭЛСЭЛТИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛД ХИЙСЭН ШИН...
ДЭЭД БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН ЭЛСЭЛТИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛД ХИЙСЭН ШИН...University of Finance and Economics /UFE/
 
Иргэдийн амьжиргааны түвшний судалгааг тогтмол явуулах нь
Иргэдийн амьжиргааны түвшний судалгааг тогтмол явуулах ньИргэдийн амьжиргааны түвшний судалгааг тогтмол явуулах нь
Иргэдийн амьжиргааны түвшний судалгааг тогтмол явуулах ньAnkhbileg Luvsan
 
Их, дээд сургуулийн багшийн хөгжлийн асуудалд
Их, дээд сургуулийн багшийн хөгжлийн асуудалдИх, дээд сургуулийн багшийн хөгжлийн асуудалд
Их, дээд сургуулийн багшийн хөгжлийн асуудалдAnkhbileg Luvsan
 
ДЭЭД БОЛОВСРОЛЫН ЗАРИМ СТАТИСТИК ҮЗҮҮЛЭЛТҮҮДЭД ХИЙСЭН ШИНЖИЛГЭЭ
ДЭЭД БОЛОВСРОЛЫН ЗАРИМ СТАТИСТИК  ҮЗҮҮЛЭЛТҮҮДЭД ХИЙСЭН ШИНЖИЛГЭЭДЭЭД БОЛОВСРОЛЫН ЗАРИМ СТАТИСТИК  ҮЗҮҮЛЭЛТҮҮДЭД ХИЙСЭН ШИНЖИЛГЭЭ
ДЭЭД БОЛОВСРОЛЫН ЗАРИМ СТАТИСТИК ҮЗҮҮЛЭЛТҮҮДЭД ХИЙСЭН ШИНЖИЛГЭЭUniversity of Finance and Economics /UFE/
 
д.мягмар эцэг эхийн зөвөлгөөн
д.мягмар эцэг эхийн зөвөлгөөн д.мягмар эцэг эхийн зөвөлгөөн
д.мягмар эцэг эхийн зөвөлгөөн school14
 
эцэг эхчүүдийн зөвөлгөөн
эцэг эхчүүдийн зөвөлгөөнэцэг эхчүүдийн зөвөлгөөн
эцэг эхчүүдийн зөвөлгөөнschool14
 
эцэг эхчүүдийн зөвөлгөөн
эцэг эхчүүдийн зөвөлгөөнэцэг эхчүүдийн зөвөлгөөн
эцэг эхчүүдийн зөвөлгөөнschool14
 
эцэг эхчүүдийн зөвөлгөөн
эцэг эхчүүдийн зөвөлгөөнэцэг эхчүүдийн зөвөлгөөн
эцэг эхчүүдийн зөвөлгөөнschool14
 
д.мягмар эцэг эхийн зөвөлгөөн
д.мягмар эцэг эхийн зөвөлгөөн д.мягмар эцэг эхийн зөвөлгөөн
д.мягмар эцэг эхийн зөвөлгөөн school14
 

Similar to ОРОН НУТАГ ДАХЬ ИХ, ДЭЭД СУРГУУЛИУДЫН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ЦААШИД ХӨГЖИХ ХЭРЭГЦЭЭ (20)

Доржоо даргад..
Доржоо даргад..Доржоо даргад..
Доржоо даргад..
 
ESON101-Хичээл 2
 ESON101-Хичээл 2 ESON101-Хичээл 2
ESON101-Хичээл 2
 
“Ухаалаг Дархан” хөтөлбөрийн суурь судалгааны зарим үр дүнгээс
“Ухаалаг Дархан” хөтөлбөрийн суурь судалгааны зарим үр дүнгээс“Ухаалаг Дархан” хөтөлбөрийн суурь судалгааны зарим үр дүнгээс
“Ухаалаг Дархан” хөтөлбөрийн суурь судалгааны зарим үр дүнгээс
 
илтгэл 2010
илтгэл 2010илтгэл 2010
илтгэл 2010
 
саранцацрал
саранцацралсаранцацрал
саранцацрал
 
А.Нинжин Х.Сарангэрэл - Дээд боловсролын систем, хөгжлийн хандлага
А.Нинжин Х.Сарангэрэл - Дээд боловсролын систем, хөгжлийн   хандлагаА.Нинжин Х.Сарангэрэл - Дээд боловсролын систем, хөгжлийн   хандлага
А.Нинжин Х.Сарангэрэл - Дээд боловсролын систем, хөгжлийн хандлага
 
ДЭЭД БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН ЭЛСЭЛТИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛД ХИЙСЭН ШИН...
ДЭЭД БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН ЭЛСЭЛТИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛД ХИЙСЭН ШИН...ДЭЭД БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН ЭЛСЭЛТИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛД ХИЙСЭН ШИН...
ДЭЭД БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН ЭЛСЭЛТИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛД ХИЙСЭН ШИН...
 
"ОЮУНЛАГ ХӨВСГӨЛ" ХӨТӨЛБӨР
"ОЮУНЛАГ ХӨВСГӨЛ" ХӨТӨЛБӨР"ОЮУНЛАГ ХӨВСГӨЛ" ХӨТӨЛБӨР
"ОЮУНЛАГ ХӨВСГӨЛ" ХӨТӨЛБӨР
 
Иргэдийн амьжиргааны түвшний судалгааг тогтмол явуулах нь
Иргэдийн амьжиргааны түвшний судалгааг тогтмол явуулах ньИргэдийн амьжиргааны түвшний судалгааг тогтмол явуулах нь
Иргэдийн амьжиргааны түвшний судалгааг тогтмол явуулах нь
 
BST2
BST2BST2
BST2
 
Uilchilgee
UilchilgeeUilchilgee
Uilchilgee
 
Их, дээд сургуулийн багшийн хөгжлийн асуудалд
Их, дээд сургуулийн багшийн хөгжлийн асуудалдИх, дээд сургуулийн багшийн хөгжлийн асуудалд
Их, дээд сургуулийн багшийн хөгжлийн асуудалд
 
Khangain bus ba orkhon aimag
Khangain bus ba orkhon aimagKhangain bus ba orkhon aimag
Khangain bus ba orkhon aimag
 
Suragch hutulbur
Suragch hutulburSuragch hutulbur
Suragch hutulbur
 
ДЭЭД БОЛОВСРОЛЫН ЗАРИМ СТАТИСТИК ҮЗҮҮЛЭЛТҮҮДЭД ХИЙСЭН ШИНЖИЛГЭЭ
ДЭЭД БОЛОВСРОЛЫН ЗАРИМ СТАТИСТИК  ҮЗҮҮЛЭЛТҮҮДЭД ХИЙСЭН ШИНЖИЛГЭЭДЭЭД БОЛОВСРОЛЫН ЗАРИМ СТАТИСТИК  ҮЗҮҮЛЭЛТҮҮДЭД ХИЙСЭН ШИНЖИЛГЭЭ
ДЭЭД БОЛОВСРОЛЫН ЗАРИМ СТАТИСТИК ҮЗҮҮЛЭЛТҮҮДЭД ХИЙСЭН ШИНЖИЛГЭЭ
 
д.мягмар эцэг эхийн зөвөлгөөн
д.мягмар эцэг эхийн зөвөлгөөн д.мягмар эцэг эхийн зөвөлгөөн
д.мягмар эцэг эхийн зөвөлгөөн
 
эцэг эхчүүдийн зөвөлгөөн
эцэг эхчүүдийн зөвөлгөөнэцэг эхчүүдийн зөвөлгөөн
эцэг эхчүүдийн зөвөлгөөн
 
эцэг эхчүүдийн зөвөлгөөн
эцэг эхчүүдийн зөвөлгөөнэцэг эхчүүдийн зөвөлгөөн
эцэг эхчүүдийн зөвөлгөөн
 
эцэг эхчүүдийн зөвөлгөөн
эцэг эхчүүдийн зөвөлгөөнэцэг эхчүүдийн зөвөлгөөн
эцэг эхчүүдийн зөвөлгөөн
 
д.мягмар эцэг эхийн зөвөлгөөн
д.мягмар эцэг эхийн зөвөлгөөн д.мягмар эцэг эхийн зөвөлгөөн
д.мягмар эцэг эхийн зөвөлгөөн
 

More from University of Finance and Economics /UFE/

XXI ЗУУНЫ ХӨДӨЛМӨРИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ХӨГЖИЛ БА ИРЭЭДҮЙ
XXI ЗУУНЫ ХӨДӨЛМӨРИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ХӨГЖИЛ БА ИРЭЭДҮЙ XXI ЗУУНЫ ХӨДӨЛМӨРИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ХӨГЖИЛ БА ИРЭЭДҮЙ
XXI ЗУУНЫ ХӨДӨЛМӨРИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ХӨГЖИЛ БА ИРЭЭДҮЙ University of Finance and Economics /UFE/
 
МОНГОЛ УЛСЫН ДЭЭД БОЛОВСРОЛЫН ЧАНАРЫН БАТАЛГААЖУУЛАЛТЫН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ
МОНГОЛ УЛСЫН ДЭЭД БОЛОВСРОЛЫН ЧАНАРЫН  БАТАЛГААЖУУЛАЛТЫН ӨНӨӨГИЙН БАЙДАЛМОНГОЛ УЛСЫН ДЭЭД БОЛОВСРОЛЫН ЧАНАРЫН  БАТАЛГААЖУУЛАЛТЫН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ
МОНГОЛ УЛСЫН ДЭЭД БОЛОВСРОЛЫН ЧАНАРЫН БАТАЛГААЖУУЛАЛТЫН ӨНӨӨГИЙН БАЙДАЛUniversity of Finance and Economics /UFE/
 
ОРЧИН ҮЕИЙН МЭРГЭЖИЛТЭНГ ТОДОРХОЙЛОХ БОЛОМЖ, ЭРЭЛХИЙЛЭЛ
ОРЧИН ҮЕИЙН МЭРГЭЖИЛТЭНГ ТОДОРХОЙЛОХ БОЛОМЖ, ЭРЭЛХИЙЛЭЛОРЧИН ҮЕИЙН МЭРГЭЖИЛТЭНГ ТОДОРХОЙЛОХ БОЛОМЖ, ЭРЭЛХИЙЛЭЛ
ОРЧИН ҮЕИЙН МЭРГЭЖИЛТЭНГ ТОДОРХОЙЛОХ БОЛОМЖ, ЭРЭЛХИЙЛЭЛUniversity of Finance and Economics /UFE/
 
МБСБ-ЫН НОГООН УР ЧАДВАРЫН СУДАЛГААНЫ ЗАРИМ ҮР ДҮНГЭЭС
МБСБ-ЫН НОГООН УР ЧАДВАРЫН СУДАЛГААНЫ ЗАРИМ ҮР ДҮНГЭЭСМБСБ-ЫН НОГООН УР ЧАДВАРЫН СУДАЛГААНЫ ЗАРИМ ҮР ДҮНГЭЭС
МБСБ-ЫН НОГООН УР ЧАДВАРЫН СУДАЛГААНЫ ЗАРИМ ҮР ДҮНГЭЭСUniversity of Finance and Economics /UFE/
 
Олон хэв шинж бүхий ЕБС-ийн ахлах ангийн хөтөлбөрт хийсэн шинжилгээ 2016
Олон хэв шинж бүхий ЕБС-ийн ахлах ангийн хөтөлбөрт хийсэн шинжилгээ 2016Олон хэв шинж бүхий ЕБС-ийн ахлах ангийн хөтөлбөрт хийсэн шинжилгээ 2016
Олон хэв шинж бүхий ЕБС-ийн ахлах ангийн хөтөлбөрт хийсэн шинжилгээ 2016University of Finance and Economics /UFE/
 
БАГШИЙН ЦАЛИНГИЙН ӨСӨЛТ БОЛОВСРОЛЫН ЧАНАРЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ НЭГ ҮНДЭС БОЛОХ НЬ
БАГШИЙН ЦАЛИНГИЙН ӨСӨЛТ БОЛОВСРОЛЫН  ЧАНАРЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ НЭГ ҮНДЭС БОЛОХ НЬБАГШИЙН ЦАЛИНГИЙН ӨСӨЛТ БОЛОВСРОЛЫН  ЧАНАРЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ НЭГ ҮНДЭС БОЛОХ НЬ
БАГШИЙН ЦАЛИНГИЙН ӨСӨЛТ БОЛОВСРОЛЫН ЧАНАРЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ НЭГ ҮНДЭС БОЛОХ НЬUniversity of Finance and Economics /UFE/
 
Дээд боловсролтой залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн өнөөгийн байдалд хийсэн су...
Дээд боловсролтой залуучуудын хөдөлмөр  эрхлэлтийн өнөөгийн байдалд хийсэн су...Дээд боловсролтой залуучуудын хөдөлмөр  эрхлэлтийн өнөөгийн байдалд хийсэн су...
Дээд боловсролтой залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн өнөөгийн байдалд хийсэн су...University of Finance and Economics /UFE/
 
ИХ, ДЭЭД СУРГУУЛИЙН МЭРГЭЖЛИЙН БУС АНГИД ОРДОГ БИЕИЙН ТАМИР ХИЧЭЭЛИЙН АГУУЛГ...
ИХ, ДЭЭД СУРГУУЛИЙН МЭРГЭЖЛИЙН БУС АНГИД ОРДОГ БИЕИЙН ТАМИР  ХИЧЭЭЛИЙН АГУУЛГ...ИХ, ДЭЭД СУРГУУЛИЙН МЭРГЭЖЛИЙН БУС АНГИД ОРДОГ БИЕИЙН ТАМИР  ХИЧЭЭЛИЙН АГУУЛГ...
ИХ, ДЭЭД СУРГУУЛИЙН МЭРГЭЖЛИЙН БУС АНГИД ОРДОГ БИЕИЙН ТАМИР ХИЧЭЭЛИЙН АГУУЛГ...University of Finance and Economics /UFE/
 
Documentation Report of Experts Meeting on Inte-grating Transferable/ Soft Sk...
Documentation Report of Experts Meeting on Inte-grating Transferable/ Soft Sk...Documentation Report of Experts Meeting on Inte-grating Transferable/ Soft Sk...
Documentation Report of Experts Meeting on Inte-grating Transferable/ Soft Sk...University of Finance and Economics /UFE/
 

More from University of Finance and Economics /UFE/ (11)

XXI ЗУУНЫ ХӨДӨЛМӨРИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ХӨГЖИЛ БА ИРЭЭДҮЙ
XXI ЗУУНЫ ХӨДӨЛМӨРИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ХӨГЖИЛ БА ИРЭЭДҮЙ XXI ЗУУНЫ ХӨДӨЛМӨРИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ХӨГЖИЛ БА ИРЭЭДҮЙ
XXI ЗУУНЫ ХӨДӨЛМӨРИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ХӨГЖИЛ БА ИРЭЭДҮЙ
 
МОНГОЛ УЛСЫН ДЭЭД БОЛОВСРОЛЫН ЧАНАРЫН БАТАЛГААЖУУЛАЛТЫН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ
МОНГОЛ УЛСЫН ДЭЭД БОЛОВСРОЛЫН ЧАНАРЫН  БАТАЛГААЖУУЛАЛТЫН ӨНӨӨГИЙН БАЙДАЛМОНГОЛ УЛСЫН ДЭЭД БОЛОВСРОЛЫН ЧАНАРЫН  БАТАЛГААЖУУЛАЛТЫН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ
МОНГОЛ УЛСЫН ДЭЭД БОЛОВСРОЛЫН ЧАНАРЫН БАТАЛГААЖУУЛАЛТЫН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ
 
ОРЧИН ҮЕИЙН МЭРГЭЖИЛТЭНГ ТОДОРХОЙЛОХ БОЛОМЖ, ЭРЭЛХИЙЛЭЛ
ОРЧИН ҮЕИЙН МЭРГЭЖИЛТЭНГ ТОДОРХОЙЛОХ БОЛОМЖ, ЭРЭЛХИЙЛЭЛОРЧИН ҮЕИЙН МЭРГЭЖИЛТЭНГ ТОДОРХОЙЛОХ БОЛОМЖ, ЭРЭЛХИЙЛЭЛ
ОРЧИН ҮЕИЙН МЭРГЭЖИЛТЭНГ ТОДОРХОЙЛОХ БОЛОМЖ, ЭРЭЛХИЙЛЭЛ
 
МБСБ-ЫН НОГООН УР ЧАДВАРЫН СУДАЛГААНЫ ЗАРИМ ҮР ДҮНГЭЭС
МБСБ-ЫН НОГООН УР ЧАДВАРЫН СУДАЛГААНЫ ЗАРИМ ҮР ДҮНГЭЭСМБСБ-ЫН НОГООН УР ЧАДВАРЫН СУДАЛГААНЫ ЗАРИМ ҮР ДҮНГЭЭС
МБСБ-ЫН НОГООН УР ЧАДВАРЫН СУДАЛГААНЫ ЗАРИМ ҮР ДҮНГЭЭС
 
ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР –ДЭЭД БОЛОВСРОЛД
ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР –ДЭЭД БОЛОВСРОЛДТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР –ДЭЭД БОЛОВСРОЛД
ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР –ДЭЭД БОЛОВСРОЛД
 
Олон хэв шинж бүхий ЕБС-ийн ахлах ангийн хөтөлбөрт хийсэн шинжилгээ 2016
Олон хэв шинж бүхий ЕБС-ийн ахлах ангийн хөтөлбөрт хийсэн шинжилгээ 2016Олон хэв шинж бүхий ЕБС-ийн ахлах ангийн хөтөлбөрт хийсэн шинжилгээ 2016
Олон хэв шинж бүхий ЕБС-ийн ахлах ангийн хөтөлбөрт хийсэн шинжилгээ 2016
 
БАГШИЙН ЦАЛИНГИЙН ӨСӨЛТ БОЛОВСРОЛЫН ЧАНАРЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ НЭГ ҮНДЭС БОЛОХ НЬ
БАГШИЙН ЦАЛИНГИЙН ӨСӨЛТ БОЛОВСРОЛЫН  ЧАНАРЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ НЭГ ҮНДЭС БОЛОХ НЬБАГШИЙН ЦАЛИНГИЙН ӨСӨЛТ БОЛОВСРОЛЫН  ЧАНАРЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ НЭГ ҮНДЭС БОЛОХ НЬ
БАГШИЙН ЦАЛИНГИЙН ӨСӨЛТ БОЛОВСРОЛЫН ЧАНАРЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ НЭГ ҮНДЭС БОЛОХ НЬ
 
ДУНД, ДЭЭД БОЛОВСРОЛООР ЭЗЭМШИХ ЧАДВАР
ДУНД, ДЭЭД БОЛОВСРОЛООР ЭЗЭМШИХ ЧАДВАРДУНД, ДЭЭД БОЛОВСРОЛООР ЭЗЭМШИХ ЧАДВАР
ДУНД, ДЭЭД БОЛОВСРОЛООР ЭЗЭМШИХ ЧАДВАР
 
Дээд боловсролтой залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн өнөөгийн байдалд хийсэн су...
Дээд боловсролтой залуучуудын хөдөлмөр  эрхлэлтийн өнөөгийн байдалд хийсэн су...Дээд боловсролтой залуучуудын хөдөлмөр  эрхлэлтийн өнөөгийн байдалд хийсэн су...
Дээд боловсролтой залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн өнөөгийн байдалд хийсэн су...
 
ИХ, ДЭЭД СУРГУУЛИЙН МЭРГЭЖЛИЙН БУС АНГИД ОРДОГ БИЕИЙН ТАМИР ХИЧЭЭЛИЙН АГУУЛГ...
ИХ, ДЭЭД СУРГУУЛИЙН МЭРГЭЖЛИЙН БУС АНГИД ОРДОГ БИЕИЙН ТАМИР  ХИЧЭЭЛИЙН АГУУЛГ...ИХ, ДЭЭД СУРГУУЛИЙН МЭРГЭЖЛИЙН БУС АНГИД ОРДОГ БИЕИЙН ТАМИР  ХИЧЭЭЛИЙН АГУУЛГ...
ИХ, ДЭЭД СУРГУУЛИЙН МЭРГЭЖЛИЙН БУС АНГИД ОРДОГ БИЕИЙН ТАМИР ХИЧЭЭЛИЙН АГУУЛГ...
 
Documentation Report of Experts Meeting on Inte-grating Transferable/ Soft Sk...
Documentation Report of Experts Meeting on Inte-grating Transferable/ Soft Sk...Documentation Report of Experts Meeting on Inte-grating Transferable/ Soft Sk...
Documentation Report of Experts Meeting on Inte-grating Transferable/ Soft Sk...
 

ОРОН НУТАГ ДАХЬ ИХ, ДЭЭД СУРГУУЛИУДЫН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ЦААШИД ХӨГЖИХ ХЭРЭГЦЭЭ

  • 1. Боловсролынхүрээлэнгийндэд захирал, дэд профессор Р.Нямцэрэн nyamtseren@mier.mn Боловсролынхүрээлэнгийнэрдэм шинжилгээний ажилтанР.Нурбек nurbek@mier.mn ОРОН НУТАГ ДАХЬ ИХ, ДЭЭД СУРГУУЛИУДЫН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ЦААШИД ХӨГЖИХ ХЭРЭГЦЭЭ Хураангуй Дээд боловсрол эзэмших нь зөвхөн тухайн төгсөгчид төдийгүй нийгэмд ихээхэн ашиг тустай нийгмийн үйлчилгээ юм. Манай улсын дээд боловсролтой хүний боловсролын өгөөж дэлхийн өндөр хөгжилтэй улс орнуудын нэгэн адил өндөр байдаг. Иймд хүн бүр дээд боловсрол эзэмшихийг эрмэлзэх болсон. Орон нутагт үйл ажиллагаа явуулж буй их, дээд сургуулиуд нь тухайн орон нутгийн хөгжилд (соёл, эдийн засаг, боловсон хүчний нөөц, чанар, хүн ам зүйн бодлогод) үнэтэй хувь нэмэр оруулж байдаг. Эцэг, эхтэй эргэх холбоотой байж, оюутны сурлага, хөгжил, хүмүүжил, төлөвшилд анхаардаг байдал нь хотын сургуулиудаас давуу байдаг. Орон нутагт суралцаж буй оюутны хувьд амьжиргааны бага зардлаар суралцах боломжтойгоос гадна цаг ашиглалт сайн байх, монгол ёс заншил, ахуй, сургууль багшийн анхаарал, халамжид ойр байх зэрэг олон давуу талтай. Ийм ч учраас орон нутаг дахь их, дээд сургуулиуд нь Монгол улсын тогтвортой хөгжилд онцгой үүрэгтэй байна. Гэтэл сүүлийн жилүүдэд орон нутаг дахь их, дээд сургуулиудын оюутны тоо эрс цөөрч, оршин тогтноход хүндрэл учраад байгаа тул дээрх асуудлыг тодруулах үүднээс Монгол улсын зарим бодлогын баримт бичгүүд, БСШУСЯ-ны БСМС дэх холбогдох мэдээлэл, их дээд сургуулийн элсэлтийн бодлого, хөдөлмөрийн зах зээлийн уялдаа, орон нутаг дахь их, дээд сургуулиудын өнөөгийн нөхцөл байдал, зарим мэргэжлийн багшлах боловсон хүчний асуудалд шинжилгээ хийж үзлээ. Ингэхэд бодлогын баримт бичгүүдэд тогтвортой хөгжлийн зорилгыг хангахад чиглэсэн, хөдөлмөрийн зах зээлийн хөгжлийн бодлого нь олон улсын хөдөлмөрийн зах зээлийн хөгжлийн бодлого, чиг хандлагатай оновчтой уялдсан, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, хөдөлмөрийн зах зээлд хүлээн зөвшөөрөгдөхүйц мэдлэг, ур чадвартай төгсөгчдийг бэлтгэн гаргадаг дээд боловсролын тогтолцоотой болох, нийгэм, эдийн засгийн хувьд үр ашигтай хэрэгжих, хөдөлмөрийн таатай нөхцөлийг бүрдүүлэх гол зорилго, алсын хараатай заалтууд байдаг ч дээд боловсролын сургалтын байгууллагын элсэлт, төгсөлтийн бодлого, сургалтын чанар дээрх бодлогуудтай оновчтой уялдахгүй байгаа байдал ажиглагдаж байна. Сүүлийн жилүүдэд их, дээд сургуульд элсэгчийн тоог дээд боловсролын сургалтын байгууллагын удирдах зөвлөл тогтоох болсноор ЕБС төгсөгчийн тооноос хэтэрсэн, хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд тулгуурлаагүй тоо баталж, оюутныг “хаман” сургах болжээ. Энэ нь ЭЕШ-д бэлдсэн, өндөр оноо авсан хүүхдийн сэтгэл зүйгээс гадна элсүүлэн сургаж байгаа сургууль, дээд боловсролын үнэлэмж, мэргэжлийн нэр хүнд, ажиллах хүчний нийлүүлэлт, орон нутаг дахь их, дээд сургуулиудын оршин тогтнох үндэс, хүн амын суурьшлын бодлого төлөвлөлт, нийслэл хотын ачаалал, сум, орон нутгийн боловсон хүчний чанарт сөргөөр нөлөөлж байна. Улаанбаатар хотод хэт их төвлөрсөн байдлыг арилгах томоохон боломж хөдөө орон нутагт байгааг анхаарах хэрэгтэй байна. Орон нутаг дахь их, дээд сургуулиудыг төрийн бодлогоор дэмжиж, хөрөнгө оруулалт хийснээр бүс нутгийн нийгэм, эдийн засгийн хөгжлийг хангах, хөдөө орон нутгийн боловсон хүчний чанарыг дээшлүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх, хот хөдөөгийн суурьшлын ялгааг багасгах, ажилгүйдэл, ядуурлыг бууруулахад ихээхэн үр дүн гарах нэг том боломж байгааг харуулж байна. Түлхүүр үг: Тогтвортой хөгжил, боловсролын өгөөж, орон нутаг, их, дээд сургууль, элсэлт, төгсөлт, сургалтын чанар, ажил эрхлэлт Үндсэн хэсэг Дэлхий дахинд нийгмийн хөгжлийн чиг хандлага нь “мэдлэгт суурилсан эдийн засаг”-ийн хөгжлөөр тодорхойлогдох болж, улс орны нийгмийн хөгжилд их, дээд сургуулийн оруулах хувь нэмэр, үүрэг оролцоо маш ихээр өсөн нэмэгдэж, дэлхийд өрсөлдөх чадварлаг мэргэжилтэн, инновацийн бүтээл, шилдэг хүний нөөц бэлтгэх шаардлага бий болсон байна. Дэлхийн олон оронд дээд боловсрол эзэмших нь зөвхөн тухайн төгсөгчид төдийгүй нийгэмд ихээхэн ашиг тустай нийгмийн үйлчилгээ гэдгийг хүлээн зөвшөөрөөд байна. Дээд боловсролтой хүн хэдий чинээ олон байна төдий чинээ ажилгүйдэл, ядуурал, гэмт хэргийн гаралтыг бууруулдаг, сайн засаглалыг бүрдүүлдэг болохыг нэлээд олон судалгаа батлан харуулдаг. Ялангуяа хөгжингүй орнуудад боловсролын түвшин өндөр байх нь ажилгүйдлийн түвшин бага байхад нөлөөлж байдаг. Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (ЭЗХАХБ)–ын судалгаагаар 2013 оны байдлаар 25-64 насны ажиллагчдын дунд бүрэн дундаас бага боловсролтой хүмүүсийн дөнгөж 55% нь, бүрэн дунд, мэргэжлийн боловсролтой хүмүүсийн 73% нь, харин дээд боловсролтой хүмүүсийн 83% нь ажил эрхэлж байна. БСШУСЯ, Азийн хөгжлийн банкны хэрэгжүүлж буй Дээд боловсролын шинэчлэлийн төслийн хүрээнд IRIM судалгааны хүрээлэнгийн гүйцэтгэсэн “Дээд боловсролыг хөдөлмөрийн зах зээлтэй уялдуулах нь” зөвлөх үйлчилгээгээр гүйцэтгэсэн шинжилгээнд үндэслэн судлаач Д.Лхагвасүрэн, З.Манлайбаатар нар Минсер (Mincer, 1958) -ийн тэгшитгэлийн аргаар тухайн хүн бүрэн дунд боловсролтой, нас чацуу хүнтэй харьцуулахад цалин нь дунджаар хэдэн хувь зөрүүтэй байгааг тооцоолон бүрэн дундаас доош боловсролын түвшинтэй хүний боловсролын өгөөж -39%, бүрэн дунд боловсролын түвшинтэй хүний боловсролын өгөөж 0%, техник мэргэжлийн боловсролын түвшинтэй хүний боловсролын өгөөж 11%, тусгай мэргэжлийн дунд боловсролын түвшинтэй хүний боловсролын өгөөж 17%, дипломын дээд болон бакалаврын боловсролын түвшинтэй хүний боловсролын өгөөж 41%, дипломын дараах боловсролын түвшинтэй хүний боловсролын өгөөж 54% байна гэсэн шинжилгээ хийсэн байдаг. Мөн БСШУСЯ-ны 2016-2017 оны дээд боловсролын салбарын статистик мэдээнд шижилгээ хийж үзэхэд бакалаврын зэрэгтэй төгсөгчдийн 22% нь, магистрын зэрэгтэй төгсөгчийн 87% нь, докторын зэрэгтэй төгсөгчдийн 98% нь төгсөх үедээ ажлын байраар хангагджээ. Ингэхээр дээд боловсрол эзэмших нь нийгэмд ч, хувь хүнд ч өгөөжтэй бөгөөд эдгээр хүчин зүйлээс шалтгаалж ЕБС төгсөгч бүр дээд боловсрол эзэмших эрмэлзэлтэй болсон. Гэтэл Монгол улсад элсэгчийн тоог дээд боловсролын сургалтын байгууллагын удирдах зөвлөл тогтоох болсноор хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийг тооцолгүй баталдаг, элсэгчдэд тавих босго оноо бага, сургалтын чанар сул, ажил олгогчийн хэрэгцээ шаардлагыг бүрэн дүүрэн хангаж чадахгүй
  • 2. байгаа зэргээс нийгэмд ажилгүйдэл нэмэгдэх шалтгаан болж байна. Залуучуудыг хувийн хэвшилд туршилтын нэрээр цалингүй ажиллуулах, мэргэжлийн ур чадвар шаардлагагүй ажлын байруудад дээд боловсролтой хүмүүсийг сонгон шалгаруулж авах зэргээр дээд боловсрол үнэгүйдэх хандлага бий болоод байна. 2017 оны 02 дугаар сарын байдлаар ХХҮХ-т бүртгэлтэй 47260 ажил хайж байгаа иргэдийн дунд дээд боловсролтой иргэн 13541, магистр, докторын зэрэгтэй иргэн 736 байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийг насны ангиллаар авч үзэхэд 15-24 насны иргэд 18%, 25-34 насны иргэд 40%, 35-44 насны иргэд 23%, 45-54 насны иргэд 15%, 55-59 насны иргэд 3%, 60-аас дээш насны иргэд 1%-ийг тус тус эзэлж байгаа нь хөдөлмөрийн насныхны дунд ажил эрхлэх сонирхолтой ч ажлын байр хомс, бие даан аж ахуй, бизнес эрхлэх таатай орчин байхгүй байгааг илтгэж байна. Үүнтэй холбоотойгоор ажиллах хүчний өртөг, чанар буурч дээд боловсролын өгөөж нь ахмад болон залуу үеийнхний хооронд харьцангуй ялгаатай болоод байгаа юм. IRIM судалгааны хүрээлэнгийн дээрх шинжилгээнд дээд боловсролын өгөөж нь 41-54 насны ахмад хүмүүсийн дунд 54% байхад 23-30 насны залуусын дунд 30% болж, ахмад болон залуу үеийнхний хооронд харьцангуй ялгаатай үзүүлэлт гарсан байна. Улсын нийслэлдээ сургууль, соёл, олон нийтийн байгууллагууд, үйлдвэр, үйлчилгээний газар төвлөрсөн манай орны хувьд хотод сурч, ажиллаж, амьдрах нь амьдралын нөхцөл байдлаа дээшлүүлэх боломж мөн боловч ажиллах хүчний өртөг, чанарт ийнхүү нөлөөлж байгаа юм. Зарим улс орнуудад бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг бүхэлд нь буюу түүний тодорхой хэсгийн үйлдвэрлэлийн төвлөрлийг сааруулж, бага орлоготой бүсүүдэд байршуулан улс орнуудын хямд, уян хатан, тусгайлан сургагдсан ажиллах хүчнийг ашиглаж байна [Боловсролын хүрээлэн. Тогтвортой хөгжлийн боловсролын гарын авлага. Уб., 2018. 19-р тал]. Бид энэхүү туршлагыг боловсролын төлөвлөлтөд ашиглаж, орон нутаг дахь их, дээд сургуулиудыг төрийн бодлогоор дэмжих зайлшгүй шаардлагатай байна. Хот төлөвлөлтийн бодлогод боловсролын төлөвлөлтийг оролцуулах, үүний хамт хөдөө орон нутгийг орхигдуулж болохгүйг анхаарах ёстой. Монгол улсын үндэсний статистикийн хорооны ажиллах хүчний судалгаа /АХС/-аар 2013 онд АХС-д хамрагдсан 16-54 насны иргэдийн суурьшлыг тэдний боловсролоор харьцуулбал боловсролын түвшний эрс ялгаа харагдаж байна гээд нийслэлд амьдарч буй иргэдийн 34% нь бакалавраас дээш боловсролтой бол хөдөөд энэ хувь ердөө 5% байна. Харин хөдөөгийн иргэдийн 62% нь бүрэн дундаас доош боловсролтой байхад нийслэлд энэ тоо 10% байгаа нь [Сургалтын үйл ажиллагаа ба хөдөлмөрийн зах зээлийн судалгаа. Уб., 2018. 67- р тал] хот хөдөөгийн ялгаа хэт их, улс орны нийгэм, эдийн засаг, хүн ам, бүс нутгийн хөгжлийн бодлого уялдаа холбоогүй байгааг илтгэж байна. График 1. Иргэдийн суурьшил ба боловсролын түвшин Монгол улсын хөгжлийг хангах холбогдох бодлогын баримт бичгүүдэд тогтвортой хөгжлийн зорилгыг хангахад чиглэсэн, хөдөлмөрийн зах зээлийн хөгжлийн бодлого нь олон улсын хөдөлмөрийн зах зээлийн хөгжлийн бодлого, чиг хандлагатай оновчтой уялдсан, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, хөдөлмөрийн зах зээлд хүлээн зөвшөөрөгдөхүйц мэдлэг, ур чадвартай төгсөгчдийг бэлтгэн гаргадаг дээд боловсролын тогтолцоотой болох, нийгэм, эдийн засгийн хувьд үр ашигтай, хэрэгжихүйц, хөдөлмөрийн таатай нөхцөлийг бүрдүүлэх гол зорилго, алсын хараатай заалтууд бий. Тухайлбал, - “Монгол улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал - 4.7.4.а. бүсүүдэд их сургууль, коллежийн салбар, судалгаа, мэдээллийн болон сургалтын төвүүд байгуулахыг дэмжиж тухайн бүс нутгийн хөгжлийн чиглэлтэй уялдсан боловсрол, шинжлэх ухааны шинэ хэв шинж бүхий тогтолцоо бүрдүүлэх”, - “Монгол улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал - 3.2.1.9. Дотоодын хөдөлмөрийн зах зээлээ хамгаалж, иргэдээ ажлын байраар найдвартай хангах замаар ядуурлыг арилгах тууштай бодлого хэрэгжүүлнэ”, - Монгол улсын ногоон хөгжлийн бодлого - 3.4.1.төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд байнгын ажлын байрыг нэмэгдүүлж, хөдөлмөрийн насны хүн амын 80-аас дээш хувь нь зохистой хөдөлмөр эрхэлж, баталгаатай орлоготой болох нөхцөлийг бүрдүүлэх; 3.4.2.олон улсын жишигтнийцсэн чанартай боловсролыг эх орондоо эзэмшиж, өрсөлдөх чадвартай, мэргэшсэн чадварлаг ажиллах хүчинтэй болж, хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэх гэх мэт заалт бий. 2015 онд УИХ- аар баталсан МУ-ын Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуульд Монгол улсын хөгжлийн үзэл баримтлалыг 15-20 жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр хуульчилсантай нийцүүлэн Монгол улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг 2016-2030 онд хэрэгжүүлэхээр боловсруулсан байна. Нийгмийн тогтвортой хөгжлийн зорилтод “... иргэн бүрт хүртээмжтэй, чанартай боловсрол олгох, насан туршийн боловсролын үндэсний тогтолцоог 10% 21% 30% 62%34% 27% 26% 21% 16% 20% 17% 9% 6% 8% 7% 3% 32% 23% 19% 5% 2% 1% Нийслэл Аймгийн төв Сумын төв Хөдөө Дипломын дараах Дээд Тусгаймэргэжлийн Техник мэргэжлийн Бүрэндунд Бүрэндундаас доош
  • 3. бүрдүүлэх, зохистой хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх замаар ядуурлын бүх төрлийг эцэс болгож, нийгмийн дундаж давхаргын эзлэх хувийн жинг тууштай нэмэгдүүлэх” хэмээн заасан байна [Тогтвортой хөгжил, ногоон хөгжил, тогтвортой хөгжлийн боловсрол БОАЖЯ, ТХБ төсөл, Уб 2017. 38-р тал]. Гэтэл дээд боловсролын сургалтын байгууллагын элсэлт, төгсөлтийн бодлого, сургалтын чанар дээрх бодлогуудтай төдийлөн уялдахгүй байна. Монгол улс цөөн хүн амтай ч хүн амын тоонд харьцуулаад үзэхэд их, дээд сургууль, тэдгээрт суралцагчдын тоогоор дэлхийд дээгүүрт орно. 2017-2018 оны хичээлийн жилийн статистикийн мэдээгээр Монгол улсад 96 дээд боловсролын байгууллага сургалтын ажил эрхэлж, тэдгээрт 160-аад мянган оюутан суралцаж, жилд дунджаар 35 мянга орчим оюутан их, дээд сургууль төгсөж байна [Тогтвортой хөгжил- дээд боловсрол. Уб. 2018. 8-р тал]. График 2. ЕБС болон их, дээд сургууль төгсөгчдийн тоо, 4 жилээр Жилд дунджаар 30-40 мянган хүүхэд ЕБС төгсөж, их, дээд сургуулийг мөн тийм тооны оюутан төгсөж байна. ЕБС-ийн 12–р анги төгсөгчийн 40 % нь Улаанбаатар хотын, 60% нь хөдөө орон нутгийн төгсөгч байна. Хөдөө орон нутагт ЕБС төгсөгчийн дийлэнх олонх нь ирээдүйн ажлын байрны баталгаа, сургалтын чанарыг харгалзалгүй Улаанбаатарт сургуульд суралцах сонголт хийж, сургуулиа төгсөөд ихэнх нь үргэлжлүүлэн сурах, ажиллаж амьдрахаар үлддэг нь бүс нутагт соёл, эдийн засгийн хөгжил, хөдөлмөрийн зах зээл, хүн амын амьжиргааны түвшин нийслэлээс доогуур байгаатай холбоотой байна. Иймд ЕБС-ийн 12-р анги төгсөгчдийн 91% нь Улаанбаатар хот дахь, 9% нь хөдөө орон нутаг дахь их, дээд сургуульд суралцаж байна. График 3. ЕБС-ийн 12-р анги төгсөгчид Орон нутагт төрийн өмчийн бие даасан 2 их сургууль, их, дээд сургуулийн салбар 11 сургууль, төрийн бус өмчийн бие даасан 4 дээд сургууль, их, дээд сургуулийн салбар 5 сургууль, нийт 22 сургууль сургалтын ажил эрхэлж, тэдгээрт 13454 оюутан суралцаж, 1584 албан хаагч ажиллаж байна. График 4. 2017 онд орон нутаг дахь их, дээд сургуульд элсэгчид болон элсэлт авсан хөтөлбөр Залуучуудын хот руу тэмүүлсэн хүсэл тэмүүлэл, төрийн бодлогын уялдаагүйгээс дээд боловсрол бизнес болоод байгааг дурдах хэрэгтэй. Манай улсын их, дээд сургуулиуд орлогынхоо 80-95 орчим хувийг сургалт, оюутны 34238 19472 36207 3758133850 35181 35889 48962 0 10000 20000 30000 40000 50000 60000 2013-2014 2014-2015 2015-2016 2016-2017 12-р ангийн нийт төгсөгч Их, дээд сургууль төгсөгч /Бак, маг, док/ 34238 19472 36207 37581 41410 0 10000 20000 30000 40000 50000 2013-2014 2014-2015 2015-2016 2016-2017 2017-2018 6 12 3 3 3 15 11 3 4 10 7 7 12 7 11 6 67 76 108 191 100 63 102 12 17 101 125 144 70 63 209 129 0 50 100 150 200 250
  • 4. байрны төлбөр гэх мэт оюутанд үзүүлэх үйлчилгээний төлбөрөөс бүрдүүлж байгаа учир оюутны тооны хойноос хэт хөөцөлдөх үзэгдэл газар авч, дээд боловсрол бараг бүх нийтийн шинжтэй болоод байна. Дээд боловсролын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-д “Элсэгчдийн тоог боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас тогтоосон шаардлага, дээд боловсролын сургалтын орчны болон холбогдох бусад стандартад нийцүүлэн дээд боловсролын сургалтын байгууллагын удирдах зөвлөл тогтооно” гэж зааснаас их, дээд сургуулиуд ЕБС төгсөгчийн тооноос хэтэрсэн, хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд тулгуурлаагүй тоо баталж байна. Баталсан тоогоо гүйцээхийн тулд МИДСК-ын зохион байгуулж буй элсэлтээс гадна орон нутагт багш нараа томилон явуулж босго оноо тэнцсэн хүүхдүүдийг элсүүлэн сургаж байгаа нь боловсролын системийн мэдээллийн санд буй мэдээллээр батлагдаж байна. График 5. Элсэлт зохион байгуулж буй хэлбэр Энэ нь ЭЕШ-д бэлдсэн, өндөр оноо авсан хүүхдийн сэтгэл зүйгээс гадна элсүүлэн сургаж байгаа сургууль, дээд боловсролын үнэлэмж, мэргэжлийн нэр хүнд, ажиллах хүчний нийлүүлэлт, хүн амын суурьшлын бодлого төлөвлөлт, нийслэл хотын ачаалал, орон нутаг дахь их, дээд сургуулиудын оршин тогтнох үндэс, сум, орон нутгийн боловсон хүчний чанарт сөргөөр нөлөөлж байна. Орон нутагт үйл ажиллагаа явуулж буй их, дээд сургуулиуд нь тухайн орон нутгийн хөгжилд (соёл, эдийн засаг, боловсон хүчний нөөц, чанар, хүн ам зүйн бодлогод) үнэтэй хувь нэмэр оруулж байдаг. Орон нутагт суралцагч олонтой байх нь тухайн орон нутгийн эдийн засгийн үзүүлэлтийг өсгөж /Аймагт бүхэлд нь нөлөөлдөг/, ажлын байрыг нэмэгдүүлдэг. Элсэгчийн тоог тухайн сургалтын байгууллага нь баталдаг болсноор сүүлийн 4 жилд Улаанбаатар хот дахь сургуулиуд илүү олон оюутан элсүүлж, босго оноо тэнцсэн оюутныг “хаман” сургах болсноор орон нутаг дахь их, дээд сургуулиудын оршин тогтнох үндэс алдагдаж байна. Тухайлбал, 2013-2014 оны хичээлийн жилд 1239 оюутантай байсан нэгэн сургууль энэ хичээлийн жилд 492 оюутантай, 539 оюутантай байсан нэгэн сургууль 297 оюутантай, 1585 оюутантай байсан нэгэн сургууль 578 оюутантай болсон баримт байна /Сургуулийн нэрийг нууцалсан бөгөөд зөвхөн өдр ийн ангийн суралцагчийн тоог дурдав/. Энэ нь тухайн сургуульд ажиллаж байгаа ажилтан, албан хаагчдын орон тоонд нөлөөлж нэг хичээлийн жилд л гэхэд 10-30 хүн орон тооны цомхотголд орж, ажилгүйчүүдийн эгнээнд шилжжээ. Тухайлбал, 2013-2014 оны хичээлийн жилд 129 багш, ажилтан, албан хаагчтай байсан нэгэн сургууль энэ хичээлийн жилд 73 багш, ажилтан, албан хаагчтай болсон байна. Орон нутагт суралцаж буй оюутны хувьд стресс бухимдалгүй, эрүүл агаар бүхий орчинд амьжиргааны бага зардлаар суралцах боломжтойгоос гадна цаг ашиглалт сайн байх, монгол ёс заншил, ахуй, сургууль багшийн анхаарал, халамжид ойр байх зэрэг олон давуу талтай. Орон нутаг дахь төрийн өмчийн сургуулиудын хувьд материаллаг орчин нэлээд сайн бүрдсэн. Эцэг эхтэй эргэх холбоотой байж, оюутны сурлага, хөгжил, хүмүүжил, төлөвшилд анхаардаг байдал нь хотын сургуулиудаас давуу байдаг. Гэтэл орон нутаг дахь их, дээд сургуульд цөөн, тэр дундаа ЭЕШ-ын бага оноотой хүүхэд элсэн суралцаж байна. Тухайлбал, багш бэлтгэдэг сургуулиудын жишээн дээр авч үзэхэд: 2017-2018 оны хичээлийн жилд нэгэн сургуулийн 101 элсэгчийн 9 /9%/ нь 601-700, 24 /24%/ нь 501-600, 68 /67.3%/ нь 400-500 оноотой, нөгөө нэг сургуулийн 77 элсэгчийн 3 /3.8%/ нь 601-700, 32 /41.5%/ нь 501-600, 42 /54.5%/ нь 400-500 оноотой байгаа бөгөөд 701-800 оноотой элсэгч байхгүй байна. Энэ нь орон нутгийн ЕБС-иудын багшлах боловсон хүчний чадавх, сургалтын чанарт сөргөөр нөлөөлөх үзүүлэлт юм. Бид үндэсний хэмжээний монгол хэл уран зохиолын багшийн судалгаа авч, нэгтгэн үзэхэд улсын хэмжээний төрийн өмчийн ЕБС-д монгол хэл уран зохиолын 2521 багш ажиллаж байгаа бөгөөд тэдний 1665 нь хөдөө орон нутагт, 856 нь Улаанбаатар хотод ажиллаж байна. Хөдөө орон нутагт МУБИС-ийн 569 /34.17%/ төгсөгч, МУИС-ийн 205 /12.31%/ төгсөгч, орон нутаг дахь багш бэлтгэх сургуулиудын 454 /27.26/ төгсөгч, Улаанбаатар хот дахь хувийн хэвшлийн багш бэлтгэх сургуулиудын 437 /26.24%/ төгсөгч монгол хэл уран зохиолын багшаар ажиллаж байгаа нь орон нутаг дахь багш бэлтгэх сургуулиуд болон хувийн хэвшлийн сургуулийн төгсөгч хөдөөгийн багшийн 53.5%-ийг бүрдүүлж байгаа бөгөөд тэдгээр сургуулийн чанар хөдөөгийн ЕБС-ийн сургалтын чанарт ихээхэн нөлөөтэй болохыг харуулж байна. Гэтэл эдгээр сургуульд ЭЕШ-ын хамгийн бага оноотой суралцагч суралцаж төгсдөг, МУИС, МУБИС- ийн голч оноо багатай төгсөгч ихэвчлэн хөдөөд очиж ажиллаж буй нөхцөлд ЕБС-ийн сургалтын чанарыг ахиулахын тулд сургалтын хөтөлбөр, сурах бичигт анхаарахын зэрэгцээ багш бэлтгэх тогтолцооны асуудлыг хамтад нь авч үзэх шаардлагатайг харуулж байгаа юм. 0% 10% 20% 30% 40% 50% 60% 70% 80% 90% 100% 2013-2014 2014-2015 2015-2016 2016-2017 2017-2018 ДБСБ-ын бие дааж элсүүлсэн элсэгчдийн эзлэх хувь МИДСК-ынОроннутгаас элсүүлсэн элсэгчдийн эзлэх хувь
  • 5. Сүүлийн 5 жилийн төгсөгчдөөс хөдөө орон нутагт мэргэжлээрээ ажилд орсон байдлыг авч үзвэл, МУБИС-ийн төгсөгч 117 /41.3%/, МУИС-ийн төгсөгч 37 /13.0%/, орон нутаг дахь багш бэлтгэх сургуулиудын төгсөгч 70 /24.7%/, Улаанбаатар хот дахь хувийн хэвшлийн багш бэлтгэх сургуулиудын төгсөгч 59 /20.8%/ /Судалгааны мэдээлэл дутуугаас Хөвсгөл аймгийн ЕБС-д сүүлийн 5 жилд монгол хэл уран зохиолын багшаар ажилд орсон багшийн тоо ороогүй болно/ байгаа нь элсэн суралцаж буй оюутны тоотой нь харьцуулан үзэхэд дээрх хүчин зүйлсийг давхар баталж байна. Дүгнэлт Орон нутаг дахь их, дээд сургуулиуд нь Монгол улсын тогтвортой хөгжилд онцгой үүрэгтэй байна. Улаанбаатар хотод хэт их төвлөрсөн байдлыг арилгах томоохон боломж хөдөө орон нутагт байгааг анхаарах хэрэгтэй байна. Бүс нутгийн нийгэм, эдийн засгийн хөгжлийг хангах, хөдөө орон нутгийн боловсон хүчний чанарыг дээшлүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх, хот хөдөөгийн суурьшлын ялгааг багасгах, ажилгүйдэл, ядуурлыг бууруулах үүднээс орон нутаг дахь их, дээд сургуулиудыг төрийн бодлогоор дэмжих, хөрөнгө оруулалт хийх эдийн засгийн бодлого зайлшгүй хэрэгтэй байна. Үүнд: - Монгол улсын хөгжлийг хангах дээрх бодлогуудыг хэрэгжүүлэхдээ бүс нутгийг хөгжүүлэх төлөвлөгөө, боловсролын төлөвлөлтөд онцгой анхаарч, боловсролын салбарын хөгжил, хүний нөөцийн бодлого, төлөвлөгөөтэй нягт уялдуулан маш сайн тооцож, бодитой ажил болгох шаардлагатай байна. Ингэснээр бүсчилсэн хөгжил сэргэж, аймаг, сумдын хөгжил бий болж, хот хөдөөгийн хөгжлийн ялгаа буурах, дээд боловсролын салбарт шинэчлэл хийх, тулгамдаж буй олон асуудлуудыг цогцоор шийдэх боломж бүрдэх юм. - Дээд боловсролын тухай хуулийн холбогдох заалтад дээд боловсролын сургалтын байгууллагад элсэгчдийн тоог боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтоохоор өөрчлөлт оруулах - Орон нутаг дахь их, дээд сургуулиудын багшлах боловсон хүчин, сургалтын чанарыг дээшлүүлэх хөтөлбөр боловсруулж ажиллах - ЭЕШ-д өндөр оноо авсан элсэгчийг орон нутаг дахь багш бэлтгэх их, дээд сургуульд суралцвал сургалтын төлбөрийг төрөөс санхүүжүүлдэг болох - Орон нутаг дахь их, дээд сургуульд нийслэл хот, өөр аймгаас суралцаж буй суралцагчийн оюутны байрны төлбөрт хөнгөлөлт үзүүлэх - Орон нутаг дахь их, дээд сургууль төгсөгчийг ажлын байраар хангах - Хөдөө орон нутагт ажиллаж байгаа багш нарт сар тутам бүс нутгийн урамшуулал олгодог байх - Зарим салбарын төрийн албан хаагчдын сонгон шалгаруулалтад оролцогчдод орон нутагт 3-аас доошгүй жил ажилласан байх шалгуур тавих, сэлгэн ажиллуулах гэх мэт. Ном зүй 1. Боловсролын хүрээлэн.,Тогтвортой хөгжлийн боловсролын гарын авлага, Уб., 2018 2. АХБ, БСШУСЯ, IRIM., Сургалтын үйл ажиллагаа ба хөдөлмөрийн зах зээлийн судалгаа, гарын авлага, Дээд боловсролыг хөдөлмөрийн зах зээлтэй уялдуулах зөвлөх үйлчилгээ, Уб., 2018 3. Тогтвортой хөгжил-дээд боловсрол, Улсын хоёрдугаар зөвлөгөөний эмхэтгэл, Уб, 2018 4. Жадамбаа Б, Тунгалаг Б нар., Тогтвортой хөгжихүйц боловсрол, Уб., 2011 5. МУ-ын Дээд боловсролын тухай хууль 6. МУ-ын Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль 7. БОАЖЯ, ТХБ төсөл, Тогтвортой хөгжил, ногоон хөгжил, тогтвортой хөгжлийн боловсрол, Уб., 2017 8. Монгол улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030 9. Монгол улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал 10. Монгол улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал 11. Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого 12. Төрөөс хөдөлмөр эрхлэлтийн талаар баримтлах бодлого 13. Монгол улсын ногоон хөгжлийн бодлого. 14. БСШУСЯ, БСМС http://www.esis.edu.mn/ Зохиогчийн тухай.  Тангууд овогт Рэнцэнхандын Нямцэрэн, Доктор /Ph.D/, дэд профессор, БСШУСЯ-ны харьяа Боловсролын хүрээлэнгийн дэд захирал, Цахим шуудангийн хаяг: nyamtseren@mier.mn, холбоо барих утасны дугаар 70125568, 99339944.  Хурман овогт Разуханы Нурбек, БСШУСЯ-ны харьяа Боловсролын хүрээлэнгийн дээд боловсролын үнэлгээний судалгаа хариуцсан эрдэм шинжилгээний ажилтан. Цахим шуудангийн хаяг: nurbek@mier.mn, холбоо барих утас 70129807, 99999740.