1
Бие даалтын ажилд тавигдах
үндсэн шаардлага
Бие даалтын ажлын бичиглэлд дараах шаардлагыг тавина
Ажлыг A4 хэмжээтэй цаасан дээр 11 pt. үсгийн өндөртэй Arial эсвэл Times New Roman
фонтоор, 1.5 sp. Line мөрөөр тохируулж, цаасны зүүн захаас 2.5 см, бусад талаас 2 см
зайтай хуудасны 2 тал руу зэрэгцүүлж бичнэ. Хуудасны дугаарыг хуудасны доод
мөрийн төвд бичнэ.
Бие даалтын ажил эцсийн байдлаар хамгаалалтанд орохдоо 20–иос доошгүй
хуудастай байх ба энд source код орохгүй бөгөөд source кодыг хавсралт байдлаар
заавал оруулна.
Ажилд тусгагдсан хүснэгт, зураг бүр нэртэй байх ба хүснэгтийн дугаарыг баруун дээд
буланд, нэрийг хүснэгтийн дээд талд голлуулан, зургийн дугаар түүний доод төв хэсэгт,
томъёоны дугаар ард нь тус тус байрлана. Жишээ нь:
Хүснэгт 1.1
Хөрсний усны эрдэсжилтийн өөрчлөлт
N№ Үзүүлэлтүүд
Онууд
1959 1985 2002
Зураг 1.1 Улаанбаатар хотын дотоод шуудангийн үйлчилгээний эзлэмжийн хэмжээ, %
Томъёоны бичиглэл:
X = (Y*H*35.5*100) / V (1.5.)
53
34
13
0
20
40
60
80
100
Óòàñ Øóóäàí Õóâü õ¿í
2
Бие даалтын ажлын бүтэц агуулга
Бие даалтын ажлын бичиг баримт нь дараах ерөнхий бүтэцтэй байна. Үүнд:
I. Нүүр хуудас
II. Гарчиг
III. Судалгааны хэсэг
IV. Төслийн хэсэг
I бүлэг. Хэрэглэгчийн шаардлага
II бүлэг. Системийн загварчилгаа
III бүлэг. Кодчилол
V. Ерөнхий дүгнэлт
VI. Ашигласан бүтээлийн жагсаалт
VII. Хавсралт
I. НҮҮР ХУУДАС
/1-р хавсралт үзнэ/
II. ГАРЧИГ
Гарчигийн агуулга нь бичсэн ажлын баримт бичгийн тойм буюу араг яс болж, баримт
бичгийн ерөнхий бүтэц төдийгүй мөн гол бүлгүүд, түүний дэд бүлгүүдийг харуулсан
гарчиг, дэд гарчигийн тогтолцооноос бүрдэнэ.
III. ТӨСЛИЙН ХЭСЭГ
Энэ хэсэг нь дараах 3 бүлэгтэй. Үүнд:
I бүлэг. Хэрэглэгчийн шаардлага
II бүлэг. Системийн загварчилгаа
III бүлэг. Кодчилол
Одоо бүлэг тус бүрийн агуулга, бүтцийг авч үзье.
I бүлэг. Хэрэглэгчийн шаардлага
Энэ бүлэгт судалгааны объект болгож сонгосон байгууллагын (судалгааны ажлын хувьд
сэдвийн) онцлог, үйл ажиллагаа, функц, дүрэм журам, оролт-гаралтын мэдээлэл, уг
3
салбарт хэрэглэгддэг тусгай нэр томъёоны тодорхойлолт зэргийг тайлбарлаж, нэг
бүрчлэн дэлгэрэнгүй байдлаар дараах 6 хэсэгт багтааж бичнэ.
1.1 Хэрэглэгчийн тухай мэдээлэл
Судалгааны объектоор сонгосон байгууллагын товч танилцуулга, байгууллагын
бүтцийн схем зэргийг дүрсэлнэ.
1.2 Хэрэглэгчийн үйл ажиллагааны онцлог
Системийн эцсийн хэрэглэгчийн үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг
орхигдуулалгүй нэг бүрчлэн бичих шаардлагатай. Энэ мэдээлэл нь систем хөгжүүлэхэд
шаардлагатай мэдээллийн эх үүсвэр болдог. Ө.х. дараагийн үе шатанд дүрслэгдэх
загварын эх үндэс болох тул энд аль болох хийсвэрлэлгүй бодитой, дэлгэрэнгүй
тодорхойлж бичнэ.
1.3 Хэрэглэсэн нэр томъёоны тодорхойлолт
Уг салбарт хэрэглэгддэг тусгай нэр томъёоны тодорхойлолтыг орхигдуулалгүй бичнэ.
Жишээ нь: “Зөвлөх багшийн бүртгэл мэдээллийн систем”-ийн хувьд
Кредит нь дээд боловсролын агуулгын багтаамжийг хэмждэг. Тухайн улирлын
туршид нэг долоо хоногт танхимд 1 цагаар орох лекцийн агуулга, түүнийг
багшийн удирдлагын дор хэрэгжүүлэх 2 цагийн бие даалтын ажлын нийлбэрийг
нэг кредит буюу нэг багц цаг гэнэ ...
1.4 Лавлах материал
Уг салбарт ашиглагддаг бөгөөд тухайн системийг хөгжүүлэхэд нөлөөлөх хууль дүрэм,
заавар журам бүхий ном сурах бичиг, гарын авлагын нэрийг жагсааж бичнэ. Мөн тус
салбарын үйл ажиллагаанд ашигллагддаг бичиг баримт болох тайлан, маягтын
загварыг энд хавсаргаж багтаана.
1.5 Хэрэглэгчийн функциональ шаардлага
Хэрэглэгч (захиалагч)-ийн зүгээс хөгжүүлэх гэж байгаа системд тавьж буй шаардлага
(Функц) бүрийг нарийн тодорхойлж, жагсааж бичнэ. Ажлын дараагийн бүлэгт
дүрслэгдэх загвар, зохиомж, програмын үр дүн нь хэрэглэгчийн шаардлага дээр
үндэслэгдэнэ. Иймд ажлын 2, 3 үзлэг болон хамгаалалтан дээр комиссын зүгээс хийсэн
4
ажлыг дүгнэхдээ ажил нь энд тодорхойлсон хэрэглэгчийн шаардлагатай нийцэж байгаа
эсэхийг нь шалгаж холбогдох үнэлгээ өгнө. Бичиж байгаа хэрэглэгчийн шаардлага нь
1) Тодорхой
2) Бүрэн
3) Оновчтой
байх гэсэн гурван шинжийг хангасан байх ёстой.
Жишээлбэл, зөвхөн
 ...
 Орлого бүртгэх
 Зарлагын тайлан гаргах
 ...
гэж бичсэн бол түүнийг тодорхойгүй гэж үзнэ. Үүний оронд, Орлого бүртгэх, Зарлагын
тайлан гаргах функцүүд (үйлдэл) ямар параметртэй байхыг зааж
 Орлого бүртгэх (Орлогын дугаар, орлогын хэмжээ, компанийн нэр,...)
 Зарлагын тайлан гаргах (Зарлагын дугаар, барааны нэр,...)
хэлбэртэй бичвэл илүү тодорхой болно.
Бүрэн байх шинж: Хэрэглэгчийн зүгээс хөгжүүлэх гэж байгаа системд тавьж буй
шаардлага бүрийг орхигдуулалгүй нэг бүрчлэн тодорхойлж бичнэ. (Жич: тухайн
төгсөлтийн ажлын хүрээнд хэрэглэгчийн шаардлагыг хангах эсэхийг хичээлийн жилийн
4 долоо хоногт эхний үзлэг дээр багш нарын комисс тодорхойлж, шаардлагатай
өөрчлөлт оруулах эсэхийг зөвлөнө.)
Оновчтой байх шинж: Системийн хүрээ хязгаар томрохын хирээр хэрэглэгчийн
шаардлага нэмэгдэх тул заасан хугацаанд хэрэглэгчийн шаардлагыг бүрэн хангасан
системийг хөгжүүлэхэд хүндрэл гардаг.
Жишээлбэл, Бүртгэлийн ажлыг бүрэн дүүрэн гүйцэтгэж чадаагүй нөхцөлд, сайн
зохиомж бүхий тайлан эсвэл системийн нууцлалт хамгаалалт, хэрэглэгчийн
интерфейсийн тухайн ярих нь илүүц. Иймд хөгжүүлэхэд дэндүү том, нүсэр системийн
хувьд зэрэглэл тогтоох замаар хэрэглэгчийн шаардлагыг оновчтой тодорхойлох
хэрэгтэй.
5
II бүлэг. Системийн загварчилгаа
Ажлыг гүйцэтгэхдээ систем хөгжүүлэх тодорхой арга зүйг сонгож, түүний үндсэн загвар,
диаграмыг бичиг баримтанд дүрсэлнэ. Тухайлбал: Уламжлалт аргаар системийг
хөгжүүлэхдээ шинжилгээний дараах загварыг гаргана. Үүнд:
- Объектын холбоосын диаграмм , түүний өртгөтгөл
- Кодын зохиомж
III бүлэг. Кодчилол
Кодын зөвхөн чухал хэсгүүд (Stored procedures байж болно)-ийг тайлбарын хамт бичиг
баримтанд хавсаргах ба хуудсыг дугаарлахгүй.
IV. ЕРӨНХИЙ ДҮГНЭЛТ
Ажлын үр дүн дээр үндэслэн тодорхой дүгнэлтүүдийг дугаарлаж гаргасан байна. Энд
хүрсэн үр дүн, цаашид уг системийг хөгжүүлэх чиглэл, шаардлагын тухай бичнэ.
V. АШИГЛАСАН БҮТЭЭЛИЙН ЖАГСААЛТ
Ашигласан бүтээлийн жагсаалтыг гаргахдаа
 Ажилд ашигласан дэс дарааллаар
 Зохиогч, номын нэрийн үсгийн дарааллаар
тус тус бичиж болно. Гэхдээ бичиглэлийн хувьд дараах ерөнхий журмыг баримтлана.
Үүнд:
Зохиогчийн нэр, овгийн үсэг, бүтээлийн нэр, улс, хот, хэвлэлийн газар, он, тухайн ажилд
хамаатай хуудасны дугаар. Жишээлбэл:
Ном:
Мөнхбаатар.П., “Монгол орны зарим бүс нутгийн усны шинж чанар, усны цэвэрлэгээний
аргууд”. УБ, 2000 он
Эрдэм шинжилгээний бүтээл:
Туваанжав.Г. “Улаанбаатар хот орчмын агаарын тундасны усны химийн найрлага”.
ШУА-ын Химийн хүрээлэнгийн бүтээл, УБ, 1976, №14 (25) х.49-55
Мэдээ материал:
Жавзан.Ч. “Монгол орны газар доорх усны чанар, найрлага, бохирдолт” тайлан. УБ:
1989-1993 он
6
VI. ХАВСРАЛТ
Ажлын үндсэн хэсэгт оруулах шаардлагагүй програмын жишээ код, source код гэх мэт
нэмэлт материалыг хавсралтад оруулна. Эдгээр нь ажлын үндсэн хэсгийн хуудасны
тоонд орохгүй ба хавсралтын хуудсыг 1-ээс эхлэн тусад нь дугаарлана.
Хавсралт 1
ОЛОН УЛСЫН УЛААНБААТАРЫН ИХ СУРГУУЛЬ
Холбоо, Мэдээллийн технологийн тэнхим
Хүний нөөцийн бүртгэлийн
систем
Гүйцэтгэсэн: . . . . . . . . . . . . . /М.Бат-Эрдэнэ/
Шалгасан: . . . . . . . . . . . . . . . /Г.Өсөхжаргал/
УЛААНБААТАР 2016 ОН

бие даалтын ажилд тавигдах

  • 1.
    1 Бие даалтын ажилдтавигдах үндсэн шаардлага Бие даалтын ажлын бичиглэлд дараах шаардлагыг тавина Ажлыг A4 хэмжээтэй цаасан дээр 11 pt. үсгийн өндөртэй Arial эсвэл Times New Roman фонтоор, 1.5 sp. Line мөрөөр тохируулж, цаасны зүүн захаас 2.5 см, бусад талаас 2 см зайтай хуудасны 2 тал руу зэрэгцүүлж бичнэ. Хуудасны дугаарыг хуудасны доод мөрийн төвд бичнэ. Бие даалтын ажил эцсийн байдлаар хамгаалалтанд орохдоо 20–иос доошгүй хуудастай байх ба энд source код орохгүй бөгөөд source кодыг хавсралт байдлаар заавал оруулна. Ажилд тусгагдсан хүснэгт, зураг бүр нэртэй байх ба хүснэгтийн дугаарыг баруун дээд буланд, нэрийг хүснэгтийн дээд талд голлуулан, зургийн дугаар түүний доод төв хэсэгт, томъёоны дугаар ард нь тус тус байрлана. Жишээ нь: Хүснэгт 1.1 Хөрсний усны эрдэсжилтийн өөрчлөлт N№ Үзүүлэлтүүд Онууд 1959 1985 2002 Зураг 1.1 Улаанбаатар хотын дотоод шуудангийн үйлчилгээний эзлэмжийн хэмжээ, % Томъёоны бичиглэл: X = (Y*H*35.5*100) / V (1.5.) 53 34 13 0 20 40 60 80 100 Óòàñ Øóóäàí Õóâü õ¿í
  • 2.
    2 Бие даалтын ажлынбүтэц агуулга Бие даалтын ажлын бичиг баримт нь дараах ерөнхий бүтэцтэй байна. Үүнд: I. Нүүр хуудас II. Гарчиг III. Судалгааны хэсэг IV. Төслийн хэсэг I бүлэг. Хэрэглэгчийн шаардлага II бүлэг. Системийн загварчилгаа III бүлэг. Кодчилол V. Ерөнхий дүгнэлт VI. Ашигласан бүтээлийн жагсаалт VII. Хавсралт I. НҮҮР ХУУДАС /1-р хавсралт үзнэ/ II. ГАРЧИГ Гарчигийн агуулга нь бичсэн ажлын баримт бичгийн тойм буюу араг яс болж, баримт бичгийн ерөнхий бүтэц төдийгүй мөн гол бүлгүүд, түүний дэд бүлгүүдийг харуулсан гарчиг, дэд гарчигийн тогтолцооноос бүрдэнэ. III. ТӨСЛИЙН ХЭСЭГ Энэ хэсэг нь дараах 3 бүлэгтэй. Үүнд: I бүлэг. Хэрэглэгчийн шаардлага II бүлэг. Системийн загварчилгаа III бүлэг. Кодчилол Одоо бүлэг тус бүрийн агуулга, бүтцийг авч үзье. I бүлэг. Хэрэглэгчийн шаардлага Энэ бүлэгт судалгааны объект болгож сонгосон байгууллагын (судалгааны ажлын хувьд сэдвийн) онцлог, үйл ажиллагаа, функц, дүрэм журам, оролт-гаралтын мэдээлэл, уг
  • 3.
    3 салбарт хэрэглэгддэг тусгайнэр томъёоны тодорхойлолт зэргийг тайлбарлаж, нэг бүрчлэн дэлгэрэнгүй байдлаар дараах 6 хэсэгт багтааж бичнэ. 1.1 Хэрэглэгчийн тухай мэдээлэл Судалгааны объектоор сонгосон байгууллагын товч танилцуулга, байгууллагын бүтцийн схем зэргийг дүрсэлнэ. 1.2 Хэрэглэгчийн үйл ажиллагааны онцлог Системийн эцсийн хэрэглэгчийн үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг орхигдуулалгүй нэг бүрчлэн бичих шаардлагатай. Энэ мэдээлэл нь систем хөгжүүлэхэд шаардлагатай мэдээллийн эх үүсвэр болдог. Ө.х. дараагийн үе шатанд дүрслэгдэх загварын эх үндэс болох тул энд аль болох хийсвэрлэлгүй бодитой, дэлгэрэнгүй тодорхойлж бичнэ. 1.3 Хэрэглэсэн нэр томъёоны тодорхойлолт Уг салбарт хэрэглэгддэг тусгай нэр томъёоны тодорхойлолтыг орхигдуулалгүй бичнэ. Жишээ нь: “Зөвлөх багшийн бүртгэл мэдээллийн систем”-ийн хувьд Кредит нь дээд боловсролын агуулгын багтаамжийг хэмждэг. Тухайн улирлын туршид нэг долоо хоногт танхимд 1 цагаар орох лекцийн агуулга, түүнийг багшийн удирдлагын дор хэрэгжүүлэх 2 цагийн бие даалтын ажлын нийлбэрийг нэг кредит буюу нэг багц цаг гэнэ ... 1.4 Лавлах материал Уг салбарт ашиглагддаг бөгөөд тухайн системийг хөгжүүлэхэд нөлөөлөх хууль дүрэм, заавар журам бүхий ном сурах бичиг, гарын авлагын нэрийг жагсааж бичнэ. Мөн тус салбарын үйл ажиллагаанд ашигллагддаг бичиг баримт болох тайлан, маягтын загварыг энд хавсаргаж багтаана. 1.5 Хэрэглэгчийн функциональ шаардлага Хэрэглэгч (захиалагч)-ийн зүгээс хөгжүүлэх гэж байгаа системд тавьж буй шаардлага (Функц) бүрийг нарийн тодорхойлж, жагсааж бичнэ. Ажлын дараагийн бүлэгт дүрслэгдэх загвар, зохиомж, програмын үр дүн нь хэрэглэгчийн шаардлага дээр үндэслэгдэнэ. Иймд ажлын 2, 3 үзлэг болон хамгаалалтан дээр комиссын зүгээс хийсэн
  • 4.
    4 ажлыг дүгнэхдээ ажилнь энд тодорхойлсон хэрэглэгчийн шаардлагатай нийцэж байгаа эсэхийг нь шалгаж холбогдох үнэлгээ өгнө. Бичиж байгаа хэрэглэгчийн шаардлага нь 1) Тодорхой 2) Бүрэн 3) Оновчтой байх гэсэн гурван шинжийг хангасан байх ёстой. Жишээлбэл, зөвхөн  ...  Орлого бүртгэх  Зарлагын тайлан гаргах  ... гэж бичсэн бол түүнийг тодорхойгүй гэж үзнэ. Үүний оронд, Орлого бүртгэх, Зарлагын тайлан гаргах функцүүд (үйлдэл) ямар параметртэй байхыг зааж  Орлого бүртгэх (Орлогын дугаар, орлогын хэмжээ, компанийн нэр,...)  Зарлагын тайлан гаргах (Зарлагын дугаар, барааны нэр,...) хэлбэртэй бичвэл илүү тодорхой болно. Бүрэн байх шинж: Хэрэглэгчийн зүгээс хөгжүүлэх гэж байгаа системд тавьж буй шаардлага бүрийг орхигдуулалгүй нэг бүрчлэн тодорхойлж бичнэ. (Жич: тухайн төгсөлтийн ажлын хүрээнд хэрэглэгчийн шаардлагыг хангах эсэхийг хичээлийн жилийн 4 долоо хоногт эхний үзлэг дээр багш нарын комисс тодорхойлж, шаардлагатай өөрчлөлт оруулах эсэхийг зөвлөнө.) Оновчтой байх шинж: Системийн хүрээ хязгаар томрохын хирээр хэрэглэгчийн шаардлага нэмэгдэх тул заасан хугацаанд хэрэглэгчийн шаардлагыг бүрэн хангасан системийг хөгжүүлэхэд хүндрэл гардаг. Жишээлбэл, Бүртгэлийн ажлыг бүрэн дүүрэн гүйцэтгэж чадаагүй нөхцөлд, сайн зохиомж бүхий тайлан эсвэл системийн нууцлалт хамгаалалт, хэрэглэгчийн интерфейсийн тухайн ярих нь илүүц. Иймд хөгжүүлэхэд дэндүү том, нүсэр системийн хувьд зэрэглэл тогтоох замаар хэрэглэгчийн шаардлагыг оновчтой тодорхойлох хэрэгтэй.
  • 5.
    5 II бүлэг. Системийнзагварчилгаа Ажлыг гүйцэтгэхдээ систем хөгжүүлэх тодорхой арга зүйг сонгож, түүний үндсэн загвар, диаграмыг бичиг баримтанд дүрсэлнэ. Тухайлбал: Уламжлалт аргаар системийг хөгжүүлэхдээ шинжилгээний дараах загварыг гаргана. Үүнд: - Объектын холбоосын диаграмм , түүний өртгөтгөл - Кодын зохиомж III бүлэг. Кодчилол Кодын зөвхөн чухал хэсгүүд (Stored procedures байж болно)-ийг тайлбарын хамт бичиг баримтанд хавсаргах ба хуудсыг дугаарлахгүй. IV. ЕРӨНХИЙ ДҮГНЭЛТ Ажлын үр дүн дээр үндэслэн тодорхой дүгнэлтүүдийг дугаарлаж гаргасан байна. Энд хүрсэн үр дүн, цаашид уг системийг хөгжүүлэх чиглэл, шаардлагын тухай бичнэ. V. АШИГЛАСАН БҮТЭЭЛИЙН ЖАГСААЛТ Ашигласан бүтээлийн жагсаалтыг гаргахдаа  Ажилд ашигласан дэс дарааллаар  Зохиогч, номын нэрийн үсгийн дарааллаар тус тус бичиж болно. Гэхдээ бичиглэлийн хувьд дараах ерөнхий журмыг баримтлана. Үүнд: Зохиогчийн нэр, овгийн үсэг, бүтээлийн нэр, улс, хот, хэвлэлийн газар, он, тухайн ажилд хамаатай хуудасны дугаар. Жишээлбэл: Ном: Мөнхбаатар.П., “Монгол орны зарим бүс нутгийн усны шинж чанар, усны цэвэрлэгээний аргууд”. УБ, 2000 он Эрдэм шинжилгээний бүтээл: Туваанжав.Г. “Улаанбаатар хот орчмын агаарын тундасны усны химийн найрлага”. ШУА-ын Химийн хүрээлэнгийн бүтээл, УБ, 1976, №14 (25) х.49-55 Мэдээ материал: Жавзан.Ч. “Монгол орны газар доорх усны чанар, найрлага, бохирдолт” тайлан. УБ: 1989-1993 он
  • 6.
    6 VI. ХАВСРАЛТ Ажлын үндсэнхэсэгт оруулах шаардлагагүй програмын жишээ код, source код гэх мэт нэмэлт материалыг хавсралтад оруулна. Эдгээр нь ажлын үндсэн хэсгийн хуудасны тоонд орохгүй ба хавсралтын хуудсыг 1-ээс эхлэн тусад нь дугаарлана. Хавсралт 1 ОЛОН УЛСЫН УЛААНБААТАРЫН ИХ СУРГУУЛЬ Холбоо, Мэдээллийн технологийн тэнхим Хүний нөөцийн бүртгэлийн систем Гүйцэтгэсэн: . . . . . . . . . . . . . /М.Бат-Эрдэнэ/ Шалгасан: . . . . . . . . . . . . . . . /Г.Өсөхжаргал/ УЛААНБААТАР 2016 ОН