More Related Content
Similar to лабугайн нулимс
Similar to лабугайн нулимс (20)
лабугайн нулимс
- 5. Зохиолыг сайтар унших.
Зохиолд гарсан дүрүүдийн
талаар ярилцах, задлал хийх.
Ламба гуайн нулимс
зохиолтой төстэй зохиол
байдаг эсэхийг мэдэх.
Д.Нацагдорж зохиолдоо юуг
тусгахыг зорьсон, зохиолын
гол санааг тодорхойлох.
- 6. Орчлонт ертөнцийг хоосон хэмээх хүрдийг бясалгаж, винайн
ёсыг сахисан гэвш Лодон улаан шарыг
тунуулсаар, гандангийн наад хүр уруу бууж ирмэгц, уран
тачаангуйн хурц илдийг боловсруулахын эрдмийг судалсан
авилагч хүүхэн Иүй Бай- хуа хэмээх Цэрэнлхам цагаан харыг
гялбалзуулсаар, баруун дамнуурчны шавартай гудамжнаас
гарч ирэх нь эсрэг тохиолдов. Иүй Бай - хуагийн хар тамхи
тасарсан учир, нэг алтан бэлзгийг бариулж, хэдэн янчаан олж
хэрэглэхийг зорьж явсан нь санамсаргүй гэвш Лодон
тохиолдохыг үзвэл, тэр үнэхээрийн нэг номхон хувраг
бөгөөд сэтгэл зөөлөн, чанар хөнгөн болохыг хэдийнээ
ажиглан таниад, хувилгаан адил нэг аргыг олж, ламын дэргэд
зогсож, зовлонтой бөгөөд бахардсан царай гарган: «Ламбугай
өршөө, манай хөгшин эх өвдөөд үхэхийг хүлээж байнам.
Хичээж манайд морилж, ном айлдаж хайрлана уу?» гэсэнд
лам: Зүүн хүрээнд хуралд очиж явна. Энэ удаа амжихгүй. Өөр
нэг ламыг залсугай» гэсэн боловч, Иүй Бай-хуа сандарсан
байдлыг гаргаж, дахин давтан зовлонт үгсийг
тоочин, элдэвчлэн гуйхад, аргагүй болж бас ч бахардсан
байдлыг үзвэл, барьц ихээхэн өгөх биз санаж, ном уншихаар
хүүхнийг дагалдан, түүний гэрийн зүг одов.
- 7. Зуны цагт баруун дамнуурчны таван гудамжны шавар
үлэмж, баасны үнэр ханхлах нь үнэхээр түмэн багц хүжийг
нэгэн зэрэг шатаавч үл дарагдмаар. Гэвш Лодон орхимжоороо
хамраа бөглөн, хүүхний хойноос намс намс алхална. Удалгүй
нэг хувхай цагаан хаалгаар орвол гангийн арьс ширийн
шорвог агаар амтагдаж, зүйлсэн үс, ноос салхинд хийсэн дээл
хувцсанд наалдана. Хоёр нурсан шавар байшингийн нарийхан
завсраар өнгөрч, баруун талд зүүн тийшээ харсан шавар
байшинд ороход хүүхэн ламыг нэг сандал дээр суулгаад:
«Цай авчиръя» хэмээн гарч одохын завсар лам
ажиглавал, байшингийн өмнө этгээдэд нэг том ор байх бөгөөд
хөнжил дэвсгэрийг цэмцийтэл хураан засаж, эрээн давуугаар
хучжээ. Хойд этгээдэд нэг бага дөрвөлжин ширээг цагаан
даавуугаар бүтээж, дээр нь нэг том цаг ба зураг хөргийг
тавьжээ. Байшингийн дээвэр нь маш балтгар бөгөөд Гэвш
Лодон өндийвөл толгой нь бараг тулна. Нэр бага цонхыг хоёр
давхар муутуугаар битүүлэн нааж, улаан цаасаар угалзлан
чимэглэсэн бөгөөд байшингийн дотор өдөр байтлаа, бүрий
баруйн байдлыг төрүүлнэ.
- 8. ...........Хvvхэн єчvvхэн ч эмээх зовох
байдалгvй бєгєєд харин ламд дургvй
учрыг хэлж хараан загнаж, хєєн гаргасанд
лам заалдъя гэвч хуврагийн ёсоо эвдсэн
тул аргагvй гунирхан байшингийн босгыг
нь тэвэрч:
Хvv минь би чамд хайртай
Одоо би хаашаа очих вэ?
Єєр хvнтэй ханилах хамаагvй
Гагцхvv намайг бvv орхи
хэмээн хоѐр нvднээсээ ертєнцийн хар
нулимсыг борооны дусал адил асгаруулна.
- 9. Үгийн утгын тайлбар:
•Орчлонт ертөнц-Орчин хөдөлж байгаа ерөнц буюу
манай гаригийг сав, шимийн хат нийтэд нь нэрлэсэн
нэр
•Ертөнцийг хоосон хэмээх хүрдийг бясалгахБурханы шашны гол номлол буюу хоосон чанарын
тухай сургаал номлол
•Винайн ѐс- лам нарын сахил санваар сахилга журмын ѐс
•Гэвш- Бурхан шашны гүн ухааныг олон жил
судалсан, энэ ухааны дээд зэрэг болох гавжийн
өмнөх мяндагтны нэр
- 11. Багийн даалгавар1
1-р баг: Зохиолд
өгүүлэгдэж буй юмсын
дүрслэлийг ол.
2-р баг: Лодон Гэвшийг
дүрсэлсэн хэсгийг ол
3-р баг: Цэрэнлхамын
дүрийг тодруулсан хэсгийг
олоорой.
- 12. Багийн даалгавар 2
Зохиолын дүрүүдийг ЭССО-ийн
аргаар тодорхойл.
1-р баг: Лодон Гэвшийн дүр
2-р баг: Ээж болон залуугийн
дүр
3-р баг:Цэрэнлхам хүүхний
дүр
- 14. Иүй бай хуа буюу Цэрэнлхам
хүүхний гадаад төрх
- Хоѐр хацар нь улаанаар
гэрэлтсэн тачаангуй
- Дотоод сэтгэл зан чанар нь
хүнийг хайрлаж чадахгүй амий
хичээсэн өөрийгөө л боддог.
- 15. Дүгнэлт
“Хун, хүн хоѐр
• Хайрын дээд атлаа
• Хүн яагаад хайрандаа
• Үнэн ч байдаггүй юм бэ?!
• Худал хуурмаг хайр дурлал
битгий байгаасай”
гэсэн гол санааг гаргаж өгсөн
•
- 16. Шүүмжлэл
Энэхүү өгүүллэгийг Монгол судлаач
эрдэмтэн Л.К.Герасимович “Энэ хорвоогийн
харын бүх юм хоосон мөнх бус болохыг
номлон байдаг атлаа хөнгөмсөг явдалт
хүүхэнд сэтгэлтэй болсон ламыг дооглон
шоолсон” гэж тодорхойлсон бол Монголын
эрдэмтэн Ч.Лодойдамба “Лодон бол үлэмж
хүчтэй эмгэнэлт дүр, Нацагдорж Лодонг огт
шоолоогүй, харин амьдралд тохиолдсон
эмгэнэлт явдлыг үзүүлсэн юм”
“Нацагдоржийн энэ зохиол нь эмгэнэлт
зохиол мөн гэж тодорхойлжээ.
- 17. Гэрийн даалгавар
Зохиолын үйл явдлыг
өнөөгийн нийгмийн байдалд
буулган бичиж ирэх.
Уг зохиолтой төсөөтэй
өөр ямар зохиол байдгийг
мэдэж ирэх