SlideShare a Scribd company logo
1 of 34
ОЛОН УЛСЫН МАРКЕТИНГ
ДАХЬ СОЁЛЫН ОРЧИН
Лекц №7
Н.Ариунжаргал
Соѐл
Соѐл гэдэг нь хүний хүрээлэн
буй орчинд хүнээр бүтээгдсэн бүх
зүйл болох ойлголт, итгэл
үнэмшил, ѐс зүй, ѐс
журам, нийгмийн гишүүд, тэдний зан
төлөв, хэв зуршлуудын нийлбэр юм.
Соѐл бол хүмүүст байдаг, хүмүүсийн
боддог, хүмүүсийн хийдэг бүх зүйл
юм.
Соѐл нь дараах зүйлүүдээс бүрддэг. Үүнд:
• Үндэстний онцлог: Бүх үндэстэн өөрийн гэсэн
онцлогтой. Жишээ нь: Францчууд анличуудад
дургүй, Датчууд Германчуудад дургүй гэх мэт. Үүнийг
товчоор тодорхойлбол үндэстний онцлог нэгэн
үндэстний бусад үндэстнээс ялгарах онцлог
шинжүүдийн нэгдмэл цогц юм.
• Ойлголт: Тухайн соѐлын эсвэл материаллаг орчин нь
ямарваа нэгэн зүйлийг бодох, илэрхийлэх арга
замуудыг өгч байдаг.. Жишээ нь. Янз бүрийн улсуудын
хооронд гараа барих, үнсэх нь ялгаатай ойлголтуудтай
байдаг. Мөн гоѐ үнэр, муухай үнэртэй холбогдсон
ойлголтууд нь мөн улс орнуудын хооронд ялгаатай
байх нь олонтаа тохиолддог.
Соѐлын бүрдлүүд
• Цаг хугацааны ойлголт: Улс орнуудын хооронд
нарны, сарны гэх мэт янз бүрийн тооллуудтай байдаг.
Мөн нөгөө талаас монохроник, полихроник цагийн
ойлголт байдаг.
• Орон зайны ойлголт: Энд хувийн орон зай, орон
зайны чиглэл, хүмүүсийн хооорондын зай, зайны хэв
загвар зэрэг асуудлуудыг багтаан авч үздэг.
• Бодол: Бидний аливаа зүйлийн талаар бодож байгаа
нь соѐлоос хамааран, соѐлын нөлөөг агуулж байдаг
байна. Жишээ нь: Логик
• Хэл: Улс орон бүр өөр өөрийн хэлээр ярьдаг. Энэ нь
мөн соѐлын нэгэн хэсэг юм.
Соѐлын бүрдлүүд
• Үггүй харилцаа: Энэ нь : Биеийн хэл, дохио зангаа,
зогсож байгаа сууж байгаа байдал, нүдний харц, билэг
тэмдэг тэр байтугай хүний гадаад үзэмж төрхийг авч
үздэг байна.
• Үнэ цэнэ: Муу зүйл, сайн зүйл, саармаг зүйлийн тухай
ойлголт юм.
• Зан төлөв, хэм хэмжээ, дүрэм журам: Энэ нь аль нь
зөв болон аль нь буруу хэмээх асуудлыг авч үзнэ..
• Нийгмийн бүлэг ба харилцаа: Нийгмийн бүлгүүд
болох гэр бүл, анги, хамт олон, дээд зиндаа,
манлайлагч гэх мэт бүлгүүдийн тухай хамруулан үздэг.
Соѐлыг “Сонгино”-той адилган үзэх үзэл:
• Энэхүү үзэл нь соѐлыг сонгинотой адилтган, 3 давхаргатай гэж
үздэг бөгөөд дараах байдлаар дүрсэлж болно.
Амьдрал гэж юу вэ?
Хэм
хэмжээ
зөв
буруу
сайн
муу
Үнэ
цэнэ
Хэл
Хоол
хүнс
Архитектур
Хэв
маяг
Соѐлыг “Мөсөн уул”-тай адилган үзэх үзэл
Усны
түвшин
Гүехэн
ус
Гүнзгий
ус
Зан төлөв
Таны харж
чадах зүйлс
Тогтолцоо болон
зохион байгуулалт
Соѐлын үндсэн зарчим
Үнэ цэнэ, итгэл үнэмшил
Соѐлыг “Мөсөн уул”-тай адилтган үзэх үзэл
• Энэхүү үзлийг дээрх байдлаар мөсөн уултай адилтган
дүрсэлдэг бөгөөд хүн анх мөсөн уулыг олж харахдаа
хамгийн түрүүнд усны түвшингээс дээр байгаа орой хэсгийг
нь хардаг бөгөөд үүнийг соѐлтой адилтган энэхүү түвшинд
соѐлын бүтээгдэхүүнүүд багтана. Жишээ нь: зан
төлөв, хэл, уулзалт, хоол, хувцас гэх мэт. Энэ түвшинд
тухайн улсын соѐлоос хамгийн түрүүнд амархан мэдэж
болох зүйлийг багтаадаг.
• Харин 2 дахь түвшин буюу гүехэн усны түвшинд тухайн
зүйлийг олж мэдэхийн тулд цаг хугацаа зарцуулдаг
зүйлүүдийг багтаан үздэг. Жишээ нь: ажил гэр 2-н
хоорондох тэнцвэрт байдал, гэр бүлийн амьдрал, хүнлэг ѐс
гэх мэт.
• Гүнзгий усны түвшин буюу хамгийн доод түвшинд зөвхөн
тэрхүү соѐлыг сайтар судалж шинжилсний дараа таньж
мэдэх зүйлсийг багтаадаг байна. Жишээ нь: хээл
хахууль, нийгмийн амьдрал, итгэл үнэмшил, үнэ
цэнэ, нийгмийн бүтэц, бүлэг гэх мэт.
Соѐлын загварууд
Дээр дурдсан үзлүүдээс илүүгээр соѐлыг нарийвчлан
судалсан эрдэмтэд бол Хол, Хофштэдэ, Тромпенаарс
юм.
Холын загвар (The Hall Model)
Э.Т Хол нь “Чимээгүй хэл ба Соѐлын ялгааг ойлгох нь”
хэмээх номондоо сөрөг утгуудыг илэрхийлсэн соѐлын
2 хос загварыг томъѐолжээ.
1. Өндөр нөхцөлт соѐл: Энэ соѐлд хүмүүс битүү утга
илэрхийлэн ярьж, бусдад хүндэтгэл үзүүлэн, нийцтэй
байдлыг эрхэмлэдэг байна. Тэд шулуухан байх нь
бүдүүлэг гэж үздэг байна.
Соѐлын загварууд
Нам нөхцөлт соѐл: Энэ соѐлд хүмүүс юу ярих гэснээ
шулуухан ярьж, ямарваа нэгэн нэмэлт зүйл
хэлэлгүйгээр бодсон санаснаа шууд илэрхийлдэг. Тэд
шулуухан ярьж чаддаггүй хүмүүсийг сэжиг бүхий
хүмүүс гэж үздэг.
2. Монохроник соѐл: Энэхүү соѐлд хүмүүс ямарваа
нэгэн зүйлийг хийхдээ дэс дараалуулан хийдэг байна.
Полихроник соѐл: Энэхүү соѐлд хамрагдах хүмүүс
бүх зүйлүүдийг нэг дор хийхийг эрмэлздэг хүмүүс
байдаг. “Цаг бол мөнгө” гэдэг хүмүүс энэхүү соѐлд
хамрагддаг байна.
Улсуудын соѐлыг хэмжсэн Холын
загвар:
Германчууд
Швейцаричууд
Скандивчууд
Хойд Америкчууд
Англичууд
Францчууд
Япончууд
Арабчууд
Латин Америкчууд
Испаничууд
Италичууд
Нам нөхцөлт
соѐл
Өндөр нөхцөлт
соѐл
Тромпенаарсын загвар (The Trompenaars model )
Фонс Тромпенаарс корпорацийн соѐлыг илэрхийлэх 7 хэмжүүрийг
тодорхойлсон байна.
1
Бүхэлчлэх/ онцгойлох
Universalism/ particulism
А
Хувь хүний мөн чанар, жинхэнэ байдал, бүлэгт
гүйцэтгэх үүрэг
2
Бодьгалч үзэл/ нэгдмэл байдал
Individualism/ communitarianism
Б
Орчноо хянах, удирдах эсвэл орчны нөлөөлөлд
автах, үүнийгээ зохицуулах
3
Тодорхой/ тодорхой бус
Specific/ diffuse
В
Ямарваа нэгэн зүйлийг нэг нэгээр, дэс
дараагаар хийх, эсвэл нэг дор хийх
4
Төвийг сахисан/нөлөөлсөн
Neutrality/ affectivity
Г
Таны хийж байгаа зүйлийн аль нь чухал, эсвэл
та хэн бэ?
5
Дотор/ гадна удирдуулсан
Inner directed/ outer directed
Д
Өөрийнхөө сэтгэл хөдлөлийг хянах эсвэл
түүнийгээ үзүүлэх
6
Хүрсэн/ хамруулсан байдал
Achieved status/ ascribed status
Е
Дүрмийг сахих эсвэл хувь хүн болон гарцаагүй
байдалд итгэх
7
Дараалсан/ давхцсан
Sequential time/ synchronic time
Ё
Нөхцөл байдалтай холбогдсон мэдээ
мэдээлэлтэй зууралдах эсвэл ердийн
мэдрэмжээ дагах
Хофштэдэгийн загвар
(The Hofstede model)
1
Эрх мэдлийн хүчний индекс
Power Distance Index
а. Хүмүүсийн үнэлэмж нь
- Эрсдэл тавьдаг
- Мөргөлдөөн болон стрессийг хүлээн зөвшөөрдөг
- Дүрэмгүйгээр ажилладаг
2
Тодорхойгүй байдал/ зугтах индекс
Uncertainty/ Avoidance Index
б. Хүмүүсийн үнэлэмж нь:
- ажлын урт богино хугацааны үзэлтэй
- Хэвшмэл байдлыг хүлээн зөвшөөрдөг
- Шургуу ажилладаг
- үрэх эсвэл хөрөнгө оруулалт хийдэг
3
Бодьгалч үзэл/ Нийтэч үзэл
Individualism/ Collectivism
в. Үнэлэмж нь:
- Ажилчид биеэ даасан
- Шатлан захирах бүтэцтэй
- Даргуудыг ойлгоход хялбар
- Хүмүүс эрх болон ямбатай
4
Эр хүйс/ Эм хүйс
Masculinity/ Femininity
г. Хүмүүсмйн үнэлэмж нь:
- Бүлгээр эсвэл ганцаар ажилладаг
- Тэдний зорилго эсвэл хамт олноос хамааралтай
5
Урт хугацааны чиглүүлэгч
Long term orientation
д Хүмүүсийн үнэлэмж нь:
- Тохиролцоонд итгэдэг
- Амьдралынхаа гол хэсгийг ажил гэж тооцдог
- Менежерүүдийг зөн совинтой байхыг шаарддаг
...
• Соѐл бол маш өргөн хүрээтэй асуудал. Тэрээр
бүх зүйлд нөлөөлж, тэрхүү нөлөөл нь эерэг
болон сөрөг үр дүнгийн аль алинийг нь авчирч
болдог. Энэ утгаараа соѐл нь мөн олон улсад
бизнес эрхэлж буй бизнес эрхлэгчдийн үйл
ажиллагаанд, ялангуяа тэдний олон улсад
явуулж буй маркетингийн үйл ажиллагаанд
нөлөөлж байдаг.
Олон улсын маркетинг дахь
соѐлын орчин
• Олон улсын маркетингийн хувьд заавал авч
үзэж, судлах чухал асуудлуудын нэг бол улс орон
бүрийн соѐлын асуудал юм. Бизнес эрхлэгчид тухайн
орны хэл, хязгаарлалтууд, хандлага, амьдралын хэв
маяг, үнэ цэнэ, ѐс суртахуун, ѐс зүйн хэм
хэмжээнүүдийг нарийн авч үзэх хэрэгтэй. Бараг бүх
орны хувьд соѐлын онцлог шинжүүд нь хэрэглэгчдийн
хэрэгцээ, хүсэл сонирхолд нөлөөлөөд зогсохгүй бас
тэд яаж сэтгэлж ханамж авах асуудалд хүртэл
нөлөөлдөг байна.
• Бизнес эрхлэгчид ямар бараа бүтээгдэхүүн
үйлчилгээгээ гадаадын соѐлын нөхцөлд борлуулах вэ?
гэдгээ тодорхойлоод зогсохгүй бас тэдэнтэй харилцах
асуудалд тууштай хандах хэрэгтэй.
Олон улсын маркетинг дахь
соѐлын орчин
• Зар сурталчилгаа бол гадаад зах зээл дээр байр
сууриа олж, зорилтот хэрэглэгчидтэйгээ харьцахад
хамгийн үр дүнтэй арга зам байдаг. Гэвч энэ нь мөн
олон улсын маркетингийн бодлого зохиоход хамгийн
хэцүү асуудал болдог. Учир нь олон янзын улс орны
соѐлыг судалж таньж мэдэхэд маш олон хүндрэлтэй
асуудлуудтай тулгардаг. Энэхүү хүндрэлтэй
асуудлуудыг даван туулахын тулд бизнес эрхлэгчид
олон улсын маркетингийн соѐлын орчныг юу
бүрэлдүүлж байдаг, тэдгээр маркетингийн үйл
ажиллагаанд хэрхэн нөлөөлж болохыг сайтар судлах
хэрэгтэй.
Соѐлын бүрдэл хэсгүүд
Соѐл
Материаллаг соѐл
-Технологи
-Эдийн засаг
Ниймийн байгууллагууд
Нийгмийн байгууллагууд
-Улс төрийн бүтцүүд
Итгэл үнэмшил
-Шашин шүтлэг
-Мухар сүсэг
-Эрх мэдлийн бүтэц
Хэл
- Гадаад хэлний хэрэглээ
-Ярианы болон бичгийн хэл
Боловсрол
- Бичиг үсэг танисан хүи
амын харьцаа
-Үүрэг болон түвшин
Гоо зүй
Зураг болон бусад урлаг
-Ардын урлаг
-Хөгжим, кино, бүжиг
Соѐлын бүрдэл хэсгүүд
• Материаллаг соѐл: Энэ нь технологи ба эдийн засаг
гэсэн 2 хэсгээс бүрддэг. Энэхүү материаллаг соѐл нь
эрэлтийн түвшин, чанар, бараа бүтээгдэхүүний төрөл,
тэдний онцлог зэргийг илэрхийлж байдаг.
• Хэл: Олон улсын зах зээл дээр бизнес эрхлэгчид
гадаад хэлтэй холбогдсон хүндрэлтэй асуудлуудтай
байнга тулгардаг. Зар сурталчилгаа явуулагчид тухайн
улсын хэлийг мэдээд зогсохгүй, хэлний нарийн ширийн
бүтцүүд, бүр хэлц үгийг хүртэл мэдэх хэрэгтэй болдог.
Бизнес эрхлэгчид зар сурталчилгаандаа хэрэглэгдэж
байгаа үгээ сайтар анхаарах хэрэгтэй бөгөөд, тэдний
сурталчилгааны уриа билэг тэмдэг нь яаж орчуулагдаж
байна гэдгийг сайтар хянаж үзэх нь зүйтэй.
Соѐлын бүрдэл хэсгүүд
• Боловсрол: Бүх нийгэмд хүүхдүүдийг бага байхаас нь
эхлээд алийг хийж болох, алийг хйиж болохгүй, аль нь зөв
аль нь буруу гэдгийг заадаг. Нийгэм дэх бичиг үсэг
тайлагдсан хүмүүсийн харьцаа нь хүмүүсийн зан төлөвт
нөлөөлдөг бас нэгэн хүчин зүйл юм. Энэ нь маркетингийн
стратеги болон технологийн хэрэглээнд нөлөөлдөг.
• Дур сонирхол, уламжлал, ѐс журам нь соѐлын хувьд авч
үзэх нэгэн том хэсэг юм. Нийгмийн ѐс журам нь ямар бараа
бүтээгдэхүүн үйлчилгээ зах зээл дээр яаж
худалдаалагдаж, худалдан авах вэ гэдэгт нөлөөлдөг байна.
Францад гоо сайхны бараа нь эмэгтэйчүүдтэй нэгэн
адилаар эрэгтэйчүүдэд хэрэгтэй бөгөөд зар сурталчилгаа
нь мөн эрэгтэйчүүдэд зориулагдсан байх ѐстой байдаг
байна. Мөн улс орнуудын хооронд хэрэглэгчдийн тодорхой
зориулалтын бараа бүтээгдэхүүн, жишээ нь эрүүл ахуйн
зуршил нь өөр өөр байдаг байна.
Соѐлын бүрдэл хэсгүүд
• Үнэ цэнэ: Олон улсад бизнес эрхлэгчдийн хувьд
соѐлын тухай авч үзэх бас нэгэн чухал сэдэв бол үнэ
цэнэ юм. Соѐлын үнэ цэнэ бол итгэл
үнэмшил, ниймийн гишүүдээр хуваагдсан
зорилго, удирдах хэв загвар зэрэг юм. Нийгэм нь
хэрэглэгчдийг зан төлөвд нөлөөлөх болон өөр өөр
байдалд яаж хариу үйлдэл үзүүлж байна гэдэг үндсэн
үнэ цэнийг нь харуулж өгдөг. Жишээ нь: АНУ-ын
соѐлын үнэ цэнэ нь хувь хүн болон санаачлагч байх
гэдгийг нь онцолдог бол Азийн олон нийгэм бүлгээр
байх нэгдмэл байдлыг онцолдог байна.
Соѐлын бүрдэл хэсгүүд
• Шашин: Шашин бол хэм хэмжээ, үнэ цэнэ, зан төлөвт нөлөөлдөг
бас нэгэн зүйл юм. Жишээ нь: Арабын олон улс орон Ислам
шашны үүднээс зар сурталчилгаанд олон хорио цээр тавьжээ.
Архи согтууруулах ундаа болон гахайн мах сурталчлахыг
хориглосон байна. Мөн эмэгтэй хүний нүүр царай гоо сайхны
реклам дээр ч хүртэл байж болохгүй бөгөөд гоо сайхны барааны
бизнес эрхлэгчид бараа бүтээгдэхүүнээ сурталчлахдаа эмэгтэй
хүний нүүрийг зурж сурталчилдаг байна.
• Гоо зүй: Хүн төрөлхтний дунд гоо зүйн асуудал гэдэг нь
урлаг, ардын урлаг, хөгжим, кино, бүжиг зэргээс бүрдэнэ. Бизнес
эрхлэгчдийн хувьд сонирхол нь ерөнхийдөө гоо зүйн хүчин зүйлс
байдаг бөгөөд учир нь энэхүү зүйлээр дамжуулан тухайн улс
үндэстний өнгөний мэдрэмж, гоо сайхны хэм хэмжээ зэргийг
мэдэж болдог. Бараа бүтээгдэхүүний үзэмж нь амжилт авчрах гоо
зүйн хэм хэмжээг багтаах хэрэгтэй бөгөөд энэ нь баглаа
бодол, хэлбэр дүрс зэрэгт нь хамаарна.
Соѐлын бүрдэл хэсгүүд
• Нийгмийн бүлэг: Нийгмийн бүлэг болон улс төрийн бүтэц
нь хүмүүс нэг нэгэндээ хэрхэн хамаарч байдаг, нэг
нэгэнтэйгээ хэрхэн нийцтэй байж, өөрсдийн үйл
ажиллагаагаа удирдах зэрэг асуудлуудтай холбогдоно.
Нийгэм дэх эрэгтэй эмэгтэй хүний байдал, нийгмийн
бүлгүүд, гэр бүл, бүлгийн зан төлөв, бүлгийн нас зэрэг нь
бүх соѐлын хувьд өөр өөр байдаг. Энэхүү ялгаатай бүлгүүд
нь маркетингд мөн ялгаатайгаар нөлөөлж байдаг. Жишээ
нь: Канадын аялал жуулчлалын сурталчилгаа нь Английн
хэрэглэгчдэд зориулан цацахдаа ганц эмэгтэй хүний зургийг
хэрэглэсэн бол Францад явуулсан сурталчилгаандаа
эрэгтэй эмэгтэй хосуудыг хамтад нь үзүүлжээ. Учир нь
Францын уламжлал нь гэр бүлийн эвтэй байдлыг
хүндэтгэдэг байна.
Соѐлын элементүүдийн шинжилгээ
• Төлөвлөгдөж буй маркетингийн үйл ажиллагаанд
соѐлын элемент тус бүр нь хэрхэн нөлөөлж байна
гэдгийн нарийн тодорхойлох хэрэгтэй бөгөөд зарим
элемент нь зөвхөн шууд бусаар нөлөөлж байхад зарим
нь маркетингд бүхэлд нь нөлөөлж чаддаг.
• Энэхүү соѐлын элементүүдийн судалсаны үндсэн дээр
бизнес эрхлэгчид маркетингийн үйл ажиллагааг
явуулах “Дүрэм”-ийг боловсруулах хэрэгтэй бөгөөд
энэхүү дүрмийг доор үзүүлсэн бэлэг өгөх дүрэмтэй
адилтгаж болох юм.
Соѐлын элементүүдийн шинжилгээ
Бэлэг бэлэглэх дүрэм
Япон:
Таны бэлгийг онгойлгож үзэж болох уу? гэж асуухгүйгээр Япончуудын өмнө бэлгийг нь задалж болохгүй.
Бэлгийг ороохдоо тууз болон бүчнээс татгалзах хэрэгтэй. Бүч бол япончуудын хувьд таалагддаггүй бөгөөд
туузны өнгө нь өөр өөр утгыг илэрхийлдэг. Үнэг болон доргоны зурагтай бэлэг өгөөд хэрэггүй. Үнэг бол заль, ов
мэх, албадлага, үржлийн билэг тэмдэг юм.
Европ:
Улаан сарнай, цагаан цэцэг, болон 13 гэсэн тооноос татгалзах хэрэгтэй. Үнэтэй бэлгээр хахууль өгч азаа
үзсэний хэрэггүй.
Арабын ертөнц:
Анх уулзсан хүндээ бэлэг өгөөд хэрэггүй. Энэ нь хахууль өгч байгаа мэт сэтгэгдэл төрүүлж магадгүй. Бэлэг
хүлээн авагч нь ганцаараа байгаа тохиолдолд өөрийгөө бэлэг өгөх гэж байгаа гэдгээ харагдуулах хэрэггүй. Та
тухайн хүнээ сайн мэдэхгүй бол энэ нь муугаар нөлөөлж болзошгүй. Бусдын нүдэн дээр бэлгээ өгөх хэрэгтэй
бөгөөд ингэхдээ энгийнээр өгч байгаа юм шиг харагдах хэрэгтэй.
Латин Америк:
Хувийн харилцаагаа сайжруулсныхаа дараа л бэлэг өгөх хэрэгтэй. Бэлгийг бизнесийн ажил хэргийн үед бус
чөлөөт цагаар өгөх хэрэгтэй. Хар болон нил ягаан өнгөнөөс татгалзах хэрэгтэй. Энэ нь гашуудал, үхлийн өнгө
юм.
Хятад:
Хэзээ ч хувиар болон нийтээр бэлэг өгөх гэсний хэрэггүй. Баяр ѐслолын үед дайллага болон цайллага дээр
хувиараа өгөх хэрэгтэй.
Эх үүсвэр: “Олон улсын бизнес дэх бэлэг өгөх дүрмүүд”, Паркер Пен компани
Соѐлын элементүүдийн шинжилгээ
Яагаад сармагчнууд банана руу явахгүй байна?
Эртэмтэд сармагчингуудын дунд нэгэн судалгаа явуулсан байна.
Нэгэн өрөөн дотор хэдэн сармагчинг оруулан, шатан дээр хэсэг банана тавьж, хэрэв
тэрхүү бананыг авахыг оролдвол дээрээс нь ус асгахаар зохион байгуулжээ. Мэдээж
хэсэг хугацааны дараа сармарчингуудын нэг нь бананыг харан авахаар шат руу
авиртал дээрээс нь ус асгажээ. Дараа нь дахин нэг сармагчин тэрхүү бананыг
авахаар авиртал дахин ус асгажээ. Хэд хэдэн удаагийн сармагчингуудын оролдлого
бүтэлгүй болсны дараа хэн нь ч тэр бананыг авахыг дахин оролдоогүй байна.
Хэсэг хугацааны дараа өөр шинэ сармагчингуудыг тэрхүү өрөөнд нэмж оруулахад
шинээр орж ирсэн сармагчингууд нөгөө бананыг авахыг мөн оролдох гэтэл өмнө
байсан сармагчингууд тэдэн рүү дайран тэрхүү банана рүү дөхүүлээгүй байна.
Дараа нь дахин шинэ сармагчингуудыг оруулахад мөн өмнө нь байсан
сармагчингууд шинүүдээ банана руу дөхүүлээгүй хориглосон байна. Учир нь тэд
хэрэв тэр бананыг авахыг оролдвол юу болно гэдгийг мэдэж байгаа болохоор
бусдыгаа дөхүүлээгүй байна.
Соѐлын өөрчлөлт
• Соѐл бол хиймэл хийсвэр зүйл биш, хүний амьдралтай
салшгүй холбоотой зүйл. Энэ нь
биологи, орчин, сэтгэлзүй, түүхийн явцад өөрчлөгдөн
шинэчлэгдэж байдаг. Мөн ямарваа нэгэн соѐлоос соѐл
нь зээлж өөрчлөгдөж байдаг байна. Энэхүү соѐлын
зээл нь бүх соѐлд өргөн дэлгэр тохиолддог.
• Жишээ нь: Америкийн соѐл өглөөний цайгаа жүржийн
шүүсээр эхлэх соѐлыг Медитеранинаас, жимсний
дараа кофе уухыг Колумбчуудаас, Азиас буудайн
үртэй бялуу хийх аргыг зээлэн авсан. Үнэн хэрэгтээ
тэд энэхүү соѐлуудыг гадаад орнуудаас зээлэн авсан
боловч Америкчууд өөрийн хэрэглээндээ
зориулж, Америк загвартай болгож хэрэглэсэн тул
Америкийн соѐл гэж тооцдог байна.
Соѐлын өөрчлөлт
• Мөн соѐлын ижил төстэй байдал гэж байдаг бөгөөд
улс орнууд ижил хэлээр ярьж, ижил будаа идэн ижил
бүлгээр ажиллах зарчмыг эрхэмлэдэг. Гэхдээ ижил
хэлтэй байна гэдэг нь соѐлын ижил хэм хэмжээтэй
байна гэсэн үг биш юм. Америкчууд Англичуудын
хувьд хэлний асуудал дээр ойлголцохгүй хүндрэлтэй
асуудлууд зөндөө байдаг. Жишээ нь: ‚bathroom’ гэдэг үг
нь Америкчуудын хувьд шууд жорлон гэсэн утга
илэрхийлж байхад Англий хэлэнд усан орох газар
гэсэн утгыг илэрхийлдэг байна.
Бизнесийн дүрэм
• Дээр “Соѐлын элементүүдийн шинжилгээ” хэсэгт
өгүүлсэнчлэн бизнес эрхлэгчид соѐлыг сайтар шинжлэн
бизнесийн дүрмээ тодорхойлох хэрэгтэй бөгөөд
ерөнхийдөө олон улсын маркетингийн үйл ажиллагааг
эрхлэгчид доорх 3 дүрмийг мэдэж байх ѐстой.
• Соѐлын харилцаа: Энэ нь бизнесийн дүрэмтэй холбогдвол
амжилттай харилцаа тогтоох соѐлын чухал нөхцөл юм.
Амжилттай бизнесмэнүүд Хятадын гуан-ши, Японы нинген
канкей, Латин америкийн компадре гэдэг үгнүүдийг мэддэг.
Эдгээр үгнүүд нь найрамдал, харилцаа, итгэл гэсэн
утгуудыг илэрхийлдэг байна. Тэд мөн ямар ч соѐлын
нөхцөлд эхлээд үр дүнтэй харилцаа тогтоохгүй бол
найрамдал байгуулах өөр ямар ч орлох зүйл байхгүй
гэдгийг мэддэг байна. Иймэрхүү соѐлын нөхцөлд
найрамдал бол амжилтын түлхүүр байдаг байна.
Бизнесийн дүрэм
• Соѐлын онцлог: Энэ нь аливаа бизнес эрхлэгч харилцаа
тогтоож буй улсынхаа соѐлоос суралцана гэсэн үг юм.
Жишээ нь: Япончууд өөрийн хүндэлж буй хүнийхээ өмнө
бөхийж хүндэтгэлээ илэрхийлдэг ба энэ нь хүчтэй итгэлцэл,
сайн харилцааг илэрхийлдэг.
• Мөн хошин яриа нь ажил хэргийн уулзалтын уур амьсгалыг
халуун болгож болох боловч гадаад хэл рүү сайн
орчуулагдаж чадахгүй, соѐлын онцлогоос шалтгаалан
бусдад ойлгогдохооргүй байх зэрэг асуудалтай тулгардаг.
Жишээ нь: Японы нэгэн онигоо нь “Чи хоѐр хэлээр ярьж
чаддаг хүнийг юу гэж дуудах вэ? 2 хэлээр яригч. Чи 3-н
хэлээр яригч хүнийг юу гэж дуудах вэ? 3 хэлээр яригч. Чи
ганц хэлээр ярьдаг хүнийг юу гэж дуудах вэ? Англи хүн.”
Энэ нь магадгүй Япончуудад хөгжилтэй байх боловч Англи
хүнд хөгжилтэй байна гэж үү?
Бизнесийн дүрэм
• Соѐлын хязгаарлалт: Энэ нь тухайн орны соѐл нь
гадаадынхныг эс тооцон нутгийн хүмүүсийг
хязгаарласан дүрэм журам, зан төлөвүүд юм. Шашин,
улс төр, эмэгтэйчүүдийн хандлага зэрэг нь соѐлын
өвөрмөц зан чанарын жишээнүүд юм. Энэ бүхнээс
бизнщс эрхлэгчид тухайн орны соѐлын
хязгаарлалтуудыг сайтар мэдэж байж бизнесээ эрхлэх
нь эрсдлийг багасгах нөхцөл болдог.
• Бизнесийн дүрэмд хамаарах нэгэн хэсэг бол
бизнесийн ѐс зүйг хэрэгжүүлэх асуудал байдаг.
Бизнесийн ѐс зүй
• Улс орнуудын хооронд бизнесийн ѐс зүй
нь тодорхойлогдоогүй эсвэл тодорхой
харагдахуйц зэрэг ялгаатай байдаг.
• Ерөнхийдөө бизнесийн байгууллага
шийдвэр гаргах, бодлогоо боловсруулах,
үйл ажиллагаа явуулахад бэрхшээлтэй
тулгардаг 5 хүчин зүйл байдаг.
Бизнесийн ѐс зүй
Ажил эрхлэлтийн
туршлага, бодлого
Хэрэглэгчийн эрх
ашгийг хамгаалалт
Хүний
эрх, эрх
чөлөө
Улс төрийн
төлбөр, улс төрийн
ажил хэрэг дэх
хамаарал
Хүрээлэн буй
орчны
хамгаалалт
Бизнес
эрхлэгч
Бизнесийн ѐс зүй
• Олон улсын зах зээл дээр нөлөөлөгч бэрхшээлтэй
асуудлын нэг нь бизнесийн ѐс зүй бөгөөд тухайн улс
орон гадаадын байгууллагын үйл ажиллагааг үүгээр
шүүмжилж, хянаж байдагтай холбоотой.
• Нэгэн улс оронд хүлээн зөвшөөрөгдсөн зүйл нөгөө улс
оронд хүлээн зөвшөөрөгдөхгүй байх жишээтэй байдаг.
• Энэ бүх хүчин зүйлийг авч үзэн, тухайн улс орны
бизнесийн ѐс зүйн асуудлыг хэрэгжүүлэн үйл
ажиллагаагаа эрхлэх нь амжилттай бизнес эрхлэх
нөхцлийг бүрдүүлж өгдөг.
Анхаарал хандуулсанд баярлалаа

More Related Content

What's hot

МАРКЕТИНГИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ АРГУУДЫН ХАРЬЦУУЛСАН СУДАЛГАА
МАРКЕТИНГИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ АРГУУДЫН  ХАРЬЦУУЛСАН СУДАЛГАА МАРКЕТИНГИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ АРГУУДЫН  ХАРЬЦУУЛСАН СУДАЛГАА
МАРКЕТИНГИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ АРГУУДЫН ХАРЬЦУУЛСАН СУДАЛГАА Mr Nyak
 
Маркетингийн орчин
Маркетингийн орчин Маркетингийн орчин
Маркетингийн орчин dagarzandraidorjmyag
 
Lecture4,5
Lecture4,5Lecture4,5
Lecture4,5Bbujee
 
Д.Гансүх: "Аялал жуулчлалын салбарт тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам"
Д.Гансүх: "Аялал жуулчлалын  салбарт тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам"Д.Гансүх: "Аялал жуулчлалын  салбарт тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам"
Д.Гансүх: "Аялал жуулчлалын салбарт тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам"Unuruu Dear
 
Эдийн засгийн өсөлт-1
Эдийн засгийн өсөлт-1 Эдийн засгийн өсөлт-1
Эдийн засгийн өсөлт-1 Adilbishiin Gelegjamts
 
Bulgiin managment
Bulgiin managmentBulgiin managment
Bulgiin managmentGunjargal
 
Эдийн засгийн Бүс нутаг, түүний ангилал онцлог
Эдийн засгийн Бүс нутаг, түүний ангилал онцлогЭдийн засгийн Бүс нутаг, түүний ангилал онцлог
Эдийн засгийн Бүс нутаг, түүний ангилал онцлогNaraa Naranhvv
 
Н.Батбаяр - МАРКЕТИНГИЙН ХӨГЖЛИЙН ШИНЭ ХАНДЛАГА
Н.Батбаяр - МАРКЕТИНГИЙН ХӨГЖЛИЙН ШИНЭ ХАНДЛАГАН.Батбаяр - МАРКЕТИНГИЙН ХӨГЖЛИЙН ШИНЭ ХАНДЛАГА
Н.Батбаяр - МАРКЕТИНГИЙН ХӨГЖЛИЙН ШИНЭ ХАНДЛАГАbatnasanb
 
санхүүгийн зах зээл, ббсб
санхүүгийн зах зээл, ббсбсанхүүгийн зах зээл, ббсб
санхүүгийн зах зээл, ббсбNomin-Erdene Gantur
 
Lekts 14
Lekts 14Lekts 14
Lekts 14Pmunkh
 
Дотоодын нийт бүтээгдэхүүн
Дотоодын нийт бүтээгдэхүүнДотоодын нийт бүтээгдэхүүн
Дотоодын нийт бүтээгдэхүүнNYAM-OCHIR BOLD
 
маркетинг хуваарилалт
маркетинг хуваарилалтмаркетинг хуваарилалт
маркетинг хуваарилалтЦ. Ариунболд
 

What's hot (20)

МАРКЕТИНГИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ АРГУУДЫН ХАРЬЦУУЛСАН СУДАЛГАА
МАРКЕТИНГИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ АРГУУДЫН  ХАРЬЦУУЛСАН СУДАЛГАА МАРКЕТИНГИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ АРГУУДЫН  ХАРЬЦУУЛСАН СУДАЛГАА
МАРКЕТИНГИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ АРГУУДЫН ХАРЬЦУУЛСАН СУДАЛГАА
 
Lecture 5
Lecture 5Lecture 5
Lecture 5
 
Маркетингийн орчин
Маркетингийн орчин Маркетингийн орчин
Маркетингийн орчин
 
Lecture4,5
Lecture4,5Lecture4,5
Lecture4,5
 
Д.Гансүх: "Аялал жуулчлалын салбарт тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам"
Д.Гансүх: "Аялал жуулчлалын  салбарт тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам"Д.Гансүх: "Аялал жуулчлалын  салбарт тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам"
Д.Гансүх: "Аялал жуулчлалын салбарт тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам"
 
Эдийн засгийн өсөлт-1
Эдийн засгийн өсөлт-1 Эдийн засгийн өсөлт-1
Эдийн засгийн өсөлт-1
 
Marketing management 11 lekts 2010 хуваарилалтын суваг
Marketing management 11 lekts 2010 хуваарилалтын сувагMarketing management 11 lekts 2010 хуваарилалтын суваг
Marketing management 11 lekts 2010 хуваарилалтын суваг
 
Bulgiin managment
Bulgiin managmentBulgiin managment
Bulgiin managment
 
шинэ бүтээгдэхүүний төлөвлөлтийн стратеги
шинэ бүтээгдэхүүний төлөвлөлтийн стратегишинэ бүтээгдэхүүний төлөвлөлтийн стратеги
шинэ бүтээгдэхүүний төлөвлөлтийн стратеги
 
зорилтот зах зээл ба байршуулах стратеги
зорилтот зах зээл ба байршуулах стратегизорилтот зах зээл ба байршуулах стратеги
зорилтот зах зээл ба байршуулах стратеги
 
валютийн ханш
валютийн ханшвалютийн ханш
валютийн ханш
 
Эдийн засгийн Бүс нутаг, түүний ангилал онцлог
Эдийн засгийн Бүс нутаг, түүний ангилал онцлогЭдийн засгийн Бүс нутаг, түүний ангилал онцлог
Эдийн засгийн Бүс нутаг, түүний ангилал онцлог
 
Management7 8
Management7 8Management7 8
Management7 8
 
Н.Батбаяр - МАРКЕТИНГИЙН ХӨГЖЛИЙН ШИНЭ ХАНДЛАГА
Н.Батбаяр - МАРКЕТИНГИЙН ХӨГЖЛИЙН ШИНЭ ХАНДЛАГАН.Батбаяр - МАРКЕТИНГИЙН ХӨГЖЛИЙН ШИНЭ ХАНДЛАГА
Н.Батбаяр - МАРКЕТИНГИЙН ХӨГЖЛИЙН ШИНЭ ХАНДЛАГА
 
санхүүгийн зах зээл, ббсб
санхүүгийн зах зээл, ббсбсанхүүгийн зах зээл, ббсб
санхүүгийн зах зээл, ббсб
 
Lekts 14
Lekts 14Lekts 14
Lekts 14
 
маркетингийн стратеги
маркетингийн стратегимаркетингийн стратеги
маркетингийн стратеги
 
Дотоодын нийт бүтээгдэхүүн
Дотоодын нийт бүтээгдэхүүнДотоодын нийт бүтээгдэхүүн
Дотоодын нийт бүтээгдэхүүн
 
үнэ
үнэүнэ
үнэ
 
маркетинг хуваарилалт
маркетинг хуваарилалтмаркетинг хуваарилалт
маркетинг хуваарилалт
 

Viewers also liked

Global marketing research
Global marketing researchGlobal marketing research
Global marketing researchgrane09
 
глобаль маркетингын үйл ажиллагааны идэвхижүүлэлтүүд
глобаль маркетингын үйл ажиллагааны идэвхижүүлэлтүүдглобаль маркетингын үйл ажиллагааны идэвхижүүлэлтүүд
глобаль маркетингын үйл ажиллагааны идэвхижүүлэлтүүдgrane09
 
Ou marketimgiim hyanalt
Ou marketimgiim hyanaltOu marketimgiim hyanalt
Ou marketimgiim hyanaltgrane09
 
глобал маркетингийн концепци
глобал маркетингийн концепциглобал маркетингийн концепци
глобал маркетингийн концепциgrane09
 
олон улсын маркетингийн хуваарилалт
олон улсын маркетингийн хуваарилалтолон улсын маркетингийн хуваарилалт
олон улсын маркетингийн хуваарилалтgrane09
 
олон улсын маркетингийн харилцаа 13
олон улсын маркетингийн харилцаа 13олон улсын маркетингийн харилцаа 13
олон улсын маркетингийн харилцаа 13grane09
 
Oum buteegdehuunii shiidver
Oum buteegdehuunii shiidverOum buteegdehuunii shiidver
Oum buteegdehuunii shiidvergrane09
 
олон улсын маркетингийн тээвэрлэлт, сав баглаа бодол
олон улсын маркетингийн  тээвэрлэлт, сав баглаа бодололон улсын маркетингийн  тээвэрлэлт, сав баглаа бодол
олон улсын маркетингийн тээвэрлэлт, сав баглаа бодолgrane09
 
олон улсын маркетингийн үнэ бүрдэлт
олон улсын маркетингийн үнэ бүрдэлтолон улсын маркетингийн үнэ бүрдэлт
олон улсын маркетингийн үнэ бүрдэлтgrane09
 
олон улсын зах зээл дээр гарах стратеги
олон улсын зах зээл дээр гарах стратегиолон улсын зах зээл дээр гарах стратеги
олон улсын зах зээл дээр гарах стратегиgrane09
 
олон улсын маркетингийн орчин, олон улсын маркетинг
олон улсын маркетингийн  орчин, олон улсын маркетинголон улсын маркетингийн  орчин, олон улсын маркетинг
олон улсын маркетингийн орчин, олон улсын маркетингgrane09
 
олон үндэстний зах зээл маркетингийн сегментчилэл
олон үндэстний зах зээл маркетингийн сегментчилэлолон үндэстний зах зээл маркетингийн сегментчилэл
олон үндэстний зах зээл маркетингийн сегментчилэлgrane09
 
олон улсын ачаа тээвэрлэлт 10
олон улсын ачаа тээвэрлэлт 10олон улсын ачаа тээвэрлэлт 10
олон улсын ачаа тээвэрлэлт 10grane09
 

Viewers also liked (20)

Bie daaltin udirdamj
Bie daaltin udirdamjBie daaltin udirdamj
Bie daaltin udirdamj
 
Global marketing research
Global marketing researchGlobal marketing research
Global marketing research
 
глобаль маркетингын үйл ажиллагааны идэвхижүүлэлтүүд
глобаль маркетингын үйл ажиллагааны идэвхижүүлэлтүүдглобаль маркетингын үйл ажиллагааны идэвхижүүлэлтүүд
глобаль маркетингын үйл ажиллагааны идэвхижүүлэлтүүд
 
Ou marketimgiim hyanalt
Ou marketimgiim hyanaltOu marketimgiim hyanalt
Ou marketimgiim hyanalt
 
глобал маркетингийн концепци
глобал маркетингийн концепциглобал маркетингийн концепци
глобал маркетингийн концепци
 
олон улсын маркетингийн хуваарилалт
олон улсын маркетингийн хуваарилалтолон улсын маркетингийн хуваарилалт
олон улсын маркетингийн хуваарилалт
 
C07s
C07sC07s
C07s
 
C04
C04C04
C04
 
олон улсын маркетингийн харилцаа 13
олон улсын маркетингийн харилцаа 13олон улсын маркетингийн харилцаа 13
олон улсын маркетингийн харилцаа 13
 
Oum buteegdehuunii shiidver
Oum buteegdehuunii shiidverOum buteegdehuunii shiidver
Oum buteegdehuunii shiidver
 
C02
C02C02
C02
 
олон улсын маркетингийн тээвэрлэлт, сав баглаа бодол
олон улсын маркетингийн  тээвэрлэлт, сав баглаа бодололон улсын маркетингийн  тээвэрлэлт, сав баглаа бодол
олон улсын маркетингийн тээвэрлэлт, сав баглаа бодол
 
олон улсын маркетингийн үнэ бүрдэлт
олон улсын маркетингийн үнэ бүрдэлтолон улсын маркетингийн үнэ бүрдэлт
олон улсын маркетингийн үнэ бүрдэлт
 
олон улсын зах зээл дээр гарах стратеги
олон улсын зах зээл дээр гарах стратегиолон улсын зах зээл дээр гарах стратеги
олон улсын зах зээл дээр гарах стратеги
 
C17
C17C17
C17
 
C06
C06C06
C06
 
Jit
JitJit
Jit
 
олон улсын маркетингийн орчин, олон улсын маркетинг
олон улсын маркетингийн  орчин, олон улсын маркетинголон улсын маркетингийн  орчин, олон улсын маркетинг
олон улсын маркетингийн орчин, олон улсын маркетинг
 
олон үндэстний зах зээл маркетингийн сегментчилэл
олон үндэстний зах зээл маркетингийн сегментчилэлолон үндэстний зах зээл маркетингийн сегментчилэл
олон үндэстний зах зээл маркетингийн сегментчилэл
 
олон улсын ачаа тээвэрлэлт 10
олон улсын ачаа тээвэрлэлт 10олон улсын ачаа тээвэрлэлт 10
олон улсын ачаа тээвэрлэлт 10
 

Similar to олон улсын маркетинг дахь соёлын нөлөө

Similar to олон улсын маркетинг дахь соёлын нөлөө (20)

хэрэглэгчийн зан төлөвт нөлөөлөх хүчин зүйлс
хэрэглэгчийн зан төлөвт нөлөөлөх хүчин зүйлсхэрэглэгчийн зан төлөвт нөлөөлөх хүчин зүйлс
хэрэглэгчийн зан төлөвт нөлөөлөх хүчин зүйлс
 
PTON111
PTON111PTON111
PTON111
 
Ch 3 differences in culture
Ch 3 differences in cultureCh 3 differences in culture
Ch 3 differences in culture
 
1 new
1 new1 new
1 new
 
S.ss702 l 12. togt devlopment
S.ss702 l 12. togt devlopmentS.ss702 l 12. togt devlopment
S.ss702 l 12. togt devlopment
 
Харилцаа гэж юу вэ?
Харилцаа гэж юу вэ?Харилцаа гэж юу вэ?
Харилцаа гэж юу вэ?
 
Comm 121025213351-phpapp01
Comm 121025213351-phpapp01Comm 121025213351-phpapp01
Comm 121025213351-phpapp01
 
Chap003 ch
Chap003 chChap003 ch
Chap003 ch
 
Hariltsaa
HariltsaaHariltsaa
Hariltsaa
 
Marketing management 5 2010 her zah zeel
Marketing management 5 2010 her zah zeelMarketing management 5 2010 her zah zeel
Marketing management 5 2010 her zah zeel
 
10
1010
10
 
10
1010
10
 
PDON101-Хичээл-12 -2
PDON101-Хичээл-12 -2PDON101-Хичээл-12 -2
PDON101-Хичээл-12 -2
 
Comm
Comm Comm
Comm
 
Handlaga hariltsaa
Handlaga hariltsaaHandlaga hariltsaa
Handlaga hariltsaa
 
соёлын бүтэц бүр
соёлын бүтэц бүрсоёлын бүтэц бүр
соёлын бүтэц бүр
 
хувь хүний соёл
хувь хүний соёлхувь хүний соёл
хувь хүний соёл
 
Hariltsaa lekts 6
Hariltsaa lekts 6Hariltsaa lekts 6
Hariltsaa lekts 6
 
224. lectures.
224. lectures.224. lectures.
224. lectures.
 
Nomiobagsh
NomiobagshNomiobagsh
Nomiobagsh
 

More from grane09

More from grane09 (8)

C15
C15C15
C15
 
C13s
C13sC13s
C13s
 
C13
C13C13
C13
 
C12
C12C12
C12
 
C01
C01C01
C01
 
C09
C09C09
C09
 
Incoterms 2010
Incoterms 2010Incoterms 2010
Incoterms 2010
 
Incoterms%202010
Incoterms%202010Incoterms%202010
Incoterms%202010
 

олон улсын маркетинг дахь соёлын нөлөө

  • 1. ОЛОН УЛСЫН МАРКЕТИНГ ДАХЬ СОЁЛЫН ОРЧИН Лекц №7 Н.Ариунжаргал
  • 2. Соѐл Соѐл гэдэг нь хүний хүрээлэн буй орчинд хүнээр бүтээгдсэн бүх зүйл болох ойлголт, итгэл үнэмшил, ѐс зүй, ѐс журам, нийгмийн гишүүд, тэдний зан төлөв, хэв зуршлуудын нийлбэр юм. Соѐл бол хүмүүст байдаг, хүмүүсийн боддог, хүмүүсийн хийдэг бүх зүйл юм.
  • 3. Соѐл нь дараах зүйлүүдээс бүрддэг. Үүнд: • Үндэстний онцлог: Бүх үндэстэн өөрийн гэсэн онцлогтой. Жишээ нь: Францчууд анличуудад дургүй, Датчууд Германчуудад дургүй гэх мэт. Үүнийг товчоор тодорхойлбол үндэстний онцлог нэгэн үндэстний бусад үндэстнээс ялгарах онцлог шинжүүдийн нэгдмэл цогц юм. • Ойлголт: Тухайн соѐлын эсвэл материаллаг орчин нь ямарваа нэгэн зүйлийг бодох, илэрхийлэх арга замуудыг өгч байдаг.. Жишээ нь. Янз бүрийн улсуудын хооронд гараа барих, үнсэх нь ялгаатай ойлголтуудтай байдаг. Мөн гоѐ үнэр, муухай үнэртэй холбогдсон ойлголтууд нь мөн улс орнуудын хооронд ялгаатай байх нь олонтаа тохиолддог.
  • 4. Соѐлын бүрдлүүд • Цаг хугацааны ойлголт: Улс орнуудын хооронд нарны, сарны гэх мэт янз бүрийн тооллуудтай байдаг. Мөн нөгөө талаас монохроник, полихроник цагийн ойлголт байдаг. • Орон зайны ойлголт: Энд хувийн орон зай, орон зайны чиглэл, хүмүүсийн хооорондын зай, зайны хэв загвар зэрэг асуудлуудыг багтаан авч үздэг. • Бодол: Бидний аливаа зүйлийн талаар бодож байгаа нь соѐлоос хамааран, соѐлын нөлөөг агуулж байдаг байна. Жишээ нь: Логик • Хэл: Улс орон бүр өөр өөрийн хэлээр ярьдаг. Энэ нь мөн соѐлын нэгэн хэсэг юм.
  • 5. Соѐлын бүрдлүүд • Үггүй харилцаа: Энэ нь : Биеийн хэл, дохио зангаа, зогсож байгаа сууж байгаа байдал, нүдний харц, билэг тэмдэг тэр байтугай хүний гадаад үзэмж төрхийг авч үздэг байна. • Үнэ цэнэ: Муу зүйл, сайн зүйл, саармаг зүйлийн тухай ойлголт юм. • Зан төлөв, хэм хэмжээ, дүрэм журам: Энэ нь аль нь зөв болон аль нь буруу хэмээх асуудлыг авч үзнэ.. • Нийгмийн бүлэг ба харилцаа: Нийгмийн бүлгүүд болох гэр бүл, анги, хамт олон, дээд зиндаа, манлайлагч гэх мэт бүлгүүдийн тухай хамруулан үздэг.
  • 6. Соѐлыг “Сонгино”-той адилган үзэх үзэл: • Энэхүү үзэл нь соѐлыг сонгинотой адилтган, 3 давхаргатай гэж үздэг бөгөөд дараах байдлаар дүрсэлж болно. Амьдрал гэж юу вэ? Хэм хэмжээ зөв буруу сайн муу Үнэ цэнэ Хэл Хоол хүнс Архитектур Хэв маяг
  • 7. Соѐлыг “Мөсөн уул”-тай адилган үзэх үзэл Усны түвшин Гүехэн ус Гүнзгий ус Зан төлөв Таны харж чадах зүйлс Тогтолцоо болон зохион байгуулалт Соѐлын үндсэн зарчим Үнэ цэнэ, итгэл үнэмшил
  • 8. Соѐлыг “Мөсөн уул”-тай адилтган үзэх үзэл • Энэхүү үзлийг дээрх байдлаар мөсөн уултай адилтган дүрсэлдэг бөгөөд хүн анх мөсөн уулыг олж харахдаа хамгийн түрүүнд усны түвшингээс дээр байгаа орой хэсгийг нь хардаг бөгөөд үүнийг соѐлтой адилтган энэхүү түвшинд соѐлын бүтээгдэхүүнүүд багтана. Жишээ нь: зан төлөв, хэл, уулзалт, хоол, хувцас гэх мэт. Энэ түвшинд тухайн улсын соѐлоос хамгийн түрүүнд амархан мэдэж болох зүйлийг багтаадаг. • Харин 2 дахь түвшин буюу гүехэн усны түвшинд тухайн зүйлийг олж мэдэхийн тулд цаг хугацаа зарцуулдаг зүйлүүдийг багтаан үздэг. Жишээ нь: ажил гэр 2-н хоорондох тэнцвэрт байдал, гэр бүлийн амьдрал, хүнлэг ѐс гэх мэт. • Гүнзгий усны түвшин буюу хамгийн доод түвшинд зөвхөн тэрхүү соѐлыг сайтар судалж шинжилсний дараа таньж мэдэх зүйлсийг багтаадаг байна. Жишээ нь: хээл хахууль, нийгмийн амьдрал, итгэл үнэмшил, үнэ цэнэ, нийгмийн бүтэц, бүлэг гэх мэт.
  • 9. Соѐлын загварууд Дээр дурдсан үзлүүдээс илүүгээр соѐлыг нарийвчлан судалсан эрдэмтэд бол Хол, Хофштэдэ, Тромпенаарс юм. Холын загвар (The Hall Model) Э.Т Хол нь “Чимээгүй хэл ба Соѐлын ялгааг ойлгох нь” хэмээх номондоо сөрөг утгуудыг илэрхийлсэн соѐлын 2 хос загварыг томъѐолжээ. 1. Өндөр нөхцөлт соѐл: Энэ соѐлд хүмүүс битүү утга илэрхийлэн ярьж, бусдад хүндэтгэл үзүүлэн, нийцтэй байдлыг эрхэмлэдэг байна. Тэд шулуухан байх нь бүдүүлэг гэж үздэг байна.
  • 10. Соѐлын загварууд Нам нөхцөлт соѐл: Энэ соѐлд хүмүүс юу ярих гэснээ шулуухан ярьж, ямарваа нэгэн нэмэлт зүйл хэлэлгүйгээр бодсон санаснаа шууд илэрхийлдэг. Тэд шулуухан ярьж чаддаггүй хүмүүсийг сэжиг бүхий хүмүүс гэж үздэг. 2. Монохроник соѐл: Энэхүү соѐлд хүмүүс ямарваа нэгэн зүйлийг хийхдээ дэс дараалуулан хийдэг байна. Полихроник соѐл: Энэхүү соѐлд хамрагдах хүмүүс бүх зүйлүүдийг нэг дор хийхийг эрмэлздэг хүмүүс байдаг. “Цаг бол мөнгө” гэдэг хүмүүс энэхүү соѐлд хамрагддаг байна.
  • 11. Улсуудын соѐлыг хэмжсэн Холын загвар: Германчууд Швейцаричууд Скандивчууд Хойд Америкчууд Англичууд Францчууд Япончууд Арабчууд Латин Америкчууд Испаничууд Италичууд Нам нөхцөлт соѐл Өндөр нөхцөлт соѐл
  • 12. Тромпенаарсын загвар (The Trompenaars model ) Фонс Тромпенаарс корпорацийн соѐлыг илэрхийлэх 7 хэмжүүрийг тодорхойлсон байна. 1 Бүхэлчлэх/ онцгойлох Universalism/ particulism А Хувь хүний мөн чанар, жинхэнэ байдал, бүлэгт гүйцэтгэх үүрэг 2 Бодьгалч үзэл/ нэгдмэл байдал Individualism/ communitarianism Б Орчноо хянах, удирдах эсвэл орчны нөлөөлөлд автах, үүнийгээ зохицуулах 3 Тодорхой/ тодорхой бус Specific/ diffuse В Ямарваа нэгэн зүйлийг нэг нэгээр, дэс дараагаар хийх, эсвэл нэг дор хийх 4 Төвийг сахисан/нөлөөлсөн Neutrality/ affectivity Г Таны хийж байгаа зүйлийн аль нь чухал, эсвэл та хэн бэ? 5 Дотор/ гадна удирдуулсан Inner directed/ outer directed Д Өөрийнхөө сэтгэл хөдлөлийг хянах эсвэл түүнийгээ үзүүлэх 6 Хүрсэн/ хамруулсан байдал Achieved status/ ascribed status Е Дүрмийг сахих эсвэл хувь хүн болон гарцаагүй байдалд итгэх 7 Дараалсан/ давхцсан Sequential time/ synchronic time Ё Нөхцөл байдалтай холбогдсон мэдээ мэдээлэлтэй зууралдах эсвэл ердийн мэдрэмжээ дагах
  • 13. Хофштэдэгийн загвар (The Hofstede model) 1 Эрх мэдлийн хүчний индекс Power Distance Index а. Хүмүүсийн үнэлэмж нь - Эрсдэл тавьдаг - Мөргөлдөөн болон стрессийг хүлээн зөвшөөрдөг - Дүрэмгүйгээр ажилладаг 2 Тодорхойгүй байдал/ зугтах индекс Uncertainty/ Avoidance Index б. Хүмүүсийн үнэлэмж нь: - ажлын урт богино хугацааны үзэлтэй - Хэвшмэл байдлыг хүлээн зөвшөөрдөг - Шургуу ажилладаг - үрэх эсвэл хөрөнгө оруулалт хийдэг 3 Бодьгалч үзэл/ Нийтэч үзэл Individualism/ Collectivism в. Үнэлэмж нь: - Ажилчид биеэ даасан - Шатлан захирах бүтэцтэй - Даргуудыг ойлгоход хялбар - Хүмүүс эрх болон ямбатай 4 Эр хүйс/ Эм хүйс Masculinity/ Femininity г. Хүмүүсмйн үнэлэмж нь: - Бүлгээр эсвэл ганцаар ажилладаг - Тэдний зорилго эсвэл хамт олноос хамааралтай 5 Урт хугацааны чиглүүлэгч Long term orientation д Хүмүүсийн үнэлэмж нь: - Тохиролцоонд итгэдэг - Амьдралынхаа гол хэсгийг ажил гэж тооцдог - Менежерүүдийг зөн совинтой байхыг шаарддаг
  • 14. ... • Соѐл бол маш өргөн хүрээтэй асуудал. Тэрээр бүх зүйлд нөлөөлж, тэрхүү нөлөөл нь эерэг болон сөрөг үр дүнгийн аль алинийг нь авчирч болдог. Энэ утгаараа соѐл нь мөн олон улсад бизнес эрхэлж буй бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаанд, ялангуяа тэдний олон улсад явуулж буй маркетингийн үйл ажиллагаанд нөлөөлж байдаг.
  • 15. Олон улсын маркетинг дахь соѐлын орчин • Олон улсын маркетингийн хувьд заавал авч үзэж, судлах чухал асуудлуудын нэг бол улс орон бүрийн соѐлын асуудал юм. Бизнес эрхлэгчид тухайн орны хэл, хязгаарлалтууд, хандлага, амьдралын хэв маяг, үнэ цэнэ, ѐс суртахуун, ѐс зүйн хэм хэмжээнүүдийг нарийн авч үзэх хэрэгтэй. Бараг бүх орны хувьд соѐлын онцлог шинжүүд нь хэрэглэгчдийн хэрэгцээ, хүсэл сонирхолд нөлөөлөөд зогсохгүй бас тэд яаж сэтгэлж ханамж авах асуудалд хүртэл нөлөөлдөг байна. • Бизнес эрхлэгчид ямар бараа бүтээгдэхүүн үйлчилгээгээ гадаадын соѐлын нөхцөлд борлуулах вэ? гэдгээ тодорхойлоод зогсохгүй бас тэдэнтэй харилцах асуудалд тууштай хандах хэрэгтэй.
  • 16. Олон улсын маркетинг дахь соѐлын орчин • Зар сурталчилгаа бол гадаад зах зээл дээр байр сууриа олж, зорилтот хэрэглэгчидтэйгээ харьцахад хамгийн үр дүнтэй арга зам байдаг. Гэвч энэ нь мөн олон улсын маркетингийн бодлого зохиоход хамгийн хэцүү асуудал болдог. Учир нь олон янзын улс орны соѐлыг судалж таньж мэдэхэд маш олон хүндрэлтэй асуудлуудтай тулгардаг. Энэхүү хүндрэлтэй асуудлуудыг даван туулахын тулд бизнес эрхлэгчид олон улсын маркетингийн соѐлын орчныг юу бүрэлдүүлж байдаг, тэдгээр маркетингийн үйл ажиллагаанд хэрхэн нөлөөлж болохыг сайтар судлах хэрэгтэй.
  • 17. Соѐлын бүрдэл хэсгүүд Соѐл Материаллаг соѐл -Технологи -Эдийн засаг Ниймийн байгууллагууд Нийгмийн байгууллагууд -Улс төрийн бүтцүүд Итгэл үнэмшил -Шашин шүтлэг -Мухар сүсэг -Эрх мэдлийн бүтэц Хэл - Гадаад хэлний хэрэглээ -Ярианы болон бичгийн хэл Боловсрол - Бичиг үсэг танисан хүи амын харьцаа -Үүрэг болон түвшин Гоо зүй Зураг болон бусад урлаг -Ардын урлаг -Хөгжим, кино, бүжиг
  • 18. Соѐлын бүрдэл хэсгүүд • Материаллаг соѐл: Энэ нь технологи ба эдийн засаг гэсэн 2 хэсгээс бүрддэг. Энэхүү материаллаг соѐл нь эрэлтийн түвшин, чанар, бараа бүтээгдэхүүний төрөл, тэдний онцлог зэргийг илэрхийлж байдаг. • Хэл: Олон улсын зах зээл дээр бизнес эрхлэгчид гадаад хэлтэй холбогдсон хүндрэлтэй асуудлуудтай байнга тулгардаг. Зар сурталчилгаа явуулагчид тухайн улсын хэлийг мэдээд зогсохгүй, хэлний нарийн ширийн бүтцүүд, бүр хэлц үгийг хүртэл мэдэх хэрэгтэй болдог. Бизнес эрхлэгчид зар сурталчилгаандаа хэрэглэгдэж байгаа үгээ сайтар анхаарах хэрэгтэй бөгөөд, тэдний сурталчилгааны уриа билэг тэмдэг нь яаж орчуулагдаж байна гэдгийг сайтар хянаж үзэх нь зүйтэй.
  • 19. Соѐлын бүрдэл хэсгүүд • Боловсрол: Бүх нийгэмд хүүхдүүдийг бага байхаас нь эхлээд алийг хийж болох, алийг хйиж болохгүй, аль нь зөв аль нь буруу гэдгийг заадаг. Нийгэм дэх бичиг үсэг тайлагдсан хүмүүсийн харьцаа нь хүмүүсийн зан төлөвт нөлөөлдөг бас нэгэн хүчин зүйл юм. Энэ нь маркетингийн стратеги болон технологийн хэрэглээнд нөлөөлдөг. • Дур сонирхол, уламжлал, ѐс журам нь соѐлын хувьд авч үзэх нэгэн том хэсэг юм. Нийгмийн ѐс журам нь ямар бараа бүтээгдэхүүн үйлчилгээ зах зээл дээр яаж худалдаалагдаж, худалдан авах вэ гэдэгт нөлөөлдөг байна. Францад гоо сайхны бараа нь эмэгтэйчүүдтэй нэгэн адилаар эрэгтэйчүүдэд хэрэгтэй бөгөөд зар сурталчилгаа нь мөн эрэгтэйчүүдэд зориулагдсан байх ѐстой байдаг байна. Мөн улс орнуудын хооронд хэрэглэгчдийн тодорхой зориулалтын бараа бүтээгдэхүүн, жишээ нь эрүүл ахуйн зуршил нь өөр өөр байдаг байна.
  • 20. Соѐлын бүрдэл хэсгүүд • Үнэ цэнэ: Олон улсад бизнес эрхлэгчдийн хувьд соѐлын тухай авч үзэх бас нэгэн чухал сэдэв бол үнэ цэнэ юм. Соѐлын үнэ цэнэ бол итгэл үнэмшил, ниймийн гишүүдээр хуваагдсан зорилго, удирдах хэв загвар зэрэг юм. Нийгэм нь хэрэглэгчдийг зан төлөвд нөлөөлөх болон өөр өөр байдалд яаж хариу үйлдэл үзүүлж байна гэдэг үндсэн үнэ цэнийг нь харуулж өгдөг. Жишээ нь: АНУ-ын соѐлын үнэ цэнэ нь хувь хүн болон санаачлагч байх гэдгийг нь онцолдог бол Азийн олон нийгэм бүлгээр байх нэгдмэл байдлыг онцолдог байна.
  • 21. Соѐлын бүрдэл хэсгүүд • Шашин: Шашин бол хэм хэмжээ, үнэ цэнэ, зан төлөвт нөлөөлдөг бас нэгэн зүйл юм. Жишээ нь: Арабын олон улс орон Ислам шашны үүднээс зар сурталчилгаанд олон хорио цээр тавьжээ. Архи согтууруулах ундаа болон гахайн мах сурталчлахыг хориглосон байна. Мөн эмэгтэй хүний нүүр царай гоо сайхны реклам дээр ч хүртэл байж болохгүй бөгөөд гоо сайхны барааны бизнес эрхлэгчид бараа бүтээгдэхүүнээ сурталчлахдаа эмэгтэй хүний нүүрийг зурж сурталчилдаг байна. • Гоо зүй: Хүн төрөлхтний дунд гоо зүйн асуудал гэдэг нь урлаг, ардын урлаг, хөгжим, кино, бүжиг зэргээс бүрдэнэ. Бизнес эрхлэгчдийн хувьд сонирхол нь ерөнхийдөө гоо зүйн хүчин зүйлс байдаг бөгөөд учир нь энэхүү зүйлээр дамжуулан тухайн улс үндэстний өнгөний мэдрэмж, гоо сайхны хэм хэмжээ зэргийг мэдэж болдог. Бараа бүтээгдэхүүний үзэмж нь амжилт авчрах гоо зүйн хэм хэмжээг багтаах хэрэгтэй бөгөөд энэ нь баглаа бодол, хэлбэр дүрс зэрэгт нь хамаарна.
  • 22. Соѐлын бүрдэл хэсгүүд • Нийгмийн бүлэг: Нийгмийн бүлэг болон улс төрийн бүтэц нь хүмүүс нэг нэгэндээ хэрхэн хамаарч байдаг, нэг нэгэнтэйгээ хэрхэн нийцтэй байж, өөрсдийн үйл ажиллагаагаа удирдах зэрэг асуудлуудтай холбогдоно. Нийгэм дэх эрэгтэй эмэгтэй хүний байдал, нийгмийн бүлгүүд, гэр бүл, бүлгийн зан төлөв, бүлгийн нас зэрэг нь бүх соѐлын хувьд өөр өөр байдаг. Энэхүү ялгаатай бүлгүүд нь маркетингд мөн ялгаатайгаар нөлөөлж байдаг. Жишээ нь: Канадын аялал жуулчлалын сурталчилгаа нь Английн хэрэглэгчдэд зориулан цацахдаа ганц эмэгтэй хүний зургийг хэрэглэсэн бол Францад явуулсан сурталчилгаандаа эрэгтэй эмэгтэй хосуудыг хамтад нь үзүүлжээ. Учир нь Францын уламжлал нь гэр бүлийн эвтэй байдлыг хүндэтгэдэг байна.
  • 23. Соѐлын элементүүдийн шинжилгээ • Төлөвлөгдөж буй маркетингийн үйл ажиллагаанд соѐлын элемент тус бүр нь хэрхэн нөлөөлж байна гэдгийн нарийн тодорхойлох хэрэгтэй бөгөөд зарим элемент нь зөвхөн шууд бусаар нөлөөлж байхад зарим нь маркетингд бүхэлд нь нөлөөлж чаддаг. • Энэхүү соѐлын элементүүдийн судалсаны үндсэн дээр бизнес эрхлэгчид маркетингийн үйл ажиллагааг явуулах “Дүрэм”-ийг боловсруулах хэрэгтэй бөгөөд энэхүү дүрмийг доор үзүүлсэн бэлэг өгөх дүрэмтэй адилтгаж болох юм.
  • 24. Соѐлын элементүүдийн шинжилгээ Бэлэг бэлэглэх дүрэм Япон: Таны бэлгийг онгойлгож үзэж болох уу? гэж асуухгүйгээр Япончуудын өмнө бэлгийг нь задалж болохгүй. Бэлгийг ороохдоо тууз болон бүчнээс татгалзах хэрэгтэй. Бүч бол япончуудын хувьд таалагддаггүй бөгөөд туузны өнгө нь өөр өөр утгыг илэрхийлдэг. Үнэг болон доргоны зурагтай бэлэг өгөөд хэрэггүй. Үнэг бол заль, ов мэх, албадлага, үржлийн билэг тэмдэг юм. Европ: Улаан сарнай, цагаан цэцэг, болон 13 гэсэн тооноос татгалзах хэрэгтэй. Үнэтэй бэлгээр хахууль өгч азаа үзсэний хэрэггүй. Арабын ертөнц: Анх уулзсан хүндээ бэлэг өгөөд хэрэггүй. Энэ нь хахууль өгч байгаа мэт сэтгэгдэл төрүүлж магадгүй. Бэлэг хүлээн авагч нь ганцаараа байгаа тохиолдолд өөрийгөө бэлэг өгөх гэж байгаа гэдгээ харагдуулах хэрэггүй. Та тухайн хүнээ сайн мэдэхгүй бол энэ нь муугаар нөлөөлж болзошгүй. Бусдын нүдэн дээр бэлгээ өгөх хэрэгтэй бөгөөд ингэхдээ энгийнээр өгч байгаа юм шиг харагдах хэрэгтэй. Латин Америк: Хувийн харилцаагаа сайжруулсныхаа дараа л бэлэг өгөх хэрэгтэй. Бэлгийг бизнесийн ажил хэргийн үед бус чөлөөт цагаар өгөх хэрэгтэй. Хар болон нил ягаан өнгөнөөс татгалзах хэрэгтэй. Энэ нь гашуудал, үхлийн өнгө юм. Хятад: Хэзээ ч хувиар болон нийтээр бэлэг өгөх гэсний хэрэггүй. Баяр ѐслолын үед дайллага болон цайллага дээр хувиараа өгөх хэрэгтэй. Эх үүсвэр: “Олон улсын бизнес дэх бэлэг өгөх дүрмүүд”, Паркер Пен компани
  • 25. Соѐлын элементүүдийн шинжилгээ Яагаад сармагчнууд банана руу явахгүй байна? Эртэмтэд сармагчингуудын дунд нэгэн судалгаа явуулсан байна. Нэгэн өрөөн дотор хэдэн сармагчинг оруулан, шатан дээр хэсэг банана тавьж, хэрэв тэрхүү бананыг авахыг оролдвол дээрээс нь ус асгахаар зохион байгуулжээ. Мэдээж хэсэг хугацааны дараа сармарчингуудын нэг нь бананыг харан авахаар шат руу авиртал дээрээс нь ус асгажээ. Дараа нь дахин нэг сармагчин тэрхүү бананыг авахаар авиртал дахин ус асгажээ. Хэд хэдэн удаагийн сармагчингуудын оролдлого бүтэлгүй болсны дараа хэн нь ч тэр бананыг авахыг дахин оролдоогүй байна. Хэсэг хугацааны дараа өөр шинэ сармагчингуудыг тэрхүү өрөөнд нэмж оруулахад шинээр орж ирсэн сармагчингууд нөгөө бананыг авахыг мөн оролдох гэтэл өмнө байсан сармагчингууд тэдэн рүү дайран тэрхүү банана рүү дөхүүлээгүй байна. Дараа нь дахин шинэ сармагчингуудыг оруулахад мөн өмнө нь байсан сармагчингууд шинүүдээ банана руу дөхүүлээгүй хориглосон байна. Учир нь тэд хэрэв тэр бананыг авахыг оролдвол юу болно гэдгийг мэдэж байгаа болохоор бусдыгаа дөхүүлээгүй байна.
  • 26. Соѐлын өөрчлөлт • Соѐл бол хиймэл хийсвэр зүйл биш, хүний амьдралтай салшгүй холбоотой зүйл. Энэ нь биологи, орчин, сэтгэлзүй, түүхийн явцад өөрчлөгдөн шинэчлэгдэж байдаг. Мөн ямарваа нэгэн соѐлоос соѐл нь зээлж өөрчлөгдөж байдаг байна. Энэхүү соѐлын зээл нь бүх соѐлд өргөн дэлгэр тохиолддог. • Жишээ нь: Америкийн соѐл өглөөний цайгаа жүржийн шүүсээр эхлэх соѐлыг Медитеранинаас, жимсний дараа кофе уухыг Колумбчуудаас, Азиас буудайн үртэй бялуу хийх аргыг зээлэн авсан. Үнэн хэрэгтээ тэд энэхүү соѐлуудыг гадаад орнуудаас зээлэн авсан боловч Америкчууд өөрийн хэрэглээндээ зориулж, Америк загвартай болгож хэрэглэсэн тул Америкийн соѐл гэж тооцдог байна.
  • 27. Соѐлын өөрчлөлт • Мөн соѐлын ижил төстэй байдал гэж байдаг бөгөөд улс орнууд ижил хэлээр ярьж, ижил будаа идэн ижил бүлгээр ажиллах зарчмыг эрхэмлэдэг. Гэхдээ ижил хэлтэй байна гэдэг нь соѐлын ижил хэм хэмжээтэй байна гэсэн үг биш юм. Америкчууд Англичуудын хувьд хэлний асуудал дээр ойлголцохгүй хүндрэлтэй асуудлууд зөндөө байдаг. Жишээ нь: ‚bathroom’ гэдэг үг нь Америкчуудын хувьд шууд жорлон гэсэн утга илэрхийлж байхад Англий хэлэнд усан орох газар гэсэн утгыг илэрхийлдэг байна.
  • 28. Бизнесийн дүрэм • Дээр “Соѐлын элементүүдийн шинжилгээ” хэсэгт өгүүлсэнчлэн бизнес эрхлэгчид соѐлыг сайтар шинжлэн бизнесийн дүрмээ тодорхойлох хэрэгтэй бөгөөд ерөнхийдөө олон улсын маркетингийн үйл ажиллагааг эрхлэгчид доорх 3 дүрмийг мэдэж байх ѐстой. • Соѐлын харилцаа: Энэ нь бизнесийн дүрэмтэй холбогдвол амжилттай харилцаа тогтоох соѐлын чухал нөхцөл юм. Амжилттай бизнесмэнүүд Хятадын гуан-ши, Японы нинген канкей, Латин америкийн компадре гэдэг үгнүүдийг мэддэг. Эдгээр үгнүүд нь найрамдал, харилцаа, итгэл гэсэн утгуудыг илэрхийлдэг байна. Тэд мөн ямар ч соѐлын нөхцөлд эхлээд үр дүнтэй харилцаа тогтоохгүй бол найрамдал байгуулах өөр ямар ч орлох зүйл байхгүй гэдгийг мэддэг байна. Иймэрхүү соѐлын нөхцөлд найрамдал бол амжилтын түлхүүр байдаг байна.
  • 29. Бизнесийн дүрэм • Соѐлын онцлог: Энэ нь аливаа бизнес эрхлэгч харилцаа тогтоож буй улсынхаа соѐлоос суралцана гэсэн үг юм. Жишээ нь: Япончууд өөрийн хүндэлж буй хүнийхээ өмнө бөхийж хүндэтгэлээ илэрхийлдэг ба энэ нь хүчтэй итгэлцэл, сайн харилцааг илэрхийлдэг. • Мөн хошин яриа нь ажил хэргийн уулзалтын уур амьсгалыг халуун болгож болох боловч гадаад хэл рүү сайн орчуулагдаж чадахгүй, соѐлын онцлогоос шалтгаалан бусдад ойлгогдохооргүй байх зэрэг асуудалтай тулгардаг. Жишээ нь: Японы нэгэн онигоо нь “Чи хоѐр хэлээр ярьж чаддаг хүнийг юу гэж дуудах вэ? 2 хэлээр яригч. Чи 3-н хэлээр яригч хүнийг юу гэж дуудах вэ? 3 хэлээр яригч. Чи ганц хэлээр ярьдаг хүнийг юу гэж дуудах вэ? Англи хүн.” Энэ нь магадгүй Япончуудад хөгжилтэй байх боловч Англи хүнд хөгжилтэй байна гэж үү?
  • 30. Бизнесийн дүрэм • Соѐлын хязгаарлалт: Энэ нь тухайн орны соѐл нь гадаадынхныг эс тооцон нутгийн хүмүүсийг хязгаарласан дүрэм журам, зан төлөвүүд юм. Шашин, улс төр, эмэгтэйчүүдийн хандлага зэрэг нь соѐлын өвөрмөц зан чанарын жишээнүүд юм. Энэ бүхнээс бизнщс эрхлэгчид тухайн орны соѐлын хязгаарлалтуудыг сайтар мэдэж байж бизнесээ эрхлэх нь эрсдлийг багасгах нөхцөл болдог. • Бизнесийн дүрэмд хамаарах нэгэн хэсэг бол бизнесийн ѐс зүйг хэрэгжүүлэх асуудал байдаг.
  • 31. Бизнесийн ѐс зүй • Улс орнуудын хооронд бизнесийн ѐс зүй нь тодорхойлогдоогүй эсвэл тодорхой харагдахуйц зэрэг ялгаатай байдаг. • Ерөнхийдөө бизнесийн байгууллага шийдвэр гаргах, бодлогоо боловсруулах, үйл ажиллагаа явуулахад бэрхшээлтэй тулгардаг 5 хүчин зүйл байдаг.
  • 32. Бизнесийн ѐс зүй Ажил эрхлэлтийн туршлага, бодлого Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалалт Хүний эрх, эрх чөлөө Улс төрийн төлбөр, улс төрийн ажил хэрэг дэх хамаарал Хүрээлэн буй орчны хамгаалалт Бизнес эрхлэгч
  • 33. Бизнесийн ѐс зүй • Олон улсын зах зээл дээр нөлөөлөгч бэрхшээлтэй асуудлын нэг нь бизнесийн ѐс зүй бөгөөд тухайн улс орон гадаадын байгууллагын үйл ажиллагааг үүгээр шүүмжилж, хянаж байдагтай холбоотой. • Нэгэн улс оронд хүлээн зөвшөөрөгдсөн зүйл нөгөө улс оронд хүлээн зөвшөөрөгдөхгүй байх жишээтэй байдаг. • Энэ бүх хүчин зүйлийг авч үзэн, тухайн улс орны бизнесийн ѐс зүйн асуудлыг хэрэгжүүлэн үйл ажиллагаагаа эрхлэх нь амжилттай бизнес эрхлэх нөхцлийг бүрдүүлж өгдөг.