монос2. • Монос Групп 1990 онд Монос эм, гоо сайхны жижиг
үйлдвэр нэртэйгээр байгуулагдсан. Бизнесээ өргөжин
тэлсээр 2004 оноос Монос Групп болон өргөжиж Монос
Холдинг ХХК, Монос Фарм ХХК, Монос Косметик ХХК,
Монос Фарм трейд ХХК, Монос Улаанбаатар, Монос
Хаусхолд ХХК, Монос Хүнс ХХК, Монос Дээд Сургууль, Эм
судлалын хүрээлэн, Монос Констракшн ХХК, Монос
Дэлгэрэх ХЗХ зэрэг 10 охин компанитайгаар улс орынг
хамарсан өргөн сүлжээг бүрдүүлж чадсан мэргэжлийн
өндөр ур чадвартай менежментийн баг ажиллаж байна.
• Монос Групп нь эм, гоо сайхан, эрүүл мэндийн
бүтээгдэхүүний үйлдвэрлэл, импорт, экспорт, бөөний
болон жижиглэнгийн худалдаа, судалгаа шинжилгээ,
боловсрол үйлчилгээний салбарыг хамарсан үйл
ажиллагаа явуулдаг Эрүүл мэндийн салбарын тэргүүлэгч,
Монгол улсын ТОП 100 аж ахуйн нэгжийн нэг юм.
6. • Монос Фарм ХХК нь 1990 онд үүсгэн байгуулагдсан Монос Группийн ууган
компани юм. Тус компани нь эм үйлдвэрлэлийн үндсэн 2 нэгж, 5 хэсэг, эрдэм
шинжилгээний төв, чанарын хяналтын алба, итгэмжлэгдсэн лаборатори,
засварын цех гэсэн зохион байгуулалттай үйл ажиллагаагаа явуулж байна.
Нийт ажиллагсдын 60 гаруй хувь нь эрдэмтэд, эм зүйч, их эмч, химич,
микробиологич, инженерүүд юм.
• Тус компани нь шахмал, тосон, үрлэн, капсултай болон галены эмийн
хэлбэрээр 50 гаруй нэр төрлийн эм бэлдмэл үйлдвэрлэн гаргаж байгаагаас
Монгол Улсын зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтанд орсон эм бэлдмэл
олон бий.
• Бид өнөөдөр Монгол Улсын хэмжээнд эмийн үйлдвэрлэл эрхэлдэг 30 гаруй аж
ахуйн нэгж компаниуд дотроос хамгийн том үйлдвэрлэгч болж чадлаа
• Онцлох бүтээгдэхүүн, үйлчилгээ
• Ядаргаанд ялагдашгүй Салимон, бөөрийг бөөцийлөгч Нефромон, ангины
эсрэг Тонзилмон, харшлыг устгагч Хлорфенамин, нялх балчираасаа
Натурвиттэй, ханиадны эсрэг хамгийн сайн нь Читамон, шүд эрүүл бол бие
эрүүл Дентамон зэрэг олон арван брэнд бүтээгдэхүүнээрээ хэрэглэгчдийнхээ
эрэлт хэрэгцээг хангаж, талархал дүүрэн байна.
7. • МоносФарм Трейд ХХК нь эмийн бэлдмэл, эмнэлгийн техник, тоног
төхөөрөмж, жижиг хэрэгсэл, оношлуур, вакцин, биобэлдмэл, биологийн
идэвхит бүтээгдэхүүний импорт, ханган нийлүүлэлт, хадгалалт,
түгээлтийн үйл ажиллагаа эрхлэн эрүүл мэндийн салбарт өндөр
чанартай эмчилгээний үр дүнтэй бүтээгдэхүүн үйлчилгээ хүргэх үндсэн
зорилготой ажилладаг.
• Дэлхийн 30 гаруй орны 100 гаруй пүүсүүдтэй хамтран ажиллаж, 3000
гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнээр Монгол Улсын бүх эрүүл мэндийн
байгууллагууд, эмнэлэг, эмийн сангуудын ханган нийлүүлэх үйл
ажиллагаа эрхэлдэг.
• МоносФарм Трейд ХХК нь дэлхийн шилдэг эм биобэлдмэлийн
үйлдвэрлэгчдийн хамгийн сүүлийн үеийн өндөр чанартай
бүтээгдэхүүнийг Монгол улсын Эмийн бүртгэлд бүртгүүлэн, зах зээлд
нэвтрүүлсэнээр эмчилгээний орчин үеийн чиг хандлагад нийцсэн
бүтээгдэхүүн, үйлчилгээг ард түмэндээ хүргэсээр ирлээ.
• Монос Фарм Трейд ХХК нь Монгол улсын 21 аймагт салбартай, 1, 2, 3-р
зэрэглэлийн эмнэлгүүд, 1200 гаруй хот, хөдөөгийн эмийн сангуудыг эм,
эрүүл мэндийн бүтээгдэхүүнээр тогтмол ханган нийлүүлж байна.
• Онцлох бүтээгдэхүүн, үйлчилгээ
• Дэлхийн шилдэг пүүсүүдийн эм бэлдмэл, Биологийн идэвхит хүнсний
нэмэлт бүтээгдэхүүн, эмнэлгийн жижиг хэрэгсэл, эмчилгээний гоо
сайхан, эмнэлгийн тоног төхөөрөмж, оношлуур вакцин, био бэлдмэл
8. • Монос Улаанбаатар ХХК нь 1991 онд анхны хувийн
хэвшлийн эмийн санг Улаанбаатар хотод байгуулан үйл
ажиллагаагаа эхэлсэн. 2002 оноос Монос Улаанбаатар ХХК
болж бие даан өргөжиж 11 фарммаркет, 16 эмийн
сантайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.
• Бид 2004 онд Монголд анх удаа фарммаркетийг нээж
жороор болон жоргүй олгох эмийн тасаг, эмнэлгийн багаж
төхөөрөмжийн тасаг, эрүүл мэндийн бараа бүтээгдэхүүн,
биологийн идэвхит хүнсний нэмэлт тэжээлийн тасаг,
гоо сайхны тасгуудтай ба зөвлөх эмч үнэгүй зөвлөгөө
өгөхөөс гадна үнэгүй даралтын аппарат болон бусад
аппаратаар үйлчилгээ үзүүлж байна.
• Монос Улаанбаатар ХХК 200 гаруй ажиллагсадтай ба 80
гаруй хувь нь мэргэжлийн эм зүйч, эм найруулагч байгаа
нь мэргэжлийн өндөр түвшинд үйл ажиллагаагаа
чанартай явуулж байгаа Монгол Улсын хамгийн том
эмийн сангийн сүлжээ бүхий худалдааны компани юм.
9. • Монос Хаусхолд ХХК нь эрүүл мэндийн зах зээлд тэргүүлэгч Монос Группийн 9 дэх
компани бөгөөд 2007 онд байгуулагдсан, гэр ахуй өргөн хэрэглээний болон
эмчилгээний гоо сайхны бүтээгдэхүүний импортын худалдаа эрхэлдэг компани
юм.
• Бид дэлхийд алдартай компаниудын өндөр чанартай өргөн хэрэглээний
бүтээгдэхүүнийг Монголынхоо ний хэрэглэгчдэд хүргэж, өдөр бүр өсөн нэмэгдэж
буй хэрэгцээг нь хурдан шуурхай өндөр түвшинд хангахыг зорилгоо болгон
ажиллаж буй эрч хүчтэй амжилтаар дүүрэн залуу хамт олон билээ.
• Бид хэрэглэгчдийн хамгийн хүсэл таашаалд нийцсэн бүтээгдэхүүнүүдийн нэг
болсон Аквафрэш брэндийн шүдний оо , сойз, Пародонтакс, Сенсодин амны
хөндийн эмчилгээний иж бүрдэл бүтээгдэхүүнүүд, Корега хиймэл шүдний наалт,
цэвэрлэгч, Дюрекс бэлгэвч, Ваниш толбо арилгагч, хивс цэвэрлэгч, Клеарасил
өсвөр насныхны арьс арчилгааны бүтээгдэхүүн, Вийт илүүдэл үс гуужуулагч,
Эйрвик агааржуулагч, Харпик оо-ын суултуур цэвэрлэгч, Тайрет бохирын хоолойн
бөглөрлийг онгойлгогч, Аттак угаалгын нунтаг, Блич цайруулагч- ариутгагч, КАО
гоо сайхны саван, Эйжинс тэжээлийн шампунь, Кодомо хүүхдийн арьс арчилгааны
бүтээгдэхүүнүүд зэрэг 20 гаруй брэндийн 200 гаруй нэр төрлийн , өндөр чанар нь
дэлхийн олон оронд шалгагдаж танигдсан, шилдэг бараа бүтээгдэхүүнийг зах
зээлд нийлүүлж байна.
10. • Монос Косметик ХХК нь Монос Групп компанийн ууган компаниудын нэг
бөгөөд анх 1990 онд байгуулагдаж гоо сайхны үйлдвэрлэл, худалдааны
чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Монос Косметик компани нь
байгуулагдсан цагаасаа эхлэн өөрийн орны хуурай эрс, тэс цаг уур болон
Монгол хүний арьсны онцлргт тохирсон гоо сайхны бүтээгдэхүүн
үйлдвэрлэх зорилт тавин ажиллаж эдүгээ 40 грауй нэр төрлийн
бүтээгдэхүүн үйлдвэрлэж зах зээлд гаргаад байна.
• Шинээр “Биоген” үрчлээний эсрэг коллагентай иж бүрдэл, “Сарнай” арьс
арчилгааны иж бүрдэлийг тус тус зах зээлд амжилттай байршуулан
худалдаанд гаргасан бөгөөд Олон улсын стандартын шаардлагад
нийцсэн чанартай бүтээгдэхүүн болсноор хэрэглэгчдийн эрэлт
хэрэгцээг хангасан сайн чанарын бүтээгдэхүүн болж чадсан.
• Бид залуучуудад зориулсан батганы эсрэг бүтээгдэхүүн, хагны эсрэг
шампунь зэрэг олон шинэ бүтээгдэхүүний хэрэглэгчдэд хүргэхэд бэлэн
болоод байна.
• Барагшуунтай, гүүний саамтай Биомон, коллагентай иж бүрдэл Биоген,
гүн чийгшүүлэгч Алое, охидын хүслэн Сарнай, тэжээллэг Марал,
Моносын ногоон зэрэг олон брэнд бүтээгдэхүүнтэй.
11. • Монголын Анагаах ухааны боловсон хүчин бэлтгэдэг их, дээд сургуулиудын нэг нь “Монос” Дээд сургууль юм.
• “Монос” дээд сургууль нь хувийн хэвшлийн, магадлан итгэмжлэгдсэн сургууль бөгөөд 2000 онд анх тулгын
чулуугаа тавьснаас хойш 12 дах хичээлийн жилтэйгээ золгож байна. Одоо, манай сургууль 700 гаруй оюутан, 30
шахам профессор багш, 3 тэнхимтэй бөгөөд сургалтын материаллаг орчин нь 2 хичээлийн байр, 12
лаборатори, кабинет, 20 шахам анги, 15000 ном бүхий номын сан, өндөр хүчин чадал бүхий компьютерийн
лаборатори болон бусад хэсгээс бүрдэж байна.
• Тус сургуулийн багшлах бүрэлдэхүүний 20 шахам хувь нь эрдмийн зэрэг цолтой, 50 гаруй хувь нь 30 хүртэлх
насны залуу багш нар бөгөөд тэдний дотор академич, доктор, төрийн соёрхолт эрдэмтэд, олон улсын
хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн гранд доктор, профессорууд бий.
• Тус сургуулийн эрдэмтэн, багш нар Монос Группийн эмийн үйлдвэрийн 30 шахам шинэ эм, эмийн бэлдмэлүүдийг
зохион бүтээхэд оролцож, 2010 оны байдлаар Эм Зүйн сургууль 10 жилийн хугацаанд нийт 50 гаруй ном сурах
бичиг, гарын авлага, 30 гаруй эм, гоо сайхны бүтээгдэхүүний стандарт, 80 гаруй эрдэм шинжилгээний өгүүлэл
нийтлэл, 120 гаруй илтгэл, тезис туурвиад байна. Тус сургууль 6 удаагийн төгсөлтөөрөө 400 гаруй эм зүйчид,
20 гаруй магистр бэлтгэсэн нь бүгд ажлын байраар хангагдаж мэргэжлээрээ үр бүтээлтэй ажиллаж байна.
• “Монос” Дээд Сургуулийн сургалтын үйл ажиллагаа нь Сургалт+Эрдэм шинжилгээ+Үйлдвэрлэл гэсэнгурвалсан
холбоонд суурилж нэгдмэл тогтолцоог бүрдүүлснээр бэлтгэн гаргаж буй мэргэжилтнийхээ чанарыг
сайжруулах урьдчилсан нөхцөл болж байна.
• Манай оюутан, магистрантын дадлагын бааз газар нь: Монос эмийн үйлдвэр - Эм ханган нийлүүлэх
байгууллагууд, Эмийн сангууд, Эм судлалын хүрээлэн, Монос гоо сайхны үйлдвэр, Логистикийн төв,
агуулах, Эмийн ургамлын ботаник цэцэрлэг, Харилцагч гадаадын эмийн пүүсүүд юм.
• Манай оюутнуудад Эм судлалын хүрээлэнгийн зарим эрдэмтэд, “Монос” Группийн өндөр мэдлэгтэй эрдэмтэд,
мэргэшсэн ажилтнууд хичээл заадаг нь тэднийг төгссөнийхөө дараа эм зүйн албаны зохион байгуулагч, эмийн
үйлдвэрийн технологич, эм шинжлэгч, эрдэм шинжилгээний ажилтан, клиникийн эм зүйч, эм найруулагч зэрэг
олон чиглэлүүдээр ажиллах чадвартай болгоход ихээхэн нөлөө үзүүлдэг.
12. • Эрүүл мэндийн хүнс, биологийн идэвхит
бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгч Монос хүнс үйлдвэр нь
2011 онд байгуулагдсан ба Чанартай, баталгаатай
эрүүл бүтээгдэхүүнийг хүнсээр дамжуулан
хэрэглэгчдэд хүргэгхээр ажиллаж байна.
• Бид богино хугацаанд Монголын эрүүл хүнсний зах
зээлд үйлдвэрлэлийн хүчин чадал, борлуулалтын
хэмжээгээрээ тэргүүлэгч үйлдвэр болох зорилт
тавьж ажиллаж байна. Монос хүнсний үйлдвэр
нь чацарганы болон дархлаа сэргээх ус, ундаа,
амтат үзэмт үрэл, эрүүл мэндийн цай болон бусад
олон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна.
13. • Эм судлалын хүрээлэн нь анх 1996 онд “Зохион бүтээх тасаг” нэртэйгээр “Монос”
эмийн үйлдвэрийн дэргэд доктор Л.Хүрэлбаатарын санаачлагаар байгуулагджээ.
1998 онд Эрдэм шинжилгээний төв болж өргөжин зохион байгуулагдаж, женерик
эмийн технологи, стандарт, үйлдвэрлэлд нэвтрүүлэх чиглэлээр үйл ажиллагаа
явуулахын зэрэгцээ өөрийн нэрийн брэнд эмүүдийг бий болгож, үйлдвэрлэлд
нэвтрүүлэх чиглэлд түлхүү анхаарч, улмаар Дентамон, Салимон, Нефромон зэрэг
хэд хэдэн брэндийг зах зээлд нэвтрүүлсэн билээ.
• 2000 онд Эрдэм шинжилгээний төв нь Эмийн ургамалын цэцэрлэгт хүрээлэнгийн
суурийг тавьж ховор, ховордож буй эмийн ургамалыг тармилжуулах, нутагшуулах,
тэдгээрийн генофондыг хамгаалах ажлуудыг хийж ирэв.
• 2005 оноос эмийн туршилт үйлдвэрлэлийн цехийг байгуулж, хорт хавдрын эсрэг
Эллипин эмийн туршилт үйлдвэрлэлийг эхэлсэн. 2008 оноос Эм Судлалын
Хүрээлэн болон хүрээгээ тэлж 2010 онд өөрийн эрдэмтэдээс бүрдсэн эрдмийн
зөвлөлийн үндсэн бүрэлдэхүүнтэй болж, Эмийн ургамалын ботаник цэцэрлэг,
Биологийн идэвхит бүтээгдэхүүн судлалын сектор шинээр байгуулав.
• Эмийн ургамлын ботаник цэцэрлэг нь туршилт судалгаа, ургамлын генофондыг
хамгаалах, танин мэдэхүйн биет үзүүлэн, сургалтын материаллаг бааз, экологийн,
байгалийн эмийн ургамлыг тарималжуулах, олшруулан үржүүлэх цаашид зарим
эмийн ургамлыг үйлдвэрлэлийн хэмжээнд тариалахад шаардлагатай тарих эх
материалыг бэлтгэн гаргах зэрэг олон талын өндөр ач холбогдолтой.
14. • Монос Констракшн ХХК нь 2011 онд
байгуулагдсан Монос Группийн отгон
компани юм. Монгол Улсын хөгжил дэвшлийн
нэг хэсэг болох барилгын салбарт өөрсдийн
гэсэн үнэтэй хувь нэмрээ оруулахаар vйл
ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд орчин
vеийн барилгын шинэ технологийг ашиглан
хамгийн шилдэг дизайн, шинэ шийдэл бүхий
оффисийн, орон сууцны, үйлдвэр
үйлчилгээний барилгын ажлыг эрхэлж байна.