SlideShare a Scribd company logo
МАНДАХ ИХ СУРГУУЛЬ
Мэдээлэл, Технологийн Сургууль
ОЮУТНЫ СУРЛАГЫН АМЖИЛТАНД НӨЛӨӨЛӨХ
ХҮЧИН ЗҮЙЛСИЙН СУДАЛГАА
Нармандахын Жаргалмаа /SA16D047/
Удирдсан багш : Болдбаатарын Цэнд-Аюуш /Ахлах багш, магистр/
УЛААНБААТАР ХОТ
2018 ОН
1
ОЮУТНЫ СУРЛАГЫН АМЖИЛТАНД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН
ЗҮЙЛСИЙН СУДАЛГАА
Н. Жаргалмаа, 1a , Б. ЦэндАюуш,2b
1
Мандах Их Сургууль, МТС-ийн НББ-МС-3р дамжаа
2
МТС, КУТэнхим
a
narmandahjargalmaa2@gmail.com, b
tsendayush@mandakh.mn
* Н. Жаргалмаа
Хураангуй
Оюутан залуус гэдэг бол тухайн улс орны маргаашийн ирээдүй бөгөөд харин их дээд
сургуулиуд чадварлаг боловсон хүчин болгон бэлтгэх үүргийг хүлээдэг.
Иймээс бид энэхүү судлагаандаа оюутны сурлагын амжилтанд нөлөөлөх хүчин
зүйлүүдийг сонгон авч, хэрхэн нөлөөлдөг болон оюутнуудын сэтгэл ханамжийн судалгааг
давхар авсан болно. Судлагааны үр дүнгээс харахад оюутны сурлагын амжилтанд хамгийн
ихээр нөлөөлдөг хүчин зүйлүүд нь оюутнаас өөрөөс нь шалтгаалах хүчин зүйлс байсан.
Түлхүүр үгс: Хичээл зүтгэл , суралцагч, хандлага , идэвхи , сурах арга барил
1. ОРШИЛ
Оюутан хүний гол үүрэг бол суралцах, ялангуяа энэ нь тэдний эрхэм зорилго, үүрэг
хариуцлага гэж ойлгож болно. Сургалтын чанарыг дээшлүүлэх чухал зорилт тавигдан
ажиллаж байгаа энэ үед оюутнуудын сурах идэвх сонирхол, сурлагын амжилтанд нөлөөлж
байгаа хүчин зүйлсэд цогц судалгаа хийх зайлшгүй шаардлага гарч ирж байгаа билээ.
Сурах үйл явцад суралцагчийн хэрэгцээ, сонирхол, нөөц боломж, идэвхи зүтгэл ихээхэн
чухал хүчин зүйл бөгөөд сургалтын орчин нөхцөл, анги танхимын тохижилт, сургалтын
материаллаг орчин, суралцагчийн санхүүгийн байдал, эцэг, эхийн анхаарал, багшийн заах
арга барил, туршлага, харилцааны эв дүй, үе тэнгийн суралцагчдын нөлөөлөл их чухал
байдаг.
Суралцагчид амжилттай, эсвэл амжилтгүй суралцахын цаана дээр дурьдсан олон хүчин
зүйл эерэг болон сөрөг нөлөө үзүүлж байдаг учир үүний шалтгааныг бодит мэдээлэлд
үндэслэн тодруулснаар оюутны сурлагын амжилт, сургалтын чанар, үр өгөөжийг тодорхой
хэмжээгээр дээшлүүлэх боломжтой гэж үзэж байна.
Зорилго :
Оюутны сурлагын амжилтанд нөлөөлөх хүчин зүйлсийг илрүүлж, үнэлэлт дүгнэлт өгөх
Зорилт :
- Судалгааны анкетийг боловсруулах;
2
- Асуулга судалгааг авах
- Асуулга судалгааны үр дүнд тулгуурлан судалгааны ажлаа бичих
- Оюутны сурлагын амжилтанд нөлөөтэй хүчин зүйлсийг тодорхойлон, дүгнэх
Судалгааны обьект :
Мандах Их Сургуулийн Мэдээлэл , Технологийн Сургуулийн өдрийн ангийн 1,2,3-р
курсын 100 оюутан
Судалгааны ажлын ач холбогдол:
Бидний судалгаа дараах ач холбогдолтой гэж үзэж байна. Үүнд:
1. Оюутнуудын сурлагын амжилтанд нөлөөлөх эерэг болон сөрөг хүчин зүйлсийг судлан
тодруулсан.
2. Оюутнуудын сурлагын амжилтыг дээшлүүлэхийн тулд судалгаанд оролцогсдын саналаар
санал зөвлөмжийг болoвcруулсан.
2. СЭДВИЙН СУДЛАГДСАН БАЙДАЛ
Оюутны голлох үйл ажиллагаа бол мэргэжлийн мэдлэг, чадвар, дадлыг эзэмшихэд
чиглэсэн сурах үйл ажиллагаа юм. Амжилттай сайн суралцахын тулд оюутан өөрийн
эзэмшиж буй мэргэжлийн чиглэлдээ дур сонирхолтой байгаад зогсохгүй биеэ даан сурах
арга барилыг сайтар эзэмшсэн байх шаардлагатай болдог. Үүнээс гадна тэдний сурлагын
амжилтанд сургуулийн захиргааны сургалтын бодлого, сургалтын материаллаг орчин
нөхцөл, багш, оюутны харилцаа, үнэлгээ, хичээлийн зохион байгуулалт, заах арга зүй,
ангийн нэгдэл нягтрал, уур амьсгал, сургалтын төлбөр болон хөнгөлөлт, урамшуулал зэрэг
олон хүчин зүйл нөлөөлдөг байна.
Сурлагын амжилтыг олон талаас судалж байжээ. Тухайлбал :
 Амжилтанд хүрэх сэдэлжүүлэлтийг бий болгох талаас нь Д.Аткинсон,
Д.Макклеланд, А.К.Маркова, Ю.М.Орлов, Х.Хекхаузен нар судалж байсан.
 Сурлагын амжилт бол үйл ажиллагаа, түүний үр дүнд хандах хувийн сэтгэл
хөдлөлийн онцгой хэлбэр хэмээх сэтгэл зүйн талаас нь В.К.Вилюнас,
Л.Н.Белопольская, С.Н.Лысенкова, Е.А.Никитина, С.Л.Рубинштейн нар тайлбарлаж
байв.
 Харин Ю.К.Бабанский, В.В.Давыдов, Г.Д.Кириллова, В.В.Краевский, И.Я.Лернер,
В.Ю.Питюков, Г.И.Щукина нар сурлагын амжилт бол боловсролын үр дүн, үр
ашигтай холбоотой боловсролын чанар юм хэмээн сурган хүмүүжүүлэх зүйн талаас
нь үзэж байсан.
3. СУРАХ АРГА БАРИЛ
Суралцагч хүн бүр суралцах хэв маягаараа ялгаатай байдаг. Эдгээр өөр хоорондоо
ялгаатай суралцах хэв маягууд бидний сургалтад янз бүрээр нөлөөлдөг билээ.
Зарим оюутнуудын хувьд мэдээллийг сонсож сургалтыг амжилттай явуулдаг бол нөгөө
хэсэг нь мэдээллийг нүдээрээ харж хүртэх хандлагатай байдаг.
Суралцагчид хэрхэн сайн сурах вэ гэдгийг судалсан хэд хэдэн онолууд байдагийн нэг нь
зан чанараараа ялгагдах хүмүүсийн сэтгэл зүйн хэв маягийн тухай онолыг хөгжүүлсэн,
аналитик сэтгэл судлаач К. Юнгийн онол дээр суурилсан суралцах хэв маягийн тухай онолд
суралцах хэв маягийг дараах байдлаар авч үздэг байна.
3
Сурагчдын суралцах хэв маяг
1.Экстраверт буюу гадагшаа чиглэсэн суралцагчид бусдын саналыг авах, тэднээс эрч
хүчийг авах дуртай байдаг бөгөөд бүлэг хүмүүс дунд ажиллаж, нийгэмшихийг илүүд үздэг.
Тэдний давуу талууд :
-Асуудлыг хэрхэн шийдвэрлэх, бүлэг хамт олныг байгуулах
-Асуудалд суурилсан сургалт зэргийг бусдад зааж сургах үр ашигтай.
Хэрэв та бусдад зааж сургах, бүлэг хамт олон дунд оролцох, практик арга замаар суралцах
дуртай бол экстраверт суралцагч байна гэсэн үг.
Илрэх шинж онцлогууд :
- Мэдлэгийг шууд туршлагаар эзэмшдэг
- Бүлэг хамт олон дунд бусадтай ажиллах дуртай байдаг
- Бусдын санааг дэмждэг
- Санал дэвшүүлэх, оролцох, манлайлах дуртай байдаг
- Бусдын зааварчилгаагүйгээр шийдвэр гаргадаг
Нийт суралцагчдын 60% нь экстраверт байдаг
2. Экстраверси суралцах хэв маяг
Илрэх шинж онцлогууд :
- Ганцаараа ажиллах дуртай
- Чимээгүй орчинд сурч, ажиллах дуртай
- Дотоод эх сурвалжаас санаа олж авдаг
- Сонсох, харах, эргэцүүлэхийг дуртай
- Шинэ зүйлийг туршихаасаа өмнө бусдыг ажигладаг
Нийт суралцагчдын 40% нь интроверт байдаг.
Тэд нийгэмших боломжтой хэдий ч эхлээд өөрийнхөө асуудлыг шийвэрлэхийг эрмэлзэнэ.
Эдгээр хүмүүс онолын судалгаа хийж, эргэцүүлж, брейнсторм хийн төлөвлөгөө гаргах гэх
мэтээр дотоод эх сурвалжаас эрч хүчийг авч, шинэлэг санааг сэдэх дуртай байдаг.
3.Хэрэв та ганцаарчлан ажиллаж, сурах хандлагтай, мөн хийсвэр сэтгэлгээнд дуртай бол
интроверт суралцагч юм.
- Ирээдүйд хандсан
- Үндэслэлтэй, практик хандлагатай
- Асуудлыг шийдвэрлэхэд нийтлэг дүрэм журмыг барьдаг
- Гадаад ертөнцийг маш хүчтэй ажигладаг
Нийт суралцагчдын 65% нь мэдрэхүйн хэв маягтай байдаг
4.Интуитив суралцах хэв маяг.
Суралцагч аль боломжтой гэсэн зүйлийг судлах хандлагатай байдаг.
Тэдний суралцах гол зорилго бол нөөц бололцоо, санаа зэрэг хүчин зүйлийн үр дүнг
чухалчилдаг.
Интуитив хэв маягийн хүмүүс ирээдүйг төсөөлөх, мөрөөдөх, хийсвэр зүйлийг сэтгэх
дуртай.
Эрэгтэйчүүдийн 55%, эмэгтэйчүүдийн 35% нь бодол санаанд тулгуурласан суралцах хэв
маягтай байдаг.
Нийт суралцагчдын 35% интуитив хэв маягтай байдаг
Илрэх шинж онцлогууд :- Ажлыг нэг удаагийн гүйцэтгэлээр дуусгах бус богино
хугацаагаар ажиллах дуртай байдаг
- Шинж нөхцөл, орчин, шалгуурд дуртай
- Детайлчлах биш, бүхлээр нь хүртэх дуртай
- Онол, хийсвэр сэтгэлгээнд дуртай
4
5.Бодол санаанд тулгуурласан суралцах хэв маяг.
- Обьект ба мэдээллийн үйл ажиллагаа, бүтцүүдийг илүү анхаарч судалдаг.
- Тэд ямар нэгэн асуудалд орвол, эсвэл шийдвэр гаргах тохиолдолд логик болон рациональ
бодол санаагаар ханддаг.
- Сэтгэл хөдлөлөөр шийдвэр гаргах дургүй
Логик ба учир шалтгааныг шалгаж шийдвэр гаргадаг.
6.Мэдрэмжид тулгуурласан суралцах хэв маяг.
Тэд хувийн харилцаа, мэдрэмж, нийгмийн өнгө аясыг сонирхдог.
Хэрэв та сэтгэл хөдлөлөөр шийдвэр гаргадаг мөртлөө зөрчилд дургүй бол мэдрэмжид
тулгуурласан суралцах хэв маягтай гэсэн үг.
Эрэгтэйчүүдийн 45%, эмэгтэйчүүдийн 65% нь мэдрэмжид тулгуурласан хэв маягтай байдаг.
Илрэх шинж онцлогууд :
- Хүмүүс ба тэдний мэдрэмжийг сонирхдог
- Өөрийнхөө болон бусад хүмүүсийн сэтгэл хөдлөлийг чагнадаг
- Мэдрэмж дээрээ тулгуурлаж шийдвэр гаргадаг
- Бүлэг хүмүүсийн дунд эрч хүч, зоригийг олж авдаг
7.Шүүмжлэлт сэтгэхүйн суралцах хэв маяг
Тэд маш шийдэмгий бөгөөд юуг сурсан байх хэрэгтэй вэ гэдгийг аль хэдийн мэдчихсэн
байдаг.
Мөн тушаасан болон бүтцийн хэлбэрийн сургалтан дуртай, төлөвлөгөө зохиож түүндээ маш
болгоомжтой ханддаг.
Хэрэв та маш сайн зохион байгуулалттай, детайлчилсан байдалт дуртай, хүчтэй бодол
санаатай бол шүүмжлэлт суралцах хэв маягтай гэсэн үг.
Нийт суралцагсдын 45% нь байдаг.
Илрэх шинж онцлогууд
- Тодорхойгүй байдалд дургүй
- Шийдвэртээ хатуу байр суурьтай
- Өндөр зохион байгуулалттай
- Хүчтэй бодол санаатай
- Дүрэм журмыг сайн биелүүлдэг
8.Хүртэхүйн суралцах хэв маяг
Тэднийхээр шинэ мэдлэгийг олж авах, орчин солигдоход хариу үйлдэл үзүүлэхдээ өөрийн
мэдэлгүйгээр шийдвэр гаргадаг.
Хүртэхүйн суралцах хэв маягтай суралцагсад шийдвэр гаргахаасаа илүү сониуч зандаа
хөтлөгддөг.
Хэрэв та олон зүйлийг хийхээр эхлүүлсэн боловч нэгийг нь ч дуусгадаггүй, төлөвлөгөө
гаргах дургүй бол энэхүү суралцах хэв маягийн ангилалд багтах юм.
Нийт суралцагчдын 55% нь байдаг
Илрэх шинж онцлогууд
- Өөрийн мэдэлгүй шийдвэр гаргадаг
- Шинэ мэдээлэл дээр тулгуурлаж шийдвэрээ өөрчилдөг
- Бүтэц, зохион байгуулалтанд дургүй
- Уян хатан, дасан зохицох чадвар маш сайн
5
Схем 1. Сурлагын амжилтын бүтэц (Эх сурвалж: ХААИС-ийн доктор Б.Эрдэнэболор
“Сурах арга барилаа хэрхэн сайжруулах вэ?” илтгэл, 2014)
4. СУДАЛГААНЫ АРГА ЗҮЙ
Энэхүү cудалгааг анкетийн аргаар авсан.
Анкетын арга нь судалгааны үндсэн зорилгод тохирсон, урьдчилан боловсруулсан тусгай
асуулт, хариултын дагуу асуун мэдээлэл цуглуулах эмпирик арга. Анкетын аргаар судалгаа
явуулах нь их хэмжээний мэдээллийг богино цаг хугацаанд олж авах, дотоод үзэл бодлыг
илрүүлэн гаргах сайн талтай боловч анкетыг зөв боловсруулаагүйгээс алдаа гарах сул
талтай.
Анкетыг боловсруулан бэлтгэхэд дараах зүйлсийг анхаарна :
 Асуултуудын агуулга
 Хариултуудын хэлбэр- хаалттай сонголттой
 Үг өгүүлбэрийн загварчлал (Ойлгомжтой, тодорхой байдал, санаа өгөхөөр
тайлбар өгсөн эсэх гэх мэт)
 Асуултуудын тоо ба дэс дараалал зэрэг.
Анкетийн аргыг аман, бичгийн, ганцаарчилсан , бүлгийн , нээлттэй хариулттай, хаалттай
хариулттай(нэг сонголттой, олон сонголттой), хагас нээлттэй буюу хагас хаалттай
хариулттай хэмээн ангилна
Эмпирик (Empirical) судлагаа нь ажиглалт, туршилт болон өгөгдөл дээр суурилна. Тэгээд
гарсан үр дүнг шинжилж, харьцуулна.
Анкетийн судалгаагаа Google Form Application ашиглан онлайнаар авсан.
Судлагаанд Мандах Их Сургуулийн Мэдээлэл,Технологийн Сургуулийн өдрийн ангид
суралцаж буй 1,2,3-р курсын 100 оюутан хамрагдсан.
Судалгааг нийт 9 асуулттай хаалттай хэлбэрийн асуулгаар авлаа. Судалгааны анкетийн
эхний 3 асуулт нь оюутны анги, хүйс, оюутны код зэрэг мэдээллүүдийг авахаар зохиогдсон.
Харин 6, 7, 8, 9-р асуулт нь оюутны сурлагын амжилтанд нөлөөлдөг хүчин зүйлсийг
илрүүлэх зорилготойгоор зохиогдсон юм.
5. ОЮУТНЫ СУРЛАГЫН АМЖИЛТАНД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛСИЙН
СУДАЛГАА, ҮР ДҮН
Энэхүү судлагаанд Мандах Их Сургуулийн Мэдээлэл Технологийн Сургуулийн өдрийн
ангид суралцаж буй 100 оюутнаас асуулга хийсэн болно.
Сурах
эрмэлзэл
Хувийн
зохион
байгуулалт
Сурах арга
барил
Сурлагын
амжилт
6
Судалгааг нийт 9 асуулттай хаалттай хэлбэрийн асуулгаар авлаа. Судалгааны анкетийн
эхний 3 асуулт нь оюутны анги, хүйс, оюутны код зэрэг мэдээллүүдийг авахаар зохиогдсон.
Харин 6, 7, 8, 9-р асуулт нь оюутны сурлагын амжилтанд нөлөөлдөг хүчин зүйлсийг
илрүүлэх зорилготой юм.
Үүнд:
1. Сургалтын материаллаг орчны хүчин зүйлс. Үүнд анги танхимын тохижилт, лаборатори,
номын сангийн үйлчилгээ, тохижилт, номын хангамж, хүрэлцээ, WiFi хэрэглэх боломж,
хурд гэх мэт хүчин зүйлийг багтаав.
2. Багшийн үйл ажиллагааны хүчин зүйлс. Үүнд багш нарын харилцаа, заах арга, ур чадвар
зэрэг хүчин зүйлийг оруулсан.
3. Оюутны хамт олны хүчин зүйлс. Оюутны өөр хоорондын харилцаа, хамт олны нэгдэл,
нягтрал, уур амьсгал, мэдлэгийн чанар, түвшний ялгаатай байдал, бие биедээ туслан,
хамтран суралцах байдал зэргийг энэ хүчин зүйлд багтааж үзсэн.
4. Үнэлгээний хүчин зүйлс. Үүнд үнэлгээний уян хатан, бодитой, шударга байдал зэрэг
хүчин зүйл багтсан.
5. Бусад хүчин зүйлс. Эцэг эхийн анхаарал, найз нөхөд, хамтран суралцагчдын дэмжлэг,
сургуулийн захиргааны оюутныг урамшуулах бодлого зэрэг хүчин зүйлийг оруулсан.
6. Өөрийн сурах арга барил. Судалгаа шинжилгээний арга зүйг эзэмшсэн байдал , өөрийгөө
илэрхийлэх байдал, оюун ухааны задлах,нэгтгэн дүгнэх, харьцуулах чадвар, ном
мэдээллийн эх сурвалжийг хайх, олох, унших , бичих чадвар, сонсох чадвар, цаг ашиглалт
,цагийн менежмент, ажлын зохион байгуулалт, өөрийн идэвх чармайлт, хэрэгцээ, сонирхол,
ой тогтоолт,анхаарал төвлөрөлт зэргийг энэхүү хүчин зүйлд багтаан авч үзлээ.
Судалгаанд оролцогч дээрх хүчин зүйлс сурлагын амжилтанд нөлөөлдөг эсэх, мөн сэтгэл
ханамжтай ба ханамжгүй байгаа зүйлээ тэмдэглэсэн. Ингээд сурлагын амжилтанд
нөлөөлдөг хүчин зүйлсийг оюутнууд хэрхэн тодорхойлсон болон юунд илүү сэтгэл
ханамжтай болон ханамжгүй байдгийг авч үзье.
Зураг 1. Судлагаанд хамрагдсан оюутнуудын бүтэц
Судлагаанд нийт 100 оюутан хамрагдсанаас 25% нь 1-р курс , 47% нь 2-р курс , 28% нь 3-р
курсын оюутан байсан.
28%
47%
25%
Судлагаанд хамрагдсан оюутнуудын бүтэц
3-р курс
2-р курс
1-р курс
7
Зураг 2. Судлагаанд хамрагдсан оюутнуудын хүйсийн харьцаа
Нийт судлагаанд хамрагдсан оюутнуудын 70% нь эмэгтэй , 30% нь эрэгтэй оюутан байсан.
Асуулт№ 4
Таны сурлагын амжилтанд cургалтын материаллаг орчин нөлөөлдөг эсэх?
Зураг 3. Сурлагын амжилтанд cургалтын материаллаг орчны нөлөөлөл
Судалгаанд оролцогчдын 78% нь сургуулийн анги танхимын тохижилт сурлагын
амжилтанд нөлөөлдөг , 22% нь нөлөөлдөггүй мөн 88% нь сэтгэл ханамжтай , 12% сэтгэл
ханамжгүй байдаг гэж үзсэн байна. Өөрөөр хэлбэл манай сургуулийн хувьд анги танхимын
тохижилт оюутнуудын сэтгэлд нийцсэн , сурлагын амжилтад эерэгээр нөлөөлж чаддаг гэсэн
үг юм.
30%
70%
Судлагаанд хамрагдсан оюутнуудын хүйсийн
харьцаа
эр
эм
8
Лабораторийн тохижилт, компьютерын хүрэлцээ зэрэг нь сурлагын амжилтанд
нөлөөлдөг гэж 74% нь , нөлөөлдөггүй гэж 26% нь үзсэн бол оюутнуудын 81% нь сэтгэл
ханамжтай , 19% нь ханамжгүй байдаг гэж хариулсан байна. Энэ нь лаборатори
оюутнуудын сэтгэлд нийцсэн мөн сурлагын амжилтанд эерэгээр нөлөөлдөг гэдгийг
харуулж байна.
Номын сангийн үйлчилгээ, тохижилтын сэтгэл ханамжтай байдал 53% , сэтгэл
ханамжгүй байдал 47% , сурлагын амжилтанд нөлөөлдөг 74%, нөлөөлдөггүй 26% гэсэн
байна. Оюутнуудын сэтгэл ханамжгүй байдал их байгаа нь манай сургуулийн номын
сангийн үйлчилгээ, тохижилт муу байгааг илэрхийлж байна.
Энэ нь оюутнуудын сурлагын амжилтад сөрөгөөр нөлөөлдөг байж болзошгүй. Мөн, үүнээс
гадна номын хангамж, хүрэлцээнд сэтгэл ханамжтай байдал 74% , сэтгэл ханамжгүй байдал
26% , сурлагын амжилтанд нөлөөлдөг 79%, нөлөөлдөггүй 21% гэсэн байна. Энэ нь номын
хангамж оюутнуудын сэтгэлд нийцдэг мөн сурлагын амжилтад эерэгээр нөлөөлж чаддаг
гэдгийг харуулж байна.
Харин сургуулийн орчинд WiFi хэрэглэх боломж, хурдад 38% нь сэтгэл ханамжтай, 62%
нь сэтгэл ханамжгүй, 77% нөлөөлдөг , 23% нь нөлөөлдөггүй гэж хариулснаас харахад манай
сургуулийн WiFi хэрэглэх боломж, хурд сурлагын амжилтанд нөлөөлдөг боловч хангалтгүй
болохыг харуулж байна .
Асуулт№ 5
Таны сурлагын амжилтанд багш нарын харилцаа, заах арга , ур чадвар нөлөөлдөг эсэх?
Зураг 4. Сурлагын амжилтанд багш нарын харилцаа, заах арга , ур чадварын нөлөөлөл
Дээрхи асуулгад нийт оюутнуудын 89-97% нь багш нарын харилцаа, заах арга , ур
чадварт сэтгэл хангалуун байдаг ба оюутнуудын сурлагын амжилтад энэ нь нөлөөлдөг гэж
хариулсан. Энэ нь Мандах Их Сургуулийн Мэдээлэл , Технологийн Сургуулийн багш
нарын харилцаа, заах арга, ур чадвар маш сайн бөгөөд оюутнуудын сурлагын амжилтанд
эерэгээр нөлөөлдөг гэдгийг харуулж байна.
9
Асуулт№ 6
Таны сурлагын амжилтанд хамт олны хүчин зүйлс нөлөөлдөг эсэх?
Зураг 5. Сурлагын амжилтанд хамт олны хүчин зүйлсийн нөлөөлөл
Оюутны сурлагын амжилтанд тэдний өөр хоорондын харилцаа 71% нөлөөлдөг, 29%
нөлөөлдөггүй, 84% сэтгэл ханамжтай, 16% сэтгэл ханамжгүй , хамт олны нэгдэл, нягтрал,
уур амьсгал 72% нөлөөлдөг, 28% нөлөөлдөггүй, 72% сэтгэл ханамжтай, 28% сэтгэл
ханамжгүй , оюутнуудын мэдлэгийн чанар, түвшингийн ялгаатай байдал 66% нөлөөлдөг,
34% нөлөөлдөггүй, 68% сэтгэл ханамжтай, 32% сэтгэл ханамжгүй , оюутнуудын бие биедээ
туслан хамтран суралцах байдалд 83% нөлөөлдөг, 17% нөлөөлдөггүй, 81% сэтгэл
ханамжтай, 19% сэтгэл ханамжгүй байдгаа судалгаанд оролцогчид илэрхийлжээ.
Үүнээс харахад хамт олны нөлөөлөл эерэгээр нөлөөлдөг нь харагдаж байна.
Асуулт№ 7
Таны сурлагын амжилтанд үнэлгээний уян хатан, бодитой, шударга байдал зэрэг нөлөөлдөг
эсэх?
10
Зураг 6. Сурлагын амжилтанд үнэлгээний уян хатан, бодитой, шударга байдлын нөлөөлөл
Судалгаанд оролцогчид багшийн үнэлгээний уян хатан (84%), бодитой (86%), шударга
байдал (91%)-иар оюутны сурлагын үйл ажиллагаанд эерэг нөлөөтэй гэж үзсэн байна. Гэвч
үнэлгээний уян хатан (16%), бодитой (15%), шударга (15%), байдалд сэтгэл ханамжгүй
байдаг гэсэн байна. Энэ нь судлагаанд оролцогчдын ихэнхи хувь нь үнэлгээний уян хатан
бодитой шудрага байдалд сэтгэл хангалуун байдаг гэсэн хариулт өгсөн ч ,сэтгэл ханамжгүй
байдаг гэсэн хариулт байгаагаас харахад зарим тохиолдолд үнэлгээ шудрага бус ,хангалтгүй
байх тохиолдол байдаг гэдгийг харуулж байна.
Асуулт№ 8
Таны сурлагын амжилтанд бусад хүчин зүйлс нөлөөлдөг эсэх?
Зураг 7. Сурлагын амжилтанд бусад хүчин зүйлсийн нөлөөлөл
Сурлагын амжилтанд эцэг эхийн анхаарал (69%), найз нөхөд, хамтран суралцагчдын
дэмжлэг (85%), сургуулийн захиргаа сургалтын бодлого(74%), сургуулийн захиргаанаас
оюутныг урамшуулах бодлого(66%) чухал нөлөөтэй гэж судалгаанд оролцогчид хариулсан
байна. Оюутны сурлагын амжилтанд нөлөөлөх бусад хүчин зүйлсэд судлагаанд хамрагдсан
оюутнууд сэтгэл ханамжтай байдаг нь судалгааны үр дүнгээс харагдаж байна.
Асуулт№ 9
Таны сурлагын амжилтанд өөрийн сурах арга барил нөлөөлдөг эсэх?
11
Зураг 8. Сурлагын амжилтанд өөрийн сурах арга барилын нөлөөлөл
Энэ асуултад нийт судалгаанд оролцогчид судалгаа шинжилгээний арга зүйг эзэмшсэн
байдал , өөрийгөө илэрхийлэх байдал, оюун ухааны задлах, нэгтгэн дүгнэх, харьцуулах
чадвар, ном мэдээллийн эх сурвалжийг хайх, олох, унших , бичих чадвар, сонсох чадвар,
цаг ашиглалт ,цагийн менежмент, ажлын зохион байгуулалт, өөрийн идэвх чармайлт,
хэрэгцээ, сонирхол, ой тогтоолт, анхаарал төвлөрөлт гэсэн хүчин зүйлүүд нь сурлагын
амжилтад хамгийн их нөлөөлдөг гэдгийг баталсан байна.
6. ДҮГНЭЛТ
Бид судалгааныхаа үр дүнд дараах дүгнэлтэнд хүрлээ.
1. Сурлагын амжилт бол оюутны бие хүний ба сурах хэрэгцээ, сурах үйл ажиллагааны
үнэлгээ, үр дүн, нийгэмд эзлэх байр суурийг тодорхойлж байдаг чухал үзүүлэлт юм. Энэхүү
үзүүлэлт хэр зэрэг өндөр байх нь оюутны сэтгэл ханамж, өөрийгөө ухамсарлахад нөлөөлдөг
байна.
2. Оюутны сурлагын амжилтанд хамгийн ихээр нөлөөлдөг хүчин зүйлүүд нь оюутнаас
өөрөөс нь шалтгаалах зүйлс буюу өөрийн сурах арга барил ,судалгаа шинжилгээний арга
зүйг эзэмшсэн байдал , өөрийгөө илэрхийлэх байдал ,оюун ухааны задлах,нэгтгэн дүгнэх,
харьцуулах чадвар, ном мэдээллийн эх сурвалжийг хайх, олох, унших , бичих чадвар,
сонсох чадвар, цаг ашиглалт ,цагийн менежмент, ажлын зохион байгуулалт, өөрийн идэвх
чармайлт, өөрийн хэрэгцээ, сонирхол, ой тогтоолт, анхаарал төвлөрөлт бөгөөд үүний
дараагаар оюутны хамт олны нэгдэл нягтрал, уур амьсгал, харилцаа , эцэг эхийн анхаарал
,найз нөхөд, хамтран суралцагчдын дэмжлэг , багшийн харилцаа, заах арга, ур чадвар,
үнэлгээний бодитой, уян хатан, шударга байдал, сургуулийн анги танхимын хүрэлцээ, тав
тух, интернет, WiFi хэрэглээ, номын сангийн үйлчилгээ, номын хангамж, хүртээмж зэрэг
сургалтын материаллаг орчин, сургуулийн захиргаа сургалтын бодлого, сургуулийн
захиргаанаас оюутныг урамшуулах бодлого зэрэг олон хүчин зүйлс нөлөөлдөг байна.
Мөн оюутнуудын сэтгэл ханамжын байдлаас харахад WiFi хэрэглэх боломж, хурд, номын
сангийн үйлчилгээ, оюутнуудын мэдлэгийн чанар, түвшингийн ялгаатай байдал , хамт
олны нэгдэл, нягтрал, уур амьсгал, сургуулийн захиргаанаас оюутныг урамшуулах бодлого
зэрэг хүчин зүйлсүүдэд сэтгэл ханамжгүй байдаг гэж үзсэн байна.
7. САНАЛ, ЗӨВЛӨМЖ
Энэхүү судлагааны ажлаас дүгнэн үзэхэд Мандах Их Сургуулийн Мэдээлэл,
Технологийн Сургуулийн зүгээс оюутнуудын сурлагын амжилтад эерэгээр нөлөө
үзүүлхийн тулд сургуулийн номын сангийн үйлчилгээ, тохижилт , сургуулийн WiFi хурд
болон сургуулийн захиргаанаас оюутныг урамшуулах бодлого зэрэгт анхаарал хандуулж
илүү сайжруулах хэрэгтэй гэсэн санал зөвлөмжийг гаргалаа.
8. АШИГЛАСАН НОМ ЗҮЙ
1. “Боловсрол судлал” онлайн сэтгүүл http://setguul.num.edu.mn/
2. ХААИС-ийн доктор Б.Эрдэнэболор “Сурах арга барилаа хэрхэн сайжруулах вэ?”
илтгэл, 2014
3. Дэлгэржав, М. (2012). Сурган хүмүүжүүлэх сэтгэл судлал.
4. Мандах Их Сургууль, (2017). Оюутны ЭШХ-н эмхэтгэл
5. Мандах Их Сургууль, (2017). Эрдэм шинжилгээ, судалгааны ажлын стандарт
6. Монгол Улсын Их Сургууль, (2017,2016,2015). Оюутны ЭШХ-н эмхэтгэл
12

More Related Content

What's hot

илтгэл
илтгэлилтгэл
илтгэлdelgerya
 
социологийн судалгааны үндсэн аргууд
социологийн судалгааны үндсэн аргуудсоциологийн судалгааны үндсэн аргууд
социологийн судалгааны үндсэн аргууд
Nandia Nandia Ganbold
 
Багшийн үйл ажиллагааны төлөвлөгөө
Багшийн үйл ажиллагааны төлөвлөгөө Багшийн үйл ажиллагааны төлөвлөгөө
Багшийн үйл ажиллагааны төлөвлөгөө chemistry teacher
 
эрдэм шинжилгээний ажил бичих заавар
эрдэм шинжилгээний ажил бичих зааварэрдэм шинжилгээний ажил бичих заавар
эрдэм шинжилгээний ажил бичих заавар
Шинэбаяр Найдан
 
Сэтгэл судлал - Багаар ажиллах чадвар
Сэтгэл судлал - Багаар ажиллах чадварСэтгэл судлал - Багаар ажиллах чадвар
Сэтгэл судлал - Багаар ажиллах чадвар
Temuulen Nyamdorj
 
эрдэм шинжилгээний найруулга
эрдэм шинжилгээний найруулгаэрдэм шинжилгээний найруулга
эрдэм шинжилгээний найруулга
National University Of Mongolia
 
Монголчуудын байгаль хамгаалах уламжлалт ёс заншил
Монголчуудын байгаль хамгаалах уламжлалт ёс заншилМонголчуудын байгаль хамгаалах уламжлалт ёс заншил
Монголчуудын байгаль хамгаалах уламжлалт ёс заншил
Batbaatar Everlastinghero
 
ардчиллын үнэт зүйлүүд
ардчиллын үнэт зүйлүүдардчиллын үнэт зүйлүүд
ардчиллын үнэт зүйлүүдNergui Oyunchinmeg
 
илтгэл хэрхэн бичих вэ
илтгэл хэрхэн бичих вэилтгэл хэрхэн бичих вэ
илтгэл хэрхэн бичих вэanaranar
 
Албан хүсэлтийн загвар
Албан хүсэлтийн загварАлбан хүсэлтийн загвар
Албан хүсэлтийн загвар
Temuulen Nyamdorj
 
Асуудпал шийдвэрлэх сургалтын арга
Асуудпал шийдвэрлэх сургалтын аргаАсуудпал шийдвэрлэх сургалтын арга
Асуудпал шийдвэрлэх сургалтын арга
Davaasuren Davaadorj
 
Хувь хүний санхүүгийн төлөвлөлт
Хувь хүний санхүүгийн төлөвлөлтХувь хүний санхүүгийн төлөвлөлт
Хувь хүний санхүүгийн төлөвлөлт
ИЗ-СЭЗС багш Ц.Гансүрэн
 
судалгааны ажил гүйцэтгэх арга зүй
судалгааны ажил гүйцэтгэх арга зүйсудалгааны ажил гүйцэтгэх арга зүй
судалгааны ажил гүйцэтгэх арга зүй
Naraa_06
 
Бие даалтын стандарт
Бие даалтын стандартБие даалтын стандарт
Бие даалтын стандартAdilbishiin Gelegjamts
 
лекц №5 насаз түүвэр судалгааны арга зүй
лекц №5 насаз түүвэр судалгааны арга зүйлекц №5 насаз түүвэр судалгааны арга зүй
лекц №5 насаз түүвэр судалгааны арга зүйE-Gazarchin Online University
 
сэтгэл судлалын шинжлэх ухаан
сэтгэл судлалын шинжлэх ухаансэтгэл судлалын шинжлэх ухаан
сэтгэл судлалын шинжлэх ухаан
Thistle Khongorzul
 
түүвэр судалгааны арга зүй
түүвэр судалгааны арга зүйтүүвэр судалгааны арга зүй
түүвэр судалгааны арга зүй
М. Лхагва-Өлзий
 
сэтгэлийн хөдөлгөөн ба зориг
сэтгэлийн хөдөлгөөн ба зоригсэтгэлийн хөдөлгөөн ба зориг
сэтгэлийн хөдөлгөөн ба зориг
Enkhtuya Batchuluun
 

What's hot (20)

илтгэл
илтгэлилтгэл
илтгэл
 
социологийн судалгааны үндсэн аргууд
социологийн судалгааны үндсэн аргуудсоциологийн судалгааны үндсэн аргууд
социологийн судалгааны үндсэн аргууд
 
Багшийн үйл ажиллагааны төлөвлөгөө
Багшийн үйл ажиллагааны төлөвлөгөө Багшийн үйл ажиллагааны төлөвлөгөө
Багшийн үйл ажиллагааны төлөвлөгөө
 
эрдэм шинжилгээний ажил бичих заавар
эрдэм шинжилгээний ажил бичих зааварэрдэм шинжилгээний ажил бичих заавар
эрдэм шинжилгээний ажил бичих заавар
 
Legts 13
Legts 13Legts 13
Legts 13
 
Сэтгэл судлал - Багаар ажиллах чадвар
Сэтгэл судлал - Багаар ажиллах чадварСэтгэл судлал - Багаар ажиллах чадвар
Сэтгэл судлал - Багаар ажиллах чадвар
 
эрдэм шинжилгээний найруулга
эрдэм шинжилгээний найруулгаэрдэм шинжилгээний найруулга
эрдэм шинжилгээний найруулга
 
темперамент
темпераменттемперамент
темперамент
 
Монголчуудын байгаль хамгаалах уламжлалт ёс заншил
Монголчуудын байгаль хамгаалах уламжлалт ёс заншилМонголчуудын байгаль хамгаалах уламжлалт ёс заншил
Монголчуудын байгаль хамгаалах уламжлалт ёс заншил
 
ардчиллын үнэт зүйлүүд
ардчиллын үнэт зүйлүүдардчиллын үнэт зүйлүүд
ардчиллын үнэт зүйлүүд
 
илтгэл хэрхэн бичих вэ
илтгэл хэрхэн бичих вэилтгэл хэрхэн бичих вэ
илтгэл хэрхэн бичих вэ
 
Албан хүсэлтийн загвар
Албан хүсэлтийн загварАлбан хүсэлтийн загвар
Албан хүсэлтийн загвар
 
Асуудпал шийдвэрлэх сургалтын арга
Асуудпал шийдвэрлэх сургалтын аргаАсуудпал шийдвэрлэх сургалтын арга
Асуудпал шийдвэрлэх сургалтын арга
 
Хувь хүний санхүүгийн төлөвлөлт
Хувь хүний санхүүгийн төлөвлөлтХувь хүний санхүүгийн төлөвлөлт
Хувь хүний санхүүгийн төлөвлөлт
 
судалгааны ажил гүйцэтгэх арга зүй
судалгааны ажил гүйцэтгэх арга зүйсудалгааны ажил гүйцэтгэх арга зүй
судалгааны ажил гүйцэтгэх арга зүй
 
Бие даалтын стандарт
Бие даалтын стандартБие даалтын стандарт
Бие даалтын стандарт
 
лекц №5 насаз түүвэр судалгааны арга зүй
лекц №5 насаз түүвэр судалгааны арга зүйлекц №5 насаз түүвэр судалгааны арга зүй
лекц №5 насаз түүвэр судалгааны арга зүй
 
сэтгэл судлалын шинжлэх ухаан
сэтгэл судлалын шинжлэх ухаансэтгэл судлалын шинжлэх ухаан
сэтгэл судлалын шинжлэх ухаан
 
түүвэр судалгааны арга зүй
түүвэр судалгааны арга зүйтүүвэр судалгааны арга зүй
түүвэр судалгааны арга зүй
 
сэтгэлийн хөдөлгөөн ба зориг
сэтгэлийн хөдөлгөөн ба зоригсэтгэлийн хөдөлгөөн ба зориг
сэтгэлийн хөдөлгөөн ба зориг
 

Similar to ОЮУТНЫ СУРЛАГЫН АМЖИЛТАНД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛСИЙН СУДАЛГАА

Iltgeliin onol
Iltgeliin onolIltgeliin onol
Iltgeliin onol
Batbold Uugantsetseg
 
Сургалтын нэгэн арга
Сургалтын нэгэн аргаСургалтын нэгэн арга
Сургалтын нэгэн арга
Сэтгэмж Цогцолбор Сургууль
 
JICA Төсөлт ажил хичээлийн судалгаа хүүхдийн хөгжил төлөвшилд нөлөөлөх нь
JICA Төсөлт ажил хичээлийн судалгаа хүүхдийн хөгжил төлөвшилд нөлөөлөх ньJICA Төсөлт ажил хичээлийн судалгаа хүүхдийн хөгжил төлөвшилд нөлөөлөх нь
JICA Төсөлт ажил хичээлийн судалгаа хүүхдийн хөгжил төлөвшилд нөлөөлөх нь
za tosontsengel L.Tsendiin neremjit 11 Jil
 
Power point
Power pointPower point
Power point
baterden
 
Б.Мөнх-Эрдэнэ - ДАЙМОНД КАЛЛА - ХҮНИЙ ХӨГЖИЛ
Б.Мөнх-Эрдэнэ - ДАЙМОНД КАЛЛА -  ХҮНИЙ ХӨГЖИЛБ.Мөнх-Эрдэнэ - ДАЙМОНД КАЛЛА -  ХҮНИЙ ХӨГЖИЛ
Б.Мөнх-Эрдэнэ - ДАЙМОНД КАЛЛА - ХҮНИЙ ХӨГЖИЛbatnasanb
 
TTMON402-Хичээл-15
TTMON402-Хичээл-15TTMON402-Хичээл-15
TTMON402-Хичээл-15
E-Gazarchin Online University
 
бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх нь
бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх ньбүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх нь
бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх нь
Азжаргал Нинжбадгар
 
багш оюутнуудын харилцаа
багш оюутнуудын харилцаа багш оюутнуудын харилцаа
багш оюутнуудын харилцаа
Г. Чимэдээ
 
Титэм ЕБС Б.Мөнгөнжин
Титэм ЕБС Б.МөнгөнжинТитэм ЕБС Б.Мөнгөнжин
Титэм ЕБС Б.Мөнгөнжин
БШУ-ны газар Хөвсгөл
 
баярчимэг илтгэл
баярчимэг илтгэлбаярчимэг илтгэл
баярчимэг илтгэлBadam Nasantogtoh
 
үнэлгээний онолын үндэслэл
үнэлгээний онолын үндэслэлүнэлгээний онолын үндэслэл
үнэлгээний онолын үндэслэлtungalag
 
ауб илтгэл
ауб илтгэлауб илтгэл
ауб илтгэлbatbayarD
 
Хичээлээс гадуурх үйл ажиллагааны удирдамжийг хэрэгжүүлэх зөвлөмж
Хичээлээс гадуурх үйл ажиллагааны удирдамжийг хэрэгжүүлэх зөвлөмжХичээлээс гадуурх үйл ажиллагааны удирдамжийг хэрэгжүүлэх зөвлөмж
Хичээлээс гадуурх үйл ажиллагааны удирдамжийг хэрэгжүүлэх зөвлөмж
Сэтгэмж Цогцолбор Сургууль
 
02. HEUTAGOGY - BADARCH , LKHAGVASUREN , NARANTUYA
02. HEUTAGOGY - BADARCH , LKHAGVASUREN , NARANTUYA02. HEUTAGOGY - BADARCH , LKHAGVASUREN , NARANTUYA
02. HEUTAGOGY - BADARCH , LKHAGVASUREN , NARANTUYA
OpenEducationMongoli
 
ИДС-н багшийн сэтгэл зүйн мэдлэгийг дээшлүүлэх асуудалд
ИДС-н багшийн сэтгэл зүйн мэдлэгийг дээшлүүлэх асуудалдИДС-н багшийн сэтгэл зүйн мэдлэгийг дээшлүүлэх асуудалд
ИДС-н багшийн сэтгэл зүйн мэдлэгийг дээшлүүлэх асуудалд
T.Gankhuu /Ghana/ IZOUI
 
сургалтын үнэлгээ соло
сургалтын үнэлгээ солосургалтын үнэлгээ соло
сургалтын үнэлгээ солоOyuhai1127
 
схүа
схүасхүа
схүа
swatsniper
 
схүа
схүасхүа
схүа
swatsniper
 

Similar to ОЮУТНЫ СУРЛАГЫН АМЖИЛТАНД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛСИЙН СУДАЛГАА (20)

Iltgeliin onol
Iltgeliin onolIltgeliin onol
Iltgeliin onol
 
Сургалтын нэгэн арга
Сургалтын нэгэн аргаСургалтын нэгэн арга
Сургалтын нэгэн арга
 
JICA Төсөлт ажил хичээлийн судалгаа хүүхдийн хөгжил төлөвшилд нөлөөлөх нь
JICA Төсөлт ажил хичээлийн судалгаа хүүхдийн хөгжил төлөвшилд нөлөөлөх ньJICA Төсөлт ажил хичээлийн судалгаа хүүхдийн хөгжил төлөвшилд нөлөөлөх нь
JICA Төсөлт ажил хичээлийн судалгаа хүүхдийн хөгжил төлөвшилд нөлөөлөх нь
 
Power point
Power pointPower point
Power point
 
Б.Мөнх-Эрдэнэ - ДАЙМОНД КАЛЛА - ХҮНИЙ ХӨГЖИЛ
Б.Мөнх-Эрдэнэ - ДАЙМОНД КАЛЛА -  ХҮНИЙ ХӨГЖИЛБ.Мөнх-Эрдэнэ - ДАЙМОНД КАЛЛА -  ХҮНИЙ ХӨГЖИЛ
Б.Мөнх-Эрдэнэ - ДАЙМОНД КАЛЛА - ХҮНИЙ ХӨГЖИЛ
 
TTMON402-Хичээл-15
TTMON402-Хичээл-15TTMON402-Хичээл-15
TTMON402-Хичээл-15
 
TTMON402
TTMON402TTMON402
TTMON402
 
бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх нь
бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх ньбүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх нь
бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх нь
 
bst4
bst4bst4
bst4
 
багш оюутнуудын харилцаа
багш оюутнуудын харилцаа багш оюутнуудын харилцаа
багш оюутнуудын харилцаа
 
Титэм ЕБС Б.Мөнгөнжин
Титэм ЕБС Б.МөнгөнжинТитэм ЕБС Б.Мөнгөнжин
Титэм ЕБС Б.Мөнгөнжин
 
баярчимэг илтгэл
баярчимэг илтгэлбаярчимэг илтгэл
баярчимэг илтгэл
 
үнэлгээний онолын үндэслэл
үнэлгээний онолын үндэслэлүнэлгээний онолын үндэслэл
үнэлгээний онолын үндэслэл
 
ауб илтгэл
ауб илтгэлауб илтгэл
ауб илтгэл
 
Хичээлээс гадуурх үйл ажиллагааны удирдамжийг хэрэгжүүлэх зөвлөмж
Хичээлээс гадуурх үйл ажиллагааны удирдамжийг хэрэгжүүлэх зөвлөмжХичээлээс гадуурх үйл ажиллагааны удирдамжийг хэрэгжүүлэх зөвлөмж
Хичээлээс гадуурх үйл ажиллагааны удирдамжийг хэрэгжүүлэх зөвлөмж
 
02. HEUTAGOGY - BADARCH , LKHAGVASUREN , NARANTUYA
02. HEUTAGOGY - BADARCH , LKHAGVASUREN , NARANTUYA02. HEUTAGOGY - BADARCH , LKHAGVASUREN , NARANTUYA
02. HEUTAGOGY - BADARCH , LKHAGVASUREN , NARANTUYA
 
ИДС-н багшийн сэтгэл зүйн мэдлэгийг дээшлүүлэх асуудалд
ИДС-н багшийн сэтгэл зүйн мэдлэгийг дээшлүүлэх асуудалдИДС-н багшийн сэтгэл зүйн мэдлэгийг дээшлүүлэх асуудалд
ИДС-н багшийн сэтгэл зүйн мэдлэгийг дээшлүүлэх асуудалд
 
сургалтын үнэлгээ соло
сургалтын үнэлгээ солосургалтын үнэлгээ соло
сургалтын үнэлгээ соло
 
схүа
схүасхүа
схүа
 
схүа
схүасхүа
схүа
 

More from Энхтамир Ш

Lecture 14 test strategy
Lecture 14   test strategyLecture 14   test strategy
Lecture 14 test strategy
Энхтамир Ш
 
ПХ-н баримтжуулалтын бодлого тогтоох
ПХ-н баримтжуулалтын бодлого тогтоохПХ-н баримтжуулалтын бодлого тогтоох
ПХ-н баримтжуулалтын бодлого тогтоох
Энхтамир Ш
 
Lecture 4 - Програм хангамжийн төслийн үнэлгээ
Lecture 4 - Програм хангамжийн төслийн үнэлгээLecture 4 - Програм хангамжийн төслийн үнэлгээ
Lecture 4 - Програм хангамжийн төслийн үнэлгээ
Энхтамир Ш
 
Multimedia
MultimediaMultimedia
Css animation
Css animationCss animation
Css animation
Энхтамир Ш
 
Lecture html head
Lecture   html headLecture   html head
Lecture html head
Энхтамир Ш
 
Монголын Их, дээд сургуулиудын техник технологийн өнөөгийн байдал, хөгжлийн ...
Монголын  Их, дээд сургуулиудын техник технологийн өнөөгийн байдал, хөгжлийн ...Монголын  Их, дээд сургуулиудын техник технологийн өнөөгийн байдал, хөгжлийн ...
Монголын Их, дээд сургуулиудын техник технологийн өнөөгийн байдал, хөгжлийн ...
Энхтамир Ш
 
Старт-ап, жижиг дунд байгууллага, үйлдвэрллийг дэмжих цахим систем
Старт-ап, жижиг дунд байгууллага, үйлдвэрллийг дэмжих цахим систем Старт-ап, жижиг дунд байгууллага, үйлдвэрллийг дэмжих цахим систем
Старт-ап, жижиг дунд байгууллага, үйлдвэрллийг дэмжих цахим систем
Энхтамир Ш
 
Оюутны хөдөлмөр эрхлэлт
Оюутны хөдөлмөр эрхлэлтОюутны хөдөлмөр эрхлэлт
Оюутны хөдөлмөр эрхлэлт
Энхтамир Ш
 
НББ-ийн сургалтын өнөөгийн байдлын судалгаа
НББ-ийн сургалтын өнөөгийн байдлын судалгааНББ-ийн сургалтын өнөөгийн байдлын судалгаа
НББ-ийн сургалтын өнөөгийн байдлын судалгаа
Энхтамир Ш
 
Хувьцааны өгөөж түүнд нөлөөлж буй хүчин зүйлсийн шинжилгээ
Хувьцааны өгөөж түүнд нөлөөлж буй хүчин зүйлсийн шинжилгээХувьцааны өгөөж түүнд нөлөөлж буй хүчин зүйлсийн шинжилгээ
Хувьцааны өгөөж түүнд нөлөөлж буй хүчин зүйлсийн шинжилгээ
Энхтамир Ш
 
НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН САНГИЙН ЗАРЛАГАД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛИЙН ШИНЖИЛГЭЭ
НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН САНГИЙН ЗАРЛАГАД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛИЙН ШИНЖИЛГЭЭ НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН САНГИЙН ЗАРЛАГАД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛИЙН ШИНЖИЛГЭЭ
НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН САНГИЙН ЗАРЛАГАД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛИЙН ШИНЖИЛГЭЭ
Энхтамир Ш
 
Өнөөгийн нөхцөлд их дээд сургууль төгсөгчдийн эзлэх байр сууринд нөлөөлөх хүч...
Өнөөгийн нөхцөлд их дээд сургууль төгсөгчдийн эзлэх байр сууринд нөлөөлөх хүч...Өнөөгийн нөхцөлд их дээд сургууль төгсөгчдийн эзлэх байр сууринд нөлөөлөх хүч...
Өнөөгийн нөхцөлд их дээд сургууль төгсөгчдийн эзлэх байр сууринд нөлөөлөх хүч...
Энхтамир Ш
 
Англи хэл сурах дэлхий нийтийн чиг хандлага манай оронд нөлөөлж буйг судалс...
Англи хэл сурах дэлхий нийтийн чиг хандлага   манай оронд нөлөөлж буйг судалс...Англи хэл сурах дэлхий нийтийн чиг хандлага   манай оронд нөлөөлж буйг судалс...
Англи хэл сурах дэлхий нийтийн чиг хандлага манай оронд нөлөөлж буйг судалс...
Энхтамир Ш
 
Acc2 buyanzaya, nominzul, khaliunaa
Acc2   buyanzaya, nominzul, khaliunaaAcc2   buyanzaya, nominzul, khaliunaa
Acc2 buyanzaya, nominzul, khaliunaa
Энхтамир Ш
 
Turiin sanhuu l12
Turiin sanhuu l12Turiin sanhuu l12
Turiin sanhuu l12
Энхтамир Ш
 
Turiin sanhuu l11
Turiin sanhuu l11Turiin sanhuu l11
Turiin sanhuu l11
Энхтамир Ш
 
Turiin sanhuu l10
Turiin sanhuu l10Turiin sanhuu l10
Turiin sanhuu l10
Энхтамир Ш
 
Turiin sanhuu l9
Turiin sanhuu l9Turiin sanhuu l9
Turiin sanhuu l9
Энхтамир Ш
 

More from Энхтамир Ш (20)

Lecture 14 test strategy
Lecture 14   test strategyLecture 14   test strategy
Lecture 14 test strategy
 
ПХ-н баримтжуулалтын бодлого тогтоох
ПХ-н баримтжуулалтын бодлого тогтоохПХ-н баримтжуулалтын бодлого тогтоох
ПХ-н баримтжуулалтын бодлого тогтоох
 
Personal Software Process
Personal Software ProcessPersonal Software Process
Personal Software Process
 
Lecture 4 - Програм хангамжийн төслийн үнэлгээ
Lecture 4 - Програм хангамжийн төслийн үнэлгээLecture 4 - Програм хангамжийн төслийн үнэлгээ
Lecture 4 - Програм хангамжийн төслийн үнэлгээ
 
Multimedia
MultimediaMultimedia
Multimedia
 
Css animation
Css animationCss animation
Css animation
 
Lecture html head
Lecture   html headLecture   html head
Lecture html head
 
Монголын Их, дээд сургуулиудын техник технологийн өнөөгийн байдал, хөгжлийн ...
Монголын  Их, дээд сургуулиудын техник технологийн өнөөгийн байдал, хөгжлийн ...Монголын  Их, дээд сургуулиудын техник технологийн өнөөгийн байдал, хөгжлийн ...
Монголын Их, дээд сургуулиудын техник технологийн өнөөгийн байдал, хөгжлийн ...
 
Старт-ап, жижиг дунд байгууллага, үйлдвэрллийг дэмжих цахим систем
Старт-ап, жижиг дунд байгууллага, үйлдвэрллийг дэмжих цахим систем Старт-ап, жижиг дунд байгууллага, үйлдвэрллийг дэмжих цахим систем
Старт-ап, жижиг дунд байгууллага, үйлдвэрллийг дэмжих цахим систем
 
Оюутны хөдөлмөр эрхлэлт
Оюутны хөдөлмөр эрхлэлтОюутны хөдөлмөр эрхлэлт
Оюутны хөдөлмөр эрхлэлт
 
НББ-ийн сургалтын өнөөгийн байдлын судалгаа
НББ-ийн сургалтын өнөөгийн байдлын судалгааНББ-ийн сургалтын өнөөгийн байдлын судалгаа
НББ-ийн сургалтын өнөөгийн байдлын судалгаа
 
Хувьцааны өгөөж түүнд нөлөөлж буй хүчин зүйлсийн шинжилгээ
Хувьцааны өгөөж түүнд нөлөөлж буй хүчин зүйлсийн шинжилгээХувьцааны өгөөж түүнд нөлөөлж буй хүчин зүйлсийн шинжилгээ
Хувьцааны өгөөж түүнд нөлөөлж буй хүчин зүйлсийн шинжилгээ
 
НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН САНГИЙН ЗАРЛАГАД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛИЙН ШИНЖИЛГЭЭ
НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН САНГИЙН ЗАРЛАГАД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛИЙН ШИНЖИЛГЭЭ НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН САНГИЙН ЗАРЛАГАД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛИЙН ШИНЖИЛГЭЭ
НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН САНГИЙН ЗАРЛАГАД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛИЙН ШИНЖИЛГЭЭ
 
Өнөөгийн нөхцөлд их дээд сургууль төгсөгчдийн эзлэх байр сууринд нөлөөлөх хүч...
Өнөөгийн нөхцөлд их дээд сургууль төгсөгчдийн эзлэх байр сууринд нөлөөлөх хүч...Өнөөгийн нөхцөлд их дээд сургууль төгсөгчдийн эзлэх байр сууринд нөлөөлөх хүч...
Өнөөгийн нөхцөлд их дээд сургууль төгсөгчдийн эзлэх байр сууринд нөлөөлөх хүч...
 
Англи хэл сурах дэлхий нийтийн чиг хандлага манай оронд нөлөөлж буйг судалс...
Англи хэл сурах дэлхий нийтийн чиг хандлага   манай оронд нөлөөлж буйг судалс...Англи хэл сурах дэлхий нийтийн чиг хандлага   манай оронд нөлөөлж буйг судалс...
Англи хэл сурах дэлхий нийтийн чиг хандлага манай оронд нөлөөлж буйг судалс...
 
Acc2 buyanzaya, nominzul, khaliunaa
Acc2   buyanzaya, nominzul, khaliunaaAcc2   buyanzaya, nominzul, khaliunaa
Acc2 buyanzaya, nominzul, khaliunaa
 
Turiin sanhuu l12
Turiin sanhuu l12Turiin sanhuu l12
Turiin sanhuu l12
 
Turiin sanhuu l11
Turiin sanhuu l11Turiin sanhuu l11
Turiin sanhuu l11
 
Turiin sanhuu l10
Turiin sanhuu l10Turiin sanhuu l10
Turiin sanhuu l10
 
Turiin sanhuu l9
Turiin sanhuu l9Turiin sanhuu l9
Turiin sanhuu l9
 

ОЮУТНЫ СУРЛАГЫН АМЖИЛТАНД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛСИЙН СУДАЛГАА

  • 1. МАНДАХ ИХ СУРГУУЛЬ Мэдээлэл, Технологийн Сургууль ОЮУТНЫ СУРЛАГЫН АМЖИЛТАНД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛСИЙН СУДАЛГАА Нармандахын Жаргалмаа /SA16D047/ Удирдсан багш : Болдбаатарын Цэнд-Аюуш /Ахлах багш, магистр/ УЛААНБААТАР ХОТ 2018 ОН
  • 2. 1 ОЮУТНЫ СУРЛАГЫН АМЖИЛТАНД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛСИЙН СУДАЛГАА Н. Жаргалмаа, 1a , Б. ЦэндАюуш,2b 1 Мандах Их Сургууль, МТС-ийн НББ-МС-3р дамжаа 2 МТС, КУТэнхим a narmandahjargalmaa2@gmail.com, b tsendayush@mandakh.mn * Н. Жаргалмаа Хураангуй Оюутан залуус гэдэг бол тухайн улс орны маргаашийн ирээдүй бөгөөд харин их дээд сургуулиуд чадварлаг боловсон хүчин болгон бэлтгэх үүргийг хүлээдэг. Иймээс бид энэхүү судлагаандаа оюутны сурлагын амжилтанд нөлөөлөх хүчин зүйлүүдийг сонгон авч, хэрхэн нөлөөлдөг болон оюутнуудын сэтгэл ханамжийн судалгааг давхар авсан болно. Судлагааны үр дүнгээс харахад оюутны сурлагын амжилтанд хамгийн ихээр нөлөөлдөг хүчин зүйлүүд нь оюутнаас өөрөөс нь шалтгаалах хүчин зүйлс байсан. Түлхүүр үгс: Хичээл зүтгэл , суралцагч, хандлага , идэвхи , сурах арга барил 1. ОРШИЛ Оюутан хүний гол үүрэг бол суралцах, ялангуяа энэ нь тэдний эрхэм зорилго, үүрэг хариуцлага гэж ойлгож болно. Сургалтын чанарыг дээшлүүлэх чухал зорилт тавигдан ажиллаж байгаа энэ үед оюутнуудын сурах идэвх сонирхол, сурлагын амжилтанд нөлөөлж байгаа хүчин зүйлсэд цогц судалгаа хийх зайлшгүй шаардлага гарч ирж байгаа билээ. Сурах үйл явцад суралцагчийн хэрэгцээ, сонирхол, нөөц боломж, идэвхи зүтгэл ихээхэн чухал хүчин зүйл бөгөөд сургалтын орчин нөхцөл, анги танхимын тохижилт, сургалтын материаллаг орчин, суралцагчийн санхүүгийн байдал, эцэг, эхийн анхаарал, багшийн заах арга барил, туршлага, харилцааны эв дүй, үе тэнгийн суралцагчдын нөлөөлөл их чухал байдаг. Суралцагчид амжилттай, эсвэл амжилтгүй суралцахын цаана дээр дурьдсан олон хүчин зүйл эерэг болон сөрөг нөлөө үзүүлж байдаг учир үүний шалтгааныг бодит мэдээлэлд үндэслэн тодруулснаар оюутны сурлагын амжилт, сургалтын чанар, үр өгөөжийг тодорхой хэмжээгээр дээшлүүлэх боломжтой гэж үзэж байна. Зорилго : Оюутны сурлагын амжилтанд нөлөөлөх хүчин зүйлсийг илрүүлж, үнэлэлт дүгнэлт өгөх Зорилт : - Судалгааны анкетийг боловсруулах;
  • 3. 2 - Асуулга судалгааг авах - Асуулга судалгааны үр дүнд тулгуурлан судалгааны ажлаа бичих - Оюутны сурлагын амжилтанд нөлөөтэй хүчин зүйлсийг тодорхойлон, дүгнэх Судалгааны обьект : Мандах Их Сургуулийн Мэдээлэл , Технологийн Сургуулийн өдрийн ангийн 1,2,3-р курсын 100 оюутан Судалгааны ажлын ач холбогдол: Бидний судалгаа дараах ач холбогдолтой гэж үзэж байна. Үүнд: 1. Оюутнуудын сурлагын амжилтанд нөлөөлөх эерэг болон сөрөг хүчин зүйлсийг судлан тодруулсан. 2. Оюутнуудын сурлагын амжилтыг дээшлүүлэхийн тулд судалгаанд оролцогсдын саналаар санал зөвлөмжийг болoвcруулсан. 2. СЭДВИЙН СУДЛАГДСАН БАЙДАЛ Оюутны голлох үйл ажиллагаа бол мэргэжлийн мэдлэг, чадвар, дадлыг эзэмшихэд чиглэсэн сурах үйл ажиллагаа юм. Амжилттай сайн суралцахын тулд оюутан өөрийн эзэмшиж буй мэргэжлийн чиглэлдээ дур сонирхолтой байгаад зогсохгүй биеэ даан сурах арга барилыг сайтар эзэмшсэн байх шаардлагатай болдог. Үүнээс гадна тэдний сурлагын амжилтанд сургуулийн захиргааны сургалтын бодлого, сургалтын материаллаг орчин нөхцөл, багш, оюутны харилцаа, үнэлгээ, хичээлийн зохион байгуулалт, заах арга зүй, ангийн нэгдэл нягтрал, уур амьсгал, сургалтын төлбөр болон хөнгөлөлт, урамшуулал зэрэг олон хүчин зүйл нөлөөлдөг байна. Сурлагын амжилтыг олон талаас судалж байжээ. Тухайлбал :  Амжилтанд хүрэх сэдэлжүүлэлтийг бий болгох талаас нь Д.Аткинсон, Д.Макклеланд, А.К.Маркова, Ю.М.Орлов, Х.Хекхаузен нар судалж байсан.  Сурлагын амжилт бол үйл ажиллагаа, түүний үр дүнд хандах хувийн сэтгэл хөдлөлийн онцгой хэлбэр хэмээх сэтгэл зүйн талаас нь В.К.Вилюнас, Л.Н.Белопольская, С.Н.Лысенкова, Е.А.Никитина, С.Л.Рубинштейн нар тайлбарлаж байв.  Харин Ю.К.Бабанский, В.В.Давыдов, Г.Д.Кириллова, В.В.Краевский, И.Я.Лернер, В.Ю.Питюков, Г.И.Щукина нар сурлагын амжилт бол боловсролын үр дүн, үр ашигтай холбоотой боловсролын чанар юм хэмээн сурган хүмүүжүүлэх зүйн талаас нь үзэж байсан. 3. СУРАХ АРГА БАРИЛ Суралцагч хүн бүр суралцах хэв маягаараа ялгаатай байдаг. Эдгээр өөр хоорондоо ялгаатай суралцах хэв маягууд бидний сургалтад янз бүрээр нөлөөлдөг билээ. Зарим оюутнуудын хувьд мэдээллийг сонсож сургалтыг амжилттай явуулдаг бол нөгөө хэсэг нь мэдээллийг нүдээрээ харж хүртэх хандлагатай байдаг. Суралцагчид хэрхэн сайн сурах вэ гэдгийг судалсан хэд хэдэн онолууд байдагийн нэг нь зан чанараараа ялгагдах хүмүүсийн сэтгэл зүйн хэв маягийн тухай онолыг хөгжүүлсэн, аналитик сэтгэл судлаач К. Юнгийн онол дээр суурилсан суралцах хэв маягийн тухай онолд суралцах хэв маягийг дараах байдлаар авч үздэг байна.
  • 4. 3 Сурагчдын суралцах хэв маяг 1.Экстраверт буюу гадагшаа чиглэсэн суралцагчид бусдын саналыг авах, тэднээс эрч хүчийг авах дуртай байдаг бөгөөд бүлэг хүмүүс дунд ажиллаж, нийгэмшихийг илүүд үздэг. Тэдний давуу талууд : -Асуудлыг хэрхэн шийдвэрлэх, бүлэг хамт олныг байгуулах -Асуудалд суурилсан сургалт зэргийг бусдад зааж сургах үр ашигтай. Хэрэв та бусдад зааж сургах, бүлэг хамт олон дунд оролцох, практик арга замаар суралцах дуртай бол экстраверт суралцагч байна гэсэн үг. Илрэх шинж онцлогууд : - Мэдлэгийг шууд туршлагаар эзэмшдэг - Бүлэг хамт олон дунд бусадтай ажиллах дуртай байдаг - Бусдын санааг дэмждэг - Санал дэвшүүлэх, оролцох, манлайлах дуртай байдаг - Бусдын зааварчилгаагүйгээр шийдвэр гаргадаг Нийт суралцагчдын 60% нь экстраверт байдаг 2. Экстраверси суралцах хэв маяг Илрэх шинж онцлогууд : - Ганцаараа ажиллах дуртай - Чимээгүй орчинд сурч, ажиллах дуртай - Дотоод эх сурвалжаас санаа олж авдаг - Сонсох, харах, эргэцүүлэхийг дуртай - Шинэ зүйлийг туршихаасаа өмнө бусдыг ажигладаг Нийт суралцагчдын 40% нь интроверт байдаг. Тэд нийгэмших боломжтой хэдий ч эхлээд өөрийнхөө асуудлыг шийвэрлэхийг эрмэлзэнэ. Эдгээр хүмүүс онолын судалгаа хийж, эргэцүүлж, брейнсторм хийн төлөвлөгөө гаргах гэх мэтээр дотоод эх сурвалжаас эрч хүчийг авч, шинэлэг санааг сэдэх дуртай байдаг. 3.Хэрэв та ганцаарчлан ажиллаж, сурах хандлагтай, мөн хийсвэр сэтгэлгээнд дуртай бол интроверт суралцагч юм. - Ирээдүйд хандсан - Үндэслэлтэй, практик хандлагатай - Асуудлыг шийдвэрлэхэд нийтлэг дүрэм журмыг барьдаг - Гадаад ертөнцийг маш хүчтэй ажигладаг Нийт суралцагчдын 65% нь мэдрэхүйн хэв маягтай байдаг 4.Интуитив суралцах хэв маяг. Суралцагч аль боломжтой гэсэн зүйлийг судлах хандлагатай байдаг. Тэдний суралцах гол зорилго бол нөөц бололцоо, санаа зэрэг хүчин зүйлийн үр дүнг чухалчилдаг. Интуитив хэв маягийн хүмүүс ирээдүйг төсөөлөх, мөрөөдөх, хийсвэр зүйлийг сэтгэх дуртай. Эрэгтэйчүүдийн 55%, эмэгтэйчүүдийн 35% нь бодол санаанд тулгуурласан суралцах хэв маягтай байдаг. Нийт суралцагчдын 35% интуитив хэв маягтай байдаг Илрэх шинж онцлогууд :- Ажлыг нэг удаагийн гүйцэтгэлээр дуусгах бус богино хугацаагаар ажиллах дуртай байдаг - Шинж нөхцөл, орчин, шалгуурд дуртай - Детайлчлах биш, бүхлээр нь хүртэх дуртай - Онол, хийсвэр сэтгэлгээнд дуртай
  • 5. 4 5.Бодол санаанд тулгуурласан суралцах хэв маяг. - Обьект ба мэдээллийн үйл ажиллагаа, бүтцүүдийг илүү анхаарч судалдаг. - Тэд ямар нэгэн асуудалд орвол, эсвэл шийдвэр гаргах тохиолдолд логик болон рациональ бодол санаагаар ханддаг. - Сэтгэл хөдлөлөөр шийдвэр гаргах дургүй Логик ба учир шалтгааныг шалгаж шийдвэр гаргадаг. 6.Мэдрэмжид тулгуурласан суралцах хэв маяг. Тэд хувийн харилцаа, мэдрэмж, нийгмийн өнгө аясыг сонирхдог. Хэрэв та сэтгэл хөдлөлөөр шийдвэр гаргадаг мөртлөө зөрчилд дургүй бол мэдрэмжид тулгуурласан суралцах хэв маягтай гэсэн үг. Эрэгтэйчүүдийн 45%, эмэгтэйчүүдийн 65% нь мэдрэмжид тулгуурласан хэв маягтай байдаг. Илрэх шинж онцлогууд : - Хүмүүс ба тэдний мэдрэмжийг сонирхдог - Өөрийнхөө болон бусад хүмүүсийн сэтгэл хөдлөлийг чагнадаг - Мэдрэмж дээрээ тулгуурлаж шийдвэр гаргадаг - Бүлэг хүмүүсийн дунд эрч хүч, зоригийг олж авдаг 7.Шүүмжлэлт сэтгэхүйн суралцах хэв маяг Тэд маш шийдэмгий бөгөөд юуг сурсан байх хэрэгтэй вэ гэдгийг аль хэдийн мэдчихсэн байдаг. Мөн тушаасан болон бүтцийн хэлбэрийн сургалтан дуртай, төлөвлөгөө зохиож түүндээ маш болгоомжтой ханддаг. Хэрэв та маш сайн зохион байгуулалттай, детайлчилсан байдалт дуртай, хүчтэй бодол санаатай бол шүүмжлэлт суралцах хэв маягтай гэсэн үг. Нийт суралцагсдын 45% нь байдаг. Илрэх шинж онцлогууд - Тодорхойгүй байдалд дургүй - Шийдвэртээ хатуу байр суурьтай - Өндөр зохион байгуулалттай - Хүчтэй бодол санаатай - Дүрэм журмыг сайн биелүүлдэг 8.Хүртэхүйн суралцах хэв маяг Тэднийхээр шинэ мэдлэгийг олж авах, орчин солигдоход хариу үйлдэл үзүүлэхдээ өөрийн мэдэлгүйгээр шийдвэр гаргадаг. Хүртэхүйн суралцах хэв маягтай суралцагсад шийдвэр гаргахаасаа илүү сониуч зандаа хөтлөгддөг. Хэрэв та олон зүйлийг хийхээр эхлүүлсэн боловч нэгийг нь ч дуусгадаггүй, төлөвлөгөө гаргах дургүй бол энэхүү суралцах хэв маягийн ангилалд багтах юм. Нийт суралцагчдын 55% нь байдаг Илрэх шинж онцлогууд - Өөрийн мэдэлгүй шийдвэр гаргадаг - Шинэ мэдээлэл дээр тулгуурлаж шийдвэрээ өөрчилдөг - Бүтэц, зохион байгуулалтанд дургүй - Уян хатан, дасан зохицох чадвар маш сайн
  • 6. 5 Схем 1. Сурлагын амжилтын бүтэц (Эх сурвалж: ХААИС-ийн доктор Б.Эрдэнэболор “Сурах арга барилаа хэрхэн сайжруулах вэ?” илтгэл, 2014) 4. СУДАЛГААНЫ АРГА ЗҮЙ Энэхүү cудалгааг анкетийн аргаар авсан. Анкетын арга нь судалгааны үндсэн зорилгод тохирсон, урьдчилан боловсруулсан тусгай асуулт, хариултын дагуу асуун мэдээлэл цуглуулах эмпирик арга. Анкетын аргаар судалгаа явуулах нь их хэмжээний мэдээллийг богино цаг хугацаанд олж авах, дотоод үзэл бодлыг илрүүлэн гаргах сайн талтай боловч анкетыг зөв боловсруулаагүйгээс алдаа гарах сул талтай. Анкетыг боловсруулан бэлтгэхэд дараах зүйлсийг анхаарна :  Асуултуудын агуулга  Хариултуудын хэлбэр- хаалттай сонголттой  Үг өгүүлбэрийн загварчлал (Ойлгомжтой, тодорхой байдал, санаа өгөхөөр тайлбар өгсөн эсэх гэх мэт)  Асуултуудын тоо ба дэс дараалал зэрэг. Анкетийн аргыг аман, бичгийн, ганцаарчилсан , бүлгийн , нээлттэй хариулттай, хаалттай хариулттай(нэг сонголттой, олон сонголттой), хагас нээлттэй буюу хагас хаалттай хариулттай хэмээн ангилна Эмпирик (Empirical) судлагаа нь ажиглалт, туршилт болон өгөгдөл дээр суурилна. Тэгээд гарсан үр дүнг шинжилж, харьцуулна. Анкетийн судалгаагаа Google Form Application ашиглан онлайнаар авсан. Судлагаанд Мандах Их Сургуулийн Мэдээлэл,Технологийн Сургуулийн өдрийн ангид суралцаж буй 1,2,3-р курсын 100 оюутан хамрагдсан. Судалгааг нийт 9 асуулттай хаалттай хэлбэрийн асуулгаар авлаа. Судалгааны анкетийн эхний 3 асуулт нь оюутны анги, хүйс, оюутны код зэрэг мэдээллүүдийг авахаар зохиогдсон. Харин 6, 7, 8, 9-р асуулт нь оюутны сурлагын амжилтанд нөлөөлдөг хүчин зүйлсийг илрүүлэх зорилготойгоор зохиогдсон юм. 5. ОЮУТНЫ СУРЛАГЫН АМЖИЛТАНД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛСИЙН СУДАЛГАА, ҮР ДҮН Энэхүү судлагаанд Мандах Их Сургуулийн Мэдээлэл Технологийн Сургуулийн өдрийн ангид суралцаж буй 100 оюутнаас асуулга хийсэн болно. Сурах эрмэлзэл Хувийн зохион байгуулалт Сурах арга барил Сурлагын амжилт
  • 7. 6 Судалгааг нийт 9 асуулттай хаалттай хэлбэрийн асуулгаар авлаа. Судалгааны анкетийн эхний 3 асуулт нь оюутны анги, хүйс, оюутны код зэрэг мэдээллүүдийг авахаар зохиогдсон. Харин 6, 7, 8, 9-р асуулт нь оюутны сурлагын амжилтанд нөлөөлдөг хүчин зүйлсийг илрүүлэх зорилготой юм. Үүнд: 1. Сургалтын материаллаг орчны хүчин зүйлс. Үүнд анги танхимын тохижилт, лаборатори, номын сангийн үйлчилгээ, тохижилт, номын хангамж, хүрэлцээ, WiFi хэрэглэх боломж, хурд гэх мэт хүчин зүйлийг багтаав. 2. Багшийн үйл ажиллагааны хүчин зүйлс. Үүнд багш нарын харилцаа, заах арга, ур чадвар зэрэг хүчин зүйлийг оруулсан. 3. Оюутны хамт олны хүчин зүйлс. Оюутны өөр хоорондын харилцаа, хамт олны нэгдэл, нягтрал, уур амьсгал, мэдлэгийн чанар, түвшний ялгаатай байдал, бие биедээ туслан, хамтран суралцах байдал зэргийг энэ хүчин зүйлд багтааж үзсэн. 4. Үнэлгээний хүчин зүйлс. Үүнд үнэлгээний уян хатан, бодитой, шударга байдал зэрэг хүчин зүйл багтсан. 5. Бусад хүчин зүйлс. Эцэг эхийн анхаарал, найз нөхөд, хамтран суралцагчдын дэмжлэг, сургуулийн захиргааны оюутныг урамшуулах бодлого зэрэг хүчин зүйлийг оруулсан. 6. Өөрийн сурах арга барил. Судалгаа шинжилгээний арга зүйг эзэмшсэн байдал , өөрийгөө илэрхийлэх байдал, оюун ухааны задлах,нэгтгэн дүгнэх, харьцуулах чадвар, ном мэдээллийн эх сурвалжийг хайх, олох, унших , бичих чадвар, сонсох чадвар, цаг ашиглалт ,цагийн менежмент, ажлын зохион байгуулалт, өөрийн идэвх чармайлт, хэрэгцээ, сонирхол, ой тогтоолт,анхаарал төвлөрөлт зэргийг энэхүү хүчин зүйлд багтаан авч үзлээ. Судалгаанд оролцогч дээрх хүчин зүйлс сурлагын амжилтанд нөлөөлдөг эсэх, мөн сэтгэл ханамжтай ба ханамжгүй байгаа зүйлээ тэмдэглэсэн. Ингээд сурлагын амжилтанд нөлөөлдөг хүчин зүйлсийг оюутнууд хэрхэн тодорхойлсон болон юунд илүү сэтгэл ханамжтай болон ханамжгүй байдгийг авч үзье. Зураг 1. Судлагаанд хамрагдсан оюутнуудын бүтэц Судлагаанд нийт 100 оюутан хамрагдсанаас 25% нь 1-р курс , 47% нь 2-р курс , 28% нь 3-р курсын оюутан байсан. 28% 47% 25% Судлагаанд хамрагдсан оюутнуудын бүтэц 3-р курс 2-р курс 1-р курс
  • 8. 7 Зураг 2. Судлагаанд хамрагдсан оюутнуудын хүйсийн харьцаа Нийт судлагаанд хамрагдсан оюутнуудын 70% нь эмэгтэй , 30% нь эрэгтэй оюутан байсан. Асуулт№ 4 Таны сурлагын амжилтанд cургалтын материаллаг орчин нөлөөлдөг эсэх? Зураг 3. Сурлагын амжилтанд cургалтын материаллаг орчны нөлөөлөл Судалгаанд оролцогчдын 78% нь сургуулийн анги танхимын тохижилт сурлагын амжилтанд нөлөөлдөг , 22% нь нөлөөлдөггүй мөн 88% нь сэтгэл ханамжтай , 12% сэтгэл ханамжгүй байдаг гэж үзсэн байна. Өөрөөр хэлбэл манай сургуулийн хувьд анги танхимын тохижилт оюутнуудын сэтгэлд нийцсэн , сурлагын амжилтад эерэгээр нөлөөлж чаддаг гэсэн үг юм. 30% 70% Судлагаанд хамрагдсан оюутнуудын хүйсийн харьцаа эр эм
  • 9. 8 Лабораторийн тохижилт, компьютерын хүрэлцээ зэрэг нь сурлагын амжилтанд нөлөөлдөг гэж 74% нь , нөлөөлдөггүй гэж 26% нь үзсэн бол оюутнуудын 81% нь сэтгэл ханамжтай , 19% нь ханамжгүй байдаг гэж хариулсан байна. Энэ нь лаборатори оюутнуудын сэтгэлд нийцсэн мөн сурлагын амжилтанд эерэгээр нөлөөлдөг гэдгийг харуулж байна. Номын сангийн үйлчилгээ, тохижилтын сэтгэл ханамжтай байдал 53% , сэтгэл ханамжгүй байдал 47% , сурлагын амжилтанд нөлөөлдөг 74%, нөлөөлдөггүй 26% гэсэн байна. Оюутнуудын сэтгэл ханамжгүй байдал их байгаа нь манай сургуулийн номын сангийн үйлчилгээ, тохижилт муу байгааг илэрхийлж байна. Энэ нь оюутнуудын сурлагын амжилтад сөрөгөөр нөлөөлдөг байж болзошгүй. Мөн, үүнээс гадна номын хангамж, хүрэлцээнд сэтгэл ханамжтай байдал 74% , сэтгэл ханамжгүй байдал 26% , сурлагын амжилтанд нөлөөлдөг 79%, нөлөөлдөггүй 21% гэсэн байна. Энэ нь номын хангамж оюутнуудын сэтгэлд нийцдэг мөн сурлагын амжилтад эерэгээр нөлөөлж чаддаг гэдгийг харуулж байна. Харин сургуулийн орчинд WiFi хэрэглэх боломж, хурдад 38% нь сэтгэл ханамжтай, 62% нь сэтгэл ханамжгүй, 77% нөлөөлдөг , 23% нь нөлөөлдөггүй гэж хариулснаас харахад манай сургуулийн WiFi хэрэглэх боломж, хурд сурлагын амжилтанд нөлөөлдөг боловч хангалтгүй болохыг харуулж байна . Асуулт№ 5 Таны сурлагын амжилтанд багш нарын харилцаа, заах арга , ур чадвар нөлөөлдөг эсэх? Зураг 4. Сурлагын амжилтанд багш нарын харилцаа, заах арга , ур чадварын нөлөөлөл Дээрхи асуулгад нийт оюутнуудын 89-97% нь багш нарын харилцаа, заах арга , ур чадварт сэтгэл хангалуун байдаг ба оюутнуудын сурлагын амжилтад энэ нь нөлөөлдөг гэж хариулсан. Энэ нь Мандах Их Сургуулийн Мэдээлэл , Технологийн Сургуулийн багш нарын харилцаа, заах арга, ур чадвар маш сайн бөгөөд оюутнуудын сурлагын амжилтанд эерэгээр нөлөөлдөг гэдгийг харуулж байна.
  • 10. 9 Асуулт№ 6 Таны сурлагын амжилтанд хамт олны хүчин зүйлс нөлөөлдөг эсэх? Зураг 5. Сурлагын амжилтанд хамт олны хүчин зүйлсийн нөлөөлөл Оюутны сурлагын амжилтанд тэдний өөр хоорондын харилцаа 71% нөлөөлдөг, 29% нөлөөлдөггүй, 84% сэтгэл ханамжтай, 16% сэтгэл ханамжгүй , хамт олны нэгдэл, нягтрал, уур амьсгал 72% нөлөөлдөг, 28% нөлөөлдөггүй, 72% сэтгэл ханамжтай, 28% сэтгэл ханамжгүй , оюутнуудын мэдлэгийн чанар, түвшингийн ялгаатай байдал 66% нөлөөлдөг, 34% нөлөөлдөггүй, 68% сэтгэл ханамжтай, 32% сэтгэл ханамжгүй , оюутнуудын бие биедээ туслан хамтран суралцах байдалд 83% нөлөөлдөг, 17% нөлөөлдөггүй, 81% сэтгэл ханамжтай, 19% сэтгэл ханамжгүй байдгаа судалгаанд оролцогчид илэрхийлжээ. Үүнээс харахад хамт олны нөлөөлөл эерэгээр нөлөөлдөг нь харагдаж байна. Асуулт№ 7 Таны сурлагын амжилтанд үнэлгээний уян хатан, бодитой, шударга байдал зэрэг нөлөөлдөг эсэх?
  • 11. 10 Зураг 6. Сурлагын амжилтанд үнэлгээний уян хатан, бодитой, шударга байдлын нөлөөлөл Судалгаанд оролцогчид багшийн үнэлгээний уян хатан (84%), бодитой (86%), шударга байдал (91%)-иар оюутны сурлагын үйл ажиллагаанд эерэг нөлөөтэй гэж үзсэн байна. Гэвч үнэлгээний уян хатан (16%), бодитой (15%), шударга (15%), байдалд сэтгэл ханамжгүй байдаг гэсэн байна. Энэ нь судлагаанд оролцогчдын ихэнхи хувь нь үнэлгээний уян хатан бодитой шудрага байдалд сэтгэл хангалуун байдаг гэсэн хариулт өгсөн ч ,сэтгэл ханамжгүй байдаг гэсэн хариулт байгаагаас харахад зарим тохиолдолд үнэлгээ шудрага бус ,хангалтгүй байх тохиолдол байдаг гэдгийг харуулж байна. Асуулт№ 8 Таны сурлагын амжилтанд бусад хүчин зүйлс нөлөөлдөг эсэх? Зураг 7. Сурлагын амжилтанд бусад хүчин зүйлсийн нөлөөлөл Сурлагын амжилтанд эцэг эхийн анхаарал (69%), найз нөхөд, хамтран суралцагчдын дэмжлэг (85%), сургуулийн захиргаа сургалтын бодлого(74%), сургуулийн захиргаанаас оюутныг урамшуулах бодлого(66%) чухал нөлөөтэй гэж судалгаанд оролцогчид хариулсан байна. Оюутны сурлагын амжилтанд нөлөөлөх бусад хүчин зүйлсэд судлагаанд хамрагдсан оюутнууд сэтгэл ханамжтай байдаг нь судалгааны үр дүнгээс харагдаж байна. Асуулт№ 9 Таны сурлагын амжилтанд өөрийн сурах арга барил нөлөөлдөг эсэх?
  • 12. 11 Зураг 8. Сурлагын амжилтанд өөрийн сурах арга барилын нөлөөлөл Энэ асуултад нийт судалгаанд оролцогчид судалгаа шинжилгээний арга зүйг эзэмшсэн байдал , өөрийгөө илэрхийлэх байдал, оюун ухааны задлах, нэгтгэн дүгнэх, харьцуулах чадвар, ном мэдээллийн эх сурвалжийг хайх, олох, унших , бичих чадвар, сонсох чадвар, цаг ашиглалт ,цагийн менежмент, ажлын зохион байгуулалт, өөрийн идэвх чармайлт, хэрэгцээ, сонирхол, ой тогтоолт, анхаарал төвлөрөлт гэсэн хүчин зүйлүүд нь сурлагын амжилтад хамгийн их нөлөөлдөг гэдгийг баталсан байна. 6. ДҮГНЭЛТ Бид судалгааныхаа үр дүнд дараах дүгнэлтэнд хүрлээ. 1. Сурлагын амжилт бол оюутны бие хүний ба сурах хэрэгцээ, сурах үйл ажиллагааны үнэлгээ, үр дүн, нийгэмд эзлэх байр суурийг тодорхойлж байдаг чухал үзүүлэлт юм. Энэхүү үзүүлэлт хэр зэрэг өндөр байх нь оюутны сэтгэл ханамж, өөрийгөө ухамсарлахад нөлөөлдөг байна. 2. Оюутны сурлагын амжилтанд хамгийн ихээр нөлөөлдөг хүчин зүйлүүд нь оюутнаас өөрөөс нь шалтгаалах зүйлс буюу өөрийн сурах арга барил ,судалгаа шинжилгээний арга зүйг эзэмшсэн байдал , өөрийгөө илэрхийлэх байдал ,оюун ухааны задлах,нэгтгэн дүгнэх, харьцуулах чадвар, ном мэдээллийн эх сурвалжийг хайх, олох, унших , бичих чадвар, сонсох чадвар, цаг ашиглалт ,цагийн менежмент, ажлын зохион байгуулалт, өөрийн идэвх чармайлт, өөрийн хэрэгцээ, сонирхол, ой тогтоолт, анхаарал төвлөрөлт бөгөөд үүний дараагаар оюутны хамт олны нэгдэл нягтрал, уур амьсгал, харилцаа , эцэг эхийн анхаарал ,найз нөхөд, хамтран суралцагчдын дэмжлэг , багшийн харилцаа, заах арга, ур чадвар, үнэлгээний бодитой, уян хатан, шударга байдал, сургуулийн анги танхимын хүрэлцээ, тав тух, интернет, WiFi хэрэглээ, номын сангийн үйлчилгээ, номын хангамж, хүртээмж зэрэг сургалтын материаллаг орчин, сургуулийн захиргаа сургалтын бодлого, сургуулийн захиргаанаас оюутныг урамшуулах бодлого зэрэг олон хүчин зүйлс нөлөөлдөг байна. Мөн оюутнуудын сэтгэл ханамжын байдлаас харахад WiFi хэрэглэх боломж, хурд, номын сангийн үйлчилгээ, оюутнуудын мэдлэгийн чанар, түвшингийн ялгаатай байдал , хамт олны нэгдэл, нягтрал, уур амьсгал, сургуулийн захиргаанаас оюутныг урамшуулах бодлого зэрэг хүчин зүйлсүүдэд сэтгэл ханамжгүй байдаг гэж үзсэн байна. 7. САНАЛ, ЗӨВЛӨМЖ Энэхүү судлагааны ажлаас дүгнэн үзэхэд Мандах Их Сургуулийн Мэдээлэл, Технологийн Сургуулийн зүгээс оюутнуудын сурлагын амжилтад эерэгээр нөлөө үзүүлхийн тулд сургуулийн номын сангийн үйлчилгээ, тохижилт , сургуулийн WiFi хурд болон сургуулийн захиргаанаас оюутныг урамшуулах бодлого зэрэгт анхаарал хандуулж илүү сайжруулах хэрэгтэй гэсэн санал зөвлөмжийг гаргалаа. 8. АШИГЛАСАН НОМ ЗҮЙ 1. “Боловсрол судлал” онлайн сэтгүүл http://setguul.num.edu.mn/ 2. ХААИС-ийн доктор Б.Эрдэнэболор “Сурах арга барилаа хэрхэн сайжруулах вэ?” илтгэл, 2014 3. Дэлгэржав, М. (2012). Сурган хүмүүжүүлэх сэтгэл судлал. 4. Мандах Их Сургууль, (2017). Оюутны ЭШХ-н эмхэтгэл 5. Мандах Их Сургууль, (2017). Эрдэм шинжилгээ, судалгааны ажлын стандарт 6. Монгол Улсын Их Сургууль, (2017,2016,2015). Оюутны ЭШХ-н эмхэтгэл
  • 13. 12