More Related Content
More from E-Gazarchin Online University
More from E-Gazarchin Online University (20)
TTMON402
- 2. Сургалтын арга хэлбэр зохион
байгуулалт хэрэглэгдэхүүний
зохистой хослолыг сургалтын
технологи гэнэ. Чухамдаа технологи
бол байгууллагын орцыг гарц
болгон хувиргадаг үйлдвэрлэлийн
/сургалтын/ үйл явц юм. Монголд
ЕБС байгуулагдаж, сургалтын
нэгдсэн хөтөлбөрөөр хичээллэх
болсноос хойш анги хичээлийн
- 3. Системийн технологи хэрэгжиж
ирсэн юм. Сургалтын үйл явцыг
технологижуулснаар:
Оношлогооны үндсэн дээр
сургалтын зорилгыг томъёолох
Сургалтын бүх жор, процедурын
чиглэл нь сургалтын зорилгод
баталгаатай хүрэх
Сургалтын үр дүнд үнэлгээ хийж,
- 4. тогтмол урвуу холбоотой байх
Сургалтын бүх үечлэлд мэдлэгийг
шинэчлэн сэлбэж зорилгодоо
баталгаатай хүрэх давуу талтай
юм.Сургалтын зорилгод
баталгаатай хүрдэг үзэл санаà нь
өндөр үр дүнд хүрдэг ч гэсэн багш
хэрхэн сургах вэ? Гэдгийг
томъёолохдоо хүүхдийн суралцах
ёс суртахууны үнэлэмж төлөвших
- 5. Зүй тогтолд тулгуурлах
шаардлагатай болдог. Сургалтын
зорилгод баталгаатай хүрэх нөхцөл
боломжийг хангасан сурах сургах
үйл ажиллагааны зөв шүтэлцээ
оновчтой эрэмбэ дарааллын
системийг сургалтын технологи
гэнэ.Суралцах үйл ажиллагааны зүй
тогтлыг судалсан эрдэмтэд
Л.С.Выготский, А.Н.Леонтьев,
- 6. П.Я.Гальперин,Н.Ф.Талызина
“Суралцах үйл нь гадаад хамтын
дэлгэрэнгүй хэлбэрээс тодорхой үе
шат дамжин хувийн дотоод
сэтгэцийн хураангуй хэлбэр болон
эзэмшихүйгээр дамжин явагдана/
гэж үздэг. Суралцах үйл нь
сэтгэхүйн үйлдлээр дамжин,
/индукци, дедукци, тодорхойгоос
хийсвэрт, хийсвэрээс тодорхойд
анализ, синтез жиших харьцуулах,
- 7. Диффереíциац, интеграц/
зорилгодоо хүрдэг. Иймд бүрэн
эзэмшүүлэх сургалтын технологийг
хэрэгжүүлэх асуудал нь сурагчдын
сурах, багшийн сургах арга
хэрэглүүр зохион байгуулалтын
хэлбэрийн системд төвлөрдөг.
Сурган хүмүүжүүлэх ажлын
практикт уламжлал ёсоор “арга”
гэдэг ойлголтын дор сургалтын
зорилгод хүрэх үйл ажиллагааны
- 8. Эрэмбэлэгдсэн барилыг ойлгодог. Энэ
ойлголт нь багшийн сургах, сурагчийн
сурах, үйл ажиллагааны хоорондоо нягт
холбоотой арга барилууд, харилцан
үйлчлэлээр тодорхойлогдоно.
Сургалтын аргыг сонгон сургалтын
сүбъектүүдийн харилцан үйлчлэлийн
шинж чанар, эзэмшихүйн арга,
сургалтын зорилготой шүтэлцсэн
байдалд үндэслэгдэнэ.
- 9. Иймд сургалтын арга гэдэг ухагдахуун нь:
1-рт: Багшийн сургах ажлын арга барил,
суралцагчийн сурах үйл ажиллагааны арга
барил, тэдгээрийн хоорондын уялдаа холбоо
2-рт: сургалтын янз бүрийн зорилгод хүрэх
ажлын онцлогоор тодорхойлогдоно.
Сургалтын аргаар сургалтын чухал мөн
чанаруудыг тодорхойлно. Арга нь сурган
хүмүүжүүлэх бодит байдалд тодорхой
үйлдэл барил, зохион байгуулалтын
хэлбэрээр хэрэгжиж байдаг.
- 10. Арга барил хоёр бие биетэйгээ салшгүй
холбоотойг илэрхийлэхийн зэрэгцээ
багш сурагчдын хамтын үйл
ажиллагааны төрөл бүрийн
хэрэглэгдэхүүнээр дамжиж, сургалтын
үед хэрэгжинэ. Сургалтын
хэрэглэгдэхүүнийг үйл ажиллагааны
төрөл бүрийн хэлбэр дээр үндэслэж
хийдэг. Үүнд:
Сургалтын үйл ажиллагаа
Тоглоомын үйл ажиллагаа
- 11. Хөдөлмөрийн үйл ажиллагаа
Материаллаг соёлын үнэт зүйлс
Оюуны соёлын бодит зүйлс/үг яриа/ г.м
Сургалтын аргын логик бүтэц нь
Сургалтын материалын агуулгын
байгууламж, сурагчдын боловсролын
хэрэгцээ, суралцах үйл ажиллагаатай
шүтэлцэж тэдгээрээс урган гарч байдаг.
Боловсролын хөгжлийн үе шат бүхэнд
сургалтын зорилгод ганц хоёр аргаар
хүрэх боломжгүй, багш олон аргыг
хослуулан хэрэглэдэг.
- 12. Сургалтын аргыг зорилгодоо нийцүүлэн
тодорхой системчлэх шаардлага гардаг.
Энэ талаар оросын эрдэмтэн
Е.И.Перовский, Н.М.Скаткин,
Н.М.Верзилин, Е.Я.Галант, М.À.Данилов,
Б.П.Есипов, И.Я.Лернер,
Ю.К.Бабанский, В.А.Онищук судалгаа
хийж, сурагчдад мэдлэг эзэмшүүлэх үйл
ажиллагааны төрөл хэлбэр, танин мэдэх
үйл ажиллагааны төрөл хэлбэр, шинж
чанараар нь сургалтын процесст иж
бүрэн хандах, мөн дидактик зорилгын
- 13. Үүднээс гэх мэт тус бүр системчлэл
хийсэн юм. Эдгээр системчлэл бүрд
багш сурагчдын үйл ажиллагааны
түвшин янз бүр байна. Ж: Сургалтын
арга гэдэг нь нэг талаасаа сургалтын
зорилгод хүрэх үйлийн эрэмбэ, нөгөө
талаасаа сурагчдын үйл ажиллагааг
зохион байгуулах барилын систем юм.
Мөн арга бүр нь өөртөө тодорхой
барилуудын бүхэл бүтэн системийг
агуулж, сурагчдад сэтгэхүйн
үйлдлүүдийг төлөвшүүлдэг.
- 14. Орчин үеийн сургалтын технологийн
зарчим нь:
Дэлхий нийтийн хөгжлийн чиг
хандлагыг баримталж, суралцагчдад
шинэ үнэт зүйлсийн баримжаа
төлөвшүүлэх
Сургалтын бүхий л үйл ажиллагааг
төлөвлөх, зохион байгуулах, хяналт,
шинжилгээ хийх замаар менежментийн
арга барилаар удирдах
- 15. СХУ, боловсрол судлалын үндсэн
ухагдахууны өөрчлөлтийг үйл
ажиллагаандаа тусгах
Сургалтын үйл ажиллагаанд суралцагчдын
оролцоог нэмэгдүүлж, тэдний бие даасан
бүтээлч сэтгэлгээг нэмэгдүүлж, тэдний бие
даасан бүтээлч сэтгэлгээг хөгжүүлж,
суралцах арга ухаанд сургах
Сургалтыг зохион байгуулахдаа
суралцагчдад сонирхол төрүүлэх, хүн бүр
сургалтын үйл ажиллагаанд оролцох, анги
- 16. Танхимд сэтгэн бодох орчин бүрдүүлэх
Сургалтын зорилготой уялдан сургалтыг
зохион байгуулах оновчтой арга
хэлбэрийг зөв сонгох энэ зарчмыг
баримтлан дидактик зорилгыг
шийдвэрлэхэд сурагчид өөрөө таньж
мэдэх, мэдлэг туршлагыг өөртөө бүтээх,
сэтгэхүйн бие даасан бүтээлч аргыг
хэрэглэх нь давуу талтай болжээ.
- 17. Бүтээлч арга нь сурагчдын мэдээлэл
авахаас эхлэн шийдвэр гаргах хүртэлх
оюуны цогц үйл ажиллагааг уялдаа
холбоонд нь авч үзэж тэдний бүтээлч
сэтгэлгээг хөгжүүлдэг. Суралцагчид
бүтээлчээр сэтгэж өөртөө мэдлэг чадвар
төлөвшүүлэх талаас нь сургалтын аргыг
авч үзэж болно. Эдгээр нь хамтран
суралцахуйн аргууд юм. Эдгээр аргуудыг
сургалтад хэрэглэснээр сурагчдын
хувьд:
- 18. Задлан шинжилж үзэх
Ер бусын санаа гаргах
Хоорондоо зөрчилтэй санаануудаас
оновчтой сонголт хийх
Аливаа санаанд шүүмжлэлтэй хандах
Сэтгэн бодох үйл ажиллагаанд оролцох
г.м. Эдгээр аргууд нь сурагчдын мэдлэг,
туршлага хандлагыг цогц байдлаар
хөгжүүлэх нөхцөл бүрдүүлдэг.
- 19. Үүний үр дүнд сурагчдад:
1-рт: хувь хүний сэтгэлгээнээс нийгэмшсэн
сэтгэлгээнд шилжих
2-рт: Хөндлөнгөөс хамаарсан сэтгэлгээтэй биш, бие
даасан сэтгэлгээтэй болох
3-рт: Санамсаргүй сэтгэлгээнээс логик сэтгэлгээнд
шилжих
4-рт: Ганцàарчилсан сэтгэлгээнээс олон хувилбартай
сэтгэлгээнд шилжих
5-рт: Сэтгэлгээний олон янзын арга замыг хайх
6-рт: Итгэл үнэмшил нь уян хатан түүнийгээ өрчлөх
чадвартай
- 20. 7-рт: Бусдын итгэл үнэмшилтэй зохицон нийцэх
чадвартай болно.
Дээрхи арга зохион байгуулалтын сиñтемийг
сургалтын практикт хэрэгжүүлэхдээ:
- Сурагчдын сэтгэлгээ, ой, сэтгэл хөдлөлийн хөгжил,
амьдралын туршлага,
- Багшийн мэргэжлийн бэлтгэл, заах арга зүйн
хөгжлийн түвшин
- Судалж буй материалын онцлог
- Сургалтын танин мэдэхүйн түвшин
- Сургалтын хэлбэр
- Сурагчдын бэлтгэл зэрэг асуудлыг анхарах нь зөв
юм
- 21. Дээрхи асуудал нь сургалтын технологийн
шинэчлэлийн цөм юм. Энэ шинэчлэл нь
багш нарын ажил үйлд хэрэгжиж
биелэлээ олоход нилээдгүй бэрхшээл
тохиолдож байна. Ж:
Манай сургалтад сурагчдад мэдээллийг
бэлнээр өгч тэдэнд сэргээн буулгах
түвшингийн чадварыг төлөвшүүлэхийн
тулд тайлбарлах үзүүлэх аргуудыг
ихэвчлэн хэрэглэж байна.
- 22. Энэ нь сурагчдад сэтгэхүйн үйлдэл
эрчимтэй төлөвших, бүтээлчээр бие даан
суралцах, улмаар эрэл хайгуулын болон
судлан шинжлэх чадвар төлөвшихөд
бэрхшээл учруулж байна. Иймд бид
суралцагчдын сэргээн буулгах чадварыг
асуудал шийдэх, эрэл хайгуул хийх,
шийдвэр гаргах чадварын түвшинд
гаргахын тулд дараах шилжилтийг хийх
нь чухал.
- 23. Буулгах чадвараас эрэл хайгуулын чадварт хэрхэн
шилжих вэ?
- Мэдлэгийг өгөх /хэрэгтэй мэдлэгийг өгөх/
- Буулгах төвшингийн чадварыг төлөвшүүлэх
- Үйл ажиллагааг үзүүлэх бүхэлд нь буюу
элементүүдээр задлах /үзүүлэх, тайлбарлах/
- Хялбар нөхцөлд чадвар төлөвшүүлэх ажлыг зохион
байгуулах
- Эргэх холбоо практик үйл ажиллагааг зохион
байгуулах
- 24. Эрэл хайгуулын чадварт шилжих:
- Янз бүрийн асуудал дэвшүүлж, нөхцөл бүрдүүлэх
- Зорилго, зорилт шийдэх загвар авах
- Сурагч багштайгаа хамтран үйл ажиллагаанд анализ
хийх
Технологи нь сургах циклийн гол бүтээмжээс хамаарна.
Сургалтын зорилго тогтоох
Суралцсан байдлын урьдчилсан түвшинг тогтоох
Сургалтын процедурыг эмхлэх цэгцлэх урвуу холбоо
тогтоох
Хяналт шинжилгээ хийх
Урьдчилсан зорилго, шинэ зорилго дэвшүүлэх