More Related Content
PPTX
PPTX
PPTX
PPTX
PDF
Turuun sanhuu L5.2019 - 2020 PPTX
PDF
Turuun sanhuu L4.2019-2020 PDF
Turuun sanhuu l3.2019 - 2020 What's hot
PDF
Turuun sanhuu L7. 2019-2020 PPTX
PPTX
DOCX
Toriin sanhuu hotolbor (1) PDF
Turuun sanhuu L8.2019-2020 PDF
Turuun sanhuu L14.2019-2020 PDF
Turuun sanhuu L11.2019- 2020 PPT
PPTX
PPTX
PPTX
PDF
Turuun sanhuu L15.2019-2020 PDF
Turuun sanhuu L16.2019- 2020 PPTX
2015 оны Төсвийн төсөлд хийсэн тойм судалгаа А.Батпүрэв (MScEc.) PPTX
PDF
Turuun sanhuu L12.2019 - 2020 PDF
Turuun sanhuu L9.2019- 2020 PDF
Turuun sanhuu L2.2019 - 2020 PDF
Turuun sanhuu L13.2019- 2020 PDF
Turuun sanhuu L10.2019- 2020 Similar to Turiin sanhuu l11
PPSX
PDF
Эрүүл мэндийн байгууллагын санхүүгийн менежмент PPT
PPT
PDF
Ma lecture 1 удирдлагын бүртгэлийн тухай ойлголт PPTX
PDF
PDF
PPTX
PDF
PDF
Төсвийн байгууллагуудад мөрдөгдөх ЗГ-ын тогтоол, заавар журмын эмэхтгэл PDF
PPTX
PPTX
PPTX
PPTX
PDF
PDF
PDF
PDF
Budget 2013 outlook and assessment More from Энхтамир Ш
PPTX
PDF
НББ-ийн сургалтын өнөөгийн байдлын судалгаа PPTX
ПХ-н баримтжуулалтын бодлого тогтоох PDF
Хувьцааны өгөөж түүнд нөлөөлж буй хүчин зүйлсийн шинжилгээ PDF
Старт-ап, жижиг дунд байгууллага, үйлдвэрллийг дэмжих цахим систем PDF
НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН САНГИЙН ЗАРЛАГАД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛИЙН ШИНЖИЛГЭЭ PDF
PDF
Өнөөгийн нөхцөлд их дээд сургууль төгсөгчдийн эзлэх байр сууринд нөлөөлөх хүч... PPTX
Lecture 4 - Програм хангамжийн төслийн үнэлгээ PPTX
PDF
Master revised curriculum 2018 PDF
Acc2 buyanzaya, nominzul, khaliunaa PDF
ОЮУТНЫ СУРЛАГЫН АМЖИЛТАНД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛСИЙН СУДАЛГАА PDF
Монголын Их, дээд сургуулиудын техник технологийн өнөөгийн байдал, хөгжлийн ... PDF
Англи хэл сурах дэлхий нийтийн чиг хандлага манай оронд нөлөөлж буйг судалс... PPT
Personal Software Process PPTX
PPTX
PPTX
PPTX
Turiin sanhuu l11
- 1.
- 2.
1.Төсвийн зардлын удирдлагынүндсэн асуудал
Төрийн удирдлагын үйл ажиллагааны зардлын
хэрэгцээг хангахад зориулж төр, Засгийн газраас
зарцуулж буй хөрөнгийг үр ашигтай хуваарилах,
ашиглахтай холбоотойгоор төсвийн зардлын
удирдлагын тухай асуудал урган гарч ирдэг.
Өөрөөр хэлбэл төрийн үйл ажиллагааны зардлыг
санхүүжүүлэх зорилгоор улсын төсвийн орлогыг
хуваарилах, зарцуулах, тайлагнах, хяналт тавих явцад
үүсч буй харилцааг зохицуулна гэсэн үг.
- 3.
Иймд төсвийн зардлынудирдлагад 3 үндсэн зорилт
дэвшигдэнэ.
1. Санхүүгийн нэгдсэн сахилга батыг хангах болон
хангуулах;
2. Төрийн бодлогын тэргүүлэх чиглэлд хөрөнгө
нөөцийг зохистой хуваарилах, байршуулах;
3. Санхүүжилтийн үйл ажиллагааны удирдлага
зохион байгуулалтыг боловсронгуй болгох
Санхүүгийн нэгдсэн сахилга батыг хангах,
хангуулах гэдэг нь зардлыг хянаж, санхүүгийн
тогтвортой байдлыг хангах, хангуулах санхүүгийн
чадавхийг бэхжүүлэх зорилгыг агуулдаг.
- 4.
Төрийн бодлогын тэргүүлэхчиглэлд нөөцийг
хуваарилах гэдэг нь стратегийн чиглэлд хөрөнгө
оруулалт хийх, нөөцийг үр ашиггай салбарт
хуваарилж, шилжүүлнэ гэсэн үг.
Үйл ажиллагааны удирдлагыг боловсронгуй
болгох, зардал санхүүжилтийг шуүрхай олгох, төлбөр
тооцоо гүйцэтгэх ажлыг хөнгөвчлөх, санхүүжилтийн
үр ашгийг тооцох, ажлын үр дүнг үнэлэх аргыг
боловсронгуй болгож хөгжүүлэх, үйл ажиллагааны үр
ашгийг дээшлүүлэх зэрэг асуудал багтана.
- 5.
Улсын зардлыг үрашиггай зарцуулах, төлөвлөх
үүднээс улсын төсвөөс төлөх төлбөр, санхүүжилтийг
хэд хэдэн төрөлд хувааж авч үздэг.
1) Санхүүжилт
Улсын төсвөөс үйлдвэр, аж ахуйн байгууллагад
зориулж олгож буй мөнгөн хөрөнгө юм.
2) Субсид - Мөнгөн тэтгэмж
Төрийн өмчийн байгууллагад олгодог улсын мөнгөн
тэтгэмжийн нэг төрөл юм.
3) Субвенц - Санхүүгийн тэтгэмж
Олон нийтийн байгууллага эсвэл салбарын аж ахуйн
газрыг хөгжүүлэх зорилгоор төр, Засгийн газраас өгч
байгаа санхүүгийн тэтгэмжийн нэг төрөл юм.
- 6.
d) Татаас
Үйлдвэр, ажахуйн газрын үйл ажиллагааг дэмжих,
алдагдлыг нөхөх зорилгоор өгч байгаа санхүүгийн
тэтгэмжийн нэг төрөл юм.
Олон улсын практикт З төрлийн татаасыг өргөн
ашиглаж байна.
1. Зориулалтын татаас
2. Болзолт татаас
3. Тэгшитгэх татаас
- 7.
Зориулалтын татаас
Зориулалтын татаасбол тодорхой зориулалтаар
өгдөг татаасын нэг төрөл юм.
Нийгэм, олон нийтийн эрх ашгийн дагуу зайлшгүй
шаардлагатай үйлчилгээг орон нутгийн засаг захиргаа
өөрөө санхүүжүүлэх чадваргүй нөхцөлд зориулалтын
татаасыг өгөх шаардлагатай болно.
- 8.
Болзолт татаас
Болзолт татаасгэдэг нь тодорхой нэг асуудлыг
шийдвэрлэх тохиолдолд эсвэл эдийн засгийн байдал,
төсвийн үзүүлэлтийг сайжруулах зорилготой тусгай
хөтөлбөрийг хэрэгжүүлэх нөхцөлд олгодог татаас юм.
Тэгшитгэх татаас
Тэгшитгэх татаас гэдэг нь хөгжлийн төвшин доогуур
байгаа орон нутгийг хөгжүүлэхэд зориулж олгож буй
санхүүгийн дэмжлэг буюу татаасын нэг хэлбэрийг
хэлнэ.
Тэгшитгэх татаасын гол зорилго нь хөгжлийн түвшний
ялгааг арилгахад чиглэдэг.
- 9.
2.Төсвийн зардлын удирдлагыгхэрэгжүүлэх нь
Улсын төсвийн хөрөнгийг үр ашиггай зарцуулах
асуудал сүүлийн жилүүдэд хүчтэй яригдах болсон.
Энэ нь улсын зардлын удирдлагыг үр ашигтай
хэрэгжүүлэх, албаны бүтэц зохион байгуулалтыг
боловсронгуй болгох, тооцоолол судалгаатай, үндэслэл
сайтай шийдвэр гаргахыг шаардах болсны илрэл юм.
- 10.
Төрийн мэдэлд төвлөрсөнорлогыг төрөөс үр
ашиггай хуваарилж зарцуулах нь улс орны эдийн
засгийн хөгжилт, төсвийн тогтвортой байдлыг хангах,
төсвийн тэнцлийг зохистой байлгахад гол үүрэг
гүйцэтгэж байдаг.
Төсвийн зардлын удирдлага нь дараах асуудалд
анхаарал хандуулдаг.
1. Төсвийн зардлыг оновчтой хэлбэрээр төлөвлөх
2. Төсвийн зардлыг үр ашигтай хуваарилж,
зарцуулах
3. Төсвийн зардлын хяналт тавих‚ түүний үр
өгөөжийг дээшлүүлэх
- 11.
4.Төсвийн зардалд шинжилгээхийж, үнэлгээ өгөх,
дүгнэлт гаргах
5. Зардлын ангилалтыг зохистой болгох
6.Зардлын бүртгэл, судалгаа, тайлагналтыг
боловсронгуй болгох
Төсвийн зардлын удирдлага нь төсвийн зардлыг
зохистой байхаар төсөвлөж, зохих тооцоолол судалгаа
хийж, үндэслэл бүхий мөнгөн дүнгээр төлөвлөлт
хийхээс эхэлнэ.
- 12.
Төсвийн зардлыг төлөвлөхдөөзардлын зүйл
заалтыг үндэслэн, эдийн засгийн одоо болон ирээдүйн
төлөв байдалд нийцүүлэн, төлөвлөсөн зорилт, хүрэх
үр дүнг харгалзан төсвийн төсөлд тусгаж өгдөг.
Төсвийн зардлын төлөвлөлт нь зардлын
удирдлагын хүрээнд хийгдэх үндсэн ажил,
удирдлагын багийн үндсэн чиг үүрэг болдог.
Төсвийн зардлыг үр ашигтай хуваарилж. зарцуулах
нь зардлын удирдлагын анхаарах нэг асуудал юм.
- 13.
Төсвийн зардлыг төлөвлөснийдагуу зардлын зүйл
бүрээр хуваарилж, зүй зохистой зарцуулах ёстой.
Төсвийн зардалд хяналт тавих нь зардлын удирдлагад
хэрэлжүүлэх нэг чиглэл юм.
Энэ нь төсөв санхүүгийн нэгдсэн сахилга батыг
хангах, төсвийн зарцуулалтын үр өгөөжийг
дээшлүүлэх, зарлага санхүүжилтийн үйл ажиллагааг
бүхэлд нь үр ашиггай болгоход чиглэнэ.
- 14.
Төсвийн зардалд шинжилгээхийж, үнэлгээ өгөх
замаар дүгнэлт гаргах нь төсвийн зардлын үр ашгийг
тооцох, зарцуулалтын байдалд дүгнэлт өгөх‚ зардлын
хэтрэлт болон хэмнэлтийг тодорхойлох, зардлын данс
бүртгэл тооцоололд хяналт тавих, дараа жилийн
төсвийн зардлын төлөвлөлтөд суурь мэдээлэл болгож
ашиглана.
- 15.
Зардлын ангилалтыг оновчтойболгох нь
зардлуудыг төлөвлөх, тэдгээрийг хуваарилж
зарцуулах, данс бүртгэл, судалгаа шинжилгээг
оновчтой зохион байгуулах, зардлын зарцуулалтын
тайлагналыг боловсронгуй болгох зорилготой.
Зардлын бүртгэл, судалгаа, тайлагналыг
боловсронгуй болгох нь шат шатны төсвийн хүрээнд
хийгдэх чухал ажил юм.
- 16.
Тухайн төсвийн жилдзардлыг зүйл тус бүрээр нь
бүртгэж, судалгаа шинжилгээ хийхэд хялбар болгох,
төсөв санхүүгийн ил тод байдлыг хангах зарчмын
дагуу нийтэд мэдээлж, тайлагнаж байх ёстой.
Дэлхийн улс орнууд хөрөнгө мөнгийг үр ашиггай
зарцуулах асуудалд онцгой ач холбогдол өгч, анхаарал
хандуулах болсон.
- 17.
Энэ нь дэлхийнэдийн засаг, санхүүгийн хямрал,
зах зээлийн өрсөлдөөн, хөрөнгө нөөцийн
байршуулалт, баялгийн хуваарилалт, төсвийн
алдагдал, санхүүжилтийн хэрэгцээ зэрэг хүчин
зүйлээс хамаарч байна.
Үр дүнд суурилсан менежмент бол 21-р зууны
шаардлага‚ орчин үеийн менежментийн хөгжлийн чиг
ханлага болсон.
Иймд манай улс төсвийн захирагчидтай үр дүнгийн
гэрээ байгуулан ажилладаг.
- 18.
Төсвийн тухай хуулийн40-р зүйл. Үр дүнгийн гэрээ
40.1. Төсвийн шууд захирагч болон төсвийн
төвлөрүүлэн захирагч нь харьяалагдах дээд шатныхаа
төсвийн захирагчтай төсвийн жил эхлэхээс өмнө үр
дүнгийн гэрээ байгуулна.
40.2. Энэ хуулийн 40.1-д заасан үр дүнгийн гэрээнд
байгууллагын төсвийн жилд хэрэгжүүлэх хөтөлбөр,
арга хэмжээ, тэдгээрийн төсөв‚ хүрэх үр дүн, түүнийг
дүгнэх талаар тусгасан байна.
- 19.
40.3.Үр дүнгийн гэрээнийбиелэлтийг харьяалагдах
дээд шатны төсвийн захирагч нь хагас, бүтэн жилээр
дүгнэнэ.
40.4.Үр дүнгийн гэрээний биелэлт, хэрэгжилтийн явц
байдалд үндэслэн үр дүнгийн гэрээг дүгнэх эрх бүхий
этгээд нь дараах арга хэмжээг авна.
40.4.1.Төсвийн үр дүнг сайжруулах, хэрэгжилтийг
эрчимжүүлэх талаар үүрэг өгч хяналт тавьж ажиллах
40.4.2.Хуульд заасан бүран эрхийнхээ хүрээнд
урамшуулах‚ хариуцлага тооцох
- 20.
3.Хамтын шийдвэр гаргалтба К.Эрроугийн дүрэм
АНУ-ын эдийн засагч Харвордын их сургуулийн
профессор Кеннет Эрроу “Бүх хүний хүсэл сонирхлыг
нэгэн зэрэг хангах шийдвэр хэзээ ч гардаггүй" гэсэн
дүрэм буюу боломжгүйн теоромыг боловсруулсан.
Кеннет Эрроу нь 1972 онд эдийн засгийн салбарын
нобелийн шагнал хүртсэн нэрт эдийн засагч, эрдэмтэн
хүн юм.
К.Эрроуг шийдвэр гаргалтын онолд үнэтэй хувь
нэмэр оруулсан гэж үздэг.
- 21.
Санал нэгтэй шийдвэргаргах зарчмаар бол бүх хүн
санал нэгдэж байж л шийдвэр гардаг.
Энэ нь хэнийг ч гомдоохгүй хувилбар мөн боловч
хэрэгжихэд хэцүү, зардал өндөртэйн дээр сонголтод
оролцогчид жинхэнэ сонирхлоо нуух, үнэд орох,
бусдыг хясах боох оролдлого хийх боломжтой.
Иймд бусад хувилбар нь ямар нэг хэмжээгээр
цөөнхийг зайлшгүй хохирооход хүргэдэг.
- 22.
К.Эрроугийн боловсруулсан дүрэмнь “хувь хүн
сонгогч нь төрөөс үр дүнтэй, хэрэгжих боломжгой
шийдвэр хүсэн хүлээж байдаг бол төр нь хувь хүн
бүрийн үр дүнтэй саналыг хүлээж авах боломжгүй
байдаг“ гэсэн дүрэм юм.
Төр бол нэг бие даасан хувь хүн сонгогчийн төлөөлөл
биш бөгөөд энэ нь олон арван мянган сонгогчийн
төлөөлөл болж байдаг.
- 23.
Тухайн нэг хувьхүн, сонгогч нь төрөөс өөрийн
хүсэл сонирхолд тохируулан шийдвэр гаргахыг хүлээх
шаардлагагүй бөгөөд энэ нь төрийн зүгээс ямар ч
боломжгүй гэдгийг нотлон харуулж байгаа юм.
- 24.