More Related Content
PPTX
PPT
PPT
PDF
PDF
Санхүүгийн эрсдэл ба өгөөж PPTX
PDF
PPTX
Нягтлан бодох бүртгэлийн үндэс хичээл 6 ШИДС What's hot
PDF
Бонд, бондын үнэлгээ, бондын зах зээл PDF
PDF
PPTX
PPTX
PDF
PDF
PDF
Sanhuugiin tailangiin shinjilgee 2 PPTX
PPTX
PPTX
PPTX
PPTX
лекц №11 капиталын зардал хөшүүргийн шин PDF
Лекц №10 Нэгж бүтээгдэхүүний өртөг тооцох аргууд PDF
Marketing management 11 lekts 2010 хуваарилалтын суваг PDF
Sanhuugiin undes L12.2019 - 2020 PPT
PPTX
PPTX
PDF
Similar to Sbeul12.2019 2020 on
PDF
DOC
Б.Болормаа Б.Чинбаяр - Валютын ханшийг тогтвортой байлгах арга замууд PPTX
PPTX
PPTX
PPTX
DOCX
New microsoft word document PPT
DOCX
DOC
курсын ажил валютын зах зээл түүнийг сайжруулах арга зам. PDF
валютын ханш ба төлбөрийн тэнцэл PPTX
PPT
PPTX
PDF
DOC
Г. Мөнххуяг - Монгол улс дах ам.долларын ханшийг шинжлэхүй нь DOCX
Т. Амартөр Ц. Оюут - Валютын ханш PPT
PDF
PDF
Олон улсын санхүүгийн асуудал /төлбөрийн баланс-төлбөрийн тэнцэл/, валютын ханш More from hicheel2020
PDF
PDF
PDF
PDF
PDF
PDF
PDF
Seminar 11. 2020 2021on -h PDF
PDF
PDF
PDF
PDF
PDF
PDF
PDF
PDF
PDF
PDF
PDF
PPTX
Sbeul12.2019 2020 on
- 1.
ГАДААД ВАЛЮТЫН ХАНШИЙНЭРСДЭЛ
1. Гадаад валют ба ханш
2. Гадаад валютын ханшийн эрсдэл
3. Гадаад валют арилжаа
4. Гадаад валютын актив ба пассив
5. Зохицуулалт
- 2.
1. Гадаад валютба ханш
Валютын ханш гэдэг нь нэг орны мөнгөний нэгжийг
нөгөө орны мөнгөн нэгжид харьцуулсан харьцаа юм.
Энэ нь нэг орны нэгж валютыг нөгөө орны хэдэн
нэгж валютаар илэрхийлэгдэхийг харуулдаг
хэмжигдэхүүн юм.
Жишээ нь: 1USD = 1430 MNT худалдаж авахыг
валютын ханш харуулдаг.
Үүнийг валютын шууд ханш гэдэг.
- 3.
Төгрөгийн ханш сулрахнь импортоос хамаарсан
эдийн засагтай манай улсын хувьд барааны үнийн
өсөлт, инфляцийн хөөрөгдлийг авчрах нэг үндсэн
нөхцөл болдог.
Валют: Монгол улсын үндэсний валют, гадаад валют,
улс хоорондын худалдаа, эдийн засгийн харилцааны
төлбөрт хэрэглэгдэж буй тооцооны нэгж, мөнгөжсөн
алт болон валютын үнэт зүйлсийг хэлнэ.
Валют зохицуулалтын тухай хууль (1994),
- 4.
Үндэсний валют: эргэлтэдбайгаа төлбөрийн чадвар
бүхий Монгл улсын мөнгөн тэмдэгт- төгрөг, түүгээр
илэрхийлэгдсэн бөгөөд олон улсын төлбөр тооцоонд
түгээмэл хэрэглэгддэг үнэт цаас, төлбөрийн хэрэгслийг
хэлнэ.
Гадаад валют: эргэлтэд байгаа төлбөрийн чадвар
бүхий нэг буюу хэд хэдэн гадаад улсын мөнгөн
тэмдэгт, тэдгээрээр илэрхийлэгдсэн бөгөөд олон улсын
төлбөр тооцоонд түгээмэл хэрэглэгддэг үнэт цаас,
төлбөрийн хэрэгслийг хэлнэ.
- 5.
Монгол улсын валютынзах, ханш:
Эрх бүхий банк, бирж, брокерийн компаниас эрэлт
нийлүүлэлтийн үндсэн дээр хийж байгаа валютын
арилжааны үйл ажиллагааг Монгол улсын валютын зах
гэнэ.
Монгол банк төгрөгийн гадаад валюттай харьцах
ханшийг зах зээлийн ханшид үндэслэн тус улсын
гадаад худалдаанд зонхилон хэрэглэж байгаа
тогтвортой ханш бүхий чөлөөтэй хөрвөдөг аль нэг
гадаад валютын тухайн үеийн ханштай жишин тогтоож
нийтэд зарлана.
- 6.
Валютын ханшид нөлөөүзүүлэгч хүчин зүйлс
Зах зээл дээр валютын ханш тухайн валютын эрэлт
нийлүүлэлтээр тодорхойлогддог боловч эдийн засгийн
болон бусад зүйлүүд валютын ханшинд нөлөөлдөг.
Эдийн засгийн онолын үүднээс валютын ханшид
дараах хүчин зүйлс нөлөөлдөг.
Үүнд:
• Гадаад, дотоодын мөнгөний нийлүүлэлтийн
харьцааны өөрчлөлт
- 7.
• Гадаад, дотоодынбодит үйлдвэрлэлийн харьцааны
өөрчлөлт
• Гадаадын ба дотоодын хүлээгдэж буй инфляцийн
хувь өөрчлөгдөх
• Гадаад, дотоодын ботид зээлийн хүүний өөрчлөлт
• Урсгал тооцоо
• Капитал тооцоо
• Хөрвөх чадвар
- 8.
Дээрх онолын хүчинзүйлээс гадна бусад хүчин
зүйлүүд валютын ханшинд нөлөөлдөг байна.
Үүнд:
• Гадаад валютын нөөцийн өөрчлөлт
• Гадаадын шууд хөрөнгө оруулалт
• Улсын гадаад өр
• Сонгуулийн амлалт
• Гадаадын зээл тусламж
• Дайн
• Хүн ам
• Гадаадад ажиллаж буй ажилчдын хувийн шилжүүлэг
• Валютын ченжүүд гэх мэт.
- 9.
Мөнгөний нийлүүлэлт валютынханшинд нөлөөлөх нь:
Олон улсын түвшинд эргэлдэж буй мөнгөний хэмжээ
их байх тусам түүний үнэ цэнэ нь харьцангуй бага
буюу хямд байна.
Жишээ нь: Гадаадын мөнгөний нийлүүлэлт тогтмол
байна гэсэн таамаглал дэвшүүлсэн гэж үзье.
Гадаадад зах зээлийн мөнгөний нийлүүлэлт тогтмол
байхад манай орны мөнгөний нийлүүлэт өссөн
тохиолдолд нийт зах зээл дээрх валютын ханш
суларна.
- 10.
Бодит үйлдвэрлэл валютынханшинд нөлөөлөх нь:
Гадаад зах зээлийн бодит үйлдвэрлэл тогтмол гэсэн
таамаглал тавъя.
Энэ үед манай улсын бодит үйлдвэрлэл өсвөл
мөнгөний тооны онолын дагуу дотоод валютын зах
зээлийн эрэлтийн гүйлгээ өснө. Энэ нь дотоодын
валютын ханшийг шууд чангаруулна.
Өөрөөр хэлбэл манай улсын экспортын хэмжээ
нэмэгдэх тусам гадаад орнууд бараа бүтээгдэхүүн
худалдаж авахын тулд валютын эрэлтийг өсгөх ба
манай валютын ханш чангарч ирнэ.
- 11.
Хүлээгдэж буй инфляцивалютын ханшинд нөлөөлөх
нь:
Худалдын авах чадвар нь унах магадлалтай
хөрөнгийг хүмүүс гар дээрээ байлгахыг хүсдэггүй.
Хэрэв тухайн улсын хэмжээнд бараа бүтээгдэхүүний
үнэ өсвөл валютынх нь худалдан авах чадвар буурдаг.
Хэрэв хүмүүсийн дотоодын хүлээгдэж буй инфляцийн
түвшин өндөр байвал манай орны валютын эрэлт
буурна.
- 12.
Зээлийн хүү валютынханшинд нөлөөлөх нь:
Гадаад эдийн засгийн зээлийн хүүний түвшин
тогтмол байхад дотоодын зээлийн хүү өсвөл манай
валютын эрэлт буурна.
Өнөөдрийн мөнгөн нэгжийг гар дээрээ байлган
ирээдүйн үнэ цэнээр тоглосноор бий болох ашгийн
тодорхой хэсэг нь тухайн мөнгөн нэгжээр
илэрхийлэгдсэн хадгаламж, үнэт цаас болон өрийн
бичгээс орж ирэх зээлийн хүүгээс тогтдог.
- 13.
Хөрвөх чадвар валютынханшинд нөлөөлөх нь:
Аливаа эдийн засгийн багтаамжаас шалтгаалан улс
гүрнүүдийн валютын хөрвөх чадвар харилцан адилгүй
байдаг.
Үүнээс шалтгаалан хөрвөх чадвар сайн валютын
эрэлт өндөр байхад хөрвөх чадвар муутай валютын
эрэлт бага байдаг.
- 14.
Импортоос хамаарсан эдийнзасагтай манай улсын
хувьд гадаад валютын хомсдолд үргэлж орж байдаг.
Энэхүү хомсдолоос үүдэн дээрхи онолын бус хүчин
зүйлс валютын ханшинд их нөлөөлж байна.
Монгол Улсад хийгдсэн олонхи судалгаагаар
төгрөгийн ханшинд цэвэр экспорт нөлөөлж байна
бусад хүчин зүйлс мэдрэмжгүй байна гэсэн дүгнэлт
гарсан байдаг.
- 15.
2.Гадаад валютын ханшийнэрсдэл
Сүүлийн жилүүдэд санхүүгийн байгууллага
харилцагчийн хэрэгцээ шаардлагыг хангах үүднээс
гадаад валютаар зээл олгох, хадгаламж татах, гадаад
валют арилжаанд оролцох мөн гадаадад шууд хөрөнгө
оруулалт хийх болсон.
Энэ тохиолдолд гадаад валютын ханш хэлбэлзсэнээс
санхүүгийн байгууллагын хүлээх алдагдлыг гадаад
валютын ханшийн эрсдэл гэнэ.
- 16.
Зарим банкууд орлогынэх үүсвэрийг нэмэгдүүлэх,
харилцагчиддаа бүрэн төгс үйлчилгээг үзүүлэх
зорилгоор валют арилжааны үйл ажиллагаанд
оролцдог боловч энэ талаар хуримтлуулсан мэдлэг,
дадлага туршлага бага, холбогдох эрсдэлийг урьдчилан
тооцох чадвар дутмаг байснаас алдагдал хүлээсээр
байна.
Гадаад валютын ханшийн эрсдэл гэдэг нь гадаад
валютын нээлттэй позицитой байхад ханшийн
өөрчлөлтөөс хүлээх алдагдлыг хэлнэ.
- 17.
Ямар тохиолдолд гадаадвалютын ханшийн эрсдэлд өртөх вэ?
• Гадаад валютын нээлттэй позицтой бол
• Гадаад валютын форвард позицтой бол
• Гадаад валютын арилжаанд оролцож байгаа
тохиолдолд гадаад валютын ханш өөрчлөгдөхөд
гадаад валютын ханшийн эрсдэлд өртөнө.
Гадаад валютын спот зах: Гадаад валютын арилжааг
ажлын 2 хоногийн дотор төлбөрийг төлж гадаад
валютыг хүлээн авч байгаа зах.
- 18.
Гадаад валютын форвардзах: Гадаад валютын
арилжааг ажлын 2-оос дээш хоногийн хугацаанд
төлбөрийг төлж гадаад валютыг хүлээн авч байгаа зах.
Гадаад валютын эрсдэлд өртөх цэвэр хэмжээ
Гадаад валютын ханшийн эрсэлд өртөх хэмжээг
гадаад валютын актив, пассивын зөрүүн дээр цэвэр
худалдан авалтыг нэмж тооцно.
Дээрх валютыг ханш тус бүрийн хувьд хийнэ. Нийт
гадаад валютын эрсдэлд өртөх хэмжээг ханш тус
бүрээр тооцсон хэмжээнүүдийг нэмж тооцно.
- 19.
Net exposure =(FXA - FXL) + (FXBougth - FXSold)
Энд:
Net exposure = Цэвэр эрсдэлд өртөх хэмжээ
FXA = Гадад валютын актив
FXL = Гадаад валютаарх өр төлбөр
FXBougth = Худалдан авсан гадаад валют
FXSold = Зарсан гадаад валют
Жишээ: Санхүүгийн зуучлагчийн тайлан тэнцэлд 100,0 мянган
долларын хадгаламж, 70,0 долларын зээл, бэлнээр 20,0 мянган
доллар байсан ба тухайн өдөр 10,0 мянган доллар худалдан
авч,5,0 мянган доллар зарсан бол цэвэр эрсдэлд өртөх хэмжээ
хэд вэ?
- 20.
Net exposure =(70.0 + 20.0 – 100.0) + (10.0 - 5.0) = - 5.0 мянган
доллар.
Хэрэв долларын төгрөгтэй харьцах ханш өсөж байгаа бол банк
ханшийн өөрчлөлтөөс алдагдал хүлээнэ.
Ханшийн өөрчлөлтөөс алдагдал хүлээхгүйн тулд цэвэр эрсдэлд
өртөх хэмжээг 0 болгох хэрэгтэй.
Үүний тулд нэмж 5,0 мянган доллар худалдан авч болох юм.
Энэ үед ханшийн өөрчлөлтөөс санхүүгийн зуучлагч алдагдал
хүлээхгүй.
Net exposure = (70.0 +20.0-100.0) + (15.0-5.0) = 0
- 21.
Гадаад валют арилжааныашиг, алдагдал
Ханшийн зөрүүнээс ашиг олохын тулд тухайн банк
тухайн валютын нээлттэй позицийн хэмжээ ихтэй байх
хэрэгтэй.
Мөн ханшийн таамаглалыг зөв хийх нь чухал. Хэрэв
ханшийн таамаглал бодит байдалтай ойролцоо байвал
таамагласан ашгаа олох боломжтой юм.
FX gain(loss) = Net exposure x FX Rate
Энд:
FX gain(loss) = Гадаад валютын арилжааны ашиг
алдагдал
Net exposure = Цэвэр эрсдэлд өртөх хэмжээ
FX rate = Гадаад валютын ханшийн өөрчлөлт
- 22.
Жишээ: Санхүүгийн зуучлагч100,0 паунд худалдан авах спот
хэлцэл хийсэн бөгөөд тухайн үеийн паундын төгрөгтэй харьцах
ханш 2330 байсан.
Санхүүгийн менежер валютын ханшийг өснө гэж таамаглаж
байсан бөгөөд 7 хоногийн дараа валютын ханш 2342 болсон
бөгөөд 100,0 паундаа зарна гэвэл гадаад валютын арилжаанаас
олох ашиг алдагдлыг тооц.
FX gain(loss) = 100,0 х (2342 - 2330) = 1,200,0 мянган төгрөг
Ханш өссөн тохиолдолд валют арилжаанаас 1,2 сая төгрөгийн
ашиг олно.
- 23.
Харин ханш буурч2321 болсон бол гадаад валютын
арилжаанаас олох ашиг алдагдалыг тооцож үзье.
FX gain(loss) = 100,0 х (2321- 2330) = - 900,0 мянган төгрөг
Ханш буурсан тохиолдолд санхүүгийн зуучлагч 900,0
төгрөгийн алдагдал хүлээхээр байна.
- 24.
3.Гадаад валют арилжаа
Forexнь гадаад валютын арилжааны зах бөгөөд зах
бөгөөд үндсэндээ 4 том бирж дээр төвлөрөн 7
хоногийн ажлын өдрүүдэд хоногийн 24 цагаар
ажиллаж байдаг.
Эдгээр биржүүд нь Их Британийн Лондон, АНУ-ын
Нью-Иорк, Австралийн Сидней, Японы Токио
хотуудад байрладаг бөгөөд тус бүр өглөөний 8 цагаас
оройн 17 цаг хүртэл ажилладаг ба бүгд сүлжээгээр
холбоотой байдаг тул хоногийн 24 цагийн алинд ч
арилжааны үйл явц тасалддаггүй байна.
- 25.
Өөрөөр хэлбэл Лондонгийнбирж хаахад Нью-
Иоркийн бирж дээр арилжаа явагдана.
Нью-Иоркийн бирж хаангуут Сиднейгийн бирж
дээр арилжаа үргэлжлэх гэх мэтээр тасралтгүй
явагддаг.
14 15 16 17 18 19 20 21 22 23 24 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13
London
New York
Sydney
Tokyo
- 26.
Эндээс ашиг олохгол зарчим нь ямар нэгэн валют,
үнэт цаасыг хямд байхад нь худалдаж авах буюу
үнэтэй байхад нь зарах замаар ханшийн зөрүүнээс
ашиг олох юм.
Энэхүү арилжаа нь эхэндээ зөвхөн томоохон банк
болон брокеруудын дунд явагддаг байсан бол одоо
хувь хүмүүс ч гэсэн брокерын компаниудаар
дамжуулан оролцох боломжтой болсон байна.
- 27.
Гадаад валют арилжаандоролцдог үндсэн
шалтгаанууд:
1. Олон улсын төлбөр тооцоог гүйцэтгэхийн тулд
2. Гадаадын шууд хөрөнгө оруулалт хийхийн тулд
буюу гадаадын компанийн гаргасан үнэт цаас
худалдан авахын тулд
3. Санхүүгийн байгууллага ханшийн эрсдэлээс
хамгаалах хедж хийхийн тулд
4. Спекуляци буюу ханшийн зөрүүнээс ашиг олохын
тулд гадаад валют арилжаанд оролцдог.
- 28.
4.Гадаад валютын активба пассив
Ханшийн эрсдэлд өртөх шалтгааны нэг нь гадаад
валютын актив пассивын зөрүүтэй байх.
Харилцагчийн шаардлагыг биелүүлэх, гадаад цар
хүрээгээ нэмэгдүүлэх, ашиг орлогоо нэмэгдүүлэх
шалтгааны улмаас санхүүгийн зуучлагчид нь ямар нэг
хэмжээгээр гадаад валютын актив, пассивтай байдаг.
Гадаад валютын актив, пассивын зөрүү их байх тусам
ханшийн өөрчлөлтөөс үүсэх, ашиг алдагдлын хэмжээ
их байна.
- 29.
Алдагдлаа бууруулахын тулдгадаад валютын актив,
пассивын зөрүүг бууруулах, бүр тэг болгох хэрэгтэй.
Гэвч бодит байдал дээр энэ хоёр үзүүлэлт тэнцдэггүй.
Гадаадын хөрөнгө оруулалтын өгөөж ба эрсдэл
Гадаадын хөрөнгө оруулалтын өгөөж нь орлого
зардлын зөрүү болон ханшийн өөрчлөлтийн
хэмжээнээс шалтгаалдаг.
Ханшийн өөрчлөлт нь санхүүгийн зуучлагчийн үйл
ажиллагаанаас хамааралгүйгээр өөрчлөгддөг.
- 30.
Энд:
K - Зээлийнөгөөж
Loan = Зээлийн төлбөр
Interest = Хүүний төлбөр
St = Зээл олгох үеийн валютын спот ханш
St+1 = Зээл төлөгдөх үеийн валютын спот ханш
Жишээ: Санхүүгийн зуучлагч нь 1 жилийн хугацаатай, 13% -
ийн хүүтэй, 10,000 долларын зээл олгосон. Тухайн үеийн спот
ханш 1420 байсан бол гадаад валютын зээлийн өгөөжийг тооц.
- 31.
Ханш өөрчлөгдөөгүй тохиолдолд
Зээлийнхэмжээ: 1420 = 10,000$ x 1420₮/$= 14,200,000 ₮
Нэг жилийн дараах хүү болон үндсэн төлбөрийн хэмжээ:
10,000 $ x (1+ 0.13) x1420₮/$=16,046,000 ₮
Зээлийн бодит өгөөж:
- 32.
Ханш буурч 1415болсон бол
Нэг жилийн дараах хүү болон үндсэн төлбөрийн хэмжээ:
10,000 $ x (1 + 0.13) x 1415₮/$ = 15,989,500 ₮
Ханшийн өөрчлөлтөөс хүлээх алдагдал =
= 11,300$ x (1415-1420) = -56,500₮
Зээлийн өгөөж:
- 33.
Ханш өсч 1425болсон бол
Нэг жилийн дараах хүү болон үндсэн төлбөрийн
хэмжээ:
10,000 $ x (1+0.13) x 1425₮/$ =16,102,500 ₮
Ханшийн өөрчлөлтөөс хүлээх алдагдал =
11,300$ x (1425 -1420) = 56,500₮
Зээлийн өгөөж:
- 34.
Ханш буурсан тохиолдолдсанхүүгийн зуучлагчийн
гадаад валютаар хийсэн хөрөнгө оруулалтын өгөөж
буурч байна.
Ханш өссөн тохиолдолд санхүүгийн зуучлагчийн
гадаад валютаар хийсэн хөрөнгө оруулалтын өгөөж
өсч байна.
Эдгээр тооцооллыг мөн гадаад валютын өр
төлбөрийн хувьд хийх боломжтой.
- 35.
Гадаад валютын өртөлбөрийн хувьд ханш өссөнөөр
эх үүсвэрт төлөх өртөг нэмэгдэх ба ханш буурсан
тохиолдолд санхүүгийн зуучлагчид ашигтай буюу
төлөх өртгийн хэмжээ буурах юм.
Ханшийн эрсдэлд хамгаалах хедж хийх
Ханшийн эрсдэлээс хамгаалах хеджийг тэнцлийн
болон тэнцлийн гадуурх гадаад валютын хувьд хийж
болно.
Тэнцлийн хедж нь хүүний эрсдэлээс хамгаалах
зорилгоор жигнэсэн дундаж хугацааны зөрүүг
бууруулах арга хэмжээ авна
- 36.
Тэнцлийн гадуурх хеджнь форвард, фьючерс,
опционы гэрээ хэлцлийг ашиглан хийх боломжтой.
Дээрх жишээн дээр ханш буурснаас санхүүгийн
зуучлагч алдагдал хүлээж байсан.
Энэ алдагдлыг бууруулахын тулд зээлийн үндсэн
төлбөр болон хүүний орлогыг өнөөдрийн тохиролцож
буй форвард валютын ханшаар ирээдүйд зарах
нөхцөлтэй форвард гэрээг байгуулж болно.
- 37.
Өнөөдрийн ханшаар долларынзээлийн хүлээгдэж буй
орлогыг зарснаар санхүүгийн байгууллага нь ирээдүйн
спот ханшийн тодорхойгүй байдлыг багасгана.
Санхүүгийн зуучлагч 1 жилийн хугацаатай долларын
зээлийн үндсэн болон хүүний төлбөрийн хэмжээтэй
долларыг зарах форвард гэрээ хийснээр гадаад валютын
эрсдэлээс зайлсхийж буй арилжааг авч үзье.
- 38.
Жишээ: Дээрх жишээнээсхарахад нэг жилийн дараа
хүлээгдэж буй зээл болон хүүний төлбөрийн хэмжээ 11,300
доллар, тухайн үеийн спот ханш 1420 байсан.
Ирээдүйд ханш буурна гэж таамаглаж байгаа бөгөөд 1 жилийн
дараа 11,300 долларыг 1420 форвард ханшаар зарна гэж үзье.
Нэг жилийн дараа хүлээх алдагдал: 11,300 х (1415-1420)= -
56500 ₮
11,300$- ыг 1420- оор зарж спот зах зээл дээрээс 1415-аар
11,300$ -ыг худалдаж авна гэвэл
Нэг жилийн дараах форвард арилжааны ашиг 11300 х (1420-
1415) = 56500
Валют арилжааны цэвэр ашиг алдагдал: 56500 -56500 = 0 буюу
ханшийн бууралтаас Форвард гэрээ ашиглан хамгаалж, хедж
хийж чадлаа.
- 39.