ХАЛДВАРЫН ЭСРЭГ ДАРХЛААНЫ
МӨН ЧАНАР, АНГИЛАЛ
ЛЕКЦ № 5
Н. Батсуурь PhD. DVM
Энэ хичээлээр олж авах ойлголт
 Халдвар үүсгэгчид бие махбодын мэдрэг ба
тэсвэрлэх чанар гэж юу болох;
 дархлааны талаарх ерөнхий ойлголт, түүний
хэлбэр ба төрөл;
 дархлаа үүсэн хөгжихөд нөлөөлөгч гол хүчин
зүйлүүд;
 вирусээр үүсгэгддэг халдварт өвчний үед үүсэх
дархлааны онцлогийн талаархи ойлголт
Халдварт өвчний үүсгэгчид БМБ-ын мэдрэг ба
тэсвэрт чанар.

Мэдрэг чанар гэдэг нь малын биемахбодь (БМБ) эмгэг
төрүүлэгч бичил биеийн халдварлан орох, үржих, амьдрах
үйл ажиллагаанд дасан зохицохын төлөө үзүүлж буй цогц
хариу урвал бөгөөд халдварын үйл явцаар илэрдэг.
Мэдрэг чанар гэдэг нь үл мэдрэг чанарын эсрэг ойлголт.
Энэ нь тухайн цаг мөч дэх мал амьтны биемахбодийн
онцлогоос хамаарч хүчтэй, эсвэл сул байж болно.
 Мал амьтны зан төлөв нь түүний амьдралын нөхцөл,
мэдрэлийн тогтолцооны төгөлдөршил, удамшлын
өгөгдлүүдээс хамаардаг.
 Хариу урвалт чанар нь БМБ өөрийн амьдралын үйл
ажиллагааны өөрчлөлтөнд хариу үзүүлж, гадаад орчинд
дасан зохицох чадварыг хэлдэг.
 Хариу урвалт чанар нь гадаад орчны цочроогч хүчин
зүйлүүдийн нөлөөллөөр зохицуулагч тогтолцооны
хөгжлийн явцад үүсэн бий болсон хувьслын үр дүн юм.
 БМБ-ын иммунобиологийн хариу урвалт чанар
гэдэг нь харилцан холбоотой олон үзэгдлүүдийн
нийлбэр байдаг. Түүнд халдварт өвчний үүсгэгчийг
үл мэдрэх чадвар буюу дархлаа, эдийн биологийн
үл зохицолтой холбогдсон хариу урвал, хэт мэдрэг
байдал зэргийг хамруулж үздэг.
 Эдгээр хариу урвалууд нь ерөнхийдээ хамгаалах
шинжтэй бөгөөд БМБ-ын дотоод орчны тогтвортой
байдлыг хадгалан барьж байхад чиглэгддэг
(гомеостаза).
 Мэдрэг чанар нь зүйлийн болон хувийн гэсэн 2
хэлбэртэй байж болно.
 Зүйлийн мэдрэг чанар гэдэгт аль нэг халдварт
өвчний үүсгэгчид тодорхой дүрсийн мал амьтны
үзүүлэх хариу урвалыг ойлгох бөгөөд тэр нь
аажим хувьсах хөгжлийн явцад тухайн амьтны
физиологийн үйл ажиллагаа зохицон дасаж,
удамшсантай холбоотой байдаг.
 Хувийн мэдрэг чанар нь малын БМБ-ын
хамгаалах механизмуудыг дайчлагч-төв
мэдрэлийн системтэй хамаатай. Мөн дээд
мэдрэлийн үйл ажиллагааны хэв шинж,
бодисын солилцоо, дотоод шүүрлийн
булчирхайнуудын үйл ажиллагаатай холбоотой.
 Тэгвэл БМБ-ын тэсвэрт чанар гэдэг нь гаднын
цочроогч болон эмгэг төрүүлэгч бичил биетний
үйлчлэлд өвөрмөц бусаар тэсвэртэй байх
төрөлхийн чадвар юм.
 Энэ нь малын төрөл, үүлдэр, нас, биеийн галбир,
физиологийн байдлаас хамаарах бөгөөд тодорхой
нөхцөлд түүний оршин тогтнох ерөнхий тэсвэрт
чадварыг харуулдаг.
 Мал амьтан бүрийн бие махбодод аливаа
халдвараас сэргийлэн тэмцэх өвөрмөц бус
төрөлхийн физиологийн үйл ажиллагаа заяагдсан
байдаг. Үүнийг байгалийн хориг ч гэж ярьдаг.
 Амьтны биед өвчин үүсгэгч нэвтрэн ороход хамгийн
эхэнд арьс, салст бүрхүүл ихээхэн саад учруулдаг.
 Гэмтээгүй эрүүл арьс, салст бүрхүүл нь ихэнхи
эмгэг төрүүлэгч нянг дотогш нэвтрүүлдэггүй бөгөөд
хүчиллэг орчинтой учраас бактерийг алж устгах
бактерицид үйлчилгээ үзүүлж мөөгөнцөрөөс бусад
нянгийн үржлийг саатуулдаг онцлог чадвартай
байдаг.
 Гэвч бруцеллёз, тулярами, үлд, цахлай зэрэг зарим
өвчний үүсгэгчид хэвийн эрүүл арьс, салст
бүрхүүлээр бие махбодод чөлөөтэй нэвтрэн ордог
байна.
 Хөлс,тосны булчирхайн шүүрэл нь цус задлагч
стрептококк, сальмонелл, гэдэсний савханцар
зэргийн үржил хөгжлийг саатуулагч үйлчилгээтэй
байдаг
 Хөлс хүчиллэг урвалтай байдаг нь түүний
найрлаганд лизоцим хэмээх бодис агуулагддагтай
холбоотой.
 Лизоцим нь нулимс, шүлс, цусны ийлдэс, сүү болон
биемахбодийн бусад шингэнд байдаг ба нянгийн
бүрхүүлийг хайлуулж алж устгах хүчтэй үйлчилгээтэй
 Амьсгалын замын намираа хучуур эд нь БМБ –иос нянг
зайлуулж гадагшлуулахад идэвхитэй оролцдог.
 Бактерийн өсөлтийг саатуулах үйлчилгээ хоол, тэжээл
боловсруулах зам, ялангуяа ходоод, арванхоёр хуруу
гэдэсний шүүрэлд байдаг.
 Шээс бэлгийн замын хүчиллэг орчин ч гэсэн хамгаалах
үйлчилгээтэй.
 Мөн бүх төрлийн тунгалагийн зангилаанууд хамгаалах
үйлчилгээтэй байна.
 Гэмтсэн арьс, салст бүрхүүлээр дамжин биед
нэвтрэн орсон эмгэг төрүүлэгч бичил биетнүүд
фагоцитозод орох ба үрэвсэл үүсгэх байдлаар
саармагжин хоргүйждэг.
 Цусны цагаан эс нянг барьж залгих үзэгдлийг
Фагоцитоз гэдэг бөгөөд үүнийг анх Оросын
эрдэмтэн Мечников нээжээ. Энэ хүн бол “
Залгиур эсийн онол”- ыг үндэслэгч юм.
 Өвчин үүсгэгч нь нэвтрэн орсон хэсэг газартаа
эсвэл тунгалагийн зангилаанд үржиж, үрэвсэл
үүсгэх явдал нь хамгаалах чухал үүрэг гүйцэтгэж
байгаа хэрэг юм. Монголчууд малын мах идэхдээ
булчирхай иддэггүй нь үүнийг мэддэгтэй
холбоотой .
 Үрэвслийн голомтод үржиж байрласан бичил
биетнүүдийн зарим хэсэг нь лейкоцит,
макрофагийн үйлчлэлийн үр дүнд бүрэн устдаг.
 Фагоцитозын үзэгдэл нь эмгэг төрүүлэгч нянгаас
хамгаалах чухал ач холбогдолтой.
 Микро ба макрофагад залгигдсан бичил
биетнүүд бүрэн задарсан тохиолдлыг “гүйцэт
фагоцитоз” гэнэ.
 Зарим тохиолдолд ялангуяа бруцеллёз өвчний
үед үүсгэгч бүрэн гүйцэт үхдэггүй тэр бүү хэл
фагоцит дотор үрждэг тал ч бий. Үүнийг “гүйцэт
биш фагоцитоз” гэж нэрлэдэг.
 Гэвч фагоцитозын энэ үйлдэл нь зөвхөн
бактерит өвчний үед л яригддаг асуудал юм.
 Дээр дурдсан эсийн хамгаалалтын тогтолцооноос гадна
шингэний хүчин зүйлүүд болох агглютинин,
гемаглютинин, гемолизин зэрэг хэвийн гэж нэрлэгдэх
эсрэгбиемүүд нь элдэв нянгаас хамгаалан саатуулах
үйл ажиллагааг гүйцэтгэдэг.
 Эдгээр нь өвчлөөгүй эрүүл, ямар нэг вакцин таригдаагүй
мал амьтны цусны ийлдсэнд бага хэмжээтэйгээр
агуулагддаг.
 Цусны урсгал болон биемахбодын бусад эдэд нэвтрэн
орсон нянг хоргүйжүүлэхэд шингэний хамгаалах хүчин
зүйл чухал үүрэгтэй.
 Цусны сийвэн ба эдийн шингэнд бактерийн өсөлтийг
саатуулагч өвөрмөц бус бодис болох лизоцим, хэвийн
бактериолизин, комплемент (хавсрага) агуулагддаг.
 Эрүүл малын цусны сийвэнд агуулагддаг хавсрага нь
зарим нянг үхүүлэх үйлчилгээтэй. Тэднийг
эсрэгтөрөгчийг задалдаг шинж чанараар нь
“алфализин” гэж нэрлэдэг тал бий.
 Абластин саатуулагч гэж хэрлэгдэх өвөрмөц бус
шингэний хүчин зүйл нь зарим өвчин үүсгэгчийн
үржлийг зогсоох чадвартай байдаг.
 Үхэр, гахай, хулгана, харх болон бусад амьтны
цусанд пропердин гэдэг бодис агуулагддаг болох нь
мөн тогтоогдсон байдаг.
 Цусны сийвэн дэх пропердин нь магнийн ион,
хавсрагын бүтцийн хэсгийг агуулсан түүнийг
бүрдүүлэгч пропердины тогтолцооны бүтцэд багтдаг.
 Эдгээр тогтолцоо нь хүний цусан суулга болон
Ньюкаслын өвчин үүсгэгч вирусыг ч
саармагжуулдаг аж.
 Пропердины тогтолцооны энэ шинж чанарыг
БМБ-ын байгалийн тэсвэрт чанарын нэг илрэл
гэж судлаачид үздэг байна.
 Ийм байдлаар БМБ янз бүрийн хамгаалтын
зүйлсээр ихээхэн хангагдсан байдаг. Энэ
хамгаалалтын тогтолцоонд төв мэдрэлийн
тогтолцоо чухал үүрэгтэй бөгөөд түүний
оролцоотойгоор холбогдох зохицуулалт явагддаг
байна.
 Вирусын халдварын үед явагдах
дархлаа.
 Нянгийн эсрэг дархлааны үед явагддаг фагоцитозын
урвалын чухал үүргийг вирусын халдварын үед
явагддаг эсээс чөлөөлөгдсөн вирионыг залгин
задалдаг идэвхигүй фагоцитозын хүчин зүйлтэй
адитган ойлгож болохгүй.
 Фагоцитозын идэвхгүй байдлын нилээд хэдэн хүчин
зүйл тогтоогдсоноос гадна вирусын халдварт
өвөрмөц бусаар тэсвэрлэх үзэгдэлд нөлөөлөхдөө
түүний эгэл хэсгийн хэмжээ өчүүхэн бага байдгаар
тайлбарлагдсан байна.
 БМБ-д фагоцитоз үзэгдэл явагдахад
өвчин үүсгэгч бичил биетний хэмжээ 300
нм- ээс багагүй хэмжээтэй байх ёстой.
 Маш бага хэмжээтэй бичил биетэн микро
болон макрофагийн цочроогч болж
чаддаггүй.
 Вирусын дархлааны онцлог үүнд
оршино.
 БМБ-д халдварласан вирус үндсэндээ эсийн
дотор байрладаг учраас фагоцитозын үзэгдэл
шууд вирустэй биш түүний оршин байдаг
халдварлагдсан улаан эс тромбоцит болон бусад
эсүүдтэй хамт явагдана.
 Ийм тохиолдолд вирус фагоцит эсийн цитоплазмд
байрладаг учраас амархан устахгүй харин ч БМБ-
ын шингэн орчинд байснаас илүү эсрэгтөрөгчийн
үйлчлэлээс зохих хэмжээгээр хамгаалагдсан
байдаг.
 Вирусын халдварын үеийн фагоцитозын урвал нь
бүрэн бус фагоцитозод тооцогдоно.
 Өвөрмөц бус хамгаалах чадвар буюу ердийн байгалийн
тэсвэрт чанар нь гадаад орчны нөхцөлөөс ихээхэн
хамаардаг. Гадны нөлөө биемахбодын эсэргүүцлийг
сулруулж халдварт өртөх нөхцөлийг бүрдүүлнэ.
 Мал амьтны тэсвэрт чанарыг эрс доройтуулдаг
үйлдлийг онцгой хэт цочруулагч буюу стресст хүчин
зүйл гэж нэрлэдэг.
 Стресст хүчин зүйлийг физикийн, химийн, тэжээлийн,
гэмтлийн, арчилгаа маллагааны, эдэлгээний,
биологийн, мэдрэлийн гэх мэтээр ерөнхийлэн ангилж
болно.
 Физикийн хүчин зүйл- хэт халуун, хэт хүйтэн, хүчтэй
чимээ шуугиан болон халуун наранд удаан байлгах,
байран маллагаатай шувуу, гахайг гэнэт хүчтэй гэрэлд
оруулах.
 Химийн хүчин зүйл- амьтны байрны доторхи агаарт
шүвтэр, хүхэрт устөрөгч, нүүрсхүчлийн хийн
агууламжзөвшөөрөгдөх хэмжээнээс хэтрэх, угаалга
туулгалтын химийн бодисын тунг хэтрүүлэх зэрэг.
 Тэжээллэгийн холбогдолтой хүчин зүйл-өлсгөх, цангаах,
тэжээлийн жорыг гэнэт өөрчлөх, бэлчээрийн маллагаатай
манай орны хувьд хорт ургамал болон хужир шүү, бусад
эрдэс бодист хордуулах, бага насны мал, төлийг буруу
тэжээх гэх мэт хүчин зүйлүүд орно.
 Гэмтэлтэй холбогдсон хүчин зүйл- бэлчээрийн нөхцөлд
хад асга,гуу жалга руу унах, чулуунд цохиулах,
хатуурсан цас, мөсөнд малын хөл гэмтэх, олноор нь
шахсанаас хавирга хугарах, бэртэх гэмтэх зэрэг
тохиолдлууд багтана. Мөн мал, амьтныг төрөл бүрийн
тээврийн хэрэгслээр тээвэрлэх явцад болон голын ус
гаталгах төхөөрөмжинд гэмтээж бэртэл үүсгэх зэрэг
бүхий л тохиолдол байж болно.
 Мөн арчилгаа маллагаа, эдэлгээний үүдэлтэй стресст
эх, төлийг эрт салгах, байр хашаанд удаан хугацаагаар
хашиж хорих, уналга эдэлгээний малын уяа сойлгыг
алдагдуулснаас болж үүсэх төрөл бүрийн согог, гэм,
эдэлгээний малын тоног хэрэгсэл тохироогүй, малыг
унагах, бэхлэх үеийн төрөл бүрийн гэмтлүүд багтана.
 Биологийн гаралтай стресст халдварт паразит өвчнүүд,
урьдчилан сэргийлэх тарилга, туулгалт,угаалга,
боловсруулалт хамаарагдана.
 Амьтны мэдрэлийн гаралтай стресс олон жил уралдсан
морь тэмээнд илүү тохиолдоно.
 Стресст хүчин зүйлүүд нь бөөрний дээд булчирхайн
шүүрлийг зохицуулдаг аденокортикойд дааврыг
ихэсгэхэд дэм болдог. Кортикойд даавар нь эмгэг
төрүүлэгч биед нэвтрэн орсон тэр хэсэгт “involution”
хэмээх үзэгдэл явагдахад хүчтэй нөлөөлдөг бөгөөд энэ
нь халдвар үүсгэгч биед тархахад хүргэдэг байна.
 Ямарч халдварын хөгжлийн үед ерөнхий хамгаалах
урвал нь аажимдаа өвөрмөц чиглэлтэй болж ирдэг.
 Тодорхой үүсгэгчийн нөлөөгөөр фагоцитозын идэвхи
дээшилж янз бүрийн эд, эсийн урвалт чанар өөрчлөгдөж
нянгийн үүдэлтэй эсрэгтөрүүлэгчийн нөлөөгөөр өвөрмөц
эсрэгбием иммуноглобулиныг боловсруулан гаргадаг.
Дархлаа бол байгалийн болон зориудын шалгарлаар бий
болсон БМБ-ын дасан зохицох чанар, паразитлагч БМБ
болон эзэн амьтны хоорондын харилцааны урт хугацааны
явцад гарсан хувьсах өөрчлөлтийн үр дүн юм.
 Дархлаа- immunitas (ямар нэг зүйлээс чөлөөлөгдөх)
Өвчин үүсгэгч амьд биетүүд, тэдний амьдралын явцад
гарсан бүтээгдэхүүнүүд болон бусад харь гаралтай бодист
биемахбодийн өвөрмөц үл мэдрэг байдлыг дархлаа гэнэ.
 Үл мэдрэг байдал нь БМБ-ын дотоод тогтвортой
байдлыг хангахад чиглэсэн физиологийн цогц
хамгаалах урвал юм.
 Амьтны энэхүү чадвар нь төрөлхийн болон олдмол
шинжтэй байдаг. Удамшил зүйн талаас нь авч үзвэл
БМБ харь гаралтай материалыг өөрийнхөөсөө ялган
таних онцгой чадвартай байдаг.
 Дархлаа бүрэлдэн тогтоход малын БМБ–ын бүхий л
хамгаалах тогтолцоо оролцож, тэдгээрийн үйл
ажиллагаа харилцан уялдаатай явагддаг.
Ясны чөмгөнд үүсдэг ч сэрээ булчирхайд
хөгждөг. Сэрээ булчирхайд үүсдэг өвөрмөц антиген
холбогч рецептортой. Үүнийг нь Т-эсийн TCR гэх
бөгөөд антиген илчлэгч эсийн болон халдварт өртсөн
өөрийн эсийн гадагргуугийн MHC бүрдэлд
бэхлэгдсэн харийн антигеныг таньдаг.
TCR болон MHC бүрдэл хоорондын харилцан
үйлчлэлийн дүнд Т-эс идэвхижин өсч олширдог.
Т-лимфоцитүүд (Т-эсүүд)
 MHC гэдэг нь дархлааны эсүүд болон өөрийн эсүүд
хоорондын харилцан үйлчлэлийг нөхцөлүүлж байдаг
эсийн гадаргуугийн молекул юм. Хүнд үүнийг мөн human
leukocyte antigen буюу хүний эдийн тохирооны их
бүрдэл (HLA) хэмээдэг.
 Хүн бүрт MHC I бүрдлийн 6 молекул харин MHC
II бүрдлийн 12 молекул байна. Молекул бүр өөр өөр
антигены амин хүчлийн дарааллыг танин илчилдэг.
 MHC I бүрдэл хүний бүх бөөмт эсийн гадаргууд
оршдог. Тэдгээр нь эсийн дотор цитозолд орших харийн
антигенийг танин эс хордуулагч Т-эсүүд
буюу CTL эсүүдэд танигддаг. Харин MHC II бүрдэл
лимфойд эгнээний эсүүдийн гадаргууд л илрэх ба
ликосом, эндосом дахь харийн антиген болон эсийн
гадна оршин харийн антигеныг танин Т-эсүүдэд T helper
cells танигддаг.
Т-лимфоцитүүд (Т-эсүүд)
 Ясны чөмгөнд боловсорно.
 Шингэний дархлаанд гол үүрэг гүйцэтгэнэ. Олон төрлийн
эсрэгбиеийн нийлэгжилтийг явуулдаг. Хэд хэдэн төрлийн
В-эсүүд байх боловч зөвхөн санамжийн В эс болон
сийвэнт эсийн талаар товч тайлбарлая.
 Санамжийн эс харийн антигений эсрэг өрнөж буй
дархлааны хариу урвалын үр дүнд санамжийн эс бий
болдог. Энэхүү эсүүд өвөрмөц нэг антигений эсрэг
чиглэсэн байна. Санамжийн эсүүд цусны эргэлтэд удаан
хугацааны турш байх бөгөөд адил антиген биед нэвтрэх
буюу давтан халдварын үед маш түргэн хугацаанд эсрэг
хариу урвал өрнүүлдэг.
B-лимфоцит (B-эс)
 Сийвэнт эс нь эсрэгбиеийг маш их хэмжээгээр
нийлэгжүүлэх чадвартай бөгөөд нэг эс нэг л төрлийн
өвөрмөц антигений эсрэг эсрэгбие нийлэгжүүлнэ.
Идэвхижсэн В эс сийвэнт эс болон хувирахад нэг сийвэнт
эс бүх төрлийн эсрэгбиеийг нийлэгжүүлэхгүй харин
өвөрмөн нэг эсрэгбиеийг л нийлэгжүүлнэ.
 B-эсийн идэвхижил Т-эс хамааралт эсвэл Т үл хамааралт
замаар явагдаж болно. MHC молекул зөвхөн пептидийг
илчилдэг тул нүүрс ус бүхий антиген В эсийн
гадаргуугийн рецептортой шууд холбогдон В эсийг
идэвхижүүлж болно
 Эсрэгбие нь В эсээс ялгарах том молекулт уургийн
бүрдэл юм. Тэдгээр нь Хүнд гинж ба хөнгөн
гинжээс тогтдог. Өөр өөр эсрэгбие тодорхой нэг үүрэг
гүйцэтгэнэ.
B-лимфоцит (B-эс)
 Тэгэхээр дархлаа тогтолцоо гэдэг бол маш том
ойлголт төдийгүй энгийнээр хэлэхэд гадны
довтолгооноос өөрийгөө хамгаалах бие махбодын
тэмцлийг хэлдэг.
 Секунд бүрт тэрбумаараа тоологдох өвчин үүсгэгчид
довтолж байдаг. Тэдгээрийн эсрэг дархлаа тогтолцоо
байнга ажиллаж байдаг.
 Дархлаа тогтолцоо гэдгийн цаана 21 цэрэг бүхий
дархлааны эсүүд ажилладаг. Тэдгээр нь тус бүр
өөрийн гэсэн үүрэгтэй, хоорондоо нягт харилцан
уялдаатай ажиллаж биднийг хамгаалдаг.
Дүгнэлт
 Та санаандгүй гараа исгэчихлээ гэхэд арьсны
зүсэгдсэн хэсгээр бактер нэвтэрч эхний 20 минутад
хэдэн мянгаараа өсөж үржин олширдог. Энэ үед
таны дархлаа тогтолцооны хамгийн том эс болох
Макрофаг дайны талбарт ирдэг.
 Макрофаг эс бактерийг залгин фермент ялгаруулж
түүнийг устгадаг. Ингэснээр үрэвсэл эхэлдэг. Энэ
үед гэмтсэн хэсгийн судасны ханаар үрэвслийн
шингэн ялгарч хавдаж, улайж, халуу оргиж эхэлдэг.
Макрофаг залгиж устгасан нянгийн талаарх
мэдээллийг боловсруулдаг бөгөөд үүний үр дүнд
энэхүү нянг устгах аргыг олдог.
 Үүний дараагаар цусанд байх дархлааны
нейтрофил эсийг дуудан нянг устгах аргыг зааж
өгөн тулаанд дагуулан ордог.
 Энэ байдлаар НЯН Дархлааны эсүүдийн
хоорондох тэмцэл 5 хоногийн турш үргэлжилбэл
сэртэнт эс идэвхжин неитрофил эсээс нянг хэрхэн
амархан устгах талаар мэдээллийг авсанаар
тулаанд нэмэлт хүч болон ордог.
 Ингээд халдварыг бүрэн устгаж чадахгүй бол
бактерийг устгах шаардлагатай Т эсийг
идэвхжүүлдэг байна.
 Т эс нь лимфийн зангилаанд очиж зэвсгийн үйлдвэр
болох В эсийг өдөөдөг. Үүний үр дүнд олон тооны
эсрэг бие үйлдвэрлэгддэг.
 Эдгээр эсрэг бие нь бактертай холбогдсоноор
дархлааны эсүүд бактерийг маш амархан устгах
боломжтой болдог.
 Ингээд дархлааны эсүүд цаашид тулалдах
шаардлагагүй болсон гэсэн мэдээлэл ирэх үед
өөрийгөө устгадаг.
 Эдгээр олон шат дамжлагатай дайны дараа уг
бактерийг устгах мэдээллийн сан бүхий В эс үүсч
дахин энэ бактер биед нэвтрэхэд маш түргэн аюулгүй
болгох чадвартай болдог байна.
Мэдээллийн эх сурвалж:
1. А. А. Конопаткин “Эпизоотология и инфекционные
болезни сельскохозяйственных животных” М. 1984;
2. Г.Цэвэгмэд “Мал, амьтны халдварт өвчин” УБ. 2000;
3. А.Хөхөө “Мал эмнэлгийн ерөнхий халдвар судлал”
УБ. 2011;
4. И.А. Бакулов и др. “Руководство по общей
эпизоотологии” М. “Колос” 1979;
5. B.Toma .. ect Applied Veterinary Epidemiology;
6. Micheal Thrusfield Veterinary Epidemiology;
7. С.Төгсдэлгэр, С.Эвлэгсүрэн Тархварзүйн үндэс;
Анхаарал тавьсанд баярлалаа

Presentation 5 халдварын эсрэг дархлааны мөн чанар, ангилал

  • 1.
    ХАЛДВАРЫН ЭСРЭГ ДАРХЛААНЫ МӨНЧАНАР, АНГИЛАЛ ЛЕКЦ № 5 Н. Батсуурь PhD. DVM
  • 2.
    Энэ хичээлээр олжавах ойлголт  Халдвар үүсгэгчид бие махбодын мэдрэг ба тэсвэрлэх чанар гэж юу болох;  дархлааны талаарх ерөнхий ойлголт, түүний хэлбэр ба төрөл;  дархлаа үүсэн хөгжихөд нөлөөлөгч гол хүчин зүйлүүд;  вирусээр үүсгэгддэг халдварт өвчний үед үүсэх дархлааны онцлогийн талаархи ойлголт
  • 3.
    Халдварт өвчний үүсгэгчидБМБ-ын мэдрэг ба тэсвэрт чанар.  Мэдрэг чанар гэдэг нь малын биемахбодь (БМБ) эмгэг төрүүлэгч бичил биеийн халдварлан орох, үржих, амьдрах үйл ажиллагаанд дасан зохицохын төлөө үзүүлж буй цогц хариу урвал бөгөөд халдварын үйл явцаар илэрдэг. Мэдрэг чанар гэдэг нь үл мэдрэг чанарын эсрэг ойлголт. Энэ нь тухайн цаг мөч дэх мал амьтны биемахбодийн онцлогоос хамаарч хүчтэй, эсвэл сул байж болно.
  • 4.
     Мал амьтнызан төлөв нь түүний амьдралын нөхцөл, мэдрэлийн тогтолцооны төгөлдөршил, удамшлын өгөгдлүүдээс хамаардаг.  Хариу урвалт чанар нь БМБ өөрийн амьдралын үйл ажиллагааны өөрчлөлтөнд хариу үзүүлж, гадаад орчинд дасан зохицох чадварыг хэлдэг.  Хариу урвалт чанар нь гадаад орчны цочроогч хүчин зүйлүүдийн нөлөөллөөр зохицуулагч тогтолцооны хөгжлийн явцад үүсэн бий болсон хувьслын үр дүн юм.
  • 5.
     БМБ-ын иммунобиологийнхариу урвалт чанар гэдэг нь харилцан холбоотой олон үзэгдлүүдийн нийлбэр байдаг. Түүнд халдварт өвчний үүсгэгчийг үл мэдрэх чадвар буюу дархлаа, эдийн биологийн үл зохицолтой холбогдсон хариу урвал, хэт мэдрэг байдал зэргийг хамруулж үздэг.  Эдгээр хариу урвалууд нь ерөнхийдээ хамгаалах шинжтэй бөгөөд БМБ-ын дотоод орчны тогтвортой байдлыг хадгалан барьж байхад чиглэгддэг (гомеостаза).  Мэдрэг чанар нь зүйлийн болон хувийн гэсэн 2 хэлбэртэй байж болно.
  • 6.
     Зүйлийн мэдрэгчанар гэдэгт аль нэг халдварт өвчний үүсгэгчид тодорхой дүрсийн мал амьтны үзүүлэх хариу урвалыг ойлгох бөгөөд тэр нь аажим хувьсах хөгжлийн явцад тухайн амьтны физиологийн үйл ажиллагаа зохицон дасаж, удамшсантай холбоотой байдаг.  Хувийн мэдрэг чанар нь малын БМБ-ын хамгаалах механизмуудыг дайчлагч-төв мэдрэлийн системтэй хамаатай. Мөн дээд мэдрэлийн үйл ажиллагааны хэв шинж, бодисын солилцоо, дотоод шүүрлийн булчирхайнуудын үйл ажиллагаатай холбоотой.
  • 7.
     Тэгвэл БМБ-ынтэсвэрт чанар гэдэг нь гаднын цочроогч болон эмгэг төрүүлэгч бичил биетний үйлчлэлд өвөрмөц бусаар тэсвэртэй байх төрөлхийн чадвар юм.  Энэ нь малын төрөл, үүлдэр, нас, биеийн галбир, физиологийн байдлаас хамаарах бөгөөд тодорхой нөхцөлд түүний оршин тогтнох ерөнхий тэсвэрт чадварыг харуулдаг.
  • 8.
     Мал амьтанбүрийн бие махбодод аливаа халдвараас сэргийлэн тэмцэх өвөрмөц бус төрөлхийн физиологийн үйл ажиллагаа заяагдсан байдаг. Үүнийг байгалийн хориг ч гэж ярьдаг.  Амьтны биед өвчин үүсгэгч нэвтрэн ороход хамгийн эхэнд арьс, салст бүрхүүл ихээхэн саад учруулдаг.  Гэмтээгүй эрүүл арьс, салст бүрхүүл нь ихэнхи эмгэг төрүүлэгч нянг дотогш нэвтрүүлдэггүй бөгөөд хүчиллэг орчинтой учраас бактерийг алж устгах бактерицид үйлчилгээ үзүүлж мөөгөнцөрөөс бусад нянгийн үржлийг саатуулдаг онцлог чадвартай байдаг.
  • 9.
     Гэвч бруцеллёз,тулярами, үлд, цахлай зэрэг зарим өвчний үүсгэгчид хэвийн эрүүл арьс, салст бүрхүүлээр бие махбодод чөлөөтэй нэвтрэн ордог байна.  Хөлс,тосны булчирхайн шүүрэл нь цус задлагч стрептококк, сальмонелл, гэдэсний савханцар зэргийн үржил хөгжлийг саатуулагч үйлчилгээтэй байдаг  Хөлс хүчиллэг урвалтай байдаг нь түүний найрлаганд лизоцим хэмээх бодис агуулагддагтай холбоотой.
  • 10.
     Лизоцим ньнулимс, шүлс, цусны ийлдэс, сүү болон биемахбодийн бусад шингэнд байдаг ба нянгийн бүрхүүлийг хайлуулж алж устгах хүчтэй үйлчилгээтэй  Амьсгалын замын намираа хучуур эд нь БМБ –иос нянг зайлуулж гадагшлуулахад идэвхитэй оролцдог.  Бактерийн өсөлтийг саатуулах үйлчилгээ хоол, тэжээл боловсруулах зам, ялангуяа ходоод, арванхоёр хуруу гэдэсний шүүрэлд байдаг.  Шээс бэлгийн замын хүчиллэг орчин ч гэсэн хамгаалах үйлчилгээтэй.  Мөн бүх төрлийн тунгалагийн зангилаанууд хамгаалах үйлчилгээтэй байна.
  • 11.
     Гэмтсэн арьс,салст бүрхүүлээр дамжин биед нэвтрэн орсон эмгэг төрүүлэгч бичил биетнүүд фагоцитозод орох ба үрэвсэл үүсгэх байдлаар саармагжин хоргүйждэг.  Цусны цагаан эс нянг барьж залгих үзэгдлийг Фагоцитоз гэдэг бөгөөд үүнийг анх Оросын эрдэмтэн Мечников нээжээ. Энэ хүн бол “ Залгиур эсийн онол”- ыг үндэслэгч юм.
  • 13.
     Өвчин үүсгэгчнь нэвтрэн орсон хэсэг газартаа эсвэл тунгалагийн зангилаанд үржиж, үрэвсэл үүсгэх явдал нь хамгаалах чухал үүрэг гүйцэтгэж байгаа хэрэг юм. Монголчууд малын мах идэхдээ булчирхай иддэггүй нь үүнийг мэддэгтэй холбоотой .  Үрэвслийн голомтод үржиж байрласан бичил биетнүүдийн зарим хэсэг нь лейкоцит, макрофагийн үйлчлэлийн үр дүнд бүрэн устдаг.  Фагоцитозын үзэгдэл нь эмгэг төрүүлэгч нянгаас хамгаалах чухал ач холбогдолтой.
  • 14.
     Микро бамакрофагад залгигдсан бичил биетнүүд бүрэн задарсан тохиолдлыг “гүйцэт фагоцитоз” гэнэ.  Зарим тохиолдолд ялангуяа бруцеллёз өвчний үед үүсгэгч бүрэн гүйцэт үхдэггүй тэр бүү хэл фагоцит дотор үрждэг тал ч бий. Үүнийг “гүйцэт биш фагоцитоз” гэж нэрлэдэг.  Гэвч фагоцитозын энэ үйлдэл нь зөвхөн бактерит өвчний үед л яригддаг асуудал юм.
  • 15.
     Дээр дурдсанэсийн хамгаалалтын тогтолцооноос гадна шингэний хүчин зүйлүүд болох агглютинин, гемаглютинин, гемолизин зэрэг хэвийн гэж нэрлэгдэх эсрэгбиемүүд нь элдэв нянгаас хамгаалан саатуулах үйл ажиллагааг гүйцэтгэдэг.  Эдгээр нь өвчлөөгүй эрүүл, ямар нэг вакцин таригдаагүй мал амьтны цусны ийлдсэнд бага хэмжээтэйгээр агуулагддаг.  Цусны урсгал болон биемахбодын бусад эдэд нэвтрэн орсон нянг хоргүйжүүлэхэд шингэний хамгаалах хүчин зүйл чухал үүрэгтэй.  Цусны сийвэн ба эдийн шингэнд бактерийн өсөлтийг саатуулагч өвөрмөц бус бодис болох лизоцим, хэвийн бактериолизин, комплемент (хавсрага) агуулагддаг.
  • 16.
     Эрүүл малынцусны сийвэнд агуулагддаг хавсрага нь зарим нянг үхүүлэх үйлчилгээтэй. Тэднийг эсрэгтөрөгчийг задалдаг шинж чанараар нь “алфализин” гэж нэрлэдэг тал бий.  Абластин саатуулагч гэж хэрлэгдэх өвөрмөц бус шингэний хүчин зүйл нь зарим өвчин үүсгэгчийн үржлийг зогсоох чадвартай байдаг.  Үхэр, гахай, хулгана, харх болон бусад амьтны цусанд пропердин гэдэг бодис агуулагддаг болох нь мөн тогтоогдсон байдаг.  Цусны сийвэн дэх пропердин нь магнийн ион, хавсрагын бүтцийн хэсгийг агуулсан түүнийг бүрдүүлэгч пропердины тогтолцооны бүтцэд багтдаг.
  • 17.
     Эдгээр тогтолцоонь хүний цусан суулга болон Ньюкаслын өвчин үүсгэгч вирусыг ч саармагжуулдаг аж.  Пропердины тогтолцооны энэ шинж чанарыг БМБ-ын байгалийн тэсвэрт чанарын нэг илрэл гэж судлаачид үздэг байна.  Ийм байдлаар БМБ янз бүрийн хамгаалтын зүйлсээр ихээхэн хангагдсан байдаг. Энэ хамгаалалтын тогтолцоонд төв мэдрэлийн тогтолцоо чухал үүрэгтэй бөгөөд түүний оролцоотойгоор холбогдох зохицуулалт явагддаг байна.
  • 18.
     Вирусын халдварынүед явагдах дархлаа.  Нянгийн эсрэг дархлааны үед явагддаг фагоцитозын урвалын чухал үүргийг вирусын халдварын үед явагддаг эсээс чөлөөлөгдсөн вирионыг залгин задалдаг идэвхигүй фагоцитозын хүчин зүйлтэй адитган ойлгож болохгүй.  Фагоцитозын идэвхгүй байдлын нилээд хэдэн хүчин зүйл тогтоогдсоноос гадна вирусын халдварт өвөрмөц бусаар тэсвэрлэх үзэгдэлд нөлөөлөхдөө түүний эгэл хэсгийн хэмжээ өчүүхэн бага байдгаар тайлбарлагдсан байна.
  • 19.
     БМБ-д фагоцитозүзэгдэл явагдахад өвчин үүсгэгч бичил биетний хэмжээ 300 нм- ээс багагүй хэмжээтэй байх ёстой.  Маш бага хэмжээтэй бичил биетэн микро болон макрофагийн цочроогч болж чаддаггүй.  Вирусын дархлааны онцлог үүнд оршино.
  • 20.
     БМБ-д халдварласанвирус үндсэндээ эсийн дотор байрладаг учраас фагоцитозын үзэгдэл шууд вирустэй биш түүний оршин байдаг халдварлагдсан улаан эс тромбоцит болон бусад эсүүдтэй хамт явагдана.  Ийм тохиолдолд вирус фагоцит эсийн цитоплазмд байрладаг учраас амархан устахгүй харин ч БМБ- ын шингэн орчинд байснаас илүү эсрэгтөрөгчийн үйлчлэлээс зохих хэмжээгээр хамгаалагдсан байдаг.  Вирусын халдварын үеийн фагоцитозын урвал нь бүрэн бус фагоцитозод тооцогдоно.
  • 21.
     Өвөрмөц бусхамгаалах чадвар буюу ердийн байгалийн тэсвэрт чанар нь гадаад орчны нөхцөлөөс ихээхэн хамаардаг. Гадны нөлөө биемахбодын эсэргүүцлийг сулруулж халдварт өртөх нөхцөлийг бүрдүүлнэ.  Мал амьтны тэсвэрт чанарыг эрс доройтуулдаг үйлдлийг онцгой хэт цочруулагч буюу стресст хүчин зүйл гэж нэрлэдэг.  Стресст хүчин зүйлийг физикийн, химийн, тэжээлийн, гэмтлийн, арчилгаа маллагааны, эдэлгээний, биологийн, мэдрэлийн гэх мэтээр ерөнхийлэн ангилж болно.
  • 22.
     Физикийн хүчинзүйл- хэт халуун, хэт хүйтэн, хүчтэй чимээ шуугиан болон халуун наранд удаан байлгах, байран маллагаатай шувуу, гахайг гэнэт хүчтэй гэрэлд оруулах.  Химийн хүчин зүйл- амьтны байрны доторхи агаарт шүвтэр, хүхэрт устөрөгч, нүүрсхүчлийн хийн агууламжзөвшөөрөгдөх хэмжээнээс хэтрэх, угаалга туулгалтын химийн бодисын тунг хэтрүүлэх зэрэг.  Тэжээллэгийн холбогдолтой хүчин зүйл-өлсгөх, цангаах, тэжээлийн жорыг гэнэт өөрчлөх, бэлчээрийн маллагаатай манай орны хувьд хорт ургамал болон хужир шүү, бусад эрдэс бодист хордуулах, бага насны мал, төлийг буруу тэжээх гэх мэт хүчин зүйлүүд орно.
  • 23.
     Гэмтэлтэй холбогдсонхүчин зүйл- бэлчээрийн нөхцөлд хад асга,гуу жалга руу унах, чулуунд цохиулах, хатуурсан цас, мөсөнд малын хөл гэмтэх, олноор нь шахсанаас хавирга хугарах, бэртэх гэмтэх зэрэг тохиолдлууд багтана. Мөн мал, амьтныг төрөл бүрийн тээврийн хэрэгслээр тээвэрлэх явцад болон голын ус гаталгах төхөөрөмжинд гэмтээж бэртэл үүсгэх зэрэг бүхий л тохиолдол байж болно.  Мөн арчилгаа маллагаа, эдэлгээний үүдэлтэй стресст эх, төлийг эрт салгах, байр хашаанд удаан хугацаагаар хашиж хорих, уналга эдэлгээний малын уяа сойлгыг алдагдуулснаас болж үүсэх төрөл бүрийн согог, гэм, эдэлгээний малын тоног хэрэгсэл тохироогүй, малыг унагах, бэхлэх үеийн төрөл бүрийн гэмтлүүд багтана.
  • 24.
     Биологийн гаралтайстресст халдварт паразит өвчнүүд, урьдчилан сэргийлэх тарилга, туулгалт,угаалга, боловсруулалт хамаарагдана.  Амьтны мэдрэлийн гаралтай стресс олон жил уралдсан морь тэмээнд илүү тохиолдоно.  Стресст хүчин зүйлүүд нь бөөрний дээд булчирхайн шүүрлийг зохицуулдаг аденокортикойд дааврыг ихэсгэхэд дэм болдог. Кортикойд даавар нь эмгэг төрүүлэгч биед нэвтрэн орсон тэр хэсэгт “involution” хэмээх үзэгдэл явагдахад хүчтэй нөлөөлдөг бөгөөд энэ нь халдвар үүсгэгч биед тархахад хүргэдэг байна.
  • 25.
     Ямарч халдварынхөгжлийн үед ерөнхий хамгаалах урвал нь аажимдаа өвөрмөц чиглэлтэй болж ирдэг.  Тодорхой үүсгэгчийн нөлөөгөөр фагоцитозын идэвхи дээшилж янз бүрийн эд, эсийн урвалт чанар өөрчлөгдөж нянгийн үүдэлтэй эсрэгтөрүүлэгчийн нөлөөгөөр өвөрмөц эсрэгбием иммуноглобулиныг боловсруулан гаргадаг.
  • 26.
    Дархлаа бол байгалийнболон зориудын шалгарлаар бий болсон БМБ-ын дасан зохицох чанар, паразитлагч БМБ болон эзэн амьтны хоорондын харилцааны урт хугацааны явцад гарсан хувьсах өөрчлөлтийн үр дүн юм.  Дархлаа- immunitas (ямар нэг зүйлээс чөлөөлөгдөх) Өвчин үүсгэгч амьд биетүүд, тэдний амьдралын явцад гарсан бүтээгдэхүүнүүд болон бусад харь гаралтай бодист биемахбодийн өвөрмөц үл мэдрэг байдлыг дархлаа гэнэ.
  • 27.
     Үл мэдрэгбайдал нь БМБ-ын дотоод тогтвортой байдлыг хангахад чиглэсэн физиологийн цогц хамгаалах урвал юм.  Амьтны энэхүү чадвар нь төрөлхийн болон олдмол шинжтэй байдаг. Удамшил зүйн талаас нь авч үзвэл БМБ харь гаралтай материалыг өөрийнхөөсөө ялган таних онцгой чадвартай байдаг.  Дархлаа бүрэлдэн тогтоход малын БМБ–ын бүхий л хамгаалах тогтолцоо оролцож, тэдгээрийн үйл ажиллагаа харилцан уялдаатай явагддаг.
  • 30.
    Ясны чөмгөнд үүсдэгч сэрээ булчирхайд хөгждөг. Сэрээ булчирхайд үүсдэг өвөрмөц антиген холбогч рецептортой. Үүнийг нь Т-эсийн TCR гэх бөгөөд антиген илчлэгч эсийн болон халдварт өртсөн өөрийн эсийн гадагргуугийн MHC бүрдэлд бэхлэгдсэн харийн антигеныг таньдаг. TCR болон MHC бүрдэл хоорондын харилцан үйлчлэлийн дүнд Т-эс идэвхижин өсч олширдог. Т-лимфоцитүүд (Т-эсүүд)
  • 31.
     MHC гэдэгнь дархлааны эсүүд болон өөрийн эсүүд хоорондын харилцан үйлчлэлийг нөхцөлүүлж байдаг эсийн гадаргуугийн молекул юм. Хүнд үүнийг мөн human leukocyte antigen буюу хүний эдийн тохирооны их бүрдэл (HLA) хэмээдэг.  Хүн бүрт MHC I бүрдлийн 6 молекул харин MHC II бүрдлийн 12 молекул байна. Молекул бүр өөр өөр антигены амин хүчлийн дарааллыг танин илчилдэг.  MHC I бүрдэл хүний бүх бөөмт эсийн гадаргууд оршдог. Тэдгээр нь эсийн дотор цитозолд орших харийн антигенийг танин эс хордуулагч Т-эсүүд буюу CTL эсүүдэд танигддаг. Харин MHC II бүрдэл лимфойд эгнээний эсүүдийн гадаргууд л илрэх ба ликосом, эндосом дахь харийн антиген болон эсийн гадна оршин харийн антигеныг танин Т-эсүүдэд T helper cells танигддаг. Т-лимфоцитүүд (Т-эсүүд)
  • 32.
     Ясны чөмгөндболовсорно.  Шингэний дархлаанд гол үүрэг гүйцэтгэнэ. Олон төрлийн эсрэгбиеийн нийлэгжилтийг явуулдаг. Хэд хэдэн төрлийн В-эсүүд байх боловч зөвхөн санамжийн В эс болон сийвэнт эсийн талаар товч тайлбарлая.  Санамжийн эс харийн антигений эсрэг өрнөж буй дархлааны хариу урвалын үр дүнд санамжийн эс бий болдог. Энэхүү эсүүд өвөрмөц нэг антигений эсрэг чиглэсэн байна. Санамжийн эсүүд цусны эргэлтэд удаан хугацааны турш байх бөгөөд адил антиген биед нэвтрэх буюу давтан халдварын үед маш түргэн хугацаанд эсрэг хариу урвал өрнүүлдэг. B-лимфоцит (B-эс)
  • 33.
     Сийвэнт эснь эсрэгбиеийг маш их хэмжээгээр нийлэгжүүлэх чадвартай бөгөөд нэг эс нэг л төрлийн өвөрмөц антигений эсрэг эсрэгбие нийлэгжүүлнэ. Идэвхижсэн В эс сийвэнт эс болон хувирахад нэг сийвэнт эс бүх төрлийн эсрэгбиеийг нийлэгжүүлэхгүй харин өвөрмөн нэг эсрэгбиеийг л нийлэгжүүлнэ.  B-эсийн идэвхижил Т-эс хамааралт эсвэл Т үл хамааралт замаар явагдаж болно. MHC молекул зөвхөн пептидийг илчилдэг тул нүүрс ус бүхий антиген В эсийн гадаргуугийн рецептортой шууд холбогдон В эсийг идэвхижүүлж болно  Эсрэгбие нь В эсээс ялгарах том молекулт уургийн бүрдэл юм. Тэдгээр нь Хүнд гинж ба хөнгөн гинжээс тогтдог. Өөр өөр эсрэгбие тодорхой нэг үүрэг гүйцэтгэнэ. B-лимфоцит (B-эс)
  • 35.
     Тэгэхээр дархлаатогтолцоо гэдэг бол маш том ойлголт төдийгүй энгийнээр хэлэхэд гадны довтолгооноос өөрийгөө хамгаалах бие махбодын тэмцлийг хэлдэг.  Секунд бүрт тэрбумаараа тоологдох өвчин үүсгэгчид довтолж байдаг. Тэдгээрийн эсрэг дархлаа тогтолцоо байнга ажиллаж байдаг.  Дархлаа тогтолцоо гэдгийн цаана 21 цэрэг бүхий дархлааны эсүүд ажилладаг. Тэдгээр нь тус бүр өөрийн гэсэн үүрэгтэй, хоорондоо нягт харилцан уялдаатай ажиллаж биднийг хамгаалдаг. Дүгнэлт
  • 36.
     Та санаандгүйгараа исгэчихлээ гэхэд арьсны зүсэгдсэн хэсгээр бактер нэвтэрч эхний 20 минутад хэдэн мянгаараа өсөж үржин олширдог. Энэ үед таны дархлаа тогтолцооны хамгийн том эс болох Макрофаг дайны талбарт ирдэг.  Макрофаг эс бактерийг залгин фермент ялгаруулж түүнийг устгадаг. Ингэснээр үрэвсэл эхэлдэг. Энэ үед гэмтсэн хэсгийн судасны ханаар үрэвслийн шингэн ялгарч хавдаж, улайж, халуу оргиж эхэлдэг. Макрофаг залгиж устгасан нянгийн талаарх мэдээллийг боловсруулдаг бөгөөд үүний үр дүнд энэхүү нянг устгах аргыг олдог.
  • 37.
     Үүний дараагаарцусанд байх дархлааны нейтрофил эсийг дуудан нянг устгах аргыг зааж өгөн тулаанд дагуулан ордог.  Энэ байдлаар НЯН Дархлааны эсүүдийн хоорондох тэмцэл 5 хоногийн турш үргэлжилбэл сэртэнт эс идэвхжин неитрофил эсээс нянг хэрхэн амархан устгах талаар мэдээллийг авсанаар тулаанд нэмэлт хүч болон ордог.  Ингээд халдварыг бүрэн устгаж чадахгүй бол бактерийг устгах шаардлагатай Т эсийг идэвхжүүлдэг байна.
  • 38.
     Т эснь лимфийн зангилаанд очиж зэвсгийн үйлдвэр болох В эсийг өдөөдөг. Үүний үр дүнд олон тооны эсрэг бие үйлдвэрлэгддэг.  Эдгээр эсрэг бие нь бактертай холбогдсоноор дархлааны эсүүд бактерийг маш амархан устгах боломжтой болдог.  Ингээд дархлааны эсүүд цаашид тулалдах шаардлагагүй болсон гэсэн мэдээлэл ирэх үед өөрийгөө устгадаг.  Эдгээр олон шат дамжлагатай дайны дараа уг бактерийг устгах мэдээллийн сан бүхий В эс үүсч дахин энэ бактер биед нэвтрэхэд маш түргэн аюулгүй болгох чадвартай болдог байна.
  • 39.
    Мэдээллийн эх сурвалж: 1.А. А. Конопаткин “Эпизоотология и инфекционные болезни сельскохозяйственных животных” М. 1984; 2. Г.Цэвэгмэд “Мал, амьтны халдварт өвчин” УБ. 2000; 3. А.Хөхөө “Мал эмнэлгийн ерөнхий халдвар судлал” УБ. 2011; 4. И.А. Бакулов и др. “Руководство по общей эпизоотологии” М. “Колос” 1979; 5. B.Toma .. ect Applied Veterinary Epidemiology; 6. Micheal Thrusfield Veterinary Epidemiology; 7. С.Төгсдэлгэр, С.Эвлэгсүрэн Тархварзүйн үндэс;
  • 40.

Editor's Notes

  • #6 Бие махбод халдварт өвчний үүсгэгчид мэдрэг болоход малын тэжээллэг, арчилгаа маллагааны нөхцөл, аж ахуйд түүнийг хэрхэн ашиглаж байгаа зэрэг нь ихээхэн нөлөөтэй.
  • #7 Үүний сонгодог жишээ нь ямын үүсгэгчид зөвхөн битүү туурайтан мэдрэмтгий байхад үхэр, хонь, ямаа хэзээ ч өвчилдөггүй явдал.
  • #10 Ялангуяа бруцелл нь хэвийн арьсны хөлс, тосны булчирхайн нүх сүвээр болон гүйлсэн булчирхайн гадна нимгэн бүрхүүлээр чөлөөтэй нэвтрэн ордог өвөрмөц онцлогтой.