SlideShare a Scribd company logo
Сэдэв 11. АДУУНЫ ӨВЧНҮҮД
• Сахуу,
• ям,
• томуу,
• адууны халдварт цус багасалт,
• герпес вирусын халдвар
Адууны сахуу
Мыт лошадей
Strangles
Сахуу өвчнөөр унага, даага, бага насны адуу өвчлөх
бөгөөд хамрын хөндий, төвөнхийн салст бүрхүүл үрэвсэх,
эрүүний доод тунгалагийн булчирхайд идээт буглаа үүсэж
халуурах эмнэл зүйн шинж тэмдэгээр илрэн гардаг хурц
хавьтал халдварт өвчин.
Өвчний тодорхойлолт, түүний онцлог
Үүсгэгч, түүний онцлог
• Бөмбөлөг, гинжин хэлбэрт бактерийн бүлэгт
багтах кокк болох Streptoccus equi сахууг
үүсгэдэг байна.
• Сахуугийн стрептококк хөдөлгөөнгүй бөгөөд
үр бүрээс үүсгэдэггүй, аналин булгуудаар
хялбар будагдана. Сахуугийн стрептококк
0.4- 1 микрон хэмжээтэй бөгөөд үүсгэгчийг
өсгөвөрлөхөд МПА,МПШ зэрэг энгийн
тэжээлт орчин ашиглана.
• Үүсгэгч нь гадаад орчин, физик, химийн хүчин
зүйлд нилээд тэсвэртэй.
• Сахуутсан адууны хамрын идээт гоождос,
эрүүний доод булчирхайн идээт буглаанд 5-6
сар, лиофилийн аргаар хатаавал 20 жил,
хашаа, хороо зэрэгт 10 сар, наалдаж хатсан
цус, идээ бээрэнд 1 жилээс доошгүй
хугацаагаар хадгалагддаг.
• Химийн бодисуудаас хүхрийн хүчил, сульма,
карболын хүчил, лизолын уусмалаар
үйлчлүүлэхэд 15-20 минутын дараа устана.
Сахуугийн үүсгэгч, түүний онцлог
Эмгэг жамын хөгжил
• Streptoccus equi хамрын хөндийн салст
бүрхүүлээс тунгалгийн судсаар дамжин
эрүүний доод булчирхайд хүрч
байрлана.Тэнд өсөж үржин ялгаруулсан
хорынхоо нөлөөгөөр салст бүрхүүлүүдэд
сахуулайт, дараа нь идээт үрэвсэл үүсгэнэ.
• Халдварласан боловч адууны биеийн
эсэргүүцэл сайн, үүсгэгчийн хоруу чанар сул
бол үрэвсэлийн жижиг голомтууд үүсэж,
эдгээр нь цааш нийлж идээт буглаа үүсэхийн
хамт тунгалагийн зангилаануудын эд, эсүүд
задралд ордог байна.
• Хэрэв нянгийн үржил түргэсэж ялгаруулсан
хор биеэр түргэн тархвал БМБ-ын бодис
солилцоо хямарч адуунд өвчлөлийн ерөнхий
шинж илэрнэ.
• Хэрэв сул дорой мал өвчилбөл бусад гадна
дотор эрхтэнүүдэд үсэрхийлэлт өгнө. БМБ-ыг
бүхэлд нь хамарсан идээт үжилт үрэвсэл
үүснэ.
Эмгэг жамын хөгжил
• Сахуугаар 4-5 сартай унаганаас 5 хүртэл насны адуу
өвчлөх бөгөөд 5-аас дээш насны адуу өвчлөх нь ховор
байдаг.
• Мөн өвс идэж, ус уух болоогүй зөвхөн эхийн сүүгээр
амьдарч байгаа нялх унага өвчлөхгүй иммунобиологийн
өвөрмөц онцлогтой байна.
• Малын БМБ суларч турж эцэх явдал сахуугийн
тархалтанд хүчтэй нөлөөлдөг.
• Ялангуяа зун намрын цагт олон хоногоор үргэлжилсэн
халуун болох, хүйтэн бороо, эсвэл гэнэт хүйтэрч
бэлчээрийн өвс ургамал хатаж гандах зэрэг хүчин
зүйлүүд сахуугийн гаралтад дэм үзүүлдэг байна.
Өвчний эпидемиологи
Өвчний эмнэл зүйн шинж тэмдэг
• Нууц хугацаа 4-8 хоног. Өвчилсөн мал 40-41 хэм
халуурч, зовиуртай ханиалгах ба хамраас өтгөн
салсархаг ногоон идээ гоожно.
• Эрүүний доод булчирхай хатуурч хавдах ба барихад
халуун эмзэглэлтэй болно.
• Дараа нь хавдар тарж төвөнх багалзуурыг хамрахын
зэрэгцээ уруул, шанаа, өвчүү, хоолойд хүрснээс мал
толгойгоо өндийлгөж чадахгүйд хүрнэ.
• Хэд хоногийн дараа хавдар зөөлөрч зарим хэсэгтээ
нимгэрч хуруугаар дарахад бэмбэлзэнэ.
• Энэ бол их хэмжээний идээт буглаа үүссэний шинж
юм. Удалгүй тэр хэсгийн арьс нимгэрч цоорон
зууралдсан өтгөн идээ гоожно.
• Өвчний явцад сахуугийн эмгэг өөрчлөлт дотор
эрхтэн болоод тархинд үсэрхийлбэл өвчилсөн мал
богино хугацаанд үхнэ.
• Сахуугаар мал үхэх гол шалтгаан нь бүх биед тархсан
идээт үрэвсэл юм.
Өвчний эмнэл зүйн шинж тэмдэг
Өвчний эмнэл зүйн шинж тэмдэг
• Идээт буглаа хагарсны дараа малын биеийн байдал
сэргэнэ.
• Зарим мал эдгэрэх үедээ олон дахин шээнэ. Энэ үед
шанаа,ам хамар,хүзүү орчимд улаан өнгөтэй толбууд
гарч болзошгүй.
• Хүнд хэлбэрийн өвчлөлийн үед биеийн бусад хэсгийн
булчирхайнууд үрэвсэж болно.
• Зарим малын өвдөг, бэрэвхий, борвины үе хавддаг.
• Багалзуурын булчирхай дотогш хагарснаас уушиг,
цагаан мөгөөрсөн хоолойгоор бохир идээ орж уушиг
мөгөөрсөн хоолойн үрэвсэл, хатгалгаа хам цээжний
гялтан үрэвсэнэ.
• Унаганы өвчлөл даага шүдлэнгийнхээс ямагт хүнд
явагддаг.
• Өвчилсөн зарим малд удаан хугацаагаар төвөнх, хэл,
түүний булчин, багалзуурын мэдрэлийн төгсгөлүүд
гэмтэж саажсан мэт болох ба тархинд идээт буглаа
үүссэнээс дүлий дүймэг, сул дорой болж алхах гишгэх
хөдөлгөөн өөрчлөгдөх хүндрэлүүд гарна.
Өвчний эмнэл зүйн шинж тэмдэг
Бие бүтцийн эмгэгт өөрчлөлт
• Сахуугаар өвчилж үхсэн малын хамрын хөндий,
төвөнхийн салст бүрхүүлүүд хүчтэй улайж үрэвссэн,
хавдаж бэмбийсэн байх бөгөөд эдгээр эрхтэнүүдэд
зууралдсан цусархаг шингэн нэвчин, цус харвалт
болсон, хэл үрэвсэж томорсон зэрэг өөрчлөлт
ажиглагдана.
• Хүзүү хоолой, эрүүний доод булчирхайнуудад идээт
голомтууд бий болж хавдсан байх ба хавдрын хэмжээ
самрын боргоцойноос хүүхдийн толгойн хэртэй болж
томорсон байна.
• Зарим малын үе мөч, дэлэнд идээт голомт илэрнэ.
Үнхэлцэг, хэвлийн хөндий болон гэдэсний салст
бүрхүүлд цус нэвчсэн, цээжний хөндийд их хэмжээний
шингэн хуралдсан байна.
Оношлогоо, ялган оношлохуй
• Сахуу өвчний оношийг эпизоотологийн судалгааны дүн,
эмнэл зүйн шинж тэмдэг, эрхтэний эмгэг өөрчлөлтөд
үндэслэн оношлох боловч бактери судлалын
шинжилгээ шийдвэрлэх ач холбогдолтой.
• Сахуутсан малын шинж тэмдэг нилээд өвөрмөц боловч
цээжний хавьтал халдвар, халдварт ханиад өвчинд
мөн адил шинж илэрдэг.
• Сахуугаар өвчилж эхлэх үеийн зарим шинж тэмдэг
ямын шинж тэмдэгтэй маш ойролцоо үзэгдэнэ.
• Сахууг ям, халдварт ханиад, хулгана яр өвчнүүдээс
ялган оношлох шаардлагатай.
Эмчилгээ, урьдчилан сэргийлэлт
• Сахуутсан малыг дулаан байранд байлгаж нялх ногоо,
зөөлөн өвс тэжээл өгч бүлээн усаар услана. Хагд өвс,
хүйтэн ус өгөхийг хориглоно.
• Сахуугийн эмчилгээг бүх биеийг засан сайжруулах ба
хэсэг газрын гэж 2 хуваана.
• Хагараагүй идээг ариун нөхцөлд мэс заслын аргаар
хагалж идээг гадагшлуулна.
• Амьсгалын зам хаагдах аюулаас сэргийлж трахеотоми
тавьж болно. Шархыг ариутгалын бодисоор угааж эмийн
эмчлгээг 14-20 хоногийн турш хийхэд үр дүн сайтай.
• Сахуугийн антивирусыг хүзүүний арьсан дор тарих ба
энэ эмчилгээг 3-4 удаа давтан хийвэл зохино.
• Антивирус тарьсан газар 1-2 хоногийн турш хавдар
үүсч бага зэрэг халуурах боловч 2-5 хоногийн дараа
хавдар арилна. Хавдар арилсны дараа 3-4 хоноод
давтан тарилгыг хийнэ.
• Сахуугаас урьдчилан сэргийлэх вакцин одоогоор
боловсрогдоогүй байна.
Эмчилгээ, урьдчилан сэргийлэлт
Адууны ям өвчин
Сап лошадей
Glanders
Ям өвчин нь адууны уушиг, хамрын салст
бүрхүүл, арьсны зарим хэсэгт идээт яр, булдруу
үүсэх шинжээр илэрдэг, мал, амьтнаас хүнд
халдварладаг ужиг халдварт өвчин юм.
Өвчний тодорхойлолт, түүний онцлог
Ямын үүсгэгч, түүний онцлог
• Ям нь- Bacterium Burkholderia гэх 1-5
микрон урт, 0.3-0.8 микрон өргөн,
хөдөлгөөнгүй, мохоо үзүүртэй, үр
бүрээс үүсгэдэггүй савханцар
хэлбэрийн бактерээр үүсдэг.
• Ямын үүсгэгч хэлбэр зүйн асар их
өөрчлөлттэй нян юм. Хэрэв ургуулж
байгаа нянд тэжээлт орчны найрлага,
чанар тохирохгүй байвал савханцрын
хэмжээ багасаж бөмбөлөг (кокк)
хэлбэртэй болох явдал цөөнгүй
тохиолдоно.
• Савханцар нь аналин будгуудаар
хялбар будагдах бөгөөд Грам- сөрөг
будагдана.
• Монгол адууны ям үүсгэгч нь 2-4 мкр
урт, 0.5-0.9 мкр өргөнтэй, хөдөлгөөнгүй
богино бүдүүн савханцар болно.
Үүсгэгч, түүний онцлог
Өвчний эмгэг жамын хөгжил
• Ямын нян эрүүл адууны нүд, ам хамрын салст бүрхүүл,
биеийн ил хэсэгт гарсан яр шархаар БМБ-д нэвтрэн орж
цус тунгалгийн судлаар дамжин тунгалгийн зангилаа,
уушиг, элэг, дэлүү бусад эрхтэнүүдэд очиж тэндээ өсөж
үржинэ.
• Ям үүсгэгч эдгээр эрхтэнүүдэд байрлаж үрэвсэлт
үүсгэхэд тэр орчмын холбох эд, судасны эндотелийн
болон лимфоид эсүүд гадуур нь бүсэлж ямын зангилаат
голомт үүсгэдэг байна.
• Ингэж үүссэн зангилаат булцууны гадуур богино
хугацаанд холбогч эдийн хүрээ үүсдэг. Энэ нь нян түүний
хороос БМБ өөрийгөө хамгаалах хариу урвал үзүүлж
буйн илрэл юм.
• Холбогч эдээр хучигдсан ийм голомтот зангилаа,
булцруунаас их хэмжээний цусархаг нэвчдэст шингэн
гадагш шүүрч тунгалагийн ба цусны судсаар дамжиж
янз бүрийн эд, эрхтэнд тархан ямын шинэ зангилаа,
булцруунуудыг үүсгэнэ.
• Эдгээр нь аажимдаа хоорондоо нийлж хавтгайрснаар
ямын идээт цоорхой үүсгэдэг.
• Бүрээст булцууны дотор ямын нян олноороо цугларах
бөгөөд булцруу нь цаашлаад шохойжиж чулуужна.
Өвчний эмгэг жамын хөгжил
Өвчний эпидемиологи
• Ямаар битүү туурайтан амьтад (адуу, илжиг,луус, хулан,
тахь), муурын төрлийн махчин амьтад (үнэг, чоно, бар,
арслан, муур) болон хүн өвчлөнө.
• Манай оронд ям хэзээ, ямар замаар тархан дэлгэрсэн
тухай тодорхой мэдээлэл хомс боловч уг өвчнийг тал
бүрээс нь судлан шинжилж адуун сүргээ энэ өвчнөөс
эрүүлжүүлэхэд монгол эрдэмтдийн хийсэн бүтээл
үнэтэй хувь нэмрээ оруулсан байдаг.
• Ям өвчнийг судлан оношлох, тэмцэх арга хэмжээг
боловсруулахад төрийн шагналт, профессор Б.Яринпил,
дэд доктор М.Дамдин, шинжлэх ухааны доктор
Г.Цэвэгмид, шинжлэх ухааны доктор Ч.Тунгалаг нар үнэ
цэнэтэй хувь нэмэр оруулсан байна.
Өвчний эмнэл зүйн шинж тэмдэг
• Ям нь хамар, уушигны болон арьсны хэлбэрүүдээр
мөн хурц, ужиг 2 байдлаар тохиолдоно.
• Хурц ямтай адуу эхлээд маш хүчтэй халуурна.
Биеийн халуун 41-42 хэмд хүрч гуя хааны булчин
чичирнэ.
• Салст бүрхүүлүүд улайна.
• Судасны лугшилт нэг үе түргэсч хааяа аажуурч
амьсгал давхцана.
• Ийм шинж тэмдэгтэй мал богино хугацаанд турж,
тэжээлээс гарч улмаар ям өвчний эмнэл зүйн онцлох
шинжүүд илэрч эхэлнэ.
• Хамрын салбангуудын салст бүрхүүлд цус хурж улайна.
• Цаашдаа захаараа улаан цагриг бүхий шаравтар өнгийн
булдруу хамрын хөндийд гарна.
• Булдруу нь яршиж томроно.
• Үүний зэрэгцээ хамраас цустай идээ гоожиж эрүүний
доод булчирхай томрох ба барьж үзэхэд халуун
эмзэглэлтэй байна.
• Энэ бол хамар, уушигны ямын үед ажиглагддаг сонгомол
шинж юм.
• Арьсны хэлбэрээр туссан хурц хэлбэрийн ямын үед
арьсны янз бүрийн хэсэгт үрэвсэл явагдана.
• Нян нэвтрэн орсон арьсны хэсэгт халуун, эмзэглэлтэй
хавдар үүснэ.
• Энэ хавдрууд 2-3 хоногийн дараа харилцан адилгүй
хэмжээтэй зангилаат булдруу болж хувирна.
Өвчний эмнэл зүйн шинж тэмдэг
Эмнэл зүйн шинж тэмдэг
• Эдгээр булдруу эхлээд хатуувтар байснаа хэд
хоногийн дараа зөөлөрч тав нь хуурч яршдаг. Ярнаас
өмхий үнэртэй цусархаг идээ гоожно.
• Ужиг хэлбэрийн ям олон жил үргэлжлэхийн гадна
тодорхой эмнэл зүйн шинж тэмдэг үзүүлдэггүй. Үүнийг
далд ям гэдэг.
• Монгол адуу зонхилон ийм хэлбэрээр өвчилдөг бөгөөд
зарим үед хүчтэй зовиурлан ханиах, хамраас үе үе
ногоон нус гоожихоос өөр шинж илэрдэггүй.
• Харин адууны биеийн байдал суларч турж доройтоход
өвчин сэдэрч хурц хэлбэрт орох явдал гарна. Ийм
тохиолдол манай оронд хавар 4-5 сард олонтаа
үзэгдэнэ.
Өвчний эпидемиологи, эмнэл зүйн шинж тэмдэг
Эмгэг бие бүтцийн өөрчлөлт
• Ямаар өвчилсөн бүх адууны 80-90% -д уушиг, 65-
85%-д мөгөөрсөн хоолойн булчирхай, 25-55 хувьд
хамрын таславч, 20-50%-д элэг, дэлүү, 10-40%-д
эрүүний болон залгиурын арын булчирхай, 0.8-10%-д
арьс, 10-50%-д төвөнх багалзуурт ямын эмгэг
хувиралтууд явагддаг байна.
• Өвчний хурц үед уушгинд шил мэт цэнхэр цайвар
өнгийн зангилаат булдруунууд үзэгдэх ба гадуураа
улаан цагирган бүслүүртэй байна.
• Ужиг үед гадуураа шохойжсон бүрээстэй байна. Мөн
уушгинд их бага, олон цөөн тоотой идээт буглаа гарч
хөндий үүсч цоорсон байна.
• Тунгалгийн булчирхайнууд томорсон байх ба зүсэж
үзэхэд үхэжсэн жижиг голомтууд ажиглагдана.
• Хамрын хөндийд янз бүрийн хэлбэртэй, цагаан
шаргал өнгө бүхий ямын зангилаат булдруунууд
ажиглагдана.
• Хурц ил ямтай монгол адууны уушгинд шар будаа
шиг олон тоотой шаргалдуу зангилаа, булдруу
тохиолдохоос гадна идээт буглаа хэд хэдээрээ байх
бөгөөд уушиг томорч цайвар ягаан өнгөтэй болсон
байдаг.
Эмгэг бие бүтцийн өөрчлөлт
Эмгэг бие бүтцийн өөрчлөлт
Оношлогоо, ялган оношлохуй
• Ям өвчнийг эмнэл зүйн шинж тэмдэг, харшил сорил,
ийлдэс судлалын аргуудаар оношлох бөгөөд харин
бактери судлалын шинжилгээг хөдөөгийн практикт
хэрэглэдэггүй.
• Манай оронд ям өвчнийг илрүүлэх харшил сорилын
аргыг өргөн хэрэглэж байна.
• Ямлуурыг адууны хүзүүг 3 хуваасны дунд, дээд хэсгийн
арьсанд 0.2 мл тариад урвалын дүнг 24-48 цаг дээр нь
уншиж тогтооно.
• Ямлуур тарьсан хэсэгт вандуйн хэмжээтэй эмзэглэл
бүхий хавдар үүсэх бөгөөд цаашлаад хавдрын хэмжээ
нь 2-25 см хүртэл ихсэж болно.
• Ямын өвөрмөц урвал ямлуур тарьснаас хойш 12-15
цагийн хойно илэрдэг бөгөөд үүнээс өмнө үүссэн
хавдрыг ямын өвөрмөц урвалд тооцохгүй.
• Хавдрыг барьж үзэхэд халуун бас эмзэглэлтэй
байвал эерэг урвалд тооцно.
• Мөн ям өвчнийг оношлох шинжилгээнд ХХУ өргөн
ашиглагддаг сонгодог арга юм.
• Сүүлийн үед ямын оношлогоонд иммуноферментийн
урвалуудыг ашиглах болсон.
Оношлогоо, ялган оношлохуй
Ялган оношлох
Адууны ям өвчнийг хуурамч ям, хулгана яр, сахуу болон
халдваргүй элдэв идээт шарх, буглаанаас ялгаварлан
оношлох шаардлагатай.
• Хулгана яр-аар голчлон 1-1.5 насны адуу, илжиг, луус
өвчлөх ба өвчлөлийн процесс үе мөчний тунгалагийн
зангилаа, судсыг дагаж идээт товруутсан буглаа үүсгэдэг
онцлогтой. Идээт товрууг хагалж түрхэц бэлдээд Гимз
романовскийн аргаар будаж харахад хулгана ярын
үүсгэгч Cryptococcus Hystophlasma төвөггүй харагдана.
• Сахуу өвчнөөр унага даага өвчлөх бөгөөд 3-аас дээш
насны адуу өвчлөх явдал ховор байдаг. Унага дааганы
сахуу 7-10 сард ихэвчлэн тохиолдоно.
• Харин адууны хуурамч ям өвчнийг ялган танихын тулд
лабораторийн орчин шаардлагатай. Туршлагын амьтдад
халдварлуулахад эдгээр амьтад амархан өвчилнө.
Эмчилгээ, урьдчилан сэргийлэлт
• Ямтай адууг эмчлэх оновчтой арга одоогоор
боловсрогдоогүй ба харшил сорил, ХХУ-аар эерэг
урвал үзүүлсэн буюу ямын ил шинж тэмдэгтэй адууг
яаралтай нядалж устгахаар уг өвчинтэй тэмцэх зааварт
заасан байна.
• Ям өвчнөөс урьдчилан сэргийлэх өвөрмөц вакцин
ийлдэс байхгүй.
• Өвчнөөс сэргийлэхийн тулд адуун сүрэгт эмнэл зүйн
үзлэг хийх, шаардлагатай тохиолдолд харшил сорил,
ХХУ-ын аргаар шинжилж эдгээр шинжилгээгээр эерэг
урвал үзүүлсэн адууг уг өвчинтэй тэмцэх зааврын дагуу
арга хэмжээ авч байх нь зүйтэй.
Адууны цус багасах халдварт өвчин (АЦБХӨ) нь
вирусээр үүсгэгддэг бөгөөд өвчилсөн адууны зүрх
судас, эрхтэн системийн үйл ажиллагаа хямарч, цус
төлжүүлэх эрхтнүүд гэмтсэнээс цусан дахь улаан
эсийн тоо эрс цөөрөх, аажмаар турах шинж тэмдгээр
илрэн гардаг ужиг явцтай халдварт өвчин юм. Өвчний
тавилан ихэнхдээ үхлээр төгсдөг.
Адууны цус багасах халдварт өвчин
Инфекционная анемия лошадей
Equine infectious anemia
Өвчний тодорхойлолт, түүний онцлог
Үүсгэгч, түүний онцлог
• Үүсгэгч вирион нь Lentivirinae төрөл, Retroviridae
язгуурын вирус бөгөөд РНХ агуулсан маш их дүрс
хувирамтгай вирус. Вироны хэмжээ дунджаар 30
миллимикрон. Үүсгэгч нь биеийн бүх эд эрхтний цусанд
оршино.
• Вирусыг унаганы дэлүү, бөөр, тунгалгийн булчирхайн
эдээр бэлтгэсэн амьд орчинд өсгөвөрлөдөг. Харин
тахианы үр хөврөлд үрждэггүй.
• Уг өвчнөөр өвчилсөн адууны цусанд саармагжуулагч,
нэвчин тундасжуулагч болон хавсрага холбох зэрэг
эсрэгбием үүсдэг байна.
• АХЦБӨ-үүсгэгч вирионоос ийлдэс судлалын
холбогдол бүхий уусамтгай, нөгөө нь эс–хамслын
гэсэн 2 эсрэгтөрөгч илрэнэ. Энэ вирус халуунд тэсвэр
муутай.
• Тэсвэр - Бэлчээр, хадсан өвс, газрын хөрсөнд 9 сар,
цэвэр усанд 160 хоног, нарны гэрэлд 2-3 цаг, бууцанд
2.5 сар, 0-ээс доош хэмийн хүйтэнд 2-оос дээш жил
хоруу чанараа хадгална.
Үүсгэгч, түүний онцлог
Эмгэг жамын хөгжил
• Өвчний үүсгэгч вирион энгийн буюу ходоод гэдэснээс
бусад замаар дамжин халдварлана.
• Үүсгэгч биед ормогц бүх эрхтэн, эдэд тарж байрлах ба
цус, чөмгөнд үлэмж үржинэ.
• Вирус биед орсны дараа мэдрэлийн системийг
цочроож түүний хариуд БМБ хариу урвал үзүүлнэ.
• Үүний дүнд адуу хүчтэй халуурдаг байна.
• Вирусээр хучигдсан улаан эсүүд хүчтэй гэмтэж 5-6
хоногийн дотор тоо нь 1 мл цусанд 1.5-3 сая хүртэл
буурна. Энэ үеэс гемоглобины хэмжээ 50% хүртэл
багасдаг байна. Үүнийг халдварт цус багадах өвчнөөр
өвчилсөн клиникийн онцлог шинж гэнэ.
• Вирус халдварласны дараах 24 цагаас улаан эс тунах
хурд түргэсхийн хамт элэг, дэлүү гэх мэт цусны
эрхтэнүүдэд гемосидерин (төмөрт нөсөө)
хуримтлагддаг байна.
• Ийнхүү цусны эсүүд болон цус төлжүүлэгч бусад
эрхтний цусанд эдийн эсрэгтөрөгч гэгддэг ангид
төрлийн уургууд илэрч эхлэх бөгөөд энэ нь эдийн
эсрэгтөрөгчийн эсрэг үйлчлэх эсрэгбием үүсгэх биологи
процесс болдог гэж ойлгож болно.
Эмгэг жамын хөгжил
Өвчний эпидемиологи
• Байгалийн нөхцөлд энэ өвчнөөр адуу, илжиг, луус нас
хүйс харгалзахгүй өвчилдөг бөгөөд ялангуяа унага
олноор өвчилж үхнэ.
• Өвчний явц ихэнхдээ хурцавтар ба архаг хэлбэрээр
тохиолдоно.
• Адууны цус багасах халдварт өвчний халдвар дамжих
гол зам бол цус сорогч ялаа шумуул болно. Иймээс энэ
өвчин ой мод, гол, ус намаг ихтэй нутагт жилийн жилд
гардаг нь тэр нутагт цус сорогч ялаа, шумуул, хөхтүрүү
элбэг байдагтай холбоотой.
• Манай улсад энэ өвчин Сэлэнгэ аймгийн Хушаат
суманд анх гарч Орхон Сэлэнгийн сав нутгийн адуунд
тархсаныг 1952 онд оношилсон байна.
• Өвчний нууц хугацаа 10-30 хоног.
• Энэ өвчний гол шинж тэмдэг гэвэл өвчтэй адуу хэдэн
өдөр халуурч байгаад халуун нь буурч хэвийн байдалд
ордог боловч цаашдаа янз бүрийн хугацаанд дахин
халуурна.
• Өвчний явцыг хурц, хурцавтар, архаг, нууц гэж
хуваана.
• Хурц хэлбэрийн үед адууны ходоод, нарийн гэдсэнд
цусархаг үрэвсэл үүсч, зүрх судасны үйл ажиллагаа
суларч, амьсгал давхцана.
• Заримдаа хойт хөл нь саажна. Өвчин эхэлснээс хойш
цөөн цагийн дараа, заримдаа 1-2 хоноод үхнэ.
Эмнэл зүйн шинж тэмдэг
Өвчний эмнэл зүйн шинж тэмдэг
• Хурц хэлбэрийн үед цус эрс багасна. Өвчин хүндэрхэд
хамар, ам, нүдний салст бүрхүүл цайрна.
• Гүүний үтрээ цайж хавагнах ба налих мөн хэлний
хөвчинд цус харвасан байна. Энэ нь онцлог өөрчлөлт
болохыг анхаарвал зохино.
• Өвчтэй адууны хэвлий тээрхий хавагнана.
• Адууны хөдөлгөөн хэвийн биш болж гуйвж дайвна.
• Амьсгаа нь давхцана.
• Хэрэв өвчлөлт 15-30 хоног үргэлжилбэл өвчилсөн
адууны 70-80% үхдэг.
Өвчний эмнэл зүйн шинж тэмдэг
• Өвчлөлт хурцавтар хэлбэрээр тохиолдвол энэ нь бие
даасан хэлбэртэй илэрнэ. Зонхилох шинж нь 2-7 хоног
халуурч байгаад халуун нь буурч хэвийн болоод 3-15
хоноод дахин халуурах явдал юм.
• Энэ хэлбэр өвчний эхэнд элбэг тохиолддог бөгөөд
улмаар архаг хэлбэрт шилжих нөхцөл болно.
• Өвчний архаг явц уг өвчин урд нь гарч байсан нутагт
хурцавтар хэлбэрийн үргэлжлэл байдлаар тохиолдоно.
• Өвчилсөн адуу тэр бүр халуурдаггүй, халуурсан ч
хугацаа богино байна.
• Өвчтэй адуу сараар халуурахгүй байж байгаад эргэж
халуурах явдал бий.
• Биеийн ерөнхий байдал сул дорой болж амархан эцэж
туралтын шинж тэмдэг илэрнэ.
• Ийм хэлбэрээр өвчилсөн адуу халдвар тараах
аюултай.
• Зүрхний ажиллагаа аажмаар хямарч өвчний сүүлийн
хоромд зүрхний цохилт 100 ба түүнээс дээш болно.
Өвчний эмнэл зүйн шинж тэмдэг
5. Бие бүтцийн эмгэгт өөрчлөлт
• АХЦБӨ-өөр үхсэн малын хүүрэнд өвөрмөц шинж тэмдэг
байдаггүй.
• Хурц хэлбэртэй өвчилж үхсэн адууны хүүрэнд үжилтийн
шинж харагдана.
• Салст бүрхүүл, цулын эрхтэн, зүрхний булчингууд, ба
арьсан дорхи эслэгт цус харвасан байна.
• Элэг, дэлүү үлэмж томорч, тунгалагийн зангилаа хөөж
улайж хавдсан байна.
• Элгийг зүсэхэд хүрэн улаан өнгөтэй болж цусаар дүүрсэн
байна.
• Адуу архаг хэлбэрээр удаан өвчилж үхсэн үед дээрхи
шинж тэмдэг тод биш илрэхийн хамт цусгүйжих шинж
харин тод ажиглагдана.
• Цусгүйжсэнээс болж салст бүрхэвчүүд цагаавтар буюу
бүр цагаан болсон байна.
• Дэлүүний төмөрт нөсөө(гемосидерин) бага болсноос
түүний өнгө цайвар улаан болж хатуурна.
• Эмгэг гистологийн шинжилгээгээр торлог эдэд
гемосидерин хуримтлагдсан нь илэрнэ.
• Элэгний хялгасан судасны ханын купферийн эс
гемосидеринээр хомсдох бөгөөд өвчний архаг
хэлбэрийн үед заримдаа элэгний эсэд үжилт явагдах
онцлогтой.
Бие бүтцийн эмгэгт өөрчлөлт
Оношлогоо, ялган оношлохуй
• АХЦБӨ-ний онош тогтооход төвөгтэй. Нарийн нямбай
ажиллагаа шаардана.
• Эпизоот судалгаа явуулна. Гол нь байгаль, орон
нутгийн онцлог, өвчний хөдлөл зүй, үхэл хорогдлыг
сайн анхаарна.
• Клиник үзлэгээр өвчтэй адууны халууралтын байдлыг
хянана.
• Гэдэс, хэвлийн хавагналт, ил үзэгдэх салст бүрхүүл
ялангуяа зовхинд цус харвалт үүссэн эсэхийг
илрүүлнэ.
• Нүдний зовхи хавагнаж, салст бүрхүүл тосорхог
болдог нь оношийн ач холбогдолтой ба энэ шинжийг
“Тосон нүд” гэж нэрлэдэг.
• Зүрх судасны ажиллагаа доголдоно.
• Энэ шинж тэмдэгийг илрүүлэх зорилгоор өвчтэй адууг
50-100 метрийн зайнд шогшуулаад зүрхийг чагнахад
зүрхний цохилт үлэмж хурдсаж байснаа буурдаг.
• Өвчилсөн адуу маш хурдан ядарч цуцдаг онцлогтой.
Оношлогоо, ялган оношлохуй
• Биохимийн шинжилгээ хийвэл улаан эсийн тоо цөөрч,
ЦУЭ-ийн тунах урвал эрс хурдасч, лимфоцитын тоо хэд
дахин олшрох шинж илрэх ба энэ шинжилгээг халуурч
байгаа адуунд хийнэ.
• Биосорилын шинжилгээ хийнэ. Биосорилд 6 сар хүртэл
насны унагыг хэрэглэнэ.
• Өвчтэй адууны цус буюу ийлдсээр унагыг
халдварлуулахад 3 сарын дотор шинж тэмдэг илэрвэл
өвчин мөн болохыг батална.
• Лабораторийн шинжилгээгээр оношлоно. АХЦБӨ-ийг уг
өвчинтэй төстэй паразитын өвчнүүдээс ялган оношлох
шаардлагатай. Цусны паразитын өвчин энзоот
хэлбэрээр жилийн тодорхой улиралд гарна.
Оношлогоо, ялган оношлохуй
Эмчилгээ, урьдчилан сэргийлэлт
• АХЦБӨвчтэй адууг эмчлэх талаар олон тооны судалгаа
туршилт хийгдсэн боловч өнөөдрийг хүртэл амжилт
олоогүй байна.
• Уг өвчнөөс сэргийлэхийн тулд сүрэгт гаднаас шинээр
адуу авахдаа онцгой анхаарч халдвар оруулахаас
сэргийлэх нь зүйтэй.
• Адуун сүрэгт эмнэл зүйн үзлэг, цусны шинжилгээ хийж
түүний дүнг харгалзан авах арга хэмжээг сонгоно.
• Ил өвчтэй адууг устгана.
• Өвчилсөн байж болзошгүй адууг дахин дахин
шинжилж өвчтэй нь тогтоогдвол мөн устгана.
• Халдварлагдсан байж болзошгүй адууг хяналтанд
байлгаж эмнэл зүйн үзлэг, цусны шинжилгээг үе үе
хийнэ.
• Үзлэг, шинжилгээний дүнд өвчтэй адуу илэрвэл
яаралтай арга хэмжээ авч устгана.
• Адууг цус сорогч шавьжаас хамгаалах хэрэгтэй.
• Өвчтэй ба сэжигтэй адуу байсан байр жүчээг сайтар
цэвэрлэж, халдваргүйжүүлнэ.
Эмчилгээ, урьдчилан сэргийлэлт
Адууны ринопневмони
Ринопневмония лашадей
Equine herpesvirus infection, Mare abortion
Өвчний тодорхойлолт
Адууны ринопневмони нь адуу халуурах, идэш
тэжээлдээ дургүй болох, нейтрофиллийн тоо цөөрөх,
фарингит, бронхит үүсэх байдлаар илэрдэг вирусын
халдварт өвчин бөгөөд бага насны адуунд голчлон
тохиолдож, амьсгалын замын эрхтүүдийг өвчлүүлэх ба
бусад насны адуунд мөн хээл хаялт, мэдрэлийн эмгэг
үүсгэдэг.
Үүсгэгч, түүний онцлог
• Өвчин ДНХ агуулсан герпес вирусын 3 хэв шинжээр
үүсгэгддэг:
– Equine herpesvirus типа 1–Сонгодог ринопневмонийн үүсгэгч.
Энэ нь дотроо 2 дэд хэв шинжтэй.
– тип 2 —Бэлгийн замын халдвар үүсгэгч
– тип 3 — Том эс хэлбэрийн халдвар үүсгэгч
• Вирус цус наалдуулах болон цус шингээх шинж чанарыг
агуулдаг. Өсгөврийн шингэнд +56 хэмд 10 минут хоруу
чанараа хадгалдаг бол 50 хэмд 20-30 минут, 37 хэмд
1.5-7 хоног, 4 хэмд 7-8 сар, -10...-18 хэмд 12-14 сар,
идэвхээ хадгална. Халдварт бохирлогдсон эдийг -18...
-20 хэмд хөлдөөхөд 2 жил идэвхээ хадгалсан байна.
• Формалин болон шүлтийн уусмалд тэсвэргүй.
• Вирус амьсгалын дээд замын салст бүрхүүл, уушгинд
хуримтлагдаж, үржин ринопневмони үүсгэдэг.
• Хээлтэй гүүнд вирус сав, хээл, хээлийн бүрхүүлүүдэд
нэвтэрч, эмгэг үүсгэн хээлийн 2 дугаар хагаст хээл
хаяулна.
• Анхлан халдвар авч байгаа унаганд EHV-1-ийн
халдвар хурц явцтай илэрч, халууран, амьсгалын зам
өвчилнө.
• Вирусын халдвар нь тунгалагийн болон торлог эдийн
үхжил үүсгэж, амьсгалын замын салст бүхүүлд
цэврүү үүсгэн хуулна.
Өвчний эмгэг жамын хөгжил
Өвчний эпидемиологи
• Байгалийн нөхцөлд бүх насны, бүх үүлдрийн адуу, одой адуу,
элжиг, луус хүйс харгалзахгүй өвчилнө. Цэвэр цусны адуу, 1
хүртэлх насны төл мал илүү мэдрэмтгий байдаг.
• Халдварын эх булаг нь өвчтэй, эсвэл өвдөөд эдгэрсэн вирус
тээгч адуу.
• Өвчтэй адууны цус, амьсгалын дээд зам, бэлэг эрхтэнд
үүсгэгч оршиж байдаг. Мөн хээлтэй гүү өвчилсөн бол хээл,
хээлийн бүрхүүл хальс, хээлийн усанд үүсгэгч оршиж байдаг.
• Амьсгалын замын хэлбэрийн үед үүсгэгч гадаад орчинд
гаргаж буй амьсгалтай хамт цацагдах ба ялангуяа ханиах,
найтаахад ихээр ялгардаг.
• Өвчтэй амьтнаас мөн шууд хавьтлаар халдвар эрүүл малд
дамжиж болно. Хээлтэй гүүний шээсээр бага хэмжээний
вирус гадагшилдаг. Халдвар авсан азрага гүүнд халдварыг
хэдэн сараар, бүр жилээр дамжуулан халдааж болно.
• Ринопневмони нь тайван бус аж ахуйд байнгын ээрэлттэй
болох хандлагатай байдаг. Хурц дэгдэлт нь өвчний далд
болон хэв шинжит бус үеэр сэлгэн солигдоно.
• Адууны биед вирус удаан хугацаагаар амьдрах
чадвартайн дээр халдвар дамжих механизм нь олон
талтай, халдварын дараах дархлааны хугацаа богино
байдаг зэрэг хүчин зүйлсийн улмаас вирус тайван бус
сүргийн дотор удаан хугацаанд хадгалагдсаар байна.
• Үүнээс гадна уг өвчний дэгдэлт улирлын чанартай гардаг
бөгөөд намар, өвлийн ихээр хамгийн олон мал
өвчлүүлнэ.
• Энэ өвчин бактерийн халдвараар хүндэрснээс мал үхнэ.
Урьд өмнө өвчин гарч байгаагүй нутгийн дархлаагүй
унага 100 хувь өвчилнө. Үхлийн хувь багатай.
Өвчний эпидемиологи
Өвчний эмнэл зүйн шинж тэмдэг
• Байгалийн нөхцөлд нууц хугацаа дунджаар 10 хоног
хүртэл үргэлжилнэ. Өвчин ерөнхийпөө хөнгөн явцтай
илрэх бөгөөд бактерийн хоёрдогч халдвараар
хүндрэх тохиолдол гарна.
• Өвчнийг амьсгалын замын, хээл хаялтын, бэлгийн
замын, хүндэрсэн хэлбэрийн гэж ангилдаг.
• Амьсгалын замын хэлбэр: биеийн халуун
нэмэгдэнэ, номойрно, тэжээл дуршил байхгүй болно,
конъюктивит, хамрын салст бүрхүүлийн үрэвсэл,
заримдаа хамрын салс бүрхүүл-залгиурын хам
үрэвсэлт ажиглагдана. Биеийн халуун 40 хэм хүрч
2...3 хоног хадгалагдана. Мөн 8...10 дахь хоног дээрээ
дахин халуурч болзошгүй.
• ХСБ-ийн үрэвсэлт болсноор нус их гоожно, эрүүний
доод булчирхай томорно. Уушиг үрэвсэх нь ховор.
10...15 хоноод эдгэрнэ. Зарим адуу хатгаа туссанаас
ханиалгаж, амьсгалахад төвөгтэй болж эхэлнэ. Энэ
нь хоёрдогч халдвараар хүндэрсний илрэл бөгөөд
үхлээр төгсөх магадлалтай.
• Хээл хаях хэлбэр: Хээлтэй гүүнд ринопневмони
өвчин туссан үед хээл хаялт үүсгэж болох учир гүү
хээл хайж байгаа тохиолдолд тэдгээр нь
ринопневмонигоор ил шинж тэмдэггүйгээр өвчилсөн
байж болзүшгүй гэж таамаглах хэрэгтэй.
• Хээл хаялт голчлон хээлийн 8...11 дэх сар дээр
тохиолдох ба зарим нэг гүү 6 сартайдаа хээл хаяж
болно.
Өвчний эмнэл зүйн шинж тэмдэг
Өвчний эмнэл зүйн өвөрмөц шинж тэмдэг
• Өвчилсөн гүүний 90 хүртэл хувь нь хээл хаяна. Хээл
хаялт төрөх гэж байгаа ямар нэг урьдчилсан шинж
тэмдэггүйгээр үүснэ. Хээл бүхрүүлтэйгээ хамт гарах
бөгөөд хаг саатах, хээл хаялтын дараа хүндрэл үүсэх
явдал тохиолдохгүй.
• Вирусын гаралтай хээл хаясан гүүнд төрөхийн зам нь
эрүүл гүүнийх шиг хурдан хугацаанд хэвийн
байдалдаа буцаж орно.
• Вирусын хээл хаялт дохиолдсон гүү дахин хээл хаях
нь ховор байдаг. Хэдэн жилийн дараа дахиж магадгүй.
• Бэлгийн замын хэлбэр: гүүний бэлгийн гаднах замд
цэврүү, тууралт үүсэх, үтрээний салст бүрхүүл улайх, жижиг
тууралтууд гарч ирэн цаашид цагаан өнгөтэй толбо болон
хувирах зэрэг шинж тэмдэгээр илрэн гарна.
• Хүндэрсэн хэлбэр: Онцгой хүнд явцтай үед, тухайлбал,
өвчний хурц дэгдэлтийн төгсгөлөөр ТМС-ийн үйл
ажиллагаа алдагдаж, зүрхний цохилт сулрах явдал ховор
биш ажиглагдана.
• Үе мөчүүдэд шүүрдэст-ширхэнцэрт үрэвсэл, хураагуур
судасны үрэвсэл, азраганд төмсөгний үрэвсэл
ажиглагдана.
• Цусны бүтэц өөрчлөгдөж, цагаан цогцосын тоо цөөрөх ба
харин бактерийн хоёрдогч халдвараар хүндэрсэн үед
цагаан цогцос олширно.
Өвчний эмнэл зүйн өвөрмөц шинж тэмдэг
• Үжил болсон дүр зураг харагдана: амьсгалын дээд замын
салст бүрхүүлүүд хүчтэй улайж, үрэвсэж хөөнгөтсөн, бөөр,
элэгний зөөлөн эдүүд болон зүрхний булчинд сөнөрлийн
хувиралт үүссэн, тэрчлэн салст бүрхүүл болон усавхи
бүрхүүлд цус харвасан, дэлүү, тунгалагийн зангилаанууд
бага зэрэг хөөж томорсон байна.
• Хамар-хоолойд, заримдаа цагаан мөгөөрсөн хоолойд
герпесийн тууралт үүсч шархалсан байдаг.
• Гавлын ясны дагавар хөндийнүүдийн хананд шар будааны
чинээтэй зангилаа ажиглагддаг.
• Цагаан мөгөөрсөн хоолой, ходоод, нарийн гэдэсний салст
бүрхүүлд цэлцэгнүүр хуниас гарна.
Бие бүтцийн эмгэгт өөрчлөлт
Оношлох, ялган оношлогоо
• Эпизоологийн байдал, эмнэл зүйн шинж тэмдэг, бие
бүтцийн эмгэгт хувиралт зэргийг харгалзан
лабораторийн шинжилгээний үндсэн дээр оношийг
тогтооно.
• Ринопневмонийн үед ажиглагддаг нэг онцлог шинж
тэмдэг бол хээлтэй гүүнүүд хээлийнхээ 7-11 дэх сар
дээр гэнэт * хэд хэдээрээ хээл хаяж, бэлгийн замын
өөрчлөлт хурдан хугацаанд хэвийн байдалдаа ордог
явдал юм.
• Оношийг эмгэг анатомын өөрчлөлт болон
лабораторийн шинжилгээгээр** нарийсган тодруулж
болно.
• Лабораторийн шинжилгээнд зориулж дээжийг өвчтэй
адууны хамрын хөндийн гоождосноос хөвөнд шингээн
авна.
• Саажиж үхсэн адууны тархи, нугаснаас дээж авна.
• Хаягдсан хээл болон үхсэн амьтнаас дээжийг аль
болох эрт авах хэрэгтэй.
• Эмгэгт материалыг халуун саванд мөстэй хамт хийж
лабораторид илгээнэ.
• Ринопневмонийг адууны ханиад, вирусын артрит,
сальмонеллезын хээл хаялт, хордлогоос ялгаж
оношлох ёстой.
Оношлох, ялган оношлогоо
Эмчилгээ, урьдчилан сэргийлэлт
Дархлаа ба өвөрмөц урьдчилан сэргийлэлт
• Өвчилж өнгөрсөн адуунд дархлаа үүсдэг, ялагуяа хээл
хаясан гүүнд 2...3 жилийн хугацаатай дархлаа тогтдог
байна.
• Харин амьсгалын замын хэлбэрээр өвчилсөн адуунд 4
сараас илүүгүй богино хугацаатай дархлаа бий болдог
ажээ.
• ОХУ-д өвөрмөц урьдчилан сэргийлэх арга хэмжээнд
ринопневмонийн вирусийн СВ/69 омгийн амьд вакцин
хэрэглэдэг байна. Идэвхгүй дархлаа үүсгэх арга
одоогоор гараагүй байна.
• Манай орны тухайд гаднаас халдвар зөөж оруулж
ирэхгүй байхад онцгойлон анхаарах ёстой.
Эмчилгээ
• Ринопневмонигоор өвчилсөн адууг эмчлэх өвөрмөц
арга одоогоор нээгдээгүй байгаа.
• Тиймээс өвчтэй адууг хоёрдогч халдвараас
хамгаалах зорилгоор антибиотик, сульфаниламидын
бүлгийн эмүүдийг хэрэглэнэ.
• Өвчний эхний үед өвдөөд эдгэсэн адууны цусны хэт
дархлаат ийлдэс тарьж болно.
Өвчний халдвартай тэмцэх, устгах арга
хэмжээ
• Өвчин гарсан аж ахуй дээр хязгаарлалтын арга
хэмжээ авна*.
• Хээл хаясан гүүг тусгаарлаж, хаягдсан хээл болон
бохирдсон хэвтэр, дэвсгэрийг устгаж, хашаа байрыг
халдваргүйжүүлнэ.
• Тайван бус аж ахуйн адууг вакцинжуулна.
• Орооны үед гүү хээл хаяснаас хойш 1 сарын
дараагаар хээлтүүлэгт оруулж болно.
• Хамгийн сүүлийн гүү хээл хаяснаас хойш 2 сарын
дараа, эсвэл хээлтэй гүү байхгүй бол 1 сарын дараа
хязгаарлалтыг татан буулгана.
Ашигласан мэдээллийн эх сурвалж
1. Под редакцией проф. А.А. Конопаткина Эпизоотология и
инфекционные болезни сельскохозяйственных животных
Москва “Колос” 1984;
2. Под редакцией проф. И.А.Бакулова. Руководство по общей
эпизоотологии Москва “Колос” 1979;
3. Б.Яримпил, М.Занаа, Г.Цэвэгмэд Мал, амьтны халдварт өвчин
судлал. Улаанбаатар 1988;
4. Г.Цэвэгмэд Мал, амьтны халдварт тахал өвчин Улаанбаатар.
2000;
5. А.Хөхөө. Мал, амьтны халдварт өвчин Улаанбаатар 2015;
6. Мал эмнэлгийн холбогдолтой журам, заавруудын эмхэтгэл.
Улаанбаатар 2012;
7. Pedro N. Acha Boris Szyfres Zoonoses and Communicable
Diseases Common to Man and Animals Second Edition
Washington, D.C. 20037, U.S.A. 1994.
8. https://vetvo.ru/infekcionnyj-laringotraxeit-ptic.html Ветеринарная
служба Владимирской области © www.vetvo.ru

More Related Content

What's hot

мал амьтаны гоц халдварт өвчин
мал амьтаны гоц халдварт өвчинмал амьтаны гоц халдварт өвчин
мал амьтаны гоц халдварт өвчин
Б. Лхагваа
 
"Малын эмч" эмхэтгэл
"Малын эмч" эмхэтгэл"Малын эмч" эмхэтгэл
"Малын эмч" эмхэтгэл
GreengoldMongolia
 
Үхрийг ханаж, хатгах
Үхрийг ханаж, хатгах Үхрийг ханаж, хатгах
Үхрийг ханаж, хатгах
dagvajamts
 
Малд эх барихын тусламж үзүүлэх
Малд эх барихын тусламж үзүүлэхМалд эх барихын тусламж үзүүлэх
Малд эх барихын тусламж үзүүлэх
dagvajamts
 
лекц 10. сүрьеэ, актиномикоз,
лекц 10. сүрьеэ, актиномикоз,лекц 10. сүрьеэ, актиномикоз,
лекц 10. сүрьеэ, актиномикоз,
batsuuri nantsag
 
Боом өвчин Boom
Боом өвчин BoomБоом өвчин Boom
Боом өвчин Boom
Батхүү Батдорж
 
“Малчин” эмхэтгэл Цуврал – 2: “Малын эмийн тухай ойлголт, эмийн зохистой хэрэ...
“Малчин” эмхэтгэл Цуврал – 2: “Малын эмийн тухай ойлголт, эмийн зохистой хэрэ...“Малчин” эмхэтгэл Цуврал – 2: “Малын эмийн тухай ойлголт, эмийн зохистой хэрэ...
“Малчин” эмхэтгэл Цуврал – 2: “Малын эмийн тухай ойлголт, эмийн зохистой хэрэ...
GreengoldMongolia
 
лекц 2. бруцеллез, цусан халдварт 2
лекц 2. бруцеллез, цусан халдварт 2лекц 2. бруцеллез, цусан халдварт 2
лекц 2. бруцеллез, цусан халдварт 2
batsuuri nantsag
 
Gynecology diagnosis to animal
Gynecology diagnosis to animalGynecology diagnosis to animal
Gynecology diagnosis to animal
dagvajamts
 
Presentation10 desinfection
Presentation10 desinfectionPresentation10 desinfection
Presentation10 desinfection
batsuuri nantsag
 
Мал сонгон үржүүлэх уламжлалт Монгол арга
Мал сонгон үржүүлэх уламжлалт Монгол аргаМал сонгон үржүүлэх уламжлалт Монгол арга
Мал сонгон үржүүлэх уламжлалт Монгол арга
GreengoldMongolia
 
говь цөлийн амьтад
говь цөлийн амьтадговь цөлийн амьтад
говь цөлийн амьтадOyun_och85
 
стресс, түүнийг хэрхэн удирдах вэ
стресс, түүнийг хэрхэн удирдах вэстресс, түүнийг хэрхэн удирдах вэ
стресс, түүнийг хэрхэн удирдах вэFacebook
 
Presentation 1 fmd
Presentation 1 fmdPresentation 1 fmd
Presentation 1 fmd
batsuuri nantsag
 
тарваган тахал
тарваган тахалтарваган тахал
тарваган тахал
Б. Лхагваа
 
лекц 6. цэцэг, шөвөг яр, эфимер чичрэг
лекц 6. цэцэг, шөвөг яр, эфимер чичрэглекц 6. цэцэг, шөвөг яр, эфимер чичрэг
лекц 6. цэцэг, шөвөг яр, эфимер чичрэг
batsuuri nantsag
 
Амьсгалын замын халдварт өвчин
Амьсгалын замын халдварт өвчинАмьсгалын замын халдварт өвчин
Амьсгалын замын халдварт өвчин
Munkhbaatar S. Uuld
 
үет хөлтний хүрээ
үет хөлтний хүрээүет хөлтний хүрээ
үет хөлтний хүрээBaasanjav_57
 

What's hot (20)

мал амьтаны гоц халдварт өвчин
мал амьтаны гоц халдварт өвчинмал амьтаны гоц халдварт өвчин
мал амьтаны гоц халдварт өвчин
 
"Малын эмч" эмхэтгэл
"Малын эмч" эмхэтгэл"Малын эмч" эмхэтгэл
"Малын эмч" эмхэтгэл
 
Zagas
ZagasZagas
Zagas
 
Үхрийг ханаж, хатгах
Үхрийг ханаж, хатгах Үхрийг ханаж, хатгах
Үхрийг ханаж, хатгах
 
Малд эх барихын тусламж үзүүлэх
Малд эх барихын тусламж үзүүлэхМалд эх барихын тусламж үзүүлэх
Малд эх барихын тусламж үзүүлэх
 
лекц 10. сүрьеэ, актиномикоз,
лекц 10. сүрьеэ, актиномикоз,лекц 10. сүрьеэ, актиномикоз,
лекц 10. сүрьеэ, актиномикоз,
 
Боом өвчин Boom
Боом өвчин BoomБоом өвчин Boom
Боом өвчин Boom
 
“Малчин” эмхэтгэл Цуврал – 2: “Малын эмийн тухай ойлголт, эмийн зохистой хэрэ...
“Малчин” эмхэтгэл Цуврал – 2: “Малын эмийн тухай ойлголт, эмийн зохистой хэрэ...“Малчин” эмхэтгэл Цуврал – 2: “Малын эмийн тухай ойлголт, эмийн зохистой хэрэ...
“Малчин” эмхэтгэл Цуврал – 2: “Малын эмийн тухай ойлголт, эмийн зохистой хэрэ...
 
лекц 2. бруцеллез, цусан халдварт 2
лекц 2. бруцеллез, цусан халдварт 2лекц 2. бруцеллез, цусан халдварт 2
лекц 2. бруцеллез, цусан халдварт 2
 
Gynecology diagnosis to animal
Gynecology diagnosis to animalGynecology diagnosis to animal
Gynecology diagnosis to animal
 
Presentation10 desinfection
Presentation10 desinfectionPresentation10 desinfection
Presentation10 desinfection
 
Мал сонгон үржүүлэх уламжлалт Монгол арга
Мал сонгон үржүүлэх уламжлалт Монгол аргаМал сонгон үржүүлэх уламжлалт Монгол арга
Мал сонгон үржүүлэх уламжлалт Монгол арга
 
говь цөлийн амьтад
говь цөлийн амьтадговь цөлийн амьтад
говь цөлийн амьтад
 
стресс, түүнийг хэрхэн удирдах вэ
стресс, түүнийг хэрхэн удирдах вэстресс, түүнийг хэрхэн удирдах вэ
стресс, түүнийг хэрхэн удирдах вэ
 
Presentation 1 fmd
Presentation 1 fmdPresentation 1 fmd
Presentation 1 fmd
 
тарваган тахал
тарваган тахалтарваган тахал
тарваган тахал
 
шокын үеийн яаралтай тусламж
шокын үеийн яаралтай тусламжшокын үеийн яаралтай тусламж
шокын үеийн яаралтай тусламж
 
лекц 6. цэцэг, шөвөг яр, эфимер чичрэг
лекц 6. цэцэг, шөвөг яр, эфимер чичрэглекц 6. цэцэг, шөвөг яр, эфимер чичрэг
лекц 6. цэцэг, шөвөг яр, эфимер чичрэг
 
Амьсгалын замын халдварт өвчин
Амьсгалын замын халдварт өвчинАмьсгалын замын халдварт өвчин
Амьсгалын замын халдварт өвчин
 
үет хөлтний хүрээ
үет хөлтний хүрээүет хөлтний хүрээ
үет хөлтний хүрээ
 

Similar to Presentation 11 horses diseases

Presentation 9 factoral diseases
Presentation 9 factoral diseasesPresentation 9 factoral diseases
Presentation 9 factoral diseases
batsuuri nantsag
 
лекц 14. адууны сахуу, хар дэлэн, тэмээний буглаа
лекц 14. адууны сахуу, хар дэлэн, тэмээний буглаалекц 14. адууны сахуу, хар дэлэн, тэмээний буглаа
лекц 14. адууны сахуу, хар дэлэн, тэмээний буглаа
batsuuri nantsag
 
Presentation 4 tbd gsp sp
Presentation 4 tbd gsp spPresentation 4 tbd gsp sp
Presentation 4 tbd gsp sp
batsuuri nantsag
 
Presentation 5 erd lsd bt_etc
Presentation 5 erd lsd bt_etcPresentation 5 erd lsd bt_etc
Presentation 5 erd lsd bt_etc
batsuuri nantsag
 
Presentation 3 bcpp and ahs
Presentation 3 bcpp and ahsPresentation 3 bcpp and ahs
Presentation 3 bcpp and ahs
batsuuri nantsag
 
лекц 5. шүлхий, адууны хцб, лейкоз, хөх хэл
лекц 5. шүлхий, адууны хцб, лейкоз, хөх хэллекц 5. шүлхий, адууны хцб, лейкоз, хөх хэл
лекц 5. шүлхий, адууны хцб, лейкоз, хөх хэл
batsuuri nantsag
 
Presentation 13 pig diseases
Presentation 13 pig diseasesPresentation 13 pig diseases
Presentation 13 pig diseases
batsuuri nantsag
 
лекц 12. үхэр, гахай, бог малын мялзан, нохойн гударга
лекц 12. үхэр, гахай, бог малын мялзан, нохойн гударгалекц 12. үхэр, гахай, бог малын мялзан, нохойн гударга
лекц 12. үхэр, гахай, бог малын мялзан, нохойн гударга
batsuuri nantsag
 
Presentation 12 sheep goat diseases
Presentation 12 sheep goat diseasesPresentation 12 sheep goat diseases
Presentation 12 sheep goat diseases
batsuuri nantsag
 
Presentation 2 ppr and asf
Presentation 2 ppr and asfPresentation 2 ppr and asf
Presentation 2 ppr and asf
batsuuri nantsag
 
Presentation 7 zoonosis 1
Presentation 7 zoonosis 1Presentation 7 zoonosis 1
Presentation 7 zoonosis 1
batsuuri nantsag
 
лекц 1. энтеробактериозын халдварууд
лекц 1. энтеробактериозын халдваруудлекц 1. энтеробактериозын халдварууд
лекц 1. энтеробактериозын халдварууд
batsuuri nantsag
 
Presentation 10 cattle diseases
Presentation 10 cattle diseasesPresentation 10 cattle diseases
Presentation 10 cattle diseases
batsuuri nantsag
 
лекц 7. томуу, галзуу, ньюкаслын өвчин
лекц 7. томуу, галзуу, ньюкаслын өвчинлекц 7. томуу, галзуу, ньюкаслын өвчин
лекц 7. томуу, галзуу, ньюкаслын өвчин
batsuuri nantsag
 
Presentation 15 other animals diseases
Presentation 15 other animals diseasesPresentation 15 other animals diseases
Presentation 15 other animals diseases
batsuuri nantsag
 
лекц 9. дхх, брадзот, хиамдалт
лекц 9. дхх, брадзот, хиамдалтлекц 9. дхх, брадзот, хиамдалт
лекц 9. дхх, брадзот, хиамдалт
batsuuri nantsag
 
лекц 16. ку чичрэг, энзоот зулбалт, сохор догол, годрон
лекц 16. ку чичрэг, энзоот зулбалт, сохор догол, годрон лекц 16. ку чичрэг, энзоот зулбалт, сохор догол, годрон
лекц 16. ку чичрэг, энзоот зулбалт, сохор догол, годрон
batsuuri nantsag
 
лекц 13. листериоз, ёлом, цусан суулга
лекц 13. листериоз, ёлом, цусан суулга лекц 13. листериоз, ёлом, цусан суулга
лекц 13. листериоз, ёлом, цусан суулга
batsuuri nantsag
 

Similar to Presentation 11 horses diseases (20)

Presentation 9 factoral diseases
Presentation 9 factoral diseasesPresentation 9 factoral diseases
Presentation 9 factoral diseases
 
лекц 14. адууны сахуу, хар дэлэн, тэмээний буглаа
лекц 14. адууны сахуу, хар дэлэн, тэмээний буглаалекц 14. адууны сахуу, хар дэлэн, тэмээний буглаа
лекц 14. адууны сахуу, хар дэлэн, тэмээний буглаа
 
Presentation 4 tbd gsp sp
Presentation 4 tbd gsp spPresentation 4 tbd gsp sp
Presentation 4 tbd gsp sp
 
Presentation 5 erd lsd bt_etc
Presentation 5 erd lsd bt_etcPresentation 5 erd lsd bt_etc
Presentation 5 erd lsd bt_etc
 
Presentation 3 bcpp and ahs
Presentation 3 bcpp and ahsPresentation 3 bcpp and ahs
Presentation 3 bcpp and ahs
 
лекц 5. шүлхий, адууны хцб, лейкоз, хөх хэл
лекц 5. шүлхий, адууны хцб, лейкоз, хөх хэллекц 5. шүлхий, адууны хцб, лейкоз, хөх хэл
лекц 5. шүлхий, адууны хцб, лейкоз, хөх хэл
 
Presentation 13 pig diseases
Presentation 13 pig diseasesPresentation 13 pig diseases
Presentation 13 pig diseases
 
лекц 12. үхэр, гахай, бог малын мялзан, нохойн гударга
лекц 12. үхэр, гахай, бог малын мялзан, нохойн гударгалекц 12. үхэр, гахай, бог малын мялзан, нохойн гударга
лекц 12. үхэр, гахай, бог малын мялзан, нохойн гударга
 
Presentation 12 sheep goat diseases
Presentation 12 sheep goat diseasesPresentation 12 sheep goat diseases
Presentation 12 sheep goat diseases
 
Presentation 2 ppr and asf
Presentation 2 ppr and asfPresentation 2 ppr and asf
Presentation 2 ppr and asf
 
Presentation 7 zoonosis 1
Presentation 7 zoonosis 1Presentation 7 zoonosis 1
Presentation 7 zoonosis 1
 
лекц 1. энтеробактериозын халдварууд
лекц 1. энтеробактериозын халдваруудлекц 1. энтеробактериозын халдварууд
лекц 1. энтеробактериозын халдварууд
 
Presentation 10 cattle diseases
Presentation 10 cattle diseasesPresentation 10 cattle diseases
Presentation 10 cattle diseases
 
лекц 7. томуу, галзуу, ньюкаслын өвчин
лекц 7. томуу, галзуу, ньюкаслын өвчинлекц 7. томуу, галзуу, ньюкаслын өвчин
лекц 7. томуу, галзуу, ньюкаслын өвчин
 
Cow deis
Cow deisCow deis
Cow deis
 
Presentation 15 other animals diseases
Presentation 15 other animals diseasesPresentation 15 other animals diseases
Presentation 15 other animals diseases
 
Ppth7
Ppth7Ppth7
Ppth7
 
лекц 9. дхх, брадзот, хиамдалт
лекц 9. дхх, брадзот, хиамдалтлекц 9. дхх, брадзот, хиамдалт
лекц 9. дхх, брадзот, хиамдалт
 
лекц 16. ку чичрэг, энзоот зулбалт, сохор догол, годрон
лекц 16. ку чичрэг, энзоот зулбалт, сохор догол, годрон лекц 16. ку чичрэг, энзоот зулбалт, сохор догол, годрон
лекц 16. ку чичрэг, энзоот зулбалт, сохор догол, годрон
 
лекц 13. листериоз, ёлом, цусан суулга
лекц 13. листериоз, ёлом, цусан суулга лекц 13. листериоз, ёлом, цусан суулга
лекц 13. листериоз, ёлом, цусан суулга
 

More from batsuuri nantsag

Presentation 14 fowel diseases
Presentation 14 fowel diseasesPresentation 14 fowel diseases
Presentation 14 fowel diseases
batsuuri nantsag
 
Presentation 8 zoonosis 2
Presentation 8 zoonosis 2Presentation 8 zoonosis 2
Presentation 8 zoonosis 2
batsuuri nantsag
 
Presentation 6 pryon diseases
Presentation 6 pryon diseasesPresentation 6 pryon diseases
Presentation 6 pryon diseases
batsuuri nantsag
 
Transboundry disease control
Transboundry disease controlTransboundry disease control
Transboundry disease control
batsuuri nantsag
 
Presentation9 tratment
Presentation9 tratmentPresentation9 tratment
Presentation9 tratment
batsuuri nantsag
 
Presentation16 b overview
Presentation16 b overviewPresentation16 b overview
Presentation16 b overview
batsuuri nantsag
 
Presentation14 control efficiency
Presentation14 control efficiencyPresentation14 control efficiency
Presentation14 control efficiency
batsuuri nantsag
 
Presentation13 economy inf_diseases
Presentation13 economy inf_diseasesPresentation13 economy inf_diseases
Presentation13 economy inf_diseases
batsuuri nantsag
 
Presentation12 ecology inf_diseases
Presentation12 ecology inf_diseasesPresentation12 ecology inf_diseases
Presentation12 ecology inf_diseases
batsuuri nantsag
 
Presentation11 b risk_analysis
Presentation11 b risk_analysisPresentation11 b risk_analysis
Presentation11 b risk_analysis
batsuuri nantsag
 
Presentation8 control of_inf_diseases
Presentation8 control of_inf_diseasesPresentation8 control of_inf_diseases
Presentation8 control of_inf_diseases
batsuuri nantsag
 
Presentation7 profilactica inf_disease
Presentation7 profilactica inf_diseasePresentation7 profilactica inf_disease
Presentation7 profilactica inf_disease
batsuuri nantsag
 
Presentation6 epizoot monitoring
Presentation6 epizoot monitoringPresentation6 epizoot monitoring
Presentation6 epizoot monitoring
batsuuri nantsag
 
Presentation5 nomenclatury inf_disease
Presentation5 nomenclatury inf_diseasePresentation5 nomenclatury inf_disease
Presentation5 nomenclatury inf_disease
batsuuri nantsag
 
Presentation4 epizooticfocy
Presentation4 epizooticfocyPresentation4 epizooticfocy
Presentation4 epizooticfocy
batsuuri nantsag
 
Presentation3 epizoot process
Presentation3 epizoot processPresentation3 epizoot process
Presentation3 epizoot process
batsuuri nantsag
 
Presentation2 infection and infectious disease
Presentation2 infection and infectious diseasePresentation2 infection and infectious disease
Presentation2 infection and infectious disease
batsuuri nantsag
 
Presentation1 introduction
Presentation1 introductionPresentation1 introduction
Presentation1 introduction
batsuuri nantsag
 

More from batsuuri nantsag (18)

Presentation 14 fowel diseases
Presentation 14 fowel diseasesPresentation 14 fowel diseases
Presentation 14 fowel diseases
 
Presentation 8 zoonosis 2
Presentation 8 zoonosis 2Presentation 8 zoonosis 2
Presentation 8 zoonosis 2
 
Presentation 6 pryon diseases
Presentation 6 pryon diseasesPresentation 6 pryon diseases
Presentation 6 pryon diseases
 
Transboundry disease control
Transboundry disease controlTransboundry disease control
Transboundry disease control
 
Presentation9 tratment
Presentation9 tratmentPresentation9 tratment
Presentation9 tratment
 
Presentation16 b overview
Presentation16 b overviewPresentation16 b overview
Presentation16 b overview
 
Presentation14 control efficiency
Presentation14 control efficiencyPresentation14 control efficiency
Presentation14 control efficiency
 
Presentation13 economy inf_diseases
Presentation13 economy inf_diseasesPresentation13 economy inf_diseases
Presentation13 economy inf_diseases
 
Presentation12 ecology inf_diseases
Presentation12 ecology inf_diseasesPresentation12 ecology inf_diseases
Presentation12 ecology inf_diseases
 
Presentation11 b risk_analysis
Presentation11 b risk_analysisPresentation11 b risk_analysis
Presentation11 b risk_analysis
 
Presentation8 control of_inf_diseases
Presentation8 control of_inf_diseasesPresentation8 control of_inf_diseases
Presentation8 control of_inf_diseases
 
Presentation7 profilactica inf_disease
Presentation7 profilactica inf_diseasePresentation7 profilactica inf_disease
Presentation7 profilactica inf_disease
 
Presentation6 epizoot monitoring
Presentation6 epizoot monitoringPresentation6 epizoot monitoring
Presentation6 epizoot monitoring
 
Presentation5 nomenclatury inf_disease
Presentation5 nomenclatury inf_diseasePresentation5 nomenclatury inf_disease
Presentation5 nomenclatury inf_disease
 
Presentation4 epizooticfocy
Presentation4 epizooticfocyPresentation4 epizooticfocy
Presentation4 epizooticfocy
 
Presentation3 epizoot process
Presentation3 epizoot processPresentation3 epizoot process
Presentation3 epizoot process
 
Presentation2 infection and infectious disease
Presentation2 infection and infectious diseasePresentation2 infection and infectious disease
Presentation2 infection and infectious disease
 
Presentation1 introduction
Presentation1 introductionPresentation1 introduction
Presentation1 introduction
 

Presentation 11 horses diseases

  • 1. Сэдэв 11. АДУУНЫ ӨВЧНҮҮД • Сахуу, • ям, • томуу, • адууны халдварт цус багасалт, • герпес вирусын халдвар
  • 2. Адууны сахуу Мыт лошадей Strangles Сахуу өвчнөөр унага, даага, бага насны адуу өвчлөх бөгөөд хамрын хөндий, төвөнхийн салст бүрхүүл үрэвсэх, эрүүний доод тунгалагийн булчирхайд идээт буглаа үүсэж халуурах эмнэл зүйн шинж тэмдэгээр илрэн гардаг хурц хавьтал халдварт өвчин. Өвчний тодорхойлолт, түүний онцлог
  • 3. Үүсгэгч, түүний онцлог • Бөмбөлөг, гинжин хэлбэрт бактерийн бүлэгт багтах кокк болох Streptoccus equi сахууг үүсгэдэг байна. • Сахуугийн стрептококк хөдөлгөөнгүй бөгөөд үр бүрээс үүсгэдэггүй, аналин булгуудаар хялбар будагдана. Сахуугийн стрептококк 0.4- 1 микрон хэмжээтэй бөгөөд үүсгэгчийг өсгөвөрлөхөд МПА,МПШ зэрэг энгийн тэжээлт орчин ашиглана.
  • 4. • Үүсгэгч нь гадаад орчин, физик, химийн хүчин зүйлд нилээд тэсвэртэй. • Сахуутсан адууны хамрын идээт гоождос, эрүүний доод булчирхайн идээт буглаанд 5-6 сар, лиофилийн аргаар хатаавал 20 жил, хашаа, хороо зэрэгт 10 сар, наалдаж хатсан цус, идээ бээрэнд 1 жилээс доошгүй хугацаагаар хадгалагддаг. • Химийн бодисуудаас хүхрийн хүчил, сульма, карболын хүчил, лизолын уусмалаар үйлчлүүлэхэд 15-20 минутын дараа устана. Сахуугийн үүсгэгч, түүний онцлог
  • 5. Эмгэг жамын хөгжил • Streptoccus equi хамрын хөндийн салст бүрхүүлээс тунгалгийн судсаар дамжин эрүүний доод булчирхайд хүрч байрлана.Тэнд өсөж үржин ялгаруулсан хорынхоо нөлөөгөөр салст бүрхүүлүүдэд сахуулайт, дараа нь идээт үрэвсэл үүсгэнэ. • Халдварласан боловч адууны биеийн эсэргүүцэл сайн, үүсгэгчийн хоруу чанар сул бол үрэвсэлийн жижиг голомтууд үүсэж, эдгээр нь цааш нийлж идээт буглаа үүсэхийн хамт тунгалагийн зангилаануудын эд, эсүүд задралд ордог байна.
  • 6. • Хэрэв нянгийн үржил түргэсэж ялгаруулсан хор биеэр түргэн тархвал БМБ-ын бодис солилцоо хямарч адуунд өвчлөлийн ерөнхий шинж илэрнэ. • Хэрэв сул дорой мал өвчилбөл бусад гадна дотор эрхтэнүүдэд үсэрхийлэлт өгнө. БМБ-ыг бүхэлд нь хамарсан идээт үжилт үрэвсэл үүснэ. Эмгэг жамын хөгжил
  • 7. • Сахуугаар 4-5 сартай унаганаас 5 хүртэл насны адуу өвчлөх бөгөөд 5-аас дээш насны адуу өвчлөх нь ховор байдаг. • Мөн өвс идэж, ус уух болоогүй зөвхөн эхийн сүүгээр амьдарч байгаа нялх унага өвчлөхгүй иммунобиологийн өвөрмөц онцлогтой байна. • Малын БМБ суларч турж эцэх явдал сахуугийн тархалтанд хүчтэй нөлөөлдөг. • Ялангуяа зун намрын цагт олон хоногоор үргэлжилсэн халуун болох, хүйтэн бороо, эсвэл гэнэт хүйтэрч бэлчээрийн өвс ургамал хатаж гандах зэрэг хүчин зүйлүүд сахуугийн гаралтад дэм үзүүлдэг байна. Өвчний эпидемиологи
  • 8. Өвчний эмнэл зүйн шинж тэмдэг • Нууц хугацаа 4-8 хоног. Өвчилсөн мал 40-41 хэм халуурч, зовиуртай ханиалгах ба хамраас өтгөн салсархаг ногоон идээ гоожно. • Эрүүний доод булчирхай хатуурч хавдах ба барихад халуун эмзэглэлтэй болно. • Дараа нь хавдар тарж төвөнх багалзуурыг хамрахын зэрэгцээ уруул, шанаа, өвчүү, хоолойд хүрснээс мал толгойгоо өндийлгөж чадахгүйд хүрнэ.
  • 9. • Хэд хоногийн дараа хавдар зөөлөрч зарим хэсэгтээ нимгэрч хуруугаар дарахад бэмбэлзэнэ. • Энэ бол их хэмжээний идээт буглаа үүссэний шинж юм. Удалгүй тэр хэсгийн арьс нимгэрч цоорон зууралдсан өтгөн идээ гоожно. • Өвчний явцад сахуугийн эмгэг өөрчлөлт дотор эрхтэн болоод тархинд үсэрхийлбэл өвчилсөн мал богино хугацаанд үхнэ. • Сахуугаар мал үхэх гол шалтгаан нь бүх биед тархсан идээт үрэвсэл юм. Өвчний эмнэл зүйн шинж тэмдэг
  • 10. Өвчний эмнэл зүйн шинж тэмдэг • Идээт буглаа хагарсны дараа малын биеийн байдал сэргэнэ. • Зарим мал эдгэрэх үедээ олон дахин шээнэ. Энэ үед шанаа,ам хамар,хүзүү орчимд улаан өнгөтэй толбууд гарч болзошгүй. • Хүнд хэлбэрийн өвчлөлийн үед биеийн бусад хэсгийн булчирхайнууд үрэвсэж болно. • Зарим малын өвдөг, бэрэвхий, борвины үе хавддаг. • Багалзуурын булчирхай дотогш хагарснаас уушиг, цагаан мөгөөрсөн хоолойгоор бохир идээ орж уушиг мөгөөрсөн хоолойн үрэвсэл, хатгалгаа хам цээжний гялтан үрэвсэнэ.
  • 11. • Унаганы өвчлөл даага шүдлэнгийнхээс ямагт хүнд явагддаг. • Өвчилсөн зарим малд удаан хугацаагаар төвөнх, хэл, түүний булчин, багалзуурын мэдрэлийн төгсгөлүүд гэмтэж саажсан мэт болох ба тархинд идээт буглаа үүссэнээс дүлий дүймэг, сул дорой болж алхах гишгэх хөдөлгөөн өөрчлөгдөх хүндрэлүүд гарна. Өвчний эмнэл зүйн шинж тэмдэг
  • 12. Бие бүтцийн эмгэгт өөрчлөлт • Сахуугаар өвчилж үхсэн малын хамрын хөндий, төвөнхийн салст бүрхүүлүүд хүчтэй улайж үрэвссэн, хавдаж бэмбийсэн байх бөгөөд эдгээр эрхтэнүүдэд зууралдсан цусархаг шингэн нэвчин, цус харвалт болсон, хэл үрэвсэж томорсон зэрэг өөрчлөлт ажиглагдана. • Хүзүү хоолой, эрүүний доод булчирхайнуудад идээт голомтууд бий болж хавдсан байх ба хавдрын хэмжээ самрын боргоцойноос хүүхдийн толгойн хэртэй болж томорсон байна. • Зарим малын үе мөч, дэлэнд идээт голомт илэрнэ. Үнхэлцэг, хэвлийн хөндий болон гэдэсний салст бүрхүүлд цус нэвчсэн, цээжний хөндийд их хэмжээний шингэн хуралдсан байна.
  • 13. Оношлогоо, ялган оношлохуй • Сахуу өвчний оношийг эпизоотологийн судалгааны дүн, эмнэл зүйн шинж тэмдэг, эрхтэний эмгэг өөрчлөлтөд үндэслэн оношлох боловч бактери судлалын шинжилгээ шийдвэрлэх ач холбогдолтой. • Сахуутсан малын шинж тэмдэг нилээд өвөрмөц боловч цээжний хавьтал халдвар, халдварт ханиад өвчинд мөн адил шинж илэрдэг. • Сахуугаар өвчилж эхлэх үеийн зарим шинж тэмдэг ямын шинж тэмдэгтэй маш ойролцоо үзэгдэнэ. • Сахууг ям, халдварт ханиад, хулгана яр өвчнүүдээс ялган оношлох шаардлагатай.
  • 14. Эмчилгээ, урьдчилан сэргийлэлт • Сахуутсан малыг дулаан байранд байлгаж нялх ногоо, зөөлөн өвс тэжээл өгч бүлээн усаар услана. Хагд өвс, хүйтэн ус өгөхийг хориглоно. • Сахуугийн эмчилгээг бүх биеийг засан сайжруулах ба хэсэг газрын гэж 2 хуваана. • Хагараагүй идээг ариун нөхцөлд мэс заслын аргаар хагалж идээг гадагшлуулна. • Амьсгалын зам хаагдах аюулаас сэргийлж трахеотоми тавьж болно. Шархыг ариутгалын бодисоор угааж эмийн эмчлгээг 14-20 хоногийн турш хийхэд үр дүн сайтай.
  • 15. • Сахуугийн антивирусыг хүзүүний арьсан дор тарих ба энэ эмчилгээг 3-4 удаа давтан хийвэл зохино. • Антивирус тарьсан газар 1-2 хоногийн турш хавдар үүсч бага зэрэг халуурах боловч 2-5 хоногийн дараа хавдар арилна. Хавдар арилсны дараа 3-4 хоноод давтан тарилгыг хийнэ. • Сахуугаас урьдчилан сэргийлэх вакцин одоогоор боловсрогдоогүй байна. Эмчилгээ, урьдчилан сэргийлэлт
  • 16. Адууны ям өвчин Сап лошадей Glanders Ям өвчин нь адууны уушиг, хамрын салст бүрхүүл, арьсны зарим хэсэгт идээт яр, булдруу үүсэх шинжээр илэрдэг, мал, амьтнаас хүнд халдварладаг ужиг халдварт өвчин юм. Өвчний тодорхойлолт, түүний онцлог
  • 17. Ямын үүсгэгч, түүний онцлог • Ям нь- Bacterium Burkholderia гэх 1-5 микрон урт, 0.3-0.8 микрон өргөн, хөдөлгөөнгүй, мохоо үзүүртэй, үр бүрээс үүсгэдэггүй савханцар хэлбэрийн бактерээр үүсдэг. • Ямын үүсгэгч хэлбэр зүйн асар их өөрчлөлттэй нян юм. Хэрэв ургуулж байгаа нянд тэжээлт орчны найрлага, чанар тохирохгүй байвал савханцрын хэмжээ багасаж бөмбөлөг (кокк) хэлбэртэй болох явдал цөөнгүй тохиолдоно. • Савханцар нь аналин будгуудаар хялбар будагдах бөгөөд Грам- сөрөг будагдана. • Монгол адууны ям үүсгэгч нь 2-4 мкр урт, 0.5-0.9 мкр өргөнтэй, хөдөлгөөнгүй богино бүдүүн савханцар болно.
  • 19. Өвчний эмгэг жамын хөгжил • Ямын нян эрүүл адууны нүд, ам хамрын салст бүрхүүл, биеийн ил хэсэгт гарсан яр шархаар БМБ-д нэвтрэн орж цус тунгалгийн судлаар дамжин тунгалгийн зангилаа, уушиг, элэг, дэлүү бусад эрхтэнүүдэд очиж тэндээ өсөж үржинэ. • Ям үүсгэгч эдгээр эрхтэнүүдэд байрлаж үрэвсэлт үүсгэхэд тэр орчмын холбох эд, судасны эндотелийн болон лимфоид эсүүд гадуур нь бүсэлж ямын зангилаат голомт үүсгэдэг байна. • Ингэж үүссэн зангилаат булцууны гадуур богино хугацаанд холбогч эдийн хүрээ үүсдэг. Энэ нь нян түүний хороос БМБ өөрийгөө хамгаалах хариу урвал үзүүлж буйн илрэл юм.
  • 20. • Холбогч эдээр хучигдсан ийм голомтот зангилаа, булцруунаас их хэмжээний цусархаг нэвчдэст шингэн гадагш шүүрч тунгалагийн ба цусны судсаар дамжиж янз бүрийн эд, эрхтэнд тархан ямын шинэ зангилаа, булцруунуудыг үүсгэнэ. • Эдгээр нь аажимдаа хоорондоо нийлж хавтгайрснаар ямын идээт цоорхой үүсгэдэг. • Бүрээст булцууны дотор ямын нян олноороо цугларах бөгөөд булцруу нь цаашлаад шохойжиж чулуужна. Өвчний эмгэг жамын хөгжил
  • 21. Өвчний эпидемиологи • Ямаар битүү туурайтан амьтад (адуу, илжиг,луус, хулан, тахь), муурын төрлийн махчин амьтад (үнэг, чоно, бар, арслан, муур) болон хүн өвчлөнө. • Манай оронд ям хэзээ, ямар замаар тархан дэлгэрсэн тухай тодорхой мэдээлэл хомс боловч уг өвчнийг тал бүрээс нь судлан шинжилж адуун сүргээ энэ өвчнөөс эрүүлжүүлэхэд монгол эрдэмтдийн хийсэн бүтээл үнэтэй хувь нэмрээ оруулсан байдаг. • Ям өвчнийг судлан оношлох, тэмцэх арга хэмжээг боловсруулахад төрийн шагналт, профессор Б.Яринпил, дэд доктор М.Дамдин, шинжлэх ухааны доктор Г.Цэвэгмид, шинжлэх ухааны доктор Ч.Тунгалаг нар үнэ цэнэтэй хувь нэмэр оруулсан байна.
  • 22. Өвчний эмнэл зүйн шинж тэмдэг • Ям нь хамар, уушигны болон арьсны хэлбэрүүдээр мөн хурц, ужиг 2 байдлаар тохиолдоно. • Хурц ямтай адуу эхлээд маш хүчтэй халуурна. Биеийн халуун 41-42 хэмд хүрч гуя хааны булчин чичирнэ. • Салст бүрхүүлүүд улайна. • Судасны лугшилт нэг үе түргэсч хааяа аажуурч амьсгал давхцана. • Ийм шинж тэмдэгтэй мал богино хугацаанд турж, тэжээлээс гарч улмаар ям өвчний эмнэл зүйн онцлох шинжүүд илэрч эхэлнэ.
  • 23. • Хамрын салбангуудын салст бүрхүүлд цус хурж улайна. • Цаашдаа захаараа улаан цагриг бүхий шаравтар өнгийн булдруу хамрын хөндийд гарна. • Булдруу нь яршиж томроно. • Үүний зэрэгцээ хамраас цустай идээ гоожиж эрүүний доод булчирхай томрох ба барьж үзэхэд халуун эмзэглэлтэй байна. • Энэ бол хамар, уушигны ямын үед ажиглагддаг сонгомол шинж юм. • Арьсны хэлбэрээр туссан хурц хэлбэрийн ямын үед арьсны янз бүрийн хэсэгт үрэвсэл явагдана. • Нян нэвтрэн орсон арьсны хэсэгт халуун, эмзэглэлтэй хавдар үүснэ. • Энэ хавдрууд 2-3 хоногийн дараа харилцан адилгүй хэмжээтэй зангилаат булдруу болж хувирна. Өвчний эмнэл зүйн шинж тэмдэг
  • 24. Эмнэл зүйн шинж тэмдэг • Эдгээр булдруу эхлээд хатуувтар байснаа хэд хоногийн дараа зөөлөрч тав нь хуурч яршдаг. Ярнаас өмхий үнэртэй цусархаг идээ гоожно. • Ужиг хэлбэрийн ям олон жил үргэлжлэхийн гадна тодорхой эмнэл зүйн шинж тэмдэг үзүүлдэггүй. Үүнийг далд ям гэдэг. • Монгол адуу зонхилон ийм хэлбэрээр өвчилдөг бөгөөд зарим үед хүчтэй зовиурлан ханиах, хамраас үе үе ногоон нус гоожихоос өөр шинж илэрдэггүй. • Харин адууны биеийн байдал суларч турж доройтоход өвчин сэдэрч хурц хэлбэрт орох явдал гарна. Ийм тохиолдол манай оронд хавар 4-5 сард олонтаа үзэгдэнэ.
  • 25. Өвчний эпидемиологи, эмнэл зүйн шинж тэмдэг
  • 26. Эмгэг бие бүтцийн өөрчлөлт • Ямаар өвчилсөн бүх адууны 80-90% -д уушиг, 65- 85%-д мөгөөрсөн хоолойн булчирхай, 25-55 хувьд хамрын таславч, 20-50%-д элэг, дэлүү, 10-40%-д эрүүний болон залгиурын арын булчирхай, 0.8-10%-д арьс, 10-50%-д төвөнх багалзуурт ямын эмгэг хувиралтууд явагддаг байна. • Өвчний хурц үед уушгинд шил мэт цэнхэр цайвар өнгийн зангилаат булдруунууд үзэгдэх ба гадуураа улаан цагирган бүслүүртэй байна. • Ужиг үед гадуураа шохойжсон бүрээстэй байна. Мөн уушгинд их бага, олон цөөн тоотой идээт буглаа гарч хөндий үүсч цоорсон байна.
  • 27. • Тунгалгийн булчирхайнууд томорсон байх ба зүсэж үзэхэд үхэжсэн жижиг голомтууд ажиглагдана. • Хамрын хөндийд янз бүрийн хэлбэртэй, цагаан шаргал өнгө бүхий ямын зангилаат булдруунууд ажиглагдана. • Хурц ил ямтай монгол адууны уушгинд шар будаа шиг олон тоотой шаргалдуу зангилаа, булдруу тохиолдохоос гадна идээт буглаа хэд хэдээрээ байх бөгөөд уушиг томорч цайвар ягаан өнгөтэй болсон байдаг. Эмгэг бие бүтцийн өөрчлөлт
  • 29. Оношлогоо, ялган оношлохуй • Ям өвчнийг эмнэл зүйн шинж тэмдэг, харшил сорил, ийлдэс судлалын аргуудаар оношлох бөгөөд харин бактери судлалын шинжилгээг хөдөөгийн практикт хэрэглэдэггүй. • Манай оронд ям өвчнийг илрүүлэх харшил сорилын аргыг өргөн хэрэглэж байна. • Ямлуурыг адууны хүзүүг 3 хуваасны дунд, дээд хэсгийн арьсанд 0.2 мл тариад урвалын дүнг 24-48 цаг дээр нь уншиж тогтооно. • Ямлуур тарьсан хэсэгт вандуйн хэмжээтэй эмзэглэл бүхий хавдар үүсэх бөгөөд цаашлаад хавдрын хэмжээ нь 2-25 см хүртэл ихсэж болно.
  • 30. • Ямын өвөрмөц урвал ямлуур тарьснаас хойш 12-15 цагийн хойно илэрдэг бөгөөд үүнээс өмнө үүссэн хавдрыг ямын өвөрмөц урвалд тооцохгүй. • Хавдрыг барьж үзэхэд халуун бас эмзэглэлтэй байвал эерэг урвалд тооцно. • Мөн ям өвчнийг оношлох шинжилгээнд ХХУ өргөн ашиглагддаг сонгодог арга юм. • Сүүлийн үед ямын оношлогоонд иммуноферментийн урвалуудыг ашиглах болсон. Оношлогоо, ялган оношлохуй
  • 31. Ялган оношлох Адууны ям өвчнийг хуурамч ям, хулгана яр, сахуу болон халдваргүй элдэв идээт шарх, буглаанаас ялгаварлан оношлох шаардлагатай. • Хулгана яр-аар голчлон 1-1.5 насны адуу, илжиг, луус өвчлөх ба өвчлөлийн процесс үе мөчний тунгалагийн зангилаа, судсыг дагаж идээт товруутсан буглаа үүсгэдэг онцлогтой. Идээт товрууг хагалж түрхэц бэлдээд Гимз романовскийн аргаар будаж харахад хулгана ярын үүсгэгч Cryptococcus Hystophlasma төвөггүй харагдана. • Сахуу өвчнөөр унага даага өвчлөх бөгөөд 3-аас дээш насны адуу өвчлөх явдал ховор байдаг. Унага дааганы сахуу 7-10 сард ихэвчлэн тохиолдоно. • Харин адууны хуурамч ям өвчнийг ялган танихын тулд лабораторийн орчин шаардлагатай. Туршлагын амьтдад халдварлуулахад эдгээр амьтад амархан өвчилнө.
  • 32. Эмчилгээ, урьдчилан сэргийлэлт • Ямтай адууг эмчлэх оновчтой арга одоогоор боловсрогдоогүй ба харшил сорил, ХХУ-аар эерэг урвал үзүүлсэн буюу ямын ил шинж тэмдэгтэй адууг яаралтай нядалж устгахаар уг өвчинтэй тэмцэх зааварт заасан байна. • Ям өвчнөөс урьдчилан сэргийлэх өвөрмөц вакцин ийлдэс байхгүй. • Өвчнөөс сэргийлэхийн тулд адуун сүрэгт эмнэл зүйн үзлэг хийх, шаардлагатай тохиолдолд харшил сорил, ХХУ-ын аргаар шинжилж эдгээр шинжилгээгээр эерэг урвал үзүүлсэн адууг уг өвчинтэй тэмцэх зааврын дагуу арга хэмжээ авч байх нь зүйтэй.
  • 33. Адууны цус багасах халдварт өвчин (АЦБХӨ) нь вирусээр үүсгэгддэг бөгөөд өвчилсөн адууны зүрх судас, эрхтэн системийн үйл ажиллагаа хямарч, цус төлжүүлэх эрхтнүүд гэмтсэнээс цусан дахь улаан эсийн тоо эрс цөөрөх, аажмаар турах шинж тэмдгээр илрэн гардаг ужиг явцтай халдварт өвчин юм. Өвчний тавилан ихэнхдээ үхлээр төгсдөг. Адууны цус багасах халдварт өвчин Инфекционная анемия лошадей Equine infectious anemia Өвчний тодорхойлолт, түүний онцлог
  • 34. Үүсгэгч, түүний онцлог • Үүсгэгч вирион нь Lentivirinae төрөл, Retroviridae язгуурын вирус бөгөөд РНХ агуулсан маш их дүрс хувирамтгай вирус. Вироны хэмжээ дунджаар 30 миллимикрон. Үүсгэгч нь биеийн бүх эд эрхтний цусанд оршино. • Вирусыг унаганы дэлүү, бөөр, тунгалгийн булчирхайн эдээр бэлтгэсэн амьд орчинд өсгөвөрлөдөг. Харин тахианы үр хөврөлд үрждэггүй. • Уг өвчнөөр өвчилсөн адууны цусанд саармагжуулагч, нэвчин тундасжуулагч болон хавсрага холбох зэрэг эсрэгбием үүсдэг байна.
  • 35. • АХЦБӨ-үүсгэгч вирионоос ийлдэс судлалын холбогдол бүхий уусамтгай, нөгөө нь эс–хамслын гэсэн 2 эсрэгтөрөгч илрэнэ. Энэ вирус халуунд тэсвэр муутай. • Тэсвэр - Бэлчээр, хадсан өвс, газрын хөрсөнд 9 сар, цэвэр усанд 160 хоног, нарны гэрэлд 2-3 цаг, бууцанд 2.5 сар, 0-ээс доош хэмийн хүйтэнд 2-оос дээш жил хоруу чанараа хадгална. Үүсгэгч, түүний онцлог
  • 36. Эмгэг жамын хөгжил • Өвчний үүсгэгч вирион энгийн буюу ходоод гэдэснээс бусад замаар дамжин халдварлана. • Үүсгэгч биед ормогц бүх эрхтэн, эдэд тарж байрлах ба цус, чөмгөнд үлэмж үржинэ. • Вирус биед орсны дараа мэдрэлийн системийг цочроож түүний хариуд БМБ хариу урвал үзүүлнэ. • Үүний дүнд адуу хүчтэй халуурдаг байна. • Вирусээр хучигдсан улаан эсүүд хүчтэй гэмтэж 5-6 хоногийн дотор тоо нь 1 мл цусанд 1.5-3 сая хүртэл буурна. Энэ үеэс гемоглобины хэмжээ 50% хүртэл багасдаг байна. Үүнийг халдварт цус багадах өвчнөөр өвчилсөн клиникийн онцлог шинж гэнэ.
  • 37. • Вирус халдварласны дараах 24 цагаас улаан эс тунах хурд түргэсхийн хамт элэг, дэлүү гэх мэт цусны эрхтэнүүдэд гемосидерин (төмөрт нөсөө) хуримтлагддаг байна. • Ийнхүү цусны эсүүд болон цус төлжүүлэгч бусад эрхтний цусанд эдийн эсрэгтөрөгч гэгддэг ангид төрлийн уургууд илэрч эхлэх бөгөөд энэ нь эдийн эсрэгтөрөгчийн эсрэг үйлчлэх эсрэгбием үүсгэх биологи процесс болдог гэж ойлгож болно. Эмгэг жамын хөгжил
  • 38. Өвчний эпидемиологи • Байгалийн нөхцөлд энэ өвчнөөр адуу, илжиг, луус нас хүйс харгалзахгүй өвчилдөг бөгөөд ялангуяа унага олноор өвчилж үхнэ. • Өвчний явц ихэнхдээ хурцавтар ба архаг хэлбэрээр тохиолдоно. • Адууны цус багасах халдварт өвчний халдвар дамжих гол зам бол цус сорогч ялаа шумуул болно. Иймээс энэ өвчин ой мод, гол, ус намаг ихтэй нутагт жилийн жилд гардаг нь тэр нутагт цус сорогч ялаа, шумуул, хөхтүрүү элбэг байдагтай холбоотой. • Манай улсад энэ өвчин Сэлэнгэ аймгийн Хушаат суманд анх гарч Орхон Сэлэнгийн сав нутгийн адуунд тархсаныг 1952 онд оношилсон байна.
  • 39. • Өвчний нууц хугацаа 10-30 хоног. • Энэ өвчний гол шинж тэмдэг гэвэл өвчтэй адуу хэдэн өдөр халуурч байгаад халуун нь буурч хэвийн байдалд ордог боловч цаашдаа янз бүрийн хугацаанд дахин халуурна. • Өвчний явцыг хурц, хурцавтар, архаг, нууц гэж хуваана. • Хурц хэлбэрийн үед адууны ходоод, нарийн гэдсэнд цусархаг үрэвсэл үүсч, зүрх судасны үйл ажиллагаа суларч, амьсгал давхцана. • Заримдаа хойт хөл нь саажна. Өвчин эхэлснээс хойш цөөн цагийн дараа, заримдаа 1-2 хоноод үхнэ. Эмнэл зүйн шинж тэмдэг
  • 40. Өвчний эмнэл зүйн шинж тэмдэг • Хурц хэлбэрийн үед цус эрс багасна. Өвчин хүндэрхэд хамар, ам, нүдний салст бүрхүүл цайрна. • Гүүний үтрээ цайж хавагнах ба налих мөн хэлний хөвчинд цус харвасан байна. Энэ нь онцлог өөрчлөлт болохыг анхаарвал зохино. • Өвчтэй адууны хэвлий тээрхий хавагнана. • Адууны хөдөлгөөн хэвийн биш болж гуйвж дайвна. • Амьсгаа нь давхцана. • Хэрэв өвчлөлт 15-30 хоног үргэлжилбэл өвчилсөн адууны 70-80% үхдэг.
  • 41. Өвчний эмнэл зүйн шинж тэмдэг • Өвчлөлт хурцавтар хэлбэрээр тохиолдвол энэ нь бие даасан хэлбэртэй илэрнэ. Зонхилох шинж нь 2-7 хоног халуурч байгаад халуун нь буурч хэвийн болоод 3-15 хоноод дахин халуурах явдал юм. • Энэ хэлбэр өвчний эхэнд элбэг тохиолддог бөгөөд улмаар архаг хэлбэрт шилжих нөхцөл болно. • Өвчний архаг явц уг өвчин урд нь гарч байсан нутагт хурцавтар хэлбэрийн үргэлжлэл байдлаар тохиолдоно. • Өвчилсөн адуу тэр бүр халуурдаггүй, халуурсан ч хугацаа богино байна. • Өвчтэй адуу сараар халуурахгүй байж байгаад эргэж халуурах явдал бий.
  • 42. • Биеийн ерөнхий байдал сул дорой болж амархан эцэж туралтын шинж тэмдэг илэрнэ. • Ийм хэлбэрээр өвчилсөн адуу халдвар тараах аюултай. • Зүрхний ажиллагаа аажмаар хямарч өвчний сүүлийн хоромд зүрхний цохилт 100 ба түүнээс дээш болно. Өвчний эмнэл зүйн шинж тэмдэг
  • 43. 5. Бие бүтцийн эмгэгт өөрчлөлт • АХЦБӨ-өөр үхсэн малын хүүрэнд өвөрмөц шинж тэмдэг байдаггүй. • Хурц хэлбэртэй өвчилж үхсэн адууны хүүрэнд үжилтийн шинж харагдана. • Салст бүрхүүл, цулын эрхтэн, зүрхний булчингууд, ба арьсан дорхи эслэгт цус харвасан байна. • Элэг, дэлүү үлэмж томорч, тунгалагийн зангилаа хөөж улайж хавдсан байна. • Элгийг зүсэхэд хүрэн улаан өнгөтэй болж цусаар дүүрсэн байна. • Адуу архаг хэлбэрээр удаан өвчилж үхсэн үед дээрхи шинж тэмдэг тод биш илрэхийн хамт цусгүйжих шинж харин тод ажиглагдана.
  • 44. • Цусгүйжсэнээс болж салст бүрхэвчүүд цагаавтар буюу бүр цагаан болсон байна. • Дэлүүний төмөрт нөсөө(гемосидерин) бага болсноос түүний өнгө цайвар улаан болж хатуурна. • Эмгэг гистологийн шинжилгээгээр торлог эдэд гемосидерин хуримтлагдсан нь илэрнэ. • Элэгний хялгасан судасны ханын купферийн эс гемосидеринээр хомсдох бөгөөд өвчний архаг хэлбэрийн үед заримдаа элэгний эсэд үжилт явагдах онцлогтой. Бие бүтцийн эмгэгт өөрчлөлт
  • 45. Оношлогоо, ялган оношлохуй • АХЦБӨ-ний онош тогтооход төвөгтэй. Нарийн нямбай ажиллагаа шаардана. • Эпизоот судалгаа явуулна. Гол нь байгаль, орон нутгийн онцлог, өвчний хөдлөл зүй, үхэл хорогдлыг сайн анхаарна. • Клиник үзлэгээр өвчтэй адууны халууралтын байдлыг хянана. • Гэдэс, хэвлийн хавагналт, ил үзэгдэх салст бүрхүүл ялангуяа зовхинд цус харвалт үүссэн эсэхийг илрүүлнэ.
  • 46. • Нүдний зовхи хавагнаж, салст бүрхүүл тосорхог болдог нь оношийн ач холбогдолтой ба энэ шинжийг “Тосон нүд” гэж нэрлэдэг. • Зүрх судасны ажиллагаа доголдоно. • Энэ шинж тэмдэгийг илрүүлэх зорилгоор өвчтэй адууг 50-100 метрийн зайнд шогшуулаад зүрхийг чагнахад зүрхний цохилт үлэмж хурдсаж байснаа буурдаг. • Өвчилсөн адуу маш хурдан ядарч цуцдаг онцлогтой. Оношлогоо, ялган оношлохуй
  • 47. • Биохимийн шинжилгээ хийвэл улаан эсийн тоо цөөрч, ЦУЭ-ийн тунах урвал эрс хурдасч, лимфоцитын тоо хэд дахин олшрох шинж илрэх ба энэ шинжилгээг халуурч байгаа адуунд хийнэ. • Биосорилын шинжилгээ хийнэ. Биосорилд 6 сар хүртэл насны унагыг хэрэглэнэ. • Өвчтэй адууны цус буюу ийлдсээр унагыг халдварлуулахад 3 сарын дотор шинж тэмдэг илэрвэл өвчин мөн болохыг батална. • Лабораторийн шинжилгээгээр оношлоно. АХЦБӨ-ийг уг өвчинтэй төстэй паразитын өвчнүүдээс ялган оношлох шаардлагатай. Цусны паразитын өвчин энзоот хэлбэрээр жилийн тодорхой улиралд гарна. Оношлогоо, ялган оношлохуй
  • 48. Эмчилгээ, урьдчилан сэргийлэлт • АХЦБӨвчтэй адууг эмчлэх талаар олон тооны судалгаа туршилт хийгдсэн боловч өнөөдрийг хүртэл амжилт олоогүй байна. • Уг өвчнөөс сэргийлэхийн тулд сүрэгт гаднаас шинээр адуу авахдаа онцгой анхаарч халдвар оруулахаас сэргийлэх нь зүйтэй. • Адуун сүрэгт эмнэл зүйн үзлэг, цусны шинжилгээ хийж түүний дүнг харгалзан авах арга хэмжээг сонгоно.
  • 49. • Ил өвчтэй адууг устгана. • Өвчилсөн байж болзошгүй адууг дахин дахин шинжилж өвчтэй нь тогтоогдвол мөн устгана. • Халдварлагдсан байж болзошгүй адууг хяналтанд байлгаж эмнэл зүйн үзлэг, цусны шинжилгээг үе үе хийнэ. • Үзлэг, шинжилгээний дүнд өвчтэй адуу илэрвэл яаралтай арга хэмжээ авч устгана. • Адууг цус сорогч шавьжаас хамгаалах хэрэгтэй. • Өвчтэй ба сэжигтэй адуу байсан байр жүчээг сайтар цэвэрлэж, халдваргүйжүүлнэ. Эмчилгээ, урьдчилан сэргийлэлт
  • 50. Адууны ринопневмони Ринопневмония лашадей Equine herpesvirus infection, Mare abortion Өвчний тодорхойлолт Адууны ринопневмони нь адуу халуурах, идэш тэжээлдээ дургүй болох, нейтрофиллийн тоо цөөрөх, фарингит, бронхит үүсэх байдлаар илэрдэг вирусын халдварт өвчин бөгөөд бага насны адуунд голчлон тохиолдож, амьсгалын замын эрхтүүдийг өвчлүүлэх ба бусад насны адуунд мөн хээл хаялт, мэдрэлийн эмгэг үүсгэдэг.
  • 51. Үүсгэгч, түүний онцлог • Өвчин ДНХ агуулсан герпес вирусын 3 хэв шинжээр үүсгэгддэг: – Equine herpesvirus типа 1–Сонгодог ринопневмонийн үүсгэгч. Энэ нь дотроо 2 дэд хэв шинжтэй. – тип 2 —Бэлгийн замын халдвар үүсгэгч – тип 3 — Том эс хэлбэрийн халдвар үүсгэгч • Вирус цус наалдуулах болон цус шингээх шинж чанарыг агуулдаг. Өсгөврийн шингэнд +56 хэмд 10 минут хоруу чанараа хадгалдаг бол 50 хэмд 20-30 минут, 37 хэмд 1.5-7 хоног, 4 хэмд 7-8 сар, -10...-18 хэмд 12-14 сар, идэвхээ хадгална. Халдварт бохирлогдсон эдийг -18... -20 хэмд хөлдөөхөд 2 жил идэвхээ хадгалсан байна. • Формалин болон шүлтийн уусмалд тэсвэргүй.
  • 52. • Вирус амьсгалын дээд замын салст бүрхүүл, уушгинд хуримтлагдаж, үржин ринопневмони үүсгэдэг. • Хээлтэй гүүнд вирус сав, хээл, хээлийн бүрхүүлүүдэд нэвтэрч, эмгэг үүсгэн хээлийн 2 дугаар хагаст хээл хаяулна. • Анхлан халдвар авч байгаа унаганд EHV-1-ийн халдвар хурц явцтай илэрч, халууран, амьсгалын зам өвчилнө. • Вирусын халдвар нь тунгалагийн болон торлог эдийн үхжил үүсгэж, амьсгалын замын салст бүхүүлд цэврүү үүсгэн хуулна. Өвчний эмгэг жамын хөгжил
  • 53. Өвчний эпидемиологи • Байгалийн нөхцөлд бүх насны, бүх үүлдрийн адуу, одой адуу, элжиг, луус хүйс харгалзахгүй өвчилнө. Цэвэр цусны адуу, 1 хүртэлх насны төл мал илүү мэдрэмтгий байдаг. • Халдварын эх булаг нь өвчтэй, эсвэл өвдөөд эдгэрсэн вирус тээгч адуу. • Өвчтэй адууны цус, амьсгалын дээд зам, бэлэг эрхтэнд үүсгэгч оршиж байдаг. Мөн хээлтэй гүү өвчилсөн бол хээл, хээлийн бүрхүүл хальс, хээлийн усанд үүсгэгч оршиж байдаг. • Амьсгалын замын хэлбэрийн үед үүсгэгч гадаад орчинд гаргаж буй амьсгалтай хамт цацагдах ба ялангуяа ханиах, найтаахад ихээр ялгардаг. • Өвчтэй амьтнаас мөн шууд хавьтлаар халдвар эрүүл малд дамжиж болно. Хээлтэй гүүний шээсээр бага хэмжээний вирус гадагшилдаг. Халдвар авсан азрага гүүнд халдварыг хэдэн сараар, бүр жилээр дамжуулан халдааж болно.
  • 54. • Ринопневмони нь тайван бус аж ахуйд байнгын ээрэлттэй болох хандлагатай байдаг. Хурц дэгдэлт нь өвчний далд болон хэв шинжит бус үеэр сэлгэн солигдоно. • Адууны биед вирус удаан хугацаагаар амьдрах чадвартайн дээр халдвар дамжих механизм нь олон талтай, халдварын дараах дархлааны хугацаа богино байдаг зэрэг хүчин зүйлсийн улмаас вирус тайван бус сүргийн дотор удаан хугацаанд хадгалагдсаар байна. • Үүнээс гадна уг өвчний дэгдэлт улирлын чанартай гардаг бөгөөд намар, өвлийн ихээр хамгийн олон мал өвчлүүлнэ. • Энэ өвчин бактерийн халдвараар хүндэрснээс мал үхнэ. Урьд өмнө өвчин гарч байгаагүй нутгийн дархлаагүй унага 100 хувь өвчилнө. Үхлийн хувь багатай. Өвчний эпидемиологи
  • 55. Өвчний эмнэл зүйн шинж тэмдэг • Байгалийн нөхцөлд нууц хугацаа дунджаар 10 хоног хүртэл үргэлжилнэ. Өвчин ерөнхийпөө хөнгөн явцтай илрэх бөгөөд бактерийн хоёрдогч халдвараар хүндрэх тохиолдол гарна. • Өвчнийг амьсгалын замын, хээл хаялтын, бэлгийн замын, хүндэрсэн хэлбэрийн гэж ангилдаг. • Амьсгалын замын хэлбэр: биеийн халуун нэмэгдэнэ, номойрно, тэжээл дуршил байхгүй болно, конъюктивит, хамрын салст бүрхүүлийн үрэвсэл, заримдаа хамрын салс бүрхүүл-залгиурын хам үрэвсэлт ажиглагдана. Биеийн халуун 40 хэм хүрч 2...3 хоног хадгалагдана. Мөн 8...10 дахь хоног дээрээ дахин халуурч болзошгүй.
  • 56. • ХСБ-ийн үрэвсэлт болсноор нус их гоожно, эрүүний доод булчирхай томорно. Уушиг үрэвсэх нь ховор. 10...15 хоноод эдгэрнэ. Зарим адуу хатгаа туссанаас ханиалгаж, амьсгалахад төвөгтэй болж эхэлнэ. Энэ нь хоёрдогч халдвараар хүндэрсний илрэл бөгөөд үхлээр төгсөх магадлалтай. • Хээл хаях хэлбэр: Хээлтэй гүүнд ринопневмони өвчин туссан үед хээл хаялт үүсгэж болох учир гүү хээл хайж байгаа тохиолдолд тэдгээр нь ринопневмонигоор ил шинж тэмдэггүйгээр өвчилсөн байж болзүшгүй гэж таамаглах хэрэгтэй. • Хээл хаялт голчлон хээлийн 8...11 дэх сар дээр тохиолдох ба зарим нэг гүү 6 сартайдаа хээл хаяж болно. Өвчний эмнэл зүйн шинж тэмдэг
  • 57. Өвчний эмнэл зүйн өвөрмөц шинж тэмдэг • Өвчилсөн гүүний 90 хүртэл хувь нь хээл хаяна. Хээл хаялт төрөх гэж байгаа ямар нэг урьдчилсан шинж тэмдэггүйгээр үүснэ. Хээл бүхрүүлтэйгээ хамт гарах бөгөөд хаг саатах, хээл хаялтын дараа хүндрэл үүсэх явдал тохиолдохгүй. • Вирусын гаралтай хээл хаясан гүүнд төрөхийн зам нь эрүүл гүүнийх шиг хурдан хугацаанд хэвийн байдалдаа буцаж орно. • Вирусын хээл хаялт дохиолдсон гүү дахин хээл хаях нь ховор байдаг. Хэдэн жилийн дараа дахиж магадгүй.
  • 58. • Бэлгийн замын хэлбэр: гүүний бэлгийн гаднах замд цэврүү, тууралт үүсэх, үтрээний салст бүрхүүл улайх, жижиг тууралтууд гарч ирэн цаашид цагаан өнгөтэй толбо болон хувирах зэрэг шинж тэмдэгээр илрэн гарна. • Хүндэрсэн хэлбэр: Онцгой хүнд явцтай үед, тухайлбал, өвчний хурц дэгдэлтийн төгсгөлөөр ТМС-ийн үйл ажиллагаа алдагдаж, зүрхний цохилт сулрах явдал ховор биш ажиглагдана. • Үе мөчүүдэд шүүрдэст-ширхэнцэрт үрэвсэл, хураагуур судасны үрэвсэл, азраганд төмсөгний үрэвсэл ажиглагдана. • Цусны бүтэц өөрчлөгдөж, цагаан цогцосын тоо цөөрөх ба харин бактерийн хоёрдогч халдвараар хүндэрсэн үед цагаан цогцос олширно. Өвчний эмнэл зүйн өвөрмөц шинж тэмдэг
  • 59. • Үжил болсон дүр зураг харагдана: амьсгалын дээд замын салст бүрхүүлүүд хүчтэй улайж, үрэвсэж хөөнгөтсөн, бөөр, элэгний зөөлөн эдүүд болон зүрхний булчинд сөнөрлийн хувиралт үүссэн, тэрчлэн салст бүрхүүл болон усавхи бүрхүүлд цус харвасан, дэлүү, тунгалагийн зангилаанууд бага зэрэг хөөж томорсон байна. • Хамар-хоолойд, заримдаа цагаан мөгөөрсөн хоолойд герпесийн тууралт үүсч шархалсан байдаг. • Гавлын ясны дагавар хөндийнүүдийн хананд шар будааны чинээтэй зангилаа ажиглагддаг. • Цагаан мөгөөрсөн хоолой, ходоод, нарийн гэдэсний салст бүрхүүлд цэлцэгнүүр хуниас гарна. Бие бүтцийн эмгэгт өөрчлөлт
  • 60. Оношлох, ялган оношлогоо • Эпизоологийн байдал, эмнэл зүйн шинж тэмдэг, бие бүтцийн эмгэгт хувиралт зэргийг харгалзан лабораторийн шинжилгээний үндсэн дээр оношийг тогтооно. • Ринопневмонийн үед ажиглагддаг нэг онцлог шинж тэмдэг бол хээлтэй гүүнүүд хээлийнхээ 7-11 дэх сар дээр гэнэт * хэд хэдээрээ хээл хаяж, бэлгийн замын өөрчлөлт хурдан хугацаанд хэвийн байдалдаа ордог явдал юм. • Оношийг эмгэг анатомын өөрчлөлт болон лабораторийн шинжилгээгээр** нарийсган тодруулж болно.
  • 61. • Лабораторийн шинжилгээнд зориулж дээжийг өвчтэй адууны хамрын хөндийн гоождосноос хөвөнд шингээн авна. • Саажиж үхсэн адууны тархи, нугаснаас дээж авна. • Хаягдсан хээл болон үхсэн амьтнаас дээжийг аль болох эрт авах хэрэгтэй. • Эмгэгт материалыг халуун саванд мөстэй хамт хийж лабораторид илгээнэ. • Ринопневмонийг адууны ханиад, вирусын артрит, сальмонеллезын хээл хаялт, хордлогоос ялгаж оношлох ёстой. Оношлох, ялган оношлогоо
  • 62. Эмчилгээ, урьдчилан сэргийлэлт Дархлаа ба өвөрмөц урьдчилан сэргийлэлт • Өвчилж өнгөрсөн адуунд дархлаа үүсдэг, ялагуяа хээл хаясан гүүнд 2...3 жилийн хугацаатай дархлаа тогтдог байна. • Харин амьсгалын замын хэлбэрээр өвчилсөн адуунд 4 сараас илүүгүй богино хугацаатай дархлаа бий болдог ажээ. • ОХУ-д өвөрмөц урьдчилан сэргийлэх арга хэмжээнд ринопневмонийн вирусийн СВ/69 омгийн амьд вакцин хэрэглэдэг байна. Идэвхгүй дархлаа үүсгэх арга одоогоор гараагүй байна. • Манай орны тухайд гаднаас халдвар зөөж оруулж ирэхгүй байхад онцгойлон анхаарах ёстой.
  • 63. Эмчилгээ • Ринопневмонигоор өвчилсөн адууг эмчлэх өвөрмөц арга одоогоор нээгдээгүй байгаа. • Тиймээс өвчтэй адууг хоёрдогч халдвараас хамгаалах зорилгоор антибиотик, сульфаниламидын бүлгийн эмүүдийг хэрэглэнэ. • Өвчний эхний үед өвдөөд эдгэсэн адууны цусны хэт дархлаат ийлдэс тарьж болно.
  • 64. Өвчний халдвартай тэмцэх, устгах арга хэмжээ • Өвчин гарсан аж ахуй дээр хязгаарлалтын арга хэмжээ авна*. • Хээл хаясан гүүг тусгаарлаж, хаягдсан хээл болон бохирдсон хэвтэр, дэвсгэрийг устгаж, хашаа байрыг халдваргүйжүүлнэ. • Тайван бус аж ахуйн адууг вакцинжуулна. • Орооны үед гүү хээл хаяснаас хойш 1 сарын дараагаар хээлтүүлэгт оруулж болно. • Хамгийн сүүлийн гүү хээл хаяснаас хойш 2 сарын дараа, эсвэл хээлтэй гүү байхгүй бол 1 сарын дараа хязгаарлалтыг татан буулгана.
  • 65. Ашигласан мэдээллийн эх сурвалж 1. Под редакцией проф. А.А. Конопаткина Эпизоотология и инфекционные болезни сельскохозяйственных животных Москва “Колос” 1984; 2. Под редакцией проф. И.А.Бакулова. Руководство по общей эпизоотологии Москва “Колос” 1979; 3. Б.Яримпил, М.Занаа, Г.Цэвэгмэд Мал, амьтны халдварт өвчин судлал. Улаанбаатар 1988; 4. Г.Цэвэгмэд Мал, амьтны халдварт тахал өвчин Улаанбаатар. 2000; 5. А.Хөхөө. Мал, амьтны халдварт өвчин Улаанбаатар 2015; 6. Мал эмнэлгийн холбогдолтой журам, заавруудын эмхэтгэл. Улаанбаатар 2012; 7. Pedro N. Acha Boris Szyfres Zoonoses and Communicable Diseases Common to Man and Animals Second Edition Washington, D.C. 20037, U.S.A. 1994. 8. https://vetvo.ru/infekcionnyj-laringotraxeit-ptic.html Ветеринарная служба Владимирской области © www.vetvo.ru

Editor's Notes

  1. Б.Яринпил- ям оношлох арьсны сорилын арга зүй боловсруулсан,М.Дамдин- монгол адууны ям өвчний явц, эмгэг эд эрхтэйний өөрчлөл, Г.Цэвэгмид – ям үүсгэгчийн нутгийн омгийн хэлбэр зүй, будагдалт, ямтай адууг ямлуураар сэдрээх онол, ямын тэсвэрт чанар, эмгэг төрүүлэх хоруу шинж, Ч.Тунгалаг- монгол оронд адууны ям өвчний оношлогоо, урьдчилан сэргийлэлт, тархалтын хяналт, уг өвчний оношлогоонд орчин үеийн нарийвчилсан арга нэвтрүүлэх зэргээр олон бүтээл хийгдсэн байна.
  2. Цусаар дамжин халдварлана.
  3. * Department of Veterinary Science, College of Agriculture, University of Kentucky, Lexington, Kentucky 40546-0076, USA.
  4. При латентном течении болезни кобылы также могут быть источниками возбудителя болезни достаточно продолжительное время. Факторами передачи инфекционного агента служат загрязненные корма, вода, подстилка, навоз, абортированный плод, предметы ухода и др. В благополучные хозяйства возбудитель заносится больными лошадьми и вирусоносителями. В тех случаях, когда плодные оболочки и абортированные плоды не уничтожают, возбудитель болезни может разноситься с кусками тканей плотоядными (собаки, лисицы и др.) и дикими птицами. При латентном течении болезни кобылы также могут быть источниками возбудителя болезни достаточно продолжительное время. Факторами передачи инфекционного агента служат загрязненные корма, вода, подстилка, навоз, абортированный плод, предметы ухода и др. В благополучные хозяйства возбудитель заносится больными лошадьми и вирусоносителями. В тех случаях, когда плодные оболочки и абортированные плоды не уничтожают, возбудитель болезни может разноситься с кусками тканей плотоядными (собаки, лисицы и др.) и дикими птицами.
  5. При плохих условиях кормления и содержания отягощается общее состояние животных: отмечают гиперемию слизистых оболочек верхних дыхательных путей, желтушность конъюнктивы, отечность фолликулов носоглотки, воздухоносных мешков и гортани, увеличение надглоточных лимфатических узлов. На медиальных стенках воздухоносных мешков и под языком встречаются небольшие утолщения, вызывающие затрудненное дыхание и свистящие шумы. Истечения из носа из-за осложнения вторичной микрофлорой становятся гнойными, развивается катар верхних дыхательных путей. Иногда в патологический процесс вовлекаются легкие, органы пищеварения и почки.
  6. Общее состояние животного заметно не нарушается. Очень редко бывают осложнения в виде параличей, заканчивающихся гибелью животного
  7. Чацархайн булчирхай, тунгалагийн зангилаанууд хавдахын зэрэгцээ нарийн гэдсэнд хэсэг газрын шалбархай, гүн шархлаанууд үүснэ. Уушиг улайж хавагнасан байхын хамт хаяа нэг хатгаа, уушиг-гялтангийн үрэвсэлт үүссэн шинж тэмдэг байна. Уушигны цулцангууд болон гуурсан хоолойн хучуур эдэд үхжил болон гуужилт ажиглагдана. Гистологически выявляют рассеянный менингоэнцефаломиелит, характеризующийся некротизирующим васкулитом, очаговыми размягчениями в головном и спинном мозге, скоплением лимфоцитов и нейтро-филов в околопозвоночных ганглиях.
  8. *-отсутствием выраженных признаков приближающегося аборта **-гистологического исследования и выделения вируса путем заражения культур клеток с его идентификацией в РИФ, РТГАд, РН, РСК, а также выявления антител в сыворотке крови больных и переболевших животных в РН, РСК.
  9. *-Запрещают ввод и вывод лошадей. Ограничивают перемещение лошадей внутри хозяйства.