More Related Content Similar to Presentation 13 pig diseases
Similar to Presentation 13 pig diseases (20) More from batsuuri nantsag
More from batsuuri nantsag (20) Presentation 13 pig diseases1. Сэдэв 13. Гахайн өвчнүүд:
• Гахайн сонгомол мялзан
• Гахайн томуу
• Торойн үржил, амьсгалын замын хам шинж
2. Гахайн сонгомол мялзан
Классическая чума свиней
Classikal swine fever, Hog Holera
Гахайн сонгомол мялзан нь хавьтлын замаар халдварладаг,
өндөр халуурал, цус төлжүүлэх эрхтний гэмтэл, уушиг, бүдүүн
гэдэсний нэвчдэст үрэвслээр илэрдэг гоц халдварт өвчин юм.
Бүх насны гахай мэдрэмтгий ба ялангуяа өсвөр насны гахай
өвчилсөн тохиолдолд толгой дараалан үхэх эрсдэлтэй байдаг.
1.Өвчний тодорхойлолт, түүний онцлог
3. Үүсгэгч, түүний онцлог
• Гахайн мялзангийн үүсгэгч РНХ агуулсан вирус бөгөөд Flaviviridae язгуурын
Pestivirus-ын төрөлд багтдаг, 35-40 нм хэмжээтэй вирус.
• Вирус дугариг хэлбэртэй.
• Цусны улаан, цагаан эс, судасны дотор талын хананд үрждэг, өвчтэй БМБ-ын
цус, эс, эд, бүх дотор эрхтэнд оршино.
• Үүсгэгч вирус эсийн сийвэнд оршихуун үүсгэдэг, түүнийг гахайд тарихад
вирус саармагжуулах эсрэгбием бий болдог.
• Мялзан эсэргүүцэх хэт дархалсан 1 мл ийлдэс вирус саармагжуулах
чадвартай байдаг. Мялзангийн вирусын халдварлах чадвар үлэмж их юм.
4. • Гахайн мялзанг үүсгэгч вирион дархлаа тогтоох нэг хэвшилтэй бөгөөд
ийлдэс судлалын холбогдлоороо маш ойр төстэй А ба В гэсэн хоёр хэсэгт
хуваагддаг онцлогтой.
• А хэсэгт гахайг нас хүйсний ялгаагүй өвчлүүлэгч өндөр хоруу чанартай
өвөрмөц эпизоот омог,
• В-д нь зөвхөн зулзаган гахай өвчлүүлдэг үүсгэгч вирионыг багтаан ялган
үздэг.
• Гахайн мялзангийн үүсгэгч бусад вирусын адил эсийн дотор амьдардаг учир
зөвхөн эсийн өсгөвөрт үржинэ.
• Гадаад орчинд тэсвэртэй, гахайн байранд 1 жил хадгалагдна.
Үүсгэгч, түүний онцлог
5. Эмгэг жамын хөгжил
• Мялзан үүсгэгч вирус гахайн биед орсны дараа цусаар дамжин бүх биед
тархана. Цусны судасны хананд вирус хүчтэй үржсэнээс судасны ханын
орчимд эсийн нэвчрэлт явагдаж үхжил үүсдэг. Ийм судасны хана хялбар
гэмтэж задардгаас цус харвалт буй болно. Цусны хялгасан судас гэмтсэнээс
тунгалагийн зангилаа, гэдэс, арьс үхжиж, дэлүүнд шигдээс бий болно.
• Энэ өвчин цусан халдвар, сальмонеллёз зэрэг 2- догч халдвараар сэдэрч
нянгийн үжил үүсэх талтай.
• Мялзангийн үүсгэгч сонгон эмгэгшүүлэх өвөрмөц эрхтэн байхгүй. Гэвч цусны
судасны ханын мэдрэлийн судсууд гэмтсэний улмаас тархи, нугасны
үрэвсэл үүснэ. Энэ өвчнөөр өвчилсөн гахайн бүх эд эрхтэн ялангуяа цусны
эргэлтийн болон цус төлжүүлэх эрхтэнд эмгэг анатомийн илэрхий өөрчлөлт
ажиглагдана. Бодис солилцооны хүчтэй хямрал явагдсанаас цианид үүсч
гахайг хордуулж үхүүлдэг байна.
6. • Богино хугацаанд олон тооны гахай өвчлүүлдэг. Тарга хүч сайтай гахай
илүү өвчлөмтгий . Жилийн ямар ч улиралд гарч болзошгүй.
• Эхээс сая гарсан торой, сайн үүлдрийн бүдүүн гахай илүү мэдрэмтгий
байна. Харин азарган гахай мэгжийг бодвол тэсвэртэй.
• Энэ өвчнөөр өвчилсөн гахайн өвчлийн хувь өндрөөс гадна үржлийн гахайг
нядалж устгах шаардлага гарч мөн өвчинтэй тэмцэх арга хэмжээнд их
хэмжээний хөрөнгө зарцуулдаг учраас эдийн засгийн ихээхэн хохирол
учруулдаг өвчин билээ.
• Гахайн мялзанг анх Америкийн Огайо мужид 1883 онд оношилжээ.
• Өвчин үүсгэгчийг нээхээс өмнө гахайн мялзанг цусан халдвар, иж балнад
өвчнүүдтэй андуурдаг байв.
• Манай улсад гахайн мялзан тэжээвэр гахайнд зэрлэг гахайнаас
халдварлах замаар анх гарсан байдаг. 1959,1960 онуудад Булган аймгийн
Булган уул болон Богд хан уулын зэрлэг гахай мялзантсан түүхтэй.
Өвчний эпидемиологи
7. Өвчний эмнэл зүйн шинж тэмдэг
• Гахайн мялзангийн нууц үе 1-9 хоног, заримдаа 2-3 долоо хоног ч байна.
Өвчлөлт хурц, хурцавтар, архаг гэсэн 3 хэлбэрээр явагдна.
• Хурц хэлбэрийн үед гахайн биеийн халуун 40.5-41 хэм хүрч ийм хэмжээнд
удаан байдаг. Шинж тэмдэг эхлээд 2-3 хоноод гахай хоолондоо дургүй
болж бөөлжих, өтгөн нь хатах, дараа нь чацга алдах, чацга нь цусны
хольцтой гарах шинжүүд илэрнэ. Халуурснаас болж дагжин чичирнэ. Нүд
нь үрэвсэж зовхи нь наалдана. Өвчтэй гахай явахдаа гуйвах ба сэрүүн
газар хайж хэвтэнэ. Шээс нь хар хүрэн өнгөтэй болно.
• Заримдаа өвчтэй гахайн гэдэс, хэвлий, гуяны дотор талын арьсанд
шаравтар шингэнээр дүүрсэн цэврүү үүсдэг. Өвдөөд хэд хоносны дараа
арьсан дээр цэг маягийн цус харвалт бий болно. Энэ цусан толбууд хэд
хоногийн дараа хоорондоо нийлж хуруугаар дарахад арилахгүй тод улаан
толбо болно.
8. Өвчний эмнэл зүйн шинж тэмдэг
• Мялзантсан гахайн зүрхний ажиллагаа суларч, амьсгал түргэснэ. Хоншоор,
чих, сүүл, гэдэсний арьс хөхөрч зарим үед хөл нь хагас эсвэл бүтэн саажна.
• Хамраас нь цус гоожих, булчин таталдах шинж тэмдэг илрэнэ. Хурц
өвчилсөн гахай бараг толгой дараалан 7-10 хоноод үхнэ.
• Торой цахилгаан хэлбэрээр өвчилнө.
• Нарийн бүдүүн гэдсэнд сахуулайт үрэвсэл явагддагаас өвчилсөн гахай
чацга алдана.
• Арьс намрасдаж, сүүлний үзүүр, чих тасран унадаг.
• Архаг явц хэдэн долоо хоног буюу сараар үргэлжлэнэ. Уушиг үрэвссэнээс
өвчтэй гахайн амьсгаа давхцах, ханиах, уушиг хэржигнэх, хамраас шингэн
гоожих шиж илэрнэ. Заримдаа өвчтэй гахай нохой суудлаар сууж амьгаагаа
хөнгөлөхийг оролддог.
• Өвчний хурцавтар явц 2-3 долоо хоног, архаг явц 4-6 долоо хоног ба үхэл
нь 30-60%-д хүрнэ. Архаг өвчтэй гахай бүрэн эдгэрэхгүй өвчин тараах
аюултай.
9. Бие бүтцийн эмгэгт өөрчлөлт
• Мялзан өвчний эмгэг өөрчлөлт нь эмгэгшсэн эрхтэний онцлог, байршлаас
шалтгаална. Уг өвчнөөр үхсэн гахайн биед эмгэгт анатомийн өөрчлөлт тэр
болгон тодорхой илэрдэггүй учир хэд хэдэн хүүрэнд задлан шинжилгээ хийх
шаардлагатай болдог.
• Хурц хэлбэрийн үед цусан халдвартай төстэй цус харвалт үүссэн байна.
Арьсны доорх эслэг, цуллагийн эрхтэн, төвөнх, давсаг, бүдүүн гэдэсний
хананд цус харвасан байна. Бөөрөнд үүссэн цус харвалт олон тооны жижиг
булцруу бий болгодог ба бөөрний их бие цайвар өнгөтэй болно. Дэлүүнд
хязгаарлагдмал цусан шигдээс үүссэн байна. Уушигнд сахуулайт үрэвсэл
үүсч үхжлийн голомт харагдана.
• Хурцавтар ба архаг явцын үед бүдүүн гэдсэнд гол өөрчлөлт
ажиглагдана. Олгой, цутгалангийн хавхлаасанд цус харвасан, мухар
олгойд өнгөр тогтсон байна. Тунгалагийн уутанцарын хэмжээ бүхэлдээ
томорч үхжилийн голомт бий болж, доорх эд яршсан байна.
10. Оношлогоо, ялган оношлохуй
Гахайн мялзанг доорхи аргаар оношлоно.
1.Эпизоотологийн судалгаа- гахайн мялзан улирал харгалзахгүй гардаг, бүх
насны гахай өвчилдөг, аж ахуйд өвчин шинээр гарч буй үед үхэл ихтэй байдаг,
өвчин хурдан тархаж олон тооны гахай өвчлүүлдэг зэргийг харгалзан үзнэ.
2.Шинж тэмдэг-өвчтэй гахайн халуун удаан хугацаанд өндөр хэвээр байдаг,
арьсан дээр улаан толбо гардаг, чацга алддаг, толбо заримдаа чернилэн ягаан
байдаг зэрэг.
3.Эмгэг өөрчлөлт-арьс, салст бүрхүүлд олон тооны цус харвалт ажиглагдана. Цус
харвалт дотоод эрхтэнд үзэгдэхээс гадна төвөнх, бөөр, бүдүүн гэдсэнд
ажиглагдана, мөн цусан шигдээс дэлүүнд бий болно. Бусад эмгэгт
өөрчлөлтүүдийг сайтар анхаарах. Азарган гахайн чивний дотор тал шархлах нь
байнга тохиолдоно. Дээрхи байдлуудыг харьцуулан судалж онош тогтооно.
Мялзанг иж балнад, цусан халдвар, гахайн ходоод гэдэсний үрэвсэлээс ялган
таних нь чухал. Иж балнадаар 6 сар хүртэл насны өсвөр гахай буюу торой
өвчилнө.
11. Эмчилгээ, урьдчилан сэргийлэлт
• Эмчилгээ үр дүн муутай, мялзантсан гахай удаан хугацаагаар вирус тээгч
болдог аюултай учир өвчилсөн гахайг МЭАЦ-ийн хяналтын дор нядална.
• Гахайн мялзангаас сэргийлэхийн тулд олон оронд янз бүрийн арга
боловсруулан хэрэглэж ирсэн байна. Гэвч бэлтгэсэн биобэлдмэл бүрт
өвөрмөц дутагдалтай тал гарч аажмаар солигдож иржээ. Манай Биоүйлдвэр
гахайн мялзангийн К омгийн вакциныг “СУ” вакцин хэмээн нэрлэж 1993 онд
гаргасан. Энэ нь К омгийн вирусыг туулайн бүжингээр дамжуулж бэлтгэсэн
вакцин юм. Уг вакциныг эрүүл гахайд тарихад 10-14 хоногийн дараа
идэвхтэй дархлаа тогтож 1 жил хамгаалдаг гэжээ.
• Гахайн мялзан өвчнөөс сэргийлэхийн тулд өөр аж ахуйгаас шилжүүлэн
авчирч байгаа гахайг урьдчилан сэгийлэх үзлэгт нэгбүрчлэн оруулж 30 хоног
хүртэл тусгай байранд байлгасны дараа үндсэн сүрэгт нийлүүлнэ.
• Гахайн байрны ариутгал халдваргүйжүүлэлтийг тогтмол хийж гаднын хүн
оруулахгүй байх зэрэг дэглэм баримтлавал зохино.
12. Гахайн томуу
Грипп свиней
Swine Influenza, Hog Flu
Өвчний тодорхойлолт
Гахайн сүрэгт хүйтний улиралд гэнэт гардаг, эрс халуурдаг,
амьсгалын эрхтнүүд гэмтэж, бие махбодод ерөнхий сулрал
үүсэх байдлаар илэрдэг хурц явцтай, гоц халдварт өвчин.
14. • Нууц үе 1-2 хоног, хааяа 6-7 хоног байна. Хурц хэлбэрээр илэрнэ. Хэв
шинжит хэлбэрийн үед 41-420С хүрч халуурна.
• Амьсгал нь түвэгтэй болно. Хөдлөхөөрөө ханиаж, найтаана. Хамраас нус
ихээр гоожно.
• Амьсгалахад хүндрэлтэй болсноос гахай ихэвчлэн нохой суудлаар сууна.
• Хөхүүл торойн үхэл 60-70% хүрнэ. Хурц явцтай томуу 7-10 хоног
үргэлжлээд эдгэрэх шатруу шилжинэ.
• Ужиг явцтай үед өвчин хэдэн 7 хоног үргэлжилнэ. Цагаан мөгөөрсөн
хоолойн үрэвсэл, хатгаа, плеврит болж хүндэрч болзошгүй. Мөн заримдаа
арьсны үрэвсэл үүсдэг.
Өвчний эпидемиологи, эмнэл зүйн өвөрмөц шинж тэмдэг
16. • Гол анхаарал шувуу, гахайн томууны үед тавигдана.
• Хорио цээр, хязгаарлалтын арга хэмжээ авна.
• Ариутгал, цэвэрлэгээ, халдваргүйтгэлийн арга хэмжээг авч явуулах ба
энэ арга хэмжээг мэргэжлийн баг хэрэгжүүлнэ.
• Мэргэжлийн багийн гишүүд нэг бүрийн хамгаалах хэрэгслийг бүрэн
өмсөж зааварт заасан бодис, уусмалаар халдваргүйтгэлийг хийнэ.
• Мал, амьтны арчилгаа, маллагаа, тэжээлгийг сайн байлгах
Томуугийн тархалтаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ
17. Гахайн үржил, амьсгалын замын хам шинж
Респираторный и репродуктивный синдром свиней
Porcine reproductive and respiratory syndrome
Өвчний тодорхойлолт
Гахайн үржил, амьсгалын замын хам шинж бол мэгж
сувайрах, эсвэл хээл хаях, хөхүүл болон өсвөр тоорой гэнэт
үхэх шинжээр илэрдэг халдварт өвчин.
18. Үүсгэгч
• Үүсгэгч нь Arteriviridae–ийн төрөлд багтах Porcine reproductive and
respiratory syndrome virus бөгөөд РНХ агуулсан, уушигны макрофаг
эсэд үрждэг, ихэнхи омог нь хоруу чанартай, халдварлах чадвар маш
өндөр.
• Америкийн ба Европын гэсэн – хэв шинжтэй бөгөөд Ази тивд Америк
хэв шинж тархсан байна. Хүний эрүүл мэндэд нөлөөгүй.
• Гадаад орчинд тэсвэр муутай, Өвчилж эдгэрсэн гахайн биед 210-250
хоног хадгалагдана.Фенол формальдегид зэрэг халдваргүйтгэлийн
бодимт амархан идэвхээ алдана.
19. Эпидемиологи
• Энэ өвчнөөр тэжээвэр болон зэрлэг гахай өвчилнө. Өвчтэй гахай халдвар
тээгч болно.
• 200 гаруй хоног үргэлжилдэг нуугдмал халдварын үед энэ өвчний эсрэгбием
аль ч шинжилгээгээр илэрдэггүй.
• Халдварын эх булаг нь нус, сүү, зулбадас, үрийн шингэн, шээс баасаар
вирус ялгаруулж байгаа далд халдвартай мөн өвчилсөн гахай юм.
• Халдвар ихэвчлэн шууд хавьтлаар дамжих боловч үрийн шингэнээр мөн
дамжина.
20. • Импортын амьд гахай, гахайн түүхий мах, бүтээгдэхүүн өвчний тархалтанд
гол нөлөөтэй.
• Өвчний үүсгэгч хүнээр, тээврийн хэрэгслээр, тэжээл ус тоног хэрэгслээр
дамжина.
• Хавьтлаар, амьсгалаар, бэлгийн замаар, салст бүрхүүлээр халдварлана.
• Халдвар шинээр илэрч байгаа аж ахуйд энэ өвчин цочмог явцтай илэрч
олон торой үхэж, мэгж хээл хаяж, сувайрч нилээд хохирол гарсны дараа
халдвар нуугдмал хэлбэрээр үргэлжлэнэ.
• Нэгэнд халдвар авсан сүргийг буүрэн устгаагүй тохиолдолд уг аж ахуйд
орогномол халдвар байсаар байх ба урьдчилан сэргийлэх вакцин тарьсан ч
халдварын үүр уурхай хэвээр байна.
Эпидемиологи
21. Эмнэл зүйн шинж тэмдэг
• Шинж тэмдэг нь гахайн наснаас хамааран цочмог, далд, архаг явцтай
илэрнэ.
• Халдвар шинээр илэрч буй аж ахуйд 1-3 сарын дотор халдварлалт бараг
100% хүрч өсвөр торойн 50% өвчилж үхэл 30% - д хүрнэ.
• Цочмог явцтай үед хөхүүл болон эхээс салгасан торой тэжээлдээ дургүйцэж,
халуурах, амьсгаадах, хааяа зөөлөн ханиах шинж богино хугацаанд
илэрснээ удалгүй хэд хэдээрээ хорогдож эхэлнэ.Зарим торойн чих улайх,
хөхрөх шинж ажиглагдана..
• Хээлтэй мэгж хээлийн сүүлийн сард зулбах ба амьдрах чадваргүй торой
гаргана.
• Нас гүйцсэн гахай архаг явцтай өвчлөх нь элбэг бөгөөд олноор сувайрах,
зулбах, халуурч турж эцэн удаан хугацааны турш халдварын эх уурхай
болно.
• Далд хэлбэрээр ихэвчлэн сувай мэгж, бодон өвчлөх ба ийлдсийн
шинжилгээгээр вирусын өвөрмөц эсрэгбием илэрнэ. Харин нуугдмал
халдварын үед шинж тэмдэг тод ажиглагдахгүй, эсрэгбием илрэхгүй.
22. Эмгэг бие бүтцийн өөрчлөлт
• Зулбасан болон сувайрсан мэгж, зулбадасны эрхтэн эдэд эмгэгийн илэрхий
онцлог өөрчлөлт ажиглагдахгүй.
• Хурц архаг өвчлөлийн сүүлийн шатанд чих болон хэвлийн арьсан бүрхүүл
хөхөрсөн байж болно.
• Үхсэн торойн уушиг өөр бусад эсгэг төрүүлэгчийн халдваргүй бол угийн
болон дунд хэлтэрт голомтолсон үхжилт, эсвэл нэлэнхүй нэвчдэст үрэвсэл
үүсэж улаан хүрэн толбо, эсвэл судалтай цоохортсон гүвдрүү үүссэн байна.
• Уушги орчмын тунгалагийн зангилаанууд цоохортсон байх нь цөөнгүй.
• Хурц явцтай өвчилсөн мэгжний уушгинд дээрхийн адил өөрчлөлтөөс гадна
савны доторхи бүрхүүл, булчинт давхаргад эхэсийн үрэвсэл ажиглагдана.
23. Оношлогоо
• Эпизоотолгийн байдал, эмнэл зүйн шинж тэмдэг, бие бүтцийн эмгэг хувиралт
зэргийг үндэслэн урьдчилсан онош тогтоох бөгөөд лабораторийн
шинжилгээгээр баталгаажуулна.
• Шинжилгээнд шинж тэмдэгтэй өвчилж үхсэн хэд хэдэн гахайн шинэ хүүрнээс
уушиг, дэлүү, гүйлсэн булчирхай, тунгалгийн зангилаа, цээжний хөндийн
шингэн авах ба хүйтний улиралд хөлдөөсөн дээж, харин дулааны улиралд
30% -ийн глицерины уусмалд хийж сайтар битүүмжлэн лабораторид
явуулна.
• Ийлдэс судлалын шинжилгээнд зориулж янз бүрийн насны гахайнаас цус
авч ийдсийг ялган илгээнэ.
• Лабораторид нян болон ийлдэс судлалын шинжилгээ хийх ба
Streptococcussuis, Mycoplasma hyopneumonia, Salmonella choleraesuis,
Haemophilus parasuis, Pasteurella multosida, Actinobacillus pleuropneumoni,
гахайн цирковирус, гахайн уушигны коронавирус- ын халдвараас
ялгаварлан оношлох шаардлагатай.
24. Урьдчилан сэргийлэх арга хэмжээ
• Уг өвчин гарсан аж ахуйд “ Мал, амьтны эрүүл мэндийг
хамгаалах тухай” хуулинд заасан мэргэжлийн
байгууллагуудын дүгнэлтийг үндэслэн аймаг, нийслэл, сум
дүүргийн Засаг даргын захирамжаар хорио цээрийн
дэглэмийг хэрэгжүүлнэ.
25. Өвчний халдвартай тэмцэх, эрүүлжүүлэх арга хэмжээ
Уг өвчинтэй тэмцэх зааврын дагуу малын эмч дорхи арга хэмжээг авч
явуулна.
• Эмнэл зүйн үзлэг тогтмол хийж сэжигтэй гахайг сүргээс тусгаарлах,
өвчилснийг нядалж устгах арга хэмжээг Засаг даргад уламжлан
хэрэгжүүлнэ.
• Өвчин гарсан аж ахуйн нэгж айл өрхөд гахайн шилжилт хөдөлгөөн
хийхгүй байх
• Өвчтэй гахай байсан байр тоног хэрэгслийг зааврын дагуу
халдваргүйтгэх
• Өвчний улмаас үхэж хорогдсон гахайн хүүр сэг зэмийг устгах,
халдваргүйтгэх
• Өвчний эпизоотологи, тархалтыг үндэслэн урьдчилан сэргийлэх арга
хэмжээг төлөвлөх, өвөрмөц вакциныг захиалж зааврын дагуу хэрэглэх
• Өвчний байдал, хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаархи мэдээллийг
зохих шатны төрийн байгууллагуудад цаг тухайд мэдээлж байх үүргийг
гүйцэтгэнэ.
26. Эмчилгээ
• Өвчний вирусын эсрэг эмчилгээ төдийлэн үр дүнгүй ч
бактери, микоплазмын хоёрдогч халдвараас сэргийлэх
зорилгоор антибиотикийн эмчилгээг зааврын дагуу хийж
болно.
27. Ашигласан мэдээллийн эх сурвалж
1. Под редакцией проф. А.А. Конопаткина Эпизоотология и
инфекционные болезни сельскохозяйственных животных Москва
“Колос” 1984;
2. Под редакцией проф. И.А.Бакулова. Руководство по общей
эпизоотологии Москва “Колос” 1979;
3. Б.Яримпил, М.Занаа, Г.Цэвэгмэд Мал, амьтны халдварт өвчин
судлал. Улаанбаатар 1988;
4. Г.Цэвэгмэд Мал, амьтны халдварт тахал өвчин Улаанбаатар. 2000;
5. А.Хөхөө. Мал, амьтны халдварт өвчин Улаанбаатар 2015;
6. Мал эмнэлгийн холбогдолтой журам, заавруудын эмхэтгэл. Улаанбаатар
2012;
7. Pedro N. Acha Boris Szyfres Zoonoses and Communicable Diseases
Common to Man and Animals Second Edition Washington, D.C. 20037,
U.S.A. 1994.