SlideShare a Scribd company logo
Сэдэв 8. Зооноз өвчнүүд
• Галзуу,
• Боом
• Ауескийн өвчин
Галзуу өвчин
Галзуу өвчин хүн, мал, бусад халуун цуст амьтдын төв
мэдрэлийн тогтолцоонд нейротроп гэмтэл үүсгэж өвчлүүлдэг
вирусын хурц халдварт зооантропоноз өвчин юм.
Энэ өвчинд нохой, үхэр, хонь, адуу, гахай болон зэрлэг амьтад
үлэмж мэдрэмтгий бөгөөд чоно, үнэг, хярс, мануул нь
байгалийн голомтыг бий болгож байдаг.
Өвчний тодорхойлолт, түүний онцлог
Галзуу өвчин
Үүсгэгч, түүний онцлог
oГалзуугийн вирус вирион нь рабдо
вирусын омог, лисса вирусын төрөлд
багтах бөгөөд их бууны сум хэлбэртэй,
дунджаар урт нь 180 нм, голч нь 75-80
нм хэмжээтэй болно.
oВирион нь халдварласан амьтдын уураг
тархины аммоны эвэр, их тархины бор
хальс, бага болон уртавтар тархинд
хамгийн их хэмжээгээр хуримтлагддаг
байна.
oГалзуу үүсгэгч вирион нь өвчтэй мал,
амьтны шүлс, нулимсны булчирхайд ч
өндөр таньцтай байна.
Үүсгэгч, түүний онцлог
oГалзуугийн вирион эсрэгтөрөгчийн хоёр
шинжийг хадгална. Уусамтгай S-
эсрэгтөрөгч, мөн уг вирионы V-эсрэгтөрөгч
болно. V-эсрэгтөрөгч нь вирионыг
саармагжуулагч эсрэгбием, дархлаа
тогтоох өвөрмөц үйлчилгээтэй байдаг.
oГалзуугийн вирион мал амьтны тархинд
богино хугацаанд очиж хүчтэй эмгэгшүүлэх
боловч нууц хугацааны эцэст саажилтанд
шилжинэ. Энэ үед “Бабеш-Негри” хоёр
эрдэмтний нэрт биенцэр “тельца” илрэхгүй
байх нэгэн онцлогтойг мартаж үл болно.
oГалзуугийн үүсгэгч байгалд тэсвэр сайтай.
Өвчний эмгэг жамын хөгжил
oГалзуугийн вирус БМБ-д шархаар дамжин орсны дараа мэдрэлийн судсаар
дамжиж халдварт эмгэг үүсгэдэг. Улмаар уураг тархийг гэмтээнэ.
oУураг тархинд вирус өсөн үржиж мэдрэлийн уруудах салаагаар дамжин
биеийн бусад эрхтэн болон мэдрэлийн системийн захын тогтолцоог
гэмтээнэ.
oМэдрэлийн судас өвчин дамжих гол зам боловч үүсгэгч цус, тунгалгийн
замаар мөн дамждаг.
oӨвчин үүсгэгч тархины эсийн дотор нэвтрэн орж үржих бөгөөд тэндээс эс
хоорондох зайд орших эд болон зэргэлдээ эсийг гэмтээж өвчлүүлдэг байна.
oӨвчтэй мал, амьтны мэдрэлийн эдийн тодорхой хэсэгт галзуугийн үүсгэгч
үржин төлжиж мэдрэлийн тогтолцооны гажиг шинж тэмдэг үзүүлнэ. Галзуу
өвчтэй мал амьтнаас өвчний үүсгэгч шархаар дамжин БМБ-д нэвтрэн ордог.
oШарх, мэдрэлийн судас, төв мэдрэлийн системд(тархинд) хэдий ойр байна
өвчний нууц хугацаа төдийчинээ богино байна. Галзуугийн үүсгэгч амны
хөндийн гэмтээгүй салст бүрхүүлээр нэвтрэн орох ч тал бий.
Өвчний эмгэг жамын хөгжил
3. Өвчний эмгэг жамын хөгжил
oМанай тооллоос өмнө 5-р зууны үед Демократ, Ксенофонт нар галзуу
өвчний талаар анх мэдээлсэн ажээ. 1887 онд Румыний судлаач В.Бабеш
галзуугийн үед төв мэдрэлийн систем түүний янз бүрийн хэсгийн эсийн
дотор өвөрмөц оршихуун бий болдгийг ажигласан байна.
o1903 онд Унгарын судлаач А.Негри энэхүү оршихуун онош зүйн ач
холбогдолтой болохыг тогтоожээ. 1950 онд Прагад болсон нян судлаачдын
ОУ-ын их хурлаар энэхүү оршихууныг Бабеш-Негрийн биенцэр гэж
нэрлэхээр тогтсон байна.
oМанай улсад Монгол улсын хөдөлмөрийн баатар, төрийн соёрхолт
Л.Пэрэнлэй галзуу өвчний талаар олон жил судалгаа явуулж эсийн
өсгөврийн аргыг вакцин үйлдвэрлэлд нэвтрүүлсэн байна. Сүүлийн жилүүдэд
доктор,Ц.Пүрэвхүү, Б.Болдбаатар нар галзуугийн оношлогоо, тэмцэх арга
хэмжээний талаар судалж судалгааны үр дүнгээ үйлдвэрлэлд нэвтрүүлжээ.
Өвчний эпидемиологи
Өвчний эпидемиологи
o Өвчний нууц хугацаа 3 долоо хоногоос 3
сар хүртэл байна. Төл амьтанд галзуу
туссан нууц хугацаа богино, шинж тэмдэг
хурц байна.
o Нохойн галзууг дотор нь түрэмгийлэн
довтлох ширүүн, ноомой номхон гэж 2
хэлбэрт хуваана.
o Нэг дэх хэлбэр нь гурван үед хуваагдана.
Үүнд: 1-галзуугийн сонгомол шинж тэмдэг
илрэхийн урьдал үе буюу гунигт дүнсгэр
үе, 2-дайрч довтлох үе, 3-ноомой номхон
болох үе.
Өвчний эмнэл зүйн шинж тэмдэг
o Нохой галзуурсан анхны шинж тэмдэг бол хэвийн
байдал нь өөрчлөгдөнө. Хэт зөөлөн зантай болж
эрхлэх, эсвэл ганцаараа байхыг оролдох, нэрээр
нь дуудахад дуулгаваргүй болох зэрэг шинж
илэрнэ. Мөн тогтворгүйтэж их цочимтгой болно.
Энэ үед халдвар орсон биеийн шарх загатнаж
эхэлнэ.
o Нохой ямар нэг шалтгаан гараагүй байхад хуцах,
амнаас нь шүлс гоожих, юм үмхэлж зуух
байдалтай болно. Өвчний явц 2-3 хоног
үргэлжилсний дараа улам хүндэрч 2-р үед
шилжинэ. Энэ үеэс дайрч довтлох үе ирнэ. Зан
байдал нь эрс ширүүн болно. Газар ухах, юм
хазах, орон байраа орхин хандсан зүг рүүгээ
тэнэдэг. Ийм үедээ нохой юмнаас айхаа больж
хүн, мал руу дайрдаг.
oГалзуугийн шинж тэмдэг илрэх дундаж
хугацаа 6-8 хоног байна.
oБас галзуугийн хэв шинжит бус хэлбэр
гэж байдаг. Ийм үед булчин мах
хатанхайрч эцэж турах шинжээр илрэх
ба тод шинж тэмдэггүй боловч хурц
явцтай байдаг.
oХөнгөн хэлбэрийн галзуугийн үед
хөгжлийн 2-р үед өвчлөлт зогсдог. Шинж
тэмдэг нь арилан эдгэрэх төлөв орж
байснаа дахин өвчлөх тохиолдол
ажиглагдана.
oМуур галзуурвал нохойноос илүү
догшин ширүүн болж хүн болон бусад
юмруу дайрч үсчин халдвар тараах
аюултай.
Өвчний эпидемиологи, эмнэл зүйн шинж тэмдэг үргэлжлэл
Өвчний эмнэл зүйн шинж тэмдэг үргэлжлэл
o Биеийн халуун бага зэрэг нэмэгдэнэ.
Уяатай нохой бол уяагаа хазах, хөрвөөх,
улих шинж үзүүлнэ. Галзуурсан нохойн
өвчний явц улам хүндэрч таталдаж унах,
саа тусах шинж илэрнэ. Саа тусах нь
хөлний булчин, залгиур хоолой,
төвөнхийн булчингаас эхэлнэ. Нүд нь
солиртож, доод эрүү, хэл нь унжиж, шүлс
нь гоожно.
o Өвчний хөгжлийн сүүлийн шатанд
ноомой номхон байдал илэрч саагийн
улмаас нохой босож чадахгүй болно.
Ноомой байдал улам гүнзгийрч өвчний
төгсгөл рүү биеийн халуун эрс буурна.
Өвчний эмнэл зүйн шинж тэмдэг үргэлжлэл
o Галзуурсан үхэр хүн мал амьтан руу дайрч мөргөхийг оролдоно. Булчин мах нь
таталдаж, их хэмжээний шүлс гоожуулах, ойр ойрхон шээх шинж үзүүлнэ.
Мэдрэлийн саажилт явагдаж урд хоёр хөлөөрөө самрах, амаа ангайлган хэлээ
унжуулж, шүлс нь гоожих шинж илэрсээр 1-2 хононо. Үхэр галзуурсан үед хойт 2 хөл
саажих нь элбэг ажиглагдана.
o Хонь галзуурсан үед үхрийнхтэй адил шинж тэмдэг үзүүлнэ. Шинж тэмдэг нь 5-7
хоног үргэлжлэнэ. Галзуурсан хонь юм мөргөх, урд хөлөөрөө газар самардах,
шүлсээ гоожуулж гөлрөн зогсох бэлгийн сэрэл нь ихдэх шинж илэрч мэдрэлийн
саажилт түргэн явагдах онцлогтой. Хонины галзуугийн онцлог нь хүн рүү урд
хөлөөрөө мөлхөн ойртохыг оролдох, эрүүл хонь, хуцруу дайрч довтлох нь элбэг
байна.
o Адуу галзуурвал хандсан зүгрүүгээ давхина. Хүн мал руу дайрч учир зүггүй
янцгаана. Биеийнхээ шархадсан газрыг маажихыг оролдох, шүлс нь гоожиж элдэв
юм хазлах, хоолой нь сөөнгөтөх ба улмаар бүх бие нь саажиж үхдэг байна.
o Гахай , тэмээний галзуу ихэвчлэн хүнд догшин хэлбэрээр явагдана.
Бие бүтцийн эмгэгт өөрчлөлт
oГалзуурч үхсэн нохойны хүүр их туранхай байна. Толгойн үс, хүзүү, цээж,
урд хөл нь шүлсэнд норсноос хойтон байдаг.
oАмны хөндийн салст бүрхүүл улайж шархалсан, уралцаж арьсаа гэмтээсэн
байх нь элбэг. Арьсны дорхи эслэг, булчингийн эд хуурайшна. Дотор эрхтэн
улайж жижиг жижиг цус харвасан байхын гадна цуллагийн эрхтэнд сөнөрөх
процесс ажиглагдана.
oХодоод нь хоосон байх боловч чулуу, мод зэрэг гаднын биет хуралдсан
байна. Энэ бол галзуу өвчний үед тохиолддог онцлог шинж юм.
oХодоодны салст бүрхүүлд цус харваж цус тогтнох процесс ажиглагдана.
oУураг тархинд идээгүй хурц үрэвсэл-энцефалит үүссэн байдаг.
Оношлогоо, ялган оношлохуй
Галзуугийн онош тогтоох аргыг өвөрмөц, өвөрмөц бус гэж хуваана:
oӨвөрмөц бус аргад эпизоотологийн хүчин зүйлс, эмгэгт анатомийн
өөрчлөлт, цагаан хулгана, туулайд биосорил тавих зэрэг болно.
oӨвөрмөц аргад иммунолюминесцентийн аргаас гадна НТУ, үүсгэгчийг бусад
вирусээс ялгахын тулд өвөрмөц эсрэгтөрөгчтэй саармагжуулах аргууд орно.
oНохойн чөдөр, саат галзууг мэдрэлийн хэлбэрийн гударгаас, үхрийн галзууг
үхрийн хорт салст халуурлаас, адууны галзууг мэдрэлийн халдварт бусад
өвчнүүдээс ялган таних шаардлагатай.
oГалзуу өвчин аяндаа гардаггүй. Галзуу өвчтэй мал амьтан, араатнаар дамжин
хүн, малд галзуу гардаг гэдгийг онцлон анхаарвал зохино.
oНөгөө талаар халдвар судлал ба өвчний шинж тэмдэг, лабораторийн
шинжилгээний дүнгээр галзуутай зарим шинж тэмдгээр төсөөтэй Ауескийн
өвчин гэх мэт өөр төрлийн халдварт өвчнүүдээс ялгаварлан таних хэрэгтэй.
Эмчилгээ, урьдчилан сэргийлэлт
oГалзуу өвчнийг эмчлэх арга одоогоор боловсрогдоогүй бөгөөд өвчтэй мал
амьтдыг алж устгах заавартай.
oГалзуугаас сэргийлэхийн тулд улс орнууд янз бүрийн вакцин тарилга
бэлтгэж ашигласаар байна.
oМанай оронд мал, амьтнаа галзуу өвчнөөс сэргийлэх эсийн өсгөвөрт вирус
вакцин хэрэглэдэг.
oУг вакцин нь галзуугийн ондоошуулсан “ЭРА” омгийг гахайн торойн бөөрний
эсийн анхдагч өсгөвөрт үржүүлж хамгаалах орчинтой хольж лиофил аргаар
хатаасан цагаан шаргалдуу өнгөтэй хуурай бэлдмэл юм.
oВакциныг зөвхөн эрүүл мал, амьтныг тарьж дархлаажуулна. Вакцин
таригдсан мал, амьтанд 3-4 долоо хоногийн дараа идэвхт дархлаа тогтож
үхэрт 2, адуу, хонь, ямаанд 1, нохой, мууранд 2 жил хадгалагдана.
oВакцин таригдсан эхээс төрсөн төл эхний 4 сар дархлаатай байна. Иймээс
төлийг 4-6 сар, муур, нохойн зулзагыг 3-4 сар болмогц тарьж сэргийлнэ.
oВакциныг тарихдаа үйлдвэрлэгчээс өгсөн зааварыг чанд мөрдөх ёстой.
oБас галзуугийн вирусээр хэт дархлагдсан ийлдсийг өвчин гарсан нутаг,
бэлчээрийн мал амьтанд идэвхгүй дархлаа тогтоох зорилгоор тарьж
хэрэглэнэ.
oҮүнээс гадна вакцин, ийлдэс 2-ыг хослуулан хэрэглэх удаа ч бий.
Эмчилгээ, урьдчилан сэргийлэлт
Боом
Боом өвчин нь үжил болох, хатиг, хаван үүсэх, усавхи болон
цусархаг үрэвсэл үүсэх шинж тэмдэгтэйгээр 5 хошуу мал, гахай,
зээр гөрөөс, илжиг, луус, хулан, тахь, хавтгай, аргаль, янгир,
чоно, үнэг, хярс, бар, арслан болоод хүн өвчлүүлдэг хурц явцтай,
онц аюултай зооантропоноз өвчин юм.
Өвчний тодорхойлолт, түүний онцлог
Үүсгэгч, түүний онцлог
 Боомын үүсгэгч B. аnthrax нь шулуун, Грам- эерэг, нэгээр, хосоор, эсвэл
гинжилсэн байрлалтай, 5-8 микрон урт, 1-1.5 микрон өргөнтэй, эс хоорондын
нийлсэн хэсэг нь тэгш өнцөгт хэлбэртэй, чөлөөт төгсгөл нь мөлүү савханцар
хэлбэрт бактер юм.
 Савханцар өөртөө таагүй нөхцөлд биеийнхээ дотоод хэсэгт үр (спор), гадна
талаараа бүрээс(капсул) үүсгэнэ. Үрэнцэр нь зууван хэлбэртэй, төвдөө
байрласан байдаг. Бүрээс нь БМБ-д байх үед бий болно.
 B. аnthrax-ийн ургал болон үрэнцэрт хэлбэр нь харилцан адилгүй тэсвэрт
чанартай.
 B. аnthrax-ийн ургал хэлбэр нь уураг задлагч ферментүүдийн үйлчлэлээр 2-4
хоногийн дотор задардаг бол харин чөмгөнд 7 хоног амьдрах чадвараа
хадгалдаг.
 Ургал хэлбэр нь нарны шууд гэрэлд хэдхэн цагийн дотор, 500С-550С-д 1
цагийн, 750С-д 1 минутын дотор, буцалгахад тэр даруйдаа үхнэ.
Үүсгэгч, түүний онцлог
Үүсгэгч, түүний онцлог
Үүсгэгч, түүний онцлог үргэлжлэл
• Зун цагт мал амьтны задлаагүй бүтэн хүүрэнд байгаа савханцар агаар
дутагдсанаас 1-3 хоногийн дотор үхнэ.
• Хүүрийг задлавал үүсгэгч үрэнцэр үүсгэж газрын хөрсөнд 20-50 жил
хоруу чанараа хадгалж үлддэг байна.
• Боомын үрэнцэрийн амьдрах чадварт арьс шир, ноос ноолуурыг
идээлэх, махыг давслах явдал ямар ч сөрөг нөлөө үзүүлж чаддаггүй
байна.
• Боомын үрэнцэрийг 25%-аас дээш өтгөрүүлэгтэй этилийн спирт 50
хоногийн дараа, 5%-ийн фенол, 5-10%-ийн хлорамины уусмал 2 цагийн
дотор үхүүлдэг.
• Гипохлорт кальци, формальдегид, омносепт, ус төрөгчийн хэт эсэл,
киллса зэрэг халдваргүйтгэх бодис, бэлдмэл нь богино хугацаанд
үхүүлнэ.
Эмгэг жамын хөгжил
• Bac.Anthrax эрүүл мал амьтны биед гарсан шарх, салст бүрхүүлийн
гэмтлээр биед орж өвчлүүлдэг.
• нянгийн хоруу чанар, амьтны биеийн эсэргүүцэл зэргээс шалтгаалан
өвчний хэлбэр, шинж тэмдэг харилцан адилгүй байна.
• Сул хоруу чанартай нянгаар халдварлахад биед үүсэх хавангийн хэмжээ
их байх боловч өвчилсөн малын үхэл бага байх жишээтэй.
• Боомтсон мал амьтны өвчлөл 2 үе шаттай явагдана.
• Үүсгэгч БМБ-д нэвтрэн орсон даруйдаа хор ялгаруулах ба энэ нь тухайн
амьтны биеийн эсэргүүцэлтэй тулгарч саармагжина.
• Хэрэв эсэргүүцэл нь хорыг саармагжуулж дийлэхгүй бол нян эд эрхтэн,
тунгалагийн булчирхайд эрчимтэй өсөж үржинэ.
Эмгэг жамын хөгжил үргэлжлэл
• Боомоор халдварласны дараа богино хугацаанд үүсгэгч нэг дор олноороо
хуралдаж өсөн үржиж буй биеийн тэр хэсэгт эсрэгбием 2-4 цагийн дараа
үүсэж эхлэнэ.
• Ингэснээр өвчлөлийн 2-р шат явагдаж эхлэх бөгөөд мал амьтны
эсэргүүцэл сайн байвал биед үүссэн хаван намжиж эмнэл зүйн хувьд
эдгэрч эхлэнэ.
• Харин үүсгэгчийн хоруу чанар их байгаад тэр БМБ-д түргэн өсөж үржвэл
биед үүссэн эсрэгбиемийн идэвхи дарагдаж бүх биед үжил үүсэж мал
үхнэ.
• Боом эрт дээр үеэс дэлхийн аль ч оронд гардаг хүн, мал, амьтны хурц
халдварт өвчин байсан.
• Зүүн хязгаарын харуул цэргийн захирагчаас Сэцэн хаанд өргөсөн (1803)
бичигт “Манай нутагт хүн, малын боом олонтаа гарч үхэл тахал дэлгэрч
байна. Зөвхөн Баянтүмэн хошуунаас 20 гаруй мянган хонь үхлээ” гээд
мөнгөн тусламж гуйсан байдаг.
• Хүн өвчлөх нь ажил мэргэжилтэй нь ихээхэн холбоотой байдгийг
судлаачид тогтоосон. Тухайлбал, МАА-н салбарын мэргэжилтэн, малчид,
худалдаа түүхий эд бэлтгэлийн ажилчид, малын гаралтай түүхий эд
боловсруулах үйлдвэрийн ажилчид энэ бүлэгт багтана.
Өвчний эпидемиологи
Өвчний эпидемиологи
Боом өвчний тархалтыг байгалийн мужуудаар ангилж бүсчилсэн байдал (1976-1995)
№ Байгалийн мужууд
Мужийн дундаж Бүсийн дундаж
Эрсдэлийн
зэрэг
ЭЧ*-ын
эерэг
100000
малдногдох
өвчлөл
өвчилсөн
малдэзлэх
хувь
Үхсэнмалд
эзлэххувь
ЭЧ*-ын
эерэг
100000
малдногдох
өвчлөл
өвчилсөн
малдэзлэх
хувь
Үхсэнмалд
эзлэххувь
1 Хөвсгөл нуур орчмын 0,29 4.8 19.8 18.3
0.13
1.59
91.4
90.5
өндөр
2 Хангайн уулт өндөрлөгийн 0.1 1.7 47 44.3
3 Орхон-Сэлэнгийн сав газрын 0.07 0.8 20.8 23.3
4 Монголын Дорнод хэсгийн 0.07 0.5 3.8 4.6
5 Онон – Улз голын сав газрын 0.04 0.3 0.1 0.1
0.04
0.2
6.5
6.9
дунд
6 Хэнтийн уулт өндөрлөгийн 0.04 0.2 0.3 0.2
7 Их нуурын хотгорын 0.03 0.2 6.1 6.6
8 Монгол Алтайн 0.02 0 1.1 1.3
0.01
0.03
2
2.5
нам
9 Монголын Төв хэсгийн 0.02 0.1 0.8 1.1
10 Монголын зүүн өмнөд хэсгийн 0.01 0 0.1 0.1
11 Говь-Алтайн 0 0 0.1 0.1
0
0
0.1
0.1
эрсдэ
лгүй
12 Алтайн өвөр говийн 0 0 0 0
13 Баруун хуурайн 0 0 0 0
Боом өвчний голомт бүхий нутгийн мужлал
Н.Батсуурь 1976-1995 он
Өвчний эпидемиологи
Өвчний эпидемиологи
Өвчний эпидемиологи
• Өвчний нууц хугацаа 1-3 өдөр.
• Боом өвчний явцыг агшин зуурын (цахилгаан), хурц, хурцавтар гэж 3
хэлбэрт хувааж үздэг. Хурц хэлбэрээр өвчлөх хугацаа 1-2, хурцавтарынх 2-
3 хоног байх ба цахилгаан боом ердөө л хэдхэн цагийн дотор явагдана.
• Аль ч хэлбэрийн боомын үед мал, амьтанд хаван ажиглагдана. Өвчлөлийн
сүүлийн хэсэгт хаван хүйтэн болж хатуурна.
• Зарим үед үхрийн хэл, тагнай, завьж, уруулын салст бүрхүүл цэврүүтэж,
хагалахад улаан хүрэн өнгөтэй шингэн гоожно. Цэврүүтсэн эрхтэн хүчтэй
хавдаж өмөрч унадаг.
• Үхсэн мал амьтны нүд, ам, бусад салст бүрхүүлүүд хөхөрнө.
• Хамар, ам, бөгснөөс цустай шингэн гоожсон байдаг.
• Хүн өвчилсөн үед өвчний нууц хугацаа 2-3 өдөр, хааяа 7 өдөр байна.
• Боомын үүсгэгч БМБ-д нэвтэрэн орсон замаас шалтгаалан хүний
өвчлөлийн хэлбэр, явц өөр өөр байна.
• Арьсны, уушгины, гэдэсний гэсэн 3-н хэлбэрээр хүнд тохиолдоно.
Өвчний эмнэл зүйн шинж тэмдэг
Өвчний эпидемиологи, эмнэл зүйн шинж тэмдэг
Бие бүтцийн эмгэгт өөрчлөлт
• Боомоор үхсэн мал амьтны хүүрийг гадна талаас нь ажиглахад хүүрийн
хөшилт муу буюу огт хөшөөгүй,
• түргэн хөөж, төрөлхийн сүвүүдээр гялалзсан хар хүрэн өнгөтэй
бүлэгнээгүй цустай шингэн гарсан байдаг. Энэ бол боомын онцгой
шинж тэмдэг юм.
• Үхсэн малын хүүрийг гаднаас нь харж боом өвчнөөр сэжиглэж байгаа бол
хүүрийг задлаж хагалахыг хатуу хориглоно.
• Малын хүүрийг задлахгүй битүү байлгавал боомын савханцар хэдхэн
хоноод үхдэг.
• Задалж агаарт ил гаргавал спор үүсгэж олон арван жилээр газрын
хөрсөнд хадгалагдан халдварын голомт үүсгэх эрсдэлтэй.
Бие бүтцийн эмгэгт өөрчлөлт
Бие бүтцийн эмгэгт өөрчлөлт
Дэлүү томорсон байдал
Оношлогоо, ялган оношлохуй
• Өвчнийг оношлоход эмнэл зүйн шинж тэмдэг, өвчний явц, хэлбэр,
эпизоотологийн байдал, өвчилсөн малын нас, хүйс, төрлийн ялгавар,
тухайн нутагт энэ өвчин өмнө гарч байсан эсэх, газар зүйн онцлог зэргийг
хамтатган дүгнэнэ.
• Боомоор сэжиглэвэл энэ өвчинтэй тэмцэх зааврын дагуу ажиллана.
• Үхсэн мал амьтны хэвтэж байгаа талын чих, сүүлний өнгөн талын
судаснаас дусал цус авч бодисын шилэнд түрхэц бэлтгэн бактер судлалын
шинжилгээнд явуулна.
• Мөн хүүрнээс бүтэн чих авч шинжилгээнд явуулж болно.Хүүрэнд үлдсэн
хэсгийн шархыг улайссан төмрөөр хайрч битүүмжлэх ёстой.
• Түрхэцийг Грамын аргаар будаж үүсгэгчийг илрүүлнэ. Мөн ийлдэс
судлалын шинжилгээгээр Асколын урвалаар онош тавьж болно.
Оношлогоо, ялган оношлохуй
Эмчилгээ, урьдчилан сэргийлэлт
• Мал эмнэлгийн албаны дүрмийг үндэс болгон боом өвчинтэй тэмцэх
зааврыг ягштал баримтлан ажиллах ёстой. Боомтож үхсэн мал
амьтны сэг болон хүүрийг бүтнээр нь шатааж устгана.
• Боом өвчнөөр тайван бус нутгийн мал сүргийг урьдчилан сэргийлэх
вакцинаар тарина.
• Өвчтэй мал амьтанд хэт дархлагдсан ийлдэс тарьж эмчилсний
дараа 7-14 хоноод вакциндана. Хэт дархлагдсан ийлдсээр тарихад
мал амьтанд хагас сарын хугацаатай идэвхгүй дархлаа тогтоно.
 Төв мэдрэлийн системийг гэмтээж уушигны үрэвсэл үүсгэн загатнах,
маажуулах шинжээр бүх төрлийн гэрийн тэжээвэр амьтан болон зэрлэг
амьтан өвчлүүлдэг хурц халдварт өвчин.
 Гахайн Ауескийн өвчин нь дэлхийн олон оронд өргөн тархсан байна.
 Үхлийн хувь торойд 90% хүрдэг, гахай тарга хүчээ алдах зэргээс
шалтгаалан эдийн засгийн ихээхэн хор хохирол учруулдаг өвчин юм.
Ауескийн өвчин
Өвчний тодорхойлолт, түүний онцлог
Үүсгэгч, түүний онцлог
 Өвчний үүсгэгч нь Herpesviridae язгуур, Varicellavirus-ийн төрөлд хамаардаг
ДНК агуулсан вирус.
 Бөөрөнхий хэлбэртэй, диаметр нь 180-190 нм, янз бүрийн орны төрөл
бүрийн амьтнаас ялган авсан вирусын эсрэгтөрөгчийн шинж чанар нь
үндсэндээ адилхан.
 Вирус өвчтэй болон дархлаажуулсан амьтны БМБ-д вирус саармагжуулах,
хавсрага холбох, тундасжуулах эсрэгбием үүсгэдэг учир вирус
саармагжуулах, ХХУ, болон РДП урвалаар эсрэг биемийг илрүүлэх
боломжтой.
• Үүсгэгч нь маш тэсвэртэй. Гэвч халдваргүйжүүлэгч бодисыг ердийн
өтгөрүүлэгтэйгээр хэрэглэхэд вирусыг амархан идэвхгүйжүүлж чадна.
• Антибиотик болон сульфаниламидын бүлгийн эмүүд вируст үйлчилгээ
үзүүлдэггүй байна.
Үүсгэгч, түүний онцлог
Өвчний эмгэг жамын хөгжил
 Вирус организмд амны хөндийн болон амьсгалын дээд замын салст
бүрхүүлээр нэвтрэн орж, ихэвчлэн тархинд хуримтлагдаж үрждэг бөгөөд
идээт бус лимфоцитын энцефалит үүсгэдэг учир мэдрэлийн хам шинж
илэрдэг.
 Вирус арьсаар нэвтрэх үед нэвтэрсэн газартаа хүчтэй үржиж, цусны
химийн бүтэц, Төв мэдрэлийн систем болон арьсан дахь ацетилхолин,
гистамины агууламжийг өөрчилдөг, энэ нь загатнаа(гиперстезии)
үүсэхэд хүргэдэг байна.
Өвчний эпидемиологи, эмнэл зүйн өвөрмөц шинж тэмдэг
 Өвчин ихэнхдээ хурц хэлбэрээр илэрдэг. Нууц үе 1-15 хоног.
 8 долоо хоног хүртэл настай торойд Ауескийн өвчин халуурах,
тайван бус болох, сэрэлд орох шинж тэмдгээр илэрнэ.
 Өвчтэй амьтан эргэлдэх, эсвэл нохой суудлаар суух,
хажуугаараа хэвтэх, сэлэх мэт хөдөлгөөн хийх, хөөстэй шүлс
гарган хүндээр амьсгалах, найтаах, хөл мөч, залгиур, төвөнх нь
саажих, таталт өгөх байдал ажиглагдана.
 Амьтан 1-2 хоногийн дараа үхнэ.
 Нас гүйцсэн гахай 1-3 хоног ноомойрох, тэжээлийн дуршил алга болох,
хатгаа тусах зэргээр харьцангуй хөнгөн өвчилж өнгөрдөг.
 Үхэр, хонинд биеийн халуун хэвийн хэмжээнд эсвэл бага зэрэг
нэмэгдэнэ. Өвчин 1–2 хоног үргэлжилж, атони болох, шүлс гоожих,
тэжээлдээ дургүй болох, саам татрах, толгой, бэлэг эрхтэн, дэлэн
хөхний орчим хүчтэй загатнах шинж тэмдэг дагалдах ба үхлээр төгсөнө.
 Адуунд биеийн халуун ихсэж тэжээлдээ дургүй болох, цангах, хүчтэй
загатнах, тайван бус болох, хэсэг газрын таталт үүсэх, шүлс гоожих
шинж ажиглагдана. Хорт явцтай үед 1-2 хоноод үхнэ. Хөнгөн явтай үед
2-3 хоноод эдгэрнэ.
Өвчний эпидемиологи, эмнэл зүйн өвөрмөц шинж тэмдэг
Бие бүтцийн эмгэгт өөрчлөлт
 Арьсан дорхи эслэгт усархаг-цусан хаван бий болно, захын лимфийн
булчирхайнуудад усархаг үрэвсэл үүснэ.
 20-60 хоногийн настай тооройг задлахад: цусархаг шүүрдэст тууралт,
нүдний салст бүрхүүлийн усархаг үрэвсэл, зовхи хавагнасан, залгиур,
төвөнх, чацархайн булчирхайн усархаг үрэвсэл, хурц хэлбэрийн бронх-
пневмони ажиглагддаг.
 Бүх төрлийн амьтны тархины эдэд гистологийн шинжилгээ хийхэд идээт бус
лимфоциторхог тархи-нугасны үрэвслийн шинж тэмдэг тогтоогддог.
Оношлогоо, ялган оношлохуй
• Ауескийн өвчний оношийг эпизоотологийн судалгааны дүн, эмнэл зүйн
шинж тэмдэг, эмгэг анатомын задалгаа, лабораторийн шинжилгээний дүнг
үндэслэн тогтооно.
• Лабораторийн шинжилгээнд тархи, цуллагийн эрхтний дээж, лимфийн
зангилааг илгээнэ. Туулай дээр био сорил тавьж болно.
• Ялган оношлогоо: гахайн сонгомол мялзан, галзуу, сальмонеллез,
Тешений өвчин, хавантах өвчин, стрептококкийн халдвар, хоолны давсны
хордлого, А, Д, витамины дутлаас ялган оношлох шаардлагатай.
• Адуунд тархи-нугасны үрэвсэл, галзуу, хордлогыг ялган оношилно.
Урьдчилан сэргийлэх болон эмчлэх арга
 Эмчилгээ: Эмчилгээний үр дүнтэй арга зүй боловсрогдоогүй.
 Урьдчилан сэргийлэх:
 Дархлаажуулах.
 Өвчтэй, өвчний сэжигтэй малын махаар нохой, муур тэжээхийг
хориглох.
 Малын өвс, тэжээлийг мэрэгчид бохирдуулахаас хамгаалах.
 Мэрэгч устгах ажлыг системтэй авч явуулах зэрэг арга
хэмжээнүүдийг авна.

More Related Content

What's hot

лекц 5. шүлхий, адууны хцб, лейкоз, хөх хэл
лекц 5. шүлхий, адууны хцб, лейкоз, хөх хэллекц 5. шүлхий, адууны хцб, лейкоз, хөх хэл
лекц 5. шүлхий, адууны хцб, лейкоз, хөх хэл
batsuuri nantsag
 
Presentation 15 other animals diseases
Presentation 15 other animals diseasesPresentation 15 other animals diseases
Presentation 15 other animals diseases
batsuuri nantsag
 
Presentation 10 cattle diseases
Presentation 10 cattle diseasesPresentation 10 cattle diseases
Presentation 10 cattle diseases
batsuuri nantsag
 
Presentation 2 ppr and asf
Presentation 2 ppr and asfPresentation 2 ppr and asf
Presentation 2 ppr and asf
batsuuri nantsag
 
лекц 16. ку чичрэг, энзоот зулбалт, сохор догол, годрон
лекц 16. ку чичрэг, энзоот зулбалт, сохор догол, годрон лекц 16. ку чичрэг, энзоот зулбалт, сохор догол, годрон
лекц 16. ку чичрэг, энзоот зулбалт, сохор догол, годрон
batsuuri nantsag
 
Presentation 11 horses diseases
Presentation 11 horses diseasesPresentation 11 horses diseases
Presentation 11 horses diseases
batsuuri nantsag
 
Presentation 1 fmd
Presentation 1 fmdPresentation 1 fmd
Presentation 1 fmd
batsuuri nantsag
 
лекц 15. ауескийн өвчин,хорт салст халуурал, марекийн өвчин
лекц 15. ауескийн өвчин,хорт салст халуурал, марекийн өвчин лекц 15. ауескийн өвчин,хорт салст халуурал, марекийн өвчин
лекц 15. ауескийн өвчин,хорт салст халуурал, марекийн өвчин
batsuuri nantsag
 
лекц 11. цахлай, хулгана яр, зөгийн гафиноз
лекц 11. цахлай, хулгана яр, зөгийн гафиноз лекц 11. цахлай, хулгана яр, зөгийн гафиноз
лекц 11. цахлай, хулгана яр, зөгийн гафиноз
batsuuri nantsag
 
лекц 12. үхэр, гахай, бог малын мялзан, нохойн гударга
лекц 12. үхэр, гахай, бог малын мялзан, нохойн гударгалекц 12. үхэр, гахай, бог малын мялзан, нохойн гударга
лекц 12. үхэр, гахай, бог малын мялзан, нохойн гударга
batsuuri nantsag
 
Presentation 3 bcpp and ahs
Presentation 3 bcpp and ahsPresentation 3 bcpp and ahs
Presentation 3 bcpp and ahs
batsuuri nantsag
 
Presentation 5 erd lsd bt_etc
Presentation 5 erd lsd bt_etcPresentation 5 erd lsd bt_etc
Presentation 5 erd lsd bt_etc
batsuuri nantsag
 
лекц 2. бруцеллез, цусан халдварт 2
лекц 2. бруцеллез, цусан халдварт 2лекц 2. бруцеллез, цусан халдварт 2
лекц 2. бруцеллез, цусан халдварт 2
batsuuri nantsag
 
лекц 13. листериоз, ёлом, цусан суулга
лекц 13. листериоз, ёлом, цусан суулга лекц 13. листериоз, ёлом, цусан суулга
лекц 13. листериоз, ёлом, цусан суулга
batsuuri nantsag
 
лекц 8. боом, зогсоо, дуут хавдар
лекц 8. боом, зогсоо, дуут хавдарлекц 8. боом, зогсоо, дуут хавдар
лекц 8. боом, зогсоо, дуут хавдар
batsuuri nantsag
 
Presentation 9 factoral diseases
Presentation 9 factoral diseasesPresentation 9 factoral diseases
Presentation 9 factoral diseases
batsuuri nantsag
 
лекц 4 лептоспироз, вибриоз, уушиг гялтангийн үрэвсэл
лекц 4 лептоспироз, вибриоз, уушиг гялтангийн үрэвсэллекц 4 лептоспироз, вибриоз, уушиг гялтангийн үрэвсэл
лекц 4 лептоспироз, вибриоз, уушиг гялтангийн үрэвсэл
batsuuri nantsag
 
Presentation 14 fowel diseases
Presentation 14 fowel diseasesPresentation 14 fowel diseases
Presentation 14 fowel diseases
batsuuri nantsag
 
лекц 7. томуу, галзуу, ньюкаслын өвчин
лекц 7. томуу, галзуу, ньюкаслын өвчинлекц 7. томуу, галзуу, ньюкаслын өвчин
лекц 7. томуу, галзуу, ньюкаслын өвчин
batsuuri nantsag
 
Presentation9 tratment
Presentation9 tratmentPresentation9 tratment
Presentation9 tratment
batsuuri nantsag
 

What's hot (20)

лекц 5. шүлхий, адууны хцб, лейкоз, хөх хэл
лекц 5. шүлхий, адууны хцб, лейкоз, хөх хэллекц 5. шүлхий, адууны хцб, лейкоз, хөх хэл
лекц 5. шүлхий, адууны хцб, лейкоз, хөх хэл
 
Presentation 15 other animals diseases
Presentation 15 other animals diseasesPresentation 15 other animals diseases
Presentation 15 other animals diseases
 
Presentation 10 cattle diseases
Presentation 10 cattle diseasesPresentation 10 cattle diseases
Presentation 10 cattle diseases
 
Presentation 2 ppr and asf
Presentation 2 ppr and asfPresentation 2 ppr and asf
Presentation 2 ppr and asf
 
лекц 16. ку чичрэг, энзоот зулбалт, сохор догол, годрон
лекц 16. ку чичрэг, энзоот зулбалт, сохор догол, годрон лекц 16. ку чичрэг, энзоот зулбалт, сохор догол, годрон
лекц 16. ку чичрэг, энзоот зулбалт, сохор догол, годрон
 
Presentation 11 horses diseases
Presentation 11 horses diseasesPresentation 11 horses diseases
Presentation 11 horses diseases
 
Presentation 1 fmd
Presentation 1 fmdPresentation 1 fmd
Presentation 1 fmd
 
лекц 15. ауескийн өвчин,хорт салст халуурал, марекийн өвчин
лекц 15. ауескийн өвчин,хорт салст халуурал, марекийн өвчин лекц 15. ауескийн өвчин,хорт салст халуурал, марекийн өвчин
лекц 15. ауескийн өвчин,хорт салст халуурал, марекийн өвчин
 
лекц 11. цахлай, хулгана яр, зөгийн гафиноз
лекц 11. цахлай, хулгана яр, зөгийн гафиноз лекц 11. цахлай, хулгана яр, зөгийн гафиноз
лекц 11. цахлай, хулгана яр, зөгийн гафиноз
 
лекц 12. үхэр, гахай, бог малын мялзан, нохойн гударга
лекц 12. үхэр, гахай, бог малын мялзан, нохойн гударгалекц 12. үхэр, гахай, бог малын мялзан, нохойн гударга
лекц 12. үхэр, гахай, бог малын мялзан, нохойн гударга
 
Presentation 3 bcpp and ahs
Presentation 3 bcpp and ahsPresentation 3 bcpp and ahs
Presentation 3 bcpp and ahs
 
Presentation 5 erd lsd bt_etc
Presentation 5 erd lsd bt_etcPresentation 5 erd lsd bt_etc
Presentation 5 erd lsd bt_etc
 
лекц 2. бруцеллез, цусан халдварт 2
лекц 2. бруцеллез, цусан халдварт 2лекц 2. бруцеллез, цусан халдварт 2
лекц 2. бруцеллез, цусан халдварт 2
 
лекц 13. листериоз, ёлом, цусан суулга
лекц 13. листериоз, ёлом, цусан суулга лекц 13. листериоз, ёлом, цусан суулга
лекц 13. листериоз, ёлом, цусан суулга
 
лекц 8. боом, зогсоо, дуут хавдар
лекц 8. боом, зогсоо, дуут хавдарлекц 8. боом, зогсоо, дуут хавдар
лекц 8. боом, зогсоо, дуут хавдар
 
Presentation 9 factoral diseases
Presentation 9 factoral diseasesPresentation 9 factoral diseases
Presentation 9 factoral diseases
 
лекц 4 лептоспироз, вибриоз, уушиг гялтангийн үрэвсэл
лекц 4 лептоспироз, вибриоз, уушиг гялтангийн үрэвсэллекц 4 лептоспироз, вибриоз, уушиг гялтангийн үрэвсэл
лекц 4 лептоспироз, вибриоз, уушиг гялтангийн үрэвсэл
 
Presentation 14 fowel diseases
Presentation 14 fowel diseasesPresentation 14 fowel diseases
Presentation 14 fowel diseases
 
лекц 7. томуу, галзуу, ньюкаслын өвчин
лекц 7. томуу, галзуу, ньюкаслын өвчинлекц 7. томуу, галзуу, ньюкаслын өвчин
лекц 7. томуу, галзуу, ньюкаслын өвчин
 
Presentation9 tratment
Presentation9 tratmentPresentation9 tratment
Presentation9 tratment
 

Similar to Presentation 8 zoonosis 2

Галзуу өвчин
Галзуу өвчинГалзуу өвчин
Галзуу өвчин
Uchral Kh
 
лекц 9. дхх, брадзот, хиамдалт
лекц 9. дхх, брадзот, хиамдалтлекц 9. дхх, брадзот, хиамдалт
лекц 9. дхх, брадзот, хиамдалт
batsuuri nantsag
 
лекц 10. сүрьеэ, актиномикоз,
лекц 10. сүрьеэ, актиномикоз,лекц 10. сүрьеэ, актиномикоз,
лекц 10. сүрьеэ, актиномикоз,
batsuuri nantsag
 
тарваган тахал
тарваган тахалтарваган тахал
тарваган тахал
Б. Лхагваа
 
"Малчин" эмхэтгэл Цуврал-2: "Малын халдварт, паразиттах өвчин"
"Малчин" эмхэтгэл Цуврал-2: "Малын халдварт, паразиттах өвчин""Малчин" эмхэтгэл Цуврал-2: "Малын халдварт, паразиттах өвчин"
"Малчин" эмхэтгэл Цуврал-2: "Малын халдварт, паразиттах өвчин"
GreengoldMongolia
 
Galzuu
GalzuuGalzuu
Galzuu
Oyuka Oyu
 
Toksoplazmidoz
ToksoplazmidozToksoplazmidoz
Toksoplazmidoz
chemkab
 
Brucellosis
BrucellosisBrucellosis
Brucellosis
Tsatsral
 
Боом өвчин Boom
Боом өвчин BoomБоом өвчин Boom
Боом өвчин Boom
Батхүү Батдорж
 

Similar to Presentation 8 zoonosis 2 (14)

Галзуу өвчин
Галзуу өвчинГалзуу өвчин
Галзуу өвчин
 
лекц 9. дхх, брадзот, хиамдалт
лекц 9. дхх, брадзот, хиамдалтлекц 9. дхх, брадзот, хиамдалт
лекц 9. дхх, брадзот, хиамдалт
 
лекц 10. сүрьеэ, актиномикоз,
лекц 10. сүрьеэ, актиномикоз,лекц 10. сүрьеэ, актиномикоз,
лекц 10. сүрьеэ, актиномикоз,
 
тарваган тахал
тарваган тахалтарваган тахал
тарваган тахал
 
"Малчин" эмхэтгэл Цуврал-2: "Малын халдварт, паразиттах өвчин"
"Малчин" эмхэтгэл Цуврал-2: "Малын халдварт, паразиттах өвчин""Малчин" эмхэтгэл Цуврал-2: "Малын халдварт, паразиттах өвчин"
"Малчин" эмхэтгэл Цуврал-2: "Малын халдварт, паразиттах өвчин"
 
Ppth7
Ppth7Ppth7
Ppth7
 
галзуу өвчин
галзуу өвчингалзуу өвчин
галзуу өвчин
 
Galzuu
GalzuuGalzuu
Galzuu
 
Cow deis
Cow deisCow deis
Cow deis
 
Адуу, гахайны томуу
Адуу, гахайны томууАдуу, гахайны томуу
Адуу, гахайны томуу
 
Toksoplazmidoz
ToksoplazmidozToksoplazmidoz
Toksoplazmidoz
 
Brucellosis
BrucellosisBrucellosis
Brucellosis
 
Боом өвчин Boom
Боом өвчин BoomБоом өвчин Boom
Боом өвчин Boom
 
Ppth7
Ppth7Ppth7
Ppth7
 

More from batsuuri nantsag

Presentation 6 pryon diseases
Presentation 6 pryon diseasesPresentation 6 pryon diseases
Presentation 6 pryon diseases
batsuuri nantsag
 
Transboundry disease control
Transboundry disease controlTransboundry disease control
Transboundry disease control
batsuuri nantsag
 
Presentation16 b overview
Presentation16 b overviewPresentation16 b overview
Presentation16 b overview
batsuuri nantsag
 
Presentation14 control efficiency
Presentation14 control efficiencyPresentation14 control efficiency
Presentation14 control efficiency
batsuuri nantsag
 
Presentation13 economy inf_diseases
Presentation13 economy inf_diseasesPresentation13 economy inf_diseases
Presentation13 economy inf_diseases
batsuuri nantsag
 
Presentation12 ecology inf_diseases
Presentation12 ecology inf_diseasesPresentation12 ecology inf_diseases
Presentation12 ecology inf_diseases
batsuuri nantsag
 
Presentation11 b risk_analysis
Presentation11 b risk_analysisPresentation11 b risk_analysis
Presentation11 b risk_analysis
batsuuri nantsag
 
Presentation10 desinfection
Presentation10 desinfectionPresentation10 desinfection
Presentation10 desinfection
batsuuri nantsag
 
Presentation8 control of_inf_diseases
Presentation8 control of_inf_diseasesPresentation8 control of_inf_diseases
Presentation8 control of_inf_diseases
batsuuri nantsag
 
Presentation7 profilactica inf_disease
Presentation7 profilactica inf_diseasePresentation7 profilactica inf_disease
Presentation7 profilactica inf_disease
batsuuri nantsag
 
Presentation6 epizoot monitoring
Presentation6 epizoot monitoringPresentation6 epizoot monitoring
Presentation6 epizoot monitoring
batsuuri nantsag
 
Presentation5 nomenclatury inf_disease
Presentation5 nomenclatury inf_diseasePresentation5 nomenclatury inf_disease
Presentation5 nomenclatury inf_disease
batsuuri nantsag
 
Presentation4 epizooticfocy
Presentation4 epizooticfocyPresentation4 epizooticfocy
Presentation4 epizooticfocy
batsuuri nantsag
 
Presentation3 epizoot process
Presentation3 epizoot processPresentation3 epizoot process
Presentation3 epizoot process
batsuuri nantsag
 
Presentation2 infection and infectious disease
Presentation2 infection and infectious diseasePresentation2 infection and infectious disease
Presentation2 infection and infectious disease
batsuuri nantsag
 
Presentation1 introduction
Presentation1 introductionPresentation1 introduction
Presentation1 introduction
batsuuri nantsag
 

More from batsuuri nantsag (16)

Presentation 6 pryon diseases
Presentation 6 pryon diseasesPresentation 6 pryon diseases
Presentation 6 pryon diseases
 
Transboundry disease control
Transboundry disease controlTransboundry disease control
Transboundry disease control
 
Presentation16 b overview
Presentation16 b overviewPresentation16 b overview
Presentation16 b overview
 
Presentation14 control efficiency
Presentation14 control efficiencyPresentation14 control efficiency
Presentation14 control efficiency
 
Presentation13 economy inf_diseases
Presentation13 economy inf_diseasesPresentation13 economy inf_diseases
Presentation13 economy inf_diseases
 
Presentation12 ecology inf_diseases
Presentation12 ecology inf_diseasesPresentation12 ecology inf_diseases
Presentation12 ecology inf_diseases
 
Presentation11 b risk_analysis
Presentation11 b risk_analysisPresentation11 b risk_analysis
Presentation11 b risk_analysis
 
Presentation10 desinfection
Presentation10 desinfectionPresentation10 desinfection
Presentation10 desinfection
 
Presentation8 control of_inf_diseases
Presentation8 control of_inf_diseasesPresentation8 control of_inf_diseases
Presentation8 control of_inf_diseases
 
Presentation7 profilactica inf_disease
Presentation7 profilactica inf_diseasePresentation7 profilactica inf_disease
Presentation7 profilactica inf_disease
 
Presentation6 epizoot monitoring
Presentation6 epizoot monitoringPresentation6 epizoot monitoring
Presentation6 epizoot monitoring
 
Presentation5 nomenclatury inf_disease
Presentation5 nomenclatury inf_diseasePresentation5 nomenclatury inf_disease
Presentation5 nomenclatury inf_disease
 
Presentation4 epizooticfocy
Presentation4 epizooticfocyPresentation4 epizooticfocy
Presentation4 epizooticfocy
 
Presentation3 epizoot process
Presentation3 epizoot processPresentation3 epizoot process
Presentation3 epizoot process
 
Presentation2 infection and infectious disease
Presentation2 infection and infectious diseasePresentation2 infection and infectious disease
Presentation2 infection and infectious disease
 
Presentation1 introduction
Presentation1 introductionPresentation1 introduction
Presentation1 introduction
 

Presentation 8 zoonosis 2

  • 1. Сэдэв 8. Зооноз өвчнүүд • Галзуу, • Боом • Ауескийн өвчин
  • 2. Галзуу өвчин Галзуу өвчин хүн, мал, бусад халуун цуст амьтдын төв мэдрэлийн тогтолцоонд нейротроп гэмтэл үүсгэж өвчлүүлдэг вирусын хурц халдварт зооантропоноз өвчин юм. Энэ өвчинд нохой, үхэр, хонь, адуу, гахай болон зэрлэг амьтад үлэмж мэдрэмтгий бөгөөд чоно, үнэг, хярс, мануул нь байгалийн голомтыг бий болгож байдаг. Өвчний тодорхойлолт, түүний онцлог
  • 4. Үүсгэгч, түүний онцлог oГалзуугийн вирус вирион нь рабдо вирусын омог, лисса вирусын төрөлд багтах бөгөөд их бууны сум хэлбэртэй, дунджаар урт нь 180 нм, голч нь 75-80 нм хэмжээтэй болно. oВирион нь халдварласан амьтдын уураг тархины аммоны эвэр, их тархины бор хальс, бага болон уртавтар тархинд хамгийн их хэмжээгээр хуримтлагддаг байна. oГалзуу үүсгэгч вирион нь өвчтэй мал, амьтны шүлс, нулимсны булчирхайд ч өндөр таньцтай байна.
  • 5. Үүсгэгч, түүний онцлог oГалзуугийн вирион эсрэгтөрөгчийн хоёр шинжийг хадгална. Уусамтгай S- эсрэгтөрөгч, мөн уг вирионы V-эсрэгтөрөгч болно. V-эсрэгтөрөгч нь вирионыг саармагжуулагч эсрэгбием, дархлаа тогтоох өвөрмөц үйлчилгээтэй байдаг. oГалзуугийн вирион мал амьтны тархинд богино хугацаанд очиж хүчтэй эмгэгшүүлэх боловч нууц хугацааны эцэст саажилтанд шилжинэ. Энэ үед “Бабеш-Негри” хоёр эрдэмтний нэрт биенцэр “тельца” илрэхгүй байх нэгэн онцлогтойг мартаж үл болно. oГалзуугийн үүсгэгч байгалд тэсвэр сайтай.
  • 6. Өвчний эмгэг жамын хөгжил oГалзуугийн вирус БМБ-д шархаар дамжин орсны дараа мэдрэлийн судсаар дамжиж халдварт эмгэг үүсгэдэг. Улмаар уураг тархийг гэмтээнэ. oУураг тархинд вирус өсөн үржиж мэдрэлийн уруудах салаагаар дамжин биеийн бусад эрхтэн болон мэдрэлийн системийн захын тогтолцоог гэмтээнэ. oМэдрэлийн судас өвчин дамжих гол зам боловч үүсгэгч цус, тунгалгийн замаар мөн дамждаг.
  • 7. oӨвчин үүсгэгч тархины эсийн дотор нэвтрэн орж үржих бөгөөд тэндээс эс хоорондох зайд орших эд болон зэргэлдээ эсийг гэмтээж өвчлүүлдэг байна. oӨвчтэй мал, амьтны мэдрэлийн эдийн тодорхой хэсэгт галзуугийн үүсгэгч үржин төлжиж мэдрэлийн тогтолцооны гажиг шинж тэмдэг үзүүлнэ. Галзуу өвчтэй мал амьтнаас өвчний үүсгэгч шархаар дамжин БМБ-д нэвтрэн ордог. oШарх, мэдрэлийн судас, төв мэдрэлийн системд(тархинд) хэдий ойр байна өвчний нууц хугацаа төдийчинээ богино байна. Галзуугийн үүсгэгч амны хөндийн гэмтээгүй салст бүрхүүлээр нэвтрэн орох ч тал бий. Өвчний эмгэг жамын хөгжил
  • 8. 3. Өвчний эмгэг жамын хөгжил
  • 9. oМанай тооллоос өмнө 5-р зууны үед Демократ, Ксенофонт нар галзуу өвчний талаар анх мэдээлсэн ажээ. 1887 онд Румыний судлаач В.Бабеш галзуугийн үед төв мэдрэлийн систем түүний янз бүрийн хэсгийн эсийн дотор өвөрмөц оршихуун бий болдгийг ажигласан байна. o1903 онд Унгарын судлаач А.Негри энэхүү оршихуун онош зүйн ач холбогдолтой болохыг тогтоожээ. 1950 онд Прагад болсон нян судлаачдын ОУ-ын их хурлаар энэхүү оршихууныг Бабеш-Негрийн биенцэр гэж нэрлэхээр тогтсон байна. oМанай улсад Монгол улсын хөдөлмөрийн баатар, төрийн соёрхолт Л.Пэрэнлэй галзуу өвчний талаар олон жил судалгаа явуулж эсийн өсгөврийн аргыг вакцин үйлдвэрлэлд нэвтрүүлсэн байна. Сүүлийн жилүүдэд доктор,Ц.Пүрэвхүү, Б.Болдбаатар нар галзуугийн оношлогоо, тэмцэх арга хэмжээний талаар судалж судалгааны үр дүнгээ үйлдвэрлэлд нэвтрүүлжээ. Өвчний эпидемиологи
  • 10. Өвчний эпидемиологи o Өвчний нууц хугацаа 3 долоо хоногоос 3 сар хүртэл байна. Төл амьтанд галзуу туссан нууц хугацаа богино, шинж тэмдэг хурц байна. o Нохойн галзууг дотор нь түрэмгийлэн довтлох ширүүн, ноомой номхон гэж 2 хэлбэрт хуваана. o Нэг дэх хэлбэр нь гурван үед хуваагдана. Үүнд: 1-галзуугийн сонгомол шинж тэмдэг илрэхийн урьдал үе буюу гунигт дүнсгэр үе, 2-дайрч довтлох үе, 3-ноомой номхон болох үе.
  • 11. Өвчний эмнэл зүйн шинж тэмдэг o Нохой галзуурсан анхны шинж тэмдэг бол хэвийн байдал нь өөрчлөгдөнө. Хэт зөөлөн зантай болж эрхлэх, эсвэл ганцаараа байхыг оролдох, нэрээр нь дуудахад дуулгаваргүй болох зэрэг шинж илэрнэ. Мөн тогтворгүйтэж их цочимтгой болно. Энэ үед халдвар орсон биеийн шарх загатнаж эхэлнэ. o Нохой ямар нэг шалтгаан гараагүй байхад хуцах, амнаас нь шүлс гоожих, юм үмхэлж зуух байдалтай болно. Өвчний явц 2-3 хоног үргэлжилсний дараа улам хүндэрч 2-р үед шилжинэ. Энэ үеэс дайрч довтлох үе ирнэ. Зан байдал нь эрс ширүүн болно. Газар ухах, юм хазах, орон байраа орхин хандсан зүг рүүгээ тэнэдэг. Ийм үедээ нохой юмнаас айхаа больж хүн, мал руу дайрдаг.
  • 12. oГалзуугийн шинж тэмдэг илрэх дундаж хугацаа 6-8 хоног байна. oБас галзуугийн хэв шинжит бус хэлбэр гэж байдаг. Ийм үед булчин мах хатанхайрч эцэж турах шинжээр илрэх ба тод шинж тэмдэггүй боловч хурц явцтай байдаг. oХөнгөн хэлбэрийн галзуугийн үед хөгжлийн 2-р үед өвчлөлт зогсдог. Шинж тэмдэг нь арилан эдгэрэх төлөв орж байснаа дахин өвчлөх тохиолдол ажиглагдана. oМуур галзуурвал нохойноос илүү догшин ширүүн болж хүн болон бусад юмруу дайрч үсчин халдвар тараах аюултай. Өвчний эпидемиологи, эмнэл зүйн шинж тэмдэг үргэлжлэл
  • 13. Өвчний эмнэл зүйн шинж тэмдэг үргэлжлэл o Биеийн халуун бага зэрэг нэмэгдэнэ. Уяатай нохой бол уяагаа хазах, хөрвөөх, улих шинж үзүүлнэ. Галзуурсан нохойн өвчний явц улам хүндэрч таталдаж унах, саа тусах шинж илэрнэ. Саа тусах нь хөлний булчин, залгиур хоолой, төвөнхийн булчингаас эхэлнэ. Нүд нь солиртож, доод эрүү, хэл нь унжиж, шүлс нь гоожно. o Өвчний хөгжлийн сүүлийн шатанд ноомой номхон байдал илэрч саагийн улмаас нохой босож чадахгүй болно. Ноомой байдал улам гүнзгийрч өвчний төгсгөл рүү биеийн халуун эрс буурна.
  • 14. Өвчний эмнэл зүйн шинж тэмдэг үргэлжлэл o Галзуурсан үхэр хүн мал амьтан руу дайрч мөргөхийг оролдоно. Булчин мах нь таталдаж, их хэмжээний шүлс гоожуулах, ойр ойрхон шээх шинж үзүүлнэ. Мэдрэлийн саажилт явагдаж урд хоёр хөлөөрөө самрах, амаа ангайлган хэлээ унжуулж, шүлс нь гоожих шинж илэрсээр 1-2 хононо. Үхэр галзуурсан үед хойт 2 хөл саажих нь элбэг ажиглагдана. o Хонь галзуурсан үед үхрийнхтэй адил шинж тэмдэг үзүүлнэ. Шинж тэмдэг нь 5-7 хоног үргэлжлэнэ. Галзуурсан хонь юм мөргөх, урд хөлөөрөө газар самардах, шүлсээ гоожуулж гөлрөн зогсох бэлгийн сэрэл нь ихдэх шинж илэрч мэдрэлийн саажилт түргэн явагдах онцлогтой. Хонины галзуугийн онцлог нь хүн рүү урд хөлөөрөө мөлхөн ойртохыг оролдох, эрүүл хонь, хуцруу дайрч довтлох нь элбэг байна. o Адуу галзуурвал хандсан зүгрүүгээ давхина. Хүн мал руу дайрч учир зүггүй янцгаана. Биеийнхээ шархадсан газрыг маажихыг оролдох, шүлс нь гоожиж элдэв юм хазлах, хоолой нь сөөнгөтөх ба улмаар бүх бие нь саажиж үхдэг байна. o Гахай , тэмээний галзуу ихэвчлэн хүнд догшин хэлбэрээр явагдана.
  • 15. Бие бүтцийн эмгэгт өөрчлөлт oГалзуурч үхсэн нохойны хүүр их туранхай байна. Толгойн үс, хүзүү, цээж, урд хөл нь шүлсэнд норсноос хойтон байдаг. oАмны хөндийн салст бүрхүүл улайж шархалсан, уралцаж арьсаа гэмтээсэн байх нь элбэг. Арьсны дорхи эслэг, булчингийн эд хуурайшна. Дотор эрхтэн улайж жижиг жижиг цус харвасан байхын гадна цуллагийн эрхтэнд сөнөрөх процесс ажиглагдана. oХодоод нь хоосон байх боловч чулуу, мод зэрэг гаднын биет хуралдсан байна. Энэ бол галзуу өвчний үед тохиолддог онцлог шинж юм. oХодоодны салст бүрхүүлд цус харваж цус тогтнох процесс ажиглагдана. oУураг тархинд идээгүй хурц үрэвсэл-энцефалит үүссэн байдаг.
  • 16. Оношлогоо, ялган оношлохуй Галзуугийн онош тогтоох аргыг өвөрмөц, өвөрмөц бус гэж хуваана: oӨвөрмөц бус аргад эпизоотологийн хүчин зүйлс, эмгэгт анатомийн өөрчлөлт, цагаан хулгана, туулайд биосорил тавих зэрэг болно. oӨвөрмөц аргад иммунолюминесцентийн аргаас гадна НТУ, үүсгэгчийг бусад вирусээс ялгахын тулд өвөрмөц эсрэгтөрөгчтэй саармагжуулах аргууд орно. oНохойн чөдөр, саат галзууг мэдрэлийн хэлбэрийн гударгаас, үхрийн галзууг үхрийн хорт салст халуурлаас, адууны галзууг мэдрэлийн халдварт бусад өвчнүүдээс ялган таних шаардлагатай. oГалзуу өвчин аяндаа гардаггүй. Галзуу өвчтэй мал амьтан, араатнаар дамжин хүн, малд галзуу гардаг гэдгийг онцлон анхаарвал зохино. oНөгөө талаар халдвар судлал ба өвчний шинж тэмдэг, лабораторийн шинжилгээний дүнгээр галзуутай зарим шинж тэмдгээр төсөөтэй Ауескийн өвчин гэх мэт өөр төрлийн халдварт өвчнүүдээс ялгаварлан таних хэрэгтэй.
  • 17. Эмчилгээ, урьдчилан сэргийлэлт oГалзуу өвчнийг эмчлэх арга одоогоор боловсрогдоогүй бөгөөд өвчтэй мал амьтдыг алж устгах заавартай. oГалзуугаас сэргийлэхийн тулд улс орнууд янз бүрийн вакцин тарилга бэлтгэж ашигласаар байна. oМанай оронд мал, амьтнаа галзуу өвчнөөс сэргийлэх эсийн өсгөвөрт вирус вакцин хэрэглэдэг. oУг вакцин нь галзуугийн ондоошуулсан “ЭРА” омгийг гахайн торойн бөөрний эсийн анхдагч өсгөвөрт үржүүлж хамгаалах орчинтой хольж лиофил аргаар хатаасан цагаан шаргалдуу өнгөтэй хуурай бэлдмэл юм.
  • 18. oВакциныг зөвхөн эрүүл мал, амьтныг тарьж дархлаажуулна. Вакцин таригдсан мал, амьтанд 3-4 долоо хоногийн дараа идэвхт дархлаа тогтож үхэрт 2, адуу, хонь, ямаанд 1, нохой, мууранд 2 жил хадгалагдана. oВакцин таригдсан эхээс төрсөн төл эхний 4 сар дархлаатай байна. Иймээс төлийг 4-6 сар, муур, нохойн зулзагыг 3-4 сар болмогц тарьж сэргийлнэ. oВакциныг тарихдаа үйлдвэрлэгчээс өгсөн зааварыг чанд мөрдөх ёстой. oБас галзуугийн вирусээр хэт дархлагдсан ийлдсийг өвчин гарсан нутаг, бэлчээрийн мал амьтанд идэвхгүй дархлаа тогтоох зорилгоор тарьж хэрэглэнэ. oҮүнээс гадна вакцин, ийлдэс 2-ыг хослуулан хэрэглэх удаа ч бий. Эмчилгээ, урьдчилан сэргийлэлт
  • 19. Боом Боом өвчин нь үжил болох, хатиг, хаван үүсэх, усавхи болон цусархаг үрэвсэл үүсэх шинж тэмдэгтэйгээр 5 хошуу мал, гахай, зээр гөрөөс, илжиг, луус, хулан, тахь, хавтгай, аргаль, янгир, чоно, үнэг, хярс, бар, арслан болоод хүн өвчлүүлдэг хурц явцтай, онц аюултай зооантропоноз өвчин юм. Өвчний тодорхойлолт, түүний онцлог
  • 20. Үүсгэгч, түүний онцлог  Боомын үүсгэгч B. аnthrax нь шулуун, Грам- эерэг, нэгээр, хосоор, эсвэл гинжилсэн байрлалтай, 5-8 микрон урт, 1-1.5 микрон өргөнтэй, эс хоорондын нийлсэн хэсэг нь тэгш өнцөгт хэлбэртэй, чөлөөт төгсгөл нь мөлүү савханцар хэлбэрт бактер юм.  Савханцар өөртөө таагүй нөхцөлд биеийнхээ дотоод хэсэгт үр (спор), гадна талаараа бүрээс(капсул) үүсгэнэ. Үрэнцэр нь зууван хэлбэртэй, төвдөө байрласан байдаг. Бүрээс нь БМБ-д байх үед бий болно.  B. аnthrax-ийн ургал болон үрэнцэрт хэлбэр нь харилцан адилгүй тэсвэрт чанартай.  B. аnthrax-ийн ургал хэлбэр нь уураг задлагч ферментүүдийн үйлчлэлээр 2-4 хоногийн дотор задардаг бол харин чөмгөнд 7 хоног амьдрах чадвараа хадгалдаг.  Ургал хэлбэр нь нарны шууд гэрэлд хэдхэн цагийн дотор, 500С-550С-д 1 цагийн, 750С-д 1 минутын дотор, буцалгахад тэр даруйдаа үхнэ.
  • 23. Үүсгэгч, түүний онцлог үргэлжлэл • Зун цагт мал амьтны задлаагүй бүтэн хүүрэнд байгаа савханцар агаар дутагдсанаас 1-3 хоногийн дотор үхнэ. • Хүүрийг задлавал үүсгэгч үрэнцэр үүсгэж газрын хөрсөнд 20-50 жил хоруу чанараа хадгалж үлддэг байна. • Боомын үрэнцэрийн амьдрах чадварт арьс шир, ноос ноолуурыг идээлэх, махыг давслах явдал ямар ч сөрөг нөлөө үзүүлж чаддаггүй байна. • Боомын үрэнцэрийг 25%-аас дээш өтгөрүүлэгтэй этилийн спирт 50 хоногийн дараа, 5%-ийн фенол, 5-10%-ийн хлорамины уусмал 2 цагийн дотор үхүүлдэг. • Гипохлорт кальци, формальдегид, омносепт, ус төрөгчийн хэт эсэл, киллса зэрэг халдваргүйтгэх бодис, бэлдмэл нь богино хугацаанд үхүүлнэ.
  • 24. Эмгэг жамын хөгжил • Bac.Anthrax эрүүл мал амьтны биед гарсан шарх, салст бүрхүүлийн гэмтлээр биед орж өвчлүүлдэг. • нянгийн хоруу чанар, амьтны биеийн эсэргүүцэл зэргээс шалтгаалан өвчний хэлбэр, шинж тэмдэг харилцан адилгүй байна. • Сул хоруу чанартай нянгаар халдварлахад биед үүсэх хавангийн хэмжээ их байх боловч өвчилсөн малын үхэл бага байх жишээтэй. • Боомтсон мал амьтны өвчлөл 2 үе шаттай явагдана. • Үүсгэгч БМБ-д нэвтрэн орсон даруйдаа хор ялгаруулах ба энэ нь тухайн амьтны биеийн эсэргүүцэлтэй тулгарч саармагжина. • Хэрэв эсэргүүцэл нь хорыг саармагжуулж дийлэхгүй бол нян эд эрхтэн, тунгалагийн булчирхайд эрчимтэй өсөж үржинэ.
  • 25. Эмгэг жамын хөгжил үргэлжлэл • Боомоор халдварласны дараа богино хугацаанд үүсгэгч нэг дор олноороо хуралдаж өсөн үржиж буй биеийн тэр хэсэгт эсрэгбием 2-4 цагийн дараа үүсэж эхлэнэ. • Ингэснээр өвчлөлийн 2-р шат явагдаж эхлэх бөгөөд мал амьтны эсэргүүцэл сайн байвал биед үүссэн хаван намжиж эмнэл зүйн хувьд эдгэрч эхлэнэ. • Харин үүсгэгчийн хоруу чанар их байгаад тэр БМБ-д түргэн өсөж үржвэл биед үүссэн эсрэгбиемийн идэвхи дарагдаж бүх биед үжил үүсэж мал үхнэ.
  • 26. • Боом эрт дээр үеэс дэлхийн аль ч оронд гардаг хүн, мал, амьтны хурц халдварт өвчин байсан. • Зүүн хязгаарын харуул цэргийн захирагчаас Сэцэн хаанд өргөсөн (1803) бичигт “Манай нутагт хүн, малын боом олонтаа гарч үхэл тахал дэлгэрч байна. Зөвхөн Баянтүмэн хошуунаас 20 гаруй мянган хонь үхлээ” гээд мөнгөн тусламж гуйсан байдаг. • Хүн өвчлөх нь ажил мэргэжилтэй нь ихээхэн холбоотой байдгийг судлаачид тогтоосон. Тухайлбал, МАА-н салбарын мэргэжилтэн, малчид, худалдаа түүхий эд бэлтгэлийн ажилчид, малын гаралтай түүхий эд боловсруулах үйлдвэрийн ажилчид энэ бүлэгт багтана. Өвчний эпидемиологи
  • 27. Өвчний эпидемиологи Боом өвчний тархалтыг байгалийн мужуудаар ангилж бүсчилсэн байдал (1976-1995) № Байгалийн мужууд Мужийн дундаж Бүсийн дундаж Эрсдэлийн зэрэг ЭЧ*-ын эерэг 100000 малдногдох өвчлөл өвчилсөн малдэзлэх хувь Үхсэнмалд эзлэххувь ЭЧ*-ын эерэг 100000 малдногдох өвчлөл өвчилсөн малдэзлэх хувь Үхсэнмалд эзлэххувь 1 Хөвсгөл нуур орчмын 0,29 4.8 19.8 18.3 0.13 1.59 91.4 90.5 өндөр 2 Хангайн уулт өндөрлөгийн 0.1 1.7 47 44.3 3 Орхон-Сэлэнгийн сав газрын 0.07 0.8 20.8 23.3 4 Монголын Дорнод хэсгийн 0.07 0.5 3.8 4.6 5 Онон – Улз голын сав газрын 0.04 0.3 0.1 0.1 0.04 0.2 6.5 6.9 дунд 6 Хэнтийн уулт өндөрлөгийн 0.04 0.2 0.3 0.2 7 Их нуурын хотгорын 0.03 0.2 6.1 6.6 8 Монгол Алтайн 0.02 0 1.1 1.3 0.01 0.03 2 2.5 нам 9 Монголын Төв хэсгийн 0.02 0.1 0.8 1.1 10 Монголын зүүн өмнөд хэсгийн 0.01 0 0.1 0.1 11 Говь-Алтайн 0 0 0.1 0.1 0 0 0.1 0.1 эрсдэ лгүй 12 Алтайн өвөр говийн 0 0 0 0 13 Баруун хуурайн 0 0 0 0
  • 28. Боом өвчний голомт бүхий нутгийн мужлал Н.Батсуурь 1976-1995 он
  • 31. Өвчний эпидемиологи • Өвчний нууц хугацаа 1-3 өдөр. • Боом өвчний явцыг агшин зуурын (цахилгаан), хурц, хурцавтар гэж 3 хэлбэрт хувааж үздэг. Хурц хэлбэрээр өвчлөх хугацаа 1-2, хурцавтарынх 2- 3 хоног байх ба цахилгаан боом ердөө л хэдхэн цагийн дотор явагдана. • Аль ч хэлбэрийн боомын үед мал, амьтанд хаван ажиглагдана. Өвчлөлийн сүүлийн хэсэгт хаван хүйтэн болж хатуурна. • Зарим үед үхрийн хэл, тагнай, завьж, уруулын салст бүрхүүл цэврүүтэж, хагалахад улаан хүрэн өнгөтэй шингэн гоожно. Цэврүүтсэн эрхтэн хүчтэй хавдаж өмөрч унадаг.
  • 32. • Үхсэн мал амьтны нүд, ам, бусад салст бүрхүүлүүд хөхөрнө. • Хамар, ам, бөгснөөс цустай шингэн гоожсон байдаг. • Хүн өвчилсөн үед өвчний нууц хугацаа 2-3 өдөр, хааяа 7 өдөр байна. • Боомын үүсгэгч БМБ-д нэвтэрэн орсон замаас шалтгаалан хүний өвчлөлийн хэлбэр, явц өөр өөр байна. • Арьсны, уушгины, гэдэсний гэсэн 3-н хэлбэрээр хүнд тохиолдоно. Өвчний эмнэл зүйн шинж тэмдэг
  • 33. Өвчний эпидемиологи, эмнэл зүйн шинж тэмдэг
  • 34. Бие бүтцийн эмгэгт өөрчлөлт • Боомоор үхсэн мал амьтны хүүрийг гадна талаас нь ажиглахад хүүрийн хөшилт муу буюу огт хөшөөгүй, • түргэн хөөж, төрөлхийн сүвүүдээр гялалзсан хар хүрэн өнгөтэй бүлэгнээгүй цустай шингэн гарсан байдаг. Энэ бол боомын онцгой шинж тэмдэг юм. • Үхсэн малын хүүрийг гаднаас нь харж боом өвчнөөр сэжиглэж байгаа бол хүүрийг задлаж хагалахыг хатуу хориглоно. • Малын хүүрийг задлахгүй битүү байлгавал боомын савханцар хэдхэн хоноод үхдэг. • Задалж агаарт ил гаргавал спор үүсгэж олон арван жилээр газрын хөрсөнд хадгалагдан халдварын голомт үүсгэх эрсдэлтэй.
  • 36. Бие бүтцийн эмгэгт өөрчлөлт Дэлүү томорсон байдал
  • 37. Оношлогоо, ялган оношлохуй • Өвчнийг оношлоход эмнэл зүйн шинж тэмдэг, өвчний явц, хэлбэр, эпизоотологийн байдал, өвчилсөн малын нас, хүйс, төрлийн ялгавар, тухайн нутагт энэ өвчин өмнө гарч байсан эсэх, газар зүйн онцлог зэргийг хамтатган дүгнэнэ. • Боомоор сэжиглэвэл энэ өвчинтэй тэмцэх зааврын дагуу ажиллана.
  • 38. • Үхсэн мал амьтны хэвтэж байгаа талын чих, сүүлний өнгөн талын судаснаас дусал цус авч бодисын шилэнд түрхэц бэлтгэн бактер судлалын шинжилгээнд явуулна. • Мөн хүүрнээс бүтэн чих авч шинжилгээнд явуулж болно.Хүүрэнд үлдсэн хэсгийн шархыг улайссан төмрөөр хайрч битүүмжлэх ёстой. • Түрхэцийг Грамын аргаар будаж үүсгэгчийг илрүүлнэ. Мөн ийлдэс судлалын шинжилгээгээр Асколын урвалаар онош тавьж болно. Оношлогоо, ялган оношлохуй
  • 39. Эмчилгээ, урьдчилан сэргийлэлт • Мал эмнэлгийн албаны дүрмийг үндэс болгон боом өвчинтэй тэмцэх зааврыг ягштал баримтлан ажиллах ёстой. Боомтож үхсэн мал амьтны сэг болон хүүрийг бүтнээр нь шатааж устгана. • Боом өвчнөөр тайван бус нутгийн мал сүргийг урьдчилан сэргийлэх вакцинаар тарина. • Өвчтэй мал амьтанд хэт дархлагдсан ийлдэс тарьж эмчилсний дараа 7-14 хоноод вакциндана. Хэт дархлагдсан ийлдсээр тарихад мал амьтанд хагас сарын хугацаатай идэвхгүй дархлаа тогтоно.
  • 40.  Төв мэдрэлийн системийг гэмтээж уушигны үрэвсэл үүсгэн загатнах, маажуулах шинжээр бүх төрлийн гэрийн тэжээвэр амьтан болон зэрлэг амьтан өвчлүүлдэг хурц халдварт өвчин.  Гахайн Ауескийн өвчин нь дэлхийн олон оронд өргөн тархсан байна.  Үхлийн хувь торойд 90% хүрдэг, гахай тарга хүчээ алдах зэргээс шалтгаалан эдийн засгийн ихээхэн хор хохирол учруулдаг өвчин юм. Ауескийн өвчин Өвчний тодорхойлолт, түүний онцлог
  • 41. Үүсгэгч, түүний онцлог  Өвчний үүсгэгч нь Herpesviridae язгуур, Varicellavirus-ийн төрөлд хамаардаг ДНК агуулсан вирус.  Бөөрөнхий хэлбэртэй, диаметр нь 180-190 нм, янз бүрийн орны төрөл бүрийн амьтнаас ялган авсан вирусын эсрэгтөрөгчийн шинж чанар нь үндсэндээ адилхан.  Вирус өвчтэй болон дархлаажуулсан амьтны БМБ-д вирус саармагжуулах, хавсрага холбох, тундасжуулах эсрэгбием үүсгэдэг учир вирус саармагжуулах, ХХУ, болон РДП урвалаар эсрэг биемийг илрүүлэх боломжтой.
  • 42. • Үүсгэгч нь маш тэсвэртэй. Гэвч халдваргүйжүүлэгч бодисыг ердийн өтгөрүүлэгтэйгээр хэрэглэхэд вирусыг амархан идэвхгүйжүүлж чадна. • Антибиотик болон сульфаниламидын бүлгийн эмүүд вируст үйлчилгээ үзүүлдэггүй байна. Үүсгэгч, түүний онцлог
  • 43. Өвчний эмгэг жамын хөгжил  Вирус организмд амны хөндийн болон амьсгалын дээд замын салст бүрхүүлээр нэвтрэн орж, ихэвчлэн тархинд хуримтлагдаж үрждэг бөгөөд идээт бус лимфоцитын энцефалит үүсгэдэг учир мэдрэлийн хам шинж илэрдэг.  Вирус арьсаар нэвтрэх үед нэвтэрсэн газартаа хүчтэй үржиж, цусны химийн бүтэц, Төв мэдрэлийн систем болон арьсан дахь ацетилхолин, гистамины агууламжийг өөрчилдөг, энэ нь загатнаа(гиперстезии) үүсэхэд хүргэдэг байна.
  • 44. Өвчний эпидемиологи, эмнэл зүйн өвөрмөц шинж тэмдэг  Өвчин ихэнхдээ хурц хэлбэрээр илэрдэг. Нууц үе 1-15 хоног.  8 долоо хоног хүртэл настай торойд Ауескийн өвчин халуурах, тайван бус болох, сэрэлд орох шинж тэмдгээр илэрнэ.  Өвчтэй амьтан эргэлдэх, эсвэл нохой суудлаар суух, хажуугаараа хэвтэх, сэлэх мэт хөдөлгөөн хийх, хөөстэй шүлс гарган хүндээр амьсгалах, найтаах, хөл мөч, залгиур, төвөнх нь саажих, таталт өгөх байдал ажиглагдана.  Амьтан 1-2 хоногийн дараа үхнэ.
  • 45.  Нас гүйцсэн гахай 1-3 хоног ноомойрох, тэжээлийн дуршил алга болох, хатгаа тусах зэргээр харьцангуй хөнгөн өвчилж өнгөрдөг.  Үхэр, хонинд биеийн халуун хэвийн хэмжээнд эсвэл бага зэрэг нэмэгдэнэ. Өвчин 1–2 хоног үргэлжилж, атони болох, шүлс гоожих, тэжээлдээ дургүй болох, саам татрах, толгой, бэлэг эрхтэн, дэлэн хөхний орчим хүчтэй загатнах шинж тэмдэг дагалдах ба үхлээр төгсөнө.  Адуунд биеийн халуун ихсэж тэжээлдээ дургүй болох, цангах, хүчтэй загатнах, тайван бус болох, хэсэг газрын таталт үүсэх, шүлс гоожих шинж ажиглагдана. Хорт явцтай үед 1-2 хоноод үхнэ. Хөнгөн явтай үед 2-3 хоноод эдгэрнэ. Өвчний эпидемиологи, эмнэл зүйн өвөрмөц шинж тэмдэг
  • 46. Бие бүтцийн эмгэгт өөрчлөлт  Арьсан дорхи эслэгт усархаг-цусан хаван бий болно, захын лимфийн булчирхайнуудад усархаг үрэвсэл үүснэ.  20-60 хоногийн настай тооройг задлахад: цусархаг шүүрдэст тууралт, нүдний салст бүрхүүлийн усархаг үрэвсэл, зовхи хавагнасан, залгиур, төвөнх, чацархайн булчирхайн усархаг үрэвсэл, хурц хэлбэрийн бронх- пневмони ажиглагддаг.  Бүх төрлийн амьтны тархины эдэд гистологийн шинжилгээ хийхэд идээт бус лимфоциторхог тархи-нугасны үрэвслийн шинж тэмдэг тогтоогддог.
  • 47. Оношлогоо, ялган оношлохуй • Ауескийн өвчний оношийг эпизоотологийн судалгааны дүн, эмнэл зүйн шинж тэмдэг, эмгэг анатомын задалгаа, лабораторийн шинжилгээний дүнг үндэслэн тогтооно. • Лабораторийн шинжилгээнд тархи, цуллагийн эрхтний дээж, лимфийн зангилааг илгээнэ. Туулай дээр био сорил тавьж болно. • Ялган оношлогоо: гахайн сонгомол мялзан, галзуу, сальмонеллез, Тешений өвчин, хавантах өвчин, стрептококкийн халдвар, хоолны давсны хордлого, А, Д, витамины дутлаас ялган оношлох шаардлагатай. • Адуунд тархи-нугасны үрэвсэл, галзуу, хордлогыг ялган оношилно.
  • 48. Урьдчилан сэргийлэх болон эмчлэх арга  Эмчилгээ: Эмчилгээний үр дүнтэй арга зүй боловсрогдоогүй.  Урьдчилан сэргийлэх:  Дархлаажуулах.  Өвчтэй, өвчний сэжигтэй малын махаар нохой, муур тэжээхийг хориглох.  Малын өвс, тэжээлийг мэрэгчид бохирдуулахаас хамгаалах.  Мэрэгч устгах ажлыг системтэй авч явуулах зэрэг арга хэмжээнүүдийг авна.