More Related Content
PDF
PPTX
PPT
PPTX
PDF
PPT
PPT
PDF
Үйлдвэрлэлийн функц /Хураангуй/ What's hot
PPT
PDF
PDF
PDF
Lekts5 tarhaltiin tsuvaanii dundaj, helbelzliin uzuuleltuud PPTX
Хугацааны цуваан шинжилгээ PPTX
Оруулсан хөрөнгө капиталын шин PDF
PPTX
PPTX
PPTX
Lekts 6 sanhuugiin togtwortoi baidal PDF
DOCX
PPTX
PDF
Санхүүгийн эрсдэл ба өгөөж PPTX
Д.БА206 СТАТИСТИК ХЭМЖИГДЭХҮҮН PPTX
санхүүгийн зах зээл, ббсб PDF
PPT
Я.Баярцэцэг Д.Болортуяа - Дампуурлын эрсдэлийн загварыг тодорхойлох нь PPTX
Нийт эрэлт ба нийт нийлүүлэлт, макро эдийн засгийн тэнцвэр PDF
Similar to Micro l15.2019 2020on
PDF
PPT
PDF
Investment analysis capital budgeting хөрөнгө оруулалтын шинжилгээ капитал ... DOCX
уул уурхайн үйлдвэрийн зах зээлийн өртгийн үнэлгээ, капиталын ашиглалт PPTX
PDF
PPTX
PPTX
PDF
PPTX
PPTX
PPTX
PPT
DOCX
PPTX
PPT
PPTX
PPTX
PPTX
PDF
More from hicheel2020
PDF
PDF
PDF
PDF
PDF
PDF
PDF
Seminar 11. 2020 2021on -h PDF
PDF
PDF
PDF
PDF
PDF
PDF
PDF
PDF
PDF
PDF
PDF
PPTX
Micro l15.2019 2020on
- 1.
Сэдэв 15. КАПИТАЛЫНБА ГАЗРЫН ЗАХ ЗЭЭЛ
1. Капитал болон санхүүгийн зах зээл
2. Мөнгөн хөрөнгийн өнөөгийн ба ирээдүйн үнэ цэнэ
3. Капиталын зах зээл
4. Газрын зах зээл
- 2.
1. Капитал болонсанхүүгийн зах зээл
Капитал гэсэн нэр томъёонд хүмүүн капитал, биет
капитал (машин тоног төхөөрөмж, үйлдвэрийн суурь
машин, зам барилга гүүр, хашаа гэх мэт), санхүүгийн
капитал (хувьцаа, бонд болон бусад үнэт цаас) - ыг
багтаан авч үзнэ.
Капиталын зах зээлийг тайлбарлахдаа санхүүгийн
болон биет капитал, зээлийн хүүгийн тухай авч үзэх
болно.
- 3.
Санхүүгийн зах зээл
Пүүсүүдбүтээгдэхүүн үйлчилгээг бий болгохдоо биет
капиталыг ашигладаг.
Шинээр биет капитал, тоног төхөөрөмж худалдан
авахыг биет капиталын хөрөнгө оруулалт гэж үзнэ.
Пүүс хөрөнгө оруулалтыг санхүүжүүлэхдээ үндсэн
дөрвөн аргыг ашигладаг.
Үүнд:
- 4.
1.Пүүс хувь эзэмшигчдэдшилжүүлээгүй үлдэгдэл
ашгийн тодорхой хэсгийг ашиглах
2.Банк болон хадгаламж зээлийн хоршоо гэх мэт бусад
санхүүгийн зуучлагчаас зээлэх
3. Бонд гаргаж худалдаад хөрөнгө оруулагчдаас шууд
зээлэх
4. Хувьцаа гаргаж худалдаад санхүүжилтийн эх үүсвэр
бий болгох аргыг ашигладаг.
- 5.
Хэдий тийм боловчпүүс хөрөнгө оруулалтыг
санхүүжүүлэх эх үүсвэр, аргыг сонгож байгаа сонголт
нь биет капиталын эрэлтээс улбаалсан санхүүгийн
капиталын эрэлт юм.
Өөрөөр хэлбэл, пүүсийн санхүүгийн капиталын эрэлт
нь биет капиталын эрэлтээс уламжлагдсан шинж
чанартай юм.
- 6.
Санхүүгийн капиталын нийлүүлэлтнь өрхүүдийн
хадгаламж эзэмших шийдвэрээс хамаарна.
Үүнд:
1. Өрхүүд Арилжааны банкуудад мөнгөн хөрөнгүүд
хадгалагдаг
2.Өрхүүдийн хадгаламж бонд худалдан авахад
зарцуулдаг.
3. Өрхүүд мөнгөөрөө хувьцаа худалдан авч пүүсийн
хөрөнгийн тодорхой хувийг эзэмшдэг
- 7.
Ямар хэлбэрээр хөрөнгөөхадгалах талаарх
өрхүүдийн шийдвэр нь санхүүгийн капиталын
нийлүүлэлтэнд нөлөөлж байдаг.
Өрхүүдийн санхүүгийн капиталын нийлүүлэлт нь
хадгаламжийн нийлүүлэлтээс уламжлагдсан шинж
чанартай.
Санхүүгийн зах зээл нь өрхүүдийн хадгаламжийн
шийдвэрийг пүүсүүдийн зээлэх шийдвэртэй холбодог.
- 8.
- 9.
Дээрх зурагт заримтохиолдолд өрхүүд, пүүсүүдтэй
хоорондоо шууд холбогдож байгаа бол зарим үед
санхүүгийн зуучлагчдаар дамжиж байна.
Өрхүүд орлогынхоо тодорхой хувийг хадгалдаг.
Тэрхүү мөнгөн хөрөнгийн хуримтлалаас санхүүгийн
зуучлагчид пүүсүүдэд зээлдүүлдэг.
Санхүүгийн зуучлагчид капиталын зах зээл дээр хоёр
үндсэн шалтгааны улмаас голлон оролцогч болдог.
- 10.
1.Mэргэшсэн санхүүгийн зуучлагчбайгуулагууд нь
зээлдэгчдийн боломжит эрсдэлийг үнэлэх, улмаар
өрхүүдийн хөрөнгийг пүүсүүдэд шууд зээлдүүлснээс
илүү сайн санхүүгийн иж бүрдлийг бий болгож өгдөг
2.Cанхүүгийн байгууллагууд олон өрхүүдийн
хангалттай хэмжээний хөрөнгийг хадгаламж
хэлбэрээр татан төвлөрүүлж, пүүсүүдэд зээл олгох
боломжийг бүрдүүлж өгнө.
- 19.
Санхүүгийн капиталын эрэлтийгтодорхойлохын тулд
пүүсийн биет капиталын эрэлтийг авч үзнэ.
Тодотговол, пүүсийн хувьд капиталын эрэлтийн
хэмжээний талаарх шийдвэр нь зээлийн хүүгээс
голчлон хамаарна.
Өрхүүдийн хадгаламжийн нийлүүлэлтийн хэмжээний
талаарх шийдвэр ч мөн адил зээлийн хүүгээс голчлон
хамаардаг.
.
- 20.
Өөрөөр хэлбэл, санхүүгийнкапиталын үнэ буюу
зээлийн хүүгийн өөрчлөлт эдгээр капиталын эрэлт,
нийлүүлэлтээр хэрхэн тодорхойлогддог болохыг авч
үзье.
Пүүсийн хувьд ажилчин хөлсөлсөн бол түүний
хөдөлмөрийн чадварыг тасралтгүй ашиглах боломжтой
гэж үздэг бол биет капиталыг худалдан авсан
тохиолдолд түүнийг элэгдэж дуусах хүртэлх тодорхой
хугацаанд л түүнийг бүрэн ашиглах бололцоотой гэж
үзнэ.
- 21.
2.Мөнгөн хөрөнгийн өнөөгийнба ирээдүйн үнэ цэнэ
Өнөөгийн үнэ цэнэ
Пүүс шинэ капитал, тоног төхөөрөмж худалдаж авбал
түүнийг элэгдэж, ашиглалтын хугацаа нь дуустал
хэрэглэдэг гэж таамаглъя.
Капитал, тоног төхөөрөмж нь ашиглагдах
хугацаандаа тасралтгүй өгөөжөө өгөх бөгөөд нэгж
капиталын ахиу бүтээгдэхүүний орлогоор тухайн
өгөөжийг хэмжинэ.
- 22.
Хэрвээ капиталын ахиубүтээгдэхүүний орлого нь
жил бүр харилцан адилгүй байгаа бол шалтгаан нь зах
зээлийн нөхцөл байдал өөрчлөгдөх, урт хугацааны
туршид капиталын элэгдлийн шинж чанартай
хамаатай.
Гэвч пүүсийн өнөөдрийн худалдан авсан тоног
төхөөрөмж ирээдүйд ямар өгөөж авчрах вэ?
Энэ асуултын хариултыг тодорхой болгохын тулд
бид өнөөгийн үнэ цэнэ гэсэн ойлголтыг тодорхойлох
ёстой.
- 23.
Өнөөгийн үнэ цэнэгэдэг бол ямар нэгэн капиталын
ирээдүйд өгөх өгөөжийн нийлбэрийг өнөөдөр солиход
бэлэн байгаа өртөг, үнэ цэнэ гэж ойлгоно.
Өнөөгийн үнэ цэнэ хүүгийн түвшин хоёр урвуу
хамааралтай.
Өнөөгийн үнэ цэнийг тодорхойлсны дараагаар
капитал, тоног төхөөрөмжийн ирээдүйн өгөөжийн
нийлбэрийг тодорхойлох боломжтой.
- 24.
Тогтмол өгөөжтэй өнөөгийнүнэ цэнэ
Хэдийгээр бодитой бус боловч капитал, тоног
төхөөрөмжийн ахиу бүтээгдэхүүний орлого зөвхөн нэг
л үед бүрэн өгөгддөг гэж үзье.
Энд нэг үе гэдэг нь жил эсвэл cap, цаашилбал,
санхүүгийн тооцоололд ашиглагддаг тодорхой
хугацааг нэг мөчлөг гэж үзье.
Үүний дараа MRP буюу бүтээгдэхүүний ахиу орлого
хэд хэдэн үед өгөгддөг байдлаар тооцооллоо
өргөжүүлье.
- 25.
Ирээдүйн нэг үе
Нэгжилийн хугацаанд бүрэн элэгдэж дуусдаг
капиталын MRP нь нэг жилийн туршид 1000 доллар
бол пүүс энэ капиталыг худалдан авахад өнөөдөр
хэдийг төлбөл зохих вэ?
Үүний эсрэг асуулт нь пүүс нэг үеийн эцэст 1000
доллартай байхын тулд өнөөдөр хэдий хэмжээний
хөрөнгө оруулбал, эсвэл зээлүүлбэл зохих вэ?
- 26.
Өнөөгийн үнэ цэнийгтооцоолохдоо ирээдүйн
өгөөжийн нийлбэрийг зээлийн хүү ба ирээдүйн нэг
үеийн нийлбэрт хувааж тооцож байна.
Жилийн зээлийн хүүгийн түвшин i, өгөөж нь MRP
өгөгдсөн үед тэрхүү өгөөжийн нэгж хугацааны
өнөөгийн өртгийг дараах томъёогоор тооцоолно.
- 27.
PV = MRP/(1+i)
PV- өнөөгийн үнэ цэнэ
MRP - бүтээгдэхүүний ахиу орлого
i - дискаунтын хувь буюу зээлийн хүү
Доорх хүснэгтэд 1000$ - ын ирээдүйн MRP-ийн
өнөөгийн үнэ цэнийн тооцооллыг хүүгийн түвшний
өөрчлөлтөөс хэрхэн хамаарахыг харуулж байна.
- 28.
Нэг удаагийн төлбөртөнөөгийн үнэ цэний нэгж хугацаан
дахь тооцоолол
MRP Жилийн хүүгийн
түвшин
Өнөөгийн өртгийн
тооцоолол
1 1000 4%=0.04 1000/1.04=961.53
2 1000 5%=0.05 1000/1.05=952.38
3 1000 6%=0.06 1000/1.06=943.39
4 1000 7%=0.07 1000/1.07=934.57
5 1000 8%=0.08 1000/1.08=925.92
Ирээдүйн ямар ч утга өгөгдсөн үед өнөөгийн үнэ цэнэ
нь хүүгийн түвшинтэй урвуу хамааралтай. Хүүг илүү
өндрөөр тооцох тутам өнөөгийн үнэ цэнэ буурна.
- 29.
Ирээдүйн олон үе
MRPнь хоёроос дээш үеэр өгөгдвөл өнөөгийн үнэ
цэнийг хэрхэн тооцохыг авч үзье.
t хугацааны дараах ирээйдүйн MRP-ийн хугацааны
нэг үе дэх зээлийн хүү i байх үеийн өнөөгийн үнэ
цэнийг дараах томъёогоор илэрхийлнэ.
PV = MRP/(1+i)t
PV - Өнөөгийн үнэ цэнэ
MRP - бүтээгдэхүүний ахиу орлого
i - дискаунтын хувь буюу зээлийн хүү
- 30.
t - хугацааныүе
(1+i)t - цаг хугацааны хүчин зүйлийг төлөөлж
байна.
Дээрх томъёонд i болон t нэмэгдэх тутам (1+i)t
нэмэгдэж байна.
(1+i)t нь энэ томъёонд ноогдвор учраас хүү болон
хугацааны үе нь өнөөгийн үнэ цэнэтэй урвуу
хамааралтай.
- 31.
Тогтмол хугацаанд тогтмолөгөөжтэй, хувьсах хүүтэй үе
дэх өнөөгийн үнэ цэнийн тооцоолол
MRP Хугацаа
Жилийн
хүүгийн
түвшин
Өнөөгийн өртгийн тооцоолол
1 1000 3 4%=0.04 1000/(1.04)3=889.00
2 1000 3 5%=0.05 1000/(1.05)3=863.84
3 1000 3 6%=0.06 1000/(1.06)3=839.62
4 1000 3 7%=0.07 1000/(1.07)3=816.30
5 1000 3 8%=0.08 1000/(1.08)3=793.83
- 32.
Тогтмол өгөөжтэй, тогтмолхүүтэй, хугацаа нь хувьсах үе
дэх өнөөгийн үнэ цэнийн тооцоолол
MRP Хугацаа
Жилийн
хүүгийн түвшин
Өнөөгийн өртгийн
тооцоолол
1 1000 2 4%=0.04 1000/(1.04)2=961.53
2 1000 3 4%=0.04 1000/(1.04)3 =952.38
3 1000 4 4%=0.04 1000/(1.04)4=943.39
4 1000 5 4%=0.04 1000/(1.04)5 = 934.57
5 1000 6 4%=0.04 1000/(1.04)6 = 925.92
- 33.
Тогтмол бус өгөөжтэйөнөөгийн үнэ цэнэ
Бодит амьдрал дээр ирээдүйд өгөх өгөөжийн түвшин
тогтмол байх жишээ ховор.
Эсрэгээр ирээдүйн өгөөж, ахиу бүтээгдэхүүний
орлого тогтмол бус, хувьсах байдлаар өгөгдөх нь
цөөнгүй тохиолддог.
Зах зээлийн төлөв өөрчлөгдөх, технологи
шинэчлэгдэх, капиталын ашиглалтын онцлогоос
болоод хугацааны үе бүрд ахиу бүтээгдэхүүний орлого
хувьсч байдаг
- 34.
MRPt - tхугацаан дахь MRP ба хүүгийн түвшин i
бол нийт N хугацаан дахь ирээдийн MRP-ийн
урсгалын өнөөгийн өртгийг дараах аргачлалаар
тооцно.
- 35.
- 36.
MRP - ялгаатайтүвшинд
MRP1 MRP2 MRP3
Жийлийн
хүүгийн
түвшин
Өнөөгийн өртгийн тооцоолол
1 3000 3000 3000 5%=0.05
2 4000 4000 4000 5%=0.05
- 42.
3. Капиталын захзээл
Капиталын эрэлт
Хэдий хэмжээний биет капитал худалдан авах тухай
пүүсийн шийдвэр нь ашгийг хамгийн их байлгахаар
хийж буй сонголтоор тодорхойлогдоно.
Капиталыг тодорхой хэмжээний хүү төлөөд
түрээслэх, эсвэл тодорхой хэмжээний үнэ төлөөд
худалдан авах гэсэн хоёр сонголттой бодит байдал дээр
пүүсүүд тулгарч байдаг.
- 43.
Капиталын ялгаатай түвшингээсболоод MRP-
ялгаатай байдаг учраас пүүсийн худалдан авах
капиталын хэмжээ харилцан адилгүй байдаг.
Өгөөж буурах хуулийн дагуу капиталын хэмжээг
нэмэгдүүлэхэд тодорхой түвшингээс эхлээд MRP
буурч байдаг нь капиталын эрэлтийг тодорхойлох гол
зарчим юм.
- 44.
Капиталын ахиу бүтээгдэхүүнийорлогын хэмжээ
өөрчлөгдөх, худалдан авах үнэ өөрчлөгдсөн
тохиолдолд пүүсийн худалдан авах хэмжээ
өөрчлөгдөнө.
Үнэ хэвээр байхад пүүсийн худалдан авах тоо
хэмжээнд нөлөөлж чадах хувьсагч бол капиталын
ахиу бүтээгдэхүүний орлогын өнөөгийн үнэ цэнийн
нийлбэр юм.
- 45.
Хэрэв энэхүү нийлбэрнэмэгдвэл пүүсийн худалдан
авах хэмжээ нэмэгдэх ба эсрэгээр буурвал худалдан
авах хэмжээ буурна.
Ирээдүйн капиталын ахиу бүтээгдэхүүний орлогын
хэмжээг нэмэгдүүлэхэд технологийн сайжралт болон
хүүгийн түвшингийн бууралт нөлөөлнө.
- 46.
Хүүгийн түвшин багаүед MRP-ийн нийлбэрийн
өнөөгийн үнэ цэнэ өндөр учраас пүүс харьцангуй олон
капитал худалдан авах сонирхолтой байх тул
капиталын хүүгээс хамаарах эрэлтийн муруй сөрөг
налалттай дүрслэгдэнэ. (Dк-муруй)
Хэрэв ямар нэгэн шалтгаанаар MRP-ийн өнөөгийн
үнэ цэнэ нэмэгдвэл уг муруй баруун гар тийш
шилжиж, хүүгийн түвшинд харгалзах капиталын эрэлт
нэмэгдэх болно. (D'k - муруй)
- 47.
- 48.
Дараахь шалтгааны улмааскапиталын эрэлтийн муруй
баруун тийш шилжилт хийнэ.
1.Пүүсийн үйлдвэрлэдэг бүтээгдэхүүний эрэлт
ирээдүйд нэмэгдэнэ гэж таамаглавал
2. Tехнологийн дэвшил явагдсанаар ирээдүйн MRP-г
нэмэгдүүлж болно.
Эдийн засаг дахь нийт капиталын эрэлт пүүсүүдийн
капиталын эрэлтийн нийлбэрээр тодорхойлогдоно.
Энэ үед эдийн засаг дахь капиталын эрэлт сөрөг
налалттай муруйгаар дүрслэгдэнэ.
- 49.
Капиталын нийлүүлэлт
Санхүүгийн капиталыннийлүүлэлт нь өрхүүдийн
хадгалах шийдвэрээс шалтгаална.
Хадгаламж гэдэг бол өрхүүдийн тухайн үеийн
орлого ба зарлагын ялгавраар хэмжигддэг.
Хадгаламж нь хуримтлалыг нэмэгдүүлдэг бол
зээллэг нь хуримтлалыг бууруулдаг.
Хадгаламж нь нэг төрлийн өнөөдрийн орлогыг
ирээдүйд хэрэглэх зорилгоор хийж буй хуваарилалт
юм.
- 50.
Өрхүүд хадгаламж хийхнь хэд хэдэн шалтгаан
байдаг. Үүнд:
1.Ихэнх хүмүүс тодорхой насандаа орлого хийх
боломжтой байдаг тул тэтгэвэрт гарсны дараа
хэрэглэхээр хадгалдаг.
2.Ирээдүй тодорхой бус байдагтай холбоотой.
3.Олонх өрхүүд ирээдүйн хэрэглээнийхээ тодорхой
зорилтыг хэрэгжүүлэхэд зориулж мөнгөө хадгалах
явдал түгээмэл
- 51.
Эдгээр олон төрлийншалтгаанаас хамаарч өрхүүд
харьцангуй их, эсвэл бага хадгаламж эзэмшдэгийг үл
харгалзан эдийн засаг дахь нийт хадгаламжийн
хэмжээнд нөлөөлөх дараах гурван гол хүчин зүйлийг
авч үзье.
Үүнд:
1.Өнөөдрийн орлого
Өрхүүдийн өнөөдрийн орлого, хадгаламж эерэг
хамааралтай бөгөөд өнөөдрийн орлого нэмэгдэхэд
санхүүгийн капиталын нийлүүлэлт өснө.
- 52.
2. Ирээдүйд хүлээгдэжбуй орлого
Өнөөдрийн орлого тодорхой байх үед ирээдүйн
хүлээгдэж буй орлого өндөр байвал өрхүүд бага
хадгалдаг.
Ирээдүйн хүлээгдэж буй орлого нэмэгдэхэд
өнөөдрийн хадгаламжийн хэмжээг багасгаж,
санхүүгийн капиталын нийлүүлэлтийг бууруулна.
- 53.
3 .Хүүгийн түвшинзэрэг болно.
Хүүгийн түвшин гэдэг бол санхүүгийн капиталын
үнэ тул өнөөдөр хэрэглэх болон ирээдүйд хэрэглэх
эсэхийг илэрхийлсэн алдагдсан боломжийн өртгийг
төлөөлнө
Хүүгийн түвшин өссөнөөр өнөөдрийн хэрэглээний
алдагдсан боломжийн өртөг буюу санхүүгийн
капиталын үнийг нэмэгдүүлэх болно
- 54.
Хүүгийн түвшин багаүед алдагдсан боломжийн
өртөг бага байх тул хадгаламжийн хэмжээ харьцангуй
бага, хүүгийн түвшин өсөхөд алдагдсан боломжийн
өртөг нэмэгдэх тул капиталын нийлүүлэлтийн хэмжээ
нэмэгдэнэ.
- 55.
Иймээс капиталын нийлүүлэлтэерэг налалттай
дүрслэгдэнэ. (SK-муруй)
Хэрэв өнөөдрийн орлого нэмэгдвэл уг муруй
баруун гар тийш шилжих ба хүүгийн түвшинд
харгалзах капиталын нийлүүлэлт нэмэгдэх болно.
(S'K- муруй)
.
- 56.
- 57.
Капиталын зах зээлийнтэнцвэр
Капиталын эрэлт, нийлүүлэлтийн харилцан
үйлчлэлээр хүүгийн түвшин тодорхойлогдоно.
Энэ хүртэл хүүгийн түвшинг нэг л үзүүлэлт мэтээр
тайлбарласан боловч бодит байдал дээр нэрлэсэн болон
бодит хүүгийн түвшин гэсэн хоёр үзүүлэлт болгон
салгаж авч үздэг.
Нэрлэсэн хүүгийн түвшинд инфляцийн нөлөөг
тооцдог бол бодит хүүгийн түвшин нь зээлийн бодит
өртгийг илүү сайн төлөөлдөг үзүүлэлт юм.
- 58.
Иймээс нэрлэсэн хүүгийнтүвшингээс инфляцийн
хувийг хасч бодит хүүгийн түвшинг тооцдог.
Капиталын зах зээл дээр зээлийн хүүгийн түвшин
хэрхэн тогтохыг авч үзье.
Зурагт капиталын нийлүүлэлтийн муруй SKэерэг
налалттай, эрэлтийн муруй DK сөрөг налалттай
дүрслэгдэж байна. Е цэг дээр капиталын зах зээлийн
тэнцвэр тодорхойлогдоно.
- 59.
- 60.
Капиталын эрэлт банийлүүлэлтийн муруй
огтлолцож байгаа Е цэг дээр тэнцвэр тогтоно.
Энэ цэгт i*к-хүүгийн түвшин, К*-капиталын хэмжээ
харгалзаж байна.
Хэрэв i*K< i1бол Е цэгээс дээш орших хэсэг дээр
капиталын зах зээлийн илүүдэл бий болно.
- 61.
Учир нь хүүгийнтүвшин өндөр байгаа тул
өрхүүдийн хадгалахыг хүссэн хэмжээ нь пүүсүүдийн
зээлэхийг хүссэн хэмжээнээс давж илүүдлийг бий
болгоно.
Нэгэнт зах зээл дээр илүүдэл бий болсон тул
хүүгийн түвшин буурна.
Эсрэгээр i*K> i1 бол цэгээс доор орших хэсэг дээр
капиталын зах зээлийн хомсдол бий болно
- 62.
Хүүгийн түвшин тэнцвэртхүүгийн түвшингээс
бага бол өрхүүдийн хадгалах хэмжээ буурч,
пүүсүүдийн зээлэх хэмжээ нэмэгдэх тул илүүдэл
эрэлт бий болно.
Үүний дүнд хүүгийн түвшин нэмэгдэнэ.
Хүүгийн түвшин iK* болох үед эрэлтийн хэмжээ,
нийлүүлэлтийн хэмжээ тэнцэх тул капиталын зах
зээлийн тэнцвэр энэ цэг дээр тогтох болно.
- 64.
Капиталын зах зээлийнтэнцвэрийн өөрчлөлт
Капиталын зах зээл дээр гарч буй өөрчлөлт нь
капиталын зах зээлийн тэнцвэрт нөлөөлнө.
Капиталын эрэлт, эсвэл нийлүүлэлт өөрчлөгдсөнөөр
тэнцвэрт хүүгийн түвшин ба капиталын хэмжээг
өөрчилнө.
Капиталын нийлүүлэлт нэмэгдэхэд :
1.Орлогын өсөлт
2. Хүн амын өсөлт
3.Хадгаламжийг урамшуулах бодлого нөлөөлнө.
- 66.
Капиталын эрэлт нэмэгдэхэд:
1. Хүн ам ба орлогын өсөлт
2. Технологийн дэвшил
3. Хөрөнгө оруулалтыг дэмжих бодлого
нөлөөлнө.
Капиталын зах зээлийн эрэлт нийлүүлэлтийн
өөрчлөлт нь капиталын зах зээлийн тэнцвэрийг
хэрхэн өөрчилж байгааг дараахь зургаас харж болно.
- 69.
- 72.
4.Газрын зах зээл
Газар арилжаалж буй зах зээлийг газрын зах зээл
гэнэ.
Газар гэдэгт үйлдвэрлэлийн явцад ашиглагддаг
байгалийн гаралтай бүхий л зүйлсийг багтаадаг.
Газрын дээрх болон доорх баялгийг газар гэсэн
нөөцөд хамруулдаг.
Үйлдвэрлэлийн салбар бүрийн хувьд газар гэдэг
нөөц нь харилцан адилгүй байдлаар ашиглагддаг
- 78.
- 80.
Газрын нийлүүлэлт огтмэдрэмжгүй. Тиймээс
газрын үнийг эрэлт нь тодорхойлж байдаг.
Газрын эрэлт ба нийлүүлэлтийн харилцан
үйлчлэлийн дүнд газрын зах зээлийн үнэ тогтдог.
Зурагт газрын нийлүүлэлтийн муруй SLбосоо
тэнхлэгтэй параллель, эрэлтийн муруйнууд DL, D'L
сөрөг налалттай дүрслэгдэж байна.
- 82.
- 83.
Е1 цэг дээргазрын зах зээлийн анхны тэнцвэр
тодорхойлогдоно.
Энэ цэгт r1-ийн, L*-газрын хэмжээ харгалзаж
байна.
Газрын эрэлт өсч DL-ээс D'L-дшилжихэд газрын рент
r1-ээс г2 болж өсч байна.
Энэ үед газрын хэмжээ өөрчлөгдөхгүй тул газрын
рент эрэлтийн өсөлттэй шууд хамааралтай
өөрчлөгдөнө.
- 84.
Е2 цэг дээргазрын зах зээлийн өөрчлөгдсөн тэнцвэр
тодорхойлогдоно.
Энэ цэгт r2 -ийн, L*-газрын хэмжээ харгалзаж
байна.
Газрын рентэд дараахь үнийн бус хүчин зүйлс
нөлөөлнө.
Үүнд:
1. Газрын баялагийн нөөц
2. Газрын байршил
3. Газрын үржил шим
- 85.