SlideShare a Scribd company logo
Сэдэв . САНГИЙН БОДЛОГО
/ FISCAL POLICY /
1.Улсын төсөв
2. Сангийн бодлого ,түүний төрлүүд
3.Сангийн бодлогын арга, хэрэгслүүд
4. Сангийн бодлогын арга хэрэгслийн хослолууд
5. Сангийн бодлогын хязгаарлалтууд
6. Сангийн бодлого ба нийт нийлүүлэлт
1.Улсын төсөв
Улсын төсөв гэдэг нь нийгэм, эдийн засгийн
зорилгыг хэрэгжүүлэх хэрэгсэл бөгөөд улсын мөнгөн
хөрөнгийн төвлөрсөн хуримтлалыг бий болгож
хуваарилж буй явдлыг хэлнэ.
Өөрөөр хэлбэл парламентаас баталж, Засгийн газар
бүрдүүлэн зарцуулдаг мөнгөн хөрөнгийг хэлдэг.
Улсын төсөв нь 3 үндсэн бүрэлдэхүүн хэсэгтэй.
Төсвийн тэнцэл
Төсвийн орлого (T) , зарлага (G) хоёр тэнцэж байвал
үүнийг төсвийн тэнцэл гэнэ.
Хэрэв орлого нь зарлагаасаа давж байвал төсөв
илүүдэлтэй /BuS = T - G /, харин зардал нь орлогоосоо
давж байвал төсвийн алдагдал /BuD = G - T /гэнэ.
Хэрвээ төсөв алдагдалтай бол засгийн газар зээл авах
ба илүүдэлтэй үед зээлээ эргүүлэн төлдөг байна.
Дэлхийн улс орнууд төсвийн алдагдлыг нөхөх дараах
аргуудыг нийтлэг ашигладаг.
Үүнд:
1. Татварын орлогыг нэмэгдүүлэх
2. Төсвийн зарлагыг багасгах
3. Зээл авах
4. Эмисс хийх
5. Сүүдрийн эдийн засгийг багасгах
Эдгээр үндсэн аргаас гадна төсвийн татварын бус
орлогыг нэмэгдүүлэх хэд хэдэн арга замыг ашиглах
боломжгой.
2. Сангийн бодлого ,түүний төрлүүд
Нийт эрэлт буюу нийт төлөвлөгдсөн зардлыг
тодорхойлохдоо засгийн газрын зардлыг авч үздэг. Энэ
нь төр эдийн засгийн үйл ажиллагаанд оролцож
байгаагийн нэг хэлбэр юм.
Сангийн бодлого нь макро эдийн засгийн онолын нэг
гол асуудал юм.
Төрөөс сангийн бодлогыг төсвөөрөө дамжуулан
явуулдаг.
Макро эдийн засгийн үндсэн зорилгууд болох урт
хугацааны эдийн засгийн тогтвортой өсөлтийг бий
болгох, инфляцийг тогтворжуулах болон
ажилгүйдлийг бууруулах зэрэг эдийн засгийн
хөгжлийн тулгуур асуудлуудыг шийдвэрлэхэд
чиглэсэн төрийн үйл ажиллагааг сангийн бодлого гэж
ойлгож болно.
Сангийн бодлогыг дотор нь зорилтот /дискрет/ ба
зорилтот бус /дискрет бус/ гэж хоёр ангилна.
1. Зорилтот сангийн бодлого /дискрет/
Засгийн газраас урт хугацааны эдийн засгийн
тогтвортой өсөлтийг хангах, инфляцийг
тогтворжуулах, ажлын байр бий болгох зорилгоор
нийт эрэлт буюу төлөвлөгдсөн зардалд сангийн
бодлогын арга хэрэгслүүдээрээ /T,G/ дамжуулан
зориудаар нөлөөлж байгаа хэлбэр юм.
2.Зорилтот бус сангийн бодлого /дискрет бус/
Засгийн газраас тухайн хугацааны макро эдийн
засгийн тогтворжилтыг хангах үүднээс зориудаар нийт
эрэлтэд нөлөөлөх бодлого авч хэрэгжүүлээгүй байхад
эдийн засгийн нөхцөл байдлаасаа хамааран аяндаа
сангийн бодлогын арга хэрэгслүүд / T,G/ өөрчлөгдөж
байх хэлбэр юм.
Өөрөөр хэлбэл сангийн бодлого нь эдийн засгийн
төлөв байдалтай автоматаар зохицож байна.
Жишээлбэл, ажилгүйдэл өсөхөд ажилгүйчүүдэд олгох тэтгэмжийн зардал
автоматаар өсөх, эдийн засаг дахь орлого буурахад татварын орлого
автоматаар буурах гэх мэт.
3.Сангийн бодлогын арга,хэрэгслүүд
Засгийн газраас сангийн бодлогыг авч
хэрэгжүүлэхдээ дараах хоёр үндсэн арга хэрэгслийг
ашигладаг.
Үүнд:
1.Засгийн газрын зардлыг өөрчлөх / G/
2. Татварыг өөрчлөх / T/
.


Засгийн газрын зардлын өөрчлөлт / G/
Засгийн газраас төрийн байгууллагуудын
хангамжийн зардал, боловсрол, соёл, шинжлэх ухаан,
эрүүл мэндийн салбар, дэд бүтэц болон батлан
хамгаалах салбарт зарцуулахаар төлөвлөж буй
зардлуудын аль нэгийг нэмэгдүүлэх шийдвэр гаргах нь
/G G' / нийт эрэлт буюу нийт төлөвлөгдсөн зардлыг
өсгөх бөгөөд үүний дүнд төлөвлөгдсөн зардлын муруй
G – тэй тэнцүү хэмжээгээр зүүн тийш параллелиар
шилжинэ.
 


∆
E1 = (Cp+Gp+Ip+NXp)1 E'=( Cp+G'p+Ip+NXp) '
Энд эдийн засгийн тэнцвэр хэт богино хугацааны
нийлүүлэлтийн муруйн хувьд тогтож байгаа бөгөөд
өөрөөр хэлбэл, үнийн ерөнхий түвшин тогтмол юм.
Нийт төлөвлөгдсөн зардлын муруй зүүн дээш
шилжсэнээр эдийн засгийн тэнцвэр E*
1 цэгээс E*
4 цэгт
шилжих ба тэнцвэрт үйлдвэрлэлийн түвшин Y*
1 Y*
4
болж өснө.
Үүнийг дараах графикаар харуулъя


Gp
YG=
Gp
1-MPC
Gp
YG
Y1
*=E1
* Y4
*=E4
*
Y5
*=E5
*
E5
*
E4
*
E'=(Cp+Gp+Ip+N
Xp)'
E"=(
Cp+Gp+Ip+N
Xp)"
Y5
*=E5
*
Y4
*=E4
*
E1=(Cp+Gp+Ip+N
Xp)1
Y=E
Y=AS
E=AD
45°
Y1
*=E1
*
E1
*
Эсрэг тохиолдолд засгийн газраас зарцуулахаар
төлөвлөж буй зардлаа бууруулах нь нийт эрэлт буюу
нийт төлөвлөгдсөн зардлыг бууруулж, төлөвлөгдсөн
зардлын муруй баруун доош параллелиар шилжинэ.
E1 = (Cp+Gp+Ip+NXp)1 E''= ( Cp+G''p+Ip+NXp)''

Үүний үр дүнд эдийн засгийн тэнцвэр E*
1 цэгээс E*
5
цэгт шилжих бөгөөд тэнцвэрт үйлдвэрлэлийн түвшин
Y*
1 Y*
5 болж буурна.
Засгийн газрын зардлын эдгээр өөрчлөлтийн хувьд
үнийн ерөнхий түвшин тогтмол байгаа гэдгийг
анхаарах хэрэгтэй.
Нийт төлөвлөгдсөн зардлуудын өөрчлөлт нь тэнцвэрт
үйлдвэрлэлийн түвшинд үржүүлэгчийн нөлөөлөлтэй
байдаг .

Иймээс засгийн газрын зардал нэг нэгжээр
өөрчлөгдөхөд тэнцвэрт үйлдвэрлэлийн түвшин нэгээс
илүүгээр өөрчлөгдөнө.
Өмнөх хэсгээр нээлттэй эдийн засаг дахь засгийн
газрын зардлын үржүүлэгчийг дараах хэлбэрээр
тодорхойлсон.
𝑀𝐺 =
Δ𝑌
Δ𝐺𝑃
=
1
1 − 𝑀𝑃𝐶
Эндээс тэнцвэрт үйлдвэрлэлийн өөрчлөлтийг
тодорхойлбол:
Дээрх тэгшитгэлээс харвал тухайн эдийн засгийн
хувьд ахиу хэрэглэх хандлагаас засгийн газрын
зардлын өөрчлөлтөөс тэнцвэрт үйдвэрлэлийн
өөрчлөлт их байна.
∆𝑌𝐺 > ∆𝐺𝑃
∆𝑌𝐺 = 𝑀𝐺 ∆𝐺𝑃 =
∆𝐺𝑃
1 − 𝑀𝑃𝐶
Засгийн газрын зардлын жишээ :
Засгийн газрын зардлыг 20 тэрбум төгрөгөөр
нэмэгдүүлжээ. МРС= 0,6 гэвэл:
𝑀𝐺 =
1
1−𝑀𝑃𝐶
=1/ (1-0,6) =2,5
(Засгийн зардлыг 1 төгрөгөөр нэмэгдүүлэхэд тэнцвэрт
Үйлдвэрлэл 2,5 төгрөгөөр нэмэгдэнэ гэсэн үг юм )
∆𝑌𝐺 = 𝑀𝐺 ∆𝐺𝑃 =
∆𝐺𝑃
1−𝑀𝑃𝐶
=
20 тэрбум ₮
1−0,6
= 2.5 * 20 тэрбум₮
= 50 тэрбум ₮ - р нэмэгдэж байна.
Засгийн газрын зардлын өөрчлөлтийн нөлөө, тэрбум төгрөгөөр
Бодит
ДНБ
Татвар
Татварын
дараах
орлого
Хэрэглээ
Хөрөнгө
оруулалт
Засгийн
газрын
анхны
худалдан
авалт
Анхны
төлөвлөж
буй
нийт
зардал
Засгийн
газрын
зардлын
өөрчлөлт
Шинэ
төлөвлөж
буй
нийт
зардал
Ү Т Ү-Т С 1 G C+I+G AG C+I+G+AG
а 5.0 0.5 4.5 3.75 1.0 0.5 5.25 0.5 5.75
b 6.0 0.5 5.5 4.50 1.0 0.5 6.00 0.5 6.50
с 7.0 0.5 6.5 5.25 1.0 0.5 6.75 0.5 7.25
d 8.0 0.5 7.5 6.00 1.0 0.5 7.50 0.5 8.00
е 9.0 0.5 8.5 6.75 1.0 0.5 8.25 0.5 8.75
Засгийн газрын зардлын өөрчлөлтийн нөлөө
Татварын өөрчлөлтийн нөлөө
Татварын өөрчлөлт / ∆𝐓 /
Татварын өөрчлөлт тэнцвэрт үйлдвэрлэлд хэрхэн
нөлөөллөхийг авч үзье.
Татварын өөрчлөлт нь тэнцвэрт үйлдвэрлэлийн
түвшинд хэрэглээгээр дамжин нийт эрэлт буюу нийт
төлөвлөгдсөн зардалд шууд бусаар нөлөөлнө.
Үүнийг дараах схемээр харуулж болно.
∆T ∆DI ∆𝐶 ∆𝐴𝐷 ∆𝐸
a. ∆𝑇 ↓ ∆DI ↑ ∆𝐶 ↑ ∆𝐴𝐷 ↑ ∆𝐸 ↑
б. ∆𝑇 ↑ ∆𝐷𝐼 ↓ ∆𝐶 ↓ ∆𝐴𝐷 ↓ ∆𝐸 ↓
Татварын өөрчлөлт/∆𝑇 / нь татвар төлсний дараахь
орлого буюу хувийн цэвэр орлогыг өөрчилнө./ ∆𝐷𝐼 /

   
   
  
Хувийн цэвэр орлогын/DI/ өөрчлөлт нь хэрэглээ/C/
ба хадгаламжийг /S/ өөрчилнө.
C ба S – ын өөрчлөлтийн хэмжээ нь MPC ба MPS -
ын хэмжээгээр тодорхойлогдоно.
Хэрэглээний өөрчлөлтийг тодорхойлохын тулд
татварын өөрчлөлтийг ахиу хэрэглэх хандлагаар
үржүүлнэ. / c = MPC/
Үүнийг томъёолбол:
∆C = - MPC ∙ ∆𝑻 = - c ∙ ∆𝑻
Татварын орлого нь тэнцвэрт үйлдвэрлэлийн
түвшинд үржүүлэгчийн нөлөөлөлтэй байна.
Татварын үржүүлэгч нь татвар нэг нэгжээр
өөрчлөгдөхөд тэнцвэрт үйлдвэрлэл хичнээн нэгжээр
өөрчлөгдөх вэ гэдгийг харуулна.
Үүнийг томъёолбол:
MT - Татварын үржүүлэгч
∆T - Татварын өөрчлөлт
- Тэнцвэрт үйлдвэрлэлийн түвшний өөрчлөлт
MT =
ΔY
ΔT
Y

Энд байгаа хасах тэмдэг татварын өөрчлөлт ба
үйлдвэрлэлийн түвшний өөрчлөлт хоорондоо эсрэг
чиглэлд байдгийг илэрхийлж байгаа юм.
Дээрх хоёр томъёог нэгтгэж математикийн зохих
хувиргалт хийж үйлдвэрлэлийн түвшний өөрчлөлтийг
тодорхойлбол дараах хэлбэртэй болно.
MT =
−MPC
1 − MPC
=
− 𝑐
1 − 𝑐
∆𝑌𝑇 =
−MPC ∙ ΔT
1−MPC
=
− 𝑐 ∙ ∆𝑇
1−𝑐
Татвар буурснаар макро эдийн засгийн Кейнсийн
тэнцвэр хэрхэн өөрчлөгдөхийг авч үзье.
Татвар 𝑇 𝑇𝐼 болж буурсан гэж үзье.

Энэ нь бусад хүчин зүйл тогтмол байхад
төлөвлөгдсөн хэрэглээний зардлыг өсгөх бөгөөд
үүний үр дүнд нийт төлөвлөгдсөн зардал өсч,
төлөвлөгдсөн зардлын ( −𝑐 ∙ ∆𝑇 ) - тай тэнцүү
хэмжээгээр зүүн дээш параллелиар шилжинэ.
E1 = (Cp+Gp+Ip+NXp)1 E ' =( C'p+Gp+Ip+NXp) '

Нийт төлөвлөгдсөн зардлын муруй зүүн дээш
шилжсэнээр макро эдийн засгийн Кейнсийн тэнцвэр
E*
1 цэгээс E*
4 цэгт шилжих ба тэнцвэрт
үйлдвэрлэлийн түвшин Y*
1 Y*
4 болж өснө.
Эсрэг тохиолдолд татвар өснө гэвэл төлөвлөгдсөн
хувийн хэрэглээний зардал буурч, улмаар нийт
төлөвлөгдсөн зардал буурна.

Ингэснээр төлөвлөгдсөн зардлын муруй баруун доош
параллелиар шилжинэ.
E1 = (Cp+Gp+Ip+NXp)1 E '' = ( C''p+Gp+Ip+NXp) ''
Макро эдийн засгийн Кейнсийн тэнцвэр E*
1 цэгээс E*
5
цэгт шилжинэ.
Энэхүү тэнцвэрийн шилжилтийн дүнд тэнцвэрт
үйлдвэрлэлийн түвшин Y*
1 Y*
5 болж буурна


YT =
-c T
1 - c
-c T
-c T
YT
Y1
*=E1
* Y4
*=E4
*
Y5
*=E5
*
E5
*
E4
*
E'=(Cp+Gp+Ip+N
Xp)'
E"=(
Cp+Gp+Ip+N
Xp)"
Y5
*=E5
*
Y4
*=E4
*
E1=(Cp+Gp+Ip+N
Xp)1
Y=E
Y=AS
E=AD
45°
Y1
*=E1
*
E1
*
Дээр тодорхойлсноор татварын түвшний өөрчлөлт нь
тэнцвэрт үйлдвэрлэлийн түвшинд үржүүлэгчийн
нөлөөлөлтэй байна.
Татварын үржүүлэгч жишээ:
Татварын хэмжээг 20 тэрбум төгрөгөөр бууруулсан.
МРС = 0,6 байна гэж бодъё.
Энэ нь татвар төлсний дараах орлогын өсөлтийн 60%
нь хэрэглээнд, 40% нь хадгаламжинд очдог гэсэн
үг юм.
= - 0,6/ (1 - 0,6)= - 1,5
MT =
−MPC
1 − MPC
=
− 𝑐
1 − 𝑐
Татварын хэмжээг 1 төгрөгөөр бууруулахад
тэнцвэрт үйлдвэрлэлийн хэмжээ 1,5 төгрөгөөр
нэмэгдэнэ гэсэн үг юм.
Татварын хэмжээг 20 тэрбум төгрөгөөр
бууруулахад тэнцвэрт үйлдвэрлэлийн түвшин 30
тэрбум төгрөгөөр нэмэгдэж байна.
∆𝑌𝑇 =
−MPC ∙ ΔT
1−MPC
=
− 𝑐 ∙ ∆𝑇
1−𝑐
=
0.6 ∗20
1−0.6
= 30 тэрбум ₮
Төсвийн орлого талаас авч үзвэл татварын хуулинд
төлөх ёстой татварын хэмжээг төгрөгөөр биш
ихэвчлэн хувиар тогтоосон байдаг.
Тиймээс төлж буй татварын хэмжээ татварын хувь
болон орлогын хэмжээнээс хамаарна.
Гэтэл орлогын хэмжээ бодит ДНБ-тэй шууд
хамааралтай учраас бид татварын хэмжээг бодит ДНБ-
ээс хамаарна гэж хэлж болно.
Дундаж татварын түвшин =
Нийт татварын хэмжээ
Нийт орлого (ДНБ)
Харин татварын ахиу түвшин нь орлогын нэмэгдэл
нэг төгрөгөөс хичнээн хувийг татварт төлж байгааг
харуулах ба дараах байдлаар тодорхойлогдоно.
Ахиу татварын түвшин
=
Татварын хэмжээний өөрчлөлт
Орлогын өөрчлөлт (ДНБ−ий өөрчлөлт)
Үүнийг цаашид судлахад бидэнд дундаж татварын
түвшин болон татварын ахиу түвшний тухай ойлголт
хэрэг болно.
Дундаж татварын түвшинг дараах байдлаар
тодорхойлох ба энэ нь эдийн засагт бий болсон
орлогын хичнээн хувь татварын орлого байдлаар
төсөвт төвлөрч байгааг харуулах ба дараах байдлаар
тооцоолно.
Сангийн бодлого нь тэнцвэрт үйлдвэрлэлийг өсгөх
нөлөөлөлтэй бол сангийн тэлэх бодлого, харин
тэнцвэрт үйлдвэрлэлийг бууруулах нөлөөлтэй бол
сангийн хумих бодлого гэж нэрлэнэ.
Иймээс засгийн газрын зардлыг өсгөх/𝐺 ↑/ эсвэл
татварыг/𝑇 ↓/ бууруулж байгаа тохиолдолд сангийн
тэлэх бодлого, засгийн газрын зардлыг бууруулах /𝐺 ↓/
эсвэл татварыг /𝑇 ↑/ нэмэгдүүлэх нь сангийн хумих
бодлого болно.
Эдийн засаг уналттай байгаа бол сангийн тэлэх
бодлогыг ,харин өндөр инфляцитай байгаа бол
сангийн хумих бодлогыг хэрэгжүүлсэн нь илүү үр
дүнтэй байдаг.
4.Сангийн бодлогын арга хэрэгслийн хослолууд
Сангийн бодлогын арга хэрэгслүүдийг дан дангаар авч
хэрэгжүүлэх, эсвэл хослуулан авч хэрэгжүүлэхээс
хамааран тэнцвэрт үйлдвэрлэлд үзүүлж буй нөлөөлөл
нь ялгаатай байдаг.
Өмнөх хэсэгт сангийн бодлогын арга хэрэгслүүдийг
дан дангаар авч хэрэгжүүлж байх тохиолдолд макро
эдийн засгийн тэнцвэрт хэрхэн нөлөөлөх талаар
тодорхой авч үзсэн.
Тухайлбал, бусад хүчин зүйл тогтмол байхад
төлөвлөгдсөн засгийн газрын зардлыг нэмэгдүүлснээр
нийт эрэлт буюу нийт төлөвлөгдсөн зардал өсч
тэнцвэрт үйлдвэрлэлийн түвшин өсдөг.
Засгийн газар зардлынхаа өсөлтийг ямар эх
үүсвэрээр санхүүжүүлэх вэ? гэсэн асуултанд хариулах
шаардлага бий болдог.
Улсын төсөв нь сангийн бодлогыг оновчтой
хэрэгжүүлэх нэг нөхцөл нь болдог.
Макро эдийн засгийн дэд зорилтуудын нэг нь төсвийн
алдагдлын дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувийн
жинг тодорхой түвшинд барьж байх асуудал байдаг.
Энэхүү асуудлыг шийдэх нэг хувилбар нь сангийн
бодлогын арга хэрэгслүүдийг хослуулан авч
хэрэгжүүлэх явдал юм.
Сангийн бодлогын арга хэрэгслүүдийг хослуулан
авч хэрэгжүүлэх дараах үндсэн хоёр тохиолдол байна.
1. Зэрэгцүүлэн авч хэрэгжүүлэх
2. Угсруулан авч хэрэгжүүлэх
Зэрэгцүүлэн авч хэрэгжүүлэх.
Сангийн бодлогын арга хэрэгслүүдийг
хослуулахдаа нэгэн зэрэг өөрчлөх эсвэл угсарч
өөрчлөхөөс хамаарч тэнцвэрт үйлдвэрлэлд нөлөөлөх
нөлөөлөл нь өөр өөр байдаг.
Энэ тохиолдолд засгийн газрын зардал болон
татварыг нэгэн зэрэг өөрчилснөөр тэнцвэрт
үйлдвэрлэл хэрхэн өөрчлөгдөх вэ? гэдгийг авч үзнэ
Татварын өөрчлөлтийн сангийн бодлогын арга
хэрэгслүүдийг зэрэгцүүлэн авч хэрэгжүүлэх дараах
тохиолдол байнa.
Үүнд:
1. ∆G ↑ , ∆T ↑
2. ∆G ↓, ∆T ↓
3. ∆𝑇 ↑, ∆𝐺 ↑
4. ∆𝑇 ↓, ∆𝐺 ↓
5. ∆𝐺 ↑, ∆𝑇 ↓
6. ∆𝐺 ↓, ∆𝑇 ↑
7. ∆𝑇 ↑, ∆𝐺 ↓
8. ∆𝑇 ↓, ∆𝐺 ↑
Угсруулан авч хэрэгжүүлэх.
Энэ тохиолдолд сангийн бодлогын арга хэрэгслүүдээс
аль нэгийг эхэлж өөрчлөх ба үүний дараа нөгөөг нь
угсруулан өөрчилснөөр тэнцвэрт үйлдвэрлэлийн
түвшинд хэрхэн нөлөөлөх вэ? гэдгийг судална
Үүнд:
1. ∆G ↑ , ∆T ↑
2. ∆G ↓, ∆T ↓
3. ∆𝑇 ↑, ∆𝐺 ↑
4. ∆𝑇 ↓, ∆𝐺 ↓
5. ∆𝐺 ↑, ∆𝑇 ↓
6. ∆𝐺 ↓, ∆𝑇 ↑
7. ∆𝑇 ↑, ∆𝐺 ↓
8. ∆𝑇 ↓, ∆𝐺 ↑
5.Сангийн бодлогын хязгаарлалтууд
Сангийн тэлэх бодлогыг хямралын үед богино
хугацаанд бодит ДНБ-ийг нэмэгдүүлэх,
ажилгүйдлийг бууруулахад ашиглаж болно гэж үздэг.
Мөн эдийн засаг хэт халалтын үед байгаа бол
сангийн хумих бодлогоор бодит ДНБ-ийг бууруулах,
цаашлаад инфляцийн түвшинг хянахад ашиглаж
болох юм.
Гэвч сангийн бодлогын хэрэглээ дараах хоёр хүчин
зүйлээс хамаараад хязгаарлагдмал байдаг.
Нэгдүгээрт, хууль эрх зүйн үйл явц их удаан байдаг
нь сангийн бодлогыг шаардлагатай цаг үед явуулахад
бэрхшээлтэй болгодог.
Эдийн засагт сангийн тэлэх бодлого яг одоо
хэрэгцээтэй байгаа хэдий ч засгийн газар, улсын их
хуралд энэхүү бодлогын талаар шийдвэр гаргахад
нилээд цаг хугацаа шаардагддаг.
Гэтэл шийдвэр гарсны дараа эдийн засагт өөр
төрлийн сангийн бодлого шаардлагатай болсон байх
нь бий.
Хоёрдугаарт, бодит ДНБ потенциал ДНБ-ээс их
байна уу, бага байна уу гэдгийг тодорхойлоход
бэрхшээлтэй байдаг.
Нийт эрэлтийг өөрчлөх нь бодит ДНБ-ийг
потенциал ДНБ-ээс холдуулчихаж болно, эсвэл нийт
нийлүүлэлтийн өөрчлөлт бодит ДНБ ба потенциал
ДНБ-ийг өөрчилчихөж болно.
Энэ бол ноцтой хязгаарлалт. Учир нь сангийн
бодлого урт хугацаанд бодит ДНБ-д нөлөөгүй, харин
үнийн түвшинг өсгөдөг билээ.
6.Сангийн бодлого ба нийт нийлүүлэлт
Нийлүүлэлтийн талын эдийн засагчид татварын
өөрчлөлт нь нийт нийлүүлэлтийг өөрчилдөг гэж
үздэг.
Сангийн бодлого ба потенциал ДНБ
Потенциал ДНБ-ий хэмжээ бүрэн ажил эрхлэлттэй
үеийн хөдөлмөрийн хэмжээ, капиталын хэмжээ, ба
технологийн түвшнээс хамаардаг.
Татвар эдгээр гурван хүчин зүйлд бүгдэд нь
нөлөөлж чадна. Бид орлогын татварыг голлон авч
үзье.
Хувь хүмүүсийн хөдөлмөрлөөд болон хадгаламжаас
олж буй орлогод татвар ноогдуулснаар засгийн газар
хүмүүсийг ажиллах болон хадгаламж хийх сонирхлыг
бууруулна.
Ингэснээр хөдөлмөрийн хэмжээ буурах ба потенциал
ДНБ бага болно.
Түүнчлэн орлогын татвар нь шинэ технологи
хөгжүүлэх сонирхлыг сулруулна.
Тиймээс технологийн дэвшил удаашрах ба потенциал
ДНБ-ий өсөлт мөн удаашрана.
Одоо орлогын татварын хөдөлмөрийн хэмжээ болон
капиталын хэмжээнд үзүүлэх нөлөөг авч үзье.
Орлогын татварын нийлүүлэлтийн талын нөлөө
Потенциал ДНБ ба урт хугацааны нийт нийлүүлэлт.
Орлогын татвар тэнцвэрт хөдөлмөр ба капиталын
хэмжээг бууруулж байгаа учраас потенциал ДНБ мөн
буурна.
Гэтэл потенциал ДНБ нь урт хугацааний нийт
нийлүүлэлтийг тодорхойлдог билээ.
Тиймээс орлогын татвар нь урт хугацааны нийт
нийлүүлэлтийн муруйг зүүн тийш шилжүүлдэг байна.
АНХААРАЛ ТАВЬСАНД БАЯРЛАЛАА

More Related Content

What's hot

Case econ08 ppt_22
Case econ08 ppt_22Case econ08 ppt_22
Case econ08 ppt_22Cibin Mathew
 
Ch11ppt
Ch11pptCh11ppt
Ch11ppt
vipul gupta
 
Aralin 2 Pambansang Kita
Aralin 2 Pambansang KitaAralin 2 Pambansang Kita
Aralin 2 Pambansang Kita
edmond84
 
Deepsi. ppt on fiscal policy
Deepsi. ppt on fiscal policy Deepsi. ppt on fiscal policy
Deepsi. ppt on fiscal policy
Deepsi Khandelwal
 
Financial administration ppt
Financial administration pptFinancial administration ppt
Financial administration ppt
Manvee Chauhan
 
Ch6ppt
Ch6pptCh6ppt
Ch6ppt
vipul gupta
 
Aralin 2 gni
Aralin 2 gniAralin 2 gni
Aralin 2 gni
Zairene Coronado
 
Fiscal policy
Fiscal policyFiscal policy
Fiscal policy
Himani Gupta
 
Stabilization
StabilizationStabilization
Stabilization
Asusena Tártaros
 
Fiscal Policy
Fiscal PolicyFiscal Policy
Fiscal policy
Fiscal policyFiscal policy
Fiscal policy
Avinash Chandra
 
Apa style research paper effect of us national economy on us flight school ...
Apa style research paper   effect of us national economy on us flight school ...Apa style research paper   effect of us national economy on us flight school ...
Apa style research paper effect of us national economy on us flight school ...
CustomEssayOrder
 
Fiscal policy
Fiscal policyFiscal policy
Fiscal policy
SURESHUNITY
 
Ch5ppt
Ch5pptCh5ppt
Ch5ppt
vipul gupta
 
Ch4ppt
Ch4pptCh4ppt
Ch4ppt
vipul gupta
 
MACROECONOMICS-CH3
MACROECONOMICS-CH3MACROECONOMICS-CH3
MACROECONOMICS-CH3
kkjjkevin03
 

What's hot (19)

Chap11
Chap11Chap11
Chap11
 
Fiscal Policy
Fiscal PolicyFiscal Policy
Fiscal Policy
 
Case econ08 ppt_22
Case econ08 ppt_22Case econ08 ppt_22
Case econ08 ppt_22
 
Ch11ppt
Ch11pptCh11ppt
Ch11ppt
 
Chap10
Chap10Chap10
Chap10
 
Aralin 2 Pambansang Kita
Aralin 2 Pambansang KitaAralin 2 Pambansang Kita
Aralin 2 Pambansang Kita
 
Deepsi. ppt on fiscal policy
Deepsi. ppt on fiscal policy Deepsi. ppt on fiscal policy
Deepsi. ppt on fiscal policy
 
Financial administration ppt
Financial administration pptFinancial administration ppt
Financial administration ppt
 
Ch6ppt
Ch6pptCh6ppt
Ch6ppt
 
Aralin 2 gni
Aralin 2 gniAralin 2 gni
Aralin 2 gni
 
Fiscal policy
Fiscal policyFiscal policy
Fiscal policy
 
Stabilization
StabilizationStabilization
Stabilization
 
Fiscal Policy
Fiscal PolicyFiscal Policy
Fiscal Policy
 
Fiscal policy
Fiscal policyFiscal policy
Fiscal policy
 
Apa style research paper effect of us national economy on us flight school ...
Apa style research paper   effect of us national economy on us flight school ...Apa style research paper   effect of us national economy on us flight school ...
Apa style research paper effect of us national economy on us flight school ...
 
Fiscal policy
Fiscal policyFiscal policy
Fiscal policy
 
Ch5ppt
Ch5pptCh5ppt
Ch5ppt
 
Ch4ppt
Ch4pptCh4ppt
Ch4ppt
 
MACROECONOMICS-CH3
MACROECONOMICS-CH3MACROECONOMICS-CH3
MACROECONOMICS-CH3
 

Similar to Macrol14.2020 2021

Mac ecs14.2021on
Mac ecs14.2021onMac ecs14.2021on
Mac ecs14.2021on
ssuserca5598
 
Chapter 11 fiscal policy
Chapter 11 fiscal policyChapter 11 fiscal policy
Chapter 11 fiscal policytelliott876
 
Fiscal Policy in detail in macroeconomics.ppt
Fiscal Policy in detail in macroeconomics.pptFiscal Policy in detail in macroeconomics.ppt
Fiscal Policy in detail in macroeconomics.ppt
PadamatiPranavsai
 
Lec week 11 fiscal policy0
Lec week 11 fiscal policy0Lec week 11 fiscal policy0
Lec week 11 fiscal policy0Ali Abbas
 
Lecture_2_post_mid.ppt
Lecture_2_post_mid.pptLecture_2_post_mid.ppt
Lecture_2_post_mid.ppt
KinzaKhan264037
 
PPT MACRO.ppt
PPT MACRO.pptPPT MACRO.ppt
PPT MACRO.ppt
DionSantiago1
 
Fiscal policy SFLS Online
Fiscal policy SFLS OnlineFiscal policy SFLS Online
Fiscal policy SFLS Online
ianhorner3
 
Aggregate+demand+&supply
Aggregate+demand+&supplyAggregate+demand+&supply
Aggregate+demand+&supplyKinnar Majithia
 
Aggregate demand &supply
Aggregate demand &supplyAggregate demand &supply
Aggregate demand &supplyKinnar Majithia
 
UNIT-II.pptx
UNIT-II.pptxUNIT-II.pptx
UNIT-II.pptx
kela22
 
Keynes_Fiscal policy macro economics.PPT
Keynes_Fiscal policy macro economics.PPTKeynes_Fiscal policy macro economics.PPT
Keynes_Fiscal policy macro economics.PPT
SubhanAli78
 
Keynes_Fiscal.PPT
Keynes_Fiscal.PPTKeynes_Fiscal.PPT
Keynes_Fiscal.PPT
ShivamGoyal644659
 
Fiscal policy and foreign trade
Fiscal policy and foreign tradeFiscal policy and foreign trade
Fiscal policy and foreign trade
Wyższa Szkoła Menedżerska w Warszawie - WSM
 
The Multiplier Effect SFLS
The Multiplier Effect SFLSThe Multiplier Effect SFLS
The Multiplier Effect SFLS
ianhorner3
 
MACROECONOMICS-CH10
MACROECONOMICS-CH10MACROECONOMICS-CH10
MACROECONOMICS-CH10
kkjjkevin03
 
Fiscal policy - IB Economics
Fiscal policy - IB EconomicsFiscal policy - IB Economics
Fiscal policy - IB Economics
Monica Ruby
 
Fiscal policy keynesians
Fiscal policy keynesiansFiscal policy keynesians
Fiscal policy keynesians
Ashraf Abdul Raheem
 

Similar to Macrol14.2020 2021 (20)

Mac ecs14.2021on
Mac ecs14.2021onMac ecs14.2021on
Mac ecs14.2021on
 
Chapter 11 fiscal policy
Chapter 11 fiscal policyChapter 11 fiscal policy
Chapter 11 fiscal policy
 
Fiscal Policy in detail in macroeconomics.ppt
Fiscal Policy in detail in macroeconomics.pptFiscal Policy in detail in macroeconomics.ppt
Fiscal Policy in detail in macroeconomics.ppt
 
Chap11
Chap11Chap11
Chap11
 
Lec week 11 fiscal policy0
Lec week 11 fiscal policy0Lec week 11 fiscal policy0
Lec week 11 fiscal policy0
 
Lecture_2_post_mid.ppt
Lecture_2_post_mid.pptLecture_2_post_mid.ppt
Lecture_2_post_mid.ppt
 
PPT MACRO.ppt
PPT MACRO.pptPPT MACRO.ppt
PPT MACRO.ppt
 
Fiscal policy SFLS Online
Fiscal policy SFLS OnlineFiscal policy SFLS Online
Fiscal policy SFLS Online
 
Aggregate+demand+&supply
Aggregate+demand+&supplyAggregate+demand+&supply
Aggregate+demand+&supply
 
Aggregate demand &supply
Aggregate demand &supplyAggregate demand &supply
Aggregate demand &supply
 
UNIT-II.pptx
UNIT-II.pptxUNIT-II.pptx
UNIT-II.pptx
 
Keynes_Fiscal policy macro economics.PPT
Keynes_Fiscal policy macro economics.PPTKeynes_Fiscal policy macro economics.PPT
Keynes_Fiscal policy macro economics.PPT
 
Keynes_Fiscal.PPT
Keynes_Fiscal.PPTKeynes_Fiscal.PPT
Keynes_Fiscal.PPT
 
Fiscal policy and foreign trade
Fiscal policy and foreign tradeFiscal policy and foreign trade
Fiscal policy and foreign trade
 
The Multiplier Effect SFLS
The Multiplier Effect SFLSThe Multiplier Effect SFLS
The Multiplier Effect SFLS
 
MACROECONOMICS-CH10
MACROECONOMICS-CH10MACROECONOMICS-CH10
MACROECONOMICS-CH10
 
Chap10
Chap10Chap10
Chap10
 
Fiscal policy - IB Economics
Fiscal policy - IB EconomicsFiscal policy - IB Economics
Fiscal policy - IB Economics
 
Unit3 hl
Unit3 hlUnit3 hl
Unit3 hl
 
Fiscal policy keynesians
Fiscal policy keynesiansFiscal policy keynesians
Fiscal policy keynesians
 

More from ssuserca5598

MICRO L6.2022 -2023 on.pdf
MICRO L6.2022 -2023 on.pdfMICRO L6.2022 -2023 on.pdf
MICRO L6.2022 -2023 on.pdf
ssuserca5598
 
MICRO L5.2022-2023on.pdf
MICRO L5.2022-2023on.pdfMICRO L5.2022-2023on.pdf
MICRO L5.2022-2023on.pdf
ssuserca5598
 
MICRO L4.2022 -2023on.pdf
MICRO L4.2022 -2023on.pdfMICRO L4.2022 -2023on.pdf
MICRO L4.2022 -2023on.pdf
ssuserca5598
 
Seminar14.pdf
Seminar14.pdfSeminar14.pdf
Seminar14.pdf
ssuserca5598
 
Seminar 13.pdf
Seminar 13.pdfSeminar 13.pdf
Seminar 13.pdf
ssuserca5598
 
MIE.S3.2022 -2023.pdf
MIE.S3.2022 -2023.pdfMIE.S3.2022 -2023.pdf
MIE.S3.2022 -2023.pdf
ssuserca5598
 
MIE.S2 2022-2023on.pdf
MIE.S2 2022-2023on.pdfMIE.S2 2022-2023on.pdf
MIE.S2 2022-2023on.pdf
ssuserca5598
 
MIE.S1.2022-2023on.pdf
MIE.S1.2022-2023on.pdfMIE.S1.2022-2023on.pdf
MIE.S1.2022-2023on.pdf
ssuserca5598
 
MICRO L3.2022-2023.pdf
MICRO L3.2022-2023.pdfMICRO L3.2022-2023.pdf
MICRO L3.2022-2023.pdf
ssuserca5598
 
MICRO L2.2022-2023 on.pdf
MICRO L2.2022-2023 on.pdfMICRO L2.2022-2023 on.pdf
MICRO L2.2022-2023 on.pdf
ssuserca5598
 
MICRO L1.2022 -2023 on.pdf
MICRO L1.2022 -2023 on.pdfMICRO L1.2022 -2023 on.pdf
MICRO L1.2022 -2023 on.pdf
ssuserca5598
 
Unelgee.pdf
Unelgee.pdfUnelgee.pdf
Unelgee.pdf
ssuserca5598
 
Lecture 19.2022- 2023.pdf
Lecture 19.2022- 2023.pdfLecture 19.2022- 2023.pdf
Lecture 19.2022- 2023.pdf
ssuserca5598
 
Lecture 18.2022 - 2023.pdf
Lecture 18.2022 - 2023.pdfLecture 18.2022 - 2023.pdf
Lecture 18.2022 - 2023.pdf
ssuserca5598
 
lecture17.2022-2023.pdf
lecture17.2022-2023.pdflecture17.2022-2023.pdf
lecture17.2022-2023.pdf
ssuserca5598
 
Seminar 12.pdf
Seminar 12.pdfSeminar 12.pdf
Seminar 12.pdf
ssuserca5598
 
Seminar 11.pdf
Seminar 11.pdfSeminar 11.pdf
Seminar 11.pdf
ssuserca5598
 
lecture17.2022-2023.pdf
lecture17.2022-2023.pdflecture17.2022-2023.pdf
lecture17.2022-2023.pdf
ssuserca5598
 
lecture15.2022- 2023.pdf
lecture15.2022- 2023.pdflecture15.2022- 2023.pdf
lecture15.2022- 2023.pdf
ssuserca5598
 
seminar10.pdf
seminar10.pdfseminar10.pdf
seminar10.pdf
ssuserca5598
 

More from ssuserca5598 (20)

MICRO L6.2022 -2023 on.pdf
MICRO L6.2022 -2023 on.pdfMICRO L6.2022 -2023 on.pdf
MICRO L6.2022 -2023 on.pdf
 
MICRO L5.2022-2023on.pdf
MICRO L5.2022-2023on.pdfMICRO L5.2022-2023on.pdf
MICRO L5.2022-2023on.pdf
 
MICRO L4.2022 -2023on.pdf
MICRO L4.2022 -2023on.pdfMICRO L4.2022 -2023on.pdf
MICRO L4.2022 -2023on.pdf
 
Seminar14.pdf
Seminar14.pdfSeminar14.pdf
Seminar14.pdf
 
Seminar 13.pdf
Seminar 13.pdfSeminar 13.pdf
Seminar 13.pdf
 
MIE.S3.2022 -2023.pdf
MIE.S3.2022 -2023.pdfMIE.S3.2022 -2023.pdf
MIE.S3.2022 -2023.pdf
 
MIE.S2 2022-2023on.pdf
MIE.S2 2022-2023on.pdfMIE.S2 2022-2023on.pdf
MIE.S2 2022-2023on.pdf
 
MIE.S1.2022-2023on.pdf
MIE.S1.2022-2023on.pdfMIE.S1.2022-2023on.pdf
MIE.S1.2022-2023on.pdf
 
MICRO L3.2022-2023.pdf
MICRO L3.2022-2023.pdfMICRO L3.2022-2023.pdf
MICRO L3.2022-2023.pdf
 
MICRO L2.2022-2023 on.pdf
MICRO L2.2022-2023 on.pdfMICRO L2.2022-2023 on.pdf
MICRO L2.2022-2023 on.pdf
 
MICRO L1.2022 -2023 on.pdf
MICRO L1.2022 -2023 on.pdfMICRO L1.2022 -2023 on.pdf
MICRO L1.2022 -2023 on.pdf
 
Unelgee.pdf
Unelgee.pdfUnelgee.pdf
Unelgee.pdf
 
Lecture 19.2022- 2023.pdf
Lecture 19.2022- 2023.pdfLecture 19.2022- 2023.pdf
Lecture 19.2022- 2023.pdf
 
Lecture 18.2022 - 2023.pdf
Lecture 18.2022 - 2023.pdfLecture 18.2022 - 2023.pdf
Lecture 18.2022 - 2023.pdf
 
lecture17.2022-2023.pdf
lecture17.2022-2023.pdflecture17.2022-2023.pdf
lecture17.2022-2023.pdf
 
Seminar 12.pdf
Seminar 12.pdfSeminar 12.pdf
Seminar 12.pdf
 
Seminar 11.pdf
Seminar 11.pdfSeminar 11.pdf
Seminar 11.pdf
 
lecture17.2022-2023.pdf
lecture17.2022-2023.pdflecture17.2022-2023.pdf
lecture17.2022-2023.pdf
 
lecture15.2022- 2023.pdf
lecture15.2022- 2023.pdflecture15.2022- 2023.pdf
lecture15.2022- 2023.pdf
 
seminar10.pdf
seminar10.pdfseminar10.pdf
seminar10.pdf
 

Recently uploaded

CACJapan - GROUP Presentation 1- Wk 4.pdf
CACJapan - GROUP Presentation 1- Wk 4.pdfCACJapan - GROUP Presentation 1- Wk 4.pdf
CACJapan - GROUP Presentation 1- Wk 4.pdf
camakaiclarkmusic
 
"Protectable subject matters, Protection in biotechnology, Protection of othe...
"Protectable subject matters, Protection in biotechnology, Protection of othe..."Protectable subject matters, Protection in biotechnology, Protection of othe...
"Protectable subject matters, Protection in biotechnology, Protection of othe...
SACHIN R KONDAGURI
 
How to Make a Field invisible in Odoo 17
How to Make a Field invisible in Odoo 17How to Make a Field invisible in Odoo 17
How to Make a Field invisible in Odoo 17
Celine George
 
Introduction to AI for Nonprofits with Tapp Network
Introduction to AI for Nonprofits with Tapp NetworkIntroduction to AI for Nonprofits with Tapp Network
Introduction to AI for Nonprofits with Tapp Network
TechSoup
 
Adversarial Attention Modeling for Multi-dimensional Emotion Regression.pdf
Adversarial Attention Modeling for Multi-dimensional Emotion Regression.pdfAdversarial Attention Modeling for Multi-dimensional Emotion Regression.pdf
Adversarial Attention Modeling for Multi-dimensional Emotion Regression.pdf
Po-Chuan Chen
 
A Strategic Approach: GenAI in Education
A Strategic Approach: GenAI in EducationA Strategic Approach: GenAI in Education
A Strategic Approach: GenAI in Education
Peter Windle
 
Unit 8 - Information and Communication Technology (Paper I).pdf
Unit 8 - Information and Communication Technology (Paper I).pdfUnit 8 - Information and Communication Technology (Paper I).pdf
Unit 8 - Information and Communication Technology (Paper I).pdf
Thiyagu K
 
Phrasal Verbs.XXXXXXXXXXXXXXXXXXXXXXXXXX
Phrasal Verbs.XXXXXXXXXXXXXXXXXXXXXXXXXXPhrasal Verbs.XXXXXXXXXXXXXXXXXXXXXXXXXX
Phrasal Verbs.XXXXXXXXXXXXXXXXXXXXXXXXXX
MIRIAMSALINAS13
 
Mule 4.6 & Java 17 Upgrade | MuleSoft Mysore Meetup #46
Mule 4.6 & Java 17 Upgrade | MuleSoft Mysore Meetup #46Mule 4.6 & Java 17 Upgrade | MuleSoft Mysore Meetup #46
Mule 4.6 & Java 17 Upgrade | MuleSoft Mysore Meetup #46
MysoreMuleSoftMeetup
 
The approach at University of Liverpool.pptx
The approach at University of Liverpool.pptxThe approach at University of Liverpool.pptx
The approach at University of Liverpool.pptx
Jisc
 
The French Revolution Class 9 Study Material pdf free download
The French Revolution Class 9 Study Material pdf free downloadThe French Revolution Class 9 Study Material pdf free download
The French Revolution Class 9 Study Material pdf free download
Vivekanand Anglo Vedic Academy
 
Embracing GenAI - A Strategic Imperative
Embracing GenAI - A Strategic ImperativeEmbracing GenAI - A Strategic Imperative
Embracing GenAI - A Strategic Imperative
Peter Windle
 
Overview on Edible Vaccine: Pros & Cons with Mechanism
Overview on Edible Vaccine: Pros & Cons with MechanismOverview on Edible Vaccine: Pros & Cons with Mechanism
Overview on Edible Vaccine: Pros & Cons with Mechanism
DeeptiGupta154
 
Language Across the Curriculm LAC B.Ed.
Language Across the  Curriculm LAC B.Ed.Language Across the  Curriculm LAC B.Ed.
Language Across the Curriculm LAC B.Ed.
Atul Kumar Singh
 
Francesca Gottschalk - How can education support child empowerment.pptx
Francesca Gottschalk - How can education support child empowerment.pptxFrancesca Gottschalk - How can education support child empowerment.pptx
Francesca Gottschalk - How can education support child empowerment.pptx
EduSkills OECD
 
Digital Tools and AI for Teaching Learning and Research
Digital Tools and AI for Teaching Learning and ResearchDigital Tools and AI for Teaching Learning and Research
Digital Tools and AI for Teaching Learning and Research
Vikramjit Singh
 
The geography of Taylor Swift - some ideas
The geography of Taylor Swift - some ideasThe geography of Taylor Swift - some ideas
The geography of Taylor Swift - some ideas
GeoBlogs
 
Sha'Carri Richardson Presentation 202345
Sha'Carri Richardson Presentation 202345Sha'Carri Richardson Presentation 202345
Sha'Carri Richardson Presentation 202345
beazzy04
 
Guidance_and_Counselling.pdf B.Ed. 4th Semester
Guidance_and_Counselling.pdf B.Ed. 4th SemesterGuidance_and_Counselling.pdf B.Ed. 4th Semester
Guidance_and_Counselling.pdf B.Ed. 4th Semester
Atul Kumar Singh
 
The basics of sentences session 5pptx.pptx
The basics of sentences session 5pptx.pptxThe basics of sentences session 5pptx.pptx
The basics of sentences session 5pptx.pptx
heathfieldcps1
 

Recently uploaded (20)

CACJapan - GROUP Presentation 1- Wk 4.pdf
CACJapan - GROUP Presentation 1- Wk 4.pdfCACJapan - GROUP Presentation 1- Wk 4.pdf
CACJapan - GROUP Presentation 1- Wk 4.pdf
 
"Protectable subject matters, Protection in biotechnology, Protection of othe...
"Protectable subject matters, Protection in biotechnology, Protection of othe..."Protectable subject matters, Protection in biotechnology, Protection of othe...
"Protectable subject matters, Protection in biotechnology, Protection of othe...
 
How to Make a Field invisible in Odoo 17
How to Make a Field invisible in Odoo 17How to Make a Field invisible in Odoo 17
How to Make a Field invisible in Odoo 17
 
Introduction to AI for Nonprofits with Tapp Network
Introduction to AI for Nonprofits with Tapp NetworkIntroduction to AI for Nonprofits with Tapp Network
Introduction to AI for Nonprofits with Tapp Network
 
Adversarial Attention Modeling for Multi-dimensional Emotion Regression.pdf
Adversarial Attention Modeling for Multi-dimensional Emotion Regression.pdfAdversarial Attention Modeling for Multi-dimensional Emotion Regression.pdf
Adversarial Attention Modeling for Multi-dimensional Emotion Regression.pdf
 
A Strategic Approach: GenAI in Education
A Strategic Approach: GenAI in EducationA Strategic Approach: GenAI in Education
A Strategic Approach: GenAI in Education
 
Unit 8 - Information and Communication Technology (Paper I).pdf
Unit 8 - Information and Communication Technology (Paper I).pdfUnit 8 - Information and Communication Technology (Paper I).pdf
Unit 8 - Information and Communication Technology (Paper I).pdf
 
Phrasal Verbs.XXXXXXXXXXXXXXXXXXXXXXXXXX
Phrasal Verbs.XXXXXXXXXXXXXXXXXXXXXXXXXXPhrasal Verbs.XXXXXXXXXXXXXXXXXXXXXXXXXX
Phrasal Verbs.XXXXXXXXXXXXXXXXXXXXXXXXXX
 
Mule 4.6 & Java 17 Upgrade | MuleSoft Mysore Meetup #46
Mule 4.6 & Java 17 Upgrade | MuleSoft Mysore Meetup #46Mule 4.6 & Java 17 Upgrade | MuleSoft Mysore Meetup #46
Mule 4.6 & Java 17 Upgrade | MuleSoft Mysore Meetup #46
 
The approach at University of Liverpool.pptx
The approach at University of Liverpool.pptxThe approach at University of Liverpool.pptx
The approach at University of Liverpool.pptx
 
The French Revolution Class 9 Study Material pdf free download
The French Revolution Class 9 Study Material pdf free downloadThe French Revolution Class 9 Study Material pdf free download
The French Revolution Class 9 Study Material pdf free download
 
Embracing GenAI - A Strategic Imperative
Embracing GenAI - A Strategic ImperativeEmbracing GenAI - A Strategic Imperative
Embracing GenAI - A Strategic Imperative
 
Overview on Edible Vaccine: Pros & Cons with Mechanism
Overview on Edible Vaccine: Pros & Cons with MechanismOverview on Edible Vaccine: Pros & Cons with Mechanism
Overview on Edible Vaccine: Pros & Cons with Mechanism
 
Language Across the Curriculm LAC B.Ed.
Language Across the  Curriculm LAC B.Ed.Language Across the  Curriculm LAC B.Ed.
Language Across the Curriculm LAC B.Ed.
 
Francesca Gottschalk - How can education support child empowerment.pptx
Francesca Gottschalk - How can education support child empowerment.pptxFrancesca Gottschalk - How can education support child empowerment.pptx
Francesca Gottschalk - How can education support child empowerment.pptx
 
Digital Tools and AI for Teaching Learning and Research
Digital Tools and AI for Teaching Learning and ResearchDigital Tools and AI for Teaching Learning and Research
Digital Tools and AI for Teaching Learning and Research
 
The geography of Taylor Swift - some ideas
The geography of Taylor Swift - some ideasThe geography of Taylor Swift - some ideas
The geography of Taylor Swift - some ideas
 
Sha'Carri Richardson Presentation 202345
Sha'Carri Richardson Presentation 202345Sha'Carri Richardson Presentation 202345
Sha'Carri Richardson Presentation 202345
 
Guidance_and_Counselling.pdf B.Ed. 4th Semester
Guidance_and_Counselling.pdf B.Ed. 4th SemesterGuidance_and_Counselling.pdf B.Ed. 4th Semester
Guidance_and_Counselling.pdf B.Ed. 4th Semester
 
The basics of sentences session 5pptx.pptx
The basics of sentences session 5pptx.pptxThe basics of sentences session 5pptx.pptx
The basics of sentences session 5pptx.pptx
 

Macrol14.2020 2021

  • 1. Сэдэв . САНГИЙН БОДЛОГО / FISCAL POLICY / 1.Улсын төсөв 2. Сангийн бодлого ,түүний төрлүүд 3.Сангийн бодлогын арга, хэрэгслүүд 4. Сангийн бодлогын арга хэрэгслийн хослолууд 5. Сангийн бодлогын хязгаарлалтууд 6. Сангийн бодлого ба нийт нийлүүлэлт
  • 2. 1.Улсын төсөв Улсын төсөв гэдэг нь нийгэм, эдийн засгийн зорилгыг хэрэгжүүлэх хэрэгсэл бөгөөд улсын мөнгөн хөрөнгийн төвлөрсөн хуримтлалыг бий болгож хуваарилж буй явдлыг хэлнэ. Өөрөөр хэлбэл парламентаас баталж, Засгийн газар бүрдүүлэн зарцуулдаг мөнгөн хөрөнгийг хэлдэг.
  • 3. Улсын төсөв нь 3 үндсэн бүрэлдэхүүн хэсэгтэй.
  • 4.
  • 5.
  • 6.
  • 7. Төсвийн тэнцэл Төсвийн орлого (T) , зарлага (G) хоёр тэнцэж байвал үүнийг төсвийн тэнцэл гэнэ. Хэрэв орлого нь зарлагаасаа давж байвал төсөв илүүдэлтэй /BuS = T - G /, харин зардал нь орлогоосоо давж байвал төсвийн алдагдал /BuD = G - T /гэнэ. Хэрвээ төсөв алдагдалтай бол засгийн газар зээл авах ба илүүдэлтэй үед зээлээ эргүүлэн төлдөг байна.
  • 8. Дэлхийн улс орнууд төсвийн алдагдлыг нөхөх дараах аргуудыг нийтлэг ашигладаг. Үүнд: 1. Татварын орлогыг нэмэгдүүлэх 2. Төсвийн зарлагыг багасгах 3. Зээл авах 4. Эмисс хийх 5. Сүүдрийн эдийн засгийг багасгах Эдгээр үндсэн аргаас гадна төсвийн татварын бус орлогыг нэмэгдүүлэх хэд хэдэн арга замыг ашиглах боломжгой.
  • 9. 2. Сангийн бодлого ,түүний төрлүүд Нийт эрэлт буюу нийт төлөвлөгдсөн зардлыг тодорхойлохдоо засгийн газрын зардлыг авч үздэг. Энэ нь төр эдийн засгийн үйл ажиллагаанд оролцож байгаагийн нэг хэлбэр юм. Сангийн бодлого нь макро эдийн засгийн онолын нэг гол асуудал юм. Төрөөс сангийн бодлогыг төсвөөрөө дамжуулан явуулдаг.
  • 10.
  • 11. Макро эдийн засгийн үндсэн зорилгууд болох урт хугацааны эдийн засгийн тогтвортой өсөлтийг бий болгох, инфляцийг тогтворжуулах болон ажилгүйдлийг бууруулах зэрэг эдийн засгийн хөгжлийн тулгуур асуудлуудыг шийдвэрлэхэд чиглэсэн төрийн үйл ажиллагааг сангийн бодлого гэж ойлгож болно. Сангийн бодлогыг дотор нь зорилтот /дискрет/ ба зорилтот бус /дискрет бус/ гэж хоёр ангилна.
  • 12. 1. Зорилтот сангийн бодлого /дискрет/ Засгийн газраас урт хугацааны эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах, инфляцийг тогтворжуулах, ажлын байр бий болгох зорилгоор нийт эрэлт буюу төлөвлөгдсөн зардалд сангийн бодлогын арга хэрэгслүүдээрээ /T,G/ дамжуулан зориудаар нөлөөлж байгаа хэлбэр юм.
  • 13. 2.Зорилтот бус сангийн бодлого /дискрет бус/ Засгийн газраас тухайн хугацааны макро эдийн засгийн тогтворжилтыг хангах үүднээс зориудаар нийт эрэлтэд нөлөөлөх бодлого авч хэрэгжүүлээгүй байхад эдийн засгийн нөхцөл байдлаасаа хамааран аяндаа сангийн бодлогын арга хэрэгслүүд / T,G/ өөрчлөгдөж байх хэлбэр юм. Өөрөөр хэлбэл сангийн бодлого нь эдийн засгийн төлөв байдалтай автоматаар зохицож байна. Жишээлбэл, ажилгүйдэл өсөхөд ажилгүйчүүдэд олгох тэтгэмжийн зардал автоматаар өсөх, эдийн засаг дахь орлого буурахад татварын орлого автоматаар буурах гэх мэт.
  • 14.
  • 15. 3.Сангийн бодлогын арга,хэрэгслүүд Засгийн газраас сангийн бодлогыг авч хэрэгжүүлэхдээ дараах хоёр үндсэн арга хэрэгслийг ашигладаг. Үүнд: 1.Засгийн газрын зардлыг өөрчлөх / G/ 2. Татварыг өөрчлөх / T/ .  
  • 16. Засгийн газрын зардлын өөрчлөлт / G/ Засгийн газраас төрийн байгууллагуудын хангамжийн зардал, боловсрол, соёл, шинжлэх ухаан, эрүүл мэндийн салбар, дэд бүтэц болон батлан хамгаалах салбарт зарцуулахаар төлөвлөж буй зардлуудын аль нэгийг нэмэгдүүлэх шийдвэр гаргах нь /G G' / нийт эрэлт буюу нийт төлөвлөгдсөн зардлыг өсгөх бөгөөд үүний дүнд төлөвлөгдсөн зардлын муруй G – тэй тэнцүү хэмжээгээр зүүн тийш параллелиар шилжинэ.     ∆
  • 17.
  • 18. E1 = (Cp+Gp+Ip+NXp)1 E'=( Cp+G'p+Ip+NXp) ' Энд эдийн засгийн тэнцвэр хэт богино хугацааны нийлүүлэлтийн муруйн хувьд тогтож байгаа бөгөөд өөрөөр хэлбэл, үнийн ерөнхий түвшин тогтмол юм. Нийт төлөвлөгдсөн зардлын муруй зүүн дээш шилжсэнээр эдийн засгийн тэнцвэр E* 1 цэгээс E* 4 цэгт шилжих ба тэнцвэрт үйлдвэрлэлийн түвшин Y* 1 Y* 4 болж өснө. Үүнийг дараах графикаар харуулъя  
  • 20. Эсрэг тохиолдолд засгийн газраас зарцуулахаар төлөвлөж буй зардлаа бууруулах нь нийт эрэлт буюу нийт төлөвлөгдсөн зардлыг бууруулж, төлөвлөгдсөн зардлын муруй баруун доош параллелиар шилжинэ. E1 = (Cp+Gp+Ip+NXp)1 E''= ( Cp+G''p+Ip+NXp)'' 
  • 21. Үүний үр дүнд эдийн засгийн тэнцвэр E* 1 цэгээс E* 5 цэгт шилжих бөгөөд тэнцвэрт үйлдвэрлэлийн түвшин Y* 1 Y* 5 болж буурна. Засгийн газрын зардлын эдгээр өөрчлөлтийн хувьд үнийн ерөнхий түвшин тогтмол байгаа гэдгийг анхаарах хэрэгтэй. Нийт төлөвлөгдсөн зардлуудын өөрчлөлт нь тэнцвэрт үйлдвэрлэлийн түвшинд үржүүлэгчийн нөлөөлөлтэй байдаг . 
  • 22. Иймээс засгийн газрын зардал нэг нэгжээр өөрчлөгдөхөд тэнцвэрт үйлдвэрлэлийн түвшин нэгээс илүүгээр өөрчлөгдөнө. Өмнөх хэсгээр нээлттэй эдийн засаг дахь засгийн газрын зардлын үржүүлэгчийг дараах хэлбэрээр тодорхойлсон. 𝑀𝐺 = Δ𝑌 Δ𝐺𝑃 = 1 1 − 𝑀𝑃𝐶
  • 23. Эндээс тэнцвэрт үйлдвэрлэлийн өөрчлөлтийг тодорхойлбол: Дээрх тэгшитгэлээс харвал тухайн эдийн засгийн хувьд ахиу хэрэглэх хандлагаас засгийн газрын зардлын өөрчлөлтөөс тэнцвэрт үйдвэрлэлийн өөрчлөлт их байна. ∆𝑌𝐺 > ∆𝐺𝑃 ∆𝑌𝐺 = 𝑀𝐺 ∆𝐺𝑃 = ∆𝐺𝑃 1 − 𝑀𝑃𝐶
  • 24. Засгийн газрын зардлын жишээ : Засгийн газрын зардлыг 20 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлжээ. МРС= 0,6 гэвэл: 𝑀𝐺 = 1 1−𝑀𝑃𝐶 =1/ (1-0,6) =2,5 (Засгийн зардлыг 1 төгрөгөөр нэмэгдүүлэхэд тэнцвэрт Үйлдвэрлэл 2,5 төгрөгөөр нэмэгдэнэ гэсэн үг юм ) ∆𝑌𝐺 = 𝑀𝐺 ∆𝐺𝑃 = ∆𝐺𝑃 1−𝑀𝑃𝐶 = 20 тэрбум ₮ 1−0,6 = 2.5 * 20 тэрбум₮ = 50 тэрбум ₮ - р нэмэгдэж байна.
  • 25. Засгийн газрын зардлын өөрчлөлтийн нөлөө, тэрбум төгрөгөөр Бодит ДНБ Татвар Татварын дараах орлого Хэрэглээ Хөрөнгө оруулалт Засгийн газрын анхны худалдан авалт Анхны төлөвлөж буй нийт зардал Засгийн газрын зардлын өөрчлөлт Шинэ төлөвлөж буй нийт зардал Ү Т Ү-Т С 1 G C+I+G AG C+I+G+AG а 5.0 0.5 4.5 3.75 1.0 0.5 5.25 0.5 5.75 b 6.0 0.5 5.5 4.50 1.0 0.5 6.00 0.5 6.50 с 7.0 0.5 6.5 5.25 1.0 0.5 6.75 0.5 7.25 d 8.0 0.5 7.5 6.00 1.0 0.5 7.50 0.5 8.00 е 9.0 0.5 8.5 6.75 1.0 0.5 8.25 0.5 8.75
  • 26. Засгийн газрын зардлын өөрчлөлтийн нөлөө
  • 28. Татварын өөрчлөлт / ∆𝐓 / Татварын өөрчлөлт тэнцвэрт үйлдвэрлэлд хэрхэн нөлөөллөхийг авч үзье. Татварын өөрчлөлт нь тэнцвэрт үйлдвэрлэлийн түвшинд хэрэглээгээр дамжин нийт эрэлт буюу нийт төлөвлөгдсөн зардалд шууд бусаар нөлөөлнө. Үүнийг дараах схемээр харуулж болно.
  • 29. ∆T ∆DI ∆𝐶 ∆𝐴𝐷 ∆𝐸 a. ∆𝑇 ↓ ∆DI ↑ ∆𝐶 ↑ ∆𝐴𝐷 ↑ ∆𝐸 ↑ б. ∆𝑇 ↑ ∆𝐷𝐼 ↓ ∆𝐶 ↓ ∆𝐴𝐷 ↓ ∆𝐸 ↓ Татварын өөрчлөлт/∆𝑇 / нь татвар төлсний дараахь орлого буюу хувийн цэвэр орлогыг өөрчилнө./ ∆𝐷𝐼 /            
  • 30. Хувийн цэвэр орлогын/DI/ өөрчлөлт нь хэрэглээ/C/ ба хадгаламжийг /S/ өөрчилнө. C ба S – ын өөрчлөлтийн хэмжээ нь MPC ба MPS - ын хэмжээгээр тодорхойлогдоно. Хэрэглээний өөрчлөлтийг тодорхойлохын тулд татварын өөрчлөлтийг ахиу хэрэглэх хандлагаар үржүүлнэ. / c = MPC/
  • 31. Үүнийг томъёолбол: ∆C = - MPC ∙ ∆𝑻 = - c ∙ ∆𝑻 Татварын орлого нь тэнцвэрт үйлдвэрлэлийн түвшинд үржүүлэгчийн нөлөөлөлтэй байна. Татварын үржүүлэгч нь татвар нэг нэгжээр өөрчлөгдөхөд тэнцвэрт үйлдвэрлэл хичнээн нэгжээр өөрчлөгдөх вэ гэдгийг харуулна.
  • 32. Үүнийг томъёолбол: MT - Татварын үржүүлэгч ∆T - Татварын өөрчлөлт - Тэнцвэрт үйлдвэрлэлийн түвшний өөрчлөлт MT = ΔY ΔT Y 
  • 33. Энд байгаа хасах тэмдэг татварын өөрчлөлт ба үйлдвэрлэлийн түвшний өөрчлөлт хоорондоо эсрэг чиглэлд байдгийг илэрхийлж байгаа юм. Дээрх хоёр томъёог нэгтгэж математикийн зохих хувиргалт хийж үйлдвэрлэлийн түвшний өөрчлөлтийг тодорхойлбол дараах хэлбэртэй болно. MT = −MPC 1 − MPC = − 𝑐 1 − 𝑐
  • 34. ∆𝑌𝑇 = −MPC ∙ ΔT 1−MPC = − 𝑐 ∙ ∆𝑇 1−𝑐 Татвар буурснаар макро эдийн засгийн Кейнсийн тэнцвэр хэрхэн өөрчлөгдөхийг авч үзье. Татвар 𝑇 𝑇𝐼 болж буурсан гэж үзье. 
  • 35.
  • 36. Энэ нь бусад хүчин зүйл тогтмол байхад төлөвлөгдсөн хэрэглээний зардлыг өсгөх бөгөөд үүний үр дүнд нийт төлөвлөгдсөн зардал өсч, төлөвлөгдсөн зардлын ( −𝑐 ∙ ∆𝑇 ) - тай тэнцүү хэмжээгээр зүүн дээш параллелиар шилжинэ. E1 = (Cp+Gp+Ip+NXp)1 E ' =( C'p+Gp+Ip+NXp) ' 
  • 37. Нийт төлөвлөгдсөн зардлын муруй зүүн дээш шилжсэнээр макро эдийн засгийн Кейнсийн тэнцвэр E* 1 цэгээс E* 4 цэгт шилжих ба тэнцвэрт үйлдвэрлэлийн түвшин Y* 1 Y* 4 болж өснө. Эсрэг тохиолдолд татвар өснө гэвэл төлөвлөгдсөн хувийн хэрэглээний зардал буурч, улмаар нийт төлөвлөгдсөн зардал буурна. 
  • 38. Ингэснээр төлөвлөгдсөн зардлын муруй баруун доош параллелиар шилжинэ. E1 = (Cp+Gp+Ip+NXp)1 E '' = ( C''p+Gp+Ip+NXp) '' Макро эдийн засгийн Кейнсийн тэнцвэр E* 1 цэгээс E* 5 цэгт шилжинэ. Энэхүү тэнцвэрийн шилжилтийн дүнд тэнцвэрт үйлдвэрлэлийн түвшин Y* 1 Y* 5 болж буурна  
  • 39. YT = -c T 1 - c -c T -c T YT Y1 *=E1 * Y4 *=E4 * Y5 *=E5 * E5 * E4 * E'=(Cp+Gp+Ip+N Xp)' E"=( Cp+Gp+Ip+N Xp)" Y5 *=E5 * Y4 *=E4 * E1=(Cp+Gp+Ip+N Xp)1 Y=E Y=AS E=AD 45° Y1 *=E1 * E1 *
  • 40. Дээр тодорхойлсноор татварын түвшний өөрчлөлт нь тэнцвэрт үйлдвэрлэлийн түвшинд үржүүлэгчийн нөлөөлөлтэй байна. Татварын үржүүлэгч жишээ: Татварын хэмжээг 20 тэрбум төгрөгөөр бууруулсан.
  • 41. МРС = 0,6 байна гэж бодъё. Энэ нь татвар төлсний дараах орлогын өсөлтийн 60% нь хэрэглээнд, 40% нь хадгаламжинд очдог гэсэн үг юм. = - 0,6/ (1 - 0,6)= - 1,5 MT = −MPC 1 − MPC = − 𝑐 1 − 𝑐
  • 42. Татварын хэмжээг 1 төгрөгөөр бууруулахад тэнцвэрт үйлдвэрлэлийн хэмжээ 1,5 төгрөгөөр нэмэгдэнэ гэсэн үг юм. Татварын хэмжээг 20 тэрбум төгрөгөөр бууруулахад тэнцвэрт үйлдвэрлэлийн түвшин 30 тэрбум төгрөгөөр нэмэгдэж байна. ∆𝑌𝑇 = −MPC ∙ ΔT 1−MPC = − 𝑐 ∙ ∆𝑇 1−𝑐 = 0.6 ∗20 1−0.6 = 30 тэрбум ₮
  • 43. Төсвийн орлого талаас авч үзвэл татварын хуулинд төлөх ёстой татварын хэмжээг төгрөгөөр биш ихэвчлэн хувиар тогтоосон байдаг. Тиймээс төлж буй татварын хэмжээ татварын хувь болон орлогын хэмжээнээс хамаарна. Гэтэл орлогын хэмжээ бодит ДНБ-тэй шууд хамааралтай учраас бид татварын хэмжээг бодит ДНБ- ээс хамаарна гэж хэлж болно.
  • 44. Дундаж татварын түвшин = Нийт татварын хэмжээ Нийт орлого (ДНБ) Харин татварын ахиу түвшин нь орлогын нэмэгдэл нэг төгрөгөөс хичнээн хувийг татварт төлж байгааг харуулах ба дараах байдлаар тодорхойлогдоно. Ахиу татварын түвшин = Татварын хэмжээний өөрчлөлт Орлогын өөрчлөлт (ДНБ−ий өөрчлөлт)
  • 45. Үүнийг цаашид судлахад бидэнд дундаж татварын түвшин болон татварын ахиу түвшний тухай ойлголт хэрэг болно. Дундаж татварын түвшинг дараах байдлаар тодорхойлох ба энэ нь эдийн засагт бий болсон орлогын хичнээн хувь татварын орлого байдлаар төсөвт төвлөрч байгааг харуулах ба дараах байдлаар тооцоолно.
  • 46. Сангийн бодлого нь тэнцвэрт үйлдвэрлэлийг өсгөх нөлөөлөлтэй бол сангийн тэлэх бодлого, харин тэнцвэрт үйлдвэрлэлийг бууруулах нөлөөлтэй бол сангийн хумих бодлого гэж нэрлэнэ. Иймээс засгийн газрын зардлыг өсгөх/𝐺 ↑/ эсвэл татварыг/𝑇 ↓/ бууруулж байгаа тохиолдолд сангийн тэлэх бодлого, засгийн газрын зардлыг бууруулах /𝐺 ↓/ эсвэл татварыг /𝑇 ↑/ нэмэгдүүлэх нь сангийн хумих бодлого болно.
  • 47.
  • 48.
  • 49. Эдийн засаг уналттай байгаа бол сангийн тэлэх бодлогыг ,харин өндөр инфляцитай байгаа бол сангийн хумих бодлогыг хэрэгжүүлсэн нь илүү үр дүнтэй байдаг. 4.Сангийн бодлогын арга хэрэгслийн хослолууд Сангийн бодлогын арга хэрэгслүүдийг дан дангаар авч хэрэгжүүлэх, эсвэл хослуулан авч хэрэгжүүлэхээс хамааран тэнцвэрт үйлдвэрлэлд үзүүлж буй нөлөөлөл нь ялгаатай байдаг.
  • 50. Өмнөх хэсэгт сангийн бодлогын арга хэрэгслүүдийг дан дангаар авч хэрэгжүүлж байх тохиолдолд макро эдийн засгийн тэнцвэрт хэрхэн нөлөөлөх талаар тодорхой авч үзсэн. Тухайлбал, бусад хүчин зүйл тогтмол байхад төлөвлөгдсөн засгийн газрын зардлыг нэмэгдүүлснээр нийт эрэлт буюу нийт төлөвлөгдсөн зардал өсч тэнцвэрт үйлдвэрлэлийн түвшин өсдөг.
  • 51. Засгийн газар зардлынхаа өсөлтийг ямар эх үүсвэрээр санхүүжүүлэх вэ? гэсэн асуултанд хариулах шаардлага бий болдог. Улсын төсөв нь сангийн бодлогыг оновчтой хэрэгжүүлэх нэг нөхцөл нь болдог. Макро эдийн засгийн дэд зорилтуудын нэг нь төсвийн алдагдлын дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувийн жинг тодорхой түвшинд барьж байх асуудал байдаг.
  • 52. Энэхүү асуудлыг шийдэх нэг хувилбар нь сангийн бодлогын арга хэрэгслүүдийг хослуулан авч хэрэгжүүлэх явдал юм. Сангийн бодлогын арга хэрэгслүүдийг хослуулан авч хэрэгжүүлэх дараах үндсэн хоёр тохиолдол байна. 1. Зэрэгцүүлэн авч хэрэгжүүлэх 2. Угсруулан авч хэрэгжүүлэх
  • 53. Зэрэгцүүлэн авч хэрэгжүүлэх. Сангийн бодлогын арга хэрэгслүүдийг хослуулахдаа нэгэн зэрэг өөрчлөх эсвэл угсарч өөрчлөхөөс хамаарч тэнцвэрт үйлдвэрлэлд нөлөөлөх нөлөөлөл нь өөр өөр байдаг. Энэ тохиолдолд засгийн газрын зардал болон татварыг нэгэн зэрэг өөрчилснөөр тэнцвэрт үйлдвэрлэл хэрхэн өөрчлөгдөх вэ? гэдгийг авч үзнэ
  • 54. Татварын өөрчлөлтийн сангийн бодлогын арга хэрэгслүүдийг зэрэгцүүлэн авч хэрэгжүүлэх дараах тохиолдол байнa. Үүнд: 1. ∆G ↑ , ∆T ↑ 2. ∆G ↓, ∆T ↓ 3. ∆𝑇 ↑, ∆𝐺 ↑ 4. ∆𝑇 ↓, ∆𝐺 ↓ 5. ∆𝐺 ↑, ∆𝑇 ↓ 6. ∆𝐺 ↓, ∆𝑇 ↑ 7. ∆𝑇 ↑, ∆𝐺 ↓ 8. ∆𝑇 ↓, ∆𝐺 ↑
  • 55. Угсруулан авч хэрэгжүүлэх. Энэ тохиолдолд сангийн бодлогын арга хэрэгслүүдээс аль нэгийг эхэлж өөрчлөх ба үүний дараа нөгөөг нь угсруулан өөрчилснөөр тэнцвэрт үйлдвэрлэлийн түвшинд хэрхэн нөлөөлөх вэ? гэдгийг судална
  • 56. Үүнд: 1. ∆G ↑ , ∆T ↑ 2. ∆G ↓, ∆T ↓ 3. ∆𝑇 ↑, ∆𝐺 ↑ 4. ∆𝑇 ↓, ∆𝐺 ↓ 5. ∆𝐺 ↑, ∆𝑇 ↓ 6. ∆𝐺 ↓, ∆𝑇 ↑ 7. ∆𝑇 ↑, ∆𝐺 ↓ 8. ∆𝑇 ↓, ∆𝐺 ↑
  • 57. 5.Сангийн бодлогын хязгаарлалтууд Сангийн тэлэх бодлогыг хямралын үед богино хугацаанд бодит ДНБ-ийг нэмэгдүүлэх, ажилгүйдлийг бууруулахад ашиглаж болно гэж үздэг. Мөн эдийн засаг хэт халалтын үед байгаа бол сангийн хумих бодлогоор бодит ДНБ-ийг бууруулах, цаашлаад инфляцийн түвшинг хянахад ашиглаж болох юм. Гэвч сангийн бодлогын хэрэглээ дараах хоёр хүчин зүйлээс хамаараад хязгаарлагдмал байдаг.
  • 58. Нэгдүгээрт, хууль эрх зүйн үйл явц их удаан байдаг нь сангийн бодлогыг шаардлагатай цаг үед явуулахад бэрхшээлтэй болгодог. Эдийн засагт сангийн тэлэх бодлого яг одоо хэрэгцээтэй байгаа хэдий ч засгийн газар, улсын их хуралд энэхүү бодлогын талаар шийдвэр гаргахад нилээд цаг хугацаа шаардагддаг. Гэтэл шийдвэр гарсны дараа эдийн засагт өөр төрлийн сангийн бодлого шаардлагатай болсон байх нь бий.
  • 59. Хоёрдугаарт, бодит ДНБ потенциал ДНБ-ээс их байна уу, бага байна уу гэдгийг тодорхойлоход бэрхшээлтэй байдаг. Нийт эрэлтийг өөрчлөх нь бодит ДНБ-ийг потенциал ДНБ-ээс холдуулчихаж болно, эсвэл нийт нийлүүлэлтийн өөрчлөлт бодит ДНБ ба потенциал ДНБ-ийг өөрчилчихөж болно. Энэ бол ноцтой хязгаарлалт. Учир нь сангийн бодлого урт хугацаанд бодит ДНБ-д нөлөөгүй, харин үнийн түвшинг өсгөдөг билээ.
  • 60. 6.Сангийн бодлого ба нийт нийлүүлэлт Нийлүүлэлтийн талын эдийн засагчид татварын өөрчлөлт нь нийт нийлүүлэлтийг өөрчилдөг гэж үздэг. Сангийн бодлого ба потенциал ДНБ Потенциал ДНБ-ий хэмжээ бүрэн ажил эрхлэлттэй үеийн хөдөлмөрийн хэмжээ, капиталын хэмжээ, ба технологийн түвшнээс хамаардаг. Татвар эдгээр гурван хүчин зүйлд бүгдэд нь нөлөөлж чадна. Бид орлогын татварыг голлон авч үзье.
  • 61. Хувь хүмүүсийн хөдөлмөрлөөд болон хадгаламжаас олж буй орлогод татвар ноогдуулснаар засгийн газар хүмүүсийг ажиллах болон хадгаламж хийх сонирхлыг бууруулна. Ингэснээр хөдөлмөрийн хэмжээ буурах ба потенциал ДНБ бага болно. Түүнчлэн орлогын татвар нь шинэ технологи хөгжүүлэх сонирхлыг сулруулна. Тиймээс технологийн дэвшил удаашрах ба потенциал ДНБ-ий өсөлт мөн удаашрана.
  • 62. Одоо орлогын татварын хөдөлмөрийн хэмжээ болон капиталын хэмжээнд үзүүлэх нөлөөг авч үзье. Орлогын татварын нийлүүлэлтийн талын нөлөө
  • 63. Потенциал ДНБ ба урт хугацааны нийт нийлүүлэлт. Орлогын татвар тэнцвэрт хөдөлмөр ба капиталын хэмжээг бууруулж байгаа учраас потенциал ДНБ мөн буурна. Гэтэл потенциал ДНБ нь урт хугацааний нийт нийлүүлэлтийг тодорхойлдог билээ. Тиймээс орлогын татвар нь урт хугацааны нийт нийлүүлэлтийн муруйг зүүн тийш шилжүүлдэг байна.