SlideShare a Scribd company logo
ХЭРЭГЛЭЭ
1. Джон Мейнард Кейнс ба хэрэглээний функц
2. Ирвинг Фишер ба хугацаа хоорондын сонголт
3. Франко Модилъяни ба амьдралын мөчлөгийн
таамаглал
4. Милтон Фридман ба тогтмол орлогын таамаглал
1. Джон Мейнард Кейнс ба хэрэглээний функц
Хэрэглээний шинжилгээг бид Джон Мейнард
Кейнсийн 1936 онд хэвлэгдсэн Ажил эрхлэлт, зээлийн
хүү ба мөнгөний ерөнхий онол бүтээлээс эхлэн үзье.
Кейнсийн эдийн засгийн хэлбэлзлийн онолын
үндсийг хэрэглээний функц тавьсан агаад тэр үеэс
эхлэн макро эдийн засгийн шинжилгээнд энэ функци
нь голлох байр суурьтай байгаа юм.
Кейнсийн таавар.
Эдүгээ хэрэглээг судлагч эдийн засагчид мэдээ
баримтыг задлан шинжлэх ээдрээтэй нарийн аргачлал
ашигладаг билээ.
Тэд компъютерийн тусламжтайгаар өрхийн төсвийн
судалгааны үед цуглуулсан тодорхой тоо мэдээнд
үндэслэн задлан шинжилсээр байна.
ДЖ.Кейнс 30-аад онд ажиллаж байсан болохоор
түүнд тийм их мэдээлэл, компъютерийн аль аль нь
байгаагүй билээ.
Статистикийн тоо мэдээ, баримт олж авахын оронд
өөрийн туршлага, авъяаст тулгуурлан хэрэглээний
функцийн хэлбэр ямар байхыг дэвшүүлэн тавьжээ.
Нэгдүгээрт, Энэ нь юунаас чухал юм. Кейнс ахиу
хэрэглэх хандлагын MPC буюу нэмэгдэж буй орлогын
нэгж тутамд хэрэглээний эзлэх хувь тэг ба нэгийн
хооронд байдаг гэж үзсэн байна.
Кейнс “бид таамаглал төсөөллөөрөө төдийгүй,
бүрэн итгэж болох сэтгэхүйн үндсэн хууль нь...хүмүүс
ер нь орлого өсөхийн хэрээр хэрэглээгээ нэмэгдүүлж,
тэгэхдээ орлогынхоо өсөлттэй адилгүй хэмжээгээр
нэмэгдүүлэх хандлагатай байдагт оршино” хэмээн
тогтоосон юм.
Ахиу хэрэглэх хандлага нь маш өргөн дэлгэр
болсон үзэгдэл болох ажилгүйдэлтэй тэмцэх эдийн
засгийн бодлогыг боловсруулахад нь Кейнсд нэн
чухал үүрэг гүйцэтгэжээ.
Засгийн газрын зардлын буюу татварын
мультипликатороор (үржүүлэгчээр) дамжиж сангийн
бодлого эдийн засагт нөлөөлөх боломж нь орлого ба
хэрэглээний харилцан хамаарлаас шалтгаална
Хоёрдугаарт, Дундаж хэрэглэх хандлага нь АРС гэж
нэрлэгддэг хэрэглээг орлогод харьцуулсан харьцаа
орлого нь өсөхийн хэрээр багасдаг гэсэн батлагдаагүй
үнэнг Кейнс анх гаргаж хэлсэн байна.
Тэрээр хадгаламж бол хэт тансаг, хээнцэр байдал
мөн.
Иймээс чинээлэг баян гэр бүл ядуустай
харьцуулбал, орлогынхоо ихэнхийг хадгаламж
болгодог гэж үзжээ. Дундаж хэрэглэх хандлагыг
багасгах нь чухал гэсэн үүсгэл санаа Кейнсийн
шинжилгээнд тийм чухал түлхүүр болоогүйч гэсэн
түүний түрүү үеийн онолын гол цөм болж байсан юм.
Гуравдугаарт, Кейнс орлого нь хэрэглээг тодорхойлогч
үндсэн хүчин зүйл гэж үзээд зээлийн хүүгийн норм
тийм ч чухал үүрэгтэй биш гэж байв.
Энэ таавар нь зээлийн хүүгийн ихээхэн өндөр норм
хадгаламжийг урамшуулаад хэрэглээг хохироодог
хэмээн үздэг эдийн засагчдын сонгодог чиглэл болон
түүний өмнөх онолчдын итгэл үнэмшилтэй эрс
зөрчилдөн ялгагддаг юм.
Кейнс зөвхөн эдийн засгийн онолд л зээлийн
хүүгийн норм хэрэглээнд нөлөөлж болно гэж
зөвшөөрч байлаа.
Тэрбээр өмнөх туршлагадаа тулгуурлан миний
бодож буй гол дүгнэлт гэвэл: Богино хугацааны
тухайд орлогын тухайн түвшинд хувь хүмүүс тус
бүрийн хэрэглээнд зээлийн хүүгийн нормын үзүүлэх
нөлөөллийг хоёрдугаар зэргийн бөгөөд харьцангуй
бага байдаг гэж үзэхэд оршино гэж бичсэн байна.
Дээр дурьдсан гурван таамаглалын үндсэн дээр
Кейнсийн хэрэглээний функци доорхи маягаар
бичигддэг юм:
C = ത
𝐂 + cY, ത
𝐂 > 0, 0 < c <1,
C - Хэрэглээ, Y- мэдэж зарцуулах орлого, ത
C -
автономи хэрэглээ гэж нэрлэгддэг тогтмол хэрэглээ, с-
ахиу хэрэглэх хандлагыг тус тус тэмдэглэсэн болно.
Кейнсийн хэрэглээний функц
Хэрэглээний энэхүү функц Кейнсийн тэмдэглэсэн
бүх гурван шинжийг агуулж байна.
Нэгдүгээрт, ахиу хэрэглэх хандлага нь 0 ба 1-ийн
хооронд байна.
Хоёрдугаарт, орлого өсөх тусам дундаж хэрэглэх
хандлага буурч байна.
Дундаж хэрэглэх хандлага нь: APC= C/Y = ത
𝐂 /Y + с -
тэй тэнцүү байна. Ү- өсөх тусам ത
𝐂/Y багасдаг.
Үүнчлэн дундаж хэрэглэх хандлага C/Y ч буурдаг.
(Дундаж хэрэглэх хандлага С/Y тэй тэнцүү болохоор
тэр нь тэнхлэгийн эхнээс татагдсан шугам
хэрэглээний функцийн шугаман дээрх цэг хүртэл
налсан өнцөгтэй таарч байна. Орлого өсөхийн
хэрээр АРС багасдагийг дээрх зургаас харж болно.)
Гуравдугаарт, хэрэглээ нь тухайн орлогын
хэмжээгээр тодорхойлогддог.
Яагаад гэвэл зээлийн хүүгийн норм хэрэглээний
функцийн тэгшитгэлд хэрэглээг тодорхойлогч болон
оролцохгүй байгаа билээ.
Хэрэглээний оньсого
Өрхийн төсвийн болон богино хугацааны тоо
баримтын судалгаа нь хэрэглээ ба орлогын хоорондох
харьцаа Кейнсийн тааварт нийцэж байдгийг
харуулжээ.
Гэтэл урт хугацааны үеийн шинжилгээ нь дундаж
хэрэглэх хандлага орлогын өөрчлөлттэй хамт тууштай
өөрчлөгдөөгүйг харуулжээ. Энэ холбоог хэрэглээний
урт хугацааны функц гэж нэрлэжээ.
Хэрэглээний богино хугацааны функцид дундаж
хэрэглэх хандлага буурах хандлагатай байдаг. Харин
хэрэглээний урт хугацааны функцид дундаж хэрэглэх
хандлага тогтмол утгатай байдаг.
2. Ирвинг Фишер ба хугацаа хоорондын сонголт
Хүмүүс орлогынхоо ямар хэсгийг ашиглах ямар
хэсгийг хадгалахыг шийдэхдээ өнөөдрийнхөө
сонирхолыг ирээдүйнхтэйгээ харьцуулахад хүрдэг
юм.
Өнөөдөр нь хэдий чинээ их хэрэглэвэл маргааш нь
төдий чинээ бага хэрэглэх болно.
Өнөөгийн ба ирээдүй алиныг нь сонгохдоо гэр
бүлийн хувьд ирээдүйд болох орлогоо угтуулан
тооцоолох ёстой, бас ирээдүйд олох шинэ орлогоороо
худалдан авах бараа ба үйлчилгээгээ үнэлэх
шаардлагатай.
Хэрэглэгчдийн хувьд ирээдүйд зохистой хэмээн
хугацааны сонголт хийх өөрөөр хэлбэл, цаг хугацааны
янз бүрийн үеийг анхааралдаа авах талаар шинжилгээ
хийхэд нь эдийн засагчдад тусалдаг загварыг эдийн
засагч Ирвинг Фишер боловсруулсан байна.
Фишерийн загвар нь хэрэглэгчдийн тулгардаг
хязгаарлалтуудыг ч тэд хэрэглээ ба хадгаламжийн
алиныг нь чухалчлан сонгох вэ гэдгийг харуулдаг юм.
Бараг бүх хүн хэрэглэж буй бараа, үйлчилгээг
чанаржуулах болон аривжуулахыг чухалчлах билээ.
Гоё ганган хувцаслах, тансаг зоогийн газар орох,
сонирхолтой кино олныг үзэхийг хичээдэг.
Хүмүүс хүссэнээсээ хомс хэрэглэдгийг шалтгаан нь
тэдний хэрэглээ орлогоороо хязгаарлагддагт оршино.
Өөрөө хэлбэл, хэрэглэгчид орлогынхоо хичнээнийг
нь өнөөдөр хэрэглэж хичнээнийг нь маргааш
хэрэглэхээ бодолцоход хүргэдэг.
Хүмүүс хэрэглээнийхээ хэмжээг хэрхэн сонгож буйг
мэдэхийн тулд энэхүү хязгаарлалтыг тогтож авч үзэх
шаардлагатай юм.
Хялбаршуулахын тулд цаг хугацааны хоёр үеийн
хооронд амьдардаг хэрэглэгчийн өмнө тавигдаж буй
асуудлыг авч үзье.
Эхнийх нь хэрэглэгчийн идэр залуу үе, хоёр дахь нь
түүний өтөлсөн үе гэж үзье.
Эхний үед нь хэрэглэгч Ү1 орлоготой ба хэрэглээ нь
С1, хоёр дахь үед нь Ү2 орлоготой ба хэрэглээ нь С2
байсан гэе.
Хэрэглэгч хөрөнгө мөнгө зээлдэх гэсэн эсвэл
хадгалах боломжтой тул авч үзэж буй үе тус бүрт
хэрэглээ нь тухайн үеийн орлогын хэмжээнээс их
юмуу бага байж болох билээ.
Эдгээр үе тус бүрт хэрэглэгчийн орлого нь
хэрэглээний түвшинг яаж хязгаарладгийг авч үзье.
Эхний үед хадгаламж нь хэрэглээг хасаад үлдсэн
орлоготой тэнцүү байхыг доорхи илэрхийллээр
тэмдэглэе: S = Ү1 - С1 , Энд S хадгаламжийг
харуулна.
Хоёр дахь үед хэрэглээ нь хадгаламж, түүний зээлийн
хүүгийн нийлбэр дээр хоёр дахь үеийн орлогыг
нэмсэнтэй тэнцүү байна.
С2= (1+r)S +Ү2, Энд r нь зээлийн хүүгийн бодит
нормыг илэрхийлнэ.
Гурав дах үе байхгүй хэмээн үзэж буй тул хоёр
дахь үед хэрэглэгч хадгаламж хийхгүй.
S хувьсагч мөнгөн хөрөнгийн хадгаламж, зээл
хоёрын аль аль нь болдог юм.
Хэрэв хэрэглээ нэгдүгээр үед орлогоосоо бага байсан
гэвэл хэрэглэгч хадгаламж хийж, S > 0 байна.
Тэгвэл нэгдүгээр үед хэрэглээ орлогоосоо их байсан
бол хэрэглэгч мөнгө зээлж, S < 0 байна.
Хэрэглэгчийн төсвийн хязгаарлалтыг гаргахын тулд
дээрх хоёр тэгшитгэлийг нэгтгэе.
Хоёр дах тэгшитгэл дэх S-ийг нэг дэх тэгшитгэлээр
орлуулъя.
Тэгвэл: С2 = (1 + r)(Ү1 - С1) + Ү2, тэгшитгэлийн учрыг
хялбар олохын тулд түүнийг хувиргах шаардлагатай.
Тэгшитгэлийн баруун талаас (1+r) С1 -ийг зүүн талд
шилжүүлж хэрэглээний бүх үзүүлэлтийг нэг дор
хамтатгая. Тэгвэл: С1(1+r) + С2 = (1+r)Ү1 + Ү2 болно.
Одоо тэгшитгэлийн хоёр талыг (1+r)-т хуваая,
тэгвэл: С1 + [С2 /(1+r)] = Ү1 + [Ү2 /(1+r)].
Энэ тэгшитгэл хоёр үе дэх хэрэглээг эдгээр үеийн
орлоготой харьцуулж байгаа юм.
Энэ хэрэглэгчийн хугацаа хоорондын төсвийн
хязгаарлалтыг илэрхийлдэг стандарт арга мөн
Хугацаа хоорондын төсвийн хязгаарлалт хангалттай
тайлбарлагдаж байгаа юм.
Хэрэв зээлийн хүүгийн нормыг тэг гэвэл хоёр үе дэхь
нийт хэрэглээ эдгээр үе дэх орлогын дүнтэй тэнцүү
байдгийг төсвийн хязгаарлалт харуулдаг юм.
Зээлийн хүүгийн норм тэгээс их байдаг үеийн
тохиолдолд ирээдүйн хэрэглээ ба орлогыг 1+ r –ээр
буцааж тооцоолно.
Үүнийг дисконтчиллал гэдэг. Доорх зураг дээр
хэрэглэгчийн төсвийн хязгаарлалтыг харуулав.
Хэрэглэгчийн төсвийн хязгаарлалт
А цэгт нэгдүгээр үеийн хэрэглээ Ү1 , харин 2-р үеийн
хэрэглээ нь Ү2 байна.
Иймд эдгээр үеийн хооронд хөрөнгийн хадгаламж,
зээлийн аль аль нь байхгүй юм.
В цэгт хэрэглэгч 1-р үед юу ч хэрэглэхгүй ба
орлогоо цөмийг нь хадгаламж болгоно. Иймээс 2-р
үе дэх хэрэглээ [(1+r) Ү1 ] + Ү2 -тэй тэнцүү байна.
С цэгт хэрэглэгч 2-р үед юу ч хэрэглэхгүй байхаар
төлөвлөөд 2-р үеийнхээ хамгийн дээд хэмжээний
орлоготой тэнцэхүйц хэмжээний хөрөнгийг зээлж
авна.
Иймд 1-р үеийн хэрэглээ Ү1 + [Ү2 /(1+r)]-тэй тэнцүү
байна.
Энэ нь нэгдүгээр ба хоёрдугаар үеүүдэд
хэрэглэгчийн сонголт хийх боломжийн хослолын
зөвхөн гурван тохиолдол гэдэг нь ойлгомжтой билээ.
Яагаал гэвэл хэрэглэгч В-ээс С хүртэл хэрчмийн аль ч
цэгт сонголт хийж болно
Хэрэглэгчийн сонголт.
Дээр дурьдсан хоёр үед хэрэглээний хувьд сонголтыг
яаж хийхийг ялгаагүйн муруйн тусламжтайгаар
илэрхийлж болно.
Ялгаагүйн муруй бол хэрэглэгчийн хувьд ханамж нь
адил хэрэглээний хувилбаруудыг харуулдаг юм. Зураг
дээр байж болох хоёр тохиолдлын ялгаагүйн муруйг
харуулав.
Хэрэглэгчийн сонголт
Нэгдүгээр үе дэх хэрэглээ С1
I1
2-р
дугаар
үе
дэх
хэрэглээ
I2
Z
Y
X
W
W, X болон Y-ийн ямар хослолыг сонгох нь
хэрэглэгчийн хувьд ялгаагүй юм.
Ялгаагүй муруйн аль ч цэг дэх налалт нь 1-р үеийн
хэрэглээг 2-р үе дэх хэрэглээгээр орлуулж буйг
харуулж байгаа юм. Үүнийг орлуулалтын ахиу норм
гэнэ.
Тэр нь 1-р үеийн хэрэглээний нэг нэгжийг 2-р үе дэх
хэрэглээгээр ямар харьцаатай орлуулахад хэрэглэгч
бэлэн байгааг харуулна.
Хэрэглэгч багаас их хэрэглэхийг эрхэмлэдэг болохоор
илүү дээр байгаа ялгаагүйн муруйг доорхиос нь
эрхэмлэн сонгодог.
Зураг дээр I2 муруй дээрх цэгүүдийг I1 муруй дээрх
цэгүүдээс илүүд үзэж сонгоно.
Ялгаагүйн муруйн тийм багц нь хэрэглэгчийн
сонголтын зэрэглэлийг бүрэн тусгадаг. Иймээс Z
цэгийг чухалчлан сонгоно.
Яагаад гэвэл Z цэг хоёр үед хоёуланд нь бусдаас их
хэрэглээг бий болгож байгаа юм
Оновчлол(оптимизаци).
Хэрэглэгчийн төсвийн хязгаарлалт болон
хэрэглэгчийн сонголтыг авч үзсэний үндсэн дээр
хэрэглээний оновчтой хувилбарыг сонгох зорилтыг
шийдвэрлэж болно.
Хэрэглэгч эцсийн эцэст хоёр өөр үе дэх хэрэглээний
боломжийн хослолуудаас аль оновчтойг нь сонгох
сонирхолтой байдаг бөгөөд энэ нь графикт хамгийн
дээд талд байгаа ялгаагүйн муруйтай тохирч байдаг
юм.
Гэтэл төсвийн шулуун хэрэглэгчийн мэдлийн бүх
хөрөнгийг тусгадаг тул хэрэглэгч эцсийн дүндээ
төсвийн хязгаарлалтыг шулуун дээр буюу доор байх
ёстой байдаг.
Хамгийн дээд талын ялгаагүйн муруйд хэрэглэгч хүрч
чадах авч тэр нь төсвийн хязгаарлалтын шулууны
гадна байрласан байна.
Төсвийн хязгаарын шулуун шүргэж буй хамгийн дээд
талын ялгаагүйн муруйг сонговол оновчтой сонголт
мөн.
Шүргэлтийн энэ цэгт төсвийн тухайн хязгаарлалтын
хувьд 1-р болон 2-р үеүд дэх хэрэглээний хамгийн
оновчтой хослол байна.
Хэрэглэгчийн сонголт
Нэгдүгээр үе дэх хэрэглээ С1
I1
2-р
дугаар
үе
дэх
хэрэглээ
I2
О
Оновчтой цэгт ялгаагүйн муруйн налалт төсвийн
хязгаарын шулууны налалттай яг давхцдаг.
Энэ бол ялгаагүйн муруй нь төсвийн хязгаарлалтын
шулуунд шүргэгч болдог гэсэн үг юм.
Ялгаагүйн муруйн налалт орлуулалтын ахиу нормыг
илэрхийлдэг ба Төсвийн хязгаарын шулууны налалт
нь нэг дээр зээлийн хүүгийн бодит нормын утгыг
нэмсэнтэй тэнцүү байдаг.
Үүний дүнд 0 цэгт MRS=1+r байна.
Орлогын өөрчлөлт хэрэглээнд хэрхэн нөлөөлөх нь.
Хэрэглэгчид хэрэглээнийхээ талаарх шийдвэрийг
хэрхэн гаргадаг нь тодорхой болсон цагт тэд орлогоо
нэмэгдэхэд ямар мэдрэмж үйлдэлтэй болдгийг авч
үзэх бололцоотой болдог юм.
Орлого өсөхөд төсвийн хязгаарлалтын шугамыг
баруун тийш шилжүүлнэ.
Нэн дээд талд байгаа төсвийн хязгаарлалтын шугам
1-р ба 2-р үед хэрэглээний илүү оновчтой хослолыг
сонгох боломжийг хэрэглэгчид олгодог юм.
Орлого өсөх нь
Зээлийн хүүгийн нормын өсөлт.
Зээлийн хүүгийн нормын өсөлт нь координатын Y1, Y2
цэгээр төсвийн хязгаарлалтын шулууныг эргүүлнэ.
Зээлийн хүүгийн илүү өндөр норм нь эхний үе дэх
хэрэглээг бууруулж, 2 дахь үед түүнийг өсгөдөг байна.
Зээлийн хүүгийн норм өсөхөд нэг хэсэгтээ эхний үе
дэх хэрэглээтэй харьцуулахад хоёр дугаар үе дэх хэрэглээ
нь хямд байна. Учир нь хадгаламжийн бодит зээлийн хүү
өндөр байдаг тул хэрэглэгч 1-р үе дэх хэрэглээний зарим
нэгээс татгалзан 2-р үед хэрэглээний нэмэгдэл нэгжийг
олж авахыг эрмэлзэнэ.
Зээлийн хүүгийн нормын өсөлт
Нэгдүгээр үе дэх хэрэглээ С1
I1
2-р
дугаар
үе
дэх
хэрэглээ
I2
Хэрэглэгчийн
төсвийн
хязгаарлалт
төсвийн шинэ
хязгаарлалт
Ү2
∆С2
Ү1
∆С2
3.Франко Модилъяни ба амьдралын мөчлөгийн
таамаглал
Хүний амьдралын туршид орлогын хэмжээ хэлбэлздэг
олон тооны шалтгаанаас хамгийн чухал нь тэтгэвэрт
гарах явдал юм.
Хүмүүсийн олонхи нь 65 нас хүрмэгц, тэр цагт
орлогоо эрс багасна гэдэгт эргэлздэггүй авч хэрэглээгээ
эрс бууруулахыг хэн ч хүсдэггүйгээ бодож цааш нь
хадгалдаг байна.
Хадгалах эрмэлзлэлийг төрүүлдэг энэ түлхэц
хэрэглээний функцид яаж нөлөөлдгийг авч үзье.
Цаашдаа Т жил амьдарна гэж тооцоолж буй хэн
нэгэн хэрэглэгч W хэмжээний баялагтай (хөрөнгө)
бөгөөд R жилийн дараа тэтгэвэрт гарах хүртлээ Y
хэмжээний орлоготой байна гэж бодъё.
Хэрэв энэ хэрэглэгч амьдралынхаа туршид
хэрэглээнийхээ хэмжээг тогтвортой байлгая гэж
хүсэж байгаа бол хэрэглээнийхээ хэмжээг ямар
түвшинд байлгахаар сонгох учиртай вэ?
Хэрэглэгчийн хувьд амьдралынхаа туршид олж
авсан баялгийн нөөц нь бүр анхны баялаг W ба R*Y
гэсэн орлогоос бүрдэнэ.
Хэрэглэгч амьдралынхаа туршид бий болгон
эзэмшсэн баялгаа үлдэж буй хугацаа Т жилд жил
жилээр хувиарлаж болох юм.
Энд хэрэглэгч бүхий л амьдралынхаа туршид
хэрэглээнийхээ хэмжээг сааруулахгүйгээр тогтвортой
байлгахыг хүсэж байна гэе.
Иймээс W+RY нь Т хугацаанд жигд хувиарлагдаж
жил бүрийн хэрэглээ нь: C = (W + RY)/T байна.
Хэрэглээний функц нь түүний хувьд доорхи янзаар
илэрхийлэгдэж болно: C=(1/T)W + (R/T)Y
Жишээ нь хэрэглэгч 50 жил амьдарна, түүнийнхээ
30 жилд нь ажиллана гэж бодвол Т= 50, харин R=30
байх хэрэглээний функц нь: C= 0,02W + 0,6Y гэж
дүрслэгдэнэ.
Энэ тэгшитгэл хэрэглээ нь орлогын хэмжээ болон
анхны баялгийн хэмжээний аль алинаас
шалтгаалдгийг харуулж байна.
Энд жил тутам олж буй нэг долларын 60 цент нь,
харин анхны баялгийн доллар тутмаас 2 цент нь жил
бүр хэрэглээг нэмэгдүүлнэ гэдгийг харуулж байгаа
юм.
Хэрэв эдийн засгийн харилцаанд оролцогч бүр
хэрэглээгээ ийм маягаар зохицуулдаг бол хэрэглээний
нийт функц хүн тус бүрийнхтэй ижил байна.
Тухайлбал, нийт хэрэглээ баялаг болон орлогын аль
алинаас хамаарна.
Өөрөөр хэлбэл, эдийн засгийн хэрэглээний функц
доорх янзаар илэрхийлэгдэнэ.
C = αW + βY, энд α - хуримтлагдсан баялгийг ахиу
хэрэглэх хандлага, харин β - орлогоос ахиу хэрэглэх
хандлагыг тусгана.
Хүн бүрийн баялгийн хэмжээ жилийн орлоготой яв
цав харьцаатай өөрчлөгддөггүй болохоор хэрэглэгч тус
бүрийн талаарх буюу богино хугацаанд холбогдох тоо
мэдээг шинжлэхэд тухайн орлогын хэмжээ их байвал
дундаж хэрэглэх хандлага бага байх ёстой.
Гэвч урт хугацааны үед баялаг болон орлогын
өсөлтийн хооронд W/Y гэсэн харьцаа тогтмол,
ингэхлээр дундаж хэрэглэх хандлага ч тогтмол гэж
үзсэн тийм холбоо байдаг юм.
Үүнийг бас өөр байдлаар харуулахын тулд цаг
хугацаа улиран өнгөрөх тусам хэрэглээний функц
ямар янзаар өөрчлөгддөгийг авч үзье.
Баялгийн тухайн хэмжээ бүрт амьдралын
мөчлөгийн хэрэглээний функц Кейнсийн санал
болгосон функцитай давхцан дүйдгийг доорх зураг
дээр харуулсан болно.
Гэвч энэ функц баялгийн хэмжээ тогтмол байдаг
богино хугацаанд л ийм байна.
Амьдралын мөчлөгийн загвар дахь хэрэглээний функц
Орлого Y
Y
Хэрэглээ
Y
αW
β
Энэ функц нь орлого болон тухайн агшинд
хуримтлуулсан баялгийн аль алинаас хэрэглээ
хамаардгийг харуулдаг.
Өөрөөр хэлбэл, хэрэглээний функцийн байршил
баялгийн түвшингээс хамаарна. Урт хугацааны үед бол
баялаг өсөхийн хэрээр хэрэглээний функц дээш
шилжинэ.
Энэ шилжилтийн улмаас орлого өсөхийн хэрээр
дундаж хэрэглэх хандлага буурдаггүй юм. Ийнхүү
Модильянийн хэрэглээний судалгааны илт зөрчилтэй
үр дүнгүүдийг нэгтгэж чадсан байна.
Баялгийн өөрчлөлт хэрэглээний функцид нөлөөлөх нь
Орлого Y
αW’
Y
Хэрэглээ
Y
αW
Амьдралын мөчлөгийн загварын үндсэн дээр бас
өөр таамаглалыг ч гаргаж болно.
Бүхнээс чухал зүйл бол хүний амьдралын явцад
хадгаламжийн хэмжээ өөрчлөгддөг, энэхүү
өөрчлөлтийг таамаглаж болдогт оршино.
Хүн хэрэв тулхтай бие даасан амьдралаа ямар нэгэн
чухал хуримталгүйгээр эхэлж байгаа бол тэр нь
ажиллаж буй хугацааныхаа туршид шаардлагатай
хэмжээний хадгаламжтай болж дараа нь тэтгэвэрт
гараад түүнээ хэрэглэхэд хүрдэг.
Амьдралын мөчлөгийн турш дахь хэрэглээ, орлого ба
баялаг
хадгаламж
Орлого
Хуримтлуулсан
баялаг
Хадгаламжийн
хэрэглээ
Хэрэглээ
4.Милтон Фридман ба тогтмол орлогын
таамаглал
Милтон Фридман 1957 онд хэвлүүлсэн номондоо
хэрэглэгчдийн үйл хөдлөлийг тайлбарлахдаа тогтмол
орлогын таамаглал гэсэн санааг гаргажээ.
Фридманы энэхүү таамаглал Модилъянины
амьдралын мөчлөгийн таамаглалыг нөхөн сэлбэж
байгаа юм.
Энэ хоёрын аль аль нь хэрэглээ тухайн орлогоос
хамаарах учиргүй гэдэг хэрэглэгчийн үйл хөдлөлийн
талаарх Фишерийн онолыг ашиглажээ
Гэхдээ орлого нь хүний бүхий л амьдралын туршид
урьдчилан харж болохоор өөрчлөгдөхийг онцгойлон
үздэг амьдралын мөчлөгийн онолоос Фридманы
таамаглал ялгаатай бөгөөд янз бүрийн жилд
хүмүүсийн орлого гэнэт, түр зуур өөрчлөгддөг гэж
баталдаг юм.
Хүмүүсийн тухайн үед олж буй орлогыг Ү- гээд
тэр нь тогтмол орлого YP ба түр зуурын орлого YT
гэсэн хоёр хэсгээс бүрдэнэ. Өөрөөр хэлбэл: Y=YP +YT
Тогтмол орлого гэдэг нь хүмүүсийн ирээдүйд
үрэгдэхгүй хадгалагдаад байна гэж тооцоолж буй
орлогын тэр хэсэг юм.
Түр зуурынх гэдэг нь ирээдүйд хадгалагдаж
үлдэхгүй гэж тооцоолсон тэр хэсэг юм.
Өөрөөр хэлбэл, тотмол орлого бол дундаж орлого,
тэгвэл түр зуурын орлого нь энэхүү дундаж орлогоос
тохиолдлоор хэлбэлзэхийг хэлнэ.
Орлого нь энэ хоёр хэсэгт хуваагдах зарчмыг мэдье
гэвэл дараах жишээнд анхаарлаа хандуулъя.
Хуульч боловсролтой Мария тухайн үедээ сургуулиас
хасагдсан Жоныг бодвол энэ жил ахиухан орлого
олжээ.
Мариягийн боловсрол цаашдаа ч түүнд илүү их
орлого олох боломж өгч байгаа нь тогтмол орлого нь
ч бас их байгааг тусгаж байгаа юм.
Флориди мужид үр тариа тарьдаг Сьюгийн хувьд
гэнэтийн хүйтрэлт болж ургац алдуулсны улмаас
хураан авсан зүржээ худалдсан ч ердийнхөөс бага
орлого олжээ.
Харин Калифорни мужид мөн л зүрж тарьдаг Билл
ердийнхөөсөө их орлого олжээ.
Энд Биллийн олсон илүү их орлого нь түр зуурынх
юм.
Учир нь гэвэл ирэх жил нь Сьютай харьцуулахад
Биллд цаг уурын нөхцөл дахиад түүниыг тэтгээ ч үү,
үгүй ч үү.
Орлогын янз бүрийн төрөл цаг хугацааны өөр өөр
үргэжлэлтэй байдгийг энд авч үзсэн хоёр жишээнээс
харж болно.
Гүнзгий сайн эзэмшсэн боловсрол мэдлэг
тогтвортой илүү их орлого хангаж байхад цаг
агаарын ивээл түр зуурын илүү их орлогыг хангаж
байна.
Амьдралд эдгээр янз бүрийн учрал тохиол
бишгүйдээ байж болох авч, нөхцөл байдлыг
ээдрээтэй болголгүй орлого ердөө л тогтмол ба түр
зуурын гэсэн хоёрхон янз байдаг гэж авч үзэх нь
ашигтай юм.
Хэрэглэгчид түр зуурын орлогынхоо хэлбэлзлийг
арилгах зорилгоор хадгаламж болон зээлж авсан
хөрөнгөө ашиглаж болох учраас хэрэглээ нь
үндсэндээ тотмол орлогоос шлатгаалдаг хэмээн
Фридман шүүн тунгаажээ
Хэрэглэгчид тогтмол орлогоо зарцуулдаг, тэгэхдээ
түр зуурын орлогынхоо ихэнх хэсгийг зарцуулахаа
чухалчилдаг байна.
Фридман, хэрэглээний функцийг ойролцоогоор
доорхи байдалтай байна гэсэн дүгнэлтэд хүрчээ.
Үүнд: C = αYP , энд α тогтмол утгатай байна.
Энэхүү тэгшитгэлээр илэрхийлэгдэж буй тогтмол
орлогын тухай таамаглал нь хэрэглээ тотмол
орлоготой шууд хамааралтай хэмээн баталдаг.
АНХААРАЛ ТАВЬСАНД БАЯРЛАЛАА

More Related Content

What's hot

Lecture 14 - Нээлттэй эдийн засаг
Lecture 14 - Нээлттэй эдийн засагLecture 14 - Нээлттэй эдийн засаг
Lecture 14 - Нээлттэй эдийн засаг
Энхтамир Ш
 
Lecture 2
Lecture 2Lecture 2
Lecture 2Bbujee
 
Lecture.7
Lecture.7Lecture.7
Lecture.7Tj Crew
 
Lekts11. murui shugaman regress buten
Lekts11.  murui shugaman regress butenLekts11.  murui shugaman regress buten
Lekts11. murui shugaman regress buten
Anhaa8941
 
Мэдрэмж, түүнд нөлөөлөх хүчин зүйлс
Мэдрэмж, түүнд нөлөөлөх хүчин зүйлсМэдрэмж, түүнд нөлөөлөх хүчин зүйлс
Мэдрэмж, түүнд нөлөөлөх хүчин зүйлсJust Burnee
 
Нягтлан бодох бүртгэлийн үндэс хичээл 6 ШИДС
Нягтлан бодох бүртгэлийн үндэс  хичээл 6 ШИДСНягтлан бодох бүртгэлийн үндэс  хичээл 6 ШИДС
Нягтлан бодох бүртгэлийн үндэс хичээл 6 ШИДСChuluun Zulaa
 
Ашиг /ашгийг хамгийн их байлгах нөхцөл/
Ашиг /ашгийг хамгийн их байлгах нөхцөл/Ашиг /ашгийг хамгийн их байлгах нөхцөл/
Ашиг /ашгийг хамгийн их байлгах нөхцөл/
Adilbishiin Gelegjamts
 
Lecture 18.2022 - 2023.pdf
Lecture 18.2022 - 2023.pdfLecture 18.2022 - 2023.pdf
Lecture 18.2022 - 2023.pdf
ssuserca5598
 
Lecture 1-2022-2023.pdf
Lecture 1-2022-2023.pdfLecture 1-2022-2023.pdf
Lecture 1-2022-2023.pdf
ssuserca5598
 
Lecture.4
Lecture.4Lecture.4
Lecture.4Tj Crew
 
Төрийн эдийн засаг
Төрийн эдийн засагТөрийн эдийн засаг
Төрийн эдийн засаг
Monhjargal Moogal
 
1 debits and credits
1 debits and credits1 debits and credits
1 debits and credits
dsoyol
 
MacroL8.2019- 2020
MacroL8.2019- 2020MacroL8.2019- 2020
MacroL8.2019- 2020
hicheel2020
 
Lecture 6
Lecture 6Lecture 6
Lecture 6Bbujee
 

What's hot (20)

Lecture 10
Lecture 10Lecture 10
Lecture 10
 
Lecture 14 - Нээлттэй эдийн засаг
Lecture 14 - Нээлттэй эдийн засагLecture 14 - Нээлттэй эдийн засаг
Lecture 14 - Нээлттэй эдийн засаг
 
Lecture 2
Lecture 2Lecture 2
Lecture 2
 
Lecture 4
Lecture 4Lecture 4
Lecture 4
 
Lecture.7
Lecture.7Lecture.7
Lecture.7
 
Lecture 10
Lecture 10Lecture 10
Lecture 10
 
Lekts11. murui shugaman regress buten
Lekts11.  murui shugaman regress butenLekts11.  murui shugaman regress buten
Lekts11. murui shugaman regress buten
 
Мэдрэмж, түүнд нөлөөлөх хүчин зүйлс
Мэдрэмж, түүнд нөлөөлөх хүчин зүйлсМэдрэмж, түүнд нөлөөлөх хүчин зүйлс
Мэдрэмж, түүнд нөлөөлөх хүчин зүйлс
 
Нягтлан бодох бүртгэлийн үндэс хичээл 6 ШИДС
Нягтлан бодох бүртгэлийн үндэс  хичээл 6 ШИДСНягтлан бодох бүртгэлийн үндэс  хичээл 6 ШИДС
Нягтлан бодох бүртгэлийн үндэс хичээл 6 ШИДС
 
ханамж
ханамжханамж
ханамж
 
Ашиг /ашгийг хамгийн их байлгах нөхцөл/
Ашиг /ашгийг хамгийн их байлгах нөхцөл/Ашиг /ашгийг хамгийн их байлгах нөхцөл/
Ашиг /ашгийг хамгийн их байлгах нөхцөл/
 
Lecture 18.2022 - 2023.pdf
Lecture 18.2022 - 2023.pdfLecture 18.2022 - 2023.pdf
Lecture 18.2022 - 2023.pdf
 
лекц №7
лекц №7лекц №7
лекц №7
 
Lecture 1-2022-2023.pdf
Lecture 1-2022-2023.pdfLecture 1-2022-2023.pdf
Lecture 1-2022-2023.pdf
 
Lecture.4
Lecture.4Lecture.4
Lecture.4
 
Төрийн эдийн засаг
Төрийн эдийн засагТөрийн эдийн засаг
Төрийн эдийн засаг
 
1 debits and credits
1 debits and credits1 debits and credits
1 debits and credits
 
MacroL8.2019- 2020
MacroL8.2019- 2020MacroL8.2019- 2020
MacroL8.2019- 2020
 
Lecture 6
Lecture 6Lecture 6
Lecture 6
 
Lecture 3
Lecture 3Lecture 3
Lecture 3
 

Similar to Lecture 19.2022- 2023.pdf

MacroL7.2019 -2020
MacroL7.2019 -2020MacroL7.2019 -2020
MacroL7.2019 -2020
hicheel2020
 
Econl12. 2020 2021on
Econl12. 2020 2021onEconl12. 2020 2021on
Econl12. 2020 2021on
hicheel2020
 
Микро эдийн засаг-5
Микро эдийн засаг-5Микро эдийн засаг-5
Микро эдийн засаг-5
Ikhzasag SEZS
 
Macro l8. consumption and investment
Macro l8. consumption and investmentMacro l8. consumption and investment
Macro l8. consumption and investment
ssuserca5598
 
Macro l 7
Macro l 7Macro l 7
Macro l 7
hicheel2020
 
хувь хүний хэрэглээ ба хадгаламж(huvi hunii hereglee ba hadgalamj)
хувь хүний хэрэглээ ба хадгаламж(huvi hunii hereglee ba hadgalamj)хувь хүний хэрэглээ ба хадгаламж(huvi hunii hereglee ba hadgalamj)
хувь хүний хэрэглээ ба хадгаламж(huvi hunii hereglee ba hadgalamj)Dauletbek Shinarbek
 
Sbeul10.2019 2020on
Sbeul10.2019  2020onSbeul10.2019  2020on
Sbeul10.2019 2020on
hicheel2020
 
Sbeul9.2020 2021on
Sbeul9.2020  2021onSbeul9.2020  2021on
Sbeul9.2020 2021on
hicheel2020
 
Sbeul12.2019 2020on
Sbeul12.2019  2020onSbeul12.2019  2020on
Sbeul12.2019 2020on
hicheel2020
 
Sbeul10.2019 2020on
Sbeul10.2019  2020onSbeul10.2019  2020on
Sbeul10.2019 2020on
hicheel2020
 
Lecture 11.2019 2020
Lecture 11.2019 2020Lecture 11.2019 2020
Lecture 11.2019 2020
hicheel2020
 
Авлагын бүргэл
Авлагын бүргэлАвлагын бүргэл
Авлагын бүргэл
Enebish Vandandulam
 
Micro l6.2019 2020on
Micro l6.2019  2020onMicro l6.2019  2020on
Micro l6.2019 2020on
hicheel2020
 
Sbeul8.2020 2021on
Sbeul8.2020 2021onSbeul8.2020 2021on
Sbeul8.2020 2021on
hicheel2020
 
Б.Булгантунгалаг, Б.Барсболд, М.Од - ХӨРӨНГӨ, ТӨЛБӨРИЙН МЕНЕЖМЕНТИЙН НЭГЭН ЗА...
Б.Булгантунгалаг, Б.Барсболд, М.Од - ХӨРӨНГӨ, ТӨЛБӨРИЙН МЕНЕЖМЕНТИЙН НЭГЭН ЗА...Б.Булгантунгалаг, Б.Барсболд, М.Од - ХӨРӨНГӨ, ТӨЛБӨРИЙН МЕНЕЖМЕНТИЙН НЭГЭН ЗА...
Б.Булгантунгалаг, Б.Барсболд, М.Од - ХӨРӨНГӨ, ТӨЛБӨРИЙН МЕНЕЖМЕНТИЙН НЭГЭН ЗА...batnasanb
 
Seminar 8. 2020-2021on
Seminar  8. 2020-2021onSeminar  8. 2020-2021on
Seminar 8. 2020-2021on
hicheel2020
 
микро эдийн засаг : судлах зүйл, судалгааны арга
микро эдийн засаг : судлах зүйл, судалгааны аргамикро эдийн засаг : судлах зүйл, судалгааны арга
микро эдийн засаг : судлах зүйл, судалгааны аргаГончигжавын Болдбаатар
 

Similar to Lecture 19.2022- 2023.pdf (20)

MacroL7.2019 -2020
MacroL7.2019 -2020MacroL7.2019 -2020
MacroL7.2019 -2020
 
Econl12. 2020 2021on
Econl12. 2020 2021onEconl12. 2020 2021on
Econl12. 2020 2021on
 
Микро эдийн засаг-5
Микро эдийн засаг-5Микро эдийн засаг-5
Микро эдийн засаг-5
 
Macro l8. consumption and investment
Macro l8. consumption and investmentMacro l8. consumption and investment
Macro l8. consumption and investment
 
Macro l 7
Macro l 7Macro l 7
Macro l 7
 
хувь хүний хэрэглээ ба хадгаламж(huvi hunii hereglee ba hadgalamj)
хувь хүний хэрэглээ ба хадгаламж(huvi hunii hereglee ba hadgalamj)хувь хүний хэрэглээ ба хадгаламж(huvi hunii hereglee ba hadgalamj)
хувь хүний хэрэглээ ба хадгаламж(huvi hunii hereglee ba hadgalamj)
 
Sbeul10.2019 2020on
Sbeul10.2019  2020onSbeul10.2019  2020on
Sbeul10.2019 2020on
 
Sbeul9.2020 2021on
Sbeul9.2020  2021onSbeul9.2020  2021on
Sbeul9.2020 2021on
 
Sbeul12.2019 2020on
Sbeul12.2019  2020onSbeul12.2019  2020on
Sbeul12.2019 2020on
 
Sbeul10.2019 2020on
Sbeul10.2019  2020onSbeul10.2019  2020on
Sbeul10.2019 2020on
 
Lecture 11.2019 2020
Lecture 11.2019 2020Lecture 11.2019 2020
Lecture 11.2019 2020
 
Huvi hun buleg4
Huvi hun buleg4Huvi hun buleg4
Huvi hun buleg4
 
Авлагын бүргэл
Авлагын бүргэлАвлагын бүргэл
Авлагын бүргэл
 
Micro l6.2019 2020on
Micro l6.2019  2020onMicro l6.2019  2020on
Micro l6.2019 2020on
 
Sbeul8.2020 2021on
Sbeul8.2020 2021onSbeul8.2020 2021on
Sbeul8.2020 2021on
 
1 the science of macroeconomics
1 the science of macroeconomics1 the science of macroeconomics
1 the science of macroeconomics
 
Б.Булгантунгалаг, Б.Барсболд, М.Од - ХӨРӨНГӨ, ТӨЛБӨРИЙН МЕНЕЖМЕНТИЙН НЭГЭН ЗА...
Б.Булгантунгалаг, Б.Барсболд, М.Од - ХӨРӨНГӨ, ТӨЛБӨРИЙН МЕНЕЖМЕНТИЙН НЭГЭН ЗА...Б.Булгантунгалаг, Б.Барсболд, М.Од - ХӨРӨНГӨ, ТӨЛБӨРИЙН МЕНЕЖМЕНТИЙН НЭГЭН ЗА...
Б.Булгантунгалаг, Б.Барсболд, М.Од - ХӨРӨНГӨ, ТӨЛБӨРИЙН МЕНЕЖМЕНТИЙН НЭГЭН ЗА...
 
Seminar 8. 2020-2021on
Seminar  8. 2020-2021onSeminar  8. 2020-2021on
Seminar 8. 2020-2021on
 
микро эдийн засаг : судлах зүйл, судалгааны арга
микро эдийн засаг : судлах зүйл, судалгааны аргамикро эдийн засаг : судлах зүйл, судалгааны арга
микро эдийн засаг : судлах зүйл, судалгааны арга
 
macro micro ediin zasag
macro micro ediin zasagmacro micro ediin zasag
macro micro ediin zasag
 

More from ssuserca5598

MICRO L6.2022 -2023 on.pdf
MICRO L6.2022 -2023 on.pdfMICRO L6.2022 -2023 on.pdf
MICRO L6.2022 -2023 on.pdf
ssuserca5598
 
MICRO L5.2022-2023on.pdf
MICRO L5.2022-2023on.pdfMICRO L5.2022-2023on.pdf
MICRO L5.2022-2023on.pdf
ssuserca5598
 
MICRO L4.2022 -2023on.pdf
MICRO L4.2022 -2023on.pdfMICRO L4.2022 -2023on.pdf
MICRO L4.2022 -2023on.pdf
ssuserca5598
 
Seminar14.pdf
Seminar14.pdfSeminar14.pdf
Seminar14.pdf
ssuserca5598
 
Seminar 13.pdf
Seminar 13.pdfSeminar 13.pdf
Seminar 13.pdf
ssuserca5598
 
MIE.S3.2022 -2023.pdf
MIE.S3.2022 -2023.pdfMIE.S3.2022 -2023.pdf
MIE.S3.2022 -2023.pdf
ssuserca5598
 
MIE.S2 2022-2023on.pdf
MIE.S2 2022-2023on.pdfMIE.S2 2022-2023on.pdf
MIE.S2 2022-2023on.pdf
ssuserca5598
 
MIE.S1.2022-2023on.pdf
MIE.S1.2022-2023on.pdfMIE.S1.2022-2023on.pdf
MIE.S1.2022-2023on.pdf
ssuserca5598
 
MICRO L3.2022-2023.pdf
MICRO L3.2022-2023.pdfMICRO L3.2022-2023.pdf
MICRO L3.2022-2023.pdf
ssuserca5598
 
MICRO L2.2022-2023 on.pdf
MICRO L2.2022-2023 on.pdfMICRO L2.2022-2023 on.pdf
MICRO L2.2022-2023 on.pdf
ssuserca5598
 
MICRO L1.2022 -2023 on.pdf
MICRO L1.2022 -2023 on.pdfMICRO L1.2022 -2023 on.pdf
MICRO L1.2022 -2023 on.pdf
ssuserca5598
 
Unelgee.pdf
Unelgee.pdfUnelgee.pdf
Unelgee.pdf
ssuserca5598
 
lecture17.2022-2023.pdf
lecture17.2022-2023.pdflecture17.2022-2023.pdf
lecture17.2022-2023.pdf
ssuserca5598
 
Seminar 12.pdf
Seminar 12.pdfSeminar 12.pdf
Seminar 12.pdf
ssuserca5598
 
Seminar 11.pdf
Seminar 11.pdfSeminar 11.pdf
Seminar 11.pdf
ssuserca5598
 
lecture17.2022-2023.pdf
lecture17.2022-2023.pdflecture17.2022-2023.pdf
lecture17.2022-2023.pdf
ssuserca5598
 
lecture15.2022- 2023.pdf
lecture15.2022- 2023.pdflecture15.2022- 2023.pdf
lecture15.2022- 2023.pdf
ssuserca5598
 
seminar10.pdf
seminar10.pdfseminar10.pdf
seminar10.pdf
ssuserca5598
 
Lecture16.2022 - 2023.pdf
Lecture16.2022 - 2023.pdfLecture16.2022 - 2023.pdf
Lecture16.2022 - 2023.pdf
ssuserca5598
 
lecture15.2022- 2023.pdf
lecture15.2022- 2023.pdflecture15.2022- 2023.pdf
lecture15.2022- 2023.pdf
ssuserca5598
 

More from ssuserca5598 (20)

MICRO L6.2022 -2023 on.pdf
MICRO L6.2022 -2023 on.pdfMICRO L6.2022 -2023 on.pdf
MICRO L6.2022 -2023 on.pdf
 
MICRO L5.2022-2023on.pdf
MICRO L5.2022-2023on.pdfMICRO L5.2022-2023on.pdf
MICRO L5.2022-2023on.pdf
 
MICRO L4.2022 -2023on.pdf
MICRO L4.2022 -2023on.pdfMICRO L4.2022 -2023on.pdf
MICRO L4.2022 -2023on.pdf
 
Seminar14.pdf
Seminar14.pdfSeminar14.pdf
Seminar14.pdf
 
Seminar 13.pdf
Seminar 13.pdfSeminar 13.pdf
Seminar 13.pdf
 
MIE.S3.2022 -2023.pdf
MIE.S3.2022 -2023.pdfMIE.S3.2022 -2023.pdf
MIE.S3.2022 -2023.pdf
 
MIE.S2 2022-2023on.pdf
MIE.S2 2022-2023on.pdfMIE.S2 2022-2023on.pdf
MIE.S2 2022-2023on.pdf
 
MIE.S1.2022-2023on.pdf
MIE.S1.2022-2023on.pdfMIE.S1.2022-2023on.pdf
MIE.S1.2022-2023on.pdf
 
MICRO L3.2022-2023.pdf
MICRO L3.2022-2023.pdfMICRO L3.2022-2023.pdf
MICRO L3.2022-2023.pdf
 
MICRO L2.2022-2023 on.pdf
MICRO L2.2022-2023 on.pdfMICRO L2.2022-2023 on.pdf
MICRO L2.2022-2023 on.pdf
 
MICRO L1.2022 -2023 on.pdf
MICRO L1.2022 -2023 on.pdfMICRO L1.2022 -2023 on.pdf
MICRO L1.2022 -2023 on.pdf
 
Unelgee.pdf
Unelgee.pdfUnelgee.pdf
Unelgee.pdf
 
lecture17.2022-2023.pdf
lecture17.2022-2023.pdflecture17.2022-2023.pdf
lecture17.2022-2023.pdf
 
Seminar 12.pdf
Seminar 12.pdfSeminar 12.pdf
Seminar 12.pdf
 
Seminar 11.pdf
Seminar 11.pdfSeminar 11.pdf
Seminar 11.pdf
 
lecture17.2022-2023.pdf
lecture17.2022-2023.pdflecture17.2022-2023.pdf
lecture17.2022-2023.pdf
 
lecture15.2022- 2023.pdf
lecture15.2022- 2023.pdflecture15.2022- 2023.pdf
lecture15.2022- 2023.pdf
 
seminar10.pdf
seminar10.pdfseminar10.pdf
seminar10.pdf
 
Lecture16.2022 - 2023.pdf
Lecture16.2022 - 2023.pdfLecture16.2022 - 2023.pdf
Lecture16.2022 - 2023.pdf
 
lecture15.2022- 2023.pdf
lecture15.2022- 2023.pdflecture15.2022- 2023.pdf
lecture15.2022- 2023.pdf
 

Lecture 19.2022- 2023.pdf

  • 1. ХЭРЭГЛЭЭ 1. Джон Мейнард Кейнс ба хэрэглээний функц 2. Ирвинг Фишер ба хугацаа хоорондын сонголт 3. Франко Модилъяни ба амьдралын мөчлөгийн таамаглал 4. Милтон Фридман ба тогтмол орлогын таамаглал
  • 2.
  • 3. 1. Джон Мейнард Кейнс ба хэрэглээний функц Хэрэглээний шинжилгээг бид Джон Мейнард Кейнсийн 1936 онд хэвлэгдсэн Ажил эрхлэлт, зээлийн хүү ба мөнгөний ерөнхий онол бүтээлээс эхлэн үзье. Кейнсийн эдийн засгийн хэлбэлзлийн онолын үндсийг хэрэглээний функц тавьсан агаад тэр үеэс эхлэн макро эдийн засгийн шинжилгээнд энэ функци нь голлох байр суурьтай байгаа юм. Кейнсийн таавар. Эдүгээ хэрэглээг судлагч эдийн засагчид мэдээ баримтыг задлан шинжлэх ээдрээтэй нарийн аргачлал ашигладаг билээ.
  • 4. Тэд компъютерийн тусламжтайгаар өрхийн төсвийн судалгааны үед цуглуулсан тодорхой тоо мэдээнд үндэслэн задлан шинжилсээр байна. ДЖ.Кейнс 30-аад онд ажиллаж байсан болохоор түүнд тийм их мэдээлэл, компъютерийн аль аль нь байгаагүй билээ. Статистикийн тоо мэдээ, баримт олж авахын оронд өөрийн туршлага, авъяаст тулгуурлан хэрэглээний функцийн хэлбэр ямар байхыг дэвшүүлэн тавьжээ.
  • 5. Нэгдүгээрт, Энэ нь юунаас чухал юм. Кейнс ахиу хэрэглэх хандлагын MPC буюу нэмэгдэж буй орлогын нэгж тутамд хэрэглээний эзлэх хувь тэг ба нэгийн хооронд байдаг гэж үзсэн байна. Кейнс “бид таамаглал төсөөллөөрөө төдийгүй, бүрэн итгэж болох сэтгэхүйн үндсэн хууль нь...хүмүүс ер нь орлого өсөхийн хэрээр хэрэглээгээ нэмэгдүүлж, тэгэхдээ орлогынхоо өсөлттэй адилгүй хэмжээгээр нэмэгдүүлэх хандлагатай байдагт оршино” хэмээн тогтоосон юм.
  • 6. Ахиу хэрэглэх хандлага нь маш өргөн дэлгэр болсон үзэгдэл болох ажилгүйдэлтэй тэмцэх эдийн засгийн бодлогыг боловсруулахад нь Кейнсд нэн чухал үүрэг гүйцэтгэжээ. Засгийн газрын зардлын буюу татварын мультипликатороор (үржүүлэгчээр) дамжиж сангийн бодлого эдийн засагт нөлөөлөх боломж нь орлого ба хэрэглээний харилцан хамаарлаас шалтгаална
  • 7. Хоёрдугаарт, Дундаж хэрэглэх хандлага нь АРС гэж нэрлэгддэг хэрэглээг орлогод харьцуулсан харьцаа орлого нь өсөхийн хэрээр багасдаг гэсэн батлагдаагүй үнэнг Кейнс анх гаргаж хэлсэн байна. Тэрээр хадгаламж бол хэт тансаг, хээнцэр байдал мөн. Иймээс чинээлэг баян гэр бүл ядуустай харьцуулбал, орлогынхоо ихэнхийг хадгаламж болгодог гэж үзжээ. Дундаж хэрэглэх хандлагыг багасгах нь чухал гэсэн үүсгэл санаа Кейнсийн шинжилгээнд тийм чухал түлхүүр болоогүйч гэсэн түүний түрүү үеийн онолын гол цөм болж байсан юм.
  • 8. Гуравдугаарт, Кейнс орлого нь хэрэглээг тодорхойлогч үндсэн хүчин зүйл гэж үзээд зээлийн хүүгийн норм тийм ч чухал үүрэгтэй биш гэж байв. Энэ таавар нь зээлийн хүүгийн ихээхэн өндөр норм хадгаламжийг урамшуулаад хэрэглээг хохироодог хэмээн үздэг эдийн засагчдын сонгодог чиглэл болон түүний өмнөх онолчдын итгэл үнэмшилтэй эрс зөрчилдөн ялгагддаг юм. Кейнс зөвхөн эдийн засгийн онолд л зээлийн хүүгийн норм хэрэглээнд нөлөөлж болно гэж зөвшөөрч байлаа.
  • 9.
  • 10. Тэрбээр өмнөх туршлагадаа тулгуурлан миний бодож буй гол дүгнэлт гэвэл: Богино хугацааны тухайд орлогын тухайн түвшинд хувь хүмүүс тус бүрийн хэрэглээнд зээлийн хүүгийн нормын үзүүлэх нөлөөллийг хоёрдугаар зэргийн бөгөөд харьцангуй бага байдаг гэж үзэхэд оршино гэж бичсэн байна. Дээр дурьдсан гурван таамаглалын үндсэн дээр Кейнсийн хэрэглээний функци доорхи маягаар бичигддэг юм: C = ത 𝐂 + cY, ത 𝐂 > 0, 0 < c <1, C - Хэрэглээ, Y- мэдэж зарцуулах орлого, ത C - автономи хэрэглээ гэж нэрлэгддэг тогтмол хэрэглээ, с- ахиу хэрэглэх хандлагыг тус тус тэмдэглэсэн болно.
  • 11.
  • 13.
  • 14.
  • 15. Хэрэглээний энэхүү функц Кейнсийн тэмдэглэсэн бүх гурван шинжийг агуулж байна. Нэгдүгээрт, ахиу хэрэглэх хандлага нь 0 ба 1-ийн хооронд байна. Хоёрдугаарт, орлого өсөх тусам дундаж хэрэглэх хандлага буурч байна. Дундаж хэрэглэх хандлага нь: APC= C/Y = ത 𝐂 /Y + с - тэй тэнцүү байна. Ү- өсөх тусам ത 𝐂/Y багасдаг. Үүнчлэн дундаж хэрэглэх хандлага C/Y ч буурдаг.
  • 16. (Дундаж хэрэглэх хандлага С/Y тэй тэнцүү болохоор тэр нь тэнхлэгийн эхнээс татагдсан шугам хэрэглээний функцийн шугаман дээрх цэг хүртэл налсан өнцөгтэй таарч байна. Орлого өсөхийн хэрээр АРС багасдагийг дээрх зургаас харж болно.) Гуравдугаарт, хэрэглээ нь тухайн орлогын хэмжээгээр тодорхойлогддог. Яагаад гэвэл зээлийн хүүгийн норм хэрэглээний функцийн тэгшитгэлд хэрэглээг тодорхойлогч болон оролцохгүй байгаа билээ.
  • 18. Өрхийн төсвийн болон богино хугацааны тоо баримтын судалгаа нь хэрэглээ ба орлогын хоорондох харьцаа Кейнсийн тааварт нийцэж байдгийг харуулжээ. Гэтэл урт хугацааны үеийн шинжилгээ нь дундаж хэрэглэх хандлага орлогын өөрчлөлттэй хамт тууштай өөрчлөгдөөгүйг харуулжээ. Энэ холбоог хэрэглээний урт хугацааны функц гэж нэрлэжээ. Хэрэглээний богино хугацааны функцид дундаж хэрэглэх хандлага буурах хандлагатай байдаг. Харин хэрэглээний урт хугацааны функцид дундаж хэрэглэх хандлага тогтмол утгатай байдаг.
  • 19. 2. Ирвинг Фишер ба хугацаа хоорондын сонголт Хүмүүс орлогынхоо ямар хэсгийг ашиглах ямар хэсгийг хадгалахыг шийдэхдээ өнөөдрийнхөө сонирхолыг ирээдүйнхтэйгээ харьцуулахад хүрдэг юм. Өнөөдөр нь хэдий чинээ их хэрэглэвэл маргааш нь төдий чинээ бага хэрэглэх болно. Өнөөгийн ба ирээдүй алиныг нь сонгохдоо гэр бүлийн хувьд ирээдүйд болох орлогоо угтуулан тооцоолох ёстой, бас ирээдүйд олох шинэ орлогоороо худалдан авах бараа ба үйлчилгээгээ үнэлэх шаардлагатай.
  • 20. Хэрэглэгчдийн хувьд ирээдүйд зохистой хэмээн хугацааны сонголт хийх өөрөөр хэлбэл, цаг хугацааны янз бүрийн үеийг анхааралдаа авах талаар шинжилгээ хийхэд нь эдийн засагчдад тусалдаг загварыг эдийн засагч Ирвинг Фишер боловсруулсан байна. Фишерийн загвар нь хэрэглэгчдийн тулгардаг хязгаарлалтуудыг ч тэд хэрэглээ ба хадгаламжийн алиныг нь чухалчлан сонгох вэ гэдгийг харуулдаг юм.
  • 21.
  • 22. Бараг бүх хүн хэрэглэж буй бараа, үйлчилгээг чанаржуулах болон аривжуулахыг чухалчлах билээ. Гоё ганган хувцаслах, тансаг зоогийн газар орох, сонирхолтой кино олныг үзэхийг хичээдэг. Хүмүүс хүссэнээсээ хомс хэрэглэдгийг шалтгаан нь тэдний хэрэглээ орлогоороо хязгаарлагддагт оршино. Өөрөө хэлбэл, хэрэглэгчид орлогынхоо хичнээнийг нь өнөөдөр хэрэглэж хичнээнийг нь маргааш хэрэглэхээ бодолцоход хүргэдэг.
  • 23. Хүмүүс хэрэглээнийхээ хэмжээг хэрхэн сонгож буйг мэдэхийн тулд энэхүү хязгаарлалтыг тогтож авч үзэх шаардлагатай юм. Хялбаршуулахын тулд цаг хугацааны хоёр үеийн хооронд амьдардаг хэрэглэгчийн өмнө тавигдаж буй асуудлыг авч үзье. Эхнийх нь хэрэглэгчийн идэр залуу үе, хоёр дахь нь түүний өтөлсөн үе гэж үзье. Эхний үед нь хэрэглэгч Ү1 орлоготой ба хэрэглээ нь С1, хоёр дахь үед нь Ү2 орлоготой ба хэрэглээ нь С2 байсан гэе.
  • 24. Хэрэглэгч хөрөнгө мөнгө зээлдэх гэсэн эсвэл хадгалах боломжтой тул авч үзэж буй үе тус бүрт хэрэглээ нь тухайн үеийн орлогын хэмжээнээс их юмуу бага байж болох билээ. Эдгээр үе тус бүрт хэрэглэгчийн орлого нь хэрэглээний түвшинг яаж хязгаарладгийг авч үзье. Эхний үед хадгаламж нь хэрэглээг хасаад үлдсэн орлоготой тэнцүү байхыг доорхи илэрхийллээр тэмдэглэе: S = Ү1 - С1 , Энд S хадгаламжийг харуулна.
  • 25.
  • 26. Хоёр дахь үед хэрэглээ нь хадгаламж, түүний зээлийн хүүгийн нийлбэр дээр хоёр дахь үеийн орлогыг нэмсэнтэй тэнцүү байна. С2= (1+r)S +Ү2, Энд r нь зээлийн хүүгийн бодит нормыг илэрхийлнэ. Гурав дах үе байхгүй хэмээн үзэж буй тул хоёр дахь үед хэрэглэгч хадгаламж хийхгүй. S хувьсагч мөнгөн хөрөнгийн хадгаламж, зээл хоёрын аль аль нь болдог юм.
  • 27. Хэрэв хэрэглээ нэгдүгээр үед орлогоосоо бага байсан гэвэл хэрэглэгч хадгаламж хийж, S > 0 байна. Тэгвэл нэгдүгээр үед хэрэглээ орлогоосоо их байсан бол хэрэглэгч мөнгө зээлж, S < 0 байна. Хэрэглэгчийн төсвийн хязгаарлалтыг гаргахын тулд дээрх хоёр тэгшитгэлийг нэгтгэе. Хоёр дах тэгшитгэл дэх S-ийг нэг дэх тэгшитгэлээр орлуулъя. Тэгвэл: С2 = (1 + r)(Ү1 - С1) + Ү2, тэгшитгэлийн учрыг хялбар олохын тулд түүнийг хувиргах шаардлагатай.
  • 28.
  • 29.
  • 30.
  • 31. Тэгшитгэлийн баруун талаас (1+r) С1 -ийг зүүн талд шилжүүлж хэрэглээний бүх үзүүлэлтийг нэг дор хамтатгая. Тэгвэл: С1(1+r) + С2 = (1+r)Ү1 + Ү2 болно. Одоо тэгшитгэлийн хоёр талыг (1+r)-т хуваая, тэгвэл: С1 + [С2 /(1+r)] = Ү1 + [Ү2 /(1+r)]. Энэ тэгшитгэл хоёр үе дэх хэрэглээг эдгээр үеийн орлоготой харьцуулж байгаа юм. Энэ хэрэглэгчийн хугацаа хоорондын төсвийн хязгаарлалтыг илэрхийлдэг стандарт арга мөн
  • 32. Хугацаа хоорондын төсвийн хязгаарлалт хангалттай тайлбарлагдаж байгаа юм. Хэрэв зээлийн хүүгийн нормыг тэг гэвэл хоёр үе дэхь нийт хэрэглээ эдгээр үе дэх орлогын дүнтэй тэнцүү байдгийг төсвийн хязгаарлалт харуулдаг юм. Зээлийн хүүгийн норм тэгээс их байдаг үеийн тохиолдолд ирээдүйн хэрэглээ ба орлогыг 1+ r –ээр буцааж тооцоолно. Үүнийг дисконтчиллал гэдэг. Доорх зураг дээр хэрэглэгчийн төсвийн хязгаарлалтыг харуулав.
  • 34.
  • 35. А цэгт нэгдүгээр үеийн хэрэглээ Ү1 , харин 2-р үеийн хэрэглээ нь Ү2 байна. Иймд эдгээр үеийн хооронд хөрөнгийн хадгаламж, зээлийн аль аль нь байхгүй юм. В цэгт хэрэглэгч 1-р үед юу ч хэрэглэхгүй ба орлогоо цөмийг нь хадгаламж болгоно. Иймээс 2-р үе дэх хэрэглээ [(1+r) Ү1 ] + Ү2 -тэй тэнцүү байна. С цэгт хэрэглэгч 2-р үед юу ч хэрэглэхгүй байхаар төлөвлөөд 2-р үеийнхээ хамгийн дээд хэмжээний орлоготой тэнцэхүйц хэмжээний хөрөнгийг зээлж авна.
  • 36. Иймд 1-р үеийн хэрэглээ Ү1 + [Ү2 /(1+r)]-тэй тэнцүү байна. Энэ нь нэгдүгээр ба хоёрдугаар үеүүдэд хэрэглэгчийн сонголт хийх боломжийн хослолын зөвхөн гурван тохиолдол гэдэг нь ойлгомжтой билээ. Яагаал гэвэл хэрэглэгч В-ээс С хүртэл хэрчмийн аль ч цэгт сонголт хийж болно Хэрэглэгчийн сонголт. Дээр дурьдсан хоёр үед хэрэглээний хувьд сонголтыг яаж хийхийг ялгаагүйн муруйн тусламжтайгаар илэрхийлж болно.
  • 37. Ялгаагүйн муруй бол хэрэглэгчийн хувьд ханамж нь адил хэрэглээний хувилбаруудыг харуулдаг юм. Зураг дээр байж болох хоёр тохиолдлын ялгаагүйн муруйг харуулав. Хэрэглэгчийн сонголт Нэгдүгээр үе дэх хэрэглээ С1 I1 2-р дугаар үе дэх хэрэглээ I2 Z Y X W
  • 38. W, X болон Y-ийн ямар хослолыг сонгох нь хэрэглэгчийн хувьд ялгаагүй юм. Ялгаагүй муруйн аль ч цэг дэх налалт нь 1-р үеийн хэрэглээг 2-р үе дэх хэрэглээгээр орлуулж буйг харуулж байгаа юм. Үүнийг орлуулалтын ахиу норм гэнэ. Тэр нь 1-р үеийн хэрэглээний нэг нэгжийг 2-р үе дэх хэрэглээгээр ямар харьцаатай орлуулахад хэрэглэгч бэлэн байгааг харуулна.
  • 39. Хэрэглэгч багаас их хэрэглэхийг эрхэмлэдэг болохоор илүү дээр байгаа ялгаагүйн муруйг доорхиос нь эрхэмлэн сонгодог. Зураг дээр I2 муруй дээрх цэгүүдийг I1 муруй дээрх цэгүүдээс илүүд үзэж сонгоно. Ялгаагүйн муруйн тийм багц нь хэрэглэгчийн сонголтын зэрэглэлийг бүрэн тусгадаг. Иймээс Z цэгийг чухалчлан сонгоно. Яагаад гэвэл Z цэг хоёр үед хоёуланд нь бусдаас их хэрэглээг бий болгож байгаа юм
  • 40.
  • 41. Оновчлол(оптимизаци). Хэрэглэгчийн төсвийн хязгаарлалт болон хэрэглэгчийн сонголтыг авч үзсэний үндсэн дээр хэрэглээний оновчтой хувилбарыг сонгох зорилтыг шийдвэрлэж болно. Хэрэглэгч эцсийн эцэст хоёр өөр үе дэх хэрэглээний боломжийн хослолуудаас аль оновчтойг нь сонгох сонирхолтой байдаг бөгөөд энэ нь графикт хамгийн дээд талд байгаа ялгаагүйн муруйтай тохирч байдаг юм. Гэтэл төсвийн шулуун хэрэглэгчийн мэдлийн бүх хөрөнгийг тусгадаг тул хэрэглэгч эцсийн дүндээ төсвийн хязгаарлалтыг шулуун дээр буюу доор байх ёстой байдаг.
  • 42. Хамгийн дээд талын ялгаагүйн муруйд хэрэглэгч хүрч чадах авч тэр нь төсвийн хязгаарлалтын шулууны гадна байрласан байна. Төсвийн хязгаарын шулуун шүргэж буй хамгийн дээд талын ялгаагүйн муруйг сонговол оновчтой сонголт мөн. Шүргэлтийн энэ цэгт төсвийн тухайн хязгаарлалтын хувьд 1-р болон 2-р үеүд дэх хэрэглээний хамгийн оновчтой хослол байна.
  • 43. Хэрэглэгчийн сонголт Нэгдүгээр үе дэх хэрэглээ С1 I1 2-р дугаар үе дэх хэрэглээ I2 О
  • 44. Оновчтой цэгт ялгаагүйн муруйн налалт төсвийн хязгаарын шулууны налалттай яг давхцдаг. Энэ бол ялгаагүйн муруй нь төсвийн хязгаарлалтын шулуунд шүргэгч болдог гэсэн үг юм. Ялгаагүйн муруйн налалт орлуулалтын ахиу нормыг илэрхийлдэг ба Төсвийн хязгаарын шулууны налалт нь нэг дээр зээлийн хүүгийн бодит нормын утгыг нэмсэнтэй тэнцүү байдаг. Үүний дүнд 0 цэгт MRS=1+r байна.
  • 45.
  • 46. Орлогын өөрчлөлт хэрэглээнд хэрхэн нөлөөлөх нь. Хэрэглэгчид хэрэглээнийхээ талаарх шийдвэрийг хэрхэн гаргадаг нь тодорхой болсон цагт тэд орлогоо нэмэгдэхэд ямар мэдрэмж үйлдэлтэй болдгийг авч үзэх бололцоотой болдог юм. Орлого өсөхөд төсвийн хязгаарлалтын шугамыг баруун тийш шилжүүлнэ. Нэн дээд талд байгаа төсвийн хязгаарлалтын шугам 1-р ба 2-р үед хэрэглээний илүү оновчтой хослолыг сонгох боломжийг хэрэглэгчид олгодог юм.
  • 48.
  • 49.
  • 50.
  • 51. Зээлийн хүүгийн нормын өсөлт. Зээлийн хүүгийн нормын өсөлт нь координатын Y1, Y2 цэгээр төсвийн хязгаарлалтын шулууныг эргүүлнэ. Зээлийн хүүгийн илүү өндөр норм нь эхний үе дэх хэрэглээг бууруулж, 2 дахь үед түүнийг өсгөдөг байна. Зээлийн хүүгийн норм өсөхөд нэг хэсэгтээ эхний үе дэх хэрэглээтэй харьцуулахад хоёр дугаар үе дэх хэрэглээ нь хямд байна. Учир нь хадгаламжийн бодит зээлийн хүү өндөр байдаг тул хэрэглэгч 1-р үе дэх хэрэглээний зарим нэгээс татгалзан 2-р үед хэрэглээний нэмэгдэл нэгжийг олж авахыг эрмэлзэнэ.
  • 52. Зээлийн хүүгийн нормын өсөлт Нэгдүгээр үе дэх хэрэглээ С1 I1 2-р дугаар үе дэх хэрэглээ I2 Хэрэглэгчийн төсвийн хязгаарлалт төсвийн шинэ хязгаарлалт Ү2 ∆С2 Ү1 ∆С2
  • 53.
  • 54. 3.Франко Модилъяни ба амьдралын мөчлөгийн таамаглал Хүний амьдралын туршид орлогын хэмжээ хэлбэлздэг олон тооны шалтгаанаас хамгийн чухал нь тэтгэвэрт гарах явдал юм. Хүмүүсийн олонхи нь 65 нас хүрмэгц, тэр цагт орлогоо эрс багасна гэдэгт эргэлздэггүй авч хэрэглээгээ эрс бууруулахыг хэн ч хүсдэггүйгээ бодож цааш нь хадгалдаг байна. Хадгалах эрмэлзлэлийг төрүүлдэг энэ түлхэц хэрэглээний функцид яаж нөлөөлдгийг авч үзье.
  • 55.
  • 56. Цаашдаа Т жил амьдарна гэж тооцоолж буй хэн нэгэн хэрэглэгч W хэмжээний баялагтай (хөрөнгө) бөгөөд R жилийн дараа тэтгэвэрт гарах хүртлээ Y хэмжээний орлоготой байна гэж бодъё. Хэрэв энэ хэрэглэгч амьдралынхаа туршид хэрэглээнийхээ хэмжээг тогтвортой байлгая гэж хүсэж байгаа бол хэрэглээнийхээ хэмжээг ямар түвшинд байлгахаар сонгох учиртай вэ? Хэрэглэгчийн хувьд амьдралынхаа туршид олж авсан баялгийн нөөц нь бүр анхны баялаг W ба R*Y гэсэн орлогоос бүрдэнэ.
  • 57. Хэрэглэгч амьдралынхаа туршид бий болгон эзэмшсэн баялгаа үлдэж буй хугацаа Т жилд жил жилээр хувиарлаж болох юм. Энд хэрэглэгч бүхий л амьдралынхаа туршид хэрэглээнийхээ хэмжээг сааруулахгүйгээр тогтвортой байлгахыг хүсэж байна гэе. Иймээс W+RY нь Т хугацаанд жигд хувиарлагдаж жил бүрийн хэрэглээ нь: C = (W + RY)/T байна. Хэрэглээний функц нь түүний хувьд доорхи янзаар илэрхийлэгдэж болно: C=(1/T)W + (R/T)Y
  • 58. Жишээ нь хэрэглэгч 50 жил амьдарна, түүнийнхээ 30 жилд нь ажиллана гэж бодвол Т= 50, харин R=30 байх хэрэглээний функц нь: C= 0,02W + 0,6Y гэж дүрслэгдэнэ. Энэ тэгшитгэл хэрэглээ нь орлогын хэмжээ болон анхны баялгийн хэмжээний аль алинаас шалтгаалдгийг харуулж байна. Энд жил тутам олж буй нэг долларын 60 цент нь, харин анхны баялгийн доллар тутмаас 2 цент нь жил бүр хэрэглээг нэмэгдүүлнэ гэдгийг харуулж байгаа юм.
  • 59. Хэрэв эдийн засгийн харилцаанд оролцогч бүр хэрэглээгээ ийм маягаар зохицуулдаг бол хэрэглээний нийт функц хүн тус бүрийнхтэй ижил байна. Тухайлбал, нийт хэрэглээ баялаг болон орлогын аль алинаас хамаарна. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн хэрэглээний функц доорх янзаар илэрхийлэгдэнэ. C = αW + βY, энд α - хуримтлагдсан баялгийг ахиу хэрэглэх хандлага, харин β - орлогоос ахиу хэрэглэх хандлагыг тусгана.
  • 60.
  • 61.
  • 62. Хүн бүрийн баялгийн хэмжээ жилийн орлоготой яв цав харьцаатай өөрчлөгддөггүй болохоор хэрэглэгч тус бүрийн талаарх буюу богино хугацаанд холбогдох тоо мэдээг шинжлэхэд тухайн орлогын хэмжээ их байвал дундаж хэрэглэх хандлага бага байх ёстой. Гэвч урт хугацааны үед баялаг болон орлогын өсөлтийн хооронд W/Y гэсэн харьцаа тогтмол, ингэхлээр дундаж хэрэглэх хандлага ч тогтмол гэж үзсэн тийм холбоо байдаг юм.
  • 63. Үүнийг бас өөр байдлаар харуулахын тулд цаг хугацаа улиран өнгөрөх тусам хэрэглээний функц ямар янзаар өөрчлөгддөгийг авч үзье. Баялгийн тухайн хэмжээ бүрт амьдралын мөчлөгийн хэрэглээний функц Кейнсийн санал болгосон функцитай давхцан дүйдгийг доорх зураг дээр харуулсан болно. Гэвч энэ функц баялгийн хэмжээ тогтмол байдаг богино хугацаанд л ийм байна.
  • 64. Амьдралын мөчлөгийн загвар дахь хэрэглээний функц Орлого Y Y Хэрэглээ Y αW β
  • 65. Энэ функц нь орлого болон тухайн агшинд хуримтлуулсан баялгийн аль алинаас хэрэглээ хамаардгийг харуулдаг. Өөрөөр хэлбэл, хэрэглээний функцийн байршил баялгийн түвшингээс хамаарна. Урт хугацааны үед бол баялаг өсөхийн хэрээр хэрэглээний функц дээш шилжинэ. Энэ шилжилтийн улмаас орлого өсөхийн хэрээр дундаж хэрэглэх хандлага буурдаггүй юм. Ийнхүү Модильянийн хэрэглээний судалгааны илт зөрчилтэй үр дүнгүүдийг нэгтгэж чадсан байна.
  • 66. Баялгийн өөрчлөлт хэрэглээний функцид нөлөөлөх нь Орлого Y αW’ Y Хэрэглээ Y αW
  • 67. Амьдралын мөчлөгийн загварын үндсэн дээр бас өөр таамаглалыг ч гаргаж болно. Бүхнээс чухал зүйл бол хүний амьдралын явцад хадгаламжийн хэмжээ өөрчлөгддөг, энэхүү өөрчлөлтийг таамаглаж болдогт оршино. Хүн хэрэв тулхтай бие даасан амьдралаа ямар нэгэн чухал хуримталгүйгээр эхэлж байгаа бол тэр нь ажиллаж буй хугацааныхаа туршид шаардлагатай хэмжээний хадгаламжтай болж дараа нь тэтгэвэрт гараад түүнээ хэрэглэхэд хүрдэг.
  • 68. Амьдралын мөчлөгийн турш дахь хэрэглээ, орлого ба баялаг хадгаламж Орлого Хуримтлуулсан баялаг Хадгаламжийн хэрэглээ Хэрэглээ
  • 69.
  • 70. 4.Милтон Фридман ба тогтмол орлогын таамаглал Милтон Фридман 1957 онд хэвлүүлсэн номондоо хэрэглэгчдийн үйл хөдлөлийг тайлбарлахдаа тогтмол орлогын таамаглал гэсэн санааг гаргажээ. Фридманы энэхүү таамаглал Модилъянины амьдралын мөчлөгийн таамаглалыг нөхөн сэлбэж байгаа юм. Энэ хоёрын аль аль нь хэрэглээ тухайн орлогоос хамаарах учиргүй гэдэг хэрэглэгчийн үйл хөдлөлийн талаарх Фишерийн онолыг ашиглажээ
  • 71. Гэхдээ орлого нь хүний бүхий л амьдралын туршид урьдчилан харж болохоор өөрчлөгдөхийг онцгойлон үздэг амьдралын мөчлөгийн онолоос Фридманы таамаглал ялгаатай бөгөөд янз бүрийн жилд хүмүүсийн орлого гэнэт, түр зуур өөрчлөгддөг гэж баталдаг юм. Хүмүүсийн тухайн үед олж буй орлогыг Ү- гээд тэр нь тогтмол орлого YP ба түр зуурын орлого YT гэсэн хоёр хэсгээс бүрдэнэ. Өөрөөр хэлбэл: Y=YP +YT
  • 72.
  • 73. Тогтмол орлого гэдэг нь хүмүүсийн ирээдүйд үрэгдэхгүй хадгалагдаад байна гэж тооцоолж буй орлогын тэр хэсэг юм. Түр зуурынх гэдэг нь ирээдүйд хадгалагдаж үлдэхгүй гэж тооцоолсон тэр хэсэг юм. Өөрөөр хэлбэл, тотмол орлого бол дундаж орлого, тэгвэл түр зуурын орлого нь энэхүү дундаж орлогоос тохиолдлоор хэлбэлзэхийг хэлнэ. Орлого нь энэ хоёр хэсэгт хуваагдах зарчмыг мэдье гэвэл дараах жишээнд анхаарлаа хандуулъя.
  • 74. Хуульч боловсролтой Мария тухайн үедээ сургуулиас хасагдсан Жоныг бодвол энэ жил ахиухан орлого олжээ. Мариягийн боловсрол цаашдаа ч түүнд илүү их орлого олох боломж өгч байгаа нь тогтмол орлого нь ч бас их байгааг тусгаж байгаа юм. Флориди мужид үр тариа тарьдаг Сьюгийн хувьд гэнэтийн хүйтрэлт болж ургац алдуулсны улмаас хураан авсан зүржээ худалдсан ч ердийнхөөс бага орлого олжээ. Харин Калифорни мужид мөн л зүрж тарьдаг Билл ердийнхөөсөө их орлого олжээ.
  • 75. Энд Биллийн олсон илүү их орлого нь түр зуурынх юм. Учир нь гэвэл ирэх жил нь Сьютай харьцуулахад Биллд цаг уурын нөхцөл дахиад түүниыг тэтгээ ч үү, үгүй ч үү. Орлогын янз бүрийн төрөл цаг хугацааны өөр өөр үргэжлэлтэй байдгийг энд авч үзсэн хоёр жишээнээс харж болно. Гүнзгий сайн эзэмшсэн боловсрол мэдлэг тогтвортой илүү их орлого хангаж байхад цаг агаарын ивээл түр зуурын илүү их орлогыг хангаж байна.
  • 76. Амьдралд эдгээр янз бүрийн учрал тохиол бишгүйдээ байж болох авч, нөхцөл байдлыг ээдрээтэй болголгүй орлого ердөө л тогтмол ба түр зуурын гэсэн хоёрхон янз байдаг гэж авч үзэх нь ашигтай юм. Хэрэглэгчид түр зуурын орлогынхоо хэлбэлзлийг арилгах зорилгоор хадгаламж болон зээлж авсан хөрөнгөө ашиглаж болох учраас хэрэглээ нь үндсэндээ тотмол орлогоос шлатгаалдаг хэмээн Фридман шүүн тунгаажээ
  • 77. Хэрэглэгчид тогтмол орлогоо зарцуулдаг, тэгэхдээ түр зуурын орлогынхоо ихэнх хэсгийг зарцуулахаа чухалчилдаг байна. Фридман, хэрэглээний функцийг ойролцоогоор доорхи байдалтай байна гэсэн дүгнэлтэд хүрчээ. Үүнд: C = αYP , энд α тогтмол утгатай байна. Энэхүү тэгшитгэлээр илэрхийлэгдэж буй тогтмол орлогын тухай таамаглал нь хэрэглээ тотмол орлоготой шууд хамааралтай хэмээн баталдаг.
  • 78.