SlideShare a Scribd company logo
БҮЛЭГ

Үйлдвэрлэл ба зардлууд

10
Та энэ бүлгийг судалсанаар дараах чадваруудыг
эзэмших болно.
Богино ба урт хугацааг хооронд нь ялгах
Богино хугацаанд пүүсийн үйлдвэрлэлийн хэмжээ
болон хөдөлмөрийн хоорондын хамаарлыг
тайлбарлах
Богино хугацаанд пүүсийн үйлдвэрлэлийн хэмжээ ба
зардлуудын хоорондын хамаарлыг тайлбарлах,
пүүсийн богино хугацааны зардлын муруйнуудыг
тодорхойлох
Урт хугацаанд пүүсийн үйлдвэрлэлийн хэмжээ болон
зардлуудын хоорондох хамаарлыг тайлбарлах,
пүүсийн урт хугацааны дундаж зардлын муруйг
тодорхойлох
Байгалийн шалгарал
– Пүүсийн зах зээлд эзлэх хувь хэмжээ бизнестээ үлдэх
баталгаа болохгүй. Том пүүсүүд хүртэл дампуурч эсвэл
бусад пүүсүүдэд залгиулж болно. Жил бүр сая сая жижиг
пүүсүүд үйл ажиллагаагаа зогсоож байдаг.
– Пүүс зах зээл дээр үлдэхийн тулд юу хийх ѐстой вэ?
– Бүх пүүс хичнээн хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэх,
хэрхэн үйлдвэрлэх вэ? гэсэн асуудлуудыг шийдвэрлэх
хэрэгтэй болдог.

– Пүүсүүд эдгээр шийдвэрүүдийг хэрхэн гаргадаг вэ?
– Бид энэ бүлгээр пүүсийн үйлдвэрлэлийн боломж болон
үйлдвэрлэлийн зардлуудын талаар судлана.
Шийдвэр гаргах хугацаа
Тухайн пүүс ашгаа хамгийн их байлгахын тулд олон
шийдвэр гаргаж байдаг.
Зарим шийдвэрүүд пүүсийг зах зээл дээр үлдэхэд
чухал байдаг бол харин зарим шийдвэрүүд өөрчлөх
боломжгүй байдаг. (эсвэл буцаахад маш их
зардалтай).
Бусад шийдвэрүүд буцаахад хялбар, тухайн зах зээл
дээр үлдэхэд нэг их чухал биш хэдий ч ашигт нөлөөлж
байдаг.
Бүх шийдвэрүүдийг богино ба урт гэсэн цаг хугацааны
хоѐр хүрээнд хамааруулж болно.
Шийдвэр гаргах хугацаа
Богино хугацаа
Богино хугацаа гэдэг үйлдвэрлэлд ашиглагдаж буй
хүчин зүйлсийн ядаж нэг нь тоо хэмжээний хувьд
тогтмол байх хугацаа юм.
Ихэнх пүүсүүдийн хувьд богино хугацаанд
үйлдвэрлэлийн хэрэгсэл, тоног төхөөрөмж болох
капитал тогтмол байдаг.
Үйлдвэрлэлд ашиглагдаж буй бусад нөөцүүд
(хөдөлмөр, түүхий эд материал, эрчим хүч) богино
хугацаанд өөрчлөгдөж болно.
Богино хугацааны шийдвэрүүд буцааж өөрчлөхөд
хялбар байдаг.
Шийдвэр гаргах хугацаа
Урт хугацаа
Урт хугацаа гэдэг нь үйлдвэрлэлд ашиглагдаж буй бүх
нөөц тоо хэмжээний хувьд өөрчлөгдөж байх хугацаа
юм. Үйлдвэрлэлийн хэрэгсэл, тоног төхөөрөмж ч
өөрчлөгдөнө гэсэн үг. Урт хугацааны шийдвэрүүдийг
буцааж өөрчлөхөд хялбар биш байдаг.
Капиталжуулалтын зардал гэдэг нь пүүсийн хүлээж
буй зардал бөгөөд өөрчлөх боломжгүй зардал юм.
Хэрэв пүүсийн тоног төхөөрөмж дахин борлуулахад
үнэ цэнэгүй байдаг бол үүнд гаргасан зардал нь
капиталжуулалтын зардал болно.
Капиталжуулалтын зардлууд пүүсийн шийдвэрт
нөлөөлдөггүй.
Богино хугацааны технологийн
хязгаарлалт
Богино хугацаанд үйлдвэрлэлийн хэмжээг
нэмэгдүүлэхийн тулд пүүс хөдөлмөрийн тоо хэмжээгээ
нэмэгдүүлэх шаардлагатай.
Үйлдвэрлэлийн хэмжээ ба хөдөлмөрийн тоо хэмжээ
хоорондын хамаарлыг дараах гурван ойлголтын
тусламжтайгаар тодорхойлох боломжтой.

1. Нийт бүтээгдэхүүн
2. Ахиу бүтээгдэхүүн
3. Дундаж бүтээгдэхүүн
Богино хугацааны технологийн
хязгаарлалт
Үйлдвэрлэлийн хуваарь
Нийт бүтээгдэхүүн гэдэг нь тухайн хугацаанд
үйлдвэрлэгдсэн нийт гарц юм.
Хөдөлмөрийн ахиу бүтээгдэхүүн гэдэг нь
хөдөлмөрийн тоо хэмжээний нэг нэгжийн өсөлтөөс бий
болох нийт бүтээгдэхүүний өөрчлөлт юм. Бусад бүх
хүчин зүйлсийн хувьд ижил.
Хөдөлмөрийн дундаж бүтээгдэхүүн нь нийт
бүтээгдэхүүнийг хөдөлмөрийн тоо хэмжээнд
хуваасантай тэнцүү.
Хуудас 221-д байгаа Хүснэгт 10.1-д пүүсийн
үйлдвэрлэлийн хуваарийг харуулжээ.
Богино хугацааны технологийн
хязгаарлалт
Бүтээгдэхүүний муруйнууд
Бүтээгдэхүүний муруйнууд нь хөдөлмөрийн тоо хэмжээ
өөрчлөгдөхөд нийт бүтээгдэхүүн, ахиу бүтээгдэхүүн,
дундаж бүтээгдэхүүн хэрхэн өөрчлөгдөж байгааг
харуулах гурван бүтээгдэхүүний ойлголтын график
дүрслэл юм.
Богино хугацааны технологийн
хязгаарлалт
Нийт бүтээгдэхүүний
муруй
Зураг 10.1-д нийт
бүтээгдэхүүний муруйг
харуулжээ.

Нийт бүтээгдэхүүний
муруй нь хөдөлмөрийн
тоо хэмжээ өөрчлөгдөхөд
нийт бүтээгдэхүүн хэрхэн
өөрчлөгдөж байгааг
харуулдаг.
Богино хугацааны технологийн
хязгаарлалт
Нийт бүтээгдэхүүний
муруй нь үйлдвэрлэлийн
боломжийн муруйтай
ижил.
Энэ нь богино хугацаанд
боломжит гарцын
түвшнийг хүрэх
боломжгүй гарцын
түвшнээс зааглаж байна.
Богино хугацааны технологийн
хязгаарлалт
Ахиу бүтээгдэхүүний
муруй
Зураг 10.2-д
хөдөлмөрийн ахиу
бүтээгдэхүүний муруйг
дүрсэлсэн бөгөөд мөн
ахиу бүтээгдэхүүний
муруй нийт бүтээгдэхүүний муруйтай хэрхэн холбогдож байгааг харуулж
байна.
Эхний ажилчин 4 нэгж
бүтээгдэхүүн үйлдвэрлэж
байна.
Богино хугацааны технологийн
хязгаарлалт
Хоѐрдахь ажилчин 6 нэгж
бүтээгдэхүүн үйлдвэрлэж
байгаа бөгөөд нийт
бүтээгдэхүүн 10 болсон
байна.
Гуравдахь ажилчин 3
нэгж бүтээгдэхүүн
үйлдвэрлэх ба нийт
бүтээгдэхүүн 13 болжээ.
Богино хугацааны технологийн
хязгаарлалт
Тэгш өнцөгт тус бүрийн
өндөр хөдөлмөрийн ахиу
бүтээгдэхүүнийг
харуулна.
Тухайлбал, хөдөлмөрийн
хэмжээ 2-оос 3 болж
өсөхөд нийт бүтээгдэхүүн
10 нэгжээс 13 нэгж болж
өссөн бөгөөд эндээс
гуравдахь ажилчны ахиу
бүтээгдэхүүн 3-тай
тэнцүү.
Богино хугацааны технологийн
хязгаарлалт
Хөдөлмөрийн ахиу
бүтээгдэхүүний
графикийг байгуулахдаа,
бид өмнөх графикийн
тэгш өнцөгтүүдийг
ашиглах боломжтой.

Хөдөлмөрийн ахиу
бүтээгдэхүүний муруй
эдгээр тэгш өнцөгтүүдийн
дундаж цэгийг дайран
өнгөрнө.
Богино хугацааны технологийн
хязгаарлалт
Бараг бүх
үйлдвэрлэлийн процесс
дараах зүй тогтолтой
байдаг.
 Эхэндээ ахиу үр өгөөж
өсдөг
 Эцэсдээ ахиу үр өгөөж
буурдаг
Богино хугацааны технологийн
хязгаарлалт
Ахиу үр өгөөж эхэндээ
өсөх
Тухайн ажилчны ахиу
бүтээгдэхүүн өмнөх
ажилчныхаас их бол
хөдөлмөрийн ахиу
бүтээгдэхүүн өсөх ба
пүүсийн хувьд ахиу үр
өгөөж өснө гэсэн үг.
Богино хугацааны технологийн
хязгаарлалт
Эцсийн дүнд ахиу үр
өгөөж буурах
Тухайн ажилчны ахиу
бүтээгдэхүүн өмнөх
ажилчныхаас бага бол
хөдөлмөрийн ахиу
бүтээгдэхүүн буурна.

Энэ тохиолдолд пүүсийн
хувьд ахиу үр өгөөж
буурч байна гэсэн үг.
Богино хугацааны технологийн
хязгаарлалт
Ахиу үр өгөөж өсөх нь хөдөлмөрийн хуваарилалт болон
төрөлжилт өссөнөөс үүдэлтэй юм.
Ахиу үр өгөөж буурах нь хөдөлмөрийн нэмэлт нэгжийг
ашигласнаар ажилчин бүр ашиглах капитал багатай
болж, ажиллах талбай багасч буй нөхцөл байдлаас
үүдэлтэй юм.
Ахиу үр өгөөж буурах зүйл тогтолыг эдийн засагчид
“хуул”-ийн түвшинд хүртэл нь хөгжүүлсэн байдаг.

Үр өгөөж буурах хууль нь пүүс тогтмол хүчин
зүйлсийн хувьд үйлдвэрлэлд ашиглах хувьсах хүчин
зүйлийнхээ хэмжээг нэмэгдүүлсэнээр эцсийн дүнд
энэхүү хувьсах хүчин зүйлийн ахиу бүтээгдэхүүн
буурдаг гэдгийг харуулдаг.
Богино хугацааны технологийн
хязгаарлалт
Дундаж бүтээгдэхүүний
муруй
Зураг 10.3-д дундаж
бүтээгдэхүүний муруй
болон энэ муруй ахиу
бүтээгдэхүүний
муруйтай ямар
холбоотой болохыг
харуулсан байна.

Ахиу бүтээгдэхүүн
дундаж бүтээгдэхүүнээс
их байхад дундаж
бүтээгдэхүүн өсч байна.
Богино хугацааны технологийн
хязгаарлалт
Ахиу бүтээгдэхүүн
дундаж бүтээгдэхүүнээс
бага байхад дундаж
бүтээгдэхүүн буурч
байна.
Ахиу бүтээгдэхүүн
дундаж бүтээгдэхүүнтэй
тэнцүү байхад дундаж
бүтээгдэхүүн хамгийн их
утгаа авч байна.
Богино хугацааны технологийн
хязгаарлалт
Ахиу дүн болон дундаж дүн
Тухайн оюутны хичээлийн ахиу дүн болон дундаж
дүнгийн хоорондох хамаарал нь дундаж бүтээгдэхүүн
ба ахиу бүтээгдэхүүний хоорондох хамааралтай ижил
юм.
Хэрэв тухайн оюутны дараагийн хичээлийн дүн дундаж
дүнгээсээ өндөр (бага) бол энэхүү ахиу дүн энэ оюутны
дундаж дүнг дээш татах (доош татах) болно.
Хэрэв дараагийн хичээлийн дүн дундаж дүнтэй нь
тэнцүү бол дундаж дүн өөрчлөгдөхгүй.
Богино хугацааны зардал
Богино хугацаанд пүүс гарцынхаа хэмжээг
нэмэгдүүлэхийн тулд хөдөлмөрийн тоо хэмжээгээ
нэмэгдүүлэх шаардлагатай бөгөөд хөдөлмөрийн
зардал өснө.
Бид нийт бүтээгдэхүүн буюу гарцын хэмжээ
өөрчлөгдөхөд пүүсийн зардал хэрхэн өөрчлөгдөхийг
дараах гурван зардлын ойлголтыг ашиглан
тайлбарлая.
 Нийт зардал
 Ахиу зардал
 Дундаж зардал
Богино хугацааны зардал
Нийт зардал
Пүүсийн нийт зардал (TC) гэдэг нь үйлдвэрлэлд
ашиглагдаж буй бүх нөөцөд гаргаж буй зардал юм.
Нийт тогтмол зардал (TFC) гэдэг нь пүүсийн тогтмол
хүчин зүйлсэд гаргаж буй зардал юм. Тогтмол зардал
гарцын хэмжээнээс хамаарахгүй.
Нийт хувьсах зардал (TVC) гэдэг нь пүүсийн хувьсах
хүчин зүйлсэд гаргаж буй зардал юм. Хувьсах зардал
гарцын хэмжээг даган өөрчлөгдөж байдаг.
Нийт зардал нь нийт тогтмол зардал ба хувьсах
зардлын нийлбэртэй тэнцүү.

TC = TFC + TVC
Богино хугацааны зардал
Зураг 10.4-д пүүсийн
нийт зардлын муруйг
харуулжээ.
Нийт тогтмол зардал нь
гарцын түвшин бүрд
ижил байна.
Нийт хувьсах зардал нь
гарцын хэмжээг даган өсч
байна.

Мөн нийт зардал гарцын
хэмжээ өсөхөд өсч байна.
Богино хугацааны зардал
Нийт хувьсах зардлын
муруй нь нийт бүтээгдэхүүний муруйн хэлбэрээс
хамаардаг.
Нийт бүтээгдэхүүний
муруй нь ү.х бага байхад
илүү босоодуу, харин ү.х
их байхад хэвтээдүү
хэлбэртэй байдаг.
Эсрэгээрээ нийт хувьсах
зардлын муруй ү.х бага
байхад хэвтээдүү, харин
ү.х их байхад босоодуу
хэлбэртэй байдаг.
Богино хугацааны зардал
Нийт хувьсах зардлын
муруй болон нийт
бүтээгдэхүүний муруйн
хоорондын харилцан
хамаарлыг авч үзэхийн
тулд н.б.муруйд ахин
анхаарлаа хандуулъя.
Ингэхдээ бид н.х.зардлыг
илэрхийлэх хоѐр дахь х
тэнхлэгийг нэмье.
Нэг ажилчины зардал 25
доллар, хоѐр ажилчины
зардал 50 доллар байна
гэдгийг хоѐрдахь х тэнхлэгээс харж болно.
Богино хугацааны зардал
Бид нийт хувьсах
зардлын хувьд х тэнхлэг
дээр хөдөлмөрийн тоо
хэмжээг авч дүрслэх
боломжтой.
Бид үүнийг хийхдээ
муруйн нэрийг өөрчлөх
хэрэгтэй. Энэ нь одоо
нийт хувьсах зардлын
муруй.
Гэхдээ энэхүү графикт
хэвтээ тэнхлэгт зардал,
харин босоо тэнхлэгт
гарцыг авсан болно.
Богино хугацааны зардал
У тэнхлэгт зардлыг авч, х
тэнхлэгт гарцын хэмжээг
авч дүрсэлбэл бидний
өмнө авч үзсэн энгийн
нийт хувьсах зардлын
муруй болно.
Энэ график дээр нийт
тогтмол зардлын муруйг
нэмж дүрслээд улмаар
нийт зардлын муруйг
гарган авах боломжтой
болно.
Богино хугацааны зардал
Ахиу зардал
Ахиу зардал (MC) гэдэг нь нийт бүтээгдэхүүний
нэгжийн өсөлтөөс бий болох нийт зардлын өсөлт юм.
Ахиу үр өгөөж өсч байх гарцын түвшний мужид ахиу
зардал нь үйлдвэрлэлийн хэмжээ өсөхөд буурна.
Ахиу үр өгөөж буурч байх гарцын түвшний мужид ахиу
зардал нь үйлдвэрлэлийн хэмжээ өсөхөд өснө.
Богино хугацааны зардал
Дундаж зардал
Дундаж зардлыг нийт зардлаас тодорхойлж болно.

Дундаж тогтмол зардал (AFC) гэдэг нь гарцын нэгжид
ноогдох тогтмол зардал юм.
Дундаж хувьсах зардал (AVC) гэдэг нь гарцын нэгжид
ноогдох хувьсах зардал юм.
Дундаж нийт зардал (ATC) гэдэг нь гарцын нэгжид
ноогдох нийт зардал юм.

ATC = AFC + AVC.
Богино хугацааны зардал
Зураг 10.5-д MC, AFC, AVC,
ATC-н муруйнуудыг
дүрсэлжээ .
AFC-н муруй нь гарцын
хэмжээ өсөхөд дундаж
тогтмол буурдаг гэдгийг
харуулна.
Харин AVC-н муруй нь Uхэлбэртэй. Гарцын хэмжээ
өсөхөд дундаж хувьсах
зардал хамгийн бага утга
хүртлээ буураад цаашаа
өснө.
Богино хугацааны зардал
ATC-н муруй нь мөн Uхэлбэртэй.

MC-н муруй нь маш
онцгой.
AVC буурч байхад MC-н
муруй AVC-н муруйн доор
байна.
AVC өсч байхад MC –н
муруй AVC-н муруйн дээр
байна.

AVC хамгийн бага утгаа
авч байхад MC нь AVC-тэй
тэнцүү байна.
Богино хугацааны зардал
Үүнтэй адилаар ATC буурч
байхад MC-н муруй ATC-н
муруйн доор байна.
ATC өсч байхад MC-н
муруй ATC-н муруйн дээр
байна.
ATC хамгийн бага утгаа
авч байхад MC нь ATC-тэй
тэнцүү байна.
Богино хугацааны зардал
Яагаад дундаж нийт зардлын муруй U-хэлбэртэй
байдаг вэ?
AVC-н муруй U-хэлбэртэй байдаг нь:
Эхлээд, ахиу бүтээгдэхүүн дундаж бүтээгдэхүүнээс их
байхад дундаж бүтээгдэхүүн өсөх бөгөөд AVC буурна.
Эцсийн дүнд ахиу бүтээгдэхүүн дундаж
бүтээгдэхүүнээс бага болж буурахад дундаж
бүтээгдэхүүн буурах бөгөөд AVC өснө.
ATC муруй U-хэлбэртэй байдаг үүнтэй ижил
шалтгаантай. Үүнээс гадна AFC огцом буурч байгаа
учраас ATC хамгийн утга хүртлээ буурдаг.
Богино хугацааны зардал
Зардлын муруйнууд ба бүтээгдэхүүний муруйнууд
Пүүсийн зардлын муруйнуудын хэлбэрийг технологи
тодорхойлдог.
 Гарцын ижил түвшинд MC хамгийн бага утга авч,
ахиу бүтээгдэхүүн хамгийн их утгаа авна.
 Ахиу бүтээгдэхүүн өсч байхад ахиу зардал буурна.
 Гарцын ижил түвшинд AVC хамгийн бага утга авч,
дундаж бүтээгдэхүүн хамгийн их утгаа авна.
 Дундаж бүтээгдэхүүн өсч байхад дундаж хувьсах
зардал буурна.
Б.Х-ны зардал
Зураг 10.6-д эдгээр
хамаарлуудыг харуулсан
байна.
Богино хугацааны зардал
Зардлын муруйнуудын шилжилт
Пүүсийн зардлын муруйнуудын байрлал дараах хоѐр
хүчин зүйлээс хамаарна. Үүнд:
 Технологи
 Үйлдвэрлэлийн хүчин зүйлсийн үнэ
Богино хугацааны зардал
Технологи
Технологийн дэвшил нь бүтээмжийн муруй болон
зардлын муруйнд хоѐуланд нь нөлөөлдөг.
Бүтээмжийн өсөлт дундаж болон ахиу бүтээгдэхүүний
муруйнуудыг дээшээ шилжүүлдэг бол харин дундаж ба
ахиу зардлын муруйнуудыг доошоо шилжүүлдэг.

Хэрэв технологийн дэвшил капиталыг илүү ихээр,
харин хөдөлмөрийг харьцангуй бага хэрэглэхэд
хүргэдэг бол тогтмол зардал өсөх ба хувьсах зардал
буурна.
Энэ тохиолдолд дундаж нийт зардал гарцын бага
түвшинд өсч харин гарцын өндөр түвшинд буурах
болно.
Богино хугацааны зардал
Үйлдвэрлэлийн хүчин зүйлсийн үнэ
Тухайн үйлдвэрлэлийн хүчин зүйлийн үнийн өсөлт
зардлуудыг нэмэгдүүлж, улмаар зардлын муруйнуудыг
шилжихэд хүргэнэ.
Тогтмол зардлын өсөлт нийт зардал (TC ) ба дундаж
нийт зардлын (ATC ) муруйнуудыг дээшээ шилжихэд
хүргэх бөгөөд харин ахиу зардлын (MC) муруйд
нөлөөлөхгүй.
Харин хувьсах зардлын өсөлт нийт зардал (TC ),
дундаж нийт зардал (ATC ), ахиу зардлын (MC )
муруйнуудыг дээш шилжүүлнэ.
Урт хугацааны зардал
Урт хугацаанд үйлдвэрлэлд ашиглаж буй бүх хүчин
зүйл хувьсах бөгөөд мөн бүх зардлууд хувьсах шинж
чанартай.
Үйлдвэрлэлийн функц
Урт хугацааны зардлын төлөв байдал нь пүүсийн
үйлдвэрлэлийн функцээс хамаарна. Үйлдвэрлэлийн
функц нь боломжит хамгийн их гарцын түвшин болон
хөдөлмөр ба капиталын тоо хэмжээний хоорондох
хамаарлыг харуулна.
Хуудас 230-д байгаа Хүснэгт 10.3 үйлдвэрлэлийн
функцийг харуулж байна.
Урт хугацааны зардал
Капиталын ахиу бүтээгдэхүүн буурах
Капиталын ахиу бүтээгдэхүүн гэдэг нь хөдөлмөрийн
тоо хэмжээ тогтмол байхад үйлдвэрлэлд ашиглаж буй
капиталын нэг нэгжийн өсөлтийн үр дүнд бий болох
гарцын түвшний өсөлт юм.
Пүүсийн үйлдвэрлэлийн функц хөдөлмөр ба капиталын
ахиу үр өгөөж буурч байдаг гэдгийг харуулж байдаг.
Өгөгдсөн капитал бүрийн хувьд хөдөлмөрийн ахиу
бүтээгдэхүүн буурах нь богино хугацааны, U-хэлбэртэй
MC, AVC, ATC-н муруйнуудын олонлогыг үүсгэнэ.
Урт хугацааны зардал
Богино хугацааны зардал ба урт хугацааны зардал
Тухайн өгөгдсөн гарцыг үйлдвэрлэх дундаж зардал
пүүсийн капитал хэмжээнээс хамаарч өөрчлөгддөг.

Капиталын хэмжээ өссөнөөр гарцын хэмжээ ATC-н
хамгийн бага түвшинд хүртэл өснө.
Синдигийн хувьд 1 нэхмэлийн машинтай байх, 2
нэхмэлийн машинтай байх, 3 нэхмэлийн машинтай
байх, 4-н нэхмэлийн машинтай байх гэсэн хувилбарууд
боломжтой.
Капиталын хэмжээ бүрийн хувьд богино хугацааны
ATC-н муруйтай.
Пүүс өөр өөр капиталаар үйлдвэрлэгдэх гарцын
түвшин бүрийн хувьд дундаж зардлыг харьцуулах
боломжтой.
Урт хугацааны зардал
ATC1 бол 1 нэхмэлийн машинтай байх үеийн ATC-н муруй.
Урт хугацааны зардал
ATC2 бол 2 нэхмэлийн машинтай байх үеийн ATC-н муруй.
Урт хугацааны зардал
ATC3 бол 3 нэхмэлийн машинтай байх үеийн ATC-н муруй.
Урт хугацааны зардал
ATC4 бол 4 нэхмэлийн машинтай байх үеийн ATC-н муруй.
Урт хугацааны зардал
Урт хугацааны дундаж зардлын муруйг гарцын түвшин
бүр дэх хамгийн бага ATC-н олонлог гэж ойлгож болно.
Иймээс бид гарцын түвшин бүрийг үйлдвэрлэх хамгийн
бага зардал бүхий капиталын хэмжээг сонгох хэрэгтэй
юм.
Өгөгдсөн гарцыг хамгийн бага зардлаар үйлдвэрлэх
арга хайцгаая.
Синди өдөрт 13 ширхэг битүү захтай цамц үйлдвэрлэхийг хүсч байгаа гэж үзье.
Урт хугацааны зардал
ATC1-н хувьд өдөрт 13 битүү захтай цамц үйлдвэрлэх зардал 7.69
доллар.
Урт хугацааны зардал
ATC2-н хувьд өдөрт 13 битүү захтай цамц үйлдвэрлэх зардал 6.80
доллар.
Урт хугацааны зардал
ATC3-н хувьд өдөрт 13 битүү захтай цамц үйлдвэрлэх зардал
7.69 доллар.
Урт хугацааны зардал
13 sweaters a day cost $9.50 each on ATC4.
Урт хугацааны зардал
ATC2-н хувьд өдөрт 13 битүү захтай цамц үйлдвэрлэх зардал
6.80 доллар.
Энэ нь өдөрт 13 битүү захтай цамц үйлдвэрлэх хамгийн бага
зардал юм.
Урт хугацааны зардал
Урт хугацааны дундаж зардлын муруй
Урт хугацааны дундаж зардлын муруй нь капитал
болон хөдөлмөрийн тоо хэмжээ хоѐул өөрчлөгдөж
байх үеийн боломжит хамгийн бага дундаж нийт
зардал ба гарцын түвшний хоорондох хамаарлыг
харуулна.
Урт хугацааны дундаж зардлын муруй нь өгөгдсөн
гарцын түвшинг үйлдвэрлэх зардлыг хамгийн бага
байлгах капиталын хэмжээг пүүст тодорхойлж өгдөг
төлөвлөлтийн муруй юм.
Нэгэнт пүүс капиталынхаа хэмжээг сонгосон бол
капиталын хэмжээ бүрд харгалзах ATC-н муруйн хувьд
зардлуудыг гаргах шаардлагатай болдог.
Урт хугацааны зардал
Зураг 10.8-д урт хугацааны дундаж зардлын муруйг (LRAC)
дүрсэлжээ.
Урт хугацааны зардал
Өргөжилтийн өсөх үр өгөөж ба өргөжилтийн буурах
үр өгөөж
Өргөжилтийн өсөх үр өгөөж нь гарцын хэмжээ
өсөхөд урт хугацааны дундаж зардал буурч байх
пүүсийн технологийн шинж чанар юм.
Өргөжилтийн буурах үр өгөөж нь гарцын хэмжээ
өсөхөд урт хугацааны дундаж зардал өсч байх пүүсийн
технологийн шинж чанар юм.
Өргөжилтийн тогтмол үр өгөөж нь гарцын хэмжээ
өсөхөд урт хугацааны дундаж зардал тогтмол байх
пүүсийн технологийн шинж чанар юм.
Урт хугацааны зардал
Зураг 10.8-д өргөжилтийн өсөх үр өгөөж ба өргөжилтийн
буурах өгөөжийг дүрслэн харуулжээ.
Урт хугацааны зардал
Хамгийн бага үр ашиг бүхий өргөжилтийн үр өгөөж
Тухайн пүүс гарцын зарим түвшинд өргөжилтийн өсөх
үр өгөөжтэй байж болно.
Энэ гарцын түвшнээс цааш пүүсийн хувьд өргөжилтийн
тогмол үр өгөөж эсвэл өргөжилтийн буурах үр өгөөжтэй
байх төлөв рүү шилжиж болно.

Хамгийн бага үр ашиг бүхий өргөжилтийн үр өгөөж
гэдэг нь урт хугацааны дундаж зардал хамгийн бага
түвшиндээ хүрсэн байх үеийн гарцын түвшин юм.
Хэрэв урт хугацааны дундаж зардлын муруй Uхэлбэртэй бол энэ муруйн хамгийн бага цэг хамгийн
бага үр ашиг бүхий өргөжилтийн үр өгөөжтэй байх
гарцын түвшинг тодорхойлдог.
Лекц дуусав.

More Related Content

What's hot

Lecture 1. Хэрэглэгчийн төсвийн хязгаарлалт
Lecture 1. Хэрэглэгчийн төсвийн хязгаарлалт Lecture 1. Хэрэглэгчийн төсвийн хязгаарлалт
Lecture 1. Хэрэглэгчийн төсвийн хязгаарлалт
hicheel2020
 
Лекц 5
Лекц 5Лекц 5
Лекц 5Etugen
 
Lecture 2.2019 2020
Lecture 2.2019 2020Lecture 2.2019 2020
Lecture 2.2019 2020
hicheel2020
 
Мөнгөний үүрэг, онол болон эрэлт, нийлүүлэлт /Тооны онол, Кейнс, Фрейдман гэх...
Мөнгөний үүрэг, онол болон эрэлт, нийлүүлэлт /Тооны онол, Кейнс, Фрейдман гэх...Мөнгөний үүрэг, онол болон эрэлт, нийлүүлэлт /Тооны онол, Кейнс, Фрейдман гэх...
Мөнгөний үүрэг, онол болон эрэлт, нийлүүлэлт /Тооны онол, Кейнс, Фрейдман гэх...Adilbishiin Gelegjamts
 
Лекц 9
Лекц 9Лекц 9
Лекц 9Etugen
 
зах зээлийн тэнцвэр
зах зээлийн тэнцвэрзах зээлийн тэнцвэр
зах зээлийн тэнцвэрJust Burnee
 
Lecture.3
Lecture.3Lecture.3
Lecture.3Tj Crew
 
эдийн засаг дахь төрийн оролцоо
эдийн засаг дахь төрийн оролцооэдийн засаг дахь төрийн оролцоо
эдийн засаг дахь төрийн оролцооSilkroad10
 
лекц №1
лекц №1лекц №1
лекц №1
norovsambuu
 
Үйлдвэрлэлийн функц /Хураангуй/
Үйлдвэрлэлийн функц /Хураангуй/Үйлдвэрлэлийн функц /Хураангуй/
Үйлдвэрлэлийн функц /Хураангуй/Adilbishiin Gelegjamts
 
Эрэлт, нийлүүлэлт ба зах зээлийн тэнцвэр
Эрэлт, нийлүүлэлт ба зах зээлийн тэнцвэр Эрэлт, нийлүүлэлт ба зах зээлийн тэнцвэр
Эрэлт, нийлүүлэлт ба зах зээлийн тэнцвэр
Adilbishiin Gelegjamts
 
төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засаг
төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагтөвлөрсөн төлөвлөгөөт эдийн засаг
төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагErdenee Chimed
 
Lecture.12
Lecture.12Lecture.12
Lecture.12Tj Crew
 
Үйлдвэрлэлийн зардал-1а /тогтмол болон хувьсах зардал гэх мэт.../
Үйлдвэрлэлийн зардал-1а /тогтмол болон хувьсах зардал гэх мэт.../ Үйлдвэрлэлийн зардал-1а /тогтмол болон хувьсах зардал гэх мэт.../
Үйлдвэрлэлийн зардал-1а /тогтмол болон хувьсах зардал гэх мэт.../
Adilbishiin Gelegjamts
 

What's hot (20)

ханамж
ханамжханамж
ханамж
 
Lecture 7
Lecture 7Lecture 7
Lecture 7
 
Lecture 9
Lecture 9Lecture 9
Lecture 9
 
Lecture 1. Хэрэглэгчийн төсвийн хязгаарлалт
Lecture 1. Хэрэглэгчийн төсвийн хязгаарлалт Lecture 1. Хэрэглэгчийн төсвийн хязгаарлалт
Lecture 1. Хэрэглэгчийн төсвийн хязгаарлалт
 
Лекц 5
Лекц 5Лекц 5
Лекц 5
 
Lecture 2.2019 2020
Lecture 2.2019 2020Lecture 2.2019 2020
Lecture 2.2019 2020
 
Мөнгөний үүрэг, онол болон эрэлт, нийлүүлэлт /Тооны онол, Кейнс, Фрейдман гэх...
Мөнгөний үүрэг, онол болон эрэлт, нийлүүлэлт /Тооны онол, Кейнс, Фрейдман гэх...Мөнгөний үүрэг, онол болон эрэлт, нийлүүлэлт /Тооны онол, Кейнс, Фрейдман гэх...
Мөнгөний үүрэг, онол болон эрэлт, нийлүүлэлт /Тооны онол, Кейнс, Фрейдман гэх...
 
Лекц 9
Лекц 9Лекц 9
Лекц 9
 
зах зээлийн тэнцвэр
зах зээлийн тэнцвэрзах зээлийн тэнцвэр
зах зээлийн тэнцвэр
 
Lecture.3
Lecture.3Lecture.3
Lecture.3
 
эдийн засаг дахь төрийн оролцоо
эдийн засаг дахь төрийн оролцооэдийн засаг дахь төрийн оролцоо
эдийн засаг дахь төрийн оролцоо
 
лекц №1
лекц №1лекц №1
лекц №1
 
Лекц №2
Лекц №2Лекц №2
Лекц №2
 
Үйлдвэрлэлийн функц /Хураангуй/
Үйлдвэрлэлийн функц /Хураангуй/Үйлдвэрлэлийн функц /Хураангуй/
Үйлдвэрлэлийн функц /Хураангуй/
 
Lecture 4
Lecture 4Lecture 4
Lecture 4
 
Эрэлт, нийлүүлэлт ба зах зээлийн тэнцвэр
Эрэлт, нийлүүлэлт ба зах зээлийн тэнцвэр Эрэлт, нийлүүлэлт ба зах зээлийн тэнцвэр
Эрэлт, нийлүүлэлт ба зах зээлийн тэнцвэр
 
төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засаг
төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагтөвлөрсөн төлөвлөгөөт эдийн засаг
төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засаг
 
Lecture.12
Lecture.12Lecture.12
Lecture.12
 
Lecture 5
Lecture 5Lecture 5
Lecture 5
 
Үйлдвэрлэлийн зардал-1а /тогтмол болон хувьсах зардал гэх мэт.../
Үйлдвэрлэлийн зардал-1а /тогтмол болон хувьсах зардал гэх мэт.../ Үйлдвэрлэлийн зардал-1а /тогтмол болон хувьсах зардал гэх мэт.../
Үйлдвэрлэлийн зардал-1а /тогтмол болон хувьсах зардал гэх мэт.../
 

Similar to Uildverlel ba zardal

Econ l5.2020 2021on
Econ l5.2020 2021onEcon l5.2020 2021on
Econ l5.2020 2021on
hicheel2020
 
Mie.s7 2020-2021on
Mie.s7 2020-2021onMie.s7 2020-2021on
Mie.s7 2020-2021on
hicheel2020
 
MICRO L6.2022 -2023 on.pdf
MICRO L6.2022 -2023 on.pdfMICRO L6.2022 -2023 on.pdf
MICRO L6.2022 -2023 on.pdf
ssuserca5598
 
Micro l8.2020 2021 on
Micro l8.2020  2021 onMicro l8.2020  2021 on
Micro l8.2020 2021 on
hicheel2020
 
Лекц 3
Лекц 3Лекц 3
Лекц 3Etugen
 
Mie.s7 2020-2021on - h
Mie.s7 2020-2021on - hMie.s7 2020-2021on - h
Mie.s7 2020-2021on - h
hicheel2020
 
Ma lecture 11
Ma lecture 11 Ma lecture 11
Ma lecture 11
Odko Ts
 
Олигополь пүүсийн шийдвэр
Олигополь пүүсийн шийдвэрОлигополь пүүсийн шийдвэр
Олигополь пүүсийн шийдвэрJust Burnee
 
Competative market
Competative marketCompetative market
Competative marketJust Burnee
 
Lecture 10.2019 2020
Lecture 10.2019 2020Lecture 10.2019 2020
Lecture 10.2019 2020
hicheel2020
 
lecture12.2022-2023.pdf
lecture12.2022-2023.pdflecture12.2022-2023.pdf
lecture12.2022-2023.pdf
ssuserca5598
 
lecture10.2022- 2023.pdf
lecture10.2022- 2023.pdflecture10.2022- 2023.pdf
lecture10.2022- 2023.pdf
ssuserca5598
 
MICRO L5.2022-2023on.pdf
MICRO L5.2022-2023on.pdfMICRO L5.2022-2023on.pdf
MICRO L5.2022-2023on.pdf
ssuserca5598
 
Micro l7.2019-2020on
Micro l7.2019-2020onMicro l7.2019-2020on
Micro l7.2019-2020on
hicheel2020
 
МЕНЕЖМЕНТИЙН ЭЗО-ийн ХИЧЭЭЛ
МЕНЕЖМЕНТИЙН ЭЗО-ийн ХИЧЭЭЛМЕНЕЖМЕНТИЙН ЭЗО-ийн ХИЧЭЭЛ
МЕНЕЖМЕНТИЙН ЭЗО-ийн ХИЧЭЭЛ
Just Burnee
 
Лекц-2 Эдийн засгийн судлах зүйл, судлагааны арга
Лекц-2 Эдийн засгийн судлах зүйл, судлагааны аргаЛекц-2 Эдийн засгийн судлах зүйл, судлагааны арга
Лекц-2 Эдийн засгийн судлах зүйл, судлагааны арга
Just Burnee
 
Micro l11.2020 2021
Micro l11.2020 2021Micro l11.2020 2021
Micro l11.2020 2021
hicheel2020
 

Similar to Uildverlel ba zardal (20)

Econ l5.2020 2021on
Econ l5.2020 2021onEcon l5.2020 2021on
Econ l5.2020 2021on
 
Mie.s7 2020-2021on
Mie.s7 2020-2021onMie.s7 2020-2021on
Mie.s7 2020-2021on
 
MICRO L6.2022 -2023 on.pdf
MICRO L6.2022 -2023 on.pdfMICRO L6.2022 -2023 on.pdf
MICRO L6.2022 -2023 on.pdf
 
Micro l8.2020 2021 on
Micro l8.2020  2021 onMicro l8.2020  2021 on
Micro l8.2020 2021 on
 
лекц №3
лекц №3лекц №3
лекц №3
 
Лекц 3
Лекц 3Лекц 3
Лекц 3
 
Mie.s7 2020-2021on - h
Mie.s7 2020-2021on - hMie.s7 2020-2021on - h
Mie.s7 2020-2021on - h
 
лекц №3
лекц №3лекц №3
лекц №3
 
Ma lecture 11
Ma lecture 11 Ma lecture 11
Ma lecture 11
 
7 costs & production
7 costs & production7 costs & production
7 costs & production
 
Олигополь пүүсийн шийдвэр
Олигополь пүүсийн шийдвэрОлигополь пүүсийн шийдвэр
Олигополь пүүсийн шийдвэр
 
Competative market
Competative marketCompetative market
Competative market
 
Lecture 10.2019 2020
Lecture 10.2019 2020Lecture 10.2019 2020
Lecture 10.2019 2020
 
lecture12.2022-2023.pdf
lecture12.2022-2023.pdflecture12.2022-2023.pdf
lecture12.2022-2023.pdf
 
lecture10.2022- 2023.pdf
lecture10.2022- 2023.pdflecture10.2022- 2023.pdf
lecture10.2022- 2023.pdf
 
MICRO L5.2022-2023on.pdf
MICRO L5.2022-2023on.pdfMICRO L5.2022-2023on.pdf
MICRO L5.2022-2023on.pdf
 
Micro l7.2019-2020on
Micro l7.2019-2020onMicro l7.2019-2020on
Micro l7.2019-2020on
 
МЕНЕЖМЕНТИЙН ЭЗО-ийн ХИЧЭЭЛ
МЕНЕЖМЕНТИЙН ЭЗО-ийн ХИЧЭЭЛМЕНЕЖМЕНТИЙН ЭЗО-ийн ХИЧЭЭЛ
МЕНЕЖМЕНТИЙН ЭЗО-ийн ХИЧЭЭЛ
 
Лекц-2 Эдийн засгийн судлах зүйл, судлагааны арга
Лекц-2 Эдийн засгийн судлах зүйл, судлагааны аргаЛекц-2 Эдийн засгийн судлах зүйл, судлагааны арга
Лекц-2 Эдийн засгийн судлах зүйл, судлагааны арга
 
Micro l11.2020 2021
Micro l11.2020 2021Micro l11.2020 2021
Micro l11.2020 2021
 

More from Just Burnee

лекц № 12 Хүчин зүйлийн зах зээл
лекц № 12 Хүчин зүйлийн зах зээллекц № 12 Хүчин зүйлийн зах зээл
лекц № 12 Хүчин зүйлийн зах зээл
Just Burnee
 
Лекц №-11 Олигополь зах зээл
Лекц №-11 Олигополь зах зээлЛекц №-11 Олигополь зах зээл
Лекц №-11 Олигополь зах зээл
Just Burnee
 
лекц № 3 ба 4 Эрэлт, Нийлүүлэлт, Мэдрэмж
лекц № 3 ба 4 Эрэлт, Нийлүүлэлт, Мэдрэмжлекц № 3 ба 4 Эрэлт, Нийлүүлэлт, Мэдрэмж
лекц № 3 ба 4 Эрэлт, Нийлүүлэлт, Мэдрэмж
Just Burnee
 
Лекц №-1 Эдийн засгийн онолын судлах зүйл, судалгааны арга
Лекц №-1 Эдийн засгийн онолын судлах зүйл, судалгааны аргаЛекц №-1 Эдийн засгийн онолын судлах зүйл, судалгааны арга
Лекц №-1 Эдийн засгийн онолын судлах зүйл, судалгааны арга
Just Burnee
 
үнэ ба бүтээгдэхүүний шийдвэр гаргалт
үнэ ба бүтээгдэхүүний шийдвэр гаргалтүнэ ба бүтээгдэхүүний шийдвэр гаргалт
үнэ ба бүтээгдэхүүний шийдвэр гаргалт
Just Burnee
 
Үйлдвэрлэл ба зардлын онол
Үйлдвэрлэл ба зардлын онолҮйлдвэрлэл ба зардлын онол
Үйлдвэрлэл ба зардлын онол
Just Burnee
 
Lecture 4
Lecture 4Lecture 4
Lecture 4
Just Burnee
 
Сангийн бодлого бодох томъёонууд ЭЗО
Сангийн бодлого бодох томъёонууд ЭЗОСангийн бодлого бодох томъёонууд ЭЗО
Сангийн бодлого бодох томъёонууд ЭЗО
Just Burnee
 
МУИС-ийн ЗАВХАН СУРГУУЛЬ
МУИС-ийн ЗАВХАН СУРГУУЛЬМУИС-ийн ЗАВХАН СУРГУУЛЬ
МУИС-ийн ЗАВХАН СУРГУУЛЬ
Just Burnee
 
Ажилгүйдэл баинфляци
Ажилгүйдэл баинфляциАжилгүйдэл баинфляци
Ажилгүйдэл баинфляциJust Burnee
 
Хүний хөгжил эдийн засгийн өсөлтийн уялдаа
Хүний хөгжил эдийн засгийн өсөлтийн уялдааХүний хөгжил эдийн засгийн өсөлтийн уялдаа
Хүний хөгжил эдийн засгийн өсөлтийн уялдааJust Burnee
 
Хүнийн хөгжлийн индексийг тооцох аргууд
Хүнийн хөгжлийн индексийг тооцох аргуудХүнийн хөгжлийн индексийг тооцох аргууд
Хүнийн хөгжлийн индексийг тооцох аргуудJust Burnee
 
Нийт эрэлт ба нийт нийлүүлэлт, макро эдийн засгийн тэнцвэр
Нийт эрэлт ба нийт нийлүүлэлт, макро эдийн засгийн тэнцвэрНийт эрэлт ба нийт нийлүүлэлт, макро эдийн засгийн тэнцвэр
Нийт эрэлт ба нийт нийлүүлэлт, макро эдийн засгийн тэнцвэрJust Burnee
 
National calculation systems
National calculation systemsNational calculation systems
National calculation systemsJust Burnee
 
Macro economics introduction
Macro economics introductionMacro economics introduction
Macro economics introductionJust Burnee
 
National calculation systems
National calculation systemsNational calculation systems
National calculation systemsJust Burnee
 
Макро эдийн засаг лекц
Макро эдийн засаг лекцМакро эдийн засаг лекц
Макро эдийн засаг лекцJust Burnee
 

More from Just Burnee (20)

лекц № 12 Хүчин зүйлийн зах зээл
лекц № 12 Хүчин зүйлийн зах зээллекц № 12 Хүчин зүйлийн зах зээл
лекц № 12 Хүчин зүйлийн зах зээл
 
Лекц №-11 Олигополь зах зээл
Лекц №-11 Олигополь зах зээлЛекц №-11 Олигополь зах зээл
Лекц №-11 Олигополь зах зээл
 
лекц № 3 ба 4 Эрэлт, Нийлүүлэлт, Мэдрэмж
лекц № 3 ба 4 Эрэлт, Нийлүүлэлт, Мэдрэмжлекц № 3 ба 4 Эрэлт, Нийлүүлэлт, Мэдрэмж
лекц № 3 ба 4 Эрэлт, Нийлүүлэлт, Мэдрэмж
 
Лекц №-1 Эдийн засгийн онолын судлах зүйл, судалгааны арга
Лекц №-1 Эдийн засгийн онолын судлах зүйл, судалгааны аргаЛекц №-1 Эдийн засгийн онолын судлах зүйл, судалгааны арга
Лекц №-1 Эдийн засгийн онолын судлах зүйл, судалгааны арга
 
үнэ ба бүтээгдэхүүний шийдвэр гаргалт
үнэ ба бүтээгдэхүүний шийдвэр гаргалтүнэ ба бүтээгдэхүүний шийдвэр гаргалт
үнэ ба бүтээгдэхүүний шийдвэр гаргалт
 
Үйлдвэрлэл ба зардлын онол
Үйлдвэрлэл ба зардлын онолҮйлдвэрлэл ба зардлын онол
Үйлдвэрлэл ба зардлын онол
 
Lecture 4
Lecture 4Lecture 4
Lecture 4
 
Money theory
Money theoryMoney theory
Money theory
 
Сангийн бодлого бодох томъёонууд ЭЗО
Сангийн бодлого бодох томъёонууд ЭЗОСангийн бодлого бодох томъёонууд ЭЗО
Сангийн бодлого бодох томъёонууд ЭЗО
 
МУИС-ийн ЗАВХАН СУРГУУЛЬ
МУИС-ийн ЗАВХАН СУРГУУЛЬМУИС-ийн ЗАВХАН СУРГУУЛЬ
МУИС-ийн ЗАВХАН СУРГУУЛЬ
 
Ажилгүйдэл баинфляци
Ажилгүйдэл баинфляциАжилгүйдэл баинфляци
Ажилгүйдэл баинфляци
 
Хүний хөгжил эдийн засгийн өсөлтийн уялдаа
Хүний хөгжил эдийн засгийн өсөлтийн уялдааХүний хөгжил эдийн засгийн өсөлтийн уялдаа
Хүний хөгжил эдийн засгийн өсөлтийн уялдаа
 
Хүнийн хөгжлийн индексийг тооцох аргууд
Хүнийн хөгжлийн индексийг тооцох аргуудХүнийн хөгжлийн индексийг тооцох аргууд
Хүнийн хөгжлийн индексийг тооцох аргууд
 
Нийт эрэлт ба нийт нийлүүлэлт, макро эдийн засгийн тэнцвэр
Нийт эрэлт ба нийт нийлүүлэлт, макро эдийн засгийн тэнцвэрНийт эрэлт ба нийт нийлүүлэлт, макро эдийн засгийн тэнцвэр
Нийт эрэлт ба нийт нийлүүлэлт, макро эдийн засгийн тэнцвэр
 
National calculation systems
National calculation systemsNational calculation systems
National calculation systems
 
Macro economics introduction
Macro economics introductionMacro economics introduction
Macro economics introduction
 
National calculation systems
National calculation systemsNational calculation systems
National calculation systems
 
Макро эдийн засаг лекц
Макро эдийн засаг лекцМакро эдийн засаг лекц
Макро эдийн засаг лекц
 
Audit slaid 1 4
Audit slaid 1 4Audit slaid 1 4
Audit slaid 1 4
 
Presentation1
Presentation1Presentation1
Presentation1
 

Uildverlel ba zardal

  • 2. Та энэ бүлгийг судалсанаар дараах чадваруудыг эзэмших болно. Богино ба урт хугацааг хооронд нь ялгах Богино хугацаанд пүүсийн үйлдвэрлэлийн хэмжээ болон хөдөлмөрийн хоорондын хамаарлыг тайлбарлах Богино хугацаанд пүүсийн үйлдвэрлэлийн хэмжээ ба зардлуудын хоорондын хамаарлыг тайлбарлах, пүүсийн богино хугацааны зардлын муруйнуудыг тодорхойлох Урт хугацаанд пүүсийн үйлдвэрлэлийн хэмжээ болон зардлуудын хоорондох хамаарлыг тайлбарлах, пүүсийн урт хугацааны дундаж зардлын муруйг тодорхойлох
  • 3. Байгалийн шалгарал – Пүүсийн зах зээлд эзлэх хувь хэмжээ бизнестээ үлдэх баталгаа болохгүй. Том пүүсүүд хүртэл дампуурч эсвэл бусад пүүсүүдэд залгиулж болно. Жил бүр сая сая жижиг пүүсүүд үйл ажиллагаагаа зогсоож байдаг. – Пүүс зах зээл дээр үлдэхийн тулд юу хийх ѐстой вэ? – Бүх пүүс хичнээн хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэх, хэрхэн үйлдвэрлэх вэ? гэсэн асуудлуудыг шийдвэрлэх хэрэгтэй болдог. – Пүүсүүд эдгээр шийдвэрүүдийг хэрхэн гаргадаг вэ? – Бид энэ бүлгээр пүүсийн үйлдвэрлэлийн боломж болон үйлдвэрлэлийн зардлуудын талаар судлана.
  • 4. Шийдвэр гаргах хугацаа Тухайн пүүс ашгаа хамгийн их байлгахын тулд олон шийдвэр гаргаж байдаг. Зарим шийдвэрүүд пүүсийг зах зээл дээр үлдэхэд чухал байдаг бол харин зарим шийдвэрүүд өөрчлөх боломжгүй байдаг. (эсвэл буцаахад маш их зардалтай). Бусад шийдвэрүүд буцаахад хялбар, тухайн зах зээл дээр үлдэхэд нэг их чухал биш хэдий ч ашигт нөлөөлж байдаг. Бүх шийдвэрүүдийг богино ба урт гэсэн цаг хугацааны хоѐр хүрээнд хамааруулж болно.
  • 5. Шийдвэр гаргах хугацаа Богино хугацаа Богино хугацаа гэдэг үйлдвэрлэлд ашиглагдаж буй хүчин зүйлсийн ядаж нэг нь тоо хэмжээний хувьд тогтмол байх хугацаа юм. Ихэнх пүүсүүдийн хувьд богино хугацаанд үйлдвэрлэлийн хэрэгсэл, тоног төхөөрөмж болох капитал тогтмол байдаг. Үйлдвэрлэлд ашиглагдаж буй бусад нөөцүүд (хөдөлмөр, түүхий эд материал, эрчим хүч) богино хугацаанд өөрчлөгдөж болно. Богино хугацааны шийдвэрүүд буцааж өөрчлөхөд хялбар байдаг.
  • 6. Шийдвэр гаргах хугацаа Урт хугацаа Урт хугацаа гэдэг нь үйлдвэрлэлд ашиглагдаж буй бүх нөөц тоо хэмжээний хувьд өөрчлөгдөж байх хугацаа юм. Үйлдвэрлэлийн хэрэгсэл, тоног төхөөрөмж ч өөрчлөгдөнө гэсэн үг. Урт хугацааны шийдвэрүүдийг буцааж өөрчлөхөд хялбар биш байдаг. Капиталжуулалтын зардал гэдэг нь пүүсийн хүлээж буй зардал бөгөөд өөрчлөх боломжгүй зардал юм. Хэрэв пүүсийн тоног төхөөрөмж дахин борлуулахад үнэ цэнэгүй байдаг бол үүнд гаргасан зардал нь капиталжуулалтын зардал болно. Капиталжуулалтын зардлууд пүүсийн шийдвэрт нөлөөлдөггүй.
  • 7. Богино хугацааны технологийн хязгаарлалт Богино хугацаанд үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлэхийн тулд пүүс хөдөлмөрийн тоо хэмжээгээ нэмэгдүүлэх шаардлагатай. Үйлдвэрлэлийн хэмжээ ба хөдөлмөрийн тоо хэмжээ хоорондын хамаарлыг дараах гурван ойлголтын тусламжтайгаар тодорхойлох боломжтой. 1. Нийт бүтээгдэхүүн 2. Ахиу бүтээгдэхүүн 3. Дундаж бүтээгдэхүүн
  • 8. Богино хугацааны технологийн хязгаарлалт Үйлдвэрлэлийн хуваарь Нийт бүтээгдэхүүн гэдэг нь тухайн хугацаанд үйлдвэрлэгдсэн нийт гарц юм. Хөдөлмөрийн ахиу бүтээгдэхүүн гэдэг нь хөдөлмөрийн тоо хэмжээний нэг нэгжийн өсөлтөөс бий болох нийт бүтээгдэхүүний өөрчлөлт юм. Бусад бүх хүчин зүйлсийн хувьд ижил. Хөдөлмөрийн дундаж бүтээгдэхүүн нь нийт бүтээгдэхүүнийг хөдөлмөрийн тоо хэмжээнд хуваасантай тэнцүү. Хуудас 221-д байгаа Хүснэгт 10.1-д пүүсийн үйлдвэрлэлийн хуваарийг харуулжээ.
  • 9. Богино хугацааны технологийн хязгаарлалт Бүтээгдэхүүний муруйнууд Бүтээгдэхүүний муруйнууд нь хөдөлмөрийн тоо хэмжээ өөрчлөгдөхөд нийт бүтээгдэхүүн, ахиу бүтээгдэхүүн, дундаж бүтээгдэхүүн хэрхэн өөрчлөгдөж байгааг харуулах гурван бүтээгдэхүүний ойлголтын график дүрслэл юм.
  • 10. Богино хугацааны технологийн хязгаарлалт Нийт бүтээгдэхүүний муруй Зураг 10.1-д нийт бүтээгдэхүүний муруйг харуулжээ. Нийт бүтээгдэхүүний муруй нь хөдөлмөрийн тоо хэмжээ өөрчлөгдөхөд нийт бүтээгдэхүүн хэрхэн өөрчлөгдөж байгааг харуулдаг.
  • 11. Богино хугацааны технологийн хязгаарлалт Нийт бүтээгдэхүүний муруй нь үйлдвэрлэлийн боломжийн муруйтай ижил. Энэ нь богино хугацаанд боломжит гарцын түвшнийг хүрэх боломжгүй гарцын түвшнээс зааглаж байна.
  • 12. Богино хугацааны технологийн хязгаарлалт Ахиу бүтээгдэхүүний муруй Зураг 10.2-д хөдөлмөрийн ахиу бүтээгдэхүүний муруйг дүрсэлсэн бөгөөд мөн ахиу бүтээгдэхүүний муруй нийт бүтээгдэхүүний муруйтай хэрхэн холбогдож байгааг харуулж байна. Эхний ажилчин 4 нэгж бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна.
  • 13. Богино хугацааны технологийн хязгаарлалт Хоѐрдахь ажилчин 6 нэгж бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа бөгөөд нийт бүтээгдэхүүн 10 болсон байна. Гуравдахь ажилчин 3 нэгж бүтээгдэхүүн үйлдвэрлэх ба нийт бүтээгдэхүүн 13 болжээ.
  • 14. Богино хугацааны технологийн хязгаарлалт Тэгш өнцөгт тус бүрийн өндөр хөдөлмөрийн ахиу бүтээгдэхүүнийг харуулна. Тухайлбал, хөдөлмөрийн хэмжээ 2-оос 3 болж өсөхөд нийт бүтээгдэхүүн 10 нэгжээс 13 нэгж болж өссөн бөгөөд эндээс гуравдахь ажилчны ахиу бүтээгдэхүүн 3-тай тэнцүү.
  • 15. Богино хугацааны технологийн хязгаарлалт Хөдөлмөрийн ахиу бүтээгдэхүүний графикийг байгуулахдаа, бид өмнөх графикийн тэгш өнцөгтүүдийг ашиглах боломжтой. Хөдөлмөрийн ахиу бүтээгдэхүүний муруй эдгээр тэгш өнцөгтүүдийн дундаж цэгийг дайран өнгөрнө.
  • 16. Богино хугацааны технологийн хязгаарлалт Бараг бүх үйлдвэрлэлийн процесс дараах зүй тогтолтой байдаг.  Эхэндээ ахиу үр өгөөж өсдөг  Эцэсдээ ахиу үр өгөөж буурдаг
  • 17. Богино хугацааны технологийн хязгаарлалт Ахиу үр өгөөж эхэндээ өсөх Тухайн ажилчны ахиу бүтээгдэхүүн өмнөх ажилчныхаас их бол хөдөлмөрийн ахиу бүтээгдэхүүн өсөх ба пүүсийн хувьд ахиу үр өгөөж өснө гэсэн үг.
  • 18. Богино хугацааны технологийн хязгаарлалт Эцсийн дүнд ахиу үр өгөөж буурах Тухайн ажилчны ахиу бүтээгдэхүүн өмнөх ажилчныхаас бага бол хөдөлмөрийн ахиу бүтээгдэхүүн буурна. Энэ тохиолдолд пүүсийн хувьд ахиу үр өгөөж буурч байна гэсэн үг.
  • 19. Богино хугацааны технологийн хязгаарлалт Ахиу үр өгөөж өсөх нь хөдөлмөрийн хуваарилалт болон төрөлжилт өссөнөөс үүдэлтэй юм. Ахиу үр өгөөж буурах нь хөдөлмөрийн нэмэлт нэгжийг ашигласнаар ажилчин бүр ашиглах капитал багатай болж, ажиллах талбай багасч буй нөхцөл байдлаас үүдэлтэй юм. Ахиу үр өгөөж буурах зүйл тогтолыг эдийн засагчид “хуул”-ийн түвшинд хүртэл нь хөгжүүлсэн байдаг. Үр өгөөж буурах хууль нь пүүс тогтмол хүчин зүйлсийн хувьд үйлдвэрлэлд ашиглах хувьсах хүчин зүйлийнхээ хэмжээг нэмэгдүүлсэнээр эцсийн дүнд энэхүү хувьсах хүчин зүйлийн ахиу бүтээгдэхүүн буурдаг гэдгийг харуулдаг.
  • 20. Богино хугацааны технологийн хязгаарлалт Дундаж бүтээгдэхүүний муруй Зураг 10.3-д дундаж бүтээгдэхүүний муруй болон энэ муруй ахиу бүтээгдэхүүний муруйтай ямар холбоотой болохыг харуулсан байна. Ахиу бүтээгдэхүүн дундаж бүтээгдэхүүнээс их байхад дундаж бүтээгдэхүүн өсч байна.
  • 21. Богино хугацааны технологийн хязгаарлалт Ахиу бүтээгдэхүүн дундаж бүтээгдэхүүнээс бага байхад дундаж бүтээгдэхүүн буурч байна. Ахиу бүтээгдэхүүн дундаж бүтээгдэхүүнтэй тэнцүү байхад дундаж бүтээгдэхүүн хамгийн их утгаа авч байна.
  • 22. Богино хугацааны технологийн хязгаарлалт Ахиу дүн болон дундаж дүн Тухайн оюутны хичээлийн ахиу дүн болон дундаж дүнгийн хоорондох хамаарал нь дундаж бүтээгдэхүүн ба ахиу бүтээгдэхүүний хоорондох хамааралтай ижил юм. Хэрэв тухайн оюутны дараагийн хичээлийн дүн дундаж дүнгээсээ өндөр (бага) бол энэхүү ахиу дүн энэ оюутны дундаж дүнг дээш татах (доош татах) болно. Хэрэв дараагийн хичээлийн дүн дундаж дүнтэй нь тэнцүү бол дундаж дүн өөрчлөгдөхгүй.
  • 23. Богино хугацааны зардал Богино хугацаанд пүүс гарцынхаа хэмжээг нэмэгдүүлэхийн тулд хөдөлмөрийн тоо хэмжээгээ нэмэгдүүлэх шаардлагатай бөгөөд хөдөлмөрийн зардал өснө. Бид нийт бүтээгдэхүүн буюу гарцын хэмжээ өөрчлөгдөхөд пүүсийн зардал хэрхэн өөрчлөгдөхийг дараах гурван зардлын ойлголтыг ашиглан тайлбарлая.  Нийт зардал  Ахиу зардал  Дундаж зардал
  • 24. Богино хугацааны зардал Нийт зардал Пүүсийн нийт зардал (TC) гэдэг нь үйлдвэрлэлд ашиглагдаж буй бүх нөөцөд гаргаж буй зардал юм. Нийт тогтмол зардал (TFC) гэдэг нь пүүсийн тогтмол хүчин зүйлсэд гаргаж буй зардал юм. Тогтмол зардал гарцын хэмжээнээс хамаарахгүй. Нийт хувьсах зардал (TVC) гэдэг нь пүүсийн хувьсах хүчин зүйлсэд гаргаж буй зардал юм. Хувьсах зардал гарцын хэмжээг даган өөрчлөгдөж байдаг. Нийт зардал нь нийт тогтмол зардал ба хувьсах зардлын нийлбэртэй тэнцүү. TC = TFC + TVC
  • 25. Богино хугацааны зардал Зураг 10.4-д пүүсийн нийт зардлын муруйг харуулжээ. Нийт тогтмол зардал нь гарцын түвшин бүрд ижил байна. Нийт хувьсах зардал нь гарцын хэмжээг даган өсч байна. Мөн нийт зардал гарцын хэмжээ өсөхөд өсч байна.
  • 26. Богино хугацааны зардал Нийт хувьсах зардлын муруй нь нийт бүтээгдэхүүний муруйн хэлбэрээс хамаардаг. Нийт бүтээгдэхүүний муруй нь ү.х бага байхад илүү босоодуу, харин ү.х их байхад хэвтээдүү хэлбэртэй байдаг. Эсрэгээрээ нийт хувьсах зардлын муруй ү.х бага байхад хэвтээдүү, харин ү.х их байхад босоодуу хэлбэртэй байдаг.
  • 27. Богино хугацааны зардал Нийт хувьсах зардлын муруй болон нийт бүтээгдэхүүний муруйн хоорондын харилцан хамаарлыг авч үзэхийн тулд н.б.муруйд ахин анхаарлаа хандуулъя. Ингэхдээ бид н.х.зардлыг илэрхийлэх хоѐр дахь х тэнхлэгийг нэмье. Нэг ажилчины зардал 25 доллар, хоѐр ажилчины зардал 50 доллар байна гэдгийг хоѐрдахь х тэнхлэгээс харж болно.
  • 28. Богино хугацааны зардал Бид нийт хувьсах зардлын хувьд х тэнхлэг дээр хөдөлмөрийн тоо хэмжээг авч дүрслэх боломжтой. Бид үүнийг хийхдээ муруйн нэрийг өөрчлөх хэрэгтэй. Энэ нь одоо нийт хувьсах зардлын муруй. Гэхдээ энэхүү графикт хэвтээ тэнхлэгт зардал, харин босоо тэнхлэгт гарцыг авсан болно.
  • 29. Богино хугацааны зардал У тэнхлэгт зардлыг авч, х тэнхлэгт гарцын хэмжээг авч дүрсэлбэл бидний өмнө авч үзсэн энгийн нийт хувьсах зардлын муруй болно. Энэ график дээр нийт тогтмол зардлын муруйг нэмж дүрслээд улмаар нийт зардлын муруйг гарган авах боломжтой болно.
  • 30. Богино хугацааны зардал Ахиу зардал Ахиу зардал (MC) гэдэг нь нийт бүтээгдэхүүний нэгжийн өсөлтөөс бий болох нийт зардлын өсөлт юм. Ахиу үр өгөөж өсч байх гарцын түвшний мужид ахиу зардал нь үйлдвэрлэлийн хэмжээ өсөхөд буурна. Ахиу үр өгөөж буурч байх гарцын түвшний мужид ахиу зардал нь үйлдвэрлэлийн хэмжээ өсөхөд өснө.
  • 31. Богино хугацааны зардал Дундаж зардал Дундаж зардлыг нийт зардлаас тодорхойлж болно. Дундаж тогтмол зардал (AFC) гэдэг нь гарцын нэгжид ноогдох тогтмол зардал юм. Дундаж хувьсах зардал (AVC) гэдэг нь гарцын нэгжид ноогдох хувьсах зардал юм. Дундаж нийт зардал (ATC) гэдэг нь гарцын нэгжид ноогдох нийт зардал юм. ATC = AFC + AVC.
  • 32. Богино хугацааны зардал Зураг 10.5-д MC, AFC, AVC, ATC-н муруйнуудыг дүрсэлжээ . AFC-н муруй нь гарцын хэмжээ өсөхөд дундаж тогтмол буурдаг гэдгийг харуулна. Харин AVC-н муруй нь Uхэлбэртэй. Гарцын хэмжээ өсөхөд дундаж хувьсах зардал хамгийн бага утга хүртлээ буураад цаашаа өснө.
  • 33. Богино хугацааны зардал ATC-н муруй нь мөн Uхэлбэртэй. MC-н муруй нь маш онцгой. AVC буурч байхад MC-н муруй AVC-н муруйн доор байна. AVC өсч байхад MC –н муруй AVC-н муруйн дээр байна. AVC хамгийн бага утгаа авч байхад MC нь AVC-тэй тэнцүү байна.
  • 34. Богино хугацааны зардал Үүнтэй адилаар ATC буурч байхад MC-н муруй ATC-н муруйн доор байна. ATC өсч байхад MC-н муруй ATC-н муруйн дээр байна. ATC хамгийн бага утгаа авч байхад MC нь ATC-тэй тэнцүү байна.
  • 35. Богино хугацааны зардал Яагаад дундаж нийт зардлын муруй U-хэлбэртэй байдаг вэ? AVC-н муруй U-хэлбэртэй байдаг нь: Эхлээд, ахиу бүтээгдэхүүн дундаж бүтээгдэхүүнээс их байхад дундаж бүтээгдэхүүн өсөх бөгөөд AVC буурна. Эцсийн дүнд ахиу бүтээгдэхүүн дундаж бүтээгдэхүүнээс бага болж буурахад дундаж бүтээгдэхүүн буурах бөгөөд AVC өснө. ATC муруй U-хэлбэртэй байдаг үүнтэй ижил шалтгаантай. Үүнээс гадна AFC огцом буурч байгаа учраас ATC хамгийн утга хүртлээ буурдаг.
  • 36. Богино хугацааны зардал Зардлын муруйнууд ба бүтээгдэхүүний муруйнууд Пүүсийн зардлын муруйнуудын хэлбэрийг технологи тодорхойлдог.  Гарцын ижил түвшинд MC хамгийн бага утга авч, ахиу бүтээгдэхүүн хамгийн их утгаа авна.  Ахиу бүтээгдэхүүн өсч байхад ахиу зардал буурна.  Гарцын ижил түвшинд AVC хамгийн бага утга авч, дундаж бүтээгдэхүүн хамгийн их утгаа авна.  Дундаж бүтээгдэхүүн өсч байхад дундаж хувьсах зардал буурна.
  • 37. Б.Х-ны зардал Зураг 10.6-д эдгээр хамаарлуудыг харуулсан байна.
  • 38. Богино хугацааны зардал Зардлын муруйнуудын шилжилт Пүүсийн зардлын муруйнуудын байрлал дараах хоѐр хүчин зүйлээс хамаарна. Үүнд:  Технологи  Үйлдвэрлэлийн хүчин зүйлсийн үнэ
  • 39. Богино хугацааны зардал Технологи Технологийн дэвшил нь бүтээмжийн муруй болон зардлын муруйнд хоѐуланд нь нөлөөлдөг. Бүтээмжийн өсөлт дундаж болон ахиу бүтээгдэхүүний муруйнуудыг дээшээ шилжүүлдэг бол харин дундаж ба ахиу зардлын муруйнуудыг доошоо шилжүүлдэг. Хэрэв технологийн дэвшил капиталыг илүү ихээр, харин хөдөлмөрийг харьцангуй бага хэрэглэхэд хүргэдэг бол тогтмол зардал өсөх ба хувьсах зардал буурна. Энэ тохиолдолд дундаж нийт зардал гарцын бага түвшинд өсч харин гарцын өндөр түвшинд буурах болно.
  • 40. Богино хугацааны зардал Үйлдвэрлэлийн хүчин зүйлсийн үнэ Тухайн үйлдвэрлэлийн хүчин зүйлийн үнийн өсөлт зардлуудыг нэмэгдүүлж, улмаар зардлын муруйнуудыг шилжихэд хүргэнэ. Тогтмол зардлын өсөлт нийт зардал (TC ) ба дундаж нийт зардлын (ATC ) муруйнуудыг дээшээ шилжихэд хүргэх бөгөөд харин ахиу зардлын (MC) муруйд нөлөөлөхгүй. Харин хувьсах зардлын өсөлт нийт зардал (TC ), дундаж нийт зардал (ATC ), ахиу зардлын (MC ) муруйнуудыг дээш шилжүүлнэ.
  • 41. Урт хугацааны зардал Урт хугацаанд үйлдвэрлэлд ашиглаж буй бүх хүчин зүйл хувьсах бөгөөд мөн бүх зардлууд хувьсах шинж чанартай. Үйлдвэрлэлийн функц Урт хугацааны зардлын төлөв байдал нь пүүсийн үйлдвэрлэлийн функцээс хамаарна. Үйлдвэрлэлийн функц нь боломжит хамгийн их гарцын түвшин болон хөдөлмөр ба капиталын тоо хэмжээний хоорондох хамаарлыг харуулна. Хуудас 230-д байгаа Хүснэгт 10.3 үйлдвэрлэлийн функцийг харуулж байна.
  • 42. Урт хугацааны зардал Капиталын ахиу бүтээгдэхүүн буурах Капиталын ахиу бүтээгдэхүүн гэдэг нь хөдөлмөрийн тоо хэмжээ тогтмол байхад үйлдвэрлэлд ашиглаж буй капиталын нэг нэгжийн өсөлтийн үр дүнд бий болох гарцын түвшний өсөлт юм. Пүүсийн үйлдвэрлэлийн функц хөдөлмөр ба капиталын ахиу үр өгөөж буурч байдаг гэдгийг харуулж байдаг. Өгөгдсөн капитал бүрийн хувьд хөдөлмөрийн ахиу бүтээгдэхүүн буурах нь богино хугацааны, U-хэлбэртэй MC, AVC, ATC-н муруйнуудын олонлогыг үүсгэнэ.
  • 43. Урт хугацааны зардал Богино хугацааны зардал ба урт хугацааны зардал Тухайн өгөгдсөн гарцыг үйлдвэрлэх дундаж зардал пүүсийн капитал хэмжээнээс хамаарч өөрчлөгддөг. Капиталын хэмжээ өссөнөөр гарцын хэмжээ ATC-н хамгийн бага түвшинд хүртэл өснө. Синдигийн хувьд 1 нэхмэлийн машинтай байх, 2 нэхмэлийн машинтай байх, 3 нэхмэлийн машинтай байх, 4-н нэхмэлийн машинтай байх гэсэн хувилбарууд боломжтой. Капиталын хэмжээ бүрийн хувьд богино хугацааны ATC-н муруйтай. Пүүс өөр өөр капиталаар үйлдвэрлэгдэх гарцын түвшин бүрийн хувьд дундаж зардлыг харьцуулах боломжтой.
  • 44. Урт хугацааны зардал ATC1 бол 1 нэхмэлийн машинтай байх үеийн ATC-н муруй.
  • 45. Урт хугацааны зардал ATC2 бол 2 нэхмэлийн машинтай байх үеийн ATC-н муруй.
  • 46. Урт хугацааны зардал ATC3 бол 3 нэхмэлийн машинтай байх үеийн ATC-н муруй.
  • 47. Урт хугацааны зардал ATC4 бол 4 нэхмэлийн машинтай байх үеийн ATC-н муруй.
  • 48. Урт хугацааны зардал Урт хугацааны дундаж зардлын муруйг гарцын түвшин бүр дэх хамгийн бага ATC-н олонлог гэж ойлгож болно. Иймээс бид гарцын түвшин бүрийг үйлдвэрлэх хамгийн бага зардал бүхий капиталын хэмжээг сонгох хэрэгтэй юм. Өгөгдсөн гарцыг хамгийн бага зардлаар үйлдвэрлэх арга хайцгаая. Синди өдөрт 13 ширхэг битүү захтай цамц үйлдвэрлэхийг хүсч байгаа гэж үзье.
  • 49. Урт хугацааны зардал ATC1-н хувьд өдөрт 13 битүү захтай цамц үйлдвэрлэх зардал 7.69 доллар.
  • 50. Урт хугацааны зардал ATC2-н хувьд өдөрт 13 битүү захтай цамц үйлдвэрлэх зардал 6.80 доллар.
  • 51. Урт хугацааны зардал ATC3-н хувьд өдөрт 13 битүү захтай цамц үйлдвэрлэх зардал 7.69 доллар.
  • 52. Урт хугацааны зардал 13 sweaters a day cost $9.50 each on ATC4.
  • 53. Урт хугацааны зардал ATC2-н хувьд өдөрт 13 битүү захтай цамц үйлдвэрлэх зардал 6.80 доллар. Энэ нь өдөрт 13 битүү захтай цамц үйлдвэрлэх хамгийн бага зардал юм.
  • 54. Урт хугацааны зардал Урт хугацааны дундаж зардлын муруй Урт хугацааны дундаж зардлын муруй нь капитал болон хөдөлмөрийн тоо хэмжээ хоѐул өөрчлөгдөж байх үеийн боломжит хамгийн бага дундаж нийт зардал ба гарцын түвшний хоорондох хамаарлыг харуулна. Урт хугацааны дундаж зардлын муруй нь өгөгдсөн гарцын түвшинг үйлдвэрлэх зардлыг хамгийн бага байлгах капиталын хэмжээг пүүст тодорхойлж өгдөг төлөвлөлтийн муруй юм. Нэгэнт пүүс капиталынхаа хэмжээг сонгосон бол капиталын хэмжээ бүрд харгалзах ATC-н муруйн хувьд зардлуудыг гаргах шаардлагатай болдог.
  • 55. Урт хугацааны зардал Зураг 10.8-д урт хугацааны дундаж зардлын муруйг (LRAC) дүрсэлжээ.
  • 56. Урт хугацааны зардал Өргөжилтийн өсөх үр өгөөж ба өргөжилтийн буурах үр өгөөж Өргөжилтийн өсөх үр өгөөж нь гарцын хэмжээ өсөхөд урт хугацааны дундаж зардал буурч байх пүүсийн технологийн шинж чанар юм. Өргөжилтийн буурах үр өгөөж нь гарцын хэмжээ өсөхөд урт хугацааны дундаж зардал өсч байх пүүсийн технологийн шинж чанар юм. Өргөжилтийн тогтмол үр өгөөж нь гарцын хэмжээ өсөхөд урт хугацааны дундаж зардал тогтмол байх пүүсийн технологийн шинж чанар юм.
  • 57. Урт хугацааны зардал Зураг 10.8-д өргөжилтийн өсөх үр өгөөж ба өргөжилтийн буурах өгөөжийг дүрслэн харуулжээ.
  • 58. Урт хугацааны зардал Хамгийн бага үр ашиг бүхий өргөжилтийн үр өгөөж Тухайн пүүс гарцын зарим түвшинд өргөжилтийн өсөх үр өгөөжтэй байж болно. Энэ гарцын түвшнээс цааш пүүсийн хувьд өргөжилтийн тогмол үр өгөөж эсвэл өргөжилтийн буурах үр өгөөжтэй байх төлөв рүү шилжиж болно. Хамгийн бага үр ашиг бүхий өргөжилтийн үр өгөөж гэдэг нь урт хугацааны дундаж зардал хамгийн бага түвшиндээ хүрсэн байх үеийн гарцын түвшин юм. Хэрэв урт хугацааны дундаж зардлын муруй Uхэлбэртэй бол энэ муруйн хамгийн бага цэг хамгийн бага үр ашиг бүхий өргөжилтийн үр өгөөжтэй байх гарцын түвшинг тодорхойлдог.