SlideShare a Scribd company logo
1 of 55
НИЙТ ЗАРЛАГЫН ЗАГВАР
/THE AGGREGATE EXPENDITURES MODEL /
1.Хэт богино хугацааны макро эдийн засгийн
тэнцвэрийг тодорхойлох нь
2. Кейнсийн загалмайг ашиглан макро эдийн засгийн
тэнцвэрийг тодорхойлох нь
3.Төлөвлөгдсөн хөрөнгө оруулалт ба хадгаламжийн
тэнцвэр
4. Макро эдийн засгийн Кейнсийн тэнцвэр өөрчлөгдөх
нь
5. Төлөвлөгдсөн зардлын үржүүлэгч
1.Хэт богино хугацааны макро эдийн засгийн
тэнцвэрийг тодорхойлох нь
Нийт нийлүүлэлтийн муруйн хэлбэрийн талаарх
эдийн засагчдын үзэл баримтлал өнөөг хүртэл ялгаатай
байдгийг өмнөх сэдвээр тодорхой авч үзсэн.
Үүнээс шалтгаалан макро эдийн засгийн тэнцвэрийг
хэт богино, богино, урт хугацаанд тус бүр
тодорхойлно.
Макро эдийн засгийн тэнцвэрийг Кейнсийн онолын
үүднээс тайлбарлах хандлага нь үнэндээ хэт богино
хугацааны тэнцвэрийн дэлгэрэнгүй тайлбар юм.
Хэт богино хугацааны тэнцвэрийг графикаар
харуулбал дараах хэлбэртэй байна.
E 1
*E *
E 2
*
P s =f(Y)
Y 1
*Y *
P 2=f(E)
P 1=f(E)
P
P=f(E)
AS, AD
P
Y 2
*
Графикт дүрсэлсэн тэнцвэрийн хувьд үнийн
ерөнхий түвшин тогтмол байх ба тэнцвэрт бодит
үйлдвэрлэлийн өөрчлөлт нь зөвхөн нийт эрэлтийн
өөрчлөлтөөс хамаарч байна.
Энэ утгаараа Кейнсийн талын эдийн засагчдыг нийт
эрэлтийн талыг баримтлагчид гэж нэрлэх бөгөөд тэд
үйлдвэрлэлийн түвшинд зөвхөн капитал, хөдөлмөр,
технологи нөлөөлнө гэж үздэг Сонгодог онолынхныг
шүүмжилдэг.
*
1E
2.Кейнсийн загалмайг ашиглан макро эдийн
засгийн тэнцвэрийг тодорхойлох нь
Кейнсийн онолын үүднээс макро эдийн засгийн
тэнцвэрийг тодорхойлохын тулд дараах хоѐр нөхцлийг
тавина.
1.Үнийн ерөнхий түвшин тогтмол байна
2.Тухайн эдийн засаг хаалттай буюу цэвэр экспорт
тэгтэй тэнцүү байна. (NX = 0)
Макро эдийн засгийн Кейнсийн тэнцвэрийг авч
үзэхдээ Кейнсийн загалмайг ашиглана.
Кейнсийн загалмайг тодорхойлохын тулд дээр
тавьсан хоѐр нөхцлийг үндэслэн төлөвлөгдсөн
зардлыг тодорхойлъѐ.
0
0( ) ( )
0
, ,
P P P P
P
P P
P
P P P P
E C G I NX
C C c DI
DI Y NT E C c Y NT G I
NX
G G I I NT NT
    

  

        
 

   
AD = E – нийт төлөвлөгдсөн зардал буюу нийт эрэлт
CP – төлөвлөгдсөн хэрэглээний зардал
GP – төлөвлөгдсөн засгийн газрын зардал
IP – төлөвлөгдсөн хөрөнгө оруулалтын зардал
NXP – төлөвлөгдсөн цэвэр экспортын зардал
Дээрх зардлууд нь эдийн засагт оролцогч субъектүүд
болох өрх гэрүүд, пүүсүүд, засгийн газрын
хэрэглээндээ зарцуулахаар төлөвлөж буй зардал
гэдгийг анхаарах хэрэгтэй. ( AD = E )
Харин нийт үйлдвэрлэлийг зардлаар тооцоход эдийн
засгийн субъектүүдийн тухайн хугацаанд хэрэглээндээ
бодитоор зарцуулж байгаа зардлуудыг авч үздэг.
(AS =Y)
Энэ утгаараа тэнцвэрт үйлдвэрлэлийн түвшин нь
тухайн тэнцвэрт үнийн ерөнхий түвшинд нийт
төлөвлөгдсөн зардал буюу нийт эрэлт (AD = E ) ,
нийт бодит зардал буюу нийт үйлдвэрлэл (AS=Y)
хоорондоо тэнцүү байгааг илэрхийлнэ. ( E = Y)
Кейнсийн загалмайг графикт дүрслэхдээ хэвтээ
тэнхлэгт нийт бодит зардал буюу нийт нийлүүлэлтийн
тоо хэмжээг, босоо тэнхлэгт нийт төлөвлөгдсөн зардал
буюу нийт эрэлтийн тоо хэмжээг тус тус авна.
Нийт үйлдвэрлэлийн түвшин нь нэг талаас нийт
орлого, нөгөө талаас нийт бодит зардлын түвшинг
илэрхийлнэ.
Макро эдийн засгийн Кейнсийн тэнцвэр болон хэт
богино хугацааны тэнцвэр нь эдийн засгийн хувьд
ижил шинжийг агуулдаг.
Богино хугацааны тэнцвэрийг графикт дүрслэхдээ
босоо тэнхлэгт үнийн ерөнхий түвшинг авдаг. Үнийн
ерөнхий түвшин тогтмол учраас эдгээр үзүүлэлт нь
бодит юм.
Y 1
* =E 1
*
E=C0+c(Y-NT)+Gp +I p
Y=E
Y=AS
E=AD
45
Y 1
* =E 1
*
E 1
*
Графикт авч үзсэн төлөвлөгдсөн зардлын муруйг
илэрхийлэх тэгшитгэл нь
нийт төлөвлөгдсөн зардал нийт бодит зардлаас
хамаарна гэдгийг харуулна.
Төлөвлөгдсөн зардлын муруйн налалт нь ахиу
хэрэглэх хандлагатай тэнцүү бөгөөд нийт орлого буюу
үйлдвэрлэлийн түвшин Y өндөр байх тусам
хэрэглээний зардал өсч нийт төлөвлөгдсөн зардлыг
өсгөнө.
.
0 ( ) P PE C c Y NT G I     
Мөн графикт дүрсэлсэн 450-ын налалт бүхий
шулуун нь нийт төлөвлөгдсөн зардал ба
үйлдвэрлэлийн түвшин хоорондоо тэнцүү байх
цэгүүдийг харуулна.
Энэ тохиолдолд татварын цэвэр орлого ,
төлөвлөгдсөн засгийн газрын зардал , төлөвлөгдсөн
хөрөнгө оруулалтын зардал нь тогтмол байна.
NT
G
I
цэгт макро эдийн засгийн Кейнсийн тэнцвэр
тогтох бөгөөд нь тэнцвэрт үйлдвэрлэл буюу
орлогын түвшин юм.
Энэхүү тэнцвэрт үйлдвэрлэлийн түвшинд тухайн
хугацааны нийт төлөвлөгдсөн зардал ба нийт бодит
зардал хоорондоо тэнцүү байна.
Дээрх графикийг Кейнсийн загалмай
/ Keynesian Cross / гэж нэрлэнэ.
*
1E
* *
1 1Y E
3.Төлөвлөгдсөн хөрөнгө оруулалт ба хадгаламж
Нөгөө талаас макро эдийн засгийн Кейнсийн
тэнцвэрийг төлөвлөгдсөн хадгаламж болон хөрөнгө
оруулалтын тэнцвэрээр тодорхойлох боломжтой.
Өрхүүд татварын дараах орлогоо хэрэглээ эсвэл
хадгаламжид зарцуулна.
Ингэснээр хадгаламж нь тухайн үеийн орлого,
зарлагын урсгалаас гарч байгаа зардал болох учраас
нийт төлөвлөгдсөн зардал нь нийт үйлдвэрлэл буюу
орлогоос бага болно.(E < Y )
Өөрөөр хэлбэл, нийт төлөвлөгдсөн зардал зах зээл
дээрх бүтээгдэхүүн, үйлчилгээг худалдан авахад
хүрэлцэхгүй учраас бүтээгдэхүүн, үйлчилгээний
илүүдэл бий болно.
Нийт эдийн засагт үйлдвэрлэгдэж байгаа
бүтээгдэхүүн, үйлчилгээ нь бүгд эцсийн хэрэглээнд
очдоггүй бөгөөд зарим хэсэг нь үйлдвэрлэлийн явцад
завсрын бүтээгдэхүүн болно.
Иймээс зах зээл дээрх илүүдэл бүтээгдэхүүн,
үйлчилгээг пүүсүүд өөрсдөө хөрөнгө оруулалтын
бараа хэлбэрээр худалдан авснаар макро эдийн засгийн
тэнцвэр хангагдана.
Энэхүү илүүдэл бүтээгдэхүүн, үйлчилгээг худалдан
авахад зарцуулж байгаа зардал нь төлөвлөгдсөн
хөрөнгө оруулалтын зардал юм
Ийнхүү төлөвлөгдсөн хөрөнгө оруулалт ба
хадгаламжийн тэнцвэрийг графикаар харуулбал
дараах хэлбэртэй байна.
I p
S p =f(Y)
I p =S p
Y 1
* =E 1
*
E 1
*
Y
I p ,S p
Графикт дүрсэлсэн цэгт макро эдийн засгийн
Кейнсийн тэнцвэр тогтоно.
Төлөвлөгдсөн хөрөнгө оруулалтын зардал нь тухайн
хугацааны үйлдвэрлэлийн түвшнээс хамаарахгүй учир
хэвтээ тэнхлэгтэй параллель хэлбэрээр дүрслэгдэнэ.
Ерөнхийдөө макро эдийн засгийн тэнцвэрийг
1. Нийт үйлдвэрлэлийг нийт төлөвлөгдсөн зардалтай
харьцуулах
2. Төлөвлөгдсөн хөрөнгө оруулалтыг хадгаламжтай
харьцуулах гэсэн хоѐр хандлагаар тодорхойлох
боломжтой.
Өөрөөр хэлбэл, макро эдийн засгийн тэнцвэрийг
хоѐр талаас нь тайлбарлана гэсэн үг.
Эдийн засаг хэрхэн тэнцвэрждэг талаар авч үзье.
Нэг талаас нийт төлөвлөгдсөн зардал нь нийт
үйлдвэрлэлтэй тэнцүү биш байх тохиолдол, нөгөө
талаас хадгаламж нь төлөвлөгдсөн хөрөнгө
оруулалттай тэнцүү биш байх тохиолдол тус бүрт
эдийн засаг хэрхэн тэнцвэртэй байх вэ? гэсэн асуулт
гарч ирнэ.
Үүнийг тайлбарлахын тулд Кейнсийн загалмайн
тэнцвэр болон хадгаламж, төлөвлөгдсөн хөрөнгө
оруулалтын тэнцвэрийг дараах графикаар хамтад нь
авч үзье.
Y 2 Y 1
* Y 3
S 2
S 3
E 1
*
Y 3Y 1
*
Y 2
Y 1
* =E 1
*
E 3
Y 3
45
E=AD
Y=AS
Y=E
Y 2
E 2
E=C 0+c(Y-NT)+G p +I p
I p
S p =f(Y)
I p =S p
E 1
*
Y=AS
I p ,S p
Графикт үзүүлснээр нийт төлөвлөгдсөн зардал нь
нийт үйлдвэрлэлээс их байна гэж үзье. / /
Энэ тохиолдолд тухайн хугацааны үйлдвэрлэлийн
түвшин нь тэнцвэрт үйлдвэрлэлийн түвшин -
оос бага байна./ /
Өөрөөр хэлбэл, эдийн засгийн субъектүүдийн
төлөвлөсөн зардлын түвшинг бодит үйлдвэрлэл
хангаж чадахгүй байна.
2 2E Y
2Y *
1Y
*
2 1Y Y
Энэ үед пүүсүүд үйлдвэрлэлийнхээ хэмжээг нийт
төлөвлөгдсөн зардалтай тэнцүү болтол өсгөснөөр
макро эдийн засгийн тэнцвэр хангагдана./ /
Эсрэг тохиолдолд тухайн хугацааны үйлдвэрлэлийн
түвшин нь нийт төлөвлөгдсөн зардлаас их байна
гэж үзье. / /
*
1E
3 3Y E
Энэ үед бодит үйлдвэрлэлийн түвшин нь тэнцвэрт
үйлдвэрлэлийн түвшин - оос их байна.
Нэгэнт нийт төлөвлөгдсөн зардал эдийн засагт
үйлдвэрлэгдсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг худалдан
авахад хүрэлцэхгүй байгаа учраас бүтээгдэхүүн,
үйлчилгээний илүүдэл үүснэ.
Өөрөөр хэлбэл, бүтээгдэхүүн, үйлчилгээний
төлөвлөгдөөгүй нөөц бий болно. / /
3Y
*
1Y
3 3Y E
Үүний үр дүнд пүүсүүд үйлдвэрлэлийнхээ хэмжээг
бууруулна.
Энэхүү үйлдвэрлэлийн түвшний бууралт нь нийт
төлөвлөгдсөн зардалтай үйлдвэрлэлийн түвшин тэнцүү
болтол үргэлжилснээр макро эдийн засгийн тэнцвэр
хангагдана. / /
Эцэст нь дүгнэхэд нийт төлөвлөгдсөн зардал нийт
үйлдвэрлэлээс их байгаа тохиолдолд үйлдвэрлэл өснө.
*
1E
Эсрэг тохиолдолд нийт үйлдвэрлэл нийт
төлөвлөгдсөн зардлаас их байх тохиолдолд
үйлдвэрлэл буурна.
Графикт төлөвлөгдсөн хөрөнгө оруулалт ба
хадгаламжийн тэнцвэрийг дүрсэлсэн байна.
Нийт төлөвлөгдсөн зардал нийт үйлдвэрлэлээс их
байна гэдэг нь төлөвлөгдсөн хөрөнгө оруулалт
хадгаламжаас их байгааг илэрхийлнэ.
Үүнийг дараах байдлаар бичиж болно.
Дээрхээс төлөвлөгдсөн хөрөнгө оруулалт
хадгаламжаас их байна гэдэг нь нийт төлөвлөгдсөн
зардал нийт бодит үйлдвэрлэлээс их байгааг
илэрхийлэх ба нийт бодит үйлдвэрлэл тэнцвэрт
үйлдвэрлэлээс бага байна.
* *
2 2 2 1 2 1P PE Y I S Y Y Y Y   
Эндээс макро эдийн засаг тэнцвэржих явцад бодит
үйлдвэрлэлийн түвшин өснө.
Эсрэг тохиолдолд нийт төлөвлөгдсөн зардал
нийт үйлдвэрлэлээс бага байна гэдэг нь төлөвлөгдсөн
хөрөнгө оруулалт хадгаламжаас бага байгааг
харуулна.
* *
3 3 3 1 3 1P PE Y I S Y Y Y Y   
Энд төлөвлөгдсөн хөрөнгө оруулалтын зардал
хадгаламжаас бага байх нь нийт төлөвлөгдсөн зардал
нийт үйлдвэрлэлээс бага байгааг илэрхийлэх бөгөөд
нийт бодит үйлдвэрлэл тэнцвэрт үйлдвэрлэлийн
түвшнээс их байна.
Иймээс бодит үйлдвэрлэлийн түвшинг бууруулах
замаар макро эдийн засгийг тэнцвэржүүлнэ.
4.Макро эдийн засгийн Кейнсийн тэнцвэр
өөрчлөгдөх нь
Хэт богино хугацаанд макро эдийн засгийн
Кейнсийн тэнцвэрийн хувьд үнийн ерөнхий түвшин
тогтмол байх учраас тэнцвэрт үйлдвэрлэлийн
түвшний өөрчлөлт нь нийт эрэлтийн өөрчлөлтөөс
хамаарахыг өмнө авч үзсэн.
Иймээс макро эдийн засгийн Кейнсийн тэнцвэр нь
нийт эрэлт буюу нийт төлөвлөгдсөн зардал
өөрчлөгдсөнөөр нэг төлвөөс нөгөө төлөвт шилжинэ
Макро эдийн засгийн Кейнсийн тэнцвэр шилжиж
байна гэдэг нь нийт эрэлт, нийт нийлүүлэлтийн
загварын хувьд хэт богино хугацааны тэнцвэр шилжиж
байгааг илэрхийлнэ.
Гол зорилго бол тэнцвэр өөрчлөгдсөнөөр
үйлдвэрлэлийн түвшин, ажил эрхлэлт болон макро
эдийн засгийн гол үзүүлэлтүүд хэрхэн өөрчлөгдөхийг
тодорхойлоход оршино.
Графикт дүрсэлснээр макро эдийн засгийн Кейнсийн
тэнцвэр анх цэгт байсан гэж үзье.*
1E
Энэ тохиолдолд үнийн ерөнхий түвшин тогтмол
байхад нийт төлөвлөгдсөн зардал буюу нийт эрэлт
өөрчлөгдсөн гэвэл нийт төлөвлөгдсөн зардлын
бүрэлдэхүүн хэсгүүд болох хэрэглээ, хувийн хөрөнгө
оруулалт, засгийн газрын зардлын аль аль нь
өөрчлөгдөх боломжтой.
Нийт эрэлт буюу нийт төлөвлөгдсөн зардал нэмэгдсэн
гэж үзье. Үүний үр дүнд нийт төлөвлөгдсөн зардлын
муруй зүүн дээш параллелиар шилжинэ.
1 1 4 4( ) ( )P P P P P PE C G I E C G I      
E 4
*
Y 4
*
Y 4
*
E 5
*
E 4
* E 4=(C p +G p +I p ) 4
E 5=(C p +G p +I p ) 5
Y 5
* =E 5
*
Y 4
* =E 4
*
E 1=(C p +G p +I p ) 1
Y 5
*
Y=E
Y=AS
E=AD
45
Y 1
* =E 1
*
Y 1
*
E 1
*
Y 5
*
P
AS, AD
P=f(E)
P
P 1=f(E)
P 2=f(E)
Y 1
*
P s =f(Y)
E 5
*
E 1
*
Нийт төлөвлөгдсөн зардлын муруй зүүн дээш
шилжсэнээр макро эдийн засгийн тэнцвэр цэгээс
цэгт шилжинэ.
Мөн нийт төлөвлөгдсөн зардал өөрчлөгдөнө гэдэг нь
нийт эрэлт өөрчөгдөнө гэсэн үг.
Иймээс хэт богино хугацааны тэнцвэрийн хувьд
нийт эрэлтийн муруй баруун дээш параллелиар
шилжинэ.
*
1E
*
4E
Үүний үр дүнд хэт богино хугацааны макро эдийн
засгийн тэнцвэр цэгээс цэгт шилжинэ.
Кейнсийн загалмайн хувьд тодорхойлж буй тэнцвэр
нь нийт эрэлт, нийт нийлүүлэлтийн загварын хэт
богино хугацааны нийлүүлэлтийн муруйн хувьд
тогтох тэнцвэртэй ижил байна.
*
1E
*
4E
Кейнсийн загалмайн хувьд макро эдийн засгийн
тэнцвэр цэгт шилжсэнээр тэнцвэрт
үйлдвэрлэлийн түвшин болж өснө.
Эсрэг тохиолдолд нийт төлөвлөгдсөн зардал
буурснаар нийт төлөвлөгдсөн зардлын муруй баруун
доошоо параллелиар шилжинэ.
* *
1 4E E
* *
1 4Y Y
1 1 5 5( ) ( )P P P P P PE C G I E C G I      
Үүний үр дүнд макро эдийн засгийн тэнцвэр
цэгээс цэгт шилжинэ.
Ингэснээр тэнцвэрт үйлдвэрлэлийн түвшин
болж буурч, ажилгүйдэл өснө.
Өмнөх хэсгүүдэд тухайн эдийн засгийг хаалттай гэж
үзэн макро эдийн засгийн Кейнсийн тэнцвэрийг
тодорхойлж, түүний өөрчлөлтийн талаар авч үзсэн.
* *
1 5Y Y
*
1E *
5E
Харин одоо эдийн засгийг нээлттэй болгож
тэнцвэрийг тодорхойлъѐ.
Эдийн засгийг нээлттэй болговол нийт төлөвлөгдсөн
зардал дараах байдлаар бичигдэнэ.
0 ( ) P P PE C c Y NT G I NX      
- төлөвлөгдсөн цэвэр экспортын зардал
Нээлттэй эдийн засгийн хувьд нийт төлөвлөгдсөн
зардал нь дотоод хүчин зүйлээс гадна гадаад хүчин
зүйлээс хамаарч өөрчлөгдөнө.
Тухайлбал, бусад улсын эдийн засгийн байдал,
бүтээгдэхүүн, үйлчилгээний дэлхийн зах зээлийн
өөрчлөлтийн чиг хандлага болон валютын ханш
зэргээс хамаарна.
PNX
5.Төлөвлөгдсөн зардлын үржүүлэгч
Эдийн засгийн Кейнсийн тэнцвэрийн хувьд
тэнцвэрт үйлдвэрлэлийн өөрчлөлт зөвхөн нийт
төлөвлөгдсөн зардлын өөрчлөлтөөс хамаардаг.
Нийт төлөвлөгдсөн зардлын бүрэлдэхүүн
хэсгүүдийн аль нэг зардал нь нэг нэгжээр
өөрчлөгдөхөд тэнцвэрт үйлдвэрлэлийн түвшин
хичнээн нэгжээр өөрчлөгдөхийг харуулж байгаа
үзүүлэлтйиг үржүүлэгч гэнэ.
Томъѐолбол:
M – Multiplier буюу үржүүлэгч /Мультипликатор/
Үржүүлэгчийн онцлог нь төлөвлөгдсөн зардал нэг
нэгжээр өөрчлөгдөхөд тэнцвэрт үйлдвэрлэлийн
түвшин нэг нэгжээс илүүгээр өөрчлөгддөгт оршино.
Энэ утгаараа үржүүлэгч гэж нэрлэдэг.
1
Y
M
E



Дараах графикаар төлөвлөгдсөн зардлын
үржүүлэгчийн нөлөөг тайлбарлая.
Графикт дүрсэлснээр эхлээд төлөвлөгдсөн зардал
өссөн гэж үзье.
Энэ тохиолдолд нийт төлөвлөгдсөн зардлын муруй
төлөвлөгдсөн зардлын өөрчлөлттэй тэнцүү хэмжээгээр
/ / зүүн дээшээ параллелиар шилжинэ.E 
1 1 4 4( ) ( )P P P P P P P PE C G I NX E C G I NX        
Y
E
E
Y
Y1
*=E1
*
Y4
*=E4
*Y5
*=E5
*
E5
*
E4
* E4=(Cp+Gp+Ip+NXp)4
E5=(Cp+Gp+Ip+NXp)5
Y5
*=E5
*
Y4
*=E4
*
E1=(Cp+Gp+Ip+NXp)1
Y=E
Y=AS
E=AD
45
Y1
*=E1
*
E1
*
Үүний үр дүнд макро эдийн засгийн тэнцвэр
цэгээс цэгт шилжих бөгөөд тэнцвэрт
үйлдвэрлэлийн түвшин болж өснө.
Энэхүү үйлдвэрлэлийн өсөлтийн өөрчлөлт нь
төлөвлөгдсөн зардлын өөрчлөлтөөс их болох нь
тодорхой харагдаж байна. / /
Нийт төлөвлөгдсөн зардлын өөрчлөлт
үржүүлэгчийн нөлөөлөлтэй байдаг нь дараах хоѐр
хүчин зүйлтэй холбоотой.
*
1E
*
4E
* *
1 4Y Y
Y E 
1.Эдийн засагт орлого, зарлагын урсгал тасралтгүй
явагдаж байх бөгөөд нэг субъектын зарцуулсан
зардал нь нөгөөгийн орлого болж байдаг.
2.Орлого өөрчлөгдсөнөөр хэрэглээ ба хадгаламж
хоѐулаа өөрчлөгдөнө.
Хэрэглээ болон хадгаламж ямар хэмжээгээр
өөрчлөгдөх нь ахиу хэрэглэх хандлага ба ахиу
хадгалах хандлагаас хамаарна.
Тухайн нэг эдийн засгийн субъектын төлөвлөсөн
зардлаа өөрчлөх талаарх шийдвэр нь үнэндээ бүх
эдийн засгийн субъектүүдийн зардлыг өөрчилж байдаг
Гэвч төлөвлөсөн зардлын анхны өөрчлөлтөөс цааших
нөлөө нь улам бүр буурна.
Нийт төлөвлөгдсөн зардлын бүрэлдэхүүн тус бүрийн
хувьд үржүүлэгчийг тодорхойлох боломжтой.
Үүнд:
Хэрэглээний зардлын үржүүлэгч
Засгийн газрын зардлын үржүүлэгч
Хөрөнгө оруулалтын зардлын үржүүлэгч
Цэвэр экспортын зардлын үржүүлэгч
Хэрэглээний зардлын үржүүлэгч.
Хэрэглээний зардлын үржүүлэгч нь төлөвлөгдсөн
хэрэглээний зардал нэг нэгжээр өөрчлөгдөхөд тэнцвэрт
үйлдвэрлэлийн түвшин хичнээн нэгжээр
өөрчлөгдөхийг харуулна.
Томъѐолбол:
- Хэрэглээний зардлын үржүүлэгч
- Тэнцвэрт үйлдвэрлэлийн түвшний өөрчлөлт
- Төлөвлөгдсөн хэрэглээний зардлын өөрчлөлт
Мөн ахиу хэрэглэх хандлага ба ахиу хадгалах
хандлагын хоорондох хамаарлыг ашиглавал
хэрэглээний зардлын үржүүлэгч нь ахиу хадгалах
хандлагатай урвуу хамааралтай .
1C
P
Y
M
C



CM
Y
PC
Өөрөөр хэлбэл, хэрэглээний зардлын үржүүлэгчийн
хувьд ахиу хадгалах хандлага бага байх тусам
үржүүлэгчийн нөлөөлөл их байна гэсэн үг.
Засгийн газрын зардлын үржүүлэгч.
Засгийн газрын зардлын үржүүлэгч нь төлөвлөгдсөн
засгийн газрын зардал нэг нэгжээр өөрчлөгдөхөд
тэнцвэрт үйлдвэрлэлийн түвшин хичнээн нэгжээр
өөрчлөгдөхийг харуулна.
1 1
1
1
CM
MPC MPS
 

Томъѐолбол:
- Засгийн газрын зардлын үржүүлэгч
- Тэнцвэрт үйлдвэрлэлийн түвшний өөрчлөлт
- Төлөвлөгдсөн засгийн газрын зардлын
үржүүлэгч
1G
P
Y
M
G



GM
Y
PG
Хөрөнгө оруулалтын зардлын үржүүлэгч.
Төлөвлөгдсөн хөрөнгө оруулалтын зардлын
үржүүлэгчийг дээрх зарчмаар тодорхойлох
боломжтой.
Хөрөнгө оруулалтын зардлын үржүүлэгч нь
төлөвлөгдсөн хөрөнгө оруулалтын зардал нэг
нэгжээр өөрчлөгдөхөд тэнцвэрт үйлдвэрлэл хичнээн
нэгжээр өөрчлөгдөхийг харуулна.
- хөрөнгө оруулалтын зардлын үржүүлэгч
- тэнцвэрт үйлдвэрлэлийн түвшний өөрчлөлт
- төлөвлөгдсөн хөрөнгө оруулалтын зардлын
өөрчлөлт
Дээрхээс дүгнэвэл төлөвлөгдсөн хэрэглээний зардал,
засгийн газрын зардал, хөрөнгө оруулалтын зардлын
үржүүлэгчид хоорондоо тэнцүү байна
Цэвэр экспортын зардлын үржүүлэгч.
Цэвэр экспортын зардлын үржүүлэгч нь
төлөвлөгдсөн цэвэр экспортын зардал нэг нэгжээр
өөрчлөгдөхөд тэнцвэрт үйлдвэрлэл хичнээн нэгжээр
өөрчлөгдөхийг харуулна.
1
1
C G I
P P P
Y Y Y
M M M
C G I c
  
     
   
- цэвэр экспортын зардлын үржүүлэгч
- тэнцвэрт үйлдвэрлэлийн түвшний өөрчлөлт
- төлөвлөгдсөн цэвэр экспортын зардлын
өөрчлөлт
АНХААРАЛ ТАВЬСАНД БАЯРЛАЛАА

More Related Content

What's hot

Нийт эрэлт ба нийт нийлүүлэлт, макро эдийн засгийн тэнцвэр
Нийт эрэлт ба нийт нийлүүлэлт, макро эдийн засгийн тэнцвэрНийт эрэлт ба нийт нийлүүлэлт, макро эдийн засгийн тэнцвэр
Нийт эрэлт ба нийт нийлүүлэлт, макро эдийн засгийн тэнцвэрJust Burnee
 
Лекц-2 Эдийн засгийн судлах зүйл, судлагааны арга
Лекц-2 Эдийн засгийн судлах зүйл, судлагааны аргаЛекц-2 Эдийн засгийн судлах зүйл, судлагааны арга
Лекц-2 Эдийн засгийн судлах зүйл, судлагааны аргаJust Burnee
 
Үндэсний тооцооны систем /Үндэсний нийт бүтээгдэхүүн, Дотоодын нийт бүтээгдэх...
Үндэсний тооцооны систем /Үндэсний нийт бүтээгдэхүүн, Дотоодын нийт бүтээгдэх...Үндэсний тооцооны систем /Үндэсний нийт бүтээгдэхүүн, Дотоодын нийт бүтээгдэх...
Үндэсний тооцооны систем /Үндэсний нийт бүтээгдэхүүн, Дотоодын нийт бүтээгдэх...Adilbishiin Gelegjamts
 
Лекц 9
Лекц 9Лекц 9
Лекц 9Etugen
 
Mie.s8.2020 2021-h
Mie.s8.2020 2021-hMie.s8.2020 2021-h
Mie.s8.2020 2021-hhicheel2020
 
Lecture.4
Lecture.4Lecture.4
Lecture.4Tj Crew
 
Lecture11
Lecture11Lecture11
Lecture11Bbujee
 
Үйлдвэрлэлийн хүчин зүйлс
Үйлдвэрлэлийн хүчин зүйлсҮйлдвэрлэлийн хүчин зүйлс
Үйлдвэрлэлийн хүчин зүйлсJust Burnee
 
Lecture 5 6
Lecture 5 6Lecture 5 6
Lecture 5 6Bbujee
 
National calculation systems
National calculation systemsNational calculation systems
National calculation systemsJust Burnee
 

What's hot (20)

Turiin sanhuu l10
Turiin sanhuu l10Turiin sanhuu l10
Turiin sanhuu l10
 
Нийт эрэлт ба нийт нийлүүлэлт, макро эдийн засгийн тэнцвэр
Нийт эрэлт ба нийт нийлүүлэлт, макро эдийн засгийн тэнцвэрНийт эрэлт ба нийт нийлүүлэлт, макро эдийн засгийн тэнцвэр
Нийт эрэлт ба нийт нийлүүлэлт, макро эдийн засгийн тэнцвэр
 
Лекц-2 Эдийн засгийн судлах зүйл, судлагааны арга
Лекц-2 Эдийн засгийн судлах зүйл, судлагааны аргаЛекц-2 Эдийн засгийн судлах зүйл, судлагааны арга
Лекц-2 Эдийн засгийн судлах зүйл, судлагааны арга
 
Үндэсний тооцооны систем /Үндэсний нийт бүтээгдэхүүн, Дотоодын нийт бүтээгдэх...
Үндэсний тооцооны систем /Үндэсний нийт бүтээгдэхүүн, Дотоодын нийт бүтээгдэх...Үндэсний тооцооны систем /Үндэсний нийт бүтээгдэхүүн, Дотоодын нийт бүтээгдэх...
Үндэсний тооцооны систем /Үндэсний нийт бүтээгдэхүүн, Дотоодын нийт бүтээгдэх...
 
Lecture 6
Lecture 6Lecture 6
Lecture 6
 
Лекц 9
Лекц 9Лекц 9
Лекц 9
 
Mie.s8.2020 2021-h
Mie.s8.2020 2021-hMie.s8.2020 2021-h
Mie.s8.2020 2021-h
 
Lecture 10
Lecture 10Lecture 10
Lecture 10
 
Lekts 6
Lekts 6Lekts 6
Lekts 6
 
Lecture 3
Lecture 3 Lecture 3
Lecture 3
 
Lecture.4
Lecture.4Lecture.4
Lecture.4
 
10.2 ax shalgah balans
10.2 ax shalgah balans10.2 ax shalgah balans
10.2 ax shalgah balans
 
Lecture11
Lecture11Lecture11
Lecture11
 
Makro l 4
Makro l 4Makro l 4
Makro l 4
 
Lecture 10
Lecture 10Lecture 10
Lecture 10
 
Lecture 2
Lecture 2Lecture 2
Lecture 2
 
Үйлдвэрлэлийн хүчин зүйлс
Үйлдвэрлэлийн хүчин зүйлсҮйлдвэрлэлийн хүчин зүйлс
Үйлдвэрлэлийн хүчин зүйлс
 
эдийн засгийн мөчлөгийн онол
эдийн засгийн мөчлөгийн онолэдийн засгийн мөчлөгийн онол
эдийн засгийн мөчлөгийн онол
 
Lecture 5 6
Lecture 5 6Lecture 5 6
Lecture 5 6
 
National calculation systems
National calculation systemsNational calculation systems
National calculation systems
 

Similar to MacroL8.2019- 2020

зардлын үржүүлэгч кейнсийн загвар
зардлын үржүүлэгч кейнсийн загварзардлын үржүүлэгч кейнсийн загвар
зардлын үржүүлэгч кейнсийн загварTuru Turuu
 
MacroL 6. 2019- 2020
MacroL 6. 2019- 2020MacroL 6. 2019- 2020
MacroL 6. 2019- 2020hicheel2020
 
MacroL13.2019-2020
MacroL13.2019-2020MacroL13.2019-2020
MacroL13.2019-2020hicheel2020
 
National calculation systems
National calculation systemsNational calculation systems
National calculation systemsJust Burnee
 
Econl12. 2020 2021on
Econl12. 2020 2021onEconl12. 2020 2021on
Econl12. 2020 2021onhicheel2020
 
Lecture 11.2019 2020
Lecture 11.2019 2020Lecture 11.2019 2020
Lecture 11.2019 2020hicheel2020
 
Niit erel ba niit niiluulelt
Niit erel ba niit niiluuleltNiit erel ba niit niiluulelt
Niit erel ba niit niiluuleltbatsuda
 
MacroL7.2019 -2020
MacroL7.2019 -2020MacroL7.2019 -2020
MacroL7.2019 -2020hicheel2020
 
Lecture 14.2019 2020
Lecture 14.2019  2020Lecture 14.2019  2020
Lecture 14.2019 2020hicheel2020
 

Similar to MacroL8.2019- 2020 (20)

Macrol9.2020 2021
Macrol9.2020 2021Macrol9.2020 2021
Macrol9.2020 2021
 
Macro l 13
Macro l 13Macro l 13
Macro l 13
 
Macro l 8
Macro l 8Macro l 8
Macro l 8
 
Macro l 13
Macro l 13Macro l 13
Macro l 13
 
зардлын үржүүлэгч кейнсийн загвар
зардлын үржүүлэгч кейнсийн загварзардлын үржүүлэгч кейнсийн загвар
зардлын үржүүлэгч кейнсийн загвар
 
Macrol9.2019 2020
Macrol9.2019  2020Macrol9.2019  2020
Macrol9.2019 2020
 
MacroL 6. 2019- 2020
MacroL 6. 2019- 2020MacroL 6. 2019- 2020
MacroL 6. 2019- 2020
 
Macrol7.2020 2021
Macrol7.2020 2021Macrol7.2020 2021
Macrol7.2020 2021
 
MacroL13.2019-2020
MacroL13.2019-2020MacroL13.2019-2020
MacroL13.2019-2020
 
Macro l 6
Macro l 6Macro l 6
Macro l 6
 
National calculation systems
National calculation systemsNational calculation systems
National calculation systems
 
Econl12. 2020 2021on
Econl12. 2020 2021onEconl12. 2020 2021on
Econl12. 2020 2021on
 
Lecture 11.2019 2020
Lecture 11.2019 2020Lecture 11.2019 2020
Lecture 11.2019 2020
 
Niit erel ba niit niiluulelt
Niit erel ba niit niiluuleltNiit erel ba niit niiluulelt
Niit erel ba niit niiluulelt
 
Lekts 8
Lekts 8Lekts 8
Lekts 8
 
Macrol6.2020 2021
Macrol6.2020  2021Macrol6.2020  2021
Macrol6.2020 2021
 
лекц №7
лекц №7лекц №7
лекц №7
 
MacroL7.2019 -2020
MacroL7.2019 -2020MacroL7.2019 -2020
MacroL7.2019 -2020
 
Lecture 14.2019 2020
Lecture 14.2019  2020Lecture 14.2019  2020
Lecture 14.2019 2020
 
Mac ecs9.2021
Mac ecs9.2021Mac ecs9.2021
Mac ecs9.2021
 

More from hicheel2020

More from hicheel2020 (20)

Maceconl2.2020 2021
Maceconl2.2020 2021Maceconl2.2020 2021
Maceconl2.2020 2021
 
Mac ecs1.2021h
Mac ecs1.2021hMac ecs1.2021h
Mac ecs1.2021h
 
Mac ecs1.2021
Mac ecs1.2021Mac ecs1.2021
Mac ecs1.2021
 
Maceconl1
Maceconl1Maceconl1
Maceconl1
 
Macro l1.2020 2021
Macro l1.2020 2021Macro l1.2020 2021
Macro l1.2020 2021
 
Seminar 10. 2020 2021on
Seminar 10. 2020 2021onSeminar 10. 2020 2021on
Seminar 10. 2020 2021on
 
Seminar 11. 2020 2021on -h
Seminar 11. 2020 2021on -hSeminar 11. 2020 2021on -h
Seminar 11. 2020 2021on -h
 
Sbeul16.2020 2021
Sbeul16.2020 2021Sbeul16.2020 2021
Sbeul16.2020 2021
 
S11a
S11aS11a
S11a
 
S8
S8S8
S8
 
Seminar 7a
Seminar 7aSeminar 7a
Seminar 7a
 
Sbeul6.2020 2021
Sbeul6.2020  2021Sbeul6.2020  2021
Sbeul6.2020 2021
 
Seminar5aa
Seminar5aaSeminar5aa
Seminar5aa
 
Seminar5a
Seminar5aSeminar5a
Seminar5a
 
Seminar3aa
Seminar3aaSeminar3aa
Seminar3aa
 
Sel5.2020
Sel5.2020Sel5.2020
Sel5.2020
 
Sel4.2020
Sel4.2020Sel4.2020
Sel4.2020
 
Sbeu.l1. 2019 2020 on
Sbeu.l1. 2019 2020 onSbeu.l1. 2019 2020 on
Sbeu.l1. 2019 2020 on
 
Sbeul3.2019 2020
Sbeul3.2019   2020Sbeul3.2019   2020
Sbeul3.2019 2020
 
Sbeu.l1. 2019 2020 on
Sbeu.l1. 2019 2020 onSbeu.l1. 2019 2020 on
Sbeu.l1. 2019 2020 on
 

MacroL8.2019- 2020

  • 1. НИЙТ ЗАРЛАГЫН ЗАГВАР /THE AGGREGATE EXPENDITURES MODEL / 1.Хэт богино хугацааны макро эдийн засгийн тэнцвэрийг тодорхойлох нь 2. Кейнсийн загалмайг ашиглан макро эдийн засгийн тэнцвэрийг тодорхойлох нь 3.Төлөвлөгдсөн хөрөнгө оруулалт ба хадгаламжийн тэнцвэр 4. Макро эдийн засгийн Кейнсийн тэнцвэр өөрчлөгдөх нь 5. Төлөвлөгдсөн зардлын үржүүлэгч
  • 2. 1.Хэт богино хугацааны макро эдийн засгийн тэнцвэрийг тодорхойлох нь Нийт нийлүүлэлтийн муруйн хэлбэрийн талаарх эдийн засагчдын үзэл баримтлал өнөөг хүртэл ялгаатай байдгийг өмнөх сэдвээр тодорхой авч үзсэн. Үүнээс шалтгаалан макро эдийн засгийн тэнцвэрийг хэт богино, богино, урт хугацаанд тус бүр тодорхойлно.
  • 3. Макро эдийн засгийн тэнцвэрийг Кейнсийн онолын үүднээс тайлбарлах хандлага нь үнэндээ хэт богино хугацааны тэнцвэрийн дэлгэрэнгүй тайлбар юм. Хэт богино хугацааны тэнцвэрийг графикаар харуулбал дараах хэлбэртэй байна. E 1 *E * E 2 * P s =f(Y) Y 1 *Y * P 2=f(E) P 1=f(E) P P=f(E) AS, AD P Y 2 *
  • 4. Графикт дүрсэлсэн тэнцвэрийн хувьд үнийн ерөнхий түвшин тогтмол байх ба тэнцвэрт бодит үйлдвэрлэлийн өөрчлөлт нь зөвхөн нийт эрэлтийн өөрчлөлтөөс хамаарч байна. Энэ утгаараа Кейнсийн талын эдийн засагчдыг нийт эрэлтийн талыг баримтлагчид гэж нэрлэх бөгөөд тэд үйлдвэрлэлийн түвшинд зөвхөн капитал, хөдөлмөр, технологи нөлөөлнө гэж үздэг Сонгодог онолынхныг шүүмжилдэг. * 1E
  • 5. 2.Кейнсийн загалмайг ашиглан макро эдийн засгийн тэнцвэрийг тодорхойлох нь Кейнсийн онолын үүднээс макро эдийн засгийн тэнцвэрийг тодорхойлохын тулд дараах хоѐр нөхцлийг тавина. 1.Үнийн ерөнхий түвшин тогтмол байна 2.Тухайн эдийн засаг хаалттай буюу цэвэр экспорт тэгтэй тэнцүү байна. (NX = 0) Макро эдийн засгийн Кейнсийн тэнцвэрийг авч үзэхдээ Кейнсийн загалмайг ашиглана.
  • 6. Кейнсийн загалмайг тодорхойлохын тулд дээр тавьсан хоѐр нөхцлийг үндэслэн төлөвлөгдсөн зардлыг тодорхойлъѐ. 0 0( ) ( ) 0 , , P P P P P P P P P P P P E C G I NX C C c DI DI Y NT E C c Y NT G I NX G G I I NT NT                          
  • 7. AD = E – нийт төлөвлөгдсөн зардал буюу нийт эрэлт CP – төлөвлөгдсөн хэрэглээний зардал GP – төлөвлөгдсөн засгийн газрын зардал IP – төлөвлөгдсөн хөрөнгө оруулалтын зардал NXP – төлөвлөгдсөн цэвэр экспортын зардал Дээрх зардлууд нь эдийн засагт оролцогч субъектүүд болох өрх гэрүүд, пүүсүүд, засгийн газрын хэрэглээндээ зарцуулахаар төлөвлөж буй зардал гэдгийг анхаарах хэрэгтэй. ( AD = E )
  • 8. Харин нийт үйлдвэрлэлийг зардлаар тооцоход эдийн засгийн субъектүүдийн тухайн хугацаанд хэрэглээндээ бодитоор зарцуулж байгаа зардлуудыг авч үздэг. (AS =Y) Энэ утгаараа тэнцвэрт үйлдвэрлэлийн түвшин нь тухайн тэнцвэрт үнийн ерөнхий түвшинд нийт төлөвлөгдсөн зардал буюу нийт эрэлт (AD = E ) , нийт бодит зардал буюу нийт үйлдвэрлэл (AS=Y) хоорондоо тэнцүү байгааг илэрхийлнэ. ( E = Y)
  • 9. Кейнсийн загалмайг графикт дүрслэхдээ хэвтээ тэнхлэгт нийт бодит зардал буюу нийт нийлүүлэлтийн тоо хэмжээг, босоо тэнхлэгт нийт төлөвлөгдсөн зардал буюу нийт эрэлтийн тоо хэмжээг тус тус авна. Нийт үйлдвэрлэлийн түвшин нь нэг талаас нийт орлого, нөгөө талаас нийт бодит зардлын түвшинг илэрхийлнэ. Макро эдийн засгийн Кейнсийн тэнцвэр болон хэт богино хугацааны тэнцвэр нь эдийн засгийн хувьд ижил шинжийг агуулдаг.
  • 10. Богино хугацааны тэнцвэрийг графикт дүрслэхдээ босоо тэнхлэгт үнийн ерөнхий түвшинг авдаг. Үнийн ерөнхий түвшин тогтмол учраас эдгээр үзүүлэлт нь бодит юм. Y 1 * =E 1 * E=C0+c(Y-NT)+Gp +I p Y=E Y=AS E=AD 45 Y 1 * =E 1 * E 1 *
  • 11. Графикт авч үзсэн төлөвлөгдсөн зардлын муруйг илэрхийлэх тэгшитгэл нь нийт төлөвлөгдсөн зардал нийт бодит зардлаас хамаарна гэдгийг харуулна. Төлөвлөгдсөн зардлын муруйн налалт нь ахиу хэрэглэх хандлагатай тэнцүү бөгөөд нийт орлого буюу үйлдвэрлэлийн түвшин Y өндөр байх тусам хэрэглээний зардал өсч нийт төлөвлөгдсөн зардлыг өсгөнө. . 0 ( ) P PE C c Y NT G I     
  • 12. Мөн графикт дүрсэлсэн 450-ын налалт бүхий шулуун нь нийт төлөвлөгдсөн зардал ба үйлдвэрлэлийн түвшин хоорондоо тэнцүү байх цэгүүдийг харуулна. Энэ тохиолдолд татварын цэвэр орлого , төлөвлөгдсөн засгийн газрын зардал , төлөвлөгдсөн хөрөнгө оруулалтын зардал нь тогтмол байна. NT G I
  • 13. цэгт макро эдийн засгийн Кейнсийн тэнцвэр тогтох бөгөөд нь тэнцвэрт үйлдвэрлэл буюу орлогын түвшин юм. Энэхүү тэнцвэрт үйлдвэрлэлийн түвшинд тухайн хугацааны нийт төлөвлөгдсөн зардал ба нийт бодит зардал хоорондоо тэнцүү байна. Дээрх графикийг Кейнсийн загалмай / Keynesian Cross / гэж нэрлэнэ. * 1E * * 1 1Y E
  • 14. 3.Төлөвлөгдсөн хөрөнгө оруулалт ба хадгаламж Нөгөө талаас макро эдийн засгийн Кейнсийн тэнцвэрийг төлөвлөгдсөн хадгаламж болон хөрөнгө оруулалтын тэнцвэрээр тодорхойлох боломжтой. Өрхүүд татварын дараах орлогоо хэрэглээ эсвэл хадгаламжид зарцуулна. Ингэснээр хадгаламж нь тухайн үеийн орлого, зарлагын урсгалаас гарч байгаа зардал болох учраас нийт төлөвлөгдсөн зардал нь нийт үйлдвэрлэл буюу орлогоос бага болно.(E < Y )
  • 15. Өөрөөр хэлбэл, нийт төлөвлөгдсөн зардал зах зээл дээрх бүтээгдэхүүн, үйлчилгээг худалдан авахад хүрэлцэхгүй учраас бүтээгдэхүүн, үйлчилгээний илүүдэл бий болно. Нийт эдийн засагт үйлдвэрлэгдэж байгаа бүтээгдэхүүн, үйлчилгээ нь бүгд эцсийн хэрэглээнд очдоггүй бөгөөд зарим хэсэг нь үйлдвэрлэлийн явцад завсрын бүтээгдэхүүн болно.
  • 16. Иймээс зах зээл дээрх илүүдэл бүтээгдэхүүн, үйлчилгээг пүүсүүд өөрсдөө хөрөнгө оруулалтын бараа хэлбэрээр худалдан авснаар макро эдийн засгийн тэнцвэр хангагдана. Энэхүү илүүдэл бүтээгдэхүүн, үйлчилгээг худалдан авахад зарцуулж байгаа зардал нь төлөвлөгдсөн хөрөнгө оруулалтын зардал юм
  • 17. Ийнхүү төлөвлөгдсөн хөрөнгө оруулалт ба хадгаламжийн тэнцвэрийг графикаар харуулбал дараах хэлбэртэй байна. I p S p =f(Y) I p =S p Y 1 * =E 1 * E 1 * Y I p ,S p
  • 18. Графикт дүрсэлсэн цэгт макро эдийн засгийн Кейнсийн тэнцвэр тогтоно. Төлөвлөгдсөн хөрөнгө оруулалтын зардал нь тухайн хугацааны үйлдвэрлэлийн түвшнээс хамаарахгүй учир хэвтээ тэнхлэгтэй параллель хэлбэрээр дүрслэгдэнэ. Ерөнхийдөө макро эдийн засгийн тэнцвэрийг 1. Нийт үйлдвэрлэлийг нийт төлөвлөгдсөн зардалтай харьцуулах
  • 19. 2. Төлөвлөгдсөн хөрөнгө оруулалтыг хадгаламжтай харьцуулах гэсэн хоѐр хандлагаар тодорхойлох боломжтой. Өөрөөр хэлбэл, макро эдийн засгийн тэнцвэрийг хоѐр талаас нь тайлбарлана гэсэн үг. Эдийн засаг хэрхэн тэнцвэрждэг талаар авч үзье.
  • 20. Нэг талаас нийт төлөвлөгдсөн зардал нь нийт үйлдвэрлэлтэй тэнцүү биш байх тохиолдол, нөгөө талаас хадгаламж нь төлөвлөгдсөн хөрөнгө оруулалттай тэнцүү биш байх тохиолдол тус бүрт эдийн засаг хэрхэн тэнцвэртэй байх вэ? гэсэн асуулт гарч ирнэ. Үүнийг тайлбарлахын тулд Кейнсийн загалмайн тэнцвэр болон хадгаламж, төлөвлөгдсөн хөрөнгө оруулалтын тэнцвэрийг дараах графикаар хамтад нь авч үзье.
  • 21. Y 2 Y 1 * Y 3 S 2 S 3 E 1 * Y 3Y 1 * Y 2 Y 1 * =E 1 * E 3 Y 3 45 E=AD Y=AS Y=E Y 2 E 2 E=C 0+c(Y-NT)+G p +I p I p S p =f(Y) I p =S p E 1 * Y=AS I p ,S p
  • 22. Графикт үзүүлснээр нийт төлөвлөгдсөн зардал нь нийт үйлдвэрлэлээс их байна гэж үзье. / / Энэ тохиолдолд тухайн хугацааны үйлдвэрлэлийн түвшин нь тэнцвэрт үйлдвэрлэлийн түвшин - оос бага байна./ / Өөрөөр хэлбэл, эдийн засгийн субъектүүдийн төлөвлөсөн зардлын түвшинг бодит үйлдвэрлэл хангаж чадахгүй байна. 2 2E Y 2Y * 1Y * 2 1Y Y
  • 23. Энэ үед пүүсүүд үйлдвэрлэлийнхээ хэмжээг нийт төлөвлөгдсөн зардалтай тэнцүү болтол өсгөснөөр макро эдийн засгийн тэнцвэр хангагдана./ / Эсрэг тохиолдолд тухайн хугацааны үйлдвэрлэлийн түвшин нь нийт төлөвлөгдсөн зардлаас их байна гэж үзье. / / * 1E 3 3Y E
  • 24. Энэ үед бодит үйлдвэрлэлийн түвшин нь тэнцвэрт үйлдвэрлэлийн түвшин - оос их байна. Нэгэнт нийт төлөвлөгдсөн зардал эдийн засагт үйлдвэрлэгдсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг худалдан авахад хүрэлцэхгүй байгаа учраас бүтээгдэхүүн, үйлчилгээний илүүдэл үүснэ. Өөрөөр хэлбэл, бүтээгдэхүүн, үйлчилгээний төлөвлөгдөөгүй нөөц бий болно. / / 3Y * 1Y 3 3Y E
  • 25. Үүний үр дүнд пүүсүүд үйлдвэрлэлийнхээ хэмжээг бууруулна. Энэхүү үйлдвэрлэлийн түвшний бууралт нь нийт төлөвлөгдсөн зардалтай үйлдвэрлэлийн түвшин тэнцүү болтол үргэлжилснээр макро эдийн засгийн тэнцвэр хангагдана. / / Эцэст нь дүгнэхэд нийт төлөвлөгдсөн зардал нийт үйлдвэрлэлээс их байгаа тохиолдолд үйлдвэрлэл өснө. * 1E
  • 26. Эсрэг тохиолдолд нийт үйлдвэрлэл нийт төлөвлөгдсөн зардлаас их байх тохиолдолд үйлдвэрлэл буурна. Графикт төлөвлөгдсөн хөрөнгө оруулалт ба хадгаламжийн тэнцвэрийг дүрсэлсэн байна. Нийт төлөвлөгдсөн зардал нийт үйлдвэрлэлээс их байна гэдэг нь төлөвлөгдсөн хөрөнгө оруулалт хадгаламжаас их байгааг илэрхийлнэ.
  • 27. Үүнийг дараах байдлаар бичиж болно. Дээрхээс төлөвлөгдсөн хөрөнгө оруулалт хадгаламжаас их байна гэдэг нь нийт төлөвлөгдсөн зардал нийт бодит үйлдвэрлэлээс их байгааг илэрхийлэх ба нийт бодит үйлдвэрлэл тэнцвэрт үйлдвэрлэлээс бага байна. * * 2 2 2 1 2 1P PE Y I S Y Y Y Y   
  • 28. Эндээс макро эдийн засаг тэнцвэржих явцад бодит үйлдвэрлэлийн түвшин өснө. Эсрэг тохиолдолд нийт төлөвлөгдсөн зардал нийт үйлдвэрлэлээс бага байна гэдэг нь төлөвлөгдсөн хөрөнгө оруулалт хадгаламжаас бага байгааг харуулна. * * 3 3 3 1 3 1P PE Y I S Y Y Y Y   
  • 29. Энд төлөвлөгдсөн хөрөнгө оруулалтын зардал хадгаламжаас бага байх нь нийт төлөвлөгдсөн зардал нийт үйлдвэрлэлээс бага байгааг илэрхийлэх бөгөөд нийт бодит үйлдвэрлэл тэнцвэрт үйлдвэрлэлийн түвшнээс их байна. Иймээс бодит үйлдвэрлэлийн түвшинг бууруулах замаар макро эдийн засгийг тэнцвэржүүлнэ.
  • 30. 4.Макро эдийн засгийн Кейнсийн тэнцвэр өөрчлөгдөх нь Хэт богино хугацаанд макро эдийн засгийн Кейнсийн тэнцвэрийн хувьд үнийн ерөнхий түвшин тогтмол байх учраас тэнцвэрт үйлдвэрлэлийн түвшний өөрчлөлт нь нийт эрэлтийн өөрчлөлтөөс хамаарахыг өмнө авч үзсэн. Иймээс макро эдийн засгийн Кейнсийн тэнцвэр нь нийт эрэлт буюу нийт төлөвлөгдсөн зардал өөрчлөгдсөнөөр нэг төлвөөс нөгөө төлөвт шилжинэ
  • 31. Макро эдийн засгийн Кейнсийн тэнцвэр шилжиж байна гэдэг нь нийт эрэлт, нийт нийлүүлэлтийн загварын хувьд хэт богино хугацааны тэнцвэр шилжиж байгааг илэрхийлнэ. Гол зорилго бол тэнцвэр өөрчлөгдсөнөөр үйлдвэрлэлийн түвшин, ажил эрхлэлт болон макро эдийн засгийн гол үзүүлэлтүүд хэрхэн өөрчлөгдөхийг тодорхойлоход оршино. Графикт дүрсэлснээр макро эдийн засгийн Кейнсийн тэнцвэр анх цэгт байсан гэж үзье.* 1E
  • 32. Энэ тохиолдолд үнийн ерөнхий түвшин тогтмол байхад нийт төлөвлөгдсөн зардал буюу нийт эрэлт өөрчлөгдсөн гэвэл нийт төлөвлөгдсөн зардлын бүрэлдэхүүн хэсгүүд болох хэрэглээ, хувийн хөрөнгө оруулалт, засгийн газрын зардлын аль аль нь өөрчлөгдөх боломжтой. Нийт эрэлт буюу нийт төлөвлөгдсөн зардал нэмэгдсэн гэж үзье. Үүний үр дүнд нийт төлөвлөгдсөн зардлын муруй зүүн дээш параллелиар шилжинэ. 1 1 4 4( ) ( )P P P P P PE C G I E C G I      
  • 33. E 4 * Y 4 * Y 4 * E 5 * E 4 * E 4=(C p +G p +I p ) 4 E 5=(C p +G p +I p ) 5 Y 5 * =E 5 * Y 4 * =E 4 * E 1=(C p +G p +I p ) 1 Y 5 * Y=E Y=AS E=AD 45 Y 1 * =E 1 * Y 1 * E 1 * Y 5 * P AS, AD P=f(E) P P 1=f(E) P 2=f(E) Y 1 * P s =f(Y) E 5 * E 1 *
  • 34. Нийт төлөвлөгдсөн зардлын муруй зүүн дээш шилжсэнээр макро эдийн засгийн тэнцвэр цэгээс цэгт шилжинэ. Мөн нийт төлөвлөгдсөн зардал өөрчлөгдөнө гэдэг нь нийт эрэлт өөрчөгдөнө гэсэн үг. Иймээс хэт богино хугацааны тэнцвэрийн хувьд нийт эрэлтийн муруй баруун дээш параллелиар шилжинэ. * 1E * 4E
  • 35. Үүний үр дүнд хэт богино хугацааны макро эдийн засгийн тэнцвэр цэгээс цэгт шилжинэ. Кейнсийн загалмайн хувьд тодорхойлж буй тэнцвэр нь нийт эрэлт, нийт нийлүүлэлтийн загварын хэт богино хугацааны нийлүүлэлтийн муруйн хувьд тогтох тэнцвэртэй ижил байна. * 1E * 4E
  • 36. Кейнсийн загалмайн хувьд макро эдийн засгийн тэнцвэр цэгт шилжсэнээр тэнцвэрт үйлдвэрлэлийн түвшин болж өснө. Эсрэг тохиолдолд нийт төлөвлөгдсөн зардал буурснаар нийт төлөвлөгдсөн зардлын муруй баруун доошоо параллелиар шилжинэ. * * 1 4E E * * 1 4Y Y 1 1 5 5( ) ( )P P P P P PE C G I E C G I      
  • 37. Үүний үр дүнд макро эдийн засгийн тэнцвэр цэгээс цэгт шилжинэ. Ингэснээр тэнцвэрт үйлдвэрлэлийн түвшин болж буурч, ажилгүйдэл өснө. Өмнөх хэсгүүдэд тухайн эдийн засгийг хаалттай гэж үзэн макро эдийн засгийн Кейнсийн тэнцвэрийг тодорхойлж, түүний өөрчлөлтийн талаар авч үзсэн. * * 1 5Y Y * 1E * 5E
  • 38. Харин одоо эдийн засгийг нээлттэй болгож тэнцвэрийг тодорхойлъѐ. Эдийн засгийг нээлттэй болговол нийт төлөвлөгдсөн зардал дараах байдлаар бичигдэнэ. 0 ( ) P P PE C c Y NT G I NX      
  • 39. - төлөвлөгдсөн цэвэр экспортын зардал Нээлттэй эдийн засгийн хувьд нийт төлөвлөгдсөн зардал нь дотоод хүчин зүйлээс гадна гадаад хүчин зүйлээс хамаарч өөрчлөгдөнө. Тухайлбал, бусад улсын эдийн засгийн байдал, бүтээгдэхүүн, үйлчилгээний дэлхийн зах зээлийн өөрчлөлтийн чиг хандлага болон валютын ханш зэргээс хамаарна. PNX
  • 40. 5.Төлөвлөгдсөн зардлын үржүүлэгч Эдийн засгийн Кейнсийн тэнцвэрийн хувьд тэнцвэрт үйлдвэрлэлийн өөрчлөлт зөвхөн нийт төлөвлөгдсөн зардлын өөрчлөлтөөс хамаардаг. Нийт төлөвлөгдсөн зардлын бүрэлдэхүүн хэсгүүдийн аль нэг зардал нь нэг нэгжээр өөрчлөгдөхөд тэнцвэрт үйлдвэрлэлийн түвшин хичнээн нэгжээр өөрчлөгдөхийг харуулж байгаа үзүүлэлтйиг үржүүлэгч гэнэ.
  • 41. Томъѐолбол: M – Multiplier буюу үржүүлэгч /Мультипликатор/ Үржүүлэгчийн онцлог нь төлөвлөгдсөн зардал нэг нэгжээр өөрчлөгдөхөд тэнцвэрт үйлдвэрлэлийн түвшин нэг нэгжээс илүүгээр өөрчлөгддөгт оршино. Энэ утгаараа үржүүлэгч гэж нэрлэдэг. 1 Y M E   
  • 42. Дараах графикаар төлөвлөгдсөн зардлын үржүүлэгчийн нөлөөг тайлбарлая. Графикт дүрсэлснээр эхлээд төлөвлөгдсөн зардал өссөн гэж үзье. Энэ тохиолдолд нийт төлөвлөгдсөн зардлын муруй төлөвлөгдсөн зардлын өөрчлөлттэй тэнцүү хэмжээгээр / / зүүн дээшээ параллелиар шилжинэ.E  1 1 4 4( ) ( )P P P P P P P PE C G I NX E C G I NX        
  • 44. Үүний үр дүнд макро эдийн засгийн тэнцвэр цэгээс цэгт шилжих бөгөөд тэнцвэрт үйлдвэрлэлийн түвшин болж өснө. Энэхүү үйлдвэрлэлийн өсөлтийн өөрчлөлт нь төлөвлөгдсөн зардлын өөрчлөлтөөс их болох нь тодорхой харагдаж байна. / / Нийт төлөвлөгдсөн зардлын өөрчлөлт үржүүлэгчийн нөлөөлөлтэй байдаг нь дараах хоѐр хүчин зүйлтэй холбоотой. * 1E * 4E * * 1 4Y Y Y E 
  • 45. 1.Эдийн засагт орлого, зарлагын урсгал тасралтгүй явагдаж байх бөгөөд нэг субъектын зарцуулсан зардал нь нөгөөгийн орлого болж байдаг. 2.Орлого өөрчлөгдсөнөөр хэрэглээ ба хадгаламж хоѐулаа өөрчлөгдөнө. Хэрэглээ болон хадгаламж ямар хэмжээгээр өөрчлөгдөх нь ахиу хэрэглэх хандлага ба ахиу хадгалах хандлагаас хамаарна.
  • 46. Тухайн нэг эдийн засгийн субъектын төлөвлөсөн зардлаа өөрчлөх талаарх шийдвэр нь үнэндээ бүх эдийн засгийн субъектүүдийн зардлыг өөрчилж байдаг Гэвч төлөвлөсөн зардлын анхны өөрчлөлтөөс цааших нөлөө нь улам бүр буурна. Нийт төлөвлөгдсөн зардлын бүрэлдэхүүн тус бүрийн хувьд үржүүлэгчийг тодорхойлох боломжтой. Үүнд:
  • 47. Хэрэглээний зардлын үржүүлэгч Засгийн газрын зардлын үржүүлэгч Хөрөнгө оруулалтын зардлын үржүүлэгч Цэвэр экспортын зардлын үржүүлэгч Хэрэглээний зардлын үржүүлэгч. Хэрэглээний зардлын үржүүлэгч нь төлөвлөгдсөн хэрэглээний зардал нэг нэгжээр өөрчлөгдөхөд тэнцвэрт үйлдвэрлэлийн түвшин хичнээн нэгжээр өөрчлөгдөхийг харуулна.
  • 48. Томъѐолбол: - Хэрэглээний зардлын үржүүлэгч - Тэнцвэрт үйлдвэрлэлийн түвшний өөрчлөлт - Төлөвлөгдсөн хэрэглээний зардлын өөрчлөлт Мөн ахиу хэрэглэх хандлага ба ахиу хадгалах хандлагын хоорондох хамаарлыг ашиглавал хэрэглээний зардлын үржүүлэгч нь ахиу хадгалах хандлагатай урвуу хамааралтай . 1C P Y M C    CM Y PC
  • 49. Өөрөөр хэлбэл, хэрэглээний зардлын үржүүлэгчийн хувьд ахиу хадгалах хандлага бага байх тусам үржүүлэгчийн нөлөөлөл их байна гэсэн үг. Засгийн газрын зардлын үржүүлэгч. Засгийн газрын зардлын үржүүлэгч нь төлөвлөгдсөн засгийн газрын зардал нэг нэгжээр өөрчлөгдөхөд тэнцвэрт үйлдвэрлэлийн түвшин хичнээн нэгжээр өөрчлөгдөхийг харуулна. 1 1 1 1 CM MPC MPS   
  • 50. Томъѐолбол: - Засгийн газрын зардлын үржүүлэгч - Тэнцвэрт үйлдвэрлэлийн түвшний өөрчлөлт - Төлөвлөгдсөн засгийн газрын зардлын үржүүлэгч 1G P Y M G    GM Y PG
  • 51. Хөрөнгө оруулалтын зардлын үржүүлэгч. Төлөвлөгдсөн хөрөнгө оруулалтын зардлын үржүүлэгчийг дээрх зарчмаар тодорхойлох боломжтой. Хөрөнгө оруулалтын зардлын үржүүлэгч нь төлөвлөгдсөн хөрөнгө оруулалтын зардал нэг нэгжээр өөрчлөгдөхөд тэнцвэрт үйлдвэрлэл хичнээн нэгжээр өөрчлөгдөхийг харуулна.
  • 52. - хөрөнгө оруулалтын зардлын үржүүлэгч - тэнцвэрт үйлдвэрлэлийн түвшний өөрчлөлт - төлөвлөгдсөн хөрөнгө оруулалтын зардлын өөрчлөлт Дээрхээс дүгнэвэл төлөвлөгдсөн хэрэглээний зардал, засгийн газрын зардал, хөрөнгө оруулалтын зардлын үржүүлэгчид хоорондоо тэнцүү байна
  • 53. Цэвэр экспортын зардлын үржүүлэгч. Цэвэр экспортын зардлын үржүүлэгч нь төлөвлөгдсөн цэвэр экспортын зардал нэг нэгжээр өөрчлөгдөхөд тэнцвэрт үйлдвэрлэл хичнээн нэгжээр өөрчлөгдөхийг харуулна. 1 1 C G I P P P Y Y Y M M M C G I c             
  • 54. - цэвэр экспортын зардлын үржүүлэгч - тэнцвэрт үйлдвэрлэлийн түвшний өөрчлөлт - төлөвлөгдсөн цэвэр экспортын зардлын өөрчлөлт