SlideShare a Scribd company logo
1 of 9
1.1 Дотоодын нийт бүтээгдэхүүн
1.1.1 ҮНБ ба ДНБ
Микро эдийн засгийн ухааны хичээлээр бид эдийн засгийн харилцаанд өрх гэр,
пүүс, төр, гадаад улс орнууд гэсэн 4 үндсэн субъект оролцдог бөгөөд эдгээрээс пүүсүүд
бүтээгдэхүүн, үйлчилгээг үйлдвэрлэн, зах зээлд нийлүүлдэг гэж үзсэн билээ. Эндээс
харахад нийт үйлдвэрлэл нь эдийн засаг дахь бүх пүүсийн үйл ажиллагааны үр байдаг аж.
Иймд үндэсний үйлдвэрлэлийн үр дүнг илэрхийлэхийн тулд нийт пүүсийн үйлдвэрлэн зах
зээлд нийлүүлсэн бүх бүтээгдэхүүн, үйлчилгээг хамруулан тооцох шаардлагатай болдог.
Ингэж тооцсон бүтээгдэхүүн, үйлчилгээний мөнгөн дүнг нийт бүтээгдэхүүн гэж
нэрлэдэг.
Нийт бүтээгдэхүүнийг үндэсний нийт бүтээгдэхүүн, дотоодын нийт бүтээгдэхүүн
гэсэнхоёр үзүүлэлтээр илэрхийлж болдог. Нийт бүтээгдэхүүний эдгээр үзүүлэлтүүд нь
эдийн засгийг аль өнцгөөс нь харж тодорхойлж байна вэ? гэдгээрээ бие биенээсээ
ялгагддаг. Тухайлбал, эдийн засгийг зөвхөн тухайн улсынх гэсэн өнцгөөс харж нийт
бүтээгдэхүүнийг тооцвол үндэсний нийт бүтээгдэхүүний хэлбэртэй болж, харин эдийн
засгийг зөвхөн тухайн улсын нутаг дэвсгэрээр хязгаарлан авч үзвэл уг үзүүлэлт дотоодын
нийт бүтээгдэхүүний хэлбэртэй болдог аж. Ийм учраас тодорхой хугацаанд, тухайлбал,
нэг жилд бүтээгдсэн тухайн улсын нийт эцсийн бараа, үйлчилгээний мөнгөн дүнг
үндэсний нийт бүтээгдэхүүн, харин нэг жилд тухайн улсын нутаг дэвсгэр дээр бүтээгдсэн
эцсийн бүтээгдэхүүн, үйлчилгээний мөнгөн дүнг дотоодын нийт бүтээгдэхүүн гэж тус тус
нэрлэдэг. Эдгээр тодорхойлолтоос харахад үндэсний нийт бүтээгдэхүүнийг тооцоход хэн
бүтээсэн нь чухал байхад, харин дотоодын нийт бүтээгдэхүүний хувьд хаана бүтээгдсэн нь
гол болж байгааг анзаарах хэрэгтэй. Түүнээс гадна тухайн улсад гадаадынхны нэг жилийн
хугацаанд бүтээсэн эцсийн бүтээгдэхүүн, үйлчилгээний мөнгөн дүн тухайн улсын
иргэдийн гадаадад бүтээсэн бүтээгдэхүүн, үйлчилгээний мөнгөн дүнтэй тэнцсэн
тохиолдолд дээрх 2 үзүүлэлт хоорондоо тоон утгаараа тэнцэж болохоор байна.Мөн
үнэмлэхүй хаалттай улс орны хувьд дээрх үзүүлэлтүүд тоо, хэмжээний хувьд хоорондоо
тэнцүү байдаг аж.
Дэлхийн ихэнх улс орон, түүнчлэн олон улсын байгууллагууд тооцоо, судалгаандаа гол
төлөв дотоодын нийт бүтээгдэхүүний үзүүлэлтийг хэрэглэдэг учраас түүнийг дэлгэрүүлэн
авч үзье.
Дотоодын нийт бүтээгдэхүүн:
Аливаа улсын эдийн засгийн байдал, цар хүрээ, ард түмний амьжиргааны түвшин,
эдийн засгийн байдал сайжирч байгаа эсэх эсвэл уналтанд орсон эсэхийг илэрхийлэх
макро эдийн засгийн хамгийн чухал үзүүлэлт бол дотоодын нийт бүтээгдэхүүн юм.
Түүгээр ч зогсохгүй эдийн засаг дахь бодлого шийдвэр, үйлдвэр болон бизнесийн
байгууллагуудын шийдвэр гаргалтанд нөлөөлөх үзүүлэлт юм. Мөн улс орныг эдийн
засгийн байдал, эдийн засгийн хөгжлийг хэмжих шалгуур үзүүлэлтүүдийн нэг юм.
Тухайн улсын хил хязгаарын дотор тодорхой хугацаанд үйлдвэрлэгдсэн буюу бүтээгдсэн
эцсийн бүтээгдэхүүн, үйлчилгээний өртгийн нийлбэрийг дотоодын нийт бүтээгдэхүүн
/ДНБ/ гэнэ.
Тодорхойлолтыг задлан тайлбарлавал:
Зах зээлийн нийт өртөг буюу үнэ цэнэ: ДНБ-ийг тооцохдоо бүтээгдэхүүн, үйлчилгээ тус
бүрийн зах зээлийн үнийг ашигладаг.
Эцсийн бүтээгдэхүүн үйлчилгээ: ДНБ-ийг тооцоолоход зөвхөн эцсийн бүтээгдэхүүн
үйлчилгээний өртгийг авч үзнэ. Эцсийн хэрэглээ гэдэг нь тухайн бүтээгдэхүүн дахин
боловсруулалт болон худалдаалалтанд орохгүйг илэрхийлнэ. Эцсийн бүтээгдэхүүн
үйлчилгээ үйлдвэрлэхийн тулд өөр аж ахуй нэгжээс худалдан авсан бүтээгдэхүүнийг
завсрын бүтээгдэхүүн гэнэ1
. Завсрын хэрэглээ буюу завсрын бүтээгдэхүүний өртөг гэдэг
нь дараагийн үйлдвэрлэлийн үе шатанд түүхий эд болон ашиглагдаж, дахин үйлдвэрлэлд
оролцож, дахин боловсруулагдаж өөр бүтээгдэхүүний өртөгт шингэдэг бүтээгдэхүүнийг
хэлдэг.
Тухайн улсын хил хязгаарын дотор: Тухайн улсын нутаг дэвсгэр, хил хязгаарын дотор
дотоодын болон гадаадын хөрөнгө орууллаттай аж ахуй нэгжийн үйлдвэрлэгдсэн
бүтээгдэхүүн үйлчилгээний үнийн дүнгийн нийлбэрийг ДНБ-д тооцно.
Тодорхой хугацаанд: ДНБ-ийг ихэвчлэн тухайн нэг жилийн хугацаанд тооцдог. Монгол
улсын хувьд жил тутам тооцохоос гадна 2008 оноос улирал тутам тооцох болжээ.
ДНБ-ийг тооцоход баримтлах зарчим:
Дараах ерөнхий зарчмуудыг баримтална. Үүнд:
 Мөнгөөр хэмжих
 Давхардуулан тооцохгүй байх
 Үйлдвэрлэлийн бус арилжааг тооцохгүй байх
Мөнгөөр хэмжих зарчим. ДНБ нь тухайн эдийн засагт үйлдвэрлэгдсэн нийт бүтээгдэхүүн,
үйлчилгээний өртгийн нийлбэр байдаг. Бүтээгдэхүүн үйлчилгээний зах зээлийн өртийг
мөнгөн нэгжээр илэрхийлдэг тул ДНБ нь тухайн эдийн засагт үйлдвэрлэгдсэн нийт
бүтээгдэхүүн, үйлчилгээний өртгийн мөнгөн дүн байдаг.
Давхардуулан тооцохгүй байх. Макро эдийн засгийн үзүүлэлтүүдийг тооцохын нэг
зорилго нь үнэн бодит мэдээллээр хангах явдал юм. ДНБ-ийг тооцохдоо нэг бүртэгсэн
үйлдвэрлэл, үйлчилгээний өртгийг давхардүүлан дахин бүртгэхгүй байхын тулд дараах
хоёр аргыг ашгилана.
1. Эцсийн бүтээгдэхүүн, үйлчилгээг бүртгэх: Эцсийн бүтээгдэхүүн үйлчилгээ гэдэг нь
дахин үйлдвэрлэлд оролцож, дахин боловсруулагдаж, дахин худалдаалагдахгүйгээр
эцсийн байдлаар худалдагдах бүтээгдэхүүн, үйлчилгээ юм.
1
МУИС- ЭЗС- ЭЗО тэнхим “Макроэкономиксийн үндэс” 2012, 20 тал
2. Нэмүү өртгийг бүртгэх: ДНБ-ийг тооцохдоо үйлдвэрлэлийн шат дамжлага бүрийн
хувьд зөвхөн нэмэгдсэн өртөгүүдийг нэмэх замаар бүртгэн тооцож болно.
Үйлдвэрлэлийн шат дамжлага бүрт үүсэх нэмэгдэл зардал нь нэмүү өртөг болно.
Үйлдвэрлэлийн бус арилжааг оруулахгүй. ДНБ-ээр эдийн засгийн нийт үйлдвэрлэлийг
хэмждэг тул үйлдвэрлэлийн бус арилжааны дүнг оруулахгүй байх зарчмыг
баримталдаг. Үйлдвэрлэлийн бус арилжаанд ямар нэгэн үйлдвэрлэл, баялаг, нэмэгдэл
өртөг, бий болгоогүй арилжаанууд орох болно. Үйлдвэрлэлийн бус арилжааны хоёр
үндсэн хэлбэртэй байдаг.
 Цэвэр санхүүгийн арилжаа
 Бүтээгдэхүүнийг дахин худалдаалах гүйлгээ
Цэвэр санхүүгийн арилжаа нь ямар нэгэн бодит баялаг, нэмэгдэл өртгийг бий болгодоггүй
бөгөөд зөвхөн нэг субъектээс нөгөө субеъкт урссан мөнгөн шилжүүлэг байдаг. Тиймээс
төрөл бүрийн арилжаа явагдсаны эцэст түүний эзэмшигч нь л өөрчлөгдөхөөс бус ямар
нэгэн баялагийн өсөлт гардаггүй тул арилжааны дүнг нийт үйлдвэрлэлийн илэрхийлэл
болсон ДНБ-ий тооцоонд оруулдаггүй. Цэвэр санхүүгийн арилжаа нь үндсэн гурван
төрөлтэй байдаг.
1. Улсын шилжүүлэг. Төрөөс бодит баялаг үйлдвэрлэх үйл явцад оролцох боломжгүй
иргэддээ олгож буй төрөл бүрийн тэтгэвэр, тэтгэмжийг багтаадаг.
2. Хувийн шилжүүлэг. Үүнд хувь хүмүүсийн хоорондох хөрөнгө, мөнгө, бэлэг
дурсгалын зүйлсийн шилжүүлгийг багтаадаг.
3. Үнэт цаасны арилжаа. Тухайн эдийн засгийн хүрээнд явагдаж буй төрөл бүрийн
үнэт цаасны арилжааны дүнг ДНБ болон ҮНБ-д оруулдаггүй байна Учир нь
хичнээн ч их үнэт цаасны арилжаа явагдлаа гэсэн тэр нь бодит баялагийн өсөлт
болон нэмэгдэл өртөг бий болгодоггүй бөгөөд зөвхөн үнэт цаасны эзэмшигчид нь
өөрчлөгдөж байдаг2
.
Бүтээгдэхүүнийг дахин худалдаалах гүйлгээ: Бүтээгдэхүүнийг дахин худалдалах гүйлгээ
гэдэг нь тухайн жилд үйлдвэрлэгдээгүй өмнө нь үйлдвэрлэгдсэн боловч тухайн жилд
борлуулагдсан бүтээгдэхүүний үнийн дүнг хэлдэг юм. Энэ үнийн дүнг тухайн жилийн
ДНБ-ний бүрэлдэхүүнд оруулж тооцохгүй байх зарчимыг баримтална.
ДНБ- ийг тооцохын утга учир нь тухайлсан цаг хугацааны зурвасд үйлдвэрлэгдэн
бүтээгдсэн нийт бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар яв цав, бүрэн гүйцэд, үнэн зөв,
бодитой мэдээллийг бий болгоход л оршдог. Харамсалтай нь ДНБ- ийг яаж ч, ямар ч
арга, хэлбэрээр тооцсон уг үзүүлэлт нийт нийгмийн эдийн засгийн аж байдлын талаарх
бүрэн гүйцэд дүр төрхийг төгс илэрхийлж чаддаггүй аж.
Тухайлбал, таваарын хэлбэргүй учраас өртгийг нь мөнгөөр илэрхийлэн эцсийн
бүтээгдэхүүнд тусгах бололцоогүй олон төрлийн бүтээгдэхүүн байдаг. Шүүх, цагдаа,
армийн гээд олон төрлийн үйлчилгээг энд дурьдаж болох юм.Түүнчлэн үр хүүхдээ асран
хүмүүжүүлэх, гэр орноо цэвэрлэх, орон байраа засч янзлах, оёж шидэх гэх мэтээр өрх
2
Б.Баярдаваа, Д.Гансүлд “Эдийн засгийн онол” 2006, 209 тал
гэрийн дотор гэрийн эзэгтэй нарын бүтээсэн олон төрлийн баялаг ДНБ-нд тооцогдодгүй
байна.
Дээрхээс гадна далд эдийн засагт бий болж байгаа үлэмж хэмжээний бүтээгдэхүүн,
үйлчилгээ ДНБ-нд тооцогдохгүй үлдэж байна. Хэвлэл мэдээлэлд бичсэн болон зарим улс
төрчдийн ярьж байгаагаас харахад далд эдийн засаг Монгол улсын албан ёсны эдийн
засгийн бараг 30 хувьтай тэнцэх хэмжээнд хүрчээ. Энэ тоо дээш, доош хэлбэлзэж болох
хэдий ч далд эдийн засаг манай оронд нэгэнт бий болж, хөгжин бэхжих хөрс суурьтай
болсон нь маргаангүй үнэн болж хувирсан нь илэрхий байна.
ДНБ- ний өөр нэг дутагдал нь бүтээгдэхүүн, үйлчилгээний чанарын талыг үнэлэн
илэрхийлж чаддаггүйтэй холбоотой юм. Тухайлбал, зах зээл дээр хямд үнэтэй атлаа өмнө
байснаас илүү өндөр үр дүнтэй ямар нэгэн эм гарч ирвэл нэг хэрэглэгч төдийгүй нийгэм
бүхэлдээ хожих учир түүний эрэлт нэмэгдэж, худалдан борлогдох хэмжээ нь мэдээж өснө.
Харамсалтай нь өндөр үр дүнтэй эм маань хямд үнээр ДНБ-нд тооцогдох учраас ДНБ –
ний хэмжээ буурч болох талтай. Энэ бол бүтээгдэхүүн, үйлчилгээний чанар, үр ашиг ДНБ-
нд тусгагдахгүй байгаагийн нэг л жишээ юм.
Эцэст нь ДНБ нь хүмүүсийн эдийн засгийн үйл ажиллагааны нэгдсэн үзүүлэлт болдог ч
гэлээ байгалийн баялагийг аж ахуйн зорилгоор ашиглахтай холбогдон гарч байгаа
нийгмийн зардлыг тооцон илэрхийлж чаддаггүй аж.
Пүүс, компанийн гол зорилго нь ашиг олоход оршдог гэдгийг бид микроэдийн засгийн
ухааныг судалж байхдаа мэдэж авсан. Гэхдээ энэхүү зорилгодоо хүрэхийн тулд явуулж
байгаа үйл ажиллагаа нь байгаль орчинд асар их сөрөг нөлөө үзүүлдэг. Алт олборлодог
компаниуд Тосон заамар хэмээх үзэсгэлэнт сайхан газар нутгийг сүйтгэсэн гашуун түүх
үүний зөвхөн нэгээхэн жишээ юм. Хэдийгээр олборлосон алт нь Монголын ДНБ-нд
тооцогдож байгаа хэдий ч түүний улмаас нөхөн сэргээгдээгүй үлдсэн хоосон нүх, хорт
бодисоор бузарлагдсан хөрс, шороо,хиймэл нуур зэргээс нийгэмд учирч байгаа хохирол
тооцооноос гадуур үлдэж байгаа нь харамсалтай байгаа юм.
Нийгмийн эдийн засгийн аж байдлыг бүрэн дүүрэн, илүү сайн илэрхийлж чадах тийм
үзүүлэлт одоохондоо олдоогүй байгаа учраас ДНБ –ний үзүүлэлтийг тооцоо, судалгаанд
өргөн ашигласаар байна.
Энэ хэсгийн эхэнд ДНБ- ээс гадна үндэсний нийт бүтээгдэхүүн (ҮНБ) хэмээх үзүүлэлт
байдаг тухай цухас дурьдаад түүний тодорхойлолтыг өгөөд орхисон билээ. Ихэнх улс
орны хувьд ДНБ болон ҮНБ- ний хооронд нэг их том зөрөө байдаггүй учраас тооцоо,
судалгаанд эдгээр үзүүлэлтүүдийг хамтад нь хэрэглэдэг.
1.1.2 Зардал орлогоор тооцох арга
Дотоодын нийт бүтээгдэхүүнийг тооцох аргууд:
ДНБ-ийг дараах гурван аргаар тооцно. Үүнд:
 Зарлагын арга
 Орлогын арга
 Үйлдвэрлэлийн арга
Зарлагаар тооцох арга:
Дотоодын нийт бүтээгдэхүүнийг эцсийн бүтээгдэхүүн үйлчилгээнд зарцуулсан нийт
зарлагаар тооцоолж болох бөгөөд мөн энэхүү эцсийн бүтээгдэхүүн үйлчилгээний
үйлдвэрлэлээс олох нийт орлогоор тооцож болно.
Дотоодын нийт бүтээгдэхүүнийг зарлагаар тооцоход хувийн хэрэглээ, дотоодын нийт
хөрөнгө оруулалт, засгийн газрын худалдан авалт буюу зарлага, цэвэр экспортыг нэмнэ.
Зарлагаар тооцох аргыг зарим тохиолдолд эцсийн ашиглалтын арга гэж нэрлэдэг.
Томъёолбол:
GDP=Y=C+I+G+NX
GDP=Y-Дотоодын нийт бүтэгдэхүүн буюу нийт үйлдвэрлэлийн хэмжээ
C- Өрхүүдийн гадаадын болон дотоодын бүтээгдэхүүн, үйлчилгээг худалдан авахад
гаргасан нийт хувийн хэрэглээний зардал.
I- Пүүсүүдийн гадаадын болон дотоодын бүтээгдэхүүн, үйлчилгээг худалдан авахад
гаргасан хувийн, дотоодын, нийт хөрөнгө оруулалтын зардал.
G- Засгийн газрын гадаад болон дотоод бүтээгдэхүүн, үйлчилгээг худалдан авахад
гаргасан нийт гаргасан зардлын хэмжээ.
NX- Цэвэр экспортын хэмжээ
Өрхийн хэрэглээний зардалд хоол, хүнс, хувцас, индүү зэрэг бүтээгдэхүүн болон хуулийн
зөвлөгөө авах, үсээ засуулах зэрэг олон төрлийн үйлчилгээнд өрх гэрүүдээс зарцуулсан
зарлагыг оруулдаг.
Дотоодын нийт хувийн хөрөнгө оруулалт нь аж ахуйн нэгжүүдийн капитал худалдан
авахад зарцуулж буй зардал дээр өрх гэрүүдийн шинэ байшин, орон сууц худалдан авсан
зардлыг нэмсэн дүн юм. Нийт хөрөнгө оруулалт гэдэг нь тухайн хугацаанд нэмж худалдан
авсан хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүний зардлыг хэлнэ. Харин цэвэр хөрөнгө оруулалт
нь тухайн хугацаанд хийгдсэн нийт хөрөнгө оруулалтын зардлаас тухайн хугацааны
ашиглагдсан тоног төхөөрөмж буюу элэгдлийг хассантай тэнцүү.
In = I – D
In- Цэвэр хөрөнгө оруулалт I- Нийт хөрөнгө оруулалт D- Элэгдлийн хэмжээ
Засгийн газрын зардалд батлан хамгаалах, цэрэг цагдаагийн зардал болон дэд бүтцийг
сайжруулахад чиглэсэн бүх зардлууд багтана. Шилжих төлбөр буюу төрөөс олгож байгаа
халамжийн үйлчилгээний зардал ордоггүйг анхаарах хэрэгтэй.
Бүтээгдэхүүн үйлчилгээний цэвэр экспорт нь экспортын өртгөөс импортын өртгийг
хассантай тэнцүү ойлголт юм. Томъёолбол:
Nx = Ex – Im
Nx- Цэвэр экспорт Ex- Экспорт Im- Импорт
Орлогоор тооцох арга:
Аж ахуй нэгжүүдээс өрх гэрүүдэд үйлдвэрлэлийн хүчин зүйлсийг нийлүүлсний хариуд
төлж буй төлбөр нь өрх гэрүүдийн хувьд орлого болох бөгөөд энэхүү орлогын хэмжээ нь
хөдөлмөрийн төлбөр цалин, капиталын төлбөр хүү, газрын төлбөр рент, үйлдвэрлэл
эрхлэх ур чадварын төлбөр ашгийн нийлбэрээр тодорхойлогдоно3
3
МУИС- ЭЗС- ЭЗО тэнхим “Макроэкономиксийн үндэс” 2012, 30 тал
ДНБ-ийг орлогын аргаар тооцохдоо хүү, цалин, ашиг, рентийн орлого, өмчлөгчдийн
орлого болон үндсэн хөрөнгийн элэгдлийн шимтгэл, шууд бус татвар, дотоодын цэвэр
хүчин зүйлийн орлогын нийлбэрээр тодорхойлоно.
ДНБ= Хүү+ Цалин + Ашиг + Рент + Өмчийн орлого + Элэгдэл + ШБТ +ДЦХЗО
Элэгдэл: Үйлдвэрлэлд хэрэглэгдсэн капиталын хэмжээг элэгдэл гэж нэрлэдэг.
Шууд бус татвар: Хувь хүн, аж ахуй нэгж орлогоос биш харин борлуулалт ажил
үйлчилгээнээс авч буй татварыг хэлнэ. МУ-ын хувьд НӨАТ, Гаалийн албан татвар,
Онцгой татвар, Малын татвар, Ой мод ашигласны татвар, Усны нөөц ашигласны татвар,
Ашигт малтмалын эзэмшсэний татвар зэргийг шууд бус татварт оруулдаг.
Дотоодын цэвэр хүчин зүйлийн орлого: ДНБ болон ҮНБ-ий зөрүү юм. Тухайн улсын
харъяат аж ахуй, нэгжүүд, иргэдийн тодорхой хугацааны дотор өөрийн улсын болон
гадаад улс орнуудын нутаг дэвсгэр дээр үйлдвэрлэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлчилгээний
өртгийг үндэсний нийт бүтээгдэхүүн /ҮНБ/ гэнэ. Монгол улсын ҮНБ-д зөвхөн Монгол
улсын харъяат аж ахуй нэгжүүд, иргэдийн олсон орлого, хийж бүтээсэн зүйл орох юм.
Тиймээс ДЦХЗО гэдэг нь тухайн улсын нутаг дэвсгэр дээр гадаадын иргэн, аж ахуй
нэгжийн үйл ажиллагаа явуулж олсон орлогоос тухайн улсын харъяат аж ахуй нэгж,
иргэдийн гадаад улс орнуудад үйл ажиллагаа явуулж олсон орлогыг хассантай тэнцүү
ойлголт юм.
Үйлдвэрлэлийн арга:
Энэхүү аргаар тооцсон ДНБ нь эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд үйлдвэрлэгч тус
бүрийн оруулсан хувь нэмрийг харуулдаг учраас зөвхөн нэмэгдсэн өртгийн нийлбэрээр
тодорхойлогдоно. Нэмэгдсэн өртөг гэдэг нь тухайн үйлдвэрлэгчийн шинээр нэмж
бүтээсэн өртөг юм4
. Нийт үйлдвэрлэлийн өртөгөөс завсрын хэрэглээг хасч нэмэгдэл
өртөгийг тодорхойлон тэдгээр нэмэгдэл өртгүүдийг нэмэх замаар тооцох аргыг
үйлдвэрлэлийн арга гэнэ.
1.1.3 Үндэсний тооцооны бусад үзүүлэлтүүд
Үндсэн тооцооны системийн үзүүлэлтүүд :
Үндсэн тооцооны систем нь хоорондоо уялдаа хамааралтай макро үзүүлэлтүүдийг
тооцолдог тооцоололын цогц систем юм.ҮТС-ийн дараах үндсэн үзүүлэлтүүд байна. Үүнд
:
 Дотоодын нийт бүтээгдэхүүн
 Үндэсний нийт бүтээгдэхүүн
 Үндсэний цэвэр бүтээгдэхүүн
 Дотоодын цэвэр бүтээгдэхүүн
 Үндсэний орлого
 Хувийн орлого
 Хувийн цэвэр орлого
4
С. Алтангэрэл, Б.Нацагдорж “Макроэкономикс” 2014, 26 тал
Дотоодын нийт бүтээгдэхүүн: Тухайн улсын хил хязгаарын дотор тодорхой хугацаанд
үйлдвэрлэгдсэн буюу бүтээгдсэн эцсийн бүтээгдэхүүн, үйлчилгээний өртгийн нийлбэрийг
дотоодын нийт бүтээгдэхүүн /ДНБ/ гэнэ.
Үндэсний нийт бүтээгдэхүүн : Тухайн улсын харъяат аж ахуй, нэгжүүд, иргэдийн
тодорхой хугацааны дотор өөрийн улсын болон гадаад улс орнуудын нутаг дэвсгэр дээр
үйлдвэрлэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлчилгээний өртгийг үндэсний нийт бүтээгдэхүүн
/ҮНБ/ гэнэ.
Үндсэний цэвэр бүтээгдэхүүн: ҮНБ болон ДНБ нь тухайн хугаанд эдийн засаг нэмж
үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээний өртөгийг бодитой харуулж чаддаггүй. Учир нь
тухайн хугацааны үйлдвэрлэлийн явцад түүнд ашиглагдах буй тоног төхөөрөмж нь
элэгддэг бөгөөд энэ нь тухай хугацааны үйлдвэрлэлийн зардал болдог. Элэгдлийн энэ
зардлыг хассанаар цэвэр нэмж үйлдвэрлэгдсэн бүтээгдэхүүн, үйлчилгээний өртөгийг
харуулах боломжтой.
ҮЦБ = ҮНБ – Элэгдэл
Дотоодын цэвэр бүтээгдэхүүн: ДНБ-ээс элэгдлийг хассаныг дотоодын цэвэр
бүтээгдэхүүн гэнэ. ДЦБ-ийг үзүүлэлтүүдийг нэмэх болон хасах зарчимаар томъёолбол:
ДЦБ = ДНБ – Элэгдэл
ДЦБ = ҮО + ШБТ+ ЦГХЗО – Татаас
Үндсэний орлого: Үндэсний орлогыг ҮЦБ-ээс шууд бус татварыг хасч тооцно. Үндэсний
орлого /ҮО/ нь үйлдвэрлэлд ашиглагдсан үйлдвэрлэлийн хүчин зүйлийн өртөг буюу
өрхүүдийн эзэмшилд үлдэж буй хүчин зүйлүүдийн орлогыг харуулна. Томъёолбол:
ҮО=ҮЦБ-Шууд бус татвар
ҮО=Цалин+ Хүү+ Ашиг + Рент + Өмчлөгчдийн орлого
Хувийн орлого: Хүчин зүйлийн тодорхой хэсэг болох Нийгмийн даатгалын шимтгэл
/НДШ/, пүүсийн ашгийн татвар /ПАТ/, пүүсийн хувиарлагдаагүй ашиг /ПХА/ зэрэг нь
үнэн хэрэгтээ өрхүүдийн зарцуулах мэдэлд ирдэггүй тул хувийн орлогыг тооцдог. Гэхдээ
засгийн газраас өгч буй төрөл бүрийн тэтгэвэр, тэтгэмжүүд зэрэг улсын шилжүүлгүүд
/ШИЛ/ нь орлого болдог. Иймээс хувийн орлогыг үндэсний орлогоос НДШ, пүүсийн
ашгийн татвар, пүүсийн хувиарлагдаагүй ашийг хасч, төрөөс өгч буй шилжүүлгүүд буюу
төрөл бүрийн тэтгэвэр, тэтгэмжийг нэмж тооцно. Хувийн орлого нь орлогын татвар
төлөхөөс өмнө өрхүүдийн орлогыг харуулна.
ХО=ҮО-НДШ-ПАТ-ПХА+ШИЛ
Хувийн цэвэр орлого. Өрхүүд дээрх татвар хураамжуудыг төлсөн хэдий ч, үлдсэн орлогоо
бүрэн зарцуулах эрх байдаггүй байна. Учир нь өрхүүд орлог олсныхаа төлөө орлогыг
татвар төлдөг. Иймээс хувийн орлогоос ялгаатай хувийн цэвэр орлого тооцох
шаардлагатай. Хувийн цэвэр орлого /ХЦО/ -ыг хувийн орлогоос орлогын татвар /ОТ/-ыг
хасч тооцдог. Хувийн орлого өрхүүдийн өррө мэдэж зарцуулах орлогыг харуулна.
ХЦО=ХО-ОТ
ДНБ
Элэгдэл
ДЦБ
ШБТ
ҮО
НДШ
ПАТ
ПХА
ХО
ХАОАТ
ХЦО
+шилжүүлэг +шилжүүлэг
Зураг 1. 1 ҮТС-ийн үзүүлэлтүүд
1.1.4 Нэрлэсэн ДНБ ба бодит ДНБ
ДНБ нь үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээний хэмжээний болон үнийн өсөлт
байдаг. Тухайн эдийн засгийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээний тоо хэмжээ
өсөөгүй боловч тэдгээрийн үнэ өссөн бол ДНБ-ний хэмжээ өссөн юм шиг харагдах болно.
Иймээс ДНБ-ээс үнийн өсөлтийг ялгаж, цэвэр үйлдвэрлэлийн хэмжээний өсөлтийн
мэдээлэлийг гаргаж авах нь чухал юм. ДНБ-ээс үнийн мэдээллийг цэвэрлэхийн тулд
зэрэгцүүлэх үнээр бүтээгдэхүүн үйлчилгээний үнийг тооцно.
Зэрэгцүүлэх үнэ гэдэг нь бусад бүх онуудын өртөгийг хэмжих зорилгоор суурь болгон
сонгож авсан тухайн нэг оны үнийг хэлдэг. Суурь он гэж зэрэгцүүлэлт хийж буй оныг
хэлдэг бол тайлант он гэдэг нь судалгаа хийж бй тухайн жилийг хэлдэг. ДНБ-ийг
тооцохдоо суурь оныг ашиглаж байна уу, эсвэл тайлан оныг ашиглаж байна уу гэдгээс
хамааруулаад бодит ДНБ, нэрлэсэн ДНБ гэж ангилна5
.
5
Б.Баярдаваа, Д.Гансүлд “Эдийн засгийн онол” 2006, 223 тал
Хасагдах үзүүлэлт
Үлдэх үзүүлэлт
Нэрлэсэн ДНБ: Тухайн жилд тус улсын эдийн засгийн газар нутаг дээр үйлдвэрлэгдсэн
бүтээгдэхүүн, үйлчилгээний өртгийг тайлант оны үнээр илэрхийлснийг хэлдэг.
Бодит ДНБ: Тухайн жилд тус улсын эдийн засгийн газар нутаг дэвсгэр дээр
үйлдвэрлэгдсэн бүтээгдэхүүн, үйлчилгээний өртгийг суурь оны үнээр илэрхийлснийг
хэлнэ. Бодит ДНБ нь зөвхөн үйлдвэрлсэн бүтээгдэхүүний, үйлчилгээний хэмжээний
мэдээллийг харуулж байдаг бөгөөд нэрлэсэн ДНБ нь бүтээгдэхүүн, үйчилгээний үнийн
болон хэмжээний өсөлтийн мэдээллийг харуулж байдаг. Иймээс үйлдвэрлэлийн
хэмжээний өсөлтийн харьцуулсан судалгаа хийх үед ямагт бодит ДНБ-ийг ашигладаг.
Нэрлэсэн ба бодит ДНБ-ний үндсэн дээр ДНБ-ий дефляторыг тодорхойлно. Томъёолбол:
ДНБ − ий дефлятор =
Нэрлэсэн ДНБ
Бодит ДНБ
ДНБ-ий дефлятор нь нэрлэсэн ДНБ-ийг бодит ДНБ-д, бодит ДНБ-ийг нэрлэсэн ДНБ-д
хувиргах үржүүлэгч болж байна.

More Related Content

What's hot

төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засаг
төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагтөвлөрсөн төлөвлөгөөт эдийн засаг
төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагErdenee Chimed
 
Эдийн засгийн өсөлт-1
Эдийн засгийн өсөлт-1 Эдийн засгийн өсөлт-1
Эдийн засгийн өсөлт-1 Adilbishiin Gelegjamts
 
дадлагын тайлан 1
дадлагын тайлан 1дадлагын тайлан 1
дадлагын тайлан 1Munkhtur Davaanyam
 
Төрийн эдийн засгийн зохицуулалт, татвар, төсөв
Төрийн эдийн засгийн зохицуулалт, татвар, төсөв Төрийн эдийн засгийн зохицуулалт, татвар, төсөв
Төрийн эдийн засгийн зохицуулалт, татвар, төсөв Adilbishiin Gelegjamts
 
Үндэсний тооцооны систем /Үндэсний нийт бүтээгдэхүүн, Дотоодын нийт бүтээгдэх...
Үндэсний тооцооны систем /Үндэсний нийт бүтээгдэхүүн, Дотоодын нийт бүтээгдэх...Үндэсний тооцооны систем /Үндэсний нийт бүтээгдэхүүн, Дотоодын нийт бүтээгдэх...
Үндэсний тооцооны систем /Үндэсний нийт бүтээгдэхүүн, Дотоодын нийт бүтээгдэх...Adilbishiin Gelegjamts
 
Mie.s4 2020 2021h
Mie.s4 2020 2021hMie.s4 2020 2021h
Mie.s4 2020 2021hhicheel2020
 
Lecture 5
Lecture   5Lecture   5
Lecture 5Tj Crew
 
Нийт эрэлт, нийлүүлэлт ба тэнцвэр http://gelegjamts.blogspot.com/ -оос үзнэ үү
Нийт эрэлт, нийлүүлэлт ба тэнцвэр http://gelegjamts.blogspot.com/ -оос үзнэ үүНийт эрэлт, нийлүүлэлт ба тэнцвэр http://gelegjamts.blogspot.com/ -оос үзнэ үү
Нийт эрэлт, нийлүүлэлт ба тэнцвэр http://gelegjamts.blogspot.com/ -оос үзнэ үүAdilbishiin Gelegjamts
 
Дотоодын нийт бүтээгдэхүүн
Дотоодын нийт бүтээгдэхүүнДотоодын нийт бүтээгдэхүүн
Дотоодын нийт бүтээгдэхүүнNYAM-OCHIR BOLD
 

What's hot (20)

төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засаг
төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагтөвлөрсөн төлөвлөгөөт эдийн засаг
төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засаг
 
Mac ecs1.2021h
Mac ecs1.2021hMac ecs1.2021h
Mac ecs1.2021h
 
Эдийн засгийн өсөлт-1
Эдийн засгийн өсөлт-1 Эдийн засгийн өсөлт-1
Эдийн засгийн өсөлт-1
 
Lecture 9
Lecture 9Lecture 9
Lecture 9
 
дадлагын тайлан 1
дадлагын тайлан 1дадлагын тайлан 1
дадлагын тайлан 1
 
Ediin zasgiin-onol-1.2
Ediin zasgiin-onol-1.2Ediin zasgiin-onol-1.2
Ediin zasgiin-onol-1.2
 
Сангийн бодлого
Сангийн бодлогоСангийн бодлого
Сангийн бодлого
 
Төрийн эдийн засгийн зохицуулалт, татвар, төсөв
Төрийн эдийн засгийн зохицуулалт, татвар, төсөв Төрийн эдийн засгийн зохицуулалт, татвар, төсөв
Төрийн эдийн засгийн зохицуулалт, татвар, төсөв
 
лекц №1
лекц №1лекц №1
лекц №1
 
Makro l 1
Makro l 1Makro l 1
Makro l 1
 
Lekts 10
Lekts 10Lekts 10
Lekts 10
 
микро эдийн засаг пүүсийн онол
микро эдийн засаг пүүсийн онолмикро эдийн засаг пүүсийн онол
микро эдийн засаг пүүсийн онол
 
Lecture 9
Lecture 9Lecture 9
Lecture 9
 
Үндэсний тооцооны систем /Үндэсний нийт бүтээгдэхүүн, Дотоодын нийт бүтээгдэх...
Үндэсний тооцооны систем /Үндэсний нийт бүтээгдэхүүн, Дотоодын нийт бүтээгдэх...Үндэсний тооцооны систем /Үндэсний нийт бүтээгдэхүүн, Дотоодын нийт бүтээгдэх...
Үндэсний тооцооны систем /Үндэсний нийт бүтээгдэхүүн, Дотоодын нийт бүтээгдэх...
 
Mie.s4 2020 2021h
Mie.s4 2020 2021hMie.s4 2020 2021h
Mie.s4 2020 2021h
 
Lecture 5
Lecture   5Lecture   5
Lecture 5
 
Online lecture 8
Online lecture 8Online lecture 8
Online lecture 8
 
Lecture 3
Lecture 3Lecture 3
Lecture 3
 
Нийт эрэлт, нийлүүлэлт ба тэнцвэр http://gelegjamts.blogspot.com/ -оос үзнэ үү
Нийт эрэлт, нийлүүлэлт ба тэнцвэр http://gelegjamts.blogspot.com/ -оос үзнэ үүНийт эрэлт, нийлүүлэлт ба тэнцвэр http://gelegjamts.blogspot.com/ -оос үзнэ үү
Нийт эрэлт, нийлүүлэлт ба тэнцвэр http://gelegjamts.blogspot.com/ -оос үзнэ үү
 
Дотоодын нийт бүтээгдэхүүн
Дотоодын нийт бүтээгдэхүүнДотоодын нийт бүтээгдэхүүн
Дотоодын нийт бүтээгдэхүүн
 

Similar to Macro l 2

Микро эдийн засаг-2
Микро эдийн засаг-2Микро эдийн засаг-2
Микро эдийн засаг-2Ikhzasag SEZS
 
Macro l2. 2021 2022
Macro l2. 2021 2022Macro l2. 2021 2022
Macro l2. 2021 2022ssuserca5598
 
Econl9.2020 2020on
Econl9.2020 2020onEconl9.2020 2020on
Econl9.2020 2020onhicheel2020
 
Maceconl2.2020 2021
Maceconl2.2020 2021Maceconl2.2020 2021
Maceconl2.2020 2021hicheel2020
 
Macro L2.2019 -2020
Macro L2.2019 -2020Macro L2.2019 -2020
Macro L2.2019 -2020hicheel2020
 
MacroLl3.2019 - 2020
MacroLl3.2019 - 2020MacroLl3.2019 - 2020
MacroLl3.2019 - 2020hicheel2020
 
бодит сектор буюу үтс лекц 2
бодит сектор буюу үтс лекц 2бодит сектор буюу үтс лекц 2
бодит сектор буюу үтс лекц 2Uka Shuree
 
Lecture.2
Lecture.2Lecture.2
Lecture.2Tj Crew
 
Econl10.2020 2021on
Econl10.2020  2021onEconl10.2020  2021on
Econl10.2020 2021onhicheel2020
 
лекц3
лекц3лекц3
лекц3Pmunkh
 
лекц3
лекц3лекц3
лекц3Pmunkh
 
Macro L5. 2019 -2020
Macro L5. 2019 -2020Macro L5. 2019 -2020
Macro L5. 2019 -2020hicheel2020
 
Macro l5.2020 2021
Macro l5.2020 2021Macro l5.2020 2021
Macro l5.2020 2021ssuserca5598
 
Хувьцааны өгөөж түүнд нөлөөлж буй хүчин зүйлсийн шинжилгээ
Хувьцааны өгөөж түүнд нөлөөлж буй хүчин зүйлсийн шинжилгээХувьцааны өгөөж түүнд нөлөөлж буй хүчин зүйлсийн шинжилгээ
Хувьцааны өгөөж түүнд нөлөөлж буй хүчин зүйлсийн шинжилгээЭнхтамир Ш
 

Similar to Macro l 2 (20)

Микро эдийн засаг-2
Микро эдийн засаг-2Микро эдийн засаг-2
Микро эдийн засаг-2
 
Macro l2. 2021 2022
Macro l2. 2021 2022Macro l2. 2021 2022
Macro l2. 2021 2022
 
Econl9.2020 2020on
Econl9.2020 2020onEconl9.2020 2020on
Econl9.2020 2020on
 
Maceconl2.2020 2021
Maceconl2.2020 2021Maceconl2.2020 2021
Maceconl2.2020 2021
 
Macro L2.2019 -2020
Macro L2.2019 -2020Macro L2.2019 -2020
Macro L2.2019 -2020
 
MacroLl3.2019 - 2020
MacroLl3.2019 - 2020MacroLl3.2019 - 2020
MacroLl3.2019 - 2020
 
бодит сектор буюу үтс лекц 2
бодит сектор буюу үтс лекц 2бодит сектор буюу үтс лекц 2
бодит сектор буюу үтс лекц 2
 
Lecture.2
Lecture.2Lecture.2
Lecture.2
 
Macrol3.2020 2021
Macrol3.2020  2021Macrol3.2020  2021
Macrol3.2020 2021
 
Macrol3.2021 2022
Macrol3.2021  2022Macrol3.2021  2022
Macrol3.2021 2022
 
Econl10.2020 2021on
Econl10.2020  2021onEconl10.2020  2021on
Econl10.2020 2021on
 
Macro l2. gdp
Macro l2. gdpMacro l2. gdp
Macro l2. gdp
 
лекц3
лекц3лекц3
лекц3
 
лекц3
лекц3лекц3
лекц3
 
Macro l 3
Macro l 3Macro l 3
Macro l 3
 
Macro L5. 2019 -2020
Macro L5. 2019 -2020Macro L5. 2019 -2020
Macro L5. 2019 -2020
 
ДНБ, GDP-2015,
ДНБ, GDP-2015, ДНБ, GDP-2015,
ДНБ, GDP-2015,
 
Macro l5.2020 2021
Macro l5.2020 2021Macro l5.2020 2021
Macro l5.2020 2021
 
Хувьцааны өгөөж түүнд нөлөөлж буй хүчин зүйлсийн шинжилгээ
Хувьцааны өгөөж түүнд нөлөөлж буй хүчин зүйлсийн шинжилгээХувьцааны өгөөж түүнд нөлөөлж буй хүчин зүйлсийн шинжилгээ
Хувьцааны өгөөж түүнд нөлөөлж буй хүчин зүйлсийн шинжилгээ
 
Macro l 5
Macro l 5Macro l 5
Macro l 5
 

More from hicheel2020

More from hicheel2020 (20)

Mac ecs1.2021
Mac ecs1.2021Mac ecs1.2021
Mac ecs1.2021
 
Maceconl1
Maceconl1Maceconl1
Maceconl1
 
Macro l1.2020 2021
Macro l1.2020 2021Macro l1.2020 2021
Macro l1.2020 2021
 
Seminar 10. 2020 2021on
Seminar 10. 2020 2021onSeminar 10. 2020 2021on
Seminar 10. 2020 2021on
 
Seminar 11. 2020 2021on -h
Seminar 11. 2020 2021on -hSeminar 11. 2020 2021on -h
Seminar 11. 2020 2021on -h
 
Sbeul16.2020 2021
Sbeul16.2020 2021Sbeul16.2020 2021
Sbeul16.2020 2021
 
S11a
S11aS11a
S11a
 
S8
S8S8
S8
 
Seminar 7a
Seminar 7aSeminar 7a
Seminar 7a
 
Sbeul6.2020 2021
Sbeul6.2020  2021Sbeul6.2020  2021
Sbeul6.2020 2021
 
Seminar5aa
Seminar5aaSeminar5aa
Seminar5aa
 
Seminar5a
Seminar5aSeminar5a
Seminar5a
 
Seminar3aa
Seminar3aaSeminar3aa
Seminar3aa
 
Sel5.2020
Sel5.2020Sel5.2020
Sel5.2020
 
Sel4.2020
Sel4.2020Sel4.2020
Sel4.2020
 
Sbeu.l1. 2019 2020 on
Sbeu.l1. 2019 2020 onSbeu.l1. 2019 2020 on
Sbeu.l1. 2019 2020 on
 
Sbeul3.2019 2020
Sbeul3.2019   2020Sbeul3.2019   2020
Sbeul3.2019 2020
 
Sbeu.l1. 2019 2020 on
Sbeu.l1. 2019 2020 onSbeu.l1. 2019 2020 on
Sbeu.l1. 2019 2020 on
 
Sbeul2.2019 2020
Sbeul2.2019   2020Sbeul2.2019   2020
Sbeul2.2019 2020
 
Sbeus1.2020
Sbeus1.2020Sbeus1.2020
Sbeus1.2020
 

Macro l 2

  • 1. 1.1 Дотоодын нийт бүтээгдэхүүн 1.1.1 ҮНБ ба ДНБ Микро эдийн засгийн ухааны хичээлээр бид эдийн засгийн харилцаанд өрх гэр, пүүс, төр, гадаад улс орнууд гэсэн 4 үндсэн субъект оролцдог бөгөөд эдгээрээс пүүсүүд бүтээгдэхүүн, үйлчилгээг үйлдвэрлэн, зах зээлд нийлүүлдэг гэж үзсэн билээ. Эндээс харахад нийт үйлдвэрлэл нь эдийн засаг дахь бүх пүүсийн үйл ажиллагааны үр байдаг аж. Иймд үндэсний үйлдвэрлэлийн үр дүнг илэрхийлэхийн тулд нийт пүүсийн үйлдвэрлэн зах зээлд нийлүүлсэн бүх бүтээгдэхүүн, үйлчилгээг хамруулан тооцох шаардлагатай болдог. Ингэж тооцсон бүтээгдэхүүн, үйлчилгээний мөнгөн дүнг нийт бүтээгдэхүүн гэж нэрлэдэг. Нийт бүтээгдэхүүнийг үндэсний нийт бүтээгдэхүүн, дотоодын нийт бүтээгдэхүүн гэсэнхоёр үзүүлэлтээр илэрхийлж болдог. Нийт бүтээгдэхүүний эдгээр үзүүлэлтүүд нь эдийн засгийг аль өнцгөөс нь харж тодорхойлж байна вэ? гэдгээрээ бие биенээсээ ялгагддаг. Тухайлбал, эдийн засгийг зөвхөн тухайн улсынх гэсэн өнцгөөс харж нийт бүтээгдэхүүнийг тооцвол үндэсний нийт бүтээгдэхүүний хэлбэртэй болж, харин эдийн засгийг зөвхөн тухайн улсын нутаг дэвсгэрээр хязгаарлан авч үзвэл уг үзүүлэлт дотоодын нийт бүтээгдэхүүний хэлбэртэй болдог аж. Ийм учраас тодорхой хугацаанд, тухайлбал, нэг жилд бүтээгдсэн тухайн улсын нийт эцсийн бараа, үйлчилгээний мөнгөн дүнг үндэсний нийт бүтээгдэхүүн, харин нэг жилд тухайн улсын нутаг дэвсгэр дээр бүтээгдсэн эцсийн бүтээгдэхүүн, үйлчилгээний мөнгөн дүнг дотоодын нийт бүтээгдэхүүн гэж тус тус нэрлэдэг. Эдгээр тодорхойлолтоос харахад үндэсний нийт бүтээгдэхүүнийг тооцоход хэн бүтээсэн нь чухал байхад, харин дотоодын нийт бүтээгдэхүүний хувьд хаана бүтээгдсэн нь гол болж байгааг анзаарах хэрэгтэй. Түүнээс гадна тухайн улсад гадаадынхны нэг жилийн хугацаанд бүтээсэн эцсийн бүтээгдэхүүн, үйлчилгээний мөнгөн дүн тухайн улсын иргэдийн гадаадад бүтээсэн бүтээгдэхүүн, үйлчилгээний мөнгөн дүнтэй тэнцсэн тохиолдолд дээрх 2 үзүүлэлт хоорондоо тоон утгаараа тэнцэж болохоор байна.Мөн үнэмлэхүй хаалттай улс орны хувьд дээрх үзүүлэлтүүд тоо, хэмжээний хувьд хоорондоо тэнцүү байдаг аж. Дэлхийн ихэнх улс орон, түүнчлэн олон улсын байгууллагууд тооцоо, судалгаандаа гол төлөв дотоодын нийт бүтээгдэхүүний үзүүлэлтийг хэрэглэдэг учраас түүнийг дэлгэрүүлэн авч үзье. Дотоодын нийт бүтээгдэхүүн: Аливаа улсын эдийн засгийн байдал, цар хүрээ, ард түмний амьжиргааны түвшин, эдийн засгийн байдал сайжирч байгаа эсэх эсвэл уналтанд орсон эсэхийг илэрхийлэх макро эдийн засгийн хамгийн чухал үзүүлэлт бол дотоодын нийт бүтээгдэхүүн юм. Түүгээр ч зогсохгүй эдийн засаг дахь бодлого шийдвэр, үйлдвэр болон бизнесийн байгууллагуудын шийдвэр гаргалтанд нөлөөлөх үзүүлэлт юм. Мөн улс орныг эдийн засгийн байдал, эдийн засгийн хөгжлийг хэмжих шалгуур үзүүлэлтүүдийн нэг юм.
  • 2. Тухайн улсын хил хязгаарын дотор тодорхой хугацаанд үйлдвэрлэгдсэн буюу бүтээгдсэн эцсийн бүтээгдэхүүн, үйлчилгээний өртгийн нийлбэрийг дотоодын нийт бүтээгдэхүүн /ДНБ/ гэнэ. Тодорхойлолтыг задлан тайлбарлавал: Зах зээлийн нийт өртөг буюу үнэ цэнэ: ДНБ-ийг тооцохдоо бүтээгдэхүүн, үйлчилгээ тус бүрийн зах зээлийн үнийг ашигладаг. Эцсийн бүтээгдэхүүн үйлчилгээ: ДНБ-ийг тооцоолоход зөвхөн эцсийн бүтээгдэхүүн үйлчилгээний өртгийг авч үзнэ. Эцсийн хэрэглээ гэдэг нь тухайн бүтээгдэхүүн дахин боловсруулалт болон худалдаалалтанд орохгүйг илэрхийлнэ. Эцсийн бүтээгдэхүүн үйлчилгээ үйлдвэрлэхийн тулд өөр аж ахуй нэгжээс худалдан авсан бүтээгдэхүүнийг завсрын бүтээгдэхүүн гэнэ1 . Завсрын хэрэглээ буюу завсрын бүтээгдэхүүний өртөг гэдэг нь дараагийн үйлдвэрлэлийн үе шатанд түүхий эд болон ашиглагдаж, дахин үйлдвэрлэлд оролцож, дахин боловсруулагдаж өөр бүтээгдэхүүний өртөгт шингэдэг бүтээгдэхүүнийг хэлдэг. Тухайн улсын хил хязгаарын дотор: Тухайн улсын нутаг дэвсгэр, хил хязгаарын дотор дотоодын болон гадаадын хөрөнгө орууллаттай аж ахуй нэгжийн үйлдвэрлэгдсэн бүтээгдэхүүн үйлчилгээний үнийн дүнгийн нийлбэрийг ДНБ-д тооцно. Тодорхой хугацаанд: ДНБ-ийг ихэвчлэн тухайн нэг жилийн хугацаанд тооцдог. Монгол улсын хувьд жил тутам тооцохоос гадна 2008 оноос улирал тутам тооцох болжээ. ДНБ-ийг тооцоход баримтлах зарчим: Дараах ерөнхий зарчмуудыг баримтална. Үүнд:  Мөнгөөр хэмжих  Давхардуулан тооцохгүй байх  Үйлдвэрлэлийн бус арилжааг тооцохгүй байх Мөнгөөр хэмжих зарчим. ДНБ нь тухайн эдийн засагт үйлдвэрлэгдсэн нийт бүтээгдэхүүн, үйлчилгээний өртгийн нийлбэр байдаг. Бүтээгдэхүүн үйлчилгээний зах зээлийн өртийг мөнгөн нэгжээр илэрхийлдэг тул ДНБ нь тухайн эдийн засагт үйлдвэрлэгдсэн нийт бүтээгдэхүүн, үйлчилгээний өртгийн мөнгөн дүн байдаг. Давхардуулан тооцохгүй байх. Макро эдийн засгийн үзүүлэлтүүдийг тооцохын нэг зорилго нь үнэн бодит мэдээллээр хангах явдал юм. ДНБ-ийг тооцохдоо нэг бүртэгсэн үйлдвэрлэл, үйлчилгээний өртгийг давхардүүлан дахин бүртгэхгүй байхын тулд дараах хоёр аргыг ашгилана. 1. Эцсийн бүтээгдэхүүн, үйлчилгээг бүртгэх: Эцсийн бүтээгдэхүүн үйлчилгээ гэдэг нь дахин үйлдвэрлэлд оролцож, дахин боловсруулагдаж, дахин худалдаалагдахгүйгээр эцсийн байдлаар худалдагдах бүтээгдэхүүн, үйлчилгээ юм. 1 МУИС- ЭЗС- ЭЗО тэнхим “Макроэкономиксийн үндэс” 2012, 20 тал
  • 3. 2. Нэмүү өртгийг бүртгэх: ДНБ-ийг тооцохдоо үйлдвэрлэлийн шат дамжлага бүрийн хувьд зөвхөн нэмэгдсэн өртөгүүдийг нэмэх замаар бүртгэн тооцож болно. Үйлдвэрлэлийн шат дамжлага бүрт үүсэх нэмэгдэл зардал нь нэмүү өртөг болно. Үйлдвэрлэлийн бус арилжааг оруулахгүй. ДНБ-ээр эдийн засгийн нийт үйлдвэрлэлийг хэмждэг тул үйлдвэрлэлийн бус арилжааны дүнг оруулахгүй байх зарчмыг баримталдаг. Үйлдвэрлэлийн бус арилжаанд ямар нэгэн үйлдвэрлэл, баялаг, нэмэгдэл өртөг, бий болгоогүй арилжаанууд орох болно. Үйлдвэрлэлийн бус арилжааны хоёр үндсэн хэлбэртэй байдаг.  Цэвэр санхүүгийн арилжаа  Бүтээгдэхүүнийг дахин худалдаалах гүйлгээ Цэвэр санхүүгийн арилжаа нь ямар нэгэн бодит баялаг, нэмэгдэл өртгийг бий болгодоггүй бөгөөд зөвхөн нэг субъектээс нөгөө субеъкт урссан мөнгөн шилжүүлэг байдаг. Тиймээс төрөл бүрийн арилжаа явагдсаны эцэст түүний эзэмшигч нь л өөрчлөгдөхөөс бус ямар нэгэн баялагийн өсөлт гардаггүй тул арилжааны дүнг нийт үйлдвэрлэлийн илэрхийлэл болсон ДНБ-ий тооцоонд оруулдаггүй. Цэвэр санхүүгийн арилжаа нь үндсэн гурван төрөлтэй байдаг. 1. Улсын шилжүүлэг. Төрөөс бодит баялаг үйлдвэрлэх үйл явцад оролцох боломжгүй иргэддээ олгож буй төрөл бүрийн тэтгэвэр, тэтгэмжийг багтаадаг. 2. Хувийн шилжүүлэг. Үүнд хувь хүмүүсийн хоорондох хөрөнгө, мөнгө, бэлэг дурсгалын зүйлсийн шилжүүлгийг багтаадаг. 3. Үнэт цаасны арилжаа. Тухайн эдийн засгийн хүрээнд явагдаж буй төрөл бүрийн үнэт цаасны арилжааны дүнг ДНБ болон ҮНБ-д оруулдаггүй байна Учир нь хичнээн ч их үнэт цаасны арилжаа явагдлаа гэсэн тэр нь бодит баялагийн өсөлт болон нэмэгдэл өртөг бий болгодоггүй бөгөөд зөвхөн үнэт цаасны эзэмшигчид нь өөрчлөгдөж байдаг2 . Бүтээгдэхүүнийг дахин худалдаалах гүйлгээ: Бүтээгдэхүүнийг дахин худалдалах гүйлгээ гэдэг нь тухайн жилд үйлдвэрлэгдээгүй өмнө нь үйлдвэрлэгдсэн боловч тухайн жилд борлуулагдсан бүтээгдэхүүний үнийн дүнг хэлдэг юм. Энэ үнийн дүнг тухайн жилийн ДНБ-ний бүрэлдэхүүнд оруулж тооцохгүй байх зарчимыг баримтална. ДНБ- ийг тооцохын утга учир нь тухайлсан цаг хугацааны зурвасд үйлдвэрлэгдэн бүтээгдсэн нийт бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар яв цав, бүрэн гүйцэд, үнэн зөв, бодитой мэдээллийг бий болгоход л оршдог. Харамсалтай нь ДНБ- ийг яаж ч, ямар ч арга, хэлбэрээр тооцсон уг үзүүлэлт нийт нийгмийн эдийн засгийн аж байдлын талаарх бүрэн гүйцэд дүр төрхийг төгс илэрхийлж чаддаггүй аж. Тухайлбал, таваарын хэлбэргүй учраас өртгийг нь мөнгөөр илэрхийлэн эцсийн бүтээгдэхүүнд тусгах бололцоогүй олон төрлийн бүтээгдэхүүн байдаг. Шүүх, цагдаа, армийн гээд олон төрлийн үйлчилгээг энд дурьдаж болох юм.Түүнчлэн үр хүүхдээ асран хүмүүжүүлэх, гэр орноо цэвэрлэх, орон байраа засч янзлах, оёж шидэх гэх мэтээр өрх 2 Б.Баярдаваа, Д.Гансүлд “Эдийн засгийн онол” 2006, 209 тал
  • 4. гэрийн дотор гэрийн эзэгтэй нарын бүтээсэн олон төрлийн баялаг ДНБ-нд тооцогдодгүй байна. Дээрхээс гадна далд эдийн засагт бий болж байгаа үлэмж хэмжээний бүтээгдэхүүн, үйлчилгээ ДНБ-нд тооцогдохгүй үлдэж байна. Хэвлэл мэдээлэлд бичсэн болон зарим улс төрчдийн ярьж байгаагаас харахад далд эдийн засаг Монгол улсын албан ёсны эдийн засгийн бараг 30 хувьтай тэнцэх хэмжээнд хүрчээ. Энэ тоо дээш, доош хэлбэлзэж болох хэдий ч далд эдийн засаг манай оронд нэгэнт бий болж, хөгжин бэхжих хөрс суурьтай болсон нь маргаангүй үнэн болж хувирсан нь илэрхий байна. ДНБ- ний өөр нэг дутагдал нь бүтээгдэхүүн, үйлчилгээний чанарын талыг үнэлэн илэрхийлж чаддаггүйтэй холбоотой юм. Тухайлбал, зах зээл дээр хямд үнэтэй атлаа өмнө байснаас илүү өндөр үр дүнтэй ямар нэгэн эм гарч ирвэл нэг хэрэглэгч төдийгүй нийгэм бүхэлдээ хожих учир түүний эрэлт нэмэгдэж, худалдан борлогдох хэмжээ нь мэдээж өснө. Харамсалтай нь өндөр үр дүнтэй эм маань хямд үнээр ДНБ-нд тооцогдох учраас ДНБ – ний хэмжээ буурч болох талтай. Энэ бол бүтээгдэхүүн, үйлчилгээний чанар, үр ашиг ДНБ- нд тусгагдахгүй байгаагийн нэг л жишээ юм. Эцэст нь ДНБ нь хүмүүсийн эдийн засгийн үйл ажиллагааны нэгдсэн үзүүлэлт болдог ч гэлээ байгалийн баялагийг аж ахуйн зорилгоор ашиглахтай холбогдон гарч байгаа нийгмийн зардлыг тооцон илэрхийлж чаддаггүй аж. Пүүс, компанийн гол зорилго нь ашиг олоход оршдог гэдгийг бид микроэдийн засгийн ухааныг судалж байхдаа мэдэж авсан. Гэхдээ энэхүү зорилгодоо хүрэхийн тулд явуулж байгаа үйл ажиллагаа нь байгаль орчинд асар их сөрөг нөлөө үзүүлдэг. Алт олборлодог компаниуд Тосон заамар хэмээх үзэсгэлэнт сайхан газар нутгийг сүйтгэсэн гашуун түүх үүний зөвхөн нэгээхэн жишээ юм. Хэдийгээр олборлосон алт нь Монголын ДНБ-нд тооцогдож байгаа хэдий ч түүний улмаас нөхөн сэргээгдээгүй үлдсэн хоосон нүх, хорт бодисоор бузарлагдсан хөрс, шороо,хиймэл нуур зэргээс нийгэмд учирч байгаа хохирол тооцооноос гадуур үлдэж байгаа нь харамсалтай байгаа юм. Нийгмийн эдийн засгийн аж байдлыг бүрэн дүүрэн, илүү сайн илэрхийлж чадах тийм үзүүлэлт одоохондоо олдоогүй байгаа учраас ДНБ –ний үзүүлэлтийг тооцоо, судалгаанд өргөн ашигласаар байна. Энэ хэсгийн эхэнд ДНБ- ээс гадна үндэсний нийт бүтээгдэхүүн (ҮНБ) хэмээх үзүүлэлт байдаг тухай цухас дурьдаад түүний тодорхойлолтыг өгөөд орхисон билээ. Ихэнх улс орны хувьд ДНБ болон ҮНБ- ний хооронд нэг их том зөрөө байдаггүй учраас тооцоо, судалгаанд эдгээр үзүүлэлтүүдийг хамтад нь хэрэглэдэг. 1.1.2 Зардал орлогоор тооцох арга Дотоодын нийт бүтээгдэхүүнийг тооцох аргууд: ДНБ-ийг дараах гурван аргаар тооцно. Үүнд:  Зарлагын арга  Орлогын арга  Үйлдвэрлэлийн арга Зарлагаар тооцох арга:
  • 5. Дотоодын нийт бүтээгдэхүүнийг эцсийн бүтээгдэхүүн үйлчилгээнд зарцуулсан нийт зарлагаар тооцоолж болох бөгөөд мөн энэхүү эцсийн бүтээгдэхүүн үйлчилгээний үйлдвэрлэлээс олох нийт орлогоор тооцож болно. Дотоодын нийт бүтээгдэхүүнийг зарлагаар тооцоход хувийн хэрэглээ, дотоодын нийт хөрөнгө оруулалт, засгийн газрын худалдан авалт буюу зарлага, цэвэр экспортыг нэмнэ. Зарлагаар тооцох аргыг зарим тохиолдолд эцсийн ашиглалтын арга гэж нэрлэдэг. Томъёолбол: GDP=Y=C+I+G+NX GDP=Y-Дотоодын нийт бүтэгдэхүүн буюу нийт үйлдвэрлэлийн хэмжээ C- Өрхүүдийн гадаадын болон дотоодын бүтээгдэхүүн, үйлчилгээг худалдан авахад гаргасан нийт хувийн хэрэглээний зардал. I- Пүүсүүдийн гадаадын болон дотоодын бүтээгдэхүүн, үйлчилгээг худалдан авахад гаргасан хувийн, дотоодын, нийт хөрөнгө оруулалтын зардал. G- Засгийн газрын гадаад болон дотоод бүтээгдэхүүн, үйлчилгээг худалдан авахад гаргасан нийт гаргасан зардлын хэмжээ. NX- Цэвэр экспортын хэмжээ Өрхийн хэрэглээний зардалд хоол, хүнс, хувцас, индүү зэрэг бүтээгдэхүүн болон хуулийн зөвлөгөө авах, үсээ засуулах зэрэг олон төрлийн үйлчилгээнд өрх гэрүүдээс зарцуулсан зарлагыг оруулдаг. Дотоодын нийт хувийн хөрөнгө оруулалт нь аж ахуйн нэгжүүдийн капитал худалдан авахад зарцуулж буй зардал дээр өрх гэрүүдийн шинэ байшин, орон сууц худалдан авсан зардлыг нэмсэн дүн юм. Нийт хөрөнгө оруулалт гэдэг нь тухайн хугацаанд нэмж худалдан авсан хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүний зардлыг хэлнэ. Харин цэвэр хөрөнгө оруулалт нь тухайн хугацаанд хийгдсэн нийт хөрөнгө оруулалтын зардлаас тухайн хугацааны ашиглагдсан тоног төхөөрөмж буюу элэгдлийг хассантай тэнцүү. In = I – D In- Цэвэр хөрөнгө оруулалт I- Нийт хөрөнгө оруулалт D- Элэгдлийн хэмжээ Засгийн газрын зардалд батлан хамгаалах, цэрэг цагдаагийн зардал болон дэд бүтцийг сайжруулахад чиглэсэн бүх зардлууд багтана. Шилжих төлбөр буюу төрөөс олгож байгаа халамжийн үйлчилгээний зардал ордоггүйг анхаарах хэрэгтэй. Бүтээгдэхүүн үйлчилгээний цэвэр экспорт нь экспортын өртгөөс импортын өртгийг хассантай тэнцүү ойлголт юм. Томъёолбол: Nx = Ex – Im Nx- Цэвэр экспорт Ex- Экспорт Im- Импорт Орлогоор тооцох арга: Аж ахуй нэгжүүдээс өрх гэрүүдэд үйлдвэрлэлийн хүчин зүйлсийг нийлүүлсний хариуд төлж буй төлбөр нь өрх гэрүүдийн хувьд орлого болох бөгөөд энэхүү орлогын хэмжээ нь хөдөлмөрийн төлбөр цалин, капиталын төлбөр хүү, газрын төлбөр рент, үйлдвэрлэл эрхлэх ур чадварын төлбөр ашгийн нийлбэрээр тодорхойлогдоно3 3 МУИС- ЭЗС- ЭЗО тэнхим “Макроэкономиксийн үндэс” 2012, 30 тал
  • 6. ДНБ-ийг орлогын аргаар тооцохдоо хүү, цалин, ашиг, рентийн орлого, өмчлөгчдийн орлого болон үндсэн хөрөнгийн элэгдлийн шимтгэл, шууд бус татвар, дотоодын цэвэр хүчин зүйлийн орлогын нийлбэрээр тодорхойлоно. ДНБ= Хүү+ Цалин + Ашиг + Рент + Өмчийн орлого + Элэгдэл + ШБТ +ДЦХЗО Элэгдэл: Үйлдвэрлэлд хэрэглэгдсэн капиталын хэмжээг элэгдэл гэж нэрлэдэг. Шууд бус татвар: Хувь хүн, аж ахуй нэгж орлогоос биш харин борлуулалт ажил үйлчилгээнээс авч буй татварыг хэлнэ. МУ-ын хувьд НӨАТ, Гаалийн албан татвар, Онцгой татвар, Малын татвар, Ой мод ашигласны татвар, Усны нөөц ашигласны татвар, Ашигт малтмалын эзэмшсэний татвар зэргийг шууд бус татварт оруулдаг. Дотоодын цэвэр хүчин зүйлийн орлого: ДНБ болон ҮНБ-ий зөрүү юм. Тухайн улсын харъяат аж ахуй, нэгжүүд, иргэдийн тодорхой хугацааны дотор өөрийн улсын болон гадаад улс орнуудын нутаг дэвсгэр дээр үйлдвэрлэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлчилгээний өртгийг үндэсний нийт бүтээгдэхүүн /ҮНБ/ гэнэ. Монгол улсын ҮНБ-д зөвхөн Монгол улсын харъяат аж ахуй нэгжүүд, иргэдийн олсон орлого, хийж бүтээсэн зүйл орох юм. Тиймээс ДЦХЗО гэдэг нь тухайн улсын нутаг дэвсгэр дээр гадаадын иргэн, аж ахуй нэгжийн үйл ажиллагаа явуулж олсон орлогоос тухайн улсын харъяат аж ахуй нэгж, иргэдийн гадаад улс орнуудад үйл ажиллагаа явуулж олсон орлогыг хассантай тэнцүү ойлголт юм. Үйлдвэрлэлийн арга: Энэхүү аргаар тооцсон ДНБ нь эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд үйлдвэрлэгч тус бүрийн оруулсан хувь нэмрийг харуулдаг учраас зөвхөн нэмэгдсэн өртгийн нийлбэрээр тодорхойлогдоно. Нэмэгдсэн өртөг гэдэг нь тухайн үйлдвэрлэгчийн шинээр нэмж бүтээсэн өртөг юм4 . Нийт үйлдвэрлэлийн өртөгөөс завсрын хэрэглээг хасч нэмэгдэл өртөгийг тодорхойлон тэдгээр нэмэгдэл өртгүүдийг нэмэх замаар тооцох аргыг үйлдвэрлэлийн арга гэнэ. 1.1.3 Үндэсний тооцооны бусад үзүүлэлтүүд Үндсэн тооцооны системийн үзүүлэлтүүд : Үндсэн тооцооны систем нь хоорондоо уялдаа хамааралтай макро үзүүлэлтүүдийг тооцолдог тооцоололын цогц систем юм.ҮТС-ийн дараах үндсэн үзүүлэлтүүд байна. Үүнд :  Дотоодын нийт бүтээгдэхүүн  Үндэсний нийт бүтээгдэхүүн  Үндсэний цэвэр бүтээгдэхүүн  Дотоодын цэвэр бүтээгдэхүүн  Үндсэний орлого  Хувийн орлого  Хувийн цэвэр орлого 4 С. Алтангэрэл, Б.Нацагдорж “Макроэкономикс” 2014, 26 тал
  • 7. Дотоодын нийт бүтээгдэхүүн: Тухайн улсын хил хязгаарын дотор тодорхой хугацаанд үйлдвэрлэгдсэн буюу бүтээгдсэн эцсийн бүтээгдэхүүн, үйлчилгээний өртгийн нийлбэрийг дотоодын нийт бүтээгдэхүүн /ДНБ/ гэнэ. Үндэсний нийт бүтээгдэхүүн : Тухайн улсын харъяат аж ахуй, нэгжүүд, иргэдийн тодорхой хугацааны дотор өөрийн улсын болон гадаад улс орнуудын нутаг дэвсгэр дээр үйлдвэрлэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлчилгээний өртгийг үндэсний нийт бүтээгдэхүүн /ҮНБ/ гэнэ. Үндсэний цэвэр бүтээгдэхүүн: ҮНБ болон ДНБ нь тухайн хугаанд эдийн засаг нэмж үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээний өртөгийг бодитой харуулж чаддаггүй. Учир нь тухайн хугацааны үйлдвэрлэлийн явцад түүнд ашиглагдах буй тоног төхөөрөмж нь элэгддэг бөгөөд энэ нь тухай хугацааны үйлдвэрлэлийн зардал болдог. Элэгдлийн энэ зардлыг хассанаар цэвэр нэмж үйлдвэрлэгдсэн бүтээгдэхүүн, үйлчилгээний өртөгийг харуулах боломжтой. ҮЦБ = ҮНБ – Элэгдэл Дотоодын цэвэр бүтээгдэхүүн: ДНБ-ээс элэгдлийг хассаныг дотоодын цэвэр бүтээгдэхүүн гэнэ. ДЦБ-ийг үзүүлэлтүүдийг нэмэх болон хасах зарчимаар томъёолбол: ДЦБ = ДНБ – Элэгдэл ДЦБ = ҮО + ШБТ+ ЦГХЗО – Татаас Үндсэний орлого: Үндэсний орлогыг ҮЦБ-ээс шууд бус татварыг хасч тооцно. Үндэсний орлого /ҮО/ нь үйлдвэрлэлд ашиглагдсан үйлдвэрлэлийн хүчин зүйлийн өртөг буюу өрхүүдийн эзэмшилд үлдэж буй хүчин зүйлүүдийн орлогыг харуулна. Томъёолбол: ҮО=ҮЦБ-Шууд бус татвар ҮО=Цалин+ Хүү+ Ашиг + Рент + Өмчлөгчдийн орлого Хувийн орлого: Хүчин зүйлийн тодорхой хэсэг болох Нийгмийн даатгалын шимтгэл /НДШ/, пүүсийн ашгийн татвар /ПАТ/, пүүсийн хувиарлагдаагүй ашиг /ПХА/ зэрэг нь үнэн хэрэгтээ өрхүүдийн зарцуулах мэдэлд ирдэггүй тул хувийн орлогыг тооцдог. Гэхдээ засгийн газраас өгч буй төрөл бүрийн тэтгэвэр, тэтгэмжүүд зэрэг улсын шилжүүлгүүд /ШИЛ/ нь орлого болдог. Иймээс хувийн орлогыг үндэсний орлогоос НДШ, пүүсийн ашгийн татвар, пүүсийн хувиарлагдаагүй ашийг хасч, төрөөс өгч буй шилжүүлгүүд буюу төрөл бүрийн тэтгэвэр, тэтгэмжийг нэмж тооцно. Хувийн орлого нь орлогын татвар төлөхөөс өмнө өрхүүдийн орлогыг харуулна. ХО=ҮО-НДШ-ПАТ-ПХА+ШИЛ Хувийн цэвэр орлого. Өрхүүд дээрх татвар хураамжуудыг төлсөн хэдий ч, үлдсэн орлогоо бүрэн зарцуулах эрх байдаггүй байна. Учир нь өрхүүд орлог олсныхаа төлөө орлогыг татвар төлдөг. Иймээс хувийн орлогоос ялгаатай хувийн цэвэр орлого тооцох
  • 8. шаардлагатай. Хувийн цэвэр орлого /ХЦО/ -ыг хувийн орлогоос орлогын татвар /ОТ/-ыг хасч тооцдог. Хувийн орлого өрхүүдийн өррө мэдэж зарцуулах орлогыг харуулна. ХЦО=ХО-ОТ ДНБ Элэгдэл ДЦБ ШБТ ҮО НДШ ПАТ ПХА ХО ХАОАТ ХЦО +шилжүүлэг +шилжүүлэг Зураг 1. 1 ҮТС-ийн үзүүлэлтүүд 1.1.4 Нэрлэсэн ДНБ ба бодит ДНБ ДНБ нь үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээний хэмжээний болон үнийн өсөлт байдаг. Тухайн эдийн засгийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээний тоо хэмжээ өсөөгүй боловч тэдгээрийн үнэ өссөн бол ДНБ-ний хэмжээ өссөн юм шиг харагдах болно. Иймээс ДНБ-ээс үнийн өсөлтийг ялгаж, цэвэр үйлдвэрлэлийн хэмжээний өсөлтийн мэдээлэлийг гаргаж авах нь чухал юм. ДНБ-ээс үнийн мэдээллийг цэвэрлэхийн тулд зэрэгцүүлэх үнээр бүтээгдэхүүн үйлчилгээний үнийг тооцно. Зэрэгцүүлэх үнэ гэдэг нь бусад бүх онуудын өртөгийг хэмжих зорилгоор суурь болгон сонгож авсан тухайн нэг оны үнийг хэлдэг. Суурь он гэж зэрэгцүүлэлт хийж буй оныг хэлдэг бол тайлант он гэдэг нь судалгаа хийж бй тухайн жилийг хэлдэг. ДНБ-ийг тооцохдоо суурь оныг ашиглаж байна уу, эсвэл тайлан оныг ашиглаж байна уу гэдгээс хамааруулаад бодит ДНБ, нэрлэсэн ДНБ гэж ангилна5 . 5 Б.Баярдаваа, Д.Гансүлд “Эдийн засгийн онол” 2006, 223 тал Хасагдах үзүүлэлт Үлдэх үзүүлэлт
  • 9. Нэрлэсэн ДНБ: Тухайн жилд тус улсын эдийн засгийн газар нутаг дээр үйлдвэрлэгдсэн бүтээгдэхүүн, үйлчилгээний өртгийг тайлант оны үнээр илэрхийлснийг хэлдэг. Бодит ДНБ: Тухайн жилд тус улсын эдийн засгийн газар нутаг дэвсгэр дээр үйлдвэрлэгдсэн бүтээгдэхүүн, үйлчилгээний өртгийг суурь оны үнээр илэрхийлснийг хэлнэ. Бодит ДНБ нь зөвхөн үйлдвэрлсэн бүтээгдэхүүний, үйлчилгээний хэмжээний мэдээллийг харуулж байдаг бөгөөд нэрлэсэн ДНБ нь бүтээгдэхүүн, үйчилгээний үнийн болон хэмжээний өсөлтийн мэдээллийг харуулж байдаг. Иймээс үйлдвэрлэлийн хэмжээний өсөлтийн харьцуулсан судалгаа хийх үед ямагт бодит ДНБ-ийг ашигладаг. Нэрлэсэн ба бодит ДНБ-ний үндсэн дээр ДНБ-ий дефляторыг тодорхойлно. Томъёолбол: ДНБ − ий дефлятор = Нэрлэсэн ДНБ Бодит ДНБ ДНБ-ий дефлятор нь нэрлэсэн ДНБ-ийг бодит ДНБ-д, бодит ДНБ-ийг нэрлэсэн ДНБ-д хувиргах үржүүлэгч болж байна.