SlideShare a Scribd company logo
1 of 5
Download to read offline
1.1 Бизнесийн мөчлөг
1.1.1 Бизнесийн мөчлөгийг тодорхойлох
Бизнесийн мөчлөгийг эдийн засгийн үйл ажиллагааны идэвхижлийн өөрчлөлт гэж
тодорхойлсон байдаг. Харин эдийн засгийн хэлбэлзэл нь бодит үйлдвэрлэлийн өөрчлөлтөөр
илэрхийлэгддэг учир эдийн засгийн мөчлөгийг өсөлтийн ерөнхий хандлагын орчим дахь бодит
гарцын түвшний хэлбэлзэлээр илэрхийлж болох юм. Хэрэв бодит дотоодын нийт
бүтээгдэхүүнийг гарц , харин боломжит ДНБ- ний трендийг урт хугацааны өсөлтийн ерөнхий
чиг хандлага гэж тус тус авч үзвэл эдийн засгийн мөчлөг нь бодит ДНБ өөрийн трендээсээ хир
зэрэг хазайж байгааг харуулдаг байна. Энэ үүднээс авч үзвэл тодорхой шалтгааны улмаас нийт
эрэлт буурахад үйлдвэрлэгдсэн бүтээгдэхүүний борлуулалт буурах учир эдийн засгийн
идэвхижилт суларч, улмаар үйлдвэрлэл хумигдаж, үйлдвэрлэлийн хүчин зүйлсийн ашиглалт
буурч, ажилгүйдэл, машин, тоног төхөөрөмжийн сул зогсолт нэмэгддэг байна. Энэ үед бодит
ДНБ- ний хэмжээ боломжит түвшнээсээ буурч эдийн засагт уналт бий болно. Харин нийт эрэлт
огцом нэмэгдэж, эдийн засгийн идэвхижилт өсөхөд, пүүсүүд ажлын цагаа уртасгах, ээлжээ
нэмэгдүүлэх, машин тоног төхөөрөмжийн ашиглалтаа сайжруулах зэргээр үйлдвэрлэлийн
хүчин зүйлийн ашиглалтын эрчмийг эрс өсгөдөг учир бодит ДНБ-ний хэмжээ боломжит
түвшнээ давдаг байна. Ийнхүү эдийн засгийн өсөлтийн хурдац нэг саараад дараагаар нь эргэн
өсөж байгаа хэлбэлзэлт хөдөлгөөнийг бизнесийн мөчлөг гэж нэрлэдэг. Гэхдээ эдийн засгийн
мөчлөгийн үргэлжлэх хугацаа нь давтагддаггүй. Тэр ч бүүхэл уналт, сэргэлтийн эхлэх,
үргэлжлэх, дуусах хугацаа нь ч мөн ийм шинж чанартай байдаг. Энэ утгаараа бизнесийн мөчлөг
нь тогтсон зүй тогтолгүй үзэгдэл юм. Гэхдээ эдийн засгийн уналт, сэргэлтийг агуулсан
байдгаараа мөчлөг нь хэлбэлзэлийн байнга давтагддагнэгж болдог байна. Бизнесийн мөчлөгийн
мөн чанарыг ийнхүү тодорхойлсоноор түүний нийтлэг шинжүүдийг дараах байдлаар нэгтгэн
томъёолох боломжтой болж байна. Үүнд:
1. Үйлдвэрлэлийн түвшний хэлбэл. Хэлбэлзэл нь үйлдвэрлэлийн өсөлт, бууралт ээлжлэн
солигдох үйл явц юм. Ийм учраас үйлдвэрлэлийн өсөлт жигд бус, өсөлтийн хэмжээ өөр
өөр байх нь хэлбэлзэлийн шинж тэмдэг юм.
2. Хэлбэлзэлийн үечлэн давтагдах чанар. Эдийн засгийн хөгжил нь ар араасаа цуварсан
хэлбэлзэлээр дамжин хэрэгждэг байна. Өөрөөр хэлбэл эдийн засгийн хөгжил нь нэг
чиглэлийн, давшингуй хөдөлгөөн биш, харин уналт, сэргэлтийн аль алиныг нь агуулсан
үйл явц байдаг аж. Ийм болохоор эдийн засгийн хөгжлийг дэс дараалсан мөчлөгүүдийн
нийлбэр хэмээн бас тодорхойлж болох юм.
3. Хэлбэлзэлд байнга давтагддаг мөчлөг хэмээх нэгж байдаг аж. Мөчлөг нь уналт, сэргэлт
гэсэн дэс дараалсан 2 үе шаттай байдаг аж. Гэхдээ уналт, сэргэлт эхлэх, үргэлжлэх,
дуусах хугацаа нь мөчлөг тус бүрт өөр өөр байх бөгөөд дахин давтагддаггүй байна. Ийм
учраас эдийн засгийн хөгжил нь үл давтагдах мөчлөгүүдээс бүрддэг байна.
1.1.2 Мөчлөгийн үе шатууд
Эдийн засгийн хөгжил нь сэргэлт, уналтын аль алиныг нь агуулсан хэлбэлзэлт
хөдөлгөөн байдаг талаар дээр цухас дурьдсан билээ. Ийм болохоор бие биентэйгээ ээлжлэх
уналт, сэргэлт нь бүх төрлийн мөчлөгийг хооронд нь адилтгаж байгаа нэг гол шинж чанар нь
төдийгүй эдийн засгийн мөчлөгийн 2 үе шат болдог байна. Эдийн засгийн мөчлөгийн энгийн
загварыг бодит ДНБ, бодит дотоод бүтээгдэхүүний урт хугацааны өсөлтийн хандлага буюу
трендийг ашиглан Зураг 3.1-д дүрслэн үзүүллээ. Зурагт Q- аарбодит ДНБ-
ийгтэмдэглэсэнболно.
Зураг 3.1Бизнесийн мөчлөг
Зураг 10.1 дээр тэмдэглэсэн уналтын доод цэг (В)-ээс оргил цэг (А) хүртэл үргэлжлэх үйл
явцыг өрнөлт, харин оргил цэг А-аас уналтын доод цэг В хүртэл үргэлжлэх үйл явцыг уналт
гэж тус тус нэрлэдэг. Ийм учраас оргил цэг гэдэг нь эдийн засгийн өсөлт зогсож, улмаар уналт
эхлэх цэг байдаг бол уналт зогсож, өрнөлт эхлэх цэг нь уналтын доод цэг болдог. Харин
мөчлөгийн оргил болон уналтын доод цэгээс өсөлтийн урт хугацааны хандлага хүртлэх зайг
мөчлөгийн далайц гэж нэрлэдэг.
Эдийн засгийн уналт, сэргэлт хэзээ эхэлж, хэзээ дуусахыг цаг хугацааны хувьд яв цав тооцох
боломж хязгаарлагдмал хэдий ч илрэх нийтлэг шинж тэмдгүүдээр нь баримжаалан тодорхойлох
боломжтой байдаг аж. Тухайлбал, эдийн засгийн уналт нүүрлэхэд дараах шинж тэмдгүүд
илэрдэг байна. Үүнд:
 Хэрэглээний зардал огцом буурч, бүтээгдэхүүн, үйлчилгээний борлуулалт удааширан,
удаан эдэлгээтэй бараа таваарын нөөц нэмэгддэг. Энэ байдал нь пүүсүүдийг
үйлдвэрлэлээ хумихад хүргэдэг. Уг үйл явц нийт эдийн засаг даяар өрнөсөн гэж үзвэл
эцсийн дүндээ бодит ДНБ багасдаг аж. Үүний улмаас эдийн засаг дахь нийт орлогын
хэмжээ буурч, улмаар пүүсүүдийн хөрөнгө оруулалт огцом унадаг.
 Хөдөлмөрийн эрэлт буурдаг. Үйлдвэрлэлийн хумигдахад эхлээд пүүсүүд ажлын долоо
хоногийн үргэлжлэх хугацааг богиносгох замаар хөдөлмөр эрхлэлтийг зохицуулдаг бол
дараа нь ажиллагчдыг халахаас өөр аргагүй болдог. Ингэснээр ажилгүйдэл өсдөг байна.
 Гарц багасахын хирээр инфляци нэмэгддэг. Бүтээгдэхүүний үйлдвэрлэл хорогдохын
хирээр түүхий эд, материалын үнэ хямдардаг. Цалин болон үйлчилгээний үнэ
буурдаггүй ч гэсэн өсөлт нь удааширдаг.
 Уналтын үед пүүсүүдийн ашиг огцом буурдаг. Уналт болохын өмнө гол төлөв ердийн
хувьцааны ханш унаж эхэлдэг байна. Мөн зээлийн эрэлт хорогддог учраас зээлийн хүү ч
гэсэн мөн буурдаг аж.
Дээр дурьдсан шинж тэмдэгүүд нь эдийн засгийн уналтын үед хамаарах бөгөөд эдийн засаг
сэргэж эхлэхэд дээрхийн эсрэг дүр зураг ажиглагдаж эхэлдэг байна. Өөрөөр хэлбэл,
хэрэглээний зардал нэмэгдэхтэй зэрэгцээд нийт эрэлт өснө. Энэ нь пүүсүүдэд үйлдвэрлэлээ
нэмэгдүүлэх боломж олгох учир нэмж ажиллах хүч хөлслөх шаардлагыг бий болгоно. Үүний үр
дүнд ажилгүйдэл багасна, пүүсүүдийн ашиг нэмэгдэнэ, цалин хөлс өснө, хөрөнгө оруулалт
нэмэгдэж, барааны хангамж сайжирч инфляци буурна.
Ийнхүү эдийн засгийн уналт, сэргэлтийн нийтлэг шинжүүдийн шинжилгээн дээр үндэслээд
үйлдвэрлэл, хэрэглээний зардал, хөрөнгө оруулалтын зардал, Засгийн газрын зардал, ажил
эрхлэлт зэрэг макроэдийн засгийн үзүүлэлтүүд хэлбэлзлийн үед үйлдвэрлэлтэй харьцуулахад
хэрхэн өөрчлөгддөг зүй тогтолтой болохыг тодорхойлж болдог.
Үйлдвэрлэл. Нийт үйлдвэрлэлийг нийт бүтээгдэхүүний үзүүлэлтээр хэмждэг бөгөөд түүнийг
ДНБ, ҮНБ гэсэн хоёр хэлбэрээр илэрхийлж болдог тухай өмнө дэлгэрэнгүй тайлбарласан билээ.
Энэ хоёр үзүүлэлтийн алиныг нь ч сонгосон хэмжээ нь эдийн засгийн уналтын үед буурч, харин
сэргэлтийн үед өсдөг зүй тогтолтой аж. Ийм учраас үйлдвэрлэл, түүний үр дүнг илэрхийлдэг
нийт бүтээгдэхүүний үзүүлэлт нь мөчлөгийн дагуу үзүүлэлдэд тооцогддог юм.
Хэрэглээний зардал. Хэрэглээний зардалд өрхүүдээс бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авахад
зарцуулсан нийт зардал багтдаг бөгөөд түүнийг богино эдэлгээтэй барааны, удаан эдэлгээтэй
барааны, үйлчилгээний гэсэн гурван төрөл болгон ангилдаг билээ. Энэхүү зардал, тэр дундаа
удаан эдэлгээтэй бараа таваарын болон үйлчилгээний зардал нь эдийн засгийн уналтын үед
буурч, харин сэргэлтийн үед нэмэгддэг талаар өмнө өгүүлсэн билээ. Ийм учраас энэхүү
үзүүлэлт нь мөчлөгийн дагуу, үйлдвэрлэлтэй нэгэн зэрэг өөрчлөгддөг үзүүлэлт юм.
Хөрөнгө оруулалтын зардал. Үйлдвэрлэлийн зориулалттай бараа таваар худалдан авахад
зориулж гаргасан пүүсүүдийн зардлыг хөрөнгө оруулалтын зардал гэж нэрлэдэг. Өөрөөр
хэлбэл, хөрөнгө оруулалтын зориулалттай бараа худалдан авахтай холбогдсон зардал юм.
Хөрөнгө оруулалтын бараа нь удаан эдэлгээтэй байдаг учраас хэлбэлзэлд өртөмтгийд
тооцогддог. Ийм учраас эдийн засгийн уналт болоход үйлдвэрлэл хумигдан хөрөнгө
оруулалтын эрэлт буурч, харин эдийн засаг сэргэхэд түүнийг дагаад хөрөнгө оруулалтын
зардал нэмэгддэг. Энэ нь уг үзүүлэлт мөчлөгийн дагуу, үйлдвэрлэлтэй нэгэн зэрэг өөрчлөгддөг
үзүүлэлт болохыг нотолж байна.
Засгийн газрын зардал. Засгийн газрын зардал нь бодит ДНБ-ний хэмжээнээс хамаардаггүй
билээ. Ийм учраас уг үзүүлэлтийг мөчлөгийн бус үзүүлэлт гэж нэрлэдэг.
Ажил эрхлэлт ба ажилгүйдэл. Хүн амын ажил эрхлэлтийнтүвшин ньмакроэдийн засгийннэг
чухал үзүүлэлтэд тооцогддог билээ. Ажил эрхлэлтийн байдлыг ажиллаж байгаа хүний тоо,
ажилласан нийт цаг гэсэн үзүүлэлтүүдээр шууд хэмжиж болдог. Эдгээрээс “ажиллаж байгаа
хүний тоо” нь “ажилласан нийт цаг”- аас илүү их хэлбэлзэлд өртөмтгий үзүүлэлт юм. Гэхдээ
хоёулаа мөчлөгийн дагуу, үйлдвэрлэлтэй нэгэн зэрэг өөрчлөгддөг үзүүлэлтүүд аж.
Мөн ажилгүйдлын түвшнээр дамжуулан ажил эрхлэлтийн түвшнийг илэрхийлж болдог.
Ажилгүйдлын өндөр түвшин нь ажил эрхлэлт доогуур түвшинд байгааг илэрхийлдэг. Гэхдээ
ажилгүйдэл нь эдийн засаг унахад нэмэгдэж, харин сэргэхэд багасдаг учраас мөчлөгийн эсрэг
чиглэлд өөрчлөгддөг үзүүлэлт юм.
Монгол улс 1980-аад оны сүүл, 90-ээд оны эхнээс төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн
тогтолцооноос татгалзаж, зах зээлийн харилцаанд шилжих түүхэн шилжилтийг эхлүүлсэн
билээ. Үүнээс хойш 17 жил өнгөрлөө. Энэ хугацааны эдийн засгийн хөгжлийг аваад үзвэл:
Монгол улсын эдийн засаг 1990 онд 5%, 1991 онд 11.4%, 1992 онд 11.2%, 1993 онд 3.9 %- иар
тус тус буурч, 1994-1999 оны хооронд өсч байгаад 2000, 2001 онуудад дахин буурч, 2002 оноос
өнөөг хүртэл өсөлттэй байгаа. Энэ нь манай улсын сүүлийн 27 жилийн эдийн засгийн хөгжил
уналт, өсөлтийн аль алиныг нь багтаасан хэлбэлзэлт үйл явц байсны нотолгоо юм.
1.1.3 Мөчлөгийн нөлөө
Макроэдийн засгийн зарим үзүүлэлтүүдэд :
Ажилгүйдэл нь эдийн засгийн мөчлөгийн эсрэг өөрчлөгддөг. Өөрөөр хэлбэл мөчлөгийн
сэргэлтийн үед ажилгүйдэл буурч, уналтын үед өсдөг. Учир нь мөчлөгийн сэргэлтийн үед
үйлдвэрлэлийн хэмжээ тасралтгүй нэмэгдэж байх тул нийгмээс ихээхэн хөдөлмөрийн нөөцийг
татсаар байдаг. Харин уналтын үед үйлдвэрлэлийн түвшин тасралтгүй буурч, үйлдвэрлэлийн
түвшин буурахын хирээр нийгэм дэхь ажилгүйчүүдийн тоо нэмэгдсээр байдаг.
Инфляци нь мөчлөгийн дагуу өөрчлөгдөж байдаг үзүүлэлт юм. Өөрөөр хэлбэл сэргэлтийн үед
ажил эрхлэлтийн түвшин өсч, хүн амын орлогын түвшин нэмэгдэж, бүтээгдэүүн үйлчилгээний
нийт эрэлт нэмэгдэж байдаг. Энэ нь бүтээгдэхүүн, үйлчилгээний үнийн ерөнхий түвшин
өсөгхөд хүргэдэг. Үйлдвэрлэлийн түвшин нэмэгдэхийн хирээр ЭЗ-ийн нөөцийн ашиглалт
сайжирч, сул ашиглалтгүй нөөцийн хэмжээ багассаар байна. Энэ нь ЭЗ-ийн нөөцүүдийн үнийг
өсгөж үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлэх хандлагатай байдаг. Үүний нөлөөгөөр инфляцийн
түвшин өсөх магдлалтай1
.
Эдийн засгийн салбаруудад:
Удаан эдэлгээтэй бүтээгдэхүүний салбарт тухайлбал орон сууц, тоног төхөөрөмж, автомашин,
хөргөгч, зурагт гэх мэт удаан эдэлгээтэй бүтээгдэхүүний хувьд хямарлын үед борлуулалт нь
удааширч ашиг орлого нь буурч байдаг байна. Эдийн засаг унаж эхлэхэд аж ахуй нэгжүүд шинэ
тоног төхөөрөмж худалдан авах, шинэ үйлдвэр барихаа хойшлуулдаг байна. Түүнчлэн
хямралын үед өрх гэрүүд төсвөө хэмнэж эхэлдэг. Мэдээж эдийн засгийн сэргэлтийн үед удаан
эдэлгээтэй бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг салбарын хувьд ашиг орлого нь нэмэгдэнэ.
Түргэн эдэлгээтэй бүтээгдэхүүн болон үйлчилгээний салбарт: Үйлчилгээний болон түргэн
эдэлгээтэй, өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид хямралд өртөх нь бага юм.
Учир нь эдийн засаг хэдий хямарч байсан ч шаардлагатай эмнэлгийн үйлчилгээ, хүнсний
хэрэглээний зардлаа тэр бүр бууруулдаггүй байна.
Бизнесийн мөчлөгийн нийт эрэлтийн онолууд: Бизнесийн мөчлөгийн нийт эрэлтийн гурван онол
байна.
Үүнд:
 Кейнсийн онол
 Монетарист онол
 Рационал хүлээлтийн онол
1
Б.Баярдаваа, Д.Гансүлд “Эдийн засгийн онол” 2006, УБ, 275- 276тал
Кейнсийн мөчлөгийн онол нь ирээдүйн борлуулалт ба ашгийн талаарх хүлээлтийн өөрчлөлтийг
эдийн засгийн хэлбэлзлийн гол эх үүсвэр гэж үздэг.
Монетарист мөчлөгийн онолоор эдийн засгийн хэлбэлзлийн гол эх үүсвэр нь мөнгөний
нийлүүлэлтийн өсөлтийн өөрчлөлт байдаг.
Рационал хүлээлтийн онолд эдийн засгийн хэлбэлзлийн гол эх үүсвэрийг нийт эрэлтэд гарч буй
урьдчилан таамаглагдаагүй өөрчлөлт гэж үздэг2
.
2
МУИС-ЭЗС- ЭЗО тэнхим “Макроэкономиксийн үндэс” 2012, УБ, 124- 140тал

More Related Content

What's hot

Лекц 7
Лекц 7Лекц 7
Лекц 7Etugen
 
ану ын инфляци, ажилгүйдэл ба бизнесийн мөчлөг
ану ын инфляци, ажилгүйдэл ба бизнесийн мөчлөгану ын инфляци, ажилгүйдэл ба бизнесийн мөчлөг
ану ын инфляци, ажилгүйдэл ба бизнесийн мөчлөгTuru Turuu
 
Macro l12.2019 2020
Macro l12.2019 2020Macro l12.2019 2020
Macro l12.2019 2020hicheel2020
 
Econl13.2020 2021on
Econl13.2020  2021onEconl13.2020  2021on
Econl13.2020 2021onhicheel2020
 
эдийн засгийн өсөлт
эдийн засгийн өсөлтэдийн засгийн өсөлт
эдийн засгийн өсөлтБ. Нямгэрэл
 
Econ.l13 2.2020-2021on
Econ.l13 2.2020-2021onEcon.l13 2.2020-2021on
Econ.l13 2.2020-2021onhicheel2020
 
Нийт эрэлт ба нийт нийлүүлэлт, макро эдийн засгийн тэнцвэр
Нийт эрэлт ба нийт нийлүүлэлт, макро эдийн засгийн тэнцвэрНийт эрэлт ба нийт нийлүүлэлт, макро эдийн засгийн тэнцвэр
Нийт эрэлт ба нийт нийлүүлэлт, макро эдийн засгийн тэнцвэрJust Burnee
 
нийт нийлүүлэлт ба нийт эрэлт
нийт нийлүүлэлт ба нийт эрэлтнийт нийлүүлэлт ба нийт эрэлт
нийт нийлүүлэлт ба нийт эрэлтTuru Turuu
 
Лекц 9
Лекц 9Лекц 9
Лекц 9Etugen
 
Lecture.3
Lecture.3Lecture.3
Lecture.3Tj Crew
 
инфляци
инфляциинфляци
инфляциtulgaa14
 
Econl12. 2020 2021on
Econl12. 2020 2021onEconl12. 2020 2021on
Econl12. 2020 2021onhicheel2020
 

What's hot (20)

Makro l 3
Makro l 3Makro l 3
Makro l 3
 
Лекц 7
Лекц 7Лекц 7
Лекц 7
 
ану ын инфляци, ажилгүйдэл ба бизнесийн мөчлөг
ану ын инфляци, ажилгүйдэл ба бизнесийн мөчлөгану ын инфляци, ажилгүйдэл ба бизнесийн мөчлөг
ану ын инфляци, ажилгүйдэл ба бизнесийн мөчлөг
 
Macro l12.2019 2020
Macro l12.2019 2020Macro l12.2019 2020
Macro l12.2019 2020
 
Econl13.2020 2021on
Econl13.2020  2021onEconl13.2020  2021on
Econl13.2020 2021on
 
эдийн засгийн өсөлт
эдийн засгийн өсөлтэдийн засгийн өсөлт
эдийн засгийн өсөлт
 
Econ.l13 2.2020-2021on
Econ.l13 2.2020-2021onEcon.l13 2.2020-2021on
Econ.l13 2.2020-2021on
 
Makro l 4
Makro l 4Makro l 4
Makro l 4
 
Нийт эрэлт ба нийт нийлүүлэлт, макро эдийн засгийн тэнцвэр
Нийт эрэлт ба нийт нийлүүлэлт, макро эдийн засгийн тэнцвэрНийт эрэлт ба нийт нийлүүлэлт, макро эдийн засгийн тэнцвэр
Нийт эрэлт ба нийт нийлүүлэлт, макро эдийн засгийн тэнцвэр
 
нийт нийлүүлэлт ба нийт эрэлт
нийт нийлүүлэлт ба нийт эрэлтнийт нийлүүлэлт ба нийт эрэлт
нийт нийлүүлэлт ба нийт эрэлт
 
Лекц 9
Лекц 9Лекц 9
Лекц 9
 
Lecture.3
Lecture.3Lecture.3
Lecture.3
 
Niit niiluulelt ba niit erelt
Niit niiluulelt ba niit ereltNiit niiluulelt ba niit erelt
Niit niiluulelt ba niit erelt
 
ECON121-20160520
ECON121-20160520ECON121-20160520
ECON121-20160520
 
инфляци
инфляциинфляци
инфляци
 
Macro l 14
Macro l 14Macro l 14
Macro l 14
 
лекц №8
лекц №8лекц №8
лекц №8
 
Macro l 15
Macro l 15Macro l 15
Macro l 15
 
Econl12. 2020 2021on
Econl12. 2020 2021onEconl12. 2020 2021on
Econl12. 2020 2021on
 
Macro l 13
Macro l 13Macro l 13
Macro l 13
 

Similar to Macro l 9

Macro l11.2019 2020
Macro l11.2019 2020Macro l11.2019 2020
Macro l11.2019 2020hicheel2020
 
Econl10.2020 2021on
Econl10.2020  2021onEconl10.2020  2021on
Econl10.2020 2021onhicheel2020
 
MacroLl3.2019 - 2020
MacroLl3.2019 - 2020MacroLl3.2019 - 2020
MacroLl3.2019 - 2020hicheel2020
 
Lecture.3
Lecture.3Lecture.3
Lecture.3Tj Crew
 
инфляцийн хурдыг багасгах оновчтой арга замууд
инфляцийн хурдыг багасгах оновчтой  арга замуудинфляцийн хурдыг багасгах оновчтой  арга замууд
инфляцийн хурдыг багасгах оновчтой арга замуудTj Crew
 
инфляци
инфляциинфляци
инфляциtulgaa14
 
инфляци
инфляциинфляци
инфляциtulgaa14
 
инфляцийн хурдыг багасгах оновчтой арга замууд
инфляцийн хурдыг багасгах оновчтой  арга замуудинфляцийн хурдыг багасгах оновчтой  арга замууд
инфляцийн хурдыг багасгах оновчтой арга замуудTj Crew
 
Niit erel ba niit niiluulelt
Niit erel ba niit niiluuleltNiit erel ba niit niiluulelt
Niit erel ba niit niiluuleltbatsuda
 

Similar to Macro l 9 (20)

Macro l 3
Macro l 3Macro l 3
Macro l 3
 
Macro l 9
Macro l 9Macro l 9
Macro l 9
 
Macro l11.2019 2020
Macro l11.2019 2020Macro l11.2019 2020
Macro l11.2019 2020
 
Macro l 6
Macro l 6Macro l 6
Macro l 6
 
Maceconl6
Maceconl6Maceconl6
Maceconl6
 
Econl10.2020 2021on
Econl10.2020  2021onEconl10.2020  2021on
Econl10.2020 2021on
 
MacroLl3.2019 - 2020
MacroLl3.2019 - 2020MacroLl3.2019 - 2020
MacroLl3.2019 - 2020
 
Maceconl5
Maceconl5Maceconl5
Maceconl5
 
Lecture.3
Lecture.3Lecture.3
Lecture.3
 
Macrol3.2020 2021
Macrol3.2020  2021Macrol3.2020  2021
Macrol3.2020 2021
 
Macrol3.2021 2022
Macrol3.2021  2022Macrol3.2021  2022
Macrol3.2021 2022
 
инфляцийн хурдыг багасгах оновчтой арга замууд
инфляцийн хурдыг багасгах оновчтой  арга замуудинфляцийн хурдыг багасгах оновчтой  арга замууд
инфляцийн хурдыг багасгах оновчтой арга замууд
 
Mac ecs10.2021
Mac ecs10.2021Mac ecs10.2021
Mac ecs10.2021
 
инфляци
инфляциинфляци
инфляци
 
инфляци
инфляциинфляци
инфляци
 
инфляцийн хурдыг багасгах оновчтой арга замууд
инфляцийн хурдыг багасгах оновчтой  арга замуудинфляцийн хурдыг багасгах оновчтой  арга замууд
инфляцийн хурдыг багасгах оновчтой арга замууд
 
Macro economics diagram
Macro economics diagramMacro economics diagram
Macro economics diagram
 
Lekts 14 inflytsi tvvnii shaltgaan
Lekts 14 inflytsi tvvnii shaltgaanLekts 14 inflytsi tvvnii shaltgaan
Lekts 14 inflytsi tvvnii shaltgaan
 
Niit erel ba niit niiluulelt
Niit erel ba niit niiluuleltNiit erel ba niit niiluulelt
Niit erel ba niit niiluulelt
 
Lekts 10
Lekts 10Lekts 10
Lekts 10
 

More from hicheel2020

More from hicheel2020 (20)

Maceconl2.2020 2021
Maceconl2.2020 2021Maceconl2.2020 2021
Maceconl2.2020 2021
 
Mac ecs1.2021h
Mac ecs1.2021hMac ecs1.2021h
Mac ecs1.2021h
 
Mac ecs1.2021
Mac ecs1.2021Mac ecs1.2021
Mac ecs1.2021
 
Maceconl1
Maceconl1Maceconl1
Maceconl1
 
Macro l1.2020 2021
Macro l1.2020 2021Macro l1.2020 2021
Macro l1.2020 2021
 
Seminar 10. 2020 2021on
Seminar 10. 2020 2021onSeminar 10. 2020 2021on
Seminar 10. 2020 2021on
 
Seminar 11. 2020 2021on -h
Seminar 11. 2020 2021on -hSeminar 11. 2020 2021on -h
Seminar 11. 2020 2021on -h
 
Sbeul16.2020 2021
Sbeul16.2020 2021Sbeul16.2020 2021
Sbeul16.2020 2021
 
S11a
S11aS11a
S11a
 
S8
S8S8
S8
 
Seminar 7a
Seminar 7aSeminar 7a
Seminar 7a
 
Sbeul6.2020 2021
Sbeul6.2020  2021Sbeul6.2020  2021
Sbeul6.2020 2021
 
Seminar5aa
Seminar5aaSeminar5aa
Seminar5aa
 
Seminar5a
Seminar5aSeminar5a
Seminar5a
 
Seminar3aa
Seminar3aaSeminar3aa
Seminar3aa
 
Sel5.2020
Sel5.2020Sel5.2020
Sel5.2020
 
Sel4.2020
Sel4.2020Sel4.2020
Sel4.2020
 
Sbeu.l1. 2019 2020 on
Sbeu.l1. 2019 2020 onSbeu.l1. 2019 2020 on
Sbeu.l1. 2019 2020 on
 
Sbeul3.2019 2020
Sbeul3.2019   2020Sbeul3.2019   2020
Sbeul3.2019 2020
 
Sbeu.l1. 2019 2020 on
Sbeu.l1. 2019 2020 onSbeu.l1. 2019 2020 on
Sbeu.l1. 2019 2020 on
 

Macro l 9

  • 1. 1.1 Бизнесийн мөчлөг 1.1.1 Бизнесийн мөчлөгийг тодорхойлох Бизнесийн мөчлөгийг эдийн засгийн үйл ажиллагааны идэвхижлийн өөрчлөлт гэж тодорхойлсон байдаг. Харин эдийн засгийн хэлбэлзэл нь бодит үйлдвэрлэлийн өөрчлөлтөөр илэрхийлэгддэг учир эдийн засгийн мөчлөгийг өсөлтийн ерөнхий хандлагын орчим дахь бодит гарцын түвшний хэлбэлзэлээр илэрхийлж болох юм. Хэрэв бодит дотоодын нийт бүтээгдэхүүнийг гарц , харин боломжит ДНБ- ний трендийг урт хугацааны өсөлтийн ерөнхий чиг хандлага гэж тус тус авч үзвэл эдийн засгийн мөчлөг нь бодит ДНБ өөрийн трендээсээ хир зэрэг хазайж байгааг харуулдаг байна. Энэ үүднээс авч үзвэл тодорхой шалтгааны улмаас нийт эрэлт буурахад үйлдвэрлэгдсэн бүтээгдэхүүний борлуулалт буурах учир эдийн засгийн идэвхижилт суларч, улмаар үйлдвэрлэл хумигдаж, үйлдвэрлэлийн хүчин зүйлсийн ашиглалт буурч, ажилгүйдэл, машин, тоног төхөөрөмжийн сул зогсолт нэмэгддэг байна. Энэ үед бодит ДНБ- ний хэмжээ боломжит түвшнээсээ буурч эдийн засагт уналт бий болно. Харин нийт эрэлт огцом нэмэгдэж, эдийн засгийн идэвхижилт өсөхөд, пүүсүүд ажлын цагаа уртасгах, ээлжээ нэмэгдүүлэх, машин тоног төхөөрөмжийн ашиглалтаа сайжруулах зэргээр үйлдвэрлэлийн хүчин зүйлийн ашиглалтын эрчмийг эрс өсгөдөг учир бодит ДНБ-ний хэмжээ боломжит түвшнээ давдаг байна. Ийнхүү эдийн засгийн өсөлтийн хурдац нэг саараад дараагаар нь эргэн өсөж байгаа хэлбэлзэлт хөдөлгөөнийг бизнесийн мөчлөг гэж нэрлэдэг. Гэхдээ эдийн засгийн мөчлөгийн үргэлжлэх хугацаа нь давтагддаггүй. Тэр ч бүүхэл уналт, сэргэлтийн эхлэх, үргэлжлэх, дуусах хугацаа нь ч мөн ийм шинж чанартай байдаг. Энэ утгаараа бизнесийн мөчлөг нь тогтсон зүй тогтолгүй үзэгдэл юм. Гэхдээ эдийн засгийн уналт, сэргэлтийг агуулсан байдгаараа мөчлөг нь хэлбэлзэлийн байнга давтагддагнэгж болдог байна. Бизнесийн мөчлөгийн мөн чанарыг ийнхүү тодорхойлсоноор түүний нийтлэг шинжүүдийг дараах байдлаар нэгтгэн томъёолох боломжтой болж байна. Үүнд: 1. Үйлдвэрлэлийн түвшний хэлбэл. Хэлбэлзэл нь үйлдвэрлэлийн өсөлт, бууралт ээлжлэн солигдох үйл явц юм. Ийм учраас үйлдвэрлэлийн өсөлт жигд бус, өсөлтийн хэмжээ өөр өөр байх нь хэлбэлзэлийн шинж тэмдэг юм. 2. Хэлбэлзэлийн үечлэн давтагдах чанар. Эдийн засгийн хөгжил нь ар араасаа цуварсан хэлбэлзэлээр дамжин хэрэгждэг байна. Өөрөөр хэлбэл эдийн засгийн хөгжил нь нэг чиглэлийн, давшингуй хөдөлгөөн биш, харин уналт, сэргэлтийн аль алиныг нь агуулсан үйл явц байдаг аж. Ийм болохоор эдийн засгийн хөгжлийг дэс дараалсан мөчлөгүүдийн нийлбэр хэмээн бас тодорхойлж болох юм. 3. Хэлбэлзэлд байнга давтагддаг мөчлөг хэмээх нэгж байдаг аж. Мөчлөг нь уналт, сэргэлт гэсэн дэс дараалсан 2 үе шаттай байдаг аж. Гэхдээ уналт, сэргэлт эхлэх, үргэлжлэх, дуусах хугацаа нь мөчлөг тус бүрт өөр өөр байх бөгөөд дахин давтагддаггүй байна. Ийм учраас эдийн засгийн хөгжил нь үл давтагдах мөчлөгүүдээс бүрддэг байна.
  • 2. 1.1.2 Мөчлөгийн үе шатууд Эдийн засгийн хөгжил нь сэргэлт, уналтын аль алиныг нь агуулсан хэлбэлзэлт хөдөлгөөн байдаг талаар дээр цухас дурьдсан билээ. Ийм болохоор бие биентэйгээ ээлжлэх уналт, сэргэлт нь бүх төрлийн мөчлөгийг хооронд нь адилтгаж байгаа нэг гол шинж чанар нь төдийгүй эдийн засгийн мөчлөгийн 2 үе шат болдог байна. Эдийн засгийн мөчлөгийн энгийн загварыг бодит ДНБ, бодит дотоод бүтээгдэхүүний урт хугацааны өсөлтийн хандлага буюу трендийг ашиглан Зураг 3.1-д дүрслэн үзүүллээ. Зурагт Q- аарбодит ДНБ- ийгтэмдэглэсэнболно. Зураг 3.1Бизнесийн мөчлөг Зураг 10.1 дээр тэмдэглэсэн уналтын доод цэг (В)-ээс оргил цэг (А) хүртэл үргэлжлэх үйл явцыг өрнөлт, харин оргил цэг А-аас уналтын доод цэг В хүртэл үргэлжлэх үйл явцыг уналт гэж тус тус нэрлэдэг. Ийм учраас оргил цэг гэдэг нь эдийн засгийн өсөлт зогсож, улмаар уналт эхлэх цэг байдаг бол уналт зогсож, өрнөлт эхлэх цэг нь уналтын доод цэг болдог. Харин мөчлөгийн оргил болон уналтын доод цэгээс өсөлтийн урт хугацааны хандлага хүртлэх зайг мөчлөгийн далайц гэж нэрлэдэг. Эдийн засгийн уналт, сэргэлт хэзээ эхэлж, хэзээ дуусахыг цаг хугацааны хувьд яв цав тооцох боломж хязгаарлагдмал хэдий ч илрэх нийтлэг шинж тэмдгүүдээр нь баримжаалан тодорхойлох боломжтой байдаг аж. Тухайлбал, эдийн засгийн уналт нүүрлэхэд дараах шинж тэмдгүүд илэрдэг байна. Үүнд:  Хэрэглээний зардал огцом буурч, бүтээгдэхүүн, үйлчилгээний борлуулалт удааширан, удаан эдэлгээтэй бараа таваарын нөөц нэмэгддэг. Энэ байдал нь пүүсүүдийг үйлдвэрлэлээ хумихад хүргэдэг. Уг үйл явц нийт эдийн засаг даяар өрнөсөн гэж үзвэл эцсийн дүндээ бодит ДНБ багасдаг аж. Үүний улмаас эдийн засаг дахь нийт орлогын хэмжээ буурч, улмаар пүүсүүдийн хөрөнгө оруулалт огцом унадаг.  Хөдөлмөрийн эрэлт буурдаг. Үйлдвэрлэлийн хумигдахад эхлээд пүүсүүд ажлын долоо хоногийн үргэлжлэх хугацааг богиносгох замаар хөдөлмөр эрхлэлтийг зохицуулдаг бол дараа нь ажиллагчдыг халахаас өөр аргагүй болдог. Ингэснээр ажилгүйдэл өсдөг байна.  Гарц багасахын хирээр инфляци нэмэгддэг. Бүтээгдэхүүний үйлдвэрлэл хорогдохын хирээр түүхий эд, материалын үнэ хямдардаг. Цалин болон үйлчилгээний үнэ буурдаггүй ч гэсэн өсөлт нь удааширдаг.
  • 3.  Уналтын үед пүүсүүдийн ашиг огцом буурдаг. Уналт болохын өмнө гол төлөв ердийн хувьцааны ханш унаж эхэлдэг байна. Мөн зээлийн эрэлт хорогддог учраас зээлийн хүү ч гэсэн мөн буурдаг аж. Дээр дурьдсан шинж тэмдэгүүд нь эдийн засгийн уналтын үед хамаарах бөгөөд эдийн засаг сэргэж эхлэхэд дээрхийн эсрэг дүр зураг ажиглагдаж эхэлдэг байна. Өөрөөр хэлбэл, хэрэглээний зардал нэмэгдэхтэй зэрэгцээд нийт эрэлт өснө. Энэ нь пүүсүүдэд үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх боломж олгох учир нэмж ажиллах хүч хөлслөх шаардлагыг бий болгоно. Үүний үр дүнд ажилгүйдэл багасна, пүүсүүдийн ашиг нэмэгдэнэ, цалин хөлс өснө, хөрөнгө оруулалт нэмэгдэж, барааны хангамж сайжирч инфляци буурна. Ийнхүү эдийн засгийн уналт, сэргэлтийн нийтлэг шинжүүдийн шинжилгээн дээр үндэслээд үйлдвэрлэл, хэрэглээний зардал, хөрөнгө оруулалтын зардал, Засгийн газрын зардал, ажил эрхлэлт зэрэг макроэдийн засгийн үзүүлэлтүүд хэлбэлзлийн үед үйлдвэрлэлтэй харьцуулахад хэрхэн өөрчлөгддөг зүй тогтолтой болохыг тодорхойлж болдог. Үйлдвэрлэл. Нийт үйлдвэрлэлийг нийт бүтээгдэхүүний үзүүлэлтээр хэмждэг бөгөөд түүнийг ДНБ, ҮНБ гэсэн хоёр хэлбэрээр илэрхийлж болдог тухай өмнө дэлгэрэнгүй тайлбарласан билээ. Энэ хоёр үзүүлэлтийн алиныг нь ч сонгосон хэмжээ нь эдийн засгийн уналтын үед буурч, харин сэргэлтийн үед өсдөг зүй тогтолтой аж. Ийм учраас үйлдвэрлэл, түүний үр дүнг илэрхийлдэг нийт бүтээгдэхүүний үзүүлэлт нь мөчлөгийн дагуу үзүүлэлдэд тооцогддог юм. Хэрэглээний зардал. Хэрэглээний зардалд өрхүүдээс бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авахад зарцуулсан нийт зардал багтдаг бөгөөд түүнийг богино эдэлгээтэй барааны, удаан эдэлгээтэй барааны, үйлчилгээний гэсэн гурван төрөл болгон ангилдаг билээ. Энэхүү зардал, тэр дундаа удаан эдэлгээтэй бараа таваарын болон үйлчилгээний зардал нь эдийн засгийн уналтын үед буурч, харин сэргэлтийн үед нэмэгддэг талаар өмнө өгүүлсэн билээ. Ийм учраас энэхүү үзүүлэлт нь мөчлөгийн дагуу, үйлдвэрлэлтэй нэгэн зэрэг өөрчлөгддөг үзүүлэлт юм. Хөрөнгө оруулалтын зардал. Үйлдвэрлэлийн зориулалттай бараа таваар худалдан авахад зориулж гаргасан пүүсүүдийн зардлыг хөрөнгө оруулалтын зардал гэж нэрлэдэг. Өөрөөр хэлбэл, хөрөнгө оруулалтын зориулалттай бараа худалдан авахтай холбогдсон зардал юм. Хөрөнгө оруулалтын бараа нь удаан эдэлгээтэй байдаг учраас хэлбэлзэлд өртөмтгийд тооцогддог. Ийм учраас эдийн засгийн уналт болоход үйлдвэрлэл хумигдан хөрөнгө оруулалтын эрэлт буурч, харин эдийн засаг сэргэхэд түүнийг дагаад хөрөнгө оруулалтын зардал нэмэгддэг. Энэ нь уг үзүүлэлт мөчлөгийн дагуу, үйлдвэрлэлтэй нэгэн зэрэг өөрчлөгддөг үзүүлэлт болохыг нотолж байна. Засгийн газрын зардал. Засгийн газрын зардал нь бодит ДНБ-ний хэмжээнээс хамаардаггүй билээ. Ийм учраас уг үзүүлэлтийг мөчлөгийн бус үзүүлэлт гэж нэрлэдэг. Ажил эрхлэлт ба ажилгүйдэл. Хүн амын ажил эрхлэлтийнтүвшин ньмакроэдийн засгийннэг чухал үзүүлэлтэд тооцогддог билээ. Ажил эрхлэлтийн байдлыг ажиллаж байгаа хүний тоо, ажилласан нийт цаг гэсэн үзүүлэлтүүдээр шууд хэмжиж болдог. Эдгээрээс “ажиллаж байгаа хүний тоо” нь “ажилласан нийт цаг”- аас илүү их хэлбэлзэлд өртөмтгий үзүүлэлт юм. Гэхдээ хоёулаа мөчлөгийн дагуу, үйлдвэрлэлтэй нэгэн зэрэг өөрчлөгддөг үзүүлэлтүүд аж. Мөн ажилгүйдлын түвшнээр дамжуулан ажил эрхлэлтийн түвшнийг илэрхийлж болдог. Ажилгүйдлын өндөр түвшин нь ажил эрхлэлт доогуур түвшинд байгааг илэрхийлдэг. Гэхдээ ажилгүйдэл нь эдийн засаг унахад нэмэгдэж, харин сэргэхэд багасдаг учраас мөчлөгийн эсрэг чиглэлд өөрчлөгддөг үзүүлэлт юм.
  • 4. Монгол улс 1980-аад оны сүүл, 90-ээд оны эхнээс төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн тогтолцооноос татгалзаж, зах зээлийн харилцаанд шилжих түүхэн шилжилтийг эхлүүлсэн билээ. Үүнээс хойш 17 жил өнгөрлөө. Энэ хугацааны эдийн засгийн хөгжлийг аваад үзвэл: Монгол улсын эдийн засаг 1990 онд 5%, 1991 онд 11.4%, 1992 онд 11.2%, 1993 онд 3.9 %- иар тус тус буурч, 1994-1999 оны хооронд өсч байгаад 2000, 2001 онуудад дахин буурч, 2002 оноос өнөөг хүртэл өсөлттэй байгаа. Энэ нь манай улсын сүүлийн 27 жилийн эдийн засгийн хөгжил уналт, өсөлтийн аль алиныг нь багтаасан хэлбэлзэлт үйл явц байсны нотолгоо юм. 1.1.3 Мөчлөгийн нөлөө Макроэдийн засгийн зарим үзүүлэлтүүдэд : Ажилгүйдэл нь эдийн засгийн мөчлөгийн эсрэг өөрчлөгддөг. Өөрөөр хэлбэл мөчлөгийн сэргэлтийн үед ажилгүйдэл буурч, уналтын үед өсдөг. Учир нь мөчлөгийн сэргэлтийн үед үйлдвэрлэлийн хэмжээ тасралтгүй нэмэгдэж байх тул нийгмээс ихээхэн хөдөлмөрийн нөөцийг татсаар байдаг. Харин уналтын үед үйлдвэрлэлийн түвшин тасралтгүй буурч, үйлдвэрлэлийн түвшин буурахын хирээр нийгэм дэхь ажилгүйчүүдийн тоо нэмэгдсээр байдаг. Инфляци нь мөчлөгийн дагуу өөрчлөгдөж байдаг үзүүлэлт юм. Өөрөөр хэлбэл сэргэлтийн үед ажил эрхлэлтийн түвшин өсч, хүн амын орлогын түвшин нэмэгдэж, бүтээгдэүүн үйлчилгээний нийт эрэлт нэмэгдэж байдаг. Энэ нь бүтээгдэхүүн, үйлчилгээний үнийн ерөнхий түвшин өсөгхөд хүргэдэг. Үйлдвэрлэлийн түвшин нэмэгдэхийн хирээр ЭЗ-ийн нөөцийн ашиглалт сайжирч, сул ашиглалтгүй нөөцийн хэмжээ багассаар байна. Энэ нь ЭЗ-ийн нөөцүүдийн үнийг өсгөж үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлэх хандлагатай байдаг. Үүний нөлөөгөөр инфляцийн түвшин өсөх магдлалтай1 . Эдийн засгийн салбаруудад: Удаан эдэлгээтэй бүтээгдэхүүний салбарт тухайлбал орон сууц, тоног төхөөрөмж, автомашин, хөргөгч, зурагт гэх мэт удаан эдэлгээтэй бүтээгдэхүүний хувьд хямарлын үед борлуулалт нь удааширч ашиг орлого нь буурч байдаг байна. Эдийн засаг унаж эхлэхэд аж ахуй нэгжүүд шинэ тоног төхөөрөмж худалдан авах, шинэ үйлдвэр барихаа хойшлуулдаг байна. Түүнчлэн хямралын үед өрх гэрүүд төсвөө хэмнэж эхэлдэг. Мэдээж эдийн засгийн сэргэлтийн үед удаан эдэлгээтэй бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг салбарын хувьд ашиг орлого нь нэмэгдэнэ. Түргэн эдэлгээтэй бүтээгдэхүүн болон үйлчилгээний салбарт: Үйлчилгээний болон түргэн эдэлгээтэй, өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид хямралд өртөх нь бага юм. Учир нь эдийн засаг хэдий хямарч байсан ч шаардлагатай эмнэлгийн үйлчилгээ, хүнсний хэрэглээний зардлаа тэр бүр бууруулдаггүй байна. Бизнесийн мөчлөгийн нийт эрэлтийн онолууд: Бизнесийн мөчлөгийн нийт эрэлтийн гурван онол байна. Үүнд:  Кейнсийн онол  Монетарист онол  Рационал хүлээлтийн онол 1 Б.Баярдаваа, Д.Гансүлд “Эдийн засгийн онол” 2006, УБ, 275- 276тал
  • 5. Кейнсийн мөчлөгийн онол нь ирээдүйн борлуулалт ба ашгийн талаарх хүлээлтийн өөрчлөлтийг эдийн засгийн хэлбэлзлийн гол эх үүсвэр гэж үздэг. Монетарист мөчлөгийн онолоор эдийн засгийн хэлбэлзлийн гол эх үүсвэр нь мөнгөний нийлүүлэлтийн өсөлтийн өөрчлөлт байдаг. Рационал хүлээлтийн онолд эдийн засгийн хэлбэлзлийн гол эх үүсвэрийг нийт эрэлтэд гарч буй урьдчилан таамаглагдаагүй өөрчлөлт гэж үздэг2 . 2 МУИС-ЭЗС- ЭЗО тэнхим “Макроэкономиксийн үндэс” 2012, УБ, 124- 140тал