SlideShare a Scribd company logo
1 of 6
ЗАХ ЗЭЭЛИЙН ТЭНЦВЭР
1. Зах зээлийн тэнцвэрийг тодорхойлох нь
2. Зах зээлийн тэнцвэрт нөлөөлөх хүчин зүйлс
3. Төрийн бодлогоор зах зээлийн тэнцвэрт нөлөөлөх нь
1. Зах зээлийн тэнцвэрийг тодорхойлох нь
Эрэлт, нийлүүлэлт хоёрын харилцан үйлчлэл нь зах зээлийн тэнцвэрийн үнэ бүрэлдэн тогтох үндэс
нь болдог билээ. Аливаа бүтээгдэхүүн, үйлчилгээний зах зээлийн тэнцвэр гэдэг нь эрэлт,
нийлүүлэлт хоёр тоо, хэмжээний хувьд хоорондоо тэнцэж бүтээгдэхүүн, үйлчилгээний илүүдэл,
хомсдолын аль аль нь байхгүй болсон тийм нөхцөл байдал юм. Үүнийг тайлбарлахын тулд өмнөх
бүлгүүдэд эрэлт, нийлүүлэлтийн шинжилгээнд ашиглаж байсан А бүтээгдэхүүний эрэлт,
нийлүүлэлтийн муруйнуудыг координатын нэг хавтгай дээр байрлуулъя. Зургаас харахад Е цэг
дээр эрэлт, нийлүүлэлтийн муруйнууд бие биентэйгээ огтлолцож зах зээлийн тэнцвэр хангагдаж
байна. Энэ цэгт харгалзах үнэ болон бүтээгдэхүүний тоо хэмжээг тэнцвэрийн үнэ, тэнцвэрийн
бүтээгдэхүүн гэж тус тус нэрлэдэг. Өөрөөр хэлбэл, нэгжийн үнэ 4 ¥ байхад хэрэглэгч, үйлдвэрлэгч
хоёрын эрх ашиг давхцах учир энэ үнийг хэн хэн нь хүлээн зөвшөөрдөг байна. Хэрэв үнийн
түвшин тэнцвэрийнхээс дээгүүр тогтвол тухайн барааг хэрэглэж байсан зарим хэрэглэгч түүнийг
өөр хямд бараагаар орлуулж, бас нэг хэсэг нь хэрэглээгээ багасгах учир салбарын эрэлт буурч,
улмаар нийлүүлэлтээсээ хоцрох учир бараа таваарын илүүдэл үүсч үйлдвэрлэгчид хүссэн
хэмжээний бүтээгдэхүүн, үйлчилгээг борлуулж чадахгүйд хүрнэ.
Зураг 1. Зах зээлийн тэнцвэр
Дээрхийн эсрэгээр үнэ тэнцвэрийн түвшнээс доогуур болчихвол эрэлт огцом өсч, харин зарим
үйлдвэрлэгч зардлаа нөхөж чадахаа болих учир үйлдвэрлэлээ багасгах буюу зогсоох тул салбарын
нийлүүлэлт буурч, улмаар эрэлтээ гүйцэхээ больж бараа таваарын хомсдол үүсч хэрэглэгч хүссэн
хэмжээний бүтээгдэхүүн, үйлчилгээг худалдан авах бололцоогүй болно. Бидний авч үзэж байгаа
жишээгээр бол үнэ 4 $ - өөс дээш болоход барааны илүүдэл, доош болоход хомсдол үүсч байна.
Харин үнэ 4 $–тэй тэнцүү байхад нийлүүлж байгаа 40 нэгж бүтээгдэхүүн борлогдохоор байна.
Өөрөөр хэлбэл, үнийн энэ түвшинд хэрэглэгч тухайн бүтээгдэхүүнээс хүссэн хэмжээгээр худалдан
авч, харин үйлдвэрлэгч мөн хүссэн хэмжээний бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн борлуулах
бололцоотой болсноор эрх ашиг нь харилцан тэнцвэржиж байна.
Зах зээлийн тэнцвэр нь нэг л тогтчихвол эвдэгддэггүй, үл өөрчлөгдөх нөхцөл байдал бас биш юм.
Гэхдээ зах зээлийн зохицуулалтын механизм хэвийн ажиллаж байгаа нөхцөлд аль ч төрлийн
бүтээгдэхүүн, үйлчилгээний зах зээлийг аваад үзсэн тэнцвэрийн нөхцөл рүү байнга тэмүүлж байдаг
аж. Бүтээгдэхүүн, үйлчилгээний илүүдэл үүсэхэд мөнгө нь түгжигдэх учраас пүүсүүд хүссэн ч, эс
хүссэн ч үнээ тэнцвэрийн түвшинд хүртэл буулгахаас өөр аргагүй болдог бол үнэ хэт доогуур
тогтоогдсоноос үүдэн хомсдол үүсэхэд бараа таваар гараас гар дамжин өссөн үнээр дахин
борлогддог учир пүүс үнээ мөн л тэнцвэрийн түвшинд хүртэл нэмэх хандлагатай байдаг. Ийнхүү
бараа таваарын илүүдэл үнийг хямдруулахыг шаарддаг бол хомсдол өсгөхөд хүргэдэг аж.
2. Зах зээлийн тэнцвэрт нөлөөлөх хүчин зүйлс
Одоо эрэлт, нийлүүлэлтэд нөлөөлдөг үнийн бус хүчин зүйлсийн нөлөөгөөр зах зээлийн тэнцвэр нэг
төлвөөс нөгөөд хэрхэн шилждэгийг авч үзьө.
Эрэлтийн өөрчлөлт. Тухайн бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ хэвээр байхад үнийн бус хүчин
зүйлсийн нөлөөгөөр эрэлтийн муруйн байршил өөрчлөгддөг тухай бид эрэлтийн шинжилгээг хийж
байхдаа тодорхой тайлбарласан билээ. Тэгвэл одоо нийлүүлэлт хэвээр байхад эрэлтийн муруйн
байршлын өөрчлөлт зах зээлийн тэнцвэрт хэрхэн нөлөөлдгийг Зураг 2 - ийг ашиглан тайлбарлая.
Зургаас харахад, аль нэг үнийн бус хүчин зүйлийн нөлөөгөөр эрэлтийн муруй баруун дээш
шилжихэд зах зээлийн тэнцвэр E∗
цэгээс E1
∗
цэг рүү шилжин шинэ төлөв байдал үүсч байна. Энэ нь
эрэлт бүхэлдээ нэмэгдсэн гэсэн үг юм. Энэ тохиолдолд бүтээгдэхүүн, үйлчилгээний тэнцвэрийн
тоо хэмжээ болон тэнцвэрт үнийн түвшин тус тус , P2
∗
болж нэмэгдсэн байна. Одоо эрэлтийн аль
нэг үнийн бус хүчин зүйлийн нөлөөгөөрэрэлт хорогдоход зах зээлийн тэнцвэрт ямар хариу
өөрчлөлт гарахыг ажиглацгаая.
Зураг 2. Эрэлтийн муруйн байршлын зах зээлийн тэнцвэрт үзүүлэх нөлөө
Зургаас харахад дээрх өөрчлөлтийн үр дүнд эрэлтийн муруй анхны байрлалтай харьцуулахад зүүн
доош шилжиж E2
∗
цэг дээр шинэ тэнцвэр хангагдаж байна. Ингэхэд тэнцвэрт бүтээгдэхүүний тоо
хэмжээ болон тэнцвэрийн үнэ Q2
∗
, P2
∗
болж тус тус буурчээ.
Нийлүүлэлтийн өөрчлөлт. Нийлүүлэлт нь эрэлтийн нэгэн адил үнийн бус хүчин зүйлийн
нөлөөгөөр өөрчлөгдөж, нэмэгдсэн тохиолдолд муруйн байршил нь анхныхтайгаа харьцуулахад
баруун доош, харин хорогдсон тохиолдолд зүүн дээш шилждэг тухай өмнө өгүүлсөн билээ.
Нийлүүлэлтийн муруйн байршилд гарах эдгээр өөрчлөлтүүд зах зээлийн тэнцвэр болон
тэнцвэрийн бүтээгдэхүүний тоо хэмжээ, үнэд хэрхэн нөлөөлдгийг Зураг 5.2 дээр тайлбарлая.
Зураг 3. Нийлүүлэлтийн муруйн байршлын зах зээлийн тэнцвэрт үзүүлэх нөлөө
Зургаас харахад эрэлт өөрчлөгдөөгүй байхад үнийн бус аль нэг хүчин зүйлийн нөлөөгөөр
нийлүүлэлтийн муруй баруун доош шилжихэдE1
∗
цэг дээр шинэ тэнцвэр
хангагдажбайна. Энэ тохиолдолд тэнцвэрийн бүтээгдэгхүүний тоо хэмжээ анхныхаасаа нэмэгдэж
Q1
∗
болсон байхад тэнцвэрийн үнэ P1
∗
болж буурсан байна. Харин үнийн бус аль нэг хүчин зүйлийн
нөлөөгөөр нийлүүлэлт хорогдож, муруй нь зүүн дээш шилжихэд E2
∗
цэг дээр шинэ тэнцвэр үүсч
тэнцвэрийн бүтээгдэхүүний тоо хэмжээ Q2
∗
болон багасч, харин тэнцвэрийн үнийн түвшин P2
∗
болж өсчээ. Бид ийнхүү эрэлт, нийлүүлэлтийн аль нэг нь тогтмол байхад нөгөө нь өөрчлөгдөхөд
тэнцвэрийн бүтээгдэхүүний тоо хэмжээ, үнийн түвшинд гарах өөрчлөлтийг авч үзлээ. Тэгвэл
амьдрал дээр эрэлт, нийлүүлэлт хоёр хоёулаа нэгэн зэрэг янз бүрийн чиглэлд, өөр өөр
хурдацтайгаар өөрчлөгдөх тохиолдол олон байдаг. Ийм учраас бидний авч үзсэн арга зүйг
ашиглаад эрэлт, нийлүүлэлт хоёр хоёулаа нэгэн зэрэг өөрчлөгдөх хэд хэдэн хувилбарыг өөрөө
бодож зохиогоод графикаар дүрслэхийг зөвлөж байна. Энэ нь зах зээлийн тэнцвэрийн талаарх
өөрийн чинь мэдлэгийн улам гүнзгийрүүлж бататгахад тустай зүйл болох нь дамжиггүй.
3 Төрийн бодлогоор зах зээлийн тэнцвэрт нөлөөлөх нь
Бид өмнө нь эдийн засгийн холимог тогтолцоонд төр зохицуулагчийн үүрэг гүйцэтгэдэг талаар
дэлгэрэнгүй өгүүлсэн билээ. Тэгвэл одоо төрийн энэхүү зохицуулалт тодорхой бүтээгдэхүүний зах
зээлийн тэнцвэрт хэрхэн нөлөөлдгийг авч үзье. Энд үнийн зохицуулалт, татварын зохицуулалт,
бүтээгдэхүүн, үйлчилгээний тоо, хэмжээний зохицуулалт гэсэн гурван төрлийн зохицуулалтын үр
дүнг авч үзнэ. Үнийн зохицуулалт. Зах зээлийн зохицуулалтын механизм хэвийн ажиллаж байгаа
нөхцөлд бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ эрэлт, нийлүүлэлтийн харилцан үйлчлэлийн үр дүнд
тогтдог хэдий ч нийгмийн нийтлэг эрх ашгийг илэрхийлэн хэрэгжүүлэгч институт болохын хувьд
төр зарим бүтээгдэхүүний үнэ бүрдэлтэд оролцох тохиолдол байдаг. Манайд л гэхэд цахилгаан,
дулаан, мах зэрэг зарим бүтээгдэхүүн, үйлчилгээний үнийг төрөөс зохицуулсаар байна. Үнийн
зохицуулалт нь зорилгоосоо хамаараад үнийн байж болох дээд түвшин буюу үнийн таазыг тогтоох,
үнийн байж болох доод түвшин буюу үнийн шалыг тогтоох гэсэн хоёр үндсэн хэлбэртэй байдаг.
Үнийн тааз. Төгс өрсөлдөөн хумигдаж эдийн засгийн аль нэг салбарт төгс бус өрсөлдөөний
хэлбэрүүд давамгайлаад ирэх тохиолдолд пүүсүүд бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэд нөлөөлөх
боломж бүрддэг учраас хэрэглэгч төгс өрсөлдөөний нөхцөлд хямд үнээр авах бололцоотой байсан
зүйлдээ өндөр үнэ төлж эрх ашиг нь хохироход хүрдэг. Энэ тохиолдолд төрөөс үнийн таазыг
тогтоох замаар хэрэглэг чийн эрх ашгийг хамгаалах бодлого явуулдаг. Одоо энэ бодлогын үр
дагаварыг авч үзье. Засгийн газраас, тухайлбал, махны үнийн таазыг P̅ гэж тогтоожээ. Гэхдээ энэ
нь төгс өрсөлдөөний үеийн тэнцвэрийн үнэ P∗
- ээс доогуур түвшинд тогтоогдсон гэж үзье. Мөн
эрэлт, нийлүүлэлтэд нөлөөлдөг үнийн бус хүчин зүйлс тогтмол гэж тооцъё. Ийм нөхцөлд Засгийн
газраас тогтоосон махны үнийн тааз нь эдийн засгийн ашигтай ажиллаж байсан пүүсүүдийн ашгийг
багасгах учир тэднийг үйлдвэрлэлийн хэмжээгээ багасгахад хүргэнэ. Харин зардал өндөртэй
жижиг пүүсүүдийн хувьд зардлаа ч нөхөхөд бэрх болгох учраас тэд зах зээлээс шахагдан гарна.
Ийм өөрчлөлтүүд нь махны нийлүүлэлтийг хэмжээг огцом бууруулж, нийлүүлэлтийн муруй
хугарах шалтгаан нь болдог байна. Харин нөгөө талд нь махны үнэ хямдарсан учраас
хэрэглэгчдийн махны хэрэглээ өсч, улмаар эрэлтийн хэмжээ эрс нэмэгднэ. Эдгээр үйл явцын
улмаас махны нийлүүлэлт нь эрэлтээсээ хоцорч махны зах зээл дээр хомсдол үүснэ.
Зураг 4. Зах зээлийн тэнцвэрт үнийн таазны үзүүлэх нөлөө
Зураг 2 - д үзүүлсэнчлэн энэхүү хомсдолын хэмжээг АВ гэсэн хэрчмээр дүрслэн харууллаа.
Өөрөөр хэлбэл, махны хомсдолын хэмжээ Qb − Qa болно. Харин махны үнийн тааз тогтоогдсоноор
нэг хэсэг нь үйлдвэрлэлээ хорогдуулж, нөгөө нэг хэсэг нь салбараас гарч явсаны улмаас
нийлүүлэлтийн муруй SS байснаа А цэг дээр хугарч 𝑺𝑺𝚤 болж байна. Нийлүүлэлтийн шинэ муруй
SS1 ийн SА хэсэг нь өндөр ашигтай ажиллаж байсан пүүсүүдийн нийлүүлэлтийн муруйг, харин
AS1 хэсэг нь хямд үнээр мах худалдан аваад тогтоосон үнийн таазаас арай дээгүүр үнээр дахин
борлуулж байгаа наймаачид болон хяналтаас гадуур өндөр үнээр мах нийлүүлж байгаа зах зээлээс
шахагдсан пүүсүүдийн махны нийлүүлэлтийн муруйг тус тус илэрхийлнэ.AS1 муруйг гол төлөв
далд эдийн засгийн нийлүүлэлтийн муруй гэж нэрлэдэг. Ийнхүү нийлүүлэлтийн муруй хугарсанаар
E1
∗
цэгт шинэ тэнцвэр тогтож байна. Тэнцвэрийн энэ цэгт Q1
∗
хэмжээний махыг P1
∗
үнээр нийлүүлнэ.
Гэтэл эдгээр үзүүлэлтүүдийг анхны түвшинтэй нь харьцуулан үзэхэд үнэ өсч, махны хэмжээ
буурсан болох нь зургаас харагдаж байна. Өөрөөр хэлбэл, P1
∗
>P∗
, Q1
∗
<Q∗
байна.
Засгийн газраас тогтоосон үнээр хүн бүр махны хэрэгцээгээ хангах бололцоогүй учраас хүн амын
харьцангуй орлоготой хэсэг нь өндөр үнээр ч болов мах худалдан авахыг эрмэлзэх тул энэ эрэлтийг
далимдуулан махыг Засгийн газраас тогтоосон үнээр их хэмжээгээр худалдан авч өндөр үнээр
зардаг хэсэг бүлэг ( бидний ярьж заншсанаар бол махны чэнж) гарч ирэхийн хамт салбараас
шахагдан гарсан жижиг пүүсүүдч гэсэн энэ боломжийг ашиглаж эхлэх учраас зах зээлийн тэнцвэр
үнийн харьцангуй өндөр түвшинд тогтож зохицуулалтын зорилго гажуудахад хүрдэг.
Үнийн шал. Зарим тохиолдолд, ялангуяа шинэ бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг урамшуулах
зорилгоор Засгийн газраас үнийн доод түвшин буюу үнийн шал тогтоох замаар зохицуулалт
хийдэг . Үүнийг Зураг 5 дээр тайлбарлая.
Зураг 5 Зах зээлийн тэнцвэрт үнийн шалны үзүүлэх нөлөө
Ямар нэгэн бүтээгдэхүүний борлогдох доод үнийг Засгийн газраас P̅ гэж зах зээлийн механизм
хэвийн ажиллаж байх үеийн үнэ болох P∗
- ээс дээгүүр тогтоожээ. Энэ нөхцөлд нийлүүлэлтэд
нөлөөлөх үнийн бус хүчин зүйлс тогтмол байх учир нийлүүлэлтийн хэмжээ нэмэгднэ. Харин үнэ
хэт өндөр учраас хэрэглэгчдийн зарим нь уг бүтээгдэхүүний хэрэглээг багасгаж, нэг хэсэг нь бүр
хэрэглэхээ болих учраас эрэлтийн хэмжээ эрс буурч, эрэлтийн муруй А цэг дээр хугарч байна.
Үүний улмаас тухайн бүтээгдэхүүний зах зээл дээр нийлүүлэлт нь эрэлтээсээ давж АВ хэрчмээр
тодорхойлогдох Qb − Qa хэмжээний илүүдэл үүснэ.
Эрэлтийн хугарсан муруйн DА хэсэг нь Засгийн газраас тогтоосноос ч өндөр үнээр тухайн
бүтээгдэхүүнийг худалдан авахад бэлэн байгаа хэрэглэгчдийн эрэлтийг, харин
AD1
хэсэг нь үнэ хямдарсан тохиолдолд уг бүтээгдэхүүнийг хэрэглэх боломжтой, орлого багатай
хэрэглэгчдийн эрэлтийг тус тус харуулдаг. Ийнхүү үнийн шал тогтоосноор бүрэлдсэн хугарал
бүхий эрэлтийн шинэ муруй DD1
нь нийлүүлэлтийн муруй SS- тэй E1
∗
цэгт огтлолцож байна.
Тэнцвэрийн энэ цэг дээр Q1
∗
хэмжээний бүтээгдэхүүнийг P1
∗
үнээр нийлүүлэхээр байгаа нь зах
зээлийн зохицуулалтын механизмаар тогтох түвшинтэй харьцуулхад нийлүүлэлт, үнэ хоёр зэрэг
буурч байгаа нь зургаас илт байна. Үнийн шал тогтоож үйлдвэрлэлийг урамшуулах зорилго бас л
хэрэгжихгүй байна.
Үнийн шалыг тэнцвэрийн үеийнхээс өндөр тогтоосноор пүүсүүдэд ашигтай мэт санагдах учир тэд
хүчин чадлаа бүрэн ашиглаж нийлүүлэлтээ чинээндээ тултал нэмэгдүүлдэг. Гэвч үйлдвэрлэхийн
тулд биш, харин ашиг олохын тулд үйлдвэрлэдэг учраас борлуулалтын эцсийн үр дүн л
пүүсүүдийн сонирхолыг татна. Гэтэл үнийг хэт өндөр тогтоосноор тухайн бүтээгдэхүүн хүн бүрт
хүртээмжтэй байж чаддагүй. Өөрөөр хэлбэл, зөвхөн боломжийн орлоготой нэг хэсэг хэрэглэгч л
худалдан авч хэрэглэх бололцоотой болно. Иймээс бүтээгдэхүүний илүүдэл үүсч, ашиг олохоо байг
гэхэд зардлаа нөхөхийн тулд пүүсүүд хүссэн хүсээгүй тодорхой хугацааны дараа ил, далдаар үнээ
хямдруулахад хүрдэг.
Татвар. Зах зээлийн зохицуулалтын механизм бүрэн хэвшсэн улс, орнуудад төрөх, татвар төлөх,
үхэхийг ертөнцийн гурван үнэнд тооцдог юм билээ.
Татвар нь нэг талаар төрийн үйл ажиллагааг санхүүжүүлэх орлогын гол эх үүсвэр болдог хэдий ч,
нөгөөтэйгүүр төрөөс эдийн засгийг зохицуулахад ашигладаг нэг гол хэрэгсэлбилээ. Иймд төр
тухайн салбарын хөгжлийн төлөв байдлыг харгалзан ногдуулах татварын болон үзүүлэх
санхүүгийн дэмжлэгийнхээ хэмжээг өөрчлөх замаар зохицуулалт хийдэг.
Ийнхүү татвар ногдуулсанаар бүтээгдэхүүн, үйлчилгээний хэмжээ буурч нийгэм тодорхой
хэмжээний боломжоо алддаг байна. Үүнийг татварын сөрөг нөлөөч гэж бас нэрлэдэг.
Зах зээлийн тэнцвэрт татаасын үзүүлэх нөлөө. Зарим салбарын хөгжлийг дэмжих зорилгоор зах
зээлийн үнэ дундаж зардлыг нь бүрэн нөхөхгүй байгаа тохиолдолд төрөөс санхүүгийн дэмжлэг
үзүүлэх замаар хэвийн ашгийг нь хангах тохиолдол бас байдаг. Үүнийг татаас гэж нэрлэдэг.Манай
орны хувьд л гэхэд нийтийн тээвэр, ахуйн хэрэглээний дулаан зэргийг татаасаар дэмжиж байна.
Татаас тухайн үйлдвэрлэгчийн хувьд орлого болдог учраас түүнийг сөрөг татвар ч гэж нэрлэх нь
бий. Ийм учраас татаас олгосноор тухайн салбарын зах зээлийн тэнцвэр болон түүний үндсэн
параметрүүд хэрхэн өөрчлөгдөж, уг арга хэмжээнээс хэн хожиж, хохирдог болохыг зах зээлийн
тэнцвэрт татварын зохицуулалтын үзүүлэх нөлөөллийг тооцсон арга зүйг ашиглан хийж болно.
Бүтээгдэхүүн, үйлчилгээний тоо, хэмжээний хязгаарлалт. Нийгэмд онцын ач холбогдолгүй,
байгаль орчин, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг архи, тамхи, дизель хөдөлгүүрт
автомашин зэрэг зарим төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлд Засгийн газраас хязгаар тогтоодог.

More Related Content

What's hot

Micro l3.2019 2020 on
Micro l3.2019  2020 onMicro l3.2019  2020 on
Micro l3.2019 2020 onhicheel2020
 
Mie.s5.2020 2021
Mie.s5.2020  2021Mie.s5.2020  2021
Mie.s5.2020 2021hicheel2020
 
Lecture 11
Lecture 11Lecture 11
Lecture 11tserenda
 
Economl2.2019 2020 on
Economl2.2019  2020 onEconoml2.2019  2020 on
Economl2.2019 2020 onhicheel2020
 
Мэдрэмж, түүнд нөлөөлөх хүчин зүйлс
Мэдрэмж, түүнд нөлөөлөх хүчин зүйлсМэдрэмж, түүнд нөлөөлөх хүчин зүйлс
Мэдрэмж, түүнд нөлөөлөх хүчин зүйлсJust Burnee
 
Micro.lecture.12
Micro.lecture.12Micro.lecture.12
Micro.lecture.12Tj Crew
 
Lecture.4
Lecture.4Lecture.4
Lecture.4Tj Crew
 
Micro l12.2019 2020
Micro l12.2019 2020Micro l12.2019 2020
Micro l12.2019 2020hicheel2020
 
эзо бие даалтын сэдэв
эзо бие даалтын сэдэв эзо бие даалтын сэдэв
эзо бие даалтын сэдэв OGanchimeg
 
EconL8.2020-2021on
EconL8.2020-2021onEconL8.2020-2021on
EconL8.2020-2021onhicheel2020
 
Economl3.2020 - 2021on
Economl3.2020  - 2021onEconoml3.2020  - 2021on
Economl3.2020 - 2021onhicheel2020
 
Үйлдвэрлэлийн хүчин зүйлс
Үйлдвэрлэлийн хүчин зүйлсҮйлдвэрлэлийн хүчин зүйлс
Үйлдвэрлэлийн хүчин зүйлсJust Burnee
 

What's hot (18)

Micro l3.2019 2020 on
Micro l3.2019  2020 onMicro l3.2019  2020 on
Micro l3.2019 2020 on
 
3 r buleg
3 r buleg3 r buleg
3 r buleg
 
Online lecture 5
Online lecture 5Online lecture 5
Online lecture 5
 
Mie.s5.2020 2021
Mie.s5.2020  2021Mie.s5.2020  2021
Mie.s5.2020 2021
 
Lecture 11
Lecture 11Lecture 11
Lecture 11
 
Economl2.2019 2020 on
Economl2.2019  2020 onEconoml2.2019  2020 on
Economl2.2019 2020 on
 
Мэдрэмж, түүнд нөлөөлөх хүчин зүйлс
Мэдрэмж, түүнд нөлөөлөх хүчин зүйлсМэдрэмж, түүнд нөлөөлөх хүчин зүйлс
Мэдрэмж, түүнд нөлөөлөх хүчин зүйлс
 
Micro.lecture.12
Micro.lecture.12Micro.lecture.12
Micro.lecture.12
 
Lecture.4
Lecture.4Lecture.4
Lecture.4
 
Econ l10 a.2020
Econ l10 a.2020Econ l10 a.2020
Econ l10 a.2020
 
Лекц №2
Лекц №2Лекц №2
Лекц №2
 
Micro l12.2019 2020
Micro l12.2019 2020Micro l12.2019 2020
Micro l12.2019 2020
 
эзо бие даалтын сэдэв
эзо бие даалтын сэдэв эзо бие даалтын сэдэв
эзо бие даалтын сэдэв
 
EconL8.2020-2021on
EconL8.2020-2021onEconL8.2020-2021on
EconL8.2020-2021on
 
Microl13 w
Microl13 wMicrol13 w
Microl13 w
 
Maceconl6
Maceconl6Maceconl6
Maceconl6
 
Economl3.2020 - 2021on
Economl3.2020  - 2021onEconoml3.2020  - 2021on
Economl3.2020 - 2021on
 
Үйлдвэрлэлийн хүчин зүйлс
Үйлдвэрлэлийн хүчин зүйлсҮйлдвэрлэлийн хүчин зүйлс
Үйлдвэрлэлийн хүчин зүйлс
 

Similar to L3. market e

эрэлт
эрэлтэрэлт
эрэлтuka8
 
эрэлт
эрэлтэрэлт
эрэлтuka8
 
MICRO L2.2022-2023 on.pdf
MICRO L2.2022-2023 on.pdfMICRO L2.2022-2023 on.pdf
MICRO L2.2022-2023 on.pdfssuserca5598
 
Macro l12.2019 2020
Macro l12.2019 2020Macro l12.2019 2020
Macro l12.2019 2020hicheel2020
 
lecture7.1-2022- 2023.pdf
lecture7.1-2022- 2023.pdflecture7.1-2022- 2023.pdf
lecture7.1-2022- 2023.pdfssuserca5598
 
Микро эдийн засаг-4
Микро эдийн засаг-4Микро эдийн засаг-4
Микро эдийн засаг-4Ikhzasag SEZS
 
Macro l11.2019 2020
Macro l11.2019 2020Macro l11.2019 2020
Macro l11.2019 2020hicheel2020
 
Macro.L6 2019- 2020
Macro.L6 2019- 2020Macro.L6 2019- 2020
Macro.L6 2019- 2020hicheel2020
 
Microl14.2019 2020
Microl14.2019 2020Microl14.2019 2020
Microl14.2019 2020hicheel2020
 
MICRO L1.2022 -2023 on.pdf
MICRO L1.2022 -2023 on.pdfMICRO L1.2022 -2023 on.pdf
MICRO L1.2022 -2023 on.pdfssuserca5598
 
Micro l3.2019 2020 on
Micro l3.2019  2020 onMicro l3.2019  2020 on
Micro l3.2019 2020 onhicheel2020
 
Niit erel ba niit niiluulelt
Niit erel ba niit niiluuleltNiit erel ba niit niiluulelt
Niit erel ba niit niiluuleltbatsuda
 
EconL2.2020-2021 on
EconL2.2020-2021 onEconL2.2020-2021 on
EconL2.2020-2021 onhicheel2020
 

Similar to L3. market e (20)

эрэлт
эрэлтэрэлт
эрэлт
 
эрэлт
эрэлтэрэлт
эрэлт
 
MICRO L2.2022-2023 on.pdf
MICRO L2.2022-2023 on.pdfMICRO L2.2022-2023 on.pdf
MICRO L2.2022-2023 on.pdf
 
Makro l 4
Makro l 4Makro l 4
Makro l 4
 
Macro l12.2019 2020
Macro l12.2019 2020Macro l12.2019 2020
Macro l12.2019 2020
 
lecture7.1-2022- 2023.pdf
lecture7.1-2022- 2023.pdflecture7.1-2022- 2023.pdf
lecture7.1-2022- 2023.pdf
 
Zax zeel
Zax zeelZax zeel
Zax zeel
 
Macro l 6
Macro l 6Macro l 6
Macro l 6
 
Maceconl7
Maceconl7Maceconl7
Maceconl7
 
Makro l 3
Makro l 3Makro l 3
Makro l 3
 
Микро эдийн засаг-4
Микро эдийн засаг-4Микро эдийн засаг-4
Микро эдийн засаг-4
 
Macro l11.2019 2020
Macro l11.2019 2020Macro l11.2019 2020
Macro l11.2019 2020
 
Macro.L6 2019- 2020
Macro.L6 2019- 2020Macro.L6 2019- 2020
Macro.L6 2019- 2020
 
Microl14.2019 2020
Microl14.2019 2020Microl14.2019 2020
Microl14.2019 2020
 
Macro l 3
Macro l 3Macro l 3
Macro l 3
 
MICRO L1.2022 -2023 on.pdf
MICRO L1.2022 -2023 on.pdfMICRO L1.2022 -2023 on.pdf
MICRO L1.2022 -2023 on.pdf
 
Micro l3.2019 2020 on
Micro l3.2019  2020 onMicro l3.2019  2020 on
Micro l3.2019 2020 on
 
Macrol6.2020 2021
Macrol6.2020  2021Macrol6.2020  2021
Macrol6.2020 2021
 
Niit erel ba niit niiluulelt
Niit erel ba niit niiluuleltNiit erel ba niit niiluulelt
Niit erel ba niit niiluulelt
 
EconL2.2020-2021 on
EconL2.2020-2021 onEconL2.2020-2021 on
EconL2.2020-2021 on
 

More from hicheel2020

More from hicheel2020 (20)

Maceconl2.2020 2021
Maceconl2.2020 2021Maceconl2.2020 2021
Maceconl2.2020 2021
 
Mac ecs1.2021h
Mac ecs1.2021hMac ecs1.2021h
Mac ecs1.2021h
 
Mac ecs1.2021
Mac ecs1.2021Mac ecs1.2021
Mac ecs1.2021
 
Maceconl1
Maceconl1Maceconl1
Maceconl1
 
Macro l1.2020 2021
Macro l1.2020 2021Macro l1.2020 2021
Macro l1.2020 2021
 
Seminar 10. 2020 2021on
Seminar 10. 2020 2021onSeminar 10. 2020 2021on
Seminar 10. 2020 2021on
 
Seminar 11. 2020 2021on -h
Seminar 11. 2020 2021on -hSeminar 11. 2020 2021on -h
Seminar 11. 2020 2021on -h
 
Sbeul16.2020 2021
Sbeul16.2020 2021Sbeul16.2020 2021
Sbeul16.2020 2021
 
S11a
S11aS11a
S11a
 
S8
S8S8
S8
 
Seminar 7a
Seminar 7aSeminar 7a
Seminar 7a
 
Sbeul6.2020 2021
Sbeul6.2020  2021Sbeul6.2020  2021
Sbeul6.2020 2021
 
Seminar5aa
Seminar5aaSeminar5aa
Seminar5aa
 
Seminar5a
Seminar5aSeminar5a
Seminar5a
 
Seminar3aa
Seminar3aaSeminar3aa
Seminar3aa
 
Sel5.2020
Sel5.2020Sel5.2020
Sel5.2020
 
Sel4.2020
Sel4.2020Sel4.2020
Sel4.2020
 
Sbeu.l1. 2019 2020 on
Sbeu.l1. 2019 2020 onSbeu.l1. 2019 2020 on
Sbeu.l1. 2019 2020 on
 
Sbeul3.2019 2020
Sbeul3.2019   2020Sbeul3.2019   2020
Sbeul3.2019 2020
 
Sbeu.l1. 2019 2020 on
Sbeu.l1. 2019 2020 onSbeu.l1. 2019 2020 on
Sbeu.l1. 2019 2020 on
 

L3. market e

  • 1. ЗАХ ЗЭЭЛИЙН ТЭНЦВЭР 1. Зах зээлийн тэнцвэрийг тодорхойлох нь 2. Зах зээлийн тэнцвэрт нөлөөлөх хүчин зүйлс 3. Төрийн бодлогоор зах зээлийн тэнцвэрт нөлөөлөх нь 1. Зах зээлийн тэнцвэрийг тодорхойлох нь Эрэлт, нийлүүлэлт хоёрын харилцан үйлчлэл нь зах зээлийн тэнцвэрийн үнэ бүрэлдэн тогтох үндэс нь болдог билээ. Аливаа бүтээгдэхүүн, үйлчилгээний зах зээлийн тэнцвэр гэдэг нь эрэлт, нийлүүлэлт хоёр тоо, хэмжээний хувьд хоорондоо тэнцэж бүтээгдэхүүн, үйлчилгээний илүүдэл, хомсдолын аль аль нь байхгүй болсон тийм нөхцөл байдал юм. Үүнийг тайлбарлахын тулд өмнөх бүлгүүдэд эрэлт, нийлүүлэлтийн шинжилгээнд ашиглаж байсан А бүтээгдэхүүний эрэлт, нийлүүлэлтийн муруйнуудыг координатын нэг хавтгай дээр байрлуулъя. Зургаас харахад Е цэг дээр эрэлт, нийлүүлэлтийн муруйнууд бие биентэйгээ огтлолцож зах зээлийн тэнцвэр хангагдаж байна. Энэ цэгт харгалзах үнэ болон бүтээгдэхүүний тоо хэмжээг тэнцвэрийн үнэ, тэнцвэрийн бүтээгдэхүүн гэж тус тус нэрлэдэг. Өөрөөр хэлбэл, нэгжийн үнэ 4 ¥ байхад хэрэглэгч, үйлдвэрлэгч хоёрын эрх ашиг давхцах учир энэ үнийг хэн хэн нь хүлээн зөвшөөрдөг байна. Хэрэв үнийн түвшин тэнцвэрийнхээс дээгүүр тогтвол тухайн барааг хэрэглэж байсан зарим хэрэглэгч түүнийг өөр хямд бараагаар орлуулж, бас нэг хэсэг нь хэрэглээгээ багасгах учир салбарын эрэлт буурч, улмаар нийлүүлэлтээсээ хоцрох учир бараа таваарын илүүдэл үүсч үйлдвэрлэгчид хүссэн хэмжээний бүтээгдэхүүн, үйлчилгээг борлуулж чадахгүйд хүрнэ. Зураг 1. Зах зээлийн тэнцвэр Дээрхийн эсрэгээр үнэ тэнцвэрийн түвшнээс доогуур болчихвол эрэлт огцом өсч, харин зарим үйлдвэрлэгч зардлаа нөхөж чадахаа болих учир үйлдвэрлэлээ багасгах буюу зогсоох тул салбарын нийлүүлэлт буурч, улмаар эрэлтээ гүйцэхээ больж бараа таваарын хомсдол үүсч хэрэглэгч хүссэн хэмжээний бүтээгдэхүүн, үйлчилгээг худалдан авах бололцоогүй болно. Бидний авч үзэж байгаа жишээгээр бол үнэ 4 $ - өөс дээш болоход барааны илүүдэл, доош болоход хомсдол үүсч байна. Харин үнэ 4 $–тэй тэнцүү байхад нийлүүлж байгаа 40 нэгж бүтээгдэхүүн борлогдохоор байна. Өөрөөр хэлбэл, үнийн энэ түвшинд хэрэглэгч тухайн бүтээгдэхүүнээс хүссэн хэмжээгээр худалдан авч, харин үйлдвэрлэгч мөн хүссэн хэмжээний бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн борлуулах бололцоотой болсноор эрх ашиг нь харилцан тэнцвэржиж байна. Зах зээлийн тэнцвэр нь нэг л тогтчихвол эвдэгддэггүй, үл өөрчлөгдөх нөхцөл байдал бас биш юм. Гэхдээ зах зээлийн зохицуулалтын механизм хэвийн ажиллаж байгаа нөхцөлд аль ч төрлийн
  • 2. бүтээгдэхүүн, үйлчилгээний зах зээлийг аваад үзсэн тэнцвэрийн нөхцөл рүү байнга тэмүүлж байдаг аж. Бүтээгдэхүүн, үйлчилгээний илүүдэл үүсэхэд мөнгө нь түгжигдэх учраас пүүсүүд хүссэн ч, эс хүссэн ч үнээ тэнцвэрийн түвшинд хүртэл буулгахаас өөр аргагүй болдог бол үнэ хэт доогуур тогтоогдсоноос үүдэн хомсдол үүсэхэд бараа таваар гараас гар дамжин өссөн үнээр дахин борлогддог учир пүүс үнээ мөн л тэнцвэрийн түвшинд хүртэл нэмэх хандлагатай байдаг. Ийнхүү бараа таваарын илүүдэл үнийг хямдруулахыг шаарддаг бол хомсдол өсгөхөд хүргэдэг аж. 2. Зах зээлийн тэнцвэрт нөлөөлөх хүчин зүйлс Одоо эрэлт, нийлүүлэлтэд нөлөөлдөг үнийн бус хүчин зүйлсийн нөлөөгөөр зах зээлийн тэнцвэр нэг төлвөөс нөгөөд хэрхэн шилждэгийг авч үзьө. Эрэлтийн өөрчлөлт. Тухайн бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ хэвээр байхад үнийн бус хүчин зүйлсийн нөлөөгөөр эрэлтийн муруйн байршил өөрчлөгддөг тухай бид эрэлтийн шинжилгээг хийж байхдаа тодорхой тайлбарласан билээ. Тэгвэл одоо нийлүүлэлт хэвээр байхад эрэлтийн муруйн байршлын өөрчлөлт зах зээлийн тэнцвэрт хэрхэн нөлөөлдгийг Зураг 2 - ийг ашиглан тайлбарлая. Зургаас харахад, аль нэг үнийн бус хүчин зүйлийн нөлөөгөөр эрэлтийн муруй баруун дээш шилжихэд зах зээлийн тэнцвэр E∗ цэгээс E1 ∗ цэг рүү шилжин шинэ төлөв байдал үүсч байна. Энэ нь эрэлт бүхэлдээ нэмэгдсэн гэсэн үг юм. Энэ тохиолдолд бүтээгдэхүүн, үйлчилгээний тэнцвэрийн тоо хэмжээ болон тэнцвэрт үнийн түвшин тус тус , P2 ∗ болж нэмэгдсэн байна. Одоо эрэлтийн аль нэг үнийн бус хүчин зүйлийн нөлөөгөөрэрэлт хорогдоход зах зээлийн тэнцвэрт ямар хариу өөрчлөлт гарахыг ажиглацгаая. Зураг 2. Эрэлтийн муруйн байршлын зах зээлийн тэнцвэрт үзүүлэх нөлөө Зургаас харахад дээрх өөрчлөлтийн үр дүнд эрэлтийн муруй анхны байрлалтай харьцуулахад зүүн доош шилжиж E2 ∗ цэг дээр шинэ тэнцвэр хангагдаж байна. Ингэхэд тэнцвэрт бүтээгдэхүүний тоо хэмжээ болон тэнцвэрийн үнэ Q2 ∗ , P2 ∗ болж тус тус буурчээ. Нийлүүлэлтийн өөрчлөлт. Нийлүүлэлт нь эрэлтийн нэгэн адил үнийн бус хүчин зүйлийн нөлөөгөөр өөрчлөгдөж, нэмэгдсэн тохиолдолд муруйн байршил нь анхныхтайгаа харьцуулахад баруун доош, харин хорогдсон тохиолдолд зүүн дээш шилждэг тухай өмнө өгүүлсөн билээ. Нийлүүлэлтийн муруйн байршилд гарах эдгээр өөрчлөлтүүд зах зээлийн тэнцвэр болон тэнцвэрийн бүтээгдэхүүний тоо хэмжээ, үнэд хэрхэн нөлөөлдгийг Зураг 5.2 дээр тайлбарлая.
  • 3. Зураг 3. Нийлүүлэлтийн муруйн байршлын зах зээлийн тэнцвэрт үзүүлэх нөлөө Зургаас харахад эрэлт өөрчлөгдөөгүй байхад үнийн бус аль нэг хүчин зүйлийн нөлөөгөөр нийлүүлэлтийн муруй баруун доош шилжихэдE1 ∗ цэг дээр шинэ тэнцвэр хангагдажбайна. Энэ тохиолдолд тэнцвэрийн бүтээгдэгхүүний тоо хэмжээ анхныхаасаа нэмэгдэж Q1 ∗ болсон байхад тэнцвэрийн үнэ P1 ∗ болж буурсан байна. Харин үнийн бус аль нэг хүчин зүйлийн нөлөөгөөр нийлүүлэлт хорогдож, муруй нь зүүн дээш шилжихэд E2 ∗ цэг дээр шинэ тэнцвэр үүсч тэнцвэрийн бүтээгдэхүүний тоо хэмжээ Q2 ∗ болон багасч, харин тэнцвэрийн үнийн түвшин P2 ∗ болж өсчээ. Бид ийнхүү эрэлт, нийлүүлэлтийн аль нэг нь тогтмол байхад нөгөө нь өөрчлөгдөхөд тэнцвэрийн бүтээгдэхүүний тоо хэмжээ, үнийн түвшинд гарах өөрчлөлтийг авч үзлээ. Тэгвэл амьдрал дээр эрэлт, нийлүүлэлт хоёр хоёулаа нэгэн зэрэг янз бүрийн чиглэлд, өөр өөр хурдацтайгаар өөрчлөгдөх тохиолдол олон байдаг. Ийм учраас бидний авч үзсэн арга зүйг ашиглаад эрэлт, нийлүүлэлт хоёр хоёулаа нэгэн зэрэг өөрчлөгдөх хэд хэдэн хувилбарыг өөрөө бодож зохиогоод графикаар дүрслэхийг зөвлөж байна. Энэ нь зах зээлийн тэнцвэрийн талаарх өөрийн чинь мэдлэгийн улам гүнзгийрүүлж бататгахад тустай зүйл болох нь дамжиггүй. 3 Төрийн бодлогоор зах зээлийн тэнцвэрт нөлөөлөх нь Бид өмнө нь эдийн засгийн холимог тогтолцоонд төр зохицуулагчийн үүрэг гүйцэтгэдэг талаар дэлгэрэнгүй өгүүлсэн билээ. Тэгвэл одоо төрийн энэхүү зохицуулалт тодорхой бүтээгдэхүүний зах зээлийн тэнцвэрт хэрхэн нөлөөлдгийг авч үзье. Энд үнийн зохицуулалт, татварын зохицуулалт, бүтээгдэхүүн, үйлчилгээний тоо, хэмжээний зохицуулалт гэсэн гурван төрлийн зохицуулалтын үр дүнг авч үзнэ. Үнийн зохицуулалт. Зах зээлийн зохицуулалтын механизм хэвийн ажиллаж байгаа нөхцөлд бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ эрэлт, нийлүүлэлтийн харилцан үйлчлэлийн үр дүнд тогтдог хэдий ч нийгмийн нийтлэг эрх ашгийг илэрхийлэн хэрэгжүүлэгч институт болохын хувьд төр зарим бүтээгдэхүүний үнэ бүрдэлтэд оролцох тохиолдол байдаг. Манайд л гэхэд цахилгаан, дулаан, мах зэрэг зарим бүтээгдэхүүн, үйлчилгээний үнийг төрөөс зохицуулсаар байна. Үнийн зохицуулалт нь зорилгоосоо хамаараад үнийн байж болох дээд түвшин буюу үнийн таазыг тогтоох, үнийн байж болох доод түвшин буюу үнийн шалыг тогтоох гэсэн хоёр үндсэн хэлбэртэй байдаг. Үнийн тааз. Төгс өрсөлдөөн хумигдаж эдийн засгийн аль нэг салбарт төгс бус өрсөлдөөний хэлбэрүүд давамгайлаад ирэх тохиолдолд пүүсүүд бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэд нөлөөлөх
  • 4. боломж бүрддэг учраас хэрэглэгч төгс өрсөлдөөний нөхцөлд хямд үнээр авах бололцоотой байсан зүйлдээ өндөр үнэ төлж эрх ашиг нь хохироход хүрдэг. Энэ тохиолдолд төрөөс үнийн таазыг тогтоох замаар хэрэглэг чийн эрх ашгийг хамгаалах бодлого явуулдаг. Одоо энэ бодлогын үр дагаварыг авч үзье. Засгийн газраас, тухайлбал, махны үнийн таазыг P̅ гэж тогтоожээ. Гэхдээ энэ нь төгс өрсөлдөөний үеийн тэнцвэрийн үнэ P∗ - ээс доогуур түвшинд тогтоогдсон гэж үзье. Мөн эрэлт, нийлүүлэлтэд нөлөөлдөг үнийн бус хүчин зүйлс тогтмол гэж тооцъё. Ийм нөхцөлд Засгийн газраас тогтоосон махны үнийн тааз нь эдийн засгийн ашигтай ажиллаж байсан пүүсүүдийн ашгийг багасгах учир тэднийг үйлдвэрлэлийн хэмжээгээ багасгахад хүргэнэ. Харин зардал өндөртэй жижиг пүүсүүдийн хувьд зардлаа ч нөхөхөд бэрх болгох учраас тэд зах зээлээс шахагдан гарна. Ийм өөрчлөлтүүд нь махны нийлүүлэлтийг хэмжээг огцом бууруулж, нийлүүлэлтийн муруй хугарах шалтгаан нь болдог байна. Харин нөгөө талд нь махны үнэ хямдарсан учраас хэрэглэгчдийн махны хэрэглээ өсч, улмаар эрэлтийн хэмжээ эрс нэмэгднэ. Эдгээр үйл явцын улмаас махны нийлүүлэлт нь эрэлтээсээ хоцорч махны зах зээл дээр хомсдол үүснэ. Зураг 4. Зах зээлийн тэнцвэрт үнийн таазны үзүүлэх нөлөө Зураг 2 - д үзүүлсэнчлэн энэхүү хомсдолын хэмжээг АВ гэсэн хэрчмээр дүрслэн харууллаа. Өөрөөр хэлбэл, махны хомсдолын хэмжээ Qb − Qa болно. Харин махны үнийн тааз тогтоогдсоноор нэг хэсэг нь үйлдвэрлэлээ хорогдуулж, нөгөө нэг хэсэг нь салбараас гарч явсаны улмаас нийлүүлэлтийн муруй SS байснаа А цэг дээр хугарч 𝑺𝑺𝚤 болж байна. Нийлүүлэлтийн шинэ муруй SS1 ийн SА хэсэг нь өндөр ашигтай ажиллаж байсан пүүсүүдийн нийлүүлэлтийн муруйг, харин AS1 хэсэг нь хямд үнээр мах худалдан аваад тогтоосон үнийн таазаас арай дээгүүр үнээр дахин борлуулж байгаа наймаачид болон хяналтаас гадуур өндөр үнээр мах нийлүүлж байгаа зах зээлээс шахагдсан пүүсүүдийн махны нийлүүлэлтийн муруйг тус тус илэрхийлнэ.AS1 муруйг гол төлөв далд эдийн засгийн нийлүүлэлтийн муруй гэж нэрлэдэг. Ийнхүү нийлүүлэлтийн муруй хугарсанаар E1 ∗ цэгт шинэ тэнцвэр тогтож байна. Тэнцвэрийн энэ цэгт Q1 ∗ хэмжээний махыг P1 ∗ үнээр нийлүүлнэ. Гэтэл эдгээр үзүүлэлтүүдийг анхны түвшинтэй нь харьцуулан үзэхэд үнэ өсч, махны хэмжээ буурсан болох нь зургаас харагдаж байна. Өөрөөр хэлбэл, P1 ∗ >P∗ , Q1 ∗ <Q∗ байна. Засгийн газраас тогтоосон үнээр хүн бүр махны хэрэгцээгээ хангах бололцоогүй учраас хүн амын харьцангуй орлоготой хэсэг нь өндөр үнээр ч болов мах худалдан авахыг эрмэлзэх тул энэ эрэлтийг далимдуулан махыг Засгийн газраас тогтоосон үнээр их хэмжээгээр худалдан авч өндөр үнээр зардаг хэсэг бүлэг ( бидний ярьж заншсанаар бол махны чэнж) гарч ирэхийн хамт салбараас шахагдан гарсан жижиг пүүсүүдч гэсэн энэ боломжийг ашиглаж эхлэх учраас зах зээлийн тэнцвэр үнийн харьцангуй өндөр түвшинд тогтож зохицуулалтын зорилго гажуудахад хүрдэг.
  • 5. Үнийн шал. Зарим тохиолдолд, ялангуяа шинэ бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг урамшуулах зорилгоор Засгийн газраас үнийн доод түвшин буюу үнийн шал тогтоох замаар зохицуулалт хийдэг . Үүнийг Зураг 5 дээр тайлбарлая. Зураг 5 Зах зээлийн тэнцвэрт үнийн шалны үзүүлэх нөлөө Ямар нэгэн бүтээгдэхүүний борлогдох доод үнийг Засгийн газраас P̅ гэж зах зээлийн механизм хэвийн ажиллаж байх үеийн үнэ болох P∗ - ээс дээгүүр тогтоожээ. Энэ нөхцөлд нийлүүлэлтэд нөлөөлөх үнийн бус хүчин зүйлс тогтмол байх учир нийлүүлэлтийн хэмжээ нэмэгднэ. Харин үнэ хэт өндөр учраас хэрэглэгчдийн зарим нь уг бүтээгдэхүүний хэрэглээг багасгаж, нэг хэсэг нь бүр хэрэглэхээ болих учраас эрэлтийн хэмжээ эрс буурч, эрэлтийн муруй А цэг дээр хугарч байна. Үүний улмаас тухайн бүтээгдэхүүний зах зээл дээр нийлүүлэлт нь эрэлтээсээ давж АВ хэрчмээр тодорхойлогдох Qb − Qa хэмжээний илүүдэл үүснэ. Эрэлтийн хугарсан муруйн DА хэсэг нь Засгийн газраас тогтоосноос ч өндөр үнээр тухайн бүтээгдэхүүнийг худалдан авахад бэлэн байгаа хэрэглэгчдийн эрэлтийг, харин AD1 хэсэг нь үнэ хямдарсан тохиолдолд уг бүтээгдэхүүнийг хэрэглэх боломжтой, орлого багатай хэрэглэгчдийн эрэлтийг тус тус харуулдаг. Ийнхүү үнийн шал тогтоосноор бүрэлдсэн хугарал бүхий эрэлтийн шинэ муруй DD1 нь нийлүүлэлтийн муруй SS- тэй E1 ∗ цэгт огтлолцож байна. Тэнцвэрийн энэ цэг дээр Q1 ∗ хэмжээний бүтээгдэхүүнийг P1 ∗ үнээр нийлүүлэхээр байгаа нь зах зээлийн зохицуулалтын механизмаар тогтох түвшинтэй харьцуулхад нийлүүлэлт, үнэ хоёр зэрэг буурч байгаа нь зургаас илт байна. Үнийн шал тогтоож үйлдвэрлэлийг урамшуулах зорилго бас л хэрэгжихгүй байна. Үнийн шалыг тэнцвэрийн үеийнхээс өндөр тогтоосноор пүүсүүдэд ашигтай мэт санагдах учир тэд хүчин чадлаа бүрэн ашиглаж нийлүүлэлтээ чинээндээ тултал нэмэгдүүлдэг. Гэвч үйлдвэрлэхийн тулд биш, харин ашиг олохын тулд үйлдвэрлэдэг учраас борлуулалтын эцсийн үр дүн л пүүсүүдийн сонирхолыг татна. Гэтэл үнийг хэт өндөр тогтоосноор тухайн бүтээгдэхүүн хүн бүрт хүртээмжтэй байж чаддагүй. Өөрөөр хэлбэл, зөвхөн боломжийн орлоготой нэг хэсэг хэрэглэгч л худалдан авч хэрэглэх бололцоотой болно. Иймээс бүтээгдэхүүний илүүдэл үүсч, ашиг олохоо байг гэхэд зардлаа нөхөхийн тулд пүүсүүд хүссэн хүсээгүй тодорхой хугацааны дараа ил, далдаар үнээ хямдруулахад хүрдэг. Татвар. Зах зээлийн зохицуулалтын механизм бүрэн хэвшсэн улс, орнуудад төрөх, татвар төлөх, үхэхийг ертөнцийн гурван үнэнд тооцдог юм билээ. Татвар нь нэг талаар төрийн үйл ажиллагааг санхүүжүүлэх орлогын гол эх үүсвэр болдог хэдий ч, нөгөөтэйгүүр төрөөс эдийн засгийг зохицуулахад ашигладаг нэг гол хэрэгсэлбилээ. Иймд төр
  • 6. тухайн салбарын хөгжлийн төлөв байдлыг харгалзан ногдуулах татварын болон үзүүлэх санхүүгийн дэмжлэгийнхээ хэмжээг өөрчлөх замаар зохицуулалт хийдэг. Ийнхүү татвар ногдуулсанаар бүтээгдэхүүн, үйлчилгээний хэмжээ буурч нийгэм тодорхой хэмжээний боломжоо алддаг байна. Үүнийг татварын сөрөг нөлөөч гэж бас нэрлэдэг. Зах зээлийн тэнцвэрт татаасын үзүүлэх нөлөө. Зарим салбарын хөгжлийг дэмжих зорилгоор зах зээлийн үнэ дундаж зардлыг нь бүрэн нөхөхгүй байгаа тохиолдолд төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх замаар хэвийн ашгийг нь хангах тохиолдол бас байдаг. Үүнийг татаас гэж нэрлэдэг.Манай орны хувьд л гэхэд нийтийн тээвэр, ахуйн хэрэглээний дулаан зэргийг татаасаар дэмжиж байна. Татаас тухайн үйлдвэрлэгчийн хувьд орлого болдог учраас түүнийг сөрөг татвар ч гэж нэрлэх нь бий. Ийм учраас татаас олгосноор тухайн салбарын зах зээлийн тэнцвэр болон түүний үндсэн параметрүүд хэрхэн өөрчлөгдөж, уг арга хэмжээнээс хэн хожиж, хохирдог болохыг зах зээлийн тэнцвэрт татварын зохицуулалтын үзүүлэх нөлөөллийг тооцсон арга зүйг ашиглан хийж болно. Бүтээгдэхүүн, үйлчилгээний тоо, хэмжээний хязгаарлалт. Нийгэмд онцын ач холбогдолгүй, байгаль орчин, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг архи, тамхи, дизель хөдөлгүүрт автомашин зэрэг зарим төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлд Засгийн газраас хязгаар тогтоодог.