SlideShare a Scribd company logo
1 of 9
АШУҮИС-ийн Сувилахуйн сургуулийн Эх барихын 4-р дамжааны оюутан
Ц. Эрдэнэбилэг
2021 он
Христиан Герхард Леопольд
1846 оны 2-р сарын 24-нд Германы Саксоны
Мееран хотод төрсөн
1870 онд Лейпциг Их Сургуулийн анагаах
ухааны докторын зэрэг хамгаалж, 1877 оноос
1883 он хүртэл Лейпциг дэх Фрауэнклиникийн
эмнэлгийн эх барихын сургуулийг төгсч,
дараа нь Дрезден хотын Эмэгтэйчүүдийн
эмнэлэгийн захирлаар ажиллаж байжээ.
Леопольд нь Леопольдын арга гэдэг аргыг
нээсэн ба энэ нь умайн доторх ургийн
байрлалыг тодорхойлох сонгодог 4 арга юм.
Эх барихын үзлэгийг Леопольдын аргаар хийх
Зорилго
Ургийн байрлал, нуруулалт, янз, түрүүлсэн хэсэг, түрүүлсэн хэсгийн
тавилт, умайн ёроолын өндөр, ургийн түрүүлсэн хэсэг ба бага
аарцгийн орох амсар хоёрын хоорондох харьцааг тодорхойлох
Заалт
Жирэмсний 5 сартайгаас хойших хугацаанд энэхүү аргаар эх барихын
гадна талын үзлэг хийнэ.
Шинжилгээний аргын технологи
Жирэмсэн эмэгтэйг хатуу тэгш орон дээр дээш харуулж хэвтүүлнэ.
Хөлийг нь өвдгөөр хагас нугалсан байна.
Леопольдын 1-р арга
Үзлэг хийж байгаа эмч хоёр гарын
алга талаа ялимгүй хазайлган умайн
ёроолын хоёр талд тавьж хуруунуудаа
хооронд нь ойртуулах чиглэлээр
болгоомжтой дарах явцдаа умайн
ёроолын өндрийг барагцаалан
тодорхойлох ба тэнд ургийн ямар
хэсэг байгааг мэдэж болно. Толгой
бол хатуу, дугуй хэлбэртэй, Өгзөг бол
зөөлөн, хавтгай, мөч бол жижиг
бөөрөнхий зүйл мэдэгдэнэ.
Леопольдын 2-р арга
Ургийн нуруу ба хэвлий талыг тэмтэрсний үндсэн
дээр нуруулалт, байрлал, янз зэргийг тодорхойлно.
Ингэхийн тулд эмч 2 гарынхаа алга талыг умайн
ёроолоос хэвлийн 2 хажуу тал руу дагуулан явуулж
хүйсний төвшинд авчирч байрлуулна. Ихэвчлэн
баруун гарынхаа алга талаар хэвлийн хананы тал
уруу тулах чиглэлтэйгээр дарна. Энэ мөчид зүүн
гарынхаа хуруунуудын тэмтрэхлээр хэвлийн зүүн
талд ургийн ямар хэсэг байгааг тодорхойлно. Ийм
байдлаар зүүн гараараа дарж баруун гарынхаа
хуруугаар хэвлийн баруун талд ургийн ямар хэсэг
байгааг тодорхойлно. Нуруу тал тэгш гадаргуутай,
нум маягтай байхад гар хөл байгаа тал тэгш биш,
жижиг хэсэг тэмтрэгдэнэ. Ийнхүү нуруулалтыг
мэдсэний дараа ургийн байрлалыг тодорхойлно.
Леопольдын 3-р арга
Ургийн түрүүлсэн хэсэг бага аарцгийн орох
амсартай хэрхэн харьцаж буйг тодорхойлно.
Баруун гараа умдагны дээхнэ талд умайн
доод таславчны орчмоор байрлуулж эрхий
ба бусад хурууныхаа оролцоотойгоор
түрүүлсэн хэсгийг тэмтэрч, алга дотроо
өнхрүүлэх маягаар хөдөлгөөн хийнэ. Хэрэв
толгой байвал бөөрөнхий хатуу, өнхрөлтийн
шинж илэрнэ. Харин бөгс хэсэг бол
багтаамж томтой тэгш биш, зөөлөн,
өнхрөлтийн шинжгүй, аарцгийн амсарт
дөхөж ойртох тутам шувтангуу болно.
Леопольдын 4-р арга
Умайн түрүүлсэн хэсэг бага аарцгийн орох
амсарт хир зэрэг тавигдсаныг тодорхойлно.
Эмч эхийн хөл тал руу харж зогсоод хоёр
гарынхаа эрхий хуруунаас бусад хурууныхаа
үзүүрийг эхийн хэвлийн гадна талаас ургийн
түрүүлсэн хэсэг бага аарцгийн орох амсрын
хооронд нэн болгоомжтой байрлуулсны
эцэст түрүүлсэн хэсгийг ялимгүй дээшлүүлэх
хөдөлгөөн хийж тодруулна.
Леополдын 4 арга- Leopold maneur

More Related Content

What's hot

Amisgal lecture 20146.11.13
Amisgal lecture 20146.11.13Amisgal lecture 20146.11.13
Amisgal lecture 20146.11.13Oyundari.Ts mph
 
Уушгины архаг бөглөрөлтөт өвчин
Уушгины архаг бөглөрөлтөт өвчинУушгины архаг бөглөрөлтөт өвчин
Уушгины архаг бөглөрөлтөт өвчинArsenic Halcyon
 
Артерийн гипертензийн ялган оношлогоо, эмчилгээ
Артерийн гипертензийн ялган оношлогоо, эмчилгээАртерийн гипертензийн ялган оношлогоо, эмчилгээ
Артерийн гипертензийн ялган оношлогоо, эмчилгээЦахим Эмч
 
антибактериал эмийн тухай, бүлэг, ангилал,
антибактериал эмийн тухай, бүлэг, ангилал,антибактериал эмийн тухай, бүлэг, ангилал,
антибактериал эмийн тухай, бүлэг, ангилал,Bilguun To Gold Or
 
бэлгийн булчирхайн эмгэгүүд
бэлгийн булчирхайн эмгэгүүдбэлгийн булчирхайн эмгэгүүд
бэлгийн булчирхайн эмгэгүүдМ. Лхагва-Өлзий
 
ходоод улаан хоолойн сөөргөө өвчин
ходоод улаан хоолойн сөөргөө өвчинходоод улаан хоолойн сөөргөө өвчин
ходоод улаан хоолойн сөөргөө өвчинGantuya Bold
 
Buurnii lekts13pptx
Buurnii lekts13pptxBuurnii lekts13pptx
Buurnii lekts13pptxbulgaaubuns
 
Yaraltai tuslamj husut
Yaraltai tuslamj   husutYaraltai tuslamj   husut
Yaraltai tuslamj husutSosoo Byambaa
 
Emchilgeenii hool 7
Emchilgeenii hool 7Emchilgeenii hool 7
Emchilgeenii hool 7bulgaaubuns
 
Үрэвслийн маркеруудын оношлогооны ач холбогдол
Үрэвслийн маркеруудын оношлогооны ач холбогдолҮрэвслийн маркеруудын оношлогооны ач холбогдол
Үрэвслийн маркеруудын оношлогооны ач холбогдолМэндбаяр Мөнхдөл
 
зүрхний ишеми
зүрхний ишемизүрхний ишеми
зүрхний ишемиHSUM
 
Эритроцит
ЭритроцитЭритроцит
Эритроцитnight owl
 

What's hot (20)

Amisgal lecture 20146.11.13
Amisgal lecture 20146.11.13Amisgal lecture 20146.11.13
Amisgal lecture 20146.11.13
 
397 havsralt
397 havsralt397 havsralt
397 havsralt
 
Мухар олгойн цочмог үрэвсэл
Мухар олгойн цочмог үрэвсэлМухар олгойн цочмог үрэвсэл
Мухар олгойн цочмог үрэвсэл
 
Уушгины архаг бөглөрөлтөт өвчин
Уушгины архаг бөглөрөлтөт өвчинУушгины архаг бөглөрөлтөт өвчин
Уушгины архаг бөглөрөлтөт өвчин
 
Артерийн гипертензийн ялган оношлогоо, эмчилгээ
Артерийн гипертензийн ялган оношлогоо, эмчилгээАртерийн гипертензийн ялган оношлогоо, эмчилгээ
Артерийн гипертензийн ялган оношлогоо, эмчилгээ
 
эм судлал Test
эм судлал Testэм судлал Test
эм судлал Test
 
антибактериал эмийн тухай, бүлэг, ангилал,
антибактериал эмийн тухай, бүлэг, ангилал,антибактериал эмийн тухай, бүлэг, ангилал,
антибактериал эмийн тухай, бүлэг, ангилал,
 
Lecture 12
Lecture 12Lecture 12
Lecture 12
 
Ih emch elselt 5
Ih emch elselt 5Ih emch elselt 5
Ih emch elselt 5
 
бэлгийн булчирхайн эмгэгүүд
бэлгийн булчирхайн эмгэгүүдбэлгийн булчирхайн эмгэгүүд
бэлгийн булчирхайн эмгэгүүд
 
ходоод улаан хоолойн сөөргөө өвчин
ходоод улаан хоолойн сөөргөө өвчинходоод улаан хоолойн сөөргөө өвчин
ходоод улаан хоолойн сөөргөө өвчин
 
Buurnii lekts13pptx
Buurnii lekts13pptxBuurnii lekts13pptx
Buurnii lekts13pptx
 
эм лекц 2015-09-21
эм лекц  2015-09-21эм лекц  2015-09-21
эм лекц 2015-09-21
 
Hbz emgeg 14
Hbz emgeg 14Hbz emgeg 14
Hbz emgeg 14
 
Yaraltai tuslamj husut
Yaraltai tuslamj   husutYaraltai tuslamj   husut
Yaraltai tuslamj husut
 
Emchilgeenii hool 7
Emchilgeenii hool 7Emchilgeenii hool 7
Emchilgeenii hool 7
 
Үрэвслийн маркеруудын оношлогооны ач холбогдол
Үрэвслийн маркеруудын оношлогооны ач холбогдолҮрэвслийн маркеруудын оношлогооны ач холбогдол
Үрэвслийн маркеруудын оношлогооны ач холбогдол
 
зүрхний ишеми
зүрхний ишемизүрхний ишеми
зүрхний ишеми
 
Хэвлийн өвдөлт
Хэвлийн өвдөлтХэвлийн өвдөлт
Хэвлийн өвдөлт
 
Эритроцит
ЭритроцитЭритроцит
Эритроцит
 

Леополдын 4 арга- Leopold maneur

  • 1. АШУҮИС-ийн Сувилахуйн сургуулийн Эх барихын 4-р дамжааны оюутан Ц. Эрдэнэбилэг 2021 он
  • 2. Христиан Герхард Леопольд 1846 оны 2-р сарын 24-нд Германы Саксоны Мееран хотод төрсөн 1870 онд Лейпциг Их Сургуулийн анагаах ухааны докторын зэрэг хамгаалж, 1877 оноос 1883 он хүртэл Лейпциг дэх Фрауэнклиникийн эмнэлгийн эх барихын сургуулийг төгсч, дараа нь Дрезден хотын Эмэгтэйчүүдийн эмнэлэгийн захирлаар ажиллаж байжээ. Леопольд нь Леопольдын арга гэдэг аргыг нээсэн ба энэ нь умайн доторх ургийн байрлалыг тодорхойлох сонгодог 4 арга юм.
  • 3. Эх барихын үзлэгийг Леопольдын аргаар хийх Зорилго Ургийн байрлал, нуруулалт, янз, түрүүлсэн хэсэг, түрүүлсэн хэсгийн тавилт, умайн ёроолын өндөр, ургийн түрүүлсэн хэсэг ба бага аарцгийн орох амсар хоёрын хоорондох харьцааг тодорхойлох Заалт Жирэмсний 5 сартайгаас хойших хугацаанд энэхүү аргаар эх барихын гадна талын үзлэг хийнэ. Шинжилгээний аргын технологи Жирэмсэн эмэгтэйг хатуу тэгш орон дээр дээш харуулж хэвтүүлнэ. Хөлийг нь өвдгөөр хагас нугалсан байна.
  • 4.
  • 5. Леопольдын 1-р арга Үзлэг хийж байгаа эмч хоёр гарын алга талаа ялимгүй хазайлган умайн ёроолын хоёр талд тавьж хуруунуудаа хооронд нь ойртуулах чиглэлээр болгоомжтой дарах явцдаа умайн ёроолын өндрийг барагцаалан тодорхойлох ба тэнд ургийн ямар хэсэг байгааг мэдэж болно. Толгой бол хатуу, дугуй хэлбэртэй, Өгзөг бол зөөлөн, хавтгай, мөч бол жижиг бөөрөнхий зүйл мэдэгдэнэ.
  • 6. Леопольдын 2-р арга Ургийн нуруу ба хэвлий талыг тэмтэрсний үндсэн дээр нуруулалт, байрлал, янз зэргийг тодорхойлно. Ингэхийн тулд эмч 2 гарынхаа алга талыг умайн ёроолоос хэвлийн 2 хажуу тал руу дагуулан явуулж хүйсний төвшинд авчирч байрлуулна. Ихэвчлэн баруун гарынхаа алга талаар хэвлийн хананы тал уруу тулах чиглэлтэйгээр дарна. Энэ мөчид зүүн гарынхаа хуруунуудын тэмтрэхлээр хэвлийн зүүн талд ургийн ямар хэсэг байгааг тодорхойлно. Ийм байдлаар зүүн гараараа дарж баруун гарынхаа хуруугаар хэвлийн баруун талд ургийн ямар хэсэг байгааг тодорхойлно. Нуруу тал тэгш гадаргуутай, нум маягтай байхад гар хөл байгаа тал тэгш биш, жижиг хэсэг тэмтрэгдэнэ. Ийнхүү нуруулалтыг мэдсэний дараа ургийн байрлалыг тодорхойлно.
  • 7. Леопольдын 3-р арга Ургийн түрүүлсэн хэсэг бага аарцгийн орох амсартай хэрхэн харьцаж буйг тодорхойлно. Баруун гараа умдагны дээхнэ талд умайн доод таславчны орчмоор байрлуулж эрхий ба бусад хурууныхаа оролцоотойгоор түрүүлсэн хэсгийг тэмтэрч, алга дотроо өнхрүүлэх маягаар хөдөлгөөн хийнэ. Хэрэв толгой байвал бөөрөнхий хатуу, өнхрөлтийн шинж илэрнэ. Харин бөгс хэсэг бол багтаамж томтой тэгш биш, зөөлөн, өнхрөлтийн шинжгүй, аарцгийн амсарт дөхөж ойртох тутам шувтангуу болно.
  • 8. Леопольдын 4-р арга Умайн түрүүлсэн хэсэг бага аарцгийн орох амсарт хир зэрэг тавигдсаныг тодорхойлно. Эмч эхийн хөл тал руу харж зогсоод хоёр гарынхаа эрхий хуруунаас бусад хурууныхаа үзүүрийг эхийн хэвлийн гадна талаас ургийн түрүүлсэн хэсэг бага аарцгийн орох амсрын хооронд нэн болгоомжтой байрлуулсны эцэст түрүүлсэн хэсгийг ялимгүй дээшлүүлэх хөдөлгөөн хийж тодруулна.