SlideShare a Scribd company logo
1 of 46
Идэвхитэй сургалтын аргууд,түүнийг хичээлд хэрэглэх боломж
                 1.Бүтэцчилсэн Танилцуулга арга (Ausubel, 1973).
Хичээлийн эхэнд сэдвийг ерөнхийд нь танилцуулах энэ арга нь сурагчдын анхаарлыг
төвлөрүүлэх, тэдний сурах сонирхлыг бий болгох, гол асуулт, санааг дэвшүүлэх
зорилготой байдаг билээ. Ингэснээр хичээлийн буюу сурахуйн зорилго бий болох юм.
-Энэ аргаар хичээлийн сэдвийг ерөнхийд нь танилцуулж сурагчдын анхаарлыг
төвлөрүүлэхэд чиглэсэн билээ.
      Үндэслэл: Хүүхэд өөрийн өмнөх мэдлэг дээр тулгуурлан шинэ мэдлэг, мэдээллийг
эзэмшдэг гэсэн онол дээр суурилж байна. Хэрэв ихэнх сурагчдын тухайн сэдэвтэй
холбоотой өмнөх мэдлэг дутагдалтай, хангалтгүй байх тохиолдолд багш тэдэнд энэхүү
мэдээллийг өгч тэднийг шинэ мэдлэг эзэмшихэд нь бэлтгэх ѐстой. Бүтэцчилсэн
Танилцуулга арга нь энэ холбоосыг бий болгоход багшид тусална.
Энэ аргаар хичээлийн сэдвийг ерөнхийд нь танилцуулж сурагчдын анхаарлыг
төвлөрүүлэхэд чиглэсэн билээ
      Дасгал: Алхам 1: Хичээлийг эргэн санаж, сурагчдад сонирхолтой ба танил байх
санаанууд ба асуудлуудыг тодорхойлно уу? Ямар шинэ үг хэллэг ба зарчмыг сурагчид энэ
хичээлээр ойлгож эзэмших талаар бодож жагсаан бичнэ үү?
      Алхам 2: Сурагчдын сонирхлыг өрнүүлэх зураг, хүснэгт диаграм, болон бусад
холбогдох зүйлийг бэлтгэнэ үү?
      Алхам 3: Сэдвийн гол санааг тодруулсан тайлбар яриаг таван минутад багтаан
      өгнө үү?
      Алхам 4: Багш яриагаа аль болох сонирхолтой, сурагчдыг идэвхжүүлсэн
      хэлбэрээр хийх ѐстой. Үүний тулд асуулт асуух, саналаа хэлэх боломжийг
сурагчдад олгож бай.
      Алхам 5: ―За одоо харцгаая‖ гэх мэтээр сурагчдад хүлээлт бий болгож бай.
Тусгал:Бүтэцчилсэн танилцуулга аргыг аль болох товч, богино байлгахыг хичээгээрэй.
Энэ нь хичээлд идэвхтэй оролцоход сурагчдад дөхөм болох мэдээллийг л өгөх зорилготой
ба сэдвийг бүхлээр нь танилцуулна гэсэн үг биш юм.
                 2.Бидний мэдэж буй зүйл- Бидний мэдэхийг хүсч буй зүйл- Бидний
          шинээр мэдсэн зүйл: “Мб-Мх-Шм” арга.
“Мб-Мх-Шм” аргыг үндсэн хичээлийг таницуулахад хэрэглэх боломжтой. Энэ аргыг
хэрэглэснээр сурагчид:
               - хичээлийн сэдвээр юу мэдэж буйгаа тодруулах
               - танин мэдэхүйн асуулт дэвшүүлэх
               - асуултад хариулт олох идэвхтэй үйл ажиллагаанд оролцдог юм.
Үндэслэл: Энэ танилцуулж буй сургалтын арга нь идэвхтэй сурахуй
Нь оролцоогүй идэвхгүй сурахуйгаас илүү үр нөлөөтэй гэсэн зарчимд тулгуурлаж байна.
Сурахуй илүү үр дүнтэй болох нөхцлүүд гэвэл:
      1) өмнөх мэдлэгтэйгээ холбоос бий болгож чадсан үед,
      2) асуудал дэвшүүлж идэвхтэй эрэл хийх буюу зорилготой байх,
      3) шинээр эзэмшсэн мэдлэг, мэдээллээ тусгаж авах зэрэг болно. Дээрх арга нь
эдгээр нөхцлүүдийг бий болгох юм.
Дасгал: Алхам 1: Хичээлийн гарчгийг багш сурагчдад мэдэгдэх ба энэ сэдвээр мэдэж буй
зүйлээ санахыг сурагчдаас хүснэ. Үүний тулд сурагч бүр цаасан дээр эсвэл дэвтэртээ
өөрийн мэдэж буй зүйлийг жагсаан бичсэний дараа цуг сууж буй сурагчтай харилцан
ярилцана.
      Алхам 2: Багш самбарт ―Мб-Мх-Шм‖ хүснэгтийг зурна.
      Алхам 3: Багш сурагчдаас мэдэж буй зүйлээ хэлэхийг хүсэх ба –―Бидний мэдэж
буй зүйл‖- хүснэгтэд жагсаан бичнэ. Багш бичих явцдаа санаануудыг бүлэглэж болох юм.
      Алхам 4: Эхний хүснэгтийг бичиж дуусмагц сурагчдаас тухайн сэдвээр мэдэхийг
хүсэж буй зүйлээ хэлэхийг хүснэ. -Бидний мэдэхийг хүсч буй зүйл? -хүснэгтэд сурагчдын
асуултууд ба санаааг тэмдэглэх ба багш ч өөрийн асуулт, санааг нэмж болно.
      Алхам 5: Харин үүний даар сурагчдад сэдвийг тарааж өгч уншуулах эсвэл багш
сэдвийг тайлбарлаж ярих гэх мэт хэлбэрээр хичээлийн гол үе шат үргэлжлэх юм. Сэдэвтэй
танилцах үедээ дэвшүүлсэн асуултуудад хариулт олох болон шинэ мэдээлэлд анхаарлаа
хандуулахыг сурагчдад сануулаарай.
Алхам 6: Үүний дараа багш сурагчдын анхаарлыг – Мх – хүснэгт дэх асуултуудад
хандуулах ба –Шм- хүснэгтэд сурагчдын олсон хариултуудыг бичнэ. Дараа нь бусад шинэ
мэдээллийг нэмж бичнэ.
            Үнэлгээ: Энэ хичээлээр сурагчдын сурахуйг үнэлэх гурван арга байгаа юм.
1) Багш сурагчдын оролцоог ажиглах боломжтой ба багш хичээл хэр амжилттай болсон
талаар хамгийн түрүүн мэдэж байх ѐстой. Сургалтын шинэ арга хэрэгжүүлэхэд багш,
сурагчид хоѐулаа суралцах хэрэг гардаг гэдгийг багш нар санаж байх нь зүйтэй.
Багш аргуудыг хэрэгжүүлэхэд сурагчдад ямар сэтгэгдэл төрсөн талаар асууж ярилцаж
болох юм. ссссссссссссссссссссссссссссссссссссссссссссссссссссссссссссОйлгомжгүй зүйл
байсан эсэх? Аль хэсэг илүү амар хялбар байсан ? Хамгийн үр дүнтэй санагдсан зүйл? гэх
мэт
2) Сурагчид хичээлийн агуулгыг хэрхэн эзэмшсэн буюу текстийг хэрхэн ойлгосон байдалд
үнэлгээ өгөх хэрэгтэй. Хичээлээс сурагчид өөр ямар шинэ мэдээлэл ба зарчмуудыг
суралцсан талаар асууж байгаарай. Эшлэл бичүүлэх эсвэл богино тест бөглүүлэх аргаар
сурагчдын ойлголтыг шалгах ба жишээлвэл дараахь асуултуудыг асуух боломжтой юм.
-
-
3) Багш сурагчдын сэтгэн бодохуйг үнэлэх ѐстой. Энэ хичээлээр бол дэвшүүлсэн
асуудлаар байр сууриа илэрхийлэх болон үндэслэл дэвшүүлэх чадвар юм. Энд сурагчдын
5 минутад гүйцэтгэсэн бичвэрийг багш ашиглах юм. Шалгуурууд нь:
       - Сурагч өөрийн байр сууриа тодорхой илэрхийлсэн эсэх ?
       - Байр сууриа хоѐр болон түүнээс дээш үндэслэлээр дэмжсэн эсэх?
       - Сурагчийн баримталсан байр суурь ба дэвшүүлсэн үндэслэл, учир шалтгаан нь
          хоорондоо холбоотой эсэх? гэх мэт
Тусгал: МБ-МХ-ШМ арга нь мэдээлэл бүхий сэдэв танилцуулах хичээлд хэрэглэхэд илүү
тохиромжтой байдаг. Хичээлийн сэдвээр сурагчдын өмнөх мэдлэг хангалтгүй тохиолдолд
дээрх аргыг сэдвийг танилцуулж сэдэл үүсгэх зорилгоор ашиглах боломжтой ба өмнө
өгсөн хичээлд энэ зорилгоор ашигласан гэдгийг та бүхэн анзаарсан байх.
Бидний мэдэж буй зүйл- Бидний мэдэхийг хүсч буй зүйл- Бидний шинээр мэдсэн
зүйл: тухайн сэдвээр сурагчдын мэдэж байгаа зүйлийг сэргээн сануулахаас гадна танин
мэдэхүйн асуулт дэвшүүлэх алхам билээ.
      3:ХАМТЫН УНШЛАГА – ХАМТЫН ЯРИЛЦЛАГА арга.
      Хамтын уншлага ба ярилцлага нь (Vaughn and Estes, 1986; Steele and Meredith,
1997) хичээлийн сэдвийг хоѐр сурагч догол мөрөөр буюу хэсэг хэсгээр нь ээлжлэн уншиж
нөгөө сурагчдаа гол утгыг нь ярьж өгөх арга билээ.
Үндэслэл: Хамтран сурахуйн энэ арга нь сурагчид бие биеийн сурахуйд идэвхтэй
хандахын зэрэгцээ хичээлийн сэдвийн гол агуулгыг ойлгоход нь дэмжлэг үзүүлэх явдал
юм.
Дасгал: Алхам 1: Ач холбогдол бүхий мэдээлэлтэй текст, бичвэрийг сонгоно. 3-аас
дээшгүй өгүүлбэрээс бүтсэн догол мөр бүхий байвал сайн ба эсвэл багш өөрөө текстийг
хэсгүүдэд хувааж тэмдэглэж болно.
Алхам 2: Хэрэв сурагчид энэ аргыг хараахан эзэмшээгүй бол багш эхлээд тайлбарлаж
үзүүлэх хэрэгтэй. Үүний тулд:
           a) Багш текстийн эхний хэсгийг чанга дуугаар сурагчдад уншиж өгсний дараа
           гол утгыг нь ярьж өгнө. Энэ бол дасгалын эхний хэсэг юм. Гол утгыг
           тайлбарлахдаа    уншсан   хэсгийнхээ   чухал   мэдээллийг   нь   дамжуулахад
           анхаарахын зэрэгцээ эх текстээс арай богино, цөөн үгээр илэрхийлэх ѐстой
           гэдгийг сурагчдад хэлж өгнө.
           b) Үүний дараа текстийн энэ хэсгийн талаар асуулт асуухыг сурагчдаас хүснэ.
           Багш сурагчдын асуултад хариулт өгнө. Энэ бол дасгалын хоѐр дахь хэсэг юм.
           Дараа нь сурагчид үүргээ солино.
Алхам 3: Одоо сурагчдыг хоѐроор хамтран ажиллахыг урина. Нэг сурагч нь текстийн
эхний хэсгийг нөгөө сурагчдаа уншиж өгөхийн зэрэгцээ гол утгыг нь ярьж өгнө. Энэ
хэсгийг тодорхой хугацаанд гүйцэтгэх ба багш сурагчид дасгалыг хэрхэн гүйцэтгэж буйг
хянахын тулд хэдэн сурагчдаар гол утгыг нь яриулна. Тайлбар дэмжлэг хэрэгтэй бол
сурагчдад багш тусална. Одоо нөгөө сурагч асуулт асууж хариулт авна. 2-3 сурагчийг
асуултаа хуваалцахыг хүсэх ба хэрэв асуулт оновчтой бус байвал багш нэмэлт тайлбар өгч
тусална.
Алхам 4: Ийнхүү дасгалыг бие даан гүйцэтгэх дадал, чадвартай болсны дараа сурагчид
хосоор бие даан ажиллана. Текстийн догол мөр буюу хэсэг бүрийн дараа сурагчид үүргээ
сольж байхыг сануулаарай.
Тусгал: Хүнд сэдвийг уншиж ойлгоход нь энэ арга сурагчдад их дөхөм болдог талтай юм.
      4:ҮНЭТ ЗҮЙЛИЙН ТЭНХЛЭГ арга
Дэвшүүлсэн асуудлаар сурагчдын санал бодлыг өрнүүлэхэд Үнэт зүйлийн тэнхлэг аргыг
ашигладаг. (тухайн асуудлаар олон байр суурь байх боломжтойн зэрэгцээ хичээлийн
сэдэвтэй уялдаатай байх хэрэгтэйг багш анхаарах ѐстой).
Үндэслэл: Аливаа асуудлаар хүмүүс өөр өөр байр суурьтай байх нь хэвийн зүйл гэдгийг
багш сурагчдад ойлгуулах ѐстой ба санал бодлоо илэрхийлж хамгаалах боломжийг
сурагчдад олгож байх нь зүйтэй. Үнэт зүйлийн тэнхлэг арга нь сурагчдын анхаарлыг
чухал асуудалд хандуулж, энэ асуудлын талаар бодож үзсэний үндсэн дээр өөрийн байр
сууриа тоймлож илэрхийлэх, өөрийн үзэл бодлыг тайлбарлах, бусдын үзэл бодлыг
сонсоход чиглэнэ.
Хугацаа: Үнэт зүйлийн тэнхлэг аргыг 15 минутад гүйцэтгэх боломжтой.
Дасгал: Алхам 1: Багш нийт ангид хандан асуултыг дэвшүүлнэ. Гэхдээ уг асуултад
―Тийм‖, ―Үүй‖ гэсэн хариулт өгөх боломжтой байх нь зүйтэй. Жишээ нь.: ―Байгаль
орчныг хамгаалах нь чухал уу? Эсвэл иргэдийн өнөөдрийн хэрэгцээг хангах нь чухал уу? ―
Алхам 2: Эхлээд сурагч бүр асуудлыг өөртөө эрэгцүүлж хариултаа томъѐолно.
Алхам 3: ―Байгаль орчныг хамгаалах нь чухал‖ гэж үзэж буй нэг сурагч ангийн нэг
буланд очиж зогсоно. Харин ― Иргэдийн хэрэгцээг хангах нь илүү чухал‖ гэж үзэж буй нэг
сурагч ангийн нөгөө буланд очиж зогсоно.
Алхам 4: Үүний дараа нийт сурагчдыг өөрийн хариултын дагуу дээрх хоѐр сурагчийн аль
нэгтэй нийлж зогсохыг хүснэ.
Алхам 5: Ингээд 2 бүлэг дотроо тухайн асуудлаар өөрсдийн байр сууриа хуваалцаж
ярилцлага өрнүүлнэ. Хэрэв санал зөрөлдөөнтэй байгаа нь илэрвэл нөгөө бүлэг рүү
шилжинэ.
Алхам 6: Бүлэг дотроо өөрсдийн байр суурийг томъѐолохын зэрэгцээ үзэл бодлоо
хамгаалах үндэслэл дэвшүүлэн танилцуулахад бэлтгэнэ.
Алхам 7: Багш бүлэг бүрээс нэг сурагчийг өөрсдийн байр сууриа танилцуулж товч
тайлбарлахыг хүснэ. Үүний дараа өөрийн бодлоо өөрчилсөн сурагч бүлгээ сольж болох
юм.
Тусгал: Үнэт зүйлийн тэнхлэг аргын тухайд гэвэл сурагчдад өөрийн үзэл бодлоо
илэрхийлэх болон бусадтай санал, бодлоо хуваалцах боломж олгож буй нь сурагчдын
хувьд их сонирхол төрүүлдэг. Түүнчлэн байр сууриа илэрхийлж бүлэгт хуваагдах нь бас
сурагчдад ач холбогдолтой санагддаг байна.
5.ТҮРГЭН БИЧВЭРарга
Түргэн бичлэг нь сэдвийн дагуу богино хугацаанд өөрийн байр суурийг илэрхийлэн
дүгнэж бичих дасгал юм.
Үндэслэл: Түргэн бичлэг нь тухайн үед өөрийн үзэл бодлыг буулгах эссэ бичлэг юм.
Хэлэлцүүлгийн үеэр ихэвчлэн маш олон санаа дэвшигддэг ба гэтэл зарим чухал санааг
бичиж тэмдэглээгүйн улмаас мартагдах нь байдаг. Түргэн бичлэг аргыг хэрэгжүүлэхэд
бичлэгийн хэлбэрт нэг их ач холбогдол өгддөггүй ба харин санаануудаа бүрэн буулгахад
илүү анхаардаг.
Хугацаа: Түргэн бичлэгийг 5-10 минутад гүйцэтгэдэг. Энэ дасгалыг хичээлийн эхлэл,
дунд ба төгсгөл аль ч хэсэгт ажиллах боломжтой.
Дасгал: Алхам 1: Тухайн асуудлаар сурагчид маш товч эссе бичих ба өгсөн хугацаанд
бие даан бичих ѐстой гэдгийг багш тайлбарлаж хэлнэ.
Алхам 2: Сэдэв ба хугацааг багш хэлнэ.
Алхам 3: Сурагчид эссэ-гээ өөрсдөө хадгалах ба эсвэл багш авч хичээлд үнэлгээ өгөхдөө
ашиглаж болно.
6.Юу гэж? Тэгээд юу гэж? Одоо юу гэж?
Энэ арга нь зөгнөлт ба мэдээлэлт текстийн үзэл санааг хэрэгжүүлэх арга юм.
Үндэслэл: Сурагчийн хичээлээр сурсан зүйл нь тэдний амьдралаас тасархай байдаг талаар
багш нар гомдоллодог. ―Алив чухал санааны үр нь түүнээс үүдсэн үйл явц байх ѐстой‖
хэмээн эрдэмтэн Паоло Фрэйре үздэг. Юу гэж? Тэгээд юу гэж? Одоо яах гэж? арга нь
хичээлээр олж авсан мэдлэг, мэдээлэл ба бодит амьдралын юмс, үзэгдлийн хоорондын
холбоог сурагчдад харуулахад чиглэдэг. Энэ арга нь текстийн гол санааг ойлгох, түүний
практик үр дагаврын талаар бодох, улмаар өөрийн хувьд хэрэгжүүлэх алхам хийх явдал
юм.
Хугацаа: Бэлтгэл хугацаа 15 минут байх боловч цаашдын үйл ажиллагаанаас хугацаа
шалтгаална.
Дасгал: Сурагчид текстийг урьдчилан уншиж танилцан гол утга санаааг нь ойлгосны
дараа энэ дасгалыг гүйцэтгэнэ. Текстээс авсан мэдээлэлдээ үндэслэн одоо бид юу хийж
болох талаар багш сурагчдаас асууна. Багш самбарт дараахь хүснэгтийг аль болох томоор
зурна.
Юу гэж?                    Тэгээд юу гэж ?             Одоо юу гэж?
Юу гэж? хүснэгт рүү зааж тухайн сэдвээс ойлгосон хамгийн чухал санаануудыг
нэрлэхийг сурагчдаас хүснэ. Хэсэг хугацаанд богино хэлэлцүүлэг өрнүүлсний дараа ―Юу
гэж?‖ хүснэгтэд гол санаануудыг жагсаан бичнэ.
Тэгээд юу гэж? хүснэгт. Эдгээр санаанууд яагаад чухал болох талаар бодохыг сурагчдаас
хүснэ. Яагаад чухал байна вэ? Хүмүүсийн амьдралд ямар өөрчлалт авчирч байна вэ? Энэ
талаар богино хэлэлцүүлэг өрнүүлсний дараа “Тэгээд юу гэж?” хүснэгтэд гол
санаануудыг тэмдэглэнэ.
Одоо юу гэж? хүснэгт. Энэ удаа багш сурагчдаас эдгээр асуудлыг шийдвэрлэхэд бид юу
хийж чадах талаар саналаа хэлэхийг сурагчдаас хүснэ. Багш –Бодол санааны өрнөлт‖
дасгалыг ашиглах боломжтой. Жишээлвэл, байгаль, орчны бохирдлыг бууруулах сэдэвтэй
холбоотой бол авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүд:
       - Сурагчид хог, хаягдлаа ил задгай хаяхгүй байх тухай гэрээ батлан хэрэгжүүлэх
       - Хог хаягдлаа ил задгай хаяхгүй байхыг уриалсан зурагт хуудас бүтээж олон
          нийтийн газруудад хадах
       - Нэг амралтын өдрийг орчин тойрноо цэвэрлэх, тохижуулах өдөр болгох гэх мэт
      Тусгал: Хичээлийн сэдвээс санаа авч зохион байгуулж хэрэгжүүлэх боломжтой
үйл ажиллагаануудын талаар багш сайтар бодож үзэх хэрэгтэй. Бие хүүхдийн хөгжил,
төлөвшилд эерэг нөлөө үзүүлэх алхмууд байх нь чухал байдаг. Нөгөө талаас энэ нь анги,
хамт олноор гүйцэтгэх жижиг төсөлт ажил болох нь ч байдаг. Юу гэж? Тэгээд юу гэж ?
Одоо юу гэж? хүснэгтийг тодорхой хугаааны турш ангийн хананд байрлуулвал хичээлээр
эзэмшсэн мэдлэг, мэдээлэл ба ба сурагчдын үйл ажиллагааны хоорондын уялдаа холбоог
сурагчдад сануулсаар байх юм.
                 7.Бодол санааны өрнөлт
Тухайн сэдвээр аль болох олон санааг дэвшүүлэх арга юм.
Үндэслэл: Энэ арга нь тухайн асуудлаар аль болох олон, аль болох хоорондоо ялгаатай
санал, бодлыг нийт сурагчдыг тэгш оролцуулан дэвшүүлэх явдал ба дэвшүүлж буй
санаануудыг огт шүүмжлэхгүй байхад анхаарна.
―Бодол санааны өрнөлт‖ арга нь сурагчдын ―оюун санааг нээх‖-эд тусалдаг ба энгийн үед
тэр бүр санаанд орохгүй зүйлийг ч энэ аргаар илрүүлэх нь байдаг. Санаа бүр чухал, зөв
байх албагүй ч нэг санаанаас өөр шинэ санаа урган гарах нь байдаг гэдгийг мартаж
болохгүй юм. Бодол санааны өрнөлт дасгалыг хичээлээр олонтоо хэрэглэх нь сурагчдын
сэтгэлгээг задалж өгөх ач холбогдолтой.
Бүлгийн хэмжээ: Бодол санааны өрнөлт дасгалыг анги нийтээр, баг хэсгээр, хосоор,
сурагчид бие даан гэх мэт олон хэлбэрээр хийх боломжтой.
Хэрэглэгдэхүүн: Бодол санааны өрнөлт явуулахад самбар, шохой, эсвэл үзэг, цаас байхад
хангалттай.
Хугацаа: Бодол санааны өрнөлтийг 10 минут буюу түүнээс бага хугацаанд явуулна.
Дасгалын явц: Алхам 1: Бодол санааын өрнөлт хийх аргыг сурагчдад тайлбарлана.
Алхам 2: Багш асуудал буюу сэдвийг маш тодорхой танилцуулна.
Алхам 3: Асуудлыг шийдвэрлэх талаар бодох хугацааг сурагчдад өгнө.
Алхам 4: Санаагаа хуваалцахыг сурагчдаас хүснэ. Бие биеийн дэвшүүлсэн санааг
шүүмжлэхгүй гэдгийг сурагчдад сануулахын зэрэгцээ бусдын санаанд тулгуурлан санаа
дэвшүүлэх боломжтой гэдгийг хэлээрэй. Жагсаан бичсэн санаануудыг уншиж өгч болно.
Энэ үе шатанд санаануудыг дэлгэрүүлж тайлбарлах хэрэггүй.
Алхам 5: Сурагчдын дэвшүүлж буй санаануудыг үргэлжлүүлэн самбарт жагсаан бичнэ.
Алхам 6: Одоо сурагч бүр тусдаа дахин 1-2 шинэ санаа дэвшүүлж дэвтэртээ тэмдэглэхийг
хүснэ.
                8.Хамтран бодол санааны өрнөлт хийх
Энэ нь Бодол санааны өрнөлт аргын нэг хувилбар юм. (De Bono, 1973), Эхлээд сурагч
бүрийг тухайн дэвшүүлсэн асуудлаар өөрийн санаануудыг дэвтэртээ тэмдэглэхийг хүснэ.
Үүний дараа хоѐр сурагч өөрсдийн санааг харилцан хуваалцах ба шинэ санааг жагсаалтад
нэмсний дараа ангийн нийт сурагчдад танилцуулах ба багш самбарт тэмдэглэх боломжтой
юм.
Зөвлөмжүүд:
Бодол санааны өрнөлт арга нь сурагчдын уян хатан, идэвхтэй сэтгэлгээг хөгжүүлэхэд маш
дөхөм үзүүлдэг бөгөөд энэ сэтгэлгээг латерал сэтгэлгээ гэж нэрлэх нь байдаг. Эхний үед
хийсвэр сэдэв авч дасгал хийж энэ аргыг сурагчдад эзэмшүүлдэг туршлага багш нарын
дунд байдаг. Жишээ нь: багш сурагчдад саваа мод харуулаад үүнийг ямар, ямар зорилгоор
ашиглаж болох вэ? хэмээн асууна. Үүнд:
          Цас, элс, шороон дээр юм бичих, зурах
          Таяг болгож тулах
          Хивс, дэвсгэр мэтийн зүйлийн шороог гүвэхэд
          Могойг үргээж зайлуулахын тулд өвс, бутыг цохих
          Ямар нэг юмны өндөр, урт, өргөнийг хэмжихэд
          Заагуур модны оронд хэрэглэх
Ус гэх мэт шингэн зүйлийг хутгах
           Саваагаар байлдаж тоглох гэх мэт .
         9.АСУУЛТЫН САМБАР
Асуултын самбар гэдэг нь хэлэлцүүлгийн үед сурагчдаас дэвшүүлсэн асуултуудыг том
хуудас цаасанд тэмдэглэж ангийн хананд байрлуулна гэсэн үг юм. Хэлэлцүүлгийн үед 1-2
сурагч том хуудас цаасанд эсвэл энгийн дэвтрийн хуудаснаа бүх сурагчдын дэвшүүлж буй
сонирхолтой асуултуудыг жагсаан бичээд дараа нь ангийн хананд эсвэл ангийн булан гэх
мэт самбарт байрлуулна. Эсвэл хэлэлцүүлгийн өмнө ангийн хананд том хуудас цаасыг
хадаж, самбарын үзэг дэргэд нь тавьж бэлтгэнэ. Ингээд сурагч бүр дараахь үйл
ажиллагаанд оролцох явцад өөрийн дэвшүүлсэн асуултаа уг хуудсанд бичнэ. Үүнд:
              - хэлэлцүүлэгт оролцох
              - текст унших, ярилцах
              - бичгийн даалгавар гүйцэтгэх
              - турших, дүгнэлт гаргах гэх мэт
Үндэслэл. Сонирхолтой сэдэв унших, гайхал төрүүлэх үйл явдлууд, ном зохиол, зураг,
харилцан яриа зэрэг нь хүний сониуч занг өдөөж улмаар сонин асуултууд урган гарч
байдаг. Тэгэхээр ийм асуултууд нь сурахуй ба сургалтын голт зүрх нь байдаг юм.
Асуултын самбар арга нь сурагчдын төрөлхийн сониуч байдлыг өдөөх гол зорилготойгоос
гадна:
           • сурагчдын оролцоог маш идэвхжүүлэх ба нөгөө талаас багшийн үүрэг
           хариуцлагыг өндөржүүлдэг
           • асуултуудад багш хариулахаас гадна сурагчид хариулт өгөх бололцоотой ба
           ингэснээр сурагчид илүү бүтээлч бодитой үйл ажиллагаанд татагдан оролцох
           юм. Харин илүү сайн асуулт дэвшүүлсэн эсвэл зөв хариулт өгсөн сурагчдыг
           сайшаах боломж багшид олдоно.
           • үүний зэрэгцээ аман асуултыг бичгээр болгон хэлбэржүүлэх нь бас ашигтай
           бөгөөд зарим асуултыг бичгийн ажлын сэдэв болгон авах ч боломжтой байдаг.
           • сурагчдын сониуч зан, сонирхолд тулгуурласан хичээлийн төлөвлөгөөг
           зохиох суурь болж чадах юм.
Дасгалын явц: Асуултын самбар-ыг хүүхдийн гар хүрэх, аль болох чөлөөтэй газар
байрлуулна. Багш сурагчдын асуултуудад хариулах цаг зав, боломж муутай үед энэ аргыг
хэрэгжүүлэхэд тустай. Нөгөө талаас багш бүхнийг мэдэгч байх албагүй тул сурагчдад
хамтран ажиллах боломж олгох нь зүйтэй. Зав чөлөөтэй үедээ сурагчид асуулт ба нэрээ
бичих ба ийнхүү сурагчдын асуултууд хуримтлагдсаар байх юм. 3-4 долоон хоногийн
дараа багш эсвэл сайн дурын туслах сурагч асуултуудыг хувилж ангийн нийт сурагчдад
тараах ба анги нийтээр асуудлуудтай танилцаж хамтран хариулах явцад сурагчид санаа
бодлоо чөлөөтэй илэрхийлнэ.
      Санамж: Асуултуудыг ангилж болох ба үүний тулд хоѐр ангилал дэвшүүлнэ.
Судалгааны асуултууд: Ийм асуултад хариулахын тулд энциклопеди, интернэт, ном,
сэтгүүл унших шаардлагатай болдог. Жишээ нь: Нарны гадаргууны температур хэд вэ?
Туршилт хийж хариулах асуултууд: Эдгээр асуултад хариулахын тулд сурагчид
туршилт хийх, тооцоолох, хувиргаж үзэх гэх мэт үйлдлүүдийг гүйцэтгэдэг. Гэхдээ дунд
сургуульд туршилтын асуултаас судалгааны асуултыг илүүд үздэг байдал ажиглагддаг.
Туршилтын асуутын жишээ: Халуун ус ба хүйтэн ус хоѐрын аль нь хурдан уурших вэ?
Асуултын самбарын асуултуудад сурагчдаар ийнхүү анализ хийлгэж, ангилуулж байх
шаардлагатай ба энэ нь эргээд сурагчдын асуулт дэвшүүлэх чадварт сайнаар нөлөөлнө.
Дараагийн арга нь сурагчдын асуулт дэвшүүлэх чадварыг хөгжүүлэхэд чиглэсэн юм.
      10.АСУУЛТ ДЭВШҮҮЛЭХ НЬ
Асуулт дэвшүүлэх аргыг (Pearce, 1999, 2003) хичээлийн жилийн эхэнд танилцах дасгал
болгон ашиглах боломжтой юм.
Дасгалын явц: Алхам 1: Сурагчдыг жижиг бүлгүүдэд хуваасны дараа бүлэг бүрд ―хачин
зүйл‖-ийг тарааж өгнө. ―Хачин зүйл‖ нь элдэв дүрс, хэлбэртэй чулуу, модны үндэс,
цахилгаан хэрэгслийн ойлгомжгүй хэсгүүд, ургамлын үр, юунд хэрлэгдэгийг нь хэлэхэд
хэцүү багаж, хэрэгслүүд гэх мэт зүйлүүд байх юм.
Алхам 2: Сонгож авсан ―хачин зүйл‖-дээ сурагчид багаар хэлэлцэн нэр өгнө.
Алхам 3: ―Хачин зүйл‖-ээ зургаар дүрслэх эсвэл бичгээр тайлбар өгнө.
Алхам 4: Дүрсийн доор нь хоѐр багана зур. Эхний багананд ―Хачин зүйл‖-ийн талаар аль
болох олон асуултуудыг жагсаан бичнэ. Хоѐр дахь багананд асуултуудад хариулт олох эх
сурвалжуудыг жагсаан бичнэ.
Алхам 5: Багууд ажлаа гүйцэтгэсний дараа ангийн бусад сурагчдад ажлаа танилцуулна.
Баг бүр өөрийн ―хачин зүйл‖ –ээ үзүүлж асуулт ба эх сурвалжуудыг дурьдана. Эх
сурвалжууд гэвэл: ном, интернэт, багш, эцэг эх, гэр бүлийн гишүүд, мэргэжилтэн
судлаачид гэх мэт билээ. Зарим сурагчид туршилт хийж асуултын хариултыг нь олох
бололцоог нэмж дурьдах байх.
Алхам 6: Одоо анги нийтээрээ ямар асуултын хариуг туршилт хийж олох боломжтой
талаар ярилцаж сонгоно. Ямар туршилт хийх талаар тодруулан авч хэлэлцснээр сурагчдын
сэтгэн бодохуй илүү идэвхтэй өрнөнө.
Алхам 7: Бэлэн тоо, баримтаар хариулах асуултаас илүү эрэл хайгуул руу хөтөлсөн асуулт
дэвшүүлэх, ийм асуултад хэрхэн хариулах арга замыг багш сурагчдад харуулахад
анхаарах ѐстой. ―Тийм‖ эсвэл ― Үгүй‖ гэх хариулт шаардах асуултаас харьцуулалт,
дүгнэлт, анализ хийхийг шаардсан асуулт руу аажмаар шилжих хэрэгтэй байдаг.
Алхам 8: Туршилтаар хариултыг нь олох боломжтой асуултыг жишээлвэл, ― . . . . нь
боломжтой юу?‖, ―. . . . . . . . . . . . . .вэл ямар үр дүн гарах вэ?‖ ―.. . . . . . ээс бид хэрхэн
сэргийлэх вэ?‖ гэх мэтийн асуултууд сурагчдыг эрэгцүүлэн бодох үйлдэл рүү
хөтөлдгөөрөө чухал ач холбогдолтой байдаг.
Санамж: Багш сурагчдад ―амьд‖ уншлагыг үлгэрлэн харуулах нь их чухал байдаг.
Жишээлэхэд, номын хэсгээс чанга дуугаар унших ба чухал санаан дээр зогсолт хийх,
асуулт асуух, хэрэв боломжтой бол багш асуултаа Асуултын самбарт бичих зэрэг
үйлдлийг сурагчдад багш өөрөө үлгэрлэн үзүүлэх юм. Нэгэн зохиолыг жишээлэн авахад: ―
Нэгэн хүү хээрээс могой барьж гэртээ авчирдаг ба эцэг, эхээсээ ихэд гуйсны ачаар гэртээ
байлгах зөвшөөрөл авдаг билээ. Гэтэл хүүгийн дүүд торонд байгаа могой маш ганцаардаж
байгаа сэтгэгдэл төрмөгц могойтой тор руу өөрийн хайртай мэлхийгээ хийсэн байна. Гэвч
хүүгийн хайртай мэлхий ор сураггүй алга болжээ. Багш энэ хэсгийг унших явцдаа ― Могой
мэлхий иддэг юм бол уу? Хэрэв тийм бол могой мэлхийг яаж барьдаг юм бол? Мэлхий аль
хэр хол үсэрдэг юм бол? ?‖ гэх мэтээр асуултуудыг сурагчдад дуулдахаар хэлнэ. Үүний
зэрэгцээ асуултуудыг Асуултын самбарт бичнэ. Энэ загвараар цаашид текстийг сурагчид
бие даан эсвэл хамтран унших ба асуултууд дэвшүүлэн Асуултын самбар-т тэмдэглэнэ.
Ингэснээр сурагчид уншиж буй зүйлийн талаар эрэгцүүлэх боломж гарч байгаа юм.
Асуултын самбар аргыг ямар ч хичээлд хэрэглэх боломжтой. Тавдугаар ангийн
хичээлүүдээр Асуултын самбар аргыг хэрэгжүүлсэн жишээг доор үзүүлье.
       Математик: Нэг жилд хэдэн секунд байдаг вэ?
       Уран зохиорл: Хэрэв зохиолын энэ баатар …. . . бол яах байсан бэ?
Нийгмийн ухаан: Александрын номын сан тэр үеийнхээ хүмүүст хэр чухал ач
холбогдолтой байсан бэ?
Урлаг: Уран зураг хүн төрөлхтөнд юу өгсөн бэ?
      Тусгал: Асуултын самбар аргыг Мб-Мх-Шм- аргатай хавсран хэрэглэхэд
тохиромжтой байдаг ба сургалтын төлөвлөгөөг сэдэвчилж боловсруулах үед чухал ач
холбогдолтой байдаг. Энэ аргын хамгиын энгийн хэрэглээнь гэвэлсурагчид уншсан сэдэв
,хичээлтэйгээ холбоотой асуултыг тус самбарт бичиж ангийн нөхөдтэйгээ хуваалцах вм.
Ангийн сурагчид хамтран сурахуйн бүлгүүдэд хуваагдаж, бүлэг дотроо сурагч бүр өөрийн
үүрэгтэй /ахлагч, мэдээлээл цуглуулагч, сургалтын хэрэглэгдэхүүн хариуцагч, тэмдэглэл
хөтлөгч байх ба сурагчид үүргээ хэсэг хугацааны дараа сольж байх ѐстой.) Сурагчид
бүлгээрээ шинэ хичээл, сэдвээ хамтран хэлэлцэж, чухал асуултуудаа Асуултын Самбарт
бичиж байх боломжтой юм. Багш нар ч гэсэн хичээлийн сэдвээр асуулт нэмэх, сурагчдын
асуултад тайлбар өгөх нь зүйтэй. Асуултын самбар нь тодорхой нэг сэдэвт зориулагдсан
байх нь бий.
Хичээлийн сэдвээр маш чухал асуудал дэвшигдсэн тохиолдолд, жишээ нь: ―Хөрсний
элэгдэл‖ сэдвээр сурагчид судалгаа хийх, мэдээлэл хайх, хамтран сурахуйн бүлгээр
ажиллах, хэлэлцүүлэг явуулах гэх мэт үйл ажиллагааны явцад дэвшигдсэн асуултуудыг
дээрх самбартаа бичнэ. Асуултын самбарт бичсэн асуултууд нь сурагчдын сурахуйг
идэвхжүүлдэг ба зарим тохиолдолд тухайн асуудлаар ажиллах шинэ бүлэг үүсэх нь
байдаг.
                Ахлах ангийн сурагчдын хувьд бол тухайн сэдвээр хүйсийн тэгш
          байдал, цөөнхийн хэрэгцээ ба оролцоо, ДОХ-ын халдвар, амьдрах ухаан,
          байгаль орчныг хамгаалах асуудлууд, даяарчлал, хүний ба хүүхдийн эрх, гэх
          мэт нийгэм, эдийн засгийн чухал асуудлуудад анхаарлаа хандуулах, улмаар
          сурах бичгээс бусад эх сурвалжуудаас мэдээлэл эзэмших чадвараа хөгжүүлэх
          ач холбогдолтой байдаг. Асуултын самбарт асуулт дэвшүүлж бичих нь
          сурагчдад нөгөө талаас асуудал дэвшүүлэх чадварыг бий болгоно. Нээлттэй
          асуулт нь шүүмжлэлт сэтгэлгээ ба идэвхтэй сургалтын үндэс болдог ба энэ
          утгаараа хаалттай асуултаас илүү ач холбогдолтой байдаг юм. Жишээ нь:
          ―ДОХ-ын халдвар нэмэгдэхэд нөлөөлж буй орон нутгийн хүчин зүйлүүд юу
          вэ?‖ гэсэн асуулт нь ―ДОХ-ын тархалтын шалтгаан юу вэ?‖ гэсэн асуултаас
илүү сурагчдын мэдлэгийг нэмэгдүүлэхэд сайнаар нөлөөлнө. Тийм/Үгүй асуулт
          ба нээлттэй асуултын харьцааг аль болох зөв байлгахад багш анхаарах ѐстой.
          Жишээ нь: ―ДОХ хүүхдэд аюултай юу? ― гэдэг асуулт нь ― ДОХ хүүхдүүдэд
          ямар аюул учруулж байна вэ?‖ гэдэг асуулттай холбоотой юм. Асуултын
          самбарт асуултуудаа бичихийн өмнө сурагчид хоорондоо асуултаа ярилцахыг
          дэмжээрэй. ―Шүүмжилдэг найз‖- хэрэгтэй гэдгийг сурагчдад зөвлөж байх ба
          нөхдийнхөө санал бодолд хүлээцтэй хандахын зэрэгцээ зөв, аядуу шүүмжлэл
          хэзээ ч чухал байдаг юм.
                 11.Чиглүүлэгтэй уншлага:
Зохиол ба мэдээлэл бүхий текст уншиж, ойлгоход сурагчдад туслах энэ аргыг хичээлийн
Мэдлэг бүтээх үе шатанд ашигладаг.
Үндэслэл: Чиглүүлэгтэй уншлага арга нь сурагчдад текстийн гол санааг ойлгох, утгыг
ангийн сурагчидтай ярилцах боломж олгодог давуу талтай.
Бүлгийн хэмжээ: Энэ аргыг 8-25 сурагчтай ангид хэрэглэхэд илүү зохимжтой байдаг ба
25-аас олон сурагчтай үед сурагчдын оролцоо буурах талтай байдаг.
Хугацаа: Энэ дасгалыг гол төлөв 30-40 минутад гүйцэтгэдэг.
(хичээлийн удиртгал хэсэг: 5-10 минут; мэдлэг бүтээх үе шат: 15-20 минут;
шинэ хичээлийн тусгал: 5-10 минут). Их мэдээллийг агуулсан текст дээр ажиллах үед хэд,
хэдэн хичээлээр хуваан ажиллах боломжтой ба жишээ нь: эхний хичээл Удиртгал хэсэг
байх, Мэдлэг бүтээх үе шат нь хоѐр ба гурав дахь өдрийн хичээл болон Тусгал хэсгийг
дөрөв дэх өдрийн хичээлээр гүйцэтгэх арга зам юм.
Дасгалын явц: Алхам 1: Удиртгал хэсгийн үед ба сурагчдын сонирхлыг төрүүлж,
идэвхжүүлэх нэгээс хоѐр аргыг хэрэглэх боломжтой ба тухайн сэдвээр сурагчдын мэдлэг,
мэдээллийг сэргээх, сэдвийн гол гогцоо үгүүдийг танилцуулах зэрэг болно. Энэ нь Утгын
зураг болон гогцоо үгээс текстийн утгыг тааварлах дасгал юм.
Алхам 2: Чиглүүлэгтэй уншлага дасгалыг хичээлд хэрэглэхийн өмнө багш урьдчилан
текстийг гол утга, санааны дагуу хэсгүүдэд хуваасан байх ѐстой. Хэсэг бүрд гол санааг нь
ойлгуулахад дөхөм үзүүлэх асуултыг бэлтгэнэ.
      1. Текстийг сурагчид зогсолттой уншина.
          2. Асуулт бүхий уншлага (АБУ) арга: Сурагчид текстийг чимээгүй унших ба
          багшийн асуултад хариулт өгнө.
3. Сурагчид хариултаа текстийн тохирох хэсгийг уншиж баталгаажуулна.
Алхам 3: Сурагчид ойлголтоо баталгаажуулж, улмаар шинэ мэдлэг, мэдээллээ хэрэглэх
бололцоо олгох дасгалыг багш сурагчдаар ажиллуулж хэвших нь зүйтэй. Ихэнх хичээлд
энэ нь гэрийн даалгавар байдаг.
      1. Дүрүүдийн талаар санаа бодлоо хуваалцахын тулд Бод- хамтар- хуваалц
дасгалыг и ажиллана.
          2. Зан чанарын зураглал дасгалыг шинэ мэдлэг, мэдээллийг хуваалцахад
          хэрэглэх боломжтой.
          3. Зан төлөвийн хүснэгтийн дагуу гол дүрүүдийн талаар таамаглал дэвшүүлэх.
Тусгал: Текстийг зогсолтгүй үргэлжлүүлэн уншихын оронд тодорхой асуултанд хариулт
олох зорилготой унших нь сурагчдын ойлголтыг нэмэгдүүлэхэд ач холбогдолтой болохыг
багш нар анзаарсан нь мэдээж билээ. Сурагчид асуултын хариуг олохдоо ямагт баяртай
байдаг ба олон янзын хариулт, санаа бодлыг сонсох нь тэдний хувьд ямагт сонирхолтой
байдаг.
      12.Чиглүүлэгтэй уншлага – Сэтгэн бодохуйн дасгал
Чиглүүлэгтэй уншлага – Сэтгэн бодохуйн дасгал (Stauffer, 1970) нь зохиол уншиж
ойлгоход сурагчдад их тус болдог арга юм. Энэ арга нь мэдээж Чиглүүлэгтэй уншлага -
аргатай төстэй боловч асуултууд нь илүү чөлөөтэй ба текстийг бүрэн ойлгохыг
чухалчилдаггүйгээрээ нилээд ялгаатай юм. Сурагчид Чиглүүлэгтэй уншлага аргыг сайн
эзэмшсэний дараа энэ аргыг хэрэгжүүлэхэд хялбар болдог ба сурагчдад бие даан
таамаглал дэвшүүлэх боломж олгодог билээ.
Бүлгийн хэмжээ: Дөрвөөс дөч хүртэл сурагчид.
Хэрэглэгдэхүүн: Текстийг сурагчдын тоогоор олшруулах ба тэмдэглэл хийх цаас ба үзгээ
сурагчид бэлтгэсэн байна.
      Хугацаа: Дасгалыг 15-30 минутад гүйцэтгэнэ.
      Дасгалын явц: Алхам 1: Текстийг дөрвөөс таван хэсэгт хувааж тэмдэглэнэ.
Зогсолт хийх хэсэг нь текстийн гол утга санааг илэрхийлэх хэсгүүдтэй давхцах ѐстой
гэдгийг санаарай.
Алхам 2: Самбарт эсвэл самбарын цаасан дээр доор өгсөн хүснэгтийг зурж бэлтгэнэ.
Сурагчдад текстийг зогсолттойгоор хэсэгчлэн уншина гэдгийг тайлбарлаж хэлнэ.
Текстийн дараагийн хэсгийг уншихгүй байхыг тэдэнд анхааруулаарай. Текстийн хэсэг
бүрийн дараа цааш ямар үйл явдал өрнөх талаар сурагч бүр өөртөө таамаглал
дэвшүүлсний дараа дараагийн хэсгийг унших ѐстой юм.
Алхам 3: Сурагчид зохиолын нэрийг буюу сэдвийн гарчиг, зохиогчийн нэрийг уншина.
Номын хавтасны зургийг үзэх ба номын нэрийг уншина. Үүний дараа энэ зохиолд юуны
тухай өгүүлэх саналыг нь багш сурагчдаас асууна. Сурагчдын санааг ―Юуны тухай
өгүүлэх вэ?‖ хүснэгтэд багш тэмдэглэнэ. Сурагчдаас яагаад ингэж бодож байгаа талаар нь
лавлаж хариултуудыг ―Яагаад?‖ хүснэгтэд бичнэ.
Алхам 4: Одоо сурагчдаас текстийн эхний хэсгийг уншихыг хүснэ. Зогсолт хийх хэсэгт
хүрмэгцээ өөрсдийн дэвшүүлсэн таамаглалыг зохиолын хэсэгтэй харьцуулна. ―Зохиолд
өгүүлсэн зүйл?‖ хүснэгтэд сурагчдын хариултыг багш тэмдэглэнэ.
Алхам 5: Багш сурагчдын дэвшүүлсэн таамаглалыг уншиж өгөх ба аль нь зохиолын үйл
явдалтай тохирсон болохыг ярилцана. Түүнчлэн сурагчдаас таамаглалыг зөв болохыг
харуулсан зохиолын хэсгийг уншиж өгөхийг хүснэ.
Алхам 6: Одоо зохиолын дараагийн хэсэгт юуны тухай өгүүлэх талаар сурагчид таамаглал
дэвшүүлж ―Юуны тухай өгүүлэх вэ?‖ хүснэгтэд бичнэ. Харин ―Яагаад ‖ хүснэгтэд
сурагчдын нэрлэж буй шалтгаануудыг тэмдэглэнэ. Сурагчид текстийн дараагийн
хэсгүүдийг чимээгүй бие даан унших ба хэсэг бүрийн дараа өөрийн таамаглалаа зохиолын
үйл явдалтай харьцуулж үзнэ. Энэ мэтээр зохиолыг сурагчид бие даан уншиж дуусгана.
Алхам 7: Төгсгөлд нь ―Зохиолд өгүүлсэн зүйл?‖ хүснэгтэд сурагчдын хариултыг бичих ба
хичээлийн эхэнд дэвшүүлсэн таамаглалуудыг зохиолд өгүүлсэн үйл явдалтай харьцуулж
үзнэ.
Чиглүүлэгтэй уншлага ба сэтгэн бодохуйн дасгал арга
                       Юуны           тухай Яагаад ?         Зохиолд өгүүлсэн
                       өгүүлэх бол?                          нь ?
Зохиолын        нэр,
гарчгийг уншсаны
дараа
Эхний        хэсгийг
уншсаны дараа
Хоѐрдугаар
хэсгийг    уншсаны
дараа
        13.Хэс/Царц /Хамтар (Kagan, 1994) арга нь тодорхой нэг сэдвээр бусад
сурагчидтай хамтран ажиллаж маш тодорхой зөв хариултыг олох юм.
Үндэслэл: Сурагчдыг анги дундуур чөлөөтэй явахыг зөвшөөрөх нь тэднийг сэргээж,
сониуч занг нь өдөөж магадгүй юм. Хамтран ажиллах сурагчаа өөрсдөө сонгох нь тэдэнд
харилцааны чадвар эзэмшүүлэхэд чиглэсэн ба асуудал шийдвэрлэхэд багаар хамтран
ажиллах чадвартай болоход нь бас дөхөм үзүүлэх зорилготой билээ.
Шаардагдах хугацаа: Хэс /Царц /Хамтар дасгалыг 2-3 минутад маш хурдан хийх ѐстой.
Дасгалын явц: Алхам 1: Багш хичээлээс өмнө нэг буюу хэд хэдэн асуултыг
дэвшүүлсэн байх ѐстой.
Алхам 2: Дасгал гүйцэтгэх зааврыг урьдчилан олшруулж сурагч бүрд өгөх нь эмх
замбараагүй байдлаас сэргийлдэг. Багшийг ―Хэс‖ гэж хэлмэгц сурагчид суудлаасаа босож
анги дундуур явна. Багшийг ― Царц‖ гэж хэлэхэд сурагчид зогсох ба ―Хамтар‖ гэж хэлэхэд
хамгийн ойр байгаа сурагчтай хамтарч баг болно.
Алхам 3: ―Хэс‖ гэж хэлээд сурагчдад нэг минутын хугацаа өгөх ба ―Царц‖ гэмэгц
сурагчид зогсон ―Хамтар- гэмэгц хоѐроор баг үүсгэнэ.
Алхам 4: Одоо сурагчид хосоор хамтран сууж дасгалыг багшийн өгсөн хугацаанд
гүйцэтгэнэ.
        14.Текстийг кодолж унших нь
Текстийг кодолж унших арга нь текстийн агуулгын хамгийн чухал мэдээллийн дагуу
багш өөрийн урьдчилан дэвшүүлсэн асуултуудыг сурагчдад өгөх ба сурагчид текстийг
уншихдаа тэрхүү мэдээлэл бүхий хэсэгт тэмдэг тавина.
Үндэслэл: Тодорхой мэдээллүүдийг текстээс олох болон асуултад хариулт олох зорилго
дэвшүүлэн унших нь сурагчдын унших сонирхлыг дэмжиж буй хөшүүрэг болдог.
Текстийг тэмдэглэл хийн унших арга нь чухал мэдээллүүдийг илүү анхаарч ойлгоход
дөхөм үзүүлдэг.
Шаардагдах хугацаа: Текстийг кодолж унших арга нь эх текстийг шууд уншихаас
ойролцоогоор 25% илүү цаг зарцуулдаг.
Дасгалын явц: Алхам 1: Сурагчдаар уншуулах текстээс чухал 4-5 мэдээллийг урьдчилан
багш баримжаалсан байх ѐстой ба мэдээлэл бүрийг тэмдэглэх онцлог тэмдэгийг бодож
олсон байна.
Алхам 2: Текстээс ямар ямар мэдээлэл хайхыг нь багш сурагчдад жишээгээр ч юмуу
сайтар тайлбарлаж ойлгуулна. Мэдээллийн хэсэг бүрд ямар код хийхийг хэлж өгнө.
Алхам 3: Сурагчид текстийг унших ба харандаагаар текстийн захад тохирох код буюу
тэмдэглэгээг хийнэ.
Алхам 4: (Заавал биш): Энэ хэсгийг заавал ажиллах шаардлагагүй ба харин түрүүлж
дасгалыг гүйцэтгэсэн сурагчдаар хийлгэх боломжтой. Цааснаа эсвэл дэвтэртээ код тэмдэг
бүрд нэг мөрөөр бодож хүснэгт үүсгэнэ. Хосоор ажиллан зохих тэмдгийн доор текстээс
олсон мэдээллийг доош жагсаан бичнэ.
                 15.Зөр- Эвлэ буюу Эвлүүлгийн арга
Зөр- Эвлэ буюу Эвлүүлгийн арга (Slavin, 1994) нь сурагчид бие биедээ туслах боломж
олгодог. Эл аргыг текст унших, илтгэл сонсох, багаар судалгаа хийх зэрэг үйл
ажиллагааны үед хэрэглэнэ. Хамтран сурахуйн аргуудын нэг болох Зөр- Эвлэ буюу
эвлүүлгийн арга нь хоѐр өөр багаар ажиллах боломжийг олгодог онцлогтой. Эхний багийг
бид Үндсэн баг гэж нэрлсэн ба хоѐр дахь ажлын хэсгийг бид Шинжээчдийн баг хэмээн
нэрийдэж байна. Хичээлд бэлтгэх явцдаа даалгаврын хуудсыг багш бэлтгэх ѐстой юм.
Үндэслэл: Зөрж- Эвлэх буюу Эвлүүлгийн арга хичээлийн сэдвийг бүрэн ойлгож
эзэмшихэд сурагчдад ихэд дөхөм болдог. Сурагчид эхлээд тексттэй танилцах ба өөрийн
дугаарын дагуу тухайн асуудлаар ―Шинжээч‖ болох ѐстой юм. Сурагч бүр хичээлд
идэвхтэй оролцохын зэрэгцээ ―багшлах‖ боломж олдож байгаа юм.
Үндсэн баг: нь 4 хүртэл сурагчтай байх нь тохиромжтой. Үндсэн багаар 2-3 долоо
хоногийг турш хамтран ажилласан байх ѐстой ба тус багт эрэгтэй, эмэгтэй болон
сурлагаар ялгаатай түвшний сурагчдыг аль болох зохистой харьцаатай оруулах нь зүйтэй.
Багаар ажиллах арга барилд сурагчдыг уйгагүй сургах нь багшийн сургалтын үр нөлөөг
дээшлүүлэх ач холбогдолтой болно.
Шинжээчдийн баг нь 4-5 сурагчийн бүрэлдэхүүнтэй байх нь зохистой. Үндсэн багийн
тоо нь ангийн сурагчдын тооноос хамаарах бол Шинжээчдийн багийг тухайн асуултын
тоогоор үүсгэх тул Шинжээчдийн багт хэтэрхий олон сурагчид ажиллахад хүрвэл нэг
асуудлаар хэд хэдэн Шинжээчдийн баг үүсгэн зохицууулах юм.
Хугацаа: Зөрж- Эвлэх буюу Эвлүүлгийн арга нь хичээлийн 45 минутад багтах боловч
үүнээс бага хугацаанд гүйцэтгэх боломж бас байдаг. Шинжээчдийн багаар 8 минут
ажилласны дараа үндсэн багтаа эргэн ирсэн багийн гишүүн бүр 4 минутад сэдвээ ―заана‖
гэвэл нийт 24 минут болж байна. Ангийн хичээлийн цагийг хэмнэхийн тулд урьдчилан
текстийг гэрээр уншуулах нь зүйтэй. Эсвэл өмнөх хичээлэээр танилцуулвал Зөр- Эвлэ
буюу Эвлүүлгийн аргыг хэрэгжүүлэхэд хугацаа нэмэгдэнэ.
Хэрэглэгдэхүүн:    Шинжээчдийн     багт   зориулсан   асуултыг   урьдчилан    бэлтгэнэ.
Асуултуудыг самбарт бичих ба сурагч бүрд текстийн хувийг өгнө. Зарим тохиолдолд
сэдвийг багш амаар өгүүлэх, уншиж өгөх, болон бусад аргуудыг бүтээлчээр хэрэглэх арга
замыг хайгаарай.
Дасгалын явц: Алхам 1: Багш ―Шинжээчдийн‖ хуудсыг бэлтгэнэ. Багш унших сэдвийн
гол агуулгыг товч танилцуулахын зэрэгцээ сурагчдын сурах үйл ажиллагааг чиглүүлж
өгөх асуултуудыг самбарт бичнэ. Багш асуултыг Үндсэн багийн гишүүдийн тоогоор буюу
4-5 асуулт бэлтгэх ба асуулт бүр текстийн тодорхой хэсэг буюу агуулгатай уялдаатай байх
ѐстой.
Алхам 2: Багш сурагчдыг 4-5 гишүүн бүхий Үндсэн багуудад хуваана. Баг бүрийг эрэгтэй,
эмэгтэй сурагчид болон сурлагын түвшнээр ялгаатай хүүхдүүдээр бүрдүүлэхийг
эрмэлзэнэ. Үндсэн багаар ажиллаж сурагчид бие биедээ хичээлийн хэсгүүдийг ―заах‖ тул
энэ баг ихэд ач холбогдолтой. Иймээс Үндсэн багийн гишүүд бие биедээ хүндэтгэлтэй
хандах ѐстой юм. Үндсэн багийн сурагчид наад зах нь гурваас доошгүй долоо хоногийн
турш хамтран ажилласан сурагчид байх нь зүйтэй. Баг, хэсгээр ажиллах бусад дасгалын
үеэр эдгээр сурагчид хамтран ажилласан байна гэсэн үг юм.
Алхам 3: Багш Үндсэн багийг бүрдүүлэх эхний үед багийн гишүүдэд бие биеийг илүү
сайн мэдэх бололцоо олгохын тулд багуудаар нүүр хагарах эсвэл баг бүрдүүлэх дасгалыг
ажиллуулна. Баг бүрдүүлэхэд сайнаар нөлөөлдөг аргуудын нэг нь ―багийн уриа‖ зохиох
дасгал байдаг. Багуудад гурван минут өгөх ба хугацаа дуусмагц багууд ангийнхандаа
―Багийн уриа‖-гаа танилцуулах юм. (Энэ хичээлийн төгсгөлд өгсөн бие халаах
дасгалуудыг харна уу)
Алхам 4: Сурагчид хичээлийн сэдвийг уншина. Сэдвийг багш сурагчдын тоогоор
олшруулсан байвал зохистой эс тэгвээс сэдвийг багш амаар өгүүлэн ярих юм.
Алхам 5: Багш асуултыг танилцуулах ба сурагчдыг Шинжээчдийн багт урина. Үүний
дараа багш асуултуудыг самбарт бичих эсвээс асуултын олшруулсан хувийг сурагч бүрд
өгнө. Багш сурагчдаар 1-4 хүртэл тоолуулж Шинжээчдийн багийг үүсгэн ангийн аль
боломжтой хэсэгт хуваарилан суулгана. 1-р сурагчид нэг баг, 2-р сурагчид нөгөө баг гэх
мэтээр баг үүсгэнэ гэдгийг санаарай. Үүний дараа багш баг бүрийн хэлэлцүүлгийн
Хөтлөгчийг сонгоно. Асуултыг дугаарын дагуу багуудад өгөх боломжтой авч солбих
байдлаар өгөх арга ч байдаг.
Алхам 6: Одоо ингээд Шинжээчдийн багууд тус тусын асуулт дээр ажиллаж ―хичээл
заах‖-ад бэлтгэнэ. Шинжээчдийн багийн гишүүд асуултыг авч хэлэлцэн хэрхэн заах
талаар ярилцах ба үүний тулд эхлээд багийн гишүүн бүр сэдвийг уншин тухайн асуултад
хамааралтай хэсгийг олно. Багуудын ажиллах хугацааг багш сурагчдад хэлж өгнө.
Шинжээчдийн багийн гишүүд тухайн мэдээллийг ямар аргаар Үндсэн багийн сурагчдад
ойлгуулж ―заах‖ талаар ярилцаж тохирно. Үндсэн багтаа эргэж ирээд хамгийн гол нь
асуултын хариултыг ярьж өгөх ѐсгүй ба харин үүний оронд өөрийн багийн гишүүдээр
асуултын хариуг олуулах аргыг Шинжээчдийн баг бодож олох ѐстой гэдгийг сурагчдад
сайтар ойлгуулаарай. Шинжээчдийн багуудын ажлын үеэр багш анги дундуур явж
багуудад туслах ѐстой.
Алхам 7: Асуултыг хэрхэн ―заах‖ –аа тогтсон Шинжээчид одоо өөрсдийн Үндсэн багтаа
эргэж ирэх ба ээлжээр багийн ажлыг удирдан явуулна. Шинжээч бүр 4-5 минутын
хугацаанд багийн гишүүдээр тухайн асуултыг хэлэлцүүлнэ. Шинжээчийн гол зорилго бол
хичээлийн тухайн хэсгийг багийн гишүүдэд бүрэн гүйцэд ойлгуулах явдал ба үүний тулд
асуулт асууж хариулт авах, тайлбарлуулах, дасгал ажиллуулах зэрэг аргуудыг хэрэглэнэ.
Алхам 8: Үйл ажиллагааг үнэл. Дасгалын үеэр сургачдын оролцоо хэр байсан талаар
сурагчдын саналыг сонсох ба хэрхэн сайжруулах талаар ярилц.
ҮНЭЛГЭЭ: Хамтран сурахуйн уриа бол ‖Хамтын хариуцлага ба Хүн бүрийн оролцоо‖
юм. Энэхүү урианны гол утга нь амжилттай сайн сурахад сурагч бүр бие биеийн өмнө
хариуцлага хүлээнэ гэсэн үг юм. Нөгөө талаас сурагч бүр өөрийн сурах үйл ажиллагаанд
хариуцлагатай хандах ѐстой гэсэн үг билээ. Сургалтын төгсгөлд мэдээж сурагч бүр
шалгалт өгч, мэдлэгээ тус бүрдээ үнэлүүлнэ гэдгийг ч мартаж болохгүй юм. Тэгэхээр багш
багийн үйл ажиллагааг үнэлэхээс гадна сурагч бүрийн хөгжил, дэвшил оролцоог үнэлж
байх ѐстой.
ЗӨВЛӨМЖ: Багаар ажиллах үед сурагчдын анхаарлыг өөр зүйлд хандуулах, дараагийн
үе шатад шилжүүлэх зэрэгт бэрхшээл тулгардаг тул багш тодорхой дохиог ангид хэрэглэж
занших нь зүйтэй байдаг. Жишээ нь: Багш 2 гараа өргөж тас, тас дуугаргахад бүх сурагчид
хийж буй зүйлээ зогсоож, багшид анхаарлаа хандуулах гэх мэт. Иймэрхүү дохио зангааг
багш өөрөө зохиож сурагчидтайгаа хамтран хэрэгжүүлж хэвшвэл цаг хэмнэх ач
холобгдолтой.
                16.ХАМТРАН СУРАХУЙН БАГИЙН АЖИЛ ҮҮРГИЙН ХУВААРЬ
Хамтран сурахуйн багийн гишүүдийн үүрэг тодорхой бол багийн үйл ажиллагаа илүү үр
дүнтэй байдаг. Багийн гишүүд үүргээ тодорхой хугацааны дараа сольж байх нь сурагчдыг
олон төрлийн үйл ажиллагаанд сургах ач холбогдолтой юм.
Үндэслэл: Хамтран сурахуйн багийн гишүүдэд тодорхой үүрэг ноогдуулах нь багийн үйл
ажиллагаанд сурагч бүрийн ухамсартай оролцоо зайлшгүй гэдгийг ойлгуулах арга
хэрэгсэл болно. Сурагчид багаар ажиллах чадвар эзэмшихэд цаг хугацаанаас гадна
хүүхдийн өөрийн хандлага, хүсэл эрмэлзэл маш чухал билээ. Багаар ажиллах нь хамтын
ажиллагааны зарчмыг эзэмшүүлдгээрээ сурагчдын цаашдын амьдрал, ажилд эерэг нөлөө
үзүүлнэ.
Бүлгийн хэмжээ: Хамтран сурахуйн сургалтын багийн гишүүдийн үүргийг нийт
сурагчдад тайлбарлах ба багийн үйл ажиллагааны үеэр дадлага хийх боломж гарах юм.
Дасгалын явц: Алхам 1: Сурагчдад дараахь үүргүүдийг танилцуулна :
Асуулт дэвшүүлэгч: Асуулт дэвшүүлэгч нь багаар гүйцэтгэх үйл ажиллагааг гишүүдэд
танилцуулах үүрэгтэй. Энэ танилцуулгаас багийн амжилт шалтгаалах тул анхааралтай
хандах ѐстой. Урамшуулагч: нь багийн гишүүдийн ажлыг дэмжих үг хэлэх ба оновчтой
асуулт асуусан ба зөв хариулт өгсөн сурагчдыг магтан урамшуулах үүрэгтэй. Багийн
ажилд багийн бүх гишүүдийн оролцоог бий болгоход анххаарч зарим сурагчдаас санаа
бодлыг нь лавлаж асуудаг байна.
Хянагч: нь багийн гишүүд даалгавраа бүрэн ойлгож, ажиллаж байгаа эсэхийг хянаж
чиглүүлнэ.
Илтгэгч: нь багийн ажлыг бусад сурагчдад танилцуулах үүрэгтэй.
Цаг хянагч: нь дасгалыг гүйцэтгэх хугацааг хянах ба багийн үйл ажиллагаа цагтаа
дуусахыг хариуцна.
Алхам 2: Дээрх үүргүүдийг дэс дараатайгаар танилцуулах ба үүргийг тайлбарлаад хэрхэн
гүйцэтгэхийг үзүүлнэ.
Алхам 3: Сурагчдаас тухайн үүргийн талаар саналыг асуух ба ямар нэг өөрчлөлт оруулах
шаардлагатай эсэхийг ярилцаж тодруулна.
Алхам 4: Сурагчдад үүргүүдийг танилцуулсны дараа бөгш сурагчдаас 1-4 (5) хүртэл
тоолохыг хүсэх ба багийн гишүүдийн үүргийг дугаарын дагуу онооно.
Алхам 5: Багийн гишүүдийн идэвхтэй оролцоог хангахын тулд Илтгэгчийг дасгалыг
гүйцэтгэсний дараа сонгоно.
Тусгал: Багийн гишүүдийн үүргийг ямагт сольж байх ѐстой ба багийн сурагч бүр өөрийн
дугаартай байснаар багийн ажил эхлэхэд багш энэ удаа ямар дугаартай сурагч ямар үүрэг
гүйцэтгэхийг хэлж өгөх боломжтой болдог. Нилээд хэсэг хугацаанд багш сурагчдыг
ийнхүү багийн ажлын үүргийг гүйцэтгэхэд дасгаж суралцуулах хэрэгтэй байдаг. Сурагч
бүр дээрх үүргүүдийг сайн гүйцэтгэгч болсноор багийн ажлын үр дүн дээшилэх юм. Энэ
арга нь багийн үйл ажиллагаанд бүх гишүүдийн оролцоог бий болгох, зохион
байгууллалттай ажиллах чадварыг хөгжүүлэх, үүргээ ухамсарлан, хариуцлагатай хандах
зан төлөвийг эзэмшүүлэхэд бас нөлөөтэй билээ. Гэхдээ энэ үүргээр сурагчийн оролцоо
хязгаарлагдахгүй ба даалгавар, дасгалыг гүйцэтгэхэд багийн бүх гишүүд идэвхтэй
оролцогч- суралцагч байна гэдгийг сануулаарай.
                   17.Хамтран сурахуйн дүрэм
         Хамтран сурахуйн дүрэм нь багийн үйл ажиллагаанд оролцож буй сурагчдын
дагаж мөрдөх ѐс зүйн хэм хэмжээ юм.
Үндэслэл: Багийн ажлын үед мөрдөх ѐс зүйн хэм хэмжээ ба сурагч бүрийн хүлээх үүрэг,
хариуцлагыг ойлгуулж тодруулахад Хамтран сурахуйн гэрээ чиглэнэ.
Бүлгийн хэмжээ: Хамтран сурахуйн дүрмийг ангийн нийт сурагчдын дунд хэлэлцүүлэн
боловсруулж хүчин төгөлдөр болгосны дараа багийн үйл ажиллагаанд мөрдөж сурагч бүр
даган биелүүлнэ.
Дасгал: Алхам 1: Багш сурагчдыг өөрийн Үндсэн багаар суухыг хүснэ. Багийн гишүүд
хоорондоо ярилцаж багаараа хамгийн сайн гүйцэтгэсэн нэг ажлаа бодож олно. Энэ нь
багаар ажиллахад ихэд урамтай байж, даалгаврыг сайн гүйцэтгэхэд хүн бүрийн оролцоо
маш идэвхтэй сайн байсан гэсэн үг юм. Үүний дараа ийнхүү сайн ажиллахад юу, юу чухал
нөлөөтэй болох талаар баг бүр ярилцаж, бусдад энэ талаар өгөх звлөгөөнүүдийг жагсааж
бичнэ.
Алхам 2: Багш баг бүрийг нэг санаа нэрлэхийг хүсэх ба багш тэдгээрийг самбарт
тэмдэглэнэ. Дараа нь багш самбарт бичигдээгүй нэг санааг нэмж хэлэхийг багуудаас
дахин хүсэх ба шинэ санаануудыг самбарт нэмж бичнэ
Алхам 3: Бүх багууд саналаа хэлсний дараа багш самбарт бичсэн зүйлийг сурагчдад
уншиж өгөх ба эдгээр санаанаас үндэслэн Хамтран сурахуйн дүрэм боловсруулах ѐстойг
тайлбарлана. Хамтран сурахуйн дүрэм нь багийн ажлын үед сурагч бүрийн идэвхтэй
оролцоог бий болгоход чиглэсэн 4-5 заалттай байхад хангалттай юм. Самбарт бичигдсэн
санаануудыг бүгдээр хэлэлцэн ач холбогдол багатай санаануудыг хасах ба адил төстэй
санаануудыг нэгтгэж, үг хэллэгийг нь засаж сайжруулснаар 4-5 заалт бүхий Хамтран
сурахуйн дүрэм бэлэн болох юм.
Санамж: Хамтран сурахуйн дүрэмд дараах санаануудыг тусгахад анхаараарай:
     сурагч бүрийн оролцоог чухалчилна
     хэн ч давамгайлах байр суурьтай байх ѐсгүй
     багаар даалгавар гүйцэтгэх үед хэн ч өөр зүйл хийхгүй
     бусдыг үл хүндэтгэх байдал гаргахгүй ба сайн сонсогч байх
     бие биеийн үзэл бодлыг хүндэтгэнэ
Алхам 4: Хамтран сурахуйн дүрэмтэй байх нь чухал ба сурагчид даган биелүүлж
хэвшихэд сурагч бүрийн чармайлт, бас цаг хугацаа хэрэгтэй нь мэдээж билээ.
Багш самбарт ―М- хүснэгт‖ зурна. Хүснэгтийн эхний мөрөнд дүрмийн нэг заалтыг бичнэ.
Жишээ нь: Сайн сонсогч байх. Энэ нь юу гэсэн үг вэ?
Алхам 5: Бусдын яриаг анхааран сонсож буй хүний төрхийг тайлбарлан хэлэхийг
сурагчдаас хүснэ. Жишээ нь: Өгүүлэгч рүү харах, толгой дохих гэх мэт.
Алхам 6: Бусдын яриаг анхааралтай оснсогч байх талаар сурагчдын санал бодллыг
сонсоно. (Өгүүлэгч ганцаар ярих ба бусад нь ―Аан‖, ―Тийм шүү‖гэхчлэн хэлдэг)
Алхам 7: Өгүүлэгч байх талаар сурагчдын санал, бодлыг сонсоно. (Өгүүлэгч нь их чухал
үүрэгтэй. Өгүүлэгч өөртөө итгэлтэй байх хэрэгтэй гэх мэтчилэн ярилцана.).
Алхам 8: М-хүснэгт-ийн дагуу бүх заалтууд дээр ажиллааад хүснэгтүүдийг ангийн хананд
байрлуулна.
Алхам 9: Хамтран сурахуйн дүрмээ үргэлж санаж хэрэгжүүлж байхыг сурагчдаасаа
хүсээрэй. Сурагчдыг багаар ажиллах үед багш анги дундуур явж багуудын ажлыг ажиглах
явцдаа Хамтран сурахуйн дүрмийг хэрхэн даган биелүүлж байгааг анзаарах хэрэгтэй.
Жишээ нь: (анхааралтай сонсох, сурагчдын хоорондын яриа эелдэг, найртай байх, хэн
нэгнийг буруутгахгүй, эрс шүүмжлэхгүй, г м). Хамтран сурахуйн дүрмийг сурагчид
голдуу маш сэтгэл хангалуун хүлээж авч хэрэгжүүлэхийг эрмэлздэг тул багш тохиолдол
бүрийг анзаарч сайшааж байх хэрэгтэй бөгөөд нөгөө талаас багш өөрөө ч эдгээр дүрмийг
даган биелүүлж сурагчиддаа үлгэрлэж байх ѐстой.
Тусгал: Хамтран сурахуйн дүрмийг боловсруулах ба хэрэгжүүлэхэд тодорхой цаг
зарцуулах нь зүйтэй юм. Энэхүү дүрмээ хэрэгжүүлэх нь багийн үйл ажиллагааны үр
нөлөөг дээшлүүлэх, сурагчдын хоорондын харилцааг зохистой байлгах зэрэг ач
холбогдолтой байдаг билээ.
Санамж: Багаар ажиллахад сурагчдын оролцоо тэгш биш байх нь ямагт тулгарч байдаг
бэрхшээлтэй асуудал юм. Илүү нээлттэй, яриа сурагчид багийн ажлын үед давамгайлах нь
байдаг бол зарим сурагчид нь төрөлхийн дуугай зантай байдаг. Гэтэл ийм дуугай сурагчид
үнэтэй санал дэвшүүлэх боломжтой тул багийн ажилд бүх сурагчид хувь нэмрээ оруулж
байж илүү үр дүнд хүрнэ гэдгийг сурагчдад сайтар ойлгуулах ѐстой. Энэ ач холбогдлын
талаар байнга биш ч үе үе сурагчдад хэлж сануулж байх нь зүйтэй.
                 18.Үзгээ тавь-Үгээ хэл
      Хамтран сурахуйн стратеги нь багийн гишүүдэд дасгал гүйцэтгэх цагийг адил
хэмжээгээр оногдуулахад тусалдаг.
Үндэслэл: Хамтран сурахуйн бүлэгт аль нэг сурагч нь санаандгүйгээр давуу оролцох нь
тохиолддог ба бусад сурагчид идэвхгүй оролцох нь байдаг.
Үзгээ тавь - Үгээ хэл арга нь хамтран сурахуйн багийн гишүүдийн тэгш оролцоог
хангахад чиглэсэн ба багш сурагч бүрийн оруулсан хувь нэмрийг үнэлэх боломж олгоно.
Бүлгийн хэмжээ: Энэ аргыг 3-10 сурагчтай багаар ажиллахад илүү тохиромжтой юм.
Хугацаа: Энэ аргыг тусгайлан цаг гаргаж хэрэгжүүлэх албагүй ба хичээлийн явцад
хэрэглээд явах юм.
Дасгал: Алхам 1: 3-7 сурагчийн бүрэлдэхүүнтэй хамтран сурахуйн бүлгээр ажиллах үед
өөрийн хувь нэмрийг оруулсан сурагч үзгээ ширээний голд тавина.
Алхам 2: Үзгээ ширээний голд тавьсан сурагч багийн бүх сурагчид үзгээ тавьж дуустал
дахин үг хэлэхгүй байх зарчимтай юм. Багийн ажлын амжилт бол бүх гишүүдийн тэгш
оролцоо тул хэн нэг нь бусдын өмнөөс бүх ажлыг хийх ѐсгүй билээ. Нөгөө талаас хэн нэг
нөгөө хүний өмнөөс сурах үүрэг байхгүй тул сурагч бүр өөрөө хичээж шинэ мэдлэг,
мэдээллийг эзэмших ѐстой юм. Багш хичээлийн явцад энэ нөхцлийг бий болгож өгөх
үүрэгтэй.
Алхам 3: Хэрэв тухайн үед сурагчид хэлэх, нэмэх зүйл байхгүй бол тэр сурагч ―Өнжлөө‖
гэж хэлээд үзгээ ширээний голд тавина.
Алхам 4: Харин багш анги дундуур явангаа ширээнээс нэг үзгийг авч энэ үзэгний эзэн
ямар хувь нэмэр оруулсныг асуух боломжтой.
Санамж: Хэсэг бүлгээр ажиллаж ямар нэг сэдвээр хэлэлцүүлэг хийх үед сурагчдын
оролцоог бий болгох өөр нэг арга нь бөмбөг, үзэг, ном дамжуулах арга юм. Бөмбөг авсан
сурагч л саналаа хэлэх ба бусад нь түүнийг анхааралтай сонсох ѐстой.
                 19.Тойрч яв- Тодруулж ярилц
Хичээлийн Удиртгал хэсэгт санал бодлоо солилцох арга юм.
Үндэслэл: Энэ арга нь маш богино хугаацаанд аль болох олон хүнтэй өөрийн санаа,
бодлоо хуваалцах боломжийг сурагчдад олгодог. Түүнчлэн сурагчдыг маш идэвхжүүлдэг
ба хичээлийн сэдвээр сэдэл төрүүлэх үр дүнтэй арга юм.
Бүлгийн хэмжээ: 20- ба түүнээс дээш .
Хэрэглэгдэхүүн: Ангийн сурагчид чөлөөтэй явах зай талбай хэрэгтэй.
Дасгал: Алхам 1: Хичээлийн сэдвээр сурагчдыг эрэгцүүлэн бодохыг багш сурагчдаас
хүснэ.
Алхам 2: Үүний дараа сурагчдыг босч ангийн чөлөөтэй зай руу гарч хүүхдүүдийн
дундуур чөлөөтэй явахыг хүснэ
Алхам 3: Багш алгаа нэг удаа ташин ―Зогс‖ дохио өгнө.
Алхам 4: Багшийн өгсөн сэдвээр сурагч бүр өөрт хамгийн ойр байгаа хүүхэдтэй саналаа
солилцоно.
Алхам 5: Нэг минутын дараа багш алгаа хоѐр удаа таших ба сурагчид яриагаа зогсоож
анги дундуур явж эхэлнэ.
Алхам 6: Багш дахин алгаа нэг удаа таших ба сурагчид зогсож өөрт хамгийн ойр байгаа
сурагчтай санал солилцоно.
Алхам 7: Энэ байдлаар дахин нэг удаа ажиллаж болно.
Алхам 8: Ийнхүү гурван удаа яриа өрнүүлсний дараа багш сурагчдыг сууудалдаа эргэн
суухыг хүснэ.
Алхам 9: Багш 3-4 сурагчаас саналаа хуваалцахыг хүснэ. Сурагч хичээлийн сэдвээр өөрт
төрсөн санаа, асуулт зэргийг хуваалцах ба багш тэдгээрийг самбарт бичнэ.
Алхам 10: Үүний дараа эдгээр дэвшигдсэн асуулт, санаануудаас багш ангийн сурагчидтай
хамтран хамгийн чухал санаануудыг нь ялгах боломжтой ба эндээс хичээлийн дараагийн
үе шат руу шилжих юм.
                 20.“Хэсэг нь хэс / Нэг нь үлд ”
Ангийн сурагчдад тухайн сэдвээр санал, бодлоо хуваалцах боломж олгох дасгал юм.
Үндэслэл: “Хэсэг нь хэс /Нэг нь үлд арга нь олон хүүхэдтэй ангид сурагчид санал,
бодлоо богино хугацаанд хуваалцах боломж олгодог. Энэ арга нь хамтран сурахуйн арга
хэрэгсэл бөгөөд чухал ач холбогдолтой мэдээллийг бусдад өгөх ―Шинжээч‖-ийн үүргийг
сурагчдад ноогдуулж байгаагаараа ач холбогдолтой юм.
Бүлгийн хэмжээ: 4-5 сурагчтай бүлгээр гүйцэтгэхэд илүү үр дүнтэй боловч ангийн
сурагчдын тооноос хамааран хэдэн ч бүлэг үүсгэж болно.
Хэрэглэгдэхүүн: Бүлэг бүрд том хуудас цаас ба самбарын үзэг тарааж өгөх нь зүйтэй ба
сурагч бүр бусад бүлгээс сурсан зүйлээ тэмдэглэх үзэг, дэвтрээ бэлтгэнэ.
Хугацаа: Энэ аргад сурагчид суралцахад хугацаа шаардагдах боловч цаашид сурагчид өөр
бүлэг үүсгэхэд нэг их хугацаа зарцуулахгүй болдог.
Дасгалын явц: Алхам 1: Хамтран сурахуйг хэрэгжүүлэхийн тулд багш 4-5 сурагчийн
бүрэлдэхүүнтэй ―Үндсэн баг‖-ийг үүсгэдэг.
Алхам 2: Багш цагийн зүүний дагуу ангийг тойруулан ширээнүүдийг дугаарлана.
Сурагчид түүнчлэн 1-4 эсвэл 5 хүртэл тоолно.
Алхам 3: Багш сурагчдад асуудал эсвэл даалгаврыг өгнө.
Алхам 4: Сурагчид 10-15 минутад ажилласны дараа багш 1-р сурагчдыг дараагийн ширээ
рүү шижихийг хүснэ. ( Нэгдүгээр ширээнээс 2-р ширээ рүү, 2-р ширээнээс 3-р ширээ рүү
гэх мэтээр).
Алхам 5: Нэгдүгээр сурагчид байраа сольсны дараа хоѐр дугаартай сурагчдыг суудлаасаа
босож нэгдүгээр ширээний 2-р сурагч гуравдугаар ширээ рүү, 2-р ширээний хоѐрдугаар
хүүхэд дөрөвдүгээр ширээ рүү гэх мэтээр 2 алгасан шилжин сууна. Гурав дугаартай
сурагчид 3 ширээ алгасан сууна. 1-р ширээнээс дөрөвдүгээр ширээ рүү гэх мэт. Дөрөв ба
тав дугаартай сурагчид шилжин суухгүй байрандаа үлдэнэ.
Алхам 6: Ширээ сольж суусан ―Зочин‖ сурагчид ширээндээ үлдсэн үндсэн багийн
гишүүдээс асуултад ямар хариулт өгсөн талаар сурвалжлага авна. ―Зочин‖ сурагчид
асуулт ба хариултыг нямбайлан тэмдэглэж авах ба эргээд өөрийн үндсэн багийн гишүүдэд
тайлбарлаж өгөх үүрэгтэй. Ширээний үндсэн багийн сурагчид хариултаа аль болох
дэлгэрэнгүй сайн тайлбарлаж өгөх ѐстой.
Алхам 7: 5-7 минутын дараа ―зочин‖ сурагчид өөрийн ширээ рүү буцах ба багийн
гишүүдэд сурч мэдсэн зүйлээ сурагч бүр 3 минутын хугацаанд танилцуулна.
Тусгал: ―Хэсэг нь хэс/Нэг нь үлд‖ арга нь сурагчдад өөр ширээнд очиж өөр багтай
ажиллах боломж олгодог тул тэдэнд таалагддаг. Сурагчид сурвалжлага өгөх болон багийн
гишүүддээ бусдаас сурсан, мэдсэн зүйлээ тайлбарлаж өгөх дуртай байдаг. Дасгал хийх
дарааллыг сайтар ойлгуулах буюу дасгалыг хэд хэдэн удаа давтан хийвэл сурагчид байраа
богино хугацаанд солих чадвартай болдог. Сонирхуулж хэлэхэд Танзанид 80 шахам
сурагчтай ангийн сурагчид ердөө 10 секундийн хугацаанд амжиж суудлаа сольсон нь энэ
номын зохиогчдын гайхлыг төрүүлсэн билээ.
                 21.Санаагаа наймаалц
Энэ нь дэвшүүлсэн асуудлаар нотолгоо дэвшүүлэх замаар асуудлыг олон талаас авч үзэн
сурагчид санал, бодлоо солилцох хамтран сурахуйн дасгал юм.
Үндэслэл: Аливаа асуудлаар өөрийн байр сууриа илэрхийлж үндэслэл, нотолгоо
дэвшүүлэн хамгаалах чадвар нь ардчилсан нийгэмд маш чухал чадвар билээ. Нөгөө талаас
өөрийн үзэл бодлоос өөр байр суурь баримтлах чадвар нь асуудлыг олон талаас нь авч
үзэн зөв шийдвэрт хүрэх нөхцлийг бүрдүүлэх нэг чухал алхам юм. Энэ арга нь сургачдад
шүүмжлэлт сэтгэн бодохуйн чадварыг эзэмшүүлэхэд дөхөм болно.
Бүлгийн хэмжээ: 4 сурагчийн бүрэлдэхүүнтэй багаар ажиллахад илүү тохиромжтой ба
ангид хэдэн ч баг байх боломжтой юм.
Хэрэглэгдэхүүн: Сурагч бүр тэмдэглэл хөтлөх дэвтэр, үзэгтэй байна.
Хугацаа: Ойролцоогоор 20 минут.
Дасгалын явц: Алхам 1: Багш сурагчдыг дөрвөөр багуудад хуваах ба хэлэлцэх асуудлыг
өгнө. Асуудал нь ―Тийм‖, ―Үгүй‖ хариулт бүхий байхад анхаараарай.
Алхам 2: Сурагчид дэвшүүлсэн асуудлыг багаар хэлэлцэх ба асуудлын талаар нэгдсэн
ойлголттой болж энэ асуудал яагаад чухал талаар санаагаа дэвшүүүлнэ.
Алхам 3: Үүний дараа багш багийн сурагчдыг 1, 2, 3, 4 гэж дэс дарааллаар тоолохыг
хүснэ. 1 ба 2 –р сурагчид асуудлыг зөвшөөрөх буюу ―Тийм‖ гэсэн байр сууриас хамгаалж
нотолгоо дэвшүүлнэ. 3 ба 4 дугаартай сурагчид асуудлыг эс зөвшөөрөх буюу ―Үгүй‖ байр
сууриас нотолгоо дэвшүүлэн хамгаална гэдгийг тайлбарлан хэлнэ.
Сургалтын аргууд
Сургалтын аргууд
Сургалтын аргууд
Сургалтын аргууд
Сургалтын аргууд
Сургалтын аргууд
Сургалтын аргууд
Сургалтын аргууд
Сургалтын аргууд
Сургалтын аргууд
Сургалтын аргууд
Сургалтын аргууд
Сургалтын аргууд
Сургалтын аргууд
Сургалтын аргууд
Сургалтын аргууд
Сургалтын аргууд
Сургалтын аргууд
Сургалтын аргууд
Сургалтын аргууд

More Related Content

What's hot

Mон хэл тэмдэглэл
Mон хэл тэмдэглэлMон хэл тэмдэглэл
Mон хэл тэмдэглэлBama740517
 
Idevhtei surgaltii arga
Idevhtei surgaltii argaIdevhtei surgaltii arga
Idevhtei surgaltii argaMiigaa Mj
 
сургалтын арга гэж юу вэ
сургалтын арга гэж юу вэсургалтын арга гэж юу вэ
сургалтын арга гэж юу вэChimeg Tsetseg
 
эвлүүлаийн арга
эвлүүлаийн аргаэвлүүлаийн арга
эвлүүлаийн аргаpani_97
 
хичээлийн дэг
хичээлийн дэгхичээлийн дэг
хичээлийн дэгbaterden
 
хичээлийн судалгаа гэж юу вэ
хичээлийн судалгаа гэж юу вэхичээлийн судалгаа гэж юу вэ
хичээлийн судалгаа гэж юу вэtungalag
 
илтгэл "БАГШ АЖЛЫН БАЙРАНДАА ТАСРАЛТГҮЙ ХӨГЖИХ НЬ" 2015
илтгэл "БАГШ АЖЛЫН БАЙРАНДАА ТАСРАЛТГҮЙ ХӨГЖИХ НЬ" 2015илтгэл "БАГШ АЖЛЫН БАЙРАНДАА ТАСРАЛТГҮЙ ХӨГЖИХ НЬ" 2015
илтгэл "БАГШ АЖЛЫН БАЙРАНДАА ТАСРАЛТГҮЙ ХӨГЖИХ НЬ" 2015mngntsetseg_bsndorj2014
 
монгол ардын оньсого
монгол ардын оньсогомонгол ардын оньсого
монгол ардын оньсогоhishgee79
 
илтгэл хэрхэн бичих вэ
илтгэл хэрхэн бичих вэилтгэл хэрхэн бичих вэ
илтгэл хэрхэн бичих вэanaranar
 
Сурган хүмүүжүүлэх ухаан -лекц№5
Сурган хүмүүжүүлэх ухаан -лекц№5Сурган хүмүүжүүлэх ухаан -лекц№5
Сурган хүмүүжүүлэх ухаан -лекц№5E-Gazarchin Online University
 
Багшийн эрх үүрэг
Багшийн эрх үүрэгБагшийн эрх үүрэг
Багшийн эрх үүрэгGuntulga
 
хүүхдийн темпераментийг хэв шинжийг тодорхойлох хялбаршуулсан сорил Sumiya
хүүхдийн темпераментийг хэв шинжийг тодорхойлох хялбаршуулсан сорил Sumiyaхүүхдийн темпераментийг хэв шинжийг тодорхойлох хялбаршуулсан сорил Sumiya
хүүхдийн темпераментийг хэв шинжийг тодорхойлох хялбаршуулсан сорил SumiyaBulgan Blg
 
мэндчилгээ
мэндчилгээмэндчилгээ
мэндчилгээMunkh Orgil
 
Хүүхдийн хүмүүжил, хөгжил төлөвшил багшийн үйл ажиллагааны үр дүн
Хүүхдийн хүмүүжил, хөгжил төлөвшил багшийн үйл ажиллагааны үр дүнХүүхдийн хүмүүжил, хөгжил төлөвшил багшийн үйл ажиллагааны үр дүн
Хүүхдийн хүмүүжил, хөгжил төлөвшил багшийн үйл ажиллагааны үр дүнSGS
 

What's hot (20)

Mон хэл тэмдэглэл
Mон хэл тэмдэглэлMон хэл тэмдэглэл
Mон хэл тэмдэглэл
 
Idevhtei surgaltii arga
Idevhtei surgaltii argaIdevhtei surgaltii arga
Idevhtei surgaltii arga
 
сургалтын арга гэж юу вэ
сургалтын арга гэж юу вэсургалтын арга гэж юу вэ
сургалтын арга гэж юу вэ
 
K hicheel
K hicheelK hicheel
K hicheel
 
эвлүүлаийн арга
эвлүүлаийн аргаэвлүүлаийн арга
эвлүүлаийн арга
 
101 arga
101 arga101 arga
101 arga
 
Kognitiv konstructivizmiin.onol
Kognitiv konstructivizmiin.onolKognitiv konstructivizmiin.onol
Kognitiv konstructivizmiin.onol
 
хичээлийн дэг
хичээлийн дэгхичээлийн дэг
хичээлийн дэг
 
хичээлийн судалгаа гэж юу вэ
хичээлийн судалгаа гэж юу вэхичээлийн судалгаа гэж юу вэ
хичээлийн судалгаа гэж юу вэ
 
илтгэл "БАГШ АЖЛЫН БАЙРАНДАА ТАСРАЛТГҮЙ ХӨГЖИХ НЬ" 2015
илтгэл "БАГШ АЖЛЫН БАЙРАНДАА ТАСРАЛТГҮЙ ХӨГЖИХ НЬ" 2015илтгэл "БАГШ АЖЛЫН БАЙРАНДАА ТАСРАЛТГҮЙ ХӨГЖИХ НЬ" 2015
илтгэл "БАГШ АЖЛЫН БАЙРАНДАА ТАСРАЛТГҮЙ ХӨГЖИХ НЬ" 2015
 
монгол ардын оньсого
монгол ардын оньсогомонгол ардын оньсого
монгол ардын оньсого
 
илтгэл хэрхэн бичих вэ
илтгэл хэрхэн бичих вэилтгэл хэрхэн бичих вэ
илтгэл хэрхэн бичих вэ
 
Daalgavar bolovsruulah arga zui
Daalgavar bolovsruulah arga zuiDaalgavar bolovsruulah arga zui
Daalgavar bolovsruulah arga zui
 
Сурган хүмүүжүүлэх ухаан -лекц№5
Сурган хүмүүжүүлэх ухаан -лекц№5Сурган хүмүүжүүлэх ухаан -лекц№5
Сурган хүмүүжүүлэх ухаан -лекц№5
 
Багшийн эрх үүрэг
Багшийн эрх үүрэгБагшийн эрх үүрэг
Багшийн эрх үүрэг
 
хэлэлцүүлэг
хэлэлцүүлэгхэлэлцүүлэг
хэлэлцүүлэг
 
ээлжит хичээлийн-төлөвлөлт-Tehnologi (1)
ээлжит хичээлийн-төлөвлөлт-Tehnologi (1)ээлжит хичээлийн-төлөвлөлт-Tehnologi (1)
ээлжит хичээлийн-төлөвлөлт-Tehnologi (1)
 
хүүхдийн темпераментийг хэв шинжийг тодорхойлох хялбаршуулсан сорил Sumiya
хүүхдийн темпераментийг хэв шинжийг тодорхойлох хялбаршуулсан сорил Sumiyaхүүхдийн темпераментийг хэв шинжийг тодорхойлох хялбаршуулсан сорил Sumiya
хүүхдийн темпераментийг хэв шинжийг тодорхойлох хялбаршуулсан сорил Sumiya
 
мэндчилгээ
мэндчилгээмэндчилгээ
мэндчилгээ
 
Хүүхдийн хүмүүжил, хөгжил төлөвшил багшийн үйл ажиллагааны үр дүн
Хүүхдийн хүмүүжил, хөгжил төлөвшил багшийн үйл ажиллагааны үр дүнХүүхдийн хүмүүжил, хөгжил төлөвшил багшийн үйл ажиллагааны үр дүн
Хүүхдийн хүмүүжил, хөгжил төлөвшил багшийн үйл ажиллагааны үр дүн
 

Viewers also liked

сургалтын идэвхитэй аргыг ашиглах тухай зөвлөмж
сургалтын идэвхитэй аргыг ашиглах тухай зөвлөмжсургалтын идэвхитэй аргыг ашиглах тухай зөвлөмж
сургалтын идэвхитэй аргыг ашиглах тухай зөвлөмжtungalag
 
Сургалтын технологи
Сургалтын технологиСургалтын технологи
Сургалтын технологиMuis-Orkhon
 
багш ажлын байрандаа тасралтгүй хөгжихөд хэлэлцүүлэг нөлөөлөх нь
багш ажлын байрандаа тасралтгүй хөгжихөд хэлэлцүүлэг нөлөөлөх ньбагш ажлын байрандаа тасралтгүй хөгжихөд хэлэлцүүлэг нөлөөлөх нь
багш ажлын байрандаа тасралтгүй хөгжихөд хэлэлцүүлэг нөлөөлөх ньАзжаргал Нинжбадгар
 
сайн хичээлийн туршлага дээр тулгуурлан багш ажлын байрандаа хөгжих нь
сайн хичээлийн туршлага дээр  тулгуурлан багш ажлын байрандаа хөгжих  ньсайн хичээлийн туршлага дээр  тулгуурлан багш ажлын байрандаа хөгжих  нь
сайн хичээлийн туршлага дээр тулгуурлан багш ажлын байрандаа хөгжих ньtumendemberel sandag
 
багшийн харилцаа, арга зүй сурагчийн сурах хүсэлд нөлөөлөх
багшийн харилцаа, арга зүй сурагчийн сурах хүсэлд нөлөөлөхбагшийн харилцаа, арга зүй сурагчийн сурах хүсэлд нөлөөлөх
багшийн харилцаа, арга зүй сурагчийн сурах хүсэлд нөлөөлөхEnkhbold1211
 
БЛҮМ ТАКСОНОМИ
БЛҮМ ТАКСОНОМИБЛҮМ ТАКСОНОМИ
БЛҮМ ТАКСОНОМИMiigaa Mj
 
өнцөг хэмжих
өнцөг хэмжихөнцөг хэмжих
өнцөг хэмжихpvsa_8990
 
үе тэнгийн сургалтын хөтөлбөр боловсруулах
үе тэнгийн сургалтын хөтөлбөр боловсруулахүе тэнгийн сургалтын хөтөлбөр боловсруулах
үе тэнгийн сургалтын хөтөлбөр боловсруулахGanzorigt Dorjderem
 
Лекцийн хичээлийг үр дүнтэй явуулах аргаас
Лекцийн хичээлийг үр дүнтэй явуулах аргаасЛекцийн хичээлийг үр дүнтэй явуулах аргаас
Лекцийн хичээлийг үр дүнтэй явуулах аргаасMuis-Orkhon
 
зайны сургалтын материал
зайны сургалтын материалзайны сургалтын материал
зайны сургалтын материалanaranar
 
ургамлын үржил
ургамлын үржилургамлын үржил
ургамлын үржилGulmanat Cagshan
 
Маягт, загвар батлах №138
Маягт, загвар батлах №138Маягт, загвар батлах №138
Маягт, загвар батлах №138GEC Mongolia
 
сургалт зохион байгуулах
сургалт зохион байгуулах сургалт зохион байгуулах
сургалт зохион байгуулах Haliun53
 
математикийн тест
математикийн тестматематикийн тест
математикийн тестmendee_miniih
 

Viewers also liked (20)

сургалтын идэвхитэй аргыг ашиглах тухай зөвлөмж
сургалтын идэвхитэй аргыг ашиглах тухай зөвлөмжсургалтын идэвхитэй аргыг ашиглах тухай зөвлөмж
сургалтын идэвхитэй аргыг ашиглах тухай зөвлөмж
 
Сургалтын технологи
Сургалтын технологиСургалтын технологи
Сургалтын технологи
 
багш ажлын байрандаа тасралтгүй хөгжихөд хэлэлцүүлэг нөлөөлөх нь
багш ажлын байрандаа тасралтгүй хөгжихөд хэлэлцүүлэг нөлөөлөх ньбагш ажлын байрандаа тасралтгүй хөгжихөд хэлэлцүүлэг нөлөөлөх нь
багш ажлын байрандаа тасралтгүй хөгжихөд хэлэлцүүлэг нөлөөлөх нь
 
Flower
FlowerFlower
Flower
 
сайн хичээлийн туршлага дээр тулгуурлан багш ажлын байрандаа хөгжих нь
сайн хичээлийн туршлага дээр  тулгуурлан багш ажлын байрандаа хөгжих  ньсайн хичээлийн туршлага дээр  тулгуурлан багш ажлын байрандаа хөгжих  нь
сайн хичээлийн туршлага дээр тулгуурлан багш ажлын байрандаа хөгжих нь
 
Сургалтын нэгэн арга
Сургалтын нэгэн аргаСургалтын нэгэн арга
Сургалтын нэгэн арга
 
хүн байгаль 4-р анги
хүн байгаль 4-р ангихүн байгаль 4-р анги
хүн байгаль 4-р анги
 
багшийн харилцаа, арга зүй сурагчийн сурах хүсэлд нөлөөлөх
багшийн харилцаа, арга зүй сурагчийн сурах хүсэлд нөлөөлөхбагшийн харилцаа, арга зүй сурагчийн сурах хүсэлд нөлөөлөх
багшийн харилцаа, арга зүй сурагчийн сурах хүсэлд нөлөөлөх
 
БЛҮМ ТАКСОНОМИ
БЛҮМ ТАКСОНОМИБЛҮМ ТАКСОНОМИ
БЛҮМ ТАКСОНОМИ
 
өнцөг хэмжих
өнцөг хэмжихөнцөг хэмжих
өнцөг хэмжих
 
2015 uyanga
2015 uyanga2015 uyanga
2015 uyanga
 
тойрог
тойрогтойрог
тойрог
 
үе тэнгийн сургалтын хөтөлбөр боловсруулах
үе тэнгийн сургалтын хөтөлбөр боловсруулахүе тэнгийн сургалтын хөтөлбөр боловсруулах
үе тэнгийн сургалтын хөтөлбөр боловсруулах
 
Лекцийн хичээлийг үр дүнтэй явуулах аргаас
Лекцийн хичээлийг үр дүнтэй явуулах аргаасЛекцийн хичээлийг үр дүнтэй явуулах аргаас
Лекцийн хичээлийг үр дүнтэй явуулах аргаас
 
зайны сургалтын материал
зайны сургалтын материалзайны сургалтын материал
зайны сургалтын материал
 
ургамлын үржил
ургамлын үржилургамлын үржил
ургамлын үржил
 
Маягт, загвар батлах №138
Маягт, загвар батлах №138Маягт, загвар батлах №138
Маягт, загвар батлах №138
 
сургалт зохион байгуулах
сургалт зохион байгуулах сургалт зохион байгуулах
сургалт зохион байгуулах
 
математикийн тест
математикийн тестматематикийн тест
математикийн тест
 
Mongol angli toloonii uge zeregtsuulel
Mongol angli toloonii uge zeregtsuulelMongol angli toloonii uge zeregtsuulel
Mongol angli toloonii uge zeregtsuulel
 

Similar to Сургалтын аргууд

New microsoft office word document
New microsoft office word documentNew microsoft office word document
New microsoft office word documentAitolkin Ansagan
 
суралцагчдыг идэвхжүүлэх нь
суралцагчдыг идэвхжүүлэх ньсуралцагчдыг идэвхжүүлэх нь
суралцагчдыг идэвхжүүлэх ньBayraa Bayraa
 
сурган хүмүүжүүлэх зөвлөгөө
сурган хүмүүжүүлэх зөвлөгөөсурган хүмүүжүүлэх зөвлөгөө
сурган хүмүүжүүлэх зөвлөгөөnyamgerel_44
 
сурган хүмүүжүүлэх зөвлөгөө
сурган хүмүүжүүлэх зөвлөгөөсурган хүмүүжүүлэх зөвлөгөө
сурган хүмүүжүүлэх зөвлөгөөnyamgerel_44
 
Fukuchi sensei's lesson study
Fukuchi sensei's lesson studyFukuchi sensei's lesson study
Fukuchi sensei's lesson studyoyunbileg08
 
Fukuchi sensei's lesson study
Fukuchi sensei's lesson studyFukuchi sensei's lesson study
Fukuchi sensei's lesson studyoyunbileg08
 
явцын үнэлгээг тусгаж оруулсан хичээлийн төлөвлөгөөний загварууд
явцын үнэлгээг тусгаж оруулсан хичээлийн төлөвлөгөөний загваруудявцын үнэлгээг тусгаж оруулсан хичээлийн төлөвлөгөөний загварууд
явцын үнэлгээг тусгаж оруулсан хичээлийн төлөвлөгөөний загваруудbat amaraa
 
Sur hum zov 1
Sur hum zov 1Sur hum zov 1
Sur hum zov 1Ariunaa53
 
Training files
Training filesTraining files
Training filesOyun_och85
 

Similar to Сургалтын аргууд (20)

New microsoft office word document
New microsoft office word documentNew microsoft office word document
New microsoft office word document
 
PDON101-Хичээл-11
PDON101-Хичээл-11PDON101-Хичээл-11
PDON101-Хичээл-11
 
PDON101-Хичээл-9
PDON101-Хичээл-9PDON101-Хичээл-9
PDON101-Хичээл-9
 
PDON101-Хичээл-10
 PDON101-Хичээл-10 PDON101-Хичээл-10
PDON101-Хичээл-10
 
суралцагчдыг идэвхжүүлэх нь
суралцагчдыг идэвхжүүлэх ньсуралцагчдыг идэвхжүүлэх нь
суралцагчдыг идэвхжүүлэх нь
 
PDON101-Хичээл-11 -2
PDON101-Хичээл-11 -2PDON101-Хичээл-11 -2
PDON101-Хичээл-11 -2
 
TTMON402-Хичээл-15-2
TTMON402-Хичээл-15-2TTMON402-Хичээл-15-2
TTMON402-Хичээл-15-2
 
TTMON402-Хичээл-15
TTMON402-Хичээл-15TTMON402-Хичээл-15
TTMON402-Хичээл-15
 
сурган хүмүүжүүлэх зөвлөгөө
сурган хүмүүжүүлэх зөвлөгөөсурган хүмүүжүүлэх зөвлөгөө
сурган хүмүүжүүлэх зөвлөгөө
 
сурган хүмүүжүүлэх зөвлөгөө
сурган хүмүүжүүлэх зөвлөгөөсурган хүмүүжүүлэх зөвлөгөө
сурган хүмүүжүүлэх зөвлөгөө
 
Khel Yaria khugjuulekh
Khel Yaria khugjuulekhKhel Yaria khugjuulekh
Khel Yaria khugjuulekh
 
Fukuchi sensei's lesson study
Fukuchi sensei's lesson studyFukuchi sensei's lesson study
Fukuchi sensei's lesson study
 
Fukuchi sensei's lesson study
Fukuchi sensei's lesson studyFukuchi sensei's lesson study
Fukuchi sensei's lesson study
 
Oko
OkoOko
Oko
 
Oko
OkoOko
Oko
 
явцын үнэлгээг тусгаж оруулсан хичээлийн төлөвлөгөөний загварууд
явцын үнэлгээг тусгаж оруулсан хичээлийн төлөвлөгөөний загваруудявцын үнэлгээг тусгаж оруулсан хичээлийн төлөвлөгөөний загварууд
явцын үнэлгээг тусгаж оруулсан хичээлийн төлөвлөгөөний загварууд
 
Sur hum zov 1
Sur hum zov 1Sur hum zov 1
Sur hum zov 1
 
Training files
Training filesTraining files
Training files
 
TTMON402-Хичээл-3
TTMON402-Хичээл-3TTMON402-Хичээл-3
TTMON402-Хичээл-3
 
Нэгж хичээлээр сурагчдыг хөгжүүлэх нь
Нэгж хичээлээр сурагчдыг хөгжүүлэх ньНэгж хичээлээр сурагчдыг хөгжүүлэх нь
Нэгж хичээлээр сурагчдыг хөгжүүлэх нь
 

Сургалтын аргууд

  • 1. Идэвхитэй сургалтын аргууд,түүнийг хичээлд хэрэглэх боломж 1.Бүтэцчилсэн Танилцуулга арга (Ausubel, 1973). Хичээлийн эхэнд сэдвийг ерөнхийд нь танилцуулах энэ арга нь сурагчдын анхаарлыг төвлөрүүлэх, тэдний сурах сонирхлыг бий болгох, гол асуулт, санааг дэвшүүлэх зорилготой байдаг билээ. Ингэснээр хичээлийн буюу сурахуйн зорилго бий болох юм. -Энэ аргаар хичээлийн сэдвийг ерөнхийд нь танилцуулж сурагчдын анхаарлыг төвлөрүүлэхэд чиглэсэн билээ. Үндэслэл: Хүүхэд өөрийн өмнөх мэдлэг дээр тулгуурлан шинэ мэдлэг, мэдээллийг эзэмшдэг гэсэн онол дээр суурилж байна. Хэрэв ихэнх сурагчдын тухайн сэдэвтэй холбоотой өмнөх мэдлэг дутагдалтай, хангалтгүй байх тохиолдолд багш тэдэнд энэхүү мэдээллийг өгч тэднийг шинэ мэдлэг эзэмшихэд нь бэлтгэх ѐстой. Бүтэцчилсэн Танилцуулга арга нь энэ холбоосыг бий болгоход багшид тусална. Энэ аргаар хичээлийн сэдвийг ерөнхийд нь танилцуулж сурагчдын анхаарлыг төвлөрүүлэхэд чиглэсэн билээ Дасгал: Алхам 1: Хичээлийг эргэн санаж, сурагчдад сонирхолтой ба танил байх санаанууд ба асуудлуудыг тодорхойлно уу? Ямар шинэ үг хэллэг ба зарчмыг сурагчид энэ хичээлээр ойлгож эзэмших талаар бодож жагсаан бичнэ үү? Алхам 2: Сурагчдын сонирхлыг өрнүүлэх зураг, хүснэгт диаграм, болон бусад холбогдох зүйлийг бэлтгэнэ үү? Алхам 3: Сэдвийн гол санааг тодруулсан тайлбар яриаг таван минутад багтаан өгнө үү? Алхам 4: Багш яриагаа аль болох сонирхолтой, сурагчдыг идэвхжүүлсэн хэлбэрээр хийх ѐстой. Үүний тулд асуулт асуух, саналаа хэлэх боломжийг сурагчдад олгож бай. Алхам 5: ―За одоо харцгаая‖ гэх мэтээр сурагчдад хүлээлт бий болгож бай. Тусгал:Бүтэцчилсэн танилцуулга аргыг аль болох товч, богино байлгахыг хичээгээрэй. Энэ нь хичээлд идэвхтэй оролцоход сурагчдад дөхөм болох мэдээллийг л өгөх зорилготой ба сэдвийг бүхлээр нь танилцуулна гэсэн үг биш юм. 2.Бидний мэдэж буй зүйл- Бидний мэдэхийг хүсч буй зүйл- Бидний шинээр мэдсэн зүйл: “Мб-Мх-Шм” арга.
  • 2. “Мб-Мх-Шм” аргыг үндсэн хичээлийг таницуулахад хэрэглэх боломжтой. Энэ аргыг хэрэглэснээр сурагчид: - хичээлийн сэдвээр юу мэдэж буйгаа тодруулах - танин мэдэхүйн асуулт дэвшүүлэх - асуултад хариулт олох идэвхтэй үйл ажиллагаанд оролцдог юм. Үндэслэл: Энэ танилцуулж буй сургалтын арга нь идэвхтэй сурахуй Нь оролцоогүй идэвхгүй сурахуйгаас илүү үр нөлөөтэй гэсэн зарчимд тулгуурлаж байна. Сурахуй илүү үр дүнтэй болох нөхцлүүд гэвэл: 1) өмнөх мэдлэгтэйгээ холбоос бий болгож чадсан үед, 2) асуудал дэвшүүлж идэвхтэй эрэл хийх буюу зорилготой байх, 3) шинээр эзэмшсэн мэдлэг, мэдээллээ тусгаж авах зэрэг болно. Дээрх арга нь эдгээр нөхцлүүдийг бий болгох юм. Дасгал: Алхам 1: Хичээлийн гарчгийг багш сурагчдад мэдэгдэх ба энэ сэдвээр мэдэж буй зүйлээ санахыг сурагчдаас хүснэ. Үүний тулд сурагч бүр цаасан дээр эсвэл дэвтэртээ өөрийн мэдэж буй зүйлийг жагсаан бичсэний дараа цуг сууж буй сурагчтай харилцан ярилцана. Алхам 2: Багш самбарт ―Мб-Мх-Шм‖ хүснэгтийг зурна. Алхам 3: Багш сурагчдаас мэдэж буй зүйлээ хэлэхийг хүсэх ба –―Бидний мэдэж буй зүйл‖- хүснэгтэд жагсаан бичнэ. Багш бичих явцдаа санаануудыг бүлэглэж болох юм. Алхам 4: Эхний хүснэгтийг бичиж дуусмагц сурагчдаас тухайн сэдвээр мэдэхийг хүсэж буй зүйлээ хэлэхийг хүснэ. -Бидний мэдэхийг хүсч буй зүйл? -хүснэгтэд сурагчдын асуултууд ба санаааг тэмдэглэх ба багш ч өөрийн асуулт, санааг нэмж болно. Алхам 5: Харин үүний даар сурагчдад сэдвийг тарааж өгч уншуулах эсвэл багш сэдвийг тайлбарлаж ярих гэх мэт хэлбэрээр хичээлийн гол үе шат үргэлжлэх юм. Сэдэвтэй танилцах үедээ дэвшүүлсэн асуултуудад хариулт олох болон шинэ мэдээлэлд анхаарлаа хандуулахыг сурагчдад сануулаарай. Алхам 6: Үүний дараа багш сурагчдын анхаарлыг – Мх – хүснэгт дэх асуултуудад хандуулах ба –Шм- хүснэгтэд сурагчдын олсон хариултуудыг бичнэ. Дараа нь бусад шинэ мэдээллийг нэмж бичнэ. Үнэлгээ: Энэ хичээлээр сурагчдын сурахуйг үнэлэх гурван арга байгаа юм.
  • 3. 1) Багш сурагчдын оролцоог ажиглах боломжтой ба багш хичээл хэр амжилттай болсон талаар хамгийн түрүүн мэдэж байх ѐстой. Сургалтын шинэ арга хэрэгжүүлэхэд багш, сурагчид хоѐулаа суралцах хэрэг гардаг гэдгийг багш нар санаж байх нь зүйтэй. Багш аргуудыг хэрэгжүүлэхэд сурагчдад ямар сэтгэгдэл төрсөн талаар асууж ярилцаж болох юм. ссссссссссссссссссссссссссссссссссссссссссссссссссссссссссссОйлгомжгүй зүйл байсан эсэх? Аль хэсэг илүү амар хялбар байсан ? Хамгийн үр дүнтэй санагдсан зүйл? гэх мэт 2) Сурагчид хичээлийн агуулгыг хэрхэн эзэмшсэн буюу текстийг хэрхэн ойлгосон байдалд үнэлгээ өгөх хэрэгтэй. Хичээлээс сурагчид өөр ямар шинэ мэдээлэл ба зарчмуудыг суралцсан талаар асууж байгаарай. Эшлэл бичүүлэх эсвэл богино тест бөглүүлэх аргаар сурагчдын ойлголтыг шалгах ба жишээлвэл дараахь асуултуудыг асуух боломжтой юм. - - 3) Багш сурагчдын сэтгэн бодохуйг үнэлэх ѐстой. Энэ хичээлээр бол дэвшүүлсэн асуудлаар байр сууриа илэрхийлэх болон үндэслэл дэвшүүлэх чадвар юм. Энд сурагчдын 5 минутад гүйцэтгэсэн бичвэрийг багш ашиглах юм. Шалгуурууд нь: - Сурагч өөрийн байр сууриа тодорхой илэрхийлсэн эсэх ? - Байр сууриа хоѐр болон түүнээс дээш үндэслэлээр дэмжсэн эсэх? - Сурагчийн баримталсан байр суурь ба дэвшүүлсэн үндэслэл, учир шалтгаан нь хоорондоо холбоотой эсэх? гэх мэт Тусгал: МБ-МХ-ШМ арга нь мэдээлэл бүхий сэдэв танилцуулах хичээлд хэрэглэхэд илүү тохиромжтой байдаг. Хичээлийн сэдвээр сурагчдын өмнөх мэдлэг хангалтгүй тохиолдолд дээрх аргыг сэдвийг танилцуулж сэдэл үүсгэх зорилгоор ашиглах боломжтой ба өмнө өгсөн хичээлд энэ зорилгоор ашигласан гэдгийг та бүхэн анзаарсан байх. Бидний мэдэж буй зүйл- Бидний мэдэхийг хүсч буй зүйл- Бидний шинээр мэдсэн зүйл: тухайн сэдвээр сурагчдын мэдэж байгаа зүйлийг сэргээн сануулахаас гадна танин мэдэхүйн асуулт дэвшүүлэх алхам билээ. 3:ХАМТЫН УНШЛАГА – ХАМТЫН ЯРИЛЦЛАГА арга. Хамтын уншлага ба ярилцлага нь (Vaughn and Estes, 1986; Steele and Meredith, 1997) хичээлийн сэдвийг хоѐр сурагч догол мөрөөр буюу хэсэг хэсгээр нь ээлжлэн уншиж нөгөө сурагчдаа гол утгыг нь ярьж өгөх арга билээ.
  • 4. Үндэслэл: Хамтран сурахуйн энэ арга нь сурагчид бие биеийн сурахуйд идэвхтэй хандахын зэрэгцээ хичээлийн сэдвийн гол агуулгыг ойлгоход нь дэмжлэг үзүүлэх явдал юм. Дасгал: Алхам 1: Ач холбогдол бүхий мэдээлэлтэй текст, бичвэрийг сонгоно. 3-аас дээшгүй өгүүлбэрээс бүтсэн догол мөр бүхий байвал сайн ба эсвэл багш өөрөө текстийг хэсгүүдэд хувааж тэмдэглэж болно. Алхам 2: Хэрэв сурагчид энэ аргыг хараахан эзэмшээгүй бол багш эхлээд тайлбарлаж үзүүлэх хэрэгтэй. Үүний тулд: a) Багш текстийн эхний хэсгийг чанга дуугаар сурагчдад уншиж өгсний дараа гол утгыг нь ярьж өгнө. Энэ бол дасгалын эхний хэсэг юм. Гол утгыг тайлбарлахдаа уншсан хэсгийнхээ чухал мэдээллийг нь дамжуулахад анхаарахын зэрэгцээ эх текстээс арай богино, цөөн үгээр илэрхийлэх ѐстой гэдгийг сурагчдад хэлж өгнө. b) Үүний дараа текстийн энэ хэсгийн талаар асуулт асуухыг сурагчдаас хүснэ. Багш сурагчдын асуултад хариулт өгнө. Энэ бол дасгалын хоѐр дахь хэсэг юм. Дараа нь сурагчид үүргээ солино. Алхам 3: Одоо сурагчдыг хоѐроор хамтран ажиллахыг урина. Нэг сурагч нь текстийн эхний хэсгийг нөгөө сурагчдаа уншиж өгөхийн зэрэгцээ гол утгыг нь ярьж өгнө. Энэ хэсгийг тодорхой хугацаанд гүйцэтгэх ба багш сурагчид дасгалыг хэрхэн гүйцэтгэж буйг хянахын тулд хэдэн сурагчдаар гол утгыг нь яриулна. Тайлбар дэмжлэг хэрэгтэй бол сурагчдад багш тусална. Одоо нөгөө сурагч асуулт асууж хариулт авна. 2-3 сурагчийг асуултаа хуваалцахыг хүсэх ба хэрэв асуулт оновчтой бус байвал багш нэмэлт тайлбар өгч тусална. Алхам 4: Ийнхүү дасгалыг бие даан гүйцэтгэх дадал, чадвартай болсны дараа сурагчид хосоор бие даан ажиллана. Текстийн догол мөр буюу хэсэг бүрийн дараа сурагчид үүргээ сольж байхыг сануулаарай. Тусгал: Хүнд сэдвийг уншиж ойлгоход нь энэ арга сурагчдад их дөхөм болдог талтай юм. 4:ҮНЭТ ЗҮЙЛИЙН ТЭНХЛЭГ арга Дэвшүүлсэн асуудлаар сурагчдын санал бодлыг өрнүүлэхэд Үнэт зүйлийн тэнхлэг аргыг ашигладаг. (тухайн асуудлаар олон байр суурь байх боломжтойн зэрэгцээ хичээлийн сэдэвтэй уялдаатай байх хэрэгтэйг багш анхаарах ѐстой).
  • 5. Үндэслэл: Аливаа асуудлаар хүмүүс өөр өөр байр суурьтай байх нь хэвийн зүйл гэдгийг багш сурагчдад ойлгуулах ѐстой ба санал бодлоо илэрхийлж хамгаалах боломжийг сурагчдад олгож байх нь зүйтэй. Үнэт зүйлийн тэнхлэг арга нь сурагчдын анхаарлыг чухал асуудалд хандуулж, энэ асуудлын талаар бодож үзсэний үндсэн дээр өөрийн байр сууриа тоймлож илэрхийлэх, өөрийн үзэл бодлыг тайлбарлах, бусдын үзэл бодлыг сонсоход чиглэнэ. Хугацаа: Үнэт зүйлийн тэнхлэг аргыг 15 минутад гүйцэтгэх боломжтой. Дасгал: Алхам 1: Багш нийт ангид хандан асуултыг дэвшүүлнэ. Гэхдээ уг асуултад ―Тийм‖, ―Үүй‖ гэсэн хариулт өгөх боломжтой байх нь зүйтэй. Жишээ нь.: ―Байгаль орчныг хамгаалах нь чухал уу? Эсвэл иргэдийн өнөөдрийн хэрэгцээг хангах нь чухал уу? ― Алхам 2: Эхлээд сурагч бүр асуудлыг өөртөө эрэгцүүлж хариултаа томъѐолно. Алхам 3: ―Байгаль орчныг хамгаалах нь чухал‖ гэж үзэж буй нэг сурагч ангийн нэг буланд очиж зогсоно. Харин ― Иргэдийн хэрэгцээг хангах нь илүү чухал‖ гэж үзэж буй нэг сурагч ангийн нөгөө буланд очиж зогсоно. Алхам 4: Үүний дараа нийт сурагчдыг өөрийн хариултын дагуу дээрх хоѐр сурагчийн аль нэгтэй нийлж зогсохыг хүснэ. Алхам 5: Ингээд 2 бүлэг дотроо тухайн асуудлаар өөрсдийн байр сууриа хуваалцаж ярилцлага өрнүүлнэ. Хэрэв санал зөрөлдөөнтэй байгаа нь илэрвэл нөгөө бүлэг рүү шилжинэ. Алхам 6: Бүлэг дотроо өөрсдийн байр суурийг томъѐолохын зэрэгцээ үзэл бодлоо хамгаалах үндэслэл дэвшүүлэн танилцуулахад бэлтгэнэ. Алхам 7: Багш бүлэг бүрээс нэг сурагчийг өөрсдийн байр сууриа танилцуулж товч тайлбарлахыг хүснэ. Үүний дараа өөрийн бодлоо өөрчилсөн сурагч бүлгээ сольж болох юм. Тусгал: Үнэт зүйлийн тэнхлэг аргын тухайд гэвэл сурагчдад өөрийн үзэл бодлоо илэрхийлэх болон бусадтай санал, бодлоо хуваалцах боломж олгож буй нь сурагчдын хувьд их сонирхол төрүүлдэг. Түүнчлэн байр сууриа илэрхийлж бүлэгт хуваагдах нь бас сурагчдад ач холбогдолтой санагддаг байна. 5.ТҮРГЭН БИЧВЭРарга Түргэн бичлэг нь сэдвийн дагуу богино хугацаанд өөрийн байр суурийг илэрхийлэн дүгнэж бичих дасгал юм.
  • 6. Үндэслэл: Түргэн бичлэг нь тухайн үед өөрийн үзэл бодлыг буулгах эссэ бичлэг юм. Хэлэлцүүлгийн үеэр ихэвчлэн маш олон санаа дэвшигддэг ба гэтэл зарим чухал санааг бичиж тэмдэглээгүйн улмаас мартагдах нь байдаг. Түргэн бичлэг аргыг хэрэгжүүлэхэд бичлэгийн хэлбэрт нэг их ач холбогдол өгддөггүй ба харин санаануудаа бүрэн буулгахад илүү анхаардаг. Хугацаа: Түргэн бичлэгийг 5-10 минутад гүйцэтгэдэг. Энэ дасгалыг хичээлийн эхлэл, дунд ба төгсгөл аль ч хэсэгт ажиллах боломжтой. Дасгал: Алхам 1: Тухайн асуудлаар сурагчид маш товч эссе бичих ба өгсөн хугацаанд бие даан бичих ѐстой гэдгийг багш тайлбарлаж хэлнэ. Алхам 2: Сэдэв ба хугацааг багш хэлнэ. Алхам 3: Сурагчид эссэ-гээ өөрсдөө хадгалах ба эсвэл багш авч хичээлд үнэлгээ өгөхдөө ашиглаж болно. 6.Юу гэж? Тэгээд юу гэж? Одоо юу гэж? Энэ арга нь зөгнөлт ба мэдээлэлт текстийн үзэл санааг хэрэгжүүлэх арга юм. Үндэслэл: Сурагчийн хичээлээр сурсан зүйл нь тэдний амьдралаас тасархай байдаг талаар багш нар гомдоллодог. ―Алив чухал санааны үр нь түүнээс үүдсэн үйл явц байх ѐстой‖ хэмээн эрдэмтэн Паоло Фрэйре үздэг. Юу гэж? Тэгээд юу гэж? Одоо яах гэж? арга нь хичээлээр олж авсан мэдлэг, мэдээлэл ба бодит амьдралын юмс, үзэгдлийн хоорондын холбоог сурагчдад харуулахад чиглэдэг. Энэ арга нь текстийн гол санааг ойлгох, түүний практик үр дагаврын талаар бодох, улмаар өөрийн хувьд хэрэгжүүлэх алхам хийх явдал юм. Хугацаа: Бэлтгэл хугацаа 15 минут байх боловч цаашдын үйл ажиллагаанаас хугацаа шалтгаална. Дасгал: Сурагчид текстийг урьдчилан уншиж танилцан гол утга санаааг нь ойлгосны дараа энэ дасгалыг гүйцэтгэнэ. Текстээс авсан мэдээлэлдээ үндэслэн одоо бид юу хийж болох талаар багш сурагчдаас асууна. Багш самбарт дараахь хүснэгтийг аль болох томоор зурна. Юу гэж? Тэгээд юу гэж ? Одоо юу гэж? Юу гэж? хүснэгт рүү зааж тухайн сэдвээс ойлгосон хамгийн чухал санаануудыг нэрлэхийг сурагчдаас хүснэ. Хэсэг хугацаанд богино хэлэлцүүлэг өрнүүлсний дараа ―Юу гэж?‖ хүснэгтэд гол санаануудыг жагсаан бичнэ.
  • 7. Тэгээд юу гэж? хүснэгт. Эдгээр санаанууд яагаад чухал болох талаар бодохыг сурагчдаас хүснэ. Яагаад чухал байна вэ? Хүмүүсийн амьдралд ямар өөрчлалт авчирч байна вэ? Энэ талаар богино хэлэлцүүлэг өрнүүлсний дараа “Тэгээд юу гэж?” хүснэгтэд гол санаануудыг тэмдэглэнэ. Одоо юу гэж? хүснэгт. Энэ удаа багш сурагчдаас эдгээр асуудлыг шийдвэрлэхэд бид юу хийж чадах талаар саналаа хэлэхийг сурагчдаас хүснэ. Багш –Бодол санааны өрнөлт‖ дасгалыг ашиглах боломжтой. Жишээлвэл, байгаль, орчны бохирдлыг бууруулах сэдэвтэй холбоотой бол авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүд: - Сурагчид хог, хаягдлаа ил задгай хаяхгүй байх тухай гэрээ батлан хэрэгжүүлэх - Хог хаягдлаа ил задгай хаяхгүй байхыг уриалсан зурагт хуудас бүтээж олон нийтийн газруудад хадах - Нэг амралтын өдрийг орчин тойрноо цэвэрлэх, тохижуулах өдөр болгох гэх мэт Тусгал: Хичээлийн сэдвээс санаа авч зохион байгуулж хэрэгжүүлэх боломжтой үйл ажиллагаануудын талаар багш сайтар бодож үзэх хэрэгтэй. Бие хүүхдийн хөгжил, төлөвшилд эерэг нөлөө үзүүлэх алхмууд байх нь чухал байдаг. Нөгөө талаас энэ нь анги, хамт олноор гүйцэтгэх жижиг төсөлт ажил болох нь ч байдаг. Юу гэж? Тэгээд юу гэж ? Одоо юу гэж? хүснэгтийг тодорхой хугаааны турш ангийн хананд байрлуулвал хичээлээр эзэмшсэн мэдлэг, мэдээлэл ба ба сурагчдын үйл ажиллагааны хоорондын уялдаа холбоог сурагчдад сануулсаар байх юм. 7.Бодол санааны өрнөлт Тухайн сэдвээр аль болох олон санааг дэвшүүлэх арга юм. Үндэслэл: Энэ арга нь тухайн асуудлаар аль болох олон, аль болох хоорондоо ялгаатай санал, бодлыг нийт сурагчдыг тэгш оролцуулан дэвшүүлэх явдал ба дэвшүүлж буй санаануудыг огт шүүмжлэхгүй байхад анхаарна. ―Бодол санааны өрнөлт‖ арга нь сурагчдын ―оюун санааг нээх‖-эд тусалдаг ба энгийн үед тэр бүр санаанд орохгүй зүйлийг ч энэ аргаар илрүүлэх нь байдаг. Санаа бүр чухал, зөв байх албагүй ч нэг санаанаас өөр шинэ санаа урган гарах нь байдаг гэдгийг мартаж болохгүй юм. Бодол санааны өрнөлт дасгалыг хичээлээр олонтоо хэрэглэх нь сурагчдын сэтгэлгээг задалж өгөх ач холбогдолтой. Бүлгийн хэмжээ: Бодол санааны өрнөлт дасгалыг анги нийтээр, баг хэсгээр, хосоор, сурагчид бие даан гэх мэт олон хэлбэрээр хийх боломжтой.
  • 8. Хэрэглэгдэхүүн: Бодол санааны өрнөлт явуулахад самбар, шохой, эсвэл үзэг, цаас байхад хангалттай. Хугацаа: Бодол санааны өрнөлтийг 10 минут буюу түүнээс бага хугацаанд явуулна. Дасгалын явц: Алхам 1: Бодол санааын өрнөлт хийх аргыг сурагчдад тайлбарлана. Алхам 2: Багш асуудал буюу сэдвийг маш тодорхой танилцуулна. Алхам 3: Асуудлыг шийдвэрлэх талаар бодох хугацааг сурагчдад өгнө. Алхам 4: Санаагаа хуваалцахыг сурагчдаас хүснэ. Бие биеийн дэвшүүлсэн санааг шүүмжлэхгүй гэдгийг сурагчдад сануулахын зэрэгцээ бусдын санаанд тулгуурлан санаа дэвшүүлэх боломжтой гэдгийг хэлээрэй. Жагсаан бичсэн санаануудыг уншиж өгч болно. Энэ үе шатанд санаануудыг дэлгэрүүлж тайлбарлах хэрэггүй. Алхам 5: Сурагчдын дэвшүүлж буй санаануудыг үргэлжлүүлэн самбарт жагсаан бичнэ. Алхам 6: Одоо сурагч бүр тусдаа дахин 1-2 шинэ санаа дэвшүүлж дэвтэртээ тэмдэглэхийг хүснэ. 8.Хамтран бодол санааны өрнөлт хийх Энэ нь Бодол санааны өрнөлт аргын нэг хувилбар юм. (De Bono, 1973), Эхлээд сурагч бүрийг тухайн дэвшүүлсэн асуудлаар өөрийн санаануудыг дэвтэртээ тэмдэглэхийг хүснэ. Үүний дараа хоѐр сурагч өөрсдийн санааг харилцан хуваалцах ба шинэ санааг жагсаалтад нэмсний дараа ангийн нийт сурагчдад танилцуулах ба багш самбарт тэмдэглэх боломжтой юм. Зөвлөмжүүд: Бодол санааны өрнөлт арга нь сурагчдын уян хатан, идэвхтэй сэтгэлгээг хөгжүүлэхэд маш дөхөм үзүүлдэг бөгөөд энэ сэтгэлгээг латерал сэтгэлгээ гэж нэрлэх нь байдаг. Эхний үед хийсвэр сэдэв авч дасгал хийж энэ аргыг сурагчдад эзэмшүүлдэг туршлага багш нарын дунд байдаг. Жишээ нь: багш сурагчдад саваа мод харуулаад үүнийг ямар, ямар зорилгоор ашиглаж болох вэ? хэмээн асууна. Үүнд: Цас, элс, шороон дээр юм бичих, зурах Таяг болгож тулах Хивс, дэвсгэр мэтийн зүйлийн шороог гүвэхэд Могойг үргээж зайлуулахын тулд өвс, бутыг цохих Ямар нэг юмны өндөр, урт, өргөнийг хэмжихэд Заагуур модны оронд хэрэглэх
  • 9. Ус гэх мэт шингэн зүйлийг хутгах Саваагаар байлдаж тоглох гэх мэт . 9.АСУУЛТЫН САМБАР Асуултын самбар гэдэг нь хэлэлцүүлгийн үед сурагчдаас дэвшүүлсэн асуултуудыг том хуудас цаасанд тэмдэглэж ангийн хананд байрлуулна гэсэн үг юм. Хэлэлцүүлгийн үед 1-2 сурагч том хуудас цаасанд эсвэл энгийн дэвтрийн хуудаснаа бүх сурагчдын дэвшүүлж буй сонирхолтой асуултуудыг жагсаан бичээд дараа нь ангийн хананд эсвэл ангийн булан гэх мэт самбарт байрлуулна. Эсвэл хэлэлцүүлгийн өмнө ангийн хананд том хуудас цаасыг хадаж, самбарын үзэг дэргэд нь тавьж бэлтгэнэ. Ингээд сурагч бүр дараахь үйл ажиллагаанд оролцох явцад өөрийн дэвшүүлсэн асуултаа уг хуудсанд бичнэ. Үүнд: - хэлэлцүүлэгт оролцох - текст унших, ярилцах - бичгийн даалгавар гүйцэтгэх - турших, дүгнэлт гаргах гэх мэт Үндэслэл. Сонирхолтой сэдэв унших, гайхал төрүүлэх үйл явдлууд, ном зохиол, зураг, харилцан яриа зэрэг нь хүний сониуч занг өдөөж улмаар сонин асуултууд урган гарч байдаг. Тэгэхээр ийм асуултууд нь сурахуй ба сургалтын голт зүрх нь байдаг юм. Асуултын самбар арга нь сурагчдын төрөлхийн сониуч байдлыг өдөөх гол зорилготойгоос гадна: • сурагчдын оролцоог маш идэвхжүүлэх ба нөгөө талаас багшийн үүрэг хариуцлагыг өндөржүүлдэг • асуултуудад багш хариулахаас гадна сурагчид хариулт өгөх бололцоотой ба ингэснээр сурагчид илүү бүтээлч бодитой үйл ажиллагаанд татагдан оролцох юм. Харин илүү сайн асуулт дэвшүүлсэн эсвэл зөв хариулт өгсөн сурагчдыг сайшаах боломж багшид олдоно. • үүний зэрэгцээ аман асуултыг бичгээр болгон хэлбэржүүлэх нь бас ашигтай бөгөөд зарим асуултыг бичгийн ажлын сэдэв болгон авах ч боломжтой байдаг. • сурагчдын сониуч зан, сонирхолд тулгуурласан хичээлийн төлөвлөгөөг зохиох суурь болж чадах юм. Дасгалын явц: Асуултын самбар-ыг хүүхдийн гар хүрэх, аль болох чөлөөтэй газар байрлуулна. Багш сурагчдын асуултуудад хариулах цаг зав, боломж муутай үед энэ аргыг
  • 10. хэрэгжүүлэхэд тустай. Нөгөө талаас багш бүхнийг мэдэгч байх албагүй тул сурагчдад хамтран ажиллах боломж олгох нь зүйтэй. Зав чөлөөтэй үедээ сурагчид асуулт ба нэрээ бичих ба ийнхүү сурагчдын асуултууд хуримтлагдсаар байх юм. 3-4 долоон хоногийн дараа багш эсвэл сайн дурын туслах сурагч асуултуудыг хувилж ангийн нийт сурагчдад тараах ба анги нийтээр асуудлуудтай танилцаж хамтран хариулах явцад сурагчид санаа бодлоо чөлөөтэй илэрхийлнэ. Санамж: Асуултуудыг ангилж болох ба үүний тулд хоѐр ангилал дэвшүүлнэ. Судалгааны асуултууд: Ийм асуултад хариулахын тулд энциклопеди, интернэт, ном, сэтгүүл унших шаардлагатай болдог. Жишээ нь: Нарны гадаргууны температур хэд вэ? Туршилт хийж хариулах асуултууд: Эдгээр асуултад хариулахын тулд сурагчид туршилт хийх, тооцоолох, хувиргаж үзэх гэх мэт үйлдлүүдийг гүйцэтгэдэг. Гэхдээ дунд сургуульд туршилтын асуултаас судалгааны асуултыг илүүд үздэг байдал ажиглагддаг. Туршилтын асуутын жишээ: Халуун ус ба хүйтэн ус хоѐрын аль нь хурдан уурших вэ? Асуултын самбарын асуултуудад сурагчдаар ийнхүү анализ хийлгэж, ангилуулж байх шаардлагатай ба энэ нь эргээд сурагчдын асуулт дэвшүүлэх чадварт сайнаар нөлөөлнө. Дараагийн арга нь сурагчдын асуулт дэвшүүлэх чадварыг хөгжүүлэхэд чиглэсэн юм. 10.АСУУЛТ ДЭВШҮҮЛЭХ НЬ Асуулт дэвшүүлэх аргыг (Pearce, 1999, 2003) хичээлийн жилийн эхэнд танилцах дасгал болгон ашиглах боломжтой юм. Дасгалын явц: Алхам 1: Сурагчдыг жижиг бүлгүүдэд хуваасны дараа бүлэг бүрд ―хачин зүйл‖-ийг тарааж өгнө. ―Хачин зүйл‖ нь элдэв дүрс, хэлбэртэй чулуу, модны үндэс, цахилгаан хэрэгслийн ойлгомжгүй хэсгүүд, ургамлын үр, юунд хэрлэгдэгийг нь хэлэхэд хэцүү багаж, хэрэгслүүд гэх мэт зүйлүүд байх юм. Алхам 2: Сонгож авсан ―хачин зүйл‖-дээ сурагчид багаар хэлэлцэн нэр өгнө. Алхам 3: ―Хачин зүйл‖-ээ зургаар дүрслэх эсвэл бичгээр тайлбар өгнө. Алхам 4: Дүрсийн доор нь хоѐр багана зур. Эхний багананд ―Хачин зүйл‖-ийн талаар аль болох олон асуултуудыг жагсаан бичнэ. Хоѐр дахь багананд асуултуудад хариулт олох эх сурвалжуудыг жагсаан бичнэ. Алхам 5: Багууд ажлаа гүйцэтгэсний дараа ангийн бусад сурагчдад ажлаа танилцуулна. Баг бүр өөрийн ―хачин зүйл‖ –ээ үзүүлж асуулт ба эх сурвалжуудыг дурьдана. Эх сурвалжууд гэвэл: ном, интернэт, багш, эцэг эх, гэр бүлийн гишүүд, мэргэжилтэн
  • 11. судлаачид гэх мэт билээ. Зарим сурагчид туршилт хийж асуултын хариултыг нь олох бололцоог нэмж дурьдах байх. Алхам 6: Одоо анги нийтээрээ ямар асуултын хариуг туршилт хийж олох боломжтой талаар ярилцаж сонгоно. Ямар туршилт хийх талаар тодруулан авч хэлэлцснээр сурагчдын сэтгэн бодохуй илүү идэвхтэй өрнөнө. Алхам 7: Бэлэн тоо, баримтаар хариулах асуултаас илүү эрэл хайгуул руу хөтөлсөн асуулт дэвшүүлэх, ийм асуултад хэрхэн хариулах арга замыг багш сурагчдад харуулахад анхаарах ѐстой. ―Тийм‖ эсвэл ― Үгүй‖ гэх хариулт шаардах асуултаас харьцуулалт, дүгнэлт, анализ хийхийг шаардсан асуулт руу аажмаар шилжих хэрэгтэй байдаг. Алхам 8: Туршилтаар хариултыг нь олох боломжтой асуултыг жишээлвэл, ― . . . . нь боломжтой юу?‖, ―. . . . . . . . . . . . . .вэл ямар үр дүн гарах вэ?‖ ―.. . . . . . ээс бид хэрхэн сэргийлэх вэ?‖ гэх мэтийн асуултууд сурагчдыг эрэгцүүлэн бодох үйлдэл рүү хөтөлдгөөрөө чухал ач холбогдолтой байдаг. Санамж: Багш сурагчдад ―амьд‖ уншлагыг үлгэрлэн харуулах нь их чухал байдаг. Жишээлэхэд, номын хэсгээс чанга дуугаар унших ба чухал санаан дээр зогсолт хийх, асуулт асуух, хэрэв боломжтой бол багш асуултаа Асуултын самбарт бичих зэрэг үйлдлийг сурагчдад багш өөрөө үлгэрлэн үзүүлэх юм. Нэгэн зохиолыг жишээлэн авахад: ― Нэгэн хүү хээрээс могой барьж гэртээ авчирдаг ба эцэг, эхээсээ ихэд гуйсны ачаар гэртээ байлгах зөвшөөрөл авдаг билээ. Гэтэл хүүгийн дүүд торонд байгаа могой маш ганцаардаж байгаа сэтгэгдэл төрмөгц могойтой тор руу өөрийн хайртай мэлхийгээ хийсэн байна. Гэвч хүүгийн хайртай мэлхий ор сураггүй алга болжээ. Багш энэ хэсгийг унших явцдаа ― Могой мэлхий иддэг юм бол уу? Хэрэв тийм бол могой мэлхийг яаж барьдаг юм бол? Мэлхий аль хэр хол үсэрдэг юм бол? ?‖ гэх мэтээр асуултуудыг сурагчдад дуулдахаар хэлнэ. Үүний зэрэгцээ асуултуудыг Асуултын самбарт бичнэ. Энэ загвараар цаашид текстийг сурагчид бие даан эсвэл хамтран унших ба асуултууд дэвшүүлэн Асуултын самбар-т тэмдэглэнэ. Ингэснээр сурагчид уншиж буй зүйлийн талаар эрэгцүүлэх боломж гарч байгаа юм. Асуултын самбар аргыг ямар ч хичээлд хэрэглэх боломжтой. Тавдугаар ангийн хичээлүүдээр Асуултын самбар аргыг хэрэгжүүлсэн жишээг доор үзүүлье. Математик: Нэг жилд хэдэн секунд байдаг вэ? Уран зохиорл: Хэрэв зохиолын энэ баатар …. . . бол яах байсан бэ?
  • 12. Нийгмийн ухаан: Александрын номын сан тэр үеийнхээ хүмүүст хэр чухал ач холбогдолтой байсан бэ? Урлаг: Уран зураг хүн төрөлхтөнд юу өгсөн бэ? Тусгал: Асуултын самбар аргыг Мб-Мх-Шм- аргатай хавсран хэрэглэхэд тохиромжтой байдаг ба сургалтын төлөвлөгөөг сэдэвчилж боловсруулах үед чухал ач холбогдолтой байдаг. Энэ аргын хамгиын энгийн хэрэглээнь гэвэлсурагчид уншсан сэдэв ,хичээлтэйгээ холбоотой асуултыг тус самбарт бичиж ангийн нөхөдтэйгээ хуваалцах вм. Ангийн сурагчид хамтран сурахуйн бүлгүүдэд хуваагдаж, бүлэг дотроо сурагч бүр өөрийн үүрэгтэй /ахлагч, мэдээлээл цуглуулагч, сургалтын хэрэглэгдэхүүн хариуцагч, тэмдэглэл хөтлөгч байх ба сурагчид үүргээ хэсэг хугацааны дараа сольж байх ѐстой.) Сурагчид бүлгээрээ шинэ хичээл, сэдвээ хамтран хэлэлцэж, чухал асуултуудаа Асуултын Самбарт бичиж байх боломжтой юм. Багш нар ч гэсэн хичээлийн сэдвээр асуулт нэмэх, сурагчдын асуултад тайлбар өгөх нь зүйтэй. Асуултын самбар нь тодорхой нэг сэдэвт зориулагдсан байх нь бий. Хичээлийн сэдвээр маш чухал асуудал дэвшигдсэн тохиолдолд, жишээ нь: ―Хөрсний элэгдэл‖ сэдвээр сурагчид судалгаа хийх, мэдээлэл хайх, хамтран сурахуйн бүлгээр ажиллах, хэлэлцүүлэг явуулах гэх мэт үйл ажиллагааны явцад дэвшигдсэн асуултуудыг дээрх самбартаа бичнэ. Асуултын самбарт бичсэн асуултууд нь сурагчдын сурахуйг идэвхжүүлдэг ба зарим тохиолдолд тухайн асуудлаар ажиллах шинэ бүлэг үүсэх нь байдаг. Ахлах ангийн сурагчдын хувьд бол тухайн сэдвээр хүйсийн тэгш байдал, цөөнхийн хэрэгцээ ба оролцоо, ДОХ-ын халдвар, амьдрах ухаан, байгаль орчныг хамгаалах асуудлууд, даяарчлал, хүний ба хүүхдийн эрх, гэх мэт нийгэм, эдийн засгийн чухал асуудлуудад анхаарлаа хандуулах, улмаар сурах бичгээс бусад эх сурвалжуудаас мэдээлэл эзэмших чадвараа хөгжүүлэх ач холбогдолтой байдаг. Асуултын самбарт асуулт дэвшүүлж бичих нь сурагчдад нөгөө талаас асуудал дэвшүүлэх чадварыг бий болгоно. Нээлттэй асуулт нь шүүмжлэлт сэтгэлгээ ба идэвхтэй сургалтын үндэс болдог ба энэ утгаараа хаалттай асуултаас илүү ач холбогдолтой байдаг юм. Жишээ нь: ―ДОХ-ын халдвар нэмэгдэхэд нөлөөлж буй орон нутгийн хүчин зүйлүүд юу вэ?‖ гэсэн асуулт нь ―ДОХ-ын тархалтын шалтгаан юу вэ?‖ гэсэн асуултаас
  • 13. илүү сурагчдын мэдлэгийг нэмэгдүүлэхэд сайнаар нөлөөлнө. Тийм/Үгүй асуулт ба нээлттэй асуултын харьцааг аль болох зөв байлгахад багш анхаарах ѐстой. Жишээ нь: ―ДОХ хүүхдэд аюултай юу? ― гэдэг асуулт нь ― ДОХ хүүхдүүдэд ямар аюул учруулж байна вэ?‖ гэдэг асуулттай холбоотой юм. Асуултын самбарт асуултуудаа бичихийн өмнө сурагчид хоорондоо асуултаа ярилцахыг дэмжээрэй. ―Шүүмжилдэг найз‖- хэрэгтэй гэдгийг сурагчдад зөвлөж байх ба нөхдийнхөө санал бодолд хүлээцтэй хандахын зэрэгцээ зөв, аядуу шүүмжлэл хэзээ ч чухал байдаг юм. 11.Чиглүүлэгтэй уншлага: Зохиол ба мэдээлэл бүхий текст уншиж, ойлгоход сурагчдад туслах энэ аргыг хичээлийн Мэдлэг бүтээх үе шатанд ашигладаг. Үндэслэл: Чиглүүлэгтэй уншлага арга нь сурагчдад текстийн гол санааг ойлгох, утгыг ангийн сурагчидтай ярилцах боломж олгодог давуу талтай. Бүлгийн хэмжээ: Энэ аргыг 8-25 сурагчтай ангид хэрэглэхэд илүү зохимжтой байдаг ба 25-аас олон сурагчтай үед сурагчдын оролцоо буурах талтай байдаг. Хугацаа: Энэ дасгалыг гол төлөв 30-40 минутад гүйцэтгэдэг. (хичээлийн удиртгал хэсэг: 5-10 минут; мэдлэг бүтээх үе шат: 15-20 минут; шинэ хичээлийн тусгал: 5-10 минут). Их мэдээллийг агуулсан текст дээр ажиллах үед хэд, хэдэн хичээлээр хуваан ажиллах боломжтой ба жишээ нь: эхний хичээл Удиртгал хэсэг байх, Мэдлэг бүтээх үе шат нь хоѐр ба гурав дахь өдрийн хичээл болон Тусгал хэсгийг дөрөв дэх өдрийн хичээлээр гүйцэтгэх арга зам юм. Дасгалын явц: Алхам 1: Удиртгал хэсгийн үед ба сурагчдын сонирхлыг төрүүлж, идэвхжүүлэх нэгээс хоѐр аргыг хэрэглэх боломжтой ба тухайн сэдвээр сурагчдын мэдлэг, мэдээллийг сэргээх, сэдвийн гол гогцоо үгүүдийг танилцуулах зэрэг болно. Энэ нь Утгын зураг болон гогцоо үгээс текстийн утгыг тааварлах дасгал юм. Алхам 2: Чиглүүлэгтэй уншлага дасгалыг хичээлд хэрэглэхийн өмнө багш урьдчилан текстийг гол утга, санааны дагуу хэсгүүдэд хуваасан байх ѐстой. Хэсэг бүрд гол санааг нь ойлгуулахад дөхөм үзүүлэх асуултыг бэлтгэнэ. 1. Текстийг сурагчид зогсолттой уншина. 2. Асуулт бүхий уншлага (АБУ) арга: Сурагчид текстийг чимээгүй унших ба багшийн асуултад хариулт өгнө.
  • 14. 3. Сурагчид хариултаа текстийн тохирох хэсгийг уншиж баталгаажуулна. Алхам 3: Сурагчид ойлголтоо баталгаажуулж, улмаар шинэ мэдлэг, мэдээллээ хэрэглэх бололцоо олгох дасгалыг багш сурагчдаар ажиллуулж хэвших нь зүйтэй. Ихэнх хичээлд энэ нь гэрийн даалгавар байдаг. 1. Дүрүүдийн талаар санаа бодлоо хуваалцахын тулд Бод- хамтар- хуваалц дасгалыг и ажиллана. 2. Зан чанарын зураглал дасгалыг шинэ мэдлэг, мэдээллийг хуваалцахад хэрэглэх боломжтой. 3. Зан төлөвийн хүснэгтийн дагуу гол дүрүүдийн талаар таамаглал дэвшүүлэх. Тусгал: Текстийг зогсолтгүй үргэлжлүүлэн уншихын оронд тодорхой асуултанд хариулт олох зорилготой унших нь сурагчдын ойлголтыг нэмэгдүүлэхэд ач холбогдолтой болохыг багш нар анзаарсан нь мэдээж билээ. Сурагчид асуултын хариуг олохдоо ямагт баяртай байдаг ба олон янзын хариулт, санаа бодлыг сонсох нь тэдний хувьд ямагт сонирхолтой байдаг. 12.Чиглүүлэгтэй уншлага – Сэтгэн бодохуйн дасгал Чиглүүлэгтэй уншлага – Сэтгэн бодохуйн дасгал (Stauffer, 1970) нь зохиол уншиж ойлгоход сурагчдад их тус болдог арга юм. Энэ арга нь мэдээж Чиглүүлэгтэй уншлага - аргатай төстэй боловч асуултууд нь илүү чөлөөтэй ба текстийг бүрэн ойлгохыг чухалчилдаггүйгээрээ нилээд ялгаатай юм. Сурагчид Чиглүүлэгтэй уншлага аргыг сайн эзэмшсэний дараа энэ аргыг хэрэгжүүлэхэд хялбар болдог ба сурагчдад бие даан таамаглал дэвшүүлэх боломж олгодог билээ. Бүлгийн хэмжээ: Дөрвөөс дөч хүртэл сурагчид. Хэрэглэгдэхүүн: Текстийг сурагчдын тоогоор олшруулах ба тэмдэглэл хийх цаас ба үзгээ сурагчид бэлтгэсэн байна. Хугацаа: Дасгалыг 15-30 минутад гүйцэтгэнэ. Дасгалын явц: Алхам 1: Текстийг дөрвөөс таван хэсэгт хувааж тэмдэглэнэ. Зогсолт хийх хэсэг нь текстийн гол утга санааг илэрхийлэх хэсгүүдтэй давхцах ѐстой гэдгийг санаарай. Алхам 2: Самбарт эсвэл самбарын цаасан дээр доор өгсөн хүснэгтийг зурж бэлтгэнэ. Сурагчдад текстийг зогсолттойгоор хэсэгчлэн уншина гэдгийг тайлбарлаж хэлнэ. Текстийн дараагийн хэсгийг уншихгүй байхыг тэдэнд анхааруулаарай. Текстийн хэсэг
  • 15. бүрийн дараа цааш ямар үйл явдал өрнөх талаар сурагч бүр өөртөө таамаглал дэвшүүлсний дараа дараагийн хэсгийг унших ѐстой юм. Алхам 3: Сурагчид зохиолын нэрийг буюу сэдвийн гарчиг, зохиогчийн нэрийг уншина. Номын хавтасны зургийг үзэх ба номын нэрийг уншина. Үүний дараа энэ зохиолд юуны тухай өгүүлэх саналыг нь багш сурагчдаас асууна. Сурагчдын санааг ―Юуны тухай өгүүлэх вэ?‖ хүснэгтэд багш тэмдэглэнэ. Сурагчдаас яагаад ингэж бодож байгаа талаар нь лавлаж хариултуудыг ―Яагаад?‖ хүснэгтэд бичнэ. Алхам 4: Одоо сурагчдаас текстийн эхний хэсгийг уншихыг хүснэ. Зогсолт хийх хэсэгт хүрмэгцээ өөрсдийн дэвшүүлсэн таамаглалыг зохиолын хэсэгтэй харьцуулна. ―Зохиолд өгүүлсэн зүйл?‖ хүснэгтэд сурагчдын хариултыг багш тэмдэглэнэ. Алхам 5: Багш сурагчдын дэвшүүлсэн таамаглалыг уншиж өгөх ба аль нь зохиолын үйл явдалтай тохирсон болохыг ярилцана. Түүнчлэн сурагчдаас таамаглалыг зөв болохыг харуулсан зохиолын хэсгийг уншиж өгөхийг хүснэ. Алхам 6: Одоо зохиолын дараагийн хэсэгт юуны тухай өгүүлэх талаар сурагчид таамаглал дэвшүүлж ―Юуны тухай өгүүлэх вэ?‖ хүснэгтэд бичнэ. Харин ―Яагаад ‖ хүснэгтэд сурагчдын нэрлэж буй шалтгаануудыг тэмдэглэнэ. Сурагчид текстийн дараагийн хэсгүүдийг чимээгүй бие даан унших ба хэсэг бүрийн дараа өөрийн таамаглалаа зохиолын үйл явдалтай харьцуулж үзнэ. Энэ мэтээр зохиолыг сурагчид бие даан уншиж дуусгана. Алхам 7: Төгсгөлд нь ―Зохиолд өгүүлсэн зүйл?‖ хүснэгтэд сурагчдын хариултыг бичих ба хичээлийн эхэнд дэвшүүлсэн таамаглалуудыг зохиолд өгүүлсэн үйл явдалтай харьцуулж үзнэ. Чиглүүлэгтэй уншлага ба сэтгэн бодохуйн дасгал арга Юуны тухай Яагаад ? Зохиолд өгүүлсэн өгүүлэх бол? нь ? Зохиолын нэр, гарчгийг уншсаны дараа Эхний хэсгийг уншсаны дараа Хоѐрдугаар хэсгийг уншсаны
  • 16. дараа 13.Хэс/Царц /Хамтар (Kagan, 1994) арга нь тодорхой нэг сэдвээр бусад сурагчидтай хамтран ажиллаж маш тодорхой зөв хариултыг олох юм. Үндэслэл: Сурагчдыг анги дундуур чөлөөтэй явахыг зөвшөөрөх нь тэднийг сэргээж, сониуч занг нь өдөөж магадгүй юм. Хамтран ажиллах сурагчаа өөрсдөө сонгох нь тэдэнд харилцааны чадвар эзэмшүүлэхэд чиглэсэн ба асуудал шийдвэрлэхэд багаар хамтран ажиллах чадвартай болоход нь бас дөхөм үзүүлэх зорилготой билээ. Шаардагдах хугацаа: Хэс /Царц /Хамтар дасгалыг 2-3 минутад маш хурдан хийх ѐстой. Дасгалын явц: Алхам 1: Багш хичээлээс өмнө нэг буюу хэд хэдэн асуултыг дэвшүүлсэн байх ѐстой. Алхам 2: Дасгал гүйцэтгэх зааврыг урьдчилан олшруулж сурагч бүрд өгөх нь эмх замбараагүй байдлаас сэргийлдэг. Багшийг ―Хэс‖ гэж хэлмэгц сурагчид суудлаасаа босож анги дундуур явна. Багшийг ― Царц‖ гэж хэлэхэд сурагчид зогсох ба ―Хамтар‖ гэж хэлэхэд хамгийн ойр байгаа сурагчтай хамтарч баг болно. Алхам 3: ―Хэс‖ гэж хэлээд сурагчдад нэг минутын хугацаа өгөх ба ―Царц‖ гэмэгц сурагчид зогсон ―Хамтар- гэмэгц хоѐроор баг үүсгэнэ. Алхам 4: Одоо сурагчид хосоор хамтран сууж дасгалыг багшийн өгсөн хугацаанд гүйцэтгэнэ. 14.Текстийг кодолж унших нь Текстийг кодолж унших арга нь текстийн агуулгын хамгийн чухал мэдээллийн дагуу багш өөрийн урьдчилан дэвшүүлсэн асуултуудыг сурагчдад өгөх ба сурагчид текстийг уншихдаа тэрхүү мэдээлэл бүхий хэсэгт тэмдэг тавина. Үндэслэл: Тодорхой мэдээллүүдийг текстээс олох болон асуултад хариулт олох зорилго дэвшүүлэн унших нь сурагчдын унших сонирхлыг дэмжиж буй хөшүүрэг болдог. Текстийг тэмдэглэл хийн унших арга нь чухал мэдээллүүдийг илүү анхаарч ойлгоход дөхөм үзүүлдэг. Шаардагдах хугацаа: Текстийг кодолж унших арга нь эх текстийг шууд уншихаас ойролцоогоор 25% илүү цаг зарцуулдаг. Дасгалын явц: Алхам 1: Сурагчдаар уншуулах текстээс чухал 4-5 мэдээллийг урьдчилан багш баримжаалсан байх ѐстой ба мэдээлэл бүрийг тэмдэглэх онцлог тэмдэгийг бодож олсон байна.
  • 17. Алхам 2: Текстээс ямар ямар мэдээлэл хайхыг нь багш сурагчдад жишээгээр ч юмуу сайтар тайлбарлаж ойлгуулна. Мэдээллийн хэсэг бүрд ямар код хийхийг хэлж өгнө. Алхам 3: Сурагчид текстийг унших ба харандаагаар текстийн захад тохирох код буюу тэмдэглэгээг хийнэ. Алхам 4: (Заавал биш): Энэ хэсгийг заавал ажиллах шаардлагагүй ба харин түрүүлж дасгалыг гүйцэтгэсэн сурагчдаар хийлгэх боломжтой. Цааснаа эсвэл дэвтэртээ код тэмдэг бүрд нэг мөрөөр бодож хүснэгт үүсгэнэ. Хосоор ажиллан зохих тэмдгийн доор текстээс олсон мэдээллийг доош жагсаан бичнэ. 15.Зөр- Эвлэ буюу Эвлүүлгийн арга Зөр- Эвлэ буюу Эвлүүлгийн арга (Slavin, 1994) нь сурагчид бие биедээ туслах боломж олгодог. Эл аргыг текст унших, илтгэл сонсох, багаар судалгаа хийх зэрэг үйл ажиллагааны үед хэрэглэнэ. Хамтран сурахуйн аргуудын нэг болох Зөр- Эвлэ буюу эвлүүлгийн арга нь хоѐр өөр багаар ажиллах боломжийг олгодог онцлогтой. Эхний багийг бид Үндсэн баг гэж нэрлсэн ба хоѐр дахь ажлын хэсгийг бид Шинжээчдийн баг хэмээн нэрийдэж байна. Хичээлд бэлтгэх явцдаа даалгаврын хуудсыг багш бэлтгэх ѐстой юм. Үндэслэл: Зөрж- Эвлэх буюу Эвлүүлгийн арга хичээлийн сэдвийг бүрэн ойлгож эзэмшихэд сурагчдад ихэд дөхөм болдог. Сурагчид эхлээд тексттэй танилцах ба өөрийн дугаарын дагуу тухайн асуудлаар ―Шинжээч‖ болох ѐстой юм. Сурагч бүр хичээлд идэвхтэй оролцохын зэрэгцээ ―багшлах‖ боломж олдож байгаа юм. Үндсэн баг: нь 4 хүртэл сурагчтай байх нь тохиромжтой. Үндсэн багаар 2-3 долоо хоногийг турш хамтран ажилласан байх ѐстой ба тус багт эрэгтэй, эмэгтэй болон сурлагаар ялгаатай түвшний сурагчдыг аль болох зохистой харьцаатай оруулах нь зүйтэй. Багаар ажиллах арга барилд сурагчдыг уйгагүй сургах нь багшийн сургалтын үр нөлөөг дээшлүүлэх ач холбогдолтой болно. Шинжээчдийн баг нь 4-5 сурагчийн бүрэлдэхүүнтэй байх нь зохистой. Үндсэн багийн тоо нь ангийн сурагчдын тооноос хамаарах бол Шинжээчдийн багийг тухайн асуултын тоогоор үүсгэх тул Шинжээчдийн багт хэтэрхий олон сурагчид ажиллахад хүрвэл нэг асуудлаар хэд хэдэн Шинжээчдийн баг үүсгэн зохицууулах юм. Хугацаа: Зөрж- Эвлэх буюу Эвлүүлгийн арга нь хичээлийн 45 минутад багтах боловч үүнээс бага хугацаанд гүйцэтгэх боломж бас байдаг. Шинжээчдийн багаар 8 минут ажилласны дараа үндсэн багтаа эргэн ирсэн багийн гишүүн бүр 4 минутад сэдвээ ―заана‖
  • 18. гэвэл нийт 24 минут болж байна. Ангийн хичээлийн цагийг хэмнэхийн тулд урьдчилан текстийг гэрээр уншуулах нь зүйтэй. Эсвэл өмнөх хичээлэээр танилцуулвал Зөр- Эвлэ буюу Эвлүүлгийн аргыг хэрэгжүүлэхэд хугацаа нэмэгдэнэ. Хэрэглэгдэхүүн: Шинжээчдийн багт зориулсан асуултыг урьдчилан бэлтгэнэ. Асуултуудыг самбарт бичих ба сурагч бүрд текстийн хувийг өгнө. Зарим тохиолдолд сэдвийг багш амаар өгүүлэх, уншиж өгөх, болон бусад аргуудыг бүтээлчээр хэрэглэх арга замыг хайгаарай. Дасгалын явц: Алхам 1: Багш ―Шинжээчдийн‖ хуудсыг бэлтгэнэ. Багш унших сэдвийн гол агуулгыг товч танилцуулахын зэрэгцээ сурагчдын сурах үйл ажиллагааг чиглүүлж өгөх асуултуудыг самбарт бичнэ. Багш асуултыг Үндсэн багийн гишүүдийн тоогоор буюу 4-5 асуулт бэлтгэх ба асуулт бүр текстийн тодорхой хэсэг буюу агуулгатай уялдаатай байх ѐстой. Алхам 2: Багш сурагчдыг 4-5 гишүүн бүхий Үндсэн багуудад хуваана. Баг бүрийг эрэгтэй, эмэгтэй сурагчид болон сурлагын түвшнээр ялгаатай хүүхдүүдээр бүрдүүлэхийг эрмэлзэнэ. Үндсэн багаар ажиллаж сурагчид бие биедээ хичээлийн хэсгүүдийг ―заах‖ тул энэ баг ихэд ач холбогдолтой. Иймээс Үндсэн багийн гишүүд бие биедээ хүндэтгэлтэй хандах ѐстой юм. Үндсэн багийн сурагчид наад зах нь гурваас доошгүй долоо хоногийн турш хамтран ажилласан сурагчид байх нь зүйтэй. Баг, хэсгээр ажиллах бусад дасгалын үеэр эдгээр сурагчид хамтран ажилласан байна гэсэн үг юм. Алхам 3: Багш Үндсэн багийг бүрдүүлэх эхний үед багийн гишүүдэд бие биеийг илүү сайн мэдэх бололцоо олгохын тулд багуудаар нүүр хагарах эсвэл баг бүрдүүлэх дасгалыг ажиллуулна. Баг бүрдүүлэхэд сайнаар нөлөөлдөг аргуудын нэг нь ―багийн уриа‖ зохиох дасгал байдаг. Багуудад гурван минут өгөх ба хугацаа дуусмагц багууд ангийнхандаа ―Багийн уриа‖-гаа танилцуулах юм. (Энэ хичээлийн төгсгөлд өгсөн бие халаах дасгалуудыг харна уу) Алхам 4: Сурагчид хичээлийн сэдвийг уншина. Сэдвийг багш сурагчдын тоогоор олшруулсан байвал зохистой эс тэгвээс сэдвийг багш амаар өгүүлэн ярих юм. Алхам 5: Багш асуултыг танилцуулах ба сурагчдыг Шинжээчдийн багт урина. Үүний дараа багш асуултуудыг самбарт бичих эсвээс асуултын олшруулсан хувийг сурагч бүрд өгнө. Багш сурагчдаар 1-4 хүртэл тоолуулж Шинжээчдийн багийг үүсгэн ангийн аль боломжтой хэсэгт хуваарилан суулгана. 1-р сурагчид нэг баг, 2-р сурагчид нөгөө баг гэх
  • 19. мэтээр баг үүсгэнэ гэдгийг санаарай. Үүний дараа багш баг бүрийн хэлэлцүүлгийн Хөтлөгчийг сонгоно. Асуултыг дугаарын дагуу багуудад өгөх боломжтой авч солбих байдлаар өгөх арга ч байдаг. Алхам 6: Одоо ингээд Шинжээчдийн багууд тус тусын асуулт дээр ажиллаж ―хичээл заах‖-ад бэлтгэнэ. Шинжээчдийн багийн гишүүд асуултыг авч хэлэлцэн хэрхэн заах талаар ярилцах ба үүний тулд эхлээд багийн гишүүн бүр сэдвийг уншин тухайн асуултад хамааралтай хэсгийг олно. Багуудын ажиллах хугацааг багш сурагчдад хэлж өгнө. Шинжээчдийн багийн гишүүд тухайн мэдээллийг ямар аргаар Үндсэн багийн сурагчдад ойлгуулж ―заах‖ талаар ярилцаж тохирно. Үндсэн багтаа эргэж ирээд хамгийн гол нь асуултын хариултыг ярьж өгөх ѐсгүй ба харин үүний оронд өөрийн багийн гишүүдээр асуултын хариуг олуулах аргыг Шинжээчдийн баг бодож олох ѐстой гэдгийг сурагчдад сайтар ойлгуулаарай. Шинжээчдийн багуудын ажлын үеэр багш анги дундуур явж багуудад туслах ѐстой. Алхам 7: Асуултыг хэрхэн ―заах‖ –аа тогтсон Шинжээчид одоо өөрсдийн Үндсэн багтаа эргэж ирэх ба ээлжээр багийн ажлыг удирдан явуулна. Шинжээч бүр 4-5 минутын хугацаанд багийн гишүүдээр тухайн асуултыг хэлэлцүүлнэ. Шинжээчийн гол зорилго бол хичээлийн тухайн хэсгийг багийн гишүүдэд бүрэн гүйцэд ойлгуулах явдал ба үүний тулд асуулт асууж хариулт авах, тайлбарлуулах, дасгал ажиллуулах зэрэг аргуудыг хэрэглэнэ. Алхам 8: Үйл ажиллагааг үнэл. Дасгалын үеэр сургачдын оролцоо хэр байсан талаар сурагчдын саналыг сонсох ба хэрхэн сайжруулах талаар ярилц. ҮНЭЛГЭЭ: Хамтран сурахуйн уриа бол ‖Хамтын хариуцлага ба Хүн бүрийн оролцоо‖ юм. Энэхүү урианны гол утга нь амжилттай сайн сурахад сурагч бүр бие биеийн өмнө хариуцлага хүлээнэ гэсэн үг юм. Нөгөө талаас сурагч бүр өөрийн сурах үйл ажиллагаанд хариуцлагатай хандах ѐстой гэсэн үг билээ. Сургалтын төгсгөлд мэдээж сурагч бүр шалгалт өгч, мэдлэгээ тус бүрдээ үнэлүүлнэ гэдгийг ч мартаж болохгүй юм. Тэгэхээр багш багийн үйл ажиллагааг үнэлэхээс гадна сурагч бүрийн хөгжил, дэвшил оролцоог үнэлж байх ѐстой. ЗӨВЛӨМЖ: Багаар ажиллах үед сурагчдын анхаарлыг өөр зүйлд хандуулах, дараагийн үе шатад шилжүүлэх зэрэгт бэрхшээл тулгардаг тул багш тодорхой дохиог ангид хэрэглэж занших нь зүйтэй байдаг. Жишээ нь: Багш 2 гараа өргөж тас, тас дуугаргахад бүх сурагчид хийж буй зүйлээ зогсоож, багшид анхаарлаа хандуулах гэх мэт. Иймэрхүү дохио зангааг
  • 20. багш өөрөө зохиож сурагчидтайгаа хамтран хэрэгжүүлж хэвшвэл цаг хэмнэх ач холобгдолтой. 16.ХАМТРАН СУРАХУЙН БАГИЙН АЖИЛ ҮҮРГИЙН ХУВААРЬ Хамтран сурахуйн багийн гишүүдийн үүрэг тодорхой бол багийн үйл ажиллагаа илүү үр дүнтэй байдаг. Багийн гишүүд үүргээ тодорхой хугацааны дараа сольж байх нь сурагчдыг олон төрлийн үйл ажиллагаанд сургах ач холбогдолтой юм. Үндэслэл: Хамтран сурахуйн багийн гишүүдэд тодорхой үүрэг ноогдуулах нь багийн үйл ажиллагаанд сурагч бүрийн ухамсартай оролцоо зайлшгүй гэдгийг ойлгуулах арга хэрэгсэл болно. Сурагчид багаар ажиллах чадвар эзэмшихэд цаг хугацаанаас гадна хүүхдийн өөрийн хандлага, хүсэл эрмэлзэл маш чухал билээ. Багаар ажиллах нь хамтын ажиллагааны зарчмыг эзэмшүүлдгээрээ сурагчдын цаашдын амьдрал, ажилд эерэг нөлөө үзүүлнэ. Бүлгийн хэмжээ: Хамтран сурахуйн сургалтын багийн гишүүдийн үүргийг нийт сурагчдад тайлбарлах ба багийн үйл ажиллагааны үеэр дадлага хийх боломж гарах юм. Дасгалын явц: Алхам 1: Сурагчдад дараахь үүргүүдийг танилцуулна : Асуулт дэвшүүлэгч: Асуулт дэвшүүлэгч нь багаар гүйцэтгэх үйл ажиллагааг гишүүдэд танилцуулах үүрэгтэй. Энэ танилцуулгаас багийн амжилт шалтгаалах тул анхааралтай хандах ѐстой. Урамшуулагч: нь багийн гишүүдийн ажлыг дэмжих үг хэлэх ба оновчтой асуулт асуусан ба зөв хариулт өгсөн сурагчдыг магтан урамшуулах үүрэгтэй. Багийн ажилд багийн бүх гишүүдийн оролцоог бий болгоход анххаарч зарим сурагчдаас санаа бодлыг нь лавлаж асуудаг байна. Хянагч: нь багийн гишүүд даалгавраа бүрэн ойлгож, ажиллаж байгаа эсэхийг хянаж чиглүүлнэ. Илтгэгч: нь багийн ажлыг бусад сурагчдад танилцуулах үүрэгтэй. Цаг хянагч: нь дасгалыг гүйцэтгэх хугацааг хянах ба багийн үйл ажиллагаа цагтаа дуусахыг хариуцна. Алхам 2: Дээрх үүргүүдийг дэс дараатайгаар танилцуулах ба үүргийг тайлбарлаад хэрхэн гүйцэтгэхийг үзүүлнэ. Алхам 3: Сурагчдаас тухайн үүргийн талаар саналыг асуух ба ямар нэг өөрчлөлт оруулах шаардлагатай эсэхийг ярилцаж тодруулна.
  • 21. Алхам 4: Сурагчдад үүргүүдийг танилцуулсны дараа бөгш сурагчдаас 1-4 (5) хүртэл тоолохыг хүсэх ба багийн гишүүдийн үүргийг дугаарын дагуу онооно. Алхам 5: Багийн гишүүдийн идэвхтэй оролцоог хангахын тулд Илтгэгчийг дасгалыг гүйцэтгэсний дараа сонгоно. Тусгал: Багийн гишүүдийн үүргийг ямагт сольж байх ѐстой ба багийн сурагч бүр өөрийн дугаартай байснаар багийн ажил эхлэхэд багш энэ удаа ямар дугаартай сурагч ямар үүрэг гүйцэтгэхийг хэлж өгөх боломжтой болдог. Нилээд хэсэг хугацаанд багш сурагчдыг ийнхүү багийн ажлын үүргийг гүйцэтгэхэд дасгаж суралцуулах хэрэгтэй байдаг. Сурагч бүр дээрх үүргүүдийг сайн гүйцэтгэгч болсноор багийн ажлын үр дүн дээшилэх юм. Энэ арга нь багийн үйл ажиллагаанд бүх гишүүдийн оролцоог бий болгох, зохион байгууллалттай ажиллах чадварыг хөгжүүлэх, үүргээ ухамсарлан, хариуцлагатай хандах зан төлөвийг эзэмшүүлэхэд бас нөлөөтэй билээ. Гэхдээ энэ үүргээр сурагчийн оролцоо хязгаарлагдахгүй ба даалгавар, дасгалыг гүйцэтгэхэд багийн бүх гишүүд идэвхтэй оролцогч- суралцагч байна гэдгийг сануулаарай. 17.Хамтран сурахуйн дүрэм Хамтран сурахуйн дүрэм нь багийн үйл ажиллагаанд оролцож буй сурагчдын дагаж мөрдөх ѐс зүйн хэм хэмжээ юм. Үндэслэл: Багийн ажлын үед мөрдөх ѐс зүйн хэм хэмжээ ба сурагч бүрийн хүлээх үүрэг, хариуцлагыг ойлгуулж тодруулахад Хамтран сурахуйн гэрээ чиглэнэ. Бүлгийн хэмжээ: Хамтран сурахуйн дүрмийг ангийн нийт сурагчдын дунд хэлэлцүүлэн боловсруулж хүчин төгөлдөр болгосны дараа багийн үйл ажиллагаанд мөрдөж сурагч бүр даган биелүүлнэ. Дасгал: Алхам 1: Багш сурагчдыг өөрийн Үндсэн багаар суухыг хүснэ. Багийн гишүүд хоорондоо ярилцаж багаараа хамгийн сайн гүйцэтгэсэн нэг ажлаа бодож олно. Энэ нь багаар ажиллахад ихэд урамтай байж, даалгаврыг сайн гүйцэтгэхэд хүн бүрийн оролцоо маш идэвхтэй сайн байсан гэсэн үг юм. Үүний дараа ийнхүү сайн ажиллахад юу, юу чухал нөлөөтэй болох талаар баг бүр ярилцаж, бусдад энэ талаар өгөх звлөгөөнүүдийг жагсааж бичнэ. Алхам 2: Багш баг бүрийг нэг санаа нэрлэхийг хүсэх ба багш тэдгээрийг самбарт тэмдэглэнэ. Дараа нь багш самбарт бичигдээгүй нэг санааг нэмж хэлэхийг багуудаас дахин хүсэх ба шинэ санаануудыг самбарт нэмж бичнэ
  • 22. Алхам 3: Бүх багууд саналаа хэлсний дараа багш самбарт бичсэн зүйлийг сурагчдад уншиж өгөх ба эдгээр санаанаас үндэслэн Хамтран сурахуйн дүрэм боловсруулах ѐстойг тайлбарлана. Хамтран сурахуйн дүрэм нь багийн ажлын үед сурагч бүрийн идэвхтэй оролцоог бий болгоход чиглэсэн 4-5 заалттай байхад хангалттай юм. Самбарт бичигдсэн санаануудыг бүгдээр хэлэлцэн ач холбогдол багатай санаануудыг хасах ба адил төстэй санаануудыг нэгтгэж, үг хэллэгийг нь засаж сайжруулснаар 4-5 заалт бүхий Хамтран сурахуйн дүрэм бэлэн болох юм. Санамж: Хамтран сурахуйн дүрэмд дараах санаануудыг тусгахад анхаараарай: сурагч бүрийн оролцоог чухалчилна хэн ч давамгайлах байр суурьтай байх ѐсгүй багаар даалгавар гүйцэтгэх үед хэн ч өөр зүйл хийхгүй бусдыг үл хүндэтгэх байдал гаргахгүй ба сайн сонсогч байх бие биеийн үзэл бодлыг хүндэтгэнэ Алхам 4: Хамтран сурахуйн дүрэмтэй байх нь чухал ба сурагчид даган биелүүлж хэвшихэд сурагч бүрийн чармайлт, бас цаг хугацаа хэрэгтэй нь мэдээж билээ. Багш самбарт ―М- хүснэгт‖ зурна. Хүснэгтийн эхний мөрөнд дүрмийн нэг заалтыг бичнэ. Жишээ нь: Сайн сонсогч байх. Энэ нь юу гэсэн үг вэ? Алхам 5: Бусдын яриаг анхааран сонсож буй хүний төрхийг тайлбарлан хэлэхийг сурагчдаас хүснэ. Жишээ нь: Өгүүлэгч рүү харах, толгой дохих гэх мэт. Алхам 6: Бусдын яриаг анхааралтай оснсогч байх талаар сурагчдын санал бодллыг сонсоно. (Өгүүлэгч ганцаар ярих ба бусад нь ―Аан‖, ―Тийм шүү‖гэхчлэн хэлдэг) Алхам 7: Өгүүлэгч байх талаар сурагчдын санал, бодлыг сонсоно. (Өгүүлэгч нь их чухал үүрэгтэй. Өгүүлэгч өөртөө итгэлтэй байх хэрэгтэй гэх мэтчилэн ярилцана.). Алхам 8: М-хүснэгт-ийн дагуу бүх заалтууд дээр ажиллааад хүснэгтүүдийг ангийн хананд байрлуулна. Алхам 9: Хамтран сурахуйн дүрмээ үргэлж санаж хэрэгжүүлж байхыг сурагчдаасаа хүсээрэй. Сурагчдыг багаар ажиллах үед багш анги дундуур явж багуудын ажлыг ажиглах явцдаа Хамтран сурахуйн дүрмийг хэрхэн даган биелүүлж байгааг анзаарах хэрэгтэй. Жишээ нь: (анхааралтай сонсох, сурагчдын хоорондын яриа эелдэг, найртай байх, хэн нэгнийг буруутгахгүй, эрс шүүмжлэхгүй, г м). Хамтран сурахуйн дүрмийг сурагчид голдуу маш сэтгэл хангалуун хүлээж авч хэрэгжүүлэхийг эрмэлздэг тул багш тохиолдол
  • 23. бүрийг анзаарч сайшааж байх хэрэгтэй бөгөөд нөгөө талаас багш өөрөө ч эдгээр дүрмийг даган биелүүлж сурагчиддаа үлгэрлэж байх ѐстой. Тусгал: Хамтран сурахуйн дүрмийг боловсруулах ба хэрэгжүүлэхэд тодорхой цаг зарцуулах нь зүйтэй юм. Энэхүү дүрмээ хэрэгжүүлэх нь багийн үйл ажиллагааны үр нөлөөг дээшлүүлэх, сурагчдын хоорондын харилцааг зохистой байлгах зэрэг ач холбогдолтой байдаг билээ. Санамж: Багаар ажиллахад сурагчдын оролцоо тэгш биш байх нь ямагт тулгарч байдаг бэрхшээлтэй асуудал юм. Илүү нээлттэй, яриа сурагчид багийн ажлын үед давамгайлах нь байдаг бол зарим сурагчид нь төрөлхийн дуугай зантай байдаг. Гэтэл ийм дуугай сурагчид үнэтэй санал дэвшүүлэх боломжтой тул багийн ажилд бүх сурагчид хувь нэмрээ оруулж байж илүү үр дүнд хүрнэ гэдгийг сурагчдад сайтар ойлгуулах ѐстой. Энэ ач холбогдлын талаар байнга биш ч үе үе сурагчдад хэлж сануулж байх нь зүйтэй. 18.Үзгээ тавь-Үгээ хэл Хамтран сурахуйн стратеги нь багийн гишүүдэд дасгал гүйцэтгэх цагийг адил хэмжээгээр оногдуулахад тусалдаг. Үндэслэл: Хамтран сурахуйн бүлэгт аль нэг сурагч нь санаандгүйгээр давуу оролцох нь тохиолддог ба бусад сурагчид идэвхгүй оролцох нь байдаг. Үзгээ тавь - Үгээ хэл арга нь хамтран сурахуйн багийн гишүүдийн тэгш оролцоог хангахад чиглэсэн ба багш сурагч бүрийн оруулсан хувь нэмрийг үнэлэх боломж олгоно. Бүлгийн хэмжээ: Энэ аргыг 3-10 сурагчтай багаар ажиллахад илүү тохиромжтой юм. Хугацаа: Энэ аргыг тусгайлан цаг гаргаж хэрэгжүүлэх албагүй ба хичээлийн явцад хэрэглээд явах юм. Дасгал: Алхам 1: 3-7 сурагчийн бүрэлдэхүүнтэй хамтран сурахуйн бүлгээр ажиллах үед өөрийн хувь нэмрийг оруулсан сурагч үзгээ ширээний голд тавина. Алхам 2: Үзгээ ширээний голд тавьсан сурагч багийн бүх сурагчид үзгээ тавьж дуустал дахин үг хэлэхгүй байх зарчимтай юм. Багийн ажлын амжилт бол бүх гишүүдийн тэгш оролцоо тул хэн нэг нь бусдын өмнөөс бүх ажлыг хийх ѐсгүй билээ. Нөгөө талаас хэн нэг нөгөө хүний өмнөөс сурах үүрэг байхгүй тул сурагч бүр өөрөө хичээж шинэ мэдлэг, мэдээллийг эзэмших ѐстой юм. Багш хичээлийн явцад энэ нөхцлийг бий болгож өгөх үүрэгтэй.
  • 24. Алхам 3: Хэрэв тухайн үед сурагчид хэлэх, нэмэх зүйл байхгүй бол тэр сурагч ―Өнжлөө‖ гэж хэлээд үзгээ ширээний голд тавина. Алхам 4: Харин багш анги дундуур явангаа ширээнээс нэг үзгийг авч энэ үзэгний эзэн ямар хувь нэмэр оруулсныг асуух боломжтой. Санамж: Хэсэг бүлгээр ажиллаж ямар нэг сэдвээр хэлэлцүүлэг хийх үед сурагчдын оролцоог бий болгох өөр нэг арга нь бөмбөг, үзэг, ном дамжуулах арга юм. Бөмбөг авсан сурагч л саналаа хэлэх ба бусад нь түүнийг анхааралтай сонсох ѐстой. 19.Тойрч яв- Тодруулж ярилц Хичээлийн Удиртгал хэсэгт санал бодлоо солилцох арга юм. Үндэслэл: Энэ арга нь маш богино хугаацаанд аль болох олон хүнтэй өөрийн санаа, бодлоо хуваалцах боломжийг сурагчдад олгодог. Түүнчлэн сурагчдыг маш идэвхжүүлдэг ба хичээлийн сэдвээр сэдэл төрүүлэх үр дүнтэй арга юм. Бүлгийн хэмжээ: 20- ба түүнээс дээш . Хэрэглэгдэхүүн: Ангийн сурагчид чөлөөтэй явах зай талбай хэрэгтэй. Дасгал: Алхам 1: Хичээлийн сэдвээр сурагчдыг эрэгцүүлэн бодохыг багш сурагчдаас хүснэ. Алхам 2: Үүний дараа сурагчдыг босч ангийн чөлөөтэй зай руу гарч хүүхдүүдийн дундуур чөлөөтэй явахыг хүснэ Алхам 3: Багш алгаа нэг удаа ташин ―Зогс‖ дохио өгнө. Алхам 4: Багшийн өгсөн сэдвээр сурагч бүр өөрт хамгийн ойр байгаа хүүхэдтэй саналаа солилцоно. Алхам 5: Нэг минутын дараа багш алгаа хоѐр удаа таших ба сурагчид яриагаа зогсоож анги дундуур явж эхэлнэ. Алхам 6: Багш дахин алгаа нэг удаа таших ба сурагчид зогсож өөрт хамгийн ойр байгаа сурагчтай санал солилцоно. Алхам 7: Энэ байдлаар дахин нэг удаа ажиллаж болно. Алхам 8: Ийнхүү гурван удаа яриа өрнүүлсний дараа багш сурагчдыг сууудалдаа эргэн суухыг хүснэ. Алхам 9: Багш 3-4 сурагчаас саналаа хуваалцахыг хүснэ. Сурагч хичээлийн сэдвээр өөрт төрсөн санаа, асуулт зэргийг хуваалцах ба багш тэдгээрийг самбарт бичнэ.
  • 25. Алхам 10: Үүний дараа эдгээр дэвшигдсэн асуулт, санаануудаас багш ангийн сурагчидтай хамтран хамгийн чухал санаануудыг нь ялгах боломжтой ба эндээс хичээлийн дараагийн үе шат руу шилжих юм. 20.“Хэсэг нь хэс / Нэг нь үлд ” Ангийн сурагчдад тухайн сэдвээр санал, бодлоо хуваалцах боломж олгох дасгал юм. Үндэслэл: “Хэсэг нь хэс /Нэг нь үлд арга нь олон хүүхэдтэй ангид сурагчид санал, бодлоо богино хугацаанд хуваалцах боломж олгодог. Энэ арга нь хамтран сурахуйн арга хэрэгсэл бөгөөд чухал ач холбогдолтой мэдээллийг бусдад өгөх ―Шинжээч‖-ийн үүргийг сурагчдад ноогдуулж байгаагаараа ач холбогдолтой юм. Бүлгийн хэмжээ: 4-5 сурагчтай бүлгээр гүйцэтгэхэд илүү үр дүнтэй боловч ангийн сурагчдын тооноос хамааран хэдэн ч бүлэг үүсгэж болно. Хэрэглэгдэхүүн: Бүлэг бүрд том хуудас цаас ба самбарын үзэг тарааж өгөх нь зүйтэй ба сурагч бүр бусад бүлгээс сурсан зүйлээ тэмдэглэх үзэг, дэвтрээ бэлтгэнэ. Хугацаа: Энэ аргад сурагчид суралцахад хугацаа шаардагдах боловч цаашид сурагчид өөр бүлэг үүсгэхэд нэг их хугацаа зарцуулахгүй болдог. Дасгалын явц: Алхам 1: Хамтран сурахуйг хэрэгжүүлэхийн тулд багш 4-5 сурагчийн бүрэлдэхүүнтэй ―Үндсэн баг‖-ийг үүсгэдэг. Алхам 2: Багш цагийн зүүний дагуу ангийг тойруулан ширээнүүдийг дугаарлана. Сурагчид түүнчлэн 1-4 эсвэл 5 хүртэл тоолно. Алхам 3: Багш сурагчдад асуудал эсвэл даалгаврыг өгнө. Алхам 4: Сурагчид 10-15 минутад ажилласны дараа багш 1-р сурагчдыг дараагийн ширээ рүү шижихийг хүснэ. ( Нэгдүгээр ширээнээс 2-р ширээ рүү, 2-р ширээнээс 3-р ширээ рүү гэх мэтээр). Алхам 5: Нэгдүгээр сурагчид байраа сольсны дараа хоѐр дугаартай сурагчдыг суудлаасаа босож нэгдүгээр ширээний 2-р сурагч гуравдугаар ширээ рүү, 2-р ширээний хоѐрдугаар хүүхэд дөрөвдүгээр ширээ рүү гэх мэтээр 2 алгасан шилжин сууна. Гурав дугаартай сурагчид 3 ширээ алгасан сууна. 1-р ширээнээс дөрөвдүгээр ширээ рүү гэх мэт. Дөрөв ба тав дугаартай сурагчид шилжин суухгүй байрандаа үлдэнэ. Алхам 6: Ширээ сольж суусан ―Зочин‖ сурагчид ширээндээ үлдсэн үндсэн багийн гишүүдээс асуултад ямар хариулт өгсөн талаар сурвалжлага авна. ―Зочин‖ сурагчид асуулт ба хариултыг нямбайлан тэмдэглэж авах ба эргээд өөрийн үндсэн багийн гишүүдэд
  • 26. тайлбарлаж өгөх үүрэгтэй. Ширээний үндсэн багийн сурагчид хариултаа аль болох дэлгэрэнгүй сайн тайлбарлаж өгөх ѐстой. Алхам 7: 5-7 минутын дараа ―зочин‖ сурагчид өөрийн ширээ рүү буцах ба багийн гишүүдэд сурч мэдсэн зүйлээ сурагч бүр 3 минутын хугацаанд танилцуулна. Тусгал: ―Хэсэг нь хэс/Нэг нь үлд‖ арга нь сурагчдад өөр ширээнд очиж өөр багтай ажиллах боломж олгодог тул тэдэнд таалагддаг. Сурагчид сурвалжлага өгөх болон багийн гишүүддээ бусдаас сурсан, мэдсэн зүйлээ тайлбарлаж өгөх дуртай байдаг. Дасгал хийх дарааллыг сайтар ойлгуулах буюу дасгалыг хэд хэдэн удаа давтан хийвэл сурагчид байраа богино хугацаанд солих чадвартай болдог. Сонирхуулж хэлэхэд Танзанид 80 шахам сурагчтай ангийн сурагчид ердөө 10 секундийн хугацаанд амжиж суудлаа сольсон нь энэ номын зохиогчдын гайхлыг төрүүлсэн билээ. 21.Санаагаа наймаалц Энэ нь дэвшүүлсэн асуудлаар нотолгоо дэвшүүлэх замаар асуудлыг олон талаас авч үзэн сурагчид санал, бодлоо солилцох хамтран сурахуйн дасгал юм. Үндэслэл: Аливаа асуудлаар өөрийн байр сууриа илэрхийлж үндэслэл, нотолгоо дэвшүүлэн хамгаалах чадвар нь ардчилсан нийгэмд маш чухал чадвар билээ. Нөгөө талаас өөрийн үзэл бодлоос өөр байр суурь баримтлах чадвар нь асуудлыг олон талаас нь авч үзэн зөв шийдвэрт хүрэх нөхцлийг бүрдүүлэх нэг чухал алхам юм. Энэ арга нь сургачдад шүүмжлэлт сэтгэн бодохуйн чадварыг эзэмшүүлэхэд дөхөм болно. Бүлгийн хэмжээ: 4 сурагчийн бүрэлдэхүүнтэй багаар ажиллахад илүү тохиромжтой ба ангид хэдэн ч баг байх боломжтой юм. Хэрэглэгдэхүүн: Сурагч бүр тэмдэглэл хөтлөх дэвтэр, үзэгтэй байна. Хугацаа: Ойролцоогоор 20 минут. Дасгалын явц: Алхам 1: Багш сурагчдыг дөрвөөр багуудад хуваах ба хэлэлцэх асуудлыг өгнө. Асуудал нь ―Тийм‖, ―Үгүй‖ хариулт бүхий байхад анхаараарай. Алхам 2: Сурагчид дэвшүүлсэн асуудлыг багаар хэлэлцэх ба асуудлын талаар нэгдсэн ойлголттой болж энэ асуудал яагаад чухал талаар санаагаа дэвшүүүлнэ. Алхам 3: Үүний дараа багш багийн сурагчдыг 1, 2, 3, 4 гэж дэс дарааллаар тоолохыг хүснэ. 1 ба 2 –р сурагчид асуудлыг зөвшөөрөх буюу ―Тийм‖ гэсэн байр сууриас хамгаалж нотолгоо дэвшүүлнэ. 3 ба 4 дугаартай сурагчид асуудлыг эс зөвшөөрөх буюу ―Үгүй‖ байр сууриас нотолгоо дэвшүүлэн хамгаална гэдгийг тайлбарлан хэлнэ.