Successfully reported this slideshow.
We use your LinkedIn profile and activity data to personalize ads and to show you more relevant ads. You can change your ad preferences anytime.
Сургалт зохион байгуулалтын 10 аргаАнги зохион байгуулалт нь сургалтыг идэвхтэй байдлаар явуулахад тус болохоосгадна саад ...
Ярилцлагыг удираж байгаа хүн сурагчдын дунд суувал албархуу байдал арилна.Та хэдэн жижиг ширээг дараахи зурагт үзүүлсэн ши...
Хэрэв суудал нь хөдөлгөөнгүй бэхлэгдсэн бол сурагчдыг аль болохуйц төв рүүгээойр, тойрог байдлаар суулгахыг хичээгээрэй. Т...
Upcoming SlideShare
Loading in …5
×

сургалт зохион байгуулах

3,524 views

Published on

  • Be the first to comment

сургалт зохион байгуулах

  1. 1. Сургалт зохион байгуулалтын 10 аргаАнги зохион байгуулалт нь сургалтыг идэвхтэй байдлаар явуулахад тус болохоосгадна саад бэрхшээл учруулах тохиолдолд ч байдаг. Чухам ямар нөлөө үзүүлэх ньгагцхүү хэрхэн зөв зохион байгуулж чадсан эсэхээс хамаарна. Бүхэнд тохирохтуйлын сайн арга гэж байхгүй ч гэсэн тэдгээрээс сонголт хийх боломж их байдаггэдгийг мартаж болохгүй.Сургалтыг идэвхтэй байдлаар явуулахыг хүсч байгаа бол та ангиа, хүүхд үүдийгсурах хөдөлмөрт уриалан дуудсан, тэднийг аль болохоор чөлөөтэй ажиллахнөхцөл боломжийг бүрдүүлсэн байхуйц засаарай. Зарим тохиолдолд ширээ,сандал хийгээд бусад тавилга сав цөөн, сэлүүхэн байх нь илүү оновчтойхувилбар байж ч болно. Та ширээ, сандлаа дахин өөрөөр байрлуулахад аль болоххялбар байхуйцаар засахыг хичээхийн зэрэгцээ ийнхүү өөрчилж байрлуулахшаардлага гарвал сурагчдаасаа тусламж хүсээрэй. Энэ нь тэднйигидэвхижүүлэхэд өчүүхэн ч атугай түлхэц үзүүлдэг сайн талтайг үгүйсгэхаргагүй.1. U ХЭЛБЭР: Бүх сурагч нийтлэг нэгэн зорилготой ажиллаж байгаа үедхэрэглэхэд илүү тохиромжтой энэхүү хэлбэрийн давуу тал нь: • Сурагчдын уншиж, бичиж буй үйл ажиллагаа танд ил харагдана. • Үзүүлэн таниулах материалыг сурагчдын гол дунд байрлуулах . боломжтой. • Сурагчид өөр хоорондоо харилцах боломжтой. • Сурагчид хосоороо ажиллаж болно. • Тараах материалаа сурагчдад хурдан түгээх боломжийг танд олгоно. • Та аль ч сурагчид хүрч ажиллах боломжтойТа ширээг тэгш өнцөгт байдлаар байрлуулж болно.Хэрэв та 16-аас дээш тооны сурагчтай ажиллаж байвал U-г боулингийн тоглоомынталбай шиг засч болох юм.Мөн гүүр шиг хэлбэртэй байж болно.Хэрэв та бүх сурагчийг идэвхтэй үйл ажиллагаанд татан оролцуулж, илүү дотнохарилцахыг хүсвэл зарим сурагчийг U-гийн дотор талд суулгаж болно.Та бас дугуй юм уу тэгш өнцөгт хэлбэрийн ширээнүүдийг U дотроо хагас тойрогбайдлаар, эсвэл морины max хэлбэрээр засч болно.2. БАГИЙН ХЭЛБЭР: Сурагчдыг илүү ойр дотно ажиллуулахын тулд таширээнүүдийг багийн бүх гишүүн бүтэн тойрч суухаар байрлуулж болно. Багшийгхүссэн тохиолдолд зарим сурагч сандалтайгаа эргэн багш руу, эсвэл самбар,дэлгэц рүү харан суух боломжтой байх хэрэгтэй.Сурагчид ширээндээ хагас тойргоор суухаар ч байрлуулж болно. Энэ тохиолдолдбүх сурагч самбар руу чөлөөтэй харах боломжтой.3. ХУРЛЫН ШИРЭЭНИЙ ХЭЛБЭР: Дугуй, эсвэл квадрат хэлбэрийн ширээнүүдтэйбол суудлын зохион байгуулалтын энэхүү хэлбэрийг ашиглахад илүүтохиромжтой. Эл зохион байгуулалт нь багшийн үүргийг багасгаж, харинхэсгүүдийн гүйцэтгэх үүргийг нэмэгдүүлэг. Хэрэв та /ярилцлагыг удирдаж байгаахүн/ ширээний "толгойд"-д суувал тэгш өнцөгт хэлбэрийн ширээ нь албархуу уурамьсгалыг бий болгодог.
  2. 2. Ярилцлагыг удираж байгаа хүн сурагчдын дунд суувал албархуу байдал арилна.Та хэдэн жижиг ширээг дараахи зурагт үзүүлсэн шиг нийлүүлэн засч болно.4. ТОЙРОГ ХЭЛБЭР: Сандлаа тойрог хэлбэрээр байрлуулж ширээгүй ширээгүйсуух нь сурагчдад өөд өөдөөсөө харж /элдэв хаалтгүй/, шууд харьцах боломжийголгодог. Энэхүү тойргийн хэлбэрийг асуудлыг нийтээрээ хэлэлцэх шаардлагатайүед хэрэглэвэл нэн тохиромжтой.Цаг хэмнэхийн тулд та сурагчдаас ширээнийхээ дотор талд гарч, тойргоор суухыгхүсч болно.5. ХЭСЭГ ХЭСГЭЭРХИ ХЭЛБЭР: Энэ зохион байгуулалт нь танд хэлэлцүүлэгявуулж буй хэсэгтэй харилцах, дүрд тоглох, мэтгэлцэх, ажиглах зэрэг үйлажиллагааг хэсгээр зохион байгуулах боломжийг олгоно.Сандлуудаа доорхи зурагт зурагт харуулсан шиг хос хосоор байрлуулах нь илүүтохиромжтой бөгөөд голын ширээг ашиглан нийтийг хамарсан хэлэлцүүлэг явуулжболно.6. АЖЛЫН БАЙРНЫ ХЭЛБЭР: Энэ зохион байгуулалт нь сурагч бүрийг богинохугацаанд даалгавар гүйцэтгэх тухтай нөхцлөөр /жишээ нь, компьютер ашиглахболомж олгох г.м/ хангах шаардлагатай үед хэрэглэнэ. Сурагчид хос хосоорооижил нөхцөлд ажиллах боломжоор хангагдсан байвал тэдний үйл ажиллагагааулам идэвхжих болно.7. ХЭСГЭЭС ГАРЧ АЖИЛЛАХ БОЛОМЖТОЙ БАЙХ ХЭЛБЭР:Хэрэв анги танхим тань уужим, ширээ сандлаа таны зөвлөлгөөгөөр засчбайрлуулах боломжтой бол сурагчид хэсэгтэйгээ хамтарч ажиллаж, баг хэсгээсээгаран нийтийн хэлэлцүүлэгт оролцох боломжтой байдлаар анги зохионбайгуулалтыг хийж болно. Хэсгүүд нэг нь нөгөөдөө саад болохооргүй, хоорондоохол зайтай суух шаардлагатайг мартаж болохгүй. Энэ үед хэсгүүдийн хоорондхолбоо харилцаа тогтооход бэрхшээл учирч болзошгүй.8. "V" ХЭЛБЭР: Уламжлалт анги зохион байгуулалт нь / ширээгээ эгнүүлэнбайрлуулсан / сургалтыг идэвхтэй явуулахад төдийлөн тусалж чаддагг үй билээ.Гэвч заримдаа сурагчдыг "анги хэлбэрээр" зохион байгуулах шаардлага гардгийгүгүйсгэх аргагүй юм. Энэ үед та "V" хэлбэрийг сонгон авч болно. "V" хэлбэрээрширээ сандлаа байрлуулсан үед хүмүүсийн хоорондын зай харьцангуй бага байхби тэднийг эгц урд талаас нь харах боломжтой.Энэхүү хэлбэр нь уламжлалт анги зохион байгуулалт харьцуулахад сурагчид нэгнэгийгээ харах боломжийг илүү олгодгоороо эгнээ хоорондын зайг тохируулаххийгээд мөн эгнээнүүд төвөөс зайтай байх боломжтойгоороо давуу юм.9. УЛАМЖЛАЛТ АНГИЙН ХЭЛБЭР: Ширээ сандлыг эгнүүлэн, нэг ширээнд хосхосоор суух боломжтой байхуйц засна. Эгнээ нь тэгш тоотой, хоорондуур нь х үнчөлөөтэй явахаар зайтай байвал зүгээр. Ийнхүү тоо тэгш байвал урд эгнээний хоснь арын хостойгоо нийлж, сурагчид дөрөв дөрвөөр ажиллах боломжтой болно.10. ТАНХИМЫН ХЭЛБЭР: Энэ хэлбэр нь чөлөөт байдлыг /хөдөлгөөнийг/хязгаарладагаараа идэвхтэй сургалтанд сөрөг нөлөө үзүүлдэг хэдий ч одоохүртэл хэрэглэгдсээр байгаа хэлбэрүүдийн нэг юм. Хэрэв сандал нь хөдөлдөг болтэдгээрийг ойрхон зайтай эгнүүлж, сурагчид нэг нэгийгээ харах боломжтой "нум"хэлбэрээр байрлуулж болно.
  3. 3. Хэрэв суудал нь хөдөлгөөнгүй бэхлэгдсэн бол сурагчдыг аль болохуйц төв рүүгээойр, тойрог байдлаар суулгахыг хичээгээрэй. Танхим хичнээн том ч байсан тасурагчдыг аль болохоор хооронд нь ойр суулгахыг чармайхын сацуу тэднийгхосоор ажиллуулах, идэвхтэй сургалтын үйл ажиллагаанд татан оруулахадсуудлын энэхүү хэлбэрээ ашиглавал зүгээр.

×