More Related Content
Similar to биет бус хөрөнгийн үнэлгээний орлого капиталжуулалтын хандлага (20)
биет бус хөрөнгийн үнэлгээний орлого капиталжуулалтын хандлага
- 2. Капиталчлах хувийн арга
Орлогын хандлагын гуравдахь арга нь оновчтой
капиталчлах хувийг сонгох явдал юм.
Капиталчлах хувь гэдэг нь биет бус баялгийн
эдийн засгийн үр ашгийг үнэ цэнээр хэмжихүйц
болгохыг хэлнэ. Капиталчлах хувийн 2 төрөл
байдаг нь: Өгөөжийг капиталчлах хувь ба шууд
капиталчлах хувь юм. Өгөөжийг капиталчлах хувь
гэдэг нь өнөөгийн үнэ цэнийн дискаунтын хувь
гэдэгтэй адил утгатай.
- 3. • Өгөөжийг капиталчлах хувь гэдэг нь тогтмол
бус орлогын урсгалыг өнөөгийн үнэ цэнэд
шилжүүлэхэд хэрэглэгдэнэ. Дискаунтын хувь
гэдэг нь биет бус хөрөнгөд оруулсан хөрөнгө
оруулалтын тодорхой хугацаан дахь өгөөжийн
хувийг тооцдог. Эдийн засгийн шинжилгээний
үүднээс авч үзвэл хөрөнгө оруулалтын тухайн
хугацаа гэдэг нь биет бус хөрөнгийн
ашиглалтын үлдсэн үр ашигт хугацааг хэлнэ.
- 4. • Шууд капиталчлах хувь гэдэг нь тогтмол (эсвэл тогтмол
хувьсдаг) орлогын урсгалыг өнөөгийн үнэ цэнэд
шилжүүлэхэд ашиглагдана. Мөн олон үе дэх орлогын
урсгалыг өнөөгийн үнэ цэнэд шилжүүлэхэд хэрэглэх ба
үүнийг аннуйти гэнэ. Харин байнгын орлогын урсгалыг
перпетуйти гэнэ.
- 5. Дискаунтын хувь болон капиталчлах хувийн зөрүү нь
хүлээгдэж буй өсөлтийн хувь гэдгийг анхаарах хэрэгтэй.
Өсөлтийн хувь нь тоогоор бус хувиар илэрхийлэгдэнэ.
Биет бус хөрөнгөөс олох орлогын урсгал нь жил бүр 10
хувиар өснө/буурна гэвэл шууд капиталжуулалтын
шинжилгээ буюу шууд капиталчлах хувиар тооцох нь
зүйтэй. Эсрэгээр, биет бус хөрөнгөөс олох орлогын урсгал
нь жил бүр 1000 ам.доллараар өснө/буурна гэвэл дээрх
аргыг хэрэглэхэд тохиромжгүй болно. Харин өгөөжийг
капиталчлах шинжилгээ буюу өнөөгийн үнэ цэнийн
хувиар тооцох нь зөв болно.
- 6. Капиталчлах хувийн тухай энэ бүлгийн төгсгөлд
дэлгэрэнгүй авч үзнэ. Оновчтой капиталчлах хувийг
сонгохын тулд дээрх агуулгыг сэргээн санацгаая.
• Капиталчлах хувийг тооцоход ашиглаж буй мэдээлэл нь
зах зээлийн мэдээлэл байх нь тохиромжтой.
• Капиталчлах хувийн аргыг сонгохдоо биет бус хөрөнгийн
хөрөнгө оруулалтын ба орлогын урсгалын эрсдлийг
харгалзан үзнэ.
- 7. • Биет бус хөрөнгийн шинжилгээг хийхдээ капиталчлах
хувийн аргыг эдийн засгийн орлоготой уялдуулан сонгоно.
• Капиталчлах хувь нь ирээдүйд чиглэсэн байх ёстой.
Ингэхгүй бол түүхэн өгөгдөл нь ирээдүйг илтгэх үзүүлэлт
гэсэн алдаатай дүгнэлт гарахад хүрнэ.
• Капиталчлах хувь нь ямар хугацаанд биет бус хөрөнгөөс
олох орлогын урсгалыг тооцох вэ гэдэгтэй тохирч байх
ёстой. Жишээлбэл, тухайн биет бус хөрөнгө нь 10 жилийн
хугацаанд орлого оруулна гэж үзвэл энэхүү хугацаанд
тохирсон аргыг сонгох хэрэгтэй.
- 8. Орлогын хандлагын давуу ба сул талууд
Биет бус хөрөнгийг үнэлэх орлогын хандлагын давуу талуудыг
дор дурдсан болно. Үүнд:
• Орлогын хандлага нь төрөл бүрийн стандартад тохирсон буюу
тухайн нөхцөл байдалд тохируулан хэрэглэж болдог уян хатан
арга юм. Мөн орлогын хандлагын аргыг үнэ шилжүүлэлт,
рояалтийн, хор хохирлын, үйл явдлын болон бусад эдийн
засгийн шинжилгээнд ашиглаж болдог.
• Орлогын хандлагын аргыг түгээмэл хэрэглэдэг ба шинжээчид
энэхүү аргыг сургалтаар болон туршлагаар олж авдаг. Мөн
тухайн үнэлгээг үзэж буй банкир, хуульч, санхүүгийн бус
байгууллагын ажилтан зэрэг хөндлөнгийн хүмүүс ч энэхүү
аргын талаар мэдлэгтэй байдаг.
- 9. • Орлогын хандлагын аргыг төрөл бүрийн үнэлгээний зорилгоор
ашиглаж болно. Биет бус хөрөнгийн болон үнэт цаасны
шинжилгээ, бизнесийн болон үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ
зэрэгт орлогын хандлагын нийтлэг аргачлалуудыг ашиглана.
• Орлогын хандлагын арга нь биет бус хөрөнгийн зах зээлд
оролцогчид болох лиценз эзэмшигчид/олгогчид, худалдаачид,
худалдан авагчид нарт шийдвэр гаргахад хэрэгтэй байдаг.
• Орлогын хандлага нь биет бус өмчийг үнэлэх хамгийн оновчтой
аргуудын нэг яахын аргагүй мөн юм. Шинжээчийг
шаардлагатай бүх эдийн засгийн хүчин зүйлс буюу орлого олох
чадамж, үлдсэн ашиглалтын хугацаа, эрсдэл зэргийг тооцох
хэрэгтэй болдог. Бусад хандлагуудын хувьд дээрх хүчин
зүйлсийг авч үздэг ч орлогын хандлага нь хүчин зүйл тус
бүрээр авч үздэг онцлогтой.
- 10. Орлогын хандлагын сул талууд:
• Алдааг нарийвчлан тооцдоггүй. Эдийн засгийн хүчин
зүйлсийг тооцох явцад шинжилгээнд алдаа гарч болдог.
• Орлогын хандлагыг ашиглахдаа шинжилгээг цогцоор нь
хийдэг тул судлаач алдаа гаргах тохиолдолд байдаг ба
ингэснээр үнэлгээний дүгнэлтэнд материаллаг нөлөө
үзүүлнэ.
• Орлогын хандлагыг ашигласнаар давхар буюу хэтрүүлэн
үнэлэх тохиолдол байдаг бөгөөд капиталын үнэлгээ хийх
аргыг зөв сонгосноор засч болдог. Зарим үнэлгээчид
хэрэгцээт капиталыг дутуу тооцоолох тохиолдол гардаг.
- 11. • Орлогын хандлага нь зарим тохиолдолд зах зээлийн нөхцөл
байдалтай тохирдоггүй. Шинжилгээний хувьд сайн арга ч зарим
мэргэжилтнүүд зах зээл дэх эмпирик өгөгдөл мөн эсэхийг
шалгаж үздэггүй. Шинжилгээг маш сайн хийсэн ч зах зээлийн
мэдээлэлд тулгуурлаагүй бол үнэн зөв үнэлгээ гарахгүй.
• Орлогын хандлагын аргыг бусад зорилгоор хийдэг үнэлгээний
аргуудтай андуурах нь бий. Дээр дурдсанчлан, биет бус
хөрөнгийн үнэлгээний арга нь үнэт цаасны шинжилгээ,
бизнесийн үнэлгээ, үл хөдлөх хөрөнгийн үнэлгээний аргуудтай
олон талаараа төстэй байдаг. Зарим мэргэжилтнүүд тухайн
үнэлгээний зорилгод нийцэхгүй аргыг ашигладаг.
- 12. • Эдийн засгийн орлогын тоцоолол
Эдийн засгийн орлогыг тооцолох оновчтой аргыг сонгохын
тулд хэд хэдэн асуултанд хариулах хэрэгтэй болох ба
хамгийн эхний асуудал нь “Хэний орлого вэ?” буюу
шинжээч хэний зүгээс үнэлгээг хийх тухай юм.
- 13. • Хэний орлого вэ?
Практикт дараах талууд биет бус хөрөнгийн эдийн засгийн
орлого олох чадамжид тус бүр өөр өөрийн байр суурьтай
байдаг: Эзэмшигч нь биет бус хөрөнгийг зарах, захиран
зарцуулах, лиценз олгох, дундаж худалдан авагч,
стратегийн зорилгоор худалдан авагч, биет бус өмчид
хохирол үзүүлэгч этгээд, хохирогч тал, зөрчил үүсгэгч тал,
зөрчлөөс болж хохирогч тал гэх мэт.
- 14. Эдийн засгийн орлогыг тоцоолох бусад аргууд
• Нийт болон цэвэр орлого (Нийт болон цэвэр борлуулалт)
• Нийт ашиг (Нийт орлогоос борлуулсан бүтээгдэхүүний
өртгийг хасна)
• Үйл ажиллагааны цэвэр зардал (Цэвэр ашгаас
борлуулалтын, ерөнхий болон удирдлагын зардлуудыг
хасна)
• Татвар болон хүү төлөхийн өмнөх ашиг (Үйл ажиллагааны
цэвэр зардал дээр үйл ажиллагааны бус орлогыг нэмж үйл
ажиллагааны бус зардлуудыг хасна)
• Татварын өмнөх ашиг (Татвар болон хүү төлөхийн өмнөх
ашгаас хүүний зардлыг хасна)
- 15. • Татварын дараах ашиг (Татварын өмнөх ашгаас орлогын
татварын зардлыг хасна)
• Татварын өмнөх нийт мөнгөн урсгал (Хүү, татвар, элэгдэл
тооцохын өмнөх ашиг)
• Татварын дараах нийт мөнгөн урсгал (Орлогын татвар төлсний
дараах хүү, элэгдэл тооцоогүй ашиг)
• Татварын өмнөх цэвэр мөнгөн урсгал (Татварын өмнөх нийт
мөнгөн урсгалаас капиталын зардал ба ажлын цэвэр капиталын
өөрчлөлтийг хасна)
• Татварын дараах цэвэр мөнгөн урсгал (Татварын дараах нийт
мөнгөн урсгалаас капиталын зардал ба ажлын цэвэр капиталын
өөрчлөлтийг хасна)
Дээрх арван арга нь нийтлэг хэрэглэгддэг бусад аргууд бөгөөд
нягтлан бодох бүртгэлийн зорилгод чиглэгдсэн болно.
- 16. Ямар төрлийн хөрөнгөд шинжилгээ хийж байгаагаас
хамааран зарим тохируулгуудыг хийх шаардлагатай
болдог. Тохируулгыг үндсэн 3 ангилна. Үүнд:
• Байгууллагын орлогын тохируулга
• Капитал төлөлтийн тохируулга
• Орлогын тохируулгын ногдуулалт