SlideShare a Scribd company logo
1 of 6
Download to read offline
1
код. FIN 807 СТРАТЕГИЙН МЕНЕЖМЕНТ II
Доктор, дэд профессор Г.Билгээ
Хичээл №1 СТРАТЕГИЙН МЕНЕЖМЕНТИЙН ОНОЛЫН ХАНДЛАГУУД
Агуулга
Нэг. Стратегийн удирдлагын үзэл баримтлал
Хоёр. Стратегийн удирдлага
Гурав. Стратегийн удирдлагын хандлагууд
Нэг.Стратегийн удирдлагын үзэл баримтлал
• Strategos –Том хэмжээний цэрэг, дайны үйл ажиллагааг төлөвлөх, удирдан чиглүүлэх
урлаг, ухаан гэсэн утгатай Грек үг
• Бизнесийн байгууллагын удирдлагад анх 1960 –аад оны эхээр хэрэглэгдэж эхэлсэн.
• Бизнест стратеги нь байгууллагын зорилго, үйл ажиллагааны чиглэлийг тодорхойлох
удирдлагын шийдвэрийн нэгдэл.
• Байгууллага эрхэм зорилгодоо хүрэхийн тулд зорилгуудыг хангах бүх талыг хамарсан
иж бүрэн, урт хугацааны төлөвлөгөө
Стратегийн удирдлагын талаар П.Ф Дракер, Майкл Мексон, Питер Райт, Грегори Г.Дисс,
Рики У. Гриффен зэрэг судлаачид хэрхэн тодорхойлж байсныг харьцуулан уншиж нэгдсэн
дүгнэлт хийх.
Стратеги менежментийн түлхүүр
• Байгууллагын нийт зорилго болон байг тодорхойлох
• Хэд хэдэн оролцогч талууд шийдвэр гаргах үйл явцад оролцоно
• Урт болон богино хугацааны төлвөөс хамаарч холбох үр ашиг, бүтээмжийг
тохируулах шинжүүдийн мөн чанарыг ойлгосон байх
Хоёр. Стратегийн удирдлага
Энэ нь байгууллагыг урт удаан хугацаанд оршин тогтнон хөгжүүлэх,
алсын ба эрхэм зорилго, зорилтууддаа хүрэх боломж өгөхөд чиглэсэн удирдлага мөн
гэдгийг практик талаас нь тайлбарлах.
• Байгууллагын үйл ажиллагаа, тархи нь байх ёстой.
• анализ,
• шийдвэр гаргах,
• өрсөлдөөнд жигд ажиллах үйлдэлээс бүрддэг.
2
• бусдаас өөр байх
Тогтвортой өрсөлдөөн бол бусдаас өөр зүйлийг хийх эсвэл ижил зүйлийг өөр өөр өнцгөөс
хийхэд оршино.
Стратеги менежмент нь анализ, шийдвэр гаргалт болон тогтвортой өрсөлдөөний давуу
талыг үүсгэхийн төлөө байгууллагын авах үйл ажиллагааг түүний үндсэн шинжүүдээр нь
тодорхойлно.
Стратегийн томьёоллыг дараах түвшинд хэрэгждэг. Үүнд:
Дараах түвшинд хэрэгждэг.
• Нэгдүгээрт, тухайн байгууллагын орчинд өрсөлдөөний давуу талыг хэрхэн авахын
тулд хийгддэг бизнес түвшний томьёолол.
• Хоёрдугаарт, байгууллагын түвшний стратеги 2 зүйлд анхаардаг:
– ямар бизнест өрсөлдөх
– хамтын хүчээр байгууллага амжилтанд хүрэх буюу хэрхэн нэг хүн
хийснээс олуулаа хамтран хийвэл амжилттай ажиллах
боломжтойг олох.
Гуравдугаарт, зөвхөн дотооддоо амжилттай ажиллахаас гадна хэрхэн дэлхийн зах зээлд
гарах арга замыг олж нээх стратеги боловсруулалт.
Дөрөвдүгээрт, интернэт ихээхэн хөгжсөн өнөө үед и-бизнес төлөвлөгөөнд зориулан томьёолол хийх
Стратеги менежмент нь байгууллагын үйл ажиллагаа, тархи нь байх ёстой. /Стратегийн “5 Р”/
Стратегийн удирдлага нь энгийнээс нарийн нийлмэл, тогтвортойгоос динамик шинжтэй
болсон
1960-аад он
1970-аад он
1980-аад он
1990-ээд онуудад хэрхэн хөгжих ирсэн загварыг үзнэ үү.
Гурав. Стратегийн удирдлагын хандлагууд
Дэг сургууль
Ерөнхий менежментийн ном зохиолд өнгөрсөн зууны сүүлч үе хүртэл менежментийн
сэтгэлгээний голлох найман хандлага буюу сургууль илт давамгайлж ирсэн хэдий ч хоёр
мянганы зааг үеэр Питер М.Сенгегийн Суралцагч байгууллагын онол, Роберт Б.Шоугийн
Итгэлцлийн тэнцвэрийн онол тус тус нийтийн хүртээл болсноор менежментийн сургууль
3
арав болж өргөжсөн байна. Элен-Эрл Шафэ (Ellen-Earle Chaffee) 1970-аад оны стратегийн
удирдлагын онолын хүрээнд найман голлох үзэл байдаг хэмээн үзэж байсан боловч хожим нь
Х.Минцберг (Henry Mintzberg) нарын судалж тогтоосноор (Strategy Safari: The Complete
Guide Through The Wilds Of Strategic Management, 1988) стратегийн удирдлагын хувьд арван
онолын сургууль (чиг хандлага) голлодог болов. Ингээд монгол сэтгэлгээнд илүү дөхөмтэй
тоонд багтаан стратеги хэмээх “Заан” буюу системийн арван элементийн тухай өгүүлъе.
Үүнд:
Дараах сургуулиудын үзэл баримтлалууд нь стратегийн удирдлагын хандлагыг тодорхойлж
байсныг цэгцтэй судлах шаардлагатай.
1. Бүтцийн сургууль: Стратегийг бүрдүүлэх нь эргэцүүлэх бодох үйл явц мөн
2. Төлөвлөлтийн сургууль: Стратегийг бүрдүүлэх нь албан ёсны үйл явц мөн
3. Байрлалын сургууль: Стратегийг бүрдүүлэх нь судалгааны үйл явц мөн
4. Ажил хэргийн сургууль: Стратегийг бүрдүүлэх нь урьдчилан харах үйл явц мөн
5. Танин мэдэхүйн сургууль: Стратегийг бүрдүүлэх нь танин мэдэхүйн үйл явц мөн
6. Сургалтын сургууль: Стратегийг бүрдүүлэх нь хөгжиж буй үйл явц мөн
7. Эрх мэдлийн сургууль: Стратегийг бүрдүүлэх нь зөвшилцөх үйл явц мөн
8. Соёлын сургууль: Стратегийг бүрдүүлэх нь хамтын үйл явц мөн
9. Гадаад орчны сургууль: Стратегийг бүрдүүлэх нь хариу үйлдлийн үйл явц мөн
10. Нэгдсэн сургууль: Стратегийг бүрдүүлэх нь шилжилтийн үйл явц мөн
Эдгээр стратегийн удирдлагын 10 сургуулийг 4 бүлэг болгон хуваавал эхний 3 сургууль нь
удирдамжийн буюу чиглүүлэх шинжтэй, эдгээр сургуулийн талынхан бодит байдалд
стратегийг яаж боловсруулах вэ гэдгээс илүү стратегийг бүрдүүлэхэд илүү анхаардаг. Энэ
бүлэгт багтаж буй эхний сургуулийнхан стратегийг албан бус бүтцийг төлөвшүүлэх явцад
буюу зохион бүтээх, төсөл зохиох, загварчлах замаар сонгох хандлагатай байдаг. Энэ бол уг
чанартай эргэцүүлэн бодох, дахин дахин боловсруулалт хийх үйл явц билээ. Хоёр дахь
сургууль нь өнгөрсөн зууны 70-аад оноос эрчээ авсан бөгөөд стратегийн боловсруулалт,
сонголтыг албан ёсны төлөвлөлтийн харьцангуй бие даасан бүрэлдэхүүн хэсэг гэж үздэг.
Нэлээд ирээдүйтэйд тооцогддог байрлалын сургуулийнхан 1980-аад оноос эхний хоёртоо
ойрхон байх болж, стратегийн боловсруулалт, сонголтоос илүүтэйгээр түүний агуулгыг
сонирхож судалсан байдаг. Энэ сургуулийг үндэслэгчид болон шавь нар нь байгууллага зах
зээлд өөрийн гэсэн стратегийн байр сууриа сонгож авахад асуудлын гол нь оршино гэж үздэг
учраас байрлалын сургууль нэмээн нэрлэгдэх болжээ.
4
Дараагийн 3 сургууль нь стратегийг бүрдүүлэх үйл явцын тодорхой талуудыг голлон авч
үздэг. Тийм ч учраас эдгээр сургуулиудын талынхан байгууллагын стратегийн зан төлөвийг
урьдчилан харахад биш харин стратегийг боловсруулах бодит үйл явцыг тодорхойлоход
анхаарлаа хандуулдаг ажээ.
Стратегийг ажил хэрэгч чанар, овсгоотой холбож үздэг судлаачид түүнийг тодорхойлж
сонгох үйл явцыг ирээдүйгээ урьлчилан харах гэсэн оролдлого, сайн менежерүүдийн риск
хүлээх чадвар гэж үзсэн байдаг. Ийнхүү стратегийг хувь хүний зөн совин, урьдчилсан
төсөөлөл хэмээн үзэхүл түүнийг боловсруулж сонгох явдал ч хүний толгойд шинэ санаа
төрж, шинэ зарчмууд боловсрогдох үйл явц хэмээн үзэхээс өөр аргагүй. Эндээс орчин үед
нэлээд чухалд тооцогддог танин мэдэхүйн сургууль гарсан бөгөөд когнитив сэтгэл зүйн
логикт тулгуурлан стратегчийн ухамсар, сэтгэлгээнд нэвтрэх оролдлого хийдэг.
Энэ бүлгийн 7, 8, 9 дэх сургууль нь стратегийг боловсруулах зарчмуудыг авч үзэхдээ хувь
хүний түвшингээс дээш гарч, бусад хүмүүс, өөр хүчний нөлөөг судлахад анхаарал, хүч
тавьсанаараа онцлогтой. Тухайлбал, сургалтын сургуулийнхан биднийг хүрээлэн буй орчин
нэн төвөгтэй тиймээс төлөвлөгөөтэй адилаар стратегийг эхнээс нь эцсийг хүртэл нэг
амьсгаагаар бичих боломжгүй, харин түүнийг байгууллага хэрхэн сурч, хөгжиж буйд
нийцүүлэн алхам алхамаар боловсруулах ёстой гэж үздэг байна.
Эрх мэдлийн сургууль асуудалд энэ л байр сууринаас, гэхдээ арай өөр өнцгөөс нь ханддаг.
Энэ сургуулийн талыг баримталдаг судлаачид стратегийг байгууллагын доторхи сөргөлдөж
буй талуудын эсвэл байгууллага ба түүний орчны хоорондын яриа хэлэлцээ, зөвшилцөл,
тохиролцооны үйл явц хэмээн тодорхойлдог. Стратегийг бүрдүүлэх зарчмууд нь
байгууллагын соёлоор тодорхойлогддог. Иймд стратегийн үйл явц нь ямагт хамтын байдаг
гэсэн үзэл баримтлал нь соёлын сургуулийн үндэс болдог. Гадаад орчны сургуулийнхны
үздэгээр стратегийн сонголт нь байгууллагын дотоодын хэрэг биш харин гадаад орчны хүчин
зүйлүүдийн нөлөөлөлд үзүүлэх хариу үйлдэл байдаг ажээ. Иймд байгууллагын гадаад орчны
эерэг, сөрөг нөлөөллийг таньж мэдэх нь стратегийн үйл явцын шийдвэрлэх хэсэг гэж тэд
үздэг.
Стратегийн таван “Р”
Ихэнх ном, сурах бичгүүдэд стратегийг үндсэндээ “байгууллагын зорилго, зорилтуудад
хүрэхэд чиглэсэн урт хугацааны иж бүрэн төлөвлөгөө” гэж тодорхойлж байна. Менежерүүд
энэхүү тодорхойлолтыг иш үндэс болгон стратегээ боловсруулж, бизнесийн үйл ажиллагаа
5
явуулж иржээ. Гэвч стратегийг нэгэн утгаар төгс тодорхойлох боломжгүй гэж олонхи
судлаачид үздэг байна. Америкийн эрдэмтэн Минцберг ч стратегийн удирдлага хэмээх
шинжлэх ухааныг тохиолдлоор аврага амьтантай зүйрлүүлээгүйг хэлэхэд илүүдэхгүй болов
уу. Тэрээр энэ санааг хуваалцахын хамт стратегийг таван шинж тэмдэгээр нь буюу
байгууллагыг үр дүнтэй удирдахад гүйцэтгэх үүргээр нь тодорхойлж болно гээд
менежментийн онол, практикт ихэд нэрд гарсан “5Р” хэмээх тодорхойлолтоо гаргасан байна
(“The Strategy Concept I: Five Ps For Strategy”. California Management Review сэтгүүл; 1987
оны намар).
Стратеги бол юуны өмнө төлөвлөгөө, эсвэл төлөвлөгөөний тодорхой хэлбэр гэж болох
удирдамж, хөгжлийн баримжаа, чиглэл, ирээдүйд хүрэх арга зам юм. Үүгээр эхний “Р” (Plan)
тодорхойлогдоно. Байгууллагууд албан ёсоор зарлаж тнхаглан олны хүртээл болгосон
тодорхой зарчмуудыг ч баримталдаг. Зах зээлээ өргөтгөх, хэрэглэгчээ дээдлэх, чанарыг
эрхэмлэх, хүнээ хөгжүүлэх зэрэг зарчмыг баримжаалдаг байгууллага манайд ч олон бий.
Ийнхүү байгууллагын үйл ажиллагааны зарчмууд буюу философи нь мөн л стратегийн
бүрэлдэхүүн хэсэг болдог ажээ. Энэ утгаар нь стратегийг үйл ажиллагааны зарчим, хэм
хэмжээ, дагаж мөрдвөл зохих загвар хэмээн ойлгож болно. Х.Минцбергийн хоёр дахь
тодорхойлолт энэ бөгөөд тэрээр стратеги бол зарчим (Principle) юм хэмээн хураангуйлан
томъёолжээ. Ингэхдээ төлөвлөгөөг баримжаалж буй стратеги, харин үйл ажиллагааны
зарчмуудыг хэрэгжиж буй стратеги гэдэг.
Стратеги бол байр суурь юм, өөрөөр хэлбэл тодорхой төрлийн бараа, үйлчилгээг зах зээлд
байршуулах тухай асуудал юм гэх баримтлал байдаг. Түүнчлэн стратегийг хэтийн төлөв,
байгууллагын “бизнесийн онол” гэж ч үздэг. Минцбергийнхээр бол эдгээр нь стратегийн
гурав, дөрөв дэх “Р” бөгөөд стратеги бол байр суурь (Position), хэтийн төлөв (Perspectve) юм
гэж тодорхойлддог.
Стратеги нь төлөвлөгөө болохын хувьд бас хэрэглэгчдийн зан үйлд нөлөөлөх, өрсөлдөгчөө
төөрөгдүүлэх, дарамт үзүүлэх зэрэгт ашигладаг уран арга, уян “маневр” хэмээн тодорхойж
болох. “МонУран”-ы олимпийн аврагын тэрбум, Телевизийн “Монголын Саятан” шоу,
банкуудын хонжворт хадгаламж зэрэг нь манай компаниуд энэ төрлийн стратегийг
баримталж эхэлсний жишээ юм. Стратеги нь өөрөө хүний оюун ухаанд үүсэн бүрэлдэж,
хөгжин боловсрогдож байдаг тул биет бус, хийсвэр зүйл юм. Харин энэхүү хийсвэр
сэтгэлгээн дээр тоглох, жишээ нь өрсөлдөгчдөө байгууллагаа давуу талтай хэмээн ойлгуулах
6
нь уг стратегийн зорилго. Х.Минцберг энэ стратегийг “төөрөгдүүлэлт, ухаалаг заль” гэсэн
утга бүхий англи хэлний “Ploy” гэдэг үгээр илэрхийлжээ.
Стратегийн төлөвлөлт нь
• Аливаа байгууллага, бүлгийг удирдах шинжлэх ухааны үндэс
• Байгууллага зорилтуудаа хэрэгжүүлж зорилгодоо хүрэхийн тулд ирээдүйд юу хийх вэ
гэдгийг системтэй харуулсан илэрхийлэх
• Байгууллагын оршин тогтнохын үндэс болсон эрхэм зорилгыг онож тодорхойлон
түүндээ захируулан зорилго, зорилтууд, стратегиа хэрэгжүүлэх урт, дунд, богино
хугацааны тасралтгүй үйл явц
болох талаар дэлгэрүүлэн уншиж, практик үйл явцтай холбон тайлбарлах.
Даалгавар
1. Стратегийн удирдлагын талаарх үндсэн ухагдахууны талаарх мэдлэгээ сэргээн санах
2. Стратеги, стратегийн удирдлагын мөн чанар агуулгын талаар Монголын судлаачдын
тодорхойлолтуудыг судалж мэдсэн байх,
3. Стратегийн удирдлагын хөгжлийн үзэл баримтлал, хандлагыг судлан ярилцах
бэлтгэлтэй ирэх

More Related Content

What's hot

хүний нөөцийн бүрдүүлэлт гэж юу вэ
хүний нөөцийн бүрдүүлэлт гэж юу вэхүний нөөцийн бүрдүүлэлт гэж юу вэ
хүний нөөцийн бүрдүүлэлт гэж юу вэEnhbold Undarmaa
 
Yндсэн хуульт төр ба төрийн эрх мэдлийн хуваарилалт
Yндсэн хуульт төр ба төрийн эрх мэдлийн хуваарилалтYндсэн хуульт төр ба төрийн эрх мэдлийн хуваарилалт
Yндсэн хуульт төр ба төрийн эрх мэдлийн хуваарилалтAriunbayar Bazarvaani
 
Shuud ba shuud bus tatwar
Shuud ba shuud bus tatwarShuud ba shuud bus tatwar
Shuud ba shuud bus tatwarBuka King
 
Lecture4,5
Lecture4,5Lecture4,5
Lecture4,5Bbujee
 
Байгууллагын хөгжил
Байгууллагын хөгжилБайгууллагын хөгжил
Байгууллагын хөгжилErdenezul Purevnanzad
 
Төрийн эдийн засгийн зохицуулалт, татвар, төсөв
Төрийн эдийн засгийн зохицуулалт, татвар, төсөв Төрийн эдийн засгийн зохицуулалт, татвар, төсөв
Төрийн эдийн засгийн зохицуулалт, татвар, төсөв Adilbishiin Gelegjamts
 
дампуурал
дампууралдампуурал
дампууралTuru Turuu
 
Э.Ганзориг Э.Өнөрцэцэг - БАЙГУУЛЛАГЫН МЕНЕЖМЕНТИЙГ ШИНЭЧЛЭХ ЗАРИМ АРГА ЗАМ
Э.Ганзориг Э.Өнөрцэцэг - БАЙГУУЛЛАГЫН МЕНЕЖМЕНТИЙГ ШИНЭЧЛЭХ ЗАРИМ АРГА ЗАМЭ.Ганзориг Э.Өнөрцэцэг - БАЙГУУЛЛАГЫН МЕНЕЖМЕНТИЙГ ШИНЭЧЛЭХ ЗАРИМ АРГА ЗАМ
Э.Ганзориг Э.Өнөрцэцэг - БАЙГУУЛЛАГЫН МЕНЕЖМЕНТИЙГ ШИНЭЧЛЭХ ЗАРИМ АРГА ЗАМbatnasanb
 
теории этики
теории этикитеории этики
теории этикиyivo1004
 
хүний нөөцийн төлөвлөлт
хүний нөөцийн төлөвлөлтхүний нөөцийн төлөвлөлт
хүний нөөцийн төлөвлөлтBuka King
 
судалгаа тайлан жишээ
судалгаа тайлан жишээсудалгаа тайлан жишээ
судалгаа тайлан жишээEnkhbold Ebo
 
хяналт1 /hynalt/
хяналт1 /hynalt/хяналт1 /hynalt/
хяналт1 /hynalt/Bach Baach
 
Lecture №1.2.3.4
Lecture №1.2.3.4Lecture №1.2.3.4
Lecture №1.2.3.4ariunubu
 
коммуникацийн тухай ойлголт
коммуникацийн тухай ойлголткоммуникацийн тухай ойлголт
коммуникацийн тухай ойлголтDaariimaa Chuluunbaatar
 
Орчин үеийн менежментийн чиг хандлага ба удирдахуйн сэтгэлгээний шинэчлэл, ши...
Орчин үеийн менежментийн чиг хандлага ба удирдахуйн сэтгэлгээний шинэчлэл, ши...Орчин үеийн менежментийн чиг хандлага ба удирдахуйн сэтгэлгээний шинэчлэл, ши...
Орчин үеийн менежментийн чиг хандлага ба удирдахуйн сэтгэлгээний шинэчлэл, ши...Adilbishiin Gelegjamts
 
урт хугацаат өр төлбөрийн бүртгэл
урт хугацаат өр төлбөрийн  бүртгэл урт хугацаат өр төлбөрийн  бүртгэл
урт хугацаат өр төлбөрийн бүртгэл Bachkana Enhbat
 
нөхөрлөл.Pptx
нөхөрлөл.Pptxнөхөрлөл.Pptx
нөхөрлөл.PptxI Student
 

What's hot (20)

хүний нөөцийн бүрдүүлэлт гэж юу вэ
хүний нөөцийн бүрдүүлэлт гэж юу вэхүний нөөцийн бүрдүүлэлт гэж юу вэ
хүний нөөцийн бүрдүүлэлт гэж юу вэ
 
Yндсэн хуульт төр ба төрийн эрх мэдлийн хуваарилалт
Yндсэн хуульт төр ба төрийн эрх мэдлийн хуваарилалтYндсэн хуульт төр ба төрийн эрх мэдлийн хуваарилалт
Yндсэн хуульт төр ба төрийн эрх мэдлийн хуваарилалт
 
Shuud ba shuud bus tatwar
Shuud ba shuud bus tatwarShuud ba shuud bus tatwar
Shuud ba shuud bus tatwar
 
Lecture4,5
Lecture4,5Lecture4,5
Lecture4,5
 
Байгууллагын хөгжил
Байгууллагын хөгжилБайгууллагын хөгжил
Байгууллагын хөгжил
 
Төрийн эдийн засгийн зохицуулалт, татвар, төсөв
Төрийн эдийн засгийн зохицуулалт, татвар, төсөв Төрийн эдийн засгийн зохицуулалт, татвар, төсөв
Төрийн эдийн засгийн зохицуулалт, татвар, төсөв
 
дампуурал
дампууралдампуурал
дампуурал
 
Э.Ганзориг Э.Өнөрцэцэг - БАЙГУУЛЛАГЫН МЕНЕЖМЕНТИЙГ ШИНЭЧЛЭХ ЗАРИМ АРГА ЗАМ
Э.Ганзориг Э.Өнөрцэцэг - БАЙГУУЛЛАГЫН МЕНЕЖМЕНТИЙГ ШИНЭЧЛЭХ ЗАРИМ АРГА ЗАМЭ.Ганзориг Э.Өнөрцэцэг - БАЙГУУЛЛАГЫН МЕНЕЖМЕНТИЙГ ШИНЭЧЛЭХ ЗАРИМ АРГА ЗАМ
Э.Ганзориг Э.Өнөрцэцэг - БАЙГУУЛЛАГЫН МЕНЕЖМЕНТИЙГ ШИНЭЧЛЭХ ЗАРИМ АРГА ЗАМ
 
теории этики
теории этикитеории этики
теории этики
 
хүний нөөцийн төлөвлөлт
хүний нөөцийн төлөвлөлтхүний нөөцийн төлөвлөлт
хүний нөөцийн төлөвлөлт
 
Lecture №1
Lecture №1Lecture №1
Lecture №1
 
судалгаа тайлан жишээ
судалгаа тайлан жишээсудалгаа тайлан жишээ
судалгаа тайлан жишээ
 
Lecture №2
Lecture №2Lecture №2
Lecture №2
 
хяналт1 /hynalt/
хяналт1 /hynalt/хяналт1 /hynalt/
хяналт1 /hynalt/
 
Lecture №5
Lecture №5Lecture №5
Lecture №5
 
Lecture №1.2.3.4
Lecture №1.2.3.4Lecture №1.2.3.4
Lecture №1.2.3.4
 
коммуникацийн тухай ойлголт
коммуникацийн тухай ойлголткоммуникацийн тухай ойлголт
коммуникацийн тухай ойлголт
 
Орчин үеийн менежментийн чиг хандлага ба удирдахуйн сэтгэлгээний шинэчлэл, ши...
Орчин үеийн менежментийн чиг хандлага ба удирдахуйн сэтгэлгээний шинэчлэл, ши...Орчин үеийн менежментийн чиг хандлага ба удирдахуйн сэтгэлгээний шинэчлэл, ши...
Орчин үеийн менежментийн чиг хандлага ба удирдахуйн сэтгэлгээний шинэчлэл, ши...
 
урт хугацаат өр төлбөрийн бүртгэл
урт хугацаат өр төлбөрийн  бүртгэл урт хугацаат өр төлбөрийн  бүртгэл
урт хугацаат өр төлбөрийн бүртгэл
 
нөхөрлөл.Pptx
нөхөрлөл.Pptxнөхөрлөл.Pptx
нөхөрлөл.Pptx
 

Similar to Strategic Management - Lecture 1

стратегийн удирдлагын онолын үндэс
стратегийн удирдлагын онолын үндэсстратегийн удирдлагын онолын үндэс
стратегийн удирдлагын онолын үндэсNael Narantsengel
 
Төлөвлөлтийн сургуулийн стратеги үзэл баримтлал
Төлөвлөлтийн сургуулийн стратеги үзэл баримтлалТөлөвлөлтийн сургуулийн стратеги үзэл баримтлал
Төлөвлөлтийн сургуулийн стратеги үзэл баримтлалИЗ-СЭЗС багш Д.Заяамөнх
 
Ч.Отгонжаргал - Соёл урлагийн байгууллагуудын стратеги төлөвлөлт
Ч.Отгонжаргал - Соёл урлагийн байгууллагуудын стратеги төлөвлөлтЧ.Отгонжаргал - Соёл урлагийн байгууллагуудын стратеги төлөвлөлт
Ч.Отгонжаргал - Соёл урлагийн байгууллагуудын стратеги төлөвлөлтbatnasanb
 
Ba501 standart
Ba501 standartBa501 standart
Ba501 standartuserjigmee
 
Strategic Management - Lecture 4
Strategic Management - Lecture 4Strategic Management - Lecture 4
Strategic Management - Lecture 4Энхтамир Ш
 
Байгууллага дахь төлөвлөлт, төлөвлөлтийн түвшин, төлөвлөгөөний ангилал, төлөл...
Байгууллага дахь төлөвлөлт, төлөвлөлтийн түвшин, төлөвлөгөөний ангилал, төлөл...Байгууллага дахь төлөвлөлт, төлөвлөлтийн түвшин, төлөвлөгөөний ангилал, төлөл...
Байгууллага дахь төлөвлөлт, төлөвлөлтийн түвшин, төлөвлөгөөний ангилал, төлөл...Adilbishiin Gelegjamts
 
стратегийн удирдлага нэгдсэн сургууль
стратегийн удирдлага   нэгдсэн сургуульстратегийн удирдлага   нэгдсэн сургууль
стратегийн удирдлага нэгдсэн сургуульBuka King
 
Маркетингийн үндэс
Маркетингийн үндэсМаркетингийн үндэс
Маркетингийн үндэсIkhzasag SEZS
 
Lec 4 Leadership & Vision
Lec 4 Leadership & VisionLec 4 Leadership & Vision
Lec 4 Leadership & VisionChimgeeJ
 
Стратеги, маркетингийн стратегийн хөгжил
Стратеги, маркетингийн  стратегийн хөгжилСтратеги, маркетингийн  стратегийн хөгжил
Стратеги, маркетингийн стратегийн хөгжилMr Nyak
 
Strategic Management - Lecture 10
Strategic Management - Lecture 10Strategic Management - Lecture 10
Strategic Management - Lecture 10Энхтамир Ш
 
Статистикийн онол
Статистикийн онолСтатистикийн онол
Статистикийн онолIkhzasag SEZS
 

Similar to Strategic Management - Lecture 1 (20)

стратегийн удирдлагын онолын үндэс
стратегийн удирдлагын онолын үндэсстратегийн удирдлагын онолын үндэс
стратегийн удирдлагын онолын үндэс
 
Төлөвлөлтийн сургуулийн стратеги үзэл баримтлал
Төлөвлөлтийн сургуулийн стратеги үзэл баримтлалТөлөвлөлтийн сургуулийн стратеги үзэл баримтлал
Төлөвлөлтийн сургуулийн стратеги үзэл баримтлал
 
strategic management 1
strategic management 1strategic management 1
strategic management 1
 
Бизнесийн стратегийн удирдлагын асуудал
Бизнесийн стратегийн удирдлагын асуудалБизнесийн стратегийн удирдлагын асуудал
Бизнесийн стратегийн удирдлагын асуудал
 
Ч.Отгонжаргал - Соёл урлагийн байгууллагуудын стратеги төлөвлөлт
Ч.Отгонжаргал - Соёл урлагийн байгууллагуудын стратеги төлөвлөлтЧ.Отгонжаргал - Соёл урлагийн байгууллагуудын стратеги төлөвлөлт
Ч.Отгонжаргал - Соёл урлагийн байгууллагуудын стратеги төлөвлөлт
 
Ba501 standart
Ba501 standartBa501 standart
Ba501 standart
 
Strategic Management - Lecture 4
Strategic Management - Lecture 4Strategic Management - Lecture 4
Strategic Management - Lecture 4
 
Strategiin tuluvluguu
Strategiin tuluvluguuStrategiin tuluvluguu
Strategiin tuluvluguu
 
EMON401-Хичээл-1
EMON401-Хичээл-1EMON401-Хичээл-1
EMON401-Хичээл-1
 
Байгууллага дахь төлөвлөлт, төлөвлөлтийн түвшин, төлөвлөгөөний ангилал, төлөл...
Байгууллага дахь төлөвлөлт, төлөвлөлтийн түвшин, төлөвлөгөөний ангилал, төлөл...Байгууллага дахь төлөвлөлт, төлөвлөлтийн түвшин, төлөвлөгөөний ангилал, төлөл...
Байгууллага дахь төлөвлөлт, төлөвлөлтийн түвшин, төлөвлөгөөний ангилал, төлөл...
 
Management1
Management1Management1
Management1
 
стратегийн удирдлага нэгдсэн сургууль
стратегийн удирдлага   нэгдсэн сургуульстратегийн удирдлага   нэгдсэн сургууль
стратегийн удирдлага нэгдсэн сургууль
 
Маркетингийн үндэс
Маркетингийн үндэсМаркетингийн үндэс
Маркетингийн үндэс
 
Lec 4 Leadership & Vision
Lec 4 Leadership & VisionLec 4 Leadership & Vision
Lec 4 Leadership & Vision
 
Стратеги, маркетингийн стратегийн хөгжил
Стратеги, маркетингийн  стратегийн хөгжилСтратеги, маркетингийн  стратегийн хөгжил
Стратеги, маркетингийн стратегийн хөгжил
 
ESON101-Хичээл 2
 ESON101-Хичээл 2 ESON101-Хичээл 2
ESON101-Хичээл 2
 
Strategic Management - Lecture 10
Strategic Management - Lecture 10Strategic Management - Lecture 10
Strategic Management - Lecture 10
 
Статистикийн онол
Статистикийн онолСтатистикийн онол
Статистикийн онол
 
Types of strategies
Types of strategiesTypes of strategies
Types of strategies
 
илтгэл
илтгэлилтгэл
илтгэл
 

More from Энхтамир Ш

ПХ-н баримтжуулалтын бодлого тогтоох
ПХ-н баримтжуулалтын бодлого тогтоохПХ-н баримтжуулалтын бодлого тогтоох
ПХ-н баримтжуулалтын бодлого тогтоохЭнхтамир Ш
 
Lecture 4 - Програм хангамжийн төслийн үнэлгээ
Lecture 4 - Програм хангамжийн төслийн үнэлгээLecture 4 - Програм хангамжийн төслийн үнэлгээ
Lecture 4 - Програм хангамжийн төслийн үнэлгээЭнхтамир Ш
 
Монголын Их, дээд сургуулиудын техник технологийн өнөөгийн байдал, хөгжлийн ...
Монголын  Их, дээд сургуулиудын техник технологийн өнөөгийн байдал, хөгжлийн ...Монголын  Их, дээд сургуулиудын техник технологийн өнөөгийн байдал, хөгжлийн ...
Монголын Их, дээд сургуулиудын техник технологийн өнөөгийн байдал, хөгжлийн ...Энхтамир Ш
 
Старт-ап, жижиг дунд байгууллага, үйлдвэрллийг дэмжих цахим систем
Старт-ап, жижиг дунд байгууллага, үйлдвэрллийг дэмжих цахим систем Старт-ап, жижиг дунд байгууллага, үйлдвэрллийг дэмжих цахим систем
Старт-ап, жижиг дунд байгууллага, үйлдвэрллийг дэмжих цахим систем Энхтамир Ш
 
Оюутны хөдөлмөр эрхлэлт
Оюутны хөдөлмөр эрхлэлтОюутны хөдөлмөр эрхлэлт
Оюутны хөдөлмөр эрхлэлтЭнхтамир Ш
 
НББ-ийн сургалтын өнөөгийн байдлын судалгаа
НББ-ийн сургалтын өнөөгийн байдлын судалгааНББ-ийн сургалтын өнөөгийн байдлын судалгаа
НББ-ийн сургалтын өнөөгийн байдлын судалгааЭнхтамир Ш
 
Хувьцааны өгөөж түүнд нөлөөлж буй хүчин зүйлсийн шинжилгээ
Хувьцааны өгөөж түүнд нөлөөлж буй хүчин зүйлсийн шинжилгээХувьцааны өгөөж түүнд нөлөөлж буй хүчин зүйлсийн шинжилгээ
Хувьцааны өгөөж түүнд нөлөөлж буй хүчин зүйлсийн шинжилгээЭнхтамир Ш
 
ОЮУТНЫ СУРЛАГЫН АМЖИЛТАНД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛСИЙН СУДАЛГАА
ОЮУТНЫ СУРЛАГЫН АМЖИЛТАНД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛСИЙН СУДАЛГААОЮУТНЫ СУРЛАГЫН АМЖИЛТАНД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛСИЙН СУДАЛГАА
ОЮУТНЫ СУРЛАГЫН АМЖИЛТАНД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛСИЙН СУДАЛГААЭнхтамир Ш
 
НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН САНГИЙН ЗАРЛАГАД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛИЙН ШИНЖИЛГЭЭ
НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН САНГИЙН ЗАРЛАГАД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛИЙН ШИНЖИЛГЭЭ НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН САНГИЙН ЗАРЛАГАД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛИЙН ШИНЖИЛГЭЭ
НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН САНГИЙН ЗАРЛАГАД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛИЙН ШИНЖИЛГЭЭ Энхтамир Ш
 
Өнөөгийн нөхцөлд их дээд сургууль төгсөгчдийн эзлэх байр сууринд нөлөөлөх хүч...
Өнөөгийн нөхцөлд их дээд сургууль төгсөгчдийн эзлэх байр сууринд нөлөөлөх хүч...Өнөөгийн нөхцөлд их дээд сургууль төгсөгчдийн эзлэх байр сууринд нөлөөлөх хүч...
Өнөөгийн нөхцөлд их дээд сургууль төгсөгчдийн эзлэх байр сууринд нөлөөлөх хүч...Энхтамир Ш
 
Англи хэл сурах дэлхий нийтийн чиг хандлага манай оронд нөлөөлж буйг судалс...
Англи хэл сурах дэлхий нийтийн чиг хандлага   манай оронд нөлөөлж буйг судалс...Англи хэл сурах дэлхий нийтийн чиг хандлага   манай оронд нөлөөлж буйг судалс...
Англи хэл сурах дэлхий нийтийн чиг хандлага манай оронд нөлөөлж буйг судалс...Энхтамир Ш
 
Acc2 buyanzaya, nominzul, khaliunaa
Acc2   buyanzaya, nominzul, khaliunaaAcc2   buyanzaya, nominzul, khaliunaa
Acc2 buyanzaya, nominzul, khaliunaaЭнхтамир Ш
 

More from Энхтамир Ш (20)

Lecture 14 test strategy
Lecture 14   test strategyLecture 14   test strategy
Lecture 14 test strategy
 
ПХ-н баримтжуулалтын бодлого тогтоох
ПХ-н баримтжуулалтын бодлого тогтоохПХ-н баримтжуулалтын бодлого тогтоох
ПХ-н баримтжуулалтын бодлого тогтоох
 
Personal Software Process
Personal Software ProcessPersonal Software Process
Personal Software Process
 
Lecture 4 - Програм хангамжийн төслийн үнэлгээ
Lecture 4 - Програм хангамжийн төслийн үнэлгээLecture 4 - Програм хангамжийн төслийн үнэлгээ
Lecture 4 - Програм хангамжийн төслийн үнэлгээ
 
Multimedia
MultimediaMultimedia
Multimedia
 
Css animation
Css animationCss animation
Css animation
 
Lecture html head
Lecture   html headLecture   html head
Lecture html head
 
Монголын Их, дээд сургуулиудын техник технологийн өнөөгийн байдал, хөгжлийн ...
Монголын  Их, дээд сургуулиудын техник технологийн өнөөгийн байдал, хөгжлийн ...Монголын  Их, дээд сургуулиудын техник технологийн өнөөгийн байдал, хөгжлийн ...
Монголын Их, дээд сургуулиудын техник технологийн өнөөгийн байдал, хөгжлийн ...
 
Старт-ап, жижиг дунд байгууллага, үйлдвэрллийг дэмжих цахим систем
Старт-ап, жижиг дунд байгууллага, үйлдвэрллийг дэмжих цахим систем Старт-ап, жижиг дунд байгууллага, үйлдвэрллийг дэмжих цахим систем
Старт-ап, жижиг дунд байгууллага, үйлдвэрллийг дэмжих цахим систем
 
Оюутны хөдөлмөр эрхлэлт
Оюутны хөдөлмөр эрхлэлтОюутны хөдөлмөр эрхлэлт
Оюутны хөдөлмөр эрхлэлт
 
НББ-ийн сургалтын өнөөгийн байдлын судалгаа
НББ-ийн сургалтын өнөөгийн байдлын судалгааНББ-ийн сургалтын өнөөгийн байдлын судалгаа
НББ-ийн сургалтын өнөөгийн байдлын судалгаа
 
Хувьцааны өгөөж түүнд нөлөөлж буй хүчин зүйлсийн шинжилгээ
Хувьцааны өгөөж түүнд нөлөөлж буй хүчин зүйлсийн шинжилгээХувьцааны өгөөж түүнд нөлөөлж буй хүчин зүйлсийн шинжилгээ
Хувьцааны өгөөж түүнд нөлөөлж буй хүчин зүйлсийн шинжилгээ
 
ОЮУТНЫ СУРЛАГЫН АМЖИЛТАНД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛСИЙН СУДАЛГАА
ОЮУТНЫ СУРЛАГЫН АМЖИЛТАНД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛСИЙН СУДАЛГААОЮУТНЫ СУРЛАГЫН АМЖИЛТАНД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛСИЙН СУДАЛГАА
ОЮУТНЫ СУРЛАГЫН АМЖИЛТАНД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛСИЙН СУДАЛГАА
 
НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН САНГИЙН ЗАРЛАГАД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛИЙН ШИНЖИЛГЭЭ
НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН САНГИЙН ЗАРЛАГАД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛИЙН ШИНЖИЛГЭЭ НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН САНГИЙН ЗАРЛАГАД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛИЙН ШИНЖИЛГЭЭ
НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН САНГИЙН ЗАРЛАГАД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛИЙН ШИНЖИЛГЭЭ
 
Өнөөгийн нөхцөлд их дээд сургууль төгсөгчдийн эзлэх байр сууринд нөлөөлөх хүч...
Өнөөгийн нөхцөлд их дээд сургууль төгсөгчдийн эзлэх байр сууринд нөлөөлөх хүч...Өнөөгийн нөхцөлд их дээд сургууль төгсөгчдийн эзлэх байр сууринд нөлөөлөх хүч...
Өнөөгийн нөхцөлд их дээд сургууль төгсөгчдийн эзлэх байр сууринд нөлөөлөх хүч...
 
Англи хэл сурах дэлхий нийтийн чиг хандлага манай оронд нөлөөлж буйг судалс...
Англи хэл сурах дэлхий нийтийн чиг хандлага   манай оронд нөлөөлж буйг судалс...Англи хэл сурах дэлхий нийтийн чиг хандлага   манай оронд нөлөөлж буйг судалс...
Англи хэл сурах дэлхий нийтийн чиг хандлага манай оронд нөлөөлж буйг судалс...
 
Acc2 buyanzaya, nominzul, khaliunaa
Acc2   buyanzaya, nominzul, khaliunaaAcc2   buyanzaya, nominzul, khaliunaa
Acc2 buyanzaya, nominzul, khaliunaa
 
Turiin sanhuu l12
Turiin sanhuu l12Turiin sanhuu l12
Turiin sanhuu l12
 
Turiin sanhuu l11
Turiin sanhuu l11Turiin sanhuu l11
Turiin sanhuu l11
 
Turiin sanhuu l10
Turiin sanhuu l10Turiin sanhuu l10
Turiin sanhuu l10
 

Strategic Management - Lecture 1

  • 1. 1 код. FIN 807 СТРАТЕГИЙН МЕНЕЖМЕНТ II Доктор, дэд профессор Г.Билгээ Хичээл №1 СТРАТЕГИЙН МЕНЕЖМЕНТИЙН ОНОЛЫН ХАНДЛАГУУД Агуулга Нэг. Стратегийн удирдлагын үзэл баримтлал Хоёр. Стратегийн удирдлага Гурав. Стратегийн удирдлагын хандлагууд Нэг.Стратегийн удирдлагын үзэл баримтлал • Strategos –Том хэмжээний цэрэг, дайны үйл ажиллагааг төлөвлөх, удирдан чиглүүлэх урлаг, ухаан гэсэн утгатай Грек үг • Бизнесийн байгууллагын удирдлагад анх 1960 –аад оны эхээр хэрэглэгдэж эхэлсэн. • Бизнест стратеги нь байгууллагын зорилго, үйл ажиллагааны чиглэлийг тодорхойлох удирдлагын шийдвэрийн нэгдэл. • Байгууллага эрхэм зорилгодоо хүрэхийн тулд зорилгуудыг хангах бүх талыг хамарсан иж бүрэн, урт хугацааны төлөвлөгөө Стратегийн удирдлагын талаар П.Ф Дракер, Майкл Мексон, Питер Райт, Грегори Г.Дисс, Рики У. Гриффен зэрэг судлаачид хэрхэн тодорхойлж байсныг харьцуулан уншиж нэгдсэн дүгнэлт хийх. Стратеги менежментийн түлхүүр • Байгууллагын нийт зорилго болон байг тодорхойлох • Хэд хэдэн оролцогч талууд шийдвэр гаргах үйл явцад оролцоно • Урт болон богино хугацааны төлвөөс хамаарч холбох үр ашиг, бүтээмжийг тохируулах шинжүүдийн мөн чанарыг ойлгосон байх Хоёр. Стратегийн удирдлага Энэ нь байгууллагыг урт удаан хугацаанд оршин тогтнон хөгжүүлэх, алсын ба эрхэм зорилго, зорилтууддаа хүрэх боломж өгөхөд чиглэсэн удирдлага мөн гэдгийг практик талаас нь тайлбарлах. • Байгууллагын үйл ажиллагаа, тархи нь байх ёстой. • анализ, • шийдвэр гаргах, • өрсөлдөөнд жигд ажиллах үйлдэлээс бүрддэг.
  • 2. 2 • бусдаас өөр байх Тогтвортой өрсөлдөөн бол бусдаас өөр зүйлийг хийх эсвэл ижил зүйлийг өөр өөр өнцгөөс хийхэд оршино. Стратеги менежмент нь анализ, шийдвэр гаргалт болон тогтвортой өрсөлдөөний давуу талыг үүсгэхийн төлөө байгууллагын авах үйл ажиллагааг түүний үндсэн шинжүүдээр нь тодорхойлно. Стратегийн томьёоллыг дараах түвшинд хэрэгждэг. Үүнд: Дараах түвшинд хэрэгждэг. • Нэгдүгээрт, тухайн байгууллагын орчинд өрсөлдөөний давуу талыг хэрхэн авахын тулд хийгддэг бизнес түвшний томьёолол. • Хоёрдугаарт, байгууллагын түвшний стратеги 2 зүйлд анхаардаг: – ямар бизнест өрсөлдөх – хамтын хүчээр байгууллага амжилтанд хүрэх буюу хэрхэн нэг хүн хийснээс олуулаа хамтран хийвэл амжилттай ажиллах боломжтойг олох. Гуравдугаарт, зөвхөн дотооддоо амжилттай ажиллахаас гадна хэрхэн дэлхийн зах зээлд гарах арга замыг олж нээх стратеги боловсруулалт. Дөрөвдүгээрт, интернэт ихээхэн хөгжсөн өнөө үед и-бизнес төлөвлөгөөнд зориулан томьёолол хийх Стратеги менежмент нь байгууллагын үйл ажиллагаа, тархи нь байх ёстой. /Стратегийн “5 Р”/ Стратегийн удирдлага нь энгийнээс нарийн нийлмэл, тогтвортойгоос динамик шинжтэй болсон 1960-аад он 1970-аад он 1980-аад он 1990-ээд онуудад хэрхэн хөгжих ирсэн загварыг үзнэ үү. Гурав. Стратегийн удирдлагын хандлагууд Дэг сургууль Ерөнхий менежментийн ном зохиолд өнгөрсөн зууны сүүлч үе хүртэл менежментийн сэтгэлгээний голлох найман хандлага буюу сургууль илт давамгайлж ирсэн хэдий ч хоёр мянганы зааг үеэр Питер М.Сенгегийн Суралцагч байгууллагын онол, Роберт Б.Шоугийн Итгэлцлийн тэнцвэрийн онол тус тус нийтийн хүртээл болсноор менежментийн сургууль
  • 3. 3 арав болж өргөжсөн байна. Элен-Эрл Шафэ (Ellen-Earle Chaffee) 1970-аад оны стратегийн удирдлагын онолын хүрээнд найман голлох үзэл байдаг хэмээн үзэж байсан боловч хожим нь Х.Минцберг (Henry Mintzberg) нарын судалж тогтоосноор (Strategy Safari: The Complete Guide Through The Wilds Of Strategic Management, 1988) стратегийн удирдлагын хувьд арван онолын сургууль (чиг хандлага) голлодог болов. Ингээд монгол сэтгэлгээнд илүү дөхөмтэй тоонд багтаан стратеги хэмээх “Заан” буюу системийн арван элементийн тухай өгүүлъе. Үүнд: Дараах сургуулиудын үзэл баримтлалууд нь стратегийн удирдлагын хандлагыг тодорхойлж байсныг цэгцтэй судлах шаардлагатай. 1. Бүтцийн сургууль: Стратегийг бүрдүүлэх нь эргэцүүлэх бодох үйл явц мөн 2. Төлөвлөлтийн сургууль: Стратегийг бүрдүүлэх нь албан ёсны үйл явц мөн 3. Байрлалын сургууль: Стратегийг бүрдүүлэх нь судалгааны үйл явц мөн 4. Ажил хэргийн сургууль: Стратегийг бүрдүүлэх нь урьдчилан харах үйл явц мөн 5. Танин мэдэхүйн сургууль: Стратегийг бүрдүүлэх нь танин мэдэхүйн үйл явц мөн 6. Сургалтын сургууль: Стратегийг бүрдүүлэх нь хөгжиж буй үйл явц мөн 7. Эрх мэдлийн сургууль: Стратегийг бүрдүүлэх нь зөвшилцөх үйл явц мөн 8. Соёлын сургууль: Стратегийг бүрдүүлэх нь хамтын үйл явц мөн 9. Гадаад орчны сургууль: Стратегийг бүрдүүлэх нь хариу үйлдлийн үйл явц мөн 10. Нэгдсэн сургууль: Стратегийг бүрдүүлэх нь шилжилтийн үйл явц мөн Эдгээр стратегийн удирдлагын 10 сургуулийг 4 бүлэг болгон хуваавал эхний 3 сургууль нь удирдамжийн буюу чиглүүлэх шинжтэй, эдгээр сургуулийн талынхан бодит байдалд стратегийг яаж боловсруулах вэ гэдгээс илүү стратегийг бүрдүүлэхэд илүү анхаардаг. Энэ бүлэгт багтаж буй эхний сургуулийнхан стратегийг албан бус бүтцийг төлөвшүүлэх явцад буюу зохион бүтээх, төсөл зохиох, загварчлах замаар сонгох хандлагатай байдаг. Энэ бол уг чанартай эргэцүүлэн бодох, дахин дахин боловсруулалт хийх үйл явц билээ. Хоёр дахь сургууль нь өнгөрсөн зууны 70-аад оноос эрчээ авсан бөгөөд стратегийн боловсруулалт, сонголтыг албан ёсны төлөвлөлтийн харьцангуй бие даасан бүрэлдэхүүн хэсэг гэж үздэг. Нэлээд ирээдүйтэйд тооцогддог байрлалын сургуулийнхан 1980-аад оноос эхний хоёртоо ойрхон байх болж, стратегийн боловсруулалт, сонголтоос илүүтэйгээр түүний агуулгыг сонирхож судалсан байдаг. Энэ сургуулийг үндэслэгчид болон шавь нар нь байгууллага зах зээлд өөрийн гэсэн стратегийн байр сууриа сонгож авахад асуудлын гол нь оршино гэж үздэг учраас байрлалын сургууль нэмээн нэрлэгдэх болжээ.
  • 4. 4 Дараагийн 3 сургууль нь стратегийг бүрдүүлэх үйл явцын тодорхой талуудыг голлон авч үздэг. Тийм ч учраас эдгээр сургуулиудын талынхан байгууллагын стратегийн зан төлөвийг урьдчилан харахад биш харин стратегийг боловсруулах бодит үйл явцыг тодорхойлоход анхаарлаа хандуулдаг ажээ. Стратегийг ажил хэрэгч чанар, овсгоотой холбож үздэг судлаачид түүнийг тодорхойлж сонгох үйл явцыг ирээдүйгээ урьлчилан харах гэсэн оролдлого, сайн менежерүүдийн риск хүлээх чадвар гэж үзсэн байдаг. Ийнхүү стратегийг хувь хүний зөн совин, урьдчилсан төсөөлөл хэмээн үзэхүл түүнийг боловсруулж сонгох явдал ч хүний толгойд шинэ санаа төрж, шинэ зарчмууд боловсрогдох үйл явц хэмээн үзэхээс өөр аргагүй. Эндээс орчин үед нэлээд чухалд тооцогддог танин мэдэхүйн сургууль гарсан бөгөөд когнитив сэтгэл зүйн логикт тулгуурлан стратегчийн ухамсар, сэтгэлгээнд нэвтрэх оролдлого хийдэг. Энэ бүлгийн 7, 8, 9 дэх сургууль нь стратегийг боловсруулах зарчмуудыг авч үзэхдээ хувь хүний түвшингээс дээш гарч, бусад хүмүүс, өөр хүчний нөлөөг судлахад анхаарал, хүч тавьсанаараа онцлогтой. Тухайлбал, сургалтын сургуулийнхан биднийг хүрээлэн буй орчин нэн төвөгтэй тиймээс төлөвлөгөөтэй адилаар стратегийг эхнээс нь эцсийг хүртэл нэг амьсгаагаар бичих боломжгүй, харин түүнийг байгууллага хэрхэн сурч, хөгжиж буйд нийцүүлэн алхам алхамаар боловсруулах ёстой гэж үздэг байна. Эрх мэдлийн сургууль асуудалд энэ л байр сууринаас, гэхдээ арай өөр өнцгөөс нь ханддаг. Энэ сургуулийн талыг баримталдаг судлаачид стратегийг байгууллагын доторхи сөргөлдөж буй талуудын эсвэл байгууллага ба түүний орчны хоорондын яриа хэлэлцээ, зөвшилцөл, тохиролцооны үйл явц хэмээн тодорхойлдог. Стратегийг бүрдүүлэх зарчмууд нь байгууллагын соёлоор тодорхойлогддог. Иймд стратегийн үйл явц нь ямагт хамтын байдаг гэсэн үзэл баримтлал нь соёлын сургуулийн үндэс болдог. Гадаад орчны сургуулийнхны үздэгээр стратегийн сонголт нь байгууллагын дотоодын хэрэг биш харин гадаад орчны хүчин зүйлүүдийн нөлөөлөлд үзүүлэх хариу үйлдэл байдаг ажээ. Иймд байгууллагын гадаад орчны эерэг, сөрөг нөлөөллийг таньж мэдэх нь стратегийн үйл явцын шийдвэрлэх хэсэг гэж тэд үздэг. Стратегийн таван “Р” Ихэнх ном, сурах бичгүүдэд стратегийг үндсэндээ “байгууллагын зорилго, зорилтуудад хүрэхэд чиглэсэн урт хугацааны иж бүрэн төлөвлөгөө” гэж тодорхойлж байна. Менежерүүд энэхүү тодорхойлолтыг иш үндэс болгон стратегээ боловсруулж, бизнесийн үйл ажиллагаа
  • 5. 5 явуулж иржээ. Гэвч стратегийг нэгэн утгаар төгс тодорхойлох боломжгүй гэж олонхи судлаачид үздэг байна. Америкийн эрдэмтэн Минцберг ч стратегийн удирдлага хэмээх шинжлэх ухааныг тохиолдлоор аврага амьтантай зүйрлүүлээгүйг хэлэхэд илүүдэхгүй болов уу. Тэрээр энэ санааг хуваалцахын хамт стратегийг таван шинж тэмдэгээр нь буюу байгууллагыг үр дүнтэй удирдахад гүйцэтгэх үүргээр нь тодорхойлж болно гээд менежментийн онол, практикт ихэд нэрд гарсан “5Р” хэмээх тодорхойлолтоо гаргасан байна (“The Strategy Concept I: Five Ps For Strategy”. California Management Review сэтгүүл; 1987 оны намар). Стратеги бол юуны өмнө төлөвлөгөө, эсвэл төлөвлөгөөний тодорхой хэлбэр гэж болох удирдамж, хөгжлийн баримжаа, чиглэл, ирээдүйд хүрэх арга зам юм. Үүгээр эхний “Р” (Plan) тодорхойлогдоно. Байгууллагууд албан ёсоор зарлаж тнхаглан олны хүртээл болгосон тодорхой зарчмуудыг ч баримталдаг. Зах зээлээ өргөтгөх, хэрэглэгчээ дээдлэх, чанарыг эрхэмлэх, хүнээ хөгжүүлэх зэрэг зарчмыг баримжаалдаг байгууллага манайд ч олон бий. Ийнхүү байгууллагын үйл ажиллагааны зарчмууд буюу философи нь мөн л стратегийн бүрэлдэхүүн хэсэг болдог ажээ. Энэ утгаар нь стратегийг үйл ажиллагааны зарчим, хэм хэмжээ, дагаж мөрдвөл зохих загвар хэмээн ойлгож болно. Х.Минцбергийн хоёр дахь тодорхойлолт энэ бөгөөд тэрээр стратеги бол зарчим (Principle) юм хэмээн хураангуйлан томъёолжээ. Ингэхдээ төлөвлөгөөг баримжаалж буй стратеги, харин үйл ажиллагааны зарчмуудыг хэрэгжиж буй стратеги гэдэг. Стратеги бол байр суурь юм, өөрөөр хэлбэл тодорхой төрлийн бараа, үйлчилгээг зах зээлд байршуулах тухай асуудал юм гэх баримтлал байдаг. Түүнчлэн стратегийг хэтийн төлөв, байгууллагын “бизнесийн онол” гэж ч үздэг. Минцбергийнхээр бол эдгээр нь стратегийн гурав, дөрөв дэх “Р” бөгөөд стратеги бол байр суурь (Position), хэтийн төлөв (Perspectve) юм гэж тодорхойлддог. Стратеги нь төлөвлөгөө болохын хувьд бас хэрэглэгчдийн зан үйлд нөлөөлөх, өрсөлдөгчөө төөрөгдүүлэх, дарамт үзүүлэх зэрэгт ашигладаг уран арга, уян “маневр” хэмээн тодорхойж болох. “МонУран”-ы олимпийн аврагын тэрбум, Телевизийн “Монголын Саятан” шоу, банкуудын хонжворт хадгаламж зэрэг нь манай компаниуд энэ төрлийн стратегийг баримталж эхэлсний жишээ юм. Стратеги нь өөрөө хүний оюун ухаанд үүсэн бүрэлдэж, хөгжин боловсрогдож байдаг тул биет бус, хийсвэр зүйл юм. Харин энэхүү хийсвэр сэтгэлгээн дээр тоглох, жишээ нь өрсөлдөгчдөө байгууллагаа давуу талтай хэмээн ойлгуулах
  • 6. 6 нь уг стратегийн зорилго. Х.Минцберг энэ стратегийг “төөрөгдүүлэлт, ухаалаг заль” гэсэн утга бүхий англи хэлний “Ploy” гэдэг үгээр илэрхийлжээ. Стратегийн төлөвлөлт нь • Аливаа байгууллага, бүлгийг удирдах шинжлэх ухааны үндэс • Байгууллага зорилтуудаа хэрэгжүүлж зорилгодоо хүрэхийн тулд ирээдүйд юу хийх вэ гэдгийг системтэй харуулсан илэрхийлэх • Байгууллагын оршин тогтнохын үндэс болсон эрхэм зорилгыг онож тодорхойлон түүндээ захируулан зорилго, зорилтууд, стратегиа хэрэгжүүлэх урт, дунд, богино хугацааны тасралтгүй үйл явц болох талаар дэлгэрүүлэн уншиж, практик үйл явцтай холбон тайлбарлах. Даалгавар 1. Стратегийн удирдлагын талаарх үндсэн ухагдахууны талаарх мэдлэгээ сэргээн санах 2. Стратеги, стратегийн удирдлагын мөн чанар агуулгын талаар Монголын судлаачдын тодорхойлолтуудыг судалж мэдсэн байх, 3. Стратегийн удирдлагын хөгжлийн үзэл баримтлал, хандлагыг судлан ярилцах бэлтгэлтэй ирэх