SlideShare a Scribd company logo
1 of 6
Менежментийн үндэс 
ЛЕКЦ №1 
Оршил 
Хүн төрөлхтөн сүргээрээ амьдарч байх үеэс эхлэн менежментийн элементүүд үүсч 
амьдралдаа хэрэглэн ирсэн. Жнь: сүргийн ахлагчтай байх, сүрэг дотор хөдөлмөрийн 
хуваарь хийгдэх, зохион байгуулах. Хүний нийгэм хөгжихийн хирээр менежментийн 
элементүүд улам бүр баяжиж боловсронгүй болсоор ирсэн. 
Менежментийг шинжлэх ухаан талаас нь судалж эхэлсэн үе нь 19-р зууны 2-р хагас 
/1850 оноос хойш/ юм. Судлах зүйлтэй, судалгааны аргуудтай мэдээллийн цогцыг 
шинжлэх ухаан гэнэ. 
Менежментийн шинжлэх ухааны түүхийг дараахь үед хувааж болно. 
1. 1850-иад оноос өмнөх үе: менежментийг хэрэглэсэн цөөн судлаачид судласан. 
2. 1870-1910 шинжлэх ухааны менежментийн үе гэж нэрлэнэ. Гол төлөөлөгч нь 
Ф.Тейлор, Х.Ганттфорд. Энэ үед менежмент нь үйлдвэрлэлийн үйл ажиллагаа 
түүний үр дүнг боловсронгуй болгоход чиглэж байсан . Менежментэд оруулсан 
Ф.Тейлорын хувь нэмэр нь тогтмол цалинг хийснээр нь олгох хэлбэрийг 
нэвтрүүлсэн. Үйлдвэрлэлийг удирдах үйл ажиллагааг шинжлэх ухааны байдлаар 
явуулах хэрэгтэйг тогтоож шинжлэх ухааны менежментийн зарчмыг 
боловсруулсан. Х.Гантт сүлжээ төлөвлөлтийг санаачилж Ганттын хүснэгтийг 
зохиосон. 
o 1910-1930-аад он захиргааны менежментийн үе 
Энэ үеийн гол арга нь үйлдвэрлэлийн үйл ажиллагааг сайн байлгахын тулд 
захиргаа өөрөө сайн байх ёстой. А.Файоль нь удирдлагад баримтлах 14 зарчмыг 
боловсруулж удирдлагын үйл ажиллагааг дотор нь анх удаа зааглажээ. 
o 1930-1950 он Бихевиоризмийн үе 
Гол төлөөлөгч нь: Э.Мейо 
Энэ үеийн гол санаа нь хамт олныг удирдахын тулд хамт олны гишүүдийн сэтгэл 
зүйг зөв чиглүүлэх ёстой. 
o 1950-иад оноос хойш-Орчин үеийн менежментийн үе 
Энэ үед менежментийн шинжлэх ухааны олон шинэ урсгал, салбар ухаанууд төрөн 
гарсан. Жнь: төслийн менежмент,чанарын менежмент,бүтээмжийн менежмент, 
management by web. 
Менежментийн ухааны судлах зүйл нь удирдлагын үйл ажиллагаа юм. Дараах аргуудыг 
менежментэд ашиглана.
o Анализ синтезийн арга 
o Индукц дедукцийн арга 
o Математикийн арга 
o Хийсвэрлэлийн арга 
o Загварчлалын арга 
o Социологийн арга 
o Логикийн арга 
o Статистикийн арга 
Менежментийг 2 үндсэн хүрээнд судалдаг. 
o Хувь хүний хүрээнд 
o Байгууллагын хүрээнд 
Менежментийг хэрэгжүүлж буй субьектийг менежер гэнэ. Дараах үндсэн функцууд байна. 
o Төлөвлөлт 
o Зохион байгуулалт 
o Манлайлал 
o Мотеваци /идэвхижүүлэлт/ 
o Хяналт 
Менежментийг тодорхойлоход дараах 2 зүйлийг заавал авч үзнэ. 
o Зорилго 
o Уг зорилгод хүрэх оновчтой арга 
Ганц нэгээрээ хөрөнгө оруулж буй зорилгод бусдын хүчийг ашиглан хүрэх үйл явцыг 
менежмент гэнэ. М. Фоллет 
Менежмент гэдэг нь: Аливаа зорилгод хүрэхийн тулд хамгийн үр ашигтай арга төлөвлөж 
зохион байгуулж,манлайлан идэвхижүүлж хянах үйл явц юм. 
Хувь хүн байгууллагын өмнө тавигдсан зорилгыг хамгийн оновчтой аргаар ханган 
биелүүлэх нөхцлийг бүрдүүлж байгаа процесс юм. 
Менежерүүдийн байгууллагад гүйцэтгэж буй үүрэг эдэлж буй эрх мэдэл,хүлээх 
хариуцлагаас хамаарч 3 түвшинд авч үзнэ.
o Дээд шат 
o Дунд шат 
o Анхан шат 
Менежерийн байгууллагад эзлэх байр суурь буюу түвшин ахих тусам менежментийн үйл 
ажиллагааны хувийн жин ихсэж техникийн үйл ажиллагааны хувийн жин буурна. 
Энэ дэлхийд удирдлагагүй юм гэж үгүй бөгөөд түүнээс нийгэм, түүний бүлгийн 
удирдлагын тухай ярихын тулд байгууллага, менежмент, менежер гэсэн З ойлголтыг 
харилцан уялдаатай авч үзэх хэрэгтэй болно гэдгийг менежментийн ухаан баталсан юм. 
Англи хэлний manage гэх үгнээс гаралтай морь хөллөх хөтлөх,түүийг жолоодох гэсэн 
утгаар хэрэглэгдэж байсан бол өнөө цагт бусад хүмүүсийг хүчээр байгууллагын өмнө 
тавигдсан зорилгод хүргэх үйл ажиллагааг менежмент гэж тодорхойлох болсон.Энэхүү 
үйл явцыг хэрэгжүүлэх субъякт нь менежер юм. 
Дэлхийн улс орнуудад менежментийн ач тусыг 1930-аад оноос тодорхой мэдэрч эхэлсэн 
бөгөөд тэр үеэс удирдах урлагийг мэргэжил хэмээн үзэх болсон байна. Хүмүүс хамтарч 
ажиллах нь ганц нэгээр хүч бололцоогоо дайчилснаас илүү ашигтай гэдгийг эртнээс 
мэдэрч байжээ. Өрх гэрийн амьдралаас эхлээд байгууллага, төр улсын үйл ажиллагаанд 
удирдагч, жолоодогч, чиглүүлэн хошуучлагчийн хэрэгцээг бий болгожээ. Менежмент бол 
аливаа байгууллагын өмнө тавигдсан зорилт хэрэгжүүлэх зарчим, арга барилыг багтаасан 
цогц асуудал юм. 
Менежмент гэж юу вэ? 1800 онд анх АНУ-д орчин цагийн шинжлэх ухаан болон хөгжих 
үндэслэлээ олсон. Менежмент гэдэг нь байгууллагын зорилгод хүрэхийн тулд нөөцүүдийг 
үр ашигтай, үр дүнтэй арга замаар төлөвлөж шийдвэр гаргах, зохион байгуулах, 
манлайлах, хянах үйл ажиллагаануудын нэгдэл мөн. 
Байгууллага нь менежерүүдийн ертөнцийн үндсийг бүрдүүлдэг ба менежментийн оршин 
тогтнох шалтгаан болдог. Иймээс байгууллага гэж юу вэ, байгууллагыг яагаад удирдах 
хэрэгтэй вэ? гэдэг асуудлаас менежментийг судлах нь зүйтэй. Байгууллага гэдэг нь нэгэн 
зорилгод хүрэхийн тулд зохион байгуулагдсан хамтран ажиллаж буй хоёр буюу түүнээс 
дээш хүмүүсийн нэгдэл мөн.Ямар ч байгууллагын зорилгын ерөнхий шинж нь үр дүнд 
хүрэхийн тулд нөөцүүдийг хувиргах юм. Байгууллагын ашигладаг үндсэн нөөцийн тоонд 
хүмүүс, санхүү, биет нөөц болон мэдээлэл ордог. 
Менежментийн шинжлэх ухааны эх үүсвэр нь хүний хөгжлийн түүхэн үе шаттай 
холбогдох овгийн байгууллын үед эх үндэс нь тавигдсан.Менежмент нь байгууллагын 
зорилгыг тодорхойлох түүнд хүрэх арга замыг төлөвлөх,ажиллах хүч,санхүү,материалын 
бүх нөөцийг бэлтгэх манлайлах үйл ажиллагааны явц ба эцсийн үр дүнд хяналт тавих 
байдаг. 
Менежментийн үүсэл хөгжил нь 4 үе шаттай. 
1. Үйлдвэрлэлийн менежмент 1870 – 1910 он 
2. Захиргааны менежмент 1910 – 1930 он 
3. Беховирестийн үе 1930 – 1950 он 
4. Олон улсын менежментийн үе 1950 –с хойш 
Менежмент нь үндсэн 5 функцтэй.
1.Байгууллага 
2. Хүний нөөц 
3.Идэвхжүүлэлт & мотивац 
4. Өрсөлдөөний & зах зээлийн менежмент 
5. Хяналт 
Менежмент нь бүх цагийн явцад удирдан зохион байгуулах арга ухаан байсаар ирсэн, ийм 
чадвартай хүнийг менежер гэж нэрлэнэ. 
Менежментийн мөн чанар 
Менежментийн үндсэн үүргүүд 
Удирдлагын төвшин ба менежерийн ур чадвар 
Байгууллагын тухай ойлголт, өсөлт хөгжил 
Менежментийн мөн чанар 
Менежмент гэдэг нь удирдан жолоодох гэсэн утгатай Англи гаралтай үг бөгөөд 
байгууллагын зорилго зорилтуудыг биелүүлэхийн тулд түүний гишүүдийн 
тусламжтайгаар үйл ажиллагаагаа зөв зохистой удирдан явуулахыг хэлнэ. Менежер гэдэг 
нь энэхүү үйл ажиллагааг удирдан явуулж буй байгууллагын бүх талын үйл ажиллагааг 
чиглүүлэгч хүн юм. Менежментийн тухай олон янзын тодорхойлолтууд байдгаас 
дурьдвал: 
· Хүмүүсийн хүчээр байгууллагын өмнө тавигдсан зорилгод хүрэх үйл явц 
· Удирдах ажлыг эрхлэн явуулах үндэс болдог хүний мэдлэгийн цогц 
· Байгууллагын зорилтуудыг томьёолж түүнд хүрэхийн тулд зайлшгүй төлөвлөх, 
зохион байгуулах, идэвхжүүлэх үйл явц 
· Нэг хүний дангаар гүйцэтгээд үл хүрэх үр дүнд хүрэхийн тулд бусдын үйл 
ажиллагааг зохицуулах нэг ба түүнээс дээш тооны хүмүүсийн хэрэгжүүлдэг үйл явц 
· Хөдөлмөр оюун ухаан, бусад хүмүүсийн зан төлвийн сэдэлд тулгуурлан тавьсан 
зорилгодоо хүрэх чадвар 
· Хүн, материал, санхүүгийн нөөцийг оновчтой зохион байгуулах үйл явц 
· Зохион байгуулагдаагүй хүмүүсийг үр дүнтэй, зорилго чиглэлтэй, үйлдвэрлэлийн 
бүлэгт оруулдаг үйл ажиллагааны онцгой төрөл 
· Тодорхой үр дүнд хүрэхийн тулд субъектийн зүгээс удирдлагын объектод үзүүлж 
буй зорилго чиглэлтэй нөлөөлөл 
· Удирдхуйн ухааны арга талаасаа үйлдвэрлэлийн бүтээмжийг дээшлүүлэх зорилгоор 
аж ахуйн үйл ажиллагааг удирдахад ашиглаж байгаа зохистой арга хэлбэр, зарчмуудын 
нийлбэр цогц гэх мэт 
Эдгээрээс дүгнэн үзвэл менежмент нь хамгийн ерөнхий утгаараа хүмүүс байгууллагынхаа
өмнө дэвшүүлэн тавьсан зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хүч чармайлт гарган, өндөр үр 
дүнд хүрэхийн төлөө ажиллах байнгын эрмэлзлэл төрүүлхүйц ахуй орчныг бүрдүүлэн бий 
болгож, түүнийг цаг хугацаа орон зайн хөгжлийн хувьд тогтвортой хадгалах үйл явц гэж 
тодорхойлж болно. 
Менежментийг мөн чанарын талаас нь иж бүрэн байдлаар тодорхойлбол: Байгууллагын 
зорилгыг тодорхойлж түүнд хүрэх арга замыг төлөвлөн, ажиллах хүч, санхүү, материалын 
бүх нөөцийг оновчтой зохион байгуулж, ажиллагчдыг сонгон тэдгээрийг идэвхжүүлж, 
манлайлан ажиллан үйл ажиллагааны явц үр дүнг үнэлэн хяналт тавьж ажиллах нэгдмэл 
үйл ажиллагаа юм. 
Менежментийн үндсэн чиг үүргүүд 
Удирдагч хүн маш олон үүргүүдийг биелүүлдэг боловч төлөвлөх, зохион байгуулах, 
идэвхжүүлэх, хянах зэрэг менежментийн үндсэн чиг үүргүүд буюу функцуудыг 
хэрэгжүүлдэг. 
Төлөвлөлт: Менежментийн чухал анхдагч үүрэг бөгөөд төлөвлөлтийн үндсэн дээр 
байгууллага ирээдүйн зорилго зорилт, түүнд хүрэх арга замуудаа тодорхойлдог. 
Төлөвлөлт нь зорилгодоо хамгийн хэмнэлттэй ямар замаар хүрэхийг шийдвэрлэх үйл явц 
юм. Төлөвлөлт нь бид хаана оршиж байна, хаашаа явах, үүний тулд юу хийх ёстой гэсэн 
асуултуудад хариулт өгөх зорилготой үйл ажиллагаа юм. 
Зохион байгуулалт: Энэ нь байгууллага өмнөө тавьсан зорилгодоо хүрэхийн тулд ажиллах 
хүч, түүхий эд, мэдээллийн болон санхүүгийн зэрэг бүхий л нөөцүүдийг оновчтойгоор 
нэгтгэн зангидах үйл явц юм. Зохион байгуулалт нь нэгж хэсгүүдийг хамгийн оновчтой үр 
ашигтай хэлбэрээр хуваах үйл ажиллагаа бөгөөд байгууллагын зорилгоо биелүүлэх үндсэн 
нөхцөл болж өгдөг. 
Идэвхжүүлэлт: Идэвхжүүлэлт нь байгууллагын зорилгыг биелүүлэхийн тулд хүмүүсийг 
тодорхой үйл ажиллаагаанд өдөөн түлхэх, нөлөөлөх үйл явц юм. Хэдийгээр сайн 
боловсруулагдсан төлөвлөгөө, оновчтой зохион байгуулалттай байлаа ч ажиллах хүчнийг 
идэвхжүүлэх нь менежментийн чухал үүрэг юм. 
Хяналт: Байгууллагын үйл ажиллагаа зохих дүрэм журам, стандарт төлөвлөгөөний дагуу 
явагдаж байгаа эсэхийг тодорхойлох, алдаа дутагдлыг илрүүлэн урьдчилан сэргийлэх үйл 
ажиллагааг хяналт гэнэ. Хяналт нь төлөвлөлтийн чиг үүрэгтэй салшгүй холбоотой 
хэрэгждэг бөгөөд удирдлагын бүх төвшинг хамардаг. 
Менежер нь дээрх чиг үүргүүдийг хэрэгжүүлж байгууллагын үйл ажиллагааг удирдан 
явуулахдаа шинжлэх ухаан, технологийн ололт, хүмүүсийн харилцаа сэтгэл зүй, ажил 
үүргийн харилцан хамаарал зэрэг олон хүчин зүйлийг харгалзан үзэх шаардлагатай. 
Тиймээс хүмүүсийг сэтгэл дундуур байдалд хүргэхгүй санхүү, материалын болон бусад 
нөөцүүдийг хамгийн бага зарцуулах замаар байгууллагынхаа зорилгод хүрэх, эсвэл байгаа 
нөөцөө ашиглан дээд зэргийн таатай орчинг бүрдүүлэх нь менежерийн үндсэн үүрэг юм. 
Орчин үед менежер нь дараах үүргүүдийг нэгэн зэрэг гүйцэтгэдэг болсон. Үүнд: 
Удирдагч: Энэ нь менежерийн үйл ажиллагааны агуулгаас урган гардаг анхдагч чиг үүрэг 
бөгөөд үүнийг хэрэгжүүлэхийн тулд менежерт тодорхой эрх мэдэл шаардлагатай байдаг.
Дипломатч: Менежер нь ажил хэргээ амжилттай явуулахын тулд гадна дотны харилцагч 
байгууллага болон хүмүүстэй байнгын харилцаа холбоотой байдаг. Байгууллагын цар 
хүрээ өргөжин тэлэхийн хэрээр гадаад дотоод хамтын ажиллагаа өргөжин тэлдэг бөгөөд 
энэ нь менежерээс дипломат арга ажиллагаа ур чадварыг шаардаж байдаг. 
Манлайлагч: Менежер нь ажилчид хамт олноо үлгэрлэн дагуулах, манлайлах үүргийг 
биелүүлж байдаг. Хүмүүсийг манлайлан дагуулна гэдэг нь онцгой чадвар бөгөөд 
мэргэжлийн ур чадвар, хувь хүний сэтгэлзүй болон ёс зүйн өндөр хэм хэмжээг шаардаж 
байдаг. 
Хүмүүжүүлэгч: Техник технологийн хурдацтай өөрчлөлт нь ажилчдыг мэргэжлийн хувьд 
тасралтгүй сургаж байх шаардлагыг бий болгож байна. Тиймээс менежер нь тэрхүү 
өөрчлөлтийг соргогоор мэдэрч хүмүүсээ сургаж хөгжүүлэх хөтөлбөрийг боловсруулах 
ажиллах шаардлагатай. Мөн менежерүүд нь ажилчдынхаа ёс зүйн хүмүүжилд онцгой 
анхаарч байх хэрэгтэй байдаг. 
Шинийг санаачлагч: Хувьсан өөрчлөгдөж байгаа өнөө үед менежер нь байнга шинийг 
эрэлхийлэн үйл ажиллагаагаа сайжруулж байх шаардлагатай. Хэрэглэгчдийн хэрэгцээ 
шаардлагыг хангах бүтээгдэхүүн үйлчилгээг бий болгох нь байнгын эрэл хайгуул, 
судалгаа, шинэ санаачлагын үр дүнд бий болдог. 
Менежерийн гүйцэтгэх үүргийн талаар эрдэмтэн судлаачид олон янзын саналуудыг 
дэвшүүлсэн байдаг боловч удирдхуйн ухааны нэрт эрдэмтэн Г.Минцберг илүү 
системтэйгээр тодорхойлсон байдаг. Тэрээр менежерийн ажлын агуулгатай холбоотой 
дараах 10 үүргийг тодорхойлсон байна. Үүнд: 
Удирдагч: Эрх зүйн болон нийгмийн шинжтэй бэлэгдэл ёслолын үүрэг 
Манлайлагч: Захирагсдынхаа үйл ажиллагааг чиглүүлэн манлайлах үүрэг 
Холбогч: Байгууллагын дотоод болон гадаад харилцаа холбоо тогтоох үүрэг 
Мэдээлэл хүлээн авагч: Байгууллагад шаардлагатай төрөл бүрийн мэдээллийг цуглуулан 
үйл ажиллагаандаа ашиглах үүрэг 
Мэдээлэл түгээгч: Гадаад дотоод эх сурвалжаас олж авсан мэдээллийг ажилчид болон 
удирдлагын төвшингүүдэд түгээх үүрэг 
Мэдээлэл дамжуулагч: Байгууллагын төлөвлөгөө, бодлого, үйл ажиллагааны үр дүнгийн 
талаарх мэдээллийг бусдад танилцуулах үүрэг 
Эзэн: Байгууллагын дотоод гадаад боломжийг илрүүлж байгууллагын өсөлт хөгжлийг 
хангах төсөл төлөвлөгөө боловсруулах үүрэг 
Зөрчлийг шийдвэрлэгч: Тулгарч буй бэрхшээлтэй асуудлыг шийдвэрлэх үүрэг

More Related Content

What's hot

Ч. Ундрам - Байгууллагын өөрчлөлтийн менежмент
Ч. Ундрам - Байгууллагын өөрчлөлтийн менежментЧ. Ундрам - Байгууллагын өөрчлөлтийн менежмент
Ч. Ундрам - Байгууллагын өөрчлөлтийн менежментbatnasanb
 
коммуникацийн тухай ойлголт
коммуникацийн тухай ойлголткоммуникацийн тухай ойлголт
коммуникацийн тухай ойлголтDaariimaa Chuluunbaatar
 
хүний нөөцийн менежмент
хүний нөөцийн менежментхүний нөөцийн менежмент
хүний нөөцийн менежментUsukhuu Galaa
 
албан хэрэг хөтлөлтийн хичээл
албан хэрэг хөтлөлтийн хичээлалбан хэрэг хөтлөлтийн хичээл
албан хэрэг хөтлөлтийн хичээлsaixana
 
АЛБАН ХААГЧДАД ЗОРИУЛСАН ЗОРИУЛСАН ГАРЫН АВЛАГА
АЛБАН ХААГЧДАД ЗОРИУЛСАН ЗОРИУЛСАН ГАРЫН АВЛАГААЛБАН ХААГЧДАД ЗОРИУЛСАН ЗОРИУЛСАН ГАРЫН АВЛАГА
АЛБАН ХААГЧДАД ЗОРИУЛСАН ЗОРИУЛСАН ГАРЫН АВЛАГАJavkhlan Odkhuu
 
лекц №5 насаз түүвэр судалгааны арга зүй
лекц №5 насаз түүвэр судалгааны арга зүйлекц №5 насаз түүвэр судалгааны арга зүй
лекц №5 насаз түүвэр судалгааны арга зүйE-Gazarchin Online University
 
хүний нөөцийн сургалт, хөгжил
хүний нөөцийн сургалт, хөгжилхүний нөөцийн сургалт, хөгжил
хүний нөөцийн сургалт, хөгжилBuka King
 
Удирдлагын шийдвэр гаргалт, шийдвэрийн төрөл, ангилал, түвшин, шийдвэр гаргал...
Удирдлагын шийдвэр гаргалт, шийдвэрийн төрөл, ангилал, түвшин, шийдвэр гаргал...Удирдлагын шийдвэр гаргалт, шийдвэрийн төрөл, ангилал, түвшин, шийдвэр гаргал...
Удирдлагын шийдвэр гаргалт, шийдвэрийн төрөл, ангилал, түвшин, шийдвэр гаргал...Adilbishiin Gelegjamts
 
дотоод аудитын-гарын-авлага
дотоод аудитын-гарын-авлагадотоод аудитын-гарын-авлага
дотоод аудитын-гарын-авлагаByambadrj Myagmar
 
Удирдлагын зохион байгуулалт, зохион байгуулалтын хэлбэрүүд ...
Удирдлагын зохион байгуулалт, зохион байгуулалтын хэлбэрүүд ...Удирдлагын зохион байгуулалт, зохион байгуулалтын хэлбэрүүд ...
Удирдлагын зохион байгуулалт, зохион байгуулалтын хэлбэрүүд ...Adilbishiin Gelegjamts
 
хяналт1 /hynalt/
хяналт1 /hynalt/хяналт1 /hynalt/
хяналт1 /hynalt/Bach Baach
 
маркетингийн орчны судалгаа
маркетингийн орчны судалгаамаркетингийн орчны судалгаа
маркетингийн орчны судалгааЦ. Ариунболд
 
хүний нөөцийн төлөвлөлт
хүний нөөцийн төлөвлөлтхүний нөөцийн төлөвлөлт
хүний нөөцийн төлөвлөлтBuka King
 

What's hot (20)

Ч. Ундрам - Байгууллагын өөрчлөлтийн менежмент
Ч. Ундрам - Байгууллагын өөрчлөлтийн менежментЧ. Ундрам - Байгууллагын өөрчлөлтийн менежмент
Ч. Ундрам - Байгууллагын өөрчлөлтийн менежмент
 
коммуникацийн тухай ойлголт
коммуникацийн тухай ойлголткоммуникацийн тухай ойлголт
коммуникацийн тухай ойлголт
 
хүний нөөцийн менежмент
хүний нөөцийн менежментхүний нөөцийн менежмент
хүний нөөцийн менежмент
 
албан хэрэг хөтлөлтийн хичээл
албан хэрэг хөтлөлтийн хичээлалбан хэрэг хөтлөлтийн хичээл
албан хэрэг хөтлөлтийн хичээл
 
Lecture №7
Lecture №7Lecture №7
Lecture №7
 
АЛБАН ХААГЧДАД ЗОРИУЛСАН ЗОРИУЛСАН ГАРЫН АВЛАГА
АЛБАН ХААГЧДАД ЗОРИУЛСАН ЗОРИУЛСАН ГАРЫН АВЛАГААЛБАН ХААГЧДАД ЗОРИУЛСАН ЗОРИУЛСАН ГАРЫН АВЛАГА
АЛБАН ХААГЧДАД ЗОРИУЛСАН ЗОРИУЛСАН ГАРЫН АВЛАГА
 
лекц №5 насаз түүвэр судалгааны арга зүй
лекц №5 насаз түүвэр судалгааны арга зүйлекц №5 насаз түүвэр судалгааны арга зүй
лекц №5 насаз түүвэр судалгааны арга зүй
 
Манлайлал
МанлайлалМанлайлал
Манлайлал
 
хүний нөөцийн сургалт, хөгжил
хүний нөөцийн сургалт, хөгжилхүний нөөцийн сургалт, хөгжил
хүний нөөцийн сургалт, хөгжил
 
Удирдлагын шийдвэр гаргалт, шийдвэрийн төрөл, ангилал, түвшин, шийдвэр гаргал...
Удирдлагын шийдвэр гаргалт, шийдвэрийн төрөл, ангилал, түвшин, шийдвэр гаргал...Удирдлагын шийдвэр гаргалт, шийдвэрийн төрөл, ангилал, түвшин, шийдвэр гаргал...
Удирдлагын шийдвэр гаргалт, шийдвэрийн төрөл, ангилал, түвшин, шийдвэр гаргал...
 
Lecture №9
Lecture №9Lecture №9
Lecture №9
 
дотоод аудитын-гарын-авлага
дотоод аудитын-гарын-авлагадотоод аудитын-гарын-авлага
дотоод аудитын-гарын-авлага
 
төлөвлөлт
төлөвлөлттөлөвлөлт
төлөвлөлт
 
Удирдлагын зохион байгуулалт, зохион байгуулалтын хэлбэрүүд ...
Удирдлагын зохион байгуулалт, зохион байгуулалтын хэлбэрүүд ...Удирдлагын зохион байгуулалт, зохион байгуулалтын хэлбэрүүд ...
Удирдлагын зохион байгуулалт, зохион байгуулалтын хэлбэрүүд ...
 
хяналт1 /hynalt/
хяналт1 /hynalt/хяналт1 /hynalt/
хяналт1 /hynalt/
 
Бизнесийн орчин, нөхцөл байдлыг шинжилгээ
Бизнесийн орчин, нөхцөл байдлыг шинжилгээБизнесийн орчин, нөхцөл байдлыг шинжилгээ
Бизнесийн орчин, нөхцөл байдлыг шинжилгээ
 
Лекц 2
Лекц  2Лекц  2
Лекц 2
 
маркетингийн орчны судалгаа
маркетингийн орчны судалгаамаркетингийн орчны судалгаа
маркетингийн орчны судалгаа
 
маркетингийн стратеги
маркетингийн стратегимаркетингийн стратеги
маркетингийн стратеги
 
хүний нөөцийн төлөвлөлт
хүний нөөцийн төлөвлөлтхүний нөөцийн төлөвлөлт
хүний нөөцийн төлөвлөлт
 

Similar to Management1

Б.Золжаргал, Э.Цэнгүүн - Монголын хаадын удирдахуйн ухаан, орчин үеийн ...
Б.Золжаргал, Э.Цэнгүүн - Монголын хаадын удирдахуйн ухаан, орчин үеийн       ...Б.Золжаргал, Э.Цэнгүүн - Монголын хаадын удирдахуйн ухаан, орчин үеийн       ...
Б.Золжаргал, Э.Цэнгүүн - Монголын хаадын удирдахуйн ухаан, орчин үеийн ...batnasanb
 
Ч.Отгонжаргал - Соёл урлагийн байгууллагуудын стратеги төлөвлөлт
Ч.Отгонжаргал - Соёл урлагийн байгууллагуудын стратеги төлөвлөлтЧ.Отгонжаргал - Соёл урлагийн байгууллагуудын стратеги төлөвлөлт
Ч.Отгонжаргал - Соёл урлагийн байгууллагуудын стратеги төлөвлөлтbatnasanb
 
Strategic Management - Lecture 4
Strategic Management - Lecture 4Strategic Management - Lecture 4
Strategic Management - Lecture 4Энхтамир Ш
 
Д.Бидэрян, Э.Болор, Б.Уянга, Х.Чанцалдулам-Байгууллагын хөгжил ба ажлын гүйцэ...
Д.Бидэрян, Э.Болор, Б.Уянга, Х.Чанцалдулам-Байгууллагын хөгжил ба ажлын гүйцэ...Д.Бидэрян, Э.Болор, Б.Уянга, Х.Чанцалдулам-Байгууллагын хөгжил ба ажлын гүйцэ...
Д.Бидэрян, Э.Болор, Б.Уянга, Х.Чанцалдулам-Байгууллагын хөгжил ба ажлын гүйцэ...erdmiinshuvuu
 
Д.Бидэрян, Э.Болор, Б.Уянга, Х.Чанцалдулам-Байгууллагын хөгжил ба ажлын гүйцэ...
Д.Бидэрян, Э.Болор, Б.Уянга, Х.Чанцалдулам-Байгууллагын хөгжил ба ажлын гүйцэ...Д.Бидэрян, Э.Болор, Б.Уянга, Х.Чанцалдулам-Байгууллагын хөгжил ба ажлын гүйцэ...
Д.Бидэрян, Э.Болор, Б.Уянга, Х.Чанцалдулам-Байгууллагын хөгжил ба ажлын гүйцэ...erdmiinshuvuu
 
хүний нөөцийн менежментийн түүхэн хөгжил өнөөгийн байдал
хүний нөөцийн менежментийн түүхэн хөгжил өнөөгийн байдалхүний нөөцийн менежментийн түүхэн хөгжил өнөөгийн байдал
хүний нөөцийн менежментийн түүхэн хөгжил өнөөгийн байдалOgnoon Ochiroo
 
стратегийн удирдлагын онолын үндэс
стратегийн удирдлагын онолын үндэсстратегийн удирдлагын онолын үндэс
стратегийн удирдлагын онолын үндэсNael Narantsengel
 
Мотивацийн тухай ойлголт
Мотивацийн тухай ойлголтМотивацийн тухай ойлголт
Мотивацийн тухай ойлголтchemistry teacher
 
Lec 4 Leadership & Vision
Lec 4 Leadership & VisionLec 4 Leadership & Vision
Lec 4 Leadership & VisionChimgeeJ
 
Г. Билгүүн Д.Яруу Н.Нямцэцэг - АВЪЯАСЫН МЕНЕЖМЕНТ АШИГЛАН ХҮНИЙ НӨӨЦИЙН МЕНЕ...
Г. Билгүүн Д.Яруу Н.Нямцэцэг -  АВЪЯАСЫН МЕНЕЖМЕНТ АШИГЛАН ХҮНИЙ НӨӨЦИЙН МЕНЕ...Г. Билгүүн Д.Яруу Н.Нямцэцэг -  АВЪЯАСЫН МЕНЕЖМЕНТ АШИГЛАН ХҮНИЙ НӨӨЦИЙН МЕНЕ...
Г. Билгүүн Д.Яруу Н.Нямцэцэг - АВЪЯАСЫН МЕНЕЖМЕНТ АШИГЛАН ХҮНИЙ НӨӨЦИЙН МЕНЕ...batnasanb
 
байгууллагын зан төлвийн үндэс, түүний судлах зүйлс
байгууллагын зан төлвийн үндэс, түүний судлах зүйлсбайгууллагын зан төлвийн үндэс, түүний судлах зүйлс
байгууллагын зан төлвийн үндэс, түүний судлах зүйлсTserendulam Gan-Erdene
 
Э.Ганзориг Э.Өнөрцэцэг - БАЙГУУЛЛАГЫН МЕНЕЖМЕНТИЙГ ШИНЭЧЛЭХ ЗАРИМ АРГА ЗАМ
Э.Ганзориг Э.Өнөрцэцэг - БАЙГУУЛЛАГЫН МЕНЕЖМЕНТИЙГ ШИНЭЧЛЭХ ЗАРИМ АРГА ЗАМЭ.Ганзориг Э.Өнөрцэцэг - БАЙГУУЛЛАГЫН МЕНЕЖМЕНТИЙГ ШИНЭЧЛЭХ ЗАРИМ АРГА ЗАМ
Э.Ганзориг Э.Өнөрцэцэг - БАЙГУУЛЛАГЫН МЕНЕЖМЕНТИЙГ ШИНЭЧЛЭХ ЗАРИМ АРГА ЗАМbatnasanb
 

Similar to Management1 (20)

HRON110
HRON110HRON110
HRON110
 
Б.Золжаргал, Э.Цэнгүүн - Монголын хаадын удирдахуйн ухаан, орчин үеийн ...
Б.Золжаргал, Э.Цэнгүүн - Монголын хаадын удирдахуйн ухаан, орчин үеийн       ...Б.Золжаргал, Э.Цэнгүүн - Монголын хаадын удирдахуйн ухаан, орчин үеийн       ...
Б.Золжаргал, Э.Цэнгүүн - Монголын хаадын удирдахуйн ухаан, орчин үеийн ...
 
PTON402-Хичээл-1
PTON402-Хичээл-1PTON402-Хичээл-1
PTON402-Хичээл-1
 
илтгэл
илтгэлилтгэл
илтгэл
 
Ч.Отгонжаргал - Соёл урлагийн байгууллагуудын стратеги төлөвлөлт
Ч.Отгонжаргал - Соёл урлагийн байгууллагуудын стратеги төлөвлөлтЧ.Отгонжаргал - Соёл урлагийн байгууллагуудын стратеги төлөвлөлт
Ч.Отгонжаргал - Соёл урлагийн байгууллагуудын стратеги төлөвлөлт
 
Strategic Management - Lecture 4
Strategic Management - Lecture 4Strategic Management - Lecture 4
Strategic Management - Lecture 4
 
Д.Бидэрян, Э.Болор, Б.Уянга, Х.Чанцалдулам-Байгууллагын хөгжил ба ажлын гүйцэ...
Д.Бидэрян, Э.Болор, Б.Уянга, Х.Чанцалдулам-Байгууллагын хөгжил ба ажлын гүйцэ...Д.Бидэрян, Э.Болор, Б.Уянга, Х.Чанцалдулам-Байгууллагын хөгжил ба ажлын гүйцэ...
Д.Бидэрян, Э.Болор, Б.Уянга, Х.Чанцалдулам-Байгууллагын хөгжил ба ажлын гүйцэ...
 
Д.Бидэрян, Э.Болор, Б.Уянга, Х.Чанцалдулам-Байгууллагын хөгжил ба ажлын гүйцэ...
Д.Бидэрян, Э.Болор, Б.Уянга, Х.Чанцалдулам-Байгууллагын хөгжил ба ажлын гүйцэ...Д.Бидэрян, Э.Болор, Б.Уянга, Х.Чанцалдулам-Байгууллагын хөгжил ба ажлын гүйцэ...
Д.Бидэрян, Э.Болор, Б.Уянга, Х.Чанцалдулам-Байгууллагын хөгжил ба ажлын гүйцэ...
 
хүний нөөцийн менежментийн түүхэн хөгжил өнөөгийн байдал
хүний нөөцийн менежментийн түүхэн хөгжил өнөөгийн байдалхүний нөөцийн менежментийн түүхэн хөгжил өнөөгийн байдал
хүний нөөцийн менежментийн түүхэн хөгжил өнөөгийн байдал
 
стратегийн удирдлагын онолын үндэс
стратегийн удирдлагын онолын үндэсстратегийн удирдлагын онолын үндэс
стратегийн удирдлагын онолын үндэс
 
Мотивацийн тухай ойлголт
Мотивацийн тухай ойлголтМотивацийн тухай ойлголт
Мотивацийн тухай ойлголт
 
Lec 4 Leadership & Vision
Lec 4 Leadership & VisionLec 4 Leadership & Vision
Lec 4 Leadership & Vision
 
Г. Билгүүн Д.Яруу Н.Нямцэцэг - АВЪЯАСЫН МЕНЕЖМЕНТ АШИГЛАН ХҮНИЙ НӨӨЦИЙН МЕНЕ...
Г. Билгүүн Д.Яруу Н.Нямцэцэг -  АВЪЯАСЫН МЕНЕЖМЕНТ АШИГЛАН ХҮНИЙ НӨӨЦИЙН МЕНЕ...Г. Билгүүн Д.Яруу Н.Нямцэцэг -  АВЪЯАСЫН МЕНЕЖМЕНТ АШИГЛАН ХҮНИЙ НӨӨЦИЙН МЕНЕ...
Г. Билгүүн Д.Яруу Н.Нямцэцэг - АВЪЯАСЫН МЕНЕЖМЕНТ АШИГЛАН ХҮНИЙ НӨӨЦИЙН МЕНЕ...
 
strategic management 1
strategic management 1strategic management 1
strategic management 1
 
байгууллагын зан төлвийн үндэс, түүний судлах зүйлс
байгууллагын зан төлвийн үндэс, түүний судлах зүйлсбайгууллагын зан төлвийн үндэс, түүний судлах зүйлс
байгууллагын зан төлвийн үндэс, түүний судлах зүйлс
 
Э.Ганзориг Э.Өнөрцэцэг - БАЙГУУЛЛАГЫН МЕНЕЖМЕНТИЙГ ШИНЭЧЛЭХ ЗАРИМ АРГА ЗАМ
Э.Ганзориг Э.Өнөрцэцэг - БАЙГУУЛЛАГЫН МЕНЕЖМЕНТИЙГ ШИНЭЧЛЭХ ЗАРИМ АРГА ЗАМЭ.Ганзориг Э.Өнөрцэцэг - БАЙГУУЛЛАГЫН МЕНЕЖМЕНТИЙГ ШИНЭЧЛЭХ ЗАРИМ АРГА ЗАМ
Э.Ганзориг Э.Өнөрцэцэг - БАЙГУУЛЛАГЫН МЕНЕЖМЕНТИЙГ ШИНЭЧЛЭХ ЗАРИМ АРГА ЗАМ
 
EMON401-Хичээл-1
EMON401-Хичээл-1EMON401-Хичээл-1
EMON401-Хичээл-1
 
Lecture №2
Lecture №2Lecture №2
Lecture №2
 
ESON101-Хичээл 6
 ESON101-Хичээл 6 ESON101-Хичээл 6
ESON101-Хичээл 6
 
Managment legts
Managment legtsManagment legts
Managment legts
 

More from E-Gazarchin Online University

More from E-Gazarchin Online University (20)

ESON101-Хичээл 11 /20190325/
ESON101-Хичээл 11 /20190325/ESON101-Хичээл 11 /20190325/
ESON101-Хичээл 11 /20190325/
 
ECON302-хичээл 10 /20190319/
ECON302-хичээл 10 /20190319/ECON302-хичээл 10 /20190319/
ECON302-хичээл 10 /20190319/
 
ECON302-хичээл 9 /20190312/
ECON302-хичээл 9 /20190312/ECON302-хичээл 9 /20190312/
ECON302-хичээл 9 /20190312/
 
ESON101-Хичээл 8 /20190306/
ESON101-Хичээл 8 /20190306/ESON101-Хичээл 8 /20190306/
ESON101-Хичээл 8 /20190306/
 
ESON101-Хичээл 9 /20190313/
ESON101-Хичээл 9 /20190313/ESON101-Хичээл 9 /20190313/
ESON101-Хичээл 9 /20190313/
 
ECON303-Хичээл 9 /20190311/
ECON303-Хичээл 9 /20190311/ECON303-Хичээл 9 /20190311/
ECON303-Хичээл 9 /20190311/
 
ECON303-Хичээл 8 /20190304/
ECON303-Хичээл 8 /20190304/ECON303-Хичээл 8 /20190304/
ECON303-Хичээл 8 /20190304/
 
ECON303-Хичээл 6 /20190218/
ECON303-Хичээл 6 /20190218/ ECON303-Хичээл 6 /20190218/
ECON303-Хичээл 6 /20190218/
 
ECON303-Хичээл 10 /20190318/
ECON303-Хичээл 10 /20190318/ECON303-Хичээл 10 /20190318/
ECON303-Хичээл 10 /20190318/
 
ESON101-Хичээл 7 /20190227/
ESON101-Хичээл 7 /20190227/ESON101-Хичээл 7 /20190227/
ESON101-Хичээл 7 /20190227/
 
ESON101-Хичээл 6-1 /20190220/
 ESON101-Хичээл 6-1 /20190220/ ESON101-Хичээл 6-1 /20190220/
ESON101-Хичээл 6-1 /20190220/
 
ECON303-Хичээл 7 /20190225/
ECON303-Хичээл 7 /20190225/ECON303-Хичээл 7 /20190225/
ECON303-Хичээл 7 /20190225/
 
ESON101-Хичээл 5 /20190213/
ESON101-Хичээл 5 /20190213/ESON101-Хичээл 5 /20190213/
ESON101-Хичээл 5 /20190213/
 
KLON103-Хичээл-2 /20190125/
KLON103-Хичээл-2 /20190125/KLON103-Хичээл-2 /20190125/
KLON103-Хичээл-2 /20190125/
 
ECON302-хичээл 4 /20190129/
ECON302-хичээл 4 /20190129/ECON302-хичээл 4 /20190129/
ECON302-хичээл 4 /20190129/
 
ESON101-Хичээл 4 /20190130/
ESON101-Хичээл 4 /20190130/ESON101-Хичээл 4 /20190130/
ESON101-Хичээл 4 /20190130/
 
KLON102-Хичээл 3/20190122/
KLON102-Хичээл 3/20190122/KLON102-Хичээл 3/20190122/
KLON102-Хичээл 3/20190122/
 
ESON101-Хичээл 3 /20190123/
ESON101-Хичээл 3 /20190123/ ESON101-Хичээл 3 /20190123/
ESON101-Хичээл 3 /20190123/
 
CPON411-Хичээл-2-1 /20190122/
CPON411-Хичээл-2-1 /20190122/ CPON411-Хичээл-2-1 /20190122/
CPON411-Хичээл-2-1 /20190122/
 
KLON102-Хичээл 2 /2019015/
KLON102-Хичээл 2 /2019015/ KLON102-Хичээл 2 /2019015/
KLON102-Хичээл 2 /2019015/
 

Management1

  • 1. Менежментийн үндэс ЛЕКЦ №1 Оршил Хүн төрөлхтөн сүргээрээ амьдарч байх үеэс эхлэн менежментийн элементүүд үүсч амьдралдаа хэрэглэн ирсэн. Жнь: сүргийн ахлагчтай байх, сүрэг дотор хөдөлмөрийн хуваарь хийгдэх, зохион байгуулах. Хүний нийгэм хөгжихийн хирээр менежментийн элементүүд улам бүр баяжиж боловсронгүй болсоор ирсэн. Менежментийг шинжлэх ухаан талаас нь судалж эхэлсэн үе нь 19-р зууны 2-р хагас /1850 оноос хойш/ юм. Судлах зүйлтэй, судалгааны аргуудтай мэдээллийн цогцыг шинжлэх ухаан гэнэ. Менежментийн шинжлэх ухааны түүхийг дараахь үед хувааж болно. 1. 1850-иад оноос өмнөх үе: менежментийг хэрэглэсэн цөөн судлаачид судласан. 2. 1870-1910 шинжлэх ухааны менежментийн үе гэж нэрлэнэ. Гол төлөөлөгч нь Ф.Тейлор, Х.Ганттфорд. Энэ үед менежмент нь үйлдвэрлэлийн үйл ажиллагаа түүний үр дүнг боловсронгуй болгоход чиглэж байсан . Менежментэд оруулсан Ф.Тейлорын хувь нэмэр нь тогтмол цалинг хийснээр нь олгох хэлбэрийг нэвтрүүлсэн. Үйлдвэрлэлийг удирдах үйл ажиллагааг шинжлэх ухааны байдлаар явуулах хэрэгтэйг тогтоож шинжлэх ухааны менежментийн зарчмыг боловсруулсан. Х.Гантт сүлжээ төлөвлөлтийг санаачилж Ганттын хүснэгтийг зохиосон. o 1910-1930-аад он захиргааны менежментийн үе Энэ үеийн гол арга нь үйлдвэрлэлийн үйл ажиллагааг сайн байлгахын тулд захиргаа өөрөө сайн байх ёстой. А.Файоль нь удирдлагад баримтлах 14 зарчмыг боловсруулж удирдлагын үйл ажиллагааг дотор нь анх удаа зааглажээ. o 1930-1950 он Бихевиоризмийн үе Гол төлөөлөгч нь: Э.Мейо Энэ үеийн гол санаа нь хамт олныг удирдахын тулд хамт олны гишүүдийн сэтгэл зүйг зөв чиглүүлэх ёстой. o 1950-иад оноос хойш-Орчин үеийн менежментийн үе Энэ үед менежментийн шинжлэх ухааны олон шинэ урсгал, салбар ухаанууд төрөн гарсан. Жнь: төслийн менежмент,чанарын менежмент,бүтээмжийн менежмент, management by web. Менежментийн ухааны судлах зүйл нь удирдлагын үйл ажиллагаа юм. Дараах аргуудыг менежментэд ашиглана.
  • 2. o Анализ синтезийн арга o Индукц дедукцийн арга o Математикийн арга o Хийсвэрлэлийн арга o Загварчлалын арга o Социологийн арга o Логикийн арга o Статистикийн арга Менежментийг 2 үндсэн хүрээнд судалдаг. o Хувь хүний хүрээнд o Байгууллагын хүрээнд Менежментийг хэрэгжүүлж буй субьектийг менежер гэнэ. Дараах үндсэн функцууд байна. o Төлөвлөлт o Зохион байгуулалт o Манлайлал o Мотеваци /идэвхижүүлэлт/ o Хяналт Менежментийг тодорхойлоход дараах 2 зүйлийг заавал авч үзнэ. o Зорилго o Уг зорилгод хүрэх оновчтой арга Ганц нэгээрээ хөрөнгө оруулж буй зорилгод бусдын хүчийг ашиглан хүрэх үйл явцыг менежмент гэнэ. М. Фоллет Менежмент гэдэг нь: Аливаа зорилгод хүрэхийн тулд хамгийн үр ашигтай арга төлөвлөж зохион байгуулж,манлайлан идэвхижүүлж хянах үйл явц юм. Хувь хүн байгууллагын өмнө тавигдсан зорилгыг хамгийн оновчтой аргаар ханган биелүүлэх нөхцлийг бүрдүүлж байгаа процесс юм. Менежерүүдийн байгууллагад гүйцэтгэж буй үүрэг эдэлж буй эрх мэдэл,хүлээх хариуцлагаас хамаарч 3 түвшинд авч үзнэ.
  • 3. o Дээд шат o Дунд шат o Анхан шат Менежерийн байгууллагад эзлэх байр суурь буюу түвшин ахих тусам менежментийн үйл ажиллагааны хувийн жин ихсэж техникийн үйл ажиллагааны хувийн жин буурна. Энэ дэлхийд удирдлагагүй юм гэж үгүй бөгөөд түүнээс нийгэм, түүний бүлгийн удирдлагын тухай ярихын тулд байгууллага, менежмент, менежер гэсэн З ойлголтыг харилцан уялдаатай авч үзэх хэрэгтэй болно гэдгийг менежментийн ухаан баталсан юм. Англи хэлний manage гэх үгнээс гаралтай морь хөллөх хөтлөх,түүийг жолоодох гэсэн утгаар хэрэглэгдэж байсан бол өнөө цагт бусад хүмүүсийг хүчээр байгууллагын өмнө тавигдсан зорилгод хүргэх үйл ажиллагааг менежмент гэж тодорхойлох болсон.Энэхүү үйл явцыг хэрэгжүүлэх субъякт нь менежер юм. Дэлхийн улс орнуудад менежментийн ач тусыг 1930-аад оноос тодорхой мэдэрч эхэлсэн бөгөөд тэр үеэс удирдах урлагийг мэргэжил хэмээн үзэх болсон байна. Хүмүүс хамтарч ажиллах нь ганц нэгээр хүч бололцоогоо дайчилснаас илүү ашигтай гэдгийг эртнээс мэдэрч байжээ. Өрх гэрийн амьдралаас эхлээд байгууллага, төр улсын үйл ажиллагаанд удирдагч, жолоодогч, чиглүүлэн хошуучлагчийн хэрэгцээг бий болгожээ. Менежмент бол аливаа байгууллагын өмнө тавигдсан зорилт хэрэгжүүлэх зарчим, арга барилыг багтаасан цогц асуудал юм. Менежмент гэж юу вэ? 1800 онд анх АНУ-д орчин цагийн шинжлэх ухаан болон хөгжих үндэслэлээ олсон. Менежмент гэдэг нь байгууллагын зорилгод хүрэхийн тулд нөөцүүдийг үр ашигтай, үр дүнтэй арга замаар төлөвлөж шийдвэр гаргах, зохион байгуулах, манлайлах, хянах үйл ажиллагаануудын нэгдэл мөн. Байгууллага нь менежерүүдийн ертөнцийн үндсийг бүрдүүлдэг ба менежментийн оршин тогтнох шалтгаан болдог. Иймээс байгууллага гэж юу вэ, байгууллагыг яагаад удирдах хэрэгтэй вэ? гэдэг асуудлаас менежментийг судлах нь зүйтэй. Байгууллага гэдэг нь нэгэн зорилгод хүрэхийн тулд зохион байгуулагдсан хамтран ажиллаж буй хоёр буюу түүнээс дээш хүмүүсийн нэгдэл мөн.Ямар ч байгууллагын зорилгын ерөнхий шинж нь үр дүнд хүрэхийн тулд нөөцүүдийг хувиргах юм. Байгууллагын ашигладаг үндсэн нөөцийн тоонд хүмүүс, санхүү, биет нөөц болон мэдээлэл ордог. Менежментийн шинжлэх ухааны эх үүсвэр нь хүний хөгжлийн түүхэн үе шаттай холбогдох овгийн байгууллын үед эх үндэс нь тавигдсан.Менежмент нь байгууллагын зорилгыг тодорхойлох түүнд хүрэх арга замыг төлөвлөх,ажиллах хүч,санхүү,материалын бүх нөөцийг бэлтгэх манлайлах үйл ажиллагааны явц ба эцсийн үр дүнд хяналт тавих байдаг. Менежментийн үүсэл хөгжил нь 4 үе шаттай. 1. Үйлдвэрлэлийн менежмент 1870 – 1910 он 2. Захиргааны менежмент 1910 – 1930 он 3. Беховирестийн үе 1930 – 1950 он 4. Олон улсын менежментийн үе 1950 –с хойш Менежмент нь үндсэн 5 функцтэй.
  • 4. 1.Байгууллага 2. Хүний нөөц 3.Идэвхжүүлэлт & мотивац 4. Өрсөлдөөний & зах зээлийн менежмент 5. Хяналт Менежмент нь бүх цагийн явцад удирдан зохион байгуулах арга ухаан байсаар ирсэн, ийм чадвартай хүнийг менежер гэж нэрлэнэ. Менежментийн мөн чанар Менежментийн үндсэн үүргүүд Удирдлагын төвшин ба менежерийн ур чадвар Байгууллагын тухай ойлголт, өсөлт хөгжил Менежментийн мөн чанар Менежмент гэдэг нь удирдан жолоодох гэсэн утгатай Англи гаралтай үг бөгөөд байгууллагын зорилго зорилтуудыг биелүүлэхийн тулд түүний гишүүдийн тусламжтайгаар үйл ажиллагаагаа зөв зохистой удирдан явуулахыг хэлнэ. Менежер гэдэг нь энэхүү үйл ажиллагааг удирдан явуулж буй байгууллагын бүх талын үйл ажиллагааг чиглүүлэгч хүн юм. Менежментийн тухай олон янзын тодорхойлолтууд байдгаас дурьдвал: · Хүмүүсийн хүчээр байгууллагын өмнө тавигдсан зорилгод хүрэх үйл явц · Удирдах ажлыг эрхлэн явуулах үндэс болдог хүний мэдлэгийн цогц · Байгууллагын зорилтуудыг томьёолж түүнд хүрэхийн тулд зайлшгүй төлөвлөх, зохион байгуулах, идэвхжүүлэх үйл явц · Нэг хүний дангаар гүйцэтгээд үл хүрэх үр дүнд хүрэхийн тулд бусдын үйл ажиллагааг зохицуулах нэг ба түүнээс дээш тооны хүмүүсийн хэрэгжүүлдэг үйл явц · Хөдөлмөр оюун ухаан, бусад хүмүүсийн зан төлвийн сэдэлд тулгуурлан тавьсан зорилгодоо хүрэх чадвар · Хүн, материал, санхүүгийн нөөцийг оновчтой зохион байгуулах үйл явц · Зохион байгуулагдаагүй хүмүүсийг үр дүнтэй, зорилго чиглэлтэй, үйлдвэрлэлийн бүлэгт оруулдаг үйл ажиллагааны онцгой төрөл · Тодорхой үр дүнд хүрэхийн тулд субъектийн зүгээс удирдлагын объектод үзүүлж буй зорилго чиглэлтэй нөлөөлөл · Удирдхуйн ухааны арга талаасаа үйлдвэрлэлийн бүтээмжийг дээшлүүлэх зорилгоор аж ахуйн үйл ажиллагааг удирдахад ашиглаж байгаа зохистой арга хэлбэр, зарчмуудын нийлбэр цогц гэх мэт Эдгээрээс дүгнэн үзвэл менежмент нь хамгийн ерөнхий утгаараа хүмүүс байгууллагынхаа
  • 5. өмнө дэвшүүлэн тавьсан зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хүч чармайлт гарган, өндөр үр дүнд хүрэхийн төлөө ажиллах байнгын эрмэлзлэл төрүүлхүйц ахуй орчныг бүрдүүлэн бий болгож, түүнийг цаг хугацаа орон зайн хөгжлийн хувьд тогтвортой хадгалах үйл явц гэж тодорхойлж болно. Менежментийг мөн чанарын талаас нь иж бүрэн байдлаар тодорхойлбол: Байгууллагын зорилгыг тодорхойлж түүнд хүрэх арга замыг төлөвлөн, ажиллах хүч, санхүү, материалын бүх нөөцийг оновчтой зохион байгуулж, ажиллагчдыг сонгон тэдгээрийг идэвхжүүлж, манлайлан ажиллан үйл ажиллагааны явц үр дүнг үнэлэн хяналт тавьж ажиллах нэгдмэл үйл ажиллагаа юм. Менежментийн үндсэн чиг үүргүүд Удирдагч хүн маш олон үүргүүдийг биелүүлдэг боловч төлөвлөх, зохион байгуулах, идэвхжүүлэх, хянах зэрэг менежментийн үндсэн чиг үүргүүд буюу функцуудыг хэрэгжүүлдэг. Төлөвлөлт: Менежментийн чухал анхдагч үүрэг бөгөөд төлөвлөлтийн үндсэн дээр байгууллага ирээдүйн зорилго зорилт, түүнд хүрэх арга замуудаа тодорхойлдог. Төлөвлөлт нь зорилгодоо хамгийн хэмнэлттэй ямар замаар хүрэхийг шийдвэрлэх үйл явц юм. Төлөвлөлт нь бид хаана оршиж байна, хаашаа явах, үүний тулд юу хийх ёстой гэсэн асуултуудад хариулт өгөх зорилготой үйл ажиллагаа юм. Зохион байгуулалт: Энэ нь байгууллага өмнөө тавьсан зорилгодоо хүрэхийн тулд ажиллах хүч, түүхий эд, мэдээллийн болон санхүүгийн зэрэг бүхий л нөөцүүдийг оновчтойгоор нэгтгэн зангидах үйл явц юм. Зохион байгуулалт нь нэгж хэсгүүдийг хамгийн оновчтой үр ашигтай хэлбэрээр хуваах үйл ажиллагаа бөгөөд байгууллагын зорилгоо биелүүлэх үндсэн нөхцөл болж өгдөг. Идэвхжүүлэлт: Идэвхжүүлэлт нь байгууллагын зорилгыг биелүүлэхийн тулд хүмүүсийг тодорхой үйл ажиллаагаанд өдөөн түлхэх, нөлөөлөх үйл явц юм. Хэдийгээр сайн боловсруулагдсан төлөвлөгөө, оновчтой зохион байгуулалттай байлаа ч ажиллах хүчнийг идэвхжүүлэх нь менежментийн чухал үүрэг юм. Хяналт: Байгууллагын үйл ажиллагаа зохих дүрэм журам, стандарт төлөвлөгөөний дагуу явагдаж байгаа эсэхийг тодорхойлох, алдаа дутагдлыг илрүүлэн урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг хяналт гэнэ. Хяналт нь төлөвлөлтийн чиг үүрэгтэй салшгүй холбоотой хэрэгждэг бөгөөд удирдлагын бүх төвшинг хамардаг. Менежер нь дээрх чиг үүргүүдийг хэрэгжүүлж байгууллагын үйл ажиллагааг удирдан явуулахдаа шинжлэх ухаан, технологийн ололт, хүмүүсийн харилцаа сэтгэл зүй, ажил үүргийн харилцан хамаарал зэрэг олон хүчин зүйлийг харгалзан үзэх шаардлагатай. Тиймээс хүмүүсийг сэтгэл дундуур байдалд хүргэхгүй санхүү, материалын болон бусад нөөцүүдийг хамгийн бага зарцуулах замаар байгууллагынхаа зорилгод хүрэх, эсвэл байгаа нөөцөө ашиглан дээд зэргийн таатай орчинг бүрдүүлэх нь менежерийн үндсэн үүрэг юм. Орчин үед менежер нь дараах үүргүүдийг нэгэн зэрэг гүйцэтгэдэг болсон. Үүнд: Удирдагч: Энэ нь менежерийн үйл ажиллагааны агуулгаас урган гардаг анхдагч чиг үүрэг бөгөөд үүнийг хэрэгжүүлэхийн тулд менежерт тодорхой эрх мэдэл шаардлагатай байдаг.
  • 6. Дипломатч: Менежер нь ажил хэргээ амжилттай явуулахын тулд гадна дотны харилцагч байгууллага болон хүмүүстэй байнгын харилцаа холбоотой байдаг. Байгууллагын цар хүрээ өргөжин тэлэхийн хэрээр гадаад дотоод хамтын ажиллагаа өргөжин тэлдэг бөгөөд энэ нь менежерээс дипломат арга ажиллагаа ур чадварыг шаардаж байдаг. Манлайлагч: Менежер нь ажилчид хамт олноо үлгэрлэн дагуулах, манлайлах үүргийг биелүүлж байдаг. Хүмүүсийг манлайлан дагуулна гэдэг нь онцгой чадвар бөгөөд мэргэжлийн ур чадвар, хувь хүний сэтгэлзүй болон ёс зүйн өндөр хэм хэмжээг шаардаж байдаг. Хүмүүжүүлэгч: Техник технологийн хурдацтай өөрчлөлт нь ажилчдыг мэргэжлийн хувьд тасралтгүй сургаж байх шаардлагыг бий болгож байна. Тиймээс менежер нь тэрхүү өөрчлөлтийг соргогоор мэдэрч хүмүүсээ сургаж хөгжүүлэх хөтөлбөрийг боловсруулах ажиллах шаардлагатай. Мөн менежерүүд нь ажилчдынхаа ёс зүйн хүмүүжилд онцгой анхаарч байх хэрэгтэй байдаг. Шинийг санаачлагч: Хувьсан өөрчлөгдөж байгаа өнөө үед менежер нь байнга шинийг эрэлхийлэн үйл ажиллагаагаа сайжруулж байх шаардлагатай. Хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагыг хангах бүтээгдэхүүн үйлчилгээг бий болгох нь байнгын эрэл хайгуул, судалгаа, шинэ санаачлагын үр дүнд бий болдог. Менежерийн гүйцэтгэх үүргийн талаар эрдэмтэн судлаачид олон янзын саналуудыг дэвшүүлсэн байдаг боловч удирдхуйн ухааны нэрт эрдэмтэн Г.Минцберг илүү системтэйгээр тодорхойлсон байдаг. Тэрээр менежерийн ажлын агуулгатай холбоотой дараах 10 үүргийг тодорхойлсон байна. Үүнд: Удирдагч: Эрх зүйн болон нийгмийн шинжтэй бэлэгдэл ёслолын үүрэг Манлайлагч: Захирагсдынхаа үйл ажиллагааг чиглүүлэн манлайлах үүрэг Холбогч: Байгууллагын дотоод болон гадаад харилцаа холбоо тогтоох үүрэг Мэдээлэл хүлээн авагч: Байгууллагад шаардлагатай төрөл бүрийн мэдээллийг цуглуулан үйл ажиллагаандаа ашиглах үүрэг Мэдээлэл түгээгч: Гадаад дотоод эх сурвалжаас олж авсан мэдээллийг ажилчид болон удирдлагын төвшингүүдэд түгээх үүрэг Мэдээлэл дамжуулагч: Байгууллагын төлөвлөгөө, бодлого, үйл ажиллагааны үр дүнгийн талаарх мэдээллийг бусдад танилцуулах үүрэг Эзэн: Байгууллагын дотоод гадаад боломжийг илрүүлж байгууллагын өсөлт хөгжлийг хангах төсөл төлөвлөгөө боловсруулах үүрэг Зөрчлийг шийдвэрлэгч: Тулгарч буй бэрхшээлтэй асуудлыг шийдвэрлэх үүрэг