SlideShare a Scribd company logo
1 of 59
Оршил
• Өнөөгийн энэ мэдээллийн эрин зуунд олон
төрлийн мэдээллийг нэгтгэн дүгнэж, түүнд
анализ дүгнэлт хийж чаддаг бүтээлч бие хүнийг
нийгэм маань шаардаж байгаа билээ. Тиймдээ ч
нийгэм хүмүүнлэгийн шинжлэх ухааны нэг болох
шашин судлалын салбарыг судлах нь нэн чухал
билээ.
• Бид ирээдүйн боловсон хүчин болохын тулд
олон талын мэдлэг чадвартай, бүтээлч, ёс
суртахуунтай бие хүн болход энэхүү шашин
судлал хичээл маань бидэнд бас нэгээхэн нэмэр
тус болох буй за.
• Ингээд шашин судлал хичээлийн хүрээнд
дэлхийн голлох гурван шашны нэг болох ислам
шашины талаар онол практикийн ямар мэдлэг
чадвар эзэмшсэн авсан тухайгаа та бүхэндээ
тайлагнахад бэлэн болоод байна.
 Зорилго
Дэлхийн голлох гурван
шашны нэг болох ислам
шашины талаар мэдлэг
чадвартай болгох нь
бидний эрхэм зорилго
билээ.
Зорилт
1. Ислам гэж юу вэ?
2. Ислам шашины үүсэл
3. Ислам шашиныг үндэслэгч Мухаммед
4. Ислам шашины онцлог
5. Ислам шашны хувьсал, дэлгэрэлт
6. Ислам шашны гол урсгал чиглэлүүд
7. Ислам шашны тогтолцоо, тулгуур үндэсүүд
8. Исламын шашины тулгуур ном судрууд
9. Ислам шашны бэлгэдэл
10. Ислам шашны зан үйл, ариун үүргүүд
11. Ислам шашны баяр ёслол, тэмдэглэлт өдрүүд
12. Ислам шашны сүм хийд, зохион байгуулалт
13. Ислам шашин ба монгол
14. Ислам шашин орчин үед
15. Дүгнэлт
Ислам гэж юу вэ?
• Араб хэлнээс галигчилсан "Аль-Ислам" гэх
үгийг Монголчилбол Албадлагагүйгээр
бурхныг дагах гэсэн утга бүхий туйлын үнэн
(дэвөтэ), аль эсвэл хязгааргүй энх амгалан
гэдэг агуулгатай ажээ.Монголчуудын
хэрэглэдэг "Лал" хэмээх үг нь Төвд
хэлний"Лало" (Монголчилбол Буруу номтон)
гэх үгнээс гаралтай буруу ойлголт бөгөөд
дэлхийн бүх хэлэнд Исламын шашин,
мусульман хэмээн хэлэгддэг.
• Мөн мусульманчуудын тайлбараар бол
Ислам гэдэг нэрийг Аллах Эзэн өөрөө
хайрласан гэх бөгөөд ислам нь энх амгалан,
зөв шудрага, өөгүй сайхан, хор нөлөөгүй
гэсэн утга агуулдаг байна
Ислам шашины үүсэл
• Ислам шашин дэлхийн гурван том
шашны нэг мөн бөгөөд буддын ба
христос шашин хоёроос бүр хожуу
үед, манай он тооллын YII зууны
эхэнд Арабын хагас хойг арлын
баруун хэсэгт (одоогийн Саудын
Араб улсын нутаг дэвсгэрийн
баруун хэсэгт) тухайн үеийн араб
угсаатны нэгэн том овог болох
курейшит овгийн дотор үүсчээ.
Исламын ертөнцөд энэ шашны
анх үүссэн цаг хугацааг албан
ёсоор 622 он гэж үздэг.
Ислам шашины үүсэл
• Ислам шашин огт хоосноос санамсаргүй гэнэт
үүсэж бий болоогүй, эсвэл Аллах бурхны хүсэл
зоригоор, ид шидээр, зайлшгүйгээр үүсээгүй, харин
тухайн түүхэн тодорхой цаг үе, нөхцөл байдал,
нийгэм-эдийн засаг, улс төр, соёл-оюун санааны
үйл явдлуудаар уялдан нөхцөлдөж, бэлтгэгдэж
аажмаар үүсэн бүрэлдэж дэлгэрсэн нийгэм-соёлын
үзэгдэл болно. Ислам шашны үүсэл, төлөвшлийг
тэр үеийн нийгэм-түүхийн тодорхой нөхцөл байдал,
үйл явдлаас ангид авч үзэж ойлгох аргагүй юм.
• Арабууд бол семит угсааны ард түмэн мөн бөгөөд
Ойрхи Дорнодын бүс нутагт нэн эртнээс нааш
идээшин суусан, зарим овог аймаг нь баян бүрд
тойрч газар тариалан эрхэлж суурин амьдардаг,
зарим нь зах хязгаар голцуу нутагт мал аж ахуй
эрхэлж нүүдэллэн аж төрж иржээ. YII зууны эхэн үе
хүртэл арабын олон овог аймаг хоорондоо тархай
бутархай, үндсэндээ овог аймгийн зохион
байгуулалттай, түрүү үеийн ангит нийгэм оршин
байв.
Ислам шашны үүсэл
• Y-YI зуунд арабуудын нийгмийн амьдралд түүхэн
томоохон өөрчлөлтүүд гарсан байна. Тэр нь энэ
бүс нутгийн улс орон, ард түмнүүд эртний үеэс
дундад зуунд шилжин орсон ерөнхий үйл явдал,
түүхэн нөхцөл байдалтай холбоотой байв. Y-YI
зуунд нэг талаас Арабын бүс нутагт өмнөх үед
оршиж ирсэн овог аймгийн зохион байгуулалттай
эртний ангит нийгэм, улс төрийн бүрдэл бүхий
улсууд задарч, эдийн засгийн уналтанд орж,
худалдаа, гар урлалын төв болж байсан хот
суурингуудын аж ахуй доройтжээ. Мал аж ахуй
эрхэлдэг нүүдэлчин овог аймгуудын хөдөлгөөн
идэвхжиж, цэрэг дайны хүчин чадал нь өсч, газар
тариалан, баян бүрд, хот суурин газар бүхий
нутгуудад нөлөө, хяналтаа тогтоох болсон
байна.
Ислам шашны үүсэл
• Тийнхүү YI зууны төгсгөл, YII зууны эхэн үед арабын
тархай бутархай овог аймаг, бие даасан хот,
төвүүдийн өмнө тэдгээрийн хувь заяа, оршин тогтнолд
нийтлэгээр хамааралтай нийгэм-эдийн засгийн хүнд
нөхцөл байдлыг хамтын хүчээр даван туулах, аж ахуй,
эдийн засгийн нягт харилцаа холбоо, нэгдмэл орон
зай бий болгох, нэгдсэн төр улс байгуулах зорилго,
шаардлага тулгаран тавигдсан байна. Түүнийг
хэрэгжүүлэхийн тулд хүчирхийлэл, цэрэг дайныг
хэрэглэхийн зэрэгцээ овог аймгуудыг оюун санаа,
соёлын нэгдмэл амьдралтай болгох, тэр дотор тэдний
тус тусын жижиг шашин шүтээнийг халж оронд нь
нэгдмэл, шинэ шашныг бий болгох хэрэгцээ
шаардлага гарчээ. Өөрөөр хэлбэл арабын нэгдсэн төр
улсыг байгуулахад тухайн үед шашны хэлбэрээр
илэрхийлэгдсэн үзэл суртал, үндэсний нэгдмэл үзэл
санаа хэрэгтэй байв. Үүний биелэл, өвөрмөц
илэрхийлэл болж нэгдмэл, шинэ ислам шашин үүсэж
бүрэлдсэн байна.
Ислам шашны үүсэл
• Арабын нэгдсэн халифат улс байгуулагдах, ислам шашин
үүсэж бүрэлдэх үйл явц орон зай, цаг хугацааны хувьд
зэрэгцэж, давхцан явагджээ. Үүний эрхээр ислам шашин
нь араб угсаатны олон овог аймаг нийгэм, эдийн засаг, улс
төрийн талаар нягтарч нэгдсэний жирийн, идэвхгүй тусгал,
үр дагавар байсангүй. Харин энэ үйл хэрэгтэй нягт уялдаж
авцалдсан, гэхдээ харьцангуй бие даасан, дээрхи үйл
явдалд эргэж идэвхтэй нөлөөлсөн үзэгдэл байв. Шинээр
үүсэж бүрэлдэн байсан ислам шашин тэр үед нэгдсэн
халифат төр улсыг мөн адил шинээр бүрдүүлж байгуулах
нарийн ээдрээтэй үйл явцыг нэг талаар өөртөө шашны
нийгэм, эдийн засаг, улс төрийн үзэл санаа, номлолын
хэлбэрээр тусгаж илэрхийлэх болсны зэрэгцээ
нөгөөтэйгүүр тэрхүү үйл явцад өөрийнхөө шашны номлол,
сургаал, хэм хэмжээнүүдээр дамжуулж эргэж идэвхтэй
нөлөөлж байлаа. Чухамдаа энэхүү харилцан нөлөөлөл,
түүхэн нөхцөл байдлын эрхээр ислам шашинд, шашин
төрийг хослон барих ёс буюу шашин ба төр, шашны
номлол ба улс төрийн бодлого нь хоорондоо салшгүй
холбоотой, нэгдмэл байх ёс зарчим үүсэн тогтож, тэр нь
эдүгээ хүртэл баримтлагдах болжээ.
Ислам шашны үүсэл
• Ислам шашин үүсэхээс өмнөх үеийн арабын овог
аймгууд, ялангуяа МАА эрхэлдэг нүүдэлчин овгийхон
тус бүрдээ шүтээнтэй, өөрөөр хэлбэл арабууд нэн
эртнээс олон бурхан шүтдэг уламжлалтай байв.
Тэдгээр шүтээнд зориулсан бунханууд, бурхадын
дүрс хэлбэрийш сийлсэн, барималлаж босгосон
мөргөл шүтээний газрууд олон байжээ. Ал-Лат, аль-
Узза, Манат зэргийг нэн эртнээс шүтдэг иржээ.
Аравын хойд ба төв хэсэгт газар шороо, үр тарианы
тэнгэр болох Рудаг эртний үеэс шүтдэг байв.
Арабуудын дунд фетишизм буюу цалиг шүтлэг өргөн
дэлгэрсэн байна. Тухайлбал тэд мод, хад чулуу
шүтдэг байв. Кааба дахь солирын хэлтэрхий бүхий
хар чулууг нийт арабууд бишрэн шүтэж, эрхэт
тэнгэрийн бэлгэдэл хэмээн үздэг байв. Мөн тотемизм
буюу онгон шүтээн өргөн дэлгэрсэн бөгөөд овгууд
өөрсдийгөө арслан, үнэг, чоно, бух, хонь малаас
гаралтай хэмээн үзэж, овгоо тэдгээрээр амьдаар
төлөөлүүлж нэрлэдэг байв.
Ислам шашны үүсэл
• Нийт арабуудын шашин шүтлэг нь хожим
нэгдмэл нэг бурхантай шашин үүсэхэд
Мекка хот дахь Кааба хэмээх дуган чухал
ач холбогдолтой байв. Каабаг 440 оны
үеэс арабын курейш омгийхон хамгаалан
хариуцах болжээ. Каабагийн хананд
шигтгэж тогтоосон солирын хэлтэрхий
бүхий хар чулуу нь нийт арабуудын шүтэж
мөргөдөг ариун шүтээн байв. Каабагийн
эргэн тойронд арабын янз бүрийн бурхан
шүтээний 360 дүрс баримал тавиастай
байжээ. Мөн Замзам хэмээх эртний худаг
байв. Худаг, түүний усыг мөргөлчид, нийт
хүмүүс ид шидтэй, ариун хэмээн үзэж
шүтдэг байсан нь одоо ч хэвээр юм
Исламын шашины үүсэл
• Y-YI зууны үед Йеменд, арабын өмнөд ба төв
хэсэгт олон бурхан шүтэх ёсноос ангижран
татгалзах, түүний оронд нэг бурхан шүтэхийг
сурталчилж уриалсан Ханифууд буюу нэг
бурханыг шүтэгчид, түүнийгээ бусдад номлож
итгүүлэгчид бий болж тэр нь аажмаар шашны
хөдөлгөөн болж хувирсан байна. Тэрхүү нэг
бурханыг Рахман буюу энэрэн өршөөгч хэмээн
нэрлэдэг байсан бөгөөд зарим нь тэрхүү нэг
бурханыг нэрлэхдээ Аллах хэмээх нэр үгийг
хэрэглэж байсан тухай мэдээ байдаг. Аллах
хэмээх нэр үг нь семит язгуурын хэлний бурхан
тэнгэр гэсэн утгатай үгийн язгуур үндэс болох
Ал, эсвэл Эл гэсэн үгнээс гаралтай ажээ.
• Ханифууд ын шашны үзэл, ухуулга нь ислам
шашин үүсэж бүрэлдэх үзэл санааны нэгэн эх
сурвалж, хүчин зүйл болжээ
Ислам шашны үүсэл
• Ислам шашины үүсэл, түүний үзэл санаа, сургаал
номлолын төлөвшилд Христос, Иудайн шашин
мэдэгдэхүйц нөлөөлжээ. Арабууд иудайн шашинтай
нийтийн тооллын I-р зууны үеэс танил болсон байна.
Палестинаас дүрвэж гарсан иудайн шашинтай
дүрвэгсэд I зуунд арабын газар нутагт орж ирж
суурьших болжээ. Иудайн шашин нь арабын өмнөд
хэсэгт II-III зууны үеэс энд худалдаа арилжааны
хэргээр ирдэг байсан худалдаачдаар дамжин нэвтрэх
болсон байна. III-IY зуунп Йемений дээдэс
язгууртнуудын тодорхой хэсэг н иудайн шашинд
орсон, иудайчууд хааны ордонд зарим талын
нөлөөтэй болсон байв. IY-р зуунд иудайн шашин
өмнөд Аравд эфиоп ба византын эзлэн
түрэмгийллийн эсрэг үзэл суртлын хэрэгсэл болж
ашиглагдаж байсан бол Йусуф Зу-Нувасын
хаанчлалын үед(517-525) төрийн шашин болж
өргөмжлөгджээ. Мөн энэ үед иудайн шашин Аравын
баруун хэсэгт бэхжиж нилээд нөлөөтэй болсон
байлаа.
Ислам шашны үүсэл
• Манай тооллын IY зуунаас хойш Араб оронд
чиглэгдсэн Византийн дипломат үйл ажиллагаа
идэвхжиж, элч төлөөлөгчид нь зөвхөн улс
төрийн үүрэгтэй байсан төдийгүй бас христос
шашныг сурталчилж дэлгэрүүлэх давхар
зорилготой байв. Арабын газар нутагт христос
шашны тэр үеийн гурван том урсгал чиглэл
болох үнэн алдартаны шашин, монофизит ба
неосториан шашин тус тусынхаа нөлөө
ноёрхлоо тогтоохын төлөө хоорондоо өрсөлдөн
тэмцэлдэж байсан боловч Араб оронд
монофизит урсгал давамгайлж илүү тархжээ.
• Мөн энэ үед Араь оронд Иранаас зороастризм
ба манихейн шашин нэвтрэн орж байв.
• YII зууны эхэн хүртэлх үед арабууд бүхэлдээ
олон шашинтай, бас энэ бүс нутаг, түүний ойр
орчинд үүсэж дэлгэрсэн томоохон уламжлалт
шашин шүтлэгүүдийн нөлөө, дэлгэрэлтийн
огтлолцол, солбилцол дунд оршиж байжээ
Ислам шашны үүсэл
• Мөн ислам шашин арабын өөрийнх нь
нийгэм-соёл, шашин шүтлэгийн урт
хугацааны хувьсгал хөгжлийн зүй ёсны
үр дүн болж, түүнчлэн иудайн ба
христос шашин хийгээд тэдгээрээс бүүр
өмнөх үеийн эртний шашин
шүтлэгүүдийн үзэл санаа, зан үйл,
бусад элементийг зохих хэмжээгээр
тусгах, өвлөж авах, шинэчилж өөрчлөн
хувиргах зэрэг оюун санааны олон
талтай нарийн үйл явцын үндсэн дээр
YII-р зуунд үүсэн бүрэлдсэн юм.
Ислам шашныг үндэслэгч Сүүлчийн
зөнч Мухаммед
• Ислам шашныг үндэслэгч нь түүхэн бодит бие хүн
болох Мухаммед (с.а.с буюу салла Аллаху алайхи ва
саллам- Аллах түүнийг адислан ерөөж сайшаан
талархах болтугай! Гэсэн ерөөл, гүн хүндэтгэлийн үгийг
заавал оруулж бичдэг уламжлалтай) мөн болно.
• Исламын шашныг үндэслэгч Муххамед 570 онд Мекка-
д (одоогийн Саудын арабын нийслэлээс 900 км хол
орших ариун хот) төржээ. Тэрээр Курейш омгийн
доторх Хашим овгийн Абдуллагийн хүү болон төржээ.
Аав нь Мухаммедыг төрөхөөс 2 сарын өмнө Сири
оронл худалдаа арилжааны хэргээр явж байх замдаа
нас баржээ. Мекка хотынхон хүүхдээ өөр эхээр
хөхүүлэн өсгөдөг уламжлалтай байв. Тэр ёсоор
Мухаммедыг эхлээд Суейбе, дараа нь 5 нас хүртэл нь
Халима хэмээх бедуин эх хөхүүлэн өсгөжээ.
Мухаммедыг 6 настай байхад эх Амина нь нас барж,
бүтэн өнчин үлдсэн хүүг өвөг эцэг Абдулмутталиб,
тэрбээр насан өөд болсоны дараа авга ах Абу Талибын
асрамжинд өсчээ..
Мухаммед ( (с.а.с)
570-632)
Ислам шашныг үндэслэгч Сүүлчийн зөнч Мухаммед
• Тэрээр 25 насандаа жин тээх болж удалгүй Абд Аль-
Уззагаас гаралтай баян, бэлэвсэн эхнэр Хадишатай
гэрлэсэн байна. Хадиша Муххамедаас 15 насаар эгч
байсан ч улмаар түүнтэй дотносож гэрлэжээ. Тэд хоёр
бие биедээ хайр халамжтай аж төрж, 2 хүү, 4 охинтой
болсноос охин Фатимагаас бусад нь багадаа энджээ.
Хадиша ухаалаг, амьдралын туршлагатай эмэгтэй
байсан төдийгүй, түүний журамт эхнэр, жинхэнэ дотны
туслагч, найз нь байжээ. Хадишаг нас барсаны дараа
хэд хэдэн эхнэр (11 эхнэр) авсан ба тэдгээрээс үр
удам үлдээгүй гэдэг. Муххамед курейшуудын
уламжлал ѐсоор жил бүр нэг сар гаран хугацаанд
Меккагийн ойролцоох Хира уулын агуйд даян хийдэг
байжээ. Ийм нэгэн даяанчлалын үеэр түүний өмнө
сахиусан тэнгэр Жибрил үзэгдэв. Тэрээр Муххамедийг
“Унш” гэж шаардахад , “Юу унших билээ ?” гэж
Муххамед хариулав.”Хүмүүнийг бүлээн нөжнөөс
бүтээсэн Бүтээгч эзэн тэнгэрийнхээ төлөө унш, үзэг
бэхэд сурган , хүмүүний мэдэхгүй зүйлийг нь мэдүүлж
өгсөн Өгөөмөр дээд Эзэн тэнгэр чинь тэр” хэмээн
айлдсан ажээ.Үүнийг уншсаны дараа Муххамед сэрэв.
Мухаммед(с.а.с)570-
632
Ислам шашиныг үндэслэгч Сүүлчийн зөнч
Мухаммед
• Түүнийг агуйгаас гарч, уулын бэлд ирсэн хойно тэнгэрээс
“Муххамедаа чи бол Аллахын элч , харин би Жибрил байна”
гэсэн дуу хоолой сонсогдов.Төдөлгүй Муххамед гэртээ ирж үзэж
харсанаа эхнэртээ дуулгажээ. Ийнхүү түүний эхнэр болон
үрчилж авсан хүү Зайд ибн аль-Харис Али нар хамгийн анхны
дагалдагч нь болов. Гэвч түүний зам дардан байсангүй. 619 онд
түүний түшиг тулгуур болж байсан эхнэр Хадежа, Абу Талиб нар
дараалан нас барлаа. 630 онд Меккаг ариун хот хэмээн хүлээн
зөвшөөрөх, бүх онгон шүтээнүүдийг устган, ганц Эзэн тэнгэрт
итгэх, Каабад бүх мусулманчуудын сүм байгуулах тохиролцоо
хийгджээ. Муххамед 632 оны 1 сард Меккад мөргөөд Мадина
руу явсан юм. Энэ нь түүний хамгийн сүүлийн буюу салах ѐсны
мөргөл байлаа. 632 оны 7 сард буюу 62 насандаа өөд болжээ.
• Арабын ертөнцөд шашин анхлан үүссэн цаг хугацааг МЭ 622 он
гэж албан ёсоор үздэг байна. Энэ нь ислам шашныг үндэслэгч
зөнч мухаммед Мекка хотоос Ясриб буюу Мадина хотод шашны
үйл хэргээр нүүж очин суурьшсан он аж. Исламд үүнийг хижрийн
тоолол гэдэг бөгөөд энэ нь 622 оны 9 сарын 22 өдөр юм. Хижра
гэдэг нь арабаар нүүдэл гэсэн утгатай үг юм. Мусулманчууд он
тооллоо ч энэ үеэс эхлэн тоолдог болжээ
Ислам шашны онцлог
• Исламын шашин бол дэлхийн 3 том
шашны нэг бөгөөд христос болон
Будда Бөө мөргөлөө бүр хожуу үүссэн
билээ.
• Исламын шашин нь Бусад
шашинуудтай адил өөрийн гэсэн зан
үйл бэлгэдэл, тэмдэглэлт баяр,
сургаал номлолтой байдаг билээ.
• Ислам шашиныг түүхэн бодит бие хүн
үүсгэсэн байдаг бөгөөд Будда болон
Христосын шашин ч адил бодит бие
хүн үүсгэсэн байдаг.
• Ислам шашин бол христосын
шашинтай бага зэрэг холбогддог
хэдий ч түүний сургаал номлол нь
исламын шашныг үүсхэд нөлөөлсөн
байдаг.
Ислам шашин ба Христосын шашин
Ялгаатай тал
• Ислам шашинд бурханы хүү
гэж байхгүй
• Ислам шашинд христос,
иудайн шашин нөлөөлсөн
хэдий ч тэдгээрийн хуулбар
бус, бие даасан шинэ шашин
юм
• Мөн Аллахыг хүнтэй адилтгах
ёсгүйг гэж исламын шашинд
номлодог бол Христосын
шашинд Ертөнцийн эзнийг
хүнтэй адилтган үздэг
• Христос шашинд хүний үйл
тавилан Ертөнцийн эзэний
тааллаар болдог гэдэг бол
Аллах ч хүмүүсийн хувь заяаг
урьдчилан зурж тогтоомон
байдаг.
Төсөөтэй тал
• Ислам шашин, христосын
шашин хоёр өөрийнхөө үүсэл
гарлыг нэгэн эх сурвалжтай
Бүтээгч нэг л бурхан байдаг,
тэр нь дэлхий рүү үе үе элчээ
илгээдэг гэж тэд үздэг.
• Христосийн болон Исламын
шашинуудын доторх урсгал
чиглэлүүдийн номлогчид цор
ганц бурханы тухай номлодог
• Библи болон коран сударт
утга агуулгаараа таардаг
цөөнгүй хэсэг байдаг бөгөөд
библийн шинэ гэрээнд зөнч
мухаммед олонтаа
дурдагдсан байдаг.
• Ислам шашинд Христос
шашинд өгүүлэх сахиусан
тэнгэрүүдийг хүлээн
Ислам ба Буддын шашин
Ялгаатай
• Хүний амьдралыг зовлон гэж
үзээд өөр арга замууд бий
Ислам шашинд зовлонгоос
ангижрахын тулд Аллахд итгэн
сүсэглэж бишрэх юм. Харин
буддын шашинд найман зөв
замыг баримтлах юм.
• Ёс суртахууны номлол
сургаалын хувьд өөр буддын
шашин нь Карма буюу үйлийн
үрийн тухай илүү номлосон
байдаг.
• Буддын шашин бол гэгээрэлд
хүрэх тухай номлодог бол ислам
шашинд Аллах бурханд үнэнч
сүсэглэх тухай илүүтэй номлож
байдаг
Төсөөтэй
• Түүхэн бодит бие хүмүүс
энэ шашныг үндэслэсэн
гэж үздэг
• Хүний амьдралыг зовлон
гэж үзсэн
• Ёс суртахууны үндсэн
категори буюу нүгэл ба
буян, сайн ба муу, шударга
ба шударга бус гэх мэт
ойлголтуудыг
тайлбарласан
• Бясалгал хийдэг
Ислам шашин ба Бөө мөргөл
Ялгаатай тал
• Бөө мөргөл бол Монгол угсааны уламжлалт
шашин юм. Ислам бол XIII зууны үеэс
монголд дэлгэрсэн шашин юм.
• Бөө мөргөл нь тэнгэр газар буюу араг
билгийн талаар бол ислам шашин Аллах
бурханаас өөр бурхан гэж үгүй гэдэг талаар
түлхүү номлодог
• Ислам шашинд дуулалт маягаар коран
судрыг уншдаг бол бөө мөргөл хэнгэрэг ,
хэц цохиж мөргөлөө үйлддэг
• Бөө мөргөл бурхан тэнгэртэй өөрийн
сүнсээрээ дамжуулж холбогддож болдог
бол ислам шашинд бол Аллах бурханыг
төсөөлөх мөн итгэл , сүсэг бишрэлээрээ
холбогддог
• Бөө мөргөл нь эрхэт тэнгэр бол бүхнийг
бүтээгч хэмээдэгтэй адил Исламд Аллах
бол бүхнийг бүтээгч гэж үздэг
Төсөөтэй тал
• Бүхнийг бүтээгч нь эзэн
тэнгэр гэж ойлгодог
• Бөө мөргөлд
Ариун шударга дөрвөн халиф
• Муххамед өөрийн залгамжлагчийг
нэрлэж амжилгүй өөд болсон байна.
Энэ нь мусулманчуудын хооронд
маргаан үүсгэв. Цэвэр улс төрийн
шинжтэй энэ маргаанд мухажирууд
ялалтар төгссөн.
• Мухамедийг залгамжлагчид нь дөрвөн
“ариун шударга халифууд гэж үздэг”,
учир нь тэднийг төр барих үеэр шашин
нь зохицлын байдалд байж улмаар
шинэ нутаг дэвсгэрүүдэд худалдааны
замаар, тэрчлэн цэргийн хүч хэрэглэх
замаар ч ислам шашинд орж, улам
тархжээ.
Ариун шударга дөрвөн халиф
Анхны халиф, Абу Бакр (632-634 он) байв.
Тэрээр Мухаммедын үйл хэрэгт
санхүүгийн туслалцаа үзүүлдэг баян
худалдаачин байсан бөгөөд өөрийн охин
Аишаг Мухаммедад эхнэр болгон өгч
байжээ. Зөөлөн аядуу, ариун шударга Абу
Бакр 2 жил халифаар суужээ.
Омарын залгамжлагч нь Меккагийн баян
худалдаачин омейяд угсааны Осман ибн
Аффан байлаа. Тэрээр Мухаммедын
анхны хамтран зүтгэгчдийн нэг бөгөөд 610
оны үед түүний охин Рукаятай гэрлэсэн
хүргэн нь ажээ. Рукаяг нас барсны дараа
Мухаммедын охин Ум Кульсумтай гэр бүл
болжээ. Мухаммед Мадинад байхдаа
Османы охинтой гэрлэсэн ажээ. Осман 12
жилийн турш халифаар суусан бөгөөд
зөвхөн түүний төрөл садангууд төрийн
өндөр албан суух болсон нь бусдын
дургүйцлийг хүргэсэн тул Омарыг
хөнөөжээ
Дараагийн халиф Омар аль-Хаттиб 634-644
байв. Мусулманы эзэнт гүрний ихэнх нь
бүрэлдэн тогтсон юм. Ашиг орлоготой
даавууны худалдаачин энэ эр 616 онд
исламд орсон ч мухаммедын ойрын
хүрээлэлд багтсан төдийгүй анхны
халифын зөвлөх байжээ. Энэхүү хүнийг
өөрийн залгамжлагчаа болгох саналыг Абу
Бакр өөрөө гаргаж улмаар бусад нь хүлээн
зөвшөөрсөн байна. Тэрээр мөн өөрийн
охин Хафсаг Мухаммедад эхнэр болгон
өгсөн ажээ.Омарыг 644 онд Мадинагийн
мечетэд мөргөл үйлдэж байх үед нь Перс
боол аминд нь халдсан юм. Тэрээр
амьсгаагаа хураахын өмнө өөрийн
залгамжлагчийг сонгох зөвлөл буюу аш-
Шураг цуглуулж амжсан юм.
Дөрөвдүгээр халифаар Мухаммедын
цусан төрөл болох Али ибн Абу Талиб
сонгогджээ. Тэрээр өмнөх халифын үед
эрх мэдэлд хүрсэн омейядуудын эсрэг
илэрхий тэмцэл явуулж байлаа. 656-661
оны хооронд халиф суусан Али ибн Абу
Талиб мөн л Мухаммедын охин Фатиматай
гэрлэсэн юм
Ариун шударга дөрвөн халиф
• Ариун шударга дөрвөн халифыг төр
барьж байх үе дэхь ислам шашины
тархалт
Ислам шашины хувьсал дэлгэрэлт
• Ислам шашны түүхийн салшгүй нэг чухал тал нь энэ
шашин дэлхийн янз бүрийн тив, бүс нутгийн ард
түмэн, улс орнуудад нэвтэрч дэлгэрсэн явдал мөн.
Ислам шашин YII-XIII зуунд Ази, Африкийн олон
оронд, түүнчлэн Европын зарим оронд нэвтэрч
дэлгэрсэн явдал энэ үеийн арабын халифат улсын
байлдан дагуулалтай нягт холбоотой байлаа. Энэ үйл
явц түүнчлэн араб, исламын соёл, иргэншил бусад
бүс нутаг, улс орнуудад тайван арга замаар нөлөөлж
дэлгэрсэнтэй, өөрөөр хэлбэл эдийн засаг, худалдаа,
соёлын харилцаатай ч багагүй холбоотой байв.
Ислам шашин эзлэгдсэн орнуудын өөр шашин
шүтлэгтэй хүн амын тодорхой хэсэгт эхлээд
хэсэгчилсэн байдлаар нөлөөлж дэлгэрэх, дараа нь
хүрээгээ тэлж тухайн орны хүн амыг бүхэлд нь
хамрах үйл явц XYII-XX зуунд голлож явагдсан байна.
Ислам шашны хувьсал дэлгэрэлт
• Түүхээс үзвэл арабын халифат улс YII-IX
зуунд хүчирхэгжиж, түүнд тулгуурлаж
бусад орныг байлдан дагуулсан аян дайн
ба ислам шашин улам нөлөөтэй болж,
арабуудын хүрээ хязгаараас тэлэн гарч,
бусад орон, ард түмнүүдийн амьдралд
нэвтэрч дэлгэрсэн үйл явц хоорондоо яв
цав тохирч, давхцаж явагдсан байна.
Алигийн дараа халиф суусан Муавиягийн
үед (661-680 он) арабууд Энэтхэгт
довтолж, Афганистан, Бухара,
Самарканд, Мервыг (Магриб) байлдан
эзэлжээ. YII-YIII зууны заагт Византи
гүрний зарим нутаг, Гүржийг эзлэн авч,
Хазарыг довтолсон байна. YIII зууны
эхэнд халифат улс Дундад Азийг бараг
бүхэлд нь, Хойд Африкаас Ливи, Тунис,
Марокко ба түүнчлэн Испанийг эзэлж,
Франц руу довтолжээ.
Ислам шашины хувьсал дэлгэрэлт
• Эхэн үед арабын халифат гүрний байлдан дагуулал нь
бусдын газар нутаг, эд баялагийг булаан авч эзэмшихэд
чиглэгдсэн эдийн засгийн зорилготой байсан бол дараагийн
үеэс эзлэгдсэн улс орнуудын хүн амыг ислам шашинд
оруулах зорилт түлхүү тавигдах болсон байна. Арабуудын
байлдан дагуулал ба ислам шашны дэлгэрэлтийн явцад яг
араб угсаатан биш ч гэсэн уг үндэс нь семит гаралтай ард
түмнүүд, түүгээр ч үл барам семит биш, огт өөр угсаа
гаралтай египет, ливи (берберүүд) зэрэг ард түмнүүд
зөвхөн ислам шашинд орсон төдийгүй аажимдаа араб хэл,
бичиг үсэг, араб соёлтой болж бүхэлдээ арабжсан байна.
Харин Иран, Афганистан, Дундад Ази, Ар Кавказын угсаа
гарал, хэл, соёл, аж төрөх ёс, нүүдэл суудал, эрхэлсэн аж
ахуй ондоо ард түмнүүд ислам шашид орсон боловч
бүхэлдээ арабжсангүй, угсаатны шинж чанаруудаа хэвээр
нь хадгалан үлджээ. Арабууд эдгээр ард түмнийг ислам
шашинд оруулахын тулд эдийн засгийн хөнгөлөлт үзүүлэх,
давуу байдал олгох арга хэрэгслийг өргөн ашигласан
байна. Энэ нь үр дүнд хүргэжээ.
Ислам шашны хувьсал дэлгэрэлт
• Улс гүрэн дамжсан арабын
худалдаачид бүр YII-YIII зуунд
ислам шашныг Хятад оронд
нэвтрүүлэхийг хичээж, эндэхийн хүн
амыг исламтай танилцуулсан
боловч дунганчууд ба өөр зарим нэг
угсаатны цөөн хэсгээс бусад нь
ислам шашинд ороогүй юм.
• Исламын дайчид XII зууны сүүлчээр
Энэтхэгийн хойд хэсэгт нэвтрэн орж
Дели, Бихар ба Бенгалийг эзлэн
авсан ба XIII зууны эхээр тэдгээрийг
нэгтгэж захирсан Делийн султанат
улс байгуулагдаж, ислам нь
Энэтхэгийн хойд хэсгийн төрийн
албан ёсны шашин болсон байна.
Ислам шашны хувьсал дэлгэрэлт
• XIY зууны үед арабын болон ислам
шашинтай орнуудын худалдаачид
индонезийн арлуудын хүн амыг ислам
шашинтай танилцуулж эхэлжээ. Үүний
үр дүнд Малакка ба Ява аралд исламын
султанат улс байгуулагдаж, тэдгээрийн
хүчинд ислам шашин Индонезийн бусад
арлуудын хүн амын дунд саад
бэрхшээлгүйгээр өргөн дэлгэрэх болсон
түүхтэй.
• Ислам шашин Африк тивийн
Судан, Сомали, Мали, Гана зэрэг олон
оронд YII зууны дунд үеэс нэвтрэн
дэлгэрсэн бөгөөд энэ үйл явц өнөө үед
ч гэсэн үргэлжилж байгаа талтай юм.
Ислам шашины хувьсал дэлгэрэлт
• Ислам шашин дэлхийн олон оронд нэвтрэн
дэлгэрч, дэлхийн том шашны нэг болсон
баримт, үйл явцыг дан ганц байлдан
дагуулалтай холбож тайлбарлавал өрөөсгөл,
учир дутагдалтай болно. Түүнийг нэг улс
гүрэн, үндэстэн угсаатны соёл, шашин, үнэт
зүйл нь бусад улс үндэстэний амьдралд
нөлөөлж нэвтрэн дэлгэрдэг соёлын харилцаа
холбоо, соёлын үзэгдэл болох талаас нь бас
авч үзэж ойлговол зохино. Үүнд ислам
шашны догм сургаал, нийгэм, улс төр, эдийн
засаг, хүн ба гэр бүлийн тухай номлол,
шударга ёс, эрх чөлөө, хүний эрх, тэгш,
байдлыг үнэт зүйл болгосон баримтлал,
христос шашин шиг сүм хийдийн зохион
байгуулалт, удирдлага хуврагууд нь зэрэг
дэвээр хатуу тогтоогдсон, төвлөрсөн биш,
чөлөөтэй байдаг зэрэг өөрийнх нь онцлог
шинж багагүй нөлөөлсөн байна.
Ислам шашны хувьсал дэлгэрэлт
Ислам өнөөдөр дэлхийн мусульманчуудын
зөвхөн шашин шүтлэг нь төдийгүй тэдний
иргэншил, соёлын том хэв маяг, нийгэм,
эдийн засаг, улс төрийн амьдралын зохион
байгуулалтын үндэс, мусульманчуудын аж
төрөх ёс, уламжлал, ёс заншил, үнэт зүйл,
ертөнцийг үзэх үзэл нь болж байгаа билээ.
Ислам шашныг одоо дэлхийн 232 оронд 1
тэрбум 570 сая хүн (2009 он) шүтэн
баримталдаг (шүтэгчдийн тоогоор христос
шашны дараа ордог), мусульманчууд
дэлхийн 50 оронд хүн амынх нь дийлэнх
олонхи болдог, Египет, Саудын Араб,
Мароко, Кувейт, Иран, Ирак, Пакистан зэрэг
28 оронд төрийн албан ёсны шашин болж
баримтлагдаж байна. Иран, Пакистан,
Мавритани зэрэг орнууд Исламын бүгд
найрамдах улс гэсэн албан ёсны нэртэй юм.
Ислам шашны хувьсал дэлгэрэлт
Ислам шашины хувьсал дэлгэрэлт
• Ислам шашны нөлөө, үүрэг дэлхийд өссөөр байгаа явдалд түүнийг
шүтэгчдийн тоо эгнээ түргэн өсч байгаа нь багагүй нөлөөлж байна.
Британий нэвтэрхий толийн тоо баримт ёсоор 1987 онд дэлхийн
мусульманчууд 860 сая байсан бол 2002 онд тэд 1.3 тэрбум, 2009
онд 1.57 тэрбум болж өсчээ. Үүнд мусульманчуудын өөрсдийнх нь
жам ёсны өсөлтийн зэрэгцээ эл шашинд шинээр орогсдын тоо ч
өссөөр байгаа явдал нөлөөлж байгаа юм. (Мусульманчуудын тоо
сүүлийн зуун жилд 13-19.5 хувь өссөн байна. 1900-1970 оны хооронд
нийт шүтэгчдийн тоо 200 саяаас 551 сая хүртэл өссөн бол 1970-2009
онд энэ тоо 3 дахин өссөн гэсэн үг). Мусульманчуудын дийлэнх нь
Ази болон Африк тивд амьдарч байгаа бөгөөд ойролцоогоор 67% нь
Ази тивд (үүнээс 683 сая нь Индонез, Пакистан, Энэтхэг, Бангладеш
болон Турк, Ирэн зэрэг арабын бус Дундад азийн орнууд), үлдсэн
хувь нь Африк тивийн Египт, Нигери зэрэг томоохон улсуудад
амьдарч байна. БНХАУ-д л гэхэд 20 – 30 сая мусульманчууд (хүн
амын 1.5% – 2% ) оршин суудаг.
Ислам шашны хувьсал ба шашны урсгал бий болсон нь
• Мухаммеп таалал төгссөнөөс хойш гуч орчим жилийн дараа шашин
төрийн тэргүүнийг цаашдаа шашны ямар үзэл, зарчмаар яаж
тодруулж байх вэ?, сонгох уу, эсвэл тодорхой шалгуураар угсаа
залгамжлуулах уу гэсэн улс төрийн асуудлын шалтгаанаар
мусульманчууд дотроо талцан хуваагдаж: 1. Харижит, 2. Шийт , 3.
Суннит, гэсэн урсгал чиглэлүүд бий болсон нь ислам шашинд
гарсан анхны томоохон өөрчлөлт байв. Энэ нь ислам шашин
эхнээсээ нийгэм улс төртэй нягт уялдаатай байсантай холбоотой
юм. Ислам шашин Сунн, Шиа, Харижит гэсэн 3 томоохон урсгалаас
гадна 20 гаруй чиглэл, хэдэн зуун сэкт бүлэглэлтэй дэлхийн 3 дахь
том шашин билээ.
Ислам шашны харижитын чиглэл
• Гурав дахь халиф Осман 656 онд алагдаж, түүний оронд Али хэмээх халиф суусан ч
омеядын овгийнхон хүлээн зөвшөөрсөнгүй. Түүгээр үл барам Алийг Османы амь
насыг хөнөөхөд оролцсон хэмээн гүтгэжээ. Үүгээр сөргөлдөгч талуудын тэмцэл
хурцдан дайтахад хүрч 657 онд Сиффиний орчим байлджээ. Али өөрийн халиф сууж
төр барих болсоноо шүүхээр шүүлгэн шийдвэрлүүлэх санал гаргажээ. Гэвч түүний
талынхнаас 12 мянга орчим хүн салан тусгаарлаж бие даан оршин тогтнож өөрийн
халифийг сонгов. Тэднийг салан тусгаарлагчид гэх болсон байна. Харижитууд
халифыг угсаа гарал, нийгмийн байдал харгалзалгүй овог, шашны хамтын
нийгэмлэгээс шууд сонгох ёстой гэж үзэж байжээ. Ислам шашинтай чин шударга хүн
л бол урьд боол байсан ч хамаагүй халиф болж болно гэдэг байв. Мөн дайнд
озлогдсон байсан ч хамаагүй халиф болж болохыг заажээ. Харин халиф хүн үүрэг
зорилгоо биелүүлээгүй бол огцруулж бүр цаазалж ч болдог байв. Харижитын чиглэл
тухайн үедээ Иран, Ирак, Араб, Хойд Африкт багагүй нөлөөтэй байсан аж. YII зууны
хоёрдугаар хагасаас харижитууд дотроо азракит, ибадит, суфрит гэсэн өөр зуураа
тэмцэлдсэн хэсгүүд болон задарч өөр жижиг хэсгүүдэд ч хуваагдсан байна. Яваандаа
X зууны үед хүч нөлөөгөө алдаж. Одоо цөөн тоотой бүлэглэл Оман, Алжир, Ливид
байдаг байна
Ислам шашны суннит чиглэл
• Уламжлалт сонгодог исламыг төлөөлж илэрхийлэх хамгийн том урсгал юм.
Суннизм нь ислам шашинаас шийтүүд салбарлан гарч бие даасан сөрөг
урсгал чиглэл болон гарч ирснийг сөрж бий болсон бөгөөд X-XI зууны үед
шашны чиглэлийн хэв шинжийш олж бүрэн төлөвшин тогтжээ. Орчин үед
нийт мусулманчуудын 90 орчим хувийг суннитууд эзэлдэг агаад өөрсдийгөө
ахль- ас- сунна буюу суннагийн хүн ард хэмээн нэрлэдэг ажээ. Суннитууд
ислам шашны тогтож хэвшсэн уламжлалыг хэвээр хадгалж баритлагчид гэж
өөрсдийгөө үздэг тул шийтүүдийг ислам, Мухаммедын сургаал, уламжлалыг
гуйвуулсан хэмээн шүүмжилдэг.Суннитууд Мухаммедыг Аллах болон
хүмүүсийг хооронд нь холбож байсан Аллахын хамгийн сүүлчийн зөнч мэргэн
элч төлөөлөгч байсан хэмээн үзэж түүнээс хойш өөр элч зөнч гарахгүй гэдэг.
Халиф Али нь шийтүүдийн үздэг шиг онцгой чанар, бурханлаг шинжгүй,
түүний үр удам мусулманчуудыг удам дамжиж дангаараа удирдан захирах
эрхгүй гэдэг
Ислам шашны шийт чиглэл
• Шийтийн чиглэл нь ислам шашны сонгодог хэлбэрийг төлөөлсөн
суннитуудын эсрэг шашин-улс төрийн сөрөг бүлэглэл болон YII зууны
дундуур үүсчээ. Шийт нь эхэндээ III халиф Алийн талын улс төрийн бүлэглэл
болж бүрэлдэн тогтжээ. III Али бол Мухаммедын авга ахын хүү төдийгүй
Мухаммедын охин Фатиматай гэрлэсэн хүргэн бас ислам шашны төлөө
эхнээс нь Мухаммедын хамт зүтгэсэн чин шударга хүн байжээ. Гэвч түүнийг
халифаар сонгосонгүй. Иймээс Алийн талынхан сөрөг хүчин болон зохион
байгуулалтад оржээ. Али 661 онд хөнөөгдөж, шийтүүд ч үйл ажиллагаагаа
идэвхижүүлсэн байна. Шийтүүд Алийн удмынхан л үе залган шашин төрийн
дээд эрхийг барих ёстой гэж үздэг байжээ. Гэвч Алийн хүү Хусейн 680 онд
Иракийн нутагт бусдын гарт амь насаа алдамны улмаас халифат улсын
засгийн эрхийг эргүүлж авах гэсэн шийтүүдийн эрмэлзлэл үндсэндээ төгсгөл
болсон байна. Шийтүүд түүхийн янз бүрийн цаг хугацаанд Иран, Ирак, Хижаз,
Йеменд засгийн эрхэнд гарч, төр барьж байсан ч хангалттай удаан сууж
чадаагүй. Орчин үед шийтүүд Ираны хүн амын дийлэнх, Иракийн хүн амын
тэн хагасаас илүү, Ливан, Йемен, Бахрейны хүн амын өаггагүй хэсги
Коран судар
Коран(Аль-Куран) нь ислам шашин хийгээд
мусульманчуудын ариун их хөлгөн судар юм. Коран
судар нь нийт 114 сура буюу бүлэг, өөр өөр хувилбар,
аргаар тоолсон 6204-6236 аят бүхий зүйлтэй байдаг.
Мухаммедаас 610-632 онд айлдсан шашны болон
бусад утга агуулгатай айлдвар, лүндэн бичигдсэн
байдаг. Ислам шашин Кораныг Аллахын үг бичигдсэн
ариун ном бөгөөд түүнийг тэнгрээс Аллах хүн
төрөлхтөнд зөь зам, үнэнийг заах зорилгоор илгээн
буулгасан гэж сургадаг. Коран судрын олонхи бүлэг
зүйлд байнга давтан өгүүлсэн гол зүйл бол эрхэт
тэнгэр нэгдмэл, ганцхан бөгөөд тэр бол Аллах мөн,
тэрээр орчлонг бүтээгч, орчлонгийн бүх зүйлийн
анхны шалтгаан мөн, тиймээс хүн төрөлхтөн олон
бурхан, янз бүрийн онгон шүтэхээ больж, зөвхөн
Аллахыг л шүтэх ёстой, хойд нас нөгөө ертөнцөд бий,
тэдгээрт диваажин ба там бий, олон бурхан шүтэгчид,
Аллахт тэрслэгчид тамын галд шатна, хүмүүс
Аллахын заасан цорын ганц зөв зам мөрөөр замнах
ёстой гэсэн утгатай шашны үзэл санаа сургаал мөн
болно
Коран судар
• Исламын ариун судар нь Коран болон түүнээс өмнө
Аллахын илгээсэн шаштирууд. Yүнд Библийг хүртэл
багтаадаг байна. Коран нь арабаар ал-
Куран.Мухаммед 42 настай байх үед нь Аллахаас
буулгасан сургаалийг бичсэн зvйл. Одоогийнхоо
хэлбэрийг олсон нь 3-р халиф Османы үед бололтой.
Гол агуулга нь Бурхны цорын ганц шинж тэмдэг нь
бусад шашин (жүүд, христ)-тай ижилхэн, ертөнцийн
үүслээс сүүлчийн шийтгэл хүртэлх хүн төрөлхтний түүх,
итгэл, ёс суртахуун, хууль, гэрлэлт, угсаа, худалдаа
наймаа, шийтгэл зэргийг нарийвчлан бичсэн байдаг
ажээ.
Сунна судар
• Сунна бол(ас-сунна- ёс заншил, үлгэр жишээ, бүтнээрээ: суннат расул
Аллах- Аллахын элчийн заншил, үлгэр жишээ гэсэн үг) ислам шашны
сургаалыг агуулсан, ач холбогдол, гүйцэтгэх үүргээрээ Кораны дараа орох
нэн чухал эх сурвалж мөн болно.
• Мухаммедын сайн үйл, зан байдлын үлгэр жишээ(фил),заасан сургаал, үг
заавар заалт(каул), үгээр илэрхийлж хэлээгүй ч гэсэн таашааж дэмжсэн хэм
хэмжээг (такриф) агуулдаг.
• Сунна нь бие хүн ба нийгмийн амьдралын олон талтай асуудлыг
шийдвэрлэх, зохицуулах хүний тодорхой үйлдэл, зан байдлыг зөвтгөж
дэмжих, эсвэл зэмлэж буруушаах эх сурвалж болохын хамт мусулманчуудын
аж төрөх ёс, үйл ажиллагааны үлгэр жишээ заавар болдог
• Суннаг бичигт буулган эмхэтгэж, ном судар болгосон бичмэл хэлбэрийг
хадис(шинэ мэдээ, өгүүллэг) хэмээн нэрлэдэг. Хадис нь бүтцийн хувьд хоёр
хэсгээс бүрддэг.
1.Иснад буюу тулгуур гэх ба түүнд хадист өгүүлсэн. Мухаммедын үг заавар,
сайн үйл, амьдралын үлгэр жишээний тухай мэдээ, өгүүлэмжийг анх хэлсэн, тэр
нь хэнээс хэнд дамжиж, уламжлагдаж ирснийг бичиж мэдээлсэн байдаг.
2. Матн буюу бичлэг текст гэх ба түүнд Мухаммедын сайн үйл үлгэр жишээ, зааж
сургасан үг сургаалыг бичиж өгүүлсэн байдаг.
Шариат
Шариат
• Аш-Шариа буюу шулуун, зөв зам гэсэн утгатай үг
аж. Мусулманчууд шашин шүтлэг, ёс суртахуун,
амьдрал үйл ажиллагаандаа заавал баримтлан
биелүүлбэл зохих хууль эрх зүйн хэм хэмжээ,
зарчим, хэв журмын нийлбэр цогц юм. Шариатыг
сахин баримтлах нь хүнийг Аллахын заасан
шулуун, зөв зүйтэй, буяны цагаан замаар
замнуулна, шариатын эх сурвалж нь Коран болон
Сунна судар юм. Шариатын заалтууд исламын
хууль цааз, эрх зүйн ном бүтээлд томъёологдон
тусаж мусульманы шүүх, хууль сахиулах
байгууллагын үйл ажиллагаагаар баталгаажиж,
амьдралд хэрэгжинэ.
• Шариат нь мусульманчуудын Аллахт хандах
хандлагын илрэл буюу шашин шүтлэг ,
шашинаар тогтоосон ариун үүрэг, зан үйлүүдийн
биелэлтийг зохицуулан журамлах үүрэг гүйцэтгэх
ба үүнийг ибадат гэдэг бол хүмүүсийн хоорондын
харилцааг зохицуулхыг Муамалят, шариатыг
зөрчигсөдөд оногдуулах ял шийтгэлийг
тодорхойлж тогтоохыг Узубат гэнэ
Ислам шашны тогтолцоо, тулгуур үндэсүүд
 Ислам шашны тогтолцооны үндэс тулгуур бол:
• 1. Шашны үзэл санаа, итгэл үнэмшил, шүтлэгийн цогц (Усул Ад-
Дин)
• 2. Исламын таван тулгуур багана болох шашны зан үйл, ариун
үүрэг заавруудын цогц нийлбэр.
 Ислам шашны догм сургааль нь дараах 5 чиглэл бүхий
номлолоос бүрдэнэ:
1. Ганц бурхан шүтэх тухай номлол
2. Аллахын үйл, тогтоосон хувь тавилан, заяа төөрөг, хүний
үйлпсэн буян ба нүгэл, ариун ба бузар үйлийг шүүж дэнслэх,
Аллахын шүүлт, өршөөл, нигүүлслэл, ял шийтгэл нь хамгийн
шударга, төгс төгөлдөр юм гэсэн номлол болой
3. Мухаммед ба ба түүнээс өмнөх үеийн көнч мэргэдийг Аллахын
элч мөн гэдэгт сүсэглэн итгэж, тэднийг шүтэх тухай номлол
4. Хойд нас, нөгөө ертөнц, диваажин ба там бий бөгөөд нас
барагсад тэнд дахин амилж, энэ насандаа үйлдсэн буян ба
нүгнлийнхээ төлөө Аллахын шударга шүүхээр шүүгдэнэ.
5. Имамат буюу шашин төрийн дээд эрх мэдлийг хослон барих
тухай номлол зэрэг юм.
Ислам шашны таван тулгуур багана(зарим
тохиолдолд 6 тулгуур багана гэх мэтээ нэрлэдэг)
Ислам
шашины
тулгуур
багана(Арк
а-ад-Дин)
Шахада
хэлэх
Өдөр
тутмын
таван
удаагийн
мөргөл
Мацаг
барихуй
Татвар
төлөх
болон
өглөг өгөх
Хаж
мөргөл
Жихад
Шахада буюу гэрчлэл хэлэх
Шахада буюу гэрчлэл хэлэх
• Аш-шахада буюу гэрчлэх нотлох гэсэн утгатай үг ажээ.
1. Ислам шашны нэн тэргүүний, үндсэн номлолын бэлэгдэл болж
хураангуй томъёологдсон уншлага, “Ла илаха илла Ллаху ва
Мухаммадун расулу Ллахи” буюу Аллахаас өөр ямар ч эрхэт
тэнгэр үгүй, Мухаммед Аллахын элч гэсэн утгатай. Шахада нь
түүхийн хувьд анхны мусульманчууд өөрсдийгөө мусульман биш
хүмүүс, ялангуяа олон бурхан шүтэгчдээс ялгаатай, ганц бурхан
шүтдэг сүсэгтнүүд болохоо илэрхийлж харуулах мөргөл,
залбиралын дуун уншлага анх гарчээ.
2. Эл уншлагад “ашхаду ан” буюу би гэрчилж байна хэмээх үгийг
нэмж: Ашхаду ан ла илаха илла Ллаху ва Мухаммадун расулу
Ллахи” буюу Аллахаас өөр ямар ч эрхэт тэнгэр үгүйг би гэрчилж
байна, Мухаммед Аллахын элч мөнийг гэрчилж байна. Хэмээн
имам ба мусульманчуудын өмнө гурвантаа давтан дуудаж унших
нь тухайн хүн ислам шашинд орж, мусульман болж байгаагийн
албан ёсны гэрчлэл бүхий ёслол үйлддэг
Өдөр тутмын таван удаагийн мөргөл буюу Намаз мөргөл
Өдөр тутмын таван удаагийн мөргөл буюу Намаз
мөргөл
• Ас-Салат буюу мөргөл Персээр Намаз гэж нэрлэгддэг өдөр
тутмын таван удаагийн мөргөлийг хэлнэ.
Мусульманчуудын шашны ариун үүрэг болж хэвшин
тогтсон, өдөрт нийт таван удаа тодорхой цагт үйлдэх
явцын бие эрхтний байршил, хөдөлгөөний нийлбэрээс
бүрэлдсэн нэгж хэсэг бүхий ракаатаар үйлдэнэ. Салат
мөргөлийн шашны утга агуулга зориулалт нь мусулман хүн
Аллах оюун ухаан, чин сэтгэл, биеийн ариун байдлаар
шүтэн биширдгээ шашны эрхэм зан үйлээр ёслон
илэрхийлдэг. Мөн баасан гаригийг иөргөл үйлдэхэд
хамгийн сайн гэж үздэг.
Бусад баяр ёслолоос
Нүгэлээс ангижрах ёс
Сарны бэлгэдэл
Анхаарал хандуулсанд баярлалаа

More Related Content

What's hot

Монголчуудын байгаль хамгаалах уламжлалт ёс заншил
Монголчуудын байгаль хамгаалах уламжлалт ёс заншилМонголчуудын байгаль хамгаалах уламжлалт ёс заншил
Монголчуудын байгаль хамгаалах уламжлалт ёс заншилBatbaatar Everlastinghero
 
Монголын түүхийн үечлэл, түүх судлахын учир холбогдол
Монголын түүхийн үечлэл, түүх судлахын учир холбогдолМонголын түүхийн үечлэл, түүх судлахын учир холбогдол
Монголын түүхийн үечлэл, түүх судлахын учир холбогдолtolya_08
 
улс төрийн шинжлэх ухааны судалгааны арга зүй
улс төрийн шинжлэх ухааны судалгааны арга зүйулс төрийн шинжлэх ухааны судалгааны арга зүй
улс төрийн шинжлэх ухааны судалгааны арга зүйAriunbayar Bazarvaani
 
монголд шарын шашин дэлгэрсэн лекц
монголд шарын шашин дэлгэрсэн лекцмонголд шарын шашин дэлгэрсэн лекц
монголд шарын шашин дэлгэрсэн лекцShine Naran school
 
Монгол нутаг дахь эртний хүмүүсийн ул мөр
Монгол нутаг дахь эртний хүмүүсийн ул мөрМонгол нутаг дахь эртний хүмүүсийн ул мөр
Монгол нутаг дахь эртний хүмүүсийн ул мөрtolya_08
 
монголын нууц товчооныг хэн зохиосон бэ
монголын нууц товчооныг хэн зохиосон бэмонголын нууц товчооныг хэн зохиосон бэ
монголын нууц товчооныг хэн зохиосон бэДэлгэрмаа Нн
 
соёлын хэлбэрүүд
соёлын хэлбэрүүдсоёлын хэлбэрүүд
соёлын хэлбэрүүдGahain Tuulai
 
соёлын довтолгоо
соёлын довтолгоосоёлын довтолгоо
соёлын довтолгооTegshee myagmar
 
Ислам шашны тухай товч ойлголт
Ислам шашны тухай товч ойлголтИслам шашны тухай товч ойлголт
Ислам шашны тухай товч ойлголтAri Ariuntuya
 
төрийн ёс ёслол. Òåõíîëîãè 3à
төрийн ёс ёслол. Òåõíîëîãè 3àтөрийн ёс ёслол. Òåõíîëîãè 3à
төрийн ёс ёслол. Òåõíîëîãè 3àBayarmaa Nymtsooj
 
судалгаа тайлан жишээ
судалгаа тайлан жишээсудалгаа тайлан жишээ
судалгаа тайлан жишээEnkhbold Ebo
 
илтгэл бичих арга
илтгэл бичих аргаилтгэл бичих арга
илтгэл бичих аргаtulga_11e
 

What's hot (20)

Монголчуудын байгаль хамгаалах уламжлалт ёс заншил
Монголчуудын байгаль хамгаалах уламжлалт ёс заншилМонголчуудын байгаль хамгаалах уламжлалт ёс заншил
Монголчуудын байгаль хамгаалах уламжлалт ёс заншил
 
Монголын түүхийн үечлэл, түүх судлахын учир холбогдол
Монголын түүхийн үечлэл, түүх судлахын учир холбогдолМонголын түүхийн үечлэл, түүх судлахын учир холбогдол
Монголын түүхийн үечлэл, түүх судлахын учир холбогдол
 
даяаршил
даяаршилдаяаршил
даяаршил
 
улс төрийн шинжлэх ухааны судалгааны арга зүй
улс төрийн шинжлэх ухааны судалгааны арга зүйулс төрийн шинжлэх ухааны судалгааны арга зүй
улс төрийн шинжлэх ухааны судалгааны арга зүй
 
монголд шарын шашин дэлгэрсэн лекц
монголд шарын шашин дэлгэрсэн лекцмонголд шарын шашин дэлгэрсэн лекц
монголд шарын шашин дэлгэрсэн лекц
 
Монгол нутаг дахь эртний хүмүүсийн ул мөр
Монгол нутаг дахь эртний хүмүүсийн ул мөрМонгол нутаг дахь эртний хүмүүсийн ул мөр
Монгол нутаг дахь эртний хүмүүсийн ул мөр
 
монголын нууц товчооныг хэн зохиосон бэ
монголын нууц товчооныг хэн зохиосон бэмонголын нууц товчооныг хэн зохиосон бэ
монголын нууц товчооныг хэн зохиосон бэ
 
Soyliin uv
Soyliin uvSoyliin uv
Soyliin uv
 
Платоны үзэл санаа
Платоны үзэл санааПлатоны үзэл санаа
Платоны үзэл санаа
 
Лекц 2
Лекц  2Лекц  2
Лекц 2
 
төрт улсууд [Autosaved]
төрт улсууд [Autosaved]төрт улсууд [Autosaved]
төрт улсууд [Autosaved]
 
соёлын хэлбэрүүд
соёлын хэлбэрүүдсоёлын хэлбэрүүд
соёлын хэлбэрүүд
 
соёлын довтолгоо
соёлын довтолгоосоёлын довтолгоо
соёлын довтолгоо
 
Ислам шашны тухай товч ойлголт
Ислам шашны тухай товч ойлголтИслам шашны тухай товч ойлголт
Ислам шашны тухай товч ойлголт
 
Logic
LogicLogic
Logic
 
төрийн ёс ёслол. Òåõíîëîãè 3à
төрийн ёс ёслол. Òåõíîëîãè 3àтөрийн ёс ёслол. Òåõíîëîãè 3à
төрийн ёс ёслол. Òåõíîëîãè 3à
 
юань гүрэн
юань гүрэнюань гүрэн
юань гүрэн
 
Дорнын философи
Дорнын философиДорнын философи
Дорнын философи
 
судалгаа тайлан жишээ
судалгаа тайлан жишээсудалгаа тайлан жишээ
судалгаа тайлан жишээ
 
илтгэл бичих арга
илтгэл бичих аргаилтгэл бичих арга
илтгэл бичих арга
 

Similar to Исламын шашин

ислам шашны үүсэх үеийн түүхэн
ислам шашны үүсэх үеийн түүхэнислам шашны үүсэх үеийн түүхэн
ислам шашны үүсэх үеийн түүхэнBayarmaa Anu
 
Islaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaam
IslaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaamIslaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaam
IslaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaamBayarmaa Anu
 
ислам шашны үүсэх үеийн түүхэн
ислам шашны үүсэх үеийн түүхэнислам шашны үүсэх үеийн түүхэн
ислам шашны үүсэх үеийн түүхэнBayarmaa Anu
 
шашны тухай 3
шашны тухай 3шашны тухай 3
шашны тухай 3Ermuunmongol
 
шашин нийгмийн үзэгдэл болох нь
шашин нийгмийн үзэгдэл болох ньшашин нийгмийн үзэгдэл болох нь
шашин нийгмийн үзэгдэл болох ньBayarmaa Anu
 
шашин нийгмийн үзэгдэл болох нь
шашин нийгмийн үзэгдэл болох ньшашин нийгмийн үзэгдэл болох нь
шашин нийгмийн үзэгдэл болох ньBayarmaa Anu
 
шашин нийгмийн үзэгдэл болох нь
шашин нийгмийн үзэгдэл болох ньшашин нийгмийн үзэгдэл болох нь
шашин нийгмийн үзэгдэл болох ньBayarmaa Anu
 
энэтхэгийн соёл иргэншил
энэтхэгийн соёл иргэншилэнэтхэгийн соёл иргэншил
энэтхэгийн соёл иргэншилZulaa Bold
 
эртний улсуудын нийгэм соёлын амьдрал 1
эртний улсуудын нийгэм соёлын амьдрал 1эртний улсуудын нийгэм соёлын амьдрал 1
эртний улсуудын нийгэм соёлын амьдрал 1MoAltantuya
 
эртний энэтхэгийн философи
эртний энэтхэгийн философиэртний энэтхэгийн философи
эртний энэтхэгийн философиPrime Rose Snowdrop
 
эртний улсуудын нийгэм соёлын амьдрал 1
эртний улсуудын нийгэм соёлын амьдрал 1эртний улсуудын нийгэм соёлын амьдрал 1
эртний улсуудын нийгэм соёлын амьдрал 1MoAltantuya
 
нтм эрдмаа
нтм эрдмаантм эрдмаа
нтм эрдмааerdmaa
 
николай кузанский золоо
николай кузанский золоониколай кузанский золоо
николай кузанский золооCEO ZOL
 

Similar to Исламын шашин (19)

ислам шашны үүсэх үеийн түүхэн
ислам шашны үүсэх үеийн түүхэнислам шашны үүсэх үеийн түүхэн
ислам шашны үүсэх үеийн түүхэн
 
Islaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaam
IslaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaamIslaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaam
Islaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaam
 
ислам шашны үүсэх үеийн түүхэн
ислам шашны үүсэх үеийн түүхэнислам шашны үүсэх үеийн түүхэн
ислам шашны үүсэх үеийн түүхэн
 
Ислам шашин
Ислам шашинИслам шашин
Ислам шашин
 
шашны тухай 3
шашны тухай 3шашны тухай 3
шашны тухай 3
 
шашин нийгмийн үзэгдэл болох нь
шашин нийгмийн үзэгдэл болох ньшашин нийгмийн үзэгдэл болох нь
шашин нийгмийн үзэгдэл болох нь
 
шашин нийгмийн үзэгдэл болох нь
шашин нийгмийн үзэгдэл болох ньшашин нийгмийн үзэгдэл болох нь
шашин нийгмийн үзэгдэл болох нь
 
шашин нийгмийн үзэгдэл болох нь
шашин нийгмийн үзэгдэл болох ньшашин нийгмийн үзэгдэл болох нь
шашин нийгмийн үзэгдэл болох нь
 
монголын түүх
монголын түүхмонголын түүх
монголын түүх
 
MHON101-хичээл-3
MHON101-хичээл-3MHON101-хичээл-3
MHON101-хичээл-3
 
энэтхэгийн соёл иргэншил
энэтхэгийн соёл иргэншилэнэтхэгийн соёл иргэншил
энэтхэгийн соёл иргэншил
 
Mongoliin ezent guren huvaagdal
Mongoliin ezent guren huvaagdalMongoliin ezent guren huvaagdal
Mongoliin ezent guren huvaagdal
 
Culture
CultureCulture
Culture
 
Хятадын философи ба орчин үеийн
Хятадын философи ба орчин үеийн Хятадын философи ба орчин үеийн
Хятадын философи ба орчин үеийн
 
эртний улсуудын нийгэм соёлын амьдрал 1
эртний улсуудын нийгэм соёлын амьдрал 1эртний улсуудын нийгэм соёлын амьдрал 1
эртний улсуудын нийгэм соёлын амьдрал 1
 
эртний энэтхэгийн философи
эртний энэтхэгийн философиэртний энэтхэгийн философи
эртний энэтхэгийн философи
 
эртний улсуудын нийгэм соёлын амьдрал 1
эртний улсуудын нийгэм соёлын амьдрал 1эртний улсуудын нийгэм соёлын амьдрал 1
эртний улсуудын нийгэм соёлын амьдрал 1
 
нтм эрдмаа
нтм эрдмаантм эрдмаа
нтм эрдмаа
 
николай кузанский золоо
николай кузанский золоониколай кузанский золоо
николай кузанский золоо
 

Исламын шашин

  • 1.
  • 2. Оршил • Өнөөгийн энэ мэдээллийн эрин зуунд олон төрлийн мэдээллийг нэгтгэн дүгнэж, түүнд анализ дүгнэлт хийж чаддаг бүтээлч бие хүнийг нийгэм маань шаардаж байгаа билээ. Тиймдээ ч нийгэм хүмүүнлэгийн шинжлэх ухааны нэг болох шашин судлалын салбарыг судлах нь нэн чухал билээ. • Бид ирээдүйн боловсон хүчин болохын тулд олон талын мэдлэг чадвартай, бүтээлч, ёс суртахуунтай бие хүн болход энэхүү шашин судлал хичээл маань бидэнд бас нэгээхэн нэмэр тус болох буй за. • Ингээд шашин судлал хичээлийн хүрээнд дэлхийн голлох гурван шашны нэг болох ислам шашины талаар онол практикийн ямар мэдлэг чадвар эзэмшсэн авсан тухайгаа та бүхэндээ тайлагнахад бэлэн болоод байна.
  • 3.  Зорилго Дэлхийн голлох гурван шашны нэг болох ислам шашины талаар мэдлэг чадвартай болгох нь бидний эрхэм зорилго билээ.
  • 4. Зорилт 1. Ислам гэж юу вэ? 2. Ислам шашины үүсэл 3. Ислам шашиныг үндэслэгч Мухаммед 4. Ислам шашины онцлог 5. Ислам шашны хувьсал, дэлгэрэлт 6. Ислам шашны гол урсгал чиглэлүүд 7. Ислам шашны тогтолцоо, тулгуур үндэсүүд 8. Исламын шашины тулгуур ном судрууд 9. Ислам шашны бэлгэдэл 10. Ислам шашны зан үйл, ариун үүргүүд 11. Ислам шашны баяр ёслол, тэмдэглэлт өдрүүд 12. Ислам шашны сүм хийд, зохион байгуулалт 13. Ислам шашин ба монгол 14. Ислам шашин орчин үед 15. Дүгнэлт
  • 5. Ислам гэж юу вэ? • Араб хэлнээс галигчилсан "Аль-Ислам" гэх үгийг Монголчилбол Албадлагагүйгээр бурхныг дагах гэсэн утга бүхий туйлын үнэн (дэвөтэ), аль эсвэл хязгааргүй энх амгалан гэдэг агуулгатай ажээ.Монголчуудын хэрэглэдэг "Лал" хэмээх үг нь Төвд хэлний"Лало" (Монголчилбол Буруу номтон) гэх үгнээс гаралтай буруу ойлголт бөгөөд дэлхийн бүх хэлэнд Исламын шашин, мусульман хэмээн хэлэгддэг. • Мөн мусульманчуудын тайлбараар бол Ислам гэдэг нэрийг Аллах Эзэн өөрөө хайрласан гэх бөгөөд ислам нь энх амгалан, зөв шудрага, өөгүй сайхан, хор нөлөөгүй гэсэн утга агуулдаг байна
  • 6. Ислам шашины үүсэл • Ислам шашин дэлхийн гурван том шашны нэг мөн бөгөөд буддын ба христос шашин хоёроос бүр хожуу үед, манай он тооллын YII зууны эхэнд Арабын хагас хойг арлын баруун хэсэгт (одоогийн Саудын Араб улсын нутаг дэвсгэрийн баруун хэсэгт) тухайн үеийн араб угсаатны нэгэн том овог болох курейшит овгийн дотор үүсчээ. Исламын ертөнцөд энэ шашны анх үүссэн цаг хугацааг албан ёсоор 622 он гэж үздэг.
  • 7. Ислам шашины үүсэл • Ислам шашин огт хоосноос санамсаргүй гэнэт үүсэж бий болоогүй, эсвэл Аллах бурхны хүсэл зоригоор, ид шидээр, зайлшгүйгээр үүсээгүй, харин тухайн түүхэн тодорхой цаг үе, нөхцөл байдал, нийгэм-эдийн засаг, улс төр, соёл-оюун санааны үйл явдлуудаар уялдан нөхцөлдөж, бэлтгэгдэж аажмаар үүсэн бүрэлдэж дэлгэрсэн нийгэм-соёлын үзэгдэл болно. Ислам шашны үүсэл, төлөвшлийг тэр үеийн нийгэм-түүхийн тодорхой нөхцөл байдал, үйл явдлаас ангид авч үзэж ойлгох аргагүй юм. • Арабууд бол семит угсааны ард түмэн мөн бөгөөд Ойрхи Дорнодын бүс нутагт нэн эртнээс нааш идээшин суусан, зарим овог аймаг нь баян бүрд тойрч газар тариалан эрхэлж суурин амьдардаг, зарим нь зах хязгаар голцуу нутагт мал аж ахуй эрхэлж нүүдэллэн аж төрж иржээ. YII зууны эхэн үе хүртэл арабын олон овог аймаг хоорондоо тархай бутархай, үндсэндээ овог аймгийн зохион байгуулалттай, түрүү үеийн ангит нийгэм оршин байв.
  • 8. Ислам шашны үүсэл • Y-YI зуунд арабуудын нийгмийн амьдралд түүхэн томоохон өөрчлөлтүүд гарсан байна. Тэр нь энэ бүс нутгийн улс орон, ард түмнүүд эртний үеэс дундад зуунд шилжин орсон ерөнхий үйл явдал, түүхэн нөхцөл байдалтай холбоотой байв. Y-YI зуунд нэг талаас Арабын бүс нутагт өмнөх үед оршиж ирсэн овог аймгийн зохион байгуулалттай эртний ангит нийгэм, улс төрийн бүрдэл бүхий улсууд задарч, эдийн засгийн уналтанд орж, худалдаа, гар урлалын төв болж байсан хот суурингуудын аж ахуй доройтжээ. Мал аж ахуй эрхэлдэг нүүдэлчин овог аймгуудын хөдөлгөөн идэвхжиж, цэрэг дайны хүчин чадал нь өсч, газар тариалан, баян бүрд, хот суурин газар бүхий нутгуудад нөлөө, хяналтаа тогтоох болсон байна.
  • 9. Ислам шашны үүсэл • Тийнхүү YI зууны төгсгөл, YII зууны эхэн үед арабын тархай бутархай овог аймаг, бие даасан хот, төвүүдийн өмнө тэдгээрийн хувь заяа, оршин тогтнолд нийтлэгээр хамааралтай нийгэм-эдийн засгийн хүнд нөхцөл байдлыг хамтын хүчээр даван туулах, аж ахуй, эдийн засгийн нягт харилцаа холбоо, нэгдмэл орон зай бий болгох, нэгдсэн төр улс байгуулах зорилго, шаардлага тулгаран тавигдсан байна. Түүнийг хэрэгжүүлэхийн тулд хүчирхийлэл, цэрэг дайныг хэрэглэхийн зэрэгцээ овог аймгуудыг оюун санаа, соёлын нэгдмэл амьдралтай болгох, тэр дотор тэдний тус тусын жижиг шашин шүтээнийг халж оронд нь нэгдмэл, шинэ шашныг бий болгох хэрэгцээ шаардлага гарчээ. Өөрөөр хэлбэл арабын нэгдсэн төр улсыг байгуулахад тухайн үед шашны хэлбэрээр илэрхийлэгдсэн үзэл суртал, үндэсний нэгдмэл үзэл санаа хэрэгтэй байв. Үүний биелэл, өвөрмөц илэрхийлэл болж нэгдмэл, шинэ ислам шашин үүсэж бүрэлдсэн байна.
  • 10. Ислам шашны үүсэл • Арабын нэгдсэн халифат улс байгуулагдах, ислам шашин үүсэж бүрэлдэх үйл явц орон зай, цаг хугацааны хувьд зэрэгцэж, давхцан явагджээ. Үүний эрхээр ислам шашин нь араб угсаатны олон овог аймаг нийгэм, эдийн засаг, улс төрийн талаар нягтарч нэгдсэний жирийн, идэвхгүй тусгал, үр дагавар байсангүй. Харин энэ үйл хэрэгтэй нягт уялдаж авцалдсан, гэхдээ харьцангуй бие даасан, дээрхи үйл явдалд эргэж идэвхтэй нөлөөлсөн үзэгдэл байв. Шинээр үүсэж бүрэлдэн байсан ислам шашин тэр үед нэгдсэн халифат төр улсыг мөн адил шинээр бүрдүүлж байгуулах нарийн ээдрээтэй үйл явцыг нэг талаар өөртөө шашны нийгэм, эдийн засаг, улс төрийн үзэл санаа, номлолын хэлбэрээр тусгаж илэрхийлэх болсны зэрэгцээ нөгөөтэйгүүр тэрхүү үйл явцад өөрийнхөө шашны номлол, сургаал, хэм хэмжээнүүдээр дамжуулж эргэж идэвхтэй нөлөөлж байлаа. Чухамдаа энэхүү харилцан нөлөөлөл, түүхэн нөхцөл байдлын эрхээр ислам шашинд, шашин төрийг хослон барих ёс буюу шашин ба төр, шашны номлол ба улс төрийн бодлого нь хоорондоо салшгүй холбоотой, нэгдмэл байх ёс зарчим үүсэн тогтож, тэр нь эдүгээ хүртэл баримтлагдах болжээ.
  • 11. Ислам шашны үүсэл • Ислам шашин үүсэхээс өмнөх үеийн арабын овог аймгууд, ялангуяа МАА эрхэлдэг нүүдэлчин овгийхон тус бүрдээ шүтээнтэй, өөрөөр хэлбэл арабууд нэн эртнээс олон бурхан шүтдэг уламжлалтай байв. Тэдгээр шүтээнд зориулсан бунханууд, бурхадын дүрс хэлбэрийш сийлсэн, барималлаж босгосон мөргөл шүтээний газрууд олон байжээ. Ал-Лат, аль- Узза, Манат зэргийг нэн эртнээс шүтдэг иржээ. Аравын хойд ба төв хэсэгт газар шороо, үр тарианы тэнгэр болох Рудаг эртний үеэс шүтдэг байв. Арабуудын дунд фетишизм буюу цалиг шүтлэг өргөн дэлгэрсэн байна. Тухайлбал тэд мод, хад чулуу шүтдэг байв. Кааба дахь солирын хэлтэрхий бүхий хар чулууг нийт арабууд бишрэн шүтэж, эрхэт тэнгэрийн бэлгэдэл хэмээн үздэг байв. Мөн тотемизм буюу онгон шүтээн өргөн дэлгэрсэн бөгөөд овгууд өөрсдийгөө арслан, үнэг, чоно, бух, хонь малаас гаралтай хэмээн үзэж, овгоо тэдгээрээр амьдаар төлөөлүүлж нэрлэдэг байв.
  • 12. Ислам шашны үүсэл • Нийт арабуудын шашин шүтлэг нь хожим нэгдмэл нэг бурхантай шашин үүсэхэд Мекка хот дахь Кааба хэмээх дуган чухал ач холбогдолтой байв. Каабаг 440 оны үеэс арабын курейш омгийхон хамгаалан хариуцах болжээ. Каабагийн хананд шигтгэж тогтоосон солирын хэлтэрхий бүхий хар чулуу нь нийт арабуудын шүтэж мөргөдөг ариун шүтээн байв. Каабагийн эргэн тойронд арабын янз бүрийн бурхан шүтээний 360 дүрс баримал тавиастай байжээ. Мөн Замзам хэмээх эртний худаг байв. Худаг, түүний усыг мөргөлчид, нийт хүмүүс ид шидтэй, ариун хэмээн үзэж шүтдэг байсан нь одоо ч хэвээр юм
  • 13. Исламын шашины үүсэл • Y-YI зууны үед Йеменд, арабын өмнөд ба төв хэсэгт олон бурхан шүтэх ёсноос ангижран татгалзах, түүний оронд нэг бурхан шүтэхийг сурталчилж уриалсан Ханифууд буюу нэг бурханыг шүтэгчид, түүнийгээ бусдад номлож итгүүлэгчид бий болж тэр нь аажмаар шашны хөдөлгөөн болж хувирсан байна. Тэрхүү нэг бурханыг Рахман буюу энэрэн өршөөгч хэмээн нэрлэдэг байсан бөгөөд зарим нь тэрхүү нэг бурханыг нэрлэхдээ Аллах хэмээх нэр үгийг хэрэглэж байсан тухай мэдээ байдаг. Аллах хэмээх нэр үг нь семит язгуурын хэлний бурхан тэнгэр гэсэн утгатай үгийн язгуур үндэс болох Ал, эсвэл Эл гэсэн үгнээс гаралтай ажээ. • Ханифууд ын шашны үзэл, ухуулга нь ислам шашин үүсэж бүрэлдэх үзэл санааны нэгэн эх сурвалж, хүчин зүйл болжээ
  • 14. Ислам шашны үүсэл • Ислам шашины үүсэл, түүний үзэл санаа, сургаал номлолын төлөвшилд Христос, Иудайн шашин мэдэгдэхүйц нөлөөлжээ. Арабууд иудайн шашинтай нийтийн тооллын I-р зууны үеэс танил болсон байна. Палестинаас дүрвэж гарсан иудайн шашинтай дүрвэгсэд I зуунд арабын газар нутагт орж ирж суурьших болжээ. Иудайн шашин нь арабын өмнөд хэсэгт II-III зууны үеэс энд худалдаа арилжааны хэргээр ирдэг байсан худалдаачдаар дамжин нэвтрэх болсон байна. III-IY зуунп Йемений дээдэс язгууртнуудын тодорхой хэсэг н иудайн шашинд орсон, иудайчууд хааны ордонд зарим талын нөлөөтэй болсон байв. IY-р зуунд иудайн шашин өмнөд Аравд эфиоп ба византын эзлэн түрэмгийллийн эсрэг үзэл суртлын хэрэгсэл болж ашиглагдаж байсан бол Йусуф Зу-Нувасын хаанчлалын үед(517-525) төрийн шашин болж өргөмжлөгджээ. Мөн энэ үед иудайн шашин Аравын баруун хэсэгт бэхжиж нилээд нөлөөтэй болсон байлаа.
  • 15. Ислам шашны үүсэл • Манай тооллын IY зуунаас хойш Араб оронд чиглэгдсэн Византийн дипломат үйл ажиллагаа идэвхжиж, элч төлөөлөгчид нь зөвхөн улс төрийн үүрэгтэй байсан төдийгүй бас христос шашныг сурталчилж дэлгэрүүлэх давхар зорилготой байв. Арабын газар нутагт христос шашны тэр үеийн гурван том урсгал чиглэл болох үнэн алдартаны шашин, монофизит ба неосториан шашин тус тусынхаа нөлөө ноёрхлоо тогтоохын төлөө хоорондоо өрсөлдөн тэмцэлдэж байсан боловч Араб оронд монофизит урсгал давамгайлж илүү тархжээ. • Мөн энэ үед Араь оронд Иранаас зороастризм ба манихейн шашин нэвтрэн орж байв. • YII зууны эхэн хүртэлх үед арабууд бүхэлдээ олон шашинтай, бас энэ бүс нутаг, түүний ойр орчинд үүсэж дэлгэрсэн томоохон уламжлалт шашин шүтлэгүүдийн нөлөө, дэлгэрэлтийн огтлолцол, солбилцол дунд оршиж байжээ
  • 16. Ислам шашны үүсэл • Мөн ислам шашин арабын өөрийнх нь нийгэм-соёл, шашин шүтлэгийн урт хугацааны хувьсгал хөгжлийн зүй ёсны үр дүн болж, түүнчлэн иудайн ба христос шашин хийгээд тэдгээрээс бүүр өмнөх үеийн эртний шашин шүтлэгүүдийн үзэл санаа, зан үйл, бусад элементийг зохих хэмжээгээр тусгах, өвлөж авах, шинэчилж өөрчлөн хувиргах зэрэг оюун санааны олон талтай нарийн үйл явцын үндсэн дээр YII-р зуунд үүсэн бүрэлдсэн юм.
  • 17. Ислам шашныг үндэслэгч Сүүлчийн зөнч Мухаммед • Ислам шашныг үндэслэгч нь түүхэн бодит бие хүн болох Мухаммед (с.а.с буюу салла Аллаху алайхи ва саллам- Аллах түүнийг адислан ерөөж сайшаан талархах болтугай! Гэсэн ерөөл, гүн хүндэтгэлийн үгийг заавал оруулж бичдэг уламжлалтай) мөн болно. • Исламын шашныг үндэслэгч Муххамед 570 онд Мекка- д (одоогийн Саудын арабын нийслэлээс 900 км хол орших ариун хот) төржээ. Тэрээр Курейш омгийн доторх Хашим овгийн Абдуллагийн хүү болон төржээ. Аав нь Мухаммедыг төрөхөөс 2 сарын өмнө Сири оронл худалдаа арилжааны хэргээр явж байх замдаа нас баржээ. Мекка хотынхон хүүхдээ өөр эхээр хөхүүлэн өсгөдөг уламжлалтай байв. Тэр ёсоор Мухаммедыг эхлээд Суейбе, дараа нь 5 нас хүртэл нь Халима хэмээх бедуин эх хөхүүлэн өсгөжээ. Мухаммедыг 6 настай байхад эх Амина нь нас барж, бүтэн өнчин үлдсэн хүүг өвөг эцэг Абдулмутталиб, тэрбээр насан өөд болсоны дараа авга ах Абу Талибын асрамжинд өсчээ.. Мухаммед ( (с.а.с) 570-632)
  • 18. Ислам шашныг үндэслэгч Сүүлчийн зөнч Мухаммед • Тэрээр 25 насандаа жин тээх болж удалгүй Абд Аль- Уззагаас гаралтай баян, бэлэвсэн эхнэр Хадишатай гэрлэсэн байна. Хадиша Муххамедаас 15 насаар эгч байсан ч улмаар түүнтэй дотносож гэрлэжээ. Тэд хоёр бие биедээ хайр халамжтай аж төрж, 2 хүү, 4 охинтой болсноос охин Фатимагаас бусад нь багадаа энджээ. Хадиша ухаалаг, амьдралын туршлагатай эмэгтэй байсан төдийгүй, түүний журамт эхнэр, жинхэнэ дотны туслагч, найз нь байжээ. Хадишаг нас барсаны дараа хэд хэдэн эхнэр (11 эхнэр) авсан ба тэдгээрээс үр удам үлдээгүй гэдэг. Муххамед курейшуудын уламжлал ѐсоор жил бүр нэг сар гаран хугацаанд Меккагийн ойролцоох Хира уулын агуйд даян хийдэг байжээ. Ийм нэгэн даяанчлалын үеэр түүний өмнө сахиусан тэнгэр Жибрил үзэгдэв. Тэрээр Муххамедийг “Унш” гэж шаардахад , “Юу унших билээ ?” гэж Муххамед хариулав.”Хүмүүнийг бүлээн нөжнөөс бүтээсэн Бүтээгч эзэн тэнгэрийнхээ төлөө унш, үзэг бэхэд сурган , хүмүүний мэдэхгүй зүйлийг нь мэдүүлж өгсөн Өгөөмөр дээд Эзэн тэнгэр чинь тэр” хэмээн айлдсан ажээ.Үүнийг уншсаны дараа Муххамед сэрэв. Мухаммед(с.а.с)570- 632
  • 19. Ислам шашиныг үндэслэгч Сүүлчийн зөнч Мухаммед • Түүнийг агуйгаас гарч, уулын бэлд ирсэн хойно тэнгэрээс “Муххамедаа чи бол Аллахын элч , харин би Жибрил байна” гэсэн дуу хоолой сонсогдов.Төдөлгүй Муххамед гэртээ ирж үзэж харсанаа эхнэртээ дуулгажээ. Ийнхүү түүний эхнэр болон үрчилж авсан хүү Зайд ибн аль-Харис Али нар хамгийн анхны дагалдагч нь болов. Гэвч түүний зам дардан байсангүй. 619 онд түүний түшиг тулгуур болж байсан эхнэр Хадежа, Абу Талиб нар дараалан нас барлаа. 630 онд Меккаг ариун хот хэмээн хүлээн зөвшөөрөх, бүх онгон шүтээнүүдийг устган, ганц Эзэн тэнгэрт итгэх, Каабад бүх мусулманчуудын сүм байгуулах тохиролцоо хийгджээ. Муххамед 632 оны 1 сард Меккад мөргөөд Мадина руу явсан юм. Энэ нь түүний хамгийн сүүлийн буюу салах ѐсны мөргөл байлаа. 632 оны 7 сард буюу 62 насандаа өөд болжээ. • Арабын ертөнцөд шашин анхлан үүссэн цаг хугацааг МЭ 622 он гэж албан ёсоор үздэг байна. Энэ нь ислам шашныг үндэслэгч зөнч мухаммед Мекка хотоос Ясриб буюу Мадина хотод шашны үйл хэргээр нүүж очин суурьшсан он аж. Исламд үүнийг хижрийн тоолол гэдэг бөгөөд энэ нь 622 оны 9 сарын 22 өдөр юм. Хижра гэдэг нь арабаар нүүдэл гэсэн утгатай үг юм. Мусулманчууд он тооллоо ч энэ үеэс эхлэн тоолдог болжээ
  • 20. Ислам шашны онцлог • Исламын шашин бол дэлхийн 3 том шашны нэг бөгөөд христос болон Будда Бөө мөргөлөө бүр хожуу үүссэн билээ. • Исламын шашин нь Бусад шашинуудтай адил өөрийн гэсэн зан үйл бэлгэдэл, тэмдэглэлт баяр, сургаал номлолтой байдаг билээ. • Ислам шашиныг түүхэн бодит бие хүн үүсгэсэн байдаг бөгөөд Будда болон Христосын шашин ч адил бодит бие хүн үүсгэсэн байдаг. • Ислам шашин бол христосын шашинтай бага зэрэг холбогддог хэдий ч түүний сургаал номлол нь исламын шашныг үүсхэд нөлөөлсөн байдаг.
  • 21. Ислам шашин ба Христосын шашин Ялгаатай тал • Ислам шашинд бурханы хүү гэж байхгүй • Ислам шашинд христос, иудайн шашин нөлөөлсөн хэдий ч тэдгээрийн хуулбар бус, бие даасан шинэ шашин юм • Мөн Аллахыг хүнтэй адилтгах ёсгүйг гэж исламын шашинд номлодог бол Христосын шашинд Ертөнцийн эзнийг хүнтэй адилтган үздэг • Христос шашинд хүний үйл тавилан Ертөнцийн эзэний тааллаар болдог гэдэг бол Аллах ч хүмүүсийн хувь заяаг урьдчилан зурж тогтоомон байдаг. Төсөөтэй тал • Ислам шашин, христосын шашин хоёр өөрийнхөө үүсэл гарлыг нэгэн эх сурвалжтай Бүтээгч нэг л бурхан байдаг, тэр нь дэлхий рүү үе үе элчээ илгээдэг гэж тэд үздэг. • Христосийн болон Исламын шашинуудын доторх урсгал чиглэлүүдийн номлогчид цор ганц бурханы тухай номлодог • Библи болон коран сударт утга агуулгаараа таардаг цөөнгүй хэсэг байдаг бөгөөд библийн шинэ гэрээнд зөнч мухаммед олонтаа дурдагдсан байдаг. • Ислам шашинд Христос шашинд өгүүлэх сахиусан тэнгэрүүдийг хүлээн
  • 22. Ислам ба Буддын шашин Ялгаатай • Хүний амьдралыг зовлон гэж үзээд өөр арга замууд бий Ислам шашинд зовлонгоос ангижрахын тулд Аллахд итгэн сүсэглэж бишрэх юм. Харин буддын шашинд найман зөв замыг баримтлах юм. • Ёс суртахууны номлол сургаалын хувьд өөр буддын шашин нь Карма буюу үйлийн үрийн тухай илүү номлосон байдаг. • Буддын шашин бол гэгээрэлд хүрэх тухай номлодог бол ислам шашинд Аллах бурханд үнэнч сүсэглэх тухай илүүтэй номлож байдаг Төсөөтэй • Түүхэн бодит бие хүмүүс энэ шашныг үндэслэсэн гэж үздэг • Хүний амьдралыг зовлон гэж үзсэн • Ёс суртахууны үндсэн категори буюу нүгэл ба буян, сайн ба муу, шударга ба шударга бус гэх мэт ойлголтуудыг тайлбарласан • Бясалгал хийдэг
  • 23. Ислам шашин ба Бөө мөргөл Ялгаатай тал • Бөө мөргөл бол Монгол угсааны уламжлалт шашин юм. Ислам бол XIII зууны үеэс монголд дэлгэрсэн шашин юм. • Бөө мөргөл нь тэнгэр газар буюу араг билгийн талаар бол ислам шашин Аллах бурханаас өөр бурхан гэж үгүй гэдэг талаар түлхүү номлодог • Ислам шашинд дуулалт маягаар коран судрыг уншдаг бол бөө мөргөл хэнгэрэг , хэц цохиж мөргөлөө үйлддэг • Бөө мөргөл бурхан тэнгэртэй өөрийн сүнсээрээ дамжуулж холбогддож болдог бол ислам шашинд бол Аллах бурханыг төсөөлөх мөн итгэл , сүсэг бишрэлээрээ холбогддог • Бөө мөргөл нь эрхэт тэнгэр бол бүхнийг бүтээгч хэмээдэгтэй адил Исламд Аллах бол бүхнийг бүтээгч гэж үздэг Төсөөтэй тал • Бүхнийг бүтээгч нь эзэн тэнгэр гэж ойлгодог • Бөө мөргөлд
  • 24. Ариун шударга дөрвөн халиф • Муххамед өөрийн залгамжлагчийг нэрлэж амжилгүй өөд болсон байна. Энэ нь мусулманчуудын хооронд маргаан үүсгэв. Цэвэр улс төрийн шинжтэй энэ маргаанд мухажирууд ялалтар төгссөн. • Мухамедийг залгамжлагчид нь дөрвөн “ариун шударга халифууд гэж үздэг”, учир нь тэднийг төр барих үеэр шашин нь зохицлын байдалд байж улмаар шинэ нутаг дэвсгэрүүдэд худалдааны замаар, тэрчлэн цэргийн хүч хэрэглэх замаар ч ислам шашинд орж, улам тархжээ.
  • 25. Ариун шударга дөрвөн халиф Анхны халиф, Абу Бакр (632-634 он) байв. Тэрээр Мухаммедын үйл хэрэгт санхүүгийн туслалцаа үзүүлдэг баян худалдаачин байсан бөгөөд өөрийн охин Аишаг Мухаммедад эхнэр болгон өгч байжээ. Зөөлөн аядуу, ариун шударга Абу Бакр 2 жил халифаар суужээ. Омарын залгамжлагч нь Меккагийн баян худалдаачин омейяд угсааны Осман ибн Аффан байлаа. Тэрээр Мухаммедын анхны хамтран зүтгэгчдийн нэг бөгөөд 610 оны үед түүний охин Рукаятай гэрлэсэн хүргэн нь ажээ. Рукаяг нас барсны дараа Мухаммедын охин Ум Кульсумтай гэр бүл болжээ. Мухаммед Мадинад байхдаа Османы охинтой гэрлэсэн ажээ. Осман 12 жилийн турш халифаар суусан бөгөөд зөвхөн түүний төрөл садангууд төрийн өндөр албан суух болсон нь бусдын дургүйцлийг хүргэсэн тул Омарыг хөнөөжээ Дараагийн халиф Омар аль-Хаттиб 634-644 байв. Мусулманы эзэнт гүрний ихэнх нь бүрэлдэн тогтсон юм. Ашиг орлоготой даавууны худалдаачин энэ эр 616 онд исламд орсон ч мухаммедын ойрын хүрээлэлд багтсан төдийгүй анхны халифын зөвлөх байжээ. Энэхүү хүнийг өөрийн залгамжлагчаа болгох саналыг Абу Бакр өөрөө гаргаж улмаар бусад нь хүлээн зөвшөөрсөн байна. Тэрээр мөн өөрийн охин Хафсаг Мухаммедад эхнэр болгон өгсөн ажээ.Омарыг 644 онд Мадинагийн мечетэд мөргөл үйлдэж байх үед нь Перс боол аминд нь халдсан юм. Тэрээр амьсгаагаа хураахын өмнө өөрийн залгамжлагчийг сонгох зөвлөл буюу аш- Шураг цуглуулж амжсан юм. Дөрөвдүгээр халифаар Мухаммедын цусан төрөл болох Али ибн Абу Талиб сонгогджээ. Тэрээр өмнөх халифын үед эрх мэдэлд хүрсэн омейядуудын эсрэг илэрхий тэмцэл явуулж байлаа. 656-661 оны хооронд халиф суусан Али ибн Абу Талиб мөн л Мухаммедын охин Фатиматай гэрлэсэн юм
  • 26. Ариун шударга дөрвөн халиф • Ариун шударга дөрвөн халифыг төр барьж байх үе дэхь ислам шашины тархалт
  • 27. Ислам шашины хувьсал дэлгэрэлт • Ислам шашны түүхийн салшгүй нэг чухал тал нь энэ шашин дэлхийн янз бүрийн тив, бүс нутгийн ард түмэн, улс орнуудад нэвтэрч дэлгэрсэн явдал мөн. Ислам шашин YII-XIII зуунд Ази, Африкийн олон оронд, түүнчлэн Европын зарим оронд нэвтэрч дэлгэрсэн явдал энэ үеийн арабын халифат улсын байлдан дагуулалтай нягт холбоотой байлаа. Энэ үйл явц түүнчлэн араб, исламын соёл, иргэншил бусад бүс нутаг, улс орнуудад тайван арга замаар нөлөөлж дэлгэрсэнтэй, өөрөөр хэлбэл эдийн засаг, худалдаа, соёлын харилцаатай ч багагүй холбоотой байв. Ислам шашин эзлэгдсэн орнуудын өөр шашин шүтлэгтэй хүн амын тодорхой хэсэгт эхлээд хэсэгчилсэн байдлаар нөлөөлж дэлгэрэх, дараа нь хүрээгээ тэлж тухайн орны хүн амыг бүхэлд нь хамрах үйл явц XYII-XX зуунд голлож явагдсан байна.
  • 28. Ислам шашны хувьсал дэлгэрэлт • Түүхээс үзвэл арабын халифат улс YII-IX зуунд хүчирхэгжиж, түүнд тулгуурлаж бусад орныг байлдан дагуулсан аян дайн ба ислам шашин улам нөлөөтэй болж, арабуудын хүрээ хязгаараас тэлэн гарч, бусад орон, ард түмнүүдийн амьдралд нэвтэрч дэлгэрсэн үйл явц хоорондоо яв цав тохирч, давхцаж явагдсан байна. Алигийн дараа халиф суусан Муавиягийн үед (661-680 он) арабууд Энэтхэгт довтолж, Афганистан, Бухара, Самарканд, Мервыг (Магриб) байлдан эзэлжээ. YII-YIII зууны заагт Византи гүрний зарим нутаг, Гүржийг эзлэн авч, Хазарыг довтолсон байна. YIII зууны эхэнд халифат улс Дундад Азийг бараг бүхэлд нь, Хойд Африкаас Ливи, Тунис, Марокко ба түүнчлэн Испанийг эзэлж, Франц руу довтолжээ.
  • 29. Ислам шашины хувьсал дэлгэрэлт • Эхэн үед арабын халифат гүрний байлдан дагуулал нь бусдын газар нутаг, эд баялагийг булаан авч эзэмшихэд чиглэгдсэн эдийн засгийн зорилготой байсан бол дараагийн үеэс эзлэгдсэн улс орнуудын хүн амыг ислам шашинд оруулах зорилт түлхүү тавигдах болсон байна. Арабуудын байлдан дагуулал ба ислам шашны дэлгэрэлтийн явцад яг араб угсаатан биш ч гэсэн уг үндэс нь семит гаралтай ард түмнүүд, түүгээр ч үл барам семит биш, огт өөр угсаа гаралтай египет, ливи (берберүүд) зэрэг ард түмнүүд зөвхөн ислам шашинд орсон төдийгүй аажимдаа араб хэл, бичиг үсэг, араб соёлтой болж бүхэлдээ арабжсан байна. Харин Иран, Афганистан, Дундад Ази, Ар Кавказын угсаа гарал, хэл, соёл, аж төрөх ёс, нүүдэл суудал, эрхэлсэн аж ахуй ондоо ард түмнүүд ислам шашид орсон боловч бүхэлдээ арабжсангүй, угсаатны шинж чанаруудаа хэвээр нь хадгалан үлджээ. Арабууд эдгээр ард түмнийг ислам шашинд оруулахын тулд эдийн засгийн хөнгөлөлт үзүүлэх, давуу байдал олгох арга хэрэгслийг өргөн ашигласан байна. Энэ нь үр дүнд хүргэжээ.
  • 30. Ислам шашны хувьсал дэлгэрэлт • Улс гүрэн дамжсан арабын худалдаачид бүр YII-YIII зуунд ислам шашныг Хятад оронд нэвтрүүлэхийг хичээж, эндэхийн хүн амыг исламтай танилцуулсан боловч дунганчууд ба өөр зарим нэг угсаатны цөөн хэсгээс бусад нь ислам шашинд ороогүй юм. • Исламын дайчид XII зууны сүүлчээр Энэтхэгийн хойд хэсэгт нэвтрэн орж Дели, Бихар ба Бенгалийг эзлэн авсан ба XIII зууны эхээр тэдгээрийг нэгтгэж захирсан Делийн султанат улс байгуулагдаж, ислам нь Энэтхэгийн хойд хэсгийн төрийн албан ёсны шашин болсон байна.
  • 31. Ислам шашны хувьсал дэлгэрэлт • XIY зууны үед арабын болон ислам шашинтай орнуудын худалдаачид индонезийн арлуудын хүн амыг ислам шашинтай танилцуулж эхэлжээ. Үүний үр дүнд Малакка ба Ява аралд исламын султанат улс байгуулагдаж, тэдгээрийн хүчинд ислам шашин Индонезийн бусад арлуудын хүн амын дунд саад бэрхшээлгүйгээр өргөн дэлгэрэх болсон түүхтэй. • Ислам шашин Африк тивийн Судан, Сомали, Мали, Гана зэрэг олон оронд YII зууны дунд үеэс нэвтрэн дэлгэрсэн бөгөөд энэ үйл явц өнөө үед ч гэсэн үргэлжилж байгаа талтай юм.
  • 32. Ислам шашины хувьсал дэлгэрэлт • Ислам шашин дэлхийн олон оронд нэвтрэн дэлгэрч, дэлхийн том шашны нэг болсон баримт, үйл явцыг дан ганц байлдан дагуулалтай холбож тайлбарлавал өрөөсгөл, учир дутагдалтай болно. Түүнийг нэг улс гүрэн, үндэстэн угсаатны соёл, шашин, үнэт зүйл нь бусад улс үндэстэний амьдралд нөлөөлж нэвтрэн дэлгэрдэг соёлын харилцаа холбоо, соёлын үзэгдэл болох талаас нь бас авч үзэж ойлговол зохино. Үүнд ислам шашны догм сургаал, нийгэм, улс төр, эдийн засаг, хүн ба гэр бүлийн тухай номлол, шударга ёс, эрх чөлөө, хүний эрх, тэгш, байдлыг үнэт зүйл болгосон баримтлал, христос шашин шиг сүм хийдийн зохион байгуулалт, удирдлага хуврагууд нь зэрэг дэвээр хатуу тогтоогдсон, төвлөрсөн биш, чөлөөтэй байдаг зэрэг өөрийнх нь онцлог шинж багагүй нөлөөлсөн байна.
  • 33. Ислам шашны хувьсал дэлгэрэлт Ислам өнөөдөр дэлхийн мусульманчуудын зөвхөн шашин шүтлэг нь төдийгүй тэдний иргэншил, соёлын том хэв маяг, нийгэм, эдийн засаг, улс төрийн амьдралын зохион байгуулалтын үндэс, мусульманчуудын аж төрөх ёс, уламжлал, ёс заншил, үнэт зүйл, ертөнцийг үзэх үзэл нь болж байгаа билээ. Ислам шашныг одоо дэлхийн 232 оронд 1 тэрбум 570 сая хүн (2009 он) шүтэн баримталдаг (шүтэгчдийн тоогоор христос шашны дараа ордог), мусульманчууд дэлхийн 50 оронд хүн амынх нь дийлэнх олонхи болдог, Египет, Саудын Араб, Мароко, Кувейт, Иран, Ирак, Пакистан зэрэг 28 оронд төрийн албан ёсны шашин болж баримтлагдаж байна. Иран, Пакистан, Мавритани зэрэг орнууд Исламын бүгд найрамдах улс гэсэн албан ёсны нэртэй юм.
  • 35. Ислам шашины хувьсал дэлгэрэлт • Ислам шашны нөлөө, үүрэг дэлхийд өссөөр байгаа явдалд түүнийг шүтэгчдийн тоо эгнээ түргэн өсч байгаа нь багагүй нөлөөлж байна. Британий нэвтэрхий толийн тоо баримт ёсоор 1987 онд дэлхийн мусульманчууд 860 сая байсан бол 2002 онд тэд 1.3 тэрбум, 2009 онд 1.57 тэрбум болж өсчээ. Үүнд мусульманчуудын өөрсдийнх нь жам ёсны өсөлтийн зэрэгцээ эл шашинд шинээр орогсдын тоо ч өссөөр байгаа явдал нөлөөлж байгаа юм. (Мусульманчуудын тоо сүүлийн зуун жилд 13-19.5 хувь өссөн байна. 1900-1970 оны хооронд нийт шүтэгчдийн тоо 200 саяаас 551 сая хүртэл өссөн бол 1970-2009 онд энэ тоо 3 дахин өссөн гэсэн үг). Мусульманчуудын дийлэнх нь Ази болон Африк тивд амьдарч байгаа бөгөөд ойролцоогоор 67% нь Ази тивд (үүнээс 683 сая нь Индонез, Пакистан, Энэтхэг, Бангладеш болон Турк, Ирэн зэрэг арабын бус Дундад азийн орнууд), үлдсэн хувь нь Африк тивийн Египт, Нигери зэрэг томоохон улсуудад амьдарч байна. БНХАУ-д л гэхэд 20 – 30 сая мусульманчууд (хүн амын 1.5% – 2% ) оршин суудаг.
  • 36. Ислам шашны хувьсал ба шашны урсгал бий болсон нь • Мухаммеп таалал төгссөнөөс хойш гуч орчим жилийн дараа шашин төрийн тэргүүнийг цаашдаа шашны ямар үзэл, зарчмаар яаж тодруулж байх вэ?, сонгох уу, эсвэл тодорхой шалгуураар угсаа залгамжлуулах уу гэсэн улс төрийн асуудлын шалтгаанаар мусульманчууд дотроо талцан хуваагдаж: 1. Харижит, 2. Шийт , 3. Суннит, гэсэн урсгал чиглэлүүд бий болсон нь ислам шашинд гарсан анхны томоохон өөрчлөлт байв. Энэ нь ислам шашин эхнээсээ нийгэм улс төртэй нягт уялдаатай байсантай холбоотой юм. Ислам шашин Сунн, Шиа, Харижит гэсэн 3 томоохон урсгалаас гадна 20 гаруй чиглэл, хэдэн зуун сэкт бүлэглэлтэй дэлхийн 3 дахь том шашин билээ.
  • 37. Ислам шашны харижитын чиглэл • Гурав дахь халиф Осман 656 онд алагдаж, түүний оронд Али хэмээх халиф суусан ч омеядын овгийнхон хүлээн зөвшөөрсөнгүй. Түүгээр үл барам Алийг Османы амь насыг хөнөөхөд оролцсон хэмээн гүтгэжээ. Үүгээр сөргөлдөгч талуудын тэмцэл хурцдан дайтахад хүрч 657 онд Сиффиний орчим байлджээ. Али өөрийн халиф сууж төр барих болсоноо шүүхээр шүүлгэн шийдвэрлүүлэх санал гаргажээ. Гэвч түүний талынхнаас 12 мянга орчим хүн салан тусгаарлаж бие даан оршин тогтнож өөрийн халифийг сонгов. Тэднийг салан тусгаарлагчид гэх болсон байна. Харижитууд халифыг угсаа гарал, нийгмийн байдал харгалзалгүй овог, шашны хамтын нийгэмлэгээс шууд сонгох ёстой гэж үзэж байжээ. Ислам шашинтай чин шударга хүн л бол урьд боол байсан ч хамаагүй халиф болж болно гэдэг байв. Мөн дайнд озлогдсон байсан ч хамаагүй халиф болж болохыг заажээ. Харин халиф хүн үүрэг зорилгоо биелүүлээгүй бол огцруулж бүр цаазалж ч болдог байв. Харижитын чиглэл тухайн үедээ Иран, Ирак, Араб, Хойд Африкт багагүй нөлөөтэй байсан аж. YII зууны хоёрдугаар хагасаас харижитууд дотроо азракит, ибадит, суфрит гэсэн өөр зуураа тэмцэлдсэн хэсгүүд болон задарч өөр жижиг хэсгүүдэд ч хуваагдсан байна. Яваандаа X зууны үед хүч нөлөөгөө алдаж. Одоо цөөн тоотой бүлэглэл Оман, Алжир, Ливид байдаг байна
  • 38. Ислам шашны суннит чиглэл • Уламжлалт сонгодог исламыг төлөөлж илэрхийлэх хамгийн том урсгал юм. Суннизм нь ислам шашинаас шийтүүд салбарлан гарч бие даасан сөрөг урсгал чиглэл болон гарч ирснийг сөрж бий болсон бөгөөд X-XI зууны үед шашны чиглэлийн хэв шинжийш олж бүрэн төлөвшин тогтжээ. Орчин үед нийт мусулманчуудын 90 орчим хувийг суннитууд эзэлдэг агаад өөрсдийгөө ахль- ас- сунна буюу суннагийн хүн ард хэмээн нэрлэдэг ажээ. Суннитууд ислам шашны тогтож хэвшсэн уламжлалыг хэвээр хадгалж баритлагчид гэж өөрсдийгөө үздэг тул шийтүүдийг ислам, Мухаммедын сургаал, уламжлалыг гуйвуулсан хэмээн шүүмжилдэг.Суннитууд Мухаммедыг Аллах болон хүмүүсийг хооронд нь холбож байсан Аллахын хамгийн сүүлчийн зөнч мэргэн элч төлөөлөгч байсан хэмээн үзэж түүнээс хойш өөр элч зөнч гарахгүй гэдэг. Халиф Али нь шийтүүдийн үздэг шиг онцгой чанар, бурханлаг шинжгүй, түүний үр удам мусулманчуудыг удам дамжиж дангаараа удирдан захирах эрхгүй гэдэг
  • 39. Ислам шашны шийт чиглэл • Шийтийн чиглэл нь ислам шашны сонгодог хэлбэрийг төлөөлсөн суннитуудын эсрэг шашин-улс төрийн сөрөг бүлэглэл болон YII зууны дундуур үүсчээ. Шийт нь эхэндээ III халиф Алийн талын улс төрийн бүлэглэл болж бүрэлдэн тогтжээ. III Али бол Мухаммедын авга ахын хүү төдийгүй Мухаммедын охин Фатиматай гэрлэсэн хүргэн бас ислам шашны төлөө эхнээс нь Мухаммедын хамт зүтгэсэн чин шударга хүн байжээ. Гэвч түүнийг халифаар сонгосонгүй. Иймээс Алийн талынхан сөрөг хүчин болон зохион байгуулалтад оржээ. Али 661 онд хөнөөгдөж, шийтүүд ч үйл ажиллагаагаа идэвхижүүлсэн байна. Шийтүүд Алийн удмынхан л үе залган шашин төрийн дээд эрхийг барих ёстой гэж үздэг байжээ. Гэвч Алийн хүү Хусейн 680 онд Иракийн нутагт бусдын гарт амь насаа алдамны улмаас халифат улсын засгийн эрхийг эргүүлж авах гэсэн шийтүүдийн эрмэлзлэл үндсэндээ төгсгөл болсон байна. Шийтүүд түүхийн янз бүрийн цаг хугацаанд Иран, Ирак, Хижаз, Йеменд засгийн эрхэнд гарч, төр барьж байсан ч хангалттай удаан сууж чадаагүй. Орчин үед шийтүүд Ираны хүн амын дийлэнх, Иракийн хүн амын тэн хагасаас илүү, Ливан, Йемен, Бахрейны хүн амын өаггагүй хэсги
  • 40. Коран судар Коран(Аль-Куран) нь ислам шашин хийгээд мусульманчуудын ариун их хөлгөн судар юм. Коран судар нь нийт 114 сура буюу бүлэг, өөр өөр хувилбар, аргаар тоолсон 6204-6236 аят бүхий зүйлтэй байдаг. Мухаммедаас 610-632 онд айлдсан шашны болон бусад утга агуулгатай айлдвар, лүндэн бичигдсэн байдаг. Ислам шашин Кораныг Аллахын үг бичигдсэн ариун ном бөгөөд түүнийг тэнгрээс Аллах хүн төрөлхтөнд зөь зам, үнэнийг заах зорилгоор илгээн буулгасан гэж сургадаг. Коран судрын олонхи бүлэг зүйлд байнга давтан өгүүлсэн гол зүйл бол эрхэт тэнгэр нэгдмэл, ганцхан бөгөөд тэр бол Аллах мөн, тэрээр орчлонг бүтээгч, орчлонгийн бүх зүйлийн анхны шалтгаан мөн, тиймээс хүн төрөлхтөн олон бурхан, янз бүрийн онгон шүтэхээ больж, зөвхөн Аллахыг л шүтэх ёстой, хойд нас нөгөө ертөнцөд бий, тэдгээрт диваажин ба там бий, олон бурхан шүтэгчид, Аллахт тэрслэгчид тамын галд шатна, хүмүүс Аллахын заасан цорын ганц зөв зам мөрөөр замнах ёстой гэсэн утгатай шашны үзэл санаа сургаал мөн болно
  • 41. Коран судар • Исламын ариун судар нь Коран болон түүнээс өмнө Аллахын илгээсэн шаштирууд. Yүнд Библийг хүртэл багтаадаг байна. Коран нь арабаар ал- Куран.Мухаммед 42 настай байх үед нь Аллахаас буулгасан сургаалийг бичсэн зvйл. Одоогийнхоо хэлбэрийг олсон нь 3-р халиф Османы үед бололтой. Гол агуулга нь Бурхны цорын ганц шинж тэмдэг нь бусад шашин (жүүд, христ)-тай ижилхэн, ертөнцийн үүслээс сүүлчийн шийтгэл хүртэлх хүн төрөлхтний түүх, итгэл, ёс суртахуун, хууль, гэрлэлт, угсаа, худалдаа наймаа, шийтгэл зэргийг нарийвчлан бичсэн байдаг ажээ.
  • 42. Сунна судар • Сунна бол(ас-сунна- ёс заншил, үлгэр жишээ, бүтнээрээ: суннат расул Аллах- Аллахын элчийн заншил, үлгэр жишээ гэсэн үг) ислам шашны сургаалыг агуулсан, ач холбогдол, гүйцэтгэх үүргээрээ Кораны дараа орох нэн чухал эх сурвалж мөн болно. • Мухаммедын сайн үйл, зан байдлын үлгэр жишээ(фил),заасан сургаал, үг заавар заалт(каул), үгээр илэрхийлж хэлээгүй ч гэсэн таашааж дэмжсэн хэм хэмжээг (такриф) агуулдаг. • Сунна нь бие хүн ба нийгмийн амьдралын олон талтай асуудлыг шийдвэрлэх, зохицуулах хүний тодорхой үйлдэл, зан байдлыг зөвтгөж дэмжих, эсвэл зэмлэж буруушаах эх сурвалж болохын хамт мусулманчуудын аж төрөх ёс, үйл ажиллагааны үлгэр жишээ заавар болдог • Суннаг бичигт буулган эмхэтгэж, ном судар болгосон бичмэл хэлбэрийг хадис(шинэ мэдээ, өгүүллэг) хэмээн нэрлэдэг. Хадис нь бүтцийн хувьд хоёр хэсгээс бүрддэг. 1.Иснад буюу тулгуур гэх ба түүнд хадист өгүүлсэн. Мухаммедын үг заавар, сайн үйл, амьдралын үлгэр жишээний тухай мэдээ, өгүүлэмжийг анх хэлсэн, тэр нь хэнээс хэнд дамжиж, уламжлагдаж ирснийг бичиж мэдээлсэн байдаг. 2. Матн буюу бичлэг текст гэх ба түүнд Мухаммедын сайн үйл үлгэр жишээ, зааж сургасан үг сургаалыг бичиж өгүүлсэн байдаг.
  • 44. Шариат • Аш-Шариа буюу шулуун, зөв зам гэсэн утгатай үг аж. Мусулманчууд шашин шүтлэг, ёс суртахуун, амьдрал үйл ажиллагаандаа заавал баримтлан биелүүлбэл зохих хууль эрх зүйн хэм хэмжээ, зарчим, хэв журмын нийлбэр цогц юм. Шариатыг сахин баримтлах нь хүнийг Аллахын заасан шулуун, зөв зүйтэй, буяны цагаан замаар замнуулна, шариатын эх сурвалж нь Коран болон Сунна судар юм. Шариатын заалтууд исламын хууль цааз, эрх зүйн ном бүтээлд томъёологдон тусаж мусульманы шүүх, хууль сахиулах байгууллагын үйл ажиллагаагаар баталгаажиж, амьдралд хэрэгжинэ. • Шариат нь мусульманчуудын Аллахт хандах хандлагын илрэл буюу шашин шүтлэг , шашинаар тогтоосон ариун үүрэг, зан үйлүүдийн биелэлтийг зохицуулан журамлах үүрэг гүйцэтгэх ба үүнийг ибадат гэдэг бол хүмүүсийн хоорондын харилцааг зохицуулхыг Муамалят, шариатыг зөрчигсөдөд оногдуулах ял шийтгэлийг тодорхойлж тогтоохыг Узубат гэнэ
  • 45. Ислам шашны тогтолцоо, тулгуур үндэсүүд  Ислам шашны тогтолцооны үндэс тулгуур бол: • 1. Шашны үзэл санаа, итгэл үнэмшил, шүтлэгийн цогц (Усул Ад- Дин) • 2. Исламын таван тулгуур багана болох шашны зан үйл, ариун үүрэг заавруудын цогц нийлбэр.  Ислам шашны догм сургааль нь дараах 5 чиглэл бүхий номлолоос бүрдэнэ: 1. Ганц бурхан шүтэх тухай номлол 2. Аллахын үйл, тогтоосон хувь тавилан, заяа төөрөг, хүний үйлпсэн буян ба нүгэл, ариун ба бузар үйлийг шүүж дэнслэх, Аллахын шүүлт, өршөөл, нигүүлслэл, ял шийтгэл нь хамгийн шударга, төгс төгөлдөр юм гэсэн номлол болой 3. Мухаммед ба ба түүнээс өмнөх үеийн көнч мэргэдийг Аллахын элч мөн гэдэгт сүсэглэн итгэж, тэднийг шүтэх тухай номлол 4. Хойд нас, нөгөө ертөнц, диваажин ба там бий бөгөөд нас барагсад тэнд дахин амилж, энэ насандаа үйлдсэн буян ба нүгнлийнхээ төлөө Аллахын шударга шүүхээр шүүгдэнэ. 5. Имамат буюу шашин төрийн дээд эрх мэдлийг хослон барих тухай номлол зэрэг юм.
  • 46. Ислам шашны таван тулгуур багана(зарим тохиолдолд 6 тулгуур багана гэх мэтээ нэрлэдэг) Ислам шашины тулгуур багана(Арк а-ад-Дин) Шахада хэлэх Өдөр тутмын таван удаагийн мөргөл Мацаг барихуй Татвар төлөх болон өглөг өгөх Хаж мөргөл Жихад
  • 48. Шахада буюу гэрчлэл хэлэх • Аш-шахада буюу гэрчлэх нотлох гэсэн утгатай үг ажээ. 1. Ислам шашны нэн тэргүүний, үндсэн номлолын бэлэгдэл болж хураангуй томъёологдсон уншлага, “Ла илаха илла Ллаху ва Мухаммадун расулу Ллахи” буюу Аллахаас өөр ямар ч эрхэт тэнгэр үгүй, Мухаммед Аллахын элч гэсэн утгатай. Шахада нь түүхийн хувьд анхны мусульманчууд өөрсдийгөө мусульман биш хүмүүс, ялангуяа олон бурхан шүтэгчдээс ялгаатай, ганц бурхан шүтдэг сүсэгтнүүд болохоо илэрхийлж харуулах мөргөл, залбиралын дуун уншлага анх гарчээ. 2. Эл уншлагад “ашхаду ан” буюу би гэрчилж байна хэмээх үгийг нэмж: Ашхаду ан ла илаха илла Ллаху ва Мухаммадун расулу Ллахи” буюу Аллахаас өөр ямар ч эрхэт тэнгэр үгүйг би гэрчилж байна, Мухаммед Аллахын элч мөнийг гэрчилж байна. Хэмээн имам ба мусульманчуудын өмнө гурвантаа давтан дуудаж унших нь тухайн хүн ислам шашинд орж, мусульман болж байгаагийн албан ёсны гэрчлэл бүхий ёслол үйлддэг
  • 49. Өдөр тутмын таван удаагийн мөргөл буюу Намаз мөргөл
  • 50. Өдөр тутмын таван удаагийн мөргөл буюу Намаз мөргөл • Ас-Салат буюу мөргөл Персээр Намаз гэж нэрлэгддэг өдөр тутмын таван удаагийн мөргөлийг хэлнэ. Мусульманчуудын шашны ариун үүрэг болж хэвшин тогтсон, өдөрт нийт таван удаа тодорхой цагт үйлдэх явцын бие эрхтний байршил, хөдөлгөөний нийлбэрээс бүрэлдсэн нэгж хэсэг бүхий ракаатаар үйлдэнэ. Салат мөргөлийн шашны утга агуулга зориулалт нь мусулман хүн Аллах оюун ухаан, чин сэтгэл, биеийн ариун байдлаар шүтэн биширдгээ шашны эрхэм зан үйлээр ёслон илэрхийлдэг. Мөн баасан гаригийг иөргөл үйлдэхэд хамгийн сайн гэж үздэг.
  • 51.
  • 54.
  • 55.
  • 56.
  • 57.