SlideShare a Scribd company logo
1 of 17
“Эртний Дорно Дахины философи”
Багш Д.Нямдаваа
Өнөө үед буй бүхий л шинжлэх ухаанууд нь философиос
салбарлан гарсан билээ. Тиймээс философи нь бүх шинжлэх
ухааныг өөрөөсөө төрүүлсэн бөгөөд бүхий л мэдлэгээс хамгийн эрт
3000 гаруй жилийн тэртээ үүссэн асар их түүхийг өөртөө агуулдаг
билээ. Философийн түүхийг сөхвөл эртний Грек, Египет, Хятад,
Энэтхэгийн иргэншилд бараг зэрэг шахам үүсэн хөгжсөн. Иймээс ч
бид философийн арвин түүхтэй мөн дээр нь манай улстай мөнхийн
хөрш Хятад улсын философи үзэл түүний түүхийг судлах нь
зайлшгүй юм. Эртний Дорно Дахины философийг Энэтхэг, Хятадын
qилософиор төлөөлүүлэн судалдаг бөгөөд энд Хятадын
философиос эхлэн авч үзье.
Эртний Хятадын философи
Эртний Хятадын философи бол энэ орны өвөрмөц байдлын нэн
тодорхой нэг илэрхийлэл нь болдог гэж судлаачид үздэг. Газар
тариалан эрхлэхдээ ашигладаг уламжлалт техник ба зохион
байгуулалт, хүй нэгдлийн хамжлагат аж төрөх ёс зэрэг нь эртний
Хятадуудыг бүр овог, аймгийн үеэс уламжлалт бөөгийн шүтлэг,
шидэт домгийн сэтгэлгээ, зан төрх зэрэгт үндэслэдэг тийм
ертөнцийг ойлгох нэгдмэл ойлгоцтой байхад хүргэж иржээ.
Тэр нь дараах хэдэн чиглэл бүхий юм. Үүнд:
Байгалийг амьтайгаар ойлгодог байдал: Тэгээд уул, гол, мод
зэргийн аль сүрлэг бүхнийг дээдлэн сүсэглэн байжээ. Өвөг дээдсээ, ер
нь өмнөх, хуучин, ахмад бүхнийг шүтэх үзэл юм. Тухайлбал эртний
өвгөд, дээд төрөл, эх эцэг, ахас ихэсээ эрхэмлэдэг байв. Хүний,
байгалийн, ер нь нийт орчлонгийн хөгжлийг орчилт шинжтэй гэдэг
ойлгоц юм. Хэзээ нэгэн цагт үүссэн бүхэн бол хувирсан байдлаар дараа
нь дахин үүсэхийн тулд тохирсон цагтаа үгүй болдог байх ёстой гэж тэд
үздэг байв.
Төвийн тухай ойлголт: Энэ ойлголт нь эртний Хятадын эдийн
засгийн амьдралынх нь хүртэл нэг зохион байгуулагч хүчин зүйл болж
байсан. Тэнгэр, түүний бүхнийг чадагч хүсэл эрмэлзлэлийн тухай шидэт
домгийн сэтгэлгээ зэрэг ертөнц,түүний хувь заяаны тухай эдгээр ойлгоц
эртний Хятадын бүх философи сургаалд гүнзгий нөлөө үзүүлсэн ажээ.
Эртний Хятадын философи бол хр.т.ө VII зуунаас хр.т II зууныг
хамардаг. Ялангуяа хр.т.ө VI-V зуунуудад ид цэцэглэсэн энэ философид
хэдэн зуун сургууль үүссэн аж. Тэдгээрийг үндсэнд нь 6 чиглэл болгон
бүлэглэдэг нь 1. Кун-зийн суртал 2. Даосизм 3. Легизм буюу хууль
шүтэгчдийн сургууль 4. Моизм 5. Минцэн (нэрийн сургууль)
6. Натурфилософийн гэсэн чиглэлүүд юм.
Кун-зийн суртлыг үндэслэгч нь хаан ширээний төлөө тасралтгүй
тэмцэл хөнөөлдөөн болж байсан тухайн нөхцөлд төрийн бодит
засаглалыг гартаа оруулсан байсан түшмэдийн давхрааны үзэл
санааг илэрхийлэгч Кун-з (хр.т.ө 551-479) юм. Тэрээр ёс суртахуун,
аядуу үйлдэлд үндэслэдэг “зөөлөн” удирдлагыг номлогч байв.
Танин мэдэхүйн салбарт Кун-з хоёр үндсэн асуулт гаргасан байна.
Үүнд: 1. Мэдлэг хүнд хаанаас бий болдог вэ? 2. Мэдлэг гэж юу вэ?
гэдэг асуултууд юм. Тэгээд эдгээр асуултандаа өөрөө хариулахдаа
“Мэдлэг” гэдэг ойлголтын дор ертөнцийн байгууламжийн тухай
амьдрал, практикийн мэдлэгийг авч үзсэнээ тайлбарласан байна.
Мөн олонхи хүмүүс тийм мэдлэгийг удаан хугацааны нухацтай
сургалтаар олж авдаг гэжээ. Кун-зийн суртал бол үүссэнээсээ
хойшхи бүх хугацааны туршид нөлөө бүхий олон залгамжлагчтай
байж иржээ. Эртний Хятадын философи дахь тийм гол
төлөөлөгчид нь Мэн-з (хр.т.ө 372-289), Сюнь-з (хр.т.ө 298—238) нар
юм. Тэнгэр бол сайн сайхны манаан дахь хувь заяа мөн гэдэг
Кун-зийн үзлийг түүний ачийнх нь шавь Мэн-з үргэлжлүүлжээ. Гэвч
Кун-зээс ялгаатай нь гэвэл тэрээр тэнгэрийн тухай ойлголтыг
ардач утгатай болгосон байна.
Үүнд: Тэнгэрийн хүсэл эрмэлзэл бол ард түмний хүсэл эрмэлзэл яг
адил тусгагддаг гэж Мэн-з номложээ. Мэн-зийн сургаснаар хүн бол
төрөлх чанараараа сайн амьтан бөгөөд хүмүүс сайн руу
тэмүүлдгээрээ ижил тэгш байдаг.
Хр.т.ө.III зуунд Хятадын уламжлалт язгууртнуудын байр суурь
хамтарсан нь тэдний эрх ашгийг илэрхийлдэг Кун-зийн сургаалын
нэр хүндэд хүчтэй цохилт болсон аж. Ийм нөхцөлд түүний шавь нар
нь багшийнхаа сургаалыг шинэ нөхцөлд зохицуулан өөрчлөх ажил
хийсэн байна.
Ийм үйл ажиллагааны гол төлөөлөгч нь Сюнь-з юм. Түүний
сургаалаар тэнгэр бол байгалийн хэсэг мөн. Хүний хувь заяа бол
тэнгэрийн зарлигаар биш, харин өөрөөр нь тодорхойлогддог.
Тэнгэрийн үзэгдлийн өөрчлөлт байгалийн хуулиудад захирагддаг.
Энэ өөрчлөлттэй төрийн удирдлагын сайн муу холбоогүй. Хүн бол
төрөлхөөсөө сайн бөгөөд түүнд муу юм байдаг нь төрөлх шинжээ
гээснээс нь болдог гэдэг Мэн-зийн нотологоог Сюнь-з үл зөвшөөрч
хүн бол төрөлх чанараараа муу юм.
Учир нь хүн бол дарамт үзүүлэх инстинкттэй байдаг. Иймд
хүмүүс дайсагналцаж байдаг бөгөөд хэрэв хүн төрөлхөөсөө сайн
байсансан бол түүнд хүмүүжил, ёс төр, хууль, үүрэг, эцсийн эцэст
төрийн засаглал хэрэггүй байх байлаа гэж өгүүлсэн байна. Кун-з
сургаалаа дэлгэрүүлж байсан тэр үед энэ сургаалыг шүүмжлэх
замаар Хятадад олон философи сургууль бий болжээ.
Энд хр.т.ө.VI-V зуунд бий болсон Даосизмыг нэн түрүүүнд дурдах
шаардлагатай билээ. Даосизмыг үндэслэгч нь Лао-з гэгддэг.
Гэхдээ энэ домогт сэтгэгчээс гадна өөр олон олон төлөөлөгч
Даосизмд байдаг. Кун-зийн суртал ёс суртахуун, төрийн
удирдлагын асуудлыг голлон анхаарсан бол Даосизм тийм сэдвээс
гадна философи асуудлыг боловсруулахад ихээхэн чармайлт
гаргасан аж. Тэгээд “Дао” гэдэг гол ойлголтоо боловсруулсан
байна. “Дао” гэдэг ойлголт эртний Хятадын өөр олон сургуульд,
тухайлбал Кун-зийн суртал, легизм, моизм зэрэгт бас гардаг. Гэвч
тэдгээрт тэнгэрийн ивээлийн улсыг хөгжүүлэх хүмүүсийн ёс
суртахууны ба улс төрийн үйлдлийг сайжруулах арга замыг уг
ойлголтоор илэрхийлдэг байна. Гагцхүү даосизмд уг ойлголт бие
даасан философи ойлголт ба философи баримтлал болдог.
Үүнд: Энэ философийн үүднээс дао бол тэнгэрийн доорх ертөнцийн
юм бүхний эхлэл, үндэс ба оргил, бас ертөнцийн байгууламжийн хууль
мөн. Дао нь хоёр янз байна. Нэг нь байнгын дао мөн. Тэр бол
үзэгддэггүй, сонсогддоггүй, баригддаггүй, төгсгөлгүй, нэрлэгддэггүй дао
мөн. Иймд түүнийг хэлбэрүүдийн хэлбэр гэж болно. Нөгөө нь нэр
авсан дао мөн. Тэр бол үлгэр загвар байдалт юмыг өөртөө агуулж, өч
төчнөөн үйлдэл бүхий тоо томшгүй юмс маягаар оршдог дао мөн.
Гэхдээ даогийн энэ хоёр төрөл гарал нэгтэй тул ахуй нь ахуй бишд,
ахуй биш нь ахуйд шилждэг байдлаар бие биедээ хувирч байдаг.
Ахуй биш бол анхдагч, нэр аваагүй, байнгын дао, харин ахуй бол
нэр авсан дао мөн. Кун-зийн суртлын олон зүйлийг, тухайлбал хувь
заяа зөвхөн тэнгэрээр тодорхойлогддог гэсэн фаталист үзлийг нь
шүүмжлэх замаар “Моизм” гэдэг нэртэй философи сургууль эртний
Хятадад бас бий болжээ. Энэ философийг үндэслэгч нь Мо-з буюу мо
ди юм. Энэ суруулийн номлол “Мо-з” гэдэг хамтын бүтээлд гардаг.
Кун-зийн суртал дахь “Хүмүүнлэг ёс”, “Шударга ёс ” гэдэг хоёр
ойлголтыг Мо-з үгүйсгээгүй боловч өөр агуулгатай болгон ашиглажээ.
Мо-зийн хувьд энэ хоёр ойлголтыг “Түгээмэл хайр ”гэсэн утгаар
хэрэглэж эдгээр ойлголтыг амьдралд хэрэгжүүлдэг хүнийг түгээмэл
хайртай хүн гэж тооцсон байна.
Ингэхдээ тэрээр Тэнгэрийн тухай ойлголтыг Кун-зээс бас
тодорхой ялгаатай агуулгатай болгосон аж. Үүнд: Моизм тэнгэр бол
ертөнцийг үндсэн ач холбогдолтой гэсэн боловч энэ ач холбогдлыг
өвөрмөцөөр ойлгосон. Моизмын үүднээс ард түмэн бол дээд
үнэлэмжийн зүйл мөн. Тэнгэрийн хүсэл эрмэлзэл, ард түмний хүсэл
эрмэлзэл хоёр зохицдог.
Тэнгэр бол нэн түрүүнд энгийн хүмүүсийг хайрладаг. Иймд энэ
үлгэрээр захирагч нар энгийн ардыг хайрлах ёстой. Гэтэл жирийн
ард түмэн өлсөж, даарч, зүдэрч байхад дээд хэсэг нь зугаа цэнгэл
хөөж байна хэмээн маоизм шүүмжилжээ. Хуучныг муу, сайн гэж
ялгалгүй баримтлахыг уриалдаг Кун-зийн үзлийг моистууд шоолж
шүүмжилсэн аж. Уламжлалыг хэт шүтэлгүй сайныг нь л авъя гэж тэд
уриалжээ. Мэдлэгийн уг сурвалж нь ард түмэн түүний хөдөлмөр нийт
үйл ажиллгаа нь мөн гэж моистууд үзээд ард түмний мэдлэг бол
үнэний шалгуур мөн. Мэдлэг бол практик үнэлэмжтэй байж ард
түмэнд үйлчлэх ёстой гэж тэд сурталчилсан байна. Кун-зийн суртал
дахь төр улсыг удирдах талаархи итгүүлэх аргыг хамгийн эрс
шүүмжилж үүссэн үзэл санааны нэг сургууль бол легизм буюу хууль
шүтэгчдийн сургууль мөн.
Төрөөс удирдлагаа хангах найдвартай ганц арга бол хүмүүст авир төрхөө
хөтлөх талаар зөрчилт загвар өгдөг тул тэр нь төр улсад хортой гэж энэ
сургуулийнхан үнэлдэг байжээ. Тийн атлаа нийгэм, улс төр, төрийг удирдах
үзлээ философийн үүднээс тодорхой хэлбэл даосизмын үүднээс хууль
шүтэгчид үндэслэдэг байсныг судлаачид заадаг юм.
Хр.т-ын I зууны үед Хятадад натурфилософийн (бас “инь, яны сургууль”
гэж нэрлэдэг) бие даасан сургууль бий болжээ. Гол төлөөлөгч нь Ван Чун
юм. Энэ философийн үүднээс ертөнцийн юм бүхний үндэс, тэдгээрийн
хувьслын шалтгаан нь инь, ян хоёр мөн. Инь нь газар, эх хүн, харанхуй,
хүйтэн, зөөлөн, тайван зэрэг эхлэлийг буюу билгийн талыг илэрхийлдэг.
Харин ян нь тэнгэр, эцэг хүн, гэрэл, халуун, хатуу, хөдөлгөөн зэрэг эхлэлийг
буюу аргын талыг илэрхийлдэг. Энэ хоёр эсрэг тэсрэг хүч нь бие биеэ
үгүйсгэхийн хамт нөхцөлдүүлж, эцсийн эцэст нэгдэл зохицолд оршдог. Тэрхүү
нэгдмэл байдлыг “Ци ”гэдэг. Эртний Хятадын философийн өөр нэг сургууль
нь “нэрийн сургууль (минцая)” гэдэг нэртэй. Хэлний үзэгдэл, сэтгэхүйн
үзэгдэл хоёрыг зааглан авч үзэж хараахан чаддаггүй байсан үеийн энэ
философид нэрийн тухай ярьсан нь угтаа логикийн асуудал байжээ. Түүний
төлөлөгчид баримт (ши), нэр (мин) хоёрын холбоог ярьж байсан. Европын
уламжлалт формаль логик дахь бодомжийн субъект, предикат хоёрын
холбоог санагдуулдаг. Жишээ нь: “Энэ бол ширээ мөн “ гэхэд нэрийн
сургуулийнхны тайлбараар “Энэ” гэдэг нь баримт (тухайн бодит юм), “Ширээ”
гэдэг нь нэр (баримтанд оноосон шинж байдал) юм.
Эртний Энэтхэгийн философи
Эртний Энэтхэгийн анхны бичгийн дурсгал нь ведүүд (“вед” гэдэг
бол эртний Энэтхэгийн “мэдлэг гэдэг утга бүхий үг) ажээ. Энэ бол
үндсэндээ шидэт домгийн сэтгэлгээний болон шашны сэдэвт
бүтээлүүдийн эмхэтгэл юм. Гэхдээ тэдгээрт мэдлэгийн бусад төрлийн
түүний дотор философийн сэдэвт зүйлс байдаг байна. Ведүүд 4
хэсэгтэй байдаг нь эртний Энэтхэг (санскрит) хэлний дараах
үгнүүдээр тэмдэглэгддэг. Үүнд:
- Самхитууд: Эдгээр нь шашны янз бүрийн дуулал өөрөөр хэлбэл
“ариун судар” мөн.
- Бярманууд: Эдгээр нь Энэтхэгийн тахилгач (бярман) нар гол нь
өөрсдөдөө зориулсан шашны зан үйл, тахилга хийх ёс горимыг
бичсэн номнууд юм.
- Араньякууд: Эдгээр нь ой, ууланд даянчлагчдын сургаалаас бүтсэн
номнууд аж.
- Упанишадууд: Эдгээр нь Ведүүдэд хийсэн янз бүрийн тайлбар
бүтээл байдаг. Ийм бүтээл XIX зууныг хүртэл бичигдэж байжээ.
Тэдгээр дотроос эртний упанишадууд нь хамгийн нэр хүндтэй
зонхилох нөлөө бүхий байдаг.
Эртний Энэтхэгийн философийн анхны үе гэдэг ажээ. Түүнийг “ведийн
үе” гэж судлаачид нэрлэдэг. Энэ үе бол газар тариалан, мал аж ахуй, гар
урлал зэрэг хөдөлмөрийн хуваариуд бий болж, энэ нь нийгмийн овог,
аймгийн зохион байгуулалтыг хямралд оруулсан том том үр дагаварт
хүргэсэн анхны ангид шилжих болсон зэрэг томоохон өөрчлөлтийн
нөхцөлд үүссэн аж.
- Брахма (ариун хүч гэсэн бүхий санскрит үг) Энэ бол бүхнийг бүтээж,
дэмжиж, хамгаалж, биедээ уусгаж, дараа нь өөр лүүгээ дахиад буцдаг
тийм бүтээгч ба амьдралын бататгагч зарчим мөн. Брахма бол тэнгэрлэг
дээд зарчим мөний хувьд үзэгддэггүй, сонсогддоггүй, төрдөггүй ба
үхдэггүй мөнх шинжтэй.
- Рита (орчлонгийн хууль) Энэ ойлголтын үүднээс аливаа юм бол гэгээн
санаа руу завсрын олон шат дамжин дөхдөг тийм чиглэлт хувьсгал бүхий
байдаг. Ийм оршихуй бол рита мөн.Ритад бүх орчлон захирагддаг
байдал нь амьгүй матери амьд болоход, амьд матери нь ухамсарт
матери болоход, тэр нь зан суртахуун, гэгээрлийн оргилд очиход
хүргэдэг.
- Пракрити, пуруша, майя. Энэ гурав бол эртний Энэтхэгчүүд ертөнцийн
байгууламжийг тайлбарлахдаа ашигласан үндсэн ойлголтууд мөн.
Үүнд: Ертөнц бол үл хуваагдагч, материаллаг төлөв болох
пракритигээс тогтдог. Пракрити бол янз бүрийн эрчмээс (гунагаас)
тогтдог. Тэдгээр гуна идэвхжиж, тэмцэлдэхлээр үл үзэгдэгч, нэгдмэл
ахуй биш нь үзэгдэгч, салж задардаг ахуй болж хувирдаг.
- Атман,манас. Эртний упанишадууд танин мэдэхүйн асуудлыг авч
үзэхдээ эл хоёр ойлголтыг ашигласан байна. Тэдгээр нь танин мэдэхүйн
асуудлыг шийдвэрлэх түлхүүр болдог авч угтаа онтологи, психологи
хоёрын харилцан холбооны үр дүн болдог ойлголтууд юм. Үүнд, атман
бол мөнх, үл устгах шинжтэй бөгөөд аливаа хүнд, юм бүрт адилхан
үндэс нь болдог тийм сэтгэл мөн. Чухамхүү атман байдгийн ачаар
Бярман-Абсолютыг хүн танин мэдэх бололцоотой байдаг. Манас бол
тухайн хүний хуримтлуулсан өөрийнх нь ухамсар, амьдралынх нь
туршлага, ертөнцийн байгууламжийн тухай үзэл мөн.
Эртний Энэтхэгийн философийн хоёр дахь үеийг туульсан үе гэж
нэрлэдэг. Энэ үеийн философи үзлийн гурван гол уг сурвалж байдаг.
Үүнд:
- Махабхарата хэмээх туульсын яруу найраг. Түүнийг зохиогч Вьяса
100000 орчим шүлэг, 13 дэвтрээс тогтдог энэ бүтээлдээ хариас ирсэн
Грекчүүдээс дамжин түгсэн ард түмний бишрэл, шидэт домог зэргийг
Ведүүд дэх бярманы номлолтой нэгтгэх зорилт тавьсан байна.
- Вальмикигийн бичсэн “Рамаяна” гэдэг 7 дэвтэр бүхий яруу найраг
байдаг. Энэ бүтээлд Ведүүдэд гардаг Индра тэргүүтэй тэнгэр, эртний
янз бүрийн өвөг дээдэс болж байдаг шинэ тэнгэр, нар, төр улсын дээдэс
зэрэг өөр өөр давхрааныхан гардаг.
- Манугийн хуулиудын эмхэтгэл. Энд тэр үеийн Энэтхэгийн нийгмийн янз
бүрийн давхраа тус бүрийн эрх үүргийг тайлбарласан байдаг.
Эхлээд Ведүүдийн баримталдаггүй сургуулиудыг товч авч үзье.
Жайнизм: Хр.т.ө VI зууны үед үүссэн “джайнизм” (ялагч гэсэн утга
бүхий үгээс гаралтай нэр томьёо) бол эртний Энэтхэгт тэр үед хаант ёс
язгуурын тэгш биш хуваарийг зөвтгөж байсан албан ёсны шашин болох
бярманизмыг шүүмжлэн гарч ирсэн шашны сургаал юм. Гэвч шашны энэ
сургаал нь зарим материалист үзэл илэрхийлжээ. Жишээ нь: тогтвортой
буюу субстанцилаг шинжтэй, бас тохиолдлын буюу шилжимтгий шинж
аль алиныг агуулсан өч төчнөөн юмс байдаг. Амьгүй субстанциуд дотор
пудгала (матери) маш чухал бөгөөд тэр нь нэг бол цааш үл хуваагдах
элементүүд (атомууд) маягаар нэг бол тэдгээр элементүүдийн цогц
өөрөөр хэлбэл атомуудын хослол маягаар оршдог. Амьгүй субстанцид
материас гадна орон зай, цаг хугацаа, хөдөлгөөн ба тайвны нөхцөл бас
хамардаг гэж жайнистууд үзжээ.
Жайнистууд танин мэдэхүйн асуудалд анхаарлаа нэлээд хандуулсан
байна. Үүнд:Цэцэн мэргэний уг сурвалж нь тэнгэр биш харин ариун
явдалт онцгой хүмүүс мөн. Тийм ариун хүмүүс бол төгс мэдлэг ба
түүнээс үүсвэртэй сайн зан авир 2-н дүнд хүч чадал, аз жаргал олж
авдаг хэмээн жайнизм номолжээ. Энэхүү шашин философийн
сургаалын үүднээс захирах мэдлэг, ”мати” гэсэн 2 төрөл ердийн танин
мэдэхүйд илэрдэг. Эхнийхэд нь ой дурсамж бүх талаар танин мэдэхүй,
дүгнэлт 3 ордог. “Мати” бол гадаад, дотоод объектийг мэдрэх
эрхтнээрээ ба ухаанаараа шууд хүртэхүй мөн.
Буддизм: Анхандаа гүн ухааны ба зан суртахууны сургаал болж
хр.т.ө.VI-V зуунд үүссэн буддимз бол дэлхийн 3 гол шашны нэг, түүний
дотор Монголын оюуны амьдралд гүн нэвтэрсэн шашин юм. Буддизм
философи мөнийхөө хувьд үзэхдээ ертөнц бол шороо, ус, гал, хий,
дөрвөөс үйлийн үрээр бий болдог. Хүний урд ба энэ насны үйлийн үрээр
энэ ертөнцийн амьдрал бүтдэг гэдэг. Ийм үзэл нь буддимз хүнийг
философи баримтлалынхаа төвд тавьдагтай салшгүй холбоотой. Тэгээд
хүний зовлон, түүнээс ангижрах арга замын асуудлыг зөв тайлбарлахыг
гол зорилго болгосон байна. Үүнд: 1. Амьдрал зовлонгоор дүүрэн.
Учир нь, ертөнцөд үнэхээр бүтсэн зүйл үйл, бүгд хоосон (харьцангуй)
байдаг. Иймд хоосон зүйлийг бүтээж, мөнх байлгах гэсэн шунал нь
хүнийг жаргаадаггүй, харин ямагт зовлонд оруулдаг.
2. Зовлон шалтгаантай. Тэр шалтгаан нь урд ба энэ насны муу үйл мөн.
3. Зовлонг арилгаж болно.
4. Зовлонг арилгах арга зам бий. Үүнд: Шунал, уур, мунхаг, атаа, омог гэсэн
5 хорыг тэвчиж, буян хийх ёстой. Иймд хүн энэ ба хойт насандаа сайн үрийг
олж, сайн явдаг. Ийнхүү буддизмд сэтгэл буюу сүнс мөнх гэж үлдэслэдэг.
Чарвака-Локаята: Буддизмын сургаалын дэлгэрэхтэй зэрэгцэн локаята
буюу чарвака гэдэг материалист сургаал бий болжээ. Энэ бол тухайн үедээ
шинээр үүсэн, нөлөө бүхий нэг давхраа болох чөлөөт гар урчууд,
худалдаачин зэрэг хувийн өмчитийн байр суурийг илэрхийлж үүссэн
философи сургаал юм. Язгууртан дээд хэсгийнхний мөрдлөг, хавчлаганд
байсан чарвакуудын зохиолууд устгагдсан тул гагцхүү дам сурвалжуудаас,
тухайлбал шүүмжлэгчдийнх нь иш татсан холбогдох үндэслэлүүдээс энэ
сургаалын агуулгыг судлаачид илрүүлэн тогтоож иржээ.
Локаятагийн төлөөлөгчдийн үзлээр, материаллаг ертөнц байхгүй бөгөөд
тэнгэр, сүнс, диваажин, хойт нас зэрэгт итгэл, сүсэг бишрэл зэрэг бол ямар ч
үндэсгүй. Байгалийн юмс анхдагч материаллаг тодорхой элементүүдээс
тогтдог. Тэдгээр нь агаар, гал, ус, шороо 4 юм. (эндээс ”чарвак-4 үг” гэдэг нэр
томьёо гарчээ.) Амьд бие үхэхээрээ эдгээр анхдагч элементэд шилждэг.
Ухамсар бол аливаа амьд биеийн шинж мөн. Агаар, гал, ус, шороо 4 тус
бүртээ ухамсаргүй ч гэсэн хоорондоо нарийн хосолсон үедээ ухамсрыг бий
болгодог. Ийнхүү ухамсар нь материаллаг юм.
Ведүүдийн баримталдаг философи сургуулиудын онцлогийг дурдъя.
Миманса: Энэ сургууль танин мэдэхүйн онол ба логикийн асуудлыг
онцлог авч үздэг байв. Энэ сургуулийнхаа: мэдлэгийн 3 уг сурвалж бий.
Үүнд: 1. Мэдрэн хүртэхүй 2. Логик дүгнэлт 3. Ведүүд мөн гэдэг.
Веданта: (Ведүүдийн сүүлч гэсэн утгатай) Бид өгүүлсэн “брахма”,
“атман”, “манас” зэрэг ойлголт бол ведантагийн философи агуулгын гол
элементүүд мөн.
Санкхъя: Энэ философи сургууль Ведүүдийг зөвшөөрдөг боловч
тэдгээрийг шууд уг сурвалжаа болгоогүй үүссэн аж. Үүгээрээ миманса,
веданта хоёроос ялгагддаг. “Санкхъя” гэдэг нь “тоологч” гэсэн утгатай
үг аж. Хэн сайн тоолж чаддаг вэ?, тэр хүн бол санкхъя философийн
талынх гэж түүний төлөөлөгчид зарладаг байв.
Йогын тогтолцоо: Йога (холбоо, төвлөрөл, чармайлт гэх мэт утга
бүхий санскрит үг) гэдэг нэр томьёо өргөн ба явцуу утгаар хэрэглэгддэг.
Өргөн утгаараа сэтгэл, оюуныг эрх чөлөөтэй болгох зорилт тавьдаг
шашин, философийн сургаалын нэр юм. Ийм утгын үүднээс бол йогын
үзэл санаа эртний Энэтхэгийн философийн анхан шатанд ч байжээ.
Явцуу утгаар “йога” гэдэг ойлголт Ведүүдийг баримталдаг бие даасан
философи сургаалын нэр мөн. Энд явцуу утгаар уг нэр томьёог
ашиглаж байна.
Ньяя: Хр.т.ө. наанадаж III зуунд бий болсон ньяягийн сургууль
материалист санааны хөрсөн дээр тэнгэр, сүнсний тухай нэлээд
ярьсан байна. Ахуйн тухай энэ сургаалаа хүний зовлонгоос
арилгах зорилготой гэж ньяяд үздэг. Зовлонг мэдлэг арилгадаг.
Юмыг танин мэдэх 4 арга байдаг.
1.Хүртэхүй 2.Дүгнэлт 3.Аналоги 4.Бусад хүмүүс ба нэр хүндтэний
гэрч мэдүүлэг зэрэг аж. Ньяячууд логикийн асуудлыг ийнхүү
онцолж байсан юм.
Вайшешика: Барагцаалбал хр.т.ө.VI-V зуунд үүссэн вайшешика
бол Эртний Энэтхэгийн материализмын нилээд боловсорсон
тогтолцоо юм. Хүнийг зовлонд унагадаг эцсийн шалтгаан бол үл
мэдэх мөн гэдэг. Эртний Энэтхэгийн философийн уламжлалыг
вайшешик бас дагажээ. Хүнийг чөлөөлөх явдал бодит байдлыг
танин мэдсэнээр хэрэгждэг. Бүх юмны материаллаг агуулагч,
аливаа нийлмэл зүйлийн шалтгаан нь субстанци мөн. Шороо, ус,
гэрэл, агаар, эфир 5 нь янз бүрийн сусбтанциудаас биет юмыг
бүрдүүлдэг. Энэ 5 өөрсдөө үл хуваагдагч, мөнхийн атомуудаас
тогтдог. Атомууд мэдрэгддэггүй, тэдгээрийг бид зөвхөн дүгнэлтийн
аргаар байгааг нь мэддэг гэж энэ философи сургууль сургажээ.

More Related Content

What's hot

Нийгмийн-судалгааны-төрөл-ба-ангилал.pptx
Нийгмийн-судалгааны-төрөл-ба-ангилал.pptxНийгмийн-судалгааны-төрөл-ба-ангилал.pptx
Нийгмийн-судалгааны-төрөл-ба-ангилал.pptxOyunchimegKey
 
Монголчуудын угсаа гарвал, нэрийтгэлийн тухай
Монголчуудын угсаа гарвал, нэрийтгэлийн тухайМонголчуудын угсаа гарвал, нэрийтгэлийн тухай
Монголчуудын угсаа гарвал, нэрийтгэлийн тухайtolya_08
 
сэтгэл судлалын шинжлэх ухаан
сэтгэл судлалын шинжлэх ухаансэтгэл судлалын шинжлэх ухаан
сэтгэл судлалын шинжлэх ухаанThistle Khongorzul
 
лекц №1
лекц №1лекц №1
лекц №1azora14
 
бие хүний талаар үзэл баримтлалууд
бие хүний талаар үзэл баримтлалуудбие хүний талаар үзэл баримтлалууд
бие хүний талаар үзэл баримтлалуудSiner AG
 
соёлын хэлбэрүүд
соёлын хэлбэрүүдсоёлын хэлбэрүүд
соёлын хэлбэрүүдGahain Tuulai
 
Эртний улсуудын аж ахуй
Эртний улсуудын аж ахуйЭртний улсуудын аж ахуй
Эртний улсуудын аж ахуйDashdorj Jambal
 
соёл түүний өөрчлөлт (Нийгэм 10 )
соёл түүний өөрчлөлт (Нийгэм 10 )соёл түүний өөрчлөлт (Нийгэм 10 )
соёл түүний өөрчлөлт (Нийгэм 10 )Maa Enkh
 

What's hot (20)

Нийгмийн-судалгааны-төрөл-ба-ангилал.pptx
Нийгмийн-судалгааны-төрөл-ба-ангилал.pptxНийгмийн-судалгааны-төрөл-ба-ангилал.pptx
Нийгмийн-судалгааны-төрөл-ба-ангилал.pptx
 
гаж үзэгдэл хичээл
гаж үзэгдэл хичээлгаж үзэгдэл хичээл
гаж үзэгдэл хичээл
 
Исламын шашин
Исламын шашинИсламын шашин
Исламын шашин
 
жужан улс(мэ333 555)
жужан улс(мэ333 555)жужан улс(мэ333 555)
жужан улс(мэ333 555)
 
Монголчуудын угсаа гарвал, нэрийтгэлийн тухай
Монголчуудын угсаа гарвал, нэрийтгэлийн тухайМонголчуудын угсаа гарвал, нэрийтгэлийн тухай
Монголчуудын угсаа гарвал, нэрийтгэлийн тухай
 
Философи гэж юу вэ
Философи гэж юу вэФилософи гэж юу вэ
Философи гэж юу вэ
 
сэтгэл судлалын шинжлэх ухаан
сэтгэл судлалын шинжлэх ухаансэтгэл судлалын шинжлэх ухаан
сэтгэл судлалын шинжлэх ухаан
 
Hunnu
HunnuHunnu
Hunnu
 
лабугайн нулимс
лабугайн нулимслабугайн нулимс
лабугайн нулимс
 
хүртэхүй
хүртэхүйхүртэхүй
хүртэхүй
 
лекц №1
лекц №1лекц №1
лекц №1
 
христийн шашны философи шинэ
христийн шашны философи шинэхристийн шашны философи шинэ
христийн шашны философи шинэ
 
бие хүний талаар үзэл баримтлалууд
бие хүний талаар үзэл баримтлалуудбие хүний талаар үзэл баримтлалууд
бие хүний талаар үзэл баримтлалууд
 
Leg12
Leg12Leg12
Leg12
 
соёлын хэлбэрүүд
соёлын хэлбэрүүдсоёлын хэлбэрүүд
соёлын хэлбэрүүд
 
Leg7
Leg7Leg7
Leg7
 
Эртний улсуудын аж ахуй
Эртний улсуудын аж ахуйЭртний улсуудын аж ахуй
Эртний улсуудын аж ахуй
 
Unen (1)
Unen (1)Unen (1)
Unen (1)
 
Үнэт зүйл
Үнэт зүйлҮнэт зүйл
Үнэт зүйл
 
соёл түүний өөрчлөлт (Нийгэм 10 )
соёл түүний өөрчлөлт (Нийгэм 10 )соёл түүний өөрчлөлт (Нийгэм 10 )
соёл түүний өөрчлөлт (Нийгэм 10 )
 

Similar to Ernii dorno dahini

монгол улсын их сургууль
монгол улсын их сургуульмонгол улсын их сургууль
монгол улсын их сургуульCEO ZOL
 
эртний болон дундад зууны үеийн уран зохиол
эртний болон дундад зууны үеийн уран зохиолэртний болон дундад зууны үеийн уран зохиол
эртний болон дундад зууны үеийн уран зохиолGunaa Oyuka
 
николай кузанский золоо
николай кузанский золоониколай кузанский золоо
николай кузанский золооCEO ZOL
 
Сэргэн мандалтын Философи
Сэргэн мандалтын ФилософиСэргэн мандалтын Философи
Сэргэн мандалтын ФилософиBaasansuren Naranbaatar
 
сэргэн мандалтын үеийн философи
сэргэн мандалтын үеийн философисэргэн мандалтын үеийн философи
сэргэн мандалтын үеийн философиБ. Ононгоо
 
дундад зуун
дундад зуундундад зуун
дундад зуунochirjav
 
шинэ үеийн европын философи
шинэ үеийн европын философишинэ үеийн европын философи
шинэ үеийн европын философиCEO ZOL
 

Similar to Ernii dorno dahini (20)

монгол улсын их сургууль
монгол улсын их сургуульмонгол улсын их сургууль
монгол улсын их сургууль
 
лекц №1
лекц №1лекц №1
лекц №1
 
MHON101-хичээл-4
MHON101-хичээл-4MHON101-хичээл-4
MHON101-хичээл-4
 
MHON101-хичээл-3
MHON101-хичээл-3MHON101-хичээл-3
MHON101-хичээл-3
 
P1
P1P1
P1
 
Culture
CultureCulture
Culture
 
Emfipism end patsionalism
Emfipism end patsionalismEmfipism end patsionalism
Emfipism end patsionalism
 
лекц1.
лекц1.лекц1.
лекц1.
 
эртний болон дундад зууны үеийн уран зохиол
эртний болон дундад зууны үеийн уран зохиолэртний болон дундад зууны үеийн уран зохиол
эртний болон дундад зууны үеийн уран зохиол
 
Хятадын философи ба орчин үеийн
Хятадын философи ба орчин үеийн Хятадын философи ба орчин үеийн
Хятадын философи ба орчин үеийн
 
николай кузанский золоо
николай кузанский золоониколай кузанский золоо
николай кузанский золоо
 
Shine ueiin philosophy
Shine ueiin philosophyShine ueiin philosophy
Shine ueiin philosophy
 
Filosofi
FilosofiFilosofi
Filosofi
 
Culture
CultureCulture
Culture
 
Culture
CultureCulture
Culture
 
Сэргэн мандалтын Философи
Сэргэн мандалтын ФилософиСэргэн мандалтын Философи
Сэргэн мандалтын Философи
 
сэргэн мандалтын үеийн философи
сэргэн мандалтын үеийн философисэргэн мандалтын үеийн философи
сэргэн мандалтын үеийн философи
 
дундад зуун
дундад зуундундад зуун
дундад зуун
 
шинэ үеийн европын философи
шинэ үеийн европын философишинэ үеийн европын философи
шинэ үеийн европын философи
 
Mongoliin gun uhaan
Mongoliin gun uhaanMongoliin gun uhaan
Mongoliin gun uhaan
 

More from П. Эрдэнэсайхан

халимаг, буриад монголыг орос улс эзэрхсэн нь
халимаг, буриад монголыг  орос улс эзэрхсэн ньхалимаг, буриад монголыг  орос улс эзэрхсэн нь
халимаг, буриад монголыг орос улс эзэрхсэн ньП. Эрдэнэсайхан
 
халимаг, буриад монголыг орос улс эзэрхсэн нь
халимаг, буриад монголыг  орос улс эзэрхсэн ньхалимаг, буриад монголыг  орос улс эзэрхсэн нь
халимаг, буриад монголыг орос улс эзэрхсэн ньП. Эрдэнэсайхан
 
Mongoliin uls toriin hymral gadaad dotood shaltgaan
Mongoliin uls toriin hymral gadaad dotood shaltgaanMongoliin uls toriin hymral gadaad dotood shaltgaan
Mongoliin uls toriin hymral gadaad dotood shaltgaanП. Эрдэнэсайхан
 
Setgeliin zuiliin tuhai philosophy barimtlaluud ba setgel sudlaliin philosophy
Setgeliin zuiliin tuhai philosophy barimtlaluud ba setgel sudlaliin philosophySetgeliin zuiliin tuhai philosophy barimtlaluud ba setgel sudlaliin philosophy
Setgeliin zuiliin tuhai philosophy barimtlaluud ba setgel sudlaliin philosophyП. Эрдэнэсайхан
 

More from П. Эрдэнэсайхан (20)

халимаг, буриад монголыг орос улс эзэрхсэн нь
халимаг, буриад монголыг  орос улс эзэрхсэн ньхалимаг, буриад монголыг  орос улс эзэрхсэн нь
халимаг, буриад монголыг орос улс эзэрхсэн нь
 
халимаг, буриад монголыг орос улс эзэрхсэн нь
халимаг, буриад монголыг  орос улс эзэрхсэн ньхалимаг, буриад монголыг  орос улс эзэрхсэн нь
халимаг, буриад монголыг орос улс эзэрхсэн нь
 
Xx зууны соёлын философи
Xx зууны соёлын философиXx зууны соёлын философи
Xx зууны соёлын философи
 
1921 оны ардын хувьсгал
1921 оны ардын хувьсгал1921 оны ардын хувьсгал
1921 оны ардын хувьсгал
 
Philosophy
Philosophy Philosophy
Philosophy
 
Olnoo orgogdson Mongol uls
Olnoo orgogdson Mongol uls Olnoo orgogdson Mongol uls
Olnoo orgogdson Mongol uls
 
Undesnii erh choloonii huvisgal
Undesnii erh choloonii huvisgalUndesnii erh choloonii huvisgal
Undesnii erh choloonii huvisgal
 
Mongoliin uls toriin hymral gadaad dotood shaltgaan
Mongoliin uls toriin hymral gadaad dotood shaltgaanMongoliin uls toriin hymral gadaad dotood shaltgaan
Mongoliin uls toriin hymral gadaad dotood shaltgaan
 
Mongoliin ezent guren huvaagdal
Mongoliin ezent guren huvaagdalMongoliin ezent guren huvaagdal
Mongoliin ezent guren huvaagdal
 
Mongolchuud manjiin erhsheeld orson ni
Mongolchuud manjiin erhsheeld orson niMongolchuud manjiin erhsheeld orson ni
Mongolchuud manjiin erhsheeld orson ni
 
Setgeliin zuiliin tuhai philosophy barimtlaluud ba setgel sudlaliin philosophy
Setgeliin zuiliin tuhai philosophy barimtlaluud ba setgel sudlaliin philosophySetgeliin zuiliin tuhai philosophy barimtlaluud ba setgel sudlaliin philosophy
Setgeliin zuiliin tuhai philosophy barimtlaluud ba setgel sudlaliin philosophy
 
Mongol
MongolMongol
Mongol
 
Philosophy
PhilosophyPhilosophy
Philosophy
 
History
HistoryHistory
History
 
History
HistoryHistory
History
 
Philosophi
PhilosophiPhilosophi
Philosophi
 
Mongol
MongolMongol
Mongol
 
Mongol
MongolMongol
Mongol
 
Mongol
MongolMongol
Mongol
 
Philo
PhiloPhilo
Philo
 

Ernii dorno dahini

  • 1. “Эртний Дорно Дахины философи” Багш Д.Нямдаваа
  • 2. Өнөө үед буй бүхий л шинжлэх ухаанууд нь философиос салбарлан гарсан билээ. Тиймээс философи нь бүх шинжлэх ухааныг өөрөөсөө төрүүлсэн бөгөөд бүхий л мэдлэгээс хамгийн эрт 3000 гаруй жилийн тэртээ үүссэн асар их түүхийг өөртөө агуулдаг билээ. Философийн түүхийг сөхвөл эртний Грек, Египет, Хятад, Энэтхэгийн иргэншилд бараг зэрэг шахам үүсэн хөгжсөн. Иймээс ч бид философийн арвин түүхтэй мөн дээр нь манай улстай мөнхийн хөрш Хятад улсын философи үзэл түүний түүхийг судлах нь зайлшгүй юм. Эртний Дорно Дахины философийг Энэтхэг, Хятадын qилософиор төлөөлүүлэн судалдаг бөгөөд энд Хятадын философиос эхлэн авч үзье. Эртний Хятадын философи Эртний Хятадын философи бол энэ орны өвөрмөц байдлын нэн тодорхой нэг илэрхийлэл нь болдог гэж судлаачид үздэг. Газар тариалан эрхлэхдээ ашигладаг уламжлалт техник ба зохион байгуулалт, хүй нэгдлийн хамжлагат аж төрөх ёс зэрэг нь эртний Хятадуудыг бүр овог, аймгийн үеэс уламжлалт бөөгийн шүтлэг, шидэт домгийн сэтгэлгээ, зан төрх зэрэгт үндэслэдэг тийм ертөнцийг ойлгох нэгдмэл ойлгоцтой байхад хүргэж иржээ.
  • 3. Тэр нь дараах хэдэн чиглэл бүхий юм. Үүнд: Байгалийг амьтайгаар ойлгодог байдал: Тэгээд уул, гол, мод зэргийн аль сүрлэг бүхнийг дээдлэн сүсэглэн байжээ. Өвөг дээдсээ, ер нь өмнөх, хуучин, ахмад бүхнийг шүтэх үзэл юм. Тухайлбал эртний өвгөд, дээд төрөл, эх эцэг, ахас ихэсээ эрхэмлэдэг байв. Хүний, байгалийн, ер нь нийт орчлонгийн хөгжлийг орчилт шинжтэй гэдэг ойлгоц юм. Хэзээ нэгэн цагт үүссэн бүхэн бол хувирсан байдлаар дараа нь дахин үүсэхийн тулд тохирсон цагтаа үгүй болдог байх ёстой гэж тэд үздэг байв. Төвийн тухай ойлголт: Энэ ойлголт нь эртний Хятадын эдийн засгийн амьдралынх нь хүртэл нэг зохион байгуулагч хүчин зүйл болж байсан. Тэнгэр, түүний бүхнийг чадагч хүсэл эрмэлзлэлийн тухай шидэт домгийн сэтгэлгээ зэрэг ертөнц,түүний хувь заяаны тухай эдгээр ойлгоц эртний Хятадын бүх философи сургаалд гүнзгий нөлөө үзүүлсэн ажээ. Эртний Хятадын философи бол хр.т.ө VII зуунаас хр.т II зууныг хамардаг. Ялангуяа хр.т.ө VI-V зуунуудад ид цэцэглэсэн энэ философид хэдэн зуун сургууль үүссэн аж. Тэдгээрийг үндсэнд нь 6 чиглэл болгон бүлэглэдэг нь 1. Кун-зийн суртал 2. Даосизм 3. Легизм буюу хууль шүтэгчдийн сургууль 4. Моизм 5. Минцэн (нэрийн сургууль) 6. Натурфилософийн гэсэн чиглэлүүд юм.
  • 4. Кун-зийн суртлыг үндэслэгч нь хаан ширээний төлөө тасралтгүй тэмцэл хөнөөлдөөн болж байсан тухайн нөхцөлд төрийн бодит засаглалыг гартаа оруулсан байсан түшмэдийн давхрааны үзэл санааг илэрхийлэгч Кун-з (хр.т.ө 551-479) юм. Тэрээр ёс суртахуун, аядуу үйлдэлд үндэслэдэг “зөөлөн” удирдлагыг номлогч байв. Танин мэдэхүйн салбарт Кун-з хоёр үндсэн асуулт гаргасан байна. Үүнд: 1. Мэдлэг хүнд хаанаас бий болдог вэ? 2. Мэдлэг гэж юу вэ? гэдэг асуултууд юм. Тэгээд эдгээр асуултандаа өөрөө хариулахдаа “Мэдлэг” гэдэг ойлголтын дор ертөнцийн байгууламжийн тухай амьдрал, практикийн мэдлэгийг авч үзсэнээ тайлбарласан байна. Мөн олонхи хүмүүс тийм мэдлэгийг удаан хугацааны нухацтай сургалтаар олж авдаг гэжээ. Кун-зийн суртал бол үүссэнээсээ хойшхи бүх хугацааны туршид нөлөө бүхий олон залгамжлагчтай байж иржээ. Эртний Хятадын философи дахь тийм гол төлөөлөгчид нь Мэн-з (хр.т.ө 372-289), Сюнь-з (хр.т.ө 298—238) нар юм. Тэнгэр бол сайн сайхны манаан дахь хувь заяа мөн гэдэг Кун-зийн үзлийг түүний ачийнх нь шавь Мэн-з үргэлжлүүлжээ. Гэвч Кун-зээс ялгаатай нь гэвэл тэрээр тэнгэрийн тухай ойлголтыг ардач утгатай болгосон байна.
  • 5. Үүнд: Тэнгэрийн хүсэл эрмэлзэл бол ард түмний хүсэл эрмэлзэл яг адил тусгагддаг гэж Мэн-з номложээ. Мэн-зийн сургаснаар хүн бол төрөлх чанараараа сайн амьтан бөгөөд хүмүүс сайн руу тэмүүлдгээрээ ижил тэгш байдаг. Хр.т.ө.III зуунд Хятадын уламжлалт язгууртнуудын байр суурь хамтарсан нь тэдний эрх ашгийг илэрхийлдэг Кун-зийн сургаалын нэр хүндэд хүчтэй цохилт болсон аж. Ийм нөхцөлд түүний шавь нар нь багшийнхаа сургаалыг шинэ нөхцөлд зохицуулан өөрчлөх ажил хийсэн байна. Ийм үйл ажиллагааны гол төлөөлөгч нь Сюнь-з юм. Түүний сургаалаар тэнгэр бол байгалийн хэсэг мөн. Хүний хувь заяа бол тэнгэрийн зарлигаар биш, харин өөрөөр нь тодорхойлогддог. Тэнгэрийн үзэгдлийн өөрчлөлт байгалийн хуулиудад захирагддаг. Энэ өөрчлөлттэй төрийн удирдлагын сайн муу холбоогүй. Хүн бол төрөлхөөсөө сайн бөгөөд түүнд муу юм байдаг нь төрөлх шинжээ гээснээс нь болдог гэдэг Мэн-зийн нотологоог Сюнь-з үл зөвшөөрч хүн бол төрөлх чанараараа муу юм.
  • 6. Учир нь хүн бол дарамт үзүүлэх инстинкттэй байдаг. Иймд хүмүүс дайсагналцаж байдаг бөгөөд хэрэв хүн төрөлхөөсөө сайн байсансан бол түүнд хүмүүжил, ёс төр, хууль, үүрэг, эцсийн эцэст төрийн засаглал хэрэггүй байх байлаа гэж өгүүлсэн байна. Кун-з сургаалаа дэлгэрүүлж байсан тэр үед энэ сургаалыг шүүмжлэх замаар Хятадад олон философи сургууль бий болжээ. Энд хр.т.ө.VI-V зуунд бий болсон Даосизмыг нэн түрүүүнд дурдах шаардлагатай билээ. Даосизмыг үндэслэгч нь Лао-з гэгддэг. Гэхдээ энэ домогт сэтгэгчээс гадна өөр олон олон төлөөлөгч Даосизмд байдаг. Кун-зийн суртал ёс суртахуун, төрийн удирдлагын асуудлыг голлон анхаарсан бол Даосизм тийм сэдвээс гадна философи асуудлыг боловсруулахад ихээхэн чармайлт гаргасан аж. Тэгээд “Дао” гэдэг гол ойлголтоо боловсруулсан байна. “Дао” гэдэг ойлголт эртний Хятадын өөр олон сургуульд, тухайлбал Кун-зийн суртал, легизм, моизм зэрэгт бас гардаг. Гэвч тэдгээрт тэнгэрийн ивээлийн улсыг хөгжүүлэх хүмүүсийн ёс суртахууны ба улс төрийн үйлдлийг сайжруулах арга замыг уг ойлголтоор илэрхийлдэг байна. Гагцхүү даосизмд уг ойлголт бие даасан философи ойлголт ба философи баримтлал болдог.
  • 7. Үүнд: Энэ философийн үүднээс дао бол тэнгэрийн доорх ертөнцийн юм бүхний эхлэл, үндэс ба оргил, бас ертөнцийн байгууламжийн хууль мөн. Дао нь хоёр янз байна. Нэг нь байнгын дао мөн. Тэр бол үзэгддэггүй, сонсогддоггүй, баригддаггүй, төгсгөлгүй, нэрлэгддэггүй дао мөн. Иймд түүнийг хэлбэрүүдийн хэлбэр гэж болно. Нөгөө нь нэр авсан дао мөн. Тэр бол үлгэр загвар байдалт юмыг өөртөө агуулж, өч төчнөөн үйлдэл бүхий тоо томшгүй юмс маягаар оршдог дао мөн. Гэхдээ даогийн энэ хоёр төрөл гарал нэгтэй тул ахуй нь ахуй бишд, ахуй биш нь ахуйд шилждэг байдлаар бие биедээ хувирч байдаг. Ахуй биш бол анхдагч, нэр аваагүй, байнгын дао, харин ахуй бол нэр авсан дао мөн. Кун-зийн суртлын олон зүйлийг, тухайлбал хувь заяа зөвхөн тэнгэрээр тодорхойлогддог гэсэн фаталист үзлийг нь шүүмжлэх замаар “Моизм” гэдэг нэртэй философи сургууль эртний Хятадад бас бий болжээ. Энэ философийг үндэслэгч нь Мо-з буюу мо ди юм. Энэ суруулийн номлол “Мо-з” гэдэг хамтын бүтээлд гардаг. Кун-зийн суртал дахь “Хүмүүнлэг ёс”, “Шударга ёс ” гэдэг хоёр ойлголтыг Мо-з үгүйсгээгүй боловч өөр агуулгатай болгон ашиглажээ. Мо-зийн хувьд энэ хоёр ойлголтыг “Түгээмэл хайр ”гэсэн утгаар хэрэглэж эдгээр ойлголтыг амьдралд хэрэгжүүлдэг хүнийг түгээмэл хайртай хүн гэж тооцсон байна.
  • 8. Ингэхдээ тэрээр Тэнгэрийн тухай ойлголтыг Кун-зээс бас тодорхой ялгаатай агуулгатай болгосон аж. Үүнд: Моизм тэнгэр бол ертөнцийг үндсэн ач холбогдолтой гэсэн боловч энэ ач холбогдлыг өвөрмөцөөр ойлгосон. Моизмын үүднээс ард түмэн бол дээд үнэлэмжийн зүйл мөн. Тэнгэрийн хүсэл эрмэлзэл, ард түмний хүсэл эрмэлзэл хоёр зохицдог. Тэнгэр бол нэн түрүүнд энгийн хүмүүсийг хайрладаг. Иймд энэ үлгэрээр захирагч нар энгийн ардыг хайрлах ёстой. Гэтэл жирийн ард түмэн өлсөж, даарч, зүдэрч байхад дээд хэсэг нь зугаа цэнгэл хөөж байна хэмээн маоизм шүүмжилжээ. Хуучныг муу, сайн гэж ялгалгүй баримтлахыг уриалдаг Кун-зийн үзлийг моистууд шоолж шүүмжилсэн аж. Уламжлалыг хэт шүтэлгүй сайныг нь л авъя гэж тэд уриалжээ. Мэдлэгийн уг сурвалж нь ард түмэн түүний хөдөлмөр нийт үйл ажиллгаа нь мөн гэж моистууд үзээд ард түмний мэдлэг бол үнэний шалгуур мөн. Мэдлэг бол практик үнэлэмжтэй байж ард түмэнд үйлчлэх ёстой гэж тэд сурталчилсан байна. Кун-зийн суртал дахь төр улсыг удирдах талаархи итгүүлэх аргыг хамгийн эрс шүүмжилж үүссэн үзэл санааны нэг сургууль бол легизм буюу хууль шүтэгчдийн сургууль мөн.
  • 9. Төрөөс удирдлагаа хангах найдвартай ганц арга бол хүмүүст авир төрхөө хөтлөх талаар зөрчилт загвар өгдөг тул тэр нь төр улсад хортой гэж энэ сургуулийнхан үнэлдэг байжээ. Тийн атлаа нийгэм, улс төр, төрийг удирдах үзлээ философийн үүднээс тодорхой хэлбэл даосизмын үүднээс хууль шүтэгчид үндэслэдэг байсныг судлаачид заадаг юм. Хр.т-ын I зууны үед Хятадад натурфилософийн (бас “инь, яны сургууль” гэж нэрлэдэг) бие даасан сургууль бий болжээ. Гол төлөөлөгч нь Ван Чун юм. Энэ философийн үүднээс ертөнцийн юм бүхний үндэс, тэдгээрийн хувьслын шалтгаан нь инь, ян хоёр мөн. Инь нь газар, эх хүн, харанхуй, хүйтэн, зөөлөн, тайван зэрэг эхлэлийг буюу билгийн талыг илэрхийлдэг. Харин ян нь тэнгэр, эцэг хүн, гэрэл, халуун, хатуу, хөдөлгөөн зэрэг эхлэлийг буюу аргын талыг илэрхийлдэг. Энэ хоёр эсрэг тэсрэг хүч нь бие биеэ үгүйсгэхийн хамт нөхцөлдүүлж, эцсийн эцэст нэгдэл зохицолд оршдог. Тэрхүү нэгдмэл байдлыг “Ци ”гэдэг. Эртний Хятадын философийн өөр нэг сургууль нь “нэрийн сургууль (минцая)” гэдэг нэртэй. Хэлний үзэгдэл, сэтгэхүйн үзэгдэл хоёрыг зааглан авч үзэж хараахан чаддаггүй байсан үеийн энэ философид нэрийн тухай ярьсан нь угтаа логикийн асуудал байжээ. Түүний төлөлөгчид баримт (ши), нэр (мин) хоёрын холбоог ярьж байсан. Европын уламжлалт формаль логик дахь бодомжийн субъект, предикат хоёрын холбоог санагдуулдаг. Жишээ нь: “Энэ бол ширээ мөн “ гэхэд нэрийн сургуулийнхны тайлбараар “Энэ” гэдэг нь баримт (тухайн бодит юм), “Ширээ” гэдэг нь нэр (баримтанд оноосон шинж байдал) юм.
  • 10. Эртний Энэтхэгийн философи Эртний Энэтхэгийн анхны бичгийн дурсгал нь ведүүд (“вед” гэдэг бол эртний Энэтхэгийн “мэдлэг гэдэг утга бүхий үг) ажээ. Энэ бол үндсэндээ шидэт домгийн сэтгэлгээний болон шашны сэдэвт бүтээлүүдийн эмхэтгэл юм. Гэхдээ тэдгээрт мэдлэгийн бусад төрлийн түүний дотор философийн сэдэвт зүйлс байдаг байна. Ведүүд 4 хэсэгтэй байдаг нь эртний Энэтхэг (санскрит) хэлний дараах үгнүүдээр тэмдэглэгддэг. Үүнд: - Самхитууд: Эдгээр нь шашны янз бүрийн дуулал өөрөөр хэлбэл “ариун судар” мөн. - Бярманууд: Эдгээр нь Энэтхэгийн тахилгач (бярман) нар гол нь өөрсдөдөө зориулсан шашны зан үйл, тахилга хийх ёс горимыг бичсэн номнууд юм. - Араньякууд: Эдгээр нь ой, ууланд даянчлагчдын сургаалаас бүтсэн номнууд аж. - Упанишадууд: Эдгээр нь Ведүүдэд хийсэн янз бүрийн тайлбар бүтээл байдаг. Ийм бүтээл XIX зууныг хүртэл бичигдэж байжээ. Тэдгээр дотроос эртний упанишадууд нь хамгийн нэр хүндтэй зонхилох нөлөө бүхий байдаг.
  • 11. Эртний Энэтхэгийн философийн анхны үе гэдэг ажээ. Түүнийг “ведийн үе” гэж судлаачид нэрлэдэг. Энэ үе бол газар тариалан, мал аж ахуй, гар урлал зэрэг хөдөлмөрийн хуваариуд бий болж, энэ нь нийгмийн овог, аймгийн зохион байгуулалтыг хямралд оруулсан том том үр дагаварт хүргэсэн анхны ангид шилжих болсон зэрэг томоохон өөрчлөлтийн нөхцөлд үүссэн аж. - Брахма (ариун хүч гэсэн бүхий санскрит үг) Энэ бол бүхнийг бүтээж, дэмжиж, хамгаалж, биедээ уусгаж, дараа нь өөр лүүгээ дахиад буцдаг тийм бүтээгч ба амьдралын бататгагч зарчим мөн. Брахма бол тэнгэрлэг дээд зарчим мөний хувьд үзэгддэггүй, сонсогддоггүй, төрдөггүй ба үхдэггүй мөнх шинжтэй. - Рита (орчлонгийн хууль) Энэ ойлголтын үүднээс аливаа юм бол гэгээн санаа руу завсрын олон шат дамжин дөхдөг тийм чиглэлт хувьсгал бүхий байдаг. Ийм оршихуй бол рита мөн.Ритад бүх орчлон захирагддаг байдал нь амьгүй матери амьд болоход, амьд матери нь ухамсарт матери болоход, тэр нь зан суртахуун, гэгээрлийн оргилд очиход хүргэдэг. - Пракрити, пуруша, майя. Энэ гурав бол эртний Энэтхэгчүүд ертөнцийн байгууламжийг тайлбарлахдаа ашигласан үндсэн ойлголтууд мөн.
  • 12. Үүнд: Ертөнц бол үл хуваагдагч, материаллаг төлөв болох пракритигээс тогтдог. Пракрити бол янз бүрийн эрчмээс (гунагаас) тогтдог. Тэдгээр гуна идэвхжиж, тэмцэлдэхлээр үл үзэгдэгч, нэгдмэл ахуй биш нь үзэгдэгч, салж задардаг ахуй болж хувирдаг. - Атман,манас. Эртний упанишадууд танин мэдэхүйн асуудлыг авч үзэхдээ эл хоёр ойлголтыг ашигласан байна. Тэдгээр нь танин мэдэхүйн асуудлыг шийдвэрлэх түлхүүр болдог авч угтаа онтологи, психологи хоёрын харилцан холбооны үр дүн болдог ойлголтууд юм. Үүнд, атман бол мөнх, үл устгах шинжтэй бөгөөд аливаа хүнд, юм бүрт адилхан үндэс нь болдог тийм сэтгэл мөн. Чухамхүү атман байдгийн ачаар Бярман-Абсолютыг хүн танин мэдэх бололцоотой байдаг. Манас бол тухайн хүний хуримтлуулсан өөрийнх нь ухамсар, амьдралынх нь туршлага, ертөнцийн байгууламжийн тухай үзэл мөн. Эртний Энэтхэгийн философийн хоёр дахь үеийг туульсан үе гэж нэрлэдэг. Энэ үеийн философи үзлийн гурван гол уг сурвалж байдаг. Үүнд: - Махабхарата хэмээх туульсын яруу найраг. Түүнийг зохиогч Вьяса 100000 орчим шүлэг, 13 дэвтрээс тогтдог энэ бүтээлдээ хариас ирсэн Грекчүүдээс дамжин түгсэн ард түмний бишрэл, шидэт домог зэргийг Ведүүд дэх бярманы номлолтой нэгтгэх зорилт тавьсан байна.
  • 13. - Вальмикигийн бичсэн “Рамаяна” гэдэг 7 дэвтэр бүхий яруу найраг байдаг. Энэ бүтээлд Ведүүдэд гардаг Индра тэргүүтэй тэнгэр, эртний янз бүрийн өвөг дээдэс болж байдаг шинэ тэнгэр, нар, төр улсын дээдэс зэрэг өөр өөр давхрааныхан гардаг. - Манугийн хуулиудын эмхэтгэл. Энд тэр үеийн Энэтхэгийн нийгмийн янз бүрийн давхраа тус бүрийн эрх үүргийг тайлбарласан байдаг. Эхлээд Ведүүдийн баримталдаггүй сургуулиудыг товч авч үзье. Жайнизм: Хр.т.ө VI зууны үед үүссэн “джайнизм” (ялагч гэсэн утга бүхий үгээс гаралтай нэр томьёо) бол эртний Энэтхэгт тэр үед хаант ёс язгуурын тэгш биш хуваарийг зөвтгөж байсан албан ёсны шашин болох бярманизмыг шүүмжлэн гарч ирсэн шашны сургаал юм. Гэвч шашны энэ сургаал нь зарим материалист үзэл илэрхийлжээ. Жишээ нь: тогтвортой буюу субстанцилаг шинжтэй, бас тохиолдлын буюу шилжимтгий шинж аль алиныг агуулсан өч төчнөөн юмс байдаг. Амьгүй субстанциуд дотор пудгала (матери) маш чухал бөгөөд тэр нь нэг бол цааш үл хуваагдах элементүүд (атомууд) маягаар нэг бол тэдгээр элементүүдийн цогц өөрөөр хэлбэл атомуудын хослол маягаар оршдог. Амьгүй субстанцид материас гадна орон зай, цаг хугацаа, хөдөлгөөн ба тайвны нөхцөл бас хамардаг гэж жайнистууд үзжээ.
  • 14. Жайнистууд танин мэдэхүйн асуудалд анхаарлаа нэлээд хандуулсан байна. Үүнд:Цэцэн мэргэний уг сурвалж нь тэнгэр биш харин ариун явдалт онцгой хүмүүс мөн. Тийм ариун хүмүүс бол төгс мэдлэг ба түүнээс үүсвэртэй сайн зан авир 2-н дүнд хүч чадал, аз жаргал олж авдаг хэмээн жайнизм номолжээ. Энэхүү шашин философийн сургаалын үүднээс захирах мэдлэг, ”мати” гэсэн 2 төрөл ердийн танин мэдэхүйд илэрдэг. Эхнийхэд нь ой дурсамж бүх талаар танин мэдэхүй, дүгнэлт 3 ордог. “Мати” бол гадаад, дотоод объектийг мэдрэх эрхтнээрээ ба ухаанаараа шууд хүртэхүй мөн. Буддизм: Анхандаа гүн ухааны ба зан суртахууны сургаал болж хр.т.ө.VI-V зуунд үүссэн буддимз бол дэлхийн 3 гол шашны нэг, түүний дотор Монголын оюуны амьдралд гүн нэвтэрсэн шашин юм. Буддизм философи мөнийхөө хувьд үзэхдээ ертөнц бол шороо, ус, гал, хий, дөрвөөс үйлийн үрээр бий болдог. Хүний урд ба энэ насны үйлийн үрээр энэ ертөнцийн амьдрал бүтдэг гэдэг. Ийм үзэл нь буддимз хүнийг философи баримтлалынхаа төвд тавьдагтай салшгүй холбоотой. Тэгээд хүний зовлон, түүнээс ангижрах арга замын асуудлыг зөв тайлбарлахыг гол зорилго болгосон байна. Үүнд: 1. Амьдрал зовлонгоор дүүрэн. Учир нь, ертөнцөд үнэхээр бүтсэн зүйл үйл, бүгд хоосон (харьцангуй) байдаг. Иймд хоосон зүйлийг бүтээж, мөнх байлгах гэсэн шунал нь хүнийг жаргаадаггүй, харин ямагт зовлонд оруулдаг.
  • 15. 2. Зовлон шалтгаантай. Тэр шалтгаан нь урд ба энэ насны муу үйл мөн. 3. Зовлонг арилгаж болно. 4. Зовлонг арилгах арга зам бий. Үүнд: Шунал, уур, мунхаг, атаа, омог гэсэн 5 хорыг тэвчиж, буян хийх ёстой. Иймд хүн энэ ба хойт насандаа сайн үрийг олж, сайн явдаг. Ийнхүү буддизмд сэтгэл буюу сүнс мөнх гэж үлдэслэдэг. Чарвака-Локаята: Буддизмын сургаалын дэлгэрэхтэй зэрэгцэн локаята буюу чарвака гэдэг материалист сургаал бий болжээ. Энэ бол тухайн үедээ шинээр үүсэн, нөлөө бүхий нэг давхраа болох чөлөөт гар урчууд, худалдаачин зэрэг хувийн өмчитийн байр суурийг илэрхийлж үүссэн философи сургаал юм. Язгууртан дээд хэсгийнхний мөрдлөг, хавчлаганд байсан чарвакуудын зохиолууд устгагдсан тул гагцхүү дам сурвалжуудаас, тухайлбал шүүмжлэгчдийнх нь иш татсан холбогдох үндэслэлүүдээс энэ сургаалын агуулгыг судлаачид илрүүлэн тогтоож иржээ. Локаятагийн төлөөлөгчдийн үзлээр, материаллаг ертөнц байхгүй бөгөөд тэнгэр, сүнс, диваажин, хойт нас зэрэгт итгэл, сүсэг бишрэл зэрэг бол ямар ч үндэсгүй. Байгалийн юмс анхдагч материаллаг тодорхой элементүүдээс тогтдог. Тэдгээр нь агаар, гал, ус, шороо 4 юм. (эндээс ”чарвак-4 үг” гэдэг нэр томьёо гарчээ.) Амьд бие үхэхээрээ эдгээр анхдагч элементэд шилждэг. Ухамсар бол аливаа амьд биеийн шинж мөн. Агаар, гал, ус, шороо 4 тус бүртээ ухамсаргүй ч гэсэн хоорондоо нарийн хосолсон үедээ ухамсрыг бий болгодог. Ийнхүү ухамсар нь материаллаг юм.
  • 16. Ведүүдийн баримталдаг философи сургуулиудын онцлогийг дурдъя. Миманса: Энэ сургууль танин мэдэхүйн онол ба логикийн асуудлыг онцлог авч үздэг байв. Энэ сургуулийнхаа: мэдлэгийн 3 уг сурвалж бий. Үүнд: 1. Мэдрэн хүртэхүй 2. Логик дүгнэлт 3. Ведүүд мөн гэдэг. Веданта: (Ведүүдийн сүүлч гэсэн утгатай) Бид өгүүлсэн “брахма”, “атман”, “манас” зэрэг ойлголт бол ведантагийн философи агуулгын гол элементүүд мөн. Санкхъя: Энэ философи сургууль Ведүүдийг зөвшөөрдөг боловч тэдгээрийг шууд уг сурвалжаа болгоогүй үүссэн аж. Үүгээрээ миманса, веданта хоёроос ялгагддаг. “Санкхъя” гэдэг нь “тоологч” гэсэн утгатай үг аж. Хэн сайн тоолж чаддаг вэ?, тэр хүн бол санкхъя философийн талынх гэж түүний төлөөлөгчид зарладаг байв. Йогын тогтолцоо: Йога (холбоо, төвлөрөл, чармайлт гэх мэт утга бүхий санскрит үг) гэдэг нэр томьёо өргөн ба явцуу утгаар хэрэглэгддэг. Өргөн утгаараа сэтгэл, оюуныг эрх чөлөөтэй болгох зорилт тавьдаг шашин, философийн сургаалын нэр юм. Ийм утгын үүднээс бол йогын үзэл санаа эртний Энэтхэгийн философийн анхан шатанд ч байжээ. Явцуу утгаар “йога” гэдэг ойлголт Ведүүдийг баримталдаг бие даасан философи сургаалын нэр мөн. Энд явцуу утгаар уг нэр томьёог ашиглаж байна.
  • 17. Ньяя: Хр.т.ө. наанадаж III зуунд бий болсон ньяягийн сургууль материалист санааны хөрсөн дээр тэнгэр, сүнсний тухай нэлээд ярьсан байна. Ахуйн тухай энэ сургаалаа хүний зовлонгоос арилгах зорилготой гэж ньяяд үздэг. Зовлонг мэдлэг арилгадаг. Юмыг танин мэдэх 4 арга байдаг. 1.Хүртэхүй 2.Дүгнэлт 3.Аналоги 4.Бусад хүмүүс ба нэр хүндтэний гэрч мэдүүлэг зэрэг аж. Ньяячууд логикийн асуудлыг ийнхүү онцолж байсан юм. Вайшешика: Барагцаалбал хр.т.ө.VI-V зуунд үүссэн вайшешика бол Эртний Энэтхэгийн материализмын нилээд боловсорсон тогтолцоо юм. Хүнийг зовлонд унагадаг эцсийн шалтгаан бол үл мэдэх мөн гэдэг. Эртний Энэтхэгийн философийн уламжлалыг вайшешик бас дагажээ. Хүнийг чөлөөлөх явдал бодит байдлыг танин мэдсэнээр хэрэгждэг. Бүх юмны материаллаг агуулагч, аливаа нийлмэл зүйлийн шалтгаан нь субстанци мөн. Шороо, ус, гэрэл, агаар, эфир 5 нь янз бүрийн сусбтанциудаас биет юмыг бүрдүүлдэг. Энэ 5 өөрсдөө үл хуваагдагч, мөнхийн атомуудаас тогтдог. Атомууд мэдрэгддэггүй, тэдгээрийг бид зөвхөн дүгнэлтийн аргаар байгааг нь мэддэг гэж энэ философи сургууль сургажээ.