SlideShare a Scribd company logo
ТӨРИЙН САНХҮҮГИЙН ХЯНАЛТ, ТҮҮНИЙГ
ХЭРЭГЖҮҮЛЭХ НЬ
1.Төрийн санхүүгийн хяналтын тухай
2.Төрийн санхүүгийн хяналтыг хэрэгжүүлэх тогтолцоо
1.Төрийн санхүүгийн хяналтын тухай
Төрийн санхүү бол тухайн улс орны санхүүгийн
системд томоохон байр суурь эзэлдэг хамгийн чухал
салбар юм.
Энэ үүднээсээ төрийн санхүү бол улс орны эдийн
засаг, санхүүгийн тогтвортой байдалд шууд нөлөөлж
байдаг.
Иймд макро эдийн засгийн тогтворжилт болон
санхүүгийн системийн тогтвортой байдлыг хангах,
төсөвт болон төрийн байгууллагуудын төлбөр тооцоо,
мөнгөн гүйлгээг зохицуулах, тэдгээрт хяналт тавих
үүднээс төрийн санхүүгийн хяналтын тогтолцоог
хэрэгжүүлдэг.
Төрийн санхүүгийн үйл ажиллагааны нэг үндсэн
чиглэл бол санхүүгийн хяналт, шалгалтыг
хэрэгжүүлэх явдал байдаг.
Төрийн санхүүгийн хяналт нь төрийн удирдлагын
үйл ажиллагаанд чухал байр суурь эзэлдэг.
Төрийн санхүүгийн хяналт нь Улсын эдийн
засгийг макро түвшинд төлөвлөх, төсөвлөх, шийдвэр
гаргах, хэрэгжүүлэх, удирдах, судалж шинжлэх,
ажлын үр дүнг тооцож, үнэлэх системтэй үйл
ажиллагаа юм.
Хяналт бол хариуцлага, эрх мэдэл зэрэг ойлголттой
салшгүй холбоотой байдаг.
Шийдвэр гаргах эрх мэдлийг дагаж хариуцлага,
хяналтын тогтолцоо орших ёстой.
Хяналтын систем нь гадаад болон дотоод орчин,
хууль эрх зүй, ерөнхий болон тусгайлсан стандартууд,
зайлшгүй шаардлагатай нэмэлт нөхцөлөөр хангагдсан
байх учиртай.
Төрийн санхүүгийн хяналтын үйл ажиллагаа нь
санхүүгийн нэгдсэн сахилга батыг хангуулах, төрийн
өмч хөрөнгө ба түүний ашиглалтад хяналт тавих,
санхүүгийн зөрчил, алдаа дутагдлыг илрүүлэх, хууль
тогтоомж зөрчигчдөд хариуцлага хүлээлгэх, төрийн
санхүүгийн тогтсон дэг журам, горимыг мөрдүүлэх,
санхүүгийн ажилтнуудын хуулиар хүлээсэн үүргийн
хэрэгжилтэд хяналт тавихад чиглэдэг.
Төрийн санхүүгийн хяналт нь ерөнхийдөө 2 үндсэн
чиглэлээр хэрэгждэг.
Үүнд:
Нэгдүгээрт, төсвийн орлого бүрдэлтэд тавих хяналт
байна.
Хоёрдугаарт, төсвийн хөрөнгийн зарцуулалт буюу
төсвийн зардлын хяналтыг хэрэгжүүлдэг.
1. Төсвийн орлого бүрдүүлэлтэд тавих хяналтын
чиглэл нь төсөвт орох ёстой орлого цаг хугацаандаа,
төсөвлөсөн хэмжээгээр, хуулийн дагуу төвлөрч буйд
тавьдаг хяналт юм.
Өөрөөр хэлбэл төсөвт төвлөрөх ёстой татвар,
хураамж, төлбөр цаг хугацаа болон мөнгөн дүнгээр
тохирч буйд хяналт тавина гэсэн үг.
2. Төсвийн хөрөнгийн зарцуулалт буюу зардалд тавих
хяналт бол төсвийн хөрөнгө зориулалтын дагуу
зарцуулагдаж байгаад хяналт тавих үйл ажиллагааг
хамрах юм.
Төрийн хяналт бол төрийн эрх мэдлийн
хуваарилалт, засаглалын эрх мэдэлд хязгаарлалт хийх,
шалгуур горим тогтоох, албан тушаалтанд хариуцлага
хүлээлгэх, төрийн үйл ажиллагааны залгамж чанарыг
хадгалах, төрийн байгууллагуудын санхүүгийн хэвийн
үйл ажиллагааг хангах чухал арга хэрэгсэл болдог.
Санхүүгийн хяналт шалгалт нь дараах зорилгыг
агуулдаг.
Үүнд:
1. Санхүүгийн сахилга батыг хангах нөхцөлийг
бүрдүүлэх;
2. Санхүүгийн нөөц, төсвийн хөрөнгийн ашиглалт,
зарцуулалтыг үр ашигтай болгох;
3. Санхүүгийн зөрчил, хөрөнгө мөнгөний
шамшигдлаас урьдчилан сэргийлэх;
4. Санхүү, мөнгөн гүйлгээний аливаа эрсдэлээс
урьдчилан сэргийлэх;
5. Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж
ахуйн нэгж, төсөвт байгууллагын санхүүгийн
тогтвортой байдлыг хангах
Санхүүгийн хяналт нь олон төрөл, хэлбэрүүд,
чиглэлтэй байдаг.
Санхүүгийн хяналтыг үйл ажиллагааны цар хүрээ,
чиглэлээс нь хамааруулан З ангилж авч үзэж болох
юм.
1. Мэргэжлийн хяналт
2. Тусгайлсан хяналт
3. Ерөнхий хяналт
Мэргэжлийн хяналт нь эрх бүхий мэргэжлийн
байгууллагаас хийх хяналт юм.
Тухайлбал санхүүгийн зохицуулах хорооноос үнэт
цаас гаргагчид, брокер дилерийн компани, хадгаламж
ззэлийн хоршоо, валютын бирж зэрэг байгууллагад
тавих хяналт юм.
Тусгайлсан хяналт нь тусгай зорилго, чиг үүрэг,
төрийн байгууллагын захиалгаар гүйцэтгэх хяналт юм.
Энэ нь ихэвчлэн шалгалт хийх зорилгоор тавигддаг
хяналт юм.
Ерөнхий хяналт нь хууль эрх зүйн зохицуулалтын
хүрээнд тавих хяналт юм.
Энэ нь хамгийн ерөнхий хүрээнд тавих хяналт
бөгөөд хууль, дүрэм, журам, заавраар дамжуулан
тавих хяналт юм.
Хяналт шалгалт гэдэг нь иргэн, хуулийн этгээдийн
явуулж байгаа үйл ажиллагаа /үйлдэл, эс үйлдэхүй/‚
түүнчлэн үйлдвэрлэж байгаа болон борлуулж байгаа
бараа, бүтээгдэхүүн, үзүүлж байгаа ажил, үйлчилгээ
хууль тогтоомжид заасан шаардлагыг хангаж байгаа
эсэхийг дүгнэхэд чиглэсэн хянан шалгах арга
хэмжээний нийлбэр цогцыг хэлдэг.
Хяналт шалгалтын арга, хэлбэр гэж
• Тухайн хяналт шалгалтад хамаарах баримт бичгийг хянан
үзэх
• Шалгуулагч этгээдийн үйл ажиллагаагаа явуулдаг нутаг
дэвсгэр, байр, барилга байгууламж, өрөө тасалгаа, тоног
төхөөрөмж, бусад объект, тээврийн хэрэгсэл, ачаа бараанд
үзлэг хийх
• Бүтээгдэхүүн болон тухайн үйлдвэрлэл, үйлчилгээ,
худалдааны орчноос дээж авч шинжлэх, турших
• Учирсан хор хохирол болон гаргасан зөрчил
хоорондын уялдаа холбоог тогтоох зорилгоор
шинжилгээ явуулах
зэрэг хяналт шалгалт хийх эрх бүхий байгууллагын
албан тушаалтан, түүнчлэн хууль тогтоомжид заасан
журмын дагуу хяналт шалгалтад татагдан оролцож
байгаа шинжээч, шинжилгээний байгууллагын үйл
ажиллагааг хэлнэ.
Төрийн хяналт шалгалтын төрөл
Төрийн хяналт шалгалтын үйл ажиллагаа нь олон
төрөл, хэлбэрүүдтэй байна.
Тухайлбал:
1.Төлөвлөгөөт хяналт, шалгалт
2.Төлөвлөгөөт бус хяналт шалгалт
3.Гүйцэтгэлийн хяналт шалгалт
Төлөвлөгөөт хяналт шалгалт
Мэргэжлийн хяналтын төв болон орон нутгийн
байгууллагаас дараа жилд хийх хяналт шалгалтын
төлөвлөгөөг эрсдэлийн үнэлгээг харгалзан мэргэжлийн
хяналтын төв байгууллага өмнөх жилийн 12 дугаар
сарын 01 - ний өдрийн дотор баталж, олон нийтэд
мэдээлнэ.
Хяналт шалгалтын байгууллага төлөвлөгөөт хяналт
шалгалт хийх тухайгаа шалгуулах этгээдэд таваас
доошгүй хоногийн өмнө шуудангаар‚ утсаар, эсхүл
биечлэн мэдэгдэх бөгөөд мэдэгдэлд шалгалт хийх
байгууллагын нэр, шалгалт эхлэх ба дуусах хугацааг
заана.
Хуульд өөрөөр заагаагүй бол тухайн объект дээр
хийх төлөвлөгөөт хяналт шалгалтын үргэлжлэх
хугацаа ажлын 15 өдрөөс илүүгүй байх бөгөөд үүнд
шалгалтын дүнг гаргах хугацаа болон санхүүгийн
хяналт шалгалт хамаарахгүй.
Төлөвлөгөөт хяналт шалгалт хийхэд тухайн хуулийн
этгээдийн эрх бүхий албан тушаалтныг байлцуулах
бөгөөд тухайн албан тушаалтан ирээгүй нь уг
шалгалтыг хойшлуулах үндэслэл болохгүй.
Төлөвлөгөөт бус хяналт шалгалт
Төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг иргэн, аж
ахуйн нэгж, байгууллагын өргөдөл, хүсэлт, гомдол,
мэдээлэл, эрх бүхий байгууллагын шийдвэрээр,
түүнчлэн осол аваар, халдварт өвчин, хордлого зэрэг
хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд
шууд буюу шууд бусаар хор хохирол учруулсан
тохиолдолд болон хууль тогтоомжид заасан бусад
үндэслэлээр хийнэ.
Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага өргөдөл, хүсэлт,
гомдол, мэдээллийг зохих нотлох баримтын хамт
хяналт шалгалтын байгууллагад ирүүлэх бөгөөд уг
өргөдөл, хүсэлт, гомдол, мэдээлэл нь үндэслэлтэй гэж
хяналт шалгалтын байгууллага үзсэн тохиолцолд
хяналт шалгалтыг ажлын 5 өдрийн дотор эхлүүлнэ.
Төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг гагцхүү түүнийг
явуулах болсон үндэслэл, удирдамжид заасан асуудлын
хүрээнд хийх ёстой.
Хуульд өөрөөр заагаагүй бол тухайн обьект дээр
хийх төлөвлөгөөт бус хяналт шалгалтын үргэлжлэх
хугацаа ажлын 10 өдрөөс илүүгүй байх бөгөөд үүнд
шалгалтын дүнг гаргах хугацаа хамаарахгүй.
Гүйцэтгэлийн хяналт шалгалт
Гүйцэтгэлийн шалгалтыг өмнөх шалгалтын явцад
илэрсэн зөрчлийг арилгуулах талаар хяналт шалгалтын
байгууллагаас өгсөн албан шаардлагын биелэлтийг
хянах зорилгоор явуулна.
Гүйцэтгэлийн шалгалтыг өмнөх шалгалтаар илэрсэн
зөрчил, түүний шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар
өгсөн албан шаардлагын хүрээнд хийнэ.
Гүйцэтгэлийн шалгалт хийхдээ шалгуулагч этгээдэд
ажлын хоёроос доошгүй хоногийн өмнө урьдчилан
мэдэгдэх ёстой.
Төрийн хяналт шалгалтын зарчим
Төрийн хяналт шалгалт хийхэд дараах зарчмыг
баримтална.
• Хүний амь нас, эрүүл мэнд, нийгмийн болон орчны
аюулгүй байдал нь бусад аливаа сонирхол,
зорилгоос илүүд байх;
• Хяналт шалгалтыг хуульд заасан үндэслэлийн дагуу
явуулах бөгөөд энэхүү хяналт шалгалт нь хараат
бус, шударга, хяналт шалгалтыг хэрэгжүүлэх эрх
бүхий байгууллагын үйл ажиллагаа нээлттэй, ил тод
байх;
• Хяналт шалгалттай холбоотой зардлыг улсын
төсвөөс санхүүжүүлэх бөгөөд хуульд зааснаас бусад
тохиолцолд хяналт шалгалтын үйл ажиллагаатай
холбоотой аливаа төлбөрийг шалгуулагч этгээдээс
шаардахгүй байх;
• Шалгуулагч этгээдэд адил тэгш хандаж, түүний
хууль ёсны эрх, ашиг сонирхол, нэр төрийг
хүндэтгэн харилцах;
• Хяналт шалгалтыг төлөвлөхдөө тухайн обьектын
эрсдэлийн ангиллыг үндэслэх;
• Хяналт шалгалтыг зөвхөн хууль болон нийтээр
дагаж мөрдөхөөр бүртгэгдсэн эрх зүйн актыг
үндэслэн явуулах ба гагцхүү хуулиар эрх олгосон
хяналт шалгалтын байгууллага, албан тушаалтан
хэрэгжүүлэх;
• Хяналт шалгалтыг давхардуулахгүй бөгөөд төрийн
эрх бүхий байгууллагаас хийсэн шинжилгээний дүн,
дүгнэлтийг хяналт шалгалтыг хэрэгжүүлэх эрх
бүхий байгууллага харилцан хүлээн зөвшөөрөх.
Хяналт шалгалтын талаарх байгууллага, аж ахуйн
нэгжийн үүрэг
Байгууллага, аж ахуйн нэгжийн эрх баригч нь
холбогдох хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг,
Засгийн газар, түүний байгууллага, тухайн Хурал,
Засаг даргын болон өөрийн шийдвэрийг
байгууллагынхаа хэмжээнд хэрэгжүүлэх ажлыг зохион
байгуулж, Засгийн газраас тогтоосон нийтлэг журмыг
үндэслэн дотоодын хяналт шалгалтын журам тогтоож
ажиллана.
Байгууллага, аж ахуйн нэгж, тэдгээрийн албан
тушаалтан нь хяналт шалгалтын ажилд дэмжлэг
туслалцаа үзүүлж, хяналт шалгалт хийх эрх бүхий
байгууллага, албан тушаалтнаас хяналт шалгалтын
явцад илэрсэн зөрчил, дутагдлыг арилгах, хууль
зөрчсөн ажиллагааг зогсоох, холбогдох арга хэмжээ
авах талаар тавьсан шаардлагыг биелүүлж, дүнг
тогтоосон хугацаанд нь албан ёсоор мэдэгдэх үүрэгтэй.
Төрийн хяналт шалгалтын тухай хууль тогтоомж
зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага
Төрийн хяналт шалгалтын тухай хууль тогтоомж
зөрчсөн гэм буруутай этгээдэд улсын ерөнхий
байцаагч, салбарын улсын ерөнхий байцаагч, улсын
ахлах байцаагч болон улсын байцаагч дор дурдсан
захиргааны шийтгэл ногдуулна:
Үүнд:
Хяналт шалгалтаас зайлсхийсэн иргэнийг
хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёроос гурав
дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний
төгрөгөөр, албан тушаалтныг хөдөлмөрийн
хөлсний доод хэмжээг дөрвөөс тав дахин
нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр
торгох;
Хяналт шалгалтын байгууллага, улсын
байцаагчийн албан даалгавар, шаардлага, акт,
дүгнэлтийг эсэргүүцсэн, тогтоосон хугацаанд
биелүүлээгүй, шаардлагын биелэлтийг гаргаж
ируулээгүй иргэнийг хөдөлмөрийн хөлсний доод
хэмжээтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, эсхүл
түүнийг хоёроос гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх
хэмжээний төгрөгөөр, албан тушаалтныг хадөлмөрийн
хөлсний доод хэмжээг хоёроос дөрөв дахин
нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох;
 Дотоод хяналт шалгалтын журам тогтоож
мөрдүүлээгүй, хянан шалгах үйл ажиллагаанд саад
учруулсан, гаргах дүгнэлт, шийдвэрт нөлөөлөхийг
оролдсон этгээдийг хөдөлмөрийн хөлсний доод
хэмжээг гурваас тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх
хэмжээний төгрөгөөр торгох;
 Хяналт шалгалтад холбогдолтой баримт бичгийг
гаргаж өгөхөөс үндэслэлгүйгээр татгалзсан, түр
хугацаагаар хүлээлгэн өгөхөөс зайлсхийсэн,
гэмтээсэн, засварласан, устгасан. хуурамч баримт
бичиг гаргаж өгсөн иргэн, албан тушаалтныг
хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх
хэмжээний төгрөгөөр, эсхүл түүнийг хоёроос гурав
дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний
төгрөгөөр торгох.
2.Төрийн санхүүгийн хяналтыг хэрэгжүүлэх
тогголцоо
Төрийн аудит
Төрийн аудитын үйл ажиллагааг хэрэгжүүлэгч төв
байгууллага нь үндэсний аудитын газар /ҮАГ/ байна.
Төрийн аудитын байгууллагын тогтолцоо нь төрийн
аудитын дээд байгууллага, түүний харьяа төрөлжсөн
болон орон нутаг дахь салбар байгууллагаас бүрдэнэ.
Төрийн аудитын дээд байгууллага нь Үндэсний
аудитын газар, төрийн аудитын төрөлжсөн болон орон
нутаг дахь салбар байгууллага нь аудитын төрөл болон
нутаг дэвсгэрийн зарчмаар зохион байгуулагдсан
аудитын байгууллага байна.
Төрийн аудитын байгууллагын зохион
байгуулалтын бүтцийн ерөнхий бүдүүвч, орон тооны
дээд хязгаарыг Монгол Улсын Ерөнхий аудиторын
өргөн мэдүүлснээр Улсын Их Хурлын Төсвийн
байнгын хороо батална.
Төрийн аудитын байгууллагын зохион
байгуулалтын бүтцийн ерөнхий бүдүүвч, орон тооны
дээд хязгаарыг үндэслэн төрийн аудитын төрөлжсөн
болон орон нутаг дахь салбар байгууллагыг
байгуулах, өөрчлөх, татан буулгах асуудлыг Монгол
Улсын Ерөнхий аудитор шийдвэрлэнэ.
Үндэсний аудитын газар нь Монгол Улсын Ерөнхий
аудитор, тэргуулэх аудитор, аудитын менежер, ахлах
аудитор, ахлах шинжээч, аудитор, шинжээч болон
бусад ажилтнаас бүрдэнэ.
Монгол Улсын Ерөнхий аудитор, тэргүүлэх аудитор,
аудитын менежер, ахлах аудитор, ахлах шинжээч,
аудитор, шинжээч нь төрийн тусгай албан хаагч байна.
Төрийн аудитын зарчим
• Хууль дээдлэх зарчим
• Шударга ёсыг хангах зарчим
• Ил тод байх зарчим
• Бодитой байх зарчим
• Төрийн аудитын нийтээр хүлээн зөвшөөрсөн
зарчим, стандартад нийцсэн байна.
Төрийн аудитын төрөл
Төрийн аудитын байгууллага санхүүгийн
тайлангийн гүйцэтгэлийн болон нийцлийн аудит
хийнэ.
Аудитын арга хэлбэрийг санхүүгийн удирдлага,
шинжлэх ухаан, техник, технологийн дэвшилттэй
уялдуулан байнга боловсронгуй болгож, үйл
ажиллагаандаа нэвтрүүлж байна.
Төрийн аудит хийх үйл ажиллагаа нь үндсэн 3
төрөлтэй байна.
Үүнд:
1) Санхүүгийн тайлангийн аудит
2) Гүйцэтгэлийн аудит
3) Нийцлийн аудит
Санхүүгийн тайлангийн аудит нь аудит хийлгэсэн
байгууллагын санхүүгийн тайлан санхүүгийн байдал,
үйл ажиллагааны үр дүн болон мөнгөн гүйлгээг
нягтлан бодох бүртгэлийн нийтээр хүлээн зөвшөөрсөн
зарчмууд, нягтлан бодох бүртгэлийн олон улсын болон
үндэсний стандартад нийцүүлэн үнэн зөв гаргасан
эсэх талаар дүгнэлт гаргаж баталгаажуулна.
Гүйцэтгэлийн аудит нь шалгагдаж буй байгууллага
чиг үүргээ хэрэгжүүлэхдээ өөрийн нөөцийг хэрхэн
арвич хямгач, үр ашиггай бөгөөд үр нөлөөтэй
ашиглаж байгааг шалгаж, дүгнэлт, зөвлөмж гаргана.
Нийцлийн аудит нь аудит хийлгэсэн байгууллага
үйл ажиллагаандаа хууль тогтоомж, нийтээр дагаж
мөрдөх эрх зүйн актаар тогтоосон шаардлагыг сахин
биелүүлж байгаа байдлыг шалгаж дүгнэлт, зөвлөмж
гаргана.
Төрийн аудитын байгууллагын ажилтнууд нь
тангараг өргөх ёстой.
Төрийн аудитын байгууллагын ажилтан нь
“Төрийн аудитын байгууллагын ажилтан би
хөндлөнгийн аливаа нөлөөнд үл автан, гагцхүү хуульд
захирагдан үйл ажиллагаагаа явуулж, аудиторын ёс
сүртахууны хэм хэмжээг чанд сахиж, албан үүргээ
үнэнч шударгаар биелүүлэхээ тангараглая.
Тангарагаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ.”
хэмээн тангараг өргөнө.
Төрийн аудитын байгууллагын ажилтны албан
тушаалын ангилал, зэрэг дэв
Төрийн аудитын байгууллагын албан тушаалыг дор
дурдсанаар ангилна:
 Төрийн аудитын тэргүүн түшээ
 Төрийн аудитын итгэмжит түшээ
 Төрийн аудитын зөвлөх түшээ
 Төрийн аудитын ахлах түшээ
 Төрийн аудитын түшээ
Төрийн аудитын тэргүүн түшээ, итгэмжит түшээ,
зөвлөх түшээ, ахлах түшээ, түшээ нь тус бүртээ
тэргүүн зэрэг, дэд зэрэг, гутгаар зэрэг, дөтгөөр зэрэг
гэсэн зэрэг дэвийн ангилалтай байна.
Төрийн аудитын байгууллагын дараах албан хаагчид
дор дурдсан зэрэг дэв олгоно.
 Монгол Улсын Ерөнхий аудиторт-төрийн аудитын
тэргүүн түшээ;
 Төрийн аудитын байгууллагын тэргүүлэх аудиторт
төрийн аудитын итгэмжит түшээ
 Төрийн аудитын байгууллагын аудитын менежерт
төрийн аудитын зөвлөх түшээ
 Төрийн аудитын байгууллагын ахлах аудитор,
ахлах шинжээчид төрийн аудитын ахлах түшээ
 Төрийн аудитын байгууллагын аудитор, шинжээчид
төрийн аудитын түшээ.
Төрийн аудитын байгууллагын албан тушаалын
зэрэг дэв, нэмэгдэл олгох журмыг Монгол Улсын
Ерөнхий аудитор тогтооно.
Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалын
зэрэг дэвийг Монгол Улсын Ерөнхийлөгч олгоно.
Төрийн аудитын байгууллагын албан тушаалын зэрэг
дэвийг төрийн албаны төв байгууллагын саналыг
үндэслэн Улсын Их Хурал тогтооно.
Дотоод аудит
Дотоод аудитын үйл ажиллагаа нь хууль
тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, төсвийн
хөрөнгө, өр төлбөр, орлого ба зардал, хөтөлбөр, арга
хэмжээ, хөрөнгө оруулалтад санхүүгийн хяналт
шалгалт хийх, үнэлэлт дүгнэлт өгөх, зөвлөмж гаргах,
эрсдэлийн удирдлагаар хангаж тухайн байгууллагын
үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэхэд чиглэгдэнэ.
Төсөвт байгууллагын үйл ажиллагааг сайжруулах
замаар түүний үнэ цэнийг хадгалах, бие даасан
байдлыг хангах, хараат бус бодитой баталгаа өгөх ба
зөвлөх үйлчилгээ үзүүлнэ.
Энэ хүрээнд холбогдох хууль тогтоомжийн
хэрэгжилт, төсвийн хөрөнгийг зүй зохистой бөгөөд үр
ашигтай зарцуулж буй байдал, төсвийн хөрөнгө
оруулалтын санхүүжилт, түүний зарцуулалт, төрийн
сангийн үйл ажиллагаа, төсвийн нягтлан бодох
бүртгэл хөтлөлт үнэн зөв явагдаж байгаа эсэхийг
магадлан тогтоох, мөнгөн гүйлгээ, данс бүртгэл
тооцоонд тусгагдсан санхүүгийн мэдээллүүд үнэн зөв
эсэх, байгууллагын хөрөнгийн хадгалалт хамгаалалт,
шилжилт хөдөлгөөн зэрэгт тооллого, шинжилгээ хийж
үнэлэлт өгөх үндсэн дээр дүгнэлт гаргана.
Төсвийн дотоод аудит нь
 Төсвийн ерөнхийлөн захирагч бүр хууль
тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, төсвийн
хөрөнгө, өр, төлбөр‚ орлого, зарлага, хөтөлбөр,
арга хэмжээ, хөрөнгө оруулалтад санхүүгийн
хяналт, шалгалт хийх, үнэлэлт, дүгнэлт, зөвлөмж
гаргах, эрсдэлийн удирдлагаар хангахад чиглэсэн
дотоод аудитын албыг байгуулж, дотоод аудитор
ажиллуулна.
 Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн
захиргааны төв байгууллага төсвийн ерөнхийлөн
захирагчийн дотоод аудитын албыг үйл
ажиллагааны стандарт, арга зүйн удирдлагаар
хангана.
 Дотоод аудитад төсвийн ерөнхийлөн захирагчийн
эрхлэх асуудлын хүрээний төсвийн байгууллага,
төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон
орон нутгийн өмч давамгайлсан хуулийн
этгээдийн санхүүгийн үйл ажиллагааг хамаарна.
 Дотоод аудитор нь санхүүгийн хяналт шалгалтын
улсын байцаагчийн эрхтэй байна.
 Дотоод аудитын албаны дүрмийг Засгийн газар
батална.
Төрийн санхүүгийн хяналтыг хэрэгжүүлэгч дээд
байгууллага нь Төсвийн хөрөнгийн зарцуулалт,
түүний үр ашигт байдал, удирдлагын шийдвэрийн үр
дүн, үйл ажиллагааг эргэж тайлагнах үйл явц зэргийг
бүхэлд нь хянадаг.
АНХААРАЛ ТАВЬСАНД БАЯРЛАЛАА

More Related Content

What's hot (20)

Turuun sanhuu L14.2019-2020
Turuun sanhuu L14.2019-2020Turuun sanhuu L14.2019-2020
Turuun sanhuu L14.2019-2020
 
Turiin sanhuu l11
Turiin sanhuu l11Turiin sanhuu l11
Turiin sanhuu l11
 
Turiin sanhuu l2
Turiin sanhuu l2Turiin sanhuu l2
Turiin sanhuu l2
 
Turuun sanhuu L13.2019- 2020
Turuun sanhuu L13.2019- 2020Turuun sanhuu L13.2019- 2020
Turuun sanhuu L13.2019- 2020
 
Turuun sanhuu L11.2019- 2020
Turuun sanhuu L11.2019- 2020Turuun sanhuu L11.2019- 2020
Turuun sanhuu L11.2019- 2020
 
Turuun sanhuu L5.2019 - 2020
Turuun sanhuu L5.2019 - 2020Turuun sanhuu L5.2019 - 2020
Turuun sanhuu L5.2019 - 2020
 
Turiin sanhuu l10
Turiin sanhuu l10Turiin sanhuu l10
Turiin sanhuu l10
 
Turiin sanhuu l8
Turiin sanhuu l8Turiin sanhuu l8
Turiin sanhuu l8
 
Turiin sanhuu l4
Turiin sanhuu l4Turiin sanhuu l4
Turiin sanhuu l4
 
төрийн санхүү
төрийн санхүүтөрийн санхүү
төрийн санхүү
 
Turiin sanhuu l3
Turiin sanhuu l3Turiin sanhuu l3
Turiin sanhuu l3
 
Turiin sanhuu l12
Turiin sanhuu l12Turiin sanhuu l12
Turiin sanhuu l12
 
Turiin sanhuu l9
Turiin sanhuu l9Turiin sanhuu l9
Turiin sanhuu l9
 
Turuun sanhuu L10.2019- 2020
Turuun sanhuu L10.2019- 2020Turuun sanhuu L10.2019- 2020
Turuun sanhuu L10.2019- 2020
 
лекц сэз
лекц сэзлекц сэз
лекц сэз
 
Turiin sanhuu l5
Turiin sanhuu l5Turiin sanhuu l5
Turiin sanhuu l5
 
Turiin sanhuu l7
Turiin sanhuu l7Turiin sanhuu l7
Turiin sanhuu l7
 
Toriin sanhuu hotolbor (1)
Toriin sanhuu hotolbor (1)Toriin sanhuu hotolbor (1)
Toriin sanhuu hotolbor (1)
 
Turiin sanhuu l1
Turiin sanhuu l1Turiin sanhuu l1
Turiin sanhuu l1
 
Lecture 16
Lecture   16Lecture   16
Lecture 16
 

Similar to Turuun sanhuu L15.2019-2020

дотоод аудитын-гарын-авлага
дотоод аудитын-гарын-авлагадотоод аудитын-гарын-авлага
дотоод аудитын-гарын-авлага
Byambadrj Myagmar
 
төрийн аудитын тухай
төрийн аудитын тухайтөрийн аудитын тухай
төрийн аудитын тухай
Byambadrj Myagmar
 
Төрийн аудитын тухай
Төрийн аудитын тухайТөрийн аудитын тухай
Төрийн аудитын тухай
Byambadrj Myagmar
 
1. санхүүгийн-хяналт-шалгалтын-эрх-зүйн-орчин
1. санхүүгийн-хяналт-шалгалтын-эрх-зүйн-орчин1. санхүүгийн-хяналт-шалгалтын-эрх-зүйн-орчин
1. санхүүгийн-хяналт-шалгалтын-эрх-зүйн-орчин
lectureofblog
 
9.төрийн хяналт шалгалтын тухай хууль
9.төрийн хяналт шалгалтын тухай хууль9.төрийн хяналт шалгалтын тухай хууль
9.төрийн хяналт шалгалтын тухай хууль
Monatom Mgl
 
лекц №1.2pptx
лекц №1.2pptxлекц №1.2pptx
лекц №1.2pptx
oyunsuren84
 
лекц №1.2pptx
лекц №1.2pptxлекц №1.2pptx
лекц №1.2pptx
oyunsuren84
 
Aудитын тухай ойлголт, мөн чанар
Aудитын тухай ойлголт, мөн чанарAудитын тухай ойлголт, мөн чанар
Aудитын тухай ойлголт, мөн чанар
Byambadrj Myagmar
 
Аудитын тухай /шинэчилсэн найруулга/
Аудитын тухай /шинэчилсэн найруулга/Аудитын тухай /шинэчилсэн найруулга/
Аудитын тухай /шинэчилсэн найруулга/
Byambadrj Myagmar
 
монгол улсын хууль аудит
монгол улсын хууль аудитмонгол улсын хууль аудит
монгол улсын хууль аудит
Byambadrj Myagmar
 
монгол улсын хууль аудит
монгол улсын хууль аудитмонгол улсын хууль аудит
монгол улсын хууль аудит
Byambadrj Myagmar
 
ҮАГ Санхүүгийн тайлангийн аудитын гарын авлага
ҮАГ Санхүүгийн тайлангийн аудитын гарын авлагаҮАГ Санхүүгийн тайлангийн аудитын гарын авлага
ҮАГ Санхүүгийн тайлангийн аудитын гарын авлага
Byambadrj Myagmar
 

Similar to Turuun sanhuu L15.2019-2020 (20)

дотоод аудитын-гарын-авлага
дотоод аудитын-гарын-авлагадотоод аудитын-гарын-авлага
дотоод аудитын-гарын-авлага
 
төрийн аудитын тухай
төрийн аудитын тухайтөрийн аудитын тухай
төрийн аудитын тухай
 
Төрийн аудитын тухай
Төрийн аудитын тухайТөрийн аудитын тухай
Төрийн аудитын тухай
 
захиргааны байгууллагын хяналт
захиргааны байгууллагын хяналтзахиргааны байгууллагын хяналт
захиргааны байгууллагын хяналт
 
Дотоод аудитын дурэм
Дотоод аудитын дурэмДотоод аудитын дурэм
Дотоод аудитын дурэм
 
heregtei
heregteiheregtei
heregtei
 
1. санхүүгийн-хяналт-шалгалтын-эрх-зүйн-орчин
1. санхүүгийн-хяналт-шалгалтын-эрх-зүйн-орчин1. санхүүгийн-хяналт-шалгалтын-эрх-зүйн-орчин
1. санхүүгийн-хяналт-шалгалтын-эрх-зүйн-орчин
 
9.төрийн хяналт шалгалтын тухай хууль
9.төрийн хяналт шалгалтын тухай хууль9.төрийн хяналт шалгалтын тухай хууль
9.төрийн хяналт шалгалтын тухай хууль
 
Lectur-2
Lectur-2Lectur-2
Lectur-2
 
лекц №2
лекц №2лекц №2
лекц №2
 
лекц №1.2pptx
лекц №1.2pptxлекц №1.2pptx
лекц №1.2pptx
 
лекц №1.2pptx
лекц №1.2pptxлекц №1.2pptx
лекц №1.2pptx
 
Aудитын тухай ойлголт, мөн чанар
Aудитын тухай ойлголт, мөн чанарAудитын тухай ойлголт, мөн чанар
Aудитын тухай ойлголт, мөн чанар
 
What is PA
What is PAWhat is PA
What is PA
 
Аудитын тухай /шинэчилсэн найруулга/
Аудитын тухай /шинэчилсэн найруулга/Аудитын тухай /шинэчилсэн найруулга/
Аудитын тухай /шинэчилсэн найруулга/
 
лекц №1.2pptx
лекц №1.2pptxлекц №1.2pptx
лекц №1.2pptx
 
монгол улсын хууль аудит
монгол улсын хууль аудитмонгол улсын хууль аудит
монгол улсын хууль аудит
 
монгол улсын хууль аудит
монгол улсын хууль аудитмонгол улсын хууль аудит
монгол улсын хууль аудит
 
Банкны хяналт шинжилгээ power point-6
Банкны хяналт шинжилгээ power point-6Банкны хяналт шинжилгээ power point-6
Банкны хяналт шинжилгээ power point-6
 
ҮАГ Санхүүгийн тайлангийн аудитын гарын авлага
ҮАГ Санхүүгийн тайлангийн аудитын гарын авлагаҮАГ Санхүүгийн тайлангийн аудитын гарын авлага
ҮАГ Санхүүгийн тайлангийн аудитын гарын авлага
 

More from hicheel2020 (20)

Maceconl2.2020 2021
Maceconl2.2020 2021Maceconl2.2020 2021
Maceconl2.2020 2021
 
Mac ecs1.2021h
Mac ecs1.2021hMac ecs1.2021h
Mac ecs1.2021h
 
Mac ecs1.2021
Mac ecs1.2021Mac ecs1.2021
Mac ecs1.2021
 
Maceconl1
Maceconl1Maceconl1
Maceconl1
 
Macro l1.2020 2021
Macro l1.2020 2021Macro l1.2020 2021
Macro l1.2020 2021
 
Seminar 10. 2020 2021on
Seminar 10. 2020 2021onSeminar 10. 2020 2021on
Seminar 10. 2020 2021on
 
Seminar 11. 2020 2021on -h
Seminar 11. 2020 2021on -hSeminar 11. 2020 2021on -h
Seminar 11. 2020 2021on -h
 
Sbeul16.2020 2021
Sbeul16.2020 2021Sbeul16.2020 2021
Sbeul16.2020 2021
 
S11a
S11aS11a
S11a
 
S8
S8S8
S8
 
Seminar 7a
Seminar 7aSeminar 7a
Seminar 7a
 
Sbeul6.2020 2021
Sbeul6.2020  2021Sbeul6.2020  2021
Sbeul6.2020 2021
 
Seminar5aa
Seminar5aaSeminar5aa
Seminar5aa
 
Seminar5a
Seminar5aSeminar5a
Seminar5a
 
Seminar3aa
Seminar3aaSeminar3aa
Seminar3aa
 
Sel5.2020
Sel5.2020Sel5.2020
Sel5.2020
 
Sel4.2020
Sel4.2020Sel4.2020
Sel4.2020
 
Sbeu.l1. 2019 2020 on
Sbeu.l1. 2019 2020 onSbeu.l1. 2019 2020 on
Sbeu.l1. 2019 2020 on
 
Sbeul3.2019 2020
Sbeul3.2019   2020Sbeul3.2019   2020
Sbeul3.2019 2020
 
Sbeu.l1. 2019 2020 on
Sbeu.l1. 2019 2020 onSbeu.l1. 2019 2020 on
Sbeu.l1. 2019 2020 on
 

Turuun sanhuu L15.2019-2020

  • 1. ТӨРИЙН САНХҮҮГИЙН ХЯНАЛТ, ТҮҮНИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЬ 1.Төрийн санхүүгийн хяналтын тухай 2.Төрийн санхүүгийн хяналтыг хэрэгжүүлэх тогтолцоо
  • 2. 1.Төрийн санхүүгийн хяналтын тухай Төрийн санхүү бол тухайн улс орны санхүүгийн системд томоохон байр суурь эзэлдэг хамгийн чухал салбар юм. Энэ үүднээсээ төрийн санхүү бол улс орны эдийн засаг, санхүүгийн тогтвортой байдалд шууд нөлөөлж байдаг.
  • 3. Иймд макро эдийн засгийн тогтворжилт болон санхүүгийн системийн тогтвортой байдлыг хангах, төсөвт болон төрийн байгууллагуудын төлбөр тооцоо, мөнгөн гүйлгээг зохицуулах, тэдгээрт хяналт тавих үүднээс төрийн санхүүгийн хяналтын тогтолцоог хэрэгжүүлдэг. Төрийн санхүүгийн үйл ажиллагааны нэг үндсэн чиглэл бол санхүүгийн хяналт, шалгалтыг хэрэгжүүлэх явдал байдаг.
  • 4. Төрийн санхүүгийн хяналт нь төрийн удирдлагын үйл ажиллагаанд чухал байр суурь эзэлдэг. Төрийн санхүүгийн хяналт нь Улсын эдийн засгийг макро түвшинд төлөвлөх, төсөвлөх, шийдвэр гаргах, хэрэгжүүлэх, удирдах, судалж шинжлэх, ажлын үр дүнг тооцож, үнэлэх системтэй үйл ажиллагаа юм.
  • 5. Хяналт бол хариуцлага, эрх мэдэл зэрэг ойлголттой салшгүй холбоотой байдаг. Шийдвэр гаргах эрх мэдлийг дагаж хариуцлага, хяналтын тогтолцоо орших ёстой. Хяналтын систем нь гадаад болон дотоод орчин, хууль эрх зүй, ерөнхий болон тусгайлсан стандартууд, зайлшгүй шаардлагатай нэмэлт нөхцөлөөр хангагдсан байх учиртай.
  • 6. Төрийн санхүүгийн хяналтын үйл ажиллагаа нь санхүүгийн нэгдсэн сахилга батыг хангуулах, төрийн өмч хөрөнгө ба түүний ашиглалтад хяналт тавих, санхүүгийн зөрчил, алдаа дутагдлыг илрүүлэх, хууль тогтоомж зөрчигчдөд хариуцлага хүлээлгэх, төрийн санхүүгийн тогтсон дэг журам, горимыг мөрдүүлэх, санхүүгийн ажилтнуудын хуулиар хүлээсэн үүргийн хэрэгжилтэд хяналт тавихад чиглэдэг.
  • 7. Төрийн санхүүгийн хяналт нь ерөнхийдөө 2 үндсэн чиглэлээр хэрэгждэг. Үүнд: Нэгдүгээрт, төсвийн орлого бүрдэлтэд тавих хяналт байна. Хоёрдугаарт, төсвийн хөрөнгийн зарцуулалт буюу төсвийн зардлын хяналтыг хэрэгжүүлдэг.
  • 8. 1. Төсвийн орлого бүрдүүлэлтэд тавих хяналтын чиглэл нь төсөвт орох ёстой орлого цаг хугацаандаа, төсөвлөсөн хэмжээгээр, хуулийн дагуу төвлөрч буйд тавьдаг хяналт юм. Өөрөөр хэлбэл төсөвт төвлөрөх ёстой татвар, хураамж, төлбөр цаг хугацаа болон мөнгөн дүнгээр тохирч буйд хяналт тавина гэсэн үг.
  • 9. 2. Төсвийн хөрөнгийн зарцуулалт буюу зардалд тавих хяналт бол төсвийн хөрөнгө зориулалтын дагуу зарцуулагдаж байгаад хяналт тавих үйл ажиллагааг хамрах юм. Төрийн хяналт бол төрийн эрх мэдлийн хуваарилалт, засаглалын эрх мэдэлд хязгаарлалт хийх, шалгуур горим тогтоох, албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх, төрийн үйл ажиллагааны залгамж чанарыг хадгалах, төрийн байгууллагуудын санхүүгийн хэвийн үйл ажиллагааг хангах чухал арга хэрэгсэл болдог.
  • 10. Санхүүгийн хяналт шалгалт нь дараах зорилгыг агуулдаг. Үүнд: 1. Санхүүгийн сахилга батыг хангах нөхцөлийг бүрдүүлэх; 2. Санхүүгийн нөөц, төсвийн хөрөнгийн ашиглалт, зарцуулалтыг үр ашигтай болгох; 3. Санхүүгийн зөрчил, хөрөнгө мөнгөний шамшигдлаас урьдчилан сэргийлэх;
  • 11. 4. Санхүү, мөнгөн гүйлгээний аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх; 5. Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж, төсөвт байгууллагын санхүүгийн тогтвортой байдлыг хангах Санхүүгийн хяналт нь олон төрөл, хэлбэрүүд, чиглэлтэй байдаг.
  • 12. Санхүүгийн хяналтыг үйл ажиллагааны цар хүрээ, чиглэлээс нь хамааруулан З ангилж авч үзэж болох юм. 1. Мэргэжлийн хяналт 2. Тусгайлсан хяналт 3. Ерөнхий хяналт Мэргэжлийн хяналт нь эрх бүхий мэргэжлийн байгууллагаас хийх хяналт юм.
  • 13. Тухайлбал санхүүгийн зохицуулах хорооноос үнэт цаас гаргагчид, брокер дилерийн компани, хадгаламж ззэлийн хоршоо, валютын бирж зэрэг байгууллагад тавих хяналт юм. Тусгайлсан хяналт нь тусгай зорилго, чиг үүрэг, төрийн байгууллагын захиалгаар гүйцэтгэх хяналт юм. Энэ нь ихэвчлэн шалгалт хийх зорилгоор тавигддаг хяналт юм.
  • 14. Ерөнхий хяналт нь хууль эрх зүйн зохицуулалтын хүрээнд тавих хяналт юм. Энэ нь хамгийн ерөнхий хүрээнд тавих хяналт бөгөөд хууль, дүрэм, журам, заавраар дамжуулан тавих хяналт юм.
  • 15. Хяналт шалгалт гэдэг нь иргэн, хуулийн этгээдийн явуулж байгаа үйл ажиллагаа /үйлдэл, эс үйлдэхүй/‚ түүнчлэн үйлдвэрлэж байгаа болон борлуулж байгаа бараа, бүтээгдэхүүн, үзүүлж байгаа ажил, үйлчилгээ хууль тогтоомжид заасан шаардлагыг хангаж байгаа эсэхийг дүгнэхэд чиглэсэн хянан шалгах арга хэмжээний нийлбэр цогцыг хэлдэг.
  • 16. Хяналт шалгалтын арга, хэлбэр гэж • Тухайн хяналт шалгалтад хамаарах баримт бичгийг хянан үзэх • Шалгуулагч этгээдийн үйл ажиллагаагаа явуулдаг нутаг дэвсгэр, байр, барилга байгууламж, өрөө тасалгаа, тоног төхөөрөмж, бусад объект, тээврийн хэрэгсэл, ачаа бараанд үзлэг хийх • Бүтээгдэхүүн болон тухайн үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдааны орчноос дээж авч шинжлэх, турших
  • 17. • Учирсан хор хохирол болон гаргасан зөрчил хоорондын уялдаа холбоог тогтоох зорилгоор шинжилгээ явуулах зэрэг хяналт шалгалт хийх эрх бүхий байгууллагын албан тушаалтан, түүнчлэн хууль тогтоомжид заасан журмын дагуу хяналт шалгалтад татагдан оролцож байгаа шинжээч, шинжилгээний байгууллагын үйл ажиллагааг хэлнэ.
  • 18. Төрийн хяналт шалгалтын төрөл Төрийн хяналт шалгалтын үйл ажиллагаа нь олон төрөл, хэлбэрүүдтэй байна. Тухайлбал: 1.Төлөвлөгөөт хяналт, шалгалт 2.Төлөвлөгөөт бус хяналт шалгалт 3.Гүйцэтгэлийн хяналт шалгалт
  • 19. Төлөвлөгөөт хяналт шалгалт Мэргэжлийн хяналтын төв болон орон нутгийн байгууллагаас дараа жилд хийх хяналт шалгалтын төлөвлөгөөг эрсдэлийн үнэлгээг харгалзан мэргэжлийн хяналтын төв байгууллага өмнөх жилийн 12 дугаар сарын 01 - ний өдрийн дотор баталж, олон нийтэд мэдээлнэ.
  • 20. Хяналт шалгалтын байгууллага төлөвлөгөөт хяналт шалгалт хийх тухайгаа шалгуулах этгээдэд таваас доошгүй хоногийн өмнө шуудангаар‚ утсаар, эсхүл биечлэн мэдэгдэх бөгөөд мэдэгдэлд шалгалт хийх байгууллагын нэр, шалгалт эхлэх ба дуусах хугацааг заана.
  • 21. Хуульд өөрөөр заагаагүй бол тухайн объект дээр хийх төлөвлөгөөт хяналт шалгалтын үргэлжлэх хугацаа ажлын 15 өдрөөс илүүгүй байх бөгөөд үүнд шалгалтын дүнг гаргах хугацаа болон санхүүгийн хяналт шалгалт хамаарахгүй. Төлөвлөгөөт хяналт шалгалт хийхэд тухайн хуулийн этгээдийн эрх бүхий албан тушаалтныг байлцуулах бөгөөд тухайн албан тушаалтан ирээгүй нь уг шалгалтыг хойшлуулах үндэслэл болохгүй.
  • 22. Төлөвлөгөөт бус хяналт шалгалт Төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын өргөдөл, хүсэлт, гомдол, мэдээлэл, эрх бүхий байгууллагын шийдвэрээр, түүнчлэн осол аваар, халдварт өвчин, хордлого зэрэг хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд шууд буюу шууд бусаар хор хохирол учруулсан тохиолдолд болон хууль тогтоомжид заасан бусад үндэслэлээр хийнэ.
  • 23. Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага өргөдөл, хүсэлт, гомдол, мэдээллийг зохих нотлох баримтын хамт хяналт шалгалтын байгууллагад ирүүлэх бөгөөд уг өргөдөл, хүсэлт, гомдол, мэдээлэл нь үндэслэлтэй гэж хяналт шалгалтын байгууллага үзсэн тохиолцолд хяналт шалгалтыг ажлын 5 өдрийн дотор эхлүүлнэ. Төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг гагцхүү түүнийг явуулах болсон үндэслэл, удирдамжид заасан асуудлын хүрээнд хийх ёстой.
  • 24. Хуульд өөрөөр заагаагүй бол тухайн обьект дээр хийх төлөвлөгөөт бус хяналт шалгалтын үргэлжлэх хугацаа ажлын 10 өдрөөс илүүгүй байх бөгөөд үүнд шалгалтын дүнг гаргах хугацаа хамаарахгүй. Гүйцэтгэлийн хяналт шалгалт Гүйцэтгэлийн шалгалтыг өмнөх шалгалтын явцад илэрсэн зөрчлийг арилгуулах талаар хяналт шалгалтын байгууллагаас өгсөн албан шаардлагын биелэлтийг хянах зорилгоор явуулна.
  • 25. Гүйцэтгэлийн шалгалтыг өмнөх шалгалтаар илэрсэн зөрчил, түүний шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар өгсөн албан шаардлагын хүрээнд хийнэ. Гүйцэтгэлийн шалгалт хийхдээ шалгуулагч этгээдэд ажлын хоёроос доошгүй хоногийн өмнө урьдчилан мэдэгдэх ёстой.
  • 26. Төрийн хяналт шалгалтын зарчим Төрийн хяналт шалгалт хийхэд дараах зарчмыг баримтална. • Хүний амь нас, эрүүл мэнд, нийгмийн болон орчны аюулгүй байдал нь бусад аливаа сонирхол, зорилгоос илүүд байх; • Хяналт шалгалтыг хуульд заасан үндэслэлийн дагуу явуулах бөгөөд энэхүү хяналт шалгалт нь хараат бус, шударга, хяналт шалгалтыг хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагын үйл ажиллагаа нээлттэй, ил тод байх;
  • 27. • Хяналт шалгалттай холбоотой зардлыг улсын төсвөөс санхүүжүүлэх бөгөөд хуульд зааснаас бусад тохиолцолд хяналт шалгалтын үйл ажиллагаатай холбоотой аливаа төлбөрийг шалгуулагч этгээдээс шаардахгүй байх; • Шалгуулагч этгээдэд адил тэгш хандаж, түүний хууль ёсны эрх, ашиг сонирхол, нэр төрийг хүндэтгэн харилцах; • Хяналт шалгалтыг төлөвлөхдөө тухайн обьектын эрсдэлийн ангиллыг үндэслэх;
  • 28. • Хяналт шалгалтыг зөвхөн хууль болон нийтээр дагаж мөрдөхөөр бүртгэгдсэн эрх зүйн актыг үндэслэн явуулах ба гагцхүү хуулиар эрх олгосон хяналт шалгалтын байгууллага, албан тушаалтан хэрэгжүүлэх; • Хяналт шалгалтыг давхардуулахгүй бөгөөд төрийн эрх бүхий байгууллагаас хийсэн шинжилгээний дүн, дүгнэлтийг хяналт шалгалтыг хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага харилцан хүлээн зөвшөөрөх.
  • 29. Хяналт шалгалтын талаарх байгууллага, аж ахуйн нэгжийн үүрэг Байгууллага, аж ахуйн нэгжийн эрх баригч нь холбогдох хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газар, түүний байгууллага, тухайн Хурал, Засаг даргын болон өөрийн шийдвэрийг байгууллагынхаа хэмжээнд хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, Засгийн газраас тогтоосон нийтлэг журмыг үндэслэн дотоодын хяналт шалгалтын журам тогтоож ажиллана.
  • 30. Байгууллага, аж ахуйн нэгж, тэдгээрийн албан тушаалтан нь хяналт шалгалтын ажилд дэмжлэг туслалцаа үзүүлж, хяналт шалгалт хийх эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчил, дутагдлыг арилгах, хууль зөрчсөн ажиллагааг зогсоох, холбогдох арга хэмжээ авах талаар тавьсан шаардлагыг биелүүлж, дүнг тогтоосон хугацаанд нь албан ёсоор мэдэгдэх үүрэгтэй.
  • 31. Төрийн хяналт шалгалтын тухай хууль тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага Төрийн хяналт шалгалтын тухай хууль тогтоомж зөрчсөн гэм буруутай этгээдэд улсын ерөнхий байцаагч, салбарын улсын ерөнхий байцаагч, улсын ахлах байцаагч болон улсын байцаагч дор дурдсан захиргааны шийтгэл ногдуулна: Үүнд:
  • 32. Хяналт шалгалтаас зайлсхийсэн иргэнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёроос гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, албан тушаалтныг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг дөрвөөс тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох;
  • 33. Хяналт шалгалтын байгууллага, улсын байцаагчийн албан даалгавар, шаардлага, акт, дүгнэлтийг эсэргүүцсэн, тогтоосон хугацаанд биелүүлээгүй, шаардлагын биелэлтийг гаргаж ируулээгүй иргэнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, эсхүл түүнийг хоёроос гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, албан тушаалтныг хадөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёроос дөрөв дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох;
  • 34.  Дотоод хяналт шалгалтын журам тогтоож мөрдүүлээгүй, хянан шалгах үйл ажиллагаанд саад учруулсан, гаргах дүгнэлт, шийдвэрт нөлөөлөхийг оролдсон этгээдийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурваас тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох;
  • 35.  Хяналт шалгалтад холбогдолтой баримт бичгийг гаргаж өгөхөөс үндэслэлгүйгээр татгалзсан, түр хугацаагаар хүлээлгэн өгөхөөс зайлсхийсэн, гэмтээсэн, засварласан, устгасан. хуурамч баримт бичиг гаргаж өгсөн иргэн, албан тушаалтныг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, эсхүл түүнийг хоёроос гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох.
  • 36. 2.Төрийн санхүүгийн хяналтыг хэрэгжүүлэх тогголцоо Төрийн аудит Төрийн аудитын үйл ажиллагааг хэрэгжүүлэгч төв байгууллага нь үндэсний аудитын газар /ҮАГ/ байна. Төрийн аудитын байгууллагын тогтолцоо нь төрийн аудитын дээд байгууллага, түүний харьяа төрөлжсөн болон орон нутаг дахь салбар байгууллагаас бүрдэнэ.
  • 37. Төрийн аудитын дээд байгууллага нь Үндэсний аудитын газар, төрийн аудитын төрөлжсөн болон орон нутаг дахь салбар байгууллага нь аудитын төрөл болон нутаг дэвсгэрийн зарчмаар зохион байгуулагдсан аудитын байгууллага байна. Төрийн аудитын байгууллагын зохион байгуулалтын бүтцийн ерөнхий бүдүүвч, орон тооны дээд хязгаарыг Монгол Улсын Ерөнхий аудиторын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороо батална.
  • 38. Төрийн аудитын байгууллагын зохион байгуулалтын бүтцийн ерөнхий бүдүүвч, орон тооны дээд хязгаарыг үндэслэн төрийн аудитын төрөлжсөн болон орон нутаг дахь салбар байгууллагыг байгуулах, өөрчлөх, татан буулгах асуудлыг Монгол Улсын Ерөнхий аудитор шийдвэрлэнэ. Үндэсний аудитын газар нь Монгол Улсын Ерөнхий аудитор, тэргуулэх аудитор, аудитын менежер, ахлах аудитор, ахлах шинжээч, аудитор, шинжээч болон бусад ажилтнаас бүрдэнэ.
  • 39. Монгол Улсын Ерөнхий аудитор, тэргүүлэх аудитор, аудитын менежер, ахлах аудитор, ахлах шинжээч, аудитор, шинжээч нь төрийн тусгай албан хаагч байна. Төрийн аудитын зарчим • Хууль дээдлэх зарчим • Шударга ёсыг хангах зарчим • Ил тод байх зарчим • Бодитой байх зарчим • Төрийн аудитын нийтээр хүлээн зөвшөөрсөн зарчим, стандартад нийцсэн байна.
  • 40. Төрийн аудитын төрөл Төрийн аудитын байгууллага санхүүгийн тайлангийн гүйцэтгэлийн болон нийцлийн аудит хийнэ. Аудитын арга хэлбэрийг санхүүгийн удирдлага, шинжлэх ухаан, техник, технологийн дэвшилттэй уялдуулан байнга боловсронгуй болгож, үйл ажиллагаандаа нэвтрүүлж байна.
  • 41. Төрийн аудит хийх үйл ажиллагаа нь үндсэн 3 төрөлтэй байна. Үүнд: 1) Санхүүгийн тайлангийн аудит 2) Гүйцэтгэлийн аудит 3) Нийцлийн аудит
  • 42. Санхүүгийн тайлангийн аудит нь аудит хийлгэсэн байгууллагын санхүүгийн тайлан санхүүгийн байдал, үйл ажиллагааны үр дүн болон мөнгөн гүйлгээг нягтлан бодох бүртгэлийн нийтээр хүлээн зөвшөөрсөн зарчмууд, нягтлан бодох бүртгэлийн олон улсын болон үндэсний стандартад нийцүүлэн үнэн зөв гаргасан эсэх талаар дүгнэлт гаргаж баталгаажуулна.
  • 43. Гүйцэтгэлийн аудит нь шалгагдаж буй байгууллага чиг үүргээ хэрэгжүүлэхдээ өөрийн нөөцийг хэрхэн арвич хямгач, үр ашиггай бөгөөд үр нөлөөтэй ашиглаж байгааг шалгаж, дүгнэлт, зөвлөмж гаргана. Нийцлийн аудит нь аудит хийлгэсэн байгууллага үйл ажиллагаандаа хууль тогтоомж, нийтээр дагаж мөрдөх эрх зүйн актаар тогтоосон шаардлагыг сахин биелүүлж байгаа байдлыг шалгаж дүгнэлт, зөвлөмж гаргана.
  • 44. Төрийн аудитын байгууллагын ажилтнууд нь тангараг өргөх ёстой. Төрийн аудитын байгууллагын ажилтан нь “Төрийн аудитын байгууллагын ажилтан би хөндлөнгийн аливаа нөлөөнд үл автан, гагцхүү хуульд захирагдан үйл ажиллагаагаа явуулж, аудиторын ёс сүртахууны хэм хэмжээг чанд сахиж, албан үүргээ үнэнч шударгаар биелүүлэхээ тангараглая. Тангарагаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ.” хэмээн тангараг өргөнө.
  • 45. Төрийн аудитын байгууллагын ажилтны албан тушаалын ангилал, зэрэг дэв Төрийн аудитын байгууллагын албан тушаалыг дор дурдсанаар ангилна:  Төрийн аудитын тэргүүн түшээ  Төрийн аудитын итгэмжит түшээ  Төрийн аудитын зөвлөх түшээ  Төрийн аудитын ахлах түшээ  Төрийн аудитын түшээ
  • 46. Төрийн аудитын тэргүүн түшээ, итгэмжит түшээ, зөвлөх түшээ, ахлах түшээ, түшээ нь тус бүртээ тэргүүн зэрэг, дэд зэрэг, гутгаар зэрэг, дөтгөөр зэрэг гэсэн зэрэг дэвийн ангилалтай байна. Төрийн аудитын байгууллагын дараах албан хаагчид дор дурдсан зэрэг дэв олгоно.  Монгол Улсын Ерөнхий аудиторт-төрийн аудитын тэргүүн түшээ;
  • 47.  Төрийн аудитын байгууллагын тэргүүлэх аудиторт төрийн аудитын итгэмжит түшээ  Төрийн аудитын байгууллагын аудитын менежерт төрийн аудитын зөвлөх түшээ  Төрийн аудитын байгууллагын ахлах аудитор, ахлах шинжээчид төрийн аудитын ахлах түшээ  Төрийн аудитын байгууллагын аудитор, шинжээчид төрийн аудитын түшээ.
  • 48. Төрийн аудитын байгууллагын албан тушаалын зэрэг дэв, нэмэгдэл олгох журмыг Монгол Улсын Ерөнхий аудитор тогтооно. Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалын зэрэг дэвийг Монгол Улсын Ерөнхийлөгч олгоно. Төрийн аудитын байгууллагын албан тушаалын зэрэг дэвийг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Улсын Их Хурал тогтооно.
  • 49. Дотоод аудит Дотоод аудитын үйл ажиллагаа нь хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, төсвийн хөрөнгө, өр төлбөр, орлого ба зардал, хөтөлбөр, арга хэмжээ, хөрөнгө оруулалтад санхүүгийн хяналт шалгалт хийх, үнэлэлт дүгнэлт өгөх, зөвлөмж гаргах, эрсдэлийн удирдлагаар хангаж тухайн байгууллагын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэхэд чиглэгдэнэ.
  • 50. Төсөвт байгууллагын үйл ажиллагааг сайжруулах замаар түүний үнэ цэнийг хадгалах, бие даасан байдлыг хангах, хараат бус бодитой баталгаа өгөх ба зөвлөх үйлчилгээ үзүүлнэ.
  • 51. Энэ хүрээнд холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилт, төсвийн хөрөнгийг зүй зохистой бөгөөд үр ашигтай зарцуулж буй байдал, төсвийн хөрөнгө оруулалтын санхүүжилт, түүний зарцуулалт, төрийн сангийн үйл ажиллагаа, төсвийн нягтлан бодох бүртгэл хөтлөлт үнэн зөв явагдаж байгаа эсэхийг магадлан тогтоох, мөнгөн гүйлгээ, данс бүртгэл тооцоонд тусгагдсан санхүүгийн мэдээллүүд үнэн зөв эсэх, байгууллагын хөрөнгийн хадгалалт хамгаалалт, шилжилт хөдөлгөөн зэрэгт тооллого, шинжилгээ хийж үнэлэлт өгөх үндсэн дээр дүгнэлт гаргана.
  • 52. Төсвийн дотоод аудит нь  Төсвийн ерөнхийлөн захирагч бүр хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, төсвийн хөрөнгө, өр, төлбөр‚ орлого, зарлага, хөтөлбөр, арга хэмжээ, хөрөнгө оруулалтад санхүүгийн хяналт, шалгалт хийх, үнэлэлт, дүгнэлт, зөвлөмж гаргах, эрсдэлийн удирдлагаар хангахад чиглэсэн дотоод аудитын албыг байгуулж, дотоод аудитор ажиллуулна.
  • 53.  Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага төсвийн ерөнхийлөн захирагчийн дотоод аудитын албыг үйл ажиллагааны стандарт, арга зүйн удирдлагаар хангана.  Дотоод аудитад төсвийн ерөнхийлөн захирагчийн эрхлэх асуудлын хүрээний төсвийн байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмч давамгайлсан хуулийн этгээдийн санхүүгийн үйл ажиллагааг хамаарна.
  • 54.  Дотоод аудитор нь санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагчийн эрхтэй байна.  Дотоод аудитын албаны дүрмийг Засгийн газар батална. Төрийн санхүүгийн хяналтыг хэрэгжүүлэгч дээд байгууллага нь Төсвийн хөрөнгийн зарцуулалт, түүний үр ашигт байдал, удирдлагын шийдвэрийн үр дүн, үйл ажиллагааг эргэж тайлагнах үйл явц зэргийг бүхэлд нь хянадаг.