Skip to main content
Download free for 30 days
Sign in
Upload
Language (EN)
Support
Business
Mobile
Social Media
Marketing
Technology
Art & Photos
Career
Design
Education
Presentations & Public Speaking
Government & Nonprofit
Healthcare
Internet
Law
Leadership & Management
Automotive
Engineering
Software
Recruiting & HR
Retail
Sales
Services
Science
Small Business & Entrepreneurship
Food
Environment
Economy & Finance
Data & Analytics
Investor Relations
Sports
Spiritual
News & Politics
Travel
Self Improvement
Real Estate
Entertainment & Humor
Health & Medicine
Devices & Hardware
Lifestyle
TS
Uploaded by
tumendemberel sandag
DOCX, PDF
4,973 views
сайн хичээлийн туршлага дээр тулгуурлан багш ажлын байрандаа хөгжих нь
суурь боловсролын цөм хөтөлбөрийн хүрээнд хийгдэж буй багш нарын бүтээлч үйл ажиллагааны нэг юм.
Education
◦
Read more
More Related Content
PPTX
Багш ажлын байрандаа тасралтгүй хөгжих нь
by
Сэтгэмж Цогцолбор Сургууль
28 slides
31K views
PPTX
багшийн харилцаа, арга зүй сурагчийн сурах хүсэлд нөлөөлөх
by
Enkhbold1211
23 slides
63.5K views
PPTX
Сургалтыг дэмжих үйл ажиллагаа
by
Сэтгэмж Цогцолбор Сургууль
38 slides
24.7K views
DOCX
Хичээлээс гадуурх үйл ажиллагааны удирдамжийг хэрэгжүүлэх зөвлөмж
by
Сэтгэмж Цогцолбор Сургууль
27 slides
56.2K views
DOC
илтгэл
by
delgerya
14 slides
12.3K views
PDF
монголын нууц товчоо
by
nayna-1
20 slides
23.6K views
ODP
Hicheel2
by
chimka_75
56 slides
12.7K views
PDF
Бага боловсролын цөм
by
mecss
248 slides
24.2K views
Багш ажлын байрандаа тасралтгүй хөгжих нь
by
Сэтгэмж Цогцолбор Сургууль
28 slides
31K views
багшийн харилцаа, арга зүй сурагчийн сурах хүсэлд нөлөөлөх
by
Enkhbold1211
23 slides
63.5K views
Сургалтыг дэмжих үйл ажиллагаа
by
Сэтгэмж Цогцолбор Сургууль
38 slides
24.7K views
Хичээлээс гадуурх үйл ажиллагааны удирдамжийг хэрэгжүүлэх зөвлөмж
by
Сэтгэмж Цогцолбор Сургууль
27 slides
56.2K views
илтгэл
by
delgerya
14 slides
12.3K views
монголын нууц товчоо
by
nayna-1
20 slides
23.6K views
Hicheel2
by
chimka_75
56 slides
12.7K views
Бага боловсролын цөм
by
mecss
248 slides
24.2K views
What's hot
DOCX
урлагын үзлэгт 7б
by
chemistry teacher
1 slide
51K views
PDF
илтгэл "БАГШ АЖЛЫН БАЙРАНДАА ТАСРАЛТГҮЙ ХӨГЖИХ НЬ" 2015
by
mngntsetseg_bsndorj2014
26 slides
38.8K views
PPTX
Багш ажлын байрандаа тасралтгүй хөгжих нь(танилцуулга)
by
mngntsetseg_bsndorj2014
23 slides
17.4K views
PPTX
эрдэм шинжилгээний найруулга
by
National University Of Mongolia
41 slides
24.3K views
PPTX
л үсэг
by
ikhmongol11
18 slides
9.2K views
PPTX
Багшийн эрх үүрэг
by
Guntulga
13 slides
23.5K views
PPTX
Монгол хэлний хэлц үгийг ангилах асуудалд
by
National University Of Mongolia
10 slides
21.7K views
PDF
хүүхдийн хөгжил төлөвшилд багшийн үүрэг роль
by
badmaa0614
9 slides
73.4K views
PPTX
Багшийн ёс зүй харилцаа
by
mnuser
30 slides
66.5K views
PDF
Лекц №3 Үг зүйн холбогдолтой зөв бичих дүрэм
by
Хотгойд Шанж Болдбаатар Ууганбаяр
39 slides
5.2K views
PPTX
эхийн хувиргал.
by
Tserensonom Nyamsvren
10 slides
16.3K views
PPTX
Phys
by
Baterdene Tserendash
11 slides
19.9K views
PPTX
эхийн утга санаа, дасгал
by
shand1_Bondok
24 slides
14K views
DOCX
багшийн ёс зүйн дүрэм
by
uunaa1991
22 slides
50.6K views
PPTX
монгол хэл Iv
by
urjinka
17 slides
8.7K views
PPTX
8. ж.нэр бүтэх арга
by
Ariunchimeg Enkhtuvshin
16 slides
5.1K views
PPTX
найруулгын төрөл
by
sainaa88
15 slides
45.8K views
PDF
ажлын тайлан
by
neegii
6 slides
40.5K views
DOCX
Арга зүйн туршлага
by
Сэтгэмж Цогцолбор Сургууль
17 slides
5.1K views
PPTX
Онч мэргэн үгс, сургаал үгс, афоризм /Амьдралд урам нэмсэн мэргэдийн сургаал ...
by
Adilbishiin Gelegjamts
51 slides
288.2K views
урлагын үзлэгт 7б
by
chemistry teacher
1 slide
51K views
илтгэл "БАГШ АЖЛЫН БАЙРАНДАА ТАСРАЛТГҮЙ ХӨГЖИХ НЬ" 2015
by
mngntsetseg_bsndorj2014
26 slides
38.8K views
Багш ажлын байрандаа тасралтгүй хөгжих нь(танилцуулга)
by
mngntsetseg_bsndorj2014
23 slides
17.4K views
эрдэм шинжилгээний найруулга
by
National University Of Mongolia
41 slides
24.3K views
л үсэг
by
ikhmongol11
18 slides
9.2K views
Багшийн эрх үүрэг
by
Guntulga
13 slides
23.5K views
Монгол хэлний хэлц үгийг ангилах асуудалд
by
National University Of Mongolia
10 slides
21.7K views
хүүхдийн хөгжил төлөвшилд багшийн үүрэг роль
by
badmaa0614
9 slides
73.4K views
Багшийн ёс зүй харилцаа
by
mnuser
30 slides
66.5K views
Лекц №3 Үг зүйн холбогдолтой зөв бичих дүрэм
by
Хотгойд Шанж Болдбаатар Ууганбаяр
39 slides
5.2K views
эхийн хувиргал.
by
Tserensonom Nyamsvren
10 slides
16.3K views
Phys
by
Baterdene Tserendash
11 slides
19.9K views
эхийн утга санаа, дасгал
by
shand1_Bondok
24 slides
14K views
багшийн ёс зүйн дүрэм
by
uunaa1991
22 slides
50.6K views
монгол хэл Iv
by
urjinka
17 slides
8.7K views
8. ж.нэр бүтэх арга
by
Ariunchimeg Enkhtuvshin
16 slides
5.1K views
найруулгын төрөл
by
sainaa88
15 slides
45.8K views
ажлын тайлан
by
neegii
6 slides
40.5K views
Арга зүйн туршлага
by
Сэтгэмж Цогцолбор Сургууль
17 slides
5.1K views
Онч мэргэн үгс, сургаал үгс, афоризм /Амьдралд урам нэмсэн мэргэдийн сургаал ...
by
Adilbishiin Gelegjamts
51 slides
288.2K views
Similar to сайн хичээлийн туршлага дээр тулгуурлан багш ажлын байрандаа хөгжих нь
DOCX
36cf0793 4435-4275-8353-6f21e4612435
by
odbaatar sodob
28 slides
4.6K views
PPTX
Илтгэл-2021.pptx шинэчлэлийг системийн цахим хуудсаар танилцуулна
by
OyunjargalTogmiddorj
17 slides
41 views
PDF
udur bur sain khicheel
by
Багшийн мэргэжил дээшлүүлэх институт
5 slides
870 views
PPTX
Илтгэл
by
surenee
32 slides
8.5K views
PPTX
Iltgel 2016-tugsuu-Setgemj
by
Tugsuu0221
27 slides
413 views
PPTX
багш ажлын байрандаа тасралтгүй хөгжихөд хэлэлцүүлэг нөлөөлөх нь
by
Азжаргал Нинжбадгар
29 slides
1.1K views
DOCX
Fukuchi sensei's lesson study
by
oyunbileg08
7 slides
564 views
DOCX
Fukuchi sensei's lesson study
by
oyunbileg08
7 slides
369 views
DOCX
багшийн хөгжил сурган хүмүүжүүлэх уншлага
by
moojii0318
14 slides
30.4K views
DOCX
Нэгж хичээлээр сурагчдыг хөгжүүлэх нь
by
Сэтгэмж Цогцолбор Сургууль
19 slides
14.5K views
PPTX
багш ажлын байранд хөгжихөд хамтын үйл ажиллагааны үр
by
za tosontsengel L.Tsendiin neremjit 11 Jil
32 slides
25.6K views
PPTX
11111113333322
by
Oyuka Oyuk
29 slides
1.1K views
DOCX
хэлэлцүүлэг
by
Азжаргал Нинжбадгар
9 slides
8.9K views
PPTX
Багшийн мэргэжил дээшлүүлэх сургууль төвтэй тогтолцоог бүрдүүдж ажлын байранд...
by
Багшийн Мэргэжил Дээшлүүлэх Институт
24 slides
7.5K views
PPTX
TTMON402-Хичээл-15
by
E-Gazarchin Online University
25 slides
409 views
DOCX
Iltgeliin onol
by
Batbold Uugantsetseg
19 slides
1.9K views
PPTX
Lkhagvaa
by
tungalag
17 slides
1.4K views
ODP
хичээлийн судалгаа
by
pani_97
12 slides
693 views
ODP
хичээлийн судалгаа
by
shaagaa
12 slides
4.1K views
DOCX
ээлжит хичээлийн технологийн шинэчлэл илтгэл
by
urangua85
9 slides
15.3K views
36cf0793 4435-4275-8353-6f21e4612435
by
odbaatar sodob
28 slides
4.6K views
Илтгэл-2021.pptx шинэчлэлийг системийн цахим хуудсаар танилцуулна
by
OyunjargalTogmiddorj
17 slides
41 views
udur bur sain khicheel
by
Багшийн мэргэжил дээшлүүлэх институт
5 slides
870 views
Илтгэл
by
surenee
32 slides
8.5K views
Iltgel 2016-tugsuu-Setgemj
by
Tugsuu0221
27 slides
413 views
багш ажлын байрандаа тасралтгүй хөгжихөд хэлэлцүүлэг нөлөөлөх нь
by
Азжаргал Нинжбадгар
29 slides
1.1K views
Fukuchi sensei's lesson study
by
oyunbileg08
7 slides
564 views
Fukuchi sensei's lesson study
by
oyunbileg08
7 slides
369 views
багшийн хөгжил сурган хүмүүжүүлэх уншлага
by
moojii0318
14 slides
30.4K views
Нэгж хичээлээр сурагчдыг хөгжүүлэх нь
by
Сэтгэмж Цогцолбор Сургууль
19 slides
14.5K views
багш ажлын байранд хөгжихөд хамтын үйл ажиллагааны үр
by
za tosontsengel L.Tsendiin neremjit 11 Jil
32 slides
25.6K views
11111113333322
by
Oyuka Oyuk
29 slides
1.1K views
хэлэлцүүлэг
by
Азжаргал Нинжбадгар
9 slides
8.9K views
Багшийн мэргэжил дээшлүүлэх сургууль төвтэй тогтолцоог бүрдүүдж ажлын байранд...
by
Багшийн Мэргэжил Дээшлүүлэх Институт
24 slides
7.5K views
TTMON402-Хичээл-15
by
E-Gazarchin Online University
25 slides
409 views
Iltgeliin onol
by
Batbold Uugantsetseg
19 slides
1.9K views
Lkhagvaa
by
tungalag
17 slides
1.4K views
хичээлийн судалгаа
by
pani_97
12 slides
693 views
хичээлийн судалгаа
by
shaagaa
12 slides
4.1K views
ээлжит хичээлийн технологийн шинэчлэл илтгэл
by
urangua85
9 slides
15.3K views
сайн хичээлийн туршлага дээр тулгуурлан багш ажлын байрандаа хөгжих нь
1.
1 Сайн хичээлийн туршлага
дээр тулгуурлан багш ажлын байрандаа хөгжих нь Агуулга: 1. Удиртгал 2. Зорилго 3. Зорилт 4. Онол 5. Судалгаа 6. Туршин хэрэгжүүлэлт 7. Дүгнэлт 8. Ном зүй 1.Удиртгал Улс нийгмийн хөгжлийн гол шалгуур үзүүлэлт нь хүний хөгжил бөгөөд хүнийг хөгжүүлэхэд боловсролын хөгжил хамгаас чухал үүрэгтэй. Боловсролын хөгжил шинэчлэлийг авч явагч хэрэгжүүлэгч нь багш учраас багшийн хөгжил бол нийгмийн өмнө тавигдаж байгаа чухал асуудлын нэг юм. Улсын Их Хурлаас баталсан Монгол улсын засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт: ‘’ ...эх оронч сэтгэлгээтэй ,амьдрах ухаанд суралцсан иргэн төлөвшүүлэхэд чиглэсэн ‘’Зөв Монгол хүүхэд’’ хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлнэ ’’гэж заажээ.Энэ үзэл санааг хэрэгжүүлэх арга зам нь хүүхэд нэг бүрийн авьяас сонирхлыг нээн илрүүлж ,тэдний онцлогт тохирсон сургалтын технологи аргыг боловсруулан хичээл, үйл ажиллагаагаа хэрэгжүүлэх нь багш бүрийн үүрэг болоод байна. Багшийн хөгжлөөс хүний,улсын,цаашлаад дэлхийн хөгжил хамаатай болохоор нэг талаас багшаа хөгжүүлэх төрийн бодлого, нөгөө талаас багш нар өөрсдөө хөгжих зүтгэл эрмэлзлэл чухлаар тавигдаж байна гэсэн үг.Үүнтэй уялдан төрөөс боловсролын тухай хуулийн 28-р зүйлийн 1,2-р заалтыг үндэслэн багш ажлын байрандаа тасралтгүй хөгжих таатай нөхцлийг бүрдүүлэх зорилгоор “Багшийн хөгжил”хөтөлбөрийг сайдын 2012 оны А136-р тушаалаар баталсан. Энэ хүрээнд хүүхэд нэг бүрийг хөгжүүлдэг багшийг төлөвшүүлж , сайн туршлагыг нь түгээх, ингэснээр багш ажлын байрандаа хөгжих хамтран ажиллах боломжтой юм гэж үзсэн.Нөгөө талаас багшийн ажлын байрны тодорхойлолтонд зааснаар багшийн хийх гол үйл ажиллагаанд: Багш өөрийн болон бусад багш нарын хичээлд дүгнэлт хийх ЗАН-ийн (мэргэжлийн ) багш нартай хамтран ажиллах Мэргэжил арга зүйгээ ажлын байрандаа тасралтгүй дээшлүүлэх Судалгаа шинжилгээний ажил хийх зэргийг тусган оруулсан нь багш ажлын байрандаа хамтран ажиллах,хамтын ажиллагааныхаа үр дүнд хөгжих шаардлагатайг харуулж байна. Багш хөгжих олон арга замууд байдгаас өнөө үед сайн хичээлийн
2.
2 туршлагыг хуваалцан хамтран
ажиллах нь багшийн хөгжлийн гол шаардлага болж байна. Иймээс энэ сэдвийг сонгох болсон юм. 2. Зорилго Сайн хичээлийн туршлагаас суралцснаар багш ажлын байрандаа хэрхэн хөгжих боломжийг тодорхойлох 3.Зорилт Сайн хичээлийн туршлагыг багш сурагчид хэрхэн ойлгож дэмжиж байгаа талаар судлах Сайн хичээлийн туршлагыг хэрэгжүүлснээр багш сурагчдад гарч байгаа өөрчлөлт хандлагуудыг судлах Сайн хичээлийн туршлагын хүрээнд хийгдэж байгаа сургалтын үйл ажиллагаанууд, үр дүнгийн талаар судлах Судалгааны шинэлэг тал Сайн хичээлийн туршлага дээр тулгуурлан хүүхэд бүрийг хөгжүүлэх боломжийн талаар судалж байгаагаараа Сайн хичээлийн туршлагыг судлан өөрийн заадаг хичээлдээ туршин хэрэглэж түүнийгээ танилцуулж байгаагаараа Судалгааны арга Мэдээллийг цуглуулахад-Туршилтын арга,асуулга ярилцлагын арга Мэдээллийг боловсруулахад-Анализын аргыг ашигласан болно. Туршилтын арга: Сайн хичээлийн туршлагыг хичээлд хэрэглэснээр багш хөгжих боломжийг туршиж үзэв. Асуулгын арга: Сайн хичээлийн туршлагыг хэрэглэснээр багш сурагчдад гарч байгаа хандлага өөрчлөлтийг тодорхойлох Фокус бүлгийн ярилцлага: Судалж буй сэдвийн хүрээнд шинжлэн тогтоох тодруулах зорилгоор багш сурагчидтай ярилцлага хийв. 4. Онолын үндэслэл Дани улсын мэргэжилтэн багш Жонни Балтзерсен ” Багш мэргэжлийн хувьд хөгжих олон арга зам байгаа ч тэдгээрийн дотроос ажлын байрандаа өөрийн өдөр тутмын хийдэг ажилдаа дүн шинжилгээ хийж ,шинийг санаачлан хэрэгжүүлж,хэрэгжүүлсэн ажлаа үнэлэн юу нь болж байгаа ,юуг нь сайжруулах
3.
3 хэрэгтэйгээ эргэцүүлж сайжруулан
турших зэрэг үйлийг давтан хийж багш нартайгаа хамтран ажилласны дүнд хөгжих нь илүү үр дүнтэй арга юм” гэжээ. Багшийн хөгжлийн талаар техникийн,шинжээчийн,экологийн зэрэг үзэл баримтлал сургалтын,мэргэжлийн,хөгжлийн,шинэчлэлийн зэрэг загвар байдаг.Тухайлбал багшийн хөгжлийн сургалтын загвар нь зарим талаар мэдлэг дутах ур чадвараа ахиулах хэрэгцээ гарсан үед тэдгээрийг нөхөн бүрдүүлэхэд хэрэглэвэл зохимжтой.Сургалтын хэрэглэгдэхүүн сурах бичиг ном гарын авлага тоног төхөөрөмж хүрэлцээтэй баялаг орчинг багшид бүрдүүлж өгөхийг мэргэжлийн хөгжлийн загвар эрхэмлэдэг бол шинэчлэлийн загварт багш нар дангаараа болон хамтран хөгжих улмаар хийснээ дахин хийх ,эргэн хянах ,шинэ зүйл сэтгэх өнгөрснөө сэргээх дахин үнэлэх тэргүүтэй идэвхтэй үйл ажиллагааг голчилдог. Эдгээр загварын дундаас өдөр тутмын мэргэжлийн практик үйл ажиллагааны явцад бусадтай хамтран суралцдаг шинэчлэлийн загварыг илүү үр дүнтэйд тооцож байна. Данида-гийн “Хөдөөгийн сургуулийн хөгжил”,Японы ОУ-ын Хамтын Ажиллагааны Байгууллагын ЖАЙКА дэмжлэгтэйгээр хэрэгжүүлсэн “Багшлахуйн арга зүйн хөгжлийг түгээн дэлгэрүүлэх тогтолцоог бэхжүүлэх” төслүүд нь багш мэргэжлийн практик үйл ажиллагааныхаа явцад хөгжих боломж арга зүйг манай улсын боловсролын хөгжилд нэвтрүүлэх талаар томоохон алхмуудыг хийсэн. “Багшлахуйн арга зүйн хөгжлийг түгээн дэлгэрүүлэх тогтолцоог бэхжүүлэх” төслийн онцлог нь хүүхдийг хөгжүүлэхэд чиглэсэн багшийн арга зүйн хөгжлийг дэмжихэд чиглэсэн оюуны материаллаг бус хөрөнгө оруулалтын хэлбэртэй ерөнхий боловсрол болон дээд боловсролын залгамж холбоо хамтын ажиллагааг жинхэнэ утгаар нь хангаж байсан. Төслийн хүрээнд ЕБС-ийн багш нарыг хичээлийн судалгааны арга зүйд сургаж, хичээлийн судалгааг хэрэгжүүлэх ажлыг хийж сургасан. Хичээлийн судалгаа гэдэг нь багш нар багшлах ур чадвар арга зүйгээ системтэйгээр хөгжүүлэхэд чиглэсэн мэргэжлийн үйл ажиллагаа. Өөрөөр хэлбэл Багш арга зүйгээ бусад багш нарт үзүүлэн тэдний зөвлөгөөөг авах замаар өөрийн арга зүйгээ улам сайжруулахын хамт сайжруулсан арга зүйгээ олон багш нарт түгээн дэлгэрүүлэх юм. Хөтөлбөр боловсруулах хичээл заах хичээлд ажиглалт хэлэлцүүлэг хийх зэрэг нь хичээлийн судалгаанд хамрагдах бөгөөд өнөөгийн сайн хичээлийн үндэс болж байна. Сайн хичээл гэж чухам юуг хэлэх вэ? “Сайн хичээл”гэдэг нь хүүхэд бүрийн оролцоог хангасан тэднийг хөгжүүлж чадсан зорилгодоо хүрэх үйлийн алхмуудыг дэмжсэн арга зүйтэй,орчин, агуулга,хэрэглэгдэхүүн,үнэлгээ бүхий багш сурагчийн хамтын идэвхтэй суралцахуй гэдэг утгаараа дараах гол шалгууртай байна.
4.
4 Залгамж холбоотой
гол чадварыг зорилго болгосон нэгж хичээлийн төлөвлөлттэй байх Зорилгод хүрэх зорилтуудаараа, үйлийн алхмуудаараа,ээлжит хичээлийн цагийн баримжааг гаргасан байдал Гол зорилгоо болгосон чадварыг бусад чадварууд нь дэмжин нэгдмэл цогц байдлаар илэрч байгаа байдал Хүүхэд бүрийн сонирхол хэрэгцээнд зохицсон агуулга нь сонгогдсон байдал Хүүхэд бүр өөрийн зорилгод хүрэхээр оролцож буй байдал Багш сурагчдын баг нэг зорилгын төлөө хамтран ажиллаж байгаа байдал Хэрэглэгдэхүүн хүртээмжтэй шаардлага хангасан үйлийн болон сэтгэл зүйн эерэг ээлтэй орчин бүрдсэн байдал Багш, сурагч, баг зорилтоо хангасан эсэхээ (ялгаатай түвшин байж болно) өөрөө, хамтран суралцагч нь,багш нь,бусад хүмүүс үнэлэх боломжийг бүрдүүлсэн байдал зэргээр үнэлэгдэнэ. “Сайн хичээл”-ийн төлөвлөлт Зорилго бүтцийг тодорхой болгох Зохион байгуулалт Арга зүй, орчин,хэрэглэгдэхүүнээ сонгох Явцын үнэлгээ төлөвлөх Хичээлийн ажиглалт Хичээл ажиглана гэдэг нь сурагчдын хийж буй үйлийн явц ,хандлага,ороцооны өөрчлөлтийг ажиглана гэсэн үг. “Сайн хичээл”-ийг ажиглахын өмнө дараах бэлтгэл хангагдсан байна. Хичээлд суух ажиглагчдын тоог тооцсон байх Хичээлийн төлөвлөлт ажиглалтын хуудас болон саналын хуудсыг тараах Ажиглагчдад хичээлийн зорилгыг тайлбарлаж юуг яаж ажиглах талаар зааварчилгаа өгөх Хичээл эхлэхээс өмнө бичлэг хийх ,зураг авах хүнээ товлон техник хэрэгслээ байрлуулсан байх Хичээлийн үйл ажиллаанд хөндлөнгөөс оролцохгүй байх сурагчийн анхаарлыг сарниулахгүй байхыг анхааруулах
5.
5 Хичээл ажиглалт
нь 3 үе шаттай явагдана. Хичээлд ажиглагчдад зөвлөх нь: Ажиглагч багшид зөвлөгөө өгөх,хэлэлцүүлэгт ашиглах зорилгоор үйлийн алхам бүрд хүүхдэд гарч буй өөрчлөлтийг тэмдэглэх Ажиглагч хичээлийн дараа зорилгоо хангасан болон идэвх муутай оролцсон сурагчаас товч ярилцлага авч хэлэлцүүлэгт ашиглана. Хичээлийн үе шат Хичээлийн ажиглалт Хичээлийн эхэнд Суралцагчийн хүсэл эрмэлзэл өрнөсөн эсэх Хичээлийг сонирхож байгаа эсэх Анги танхим,орчин бүрдсэн эсэх Хичээлийн явцад Сурагчийг: Зорилгоо ойлгосон эсэх Зорилгын дагуу үйлийн алхмуудаа хийж буй эсэх Алхам бүрийн үр дүнг хүүхэд өөрөө,бусад найзууд нь,багш нь мэдэж дэмжиж буй эсэх Ойлгомжгүй болон чадахгүй байгаагаа хүүхэд өөрөө илэрхийлж дэмжлэг авч чадаж байгаа эсэх Хүүхэд бүр хийж буй үйлдэлдээ сонирхолтой,идэвхтэй байгаа эсэхийг тэдний яриагаар,бичгээр,асуулт хариултаар,биеийн хэлээр илэрхийлж байгаа байдлыг ажиглана. Сурагчдын багийг: Багийн гишүүн бүр хийх зүйлээ сайн ойлгосон эсэх Үүргээ харуцлагатай гүйцэтгэж буй эсэх Баг дотроо хосоороо багийн түвшинд хамтран ажиллаж нэг шийдвэрт хүрч буй эсэх Багууд хоорондоо болон багштайгаа саналаа чөлөөтэй хуваалцан нэгдсэн шийдэлд хүрч буй эсэх Баг болон суралцагсад хичээллэх үеийн дэгээ баримталж буй эсэхийг хамтран ажиллаж байгаа байдал, бие биедээ хүлээцтэй хандах хандлага,харилцан тусалж буй зэргээс ажиглана. Багшийг: Багш хүүхэд,баг бүрийн онцлог,ялгаатай байдалд тохируулан зорилгоо оновчтой тодорхойлсон эсэх Зорилгоо хагасан эсэх Багшийн чиглүүлэг нь оновчтой байж хүүхэд нэг бүрээ дэмжиж,ахиц өөрчлөлтөнд хүргэсэн эсэхийг үг яриа,өөртөө итгэлтэй байдал,биеэ авч яваа байдал,цагийн төлөвлөлт гэх мэтээс ажиглана. Хичээлийн төгсгөлд Суралцагчид илүү ихийг хийх,чадах,мэдэхийг хүсч буй эсэх Багш,сурагч баяр баясгалантай,сэтгэл ханамжтай байгаа эсэх
6.
6 Хичээлийн хэлэлцүүлэг Хичээлийн хэлэлцүүлэг
гэдэг нь тухайн хичээлийг сайжруулах хүүхдэд өгөх үр өгөөжийг нэмэгдүүлэх багш ажлын байрандаа хөгжих үйл явц юм. Ажиглалтын зорилгоосоо шалтгаалан хэлэлцүүлэг хэд хэдэн хэлбэртэй байж болно. Сайжруулах(асуудлыг олж харах хэлэлцэх шийдлийг олох) Зөвлөн туслах (тодорхой үе шатыг сонгон хэлэлцэх сайжруулах шийдлийг олох) Суралцах (хичээлийг бүхэлд нь болон хамгийн үр дүнтэй байгаа үйл явцыг сонгож хэлэлцэн түүнд суралцах ) Хэлэлцүүлэгт оролцох бүрэлдэхүүн зохион байгууулагч Хэлэлцүүлэг нь аль түвшинд явагдаж байгаагаас шалтгаалан зохион байгуулагч нь өөр байна.Сургуулийн багийн түвшинд зохион байгуулагч нь багийн ахлагч бол сургуулийн түвшинд захирал,менежер байх жишээтэй Хэлэлцүүлэгт оролцох бүрэлдэхүүн Хичээл заасан багш,багш нарын баг Ажиглагч,суралцагч багш нарын баг Зөвлөгч (сургуулийн захирал,менежер,багийн ахлагч) мэргэжилтэн,арга зүйч гэх мэт Хэлэлцүүлэг хийх алхмууд: 1.Хэлэлцүүлгийг зохион байгуулагч хэлэлцүүлгийн үйл ажиллагааг нээж үг хэлнэ. 2. Хичээлийг зохион байгуулсан багш (багш нарын баг) хичээлийн зорилго түүнд хүрсэн эсэх,хичээлийн төлөвлөлт,хүүхдийн нөхцөл байдал түүнд гарсан өөрчлөлтийн талаар дүгнэн ярина. 3.Ажиглагч багш нарын багийн гишүүд асуулт асууж,хариулт авсны дараа сайжруулах саналаа илэрхийлэх. Эсвэл зорилгоосоо шалтгаалан өөр хөөр хэлбэрээр хэлэлцүүлэг өрнүүлж ч болно.Жишээ нь: Зөвлөн туслах зорилготой хэлэлцүүлэг явагдаж байгаа бол ажиглагчдыг баг болгон хичээийн тодорхой үе шатыг сонгож ажиглуулж саналыг нэгтгэн дараа нь хэрхэн сайжруулах шийдлийг олох, ярилцуулах замаар хэлэлцүүлэг өрнөнө. 4.Зөвлөгч нь (захирал,менежер,багийн ахлагч) саналаа хэлнэ. Асуудлыг олж харах,хэлэлцүүлэх Онолын үндэслэл баталгаа мэдээлэл хийх Асуудлыг шийдвэрлэхэд арга зүйн дэмжлэг үзүүлэх ,туслах Хичээлийн хэлэлцүүлэгт тухайн хичээлийн видео бичлэг эсвэл сурагчдад гарч буй өөрчлөлтийн зургийг тухайн агшинд нь авч хэлэлцүүлгийн явцад ашиглах нь сэргээн санахад тустай.
7.
7 5.Судалгааны хэсэг Судалгаанд нийт
50 багш хамрагдсан ба үүнээс эмэгтэй 44 эрэгтэй 6, ажилласан жилээр нь авч үзвэл 5 хүртэлх жил ажилласан 8, 5-12 жил ажилласан14, 13-19 жил ажилласан 16, 20-25 жил ажилласан 8, 25-аас дээш жил ажилласан 4, насны ангилалаар 30 хүртэлх настай 14, 31-40 настай 22, 41- 50 настай 10, 51-ээс дээш настай 4 багш байна. Асуулт 1 Судалгаанд нийт 50 багш хамрагдсанаас 75% буюу 38 багш ажлын байрандаа өөрийгөө хөгжүүлэх боломжтой гэж хариулсан. Асуулт 2 Судалгаанд нийт 50 багш хамрагдснаас 60% буюу 30 нь хичээлд сууж туршлага солилцох гэж хариулснаас үзвэл бусдын сайн туршлагаас суралцсанаараа хөгжих боломжтой гэдгийг харуулж байна. Үгүй 10% Заримдаа 15% Тийм 75% Та ажлын байрандаа өөрийгөө хөгжүүлж чадаж байна уу? 60%20% 10% 10% Таны бодлоор багш ажлын байрандаа хамтран хөгжих ямар боломж байна вэ? Хичээлд сууж туршлага солилцох Хэлэлцүүлэгт оролцох Судалгаа хийх Зөвлөгөө авах
8.
8 Асуулт3 Судалгаанд нийт 50
багш хамрагдсанаас 46% нь хичээлийн ажиглалт судалгаа хийхэд багш нар илүү хамтран ажилладаг. Асуулт 4 Судалгаанд нийт 50 багш хамрагдсанаас 50% буюу 25 багш мэргэжил нэгт багш нартайгаа хамтран ажилладаг гэдгээс харахад багш нар мэргэжил арга зүйгээ хөгжүүлэхэд илүү анхаарч байна. Хичээлийн хөтөлбөр боловсруулахад Хичээлийн ажиглалт судалгаа хийх Аргазүйгээ дээшлүүлэхэд Судалгааны ажил хийхэд 24 46 26 4 Та ямар үед багш нартайгаа хамтран ажилладаг вэ? Мэргэжил нэгт ЗАН багш нар Сонирхлын бүлэг Бусад 50 30 10 10 Та ихэвчлэн ямар багш нартай хамтран ажилладаг вэ?
9.
9 Асуулт 5 Судалгаанд 50
багш хамрагдсанаас 40% буюу 20 багш хүүхэд бүрийг хөгжүүлсэн хичээлийг сайн хичээл гэж тодорхойлсон. Асуулт 6 Судалгаанд нийт 50 багш хамрагдсанаас 50% нь багшийн арга зүй, 30% нь хамтын ажиллагаа өөрчлөгдөнө гэж үзсэн. 10% 15% 35% 40% Таны бодлоор сайн хичээл гэж юуг хэлэх вэ? хүүхэд бүрийн сонирхол хэрэгцээнд тулгуурласан хүүхэд бүрийн оролцоог хангасан чадварыг зорилгоо болгосон хүүхэд бүрийг хөгжүүлсэн 50% 20% 30% Сайн хичээлийн туршлагаас суралцсанаар юу өөрчлөгдөхвэ? Багшийн арга зүй Харилцаа хандлага Хамтын ажиллагаа
10.
10 6. Туршин хэрэгжүүлэлт: Манай
сургууль дээр энэ хичээлийн жилээс эхлэн сайн хичээлийн өдөртэй болж сар бүр багш болгон хичээл зааж бусдынхаа хичээлж сууж сайн туршлагаа хуваалцах болсноор багш нар хамтран ажиллаж бусдаасаа суралцаж ажлын байрандаа өөрийгөө хөгжүүлэх нэг боломж нээгдэж байна. ТНУ-ы хичээлийн хувьд урьд нь сурагчдыг уншуулж чээжлүүлэх түүнийгээ багшид ярих,эсвэл багш хичээлийн агуулгаа ярьж өгчихөөд буцаагаад асуух байдлаар хичээлийн агуулгыг гол болгож, ийм хичээлийг сайн хичээл боллоо гэж үнэлдэг байсан бол одоо сурагчдад тодорхой аргыг ээлжит хичээл бүрээрээ хүүхэд бүрт эзэмшүүлж чадвал тэр сайн хичээл гэж үнэлэгдэх болжээ. Түүхийн хичээлийн хувьд баримтанд дүн шинжилгээ хийх ,эх сурвалжийг ялгах гэсэн үндсэн хоёр аргыг дөрвөн чадвартай нь ээлжит хичээл бүрдээ тохируулан авч явах , нийгмийн ухааны хичээлийн хувьд тохиолдлыг шинжлүүлж учир шалтгааныг олуулах, асуудлыг хэрхэн яаж шийдвэрлэх арга замыг хайхад чиглүүлэх нь чухал юм. Миний хувьд 10 сарын сайн хичээлийн өдрөөр 9-р ангид Түүхийн хичээлээр Орос улс дахь Октябрийн эргэлт , Монгол улсын эдийн засгийн өөрчлөлт гэсэн сэдвүүдээр 2 удаа баримтанд дүн шинжилгээ хийх аргаар хичээл заалаа. Эхний удаагийн хичээлд сайжруулах зүйлүүд нэлээдгүй байсан. Жишээ нь: Хүүхдүүдийн хувьд баримтанд дүн шинжилгээ хийх, эх сурвалжтай хэрхэн яаж ажиллах аргаа олохгүй хурд багатай , дуу сул өөртөө итгэлгүй , хүүхэд бүрийн оролцоо бага , идэвхтэй цөөхөн хүүхэд оролцсон хичээл болсон. Харин 2 дахь хичээлийн хувьд багш нар дараах дүгнэлтийг хийсэн. Хичээлд ерөнхий ажиглагчаар захирал Б.Цэрэннадмид, мэргэжлийн талаас ажиглагчаар ТНУ-ы багш Б.Бямбадорж, О.Энхжаргал нар,багш, сурагчийн үйл ажиллагааг математикийн багш П.Соёл-Эрдэнэ,Б.Отгонжаргал Г.Хандсүрэн нар ажиглалт хийж,хэлэлцүүлэг өрнүүлсэн. Энэ хичээлийн давуу тал нь хүүхэд бүрийн оролцоог хангасан амьдралд ойрхон эмх цэгцтэй багшийн чиглүүлэг оновчтой сайн хичээл боллоо гэдэг санаа давхцсан бол сайжруулах санал дээр мэтгэлцээний аргыг хүүхэд бүрт суулгаж өгөх хэрэгтэйг санууллаа. Мөн мэргэжлийн багш нар санаа авах олон сайн талууд ажиглагдсаныг Бямбадорж,Энхжаргал нар хэлээд , математикийн багш Соёл- Эрдэнэ,Отгонжаргал нар бид өөрсдийнхөө хичээлд тусгаад авах юм юу байна гэдгийг харж суулаа, үнэлгээ нь их таалагдлаа сурагч бүрийн, багийн, ангийн үнэлгээг зэрэг гаргаж ирж байгаа нь бидний хичээлд ч хэрэглэж болохоор шинэлэг юм байна гэсэн санааг хэллээ. Математикийн багш Г.Хандсүрэн бусад мэргэжлийн багш нар ТНУ –ы хичээлийг зөвхөн уншиж, уншсан зүйлээ ярьдаг гэж ойлгож байсан бол энэ хичээл эрс өөр түүхэн баримт эх сурвалжид дүн шинжилгээ хийж түүнийхээ учир шалтгааныг эрж хайхад чиглэсэн сурагчид нэлээд чөлөөтэй үзэл бодлоо уралдуулсан өрсөлдөөнтэй хичээл боллоо гэж дүгнэлээ. Эндээс гарсан гол дүгнэлт бол дараагийн хичээлд зэргэлдээ сургуулийнхаа мэргэжил нэгт багш нарыг урьж суулган туршлагаа хуваалцахаар боллоо. Хичээл заагч багш миний хувьд өмнө нь хичээлд идэвхгүй,оролцдоггүй сурагчид идэвхтэй ороцож байгаа нь мөн нийт хүүхдүүд хичээлийн зорилгоо ойлгож сурах эрмэлзэл нь нэмэгдсэн нь ажиглагдсаныг дурьдаад өмнөх хичээлээс сайжирсаны гол зүйл нь гэвэл баримтанд дүн шинжилгээ хийх аргыг сайн ойлгуулсан энэ хичээл заагдахаас өмнө хэд хэдэн удаа энэ аргыг хүүхэд
11.
11 бүрт гарштал нь
хэлж маш олон баримт, эх сурвалжтай ажиллуулсны үр дүн байлаа гэж бодож байна. Цаашид ээлжит хичээл бүрээ сайжруулан заах, сайн хичээлийн технологийн санд бүртгүүлэх ингэснээрээ багш ажлын байрандаа өөрийгөө хөгжүүлэх боломжтой юм байна гэсэн дүгнэлтэнд хүрлээ. 7. Дүгнэлт: Багшийг хөгжүүлэх төрийн бодлого, эрдэмтэн багш Жонни Балтзерсений үзэл , багшийн хөгжлийн онолын шинэчлэлийн загвар, “Багшлахуйн арга зүйн хөгжлийг түгээн дэлгэрүүлэх тогтолцоог бэхжүүлэх” төслийн үзэл санаа , багш нараас авсан судалгааны үр дүн нь өнөөгийн сайн хичээлийн шаардлага , агуулгатай бүрэн нийцэж санаанууд давхцаж байгаа нь багш сайн хичээлийн арга технологийг эзэмшиж , туршлагаа түгээн дэлгэрүүлснээр ажлын байрандаа тасралтгүй хөгжих боломжтой юм гэсэн дүгнэлтэнд хүрч байна. Өөрөөр хэлбэл :нэг талаасаа ээлжит хичээл бүрээрээ хүүхэд бүрийг хөгжүүлж чадсан багш , ажлын байрандаа хөгжих. Нөгөө талаас мэргэжил нэгт багш нартайгаа хамтран ажилласнаар багш ажлын байрандаа хөгжих боломжтой юм байна гэсэн дүгнэлтийг хийж байна.
12.
12 8. Ном зүй 1.БСШУЯ
Суурь боловсролын сургалтын цөм хөтөлбөр УБ 2015 2.Э.Эриксон, Ж.Пиаже Хүний хөгжлийн ерөнхий онол УБ 2006 3.Ч.Пүрэвдорж Багшлахуйн менежмент УБ 2010 4.БСШУЯ,ЖАЙКА хамтарсан Багшлахуйн арга зүйн хөгжлийг түгээн дэлгэрүүлэх тогтолцоог бэхжүүлэх төслийн модуль сургалтын материал УБ 2011 5.БШУЯ-ы Хүүхэд бүрийг хөгжүүлэх хичээл үйл ажиллагааны удирдамж зөвлөмж
13.
13 ЗАВХАН АЙМАГ ТОСОНЦЭНГЭЛ
СУМЫН Л. ЦЭНДИЙН НЭРЭМЖИТ ЛАБОРАТОРИ СУРГУУЛЬ Сайн хичээлийн туршлага дээр тулгуурлан багш ажлын байрандаа хөгжих нь Багш: С. Удаанжаргал /түүх-нийгэм/ С. Түмэндэмбэрэл /гадаад хэл/ Г. Должинсүрэн /НТБ/ 2015 он