Successfully reported this slideshow.
We use your LinkedIn profile and activity data to personalize ads and to show you more relevant ads. You can change your ad preferences anytime.

Цэцэрлэгийн эрүүл ахуйн орчинд хийсэн судалгаа

Цэцэрлэгийн эрүүл ахуйн орчинд хийсэн судалгаа /Уранчимэг.Б/

  • Be the first to comment

Цэцэрлэгийн эрүүл ахуйн орчинд хийсэн судалгаа

  1. 1. ЦЭЦЭРЛЭГИЙН ЭРҮҮЛ АХУЙН ОРЧИНД ХИЙСЭН СУДАЛГАА Уранчимэг.Б 1 Мэндхүү.Б 2 1 Дархан-Уул аймгийн 18-р цэцэрлэг Товч утга: Монгол улсад хүүхдийн байгууллагын эрүүл ахуйн орчны шаардлага, эрүүл мэндийн дадал хэвшлийн сургалтын талаар тусгайлан хийсэн цогц судалгааны ажил бараг байхгүй байгаа бөгөөд энэ талаар судлаж санал, зөвлөмж боловсруулах шаардлагатай учраас энэхүү сэдвийг сонгон авсан болно. Бидний судалгаанд Дархан-Уул аймгийн 18, 13, Солонго, Мөнгөлдэй, Цондоолой зэрэг хувийн цэцэрлэгүүд хамрагдлаа. Цэцэрлэгийн нэг хүүхдэд ноогдох эдэлбэр газрын хэмжээ эрүүл ахуйн нормоос 1.25 дахин, анги танхимын 1 хүүхдэд ноогдох талбайн хэмжээ эрүүл ахуйн нормоос 1.2 дахин, ариун цэврийн байгууламжийн (угаалтуур, суултуур, гишгүүр) хүрэлцээ эрүүл ахуйн нормоос 1.4 дахин бага байна. Нийт цэцэрлэгийн анги танхимын харьцангуй чийглэг 30-40%-д нь, агаарын хэм78.9-90.5%-д нь, гэрлийн коэффициент58.3-80.9%-д нь, зохиомол гэрэлтүүлэг 70.2-97.7%-д нь тус тус эрүүл ахуйн шаардлага хангахгүй байна. ДУА-ийн 18-р цэцэрлэг нь 280 хүүхдийн хүчин чадалтай боловч 386 хүүхэдтэй,13-р цэцэрлэг нь 200 хүүхдийн хүчин чадалтай боловч 306 хүүхэдтэй, хувийн цэцэрлэгүүдийн хүүхдийн тоо цөөхөн боловч хүүхдийн насны ангилалгүй холимог бүлэгтэй цэцэрлэгийн эмч байдаггүй. Хүүхдийн сандал ширээний хэмжээ, хүүхдийн нас, биеийн өндрийн хоорондын тохироо эрүүл ахуйн шаардлага хангахгүй байгаагаас ялангуяа бага анги, яслийн бүлгийн хүүхдүүд тохирсон ширээ сандалд сууж чадахгүй байгаа нь хүүхдийн галбир, эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж байна. Түлхүүр үг. Цэцэрлэг, Эрүүл ахуй, Орчин, стандарт Удиртгал. Хүүхдийг эрүүл өсч бойжиход цэцэрлэгийн эрүүл ахуйн орчин чухал нөлөөтэй .
  2. 2. Монгол улсад Хүүхэд өсвөр үеийнхний сургалт хүмүүжлийн байгууллагын үйл ажиллагаанд мөрдөх эрүүл ахуйн үлгэрчилсэн дүрэм 2005 он, СӨБ-ын сургалтын орчны стандарт 2011 онд хэрэгжин мөрдөгдөж байгаа боловч нийгмийн хөгжлийн дагуу цэцэрлэгийн орчинд тавигдах шаардлага өнөөгийн нөхцөлд хангалтгүй байна. МХГ-аас цэцэрлэгийн эрүүл ахуйн орчинд хяналт тавьж ажиллаж байгаа боловч эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгч, цэцэрлэгийн эмч, цэцэрлэгийн захиргаа хамт олноор баг бүрдүүлж хамтран ажиллах шаардлага тавигдаж байна. Эрүүл мэндийн сургалтаар авч байгаа хүүхдийн дадал хэвшил нь эрүүл аж төрөх анхны суурь төдийгүй нөгөө талаар эрүүл ахуйн орчин юм. Бид энэ судалгаандаа Дархан-Уул аймгийн зарим цэцэрлэгүүдийн эрүүл ахуйн орчинд анх удаа дүн шинжилгээ хийсэн бөгөөд эрүүл мэндийн дадал хэвшил олгох сургалтын орчиныг хамтад нь авч үзсэнээрээ шинэлэг боллоо. Одоо үед цэцэрлэгийн ойр орчимд барилга ихээр баригдаж, гадаад орчин нь маш ихээр бохирдож, зарим цэцэрлэгт нь тоглоомын талбай ч үгүй байна, анги дүүргэлт их, хувийн цэцэрлэгүүдийн гадаад орчинд эдэлбэр газар хязгаарлагдмал, агаарын бохирдол ихэссэнээр эрүүл ахуйн хэм хэмжээ зөрчигдөж, халдвар хамгаалалын дэглэм алдагдаж байна. Судалгааны ажлын зорилго : Цэцэрлэгийн эрүүл ахуйн орчин, эрүүл мэндийн дадал хэвшил эзэмшүүлэх сургалтын үр дүнг судлах Судалгааны ажлын зорилт : 1. ДУА-ийн цэцэрлэгийн эрүүл ахуйн орчны шаардлага хангасан байдалд үнэлгээ хийх 2. Цэцэрлэгийн эрүүл ахуйн орчны талаархи болон хүүхдэд олгогдож буй эрүүл мэндийн дадал хэвшил эзэмшсэн чадварт дүгнэлт өгөх, эцэг эхчүүдийн мэдлэгийг үнэлэх 3. СӨБ-ын сургалтын орчин нөхцлийг сайжруулах талаар санал, зөвлөмж боловсруулах
  3. 3. Судалгааны ажлын шинэлэг тал Бид энэ судалгаандаа Дархан-Уул аймгийн зарим цэцэрлэгүүдийн эрүүл ахуйн орчинд анх удаа дүн шинжилгээ хийсэн ба зөвхөн эрүүл ахуйн орчиныг төдийгүй эрүүл мэндийн дадал хэвшил олгох сургалтын орчиныг хамтад нь авч үзсэнээрээ шинэлэг боллоо. Судалгааны материал, арга зүй. Судалгааг асуумж анкетийн аргаар авахад нийт 90 эцэг эх хамрагдсанаас 40% нь эрэгтэй, 60% эмэгтэй эцэг эх, судалгаанд хамрагдсан 90 багшийн 33,3% нь 1-5 жил, 15,5% нь 5-10 жил, үлдсэн 51,2% нь 10-с дээш жил ажилласан байна. Одоо хүртэл мөрдөгдөж байгаа СӨБ-ын сургалтын орчны стандарт /2011 он/ Хүүхдийн цэцэрлэгийн эдэлбэр газарт тавигдах шаардлага , Цэцэрлэгийн барилгад тавих шаардлага , Барилгын дотоод засалд тавих шаардлага, Байгалийн болон цахилгаан гэрэлтүүлэгч тавих шаардлага, Усан хангамж, ус зайлуулах системд тавих шаардлага, Өрөөний ариун цэвэрт тавих шаардлага, Бүлгийн өрөөний тавилга, тоног төхөөрөмжид тавих шаардлага, Тоглоом наадгайд тавих шаардлага, Ном, гарын авлага, үзүүлэнд тавигдах шаардлага, Сургалтын техник хэрэгсэлд тавих шаардлага, Гал тогооны өрөөний тавилга, тоног төхөөрөмж, түүнийг ашиглахад тавих шаардлага, Эрүүл мэндийн үйлчилгээнд тавих шаардлага, Өдрийн дэглэм, хичээл, хөгжүүлэх үйл ажиллагааны зохион байгуулалтад тавих шаардлага, Багш ажилчдын хувийн эрүүл мэнд, ариун цэвэрт тавих шаардлага гэх мэт 16 шалгуур үзүүлэлтүүдээр статистик боловсруулалтыг хийсэн. Судалгааны үр дүн
  4. 4. Эрүүл мэндийн сургалтаар 18-р цэцэрлэг 11% хамар цэвэрлэх , 13-р цэцэрлэг 16%осол гэмтлээс сэргийлэх, хувийн цэцэрлэг 46% зөв хооллолт дадал хэвшил эзэмшсэн байна. Эцэг эхчүүдийн эрүүл ахуйн орчны талаархи мэдлэг мэдээлэлтэй болохыг хүссэн нь 72,8% байна..
  5. 5. Хүүхдийнхээ цэцэрлэгийн орчны тохижилтонд хэрхэн оролцдог талаар улсын цэцэрлэгийн эцэг эхчүүд 28,8% , хувийн цэцэрлэгийн эцэг эхчүүд 10% нь оролцдоггүй гэсэн байна.
  6. 6. Хүүхдийн эрүүл мэндийн дадал хэвшил хичээлээр эзэмшсэн мэдлэг чадварын үнэлгээнд 39% нь хангалттай гэж үзжээ. Эрүүл ахуйн орчны шаардлагуудыг мэднэ гэж эцэг эхчүүдийн 62% нь үзсэн байна
  7. 7. Бүлэгт байгаа ариун цэврийн байууламжийн хүрэлцээ хангамжийн талаар бүлгийн багш нар 18-р цэцэрлэг хангалттай 22%, 13-р цэцэрлэг хангалтгүй 17%, хувийн цэцэрлэг нэмэх шаардлагатай 8,8% гэсэн үнэлгээ өгчээ. Бидний судалгаагаар 18-р цэцэрлэг хамар цэвэрлэх эрүүл мэндийн дадал хэвшлийг 11% өгдөг байхад 13-р цэцэрлэг орчны нөхцлөөс хамаарч осол гэмтлээс сэргийлэх сургалтыг 16%, хувийн цэцэрлэгийн хувьд илүүтэйгээр хүүхдийнхээ зөв хооллолтын дадал хэвшлийг 46% анхаарсан нь ач холбогдолтой юм. Эцэг эхчүүдийн хувьд цэцэрлэгийн эрүүл ахуйн орчны талаар мэдлэг мэдээлэлтэй болохыг маш чухал гэж 72% .нь үзсэн байна. Бүлгийн багш нараас авсан судалгаагаар бүлэгт байгаа угаалтуур суултуурын тоог нэмэх шаардлагатай гэж үзсэн. Дүгнэлт Цэцэрлэгийн нэг хүүхдэд ноогдох эдэлбэр газрын хэмжээ эрүүл ахуйн нормоос 1.25 дахин, анги танхимын 1 хүүхдэд ноогдох талбайн хэмжээ эрүүл ахуйн нормоос 1.2 дахин, ариун цэврийн байгууламжийн (угаалтуур, суултуур, гишгүүр) хүрэлцээ эрүүл ахуйн нормоос 1.4 дахин бага байна.
  8. 8. Судалгаагаар улсын болон хувийн цэцэрлэгүүдийн олгодог эрүүл мэндийн дадал хэвшлийн сургалт нь өөр өөрийн орчин нөхцөлтэй уялдаа холбоотойгоороо онцлог байлаа. Хүүхдийн эзэмшсэн эрүүл мэндийн дадал хэвшлийн хичээлийн мэдлэг чадварын үнэлгээ нь эрүүл аж төрөх анхан шатны суурь мэдлэг олгогдох ахьц өөрчлөлт ажиглагдаж байна. Эцэг эхчүүдийн хувьд цэцэрлэгийн эрүүл ахуйн орчны талаар мэдлэг мэдээлэлтэй болохыг хүсэж байна. Ном зүй 1. БНБД П-66-88 Сургалт хүмүүжлийн байгууллагын барилгын эрүүл ахуйн норм 2. MNS0004:1987-Сургууль, цэцэрлэг, яслийн мебель. Ерөнхий техникийн шаардлага 3. Бага насны хүүхдийн аөгжилийн цогц бодлого. УБ 2002 4. Бага насны хүүхдийн хөгжилийн стандарт зөвлөмж. УБ 2005 5. Дүгэр Х. “ Боловсролын шинжилгээ” УБ 2001 6. Оюунгэрэл Ц. “ Хүүхдийн цэцэрлэгийн сургалтийн орчин ” УБ 2009 7. Оюунгэрэл Ц. “ Хүүхдийн эрүүл ахуй ” УБ 2009 8. Цэдэвсүрэн Н. “ Сургалтын орчны тулгамдаж буй асуудалууд” УБ 1998 9. Сургуулийн өмнөх боловсролын сургалтын орчны стандарт МХГ 2011 10. Хүүхэд өсвөр үеийн сургалт хүмүүжлийн байгууллөгын үйл ажиллагаанд мөрдөх эрүүл ахуйн үлгэрчилсэн дүрэм ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ХҮН АМЫН АНТИБИОТИКИЙН ХЭРЭГЛЭЭНД ХИЙСЭН СУДАЛГАА Хулан.Б АШУҮИС-ийн Дархан-Уул аймаг дахь АУС
  9. 9. Судалгааны үндэслэл Манай улсын хүн амын дунд нянгийн шалтгаант халдварт болон үрэвсэлт өвчнүүдийн тоо төдийлөн буурахгүй, харин ч нэмэгдэх хандлагатай байна. Үүнтэй холбоотойгоор эмийн эмчилгээнд антибиотикийн хэрэглээ жил ирэх тусам нэмэгдэж, түүнийг дагалдан олон сөрөг нөлөө гарч, нянгууд антибиотикт тэсвэртэй болж эмийн эмчилгээнд хүндрэл гарч байна. Эмийн сангаар антибиотикийг жоргүйгээр олгож, мөн иргэд дур мэдэн антибиотикийг зохисгүй хэрэглэж, үүний үр нөлөөгөөр антибиотик нянд тэсвэртэй болсон нь сүүлийн үеийн судалгаагаар харагдаж байна. Антибиотикийн хэрэглээ өсөхийн хирээр эмийн гаж нөлөө ихсэж эмийн эмчилгээнд ноцтой хүндрэл учруулж илүү хүчтэй антибиотикийн эмийн эмчилгээ ихсэж байна. Иймд Дархан-Уул аймгийн антибиотикийн хэрэглээг хүн амын тоотой харьцуулан судлах шаардлагатай гэж үзлээ. Судалгааны зорилго Дархан-Уул аймагт 2014.01.01-2014.12.31 хооронд Эм ханган нийлүүлэх байгууллагаас борлуулалтанд гарсан нийт антибиотик болон нянгийн эсрэг эмийн тоог Дархан-Уул аймгийн нийт хүн амын тоотой харьцуулан судалж, антибиотикийн хэрэглээний суурь судалгааг бий болгох зорилготой. Судалгааны материал арга зүй: Дархан-Уул аймгийн 4 Эм ханган нийлүүлэх байгууллага, 48 эмийн санг хамруулан дескриптив судалгааны аргаар судалгааг явуулав. Судалгааны үр дүнд EXCEL программыг ашиглан боловсруулалт хийлээ. Судалгааны үр дүн ба хэлцэмж Антибиотик ба нянгийн эсрэг эмийн 2014 оны нийт борлуулагдсан тоог гарган ирснээр антибиотикийн зохисгүй хэрэглээ аймгийн хэмжээнд хир өндөр түвшинд байгааг бодитойгоор харуулж, эмнэлгийн мэргэжилтнүүд болон ард иргэдийнхээ дунд зохисгүй хэрэглээний сөрөг үр дагаварын талаар мэдээлэл сурталчилгааг тогтмол хийж, антибиотикийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх
  10. 10. Дархан-Уул аймаг нь 2014 оны хүн амын тооллогоор 97342 хүн амтай хэмээн тоологдсон байна. 2014.01.01-2014.12.31 хооронд борлуулагдсан нийт антибиотикийн тоог хүснэгтээр харуулав Шахмал болон бүрээс сироп эмийн хэлбэр № Антибиотик болон нянгийн эсрэг эмийн нэр Эмийн хэлбэр Тун хэмжээ 2014 онд борлуулагдсан тоо 1 Амоксациклинн Бүрээс 0,5 64403 тр 0,25 42534 тр сироп 100 мл 16692 фл 2 Ципролит Шахмал 0,5 46065 тр 0,25 4289 тр Сироп 100 мл 4289 фл 3 Эритромицин Шахмал 0,5 19507 тр 0,25 20408 тр Сироп 100 мл 8819 фл 4 Ампициллин Бүрээс 0,5 12506 тр 0,25 8655 тр 5 Левомицетин Бүрээс 0,5 16570 тр 6 Азитромицин Бүрээс 0,25 5986 тр 7 Доксициклинн Бүрээс 0,1 5984 тр Тарилга эмийн хэлбэр № Антибиотик болон нянгийн эсрэг эмийн нэр Эмийн хэлбэр Тун хэмжээ 2014 онд борлуулагдса н тоо 1. Цефазолин тарилга 1 сая ед 214100 фл 2. Ампициллин тарилга 1 сая ед 47872 фл
  11. 11. 3. Цефатаксим Тарилга 1.0 35407 фл 4. Цефтриаксон Тарилга 1,0 32298 фл 5. Бензатпенницилли н Тарилга 2,4 14510 фл Дүгнэлт: ЭХНБ-аар нийт борлуулагдсан болон антибиотик тус бүрээр тооцон гаргасан антибиотикийн тоо нилээдгүй өндөр байгаа нь манай аймаг антибиотикийн зохисгүй хэрэглээтэй гэдэг нь шууд харагдаж байна. Дархан-Уул аймгийн хүн амын тоотой нийт хэрэглэсэн антибиотикийн тоог харьцуулан судлахад хүн амын 1/3 нь антибиотик хэрэглэж антибиотикийн зохисгүй хэрэглээ өндөр байгаа цаашлаад антибиотикт тэсвэртэй нянгын тоо олширч эмийн эмчилгээнд болон хувь хүнд өөрт нь таарах антибиотик байхгүй болж эмчилгээнд хүндрэл учруулж байна. Энэ судалгаанд нэгдсэн эмнэлгийн эмчилгээнд хэрэглэсэн антибиотикийн тоо ороогүй болно. Судалгаанаас харахад Дархан-Уул аймгийн хүн амын дийлэнх хэсэг нь антибиотикийг дур мэдэн зохисгүй хэрэглэж байгаа нь дараах хүчин зүйлүүдээс хамааралтай гэж үзэж байна. ✓ Эмийн сангууд антибиотикийг жороор олгодоггүй ✓ Эмнэлгийн байгууллагын лабораторийн оношлогооны чадавхи тааруу, чанар сайнгүй, шинжилгээний хариу хурдан гарах боломжгүй ✓ Эмч нар микробиологийн шинжилгээнд төдийлөн ач холбогдол өгдөггүй, өвчтөнд антибиотик болон нянгийн эсрэг эмийг бичих үндэслэл муу ✓ Антибиотикийн жор бичилт, жороор олголтонд тавих хяналт сул ✓ Хүн амын дунд эмийн зохистой хэрэглээний наад захын мэдлэг ойлголт хангалтгүй, антибиотикийг өөрсдийн дураар эмийн сангаас чөлөөтэй авч замбараагүй хэрэглэдэг буруу дадал зуршил газар авсан ✓ Эмийн зохистой хэрэглээний сургалт чанаргүй эм тараах, сурталчилах зэргээр явагддаг ✓ Хүн амын эрүүл ахуйн болон урьдчилан сэргийлэх мэдлэг хангалтгүй Цаашид антибиотикийн зохистой хэрэглээг төлөвшүүлэн антибиотикт тэсвэртэй болсон нянгийн талаарх мэдээллийг мэргэжилтнүүдэд цаг алдалгүй хүргэж байх,
  12. 12. ард иргэддээ эмийн ялангуяа антибиотикийн зохистой хэрэглээний мэдээлэл сурталчилгааг мэргэжлийн байгууллагууд нь хариуцлагатайгаар улирал бүр хийж байх хэрэгтэй байна. Антибиотикийн нянгийн тэсвэржилт түүний үр дагаварын талаар эмийн сан, хувийн хэвшлийн эмнэлгийн мэргэжилтэнгүүдэд хичээл сургалтыг явуулж ашгийн төлөө бус хүний төлөө ажиллах нь хотын маань ирээдүйн хөгжилд маш том хувь нэмэр оруулах бөгөөд эрүүл хүн хөгжлийн түлхүүр гэдгийг ухамсарлаж эрүүл ирээдүй эрүүл Дархан хотынхоо төлөө эмч мэргэжилтэн, ард иргэд бүр ирээдүйгээ өнөөдрөөс эхлэх хэрэгтэй байна. Ном зүй 1. Антибиотикийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх, эмэнд нянгийн тэсвэржилт үүсхээс сэргийлэх стратеги. Эрүүл мэндийн яам. WHO. УБ. 2013. 2. Төрөөс эмийн талаар баримтлах бодлого. Эрүүл мэндийн яам. WHO.УБ. 2014 3. Батхуяг П. Клиник эм судлал. УБ. 2001

×