Download free for 30 days
Sign in
Upload
Language (EN)
Support
Business
Mobile
Social Media
Marketing
Technology
Art & Photos
Career
Design
Education
Presentations & Public Speaking
Government & Nonprofit
Healthcare
Internet
Law
Leadership & Management
Automotive
Engineering
Software
Recruiting & HR
Retail
Sales
Services
Science
Small Business & Entrepreneurship
Food
Environment
Economy & Finance
Data & Analytics
Investor Relations
Sports
Spiritual
News & Politics
Travel
Self Improvement
Real Estate
Entertainment & Humor
Health & Medicine
Devices & Hardware
Lifestyle
Change Language
Language
English
Español
Português
Français
Deutsche
Cancel
Save
Submit search
EN
Uploaded by
mecss
271 views
Report1703
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны үйл ажиллагааны 2017 оны 3 дүгээр сарын мэдээ
Economy & Finance
◦
Read more
0
Save
Share
Embed
Embed presentation
Download
Download to read offline
1
/ 6
2
/ 6
3
/ 6
4
/ 6
5
/ 6
6
/ 6
More Related Content
PDF
Turgen smp final
by
bukhmurun
PPTX
Хан Хэнтий цогцолбор сургуулийн илтгэл:
by
Багшийн мэргэжил дээшлүүлэх институт
PDF
Sanal avah ajliin zohion baiguulah
by
GEC Mongolia
PDF
Report1701
by
mecss
PDF
Report1702
by
mecss
PDF
Report1704
by
mecss
PDF
6йайуа уа уа уа уауа
by
Evsel Nith
PPT
Forest
by
tsendeemts
Turgen smp final
by
bukhmurun
Хан Хэнтий цогцолбор сургуулийн илтгэл:
by
Багшийн мэргэжил дээшлүүлэх институт
Sanal avah ajliin zohion baiguulah
by
GEC Mongolia
Report1701
by
mecss
Report1702
by
mecss
Report1704
by
mecss
6йайуа уа уа уа уауа
by
Evsel Nith
Forest
by
tsendeemts
What's hot
PDF
Top ajil 2013
by
Mbg Muugii
PDF
байгаль орчин тайлан-2014
by
ЗАВХАН АЙМАГ
PDF
Өвөрхангай аймаг дахь Мэргэжлийн Сургалт Үйлдвэрлэлийн Төвийн 2014 оны эхний ...
by
Мөнхжаргал Пүрэвдорж
PPTX
Saagii1
by
Номын сан
PDF
ЗАСГИЙН ГАЗРЫН 2012-2016 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМ...
by
mecss
PDF
ЗАВХАН АЙМГИЙН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБООНЫ 2017 ОНЫ ЗОХИОН БАЙГУУЛАН ГҮЙЦЭТГЭСЭН АЖЛ...
by
Монголын Залуучуудын Холбоо
PDF
SDC/Green Gold project 2016 annual operational report mon
by
GreengoldMongolia
PDF
New huvaari 10-29
by
Mbg Muugii
PPTX
Bzd92
by
sainaa88
PDF
Bogd Khan Palace Museum Impact Study Report 2019
by
ArtsCouncil Mongolia Acm
PDF
ACM Annual Report 2020 mon
by
ArtsCouncil Mongolia Acm
PDF
Ногоон алт-малын эрүүл мэнд төслийн тайлан 2017
by
GreengoldMongolia
DOCX
өвөрхангай аймаг дах мсүт
by
Myadagbadam Biichaa
DOCX
Tailan
by
Deegiiesea
PDF
2 дугаар сарын мэдээ
by
Ministryof2
DOCX
бзд
by
ariuka19720711
PDF
ACM Annual Report 2019 mon
by
ArtsCouncil Mongolia Acm
PDF
Acm annual report 2018 mon
by
ArtsCouncil Mongolia Acm
PDF
мтдс оз-ийн 3 сарын үйл ажилгааны тайлан
by
МТДС-ийн оюутны зөвлөл
PDF
МБАНХ-ны үйл ажиллагааны тайлан 2016
by
GreengoldMongolia
Top ajil 2013
by
Mbg Muugii
байгаль орчин тайлан-2014
by
ЗАВХАН АЙМАГ
Өвөрхангай аймаг дахь Мэргэжлийн Сургалт Үйлдвэрлэлийн Төвийн 2014 оны эхний ...
by
Мөнхжаргал Пүрэвдорж
Saagii1
by
Номын сан
ЗАСГИЙН ГАЗРЫН 2012-2016 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМ...
by
mecss
ЗАВХАН АЙМГИЙН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБООНЫ 2017 ОНЫ ЗОХИОН БАЙГУУЛАН ГҮЙЦЭТГЭСЭН АЖЛ...
by
Монголын Залуучуудын Холбоо
SDC/Green Gold project 2016 annual operational report mon
by
GreengoldMongolia
New huvaari 10-29
by
Mbg Muugii
Bzd92
by
sainaa88
Bogd Khan Palace Museum Impact Study Report 2019
by
ArtsCouncil Mongolia Acm
ACM Annual Report 2020 mon
by
ArtsCouncil Mongolia Acm
Ногоон алт-малын эрүүл мэнд төслийн тайлан 2017
by
GreengoldMongolia
өвөрхангай аймаг дах мсүт
by
Myadagbadam Biichaa
Tailan
by
Deegiiesea
2 дугаар сарын мэдээ
by
Ministryof2
бзд
by
ariuka19720711
ACM Annual Report 2019 mon
by
ArtsCouncil Mongolia Acm
Acm annual report 2018 mon
by
ArtsCouncil Mongolia Acm
мтдс оз-ийн 3 сарын үйл ажилгааны тайлан
by
МТДС-ийн оюутны зөвлөл
МБАНХ-ны үйл ажиллагааны тайлан 2016
by
GreengoldMongolia
Similar to Report1703
PDF
Report1705
by
mecss
PDF
боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны үйл ажиллагааны 2017 оны 5 сары...
by
mecss
PDF
боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны үйл ажиллагааны 2017 оны 5 сары...
by
mecss
PDF
"Багшийн хөгжил" сэтгүүлийн V дугаар
by
TumurOchirGantumur
PDF
мэндчилгээ
by
Munkh Orgil
PPT
Я.Төмөрбаатар:Боловсролын салбарын өнөөгийн байдал, тулгамдсан асуудлууд
by
Unuruu Dear
PPTX
Surguuli taniltsuulga 1 r heseg
by
oyuka_lun
PPTX
“ХҮҮХДЭД ЭЭЛТЭЙ СУРГУУЛЬ” 2012-2014
by
Хөвсгөл аймаг Боловсролын газар
PPTX
Sbug baga managert medeelel
by
khuvsgul
PPTX
Surguuliin taniltsuulga 1 r heseg
by
lun_oyuka
DOCX
БШУЯ-ны хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн 2020 оны эхний хагас жилийн биелэлт
by
Yondonsambuu Buyanbileg
PDF
Undsen chigleltailan2014
by
mecss
PPTX
Орхон аймаг БШУГ тайлан 2021
by
ssuser58b9d6
DOCX
ДЭЭД БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН ЭЛСЭЛТИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛД ХИЙСЭН ШИН...
by
University of Finance and Economics /UFE/
PPTX
Сургуулийн танилцуулга.pptx
by
MugiMugi18
DOCX
монгол улсын эдийн засаг, нийгмийг 2012 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэл...
by
mecss
PDF
2020 оны 1 дүгээр сарын мэдээ
by
Ministryof2
DOCX
2020 оны 1 дүгээр сарын мэдээ
by
Ministryof2
DOCX
монгол улсын эдийн засаг, нийгмийг 2012 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэл...
by
mecss
PDF
2009112702 education of_kazakh_children_a_situation_analysis_mon.pdf
by
Altantuya9915
Report1705
by
mecss
боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны үйл ажиллагааны 2017 оны 5 сары...
by
mecss
боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны үйл ажиллагааны 2017 оны 5 сары...
by
mecss
"Багшийн хөгжил" сэтгүүлийн V дугаар
by
TumurOchirGantumur
мэндчилгээ
by
Munkh Orgil
Я.Төмөрбаатар:Боловсролын салбарын өнөөгийн байдал, тулгамдсан асуудлууд
by
Unuruu Dear
Surguuli taniltsuulga 1 r heseg
by
oyuka_lun
“ХҮҮХДЭД ЭЭЛТЭЙ СУРГУУЛЬ” 2012-2014
by
Хөвсгөл аймаг Боловсролын газар
Sbug baga managert medeelel
by
khuvsgul
Surguuliin taniltsuulga 1 r heseg
by
lun_oyuka
БШУЯ-ны хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн 2020 оны эхний хагас жилийн биелэлт
by
Yondonsambuu Buyanbileg
Undsen chigleltailan2014
by
mecss
Орхон аймаг БШУГ тайлан 2021
by
ssuser58b9d6
ДЭЭД БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН ЭЛСЭЛТИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛД ХИЙСЭН ШИН...
by
University of Finance and Economics /UFE/
Сургуулийн танилцуулга.pptx
by
MugiMugi18
монгол улсын эдийн засаг, нийгмийг 2012 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэл...
by
mecss
2020 оны 1 дүгээр сарын мэдээ
by
Ministryof2
2020 оны 1 дүгээр сарын мэдээ
by
Ministryof2
монгол улсын эдийн засаг, нийгмийг 2012 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэл...
by
mecss
2009112702 education of_kazakh_children_a_situation_analysis_mon.pdf
by
Altantuya9915
More from mecss
DOCX
түүх, соёлын үл хөдлөх дурсгалт зүйлийг хамгаалах, сэргээн засварлах үндэ...
by
mecss
PDF
журам шинэчлэн батлах тухай
by
mecss
DOCX
утасны жагсаалт
by
mecss
PDF
хөтөлбөр батлах тухай
by
mecss
PDF
Журам шинэчлэн батлах тухай
by
mecss
DOCX
дээд боловсролын тухай хуулиас
by
mecss
DOCX
соёлын өвийг хамгаалах тухай
by
mecss
DOCX
патентийн тухай
by
mecss
DOCX
засгийн газрын тусгай сангийн тухай
by
mecss
DOCX
журам батлах тухай
by
mecss
DOCX
журам батлах тухай
by
mecss
DOCX
зөвлөмж батлах тухай
by
mecss
DOCX
инновацийн тухай
by
mecss
DOCX
зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай
by
mecss
DOCX
утасны жагсаалт
by
mecss
PDF
Angli elchin 81 08-09
by
mecss
PDF
Биеийн тамир, спортын салбарын хүний нөөцийн хөтөлбөр батлах тухай
by
mecss
PDF
Хөтөлбөрбатлах тухай
by
mecss
PDF
журам батлах тухай
by
mecss
PDF
ҮНДЭСНИЙ ШИГШЭЭ БАГ БҮРДҮҮЛЭХ, ТАМИРЧДЫГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ
by
mecss
түүх, соёлын үл хөдлөх дурсгалт зүйлийг хамгаалах, сэргээн засварлах үндэ...
by
mecss
журам шинэчлэн батлах тухай
by
mecss
утасны жагсаалт
by
mecss
хөтөлбөр батлах тухай
by
mecss
Журам шинэчлэн батлах тухай
by
mecss
дээд боловсролын тухай хуулиас
by
mecss
соёлын өвийг хамгаалах тухай
by
mecss
патентийн тухай
by
mecss
засгийн газрын тусгай сангийн тухай
by
mecss
журам батлах тухай
by
mecss
журам батлах тухай
by
mecss
зөвлөмж батлах тухай
by
mecss
инновацийн тухай
by
mecss
зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай
by
mecss
утасны жагсаалт
by
mecss
Angli elchin 81 08-09
by
mecss
Биеийн тамир, спортын салбарын хүний нөөцийн хөтөлбөр батлах тухай
by
mecss
Хөтөлбөрбатлах тухай
by
mecss
журам батлах тухай
by
mecss
ҮНДЭСНИЙ ШИГШЭЭ БАГ БҮРДҮҮЛЭХ, ТАМИРЧДЫГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ
by
mecss
Report1703
1.
БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ
УХААН, СПОРТЫН ЯАМНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ 2017 ОНЫ 3 ДУГААР САРЫН МЭДЭЭ НЭГ. САЛБАРЫН ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ ЧИГЛЭЛЭЭР: Дээд боловсролын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулах ажил явагдаж байна. 94 их, дээд сургууль, коллежууд, харъяа байгууллагууд, Монголын их, дээд сургуулиудын консорциум, Хувийн их, дээд сургуулиудын холбоо ТББ, БМИҮЗ, Боловсролын хүрээлэн, Боловсролын зээлийн сан зэрэг харъяа байгууллагуудаас албан бичгээр хуулинд оруулах өөрчлөлтийн талаарх саналуудыг авч нэгтгэн, дүн шинжилгээ хийгдэж байна. Инноваци, технологийн хууль тогтоомж, түүнд оруулах нэмэлт өөрчлөлттэй холбоотойгоор тухайн чиглэлийн төр болон хувийн хэвшлийн эрдэм шинжилгээ, судалгааны байгууллага, хүрээлэн, их дээд сургуулийн эрдэмтэн судлаачдаас бүрдсэн Ажлын хэсгийн бүрэлдэхүүний тушаалын төсөл бэлтгэх, холбогдох зардлын тооцоо судалгааг хийх ажлыг хийхийн зэрэгцээ Ажлын хэсгийн уулзалтыг зохион байгуулж, дахин боловсруулж, сайжруулах чиглэл өгч ажиллалаа. Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг боловсруулах ажлын хүрээнд сайдын тушаалаар байгуулагдсан судалгааны баг ажлын төлөвлөгөөний дагуу эхний тандалт судалгааны ажлын үр дүнг боловсруулж, 2017 оны 3 дугаар сарын 22-д хууль боловсруулах ажлын хэсэгт танилцууллаа. ХОЁР. САЛБАРЫН БОДЛОГО, ТӨЛӨВЛӨЛТИЙГ САЙЖРУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР: “Шинжлэх ухааны паркийн захиргаа” шинжлэх ухаан, технологийн үйлдвэрлэлийн нэгдлийн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнийг БСШУС-ын сайдын 2017 оны А/62 дугаар тушаалаар батлуулсан. “Шинжлэх ухааны паркийн захиргаа” шинжлэх ухаан, технологийн үйлдвэрлэлийн нэгдлийн удирдах зөвлөл нь 2 удаа хуралдаж дараах асуудлыг шийдвэрлээд байна. Үүнд: -“Шинжлэх ухааны паркийн захиргаа” шинжлэх ухаан, технологи, үйлдвэрлэлийн нэгдлийн удирдах зөвлөлийн дарга /Т.Ган-Эрдэнэ/ сонгосон. -“Шинжлэх ухааны паркийн захиргаа” шинжлэх ухаан, технологи, үйлдвэрлэлийн нэгдлийн үлгэрчилсэн дүрмийг баталсан. Соёл, урлаг дэмжих сангийн 2017 оны төсвийн төслийг боловсруулан Сангийн яаманд хүргүүлж 1,0 тэрбум төгрөгөөр батлуулав. Соёл, урлаг дэмжих сангийн хуучин дүрмийн төслийг одоогийн эрх зүйн орчинд зохицуулан шинээр боловсрууллаа
2.
ГУРАВ. САЛБАРЫН БОДЛОГЫН
ХЭРЭГЖИЛТИЙГ ЗОХИЦУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР: Засгийн газрын гишүүн, БСШУС-ын сайд Ж.Батсуурь орон нутагт болон гадаад улсад ажиллалаа. БСШУС-ын сайд Ж.Батсуурь 2017 оны 03 дугаар сарын 16-24-ний өдрүүдэд Олон Улсын ЮНЕСКО-гийн Боловсролын чуулга хуралд оролцлоо. Мөн БСШУС-ын сайд Ж.Батсуурь Чингэлтэй дүүрэгт ажиллаж, тухайн дүүргийн сурагчдын дунд зарласан Монгол цэргийн өдрийг угтсан өдөрлөгт оролцов. Чингэлтэй дүүргийн 25 жилийн ой, “Эрүүл мэндийг дэмжих жил”-ийн хүрээнд Зэвсэгт хүчний 96 жилийн ой, “Монгол цэргийн өдөр”-ийг угтан “Эх орон-Тусгаар тогтнолын эзэд” ёслол хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгуулж байгаа юм байна. Сурагчид энэ үеэр иргэний андгай өргөх ёслолыг гүйцэтгэсэн юм. Сайд Ж.Батсуурь, яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга М.Мөнхбаатар нар “Этүгэн” их сургуулийн үйл ажиллагаатай танилцлаа. Сайд Ж.Батсуурь 3 дугаар сарын 31-ний өдрөөс 4 дүгээр сарын 3-ны өдрүүдэд Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймагт ажиллаж, сургууль, цэцэрлэг, спортын цогцолбор, музей, соёлын төв, номын сан зэрэг салбарын байгууллагуудын ажил, байдалтай танилцаж, багш, албан хаагчидтай уулзалт зохион байгуулсан юм. “Цахим гадуурхал-цахим хэрэглээ” сэдэвт сургалтыг зохион байгууллаа. БСШУСЯ, НИТХ-ын дэргэдэх “Нийгмийн хөгжлийн хороо”, Нийслэлийн боловсролын газар, Баянгол дүүргийн Боловсролын хэлтэс хамтран “Цахим гадуурхал-цахим хэрэглээ” сэдэвт сургалтыг зохион байгууллаа. Нийслэлийн Баянгол дүүргийн 51 дүгээр дунд сургуульд зохион байгуулагдсан тус сургалтад БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан, БСШУСЯ-ны Суурь, бүрэн дунд боловсролын хэлтсийн дарга С.Болормаа, Боловсролын бодлогын газрын мэргэжилтэн Б.Дуламсүрэн, Нийслэлийн боловсролын газрын орлогч дарга Ц.Отгончимэг болон ЕБС-иудын нийгмийн ажилтнуудын төлөөлөл бүхий 100 гаруй хүмүүс оролцов. Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээрийн хүрээнд 2016-2017 оны хичээлийн жилд оюутан сургах сонгон шалгаруулалтуудыг зохион байгуулж байна. Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээрийн хүрээнд ОХУ, Унгар Улс, БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлэг болон ОХУ-ын Роснефть компаний тэтгэлгээр оюутан суралцуулах сонгон шалгаруулалтыг Элчин сайды яамдтай хамтран тус тус зохион байгуулж байна. ОХУ-ын Засгийн газрын тэтгэлгээр нийт 450 хүүхэд бакалавр, магистр, докторт суралцуулна. БНХАУ-ын Засгийг газар хоорондын тэтгэлгээр 89 иргэнийг бакалавр, 213 иргэнийг магистрантур, докторантурт суралцуулна. Унгар Улсын Засгийн газрын тэтгэлэгт бакалаврын хөтөлбөрөөр 70, магистрын хүрээнд 75 суралцагч, докторын хүрээнд 30 судлаачийг суралцуулна. Мөн 15 монгол иргэнийг нэг түвшний сургалтын хөтөлбөрт хамруулна. ОХУ-ын Роснефтийн тэтгэлгээр нийт 10 оюутныг ОХУ-д суралцуулахаар болсон. Сонгон шалгаруулалтыг ГХЯ-тай хамтран зохион байгуулж 7 суралцагч бакалаврын түвшинд Олон Улсын харилцааны сургуульд, 3 суралцагч Нэфть, химийн Гбкины их сургуульд суралцахаар боллоо. 3 дугаар сарын 23-ны өдөр ОХУ-ын Оросын Холбооны Улсын “Боловсролын Үзэсгэлэн 2017” оролцсон. Энэхүү үзэсгэлэнд ОХУ-аас 12 бүсийн 20 сургууль оролцож монголын иргэдэд Оросын боловсролын талаар мэдээлэл болон сургуулиудын танилцуулга хийлээ. “Боловсролын салбар дахь ил тод байдал, ёс зүй, авлигын асуудал” судалгааны дүнг танилцуулав. Азийн сангаас БСШУСЯ Авлигатай тэмцэх газартай хамтран явуулсан “Боловсролын салбар дахь ил тод байдал, ёс зүй, авлигын асуудал” судалгааны дүнг БСШУСЯ-ны ажилтан, албан хаагчдад танилцууллаа. Судалгаагаар боловсролын үйлчилгээнд ёс зүйн зөрчил, жижиг хэмжээний авлига газар авсан, цар хүрээ, тохиолдол их, багш, сурагч, оюутны гараар бэлэн мөнгө ихээр дамжиж, ёс суртахуун, хүмүүжилд сөрөг нөлөө үзүүлж байна. Хандив тусламж,
3.
төлбөр хураамжийн зохион
байгуулалт, ил тод байдал, хяналт, тайлагнал хангалтгүй гэсэн дүн гарчээ Ерөнхий боловсролын сургуулийн нэр, хаягийг жигдлэх, нэг мөр цэгцлэх ажил хийгдэж байна. Улсын хэмжээнд сургалтын үйл ажиллагаа эрхэлж буй ерөнхий боловсролын сургуулийн нэр, хичээлийн байрны гадна талд байршуулсан хаягийн самбар дахь бичвэрийн өнөөгийн байдлыг судалж, цаашид авах арга хэмжээний санал боловсруулж байна. Улсын хэмжээнд ерөнхий боловсролын сургуулийн нэр 90 янзаар бичигдсэн болохыг судалгааны үр дүн харуулж байна. Сургуулийн нэр ихэндээ оноосон нэр, дэс дугаар эсхүл оноосон нэр, дугаар хосолсон, мөн сумын нэрээр бичигдсэн байна. Ерөнхий боловсролын сургуулийн нэр, хаягийн бичвэрийн өнөөгийн байдалд үндэслэн (i) цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн нэр олгох, баталгаажуулахад хууль тогтоомжид заасан нэр томьёо хэрэглэх асуудлаар Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын холбогдох нэгжтэй тохиролцох, (ii) улсын хэмжээнд боловсролын сургалтын байгууллагын нэр, хаягийн самбарын бичвэрийн нэгдсэн стандартад шилжих зэрэг саналыг дэвшүүлсэн.Энэхүү ажлын үр дүнг яамны холбогдох нэгжүүдэд танилцуулж 2017 оны 04 дүгээр сарын 15-ны дотор эцэслэх болно. Улсын төрөлжсөн олимпиадын II давааг зохион байгуулах удирдамж, чиглэлээр хангаж ажиллав. Улсын төрөлжсөн олимпиадын нэгдсэн хорооны нарийн бичгийн дарга нарын хурлыг 3 дугаар сарын 24-ний өдөр зохион байгууллаа. Хурлаар олимпиадын 3-ын даваан төсвийн төсөл, медаль, батламж, диломын эх загварууд 2-ын давааны материал тараасан тухай болон зохион байгуулалтын холбоотой асуудлаар санал бодлоо солилцлоо. Олимпиадын материалыг хүлээн авч, аймгийн БСУГ-т тарааж дуусаж байна. Өнөөдрийн байдлаар Баянхонгор, Дархан-Уул аймгууд материалаа аваагүй байна. Олимпиадтай холбоотой албан тоотыг төлөвлөн аймгуудад хүргээд байна. Боловсролын салбартын статистик мэдээллийг нэгтгэж байна. Сургуулийн өмнөх болон бага, дунд, дээд боловсролын салбарын төсвийн зардлын гүйцэтгэл, хөрөнгийн тайлангийн мэдээг албан ёсны СӨБ-6, СӨБ-6.1, СӨБ-6а, СӨБ-6.1а, БДБ-17, БДБ- 17а, БДБ-17.1, БДБ-17.1а, ДБ-6, ДБ-11 гэсэн маягтаар хүлээн авч нэгтгэж байна. Дээд боловсролын байгууллагын төгсөгчдийн 2016-2017 оны хичээлийн жилийн өвлийн төгсөлтийн мэдээг ДБ-4, ДБ-15 маягтаар хүлээн авч нэгтгэн боловсруулж байна. Нийт 23 их, дээд сургууль мэдээ ирүүлээд байна. Түүх, соёлын дурсгалт зүйлийг төрийн өмчлөлд шилжүүлэн иргэний үүргээ нэр төртэй биелүүлсэн иргэдийг урамшууллаа. Хөдөө, хээрээс олсон түүх, соёлын дурсгалт зүйлийг хууль тогтоомжийн дагуу төрийн өмчлөлд шилжүүлж, иргэний үүргээ нэр төртэй биелүүлсэн Ховд аймгийн Манхан сумын Баянгол багийн малчин Н.Дандарт 2.000.000 төгрөг, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Согоот багийн иргэн Г.Батгэрэлд 500.000 төгрөг, Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Баян багийн малчин Г.Далайд 1.000.000 төгрөгийн урамшуулал олголоо. Н.Дандарын хувьд 2008 онд Ховд аймгийн Манхан сумын нутаг, Жаргалан уулын орчмоос эртний хадны оршуулга олж, сумын дунд сургуулийн багш н.Энхтөрөөс дамжуулан мэргэжлийн судлаачдад мэдэгдэж, иртэл нь харж хандан хамгаалсан, Г.Батгэрэл нь 2016 онд өөрийн эцэг өвгөдөөс уламжилж ирсэн түрэгийн үеийн ваарыг Монголын Үндэсний музейд өгсөн, Г.Далай нь 2016 онд малын бэлчээр дээрээс олсон уйгарын үеийн ваарыг 2017 онд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яаманд ирүүлсэн юм. Дээрх нэр бүхий иргэдийг хүлээн авч талархал, мөнгөн шагнал гардуулах арга хэмжээг 03
4.
дугаар сарын 24-ний
өдөр зохион байгуулж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд сурталчилав. Дүрслэх урлагийн музей байгуулагдсаны 50 жилийн ойд зориулан эмхэтгэл, үзэсгэлэнг зохион байгууллаа. Дүрслэх урлагийн музей байгуулагдсаны 50 жилийн ойд зориулсан “Дүрслэх урлагийн музей 50 жил” баримтат кино, Чойжин ламын сүм музейгээс эрхлэн хэвлүүлсэн “Чойжин ламын сүм музейн архивын баримтын эмхтгэл 1900-2016”, “Монгол төрийн чойжин Лувсанхайдав, Эх дагина Сүрэнхорлоо” сэдэвт судалгааны бүтээлийн нээлт, Богд хааны ордон музейгээс зохион байгуулсан “Монгол Улсын сүүлчийн эзэн хаан YIII богд Жавзандамба” сэдэвт үзэсгэлэн зохион байгуулагдлаа. 2017 оноос эхлэн хэрэгжүүлэх шинжлэх ухааны технологийн захиалгат төслийг сонгон шалгаруулах ажил явагдаж байна. Засгийн газрын 2014 оны 143 дугаар тогтоолоор батлагдсан “Шинжлэх ухаан, технологийн төсөл хэрэгжүүлэх журам”-ын дагуу 2017 оноос хэрэгжих суурь судалгааны төслүүдийн сонгон шалгаруулалтыг зохион байгууллаа. Нийт 265 төслийн мэдүүлгийг хүлээн авсан бөгөөд шинжээчдээр дэмжигдсэн болон шаардлага хангасан 151 төслийг БСШУС-ын сайдын Шинжлэх ухаан, технологийн Салбар зөвлөлийн хурлаар хэлэлцүүллээ. 2017 оноос эхлэн хэрэгжүүлэх суурь судалгааны төслийн сонгон шалгаруулалтыг холбогдор журмын дагуу зохион байгуулж байна. Төслийн зарыг БСШУСЯ-ны вэфсайтад байршуулан project.edu.mn сайтаар цахим хэлбэрээр хүлээж авсан. Нийт 273 төслийн мэдүүлгийг хүлээн авсан бөгөөд төслийн шаардлага хангаагүй нийт 81 төслийг журмын дагуу сонгон шалгаруулалтаас хассан болно. Үлдсэн 192 төсөлд шинжээч томилон ажиллуулж, дүгнэлт гаргаж, тэнцсэн 159 төслийг эцсийн сонгон шалгаруулалт хийлгэхээр 2017 оны 3 дугаар сарын 10, 13,14 өдрүүдэд Салбар зөвлөлийн хурлаар оруулж хэлэлцүүллээ. Одоо шалгарсан төслүүдийг БСШУС-ын сайдын тушаалаар баталгаажуулж, гүйцэтгэгчтэй нь төсөл хэрэгжүүлэх гэрээ байгуулахаар ажиллаж байна. Монгол Улсын БСШУСЯ, БНХАУ-ын Шинжлэх ухаан, технологийн яам хооронд байгуулсан хамтарсан судалгааны хөтөлбөрийн хүрээнд 2017 оноос хэрэгжүүлэх хамтарсан төслийн уралдааны зарыг яамны веб сайт болон project.edu.mn хуудсаар байршуулж төслийн бүртгэлийг 02.17-03.17-ны хооронд явууллаа. 2017 оны сонгон шалгаруулалтад хамтарсан төслийн саналыг шинжлэх ухааны чиглэл бүрээр хүлээн авсан. Нийт 10 хүртэл хамтарсан төсөл сонгон шалгаруулан хамтарсан төслийн тоо нэмэгдэж байгаа ч санхүүжилтийн нийт хэмжээ нэмэгдүүлэхгүй байх зарчмыг баримтлан ажиллаж байна. 2017 оноос Солонгостой хамтран хэрэгжүүлэх төслийн зарыг яамны веб сайт болон project.edu.mn хуудсаар байршуулж бүртгүүлсэн төслүүдийн ШУТ-ийн салбар зөвлөлийн хурлаар хэлэлцүүллээ. 2017 онд мэдээллийн технологи, био нөөцийн ашиглалтаар 2 хамтарсан төсөл хэрэгжүүлэхээр тохиролцсон. Төслийн жагсаалтыг солонгосын талтай солилцож, хоёр талын дэмжлэг хүлээсэн Био нөөц, Байгалийн нөөцийн ашиглалт, хамгаалалтын чиглэлийн 2 төслийг сонгон БСШУС-ын сайдын тушаалаар батлуулахаар ажиллаж байна. “Лабораторийн орчин” хэлэлцүүлэг зохион байгууллаа
5.
Эрдэм шинжилгээний байгууллага,
их дээд сургуулиудын томоохон лабораториудын өнөөгийн байдалтай танилцах, цаашдын зорилтыг тодорхойлох, Шинжлэх ухаан, технологийн салбарын удирдлагын мэдээллийн системд лабораторийн мэлээлэл оруулах, лабораторийн цахим мэдээллийн сан бүрдүүлэх зорилгоор Эрдэм шинжилгээний байгуулагуудын дунд “Лабораторийн орчин” хэлэлцүүлэг зохион байгууллаа. Судалгаа боловсруулалтын ажлын үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлж, экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлохуйц инновацийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхтэй холбоотойгоор БСШУСЯ, МҮХАҮТанхимтай хамтран ажиллах талаар уулзалт хэлэлцүүлэг зохион байгуулсан. Оюутны спортын IV их наадам зохион байгуулагдаж эхэллээ. Засгийн газрын 2016 оны 158 тоот тогтоолыг хэрэгжүүлж, Оюутны спортын IV их наадмын Зохион байгуулах хороог БСШУС-ын сайдын 2017 оны А/155 дугаар тушаалаар байгуулж анхдугаар хурлаар наадмын нэгдсэн заавар болон санхүүгийн зардлын төсвийг 140 сая төгрөг байхаар хэлэлцэн баталсан. Оюутны IV наадмыг спортын 12 төрлөөр зохион байгуулахаар шийдвэрлэж, ЗГХА-Биеийн тамир, спортын газар Монголын оюутны спортын холбоотой ажил гүйцэтгэх гэрээ байгуулан үйл ажиллагааны зардлыг шилжүүлсэн. Нээлтийн арга хэмжээг 2017 оны 03 дугаар сарын 27-нд зохион байгуулж, 3 тэмцээн явагдаж аваргууд шалгараад байна. Хүн амын бие бялдар, чийрэгжилтийн түвшин тогтоох сорилыг түүврийн аргаар явуулж, дүнд нь хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, дүгнэлт гаргалаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 53 дугаар зарлигийг хэрэгжүүлэх, хүн амын бие бялдар, чийрэгжилтийн түвшин тогтоох сорилыг боловсронгуй болгох ажлын хүрээнд Хэнтий, Сүхбаатар аймгийн БТСГ, иргэд, аж ахуйн нэгж байгууллага, сургууль, Баянгол, Сонгино хайрхан, Баянзүрх дүүргийн Биеийн тамир спортын газар, ерөнхий боловсролын 6 сургууль, аж ахуйн 6 нэгж байгууллагуудаас бие бялдрын түвшин тогтоох, өнгөрсөн оны сорил авсан үйл ажиллагаанд түүврийн аргаар хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж дүгнэлт гаргалаа. Мөн биеийн тамирын арга зүйчдийн сургалтыг зохион байгуулж бие бялдрын түвшин тогтоох сорилын арга аргачлалыг боловсронгуй болгох талаар хэлэлцэж, 3 хувилбарыг боловсруулаад байна. Цаашид тус 3 хувилбарыг туршина. Монгол улсыг 2016-2020 онд төлөөлөх Үндэсний шигшээ багийн тамирчид тангараг өргөлөө. Дэлхийн спортын тавцанд Монгол улсыг 2016-2020 онд төлөөлөх Үндэсний шигшээ багийн тамирчин, дасгалжуулагч нарын сонгон шалгаруулалт өндөрлөж бүрэлдэхүүн албан ёсоор тодорч тэдгээр тамирчид өнөөдөр тангараг өргөлөө. Үндэсний шигшээ багт спортын 18 төрөлд 160 орчим тамирчин дасгалжуулагч багтаж байна.Мөн байнгын бус шигшээ багт чөлөөт бөх, жудо, бокс, байт харваа, хүндийг өргөлт, таеквондо, пара жудо, пара хөнгөн атлетик, пара буудлагын гэсэн спортын 9 төрөлд 140 орчим тамирчин сонгогдоод байна. ДӨРӨВ. САНХҮҮ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЧИГЛЭЛЭЭР БСШУЯ-ны “Дээд боловсролын шинэчлэлийн төсөл”-ийн хүрээнд Азийн хөгжлийн банкны 1.7 тэрбум төгрөгийн санхүүжилтээр ХААИС-ийн Инженер технологийн сургуульд суурилуулагдсан сургалт, судалгааны лабораторийн нээлт боллоо. Тус сургуулийн механик инженерийн тэнхимд судалгааны долоон чиглэлийн лабораторийн 21 нэр төрлийн тоног төхөөрөмж нийлүүлэгдэж
6.
буй юм. Тухайлбал,
шингэн болон металль үйлдвэрлэх процессийн бүрэн автоматжуулсан тоног төхөөрөмж бүхий Биомехатроникийн лаборатори, материалын микро болон макро бүтэц, хатуулгыг тодорхойлох Металын механик шинжийн лаборатори, тосны тослог чанар, үрэлт элэгдлийг тодорхойлох Трибиологийн лаборатори, бүх төрлийн материал, мал, амьтны болон байгалийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний химийн найрлагыг 70 төрлөөр тодорхойлох ICP лаборатори, орчин үеийн дотоод шаталтын хөдөлгүүрийн /CRD/ төлөв бүх үзүүлэлтийг тодорхойлох суурин төхөөрөмж юм. Мөн ХААИС-ийн Мал эмнэлгийн сургуулийн Халдваргүй өвчин судлалын тэнхимд ЖАЙКА-олон улсын байгууллагын санхүүжилтээр орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон эм зүй, эмийн үлдэгдлийн лаборатори байгуулагдлаа. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2017 оны “Төвлөрсөн арга хэмжээний төсвийн хуваарилалтыг батлах, эрх шилжүүлэх тухай” А/15 тоот тушаалаар батлагдсан арга хэмжээний зардлаас Төрийн нарийн бичгийн даргын тушаалын дагуу нийт 662,022,212.0 төгрөгийн холбогдох баримт бүхий санхүүжилтийн эрхийг нээлгэх хүсэлтийг Сангийн яаманд хүргүүллээ. Хөтөлбөр, арга хэмжээний зардлаас 313,3 сая төгрөгийн зарцуулах эрх нээгдэж 305,4 төгрөгийн гүйцэтгэл гарсан байна. Гүйцэтгэл 98%-тай байна. ТАВ. ДОТООД АЖЛЫН ЧИГЛЭЛЭЭР Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 332 дугаар тогтоолоор баталсан “Захиргааны байгууллагын хяналт-шинжилгээ, үнэлгээний журам” болон бусад холбогдох эрх зүйн баримт бичгийг удирдлага болгон яамны 2016 оны тйалангуудад хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний доорхи тайланг Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хүргүүлэв. - Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны 2016 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгасан зорилт, үйл ажиллагааны хэрэгжилтэд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний тайлан - Монгол улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарт хэрэгжүүлэх зорилтуудын хэрэгжилтэд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний тайлан - “Улсын төсөв, гадаадын зээл тусламжаар хэрэгжиж байгаа төсөл”-үүдийн 2016 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтэд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний тайлан - Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны “Засаглалын болон эдийн засаг, нийгмийн хөгжлийн үзүүлэлт”-ийн биелэлтэд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний тайлан Яамны Нэгжийн зөвлөлийн хуралдаанаар бүх нэгжийн дарга нар 1 дүгээр улирлын ажлын биелэлтээ тайлагнаж, Төрийн нарийн бичгийн даргаас ажил эрчимжүүлэх тусхай чиглэл, үүрэг өгч ажиллалаа. БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААН, СПОРТЫН ЯАМ
Download