БГД-ийн “Сэтгэмж” цогцолбор сургуулийн бага ангийн багш
Ц.Эрдэнэтуяагийн туршлага
Багшийн мэдээлэл :
2004 онд Архангай аймаг дахь МУБИС-ын харьяа Багшийн сургууль
төгссөн. Бага ангийн багшаар 8 дахь жилдээ, мэргэжлийн заах аргач
зэрэгтэй ажиллаж байна.
Туршлага 1 :
Надад асуулт байна.
Туршлага бий болох нөхцөл шалтгаан:
Сурагчдад сургалтын явцад саад бэрхшээл багагүй тохиолддог. Тэр бүр
өөрийн санаа бодлыг чөлөөтэй илэрхийлж , ойлгохгүй байгаа зүйлээ лавлан
асууж чадахгүй байгаа нь ажиглагдсан. Хичээлээ ойлгохгүй хоцрогдсоноос
болоод сурагчид өөртөө итгэлгүй болох, хичээлд идэвхгүй оролцох зэрэг
сөрөг талууд байдаг. Тиймээс ангидаа “Асуултын хана”-ыг байгуулсан.
Туршлагын арга зүй :
Хичээл сургалтын үед ямар бэрхшээл тохиолдсоноо буюу ямар хичээл дээр
юуг ойлгохгүй байгаагаа наалддаг цаасан дээр нэртэйгээ бичиж үлдээдэг.
Ингэснээр ангийн сурагчид болон багшийн зүгээс ойлгохгүй байгаа зүйлийг
нь ганцаарчлан тайлбарлаж ойлгуулахад анхаардаг.
Туршлагын үр дүн:
 Сурагчид нээлттэй, санаа зовох зүйлгүй өөрийгөө илэрхийлж сурч
байна.
 Сурагчид бие биедээ сурсан мэдсэн зүйлээ зааж тусалж, хоорондоо
зөв боловсон, найрсаг харилцах зэрэг сайн талууд ажиглагдаж байгаа.
Туршлага 2 :
Баярлалаа булан
Туршлагын арга зүй :
Надад асуулт байна булантай төстэй баярлалаа гэсэн булан ангидаа
ажиллуулаад 3 жил болж байна. Энэ буландаа ангийн сургалт хүмүүжлийн
ажилд идэвх санаачлагатай оролцсон эцэг эх болон сурагчдыг нэр дурдан
бичиж, баярлаж талархсанаа илэрхийлдэг. Жишээлбэл “Урлагийн наадам”-д
сурагчдын бүжгийн хувцсыг оёж өгсөн сурагч Гантуяагийн ээжид баярлалаа
гэх зэргээр бичиж алдаршуулдаг.
Мөн сурагчид бусдадаа баярласан талархсан сэтгэлээ илэрхийлж бичиж
үлдээдэг.
Туршлагын үр дүн:
 Ингэж эцэг эхчүүдийг урамшуулсанаар сурагчид эцэг эхээрээ бахархах мөн
дараа дараагийн сургалт хүмүүжлийн үйл ажиллагаанд эцэг эхчүүдээ
идэвхтэй оролцуулах .
 Сурагчид бие биедээ туслах зэрэг сайн талуудтай.
Туршлага 3:
Нэг үйлдэл нэг оноо
Туршлагын арга зүй :
Математикийн хичээлээр сурагчдыг идэвх сонирхолтой болгох зорилгоор тодорхой
хугацаатайгаар энэ уралдааныг зохион явуулдаг. Математикийн хичээлийн эхний
5 минутад илэрхийлэл, тэгшитгэл, өгүүлбэртэй бодлого зэргийн аль нэгээр
шалгалт авдаг. Үнэлэхдээ нэг үйлдлийг нэг оноогоор дүгнэдэг. Жишээлбэл 5
үйлдэлтэй илэрхийллээр шалгалт авсан бол энэ нь 5 оноо гэж дүгнэгдэнэ.
Бодолтыг шалгалтын дараа 1-2 минутад тайлбарлан хамтдаа боддог. Тухайн
өдрийн шалгалтын материалыг хичээл тарахаас өмнө засаж өмнө авсан оноон
дээр нэмж бичдэг. Сурагчдын онооны жагсаалт нээлттэй ангид байрласан байдаг.
Туршлагын үр дүн :
 Сурагчид математикийн хичээлд сонирхолтой болдог.
 Өөрийн алдааг олж харан дүгнэлт хийдэг.
 Оноогоо ахиулахын тулд илүү их хичээдэг.

Арга зүйн туршлага

  • 1.
    БГД-ийн “Сэтгэмж” цогцолборсургуулийн бага ангийн багш Ц.Эрдэнэтуяагийн туршлага Багшийн мэдээлэл : 2004 онд Архангай аймаг дахь МУБИС-ын харьяа Багшийн сургууль төгссөн. Бага ангийн багшаар 8 дахь жилдээ, мэргэжлийн заах аргач зэрэгтэй ажиллаж байна. Туршлага 1 : Надад асуулт байна. Туршлага бий болох нөхцөл шалтгаан: Сурагчдад сургалтын явцад саад бэрхшээл багагүй тохиолддог. Тэр бүр өөрийн санаа бодлыг чөлөөтэй илэрхийлж , ойлгохгүй байгаа зүйлээ лавлан асууж чадахгүй байгаа нь ажиглагдсан. Хичээлээ ойлгохгүй хоцрогдсоноос болоод сурагчид өөртөө итгэлгүй болох, хичээлд идэвхгүй оролцох зэрэг сөрөг талууд байдаг. Тиймээс ангидаа “Асуултын хана”-ыг байгуулсан. Туршлагын арга зүй : Хичээл сургалтын үед ямар бэрхшээл тохиолдсоноо буюу ямар хичээл дээр юуг ойлгохгүй байгаагаа наалддаг цаасан дээр нэртэйгээ бичиж үлдээдэг. Ингэснээр ангийн сурагчид болон багшийн зүгээс ойлгохгүй байгаа зүйлийг нь ганцаарчлан тайлбарлаж ойлгуулахад анхаардаг. Туршлагын үр дүн:  Сурагчид нээлттэй, санаа зовох зүйлгүй өөрийгөө илэрхийлж сурч байна.  Сурагчид бие биедээ сурсан мэдсэн зүйлээ зааж тусалж, хоорондоо зөв боловсон, найрсаг харилцах зэрэг сайн талууд ажиглагдаж байгаа.
  • 2.
    Туршлага 2 : Баярлалаабулан Туршлагын арга зүй : Надад асуулт байна булантай төстэй баярлалаа гэсэн булан ангидаа ажиллуулаад 3 жил болж байна. Энэ буландаа ангийн сургалт хүмүүжлийн ажилд идэвх санаачлагатай оролцсон эцэг эх болон сурагчдыг нэр дурдан бичиж, баярлаж талархсанаа илэрхийлдэг. Жишээлбэл “Урлагийн наадам”-д сурагчдын бүжгийн хувцсыг оёж өгсөн сурагч Гантуяагийн ээжид баярлалаа гэх зэргээр бичиж алдаршуулдаг. Мөн сурагчид бусдадаа баярласан талархсан сэтгэлээ илэрхийлж бичиж үлдээдэг. Туршлагын үр дүн:  Ингэж эцэг эхчүүдийг урамшуулсанаар сурагчид эцэг эхээрээ бахархах мөн дараа дараагийн сургалт хүмүүжлийн үйл ажиллагаанд эцэг эхчүүдээ идэвхтэй оролцуулах .  Сурагчид бие биедээ туслах зэрэг сайн талуудтай. Туршлага 3: Нэг үйлдэл нэг оноо Туршлагын арга зүй : Математикийн хичээлээр сурагчдыг идэвх сонирхолтой болгох зорилгоор тодорхой хугацаатайгаар энэ уралдааныг зохион явуулдаг. Математикийн хичээлийн эхний 5 минутад илэрхийлэл, тэгшитгэл, өгүүлбэртэй бодлого зэргийн аль нэгээр шалгалт авдаг. Үнэлэхдээ нэг үйлдлийг нэг оноогоор дүгнэдэг. Жишээлбэл 5 үйлдэлтэй илэрхийллээр шалгалт авсан бол энэ нь 5 оноо гэж дүгнэгдэнэ. Бодолтыг шалгалтын дараа 1-2 минутад тайлбарлан хамтдаа боддог. Тухайн өдрийн шалгалтын материалыг хичээл тарахаас өмнө засаж өмнө авсан оноон дээр нэмж бичдэг. Сурагчдын онооны жагсаалт нээлттэй ангид байрласан байдаг. Туршлагын үр дүн :  Сурагчид математикийн хичээлд сонирхолтой болдог.  Өөрийн алдааг олж харан дүгнэлт хийдэг.  Оноогоо ахиулахын тулд илүү их хичээдэг.